shidelt 2.ppt2

10
БӨМБӨГ БА ГАРЫН ХОЛБОО . Зураг дээр хуруунуудыг 0-4 хүртэл дуугаралсан байгаа бөгөөд эрхий хурууг 0, долоовор хурууг 1, дунд хурууг 2, ядам хурууг 3, чигчий хурууг 4 гэж дугаарлана. Ногоон өнгийн цэгүүд нь бөмбөг заавал хүрч байх ёстой цэгүүдийг харуулсан байна. Гарын алганд бөмбөг хүрэхгүй байхыг анхаарах ёстой.

Upload: boloroo87

Post on 11-Jun-2015

762 views

Category:

Education


2 download

TRANSCRIPT

Page 1: Shidelt 2.ppt2

БӨМБӨГ БА ГАРЫН ХОЛБОО

. Зураг дээр хуруунуудыг 0-4 хүртэл дуугаралсан байгаа бөгөөд эрхий хурууг 0, долоовор хурууг 1, дунд хурууг 2, ядам хурууг 3, чигчий хурууг 4 гэж дугаарлана. Ногоон өнгийн цэгүүд нь бөмбөг заавал хүрч байх ёстой цэгүүдийг харуулсан байна.

Гарын алганд бөмбөг хүрэхгүй байхыг анхаарах ёстой.

Page 2: Shidelt 2.ppt2

Хуруу дугаарлалтыг гурвалжинд оруулах

- 0 буюу эрхий хуруу нь тогтвортой байдлыг хангах бөгөөд 10%,- 1 буюу долоовор хуруу хамгийн чухал. Шидэлтийг удирдахад 60%, / улаан цэгийг хар /

- 2 буюу дунд хуруу хүмүүсийн боддогоос бага 15%, - 3 дугаартай ядам хуруу зөвхөн тогтворжуулах үүрэгтэй бөгөөд 5%

- 4 чигчий хуруу гурвалжингийн тэнцвэрт байдлыг хадгалдаг учир 10%-ийн үүргийг тус тус гүйцэтгэнэ.

Page 3: Shidelt 2.ppt2

ПОЛУБИНСКАГИЙН ТӨГС ШИДЭГЧЙЙН ГУРВАЛЖИН

Төгс шидэгчийн гурвалжингийн үндэс нь гарын хэсэг бүрийн үйлдлийг тооцоолох боломжтой байхын тулд хуруунуудыг дугаарлахад оршино.

Page 4: Shidelt 2.ppt2

ШИДЭЛТИЙН ӨМНӨХ ТОХОЙН БАЙРЛАЛ

Шидэлт хаанаас эхэлдэг вэ? Гэдэс, цээж, нүүр, чихний хажуу тал, духны хажуугаас уу?

Бөмбөг доор байх тусам бөмбөгийг хөөргөхөд илүү их хүч, анхаарал шаардагдана. Гэдэсний хавьцаагаас шидэлт эхэлдэг тамирчид нь голдуу нас бага, сул гартай, биеийн дээд хэсэг хөгжөөгүй, сул хуруутай тоглогчид байдаг.

Бөмбөгөө зөв чиглүүлэх, бөмбөг хир зэрэг хол, ойр очих зэргийг тооцоолоход анхаарал тавих боломжгүй болдог.

Page 5: Shidelt 2.ppt2

• /8 зураг/ Хэрэв гар доор байрлалтай байхад шидвэл тохойнд анхаарал тавьж, бөмбөгний голоос баруун тийш, эсвэл зүүн тийш байгаа эсэхэд анхаар.

Page 6: Shidelt 2.ppt2

БӨМБӨГ ЗӨВ БАРИХ

4 гэсэн тооны хэлбэрээр барина. /9 зураг / Өөрчлөлт хийж болох ганц зүйл гэвэл чиглүүлэгч гарыг илүү зүүн тийш байрлуулж болно./ Хэрэв та илүү зайтай болох эсвэл эсрэг багын хамгаалагчаас үсэрч шидэх үед хувийн алдаа авахыг

хүсвэл / Гарын голоор явах шулуун нь бөмбөгний голоор явах шулууны үргэлжлэл байх

ёстой. Ихэнхи сагсчид үүн дээр алдаа гаргадаг. Яг энэ тохиргоог хэрэгжүүл. Шидэх үед өөртөө эвтэйхэн байрлалтай байх нь чухал биш. Энд яг шинжлэх ухааны

үүднээс зөв хэмжигдэхүүнийг нь олсон энэ байдлаар бөмбөгөө барих нь л чухал. Үргэлж ингэж шидвэл аяандаа гар чинь өөрөө энэ байрлалаа цээжлэнэ. Би

төрөлхийн зөв шидэх авъяастай байгаагүй. Би өөрөө зөв шидэлтийг байнгийн дасгал хийж сурсан.

Page 7: Shidelt 2.ppt2

ШИДЭЛТИЙН ДАРААХ ТОХОЙНЫ ХӨДӨЛГӨӨН

“SHOT ROCKET “ чинь өндөр байрлалтай, өөрөөр хэлвэл духны хавьд байвал бөмбөгөө зөв чиглүүлэхэд чинь илүү их цаг үлдэнэ. Сайн тоглогчдын үсрэлттэй шидэлт

гүйцэтгэхийг ажигла. Бөмбөг өндөр байх тусам блок хийлгэхэд хэцүү болох бөгөөд хэцүү үед шидэх боломж илүү ихтэй болно. / Жишээ нь цаг дуусч байх үед /

10 дугаар зураг дээр гарын налуу нь шийт рүү чиглэсэн байгааг анзаараарай. “Shot pocket “ чинь зөв байрлалтай / духны өмнө / байсан тохиолдолд л ийм байх боломжтой

болно. Энэ таны хийх ёстой зүйл бол бүх нуглардаг хэсгүүдээ / тохой, өвдөг, бугуй / түгжэх хэрэгтэй.

Гар чинь түгжигдсэн байдалд шалнаас 45 градусын налуутай байх ёстой. Туршаад үз. Хэрэв болохгүй байвал хүч чинь дутаад эсвэл хөдөлгөөн чинь нэгэн зэрэг биш байна гэсэн

үг.

Page 8: Shidelt 2.ppt2

ШИДЭЛТИЙН ДАРААХ ХУРУУНЫ БАЙРЛАЛ

Бөмбөг гараас гарах үед өвдөг, тохой хоёр түгжигдсэн эсвэл тэгширсэн байх ёстой. Бөмбөг цагираганд орох мөч хүртэл бөмбөгний араас гүйх хэрэгтэй.Зураг 11. Хуруунуудыг дугаарласан бөгөөд тэд яг бөмбөгний хэлбэрийг дагаж

дугуй хэлбэртэй байрласан байгааг хар. Шидэлтийг эхлэх, гүйцэтгэх, дуусгах үеүүдэд гарын алга буюу хуруунууд яг ийм байрлалтай байх ёстой. Ингэж сураагүй хүмүүст анхандаа хэцүү санагдах боловч оновчтой шидэж сурахын тулд гарын алга

хуруунуудыг дээр заасан байдлаар байлгаж сурах нь чухал.

Page 9: Shidelt 2.ppt2

ТӨГСГӨЛИЙН ХЭВ МАЯГ

Зураг 12. Шидэлтийн төгсгөлд алга бөмбөгний хэлбэрийг даган үлддэг бөгөөд шидэлт дуустал энэ байдалд үлдэх нь чухал.

Хуруунууд тал тал тийшээ тархсан бөгөөд чанга боловч бүр хөдөлгөөнгүй хатуу биш байдалтайгаар шидэлтийн бүх үе шатын турш байх ёстой. Маш олон сагсан бөмбөгчид бөмбөг авсны дараа бөмбөгийг олон янзаар барин бөмбөгөн дээгүүр гараа их хөдөлгөдөг. Тэд эвтэйхэн байрлалыг олох гэж байгаа бөгөөд

тэрнийгээ тодорхойлж чадаагүй мэт санагддаг.Өөрийн гар хуруунуудыг бүрэн гүйцэт удирдаж сурахын тулд маш их дасгал

болон тэсвэр хэрэгтэй бөгөөд үүнийг заавал сурах хэрэгтэй. Зураг 13. 2 болон 3-р хурууг ийм байрлалд байлгаж хэзээ ч болохгүй. Хэрэв

ийм байдалд байлгавал шидэлтийг буруу зүг рүү удирдах болно.БУРУУ ТӨГСГӨЛ

Page 10: Shidelt 2.ppt2

• Энэ зураг дээр шидэлтэндээ ямар их санаа зовж байгаа нь харагдаж байна. Эрхийг хурууг анзаараарай. Энэ хуруугаа хүртэл бөмбөгийг оруулахын төлөө ашиглаж байна /зураг 14/. Энэ маягийн үйлдлийг зогсоох хэрэгтэй. Чиглүүлэгч гар бол зөвхөн бөмбөгийг дэмжих зорилготой бөгөөд бөмбөгний хөөрөх явцад нэмэр болохгүй. Энэ зураган дээрхи чиглүүлэгч гарын эрхий хурууны байрлал маш буруу бөгөөд шидэлтийн нягт нарийн тооцоог алдагдуулна. Мөн шидэгчийн гарын байрлал маш буруу байна. Гарын 3-р үе нугаларна. Хуруунууд ч мөн адил. Энэ байдлаар бол дээшээ шийд рүү биш шал руу шидэж байна. Үүнийг засах хэрэгтэй.