sain energiin tuv zar

19
“Өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх арга ухаан” Сайн энергийн төвийн цуврал 21 хичээл Бид зөвхөн эрүүл мэндийг ярина. Шинжлэх ухааныг шүтнэ . Тэнцвэртэй хоолловол эрүүл амьдарна Хүний биед уураг, өөх, чихэр, витамин, ус, эрдэс, ширхэглэг эд, хүчилтөрөгч 8 зүйл тэнцвэртэй байж бие организм оршин амьдарна. Эдгээрийг өдөр тутмын хүнсээр тэнцвэртэй авч чадвал зөв хооллолт болно. Манай хичээлээр шим тэжээлтэй эрүүл хүнс хэрхэн сонгох, тэнцвэртэй хооллох, эрүүл хоол хийх аргад суралцах болно. Хөдөлгөөн бол амь нас юм Хөдөлгөөн эмийг орлоно. Харин эм хөдөлгөөнийг орлохгүй. Манай хичээлд суралцсанаар эд эрхтэн бүрт зориулсан тамир дасгал, өвчтэй болон эмчилгээний үед хийх дасгал, эмчилгээний цэгэн бариа,гэртээ хийх боломжтой дасгал /агаарын бохирдол их мөн хүйтэн сэрүүн, хэт халуун үед/- г сурч эзэмших болно . Сэтгэл зүйн мэдлэгт суралцана Манай хичээлээр гэр бүл, харилцааны ёс зүй,амьдралын олон асуудалд хэрхэн зөв хандах сэтгэл зүйн мэдлэгт суралцана. Ихэнх өвчин сэтгэл зүйтэй холбоотой. Иймээс сэтгэл тайвширч, стресс тайлагдаж, эрүүлжих боломж бүрдэнэ. Амьдралын зөв хэвшилд суралцана Манай эрүүл мэндийн системчилсэн хичээлээр европ анагаах ухаан, хүний биеийн анатоми, сэтгэл зүйд суурилсан эрүүл аж төрөх хэвшилд суралцан өвчнөөс сэргийлэх,сэргээн засах тухай олон зүйлийн мэдлэг эзэмшинэ. Нууц чадвараа сэрээнэ Хүний тархины 99% ашиглагдаагүй байдаг. Манай хичээлээр хүний төрөлх чадвар,далд ухамсарыг дуудан сэрээх бясалгалд суралцана. Та бясалгалд суралцсанаар таны тархи оюунд амьдралын зөв дадал хэвшил өөрийн мэдэлгүйгээр аяндаа бий болж насан туршид тань таныг дагуулан та эрүүл энх аз жаргалтай амьдрах болно. Та эрүүл гоолиг болно Та манай хичээлээр бие,сэтгэл,хөдөлгөөн 3-ыг уялдуулан нэгэн цогц болгож эрсдэлгүй , эрүүл, үр дүнтэй хурдан турах аргад суралцана. Танд манай “Төгс хоол” болон ”Селентэй мөөг” бүтээгдхүүн найдвартай туслах болно. Дэлгэрэнгүйг дараагийн хуудаснуудаас үзээрэй!

Upload: munkhuu-emchbagsh

Post on 10-Jan-2017

195 views

Category:

Healthcare


1 download

TRANSCRIPT

Page 1: Sain energiin tuv zar

“Өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх арга ухаан” Сайн энергийн төвийн цуврал 21 хичээл

Бид зөвхөн эрүүл мэндийг ярина. Шинжлэх ухааныг шүтнэ.

Тэнцвэртэй хоолловол эрүүл амьдарнаХүний биед уураг, өөх, чихэр, витамин, ус, эрдэс, ширхэглэг эд, хүчилтөрөгч 8 зүйл тэнцвэртэй байж бие организм оршин амьдарна. Эдгээрийг өдөр тутмын хүнсээр тэнцвэртэй авч чадвал зөв хооллолт болно.Манай хичээлээр шим тэжээлтэй эрүүл хүнс хэрхэн сонгох, тэнцвэртэй хооллох, эрүүл хоол хийх аргад суралцах болно.

Хөдөлгөөн бол амь нас юм Хөдөлгөөн эмийг орлоно. Харин эм хөдөлгөөнийг орлохгүй. Манай хичээлд суралцсанаар эд эрхтэн бүрт зориулсан тамир дасгал, өвчтэй болон эмчилгээний үед хийх дасгал, эмчилгээний цэгэн бариа,гэртээ хийх боломжтой дасгал /агаарын бохирдол их мөн хүйтэн сэрүүн, хэт халуун үед/-г сурч эзэмших болно .

Сэтгэл зүйн мэдлэгт суралцана Манай хичээлээр гэр бүл, харилцааны ёс зүй,амьдралын олон асуудалд хэрхэн зөв хандах сэтгэл зүйн мэдлэгт суралцана. Ихэнх өвчин сэтгэл зүйтэй холбоотой. Иймээс сэтгэл тайвширч, стресс тайлагдаж, эрүүлжих боломж бүрдэнэ.

Амьдралын зөв хэвшилд суралцана Манай эрүүл мэндийн системчилсэн хичээлээр европ анагаах ухаан, хүний биеийн анатоми, сэтгэл зүйд суурилсан эрүүл аж төрөх хэвшилд суралцан өвчнөөс сэргийлэх,сэргээн засах тухай олон зүйлийн мэдлэг эзэмшинэ.

Нууц чадвараа сэрээнэХүний тархины 99% ашиглагдаагүй байдаг. Манай хичээлээр хүний төрөлх чадвар,далд ухамсарыг дуудан сэрээх бясалгалд суралцана. Та бясалгалд суралцсанаар таны тархи оюунд амьдралын зөв дадал хэвшил өөрийн мэдэлгүйгээр аяндаа бий болж насан туршид тань таныг дагуулан та эрүүл энх аз жаргалтай амьдрах болно.

Та эрүүл гоолиг болноТа манай хичээлээр бие,сэтгэл,хөдөлгөөн 3-ыг уялдуулан нэгэн цогц болгож эрсдэлгүй , эрүүл, үр дүнтэй хурдан турах аргад суралцана. Танд манай “Төгс хоол” болон ”Селентэй мөөг” бүтээгдхүүн найдвартай туслах болно.

Дэлгэрэнгүйг дараагийн хуудаснуудаас үзээрэй!

Page 2: Sain energiin tuv zar

Сайн энергийн төвийн өөрийгөө эрүүлжүүлэх ,эрүүл аж төрөх арга ухааны цуврал хичээл,бясалгалд таныг урьж байна.

Хичээллэх цагийн хуваарьЛхагва Пүрэв Баасан өглөө 09.00-11.30 өдөр 14.00-16.30 орой 18.00-20.30Бямба Ням өдөр 12.00-14.30 16.00-18.30Даваа Мягмар амарна

эрүүл хооллолт --- 20 мин эд эрхтэний тамир дасгал --- 30 мин эрүүлжүүлэх бясалгал --- 40 мин

эрүүл мэндийн хичээл --- 50 мин

Нийт хугацаа- 2 цаг 30мин Төлбөр - 2000төг

05-р сарын 01-с эхлэх хичээлд суралцахыг хүсвэл бидэнд хандаарай! Цуврал 21 хичээл тус тусдаа өөр сэдэвтэй, тойрог хэлбэрээр явагдах тул заавал эхнээс нь гэлгүйгээр суралцах боломжтой.

Хичээлийн хөтөлбөр

Хаяг: Циркийн зүүн хойно, Орос элчингийн баруун урд, Нацагдоржийн номын сангийнзүүн талын шармодон хаалга 2-р давхар Сайн энерги төвийн байр. Дэлгэрэнгүй мэдээлэл авах, бидэнтэй холбогдох утас : 95090909, 91097999, 99283132, 96321969Цахим хаяг: www.munkhuuemchbagsh.com Facebook Page: Мөнхөө Эмч Багш

Page 3: Sain energiin tuv zar

Эрүүл саруул амьдралыг

өөрийн гараар бий

болгоё!

Хүн бие сэтгэлээ хичээнгүйлэн хайрлаж хамгаалж явбал сая эрүүл , аз жаргалтай, урт удаан амьдарч эцэг эх,үр хүүхэд , хань ижил,ах дүү,найз нөхөд гээд хайртай дотно бүх хүмүүсээ баярлуулж цаашилбал улс нийгэмдээ ихийг бүтээх болно.Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Маш олон хүн эрүүл мэндийн мэдлэг мөхсөөс болж амь насаа алдаж байна” хэмээсэн байдаг. Хүн бүхэн эрүүл энх, урт насалж удаан жаргахыг хүсэж зөгнөн ерөөж байдаг.Гэвч өдөр тутмын амьдралдаа бие сэтгэлээ хохироох ажил хийж л байдаг. Нэгэн цагт өвдөж зовсон хойноо ухаарч эрүүл мэнд хичнээн чухал болохыг мэдэрдэг.Бага залуудаа ерөөс чухалчлан үздэггүй хэзээд залуу эрүүл явах юм шиг үл ойшоож завгүй гэдэг үгээр бамбай хийнэ. Гэвч таны анхаарал хаана байна цаг зав тань тэнд байдгийг үргэлж санаж яваарай! Зарим хүн хичээл ном, ажилдаа хэт автан мөнгө төгрөг, эрх мэдэлтэй болохын төлөө амь тэмцэн ажиллаж биедээ анхааралгүй явсаар дөч тавьхан насанд өвчинд нэрвэгдэж хэтэрхий оройтсон бол хар залуугаараа энэ ертөнцийг орхин оддог нь хичнээн харамсалтай. Өөрөө зовохоос гадна хайртай бүх хүмүүстээ сэтгэлийн шаналал зовлон учруулна. Таны амь нас зөвхөн ганц таных бус таны ойр дотны хүмүүст бас харъяалагдана гэдгийг бүү мартаарай! Гэр бүл, улс нийгэмд учрах мөнгө санхүүгийн дараас ч нэн их ээ. Эрүүл хүн бүх зүйлийг өөрийн болгох гэж хүсдэг бол өвчтэй хүн зөвхөн эрүүл байхыг хүсдэг. Эрүүл мэнд үгүй бол бүх зүйл үгүй. Алтан уул мөнгөн гол байвч бидэнд хамаагүй болно. Иймээс энэ ертөнцөд хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд, амь нас билээ. Бид амь насаа хайрлаж эрүүл аж төрөхүйн тухай зохих мэдлэг эзэмшин ягштал хэрэгжүүлж өвчин туссан хойно эмчлэх бус харин урьдчилан сэргийлэхэд хамаг анхаарлаа тавьж үүнийгээ дадал хэвшил болгох нь хүн болж төрсний хувьд заавал хийх ёстой маш чухал ажлын нэг билээ.Эрүүл байхын үндэс бол сэтгэл санаа амгалан тайван байх, тэнцвэртэй шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх , байнгын дасгал хөдөлгөөн хийх , эрүүл орчин бүрдүүлэх ,амьдралын зөв дадал хэвшилтэй байх, физиологийн үйл ажиллагаа зохистой байх, ажил хөдөлмөр эрхлэх, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, биеийн дархлаа сайн байх зэрэг болно. ТАНД ЭРҮҮЛ ЭНХ,САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ!

Өөрийгөө эрүүлжүүлэх цуврал хичээл

Page 4: Sain energiin tuv zar

Аливаа амьтны бие махбодид зайлшгүй хэрэгтэй зүйлсийн нэг бол шим тэжээл бөгөөд үүнийг хоол хүнсээр л олж авдаг билээ.Хүний бие гадаад орчны хооронд бодисын солилцоо байнга явагдаж байдаг.Хүний бие дотооддоо химийн үйлдвэрлэл явуулж нэгтгэх ба задлах үйл явцын үр дүнд бий болсон ашигтай бодисыг шингээн авч ашиггүй бодисыг гадагшлуулан биеийн эд эсийг сэргээн залуужуулдаг. Үүнийг шинэ хуучны солилцоо гэнэ. Энэ үйл ажиллагаа доголдвол өвчин үүсч, зогсвол амь нас эцэслэнэ.Шим тэжээл гэдэг нь хүн төрөлхтөний оршин тогтнох, удам угсаа залгамжлах, амь насаа үргэлжлүүлэх, эрүүл байх, өсөн бойжих зэрэг хөдөлгөөнт хувирлын явцад хэрэглэх химийн бодисыг хэлнэ.Хүний бие махбод өөх, уураг, чихэр, амин дэм, ус, эрдэс бодис зэрэг 6 зүйлийн химийн элементээс бүрддэг .Төрөх, өсөх, үржих, өтлөх, үхэх нь амьд бодисын химийн урвал билээ.Бие махбодын 15% өөх, 17,5% уураг, 0,8% чихэр, 61% ус, 1% аминдэм, 4,7% эрдэс бодис байдаг.Өөх чихэр илч энергийг гаргаж, уураг эд эрхтэнийг бүтээж, амин дэм эрдэс бодис физиологийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ.Аль нэг нь дутагдах ба илүүдэх нөхцөлд эмгэг үүснэ. Эдгээрийг тэнцвэртэй байлгавал сая эрүүл мэндээ хамгаалж чадна.Хүний бие өөхийг хадгалах чадвартай харин бусад шим тэжээлийг харьцангуй бага хэмжээгээр хадгалдаг тул өдөр бүр нөхөж байх шаардлагатай.

ТАНД ЭРҮҮЛ ЭНХ,САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ!

Эрүүл хооллолт

Хайр хэтэрвэл хорсол

Хоол хэтэрвэл хор болно

Page 5: Sain energiin tuv zar

Бид зөвхөн эрүүл

мэндийг ярина.

Хүн өдөрт 25-35 төрлийн хоол хүнсийг хэрэглэж байж сая эрүүл мэндийн үндэс суурь болдог. Үүнийг биелүүлэхэд тийм амар хялбар биш ч “Төгс хоол” танд туслах болно. Ямар ч насны хүн хэрэглэхэд тохиромжтой бөгөөд өглөөний цай, оройн хоол, хөдөө гадаа явах, хоол хийх боломжгүй, яарсан сандарсан үед болон хүүхэд хөгшид, цагаан хоолтон, өвчтэй зэрэг хоол унд тохирохгүй хэн бүхэнд нэн тохиромжтой хүний биеийн шим тэжээлийг бүрэн нөхөх үнэхээр төгс төгөлдөр хоол юм.Ялангуяа эрүүлжих, илүүдэл жингээс салах, эрсдэлгүй өлсөж зоволгүй турахыг хүссэн нэгэнд маш их тохирсон бүтээгдхүүн юм. Төгс хоол” нь холестрин байхгүй нүүрс усны нэгдэл бага, уураг, аминдэм, эрдэс бодис, ислэг эдээр баялаг болохоор эрүүл турах, элэгний өөхлөлт хайлуулахад хамгийн тохиромжтой хоол хүнс ба өтгөн хаталтыг багасгаж ашигтай бактерийг өсгөж гэдэсний замыг цэвэрлэн хлостериныг багасгана. Элэгний өөхлөлт, чихрийн шижин, даралт ихсэх, зүрх судасны өвчин, хорт хавдраас сэргийлэх боломжтой. Хүүхдийн эрүүл өсөлтийг дэмжиж мөн тамирчдад хүч чадал нэмнэ. Насанд хүрсэн хүмүүсийн хөгширөлтийг удаашруулж, настан буурлууд эрүүл байхын үндэс болно. Ялангуяа эмэгтэйчүүдийн гоо сайханд ба цэвэршилтийн үед илрэх шинж тэмдгийг бууруулахад ач холбогдолтой. ТАНД ЭРҮҮЛ ЭНХ,САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ!

“Төгс хоол” бол эрүүл хоол

Page 6: Sain energiin tuv zar

Бид шинжлэх ухааныг шүтнэ.

Шар, улаан, ногоон, хар 4 төрлийн буурцаг, хар будаа, овьёос, эрдэнэ шиш, шар будаа, газрын самар, хулмын цөм, лянхуа цэцгийн үр зэрэг бүхэл үр, гэгэн, шар хулуу, лууван, үнэрт мөөг, хар мөөг, хайда, улаан чавга, саргай цэцэг зэрэг 20 төрлийн ургамалаар хийсэн 100 хувь байгалийн гаралтай илчлэг бага, охь уураг, эрдэс витамин, ханаагүй тосны өөхөн хүчил, ургамлын амьдлаг бодис, эслэг зэрэг шим тэжээлээр баялаг эрүүл хүнсний бүтээгдэхүүн юм. ТАНД ЭРҮҮЛ ЭНХ,САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ!

Төгс хоолны найрлагаТөгс хоолны найрлага

Page 7: Sain energiin tuv zar

• “Төгс хоол”-ийг хоолтой хамт өдөрт 1-ээс дээш удаа хэрэглэнэ.

Эрүүл байя гэвэл

• Өөх тос, мах, гурил,будаа,давсны хэрэглээг эрс багасгаж бусад хоолтой хамт өдөрт 3-с дээш удаа усанд найруулж хэрэглэнэ.

Эрүүл турж, эрч хүч нэмье гэвэл

• Хоолны завсарт өдөрт 2-оос доошгүй удаа нэмж хэрэглэнэ.

Биеийн жин нэмж, хүч

чадал авъя гэвэл

• Тус хоолыг хаана ч ямар ч нөхцөлд хэрэглэхэд тохиромжтой.

Уг бүтээгдхүүн ямар ч амтлагч, чихэр

агуулаагүй учир сүү, тараг, зөгийн балтай

усанд найруулж хэрэглэж болно.

Төгс хоолыг хэрэглэх заавар

Таны хамгийн сайн эмч бол та өөрөө гэдгийг ямагт санаж

яваарай!

Page 8: Sain energiin tuv zar

Хүний биеийн нууцыг ойлгож өөрийн биеийг

зөв удирдаж бие сэтгэлээ уялдуулан

эмчилбэл хорт хавдар ч гэсэн эдгэшгүй өвчин

биш.

Улаан мөөг нь байгальд Селен хэмээх бодисыг хамгийн ихээр агуулдаг бөгөөд эрт дээр үеэс хөгшрөлтийг сааруулах, залуужуулах,амь насыг уртасгах шидтэй хэмээн Хятадын хаад маш чухалчлан хэрэглэж байсан.Одоогийн анагаах ухааны судалгаагаар Селен нь хүний биед хэрэгтэй микро элементүүд дундаас хавдар эсэргүүцэх хамгийн сайн бодис бөгөөд шим тэжээлийн бүтэц нь маш баялаг, арван хэдэн төрөл, хэдэн зуун зүйлийн шимт бодистой хэмээн тогтоогджээ.Үүнд олон төрлийн чихэр, шивтэрт хүчил, витамин, эрдэс бодис багтана.Шидэт хэмээн өргөмжлөгдсөн энэхүү мөөгөөр бэлтгэсэн нунтаг нь олон төрлийн өвчнөөс сэргийлэх, эрүүлжүүлэх үйлдэлтэй үнэхээр нэрэндээ тохирсон шидтэй бүтээгдхүүн юм. Тэжээллэг чанар маш өндөр тул хүний биеийн дархлаа сайжруулах, цусан дахь сахар хлостерин болон цусны даралт зохицуулах, элэг хамгаалах, харшил эсэргүүцэх, оюун ухаан тэтгэх, нойргүйдэл анагаах, хөгшрөлт удаашруулах чадвартай бөгөөд чихрийн шижин, судасны хатуурал, үе мөчний үрэвсэл зэрэг маш олон өвчнөөс урьдчилан сэргийлнэ.Удаан хэрэглэхэд сөрөг нөлөөгүй бөгөөд ямар ч насны хүн хэрэглэхэд зохимжтой, эрүүл хүнд шим тэжээлт хоол, өвчлөх эрсдэлтэй хүнд эмт хоол, өвчтэй хүнд сайн эм болно.Зөв сонгож тохиромжтой найруулсан энэ бүтээгдхүүнийг хэрэглэснээр бие хөнгөрөн эрүүлжиж залуу нас, гоо сайхнаа удаан хадгалах болно.

ТАНД ЭРҮҮЛ ЭНХ,САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ!

Селентэй шидэт мөөгний нунтаг

Page 9: Sain energiin tuv zar

Эд эрхтэний тамир дасгалТархи бол хамгийн том ой санамж хэдий ч хүний биеийн эд эрхтэн, эс ширхэг бүр өөрийн гэсэн ой тогтоолттой байдаг байна.Хэрэв толгойн оройгоос хөлийн ул хүртэл эрхтэн тус бүрд таарсан зохимжтой тамир дасгалыг тогтсон цагт тогтмол хэмжээгээр даамгай сайнаар өдөр бүр хийж олон удаагийн үйлдлээр эерэг сайн дадал хэвшлийг бие сэтгэлдээ баттай суулгаж чадвал та эрүүл саруул, аз жаргалтай нэгэн насыг өнгөрөөх болно.Идэвхтэй хөдөлгөөн хийж их тархийг хүчилтөрөгчөөр хангавал уураг тархинаас олон янзын эерэг даавар ялгардаг.Эдгээр нь хүнд сайн энерги өгч ухаалаг, гоо сайхан, эрүүл чийрэг болгоно.Иймээс хөдөлгөөн бол баяр хөөр аз жаргал юм.Энэ жаргалыг эдэлж сурах хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн хийсэн хэний ч болов царайд баяр хөөр гэрэлтэж цовоо сэргэлэн байхыг та амьдрал дээр бэлхэн харж байна.Бие сэтгэлийн эрүүл мэндийн үндэс бол хөдөлгөөн мөн.Хөдөлгөөн цусны эргэлтийг түргэсгэж бодисын солилцоог дэмжинэ.Өвчин эмгэгээс сэргийлж эрүүл аж төрөхөд чухал ач холбогдолтой. Гэвч өнөөгийн хүмүүс гэрт бол зурагт, компьютерийн өмнө цагийг барж гадаа гарвал машинд сууж аль болох биеийн амрыг бодож ,хэт идэж таргалсан мөртлөө хөдөлгөөн хийхгүйгээр турахыг хүсч , хоол болон хөдөлгөөнийг зохистой тааруулахгүйн улмаас өвчинд нэрвэгдэж өндөр өртөгтэй эм ууж эдгээх хэв маягтай болсон нь нэн харамсалтай. Хөдөлгөөн зогсвол амь бодгаль мөхнө. Идэвхтэй хөдөлгөөн хийдэг хүмүүсийн зүс царай өнгөлөг, бие бялдар гоо сайхан, сэтгэл санаа өөдрөг, амьдралдаа итгэлтэй байдаг.Тэдний гэр бүл нь хүртэл эелдэг найрсаг, эрүүл мэнд нь сайн байдаг ажээ.

ТАНД ЭРҮҮЛ ЭНХ,САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ!

Эрүүл аж төрөх ухаанд суралцаж эрүүл мэнд, гоо сайхан, аз жаргалыг олж авна гэдэг тийм ч хэцүү биш ээ.

Page 10: Sain energiin tuv zar

Сайн энерги

Үзэгдэхгүй байна гэдэг байхгүй гэсэн үг биш.

Хүний бие гэдэг бол үнэхээрийн гайхалтай маш ухаалаг бүхэл цогц юм.Хүний биед цаг ямагт олон зүйлийн сайн бас муу энергүүд үүсч байдаг.Энэ нь зөвхөн сэтгэлийн харьцаа төдий биш та сайн энергийг үүсгэж чадвал сэтгэл санаа тайван амгалан,хийморь сүлдтэй,аз жаргалтай эрүүл энх байна.Та сэтгэлдээ муу энергийг үүсгэх аваас таны урам зориг хугарч,хараа чинь баларч,сэтгэл санаа чинь зовиурлан эрүүл мэнд чинь хүртэл хохирно.Иймд биедээ сайн энергийг үүсгэж сурах хэрэгтэй.Хүнд сайн хандаж хүнийг хайрласнаар биед тань сайн энерги үүсч ашиг тусыг нь та өөрөө илүүтэй хүртэх болно.Эртнээс хүн бий болох цагаас хамтран амьдрахын тулд бидний дотоод системд хамтын журам үүсэн бий болжээ.Нийтийн төлөө зүтгэсэн хамтын чармайлт гаргасан бол бидэнд шагнал урамшууллын журмаар сайн гормон үүсч сэтгэл санаа тайван эрүүл болно.Хэрэв нийтийн эрх ашгийг сүйтгэх юм бол өөрийн эрхгүй бие дотор зовох, гутарч гэмших,айж цочих зэрэг асуудал үүсдэг.Энэ бол хүн төрөлхтний үүсэл хөгжлийн дунд бий болсон хүний төрөлх чадвар юм.Хүн төрөлхтөн үүссэнээс хойш хэдэн мянган түмэн жилд хөгжсөн энэ журмыг хувь хүн өөрчлөх аргагүй юм.Хэрэв та үүнийг сайн ойлгож чадвал эрүүл энх, аз жаргалтай, тайван амгалан амьдралыг олж чадах болно. ТАНД ЭРҮҮЛ ЭНХ,САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ!

Page 11: Sain energiin tuv zar

Дадал зуршил

Хувь хүний амьдрал

бол тэр хүний

дадал хэвшил юм.

Хэвшил дадал бол ухамсартай сонголт юм. Хэрэв зөв үйл ажилд чиглүүлвэл энэхүү сайн дадал хэвшил нь ажлын амжилт бүтээл, амьдралын сайн сайханыг урин дуудна. Ямар нэг үйл ажиллагааг хэвшил дадал болгоход 3 үе шат байдаг. 1-7 хоног: Ямар нэг юмыг хэвшүүлtхэд/албадлагын буюу тааламжгүй/ байдаг онцлогтой. Та өөртөө шаардлага тавих, сануулах хэлбэрээр үйлдэнэ. Эвгүйрэх буюу тааламжгүй санагдах байдал илэрсэн ч 7-хон хоног тэвчээрэй!7-21 хоног: Бие махбоди оюун санаа хэвшүүлэх гэж байгаа зүйлийг /санаачлагаараа буюу аяндаа хүлээн авах/ онцлогтой. Танд эвтэйхэн тааламжтай санагдаж эхэлнэ. Хэрэв хичээхгүй бол хуучин хэвдээ орох тул өөртөө шаардлага тавиарай! 21-90 хоног: Энэ үеийн онцлог бол/санаандгүй буюу аяндаа хийх/ хэвшил дадал болно. Энэ бол хэвшиж тогтвортой болсон үе шат бөгөөд энэ хүртэл хичээж чадвал та өөрийгөө өөрчилсөн гэсэн үг. Хэвшүүлэхийг хүссэн зүйл маань таны амьдралын утга учир болж түүнийг хийхгүй бол үгүйлэх санах шинж мэдэгдэнэ. Харин муу зуршлыг бий болгоход нэг их хүч шаардахгүй хэрэв та сэргийлэхгүй бол аяндаа бий болно. Мөн зүйрлэшгүй өдөөгч татах хүчтэй болохоор түүнээс салах тун хэцүү байдаг. Хэрвээ хүн нэгэнт муу зуршилтай болсон бол өөрчлөхийн тулд дур хүслээ зөв тийш хөтөлж хатуу зориг гаргах хэрэгтэй. Энэ бол амжилтанд хүрэх нэгэн үндэс юм. Муу зуршлийг тэвчихгүй бол оюун ухаанд дахин дахин сэдэл өгч уураг тархины өвчний голомт үүсгэдэг. Үүнд архи тамхи хийжүүлсэн ундааны зүйл хар тамхи интернет зурагт зэрэг олон зүйл бий. Амьдрал, эрүүл мэндэд харшлах юунд ч хэрэггүй зуршил байвал цаг тухайд нь эргэлзэлгүй өөрчлөх хэрэгтэй эс тэгвэл ялагдаж мэднэ. Олон дахин давтах үйлдлээр бий болсон сайн сайхан хэвшил хүмүүсийг удирдан амжилтанд хүргэнэ. Иймээс амжилтанд хүрэхийн нууц нь ямар нэг үйлийг олон дахин давтахад л бий. Бид эрүүл саруул сайн сайхан амьдралын төлөө муу зуршлаа хаяж сайн сайхан хэвшилтэй болж шинжлэх ухааны үндэслэлтэй аж төрье! ТАНД ЭРҮҮЛ ЭНХ,САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ!

Page 12: Sain energiin tuv zar

Бясалгал

Та ердөө үзэл ухамсараа л өөрчлөхөд хорвоо ертөнц таны өмнө нууцаа дэлгэх болно.

Өөрийгөө тайвшруулан амраах, эрүүлжүүлэх сэтгэл зүйн дасгал юм. Энэ аргыг эзэмшихийг хүсвэл хэсэг хугацаанд удирдагч эмчийн заавраар суралцаж цаашид бие даан хийх чадвартай болно.Энэ бол нууц хүч чадлаа идэвхжүүлж бие сэтгэлээ эрүүлжүүлж өөрийн биедээ эзэн болж улмаар эрүүл мэндээ хамгаалах урлаг юм.Энэ бол удирдагч эмч ба сонсогч хоёр харилцан ойлголцож итгэлцсэний үндсэн дээр хамтын хичээл зүтгэлээр хийх ажил юм.Хэн хэн нь хичээсний үр дүнд оюун ухаан онцгой хэлбэрт шилжих болно. Сонсогч сайн дураараа сэтгэл гарган сонсож, идэвхтэй даган мэдэрч анхаарлаа төвлөрүүлэн удирдагч эмчийг даган бодож дотоод энергээ цуглуулж нууц хүч чадлаа идэвхжүүлэн энергээ биеэрээ чөлөөтэй урсган шилжүүлж төвлөрүүлж өөрийн бие сэтгэлээ олон талаар удирдан эрүүлжүүлж сурахад гол учир байгаа юм. Өөрийгөө эрүүлжүүлэх хичээл,бясалгалд 21 хоногоос дээш хугацаанд суралцвал таны амьдралд санаандгүй хэвшил дадал болно. 90 хоногоос дээш суралцвал таны хүсэл биелнэ.Энэ бол ямар нэг мухар сүсэг, ид шид биш ээ.Энд суралцсанаар таны уураг тархи,бие махбод,сэтгэл зүйд сэдэл цочрол,иллэг массаж болно.Нийтийн хүчээр,олон удаагийн үйлдлээр таны төрөлхийн чадвар,нууц хүчин чадлыг сэрээснээр таны далд ухамсарт эрүүл мэндийн төв бий болж дархлаа тань идэвхжэн таны бие сэтгэл маш хөнгөн тааламжтай,амар амгалан болж ядаргаа тайлагдан муу энерги үгүй болж, сайн энергийг үүсгэнэ.Бүх биеийн энергээ нэг цэгт хурааж түүнийгээ хамгийн чухал хэсэг буюу өвчтэй хэсэг рүүгээ урсган тэнд төвлөрүүлж, галаар төөнөх мэт халаах мэдрэмж төрүүлж тэр хэсгийн унтаа байгаа мэдрэлийг сэрээнэ. Улмаар цусны цусны судсыг нээж, цусны эргэлт,дархлаа,бодисын солилцооны үйл ажиллагааг эрчимжүүлж эд эсийг нөхөн төлжүүлж,өөрийнх нь нууц хүчин чадлыг түшиглэн өвчин эмгэгийг нь бага багаар арилган эмчилж эрүүлжүүлнэ. Анхаарлаа хэдий чинээ төвлөрүүлж чадна,төдий чинээ амжилтанд хүрнэ. Чин үнэн сэтгэлээсээ хичээвэл гарцаагүй амжилтанд хүрнэ. ТАНД ЭРҮҮЛ ЭНХ,САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ!

Page 13: Sain energiin tuv zar

“Эрүүл энерги эрүүлжих ухаан” ном

Эрүүл аж төрөх ёсны энгийн мэдлэгийг эзэмшиж чадвал эрүүл гоо сайхан болж өвдсөн ч түргэн эдгэнэ.

Хүн болж төрсний хувьд дараах 2 зүйлд заавал сайтар суралцах хэрэгтэй. 1-рт эрүүл амьдрах арга ухаанд суралцах 2-рт эрүүл аж төрөх ухаанд суралцах юм. Энэ 2 нийлээд төгс сурган хүмүүжил болно. Хэрэв та эрүүл амьдрах арга ухааанд суралцахгүй бол ганц хөлөөрөө явж буй хэрэг юм. Нэг их хол явахгүйгээр ядраад өөр зүг рүү явах болно. Та энэ өдрөөс эхэл. 80 настай ч оройтохгүй. Гэхдээ эрт эхлэх тусмаа л сайн. Нэн чухал нь өв тэгш эрүүл хүүхдийг төрүүлж өсгөхөд оршино.Үр тогтохоос дор хаяж 6-н сарын өмнө эрүүл аж төрөх ёсонд суралцаж хэрэгжүүлбэл бие сэтгэл цэвэршиж эрүүл хүн болно. Эрүүл хүнээс эрүүл өндгөн эс бий болж эрүүл хүн төлөвшихийн үндэс болно. Зөв хооллолт, зохистой хөдөлгөөн, сэтгэл зүй, өөрийн нөөцийг сэрээх талаар суралцаж хэвшүүлж эрүүл монгол хүнийг бий болгоно. Бидний үр хойчис эрүүл саруул хүн болж хүмүүжвээс улс орон мандан бадрах нь лавтай. / А.Мөнхөө Эрүүл энерги эрүүлжих ухаан номноос / Энэхүү номонд хүн хүүхэд төрөхөөс 6 сарын өмнөөс эхлээд насан өтөл болтол эрүүл мэнддээ хэрхэн анхаарч аз жаргалтай урт удаан амьдралыг өөрийн гараар бүтээх талаар олон талаас нарийн тодорхой хичээнгүйлэн тайлбарлажээ.Та энэхүү номыг өөрийн гэр бүлийнхээ эрүүл мэндийн гарын авлага болгоорой! Та бүхний эрүүл мэндийн олон олон асуултанд хариу өгөх,амьдралын зөв дадал хэвшилд уриалан дуудах ширээний ном болно гэдэгт итгэлтэй байна. ТАНД ЭРҮҮЛ ЭНХ,САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ!

Page 14: Sain energiin tuv zar

Архи бол сайн

дурын галзуурал

Архи нь мансууруулах бодис бөгөөд этилийн спирт ус хоёрын холимог юм.Хүний биед ашиг тустай бодис өчүүхэн ч байхгүй бөгөөд хэтрүүлэн хэрэглэвэл маш их хор хөнөөлтэй.Уусан архины 20% ходоодоор,80% нарийн гэдсээр шимэгдэн түргэн хугацаанд цусанд орж хамгийн түрүүнд их тархинд нөлөөлдөг. Тархийг эхлээд хөөрөлд оруулж нэмж уухын хэрээр төв мэдрэлийг хязгаарлаж, ухаалаг уураг тархины мэдрэлийн дамжих сувгийг хааж доод зэргийн төрөлхийн уураг тархийг хөөрөлд оруулдаг. Үүний уршгаар согтуу хүн аливаа чухал хэрэг явдлыг орхиж,зөв бурууг ялгаж танихгүй,зөвхөн баяр жаргалыг хөөцөлдөнө.Цаашилбал төрөлхийн араатны зөн билэг мөн чанар сэргэн амилж бусдад гай зовлон учруулна. Архийг үргэлж хэтрүүлэн хэрэглэвэл их тархины мэдрэлийн эс бүлэг бүлгээрээ хордож үхэн уураг тархи агшиж багасан сэтгэх чадвар эрс доройтно.Энэ нь даамжирвал өөрийн мэдрэлгүй болж архинаас салж чадахгүй цагаан солио өвчин тусч,биеийн дархлаа шалдаа бууж,эд эрхтэний үйл ажиллагаа доройтон өвчний үүр болно.

/Авирын Мөнхөө"Эрүүл энерги эрүүлжих ухаан"номноос/

ТАНД ЭРҮҮЛ ЭНХ,САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ!

Архины тухай хэдэн үг

Page 15: Sain energiin tuv zar

Дэлхий дахинд жил бүр 2,3сая хүн архинаас болж амь насаа алдаж байна. Авто ослын 50%,гэр бүлийн хүчирхийллийн 50% архинаасболж байна.Гэмтэл бэртэл,өвчин шаналал,харамсал гэмшил,хагацал гуниг гээд энэ гашуун хар усны учруулсан гамшгииг тоочоод баршгүй.Цаана нь нийгэм,гэр бүл, хувь хүний эрүүл мэнд,хүмүүжил ёс суртахуун,эдийн засаг санхүүд учруулж буй хор хохирлыг ч тоолоод баршгүй.Та нэг удаа архийг хэтрүүлэн хэрэглэсэн ч өөртөө болон өрөөлд сэтгэлийн зовлон авчирч амь нас,эд хөрөнгийг хохироож насан туршдаа харамсах гай зовлонд унах магадлалтай. Ийм жишээ маш олон бий.Хүмүүс минь амьдралыг тань үгүй хийж байгаа архийг жигшиж сур! Ялангуяа залуус минь огт амсахгүй,ууж сурахгүй бол хичнээн сайн билээ.Хэрэв та архинд орсон бол таны ууж байгаа чинь архи биш харин хайртай аав ээж,хань ижил,үр хүүхэд,дотно найзуудынхаа зовлонгоор бүтээсэн гашуун нулимсыг ууж байна.Бусад хүний гашуун нулимсыг жаргалаа болгож байна.Та архинаас болж ажил амьдрал,эрүүл мэндээрээ хохирч,уураг тархи чинь агшин ширгэж ,оюун ухаан чинь солиорч байна.

/Авирын Мөнхөө"Эрүүл энерги эрүүлжих ухаан"номноос/

ТАНД ЭРҮҮЛ ЭНХ,САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ!

Хүн алдах хүртлээ юутай байснаа

мэддэггүй

Архины тухай хэдэн үг

Page 16: Sain energiin tuv zar

Архины лонх хагарахадАрхи уйлна

Архийг асгахадАрхичин уйлна.

Архичинг уйлахадХэн ч уйлахгүй

Р.Чойном

Ямарваа хүний архинаас гарах эсэхийг ердөө л хоёр шат болгон хувааж үздэг. Тэнэгрэл үүссэн үү үгүй юу. Хэрэв цагаан солио тусч тэнэг болсон бол архинаас хэзээ ч гарахгүй.Хэрэв та энэ номыг уншиж байгаа бол та тэнэг биш гэсэн үг. Гэхдээ та энэ хэвээрээ уувал удахгүй ном унших нь бүү хэл юу ч ойлгохгүй тэнэг болох нь гарцаагүй.Төрсөн эх нь нүдэн дээр нь амьсгал хурааж байхад тоохгүй архиа ууж чадах тийм тэнэг болно.Адгууснаас хүн оюун ухаанаараа л ялгаатай.Өөр юу ч байхгүй.Хэрэв та архины солио тусч оюун ухаанд чинь тэнэгрэл үүсвэл та хүн биш мал болно. Та архинд хорсож өс санавал таарна.Таныг архинаас болж ядарч зүдэрч явахад зангаа хувиргасан,үл тоож дээрэлхсэн хүмүүст ямар аавын хүү гэдгээ үзүүлээд өгөх хэрэгтэй.Архийг нэг өдрийн өмнө ч гэсэн хаяж чадвал танд сайн сайхан амьдрах боломж ирээдүй бий. Тэнэгрэхээс наана архичин байгаад сэтгэлийн тэнхээгээр даван туулсан хүмүүс ихэнх нь нэр төр,мөнгө төгрөгтэй сайхан амьдардаг.Учир нь тэдний архинаас гарсан ухаан,тэвчээр тэдэнд их зүйл өгдөг.Архийг үнэн сэтгэлээс хорсож архинаас гарах чин хүсэл,зориг тэвчээр,бат хатуужил гаргаж чадвал та лавтай архинаас холдож чадна.Хэн нэгэн биш та өөрөө хичээсэн цагт найдлага бий гэсэн үг.

Авирын Мөнхөө"Эрүүл энерги эрүүлжих ухаан"номноос

ТАНД ЭРҮҮЛ ЭНХ,САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ!

Архины тухай хэдэн үг

Page 17: Sain energiin tuv zar

Тамхины тухай хэдэн үгТамхинаас болж дэлхийд жил бүр 5 сая хүн амь насаа алдаж байна.Хөгжингүй оронд тамхи таталт багасч дунд ядуу орнуудад эсрэгээрээ тамхидалт газар авч байна. Хамгийн харамсалтай нь аль ч оронд охид эмэгтэйчүүд тамхи татах явдал ихэссэн байна.Тамхи татах нь өөриигөө төдийгүй өрөөлийг хордуулж орчин тойрныгоо ч бохирдуулж байна.Орчин үеийн соёл боловсролтой хүмүүс энэ хорыг огт хэрэглэхээ больж хялайн харах болжээ.Гэр бүл ойр дотныхондоо хайртай хэн бүхэн жинхэнэ эрчүүд энэ хорноос холхон байх болжээ.Тиймээс эрчүүд минь цаг зав, мөнгө төгрөг, эрүүл мэнд,гоо сайхны дайсан болсон энэ аймшигт хорыг жигшин үзэж салхин доогуур нь ч бүү гараарай! Охид эмэгтэйчүүд минь энхрий ялдам зүс, эмзэг уяхан бие, балчир нялх үрсээ энэ үхэл таригч гашуун утаанаас хамгаалж хэнд ч болов хордуулах боломж бүү олгоорой! Соёлт ертөнцөөс шахагдаж гишгэх газаргүй болсон энэ аймшигт тахлыг гэр орондоо , ажил албандаа гээд хаа явсан газраа бүү орогнуулаарай! Судалгаанаас үзэхэд ганцхан ширхэг тамхи татахад хүний нас 11 минутаар богиносдог ажээ. Нэг ширхэг тамхины хор 10 хулгана үхүүлж чадна.Харин 25ш тамхины хор нэг том үхрийг хордуулан үхүүлдэг болохыг туршилтаар нотолсон байна.Уушгины өвчин хорт хавдарын 90%,тархи зүрх судасны өвчний 25% нь тамхины хортой холбоотой. Тамхи татдаг хүнтэй хамт амьдардаг хүмүүс уушиг, улаан хоолой, ходоод, элэг, баөөр, сав, өндгөвчний хорт хавдраар өвчлөх нь илэрхий олон байдаг. Ялангуяа жирэмсэн болон хөхүүл эх, хүүхдүүдийг тамхины утаатай орчинд огт байлгаж болохгүй. Ийм орчинд удаан амьдарч ажиллавал өөрөө татсанаас өөрцгүй хордоно.

/Авирын Мөнхөө"Эрүүл энерги эрүүлжих ухаан"номноос

ТАНД ЭРҮҮЛ ЭНХ,САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ!

Та тамхийг татах биш

харин тамхи таны шим

шүүсийг юу ч үгүй сорно.

Page 18: Sain energiin tuv zar

Тамхины тухай хэдэн үг

Тамхи 40 зүйлийн өвчнийг үүсгэдэг гэсэн судалгаа гарсан байна. Тамхины утаанд 250 гаруй зүйлийн өвчин үүсгэгч хорт бодис, 70 гаруй зүйлийн хорт хавдар үүсгэгч хорт бодис байдгийг судалгааны үр дүнд нотолсон байна. Тамхины хор хөнөөлийг анагаах ухааны үүднээс 4 ангилдаг.1. Нүүрстөрөгчийн давхар ислийн цусны улаан бөөмтэй нэгдэх чадвар хүчилтөрөгчөөс 210 дахин илүү учир хүчилтөрөгчийн дутагдалд амархан оруулдаг.2. Никотин захын судсыг агшааж зүрхний цохилт, амьсгал түргэсгэж даралт ихэсгэн оюун ухааныг хөөрлийн байдалд оруулах буюу хязгаарлана.Түүнчилэн судасны ханын эсийг гэмтээж цаашилбал цусан дахь холестерин, өөхлөг эдийн үлдэц бөөгнөрсний улмаас судас хатуурч нарийсч бөглөрнө. Ингээд тархи зүрх судасны өвчний эх үүсвэрийг тавина.3. Тамхины хор амьсгалын замын элдэв өвчнийг үүсгэдэг.4. Хорт хавдар үүсгэгч бодис, цацрагт идэвхит бодис агуулдаг. Эдгээр бодис бол эрүүл эд эсийг хордуулж, дархлааг сулруулж, хорт хавдрын эс үүсэн гарах таатай нөхцлийг бүрдүүлдэг. Хамгийн аюултай нь архитай цуг хэрэглэвэл спирт маш сайн уусгагч учир тамхинд агуулагдах эдгээр хорт бодис спиртэнд маш сайн уусч бүх биед тархана. Эцэст нь хэлэхэд та бүхэн минь энэ муухай үнэр,муухай амттай хорноос хол байж бусад хүнд дандаа аз жаргал сайн сайхныг өгч байгаарай!

Авирын Мөнхөө"Эрүүл энерги эрүүлжих ухаан"номноос

ТАНД ЭРҮҮЛ ЭНХ,САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ!

Page 19: Sain energiin tuv zar

Хаяг: СБД 2-р хороо Нацагдоржийн номын сан (Орос элчингийн урд)

Сайн энергийн төвийн байр

Фэйсбүүк хаяг: Мөнхөө Эмч БагшВеб сайт: Munkhuuemchbagsh.com

Утас: 95090909, 91097999, 96321969, 77310274