Мьянмар улс 60 гаруй жилийн эцэст металлын зах зээлд...

2
Каримовыг хэн залгамжлах нь тодорхойгүй Их Британийн broadband интернэтийн ирээдүй Мьянмарын тугалгын уурхайн нууц дэлгэгдэв Каримовын залгамжлагчаар Ерөнхий сайд Шавкат Мирзияев юм уу, Сангийн сайд Рустам Азимов тодорч болзошгүй. > 10 Айл бүрт шууд шилэн кабелийн сүлжээ оруулах гэвэл зардал нь олон арван тэрбум фунт стерлингийн өртөгтэй тусна. > 10 Мьянмар улс 60 гаруй жилийн эцэст металлын зах зээлд шинэ олборлогч болон тодорч байна. > 10 Тэтгэврийнхний эсэргүүцэл BBM© Amazon-ы бизнес загвар зарим жижиглэн худалдаачдыг цэцэглүүлж байна Сингапур Зикагийн эсрэг тэмцлээ эрчимжүүлнэ Марк Вандевелде Лондоны ажил хэргийн дүүрэг Канэри-Уорфод төслийн менежер байсан Аль Шариат наргилын самар зарах аргыг өөрсдөөс нь илүү гадарлана гэдгээ супермаркетын захирлуудад ойлгуулж дийлсэнгүй. Ингээд тэрбээр Amazon-д бүртгүүлж мөрөө хөөхөөр шийдэв. Хэдийнэ 150 сая нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр дүүрсэн Ama- zon компани онлайн жижиглэн худалдаа эрхлэгч хэн бүхэнд чөлөөтэй. НҮБ-ын бичил санхүүжилтын төсөлд ажиллаж байхаасаа тропикын хөдөө аж ахуйд сонирхолтой болсон ноён Шариат наргилын самартай төрөл бүрийн бүтээгдэхүүнтэй хуудас үүсгээд хүлээж суулаа. “Захиалга өгсөн үйлчлүүлэгч бүртээ анх биечлэн талархал бичиж үлдээдэгсэн” хэмээн тэрбээр дурсав. Хоёрхон жилийн дараа Coconut Merchant-ийн бүтээгдэхүүн Amazon-ы Франц, Итали, Испани дахь вэб хуудаснаа шилдэг борлуулалттай хүнсний бүтээгдэхүүний нэг болж хувирсан юм. Ихэнх жижиг бизнес эрхлэгчдийн хувьд Аmazon нь арьс, махтай нь хүүлэгч араатан. Номын арилжаа эрхлэгчдийг сүйрүүлсэн тус компанид залгиулах ээлжээ мотоцикль, компьютерийн техник хангамж, hi-fi зэрэглэлийн цахим бүтээгдэхүүн борлуулдаг дэлгүүрүүд хүлээж байна. Гэхдээ Amazon нь ноён Шариат шиг мянга мянган хүний хувьд худалдааны гудамжин дахь хүнд наймааг нь дэвжээсэн ачтан болж байна. “Супермаркетэд бүтээг- дэхүүнээ борлуулах гэвэл брэнд бүтээгдэхүүнээс илүү ашиг өгч чадахыг нь сурталчилж ятгах хэрэг гардаг. Тэгвэл интернэтэд ийм шаардлага байхгүй” хэмээн баруун өмнөд Лондоны Митчэм дахь агуулахдаа 15 хүн ажиллуулж байгаа ноён Шариат тайлбарлав. Онлайн худалдаанд trade-off буюу нэгийнх нь төлөө нөгөөг хохироох нь харьцангуй ховор. “Борлуулагчид ер нь тодорхой платформд дургүй” хэмээн найман жил онлайн арилжаа эрхэлсэн худалдаачин ярилаа. Тэрбээр “Барааг чинь анхаарал татахааргүй болгох шийдвэр гэнэт гарахаар яах ч аргагүй. Үйлчлүүлэгч, худалдан авагчдын төлөө хийж буй ийм шийдвэр нь арилжаачдыг хүнд байдалд оруулдаг” гэсэн юм. Coconut Merchants-ийн ажилтнуудаас хоёр нь байнга завгүй байхуйцаар захиалга Am- azon-оос тогтмол орж ирдэг. Тус компанийн онлайн арилжааны эхэн үеийн амжилт нь томоохон супермаркетуудтай байгуулсан гэрээтэй ч холбоотой. Amazon-д суурилсан худалдаачид дотор жилдээ хэдэн саяар тоологдох захиалга биелүүлдэг 100 гаруй ажилтантай нь ч цөөнгүй. Зөвхөн Их Британид Amazon Marketplace-ээр дамждаг наймааг хариуцдаг бизнесийн байгууллагуудад 74000 хүн ажилладаг тухай судалгаа бий. Amazon-ий өөрийнх нь болон хүргэлтийн компанид ажиллагсдыг оруулаагүй энэхүү тоо нь Их Британийн John Lewis сүлжээ дэлгүүрт 91500 хүн ажилладагтай харьцуулахад хол зөрөхгүй. Amazon-оос өөр бусад онлайн зах зээл ч худалдаачдыг дэлгүүртэй гэрээлэх юм уу, сурталчилгааны өндөр өртөгтэй кампани өрнүүлэхгүйгээр сая сая үйлчлүүлэгчдэд хүрэх талбар болж байна. Худалдаачин, худалдан авагч хоёрыг онлайн холбох санааг анх гаргасан Ebay компани ч Их Британид олон мянган борлуулагчтай. “Шилмэл зах зээл” хэмээн өөрийгөө сурталчилж буй Notonthehighstreet.com сайтад наймаа эрхлэгчдийн тоо 5000- д хүрсэн төдийгүй энэ долоо хоногт хөрөнгө оруулагчдаасаа 21 сая фунт стерлинг цуглуулж дөнгөлөө. Гэхдээ зах зээлд гол борлуулагч болж хувирсан Am- azon компани онлайн каталог төдийгүй дэд бүтцийг нь ч ашиглахыг зөвшөөрдөг. Үүний ачаар өрсөлдөгчид нь захиалгынх хагасыг хийж өгч байгаа нь өвөрмөц үзэгдэл юм. Тус компани жилдээ олон сая захиалга биелүүлэх хүчин чадалтай хоёр шинэ агуулах Их Британид нэмж байгуулан нийт 13 агуулахтай болохоор төлөвлөж буйгаа наймдугаар сард мэдэгдсэн. Үйлчлүүлэгчдийн тоо ихтэй газруудад өөрийн хүргэж өгөх үйлчилгээг ч саяхан нэвтрүүлсэн. Ийм үйлчилгээ нь Их Британид 1980, 1990-ээд онд өргөн тархсан, хотоос гаднах жижиглэн худалдааны паркуудаас ч илүүтэй хэрэглэгчдийн сонирхолд нийцнэ хэмээн шинжээчид үзэж байна. Amazon-ий энэ бүх стратеги зарим жижиглэн худалдаачдад ч ээлтэй. “Компани маань жижиг ч хүмүүсийн дуртай бараа бий. Харин интернэтэд хамгийн бяцхан компани ч аваргуудтай өрсөлдөхөөр том байж болдог” хэмээн ноён Шариф хэлсэн юм. Жийван Васагар Зика вирусын халдвартай хүмүүсийн тоо 41-д хүрч, Азидаа өвчний гол голомт болж хувирсаны дараа Сингапур уг хөнөөлт өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэхээр боллоо. Төрийн албаны ажилтнууд шумуул үржихээс сэргийлэн орон сууцны байшингуудад шавжны хор цацаж эхлэв. Гэвч тус улсын Эрүүл мэндийн яам халдварын шинэ тохиолдол цаашид ч илэрнэ хэмээн үзэж байна. Зика тус бүс нутгийн бусад улсад ч илэрсэн. Гэхдээ тархацын цар хүрээ Сингапурт илүү ноцтой байгаа нь хот- улсын халдварт өртөх магадлал, эрүүлийг хамгаалах арга хэмжээнд анхаарал хандуулах шаардлагатайг харууллаа. Тус улсын эрх баригчид Денге чичрэг өвчинтэй тэмцсээр олон сар болж байгаа. Халуун орны Денге чичрэг нь Зика вирусыг тараагч Aedes шумуулаар дамжин тархдаг. Айлын усны болон цэцгийн сав, барилгын талбай дахь техникийн хэрэглээний тогтоол ус зэрэг нь шумуул үржих таатай орчин болдог. Сингапурт шумуултай тэмцэх ажлын хүрээнд Үндэсний хүрээлэн буй орчны агентлагийн 200 гаруй ажилчид халдвар илэрсэн орон сууцны дүүргүүдэд ариутгал хийж байна. Зикагаар өвчилсөн хүнд хөнгөн зовиур илрээд өнгөрдөг ч гол аюул нь хараахан төрөөгүй хүүхдийн тархийг гэмтээдэг явдал. Жирэмсэн болон хүүхэдтэй болохоор төлөвлөж буй эмэгтэйчүүд Сингапурт аялах төлөвлөгөөгөө хойшлуулахыг Тайванийн эрх баригчид даваа гарагт албан ёсоор зөвлөсөн. Халдварын голомт болж буй Алжуньед дүүргийн жирэмсэн эмэгтэйчүүдтэй хот-улсын парламентийн гишүүд, олон нийтийн байгууллагын удирдагчид уулзаж тусгайлан заавар зөвлөгөө өглөө. “Шинэ өвчин гарч гэхээр аймаар. Ойр орчимдоо тогтоол ус, цөөрөм байлгахгүйг хичээж, бүгдээрээ хянуур болчихлоо. Үндэсний хүрээлэн буй орчны агентлагийн ажилтнууд ч бидний төлөө зүтгэж байна” хэмээн тус дүүргийн оршин суугч, оюутан Жейди Тай өгүүлэв. Хүн амын нягтрал, бүс нутгийн бусад орноос цутгаж буй цагаачдын урсгал нь Сингапурыг өвчний тархалтад эмзэг болгодог. Гэхдээ тус улсад шумуулын тоо толгойг хязгаарлах ажил үр дүнтэй хэрэгжиж чадсан хэмээн шинжээчид үздэг юм. “Сингапурыг Зикагийн халдвараас ангижруулах гэвэл шумуулгүй болгох хэрэгтэй. Харамсалтай нь энэ боломжгүй зүйл. Нэгэнт өвчин бодитой заналхийлж байгаа нөхцөлд өөр юу хийж чадахаа л эргэцүүлэхээс аргагүй” хэмээн Сингапурын Duke-NUS анагаахын сургуулийн Халдварт өвчнөөс сэргийлэх хөтөлбөрийн орлогч захирал Эн Эон-Оой тайлбарлав. Сингапурын эрх баригчид шумуул үржих бололцоотой газруудад халдваргүйжүүлэх арга хэмжээ авч буйтай зэрэгцэн дэлхий дахинд эрдэмтэд Зикагийн вакцин, эм бүтээхээр ажиллаж байгааг профессор Оой мөн дурдлаа. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд онцгой анхаардаг. Үүнээс болж хүн амын дархлаа муудсантай холбоотойгоор Сингапур нь зарим төрлийн өвчинд зүүн өмнөд Азийн хөрш орнуудаасаа ч эмзэг болж хувирсаныг профессор анхааруулж байна. Ням гарагийн байдлаар 41-д хүрээд байгаа халдвар цаашид тархах, эсэхийг таах аргагүй хэмээн Сингапурын Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн. Вирусын халдвартай 41 хүнээс 12-ыг нь эмнэлэгт хэвтүүлсэн. Барилга угсралтын ажил хийж байсан гадаад улсын харьяат 118 ажилчнаас 36 нь халдвартай гарсан талаар сайд өгүүллээ. Сингапурт халдвар тархсан нь Зика вирус нийт Ази даяар тархаж болзошгүйг харуулав. Камбож, Индонези, Филиппин зэрэг зүүн өмнөд Азийн улсад уг өвчин тохиолдлын чанартай хаа нэг илэрч байгаа талаар Сингапурын эрх баригчид давхар мэдээлсэн. Харин Тайландад он гарсаар Зикагийн 100 орчим халдвар бүртгэжээ. Сингапуртай хил залгаж буй газар, агаарын бүсэд энэ долоо хоногийн эцэст халдваргүйжүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөсөн талаар Малайзын Эрүүл мэндийн сайд Хилми Яхиа мэдэгдсэн байна. 1 АНУ-ын Вартоны бизнесийн сургуулийн профессор Оливиа Митчелл боловсролыг дээшлүүлэх ёстойг онцлов. Тэрбээр тэтгэврээ бага хэмээн голж буй хүмүүс нийтийн юм гэдэг бол системийн хэсэг гэдгийг умартдаг гэлээ. Цааш нь “Хэрвээ тэд ажиллах насандаа сайн хувь нэмэр оруулаагүй бол системээс их зүйл авч чадахгүй гэдгээ ухамсарлах ёстой” хэмээн өгүүлэв. Чилийн ажиллагсад нийт цалингийнхаа 10 хувийг тэтгэврийн нэрийн дансандаа хийх ёстой. Албан журамд суурилсан илүү амжилттай систем бол Австралийн жишээ юм. Энд ажил олгогсод нийт цалингийн наад зах нь 9.5 хувийг тэтгэврийн санд оруулдаг. Сул тал нь тухайн хүн тэтгэвэрт гармагц албадлага дуусч, тэр хураасан мөнгөө дураар үрэх эрхтэй болдог. Тэтгэврийн асуудлаар зөвлөгч Жон Ральфе “Хүмүүс тэтгэвэрт гарахад зөв дэмжлэг үзүүлдэггүй нь Австралийн системийн алдаа” гэсэн юм. Их Британид тэтгэврийнхэн жилд тогтсон мөнгө авдаг бөгөөд тэдний насан туршдаа орлоготой байх нөхцөлийг хангадаг. Урт наслах тусам бондын өгөөж буурч, суурь хөрөнгөөс ирэх орлогын хэмжээ багасна. Ийм орлогоор хангадаг системийн өртөг зардал нь мөн тогтсон ашиг өгдөг BHS мэтийн компанид гарсан бэрхшээлтэй төстэй. Эднийх оны эхээр дампуурлаа зарлах үед 571 сая паундын алдагдалтай байжээ. Хувийн салбарын олонх сан сүүлд элссэн хүмүүст цалингаас тооцогдсон тэтгэвэр олгохоо зогсоосон. Иймд 11 сая орчим хүн нийтдээ нэг их наяд орчим паундын алдагдалтай байгаа бусад санд найдахаас өөр аргагүй болсныг Hymans Rob- ertson зөвлөх фирм мэдээлсэн байна. Бондын өгөөж буурах тусам ирээдүйд олгох тэтгэвэрт зориулан сангууд илүү их мөнгө цааш нь хийх хэрэгтэй болно. Гэвч цөөхөн нь ингэж чаддаг. Дэвид Камероны үед Их Британийн Тэтгэврийн сайд байсан Рос Алтманн “Бид тэтгэврийн сангийн тогтвортой байдлыг бүхэлд нь эргэн шалгах ёстой. Тогтсон орлогоор хангах систем нь бодлогын хүү доошилсон цаг үед ёроолгүй ангал гэсэн үг” хэмээжээ. Канадын тэтгэврийн систем ерөнхийдөө санхүүжилт болон нэр хүнд сайтай байгаа. Гэвч хувийн салбарын олонх ажилчин уг системд хамрагдаагүй агаад Канадын шинэчлэл нь тэтгэврийн сангийн хүрээг тэлэхэд чиглэж байна. Голландыг авч үзвэл тогтмол тэтгэвэр олгодог санд ахиу мөнгө оруулахыг олонх ажиллагсдаас шаарддаг. Зохицуулагчид хуучны зарчмаар ажилладаг авч олговрыг багасгах уян хатан заалт байдаг. 2008 оны санхүүгийн хямралын улмаас алдагдал хүлээсэн сангууд уг заалтыг ашиглажээ. Иймэрхүү аюулаас хамгаалах арга хэмжээ заримдаа ахмадууд болон залуусын хооронд зөрчил үүсгэдэг тал бий. Системийг өөрчлөхийг дэмждэг эдийн засагч Илжа Боэлаарс “Ийм хамтын зохион байгуулалттай байгаа нь томоохон асуудал. Хэн санг эзэмшдэг нь тодорхойгүй байгаа юм” гэжээ. Сангийн залуу гишүүд нь ахмадууд эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийснийг шүүмжлэн олговрыг нэмэх асуудлыг эсэргүүцдэг аж. Тэтгэврийн системийг сайн төлөвлөе гэвэл дээрх сангуудын сайн талуудыг тэнцвэржүүлэх зорилт тулгарна. Үүнд, албан журмын хуримтлал, уян хатан байдал, хувийн эзэмшил буюу нэрийн данс, зарим эрсдэлийг хуваалцах зэрэг зүйлс багтана. Энэ нь Канадын загварт суурилсан, урт хугацаанд чиглэсэн, төрөлжсөн, сайн менежменттэй сан байгуулах шаардлагатай гэсэн үг юм. Их Британид эхэлсэн шинэчлэл нь 2018 оноос санд элсэх ажиллагсад тогтсон хэмжээний мөнгө оруулах аргыг өргөн хэрэгжүүлэхэд чиглэж байна. Ноён Ральфе “Хүмүүс илүү ажиллаж, ажиллах хугацаандаа бага зарцуулж, илүүг хуримтлуулах ёстой” хэмээн өгүүллээ.

Upload: others

Post on 02-Jan-2020

14 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Каримовыг хэн залгамжлах нь тодорхойгүй

Их Британийн broadband интернэтийн ирээдүй

Мьянмарын тугалгын уурхайн нууц дэлгэгдэв

Каримовын залгамжлагчаар Ерөнхий сайд Шавкат Мирзияев юм уу, Сангийн сайд Рустам Азимов тодорч болзошгүй. > 10

Айл бүрт шууд шилэн кабелийн сүлжээ оруулах гэвэл зардал нь олон арван тэрбум фунт стерлингийн өртөгтэй тусна. > 10

Мьянмар улс 60 гаруй жилийн эцэст металлын зах зээлд шинэ олборлогч болон тодорч байна. > 10

Тэтгэврийнхний эсэргүүцэл

BBM©

Amazon-ы бизнес загвар зарим жижиглэн худалдаачдыг цэцэглүүлж байна

Сингапур Зикагийн эсрэг тэмцлээ эрчимжүүлнэ

Марк ВандевелдеЛондоны ажил хэргийн дүүрэг

Канэри­Уорфод төслийн менежер байсан Аль Шариат наргилын самар зарах аргыг өөрсдөөс нь илүү гадарлана гэдгээ супермаркетын захирлуудад ойлгуулж дийлсэнгүй. Ингээд тэрбээр Amazon­д бүртгүүлж мөрөө хөөхөөр шийдэв. Хэдийнэ 150 сая нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр дүүрсэн Ama­zon компани онлайн жижиглэн худалдаа эрхлэгч хэн бүхэнд чөлөөтэй. НҮБ­ын бичил санхүүжилтын төсөлд ажиллаж байхаасаа тропикын хөдөө аж ахуйд сонирхолтой болсон ноён Шариат наргилын самартай төрөл бүрийн бүтээгдэхүүнтэй хуудас үүсгээд хүлээж суулаа. “Захиалга өгсөн үйлчлүүлэгч бүртээ анх биечлэн талархал бичиж үлдээдэгсэн” хэмээн тэрбээр дурсав. Хоёрхон жилийн дараа Coconut Merchant­ийн бүтээгдэхү үн Amazon­ы Франц, Итали, Испани дахь вэб хуудаснаа шилдэг борлуулалттай хүнсний бүтээгдэхүүний нэг болж хувирсан юм.

Ихэнх жижиг бизнес эрхлэгчдийн хувьд Аmazon нь арьс, махтай нь хүүлэгч араатан. Номын арилжаа эрхлэгчдийг сүйрүүлсэн тус компанид залгиулах ээлжээ мотоцикль, компьютерийн техник хангамж, hi-fi зэрэглэлийн цахим бүтээгдэхүүн борлуулдаг дэлгүүрүүд хүлээж байна. Гэхдээ Amazon нь ноён Шариат шиг мянга мянган хүний хувьд худалдааны гудамжин дахь хүнд наймааг нь дэвжээсэн ачтан болж байна.

“Супермаркетэд бүтээг­дэхүүнээ борлуулах гэвэл брэнд бүтээгдэхүүнээс илүү ашиг өгч чадахыг нь сурталчилж ятгах хэрэг гардаг. Тэгвэл интернэтэд ийм шаардлага байхгүй” хэмээн баруун өмнөд Лондоны Митчэм дахь агуулахдаа 15 хүн ажиллуулж байгаа ноён Шариат тайлбарлав. Онлайн худалдаанд trade­off буюу нэгийнх нь төлөө нөгөөг хохироох нь харьцангуй ховор. “Борлуулагчид ер нь тодорхой платформд дургүй” хэмээн найман жил онлайн арилжаа эрхэлсэн худалдаачин ярилаа. Тэрбээр “Барааг чинь анхаарал татахааргүй болгох шийдвэр гэнэт гарахаар яах ч аргагүй. Үйлчлүүлэгч, худалдан авагчдын төлөө хийж буй ийм шийдвэр нь арилжаачдыг хүнд байдалд оруулдаг” гэсэн юм.

Coconut Merchants­ийн ажилтнуудаас хоёр нь байнга завгүй байхуйцаар захиалга Am­

azon­оос тогтмол орж ирдэг. Тус компанийн онлайн арилжааны эхэн үеийн амжилт нь томоохон супермаркетуудтай байгуулсан гэрээтэй ч холбоотой.

A ma zon­д су у ри лса н худалдаачид дотор жилдээ хэдэн саяар тоологдох захиалга биелүүлдэг 100 гаруй ажилтантай нь ч цөөнгүй. Зөвхөн Их Британид Amazon Marketplace­ээр дамждаг наймааг хариуцдаг бизнесийн байгууллагуудад 74000 хүн ажилладаг тухай судалгаа бий. Amazon­ий өөрийнх нь болон хүргэлтийн компанид ажиллагсдыг оруулаагүй энэхүү тоо нь Их Британийн John Lewis сүлжээ дэлгүүрт 91500 хүн ажилладагтай харьцуулахад хол зөрөхгүй.

Amazon­оос өөр бусад онлайн зах зээл ч худалдаачдыг дэлгүүртэй гэрээлэх юм уу, сурталчилгааны өндөр өртөгтэй кампани өрнүүлэхгүйгээр сая сая үйлчлүүлэгчдэд хүрэх талбар болж байна. Худалдаачин, худалдан авагч хоёрыг онлайн холбох санааг анх гаргасан Ebay компани ч Их Британид олон мянган борлуулагчтай. “Шилмэл зах зээл” хэмээн өөрийгөө сурталчилж буй Notonthehighstreet.com сайтад наймаа эрхлэгчдийн тоо 5000­д хүрсэн төдийгүй энэ долоо хоногт хөрөнгө оруулагчдаасаа 21 сая фунт стерлинг цуглуулж дөнгөлөө.

Гэхдээ зах зээлд гол борлуулагч болж хувирсан Am­azon компани онлайн каталог төдийгүй дэд бүтцийг нь ч ашиглахыг зөвшөөрдөг. Үүний ачаар өрсөлдөгчид нь захиалгынх хагасыг хийж өгч байгаа нь өвөрмөц үзэгдэл юм. Тус компани жилдээ олон сая захиалга биелүүлэх хүчин чадалтай хоёр шинэ агуулах Их Британид нэмж байгуулан нийт 13 агуулахтай болохоор төлөвлөж буйгаа наймдугаар сард мэдэгдсэн. Үйлчлүүлэгчдийн тоо ихтэй газруудад өөрийн хүргэж өгөх үйлчилгээг ч саяхан нэвтрүүлсэн. Ийм үйлчилгээ нь Их Британид 1980, 1990­ээд онд өргөн тархсан, хотоос гаднах жижиглэн худалдааны паркуудаас ч илүүтэй хэрэглэгчдийн сонирхолд нийцнэ хэмээн шинжээчид үзэж байна.

Amazon­ий энэ бүх стратеги зарим жижиглэн худалдаачдад ч ээлтэй. “Компани маань жижиг ч хүмүүсийн дуртай бараа бий. Харин интернэтэд хамгийн бяцхан компани ч аваргуудтай өрсөлдөхөөр том байж болдог” хэмээн ноён Шариф хэлсэн юм.

Жийван ВасагарЗика вирусын халдвартай

хүмүүсийн тоо 41­д хүрч, Азидаа өвчний гол голомт болж хувирсаны дараа Сингапур уг хөнөөлт өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэхээр боллоо. Төрийн албаны ажилтнууд шумуул үржихээс сэргийлэн орон сууцны байшингуудад шавжны хор цацаж эхлэв. Гэвч тус улсын Эрүүл мэндийн яам халдварын шинэ тохиолдол цаашид ч илэрнэ хэмээн үзэж байна.

Зика тус бүс нутгийн бусад улсад ч илэрсэн. Гэхдээ тархацын цар хүрээ Сингапурт илүү ноцтой байгаа нь хот­улсын халдварт өртөх магадлал, эрүүлийг хамгаалах арга хэмжээнд анхаарал хандуулах шаардлагатайг харууллаа. Тус

улсын эрх баригчид Денге чичрэг өвчинтэй тэмцсээр олон сар болж байгаа. Халуун орны Денге чичрэг нь Зика вирусыг тараагч Aedes шумуулаар дамжин тархдаг. Айлын усны болон цэцгийн сав, барилгын талбай дахь техникийн хэрэглээний тогтоол ус зэрэг нь шумуул үржих таатай орчин болдог.

Сингапурт шумуултай тэмцэх ажлын хүрээнд Үндэсний хүрээлэн буй орчны агентлагийн 200 гаруй ажилчид халдвар илэрсэн орон сууцны дүүргүүдэд ариутгал хийж байна. Зикагаар өвчилсөн хүнд хөнгөн зовиур илрээд өнгөрдөг ч гол аюул нь хараахан төрөөгүй хүүхдийн тархийг гэмтээдэг явдал. Жирэмсэн болон хүүхэдтэй болохоор төлөвлөж буй

эмэгтэйчүүд Сингапурт аялах төлөвлөгөөгөө хойшлуулахыг Тайванийн эрх баригчид даваа гарагт албан ёсоор зөвлөсөн. Халдварын голомт болж буй Алжуньед дүүргийн жирэмсэн эмэгтэйчүүдтэй хот­улсын парламентийн гишүүд, олон нийтийн байг у ул лагын удирдагчид уулзаж тусгайлан заавар зөвлөгөө өглөө.

“Шинэ өвчин гарч гэхээр аймаар. Ойр орчимдоо тогтоол ус, цөөрөм байлгахгүйг хичээж, бүгдээрээ хянуур болчихлоо. Үндэсний хүрээлэн буй орчны агентлагийн ажилтнууд ч бидний төлөө зүтгэж байна” хэмээн тус дүүргийн оршин суугч, оюутан Жейди Тай өгүүлэв.

Хүн амын нягтрал, бүс

нутгийн бусад орноос цутгаж буй цагаачдын урсгал нь Сингапурыг өвчний тархалтад эмзэг болгодог. Гэхдээ тус улсад шумуулын тоо толгойг хязгаарлах ажил үр дүнтэй хэрэгжиж чадсан хэмээн шинжээчид үздэг юм.

“Сингапурыг Зикагийн халдвараас ангижруулах гэвэл шумуулгүй болгох хэрэгтэй. Харамсалтай нь энэ боломжгүй зүйл. Нэгэнт өвчин бодитой заналхийлж байгаа нөхцөлд өөр юу хийж чадахаа л эргэцүүлэхээс аргагүй” хэмээн Сингапурын D u ke ­ N US а н а г а а х ы н сургуулийн Халдварт өвчнөөс сэргийлэх хөтөлбөрийн орлогч захирал Эн Эон­Оой тайлбарлав. Сингапурын эрх баригчид шумуул үржих бололцоотой

газруудад халдваргүйжүүлэх арга хэмжээ авч буйтай зэрэгцэн дэлхий дахинд эрдэмтэд Зикагийн вакцин, эм бүтээхээр ажиллаж байгааг профессор Оой мөн дурдлаа.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд онцгой анхаардаг. Үүнээс болж хүн амын дархлаа муудсантай холбоотойгоор Сингапур нь зарим төрлийн өвчинд зүүн өмнөд Азийн хөрш орнуудаасаа ч эмзэг болж хувирсаныг профессор анхааруулж байна. Ням гарагийн байдлаар 41­д хүрээд байгаа халдвар цаашид тархах, эсэхийг таах аргагүй хэмээн Сингапурын Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн. Вирусын халдвартай 41 хүнээс 12­ыг нь эмнэлэгт хэвтүүлсэн.

Барилга угсралтын ажил хийж байсан гадаад улсын харьяат 118 ажилчнаас 36 нь халдвартай гарсан талаар сайд өгүүллээ.

Сингапурт халдвар тархсан нь Зика вирус нийт Ази даяар тархаж болзошгүйг харуулав. Камбож, Индонези, Филиппин зэрэг зүүн өмнөд Азийн улсад уг өвчин тохиолдлын чанартай хаа нэг илэрч байгаа талаар Сингапурын эрх баригчид давхар мэдээлсэн. Харин Тайландад он гарсаар Зикагийн 100 орчим халдвар бүртгэжээ. Сингапуртай хил залгаж буй газар, агаарын бүсэд энэ долоо хоногийн эцэст халдваргүйжүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөсөн талаар Ма лайзын Эрү үл мэндийн сайд Хилми Яхиа мэдэгдсэн байна.

◄1АНУ­ын Вартоны бизнесийн

су рг у ул и й н п рофессор Оливиа Митчелл боловсролыг дээшлүүлэх ёстойг онцлов. Тэрбээр тэтгэврээ бага хэмээн голж буй хүмүүс нийтийн юм гэдэг бол системийн хэсэг гэдгийг умартдаг гэлээ. Цааш нь “Хэрвээ тэд ажиллах насандаа сайн хувь нэмэр оруулаагүй бол системээс их зүйл авч чадахгүй гэдгээ ухамсарлах ёстой” хэмээн өгүүлэв.

Чилийн ажиллагсад нийт цалингийнхаа 10 хувийг тэтгэврийн нэрийн дансандаа хийх ёстой. Албан журамд суурилсан илүү амжилттай систем бол Австралийн жишээ юм. Энд ажил олгогсод нийт цалингийн наад зах нь 9.5 хувийг тэтгэврийн санд оруулдаг. Сул тал нь тухайн хүн тэтгэвэрт гармагц албадлага дуусч, тэр хураасан мөнгөө дураар үрэх эрхтэй болдог. Тэтгэврийн асуудлаар зөвлөгч Жон Ральфе “Хүмүүс тэтгэвэрт гарахад зөв дэмжлэг үзүүлдэггүй нь Австралийн системийн алдаа”

гэсэн юм. Их Британид тэтгэврийнхэн

жилд тогтсон мөнгө авдаг бөгөөд тэдний насан туршдаа орлоготой байх нөхцөлийг хангадаг. Урт наслах тусам бондын өгөөж буурч, суурь хөрөнгөөс ирэх орлогын хэмжээ багасна. Ийм орлогоор хангадаг системийн өртөг зардал нь мөн тогтсон ашиг өгдөг BHS мэтийн компанид гарсан бэрхшээлтэй төстэй. Эднийх оны эхээр дампуурлаа зарлах үед 571 сая паундын алдагдалтай байжээ.

Хувийн салбарын олонх сан сүүлд элссэн хүмүүст цалингаас тооцогдсон тэтгэвэр олгохоо зогсоосон. Иймд 11 сая орчим хүн нийтдээ нэг их наяд орчим паундын алдагдалтай байгаа бусад санд найдахаас өөр аргагүй болсныг Hymans Rob­ertson зөвлөх фирм мэдээлсэн байна. Бондын өгөөж буурах тусам ирээдүйд олгох тэтгэвэрт зориулан сангууд илүү их мөнгө цааш нь хийх хэрэгтэй болно. Гэвч цөөхөн нь ингэж чаддаг.

Дэвид Камероны үед Их Британийн Тэтгэврийн сайд

байсан Рос Алтманн “Бид тэтгэврийн сангийн тогтвортой байдлыг бүхэлд нь эргэн шалгах ёстой. Тогтсон орлогоор хангах систем нь бодлогын хүү доошилсон цаг үед ёроолгүй ангал гэсэн үг” хэмээжээ.

Канадын тэтгэврийн систем ерөнхийдөө санхүүжилт болон нэр хүнд сайтай байгаа. Гэвч хувийн салбарын олонх ажилчин уг системд хамрагдаагүй агаад Канадын шинэчлэл нь тэтгэврийн сангийн хүрээг тэлэхэд чиглэж байна.

Голландыг авч үзвэл тогтмол тэтгэвэр олгодог санд ахиу мөнгө оруулахыг олонх ажиллагсдаас шаарддаг. Зохицуулагчид хуучны зарчмаар ажилладаг авч олговрыг багасгах уян хатан заалт байдаг. 2008 оны санхүүгийн хямралын улмаас алдагдал хүлээсэн сангууд уг заалтыг ашиглажээ. Иймэрхүү аюулаас хамгаалах арга хэмжээ заримдаа ахмадууд болон залуусын хооронд зөрчил үүсгэдэг тал бий. Системийг өөрчлөхийг дэмждэг эдийн засагч Илжа Боэлаарс “Ийм

хамтын зохион байгуулалттай байгаа нь томоохон асуудал. Хэн санг эзэмшдэг нь тодорхойгүй байгаа юм” гэжээ. Сангийн залуу гишүүд нь ахмадууд эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийснийг шүүмжлэн олговрыг нэмэх асуудлыг эсэргүүцдэг аж.

Тэтгэврийн системийг сайн төлөвлөе гэвэл дээрх сангуудын сайн талуудыг тэнцвэржүүлэх зорилт тулгарна. Үүнд, албан журмын хуримтлал, уян хатан байдал, хувийн эзэмшил буюу нэрийн данс, зарим эрсдэлийг хуваалцах зэрэг зүйлс багтана. Энэ нь Канадын загварт суурилсан, урт хугацаанд чиглэсэн, төрөлжсөн, сайн менежменттэй сан байгуулах шаардлагатай гэсэн үг юм. Их Британид эхэлсэн шинэчлэл нь 2018 оноос санд элсэх ажиллагсад тогтсон хэмжээний мөнгө оруулах аргыг өргөн хэрэгжүүлэхэд чиглэж байна.

Ноён Ральфе “Хүмүүс илүү ажиллаж, ажиллах хугацаандаа бага зарцуулж, илүүг хуримтлуулах ёстой” хэмээн өгүүллээ.

Ник ФилдсЕвропын холбооноос тусдаа

Их Британи тус тивийн дижитал хөгжлийн хурдцыг гүйцэж дийлэхгүй болно гэсэн айдас ихэслээ. Одоогийн broadband буюу өргөн зурвасын холболтоос 35 дахин хурдтай интернэт хэрэгтэй юу гэж асуугаад үзэгтүн. Бүгд хэрэгтэй гэх атлаа одоогийн интернэт үйлчилгээ үзүүлэгчдийн сонголт ядуу байгаад гомдол тавьж магадгүй.

Өргөн зурвасын интернэтийн одоогийн болон хэтийн төлөвийн талаар Их Британид хэл эл ц ү үл эг эрч и м т эй өрнөж эхлэв. Их Британийн интернэтийн хурд Европ тивдээ дээгүүрт тооцогдоно хэмээн BT (British Telecom­munications), түүний инженер техникийн салбар ­ Openreach компани тайлбарладаг. Гэтэл Openreach­ийн сүлжээг ашиглан BT­тэй өрсөлдөгч Vodafone, Talk­Talk зэрэг шүүмжлэгч талынхан автомат жолоодлогот машин, хиймэл оюун ухаан дэмжихэд шаардлагатай өндөр хурд бүхий сүлжээний технологиор Их Британийн өрсөлдөх чадвар тааруу байгааг анхаарууллаа.

Европын холбоо broadband холболтын хурдны үнэмлэхүй доод хязгаарыг нэгдсэн вант улсынхаас хавьгүй өндөр тогтоох гэж байгаа. Үүнээс шалтгаалан тус улсад Brex­it­ээс хойш Европын холбооны хурдыг гүйцэж дийлэхгүй гэсэн түгшү үр ү үслээ. Үйлчлүүлэгчийн гэрт тулаад төгсдөг шилэн буюу мяндсан оптик кабельтай холбогдох зэс дамжуулах утасны урт нь broad­band шугамны ойролцоогоор долоон хувь болдог нь асуудлын шалтгаан. BT­ийг шүүмжлэгчид хуучин цагийн зэс шугамыг таягдан хаяж, айлуудад шууд мяндсан оптик кабель оруулах санал тавьж байгаа. Гэтэл зардлаас нь болоод BT уг саналд дурамжхан ханддаг.

Их Британийн Засгийн газар асуудлыг шийдвэрлэхэд анхаарал тавих шаардлагатай хэмээн дэд бүтцийн эдийн засагч Дитер Хелм өгүүлсэн юм. “Их Британийн хувьд зүгээр нэг сайн холболт ч хэрэгтэй бус. Brex­it­ээс хойш дижитал ирээдүйн шаардлага хангахуйц хавьгүй илүү өргөн зурвасын холболт амин чухал” хэмээн тэрбээр тайлбарлав. “Хинклид 20 гаруй тэрбум фунт стерлингээр цөмийн хоёр цахилгаан станц. 50 гаруй тэрбум фунт стерлингээр өндөр хурдны HS2 төмөр замын шугам барихад хөрөнгө хаядаг улс broadband. Мяндсан оптик кабелийн технологийг анхаарахгүй орхиж болохгүй” хэмээн ноён Хелм цохон тэмдэглэв.

Онолын хувьд 1 Гбит/с хурдтай холболт үүсгэх зорилго тавьж буй бусадтай нь харьцуулахад Openreach компани broad­

band­ийн хурдыг аажим нэмэх нь чухал гэсэн байр суурьтай. Европын холбооноос “супер хурдан” гэсэн тодорхойлолттой 24 Мбит/с­ын холболтыг эдүгээ Их Британийн 29 сая интернэт хэрэглэгч айл өрхийн 26 сая нь ашиглаж байгааг Open­reach­ийн ерөнхий захирал Клайв Селли тайлбарлав. Тэрбээр шилэн кабелийн холболтын талаар хэлэлцүүлэг өрнүүлснээс одоогийнхоо үйлчилгээг чанаржуулах нь чухал гэсэн бодолтой. “Европын холбооны гол гишүүд дотроо манайх хамгийн өндөр хурд, хүртээмжтэй мөртлөө хамгийн хямд үнэтэй нь” хэмээн ноён Селли өгүүллээ. Харин BT­ийн төлөөлөгч асуудлыг өөр өнцгөөс харж, Их Британийн өнцөг булан бүрт 1 Гбит/с­ын холболт үүсгэх шаардлага байгаа талаар асуулт тавив. Тэрбээр “Булангийн дэлгүүр орохын төлөө Ламборгини унах хэрэг юу байна?” гэсэн юм.

Гэтэл уг байр суурьтай санал нийлэхгүй байгаа Vodafone UK­ийн зохицуулалтын албаны тэргүүн Мэтью Браовак тус улсад урьд нь байгуулж байсан төмөр зам, ус дамжуулах шугам зэрэг төслөөр жишээ аван маргаж байна. Лондон хотын ус дамжуулах шугамыг оршин суугчдын тоотой нь харьцуулахад 10 дахин их багтаамжтайгаар тооцоолон байгуулж байжээ. “Ийм жишиг өргөн зурвасын холболтод ч хамаатай. Хэтийн төлөвөө мэдэж байгаа бол анхнаас нь нийцүүлж бүтээх нь зүйтэй” хэмээн тэрбээр тайлбарлав.

Шилэн кабель зэс шугамнаас хавьгүй давуу нь маргаангүй ч айл бүрийг ийм нөхцөлөөр хангах гэвэл зардал нь олон арван тэрбум фунт стерлингээр хэмжигдэнэ хэмээн ноён Селли хариу маргаж байна. Open­reach компани бизнесийн төв, арилжааны гол гудамжуудын интернэт холболтыг дан шилэн кабелиар шинэчлэх төлөвлөгөөнөөс са я хан татгалзсан. Тус компаниас нэвтрүүлэх G.Fast технологийн ачаар зэс утасны дамжуулах хурд сайжирч шилэн кабелийн “ультра хурд”­тай өрсөлдөх түвшинд хүрэх ч зардал нь хавьгүй хямд тусна хэмээн ноён Селли тайлбарлав. Тус компани 2020 он гэхэд Их Британийн 12 сая айл өрхийг ультра хурдтай интернэтээр хангахаар төлөвлөж байгаа юм.

Virgin Media компани 17 сая айл өрхийг хамрах шилэн кабелийн сүлжээгээ өргөтгөхөд гурван тэрбум фунт стерлинг оруулаад байгаа талаар захирал Том Мокбриж тайлбарлав. Тэрбээр BT­ийн өрсөлдөгчдөд шүүмжээ зогсоож, мяндсан оптикийн технологид өөрсдөө хөрөнгө гаргахыг уриалж байна.

Жэк ФарчиУзбекистаны Ерөнхийлөгч

цус харваснаас эрчимт эмчилгээ шаардлагатай болсон талаар охин нь даваа гарагт мэдэгдлээ. Уг мэдээлэлтэй холбогдон хорин таван жилийн өмнө ЗХУ­аас тусгаарласан, төв Азийн улсад засгийн эрхийг залгамжлах асуудал анх удаа дэгдэв. “Бямба гарагт тархинд нь цус харвасан тул эцэгт маань эрчимт эмчилгээ хийж байгаа” хэмээн Ислам Каримовын бага охин даваа гарагт Instagram­аар дамжуулан нийтэд мэдэгдсэн.

Тусгаар тогтносноос нь хойш Узбекистаныг төмөр нударган доороо тасралтгүй захирч ирсэн, 78­тай ноён Каримов нь дэлхийд засгийн эрхэнд хамгийн удаж буй тэргүүний нэг. Эрүүл мэндийнх нь талаар байнга цуу дэгддэг ноён Каримов олны нүднээс далд байсаар олон долоо хоногийг

өнгөрөөсөн. Тэрбээр өөрийг нь удахгүй алга болох нь гэсэн олны таамгийг намжаах үүднээс саяхан эрүүл чийрэг төрхтэй нийтийн өмнө гарч ирсэн юм.

Гэвч ням гарагт нийтлэгдсэн Узбекистаны Засгийн газрын албан ёсны мэдэгдэлтэй зэрэгцэн гарсан Лола Каримова­Тилляевагийн тайлбар нь тус улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд муудсаны баталгаа боллоо. Ажиглагчид ч ноён Каримовыг удахгүй нас эцэслэх нь хэмээн таамаг дэвшүүлэв.

“Эцгийн бие сайжирч байгаа. Одоогоор эрүүл мэндийнх нь цаашдын байдлыг хэлэхэд хараахан эрт байна” хэмээн хатагтай Каримова­Тилляева мэдэгдсэн. Засгийн эрх шилжих асуудал нь дэлхийд тавдугаарт ордог хөвөн экспортлогч, алт, ураны гол 10 олборлогчийн нэг Узбекистаны хувьд эмзэг цаг үетэй давхцав. Газрын тосны

үнэ унаж, ОХУ­д эдийн засгийн хямрал нүүрлэсэн нь төв Азийн улсуудад ч нөлөөлсөн. Узбекистаны эдийн засгийн өсөлт сүүлийн 13 жилийн үнэмлэхүй доод түвшинд унахаар байгааг Олон улсын валютын сан саяхан тооцоолсон. Үүнтэй зэрэгцэн тус улсад исламын хэт даврах үзэл дэвэрч, ISIS­ийн эгнээнд Сири, Иракад байлдаж буй узбек иргэдийн тоо хэдэн зуугаар хэмжигдэж байна.

Ноён Каримов 1989 онд тус бүгд найрамдах улсын дээд албан тушаал болох Узбекистаны коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдохоосоо өмнө ЗХУ­ын хүнд сурталт тогтолцооны бүх шатыг дамжсан түүхтэй. ЗХУ задармагц тэрбээр Ерөнхийлөгч болж олон улсын шүүмжлэгчдийн зүгээс ардчилсан бус гэсэн үнэлгээтэй

сонгуулиар 25 жилийн турш засгийн эрхийг барьжээ.

Дэлхийн хамгийн бурангуй дарангуйлагчийн нэг тэрбээр шүүмжлэгчдээ шоронд хорьж, тамлан зовоох замаар хашраадаг. Узбекистаны аюулаас хамгаа­лахын ажилтнууд 2005 онд тус улсын үржил шимт Ферганы хөндий дэх Андижан хотын бараг зэвсэггүй шахам эсэргүүцэл илэрхийлэгчид рүү гал нээж байлаа. Амь үрэгдсэн хүмүүсийн тоог Засгийн газар 187 гэдэг ч гэрчүүд, төрийн бус байгууллагууд үүнээс долоо дахин их тоо гаргадаг юм.

Ажиглагчдын зүгээс ноён Каримовын орыг залгах болзошгүй нэр дэвшигчээр Ерөнхий сайд Шавкат Мирзияев, орлогч ерөнхий сайд, Сангийн сайд Рустам Азимов нарыг нэрлэж байна.

Майкл Пил, Хенри СандерсонЦэргийнхний эрхшээлд

байсан улсын баялгийн ирээдүй энхийн үйл явцад нөлөөлөх бололтой.

Мьянмар дахь ну уц уурхайнууд дэлхийн цагаан тугалгын зах зээлд чухал хүчин зүйл болохоор байна. Энэ нь тус улс нээлттэй болж буйн илрэл бөгөөд цэргийн дарангуйлал болон дотоодын зөрчилд автсан он жилүүдэд нуугдмал байсан нөөц баялгийг дэлгэж байгаа хэрэг юм. Зүүн өмнөд Азийн энэ орны Хятадтай хил залгаа үндэсний цөөнхийн Ва муж дахь уурхайнууд ил гарсан нь металлаар баялаг Перугээс эхлээд Индонезийг хүртэл доргиов.

Хятадтай улс төр, эдийн зас­гийн нягт харилцаатай Нэгдсэн Вагийн нам өөрийн зэвсэгт бүлгийн хамт бүс нутгийг хянадаг аж. Мьянмар улс 60 гаруй жил тасарсны дараа металл үйлдвэрлэгч болон зах зээлд орж ирснийг нэг шинжээч “хар хун” буюу гэнэтийн явдал хэмээн тодорхойлжээ. Сүүлийн дөрвөн жилд Мьянмарын нийлүүлэлт тугалгын зах зээлийг дарамталж байсан бол энэ жилээс үнэ өсөж, нийлүүлэлт дээд цэгтээ тулна

гэж шинжээчид таамаглаж байна.

Мьянмарын Ва мужид харьцангуй өндөр агууламжтай хүдрийн олборлолт дөрвөн жилийн дотор 10 дахин өссөнийг International Tin Research­ ITRI хүрээлэнгээс мэдээлсэн. Тус улс одоо Хятадын эрэлтийн гуравны нэг орчим, дэлхийн хэрэгцээний 10 хувийг хангаж байна. Жилийн эхний хагаст Хятад руу экспортолсон цагаан тугалгын хэмжээ 80 хувь нэмэгдлээ. Уг металл цахилгаан барааны үйлдвэрлэлд өргөн ашигладаг гагнаасын материалын үндсэн орц юм.

Хагас зуун жил тусгаар­лагдмал байсан Мьянмарт 2011 онд цэргийн дарангуйлал төгссөний дараа шинэчлэл эхэлсэн тул эрдсээр баялаг энэ орноос хүлээгдэж буй нөөцийн гайхамшиг нь ганц цагаан тугалгаар дуусахгүй бололтой. Ан Сан Сучийн тэргүүлсэн иргэний Засгийн газраас эхлүүлж буй энхийн хэлэлцээнд хэдэн тэрбум ам.доллараар хэмжигдэх нөөц баялгийн ирээдүй чухал байр эзэлнэ. Төрийн тэргүүний зөвлөх Вин Хтейн бүс нутгийн уурхайн талаар ярихдаа “Бидний хувьд ч

уурхай нууцлаг хэвээр байгаа” гэжээ.

Цагаан тугалга бол Мьянмар олон улсын харилцаанд эргэн ирснээр баялаг нь нээгдэж байгаа ганц жишээ юм. Тус улсыг эртнээс ажигласан нэг шинжээч хэлэхдээ “Урьд нь үүнийг хэн ч мэддэггүй, эсвэл маш цөөн хүн мэддэг байсан” хэмээв. Хаш болон бусад эрдсийг цэргийн эрхтнүүд болон нутгийн зэвсэгт бүлэглэлүүд хяналтгүйгээр ашиглаж байсан. Энэ нь дайныг санхүүжүүлж, байгаль орчныг сүйтгэсний дээр татварын их хэмжээний алдагдалд хүргэсэн.

Мьянмарт 60 жил үргэлжилсэн дотоод мөргөлдөөнийг төгсгөх эхний алхам болж, өнөөдөр нийслэл Нейпидод нээгдэж буй энхийн бага хуралд байгалийн нөөцийн ирээдүйн асуудал гол байр эзлэх нь дамжиггүй. Янгонд ажилладаг шинжээч Ричард Хорси “Хэрвээ улс орны баялгийг тэгш хуваарилахыг хүсэж байгаа бол түүнээс олох ашгийг татаж авах хэрэгтэй. Баялгийн ачаар зэвсэгт бүлгүүд олон жил амь бөхтэй оршсон” хэмээн өгүүлэв.

Одоо цагаан тугалгын үйлдвэрлэл дээд цэгтээ тулах шинжтэй байна. Энэ эргэлт Ва

бүлгийн орлогыг хумьж, тонн нь 18770 ам.доллар буюу 18 сарын дээд хэмжээнд хүрээд буй тугалгын үнийг бүр ч өсгөнө. Мьянмарын үйлдвэрлэл дээд цэгтээ хүрэхийн сацуу Перу, Конго зэрэг улсад үйлдвэрлэл унаж буй нь ойрын жилүүдэд цагаан тугалгын зах зээлд дутагдал үүсгэх магадлалтай. Индонези улс боловсруулаагүй түүхий эдийн экспортыг хориглох журам гаргасан нь экспортод мөн нөлөөлнө.

Sociеtу Gеnеrale­ийн шинжээч Робин Бхар ирэх жил зах зээлд 5000 тоннын дутагдал үүсэх боломжтойг тэмдэглэжээ. Энэ нь улмаар Хятад руу нийлүүлэлтийг багасгана гэж шинжээч үзэж байна. Ва муж дахь ил уурхай газрын гүн рүү шилжиж, агууламж нь буурч байгаагаас Мьянмарын үйлдвэрлэл буурч эхэлнэ гэж ITRI мэдээлсэн. Гэвч тус хүрээлэнгийн ажилтан Куй Лин уурхайд очиж үзсэнийхээ дараа “Тэндхийн томоохон талбайд хайгуул бүрэн хийгдээгүй тул хэдий хэмжээний цагаан тугалгын нөөцтэй нь тодорхойгүй байгаа” гэсэн юм.

Каримовыг хэн залгамжлах нь тодорхойгүй

Их Британийн broad-band интернэтийн ирээдүй

Мьянмарын тугалгын уурхайн нууц дэлгэгдэв

С.Батсайхан/ЗГМ©

BBM©