tailan 15-02-25-03

4
Хөвсгөл аймгийн дулааны станцын барилга угсралтын ажил Хуудас - 1 ТОМИЛОЛТООР АЖИЛЛАСАН ТАЙЛАН Эрчим хүчний хөгжлийн төв Утас: 7711-6040, Факс: 7711-6030 Нарны зам-55, V хороолол 3-р хороо, Тээвэрчдийн гудамж Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот Огноо Бичиг баримтын дугаар Тайлангийн дугаар Хуудасны тоо Хавсралт материалын тоо 2015.03.09 ... 05 04 12 Тайлан хүлээн авагч: Эрчим хүчний хөгжлийн төв Томилолоор ажилласан бүрэлдэхүүн: 1. ЭХХТ-ийн дэд захирал Э.Мөндөр 2. ЭХХТ-ийн ЗТХХ-ийн инженер Е.Ерболат 3. ЭХХТ-ийн ЗТХХ-ийн инженер Д.Оюунтунгалаг 4. ЭХХТ-ийн лабораторын хэсгийн ахлах инженер Ж.Төмөрхуяг 5. ЭХХТ-ийн лабораторын хэсгийн инженер Ц.Буянтогтох 6. ЭХЯ-ны СХОГ-ын мэргэжилтэн Г.Тойрууль 7. Жолооч Отгонбаатар 8. Жолооч Мэндбаяр Тайлан гаргасан: ЗТХХ-ийн инженер Е.Ерболат Тайлангийн хамрах хугацаа: 2015.02.25-2015.03.04 Төсөл арга хэмжээ, агуулга: - Улсын төсвийн хөрөнгөөр Мөрөн хотод баригдсан дулааны станцын барилга угсралтын ажилд техникийн комиссын биелэлтийг шалгах, дахин техникийн комисс ажиллах - 2014 оны Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй Архангай аймгийн Булганхангай хорооллыг цахилгаан дулааны эрчим хүчээр хангах барилга угсралтын ажилд техникийн комисс ажиллах ТОМИЛОЛТЫН ХУГАЦААНД ХИЙГДСЭН АЖИЛ: - Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан Хөвсгөл аймгийн Дулааны станцын барилга угсралтын ажилд 2014 оны 12 сарын 19-21-нд ажилласан техникийн комиссын биелэлтийг шалгалаа. Нийт 32 нэр төрлийн үүрэг даалгавар өгснөөс зуны засварын үеэр хийгдэх ажлуудаас бусад нь биелсэн байна. Мөн ус зөөлрүүлэх төхөөрөмжийн хүчин чадлыг 20 м3/ц болгон нэмэгдүүлж сүлжээг зөөлрүүлсэн усаар тэжээж байна. Гүний худгийн насосны хүчин чадал бага байгаагаас сүлжээ дундарсан үед шууд түүхий усаар тэжээх нөхцөл үүсч байгааг засахын тулд 380 Вольтийн насосыг сольж угсарсан. - Түлш дамжуулах болон үнс зайлуулах систем ажилд орсон ба хэвийн ажиллаж байна. Үнс зайлуулах системийн налууг багасгахын тулд 1.2 м-ээр багасгаж хөтлөгчийг дээд талд нь гаргасан байна. - Зуухны галлагааны горим тохирохгүй байгаагаас дутуу шаталтын бүтээгдэхүүн их гарч 3-р зуухны утаа сорогчийн ажлын дугуйг үрж ажиллагаанаас гаргасан байна. /фото зураг/ АӨЗ ОХУ-д нэмж 2 ажлын дугуй болон 3-р зуухны ул ширэмний редукторын муфтийг захиалсан байна.

Upload: ankhbayar-batbold

Post on 24-Dec-2015

167 views

Category:

Documents


5 download

DESCRIPTION

Tomiloltiin tailan

TRANSCRIPT

Page 1: tailan 15-02-25-03

Хөвсгөл аймгийн дулааны станцын барилга угсралтын ажил

Хуудас - 1

ТОМИЛОЛТООР АЖИЛЛАСАН

ТАЙЛАН

Эрчим хүчний хөгжлийн төв

Утас: 7711-6040, Факс: 7711-6030

Нарны зам-55, V хороолол

3-р хороо, Тээвэрчдийн гудамж Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот

Огноо Бичиг баримтын

дугаар Тайлангийн дугаар Хуудасны тоо

Хавсралт

материалын тоо

2015.03.09 ... 05 04 12

Тайлан хүлээн авагч: Эрчим хүчний хөгжлийн төв

Томилолоор

ажилласан

бүрэлдэхүүн:

1. ЭХХТ-ийн дэд захирал Э.Мөндөр

2. ЭХХТ-ийн ЗТХХ-ийн инженер Е.Ерболат

3. ЭХХТ-ийн ЗТХХ-ийн инженер Д.Оюунтунгалаг

4. ЭХХТ-ийн лабораторын хэсгийн ахлах инженер

Ж.Төмөрхуяг

5. ЭХХТ-ийн лабораторын хэсгийн инженер Ц.Буянтогтох

6. ЭХЯ-ны СХОГ-ын мэргэжилтэн Г.Тойрууль

7. Жолооч Отгонбаатар

8. Жолооч Мэндбаяр

Тайлан гаргасан: ЗТХХ-ийн инженер Е.Ерболат

Тайлангийн хамрах

хугацаа:

2015.02.25-2015.03.04

Төсөл арга хэмжээ,

агуулга:

- Улсын төсвийн хөрөнгөөр Мөрөн хотод баригдсан дулааны

станцын барилга угсралтын ажилд техникийн комиссын

биелэлтийг шалгах, дахин техникийн комисс ажиллах

- 2014 оны Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй Архангай

аймгийн Булганхангай хорооллыг цахилгаан дулааны эрчим

хүчээр хангах барилга угсралтын ажилд техникийн комисс

ажиллах

ТОМИЛОЛТЫН ХУГАЦААНД ХИЙГДСЭН АЖИЛ:

- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан Хөвсгөл аймгийн Дулааны

станцын барилга угсралтын ажилд 2014 оны 12 сарын 19-21-нд ажилласан

техникийн комиссын биелэлтийг шалгалаа. Нийт 32 нэр төрлийн үүрэг

даалгавар өгснөөс зуны засварын үеэр хийгдэх ажлуудаас бусад нь биелсэн

байна. Мөн ус зөөлрүүлэх төхөөрөмжийн хүчин чадлыг 20 м3/ц болгон

нэмэгдүүлж сүлжээг зөөлрүүлсэн усаар тэжээж байна. Гүний худгийн насосны

хүчин чадал бага байгаагаас сүлжээ дундарсан үед шууд түүхий усаар тэжээх

нөхцөл үүсч байгааг засахын тулд 380 Вольтийн насосыг сольж угсарсан.

- Түлш дамжуулах болон үнс зайлуулах систем ажилд орсон ба хэвийн ажиллаж

байна. Үнс зайлуулах системийн налууг багасгахын тулд 1.2 м-ээр багасгаж

хөтлөгчийг дээд талд нь гаргасан байна.

- Зуухны галлагааны горим тохирохгүй байгаагаас дутуу шаталтын бүтээгдэхүүн

их гарч 3-р зуухны утаа сорогчийн ажлын дугуйг үрж ажиллагаанаас гаргасан

байна. /фото зураг/ АӨЗ ОХУ-д нэмж 2 ажлын дугуй болон 3-р зуухны ул

ширэмний редукторын муфтийг захиалсан байна.

Page 2: tailan 15-02-25-03

Хөвсгөл аймгийн дулааны станцын барилга угсралтын ажил

Хуудас - 2

- 3-р зуухны арын утааны хөндийн багц хоолойд үзлэг хийхэд мөн дутуу

шаталтын бүтээгдэхүүн дээрх хоолойнуудыг үрж трубаны ханыг нимгэрүүлсэн

байна. /лабораторын дүгнэлт болон фото зураг/

- Зуухны программ хангамжийг суурилуулж, автомат удирдлагын системд

оруулах мэргэжилтнүүд 2015 оны 3 срын 20-нд ирэх тухай гүйцэтгэгч компани

мэдэгдэв.

- Мөн комиссын гишүүдийн саналын дагуу хийгдэх ажлын жагсаалт гаргаж

хариуцах эзэн, гүйцэтгэх хугацааг тогтоосон.

- Уг ажлуудыг гүйцээн хийсний дараа буюу 2015 оны 5 сард улсын комисс

ажиллуулахаар шийдвэрлэв. /комиссын хурлын тэмдэглэл, хийх ажлын

жагсаалтыг хавсаргав./

- 2015 оны 02 сарын 25-26-ны өдөр ТНБД-ын 2015 оны 02 сарын 24 өдрийн № 51

тоот тушаалаар Булган хангай хорооллыг дулаан, цахилгааны эрчим хүчээр

хангах барилга угсралтын ажилд техникийн комисс ажиллуулав. Архангай

аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хурлыг зохион

байгуулав. Гүйцэтгэгч компанид: Хаалттай хувиарлах байгууламжийг хүчдэлд

залгах, барилгын заслын дутуу ажлыг гүйцээх, дулааны худгын ойр орчмыг

цэвэрлэх, худаг доторх дулаалгыг сэргээж будах, аюулгүй ажиллагааны

плакатууд, зааврыг байрлуулах зэрэг хугацаатай үүрэг өгөв. Үүрэг даалгаварын

биелэлтээр техникийн комиссд хүлээн авч улсын комисс ажиллуулахаар

шийдвэрлэв. Сүлжээний усны найрлагад шинжилгээ хийн газар дээр нь

танилцуулан цаашид авах арга хэмжээний талаар зөвлөгөө өгөв.

- Мөн Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж Архангай аймгийн Дулааны станц,

дулаанаар хангах ажлын талаар Аймгийн засаг дарга Бат-Эрдэнэ, ИТХ-ын дарга

Мөнхбат болон орон нутгийн холбогдох хүмүүстэй уулзалт хийв.

ИЛЭРСЭН ЗӨРЧИЛ ДОГОЛДОЛ, ТҮҮНИЙГ АРИЛГУУЛСАН ТАЛААР:

- Ашиглагч болон гүйцэтгэгч компаниудтай хамтарсан хурал хийсэн ба илэрсэн

зөрчлийг арилгуулах, графикт хугацаанд ашиглалтанд оруулахад шаардлагатай

дутуу ажлуудыг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэхийг хурлын шийдвэрээр

үүрэг болголоо.

ФОТО ЗУРГААР БАТАЛГААЖУУЛСАН БАЙДАЛ:

шинээр суурилуулсан ус зөөлрүүлэх

төхөөрөмж 20 м3/ц

3-р зуухны утаа сорогчийн ажлын дугуй

Page 3: tailan 15-02-25-03

Хөвсгөл аймгийн дулааны станцын барилга угсралтын ажил

Хуудас - 3

3-р зуухны утаа сорогчийн ажлын дугуй

1-р зуухны утааны хийн хөндийн хоолой

/горим бариагүйгээс шатсан/

2-р зуухнаас гарах шугамд тавигдсан

термометр /баталгаажилт хийгдсэн боловч

380С-ээр зөрүүтэй зааж байна

Page 4: tailan 15-02-25-03

Хөвсгөл аймгийн дулааны станцын барилга угсралтын ажил

Хуудас - 4

3-р зуухны утааны хийн хөндийн багц

хоолой /дутуу шаталтын бүтээгдэхүүнд

үрэгдсэн байдал/

Ус шинжилгээний өрөө шинээр хийсэн

байдал

Архангай-Шинээр баригдсан ТП

Архангай-10 кВ талын ХХБ

Архангай-Дулааны шугамын эхлэлийн

худаг

Техникийн комиссын хурал

Танилцсан:

Дэд захирал ...................... Э.Мөндөр

ЗТХХ-ийн дарга ................. Э.Энхтайван

Тайлан гаргасан:

ЗТХХ-ийн инженер ................ Е.Ерболат

ЗТХХ-ийн инженер .................

Д.Оюунтунгалаг