surguuliin ns sona16

14
ЕБС-ийн номын сангаас зохиох Соёл, Олон нийтийн ажил СУИС.Соёлын сургуулийн багш Т.Хайдав 2016.04.26

Upload: khaidav-tumur

Post on 13-Apr-2017

419 views

Category:

Education


2 download

TRANSCRIPT

Page 1: Surguuliin ns sona16

ЕБС-ийн номын сангаас зохиох Соёл, Олон нийтийн ажил

СУИС.Соёлын сургуулийн багш Т.Хайдав

2016.04.26

Page 2: Surguuliin ns sona16

ГАРЧИГ

1. Шаардлага, ач холбогдол

2. Тодорхойлолт

3. СОНА-ын төрлүүд

4. СОНА жишээ

5. СОНА зохион байгуулахад анхаарах зүйлс

Page 3: Surguuliin ns sona16

Шаардлага

Сургуулийн номын сангийн үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг бол СОЁЛ ОЛОН НИЙТИЙН АЖИЛ байдаг.

Соёл олон нийтийн ажлын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол өндөр учир номын сангийн эрхзүйн баримтууд, нэр томъёоны толиудад энэ тухай ямар нэг байдлаар тусгадаг. Жнь:

Номын сангийн тухай хууль: 14.3.5.номын сангаас зохиож байгаа соёл, олон нийтийн ажилд оролцох, номын сангийн үйлчилгээний талаар санал оруулах;

Page 4: Surguuliin ns sona16

Шаардлага

2008 онд сайдын тушаалаар баталсан “Ерөнхий боловсролын сургуулийн номын сангийн үлгэрчилсэн дүрэм”-д:

Номын сангийн гүйцэтгэх үүрэг: 4.1.1. Ном хэвлэлийн бүтээгдэхүүнээр

дамжуулан сургалтыг дэмжих, танин мэдэхүйг хөгжүүлэх, хүүхдийн чөлөөт

цагийг зөв боловсон өнгөрүүлэх, амьдрах ухаанд сургах зорилгоор номын

сангийн агуулга, хэлбэрийг баяжуулах, төрөл бүрийн соёл олон нийтийн арга

хэмжээ зохион байгуулах;

Уншигчийн эрх: 5.9. Номын сангаас зохиож буй соёл, олон нийтийн ажилд

оролцох, номын сангийн үйлчилгээний талаар санал оруулах;

Page 5: Surguuliin ns sona16

СОНА тодорхойлолтНомын сан болон түүний уншигчдад тодорхой хэмжээгээр ашиг тустай, урьдчилан төлөвлөгдсөн үйл ажиллагаа эсвэл үйл явдал (Эсвэл цуврал үйл ажиллагаа) -ыг номын сангийн соёл олон нийтийн ажил гэнэ. Жнь:

Үлгэрийн цаг, зохиогчтой хийх уулзалт, чанга уншлага, зуны уншлагын хөтөлбөр г.м.

Хөгжилтэй орнуудад номын сангаас зохиосон соёл олон нийтийн ажлын статистикийг тусад нь гаргаж, түүнийг тодорхой шалгуурын дагуу эрэмбэлж байдаг.

Page 6: Surguuliin ns sona16

СОНА-ын төрлүүд

СОНА-г зохион байгуулахад дараах төрлүүд түгээмэл хэрэглэгддэг

Баг бүлэгт чиглэсэн арга хэмжээ

Чанга уншлага, үлгэрийн цаг г.м.

Нийтэд зориулсан арга хэмжээ

Зохиолчтой хийх уулзалт, номын баяр, бичиг үсгийн баяр г.м.

Page 7: Surguuliin ns sona16

СОНА зохион байгуулсан жишээОрхон аймгийн Номын төвийн Нийтийн уншлагын танхимаас зохион байгуулсан АХА тэмцээн.

https://www.facebook.com/nomiin.tuv?fref=ts

Page 8: Surguuliin ns sona16

СОНА зохион байгуулахад анхаарах зүйлс

Төлөвлөгөө

Зорилго

Ач холбогдол

Зохион байгуулалт

Тайлан, дүн шинжилгээ

Page 9: Surguuliin ns sona16

СОНА зохион байгуулахад анхаарах зүйлс

Төлөвлөгөө

Сайн төлөвлөгөө нь аливаа ажлыг үр дүнтэй зохион байгуулах үндэс болдог. Төлөвлөгөөнд дараах зүйлсийг анхаарна.

Зорилго

Хөтөлбөр

Цаг хугацаа

Тухайн нэгж ажлыг хариуцаж хийх хүн

Зарцуулах төсөв

Төлөвлөгөөнд тусгагдсан үйлдлийг биелсэн эсэхийг шалгах шалгуур

Төлөвлөгөөг батлуулах.

Төлөвлөгөөний бүтэц,

төлөвлөгөө зохиох

тухай хичээлүүдийг

нэмэлтээр судална уу!

Page 10: Surguuliin ns sona16

СОНА зохион байгуулахад анхаарах зүйлс

Зорилго

Энэ ажлыг зохион байгуулсанаар Номын сан болон уншигчдад ямар ашиг тустай байх вэ? гэсэн үндсэн шалгуурыг хангаж байх ёстой.

Тоо бус, харин чанарт анхаарч зорилгоо тодорхойлно.

Зорилгод олон зүйл бичих шаардлагагүй, ганц өгүүлбэрт багтаагаад оновчтой тодорхойлох хэрэгтэй.

Page 11: Surguuliin ns sona16

СОНА зохион байгуулахад анхаарах зүйлс

Ач холбогдол

Тухайн ажлыг зохион байгуулсанаар ямар үр дүн гарах вэ? гэдгийг урьдчилан төсөөлж бичнэ.

Тухайлбал:

Уншигчийн мэдлэгийг тэлэх

Уншигчийн чадварыг хөгжүүлэх

Уншигчдын хоорондын харилцааг идэвхжүүлэх

Уншигч, номын сан хоорондын харилцааг дээшлүүлэх гэх мэт.

Page 12: Surguuliin ns sona16

СОНА зохион байгуулахад анхаарах зүйлсЗохион байгуулалт

Төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг цаг хугацааны дагуу гүйцэтгэх үйлдэл

Зохион байгуулалтыг хийхдээ номын санч ганцаараа болон бусад хүмүүсийн дэмжлэгийг авч болно.

Энд тухайн СОНА-д шаардлагатай зүйлсээ бүрдүүлэх, тайз засах, уншигчиддаа сурталчлах, тухайн өдрийн арга хэмжээг хариуцах, хөтлөх г.м. ажил багтана.

Page 13: Surguuliin ns sona16

СОНА зохион байгуулахад анхаарах зүйлсТайлан, дүн шинжилгээ

Тайланг бичихдээ дараах зүйлсийг анхаарна уу.

Төлөвлөгөөнд заагдсан ажлуудыг бүгдийг багтаахыг зорих

Бусад хүн хараад ойлгогдохоор тоо, график хүснэгтийг хэрэглэх

Зорилгоо биелүүлсэн эсэхийг тусгах

Дараагийн удаа зохион байгуулах эсэх г.м.

Тайлан хэрхэн бичих

тухай бусад эх

сурвалжаас дэлгэрүүлэн

уншина уу!

Page 14: Surguuliin ns sona16

АМЖИЛТ ХҮСЬЕ!