shagnaliin huuli

41
ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ Иргэний танхим 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр

Upload: otgonulziish

Post on 14-Apr-2017

14.747 views

Category:

Law


1 download

TRANSCRIPT

Page 1: shagnaliin huuli

ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

Иргэний танхим2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр

Page 2: shagnaliin huuli

АГУУЛГА• ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ

ҮНДЭСЛЭЛ, ШААРДЛАГА

• ХУУЛИЙН ТӨСЛИЙН АГУУЛГА

• ТӨРИЙН ШАГНАЛЫН НЭР ТӨРӨЛ, ТУСГАЙ ШААРДЛАГА

ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

Page 3: shagnaliin huuli

ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХ ҮНДЭСЛЭЛ, ШААРДЛАГА

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “улсын цол, одон, медаль, цэргийн дээд цолыг бий болгох” асуудал нь УИХ-ын онцгой бүрэн эрхэд хамаарна хэмээн заасан.

Гэвч өнөөгийн байдлаар Төрийн шагналтай холбоотой харилцааг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 148 дүгээр зарлигаар батлагдсан

"БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрэм” болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар батлагдсан

“Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журам” Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 302 дугаар зарлигаар батлагдсан

“Монгол Улсын Төрийн шагналын дүрэм”-ээр тус тус зохицуулж байна. Иймд энэ асуудлыг нэг мөр цэгцэлж, шагналын талаар төрөөс баримтлах нэгдсэн бодлогыг

Үндсэн хуулийн дээрх зүйл заалтад нийцүүлэх, Төрийн шагналтай холбогдон үүсэж буй нийгмийн харилцааг зохицуулж буй эрхзүйн хэм хэмжээг тодорхой болгох зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсрууллаа.

Page 4: shagnaliin huuli

Хуулийн төсөл нь 7 бүлэг 40 зүйлтэй:1 бүлэг: Хуулийн зорилт, Төрийн шагналын тухай хууль тогтоомж үйлчлэх хүрээ,

төрийн шагналын ангилал, төрийн шагналаар шагнахад баримтлах үндсэн зарчмыг;

2 бүлэг: Төрийн дээд шагнал, түүний төрөл, шалгуур үзүүлэлтийг;3 бүлэг: Төрийн дээд шагналд нэр дэвшүүлэх, тодорхойлох, тодорхойлолтыг

хянах болон өргөн мэдүүлэх, төрийн шагналаар шагнах, шагнал гардуулах журамтай холбоотой харилцааг;

4 бүлэг: Бүтээл, бүтээн байгуулалтад олгох төрийн шагнал, түүний төрөл, шалгуур үзүүлэлтийг;

5 бүлэг: Төрийн байгууллагуудын шагнал, түүнийг бий болгохтой холбоотой харилцааг;

6 бүлэг: Төрийн шагналаар шагнагдсан иргэний эрх, үүрэгтэй холбоотой харилцааг;

7 бүлэг: Бусад асуудлыг тус тус тусгасан болно.

ХУУЛИЙН ТӨСЛИЙН БҮТЭЦ

ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

Page 5: shagnaliin huuli

Хуулийн төслийг боловсруулахад дараах зарчмыг баримтлав:• Монголын төрт ёс, төрийн бодлогын залгамж халааг хэвээр хадгалах; • Төрийн дээд шагналын нэр, төрөл, шалгуур үзүүлэлтийг Монгол Улсын Үндсэн

хуулийн эрхэм зорилго, үзэл баримтлал, одоогийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай нийцүүлэн тодорхой болгох;

• Бүтээлч хөдөлмөр, оюуны бүтээлийг дэмжих урамшуулах зорилгоор бүтээл, бүтээн байгуулалтад олгох төрийн шагналын нэр, төрөл, шалгуур үзүүлэлтийг тодорхойлох;

• Төрийн шагналын эрэмбийг зохистой тогтоож, төрийн шагналын тогтолцооны нэгдмэл, цогц байдлыг хангах;

• Төрийн дээд шагналаар шагнах журам, үйл явц нь ил тод, ардчилсан зарчимд тулгуурлах;

• Төрийн шагналын тоо хэмжээг хязгаарлах, үнэ цэнийг нэмэгдүүлэх гэсэн үндсэн зарчмын хүрээнд боловсруулсан.

ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

Page 6: shagnaliin huuli

Төрийн дээд шагнал Бүтээл, бүтээн байгуулалтад олгох төрийн дээд шагнал

Төрийн байгууллагын шагнал

1. Эрхэм дээд шагнал: - Монгол Улсын баатар цол- Улсын эрдэнэ цол - Чингис хаан одон

2. Эрхэм хүндэт шагнал: - Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цол- Эрдэнийн очир одон

- Төрийн соёрхол /§28/

3. Хүндэт шагнал:- Алтан гадас одон- Цэргийн гавьяа одон - Эхийн алдар I, II одон

- Төрийн гэрэгэ /§29/

4. Медаль:- Цэргийн хүндэт медаль- Хөдөлмөрийн хүндэт медаль- Шударга журам медаль - Найрамдал медаль- Энхийн төлөө медаль

Төрийн байгууллагын шагналыг Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрээр бий болгоно. /§30/

ТӨРИЙН ШАГНАЛЫН ТӨРӨЛ /§4/

ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

Page 7: shagnaliin huuli

1.Төрийн дээд шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулна.

2.Төрийн дээд шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн даалгавраар, түүний нэрийн өмнөөс дараах эрх бүхий этгээд гардуулж болно:

2.1.Монгол Улсын Их Хурлын дарга;2.2.Монгол Улсын Ерөнхий сайд;2.3.Монгол Улсын Засгийн газрын гишүүн;2.4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга; 2.5.Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн;2.6.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга.

3.Төрийн дээд шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш 1 сарын дотор ёслол төгөлдөр гардуулна.

4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн даалгавраар, түүний нэрийн өмнөөс төрийн дээд шагналыг гардуулсан эрх бүхий этгээд нь төрийн дээд шагналыг гардуулсан тухай тэмдэглэл үйлдэж, шагнал гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлнэ.

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ

ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

Page 8: shagnaliin huuli

• Төрийн дээд шагналыг эрэмбийн дагуу зүүн энгэрт, Монгол Улсын баатар цолны тэмдгээс эхлэн бусад цолны тэмдэг, одон, медалийг эрэмбийн дагуу баруунаас зүүн тийш эгнүүлж зүүнэ.

• Цолны тэмдэг, одон болон медалиуд нэг эгнээнд багтахгүй бол дараагийн эгнээнд шилжүүлэн зүүж болно.

• Бүтээлд олгосон төрийн шагналын тэмдгийг баруун энгэрт зүүнэ.

Төрийн шагналаар шагнагдсан хүн нь шагнасан эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлтэйгөөр өөрийн шагнал, үнэмлэхийг улсын эсхүл орон нутгийн музейн байнгын хадгалалт, хамгаалалт, үзмэрт шилжүүлэн өгч болно.

Шагналыг төрийн бус байгууллага, хувь хүний цуглуулга, үзмэрт шилжүүлэхийг хориглоно.

ТӨРИЙН ШАГНАЛЫГ ЗҮҮХ БОЛОН ХАДГАЛАХ

ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

Page 9: shagnaliin huuli

• Иргэн шагналд тодорхойлуулах болон олгосон шагналаас татгалзах эрхтэй ба хүсэлтийг үндэслэн тухайн шагналыг олгосон төрийн байгууллага, албан тушаалтан шагналыг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэнэ.

• Төрийн шагналаас татгалзах нь тухайн төрийн шагналд дахин нэр дэвшүүлэх, тодорхойлох, шагнал олгохоос татгалзах үндэслэл болно.  

• Шагналаар шагнуулах хүсэлт гаргахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд тухайн шагналыг олгосон төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэрээр шагналыг хүчингүй болгоно.

ТӨРИЙН ШАГНАЛААС ТАТГАЛЗАХ ЭРХ БА ШАГНАЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ

ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

Page 10: shagnaliin huuli

1945.10.17УБХТ-ийн 71 дүгээр тогтоол

Алтан таван хошуу медаль

Төсөл2016

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ

МОНГОЛ УЛСЫНБААТАР ЦОЛ

/Эрхэм дээд шагнал/

ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

ЗураачБ. Түвшин

Зураач Б. Гантулга

Ажлын хэсэг ЕТГ

Page 11: shagnaliin huuli

Төрийн шагналын тухай хуулийн төслийн 9 дүгээр зүйл:

МОНГОЛ УЛСЫН БААТАРМонгол Улсын баатар цолыг Монгол Улсын тусгаар

тогтнол, ардчилал, эрх чөлөө, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орноо батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах, Монгол Улсыг хөгжүүлэх, эх орныхоо нэрийг алдаршуулах эрхэм үйлсэд онцгой гавьяа байгуулсан хүнд хүртээх ба Монгол Улсын баатар цолны энгэрийн тэмдэг, батламж, үнэмлэх гардуулна.

 Эх орноо батлан хамгаалах үйлсэд амь бие

хайргүй зүтгэж, баатарлаг гавьяа байгуулан эх орныхоо төлөө амь насаа алдсан хүнд Монгол Улсын баатар цолыг нэхэн хүртээж болно.

/Монгол Улсын баатар цолыг 5 жилд нэг удаа, нэг хүртэл хүнд/

ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

Page 12: shagnaliin huuli

ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

Төсөл2016

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ

УЛСЫН ЭРДЭНЭ ЦОЛ/Эрхэм дээд шагнал/

Зураач Б. Түвшин

Зураач Б. Гантулга

Ажлын хэсэг ЕТГ

Page 13: shagnaliin huuli

Төрийн шагналын тухай хуулийн төслийн 10 дугаар зүйл:ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

УЛСЫН ЭРДЭНЭ ЦОЛУлсын эрдэнэ цолыг үндэсний уламжлалт

соёлын биет бус өвийн хосгүй нандин ховор төрөл зүйлсийн тодорхой илэрхийллийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшиж, түүнийгээ улам боловсронгуй болгон хөгжүүлж, хойч үедээ өвлүүлэх, шавь сургах, сурталчилж түгээн дэлгэрүүлэхэд онцгой гавьяа байгуулсан хүнд хүртээх ба энгэрийн тэмдэг, батламж, үнэмлэх гардуулна.

Улсын эрдэнэ цолыг 3 жилд нэг удаа, нэг хүртэл хүнд Цагаан сарын баярыг тохиолдуулан олгоно.

Page 14: shagnaliin huuli

Төсөл2016

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ

ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

2002.05.17УИХ-ын 21 дүгээр тогтоол ЧИНГИС ХААН ОДОН

/Эрхэм дээд шагнал/

Зураач Б. Түвшин

Page 15: shagnaliin huuli

Төрийн шагналын тухай хуулийн төслийн 11 дүгээр зүйл:ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын иргэнийг шагнаж, одонг батламж, үнэмлэхийн хамт гардуулна.

Чингис хаан одонг жилд нэг удаа, нэг хүртэл хүнд Их Эзэн Чингис хааны өдөр буюу Монгол бахархлын өдрийг тохиолдуулан олгоно.

ЧИНГИС ХААН ОДОН

Page 16: shagnaliin huuli

Төсөл2016

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ

ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

1975.06.14АИХ-ын 124 дүгээр тогтоол

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛ

/Эрхэм хүндэт шагнал/

Зураач Б. Гантулга Ажлын хэсэг ЕТГ

Page 17: shagnaliin huuli

Төрийн шагналын тухай хуулийн төслийн 12 дугаар зүйл:ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

МОНГОЛ УЛСЫНГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН

Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цолыг ажил мэргэжлийн өндөр ур чадвар, авьяас билгээрээ тодорч, төр, нийгэм, эдийн засаг, соёл, спорт, шинжлэх ухаан болон бусад салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт нийтээр хүлээн зөвшөөрөгдөхүйц гавьяа байгуулж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулсан хүнд олгоно.

/Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цолыг жилд 50 хүртэл хүнд/

Page 18: shagnaliin huuli

Төсөл2016

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ

ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

1913, 1991 он

ЭРДЭНИЙН ОЧИР ОДОН/Эрхэм хүндэт шагнал/

Зураач Б. Түвшин Ажлын хэсэг ЕТГ

Page 19: shagnaliin huuli

Төрийн шагналын тухай хуулийн төслийн 13 дугаар зүйл:ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

ЭРДЭНИЙН ОЧИР ОДОН

Төр, нийгэм, эдийн засаг болон бусад салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт онцгой гавьяа байгуулж, монгол үндэстний уламжлал, төрт ёсыг хадгалж, хамгаалах, хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан болон

Олон улсын эрхзүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримтлан Монгол Улсын найрсаг гадаад харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан хүнд олгоно.

/Эрдэнийн очир одонг жилд 100 хүртэл хүнд/

Page 20: shagnaliin huuli

Төсөл2016

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ

ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

АЛТАН ГАДАС ОДОН/Хүндэт шагнал/

1936 он, Ардын СнЗ-ийн хурал

1945, 1970 он

зураач Б. Түвшин

Зураач Б. Гантулга

Ажлын хэсэг ЕТГ

Page 21: shagnaliin huuli

Төрийн шагналын тухай хуулийн төслийн 14 дүгээр зүйл:ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

АЛТАН ГАДАС ОДОНИргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлж,

авьяас, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд болон бусад салбарын үйл ажиллагаанд гавьяа байгуулсан болон

Хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хуулийн засаглал, төрийн бодлого, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх болон гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, хууль сахиулах үйл хэрэгт гавьяа байгуулсан хүнд олгоно.

/Алтан гадас одонг жилд 1000 хүртэл хүнд/

Page 22: shagnaliin huuli

Төсөл2016

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ

ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

ЦЭРГИЙН ГАВЬЯА ОДОН/Хүндэт шагнал/

1963 он,АИХ-ын Тэргүүлэгчдийн114 дүгээр зарлиг

1945, 1963 он

зураач Б. Түвшин

зураач Б. Гантулга

Ажлын хэсэг ЕТГ

Page 23: shagnaliin huuli

Төрийн шагналын тухай хуулийн төслийн 15 дугаар зүйл:ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

ЦЭРГИЙН ГАВЬЯА ОДОН

Цэргийн гавьяа одонгоор Монгол Улсын Зэвсэгт хүчин, батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хуулийн засаглалыг бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах, дархан хилийг хамгаалах, гамшгаас хамгаалах үйл хэрэгт гавьяа байгуулсан албан хаагчийг шагнах бөгөөд одонг үнэмлэхийн хамт гардуулна

/Цэргийн гавьяа одонг жилд 500 хүртэл албан хаагчид/

Page 24: shagnaliin huuli

Төсөл2016

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ

ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

ЭХИЙН АЛДАР I, II ОДОН/Хүндэт шагнал/

1957 он,

1957 онУИХ-ын IV чуулган:

Зураач Б. Түвшин

Зураач Б. Гантулга Ажлын хэсэг ЕТГ

Page 25: shagnaliin huuli

Төрийн шагналын тухай хуулийн төслийн 16 дугаар зүйл:ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

ЭХИЙН АЛДАР I, II ОДОНЭхийн алдар хоёрдугаар зэргийн

одонгоор дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг, Эхийн алдар нэгдүгээр зэргийн одонгоор зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг шагнаж, уг одонг үнэмлэхийн хамт гардуулна.

 Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн гэдэгт

бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй.

Page 26: shagnaliin huuli

Төсөл2016

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ

ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ/Медаль/

1940 он, Улсын VIII их хурал

1961 оноос

1945-1961

Зураач Б. Түвшин

Зураач Б. Гантулга

Ажлын хэсэг ЕТГ

Page 27: shagnaliin huuli

Төрийн шагналын тухай хуулийн төслийн 17 дугаар зүйл:ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬИргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлж,

авьяас, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, нийгэм соёл, боловсрол, эрүүл мэнд болон нийгмийн бусад салбарын үйл ажиллагаанд идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан;

Хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хуулийн засаглал, төрийн бодлого, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх болон гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, хууль сахиулах үйл хэрэгт идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан хүнд олгоно.

Page 28: shagnaliin huuli

Төсөл2016

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ

ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ/Медаль/

1940 он, Улсын VIII их хурал

1961 оноос

1945-1961

Зураач Б. Түвшин

Зураач Б.Гантулга

Ажлын хэсэг ЕТГ

Page 29: shagnaliin huuli

Төрийн шагналын тухай хуулийн төслийн 18 дугаар зүйл:ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ

Монгол Улсын Зэвсэгт хүчин, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдлыг хангах, дархан хилийг хамгаалах, гамшгаас хамгаалах үйл хэрэгт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан албан хаагчийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна.

Page 30: shagnaliin huuli

Төсөл2016

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ

ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

ШУДАРГА ЖУРАМ МЕДАЛЬ/Медаль/

1959 он, Улсын VIII их хурал

1959-1967

1967 оноос

Зураач Б. Түвшин

Зураач Б. Гантулга

Ажлын хэсэг ЕТГ

Page 31: shagnaliin huuli

Төрийн шагналын тухай хуулийн төслийн 19 дүгээр зүйл:ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

ШУДАРГА ЖУРАМ МЕДАЛЬ

Эрэлхэг зориг, авхаалж самбаа гарган гал, ой, хээрийн түймэр, байгалийн болон үйлдвэрлэлийн гамшиг, аюулаас хүний амь нас, их хэмжээний эд хөрөнгө авран хамгаалсан хүнийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна.

 Шударга журам медалиар нэхэн болон

өмнөхөөс өөр болзлоор дахин шагнаж болно.

Page 32: shagnaliin huuli

Төсөл2016

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ

ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

НАЙРАМДАЛ МЕДАЛЬ/Медаль/

АИХ-ын Тэргүүлэгчдийн

хурлын 66 дугаар зарлиг

1967 он,

Зураач Б. Түвшин

Зураач Б. Гантулга

Ажлын хэсэг ЕТГ

Page 33: shagnaliin huuli

Төрийн шагналын тухай хуулийн төслийн 20 дугаар зүйл:ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

НАЙРАМДАЛ МЕДАЛЬ

Монгол Улсаас гадаад оронтой тогтоосон улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна.

Page 34: shagnaliin huuli

Төсөл2016

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ

ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

ЭНХИЙН ТӨЛӨӨ МЕДАЛЬ/Медаль/УИХ-ын 33 дугаар

тогтоол

2004. 05. 14

Зураач Б. Түвшин

Page 35: shagnaliin huuli

Төрийн шагналын тухай хуулийн төслийн 21 дүгээр зүйл:ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

ЭНХИЙН ТӨЛӨӨ МЕДАЛЬ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах хүчин, олон улсын бусад ажиллагаанд оролцсон цэрэг, цагдаагийн албан хаагчид, энхийг сахиулах, хүмүүнлэгийн асуудлаар идэвхтэй ажиллаж, амжилт гаргасан хүнийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна.

Page 36: shagnaliin huuli

Төсөл2016

БҮТЭЭЛ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ОЛГОХ ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СОЁРХОЛ/Эрхэм хүндэт шагнал/

ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

1962.07.07СНЗ-ийн 362 дугаар тогтоолМонгол Улсын төрийн шагнал

Зураач Б. Түвшин

Ажлын хэсэг ЕТГЗураач Б. Гантулга

Page 37: shagnaliin huuli

ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СОЁРХОЛ

Шинжлэх ухаан, танин мэдэхүйн шинэ онцгой туурвил, анхдагч шинэ техник, технологи, үйлдвэрлэл, урлаг, утга зохиол, оюуны шилдэг гарамгай бүтээлд олгоно.

Төрийн шагналын тухай хуулийн төслийн 28 дугаар зүйл:

Page 38: shagnaliin huuli

ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

ТӨРИЙН ГЭРЭГЭ/Хүндэт шагнал/

БҮТЭЭЛ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ОЛГОХ ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ

Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагналыг монгол хүний оюун ухаан, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээр цогцлон бүтээгдэж, тухайн ондоо үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн үйлдвэр, барилга, байгууламж, цогцолбор, хэвлэгдэн гарсан ном зохиол, үзэгчдэд хүрсэн урлаг, соёлын бүтээлд олгоно.

Төрийн шагналын тухай хуулийн төслийн 29 дүгээр зүйл:

Page 39: shagnaliin huuli
Page 40: shagnaliin huuli

БҮТЭЭЛ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ОЛГОХ ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

1. Эрхэм хүндэт шагнал

2. Хүндэт шагнал

Төрийн соёрхол Төрийн гэрэгэ

Төсөл2016

Page 41: shagnaliin huuli

Төсөл2016

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ШАГНАЛ

ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

Шилдэг залуу эмч

Шилдэг залуу эрдэмтэн

Шилдэг оюутан

Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал

Ерөнхийлөгчийн цом/Үндэсний бөх/