skillz 21 unknown

56

Upload: olziich

Post on 07-Aug-2015

41 views

Category:

Education


0 download

TRANSCRIPT

Page 1: Skillz 21   unknown

SKILLS 1

Page 2: Skillz 21   unknown

ЕРӨНХИЙ РЕДАКТОРЦ.БАТ-ОРГИЛ

РЕДАКТОРХ.БИЛГҮҮНС.ПУНЦАГЛ.БУД

АРТ ДИРЕКТОРЛ.БУД

ДИЗАЙНЕРЦ.БАТ-ОРГИЛЛ.БУД

ОРЧУУЛАГЧЦ.БАТ-ОРГИЛС.ПУНЦАГО.СҮХТУЛГАЦ.БУДСАЙХАН

СУРТАЛЧИЛГААНЫ АЛБАХ.БИЛГҮҮНЦ.БАТ-ОРГИЛ

Эрхлэн гаргасан: w00t

И-мэйл: Skillz_wt@gmail.

com

[email protected]

[email protected]

Утас: 95214412, 95850127

Манай байгууллагатай

хамтран ажиллах хүсэлтэй

албан байгууллага болон

хувь хүн бидэнд хандаарай.

Редакцийн зурвасЮуны өмнө манай сэтгүүлийг уншиж суугаа хүндэт

эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэндээ

цахим сэтгүүлийнхээ 2 дахь дугаарыг толилуулж

байгаадаа баяртай байна. Манай сэтгүүл нь 100%

үнэгүй бөгөөд та www.xopom.com, www.caak.mn,

www.orloo.info, www. mass.mn, www.fcbarcelona.mn

татаж аван унших боломжтой. Бид дараа дараагийн

дугаараас та бүхэнд илүү олон сонирхолтой мэдээ

мэдээллийг хүргэх болно. За ингээд сэтгүүлээ тухлан

сууж таалан соёрхоно уу.

ЛОНДОН 2012 34 ШИНЭ ГАРСАН ПАТЧ 48

DERRICK ROSE 20 CESC FABREGAS 22

Page 3: Skillz 21   unknown

SKILLS 3

Бостон Селтикс..5

Багийн түүх

Тоглогчийн түүх

Blake Griffin..8

ШИНЭ БУЛАН: ULTIMATE FIGHTING CHAMPIONSHIP 42

Мэдээ

Dwight Howard Lakers-д орох уу?..13

Таамаглал

Ирэх улирлын шилдэг 25-н тоглогч..14

Солилцоо наймаа

Robin Van Persie, Ney-mar da Silva..26

Тойм

Robin Van Persie, Ney-mar da Silva..28

Энэ олимпийн хамгийн залуу оролцогч..40

Лондон 2012

Челси багийн түүхээс..30

Багийн түүх

Usain Bolt Manchester Unit-ed багийн улаан фен..41

Skillz сэтгүүлийн нийтлэл, фото бүтээл мөн бусад материалуудыг редакцийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлан ашиглахыг хуулийн дагуу хориглоно.

Page 4: Skillz 21   unknown

4 SKILLS

Page 5: Skillz 21   unknown

SKILLS 55 SKILLS

БО

СТО

НС

ЕЛТИКС

Багийн гайхамшигт түүхээс...

NBA-н түүхийн хуудсанд нэрээ тодоор бичин үлдээсэн багийн 1 бол яах аргагүй Boston Celt-

ics. Тэдэнд тэр цаг үеийнхээ бүхий л шилдэг гэсэн тамирчид, дасгалжуулагч нар байсан. Тиймдээ ч NBA-н цомыг нийт 17-н удаа өргөж байсан үзүүлэлтээр хамгийн их түрүүлсэн баг гэсэн рекордыг эзэмшдэг. Энэ бүгд анх 1950 онд багийн эзэн Walter Brown багтаа Red Auerbach-г дасгалжуулагчийн ажилд авснаар эхэлсэн юм. Түүнд тухайн үеийн шилдэг тоглогчид болох Bob Cousy, Bill Russel, Tommy Hein-sohn мөн Jonh Havlicek гээд бүх шилдэгүүд байсан. Эхэн үедээ тэрээр туслах дасгалжуулагчгүй байсны улмаас бүх юмаа өөрийн биеэр хийдэг байжээ. Дасгал сургуулилт, тоглогчид шинээр авах, өөр хотууд руу явах хувиарыг хүртэл төлөвлөдөг байлаа. Celt-ics багийн хамгийн анхны агуу тоглогч нь Bob Cousy юм. Түүний дараагаар дасгалжуулагч Auer-bach 1 том наймаа хийсэн нь Ed Macauley-г St.Louis Hawks баг руу явуулж драфтын 2-оор орж ирсэн Cliff Hagan-г багтаа авсан явдал байлаа. Мөн үүний дараа багтаа төвийн тоглогч Bill Russel болон 1957 оны шилдэг рүүки тамирчин болох Tommy Heinsohn-г авсан нь Celt-ics багийн амжилтын гол түлхүүр болсон юм.

Bill Russel-н эрин үеТэр жилдээ Celtics-нхан NBA-н финалд шалгарч St.Louis Hawks багийг 7-н тоглогтонд буулган авч анхны NBA-н аваргын цомыг хүртсэн. Дараа жил нь буюу 1958 онд Celtics-чүүд финалд үлдэж чадсан хэдий ч Hawks багт хожигдон аваргын цомоо хадгалж үлдэж чадаагүй юм. Хожигдсоны дараахан буюу 1958 оны зун K.C.Jones-г худалдан авснаар Celtics багийн 10-аад жилийн ноёрхол эхэлсэн гэхэд

Page 6: Skillz 21   unknown

буруудахгүй. Хамгаалан тоглогчийн байрлалд Cousy, төвийн байранд Rus-sel харин довтлогчийн байрлалд Heinsohn нар тус тус тоглож Minneapolis Lakers-г буулган авч аваргын буухиагаа эхлүүлж байжээ. Үүнээс хойш дасгалжуулагч Red Auerbach-н удирдлаганд Celtics-чүүд 8 дарааллан аварга болж NBA-н түүхэнд шинэ рекорд тогтоосон юм. Ингэхдээ 5-н удаа аваргын финалд Lakers-тэй тунан үлдсэн нь энэ 2 багийн мөнхийн өрсөлдөгчид гэдгийг харуулдаг. 1964 он гэхэд Celtics-н гарааны 5 тамирчин нь бүгд Африк-Америк гаралтай тоглогчид багтсан байв. 1965-1966 оны улиралд Bill Russel Celtics-н туршлагатай тамирчдын 1 байсан тул Auerbach-н хажуугаар багаа дасгалжуулдаг байсан. Энэ нь түүнийг ахин хэдэн жил тоглуулах гэсэн Auerbach-н санаа байж.Хэдий нас нь явж буй хөгшин тоглогчидтой ч Celtics-чүүд 1968 болон 1969 онуудад ахин аварга авж чадсан юм.

1970 он бол Celtics-н хувьд бүтээн байгуулалтын жил байлаа. Тэдний шилдэг тоглогчид зодог тайлсан тэр үед тэд шинэ тоглогчдоор багаа сайжруулах шаардлагатай болов. Dave Cowens, Paul Silas, Jo Jo White зэрэг тамирчдыг авснаар Celtics-нхан ахин NBA-н хүчирхэг баг болон хувирав. 1972 онд Дорнод бүсийн аваргын төлөөх цувралд ялагдал хүлээснээр хүчээ зузаатган 1973 онд улирлыг 68 хожил 14 хожигдолтойгоор дуусгасан ч бас л Дорнод бүсийн аваргын төлөөх цувралд New Yorks Knicks багтай 7-н тоглоглтын турш тоглож ялагдсан. 1974 оны Play-off-н финалд Milwaukee Bucks багийг буулган авч 12 дахь удаагаа NBA-н аваргын цомыг хүртсэн. Celtics-чүүдэд 77-78 оны драфтын эхний 8-н сонголтын 2 нь байлаа. Дасгалжуулагч Auerbach азаа үзэн Indiana State коллежоос Larry Bird хэмээх залуухан хүүгийн чадварыг анзааран драфтын 6-аар багтаа авав. Bird-д ахин 1 жил коллеждоо тоглох хугацаа үлдээд байсан юм. Коллежийн аварга шалгаруулах тэмцээний дараа Bird коллежоо орхин Celtics багтай гэрээ хийлээ. Тэрээр NBA-дэх бүх карээрийнхаа турш Celtics Rajon Rondo

ГАЙХАМШИГТ ТҮҮХЭЭС...

Ахин багаа бүрдүүлсэн нь..

Page 7: Skillz 21   unknown

Paul Pierce

багтаа үнэнэч тоглосон. 1980 онд Robert Parish Bird-н хамтаар Celtics-т тоглохоор болов. Bird анхны улирлаа драфтаас 1 жилийн хойно буюу 1979-1980 онд тоглосноор эхлүүлж байлаа. 1 хэсэг зогсонги байдалд ороод байсан Celtics-н амжилт 21 хожигдол 61 ялалтаар эргэн ирсэн юм. Гэсэн хэдий ч Play-off-д ялагдал хүлээв. Ийнхүү хожигдсоноор багтаа ахин шинэчлэлт хийх хэрэгтэйг мэдсэн дасгалжуулагч Golden State Warriors багийн төвийн тоглогч Robert Parish, мөн довтлогч Kevin McHale багтаа авснаар хожим их гурвал хэмээн нэрлэгдэх болсон. Ийнхүү NBA-д эргэн байр сууриа олж чадсан тэд 1981 онд буюу Larry Bird-г орсноос хойш 2 жилийн дараа Houston Rockets багийг буулган авж NBA-н аваргын цомыг ахин хүртэв.

2007 оны зун багийн ерөнхий менежер Dan-ny Ainge багтаа Seat-tle Supersonics-с Ray Allen-г харин Minnesota-с Kevin Garnett-г авснаар Boston Celtics багийн шинэ их гурвал бүрдсэн юм. Ийнхүү нилээдгүй хугацаанд уналтанд ороод байсан Celtics багийг эргэн ирэх цаг нь болсон хэмээн олон хүн үзэж байлаа. Тэр улиралдаа Их гурвалаар уидрдуулсан Celtics-нхан улирлаа 66-16 гэсэн үзүүлэлтээр дуусгаж эргэн ирэлтээ хийж чадсан юм. Play-off-н эхний шатанд Atlanta Hawks багтай таарахдаа 7-дохь тоглолтондоо ялалт байгуулснаар цааш дэвшин хаан James-н баг Cleveland-г мөн хожсоноор Detroit Pistons багтай бүсийнхээ аваргын

төлөө тоглохоор болов. 6-н тоглолтын дараа Pistons-чуудыг ялснаар NBA-н финалын шатанд мөнхийн өрсөлдөгч Lakers-тэй таарсан юм. Энэ 2 баг нийт 11-н удаа финалд тааран тоглосон нь энэ байлаа. Финалын үеэр Paul Pierce эхний тэмцээний үеэр 3-р үед өвдгөндөө бэртэл авч талбайг орхисон ч хэдхэн минутын дараа эргэн талбай дээр гаран 24 оноо авч, цувралын 6-р тоглолтонд 39 оноо авч багаа ялахад гол үүргийг гүйцэтгэсэн. Ийнхүү 12 жилийн дараа Бостон Селтикс баг NBA-н 17 дахь түрүүгээ “Их гурвал”-н ачаар авч чадсан юм.

Энэ зун Ray Allen Kevin Garnet 2 чөлөөт агент болсноор Селтикс-н “Их гурвал” бутарсан. Тэдний бүрэлдэхүүнд Rajon Rondo, Paul Pierce, Avery Bradley, Ja Juan Johnson, E’Twaun Moore, Sean Wil-liams гэсэн 6-хан тоглогч үлдээд байв. Сая болсон 2012 оны драфтаар тэд Jared Sullinger, Fab Melo болон Kris Joseph нарыг драфтын 21,22,51-ээр авсан. Мөн тэд чөлөөт агент болоод байсан Kevin Garnett-тай ахин гэрээ байгуулсан ба хуучин Dallas Mavericks багийн холбон тоглогч Jason Terry-тэй гэрээ байгуулаад байгаа. Ингэснээр Paul Pierce, Kevin Garnett, Rajon Rondo 3 шинээр “Их гурвал” болсон. Гэвч ихэнх хүмүүс шинэ “Их гурвал”-г Garnett, Pierce 2-н наснаас болоод нэг их удаан тогтнохгүй хэмээн үзэж байгаа.

Их гурвал

Шинэ их гурвал

ГАЙХАМШИГТ ТҮҮХЭЭС...

Page 8: Skillz 21   unknown

8 SKILLS

“БУСДЫН ТОГЛОЖ БАЙГААГ ҮЛ АНЗААРАН ӨӨРТӨӨ АНХААРЧ, ӨӨРИЙГӨӨ

САЙЖРУУЛЖ ЧАДДАГ ТОГЛОГЧ ХАМГИЙН АЮУЛТАЙ ӨРСӨЛДӨГЧ

БАЙДАГ.”

Blake GriffinТОГЛОГЧИЙН ТҮҮХ.

Page 9: Skillz 21   unknown

SKILLS 9

32

Page 10: Skillz 21   unknown

10 SKILLS

Blake Griffin 1989 оны хавар АНУ-н Oklahoma хотноо Tommy Griffin болон Gail Griffin 2-н хүү болон мэндэлжээ.

Blake өөрийн ахын хамтаар 8-р анги хүртлээ гэрийн сургуульд ээжээрээ хичээл заалгуулан сурдаг байж. Тэрээр бага байхдаа одоогийн New Orleans Hornets багийн Sam Bradford той сайн найзууд байв. Түүний аав

нь сагсны заал эзэмшдэг байсан ба Griffin байнга очиж бэлтгэл хийдэг байж.Олон жил ахтайгаа сагсан бөмбөгөөр хүчээ үздэг байсны

эцэст тэрээр 2003 онд Okla-homa хотын Христын сургуульд аавыхаа удирдлаган дор оржээ. Тэр үед аав нь сургуулийн ахлах дасгалжуулагч байв. Ах дүү Griffin-хан 2003-2004, 2004-2005 оны улирилуудад 2 удаа ахлах сургуулийн мужийн аварга болцгоов. Blake эхний жилээ 29 хожил нэг ч хожигдолгүйгээр амжилттай дуусгасан байна.

Griffin Оклахома хотын хамгийн өндөр үнэлгээтэй сайн

тоглогчдын 1 болсон байлаа.

Тэрээр эхний жилдээ 1 тоглолтонд талбай дээр 28,4 минут тоглохдоо 14,7 оноо авалт 9,1 самбараас бөмбөг авалт хийж түүний баг болох Sooners-нхан 23 хожил 12 хожигдол гэсэн үзүүлэлтээр улирлаа дуусгасан. Griffin оноо авалтаараа 9-д, самбараас бөмбөг авалтаараа 4-т, харин будагтай талбай дотроос оноо авалтаараа 3-т тус тус жагсаж байв. Каnsas Jayhawks багийн эсрэг хийсэн тоглолтон дээр Griffin зүүн өвдгөндөө бэртэл аван талбайг орхихоор болов. Түүнээс хойш 2 сарын дотор эдгэрч Texas A&M багтай тоглохдоо ахин баруун өвдгөндөө бэртэл авжээ. Баруун хөлний мөгөөрс нь тасарсан тул 2008 оны 3 сарын 2-нд өвдөгний хагалгаанд орохоор болов. Үүнээс хойш 14 хоногийн дараа Griffin талбай дээр эргэн гарж 28 минут тоглохдоо 14 оноо, 8 самбараас бөмбөг авалт хийн Missouri Tigers багийг буулган авжээ. Түүнийг 2008 оны драфтаар NBA-д орно гэж үзэж байсан ч Griffin ахин 1 жилийг коллеждоо өнгөрүүлэн арай туршлагажихын зэрэгцээ багаа NCAA аваргын төлөө тоглуулахыг хүсжээ.

Бага нас

Коллежийн жилүүд

Page 11: Skillz 21   unknown

SKILLS 11

fin NBA-н драфтад орно гэдгээ олон нийтэд зарлав. Griffin драфтын нэгээр Los Ange-les Clippers багт сонгогдож Clippers-н зуны лигт тоглохдоо тэмцээнийхээ үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан байна. Харамсалтай нь NBA-н улирал эхлэхийн өмнөхөн Зуны Лигийн Финалийн үеэр тохолт хийн газардахдаа эвгүй бууж шагайгаа гэмтээжээ. Ийнхүү бэртлээс болж Griffin 2009-2010 оны улирлын эхний 50 хоногийг өнжих болсныг мэдэгдэв. Хэдэн 7 хоногийн дараа түүний шагай зөв эдгэхгүй байгаагаас болж 2010 оны 1 сард ахин хагалгаанд орж Griffin тэр улиралдаа тоглох боломжгүй болсон юм. Бүтэн 1 улирал өнжсөн учир түүнийг 2010-2011 оны улиралд Rookie хэмээн үзэхээр болов. Clippers багтаа удаан хүлээсний эцэст анхны тоглолтоо Portland Trail Blazers багтай

хийж 20 оноо 14

сба хийлээ. Амжилтаа үргэлжлүүлэн

23 тоглолтонд дарааллаж дабл-дабл хийснээр 1967 оноос хойш эвдэгдээгүй байсан рекордыг

эвдэв. Түүний энэ

гайхамшигт цуврал 1 сарын 19-нд Minnesota

Timberwolves багийн эсрэг

хийсэн тоглолтон дээр 29 оноо 8

удаа самбараас бөмбөг авалт

хийснээр дуусгавар болсон юм.

Дасгалжуулагчдын саналаар Griffin 2011

оны NBA-н Бүх оддын тоглолтонд Өрнөд бүсийн

сэлгээнд багтан орж 2003 оны Yao Ming-н дараа орсон бүх оддын тоглолтонд орж буй анхны rookie тамирчин мөн дасгалжуулагчдын саналаар орсон анхны rookie болов. Мөн тэрээр Ур чадварын тэмцээнд амжилттай оролцож,

NBA-д оров

ТОГЛОГЧИЙН ТҮҮХ.

2 дохь жилдээ Griffin-ээр удирдуулсан Sooners-нхан эхний 12 тоглолтондоо дарааллаж хожоод байсан боловч Arkan-sas Razorbacks багт хожигдон тэдний цуврал ялалт дуусгавар болсон юм. Griffin –ны улирлын 3 дахь тоглолтондоо хийсэн 25 оноо, 21 самбараас бөмбөг авалт өмнөх тоглолтонд авсан 35 оноо 21 сба(самбараас бөмбөг авалт)-тай нийлэн BIG 12-н түүхэн дэх хамгийн анхны 2 тоглолтонд дарааллаж 20 оноо 20 сба хийсэн тоглогч болжээ. Мөн Texas Tech Red Raiders багийг гэртээ хүлээн аван тоглохдоо Griffin өөрийн кареерийн хамгийн өндөр үзүүлэлт болох 40 оноо, 23 сба хийжээ. Ингэснээр 1 тоглолтонд 40 оноо болон 20 сба зэрэг хийсэн BIG 12-н түүхэн дэх цорын ганц тоглогч, Оклахома хотын их сургуулийн 3 дахь тоглогч болсон байна. Түүний өмнө Wayman Tisdale(61 оноо 22 сба 1983 онд) мөн Alvan Ad-ams(43 оноо 25 сба 1975 онд) гэсэн 2 тоглогч ордог.

2009 оны 4 сарын 7н, энэ

өдөр Grif-

Page 12: Skillz 21   unknown

Sprite Slam Dunk(Тохолтын тэмцээн)-д оролцон гайхалтай үзүүлбэрүүдийн ачаар аварга болж чадсан юм. Griffin анхны triple-double аа Washington Wizards-тай тоглож байх үеэр 33 оноо, 17 сба, 10 оновчтой дамжуулалт өгснөөр хийв. Үүний дараа 2-дохь triple-double аа улирлын сүүлийн тоглолтондоо Memphis Grizzlies-н эсрэг 31 оноо, 10 сба, 10 оновчтой дамжуулалт гэсэн үзүүлэлтээр авж байжээ.2010-2011 оны улиралд Grif-fin бүх Rookie тамирчдыг оноо авалт, самбараас бөмбөг авалт, double-double хийсэн тоогоороо тэргүүлж байлаа. Түүнийг санал нэгтэйгээр Шилдэг Рүүки цолоор өргөмжилж, NBA-н тамирчдын дунд чансаагаар нь 10-р байранд жагсаасан юм.Олон нийтийн санал асуулгын дүнгээр 2012 оны NBA-н бүх оддын тоглолтонд багийн анд Chris Paul-н хамтаар гараанд гаран Өрнөд бүсийхэн ялалт байгуулсан. Team Shaq буюу Rookie болон sophomores(2-дох жилдээ тоглож буй тамирчин) тоглогчдын цуглуулга болсон багт 1-ээр сонгогдож байжээ.

• Тэрээр дээрээ 1 ахтай бөгөөд, түүний ах нь Phoenix Suns-д драфтлагдаж орж байсан.

• Blake бага байхдаа Phoenix Suns багт дуртай байжээ.

• Загасны орд.• Griffin-ны аав ахлах сургуулийн

сагсанбөмбөгийн дасгалжуулагч.• Тэрээр бага байхдаа модонд авирах

дуртай байсан гэнэ.• Өөр өөр ресторанд очин хооллох дуртай.• Бага байхдаа Micheal Jordan болон Shaq

2-т дуртай байжээ.• Мөн EA компанийн гаргадаг байсан

коллежийн сагсанбөмбөгийн тоглоох болох NCAA Basketball 10-н нүүрэн дээр гарч байсан.

Сонирхолтой баримтууд

HOWARD

Page 13: Skillz 21   unknown

HOWARD

San Antonio Spurs багийн

туслах дасгалжуулагчийг

Orlando Magic багийнхан

өөрсдийн ахлах

дасгалжуулагчаар аваад байгаа.

Үүнээс болж 1 долоо хоног

Dwight Howard-н наймааны

асуудлыг түр хойш нь тавиад

байсан бол одооноос эхлэн

Orlando багийн удирдлагууд

энэ талаар нухацтай авч үзэх

нь. Сүүлд авсан мэдээгээр

Orlando-нхан Howard аа дараа

долоо хоногоос зарахыг хичээнэ

гэсэн. Тэд нар өөрсдөд нь илүү

тохиромжтой санал тавих багийг

хайсаар л байгаа.

Howard Orlando багийн ахлах

менежер Rob Hennigan-д багаа

орхих хүсэлтэй байгаа талаараа

мэдэгдсэн. Гэвч зарим хүмүүсийн

үзэж байгаагаар Howard

улирлын эхэнд 2 сар хүртэл

хуучин байгийнхаа төлөө тоглож

магадгүй хэмээн цуурж байгаа.

Хэрвээ энэ цуурхал үнэн болж

таарвал тэрээр Dallas Mavericks

la Vucevic 2-г дараа жилийн

драфтын гурван эрхийн хамтаар

авсан гэнэ. Энэ нь Lakers багийн

хувьд маш зоригтой алхам

болсон юм. Тэд багийн шилдэг

тоглогч Kobe Bryant-н карээрийн

үлдсэн хэдэн жилийг хий дэмий

үрэхийг хүссэнгүй. Kobe

Howard-н хамтаар илүү их оноо

авчирах нь тодорхой. Howard шиг

будагтай талбайд хүчний тоглолт

үзүүлдэг тоглогч Lakers-т Shaq-с

хойш ер гараагүй байсан юм.

Удаан хугацааны турш Or-

lando Magic багийнхан толгой

гашилгасны эцэст 1 юм Howard-н

асуудлыг шийдэж чадлаа. Тэд

хэдэн жилийн өмнө NBA-н финалд

Lakers-тэй таарч хожигдсоноос

хойш амжилт муутай яваа баг.

Хэдий суперстараа алдсан ч одоо

тэд шинэ залуу хүчээр багаа

шинэчлэх сайхан боломж гарч

ирлээ.

DW

IGHT

NEWS

багтай гэрээ хийх магадлалтай

болоод байгаа юм. Харин How-

ard L.A.Lakers юмуу Brooklyn

Nets багуудад орохгүй бол багтаа

үлдмээр байна гэдгээ хэлсэн.

L.A.Lakers Howard-н араас

хөөцөлдсөөр нилээдгүй хугацааг

туулсан. Гэвч тэдний хуучин

төвийн тоглогч болох An-

drew Byunum нь өөр багтай

гэрээ хийхийг хүсэхгүй байгаа

нь Howard-г багтаа авахад

саад учруулаад байгаа юм.

Гэсэн хэдий ч өнөөдөр Lakers,

76ers, Nuggets, Orlando Magic

багуудын хооронд томоохон

наймаа явагдсан байна. ESPN.

com-н мэдээллэж байгаагаар

Lakers-чүүд Howard-г авч, Den-

ver Nuggets-нхан 76ers-с An-

dre Igoudala-г, Lakers-с Andrew

Byunum болон Jason Richardson-г

аваад байгаа бол Orlando Magic

багийнхан Al Harrington, Niko-

LAKERS-Д ОРОХ УУ?

Page 14: Skillz 21   unknown

BLAKE GRIFFIN

KEVIN GARNET RUDY GAY

AL HORFORD

KYRIE IRVING

JOHN WALL LAMARCUS ALDRIDGE

MONTA ELLIS

TONY PARKER

JAMES HARDEN

20

24 23

21

18 17

22

16

19

ИРЭХ УЛИРЛЫН ШИЛДЭГ ТОГЛОГЧ25

25

BleacherReport.com-с гаргасан

Page 15: Skillz 21   unknown

ИРЭХ УЛИРЛЫН ШИЛДЭГ ТОГЛОГЧ

CHRIS PAUL

8

DIRK NOWITSKI

12

DERON WILLIAMS

11

KEVIN LOVE

9

ANDREW BYUNUM22

KOBE BRYANT

6

DWIGHT HOWARD

4

CARMELO ANTHONY

DWYANE WADE

5

DEMARCUS COUSINS

15

RUSSEL WESTBROOK

14

JOSH SMITH

13

7

10

BleacherReport.comШилдэг 25 тоглогч

Page 16: Skillz 21   unknown

3.

RAJON RONDO

Page 17: Skillz 21   unknown

2.KEVIN DURANT

Page 18: Skillz 21   unknown

18 SKILLS

LEBRON JAMES

Page 19: Skillz 21   unknown

SKILLS 19

1.

Page 20: Skillz 21   unknown

20 SKILLS

Page 21: Skillz 21   unknown

НАДАА САНАА ЗОВОХ ХЭРЭГГҮЙ

““

Chicago Bulls багийн аварга болох найдвар 2010-2011 оны MVP Der-rick Rose-н өвдөгний бэртлээс болж

талаар өнгөрсөн. Харин саяхан тэрээр youtube channel-даа шүтэн бишрэгчиддээ хандан бичлэг нэмжээ. Бичлэгтээ тэрээр:“Удахгүй та бүхэн намайг талбай дээр харах болно. Би хурдан эдгэрнэ гэдэгтээ итгэлтэй байна. Би бурханд итгэдэг. Энэ нь надад ирээдүйг өөдрөгөөр харахад минь тусалдаг. Тиймээс ч удахгүй талбайд гарна. Харин та бүхэн ганц намайг биш Bulls багийг минь дэмжихийг хүсч байна. Эцэст нь хэлэхэд миний бичлэгийг үзсэн та бүхэнд баярлалаа” гэж хэлжээ.Тэрээр Playoff-н эхний шатанд Phila-delphia 76ers багтай тоглож байх

үеэр өвдгөндөө бэртэл авч талбайг орхиж байсан. Тэр явдлаас хойш 2

долоо хоногийн дараа буюу 5 сарын 12-нд хагалгаанд оржээ. Түүний бэртлийг бүрэн эдгэрэхэд эмч нар 8-12 сарын хугацаа шаардлагатай хэмээн үзсэн. Харин өнгөрсөн долоо хоногт түүний ах мөн менежер нь болох Reggie Rose D-н өвдөг нь төлөвлөсөн хугацаанаас илүү хурдацтай эдгэж байгааг хэлсэн. Rose-д хагалгаа хийсэн эмч хүртэл түүнийг хурдан эдгэж байгааг дурдсан. Rose хамгийн хурдандаа дараа жилийн 1 сард талбай дээр эргэн ирэх учраас тэр хүртэл Bulls-чууд “тэсэх” хэрэгтэй. Үүний тулд багтаа Rose-н эзгүйд түүний орон зайг нөхөх тоглогчид авах шаардлагатай. Тэд энэ зуны наймаандаа ихээхэн анхаарч байгаа төдийгүй багийн зарим хүмүүсээ хасан цомхотгож оронд нь

шинэ хүчээр багаа сэлгэж байгаа.Bulls-нхан хамгаалан тоглогч Kirk Hinrich-г багтаа эргүүлэн авахаар болсон нь Rose-н эзгүйд түүний орон зайг нөхөх боломж нилээдгүй нэмэгдэж байгаа хэрэг юм. Мөн тэд Kentucky их сургуулийн хамгаалагч Marquis Teague-г драфтлаж авсан бөгөөд хуучин Atlanta Hawks багийн довтлогч Radmanovich-г тус тус багтаа элсүүлээд байгаа.

Page 22: Skillz 21   unknown

ESC ABREGASТОГЛОГЧИЙН ТҮҮХ.

C F

Page 23: Skillz 21   unknown

Francesc Fabregas Sol-er, ‘’Cesc’’ нь өндөр зэрэглэлийн найруулан

тоглогч төдийгүй, алсын зайнаас гоол хийх, өндөр техниктэй пасс болон бусад тоглогчоос илүү ухаалаг тоглодогоороо олонд танигдсан нэгэн. Тэрээр 2003 оны 10 сард 16 настай байхдаа Arsenal клубтэй гэрээ байгуулж тэдний залуухан гишүүн болж байсан. Түүний өөрийн албан ёсны сайтан дээр бичсэн амьдралых нь багахан хэсгээс та бүхэнд сонирхуулъя...

Энэ амьдралын түүх бусдынхтай адил эхлэхгүй. Би хаана төрсөн хаана

өссөн гэдгээ энд бичихгүй. Хэдэн цаг бэлтгэл хийх ёстой, эсвэл ид шидийн мэт зохион байгуулалт байсан уу гэдэг талаар ч энд бичихгүй. Харин оронд нь 1 асуулт асууя. Зөн совин гэж юу вэ?Чамайг хаашаа явахыг чинь зааж, бүх юм буруугаар эргэх үед чинь юу хийхийг зааж өгч байгаа тэр зүйлийг зөн совин гэдэг . Зөн совин гэдгийг ямар нэгэн логик аргаар тайлбарлах боломжгүй

бөгөөд талбай дээр ч жинхэнэ амьдрал дээр ч адилхан үйлчилдэг.Амьдрал бол ямарч тоглолтоос илүү чухал тоглолт юм. Тийм учраас би та бүхэнд амьдрал гэдэг энэ том тоглолтоос сурсан зүйлээсээ бага ч гэсэн болов хуваалцья.Миний амьдрал бусдын л адил мөрөөдлөөр дүүрэн байсан. Өндөр зэрэглэлд хүрэхийн тулд өөрийн хамгийн дуртай зүйл болох хөлбөмбөгийг хичээн тоглодог байлаа. Өөрийн нутгийн багт тоглодог байхдаа олон олон тоглолтонд оролцож мөрөөдөлдөө хүрэх зам руугаа баг багаар ахидаг байв. Харин энэ олон жилийн турш найз нөхөд, өрсөлдөгч, надад хайртай хүмүүсээс мөн өөрөөсөө сурж авсан зүйл минь хөлбөмбөг бол амьдралын нэг жижигхээн хэсэг гэдгийг ойлгосон явдал юм. Тоглогч бүр бүгд өөр өөрийн үүргийг биелүүлж 90 минутын турш 2 тал зөвхөн хожихын тулд л тоглоно.Надад хүмүүс үргэлж хэзээ ч битий бууж өг, хожил үргэлж ойрхон байдаг гэх мэтийн үгүүдийг хэлдэг байсан. Гэвч энэ бүхэн үргэлж

тийм амар байгаагүй.Өнөөдрийн өндөрлөгт ирэхэд бүх зүйл учир шалтгааны улмаас болдоггүй гэдгийг би ойлгосон. Харин өөрийн хүч чадалдаа итгэн зөн совингоо даган амьдрах хэрэгтэй. (Fabregas өөрийн амьдралын талаар бичсэн жижигхэн хэсгийг та бүхэнд хүргэлээ.)

Бага насFabregas нь Каталоны Барселона хотод 1987 оны 5 сард төржээ. Тэрээр бага залуу наснаасаа л Barcelona клубтэй хувь заяагаа холбосон гэхэд болно. Түүнийг 9 сартай байхад нь өвөө нь дагуулж яван түүнд анхны хөлбөмбөгийн тоглолты нь үзүүлж байжээ. Fab-regas хөлбөмбөгийн гараагаа анх CE Mataro клубт элсэж орсноор эхэлсэн. Түүний анхны дасгуулагч нь Blai гэдэг хүн байв. Тэрээр Fabregas-г Barcelona той тоглохдоо гаргадаггүй байсан учир нь түүнийг өөр багт алдахыг хүсээгүйд байдаг байсан гэжээ. Азаар Fabregas-г Barcelona клубынхан аль хэдийн хараандаа авсан байлаа. Mataro багийнхан түүнийг эхний удаад Барса-тай 7 хоногт 1 удаа

Өмсгөлийн дугаар: 4

Байрлал: Хагас

Хамгаалагч

Нас: 25

Төрсөн өдөр: 5 сар,

1987

Төрсөн газар: Vilessoc

de Mar, Spain

Өндөр: 175 cм

Жин: 69.2 кг

Үндэс: Испани

Баг: Spain, Barcelona,

Arsenal

Үндсэн хөл: баруун

What is instict.

Миний түүх

Page 24: Skillz 21   unknown

24 SKILLS

бэлтгэл хийхийг зөвшөөрсөн ч эцэст нь тэрээр Барса-н Академи д орж чадсан юм. Орсон даруйдаа Gerard Pique, Lionel Messi 2-н хамтаар хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд бэлтгэл хийхээр болов. Хэдий тэрээр сайн тоглож 1 улиралд 30-аад гоол дунджаар хийдэг байсан ч Barcelona-ны 1рт багт багтаж чадаагүй л байлаа. Барса клубын залуучуудын академид байхдаа тэрээр тухайн үедээ 4 дугаартай байсан багийн ахлагч Pep Guar-diola д дуртай байжээ.

АрсеналАнгли руу явсан нь…

Barcelona д үлдвэл боломж бага байна гэдгийг ойлгосон тэрээр Arsenal-н

Академи руу явахаар болов. Анхандаа нас бага байсан түүнд харь улсад амьдрах хэцүү байлаа. Удалгүй испани хэлтэй Philippe Senderos той танилцан нөхөрлөснөөр багтаа болон Англи улсад илүү дасаж эхлэв. Fabregas Arsenal-д очсон даруйдаа 1-р багт орохыг зорьсонгүй. Өсвөрийн шигшээд Patrick Vieira, Gilberto Silva нарын хамтаар тоглохын сацуу англи хэлээ сайжруулсаар байв. Гэвч түүнийг удалгүй 2003 оны 10 сарын 23 нд Arsenal-н 1-р багт авсан юм. Тэр үед Fabregas 16 настай байсан ба Arsenal клубын 1-р багийн бүх цаг үеийн хамгийн залуу тоглогчоор шалгарсан. Тун удалгүй Wolverhampton багтай хийсэн тоглолтын үеэр гоол хийн багийнхаа түүхэн дэх хамгийн залуу гоол хийсэн тоглогч болж байжээ. Fabregas улирлын эхний тоглолтоо Manchester United багийн эсрэг гарааны 11т гаран хийсэн. Ахин 3-н тоглолтонд гарааны 11-т багтан орохдоо Blackburn Rovers той хийсэн тоглолтонд гоол хийн өөрийгөө илүү нээж чадсан. Багийн андууд Edu, Gilberto Silva нар бэртэл авснаар түүний талбай дээр гарах хугацаа улам их нэмэгдэв. 2004 онд Arsenal клубтэй мэргэжлийн гэрээ

байгуулснаар албан ёсоор тэдний тоглогч болов. Эхний улирлын төгсгөлөө Manchester United-тай хийж FA CUP-д ялалт байгуулж байжээ.

Гараанд гарж эхлэв..

Vieira нь Италийн Juven-tus клуб руу явснаар Fabregas Arsenal-д

төвийн хагас хамгаалагчийн байрлалд 4 дугаартайгаар тоглож эхлэв. 2005-2006 оны улиралд бүх тэмцээний үеэр тэрээр нийт 49-н удаа талбайд гарсан байна. Эхэндээ Fabre-gas талбай дээр Vieira-г бодвол арай л сул тоглож байсан нь олон хүмүүсийн итгэлийг алдрахад хүргэв. Гэсэн хэдий ч яваандаа өөрийн тоглох хэв маягаа олж формондоо орсноор үзэгчдэд болон шинжээчдэд өөрийгөө батлаж чадав. Түүний Аваргуудын Лигт Real Madrid, Juventus 2-той хийсэн тоглолт нь 1 гоол мөн 1 гоолын дамжуулалт өгсөн нь ширүүн, хүчний тоглолт их хийдэг Vieira-с дутахааргүй тоглогч гэдгээ хүмүүст харуулж чадсан. Эцэст нь Аваргуудийн Лигийн финалд хуучин баг Barcelona-тайгаа тааран тоглож 2:1 ийн харьцаагаар ялагдал хүлээв. Ийнхүү 2005-2006 оны улирлыг түүний хувьд ямар ч цомгүйгээр дуусгав. Зун солилцоо наймааны үеэр Fabregas-г сонирхсон багууд цөөнгүй байлаа. Real Ma-drid клуб Испани тоглогчийг худалдаж авах талаар санал болгосон хэдий ч Arsenal багийн менежер Arsene Wenger Fabregas-г зарахгүй гэдгээ хэлсэн юм. Үүний дараа 2006 оны 9 сард Arsenal-тай шинээр 5 жилийн гэрээ байгуулав.

Багийн ахлагч

2008-2009 оны улиралд Fabregas хуучин багийн ахлагч William Gallas-н

ажлыг үргэлжлүүлэхээр болов. Харамсалтай нь улирлын тоглолтуудаа азгүй эхэлсэн Arsenal чуудад ахин 1 муу зүйл тохиолдсон нь Fabregas-н өвдөгний гэмтэл байлаа. Шинэ улирлаа Fabregas-аар удирдуулсан Arsenal баг Nicklas

ТОГЛОГЧИЙН ТҮҮХ.

Page 25: Skillz 21   unknown

SKILLS 25

Bendtner, Gael Clichy, Abou Diaby, Denilson, Samir Nasri, Alexandre Song, Theo Walcott гэсэн тоглогчидтой эхлүүлэв. 2009-2010 оны улирал эхэлхэд Arsenal-чууд Аваргуудын лигт амжилттай багтаж чадсан ч Pre-mier League-тээ тэдний гол өрсөлдөгч багууд болох Manchester United мөн Manchester City багуудад хожигдож түрүүлэх боломжоо алдаж эхэлсэн юм. Ахлагчийн үүргээ сайн биелүүлж багийн нөхдөө хурцалж чадсан Fabre-gas багаа дараагийн 13 тоглолтонд 1-ч хожигдолгүй ялалтаар дуусгаж чаджээ. 22 тойргийн дараа Arsenal-чууд тэр улирлыг анх удаагаа тэргүүлж эхлэв. 2010 оны 3 сарын 31 нд Аваргуудын лигийн наймны 1 шигшээд Barcelona клубтэй таарахдаа эхний тоглолтонд 2:2-оор тэнцэл авсан хэдий ч багийн ахлагч Fabregas нь бэртэл авснаар Arsenal-чууд хүндхэн байдалд оров. Энэ үед лигтээ 4 онооны зөрүүгээр Man-chester United багийн дор бичигдэж байсан ба багийн гол хүн болох Fabregas гүйгээр лигийн үлдсэн 6 тоглолтоо амжилт муутай өнгөрүүлж түрүүлэх найдлагагүй болов. Мөн Аваргуудын лигээс ч хасагдав. 2010-2011 оны улирал Fabregas-н хувьд тийм ч сайн жил болсонгүй. 2010 оны Дэлхийн аваргын дараа тэрээр ахин 1 бэртэл авснаар хэдэн сараар талбай дээр гарах боломжгүй болсон юм.

Барселона

Бүрэн эдгэрснийхээ дараа 2011 оны 8 сарын 5нд буюу 8 жилийн дараа Fabregas 35 сая

Еврогийн үнээр төрөлх хотын баг болох Barcelona клубт эргэн ирэв. Тэр үед Барсачууд 3 дараалласан Ла Лиг-н цом, 3 жилд 2 Аваргуудын лигийн цомуудыг хүртээд байсан юм. Fabregas багийн шилдгүүд болох Lionel Messi, Xavi Hernandez, Andres Iniesta болон David Villa нартай мөр зэрэгцэн тоглохоор болов.Fabregas Барса-д эхний тоглолтоо Испаний супер цомын тэмцээнд Real Madrid клубын эсрэг хийж байжээ. Харин анхны гоолоо FC Porto-н хаалганд UEFA Супер цомын үеэр хийж байсан байна. Харамсалтай нь өнгөрсөн жил Барсачууд Аваргуудын лиг болон Ла лигийн цомуудын алийг нь ч хүртэж чадаагүй.

Follow your instict.ТОГЛОГЧИЙН ТҮҮХ.

-Каталан үндэстэн-Түүний ээж нь нарийн боовны газрын эзэн-Түүний унаа нь Ауди-Эгчий нь Carlato, харин найз бүсгүйг нь Carla гэдэг.-Тэрээр телевизийн алдарт сериал болох “Сураггүй бологсод” болон “Яахаас ч буцахгүй эзэгтэй нар”-г үзэх дуртай.-Арсеналийн түүхэн дэх хамгийн залуу гоол хийсэн тамирчин-Талбай дээр зөвхөн Nike брендийн хувцас, шипи өмсдөг.-The Cesc Fabregas Show гэдэг хувийн телевизийн шоутай.-Өөрийн найз бүсгүйн өгсөн бөгжийг байнга зүүн гарныхаа ядам хуруунд зүүдэг.

Сонирхолтой баримтууд

Page 26: Skillz 21   unknown

26 SKILLS

Өнгөрсөн улирлын төгсгөлд Недерландын довтлогч Robin Van

Persie ахин Arsenal багтай гэрээгээ сунгахгүй гэдгээ мэдэгдэж байсан. Гэвч энэ жил 28 настай түүний хувьд клубээ орхих үгүй нь одоогийн

байдлаар тодорхойгүй байна. Тэрээр английн алдарт “Улаан чөтгөрүүд” буюу Manchester United клубт орохыг илүүд үзсэн төдийгүй тэднээс Wayne Rooney-н хэмжээний цалинг(Rooney 220 мянган евроны

цалинтай) хүсээд байсан. Гэвч тэд V.Persie-д тийм их мөнгө зарахыг хүсээгүйн улмаас саналаа буцаасан. V.Persie Арсеналын санал болгосон нэг долоо хоногийн 130 мянган евро, мөн гэрээ байгуулсны урамшуулал болгож 5 сая

евроноос татгалзаад байгаа юм. Мөн Manchester City багийн худалдаа хариуцсан дарга Brian Marwood “Бид түүнд 150 мянган еврогоос дээш цалин өгч чадахгүй” хэмээн хэлжээ.Харин сүүлд авсан мэдээгээр Arsenal-чууд V.Persie-г авахаар хангалттай мөнгө амласан баг одоог хүртэл гарч ирээгүй учраас түүнийг ахин 1 улирал тоглуулах магадлалтай болоод байна. Энэ зун Arsenal Oli-ver Giroud, Lukas Podolski, Santi Cazorla-г багтаа аваад байгаа. Энэ 3 тоглогч багийн довтолгоонд эрс сайжруулалт оруулах нь мэдээж. Тиймээс V.Persie ахин 1 жил Arsenal-д үлдэж шинэ бүрэлдхүүнтэйгээ хамтран тоглож болох л юм.

РОБИН ВАН ПЕРСИ

Өнгрсөн жил Барсачууд Ла Лига н цомыг мөнхийн өрсөлдөгч

Реал Мадридийнханд алдсан учраас энэ жил цомоо эргүүлж авахын тулд олон шинэчлэлт сайжруулалтийг хийх хэрэгтэй. Тэдний одоогын гол зорилго нь Бразилийн шигшээ багийн залуу тоглогч Нэимар да Силва-г олимпийн дараа багтаа авчрах явдал юм. Энэ талаар багийн ерөнхийлөгч Жосэп Мариа хэлэхдээ:“Бид бүгд түүнийг багтаа авчирахыг хүсч байна. Тэр бол Сантосийн шилдэг довтлогч. Түүнийг хэзээ нэгэн цагт Европт ирнэ гэдэгт итгэлтэй байна. Харин тэр мөч ирэхэд бид нар Нэймартай гэрээ хийхэд бэлэн байх болно” гэжээ.Нэймар шиг жигүүрын довтлогч оноо авчрагч Барса-д маш хэрэгтэй байгаа. Зарим 1 сайтууд мэдээллэхдээ Каталанчууд Нэймарийг 2014 оний дэлхийн аваргийн дараа багтаа авахаар аль хэдийн төлбөрийн хэдэн

хувийг өгсөн хэмээн бичицгээж байна. Магадгүй 2014 оноос өмнө ч авч болзошгүй юм. Барсачууд саяхан зүүн жигүүрийн хамгаалагч Жорди Албаг багтаа нэмээд байгаа ч довтолгоний тал дээр яаралтай заавал 1 сайжрулалт хийх хэрэгтэй хэвээр байгаа. Өнгөрсөн улиралд л гэхэд Месси 38 гоол оруулж багаа тэргүүлсэн бол Алексис Санчэз гоолийн тоогоороо түүний дараа 12 хон гоолтой улирлыг дуусгасан. Энэ н тэдэнд өөр гоал хийх чадвартай тоглогч хэрэгтэй байгаагийн 1 илрэл юм. Нэймар өөрийн богино карээрийн хугацаанд хэр өндөр түвшний ирээдүйтэй тамирчин гэдгээ харуулж чадсан. Харин одоо тэрээр олимпод Бразилийн шигшээ багийн төлөө тоглож

байгаа билээ.Хэрвээ Нэймар Барсад орвол тэдний шилдэг хагас хамгаалагчид болох Хави, Иниэста, Фабрэгас, Бүскүэтс ийн ачаар түүний гоал хийх боломж улам ихсэх нь тодорхой. Барселона Реал Мадрид 2 клубийн өрсөлдөөн байнга л ширүүн байсаар ирсэн. Харин 2 багийн хэн нь шилдэг болох нь энэ зун хийсэн солилцоо наймааны үр дүнгээс илүүтэйгээр харагдах болно.

РҮҮНИ-Н ХЭМЖЭЭНИЙ ЦАЛИНГ ХҮСЭЖ БАЙНА

БАРСАЧУУД БРАЗИЛИЙН ЗАЛУУ ДОВТЛОГЧ NEYMAR DA SILVA-Г СОНИРХСООР

Page 27: Skillz 21   unknown

ХАРИЛЦАХ УТАС: 9521441295850127

ТА МАНАЙ СЭТГҮҮЛ ДЭЭР ӨӨРИЙН АЛБАН БАЙГУУЛЛАГА БОЛОН ХУВИЙН

САЙТЫН РЕКЛАМАА ХЯМД ҮНЭЭР БАЙРЛУУЛАХ БОЛОМЖТОЙ.

Page 28: Skillz 21   unknown

28 SKILLS

Fifa-н ерөнхийлөгч Sepp Blatter хэлэхдээ Frank Lampard-н 2010 оны

хөлбөмбөгийн ДАШТ-н үеэр хийсэн “үл үзэгдэгч” хэмээн нэрлэгдээд байсан гоол энэ шинэ технологи нэвтрэхэд гол үндэс болсон хэмээв.Олон Улсын Хөлбөмбөгийн Asso-ciation Board нь энэхүү шинэ технологийн талаар саяхан танилцуулаад байгаа.Blatter: “Lampard-н хийсэн гоолыг тооцоогүйг хараад намайг үүнтэй адил зүйл дараагийн ДАШТ-аар болохыг хүсэхгүй байна хэмээн өөртөө хэлэхэд хүргэсэн”. Мөн тэрээр “Би энэ өдрийг хөл бөмбөгийн түүхэнд онцлох өдөр хэмээн бодож байна” гэжээ. Lampard “үл үзэгдэх” гоолоо хийсний дараа Английн баг Германы шигшээ багийг 2-1 ээр хожих байсан юм. Харин түүний гоолыг тооцоогүйгээс болж

тэд 4:1-н харьцаагаар хожигдсон.Саяхан үүнтэй адил тохиолдол гарсан нь Евро 2012-н үеээр болсон бөгөөд Украйны тоглогч Marko Devic-н гоол байжээ. Тэрээр Lаmpard-тай адил гоал оруулсан ч шүүгчид ороогүйд тооцсон байна.Fifa-н зүгээс 8-н өөр төрлийн системийг шалгаж үзэхээр 2 шүүгч болон 1 хянагчийн хамтаар сонгогдож ажилласан

байна. Одоогоор тэд шалгалтынхаа 2-р үе дээр явж байгаа.Sepp Blatter “2010 оны намар бид энэ ажлыг эхлүүлж одоо л энэ бүхэн дуусч тэмцээнүүдэд нэвтрүүлэх хэмжээндээ хүрээд байна. Би үүнийг хийсэндээ маш их баяртай байгаа. Гол зорилго маань анхандаа шинэ технологио 2014 оны ДАШТ-д ашиглах явдал

байсан бол харин одоо бусад тэмцээнүүдэд ч гэсэн ашиглах боломжтой болсон” гэлээ.Английн Premier League “Гоолын шугам” технологийн талаар ирэх шинэ улирлаас тоглоглтондоо ашиглан хэр ажиллаж байгааг мэдээллэх гэнэ. Football League мөн энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрч шинэ технологийг ирээдүйн тоглолтууддаа ашиглах болно гэдгээ мэдэгджээ.

Гэсэн хэдий ч хүн болгон үүнтэй санал нийлэхгүй байгаа бололтой. UEFA-н захирал Michel Platini хэлэхдээ “Бид үүнийг нэвтрүүлснээр яг л Play-station дээр хөл бөмбөг тоглож байгаагаас ялгаагүй болно” гэсэн байна. Blatter Michel-ыг бодлоо өөрчиднө гэдэгт итгэлтэй байгаа ба тэрээр хэлэхдээ “Michel зүгээр л шинэ

технологи болох “Гоалын шугам” нь торгуулийн цохилтын шугамтай адил газар байрлана хэмээн айж байгаа юм. Гэхдээ тэр холбооноос гаргасан шийдвэрийг хэзээ нэгэн цагт дагах л болно” хэмээн хэлсэн.Английн довтлогч Geoff Hurst 1966 оны ДАШТ-н үеэр Hat-trick хийж байсан. Гэхдээ тэрээр олон жилийн турш түүний 2-дахь гоал нь үнэхээр гоал байсан уу үгүй юу гэдэг асуултад хариулах

гэж оролдсоор ирсэн.“Тэр гоал бол яахын аргагүй орсон. Хэрвээ тэр гоалыг ороогүй гэж тэр үед үзсэн бол надад хамаа алга. Яагаад гэвэл миний

гоалыг тооцоогүй ч бид 3:2 –оор хожих байсан” хэмээн тэрээр хэлсэн байдаг.“Гоалын Шугам” технологи нь хөл бөмбөгийн хууль гаргагчдын саналаар зөвшөөрөгдсөн болохоор дараагийн 9-н сарын хугацаанд Англи, Герман, Унгар болон Италид туршиж үзэхээр болсон байна.

GOAL LINE-ГООЛЫН ШУГАМ

ТОЙМ

LAMPARD-Н ХИЙСЭН ГООЛЫГ ТООЦООГҮЙГ ХАРААД НАМАЙГ ҮҮНТЭЙ АДИЛ ЗҮЙЛ

ДАРААГИЙН ДАШТ-ААР БОЛОХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА ХЭМЭЭН ӨӨРТӨӨ ХЭЛЭХЭД ХҮРГЭСЭН

FIFA ХОЛБООНООС ШИНЭЭР НЭВТРҮҮЛЖ БУЙ ТЕХНОЛОГИ

““

Page 29: Skillz 21   unknown

SKILLS 29

JOSE MOURINHO (49) PEP GUARDIOLA (41)

“Онцгой нэгэн” гэдгээрээ бусдад танигдсан тэрээр орчин цагийн хөлбөмбөгийн хамгийн

амжилттай яваа дасгалжуулагчдын нэг юм. Английн Премир Лиг, Италийн Сериа А, Испанийн Лаг лига -д тус тус түрүүлсэн амжилттай түүнийг хэрүүл шуугиан үргэлж дагаж байдаг. ТактикMourinho хамгаалалтандаа анхаарч тоглогчдын байрлал эмх цэгцтэй байдлыг илүү эрхэмлэн тоглодог. Мөн эсрэг багийн довтолгоог амжилттай хамгаалсны дараа сөрөг довтолгоонд хурдтай орж оноо авах боломжийг илүүд үздэг. Тэрээр энэхүү тактикаараа олон ч тэмцээнд ялалт байгуулсан нэгэн.

Guardialo 2008 онд Барселона клубын дасгалжуулагчаар ажиллахаас өмнө Johan

Cruyff-н 1990-2001 оны хоорондох “Мөрөөдлийн Баг” Барселона-д хүчин зүтгэдэг байсан. Барса-г дасгалжуулж байх үед 1 улиралд La Liga, Copa del Rey, UEFA Аваргуудын лиг-н 3-н цомыг зэрэг авснаар рекорд эвдэж байсан.ТактикТүүний тоглогчид талбай дээр бөмбөг эзэмшилт илүү хийж довтлох чиглэлийн тоглолтыг үзүүлж бөмбөгөө алдсан үедээ прессинг буюу шахаж хамгаалан хурдан хугацаанд бөмбөгөө буцаан эзэмшдэг. Энэхүү тактикийг тики-така хэмээн нэрлэдэг.

АЛЬ НЬ ИЛҮҮ ВЭ?

АВСАН ЦОМУУД

6 ЛИГИЙН АВАРГА 38 ОРОН НУТИЙН ЦОМ 4

2 ЕВРОПЫН ЦОМ 2

18 НИЙТ 13

УЧРААНУУД

2 ЯЛАЛТ 4 ТЭНЦЭЭ 5 ЯЛАЛТ

АЛЬ НЬ ИЛҮҮ ВЭ?VS

Page 30: Skillz 21   unknown

30 SKILLS

ЦЭНХЭРҮҮД ЧЕЛСИ

FC

ЦЭНХЭРҮҮД ЧЕЛСИ

FC

ЦЭНХЭРҮҮД ЧЕЛСИ

FC

БАГИЙН ҮҮСЭЛ, ТҮҮХЭЭС...

Английн Челси клуб нь 1905 онд Фүлхам хотноо анх байгуулагдса.

бөгөөд. Тэд Премиер Лигт тоглодог хамгийн баян түүхтэй баг юм. Тэдний Стамфорд Бриж цэнгэлдэх хүрээлэн нь 41 мянга 837 хүний багтаамжтай.Челсигийн хамгийн анхны том ялалт нь 1955 онд Лигийн аварга шалгаруулах тэмцээнд хожисон нь байсан бол тэд үүнээс хойш 1960, 1970, 1990 болон 2000-аад онуудад тус тус олон ч цом авсан юм.Өдгөө Челси Челси клуб нь 4-н Лигийн цом, 7-н FA цом, 4-н FA олон нийтийн бамбай, 2 UEFA-н цом, 1 UEFA-н Сүпер цом хожоод байгаа юм. Тэдний үндсэн өмсгөл нь

цэнхэр цамц цагаан судалтай шорт болон цагаан оймсноос бүрдэнэ. Челси клубын тэмдгийн хувьд нэлээн хэдэн удаа солигдсон нь илүү орчин үеийнх болгоход байлаа. Эцэст нь тэд одоо тэмдэг нь Арслан таяг барисан байдаг. 2012 оны 4-р сард Челси клуб нь 761$ сая долларын үнэ-ээрээ дэлхийн Хамгийн үнэтэй 7 дахь баг болжээ. Мөн Челси клуб нь одоогоор Оросын тэрбумтан Роман Абрамовичынх юм.Түүх1904 онд Гус Меарс Стамфордын Гүүр талбайг хөл бөмбөгийн талбай болгох гэж худалдаж авсан.Тэр талбай дээрээ Фулхамыг тоглохыг хүссэн ч зөвшөөрөөгүйн улмаас тэр өөрийн гэсэн хөл бөмбөгийн

баг нээхээр болсон. Фулхам нэр нь авагдсан байсан учир тэр Kensington F.C, Stamford Bridge F.C, London F.C, Chel-sea гэсэн нэрнүүд дундаас Челси гэдэг нэрийг сонгосон. Челси клуб нь 1905 оны 3-р сарын 10-нд “Мандаж буй Нар” Бар-т байгуулагдсан.Тэд тэмцээнд орж эхлээд шууд амжилт гаргаагүй ч 1915 оны FA Cup-д Финал хүртэл нь явж Шеффиелд Юнайтед-д хожигдсон. Челси нэртэй тоглогчдыг багтаа их авж байсан болохоор их хэмжээний үзэгч татдаг байв. Арсенал болон Английн тоглогч Тед Драке 1952 онд Челси багийн менежер болж багийн лого-г солиж, дасгалжуулалтын төрлийг солин, шинээр нээгдсэн багуудтай тоглох гэрээ хийж 1954-1955 оны Лигийн аврага

Багийн Түүх

Page 31: Skillz 21   unknown

SKILLS 31

БАГИЙН ҮҮСЭЛ, ТҮҮХЭЭС...

шалгаруулах тэмцээний ялагч болжээ.Драке 1961 онд Томми Дохерти-оор солигдов. Драке ажилдаа ороод шинэ баг Залуу тоглогчдын Клубээс тоглогч аван багаа бүрдүүлсэн. 1964-1965 оны улирлын тоглолтоор Челси Лигийн цомыг авч чадсан ч өөр цом хүртэж чадаагүй юм. Тэд дараагын 3-н улирал амжилт үзүүлж чадаагүй ч 1970-н оны FA-н цомыг Лиидс Юнайтед багийг 2-1 н харьцаатайгаар хожиж авсан юм. Тэд анхныхаа Европын хүндэт цом болох UEFA Cup Winners-г хожиж дараагийн жил нь амжилтаа ахин тогтоож Реал мадрид багийг хожсон.1970-1980 оны хувьд бас л амжилт гаргасангүй. Стамфорт Бридж-д шинэчлэлт хийснээр тэд хөрөнгийн хувьд асуудалтай болж эхэлсэн. Мөн од болсон

тоглогчид оо өөр багт зарснаас болж Челси баг их хэцүү байдалд орж байсан байна.Челсиг 1982 онд Кен Бейтс худалдан авсан. Гэсэн хэдий ч амжилт үзүүлсэнгүй харин ч бүр өөрсдийн тоглодог талбайг алдсан байна. 1983 онд менежер Жон Нейл бага зардлаар их гайхамшигтай багийг бүрдүүлж тэр жилийнхээ улирлын тоглолтод амжилттай оролцож чадсан. 1992 онд Бейтс банктай ярилцаж байгаад талбайгаа буцааж авсан бөгөөд 1996 онд Рүүд Гүллит Челси-н менежер болсноор тэдний заяа төөрөг нь өөрчлөгдсөн юм. Рүүд олон улсийн алдартай тоглогчдыг багтаа авч 1997 оны FA цомыг хүртсэнээр Челси ахин Английн нэртэй багуудын 1 болсон юм. Рүүд Gianluca Vialli-аар солигдож тэд 1998 оны Лигийн цом, Cup Winners, 2000

оны FA цом авааг зогсолгүй хамгийн анхныхаа UEFA CHAM-PIONS LEAGUЕ-н тоглолтыг хийжээ.Виалли Клаудио Раниери-н хүсэлтээр ажлаасаа гарч оронд нь Раниери өөрөө ажилд нь орж 2002 онд FA-н цомыг авахад хүргэсэн.2003 онд Бейтс Челси-г оросын тэрбумтан Роман Абрамович д 140сая Евро-оор зарсан. 100 гаруй сая Евро төлж шинэ тоглогч багтаа авсанч Раниери багтаа цом авчирч чадаагүйгээс болж Жосе Моуринио Челси-д анх ирэв.

Моуринио Лондонруу явах болоход Португалийн тоглогч

болох Пауло Феррейра, Рикардо Карвалио болон Тиаго түүнийг дагаж явсан. Мөн Европийн 2 алдартай залуу тоглогч болох Петр

Жозе Моурино

Page 32: Skillz 21   unknown

Аваргуудын Лигийн цомыг хүртэв...

Чех болон Архен Робен мөн Дидиер Дрогба хүртэл Лондонд хүрэлцэн ирсэн. Моуринио-ийн багтаа орж ирээд хамгийн түрүүнд хийсэн зүйл нь Жон Тэрри-г багийн ахлагч болгосон явдал юм юм. Жон Тэрри нь Челси-ийн од болж байсан залуу хөл бөмбөгчин байв.Тэрээр Челси-д орсныхоо хамгийн эхнийхээ тоглолтыг Манчестэр Юнайтед багтай хийж хожил авчирсан юм.Аврагын төлөөх тоглолтыг Челси хамгийн их оноо болон сайн хамгаалалттайгаар хожиж Английн түүхэнд орсон.Жон Терри нь Челси клубээс оны шилдэг тоглогч шагналыг хүртсэн анхны тоглогч болсон бөгөөд удалгүй франк Лампард нь19-н гоал хийж Оны Шилдэг Хөл бөмбөгчин болсон.

Моуринио зүгээр өрөөндөө суугаад байж чаддаггүй хүн байв. Тиймээс ч тэр багтаа ахин нэртэй тоглогчдыг авч улирлынхаа тоглолтод хожил авчирсан. Шинээр орж ирсэн хүмүүсээс хамгийн их мөнгө өгч авсан нь Леон багийн Майкл Эссиен байсан. Эссиений энэ шилжилт нь Ганийн багийн рекордыг эвдэж хамгийн үнэтэй Африкийн тоглогч болсон.Моуринио-ийн өмнөх 3дахь улирал нь бусад 2-оо бодвол арай өөр байлаа. Тайван байдлаар эхэлсэн тоглолт нь Пэтр Чехын толгойны гэмтлээр үгүй болсон юм. Үүнээс болж тэд хожиж чадаагүй.Цэнхэрүүд хувцастнууд дараагийн улиралдаа амралтанд гарах хэрэгтэй болсон юм. Учир нь Жон Терри, Рикардо Карвалио болон Карло

Күдичини нар бэртсэнээс улбаатай юм.Чех иргэж ирсэн ч бэртэгсдийн тоо хэт их байсан учраас Моуринио иин хэлснээр амьд үлдэх тоглолтыг хийсэн юм.Хэдийгээр тэдний олон тоглогч нь бэртэлтэй байсан ч тоглохоо болисонгүй. Моуринио-ийн ачаар Челси 2007 оны FА цом, 2 Лигийн цом авсан. 2007 оны 9-н сард Моуринио Аврам Грант аар солигдсоноор анх удаа Челсиг UEFA Champi-ons Leagu-д оруулсан. Гэвч тэд Манчестер Юнайтед багт Пеналти цохиж хожигдсонч эцэст нь Роберт ди Маттео гэх менежерээр удирдуулж Челси 2012 онд UEFA Аваргуудын лигийн финалйд Баярн Мюнхен багийг хожиж анхны цомоо авсан.

Page 33: Skillz 21   unknown

Тэдний үнэнч хөгжөөн дэмжигчид...

Гоолын дараа...

Page 34: Skillz 21   unknown

34 SKILLS

LONDON 2012 НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА..

Page 35: Skillz 21   unknown

SKILLS 35

Page 36: Skillz 21   unknown

ОЛИМПИЙН ЦЭНГЭЛДЭХЭД БАЙСАН

80 МЯНГАН ҮЗЭГЧ ДИЗАЙНЕР

THOMAS HEATHERWICK-Н ХИЙСЭН

ГАЙХАМШИГТ БАМБАРЫГ ШИРТЭН

СУУНА.

1960, 70, 90-Д ОНЫ ХӨГЖМИЙГ ОДОО ҮЕИЙН ХӨГЖИМТЭЙ ХОСЛУУЛАН СЭТГЭЛ УЯРАМ ХАЙРЫН ТҮҮХИЙГ ТЕАТРЧИЛСАН ТОГЛОЛТООР ҮЗҮҮЛЖ БАЙНА.

Page 37: Skillz 21   unknown

Их Британы тамирчидЗуны ХХХ их наадам London 2012-н зохион байгуулагч орны баг тамирчид.

Францын шигшээ баг тамирчидТэд 2008 оны Бээжингийн олимпийг нийтдээ 41 медаль-тайгаар(8 нь алт) дуусгаж байсан. Харин энэ удаа ямар амжилт үзүүлэх бол?

Америкийн Нэгдсэн Улсын баг тамирчид Mariel Zagunis-аар тугаа бариулснаар Лондонгийн Олимпийн цэнгэлдэхэд орж ирэв. Тэд энэ олимпид нийт 539 тамирчнаа илгээжээ.

Олимпийн өлгий нутаг болох Грекийн баг тамирчидТаеквондогийн алдарт тамирчин Alexandros Nikolaidis өөрийн улсын тугийг бариснаар Олимпийн цэнгэлдэхэд итгэл төгс орж ирж буй зураг.

Олимпын нээлтийг үзэхээр ирсэн орон орны жуулчид

Арлын Японы баг тамирчид Япончууд хамгийн анх 1912 оны Стокголм-н Олимпид оролцож байжээ. Тэд хамгийн анхны алтан медалаа теннисээр авч байсан бол 2008 оны Бээжингийн олимпод нийт 25 медаль авсан байна.

Торгон агшнууд...

Page 38: Skillz 21   unknown

38 SKILLS

Английн хатан хаан Олон Улсын Олимпын хорооны ерөнхийлөгч Jacques Rogge-н хамтаар. Тэрээр 2001 оноос хойш Олимпын хорооны ерөнхлийлөгч хийсэн ба энэ түүний сүүлийн олимп.

Marry Poppins-н агаар дээрх жүжигчилсэн тоглолтын хэсэг..

Харанхуйн эзэн Лорд ВолдемортНээлтийн шоуны үеэр Английн алдарт хүүхдийн зохиулууд бид бүгдийн сайн мэдэх Питер Пэн, Винни Пүүх, Харри Поттер зэргийн аймшигт дайснуудыг дүрслэн харуулжээ.

Нээлтийн үеэр цэнгэлдэхийн дүр төрх.. Олимпын бамбарыг асааж буй мөч..

Rowan Atkinson буюу олны дунд Mr.Bean нэрээрээ танигдсан Английн алдарт инээдмийн жүжигчин нээлтийн үйл ажиллагааны нэгэн хэвийн байдлыг эвдэж хүн бүхэнд инээд бэлэглэж чадсан.

Торгон агшнууд

...

Page 39: Skillz 21   unknown

SKILLS 39

web site:www.fcbarcelona.mn

Facebook page:www.facebook.com/MGLBarcelona

Page 40: Skillz 21   unknown

22

тухай Олимпоос өмнө

мэддэггүй байсан бол тэр нь

дасгалжуулагчийнх нь хийж

байсан үйлдэл гэнэ.

Түүний дасгалжуулагч болох

Юри Сүгүйяама хэлэхдээ

“Кэйти бууж өгч болох

байсан гэвч тэр тэгээгүй.

Харин ч алдаан дэрээсээ

суралцаж дээшээ тэмүүлсэн”

гэжээ. “Зарим хүмүүс

биднийг улсын тэмцээнд

бүү ор гэж ятгаж байсан.

Гэвч бид тэгээгүй. Түүнийхээ

ачаар 4-н уралдаанд түрүүлж

хамгийн их оноотой усанд

сэлэлтийн тамирчин болсон. ”

2011 оны улсын хүүхдийн

усан сэлэлтийн тэмцээнд

1500,800,400 метрт ялалт

байгуулж 200метрийнхд

4-р байранд орсон. Кейти

холын зайн сэлэлтэнд илүү

сайн ч ойрын зайнд мөн сайн

өрсөлдөж чаддаг.

Кейти бүр жаахан байхаасаа

л Олимпод оролцохыг

хүсдэг байжээ. Гэхдээ энэ нь

түүний хувьд бүтэхгүй мэт

санагддаг байсан гэнэ. Кейти

хэлэхдээ “4-н жилийн өмнө

би олимпод оролцохын тулд

юу хийх ёстойг мэддэггүй

байсан. Миний бодлоор

олимпод оролцох нь

бүтэхгүй зүйл мэт санагдаж

байлаа. Би тэгэж бодож

байсандаа итгэдэггүй юм.

Миний дасгалжуулагч үргэлж

надад итгэж намайг бэлдэж

байсан. Тэр надад маш том

итгэл найдварыг өгсөн”

гэжээ.

“Кейти сайн сэлдэг ч

камерны урд их ичимхий

болчихдог. Ихэнх 15 настай

хүүхдүүд од болоод

байдаагүй гэхдээ Кейти 15

настай гэмээргүй байдаг.

Харин одоо бол Кейти

Олимпийн алтан медалтай

тамирчин болсон”

Баасан гаригт

Лондонгийн

Олимпоос алтан

медал авсан өсвөр

насны 2 Америк маш сайхан

үзүүлбэр үзүүлсэн. Тэдний 1

нь Мисси Франклин тэрээр

17 настай юм байна.

Харин нөгөөх алт авсан

тамирчиныг Кэйти Ледеки

гэдэг бөгөөд тэрээр ердөө

15 настай юм байна. Тэр

саяхан дунд сургуулиа

төгссөн харин одоо бол

тэр Олимпийн 800 метрийн

чөлөөт сэлэлтийн тамирчин

болсон.

Олимпийн бэлтгэлд тэрээр

800 метрийн сэлэлтэнд

дэлхийд цагаараа 2-рт харин

400 метрийн

сэлэлтэд 3-т

орсон байна.

Хэрвээ түүний

фенүүд

нь түүний

ЛОНДОН 2012 ХАМГИЙН ЗАЛУУ ОРОЛЦОГЧ.

Page 41: Skillz 21   unknown

Usain Bolt бол

гүйлтийн зам

дээр үнэхээр

дийлэгдэшгүй.

Тэрээр өөрийгөө өөр

спортоор бас амжилт гаргаж

чадах байх гэж үзжээ.

100, 200 метрийн гүйлтийн

аврага маань хөлбөмбөгийн

улаан фэн гэнэ. Мөн тэрээр

бэлтгэлээ хийгээгүй үедээ

хөлбөмбөгийн талбай дээр

тоглож байгаа нь харагдах

болсон гэнэ.

Болт нь Манчестер Юнайтед

багийг дэмждэг бөгөөд

өчигдөр Sir Alex Ferguson-

оос Манчестер Юнайтед

багт тоглох зөвшөөрөл эрсэн

байна. Хариуд нь Sir Alex

Ferguson чи хурдан байх

хэрэгтэй гэж хошгинжээ.

Харин Болт “Хүмүүс намайг

тоглож байна гэж бодоод

USAIN BOLT MANCHESTER UNITED

УЛААН ФЕН

байх шиг байна. Хэрвээ Sir

Alex Ferguson надад “Би

чамайг багтаа авъя ирж

бэлтгэлээ хий” гэж хэлсэн бол

би хэзээ ч татгалзаж чадахгүй

“Хэрвээ би хөл бөмбөг

тоглож чаддаггүй байсан

бол юу гэж Sir Alex Ferguson

дээр очих билээ.Би өөртөө

маш их итгэлтэй байгаа олон

ч зүйлийг өөрчилж чадна гэж

бодож байна.”Юсайн Болт

нь Sir Alex Ferguson болон

түүний тоглогчидтой 2009 онд

Манчестерт айлчилдахдаа

танилцсан бөгөөд Болт

саяхан “Би үнэхээр юу хийж

чадахаа хармаар байна. Би

Rooney тэй хөл зэрэгцэж ч

магадгүй.” Гэжээ.Юнайтедын

Spokesman “Дэлхийн хамгийн

хурдан хүний хувьд тэр багт

үнэхээр хурд нэмэх болно”

гэж хэллээ.Prince William,

түүний эхнэр Kate болон

дүү Harry нар Болттой хамт

гүйлтийн тэмцээнд оролцож

түүнийг дэмжсэн байна.

Болтын нагац эгч Betsy

нь ирж түүний тоглолтыг

үзэх гэсэн ч тасалбар нь

олдоогүйгээс болж зурагтаар

үзсэн гэнэ. Betsy BBC

тв-д өгсөн ярилцлагандаа

“Бид түүний тоглолтыг гэр

бүлээрээ үзэх маш сайхан

байсан. Би Ямайкад байгаа

гэрийнхэндээ хэлэхэд тэд

бүгд баярлаж байсан…” Мөн

Юсайн Болт нь телевизийн

рекордийг эвджээ. Түүний

гүйлтийг Их Британид 19.4

сая хүн BBC1 сувагаар үзсэн

байна.

Page 42: Skillz 21   unknown

42 SKILLS

Олимпийн хошой аварга МУ-н гавьяат тамирчин Найдангийн ТҮВШИНБАЯРТАА “SKILLZ” сэтгүүлийн хамт олны зүгээс баяр хүргэе..

Page 43: Skillz 21   unknown

SKILLS 43

Олимпийн хошой аварга МУ-н гавьяат тамирчин Найдангийн ТҮВШИНБАЯРТАА “SKILLZ” сэтгүүлийн хамт олны зүгээс баяр хүргэе..

Page 44: Skillz 21   unknown

44 SKILLS

ЭНЭ ДУГААРААС ЭХЛЭН ТА БҮХЭНДЭЭ ДЭЛХИЙ ДАХИНД ХУРДАЦТАЙ ХӨГЖИЖ БУЙ ТУЛААНЫ ТЭМЦЭЭН БОЛОХ UFC-Н ТАЛААР СОНИРХОЛТОЙ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙХААР БОЛЛОО.

MIXED MARTIAL ARTS

Page 45: Skillz 21   unknown

SKILLS 45

Page 46: Skillz 21   unknown

46 SKILLS

UFC(Ultimate Fighting Cham-pionship)нь

Бразил улсын Vale tudo хэмээх зодооны тэмцээнээс санаа аван анх 1993 онд Америк улснаа багахан дүрэмтэйгээр үүссэн. Гарсныхаа дараа олон нийтэд биеэ хамгаалах хамгийн үр дүнтэй урлагаар тооцогдох болсон.Удалгүй олонд нэртэй болохын хирээр тамирчин, үзэгчдийн тоо өсч байлаа. Тулаанчид шилдэг нь болохын тулд маш шургуу бэлтгэл хийх ёстой гэдгийг

ойлгож эхэлсэн юм. Ингэснээр UFC-н тулаанчид зөвхөн

босоогоор тулалдах биш мөн хэвтээ байрлалын тулааныг шинээр оруулж иржээ. Ингэж хэвтээ болон босоогоос

тулалдахыг mixed martial arts буюу “Холимог зодооны

урлаг” хэмээн нэрлэдэг. Одоо үед UFC нь MMA-н албан ёсны байгууллага болоод байгаа төдийгүй

“Холимог зодооны урлагийн нэгдсэн дүрэм”-д шинэчлэлт сайжруулалт оруулах бүрэн эрхтэй болоод байгаа юм. Мөн тэд жилд дунджаар 20-с илүү тэмцээн зохион байгуулдаг ба UFC-д дэлхийд зартай тулаанчид оролцдогоороо онцлогтой. Тулаан нь зөвхөн Америкд бус дэлхийн өнцөг булан бүрт явагддаг.UFC-д үндсэн 3-н ялагч тодруулах арга байдаг. Үүнд: Knock-out, Submission(Бууж өгөх, шүүгч тоглолтыг зогсоох гэх мэт), Decision(3-н шүүгчийн саналаар) ордог.

UFC-н тэргүүлэгч

Dana White

UFCБУЛАН

Page 47: Skillz 21   unknown

SKILLS 47

UFC Тулааны зурагнуудаасБУЛАН

Page 48: Skillz 21   unknown

48 SKILLS

UFC -Н ТАЛААР МЭДЭХ ЁСТОЙ 10-Н ЗҮЙЛ

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

Дүрэм- маш олон дүрэмтэй

Тулаанчдын аюулгүй байдал бол эн тэргүүний асуудал. Хэрвээ шүүгч тулаанчийг эрүүл ухаанаа алдсан, өөрийгөө хамгаалах боломжгүй хэцүү байдалд байгааг мэдвэл тулааныг үргэлжлүүлэхийг хориглодог. Эхний удаад тулаанчид өөрийгөө хамгаалахыг анхааруулаад хэрвээ чадахгүй бол тоглолт өндөрлөнө.

MMA нь Боксыг бодвол харьцангуй аюулгүйд тооцогддог. Учир нь Бокс дээр Knockout-нд орвол 10 хором босох боломжийг олгодог бол UFC дээр тулаанчийг цааш тоглолтыг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзээд зогсоодог.

UFC оролцогчийн аюулгүй байдлыг ханган тортой рингэн дээр өрнөдөг. Учир нь барилдааны урлаг зөвшөөрөгддөг тул тулаанчид талбайгаас унах гарах гэх мэт ослуудаас сэргийлж торлодог байна.

Аваргын төлөөх тоглолт 5 минутаар 5 үе тоглодог. Бусад үед 5 минутаар 3 үе тоглодог.

Тайлбарлагч Joe Rogan нь Бразилийн Jiu Jitsu-н бор бүс, Таеквондогийн хар бүс, болон Жудогийн цэнхэр бүсний эзэн. Тиймээс тэр юу тайлбарлаж байгаагаа сайн мэднэ.

UFC нь Америк, Канад, Ирланд, Бразил, Герман, Англи, Австрали, Япон, Порто Рико, Арабын Бүгд Найрамдах Эмират улсуудад зохион байгуулагддаг.

Anderson Silva 8 удаа аваргаа хамгаалж рекорд тогтоож байсан бол Randy Couture 15 удаа аваргын төлөө тоглож мөн рекорд тогтоож байжээ. Couture нь зэрэг 2 өөр бүсийн тэмцээнд оролцож 2-ууланд нь түрүүлсэн анхны тулаанчдын нэг.

The Ultimate Fighter реалити шоуны үеэр Финалд үлдсэн 2 тулаанч болох Stephan Bonnar, Forest Griffin 2-н тулааны дараа UFC тэмцээн олны дунд илүү нэрд гарсан гэгддэг.Энэхүү тулаанд Griffin ялсан ба UFC-н тэргүүлэгч Dana White энэхүү 2 тулаанчтай гэрээ хийж UFC-д оруулж байжээ.

Cutmen-ийг тоглолтын шөнө хөх, улаан 2 булангийн аль нэгэнд оноож өгдөг. Тулаанчид өөрсдөө аль ч булангаас гарч магадгуй учраас Cutman-г сонгох боломжгүй гэсэн үг.

DAN HARDYWELTERWEIGHT

Page 49: Skillz 21   unknown

SKILLS 49

THE OCTAGON™НАЙМАН ӨНЦӨГТ

Хэлбэрийн дэвжээ нь 32 фитийн урттай 6

фит өндөртэй хийгээд хана болон зөөлөн гадаргуут шал нь тулаанчдын аюулгүй байдлыг сайн харгалзан үзэж хийгдсэн байдаг. Хананы өнцгүүд бүдүүн том хийгдсэн байдаг учир нь оролцогчийг буланд шахуулан гацахгүй гэдэг үүднээс хийгддэг гэнэ. Тулаан өрнөж байх үед зөвхөн 2 тулаанч болон шүүгч торонд байх ёстой. Харин завсарлагааны үеэр 2 талын хаалга онгойж Cutmen болон дасгалжуулагчийг орохыг зөвшөөрдөг.

1-ТулаанчидOctagon-ны улаан болон хөх булангаас

2 тамирчин гаран тулалдана. Бээлийнийхээ дэргэд аль булангаас гаран тулалдаж байгааг илтгэсэн тууз зүүнэ. Тулаан эхлэхийн өмнө тулаанчид өөрсдийн буланд очиж шүүгчийн эхлэх дохиог хүлээнэ.

5-Хөндлөнгийн шүүгчид 3-н эрх бүхий шүүгчид үе болгонд тулаанчдад тус тусын оноог өгнө. Хэрвээ аль 1 тоглогч Knockout-нд ороогүй эсвэл бууж өгөөгүй тохиолдолд 3-н шүүгчийн нийлбэр дүнгээр ялагчийг тодруулна.

2-Талбайн шүүгчТулаан эхлэхээс өмнө шүүгч тулаанчдын аюулгүй байдлыг хянан үзлэг хийнэ. Үзлэг хийж дууссаны дараа талбай доторх шүүгч оролцогчдод дүрмээ тайлбарлан

өгч тулаанаа эхлүүлнэ. Тулааны үеэр шүүгч тулааныг дүрмийн дагуу болж буй эсэхийг хянаж , шаардлагатай үед зогсоох ч эрхтэй байдаг.

6-ТайлбарлагчJoe Rogan болон Mike Goldberg нар тулааныг тайлбарлана. Тулаан дууссаны дараа уламжлал ёсоор Joe Rogan талбайд орон тулаанчдаас ярилцлага авдаг.

3-CutmenCutmen нь тэр шөнийн тулаанд аль ч булангийн тулаанчтай ажиллаж магадгүй. Оролцогчдыг талбайд орохоос өмнө амархан сэтрэх магадлалтай газрууд болох хөмсөг, хацар 2-т тос түрхэн оруулдаг. Cutmen-үүд зөвхөн тулаанч гэмтэх эсвэл цус

гарсан үед л талбайд орох эрхтэй.

7- UFC-н УдирдлагуудUFC-н удирдлагууд тулааныг яг доороос нь хянан суудаг. Тэд хэн ялсан бэ гэдгийг тодруулан шагналыг өөрсдөө тулаанчдад гардуулж өгдөг.

4- Cornermen1 ёсондоо тулаанчдын дасгуулагч гэсэн үг. Завсарлагааны үеэр тулаанчдад заавар, эрч хүч өгөх үүрэгтэй. Талбайд 2 Cornermen орж болох ч cutmen-ны хэрэг гарсан үед зөвхөн 1-г нь л орохыг зөвшөөрдөг.

8-The Octagon GirlsМэдээж эмэгтэйчүүд. Үе өндөрлөх болгонд үзэгчдэд хэддүгээр үе эхлэхийг сануулах зорилгоор дараагийн үеийн тоог бичсэн самбар барин талбайг тойрон алхана.

Page 50: Skillz 21   unknown

50 SKILLS

E-Sport

Page 51: Skillz 21   unknown

SKILLS 51

Пандариа-аас салан Азеротын далайд гарж ирсэн энэ арал нь цаг агаарын өөрчлөлтөөс болж Маелстромруу татагдаж байгаа аж. Арлын оршин суугчид нь 4н төрлийн элемэнтээс(гал, газар, ус, агаар) юунаас болж арал Маелстромруу яваад байгааг олж мэдэхийг хүснэ. Баатарууд нь энэ нууцыг тайлахаар арал дээр ирнэ.

The Wandering IsleLevel 1-10

Аймшигтай далайн тулааны дараа амьд үлдсэн Аллай, Хордийн баатрууд энэ ойн эрэгт ирэх болно. Зэрлэг байгаль аар хүрээлэгдсэн тэд нутгийн оршин суугчидтай найрамдаж амьд үлдэх хэрэгтэй.

The Jade Forest & Temple of the Jade SerpentLevel 85-86

Пандаренчуудын гол хүнсээ цуглуулдаг газар. Мөн домогт Стормстаут Брювери болон түүний гэр бүлийн гишүүд Чен мөн түүний үеэл дүү Ли Ли-н хамтаар алдагдсан өвөг дээдсийнхээ талаар олж мэдэхийг зорино.

Valley of the Four Winds & Stormstout BreweryLevel 86-88

Энэ газар нь Пандариа-ын эртний нууц түүхийг ихээр агуулдаг нутаг юм. Энэ нь Аллай Хордын геологчдыг ихээр татаж байгаа газар болсон байна.

Krasarang WildsLevel 86-88

Page 52: Skillz 21   unknown

52 SKILLS

Өндөр уулан дээр байрлах энэ газар нь Барын Сүм байрлана. Барын сүмд нь дайчид нь эртний тулааны урлагаа бэлддэг газар юм.

Kun-Lai SummitLevel 87-89

Бусад нутгаасаа Пандарены Хана-аар тусгаарлагдсан энэ хэсэг нь түрэмгий Мантидаас өөрсдийгөө хамгаалсан үйлдэл юм. Энэ Хана нь Хятадын цагаан хэрэмтэй их төстэй юм байна.

Townlong SteppesLevel 89-90

Хананы цаана байрлах энэ газар нь Мантидын удирдагчын байдаг газар. Цөөн хэмжээний Пандаренчууд л энэ газар руу явдаг байна.

Dread WastesLevel 89-90

Манан болон өндөр уулаар хүрээлэгдсэн энэ газар нь эртний Пандарены Хаант улс булшилагдсан газар юм.

Vale of Eternal Blossoms Level 90

Page 53: Skillz 21   unknown

SKILLS 53

Racial skillsEpicureanХоолонд төрөлхийн улс болхоор тэдний идсэн хоол нь илүү их хүч өгнө. (Well Fed-ийн нөлөөг нэмнэ.)

Bouncy

Gourmand

Inner Peace

Epicurean

Унахад 50% бага цохилт авна.

Хоол хийх мэдлэг 15-аар ихэснэ.

Амарсны Бонус XP 2 дахин удаан үргэлжлэнэ.

Цахилгааны хурдаар дайсан руугаа дайран, 4-н секунд манаргана.

Talent Specialization

TankBrew Master

HealerMist Weaver

DPSDamage Per Second

Wind Walker

Page 54: Skillz 21   unknown

54 SKILLS

Celerity Tiger’s Lust Momentum

Monk Talent

Чи торпидо болон ролл ийг илүү олон дахин хийх болно. Cooldown-ийн 5 сэк-ээр багасгана.

Сонгосон хунийг чинь Блинд-аас гаргаж явах хурдыг нь 70% аар 6 сэцк-ийн турш ихэсгэнэ.

Ролл болон Чи Торпидо хийх болгонд явах хурд 25% аар нэмэгдэнэ. 2 дахин орох боломжтой 10 сэк ургэлжлэнэ.

Chi Wave

Power Strikes

Deadly Reach

Zen Sphere

Ascension

Charging OxWave

Chi Burst

Chi Brew

Leg Sweep

Өөрийнхөө хун болон дайсныхаа биер Чи энерги гуйлгэж эмчилэх болон цохилт өгнө.2.444 цохилт, 2044 эмчилнэ.

Chi энэргийг чинь нөхнө.

Paralysis скилл 40-н яард ийн цаанаас хийж болно.

Сонгосон хуний чинь дээр зэн спхэрэ бий болно. 1211 цохилт 2сэк болгон огж 10ярд ийн зайд бга дайсанд 40 цохилт өгнө. Энэ нь 16 сэк ургэлжилнэ. Зэн спхэрэ ахин ашиглавал дэлбэрч дайсанд 2386 цохилт өөрийн хүмүүсийг 2035-аар эмчилнэ.

Нийт Chi энэргийг 1 ээр нэмнэ.

Өөрын чинь урдах дайсныг 3 сэк стундах болно. 30 ярд доторх.

Өөрийнхөө Chi энэргийг хэрэглэн өөрийнхөө урд байга дайсанг 11.787 цохилт үзүүлж 16958-аар өөрийнхнийгөө эмчилэх болно.

Бүх Chi энергийг чин нөхнө.

Өөрөөс чинь 5 ярд ийн зайд байгаа бүх дайснийг 5 сэк манаргана.

Page 55: Skillz 21   unknown

SKILLS 55

Healing Elixirus Dampen Harm Diffuse Magic

Өөрийн хийсэн цай болон шар айргийг уухад 10% аар нийт цусийг чинь нэмнэ.

Дараагийн 45сэк-д хийсэн 3 дайралт өөрийн чинь цусны 10% аас их цус үрэхээр байвал цохилт-ыг 50% аар багасгана.

Бух Spell Damage авалтийг 90% аар бууруулна.

Rushing JadeWind

Invoke Xuen, the White Tiger Chi Torpedo

Хуй салхи дуудаж өөрийн чинь урд байга дайснуудад 5022 цохилт хийнэ.

Өөрийн чинь дайсныг зодох White Tiger гаргаж ирнэ.

Урагшаагаа пуужин мэт ниснэ. Замд таарсан дайсанд 1667цохилт хийж өөрийнхөө хүнийг 1542 оор эмчилнэ.

Companion-уудан хоорондын тулаанОлон патчын турш хамт байсан туслах амьтан(Companion) нь жирийн хажууд тань дагааг явдаг амьтан биш боллоо. MoP дээр таний нөхөрсөг амьтад өөрсдийн гэсэн Цустай(Hp) Манатай болсон. Тэд өөрсдийн гэсэн Xp-тэй болж левел ахиа болно. Левел ахих болгонд шинэ Скилл сурах бөгөөд тэднийгээ тулаандаа ашиглаж болох юм. Үүнээс гадна өмнө нь байгалд явж байгаа амьтанг өөрийн болгож болдоггүй байсан бол MoP дээр болох гэнэ.

Page 56: Skillz 21   unknown

56 SKILLS

И-мэйл: [email protected]Утас: 95214412958501279587911599833058

Сэтгүүл байрладаг сайтууд:www.xopom.com www.caak.mn www.orloo.info www.mass.mn www.fcbarcelona.mn

“SKILLZ” спортын сэтгүүл

Skillz сэтгүүлийн нийтлэл, фото бүтээл мөн бусад материалуудыг редакцийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлан ашиглахыг хуулийн дагуу хориглоно.