project proposal '' alungoo queen'' in khuvsgul

18
“АЛУНГОО ХАТАН” QUEEN ALUNGOO ( Эко цогцолбор, паркийн төслийн тойм) Санаачилж, боловсруулсан докторант С.Алтантуяа 1

Upload: altantuya-sanduijav

Post on 18-Jan-2017

535 views

Category:

Documents


4 download

TRANSCRIPT

Page 1: Project proposal  '' Alungoo Queen'' in khuvsgul

1

“АЛУНГОО ХАТАН” QUEEN ALUNGOO( Эко цогцолбор, паркийн

төслийн тойм)

Санаачилж, боловсруулсан докторант С.Алтантуяа

Page 2: Project proposal  '' Alungoo Queen'' in khuvsgul

2

ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА Төслийн нэр:”Алунгоо хатан” цогцолбор,

эко парк Төслийг хэрэгжүүлэх хугацаа: 2013-2016 он Төсөл хэрэгжүүлэх газар: Хөвсгөл аймгийн

Хөвсгөл нуурын эрэг орчим Төслийг санаачлагч,/зөвлөх гүйцэтгэгч/ : “Монголын Ногоон Уламжлал Сан”, “Алунгоо-Экологи” ТББ-ийн тэргүүн

докторант С.Алтантуяа Холбогдох утас : Утас 99119169, 99198811 Цахим хаяг: [email protected],

[email protected], [email protected]

Page 3: Project proposal  '' Alungoo Queen'' in khuvsgul

3

ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА Энэхүү төслөөр Монгол угсаатны өндөр

эмэг эх, түүхт эх хатдын дээд өрлөг Алунгоо хатан эжийн алсын холч ухаан мэргэн сургааль ба түүнийг Монгол улсын төдийгүй дэлхийн түүхэнд хойч үедээ мөнхлөн үлдээх зорилго бүхий цогцолбор, эко паркийг бүтээн босгох явдал юм.

Төсөл боловсруулах нарийн судалгааны явцад энэхүү цогцолбор, парк нь тухайн үеийнхээ түүх, соёлд тулгуурлан хийгдэх ба тэрээр Монголын уламжлал соёл, экологийн төв төдийгүй дэлхийн нэгэн соёлын өв болох зорилготой юм.

Page 4: Project proposal  '' Alungoo Queen'' in khuvsgul

4

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ

Алунгоо хатан Монголын түүхэнд байсан бодит хүн гэдгийг эрдэмтэд судалгаагаар нотолсон бөгөөд тэрээр МЭIII зууны үед Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Аригийн гол орчим амьдарч байсныг Монголын нууц товчоо”-нд дурдсанаар Чингис хааны язгуур удам нь дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно, Гоо марал хоёроос үүсэлтэй бөгөөд Чингис хааны язгуурын 11дэх vеийн дээд євєг болох Добу мэргэний гэргий Алунгоо хатан бол Чингис хааны алтан ургийнхны эртний эмэг эх бөгөөд Бэлгүнүтэй, Бүгүнүтэй, Буха Хатаги, Бугуту Салжи,Бодончар тэнгэрийн 5 хөвгүүдийг төрүүлжээ.Түүний нэг хөвгүүн болох Бодончараас Чингис хааны Боржигон овог үүссэн билээ. Ийнхүү түүхээ хойч үедээ биежүүлэн үлдээх ач холбогдолтой юм.

Page 5: Project proposal  '' Alungoo Queen'' in khuvsgul

5

Алунгоо сэцэн хатан 5 хөвгүүддээ: Та таван хөвгүүд хугалсан нэжгээд мөс/сум/ мэт ганцаар явбал бусдад амархан ялагдана. Харин багцалсан таван сум мэт эв эетэй явбаас хэнд ч яахан дийлдэх билээ” гэсэн эв нэгдлийн алтан сургаалиа айлдсан билээ.

Энэхүү сургааль нь өнөө үед зөвхөн Монгол орны төдийгүй дэлхий дахины хөгжлийн холч мэргэн сургааль болох юм.

1992 онд Чингис хааны мэндэлсний 830 жилийн ойгоор нутаг орноос нь Алунгоо хатан эжийн хөшөөг түүний төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Аригийн голын хөвөөнд босгожээ.

2002 онд Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойн хүрээнд “Алунгоо хатан эжийн сургаалийн баяр” анхдугаар наадмыг бүсийн хэмжээнд зохион байгуулсан байна.

2012 онд Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойгоор бид энэхүү цогцолбор, паркийн шавийг улсын хэмжээнд тавьж ажлаа эхлүүлэх зорилготой байна.

Page 6: Project proposal  '' Alungoo Queen'' in khuvsgul

6

“Алунгоо хатан” цогцолбор

Page 7: Project proposal  '' Alungoo Queen'' in khuvsgul

7

“Алунгоо хатан” цогцолбор, парк нь ойролцоогоор 125 га газрыг хамрах ба түүний голд эв эеийн бэлэгдэл болсон багцалсан таван сум баруун гартаа барьж эрэлхэг , дайчин төрхтэй алсад эгц харан зогссон 55м өндөр Алунгоо хатны хөшөө/биеийн баруун хэсгээр дээш лифт өгсөөд сум атгасан гар руу очдог байх /хөлийн орчим нь түүний гэр ордон байна.

Таван тивийг бэлгэдсэн таван зүгт Бүгүнүтэй, Бэлгүнүтэй , Буха хатаги, Бухату салжи, Бодончар таван хүүхдийн тус бүр 25м өндөр хөшөө/дээш очих лифттэй/ хөлийн орчим нь түүний ордон байх ба эргэн тойронд цэцэрлэгт хүрээлэн ,сүйх тэрэгний , дугуйн, явган зам мөн гадна талд паркийн сүрлэг хашаа байрлана.

Цогцолбор, паркийн гол хэсэгт монгол улсын төрийн соёмбо болон хаан, хатан төрийн бат тулгуур болсон үндэсний бэлэгдэл бүхий логотой паркийн төв захиргаа байрлана.

Ерөнхий төлөвлөлт:1

Page 8: Project proposal  '' Alungoo Queen'' in khuvsgul

8

Цогцолборын төлөвлөлт: 2 Алунгоо хатан болон түүний 5 хөвгүүдийн гэр ордон

бүгд өөр өөрийн онцлог загвар, зориулалттай байна. Цогцолбор-паркийн голд хөшөөний дор Алунгоо хатны

алтан ордон байрлах ба энэ нь монголын уламжлал түүхийн хүндэт өргөө болно.

Түүний таван талд байрлах гэр өргөөнүүдийн голд тэнгэрийн 5 хүүгийн нэрээр нэрлэгдсэн их өргөө ордон түүнийг тойрсон хотхонууд байрлана.

1.Бэлгүнүтэйн ордон, хотхонд Монголын үндэсний хувцас урлал, загвар гоёлол зэрэг байх ба эртний хатад, хаадын хувцас, өмсгөлийг загвар өмсөгчид үзүүлж байна.

2.Бүгүгүтэй ордон ,хотхонд Монголын эртнээс улбаалж ирсэн урлаг соёлын дээжис болсон тууль хайлах , морин хуур, уртын дуу, урлагийн хөгжим, бүжиг гэх мэтээс гадна урлагын театр байрлаж жүжиг, дуурь, тоглолтууд явагдана .

Page 9: Project proposal  '' Alungoo Queen'' in khuvsgul

9

3.Буха Хатагийн ордон, хотхонд: Монголын үндэсний хоолны урлаг,онцлогийг харуулан тохижуулсан зоогийн газар, ресторан, барбекью байрлаж үндэсний ёс заншлаар хийх хуримын болон бусад арга хэмжээнүүд зохиогдоно.

4.Бугуту Салжийн ордон, хотхонд: Үндэсний тоглоом, наадмын цэнгэлдэх хүрээлэн байна. Энд үндэсний спорт, урлагийн арга хэмжээнүүд зохиогдоно.

5.Бодончарын ордон, хотхонд:Монголын гар урчуудын бүтээл, туурвил,хөөмөл, баримал, сийлбэр, зээгт наамал,уран зураг гэх мэт олон сайхан бүтээлүүд , урлангуудын хамт байрлана.

Page 10: Project proposal  '' Alungoo Queen'' in khuvsgul

10

Цогцолборын төлөвлөлт: 3

Дэд бүтэц Энэ цогцолбор хотхонд Монголын уран барилгын

гайхамшгийг хийцэндээ шингээсэн үндэсний хэв маягтай ландшафт хийгдэх ба

-хиймэл нуур, -усан оргилуур,хүрхрээ -цэцгийн мандлууд -ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн -сүүдрэвч, сандал ширээнүүд -экологийн шийдэлтэй гэрэлтүүлэгнүүд -төрөлжүүлсэн , зориулалтын хогийн савнууд -эко зөвлөмж бүхий самбарууд -автомашин, автобусны зогсоолууд -тойрон аялал хийж байх явган ,дугуйн болон Алунгоо

хатны болон түүний хүүхдүүдийн нэр бүхий сүйх тэрэгнүүдийн явах замууд хийгдэх болно.

Page 11: Project proposal  '' Alungoo Queen'' in khuvsgul

11

Page 12: Project proposal  '' Alungoo Queen'' in khuvsgul

12

Цогцолборын төв хаалганы хэсэгт:

“Та бүхэн Алунгоо хатан эжийн эв эеийн сургаалийг санаж, мөрдөж явбаас эв нэгдэл, энх амьдрал энэ дэлхийд мөнхөд орших болно ”

гэсэн гэрэлт самбар байрлана.

Page 13: Project proposal  '' Alungoo Queen'' in khuvsgul

13

Цогцолборын байршил

Page 14: Project proposal  '' Alungoo Queen'' in khuvsgul

14

Цогцолбор -паркад явагдах үйл ажиллагаа-1:

“Алунгоо хатан эжийн сургаалийн баяр” үндэсний болон олон улсын эв нэгдлийн дэлхийн фестиваль, их наадмууд зохион байгуулагдана.

“Эв нэгдлийн онол” эрдэм шинжилгээний хурал, интертайнмэнт , эвент үйл ажиллагаанууд явагдана.

Монголын алтан ургийн түүх, монголчуудын бахархалыг харуулсан цуврал үзэсгэлэн тавигдана .

Үндэсний урлаг соёлын арга хэмжээ тоглоом,наадам явагдана.

Экологийн холбогдолтой сургалт,семинарууд явагдана.

Page 15: Project proposal  '' Alungoo Queen'' in khuvsgul

15

Цогцолборт явагдах үйл ажиллагаа:2

“Алунгоо хатан” түүхэн кино, зурагт танилцуулга хийгдэнэ.

“Алунгоо хатан” дуурь тоглогдоно. Нүүдэлчдийн соёл, аж амьдралыг бодитоор харуулж,

танилцуулах арга хэмжээ зохиогдоно. Монголын уран гартнуудын гар урлалын гайхамшигт

бүтээлүүдийн үзэсгэлэнг үзүүлнэ. Цогцолборт эко-уламжлал танхимууд, боловсрол

сургалтын төвүүд байна, тэдгээр нь нийтэд боловсрол олгох сургалт, онлайн цахим сургалт болон интерактив хичээлүүдийг бэлтгэх,ном сурах бичиг, гарын авлагууд гаргаж тараах гэх мэт олон ажил хийнэ.

Нэрэмжит номын сан , музей байна.

Page 16: Project proposal  '' Alungoo Queen'' in khuvsgul

16

Төслийн ач холбогдол Монголчууд бид түүхээ судалдаг ухаант ард

түмэн билээ.Иймээс Монгол түмэн бид “Алунгоо хатан” эжий дэлхийн удирдахуйн ухаанд “таван сумны онол” философийг анх гаргаж ирснийг баталж түүний гайхамшигт сургаалийг үеийн үед дагаж, бүх дэлхийд түүний нэрийг алдаршуулах цогцолбор босгох,

Бид нүүдэлчдийн оюун санааны соёлын уламжлал, байгаль дэлхийгээ дээдэлж явдаг холч ухаантай ард түмэн гэдгийг хойч үедээ мэдрүүлж тэдэнд өвлүүлэх,

Монголын ард түмэн Алунгоо хатан эжийгээ шүтэж түүнийг дэлхийн алдартан болгохын төлөө

нэгдэх юм.

Page 17: Project proposal  '' Alungoo Queen'' in khuvsgul

17

Энэхүү цогцолбор, парк нь хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв өнгөрөөх, тэдэнд монголын түүх, соёлоо гүнзгий танин мэдэх сурган хүмүүжүүлэх ач холбогдолтой юм.

Гадаадын жуулчид манай соёл, түүхтэй танилцахад болон жуулчдыг татах чухал үзмэрийн газар болно.

Монголын ардын урлалын шилдгүүд , урчууд,авъяастан, дуучид , жүжигчид , бусад үйлчилгээний салбарынхан хоорондоо ойртон нөхөрлөж, гадаад, дотоодод танигдан улс орноо сурталчилна.

Page 18: Project proposal  '' Alungoo Queen'' in khuvsgul

18

Сурагч, оюутны хичээлийн гадуурх сургалтууд номын сан, музей ажилласнаар монгол хүний уламжлал соёлыг судалж түүнийг амьдралдаа хэвшүүлнэ.

Эко аялалын сонирхолтой төв болно.Сүйх тэрэг, дугуй, явган замаар зочид , гэр

бүлийн хамт чөлөөтэй зорчиж цогцолбор, парктай танилцан цагийг үр ашигтай өнгөрөөх чухал хэрэгцээт газар болно.

Дүгнэхэд Монголын нийгэмд болон дэлхий дахины түүхэнд чухал ач холбогдол бүхий цогцолбор болохоороо онцлог юм.