t2 t1 - "Дарханы Дулааны Цахилгаан Станц"...

10
Дулааны эрчим хүчний түгээлтийн хяналт мэдээллийн систем МУ –ын Зөвлөх инженер В.Даваажав Програм хангамжийн инженер О.Сэргэлэн Програм хангамжийн инженер С.Мөнхбилэг (“Дарханы ДЦС” ТӨХК) Хураангуй: Эрчим хүчний салбарын мэдээллийн технологийн хувьд эрчим хүчний төлбөр тооцооны хэмжилт, хяналтыг автоматжуулах асуудал тулгамдсан асуудлын нэг юм. Цахилгаан эрчим хүчний хэмжилт хяналтын мэдээллийн системийн асуудал илүү сайн шийдлүүдийг олсон. Харин дулааны эрчим хүчний хэмжилт хяналт мэдээллийн систем харьцангуй хоцрогдолтой байна. Иймд эх үүсвэрээс түгээж байгаа дулааны эрчим хүчний хэмжилт, хяналтыг сайжруулж улмаар хэрэглэгч болон харилцагч байгууллага өөрөө хяналт тавих нөхцлийг бүрдүүлэх, техник эдийн засгийн үзүүлэлтийн тооцоог хялбарчилж бүтээмж дээшлүүлэхэд энэхүү өгүүллийн агуулга чиглэв. Түлхүүр үгс: Эрчим хүчний салбарын мэдээллийн технологи, хэмжилт, дулааны эрчим хүчний хэмжилт хяналт мэдээллийн систем, CTD monitor програм, Meter Reader програм, CTД тоолуур, Гобой-5 хэмжүүр СТД1 СТД2 СТД3 СТДN Rs232/Rs485 Rs232/Rs485 Rs232/Rs485 Rs232/Rs485 SERVER CLIENT1 CLIENT#N Rs232/Rs485 U T 2 7 7 U T 2 7 7 U T 2 7 7 U T 2 7 7 U T 2 7 7 U T 2 7 7 U T 2 7 7 U T 2 7 7 CLIENT2 Гобой-5 Гобой-5 Гобой-5 Гобой-5 Гобой-5 Гобой-5 Даралт Температур Зураг 1. Дулааны эрчим хүчний хяналт мэдээллийн системийн зарчмын схем Энд UT277 –шилэн кабелийн хувиргагч, цэнхэр өнгөтэй –шилэн кабель

Upload: others

Post on 18-Jan-2020

5 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: T2 T1 - "Дарханы Дулааны Цахилгаан Станц" ТӨХКdpp.energy.mn/downloads/TXSN.pdfДулааны эрчим хүчний түгээлтийн байдлыг

Дулааны эрчим хүчний түгээлтийн хяналт мэдээллийн систем

МУ –ын Зөвлөх инженер В.Даваажав Програм хангамжийн инженер О.Сэргэлэн

Програм хангамжийн инженер С.Мөнхбилэг

(“Дарханы ДЦС” ТӨХК)

Хураангуй: Эрчим хүчний салбарын мэдээллийн технологийн хувьд эрчим хүчний

төлбөр тооцооны хэмжилт, хяналтыг автоматжуулах асуудал тулгамдсан

асуудлын нэг юм. Цахилгаан эрчим хүчний хэмжилт хяналтын мэдээллийн

системийн асуудал илүү сайн шийдлүүдийг олсон. Харин дулааны эрчим хүчний

хэмжилт хяналт мэдээллийн систем харьцангуй хоцрогдолтой байна. Иймд эх

үүсвэрээс түгээж байгаа дулааны эрчим хүчний хэмжилт, хяналтыг сайжруулж

улмаар хэрэглэгч болон харилцагч байгууллага өөрөө хяналт тавих нөхцлийг

бүрдүүлэх, техник эдийн засгийн үзүүлэлтийн тооцоог хялбарчилж бүтээмж

дээшлүүлэхэд энэхүү өгүүллийн агуулга чиглэв.

Түлхүүр үгс: Эрчим хүчний салбарын мэдээллийн технологи, хэмжилт, дулааны

эрчим хүчний хэмжилт хяналт мэдээллийн систем, CTD monitor програм, Meter

Reader програм, CTД тоолуур, Гобой-5 хэмжүүр

СТД1

СТД2

СТД3

СТДN

Rs232/Rs485

Rs232/Rs485

Rs232/Rs485

Rs232/Rs485

SERVER

CLIENT1

CLIENT#N

Rs232/Rs485

UT277

UT277

UT277

UT277

UT277

UT277

UT277

UT277

CLIENT2

Гобой-5

Гобой-5

Гобой-5

Гобой-5

Гобой-5

Гобой-5

Даралт

Температур

Зураг 1. Дулааны эрчим хүчний хяналт мэдээллийн системийн зарчмын схем Энд UT277 –шилэн кабелийн хувиргагч, цэнхэр өнгөтэй –шилэн кабель

Page 2: T2 T1 - "Дарханы Дулааны Цахилгаан Станц" ТӨХКdpp.energy.mn/downloads/TXSN.pdfДулааны эрчим хүчний түгээлтийн байдлыг

Дулааны эрчим хүчний түгээлтийн байдлыг хянах систем нь зөвхөн

тоолуурын заалт, түүний архиваар хязгаарлагдаж байна. Тухайлбал Дархан ДЦС

ТӨХК, Дархан ДС ТӨХК –ны хоорондын дулааны хэмжилт хяналтын систем нь

UFM-005 хэмжүүр, СТД тоолуур (Зураг 2) дээр суурилж ирлээ.

Зураг 2. СТД тоолуурын нүүрийн хэсэг 1.Үйлдвэрийн лац 2. Тоолуурыг шалгасан байгууллагын

лац 3. Хувиргагчууд болон тэжээл, интерфейсийн залгуурууд 4. Товчлуурууд 5.Шингэн кристалл

дэлгэц

Зураг 3. www.dinfonpf.ru сайтаар орж DinfoConnect, DinfoConfig,Formmanager програмуудыг

ашиглана. [4]

Page 3: T2 T1 - "Дарханы Дулааны Цахилгаан Станц" ТӨХКdpp.energy.mn/downloads/TXSN.pdfДулааны эрчим хүчний түгээлтийн байдлыг

Зураг 4. CTD monitor програмаар “хүснэгт” хэлбэрээр тоолууруудын заалт харагдах байдал

Цаашид UFM-005 загварын зарцуулалтын хэмжүүр үйлдвэрлэгдэхгүй болсон тул

2017 оноос эхлэн Гобой -5 маркийн тоолуур ашиглах болж байна. ОХУ-ын “Динфо”

фирмийн СТД загварын тоолуур нь өөрийн үйлдвэрийн програм хангамжтай

байдаг ба энэ нь зөвхөн нэг цэгээс хандаж мэдээлэл цуглуулах боломжтой. [2]

Харин CTD monitor програмыг ашигласнаар хэд хэдэн СТД тоолуурын заалтыг

“Exsel” хүснэлтэн хэлбэрээр бодит цаг хугацаанд заалтуудыг харах боломжтой

болсон. (Зураг 4) Тоолуурын архивийг хоног, сар, жилээр тохируулж болох бөгөөд

серверийн HARD –ийн багтаамж, хэрэгцээ шаардлагаас хамааруулан тохиргоо

хийнэ.

Meter Reader програмыг ашигласанаар тоолууруудын заалтуудыг CTD monitor

програмын адил уншихаас гадна файлаар архивлах, SQL сервер лүү мэдээлэл

дамжуулах, зурган хэлбэрээр үзүүлэх боломжтой. Архивийн өгөгдлийг тооцооны

техникч буюу инженер Exsel –рүү хөрвүүлэн цаашдын боловсруулалтанд

ашиглана. (Зураг 6) ChartManager хуудсанд орж график, хүснэгт, зурган хэлбэрээр

хэрэглэгчид түгээж байгаа дулааны эрчим хүчний хэмжигдэхүүнүүдийг харж

болно.[3] СTD тоолуур дээрхи тохиргоог хэрэгцээний халуун усны нээлттэй буюу

хаалттай систем эсэхээс хамааруулан хийнэ. Дархан хотын хувьд хэрэгцээний

халууны усны нээлттэй системтэй тул дараах тохиргоог хийнэ. [1]

−−+−=

1

0

1

0

1

0

))(( xy2212211

dhhGGdhGdhGQ

Page 4: T2 T1 - "Дарханы Дулааны Цахилгаан Станц" ТӨХКdpp.energy.mn/downloads/TXSN.pdfДулааны эрчим хүчний түгээлтийн байдлыг

Зураг 5. Дулаан түгээлт Meter Reader програм зургаар харагдах байдал

Зураг 6. Түгээсэн дулаан хоногийн үзүүлэлтийг харсан байдал

Page 5: T2 T1 - "Дарханы Дулааны Цахилгаан Станц" ТӨХКdpp.energy.mn/downloads/TXSN.pdfДулааны эрчим хүчний түгээлтийн байдлыг

Эцсийн хэрэглэгчийн хяналт

Зураг 7. Дулааны эрчим хүчний түээлтийн хэмжилт хяналтын мэдээллийн системийн харагдах

байдал (дотоод сүлжээгээр)

Зураг 8. Дулаан эрчим хүч түгээлтийн цагийн графикийн харагдах байдал

Page 6: T2 T1 - "Дарханы Дулааны Цахилгаан Станц" ТӨХКdpp.energy.mn/downloads/TXSN.pdfДулааны эрчим хүчний түгээлтийн байдлыг

Зураг 9. Дулааны эрчим хүчний түгээлтийн хяналт мэдээллийн системийн интернетэд харагдах

байдал

Эдгээр програм хангамжуудыг ашиглан дулааны эрчим хүчний хэмжилт, хяналт

мэдээллийн системийг (Зураг 1) буй болгосноор дараах давуу талууд бий болж

байна. Үүнд:

- Дулаан түгээлтийн хэмжигдэхүүнүүдийг ( даралт, температур, зарцуулалт )

гаднах агаарын температуртай уялдуулан удирдлагын төвөөс бодит цаг

хугацаанд автоматаар тохируулах буюу шийдвэр өгөх боломж бүрдсэн.

- Дулааны эрчим хүчний горимын хазайлт болон тоолуурын доголдлыг цаг

тухайд нь илрүүлэх нөхцөл бүрдсэн. (Зураг 8)

- Хэрэглэгч (“ДДС” ТӨХК) болон харилцагч (“Дархан Ус суваг” ХК)

байгууллага зохих зөвшөөрлийн дагуу сүлжээнд орж нийлүүлэгдэж байгаа

эрчим хүчний хэмжигдэхүүнүүдийг бодит цаг хугацаанд мэдэх, хяналт тавих

боломж бүрдсэн. (Зураг 7)

- Техник эдийн засгийн үзүүлэлтийн тооцооны ажлыг хөнгөвчилж цаг хугацаа,

хөдөлмөр зарцуулалт хэмнэсэн зэргийг дурдаж болно.

- Дулааны эрчим хүчний үйлдвэрлэл нь үйлдвэрлэгчийн төлөвлөсөн горимтой

хэрхэн уялдан ажиллаж байгааг хянах боломжтой болсон ба ээлжийн

инженер техникийн ажилтнууд мэдээллээр хангагдаж оновчлох арга

хэмжээг шуурхай авах нөхцөл бүрдсэн. (Зураг 5)

- Дулааны хяналтын програм хангамжийн өгөгдлийг хүснэгт хэлбэрээр харж

байгааг VISUAL програмчлалд шилжүүлж, онлайн систем болгосон.

Ингэснээр интернетэд холбогдсон дурын компьютер дээрээс програм

Page 7: T2 T1 - "Дарханы Дулааны Цахилгаан Станц" ТӨХКdpp.energy.mn/downloads/TXSN.pdfДулааны эрчим хүчний түгээлтийн байдлыг

хангамжийн тухайн агшний (Real-time) бодит үзүүлэлтийг хянах боломжтой

болсон. (Зураг 9)

- Програмын онлайн өгөгдлийн санг ашиглан бүх төрлийн платформ

(Windows Application, Website, Android App, iOS App) дээрээс хянах

програмчлалын боломж нээгдсэн. Цаашид дээрх платформууд дээр

хөгжүүлэлтийг хийхээр ажиллаж байна. (Зураг 10, 11)

- Дулааны хяналтын програм хангамжид нэвтрэх хэрэглэгчдийг урьдчилан

бүртгэж тохируулсан байх бөгөөд хэрэглэгч бүр өөрийн нууц үгээр

хамгаалагдсан байна.

- Тоолуурын заалт авах, тохиргоо хийх товчлууруудын ажиллах давтамжийн

нөөц 10000 цаг, үүний зөвхөн 10% -ийг тохиргоонд ашиглана гэж үзвэл 90%

-ийн нөөц хадгалагдаж эдэлгээний хугацаа уртасна.

Хяналтын системийг гүйцэтгэхэд ашигласан технологи

Зураг 10. Визуал програмчиллын хэл. EMBARCADERO RAD STUDIO 10

Page 8: T2 T1 - "Дарханы Дулааны Цахилгаан Станц" ТӨХКdpp.energy.mn/downloads/TXSN.pdfДулааны эрчим хүчний түгээлтийн байдлыг

Зураг 11. Өгөгдлийн санг зохион байгуулсан серверийн төрөл. Microsoft SQL Server 2012

Page 9: T2 T1 - "Дарханы Дулааны Цахилгаан Станц" ТӨХКdpp.energy.mn/downloads/TXSN.pdfДулааны эрчим хүчний түгээлтийн байдлыг

Дүгнэлт

1. Дулааны эрчим хүчний хяналт мэдээллийн системийг өргөн нэвтрүүлэх,

боловсронгуй болгох шаардлага бодитой болсон. Үүнийг цаг алдалгүй шуурхай

нэвтрүүлэх хэрэгтэй. Дээрхи хяналтын системийг зөвхөн хот, үйlдвэрт түгээх

дулаан төдийгүй үйлдвэрт түгээх уур, дотоо; хэрэгцээний дулаан, халуун, хүйтэн

ус хангамжид ашиглах боломжтой.

2. Дулааны эрчим хүчний хяналт мэдээлэлд ашиглаж байгаа програмуудыг техник

эдийн засгийн тооцоонд шууд хэрэглэх талаар эрх зүйн үндсийг бүрдүүлэх

шаардлагатай гэж үзэв.

3. Цаашид манай орны нөхцөлд ОХУ–д үйлдвэрлэсэн нэг загварын СТД тоолуур,

Гобой-5 хэмжүүрүүдийг дулааны эрчим хүчний тооцоонд ашиглаж дээрхи хялбар,

хямд төсөр програмуудыг ашиглан хяналт мэдээллийн систем бий болгож

дулааны эрчим хүчний горимд хяналт тавих боломжтой гэдгийг нотлов.

4.Дулааны эрчим хүчний хяналт мэдээллийн системийг нэвтрүүлж тоолуурын

заалтыг зайнаас авдаг болсноор СТД, болон Говой-5 хэмжүүрүүдийн заалт авдаг

товчлууруудын эдэлгээний хугацаа 90 % нэмэгдэнэ гэж тооцоолов.

Товчлууруудын эдэлгээний хугацаа дундажаар 5 жил байсан бол 9.5 жил болж

уртасна.

Ашигласан эх үүсвэр

1. “Дулааны эрчим хүч тооцох дүрэм” ТЭХСайдын 2007 оны 10-р сарын 19 –

ний өдрийн 82-р тушаал

2. CTД тоолуурын ашиглалтын заавар

https://www.eldis24.ru/Filebase/Rukovodstvo_po_ekspluatacii_STD

3. “ДЦС-4” ТӨХК–ийн дулааны тоолуур дээр “Meter reader” програм ашигласан

тухай заавар

4. www.dinfonpf.ru

Байгууллагын нэр: Дарханы Дулааны Цахилгаан Станц ТӨХК

Байгууллагын хаяг: Дархан-Уул аймаг, Дархан сум, Үйлдвэрийн район.

Дарханы Дулааны Цахилгаан Станц ТӨХК,

Утас/факс: 7037-3021, email: [email protected]

www.facebook.com/dpp

вэб: http://dpp.energy.mn

Page 10: T2 T1 - "Дарханы Дулааны Цахилгаан Станц" ТӨХКdpp.energy.mn/downloads/TXSN.pdfДулааны эрчим хүчний түгээлтийн байдлыг

Зохиогчдын товч танилцуулга

1. Ванчиг овогтой Даваажав

1984 онд ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан техникийн дээд

сургуулийг мэдээлэл-хэмжилзүйн мэргэжлээр төгссөн, ШУТИС –ийн докторант,

МУ-ын зөвлөх инженер. 1984-оноос Дарханы ДЦС ТӨХК –д ДХХ-А (Дулааны

хянах хэмжүүр –автоматикийн) цехийн хэмжүүрийн мастер, инженерээр, 1997-

2001 онд Дархан ДЦС-ын даргаар ажиллаж байсан. 2007 оноос ДХХ-А цехийн

даргаар, 2013-2016 онд Хөгжил төлөвлөлт, хүний нөөцийн хэлтсийн даргаар,

2016 оноос хойш ДХХ-А цехийн даргаар ажиллаж байна. Утас:99015730, email:

[email protected]

2. Очирбат овогтой Сэргэлэн

2004 онд “Сэрүүлэг” дээд сургуулийг програм хангамжийн инженер

мэргэжлээр төгссөн.

2004-2007 онд “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-д

програм хангамжийн инженерээр ажилласан.

2007 оноос “Дархан ДЦС” ТӨХК-д сүлжээний инженерээр ажиллаж

байна. Утас:99043800, email:о[email protected]

3. Содхүү овогтой Мөнхбилэг

2011 онд ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь сургуулийн програм

хангамжийн мэргэжлээр төгссөн.

2011-2015 онд “Дархан ДЦС” ТӨХК-д ДХХА цехийн автоматикийн

засварчин, 2016 оноос ДХХА цехийн компьютерийн инженерээр ажиллаж

байна. Утас:88004178, email:[email protected]