teacher handbook - wordpress.com · web viewГарын авлагад орсон арга...

89
Монгол – Кембриж Боловсролын Санаачлага Багшийн гарын авлага Хувилбар 1 2012 оны наймдугаар сар Хувилбар 1 Багшийн гарын авлага Хуудас 1

Upload: others

Post on 25-Dec-2019

7 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Багшийн гарын авлага

Хувилбар 1

2012 оны наймдугаар сар

Хувилбар 1 Багшийн гарын авлага Хуудас 1

Page 2: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

ГарчигГарчиг.........................................................................................................................2

1. Удиртгал.........................................................................................................4

2. Анги дахь харилцан яриа............................................................................5Багш асуулт асуух......................................................................................................5

Хэнээс асуух вэ?........................................................................................................7

Сурагчид асуулт асуух...............................................................................................9

Буруу хариултыг хэрхэн шийдэх.............................................................................12

Асуултанд Блүүмийн таксономыг хэрэглэх............................................................13

Эдгээр санааг хэрэгжүүлэх......................................................................................15

3. Явцын үнэлгээ............................................................................................16Амжилтын шалгуур үзүүлэлтүүд/ сургалтын зорилго............................................17

Эерэг үр дүнг тэмдэглэж, сайжруулах шаардлагатай зүйлсийг тодруулах..........17

Үнэлгээний аргууд....................................................................................................19

Сурагчид бүрэн ойлгосон байна уу, эсвэл илүү туслах хэрэгтэй байна уу?........22

Дүгнэлт хэлэлцүүлэг................................................................................................24

Сургалтын төлөвлөгөөнд явцын үнэлгээг оруулах................................................25

Гарсан үр дүнд хариу арга хэмжээ авах.................................................................26

Эдгээр санааг хэрэгжүүлэх......................................................................................26

4. Ялгавартай хандах ....................................................................................28Ялгаатай даалгавар ................................................................................................28

Ялгаатай гүйцэтгэл буюу үр дүн..............................................................................32

Ялгаатай дэмжлэг үзүүлэх.......................................................................................33

Эдгээр санааг хэрэгжүүлэх......................................................................................36

5. Идэвхтэй сургалт........................................................................................38Идэвхтэй сургалтын стратеги..................................................................................39

Эдгээр санааг хэрэгжүүлэх......................................................................................48

6. Анги зохион байгуулалт............................................................................49Багш удирдах, бие дааж хийх, хосоор болон багаар ажиллах үйл ажиллагаанууд................................................................................................................................... 49

Анги зохион байгуулалт...........................................................................................51

Бүлгийн ажлыг зохион байгуулах............................................................................52

Хувилбар 1 Гарчиг Хуудас 2

Page 3: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Эдгээр санааг хэрэгжүүлэх......................................................................................55

7. Үнэлэх ба эргэцүүлэх.................................................................................56Колбийн диаграм ашиглан хичээлд үнэлгээ өгөх...................................................56

Үнэлгээний аргууд ба эргэцүүлэх............................................................................59

Эдгээр санааг хэрэгжүүлэх......................................................................................61

8. Хичээл төлөвлөх.........................................................................................63Хичээл төлөвлөхөд анхаарах зүйлс........................................................................63

Хичээлийн явцад төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах...............................................66

Хичээлийн төлөвлөгөөний загвар...........................................................................66

Эдгээрийг практикт хэрэгжүүлэх:............................................................................74

Нэр томъёоны жагсаалт...........................................................................................75

Хувилбар 1 Гарчиг Хуудас 3

Page 4: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

1. УдиртгалЭнэхүү гарын авлага дараах өнгө бүхий хэсгүүдээс бүрдэнэ:

Анги дахь харилцан яриа Явцын үнэлгээ Ялгавартай

хандах

Идэвхтэй сургалт

Анги зохион байгуулалт

Төлөвлөх ба эргэцүүлэх

Багш нарыг бэлтгэх сургалтын үеэр сурсан зарим арга зарчмуудыг эргэн санахад энэхүү гарын авлага танд туслах болно.

Гарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг шалгах, ялгаатай байх, идэвхтэй сурах, анги зохион байгуулалт гэсэн эдгээр хэсгүүд зарим нэг онцгой авъяас чадвартай хүүхдүүдийн авъяасыг улам ихээр хөгжүүлэхэд үр дүнгээ өгөх болно хэмээн найдаж байна.

Бид эдгээр арга зарчмуудын талаарх онолын үндэслэлийг өгүүлэхийг зорихоосоо илүүтэй багш нарыг өөрсдийн зааж буй хичээлд шууд хэрэглэж болох практик ач холбогдолтой аргуудыг орууллаа. Тиймд зарчмуудыг судалж, туршиж үзээд өөртөө, бусад багш нартаа, сургууль хамт олондоо, юунаас ч чухал нь өөрийн бяцхан шавь нартаа хамгийн таарч тохирохыг нь авч хэрэглээрэй.

Сургалтын анхны жил болох туршилтын энэ жилд эдгээр арга зарчмуудаас хэрэглэж, ашиглаж үзээд энэхүү багшийн гарын авлагыг өөрийн шинэ зарчмууд, шинэ санаагаар улам баяжуулан дэлгэрүүлнэ биз ээ хэмээн найдаж байна. Бид ч бас гарын авлагыг өөрсдийн зүгээс шинэчлэн сайжруулах болно. Цаашид бид дараах зүйлсийн талаар илүү судлах болно:

Сурагч нэг бүрийн тухай ба

Хувилбар 1 Удиртгал Хуудас 4

Page 5: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

сурах тухай үзнэ.

Хувилбар 1 Удиртгал Хуудас 5

Page 6: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

2. Анги дахь харилцан яриа “Асуултаас бидний мэдлэгийн үр дүн харагддаг.Өөрөөр хэлбэл асуулт тавьж чадах нь хүний хамгийн ухаалаг чадвар/хэрэгсэл мөн"

Neil Postman,http://ictnz.com/importanceofquestioning.htm

Ангид харилцан яриа хамгийн чухал үүрэгтэй. Сурагчидтайгаа ярилцахгүйгээр, тэднээс асуулт асуухгүйгээр хичээлийг хэрхэн ойлгосон, хэр анхаарсан, түүнчлэн тэдний буруу ташаа ойлголтыг мэдэх аргагүй.

Мөн сурагчид хоорондоо болоод багштайгаа харилцан ярилцахгүй, асуулт асууж, хариулахгүйгээр хичээлд бүрэн хамрагдаж, түүнийг ойлгож, сурч чадахгүй.

Асуулт асуух ямар арга хэрэглэж байгаагаас үл шалтгаалан багш сурагчдад асуултын хариултыг бодох бодох хугацаа өгөх хэрэгтэй. Ийм “хүлээх хугацаа” маш чухал бөгөөд дор хаяж 5 секунд байх хэрэгтэй.

Агуулга

Энэ хэсэгт бид дараах зүйлсийг үзнэ:

Багш асуулт асуух

Хэнээс асуух

Сурагчид асуулт асуух

Буруу хариултыг хэрхэн шийдэх

Асуулт асуухад Блүүмийн таксономыг хэрэглэх

Эдгээр санааг хэрэгжүүлэх

Багш асуулт асуух Нээлттэй болон хаалттай асуулт гэсэн хоёр төрлийн асуулт байдаг.

Хаалттай асуултууд нь энгийн факт болон сэргээн санах түвшний мэдлэгийг шаарддаг бөгөөд сурагч юу ойлгосон эсэхийг төдийлөн авч үздэггүй. Харин нээлттэй асуулт сурагчдыг өөрсдийн хэлж байгаа шалтгаанд тайлбар өгөх,

Page 7: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

сонголтондоо үнэлэлт дүгнэлт өгөх, өгөгдсөн мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд чиглүүлдэг.

Жишээ

Дараах утга санаа төдийлөн харагдахгүй байгаа өгүүлбэрүүдийг авч үзье:

Жулет мод хүрэх замаа будав. Тэрээр луу гэдэг үгийг бичиж чадахгүй байсан чүүнийг галд шатамхай гэдгийг нь мэдэж байв.

Ингээд дараах хаалттай асуултуудыг тавьж үзье:

Жулет модонд яаж хүрсэн бэ?

Тэр луунуудыг яаж чадахгүй байв?

Лууны шинжүүдээс нэгийг тодорхойл?

Хэдийгээр өгүүлбэрүүд ойлгомжгүй бөгөөд юу болоод яагаад байгаа нь тодорхойгүй ч гэсэн дээрх асуултуудыг хариулахад маш хялбар байна. Ийм хаалттай асуултууд хүнээс мэдээллийг ойлгосон эсэхийг шаардахгүйгээр түүнд өгөгдсөн мэдээлэл, үг хэллэгийг сэргээн санахыг шаарддаг.

Харин эсрэгээрээ нээлттэй асуултууд хүнээс шалтгаан, тайлбар, дүн шинжилгээг шаардана:

Жулет мод хүрэх замаа яаж будсан бэ?

Луу шатамхай биш гэж хэлэх нь яагаад утгагүй вэ?

Асуултын төрлүүд

Нээлттэй асуултад түгээмэл хэрэглэгддэг үг хэллэгүүд байдаг. Дараах асуултууд сурагчдаас бүрэн гүйцэд дэлгэрэнгүй хариултыг шаарддаг.

Жишээ

Яагаад...?

Надад … гэж батал.

Хэрэв … бол яах вэ?

Үүнийг... тай харьцуулбал яах вэ?

Та нар үүнийг яаж...?

Энэ яаж …ингэсэн бэ?

Тайлбарлана уу …

… юу гэсэн үг вэ?

Хэрэв …бол яах байсан бэ?

... үнэн байсан гэж та нар яаж батлах вэ?

Page 8: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Тонгоруулсан асуултууд

Сурагчдаас бүрэн гүйцэд хариулт авч чадах нэг арга бол асуултаа эсрэгээр нь тавих явдал юм. Сурагчдаас мэдлэгийг сэргээн санах түвшний асуулт асуухын оронд хариултандаа үнэлэлт дүгнэлт өгөхийг шаардах хэрэгтэй.

Жишээ

“3 анхны тоо мөн үү?” гэж асуухын оронд

“ 3 яагаад анхны тоо вэ?” гэж асуу.

Дандаа/заримдаа/хэзээ ч?

Дандаа/заримдаа/хэзээ ч гэсэн хэллэгүүдийг асуултанд ашиглан сурагчдын ойлголтын төлөвийг шалгаж тэдний сэтгэлгээг сорьж болно.

Жишээ

Дараах баримтууд дандаа үнэн үү, заримдаа л үнэн үү эсвэл худал уу? Хариултаа тайлбарла.

Тоог нэмж ихэсгэдэг.

Ус 100ºC-т буцалдаг.

Эдгээр өгүүлбэрүүд сурагчдын ойлголтыг шалгах шилдэг жишээ юм. Энэ өгүүлбэрүүд ихэнхдээ үнэн ч зарим онцгой тохиолдолд худал байдаг. Жишээ нь сөрөг тоог ихэсгэхэд уг тоо ихсэхгүй. Усны буцлах температур газар нутгийн өндрийн хэмжээнээс хамаарч өөр байдаг.

Хэнээс асуух вэ?Ангийн сурагчид хоорондоо эсвэл багштайгаа харилцдаг байх ёстой. Багш зөвхөн гараа өргөсөн хүүхдүүдтэй л харилцаад байвал зарим хүүхдийг хичээлд оролцох идэвхгүй болгочихдог. Гараа өргөсөн өргөөгүй ямар ч хүүхдээс асуулт асуух хэрэгтэй.

“ Гар өргөхгүй” байх дүрэм

“Гар өргөхгүй” байх дүрэм заримдаа үр дүнтэй байдаг. Ингэснээр багш хэнээс ч хамаагүй асуулт асуух боломжтой болно.

Page 9: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Уутнаас нэр сугалах

Сурагчдын нэрсийг уутанд хийгээд чихээд нэг нэгээр нь сугалах үйл ажиллагаа нь ангийг хөгжөөнтэй болгодог. Ямар ч хүүхдийн нэр гарч ирж болох тул хүүхдүүд бүгдээрээ асуултанд хариулахад бэлэн байх хэрэгтэй болдог.

Хосоороо ярилцах

Сурагчдаар асуултын хариултыг хэлүүлэхээс өмнө тэдэнд өөрсдийн санаа бодлоо хоорондоо хэлэлцэх боломж олгох нь тэдний итгэл үнэмшлийг төрүүлж олон сурагч өөрийн санаа бодлоо илэрхийлэх боломжийг олгодог. Хосоороо ярилцах энэ арга сурагчдад тухайн асуудлыг шийдэх цөөн хэдэн аргын талаар сонсохоос илүүтэй өөрийн санаа бусдад бодлоо батлан үнэмшүүлэх боломжийг олгодог.

Хүлээх хугацаа

Ямар ч арга хэрэглэсэн сурагчдыг хариултанд бэлтгэх хугацаа өгөх нь чухал. Ийм “хүлээх хугацаа” маш чухал бөгөөд дор хаяж 5 секунд байх хэрэгтэй.

Дуугүй хийгээд үргэлж ярих дуртай хүүхдүүд

Анги бүрд хичээлд идэвхтэй оролцдог мөн төдийлөн дуугардаггүй хүүхдүүд байдаг. Тиймд багш дуугүй хүүхдүүдийг үйл ажиллагаанд татан оролцуулах мөн үргэлж идэвхтэй дуугарч байдаг хүүхдүүдийг хэлэлцүүлэгт давамгай байхаас сэргийлэх шаардлагатай болдог.

Ярианы/оролцооны тасалбар

Маш энгийн бөгөөд үр дүнтэй нэг арга бол “ярианы тасалбар” өгөх арга юм. Сурагч бүрт 4 тасалбар байна. Ийм тасалбарыг товч, бөөрөнхий шүр эсвэл жижиг цаасаар хийж болно. Тухайн сурагчийг хичээлд идэвхтэй оролцох бүрт нэг тасалбар буцаан өгнө. Багшийн зорилго бол хичээлийн төгсгөлд хүүхэд бүрт тасалбарыг нь буцаан өгөх явдал юм.

Ийм тасалбар хэрэглэхэд дуугүй хүүхдүүд өөрсдийнхөө санааг хэлэх урам ордог бол чанга түргэн хүүхдүүд өөрийнхөө санааг илүү чухал, үр нөлөөтэй асуултуудад хариулахад зориулдаг бөгөөд бусдад бас оролцох боломж олгодог байна.

Сурагчдийн санааг хэлүүлэх

Тухайн асуултын хариултыг сурагч хэлсний дараа бусад хүүхдүүдийг саналаа хэлэ боломжийг олгох хэрэгтэй. Буруу ч зөв ч сурагч бүрийн санааг дахин дахин асууж харилцан ярилцах нь маш үр дүнтэй бөгөөд тэдний ойлголтыг улам

Page 10: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

лавшруулж олон сурагч асуултад өөрийнхөөрөө хариулах боломжийг олгодог ач холбогдолтой.

Сурагчдийн хэлсэн санааны зөв бурууг хэлэхгүй байх нь багшид хэлээд хэцүү. Гэвч ингэж сурагчид ээлжлэн санаа бодлоо хэлэх замаар өөрсдийнх нь итгэл үнэмшлийг төрүүлж болдог.

Хэлэлцүүлэг эхлүүлэх хэллэгүүд

Асуултыг дахин дахин тавих замаар олон сурагчийг сургалтын үйл ажиллагаанд хамруулахад чухал зүйл бол хэлэлцүүлэгт хэрэглэх үг хэллэгүүд байдаг.

Жишээ

Надад өөрийнхөө хариултыг зөв гэж батал.

Яагаад .... гэж хэлсэн гэж бодож байна?

Энэ нь яагаад зөв эсвэл буруу вэ?

Дандаа ийм байх уу?

Үүний хариулт нь юу байна гэж бодож байна?

... –н хэлсэн хариултын цаад шалтгааныг тайлбарла.

Энэ хариулт хэрхэн гарч ирсэн бэ?

Ямар аргаар та нар үүнийг зөвшөөрөх эсвэл үл зөвшөөрөх вэ?

Сурагчид асуулт асуухТаныг хичээл орж байхад сурагчид танаас олон асуулт асуудаг.

Хэрэв сурагч хичээл дээр асуулт асуух бол багшаас асуухаасаа илүүтэй бие биенээсээ асуух хэрэгтэй.

Сурагчид гараа өргөж ангийнхнаасаа асуулт асуухад бэлэн биш байгаа бол асуултын хана, асуултын хайрцаг/ асуудлын ном гэсэн бусад хэрэгслүүдийг ашиглаж болно.

Асуултын хана

Ангид асуултын ханыг бий болгох нь сурагчдад асуулт асуух түүнд хариулах боломжийг олгодог.

Ангийнхаа нэг хананы нэг хэсгийг асуултын хана болгож болно. Тухайн ханан дээр хүүхдүүд өөрсдийнхөө асуулт хариултыг бичээд нааж, тогтоож болно. Ханан дээр асуулт бичих том цаас нааж тогтоосон ч байж болно.

Page 11: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Хүүхдүүд уг ханан дээр чөлөөтэйгөөр өөрсдийнхөө асуултыг бичиж бас бусдын асуултанд хариулж болно. Хичээлийн аль нэг хэсэгт тухайн үзэж байгаа сэдэвтэйгээ холбоотой асуултуудыг ангиараа нэгдэн ярилцаад зарим асуулт хариултыг хариулт гэсэн хэсэг дээр бичиж болно.

Жишээ

Асуултын хайрцаг/асуудлын ном

Дээрхтэй адил өөр нэг санаа бол сурагчид асуултын хайрцгийг хоорондоо дамжуулж тэнд өөрсдийнхөө асуултыг хийж, бас бусад сурагчдын асуултад хариулж болно. Багш хайрцганд байгаа асуултуудыг шалгаж үзээд цаашид сургалтандаа ашиглаж болно.

Түүнчлэн сурагчид хайрцганд өөрсдийнхөө асуултыг хийнэ. Эдгээр асуултууд хэд хэдэн хичээлийн хэлэлцүүлгийн хэсэгт хэрэглэгдэж болно.

Сурагчдын асуултыг сайжруулах

Сурагчдыг асуултаа сайжруулж сурахад дэмжих. Тухайлбал сурагчид:

Үгийг буруу утгаар хэрэглэх - буруу хэлсэн үг хэллэгүүдийг давтан хэлүүлэх. Ингэхдээ дахин өөр үгээр хэлүүлж болно.

Хэт ерөнхий байх – Асуултаа илүү тодорхой болгохын тулд арай өөр үгээр илэрхийлэхийг хүсэх.

Асуулт

Асуулт Хариулт

Q. Хур тунадас гэж юу вэ?

A. Бороо, цас, нойтон шамрага. Ямар нэг төлөвт байгаа доошоо

унаж байгаа усыг

Page 12: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Хэрэв асуулт хичээл дээр хийгдэж буй судалгаатай холбоотой бол сурагчдад асуултаа эргэн харах, дахин ажиллах болон өөр үгээр илэрхийлэхэд нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

Жишээ

Хичээл дээр хийгдэж буй судалгааны асуултыг эргэн харах, дахин ажиллах буюу өөр үгээр илэрхийлэх.

Аль бөмбөг хамгийн сайн өнхөрдөг вэ?

Эргэн харах & дахин ажиллах

Аль бөмбөг түрүүлж өнхрөх вэ?

Эргэн харах & дахин ажиллах

Бөмбөгний хэмжээ түүний өнхрөх зайнд хэрхэн нөлөөлөх вэ?

Яагаад, яаж, хэзээ, хэн, хаана гэсэн үгнүүд асуултыг хэрхэн хүчтэй болгодог

талаар сурагчдадаа тайлбарла. Ялангуяа “яагаад” гэсэн үгэн дээр илүү анхаарч

ярилц. “Яагаад” гэсэн асуултын загварыг гаргаж сурагчид өөрсдөө ийм асуулт

зохиох боломж олго. Тухайлбал сурагчдаар таамаглал дэвшүүлүүлэхийн тулд

тэднийг яагаад гэсэн асуултаар шалга. Энэ нь тэднийг өөрсдийнхөө

таамаглалыг талаар хоорондоо хэлэлцэх болон бодоход хүргэнэ.

Жишээ

Байгалийн ухаан- “яагаад” гэсэн асуултыг гаргаж ирэх нь байгалийн ухааны хичээлийн маш чухал нэг хэсэг юм. Ингэснээрээ бид ажиглаж байгаагаасаа илүү зүйлийг илрүүлж, харж байгаа зүйлийнхээ талаар тайлбар өгч эхэлдэг. Сурагчдыг “яагаад” гэсэн асуулт тавих болон тайлбар хийхдээ шинжлэх ухааны нэр томьёо ашиглаж байгаа эсэхийг анхаар.

Багшийн асуулт Сурагчдын хариултЭдгээр биетүүдийн аль нь усанд хөвнө гэж таамаглаж байна?

Улаан биетүүд хөвнө.

Яагаад бүх улаан биетүүд хөвнө гэж хэлж байгаа билээ?

Бүх улаан биетүүд хөвж байгаа учраас гэрт байгаа миний улаан тоглоомнууд хөвж чадна.

Биетүүд яагаад хөвдгийг тайлбарлаж чадах “яагаад” гэсэн асуулт зохиогоорой?

Яагаад зарим биетүүд хөвдөг вэ?

Page 13: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Энэ асуултыг “живэх” гэм мэт шинжлэх ухааны өөр нэр томьёо ашиглан сайжруулж чадах уу?

Яагаад зарим биетүүд усанд хөвж харин зарим биетүүд живдэг вэ?

Буруу хариултыг хэрхэн шийдэхБуруу хариултууд зөв хариултуудаас ч илүү ашигтай байх тал бий. Хэрэв хүүхдүүд бүх асуултуудыг ямар ч хүндрэлгүй бүгдийг нь бүрэн зөв хариулж байвал тэдний чадварыг шаардах юм хийгээгүй байна гэсан асуудал гарна. Бид алдаанаасаа суралцдаг.

Буруу хариултад багш ямар хариулт өгөх нь маш чухал. Буруу хариултууд ер нь дутуу ойлголтоос үүдэлтэй байдаг. Дутуу ойлголтыг илрүүлэх, түүнийг шалгах зэрэг нь ангийн сурагчдын дунд асуулт тавихын нэг үндсэн хэсэг бөгөөд ингэснээрээ сурагчдад илүү гүнзгий ойлголтыг бий болгодог.

Буруу хариултыг тоохгүй өнгөрөөхийн оронд өөр хүүхдүүдээс санааг нь асууж хүүхдүүдээр өөрсдөөр нь зөвтгүүлж болно.

Хүүхдүүд өөрсдөө зөв хариултыг гаргаж ирж чадахгүй бол дахиад өөр асуултуудыг асуух байдлаар асуудлыг шийдэж болно.

Жишээ

Энэ асуултыг та нар яаж шийдсэн бэ?

Та нар яагаад ингэж итгэж байгаа юм бэ?

Энэ хариултаа яаж бодож олсноо хэлнэ үү.

... гэсэн баримт нотолгоог та юу гэж бодож байна?

Чи ангийнхандаа яаж итгүүлэх вэ?

Хэрэв энэ үнэн бол . . . зөв байна.

Сурагчдад хамгийн шилдэг мэргэжилтэн ч бүх асуултанд хариулж чадахгүй гэдгээ байнга сануул. Асуултад хариулахын тулд янз бүрийн аргыг хэрэглэж болно.

Жишээ

Арга замууд ЖишээБуцаагаад хариул. Та нар юу гэж бодож байна?Өөр арга замуудыг бод. Хариуг яаж олж болох вэ?Түрүүчийн ажилтайгаа Наадах чинь сонирхолтой юм байна, яагаад

Page 14: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

холбо. гэхээр энийг бид өгчигдөр ярилцсан байх аа. Тийм үү? Бид юу гэж ярилцлаа?

Анги хамт олноо оролцуул. Энэ талаар өөр хэн ямар бодолтой байна?Илүү өөр эрэлхийлэл хийхэд ашигла.

Энэ асуултад ямар хариулт өгч болох талаар шийдэцгээе.

Асуултын хариултыг хэрхэн олох талаар сурагчидтайгаа хэлэлц. Та нар үүнтэй холбоотой ном уншиж ирж чадах уу? Та нар ямар нэгэн тест ч юмуу эсвэл шинжилгээ хийж чадах уу? Интернетээс хайж олж чадах уу? Энэ талаар судлах арга байна уу? Хүмүүсээс асуудаг ч юмуу, яаж болох вэ? Ийнхүү өөр өөр аргуудыг хэрэглэх нь асуултыг хариулахад янз бүрийн сонголт байдгийг сурагчид мэдэж зөвхөн номоос хариултаа аваад зогсохгүй зарим зүйлсийн хариулт зайлшгүй тест шинжилгээ шаарддаг юм байна гэдгийг мэдэж авна.

Асуултанд Блүүмийн таксономыг хэрэглэхБлүүмийн таксоном гэдэг нь илүү гүнзгий ойлголтыг бий болгодог өндөр түвшний сэтгэлгээний чадварыг тодорхойлдог чадваруудын жагсаалт юм.

Блүүмийн таксономын шатлал бүрт багш нар асуултын өөр өөр хэллэгүүдийг хэрэглэж болно.

Үнэлгээ

Дүн шинжилгээ

Хэрэглэх

Ойлголт

Мэдлэг/Баримтууд

Нэгтгэн дүгнэлт

Page 15: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Жишээ - мэдлэг/баримтууд

Үнэн эсвэл худал?

Хэн..?

Бүх -...г жагсаа

Аль…?

...-ийн жагсаалтыг нэрлэ

...хаана байдаг вэ?

Хэзээ …вэ?

...-ийг нэрлэ

…-ийг тодорхойл

Юу болсон бэ?

Хэдэн ... байна вэ?

...-ийг хэн хэлсэн бэ?

Жишээ– ойлголт

…-ийг тайлбарла

... үйл явдлуудыг дэс дараалуул

...-ийг.... –тай харьцуул

....-ийг дурслэн тайлбарла

Өөрийнхөө үгээр дүгнэ.

-ийг тодорхойл

Гол санааг гарга

...-ийн жишээг хэл

Юу болохыг таамагла

Жишээ – хэрэглээ

Одоо эдгээр санааг …-нд хэрэглэ

… асуудлыг шийд

…Энэ шийдлийг гүйцээ

Яаж...ийг харуул

Үүнийг яаж харуулах вэ?

…энэ ... –нд яаж мөрдөгдөж болохыг тайлбарла.

...-ны өөр нэг жишээг нэрлэ

Энэ ямар ашигтай вэ?

-ийг яаж хийх талаар зааварчилгаа бич

Жишээ – дүн шинжилгээ

Ямар зүй тогтлыг олж харав?

Аль нь бусдаасаа ялгаатай байна? Яагаад?

Энэ юуг дүгнэж байна вэ?

Дараах зүйлсийг ангилан бич

… нь …-тай яаж холбогдох вэ?

... нь ...-тай юугаараа адил вэ?

... нь яаж бий болсон бэ?

Хэзээ.... юу болсон бэ?

Page 16: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

....нь...ний жишээ юү? Яагаад?

Жишээ – нэгтгэн дүгнэлт

Эндээс ямар дүгнэлт хийж болох вэ?

...-ийг бүтээ

…-ийг боловсруулах санааг бодож ол

…-ийн төлөвлөгөөг дэвшүүл

...-г зохио

...-нд ямар шийдэл байна?

…-ийг бий болгох өөрийн санааг гарга

Хэрэв… бол юу болох вэ?

…-г зохио

Жишээ – үнэлгээ

Аль арга нь хамгийн сайн/ үр дүнтэй нь вэ? Яагаад?

...-г ач холбогдлынх нь дагуу байрлуул

Үүнд илүү сайн шийдэл байна уу? Юу байна?

... яагаад сайн эсвэл муу вэ?

Дараагийн удаа юуг нь өөрчилмөөр байна? Яагаад?

… нь ямар үр дүнтэй/ашигтай вэ?

Эдгээр санааг хэрэгжүүлэхХичээлийг төлөвлөх, үнэлгээ өгөх, эргэн дүгнэхдээ дараах зүйлсийг тооц:

Харилцан яриа сурагчдын сонирхлыг татаж, хичээлд татан оруулж, түүнчлэн тэдний чадварыг нь дайчилж чадсан уу?

Асуусан асуултууд сурагчдын өмнөх мэдлэг, ойлголтыг шалгаж чадсан уу?

Асуусан асуултууд сурагчдыг өмнөх мэдлэг туршлагаа ашиглаж шинэ мэдлэг ойлголтыг бүтээхэд тус болсон уу?

Асуусан асуултууд сурагчдыг хичээлийн гол утга санаан дээр анхаарлаа төвлөрүүлэхэд нь тусалж чадсан уу?

Асуусан асуултууд сурагчдыг аливаад шалтгаан гаргах, асуудлыг шийдэх, үнэлгээ өгөх, шинэ санаа дэвшүүлэхэд нь тус болсон уу?

Сурагчид ангийн харилцан ярианд идэвхтэй оролцсон уу?

Page 17: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Сурагчдын дутуу, буруу ойлгосон зүйлүүд дахин яригдаж залруулагдсан уу?

Сурагчдад асуулт асуух боломж гарсан уу?

САНАМЖ

Зөвхөн суурь мэдээллийг сэргээн санахыг шаардсан асуулт асуухаас зайлсхий

Сурагчдадаа хариултаа бодох цаг өг

Зөв буруу хамаагүй хүүхэд болгоноос санааг нь асуу

Зөв хариултыг тодруул

Page 18: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

3. Явцын үнэлгээ“Ангийн ажлын нэг чухал хэсэг бол сургалтын явцын үнэлгээ гэдэг нь

туршалагаас харагдаж байна. Явцын үнэлгээг сайн зохион байгуулснаар сургалтын эцсийн үр дүнг сайжруулж чадна”

Paul Black and Dylan Wiliam

Сургалтын явцын үнэлгээ багш, сурагчдад ихээхэн ач холбогдолтой. Сурагчид тэдний мэдлэг чадвар ямар түвшин байгаа, аль түвшинд хүрэх хэрэгтэй болон яаж хүрэх вэ гэдгээ мэдэж авдаг. Багш нар сурагчдынхаа давуу болон сул талуудыг мэдэж тэднийг хэрхэн удирдан чиглүүлэхээ мэдэж авна. Явцын үнэлгээ заагдаж буй хичээлүүд сурагчдын хэрэгцээг хангаж тэднийг урагш чиглүүлэхэд туслах ёстойг сануулдаг.

Явцын үнэлгээ нь бодитой, үнэн зөв, итгэл үнэмшил төрөхүйц байх нь чухал. Аливаа дасгал ажилд өгч байгаа үнэлгээ, санаа оноо нь сурагчийн сургалтын явцыг ахиулах, багш нарын заах ур чадварыг дээшлүүлэхэд хувь нэмэр өгөх ач холбогдолтой байх ёстой.

Агуулга

Энэ хэсэгт бид дараах зүйлсийг үзнэ:

Амжилтын шалгуур үзүүлэлт

Эерэг талуудыг тэмдэглэж, сайжруулах ёстой зүйлсийг тодруулах

Сурагчийн өөрийн, бие биенээ болон багш сурагчдыг үнэлэх аргууд

Сурагчид хичээлийг бүрэн ойлгосон эсэхийг тодруулж, шаардлагатай бол нэмэлт тайлбар, тусламж өгөх

Дүгнэлт хэлэлцүүлэг

Хичээлийг төлөвлөгөөнд явцын үнэлгээг тусгах

Гарсан үр дүнд хариу үзүүлэх

Эдгээрийг практикт хэрэгжүүлэх

Хувилбар 1 Сургалтыг шалгах Хуудас 18

Page 19: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Амжилтын шалгуур / сургалтын зорилгоСургалтын үр дүнд сурагчдад ямар ахиц гарах ёстойг амжилтын шалгуур үзүүлэлтүүд тогтоож өгдөг. Амжилтын шалгуур үзүүлэлт нь сурагчдын мэдлэг ойлголт хэр өссөнийг тодорхойлох хэмжигдэхүйц ухагдахуун байх ба үүнийг хичээлийн эхэнд тодорхойлсон байна. Хичээлийн төгсгөлд хийгддэг тухайн хичээлээр сурсан зүйлийн талаар дүгнэж хэлэлцэхэд хамгийн гол цөм нь амжилтын шалгуур үзүүлэлт байх ёстой.

Жишээ

Англи хэлний хичээл – Хавар төрсөн унага улирал ээлжлэн солигдоход хэрхэн өсч байгаа тухай бичих. Амжилтын шалгуур үзүүлэлт дараах зүйлсийг багтаана:

Хэрэв дараах зүйлүүдийг оруулбал бичвэр сайн болно. Үүнд:

Эхний параграфд орчныг дүрсэлсэн байвал

Улирал ба амьтадыг дүрслэн илэрхийлсэн тэмдэг нэр хэрэглэсэн

Үйл явдлыг сэтгэл хөдөлгөсөн сонирхолтой үйл явдлаар төгсгөсөн

Хичээлийг зааж, шалгахаасаа өмнө сурагчдадаа амжилтын тодорхой шалгуур үзүүлэлтийг гаргаж өгнө:

Багшийн тогтоосон үзүүлэлт

Анги хамт олноороо тогтоосон үзүүлэлт

Шууд хөтөлбөрөөс авсан үзүүлэлт.

Ангиараа томоохон сэдэв/төсөл дээр ажиллаж байгаа бол үүний эцсийн үр дүнд ийм зүйл гарсан байна гэдгийг харуулсан тодорхой жишээ заримдаа ашигтай байдаг. Түүнчлэн хичээлийн төгсгөлд маш хэцүү асуултад хариулт өгөх нь ч тустай байж болно.

Эерэг талуудыг тэмдэглэж, сайжруулах шаардлагатай зүйлсийг тодруулахЯвцын үнэлгээ нь эерэг талыг олж илрүүлэхээс гадна сайжруулах хэрэгтэй байгаа зүйлсийг тодруулдаг. Тиймд ямар амжилтанд хүрснээ мэдээд зогсохгүй бас ямар зүйлийг сайжруулахаа мэдэх нь адилхан ач холбогдолтой. Үүнийг

Хувилбар 1 Сургалтыг шалгах Хуудас 19

Page 20: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

ямар нэгэн даалгавар/ажлыг хийж дууссаныхаа дараа “ хоёр од нэг хүсэл”, эсвэл “медал ба зорилго” гэдэг аргуудыг ашиглан сурагчдаас санал сэтгэгдлийг нь сонсох замаар хийж болно.

Медал ба зорилго

Медал ба зорилгыг сурагчид бие даан, хамтран мөн багштайгаа хамт хийж болно. Үүнд:

Нэг зүйлийг сайн хийх (медал)

Эцсийн үр дүнг сайжруулахын тулд хийж дуусгах нэг ажил (зорилго).

Хоёр од нэг хүсэл

Үүнийг сурагчид бие даан, хамтран мөн багштайгаа хамт хийж болно. Үүнд:

Сурагчийн хийсэн хоёр сайн зүйл (хоёр од)

Сурагч сайжруулж хэрэгтэй нэг зүйл (хүсэл)

Жишээ

2 од нэг хүсэл Сурагчийн санал бодол Багшийн санал бодол

Бүдүүн гэдсээр хоол тэжээл хэрхэн дамждагийг хиамны машинтай харьцуулан харуулсан нь таалагдсан.

Шулуун гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг загварчлан харуулсан нь сайн байсан.

Би одоо хоол хүнсний талаар, бас хоол хүнс гэдсэнд хэрхэн шингэдэг тухай олон зүйлсийг мэддэг болсон

Гэдсэнд хоол хэрхэн шингэхийг харуулсан зурагт хуудас маш сайн байсан.

Би ферментүүдийн талаар илүү мэддэг болмоор байна.

Дараагийн удаа амны хөндийд байдаг ферментүүд хоолыг хэрхэн задалдагийг олж мэдээрэй.

Хувилбар 1 Сургалтыг шалгах Хуудас 20

Page 21: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Үнэлгээний аргууд Өөрийн ба бие биенээ үнэлэх

Сурагчид өөрсдийнхөө ажлыг шалгаж сурах нь тэднийг улам биеэ даасан суралцагчид болгоод зогсохгүй сургалтын явцад илүү идэвхтэй оролцоход сургадаг.

Үнэлгээний шалгуурын жагсаалт

Хийсэн ажлаа хураалгахаасаа өмнө сурагчид өөрсдөө юмуу бусад нөхдөөрөө шалгуулж түгээмэл алдаануудыг олж болно. Ийм шалгуурыг ангиараа өмнө хийсэн нэг ажлын үзүүлэлтэй харьцуулан гаргаж болно.

Жишээ

Хураалгахаасаа өмнө дараах шалгуурын дагуу зурсан графикаа хоорондоо шалга.

Алдааг засах

Сурагчдад алдаатай эсьэл буруу ташаа ойлголт бүхий даалгаврын гүйцэтгэлийг өгнө. Тэд үүнийг засах ба хэрхэн сайжруулах талаар санал зөвлөмж өгнө. Эдгээр санал зөвлөмжүүдийг нэгтгэнэ. Энэ нь сурагчдыг агуулгын сайн, мууг хэрхэн тодруулах, юуг нь сайжруулах хэрэгтэй вэ гэдгийг илрүүлж чаддаг болоход тусалдаг.

Ижил төстэй асуултыг засаж дүгнэх

Сурагчид зарим асуултад хариулсны дараа ижил төстэй асуулт болон хариултыг бичсэн ажлын хуудас өгнө. Энэ ажлын хуудас дээр үндэслэн өөрийн эсвэл хамтрагчийнхаа хийсэн ажлаа дүгнэхийг хүснэ.

Засалт хийх схемийн дагуу дүгнэх

Сурагчдад өгөгдсөн асуултуудад тохирох засалтын схемийг өгнө. Энэ схем нь

Хувилбар 1 Сургалтыг шалгах Хуудас 21

Графикыг шалгахa) Хэмжих нэгж тохиромжтойb) Тэнхлэгийн нэрүүдийг бичсэн байнаc) Цэгүүдийг зөв байрлуулсан байнаd) Цэгүүдийг хооронд нь муруй шугамаар

холбосон байна

Page 22: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

хэдэн оноог яаж өгөх вэ гэдгийг тодорхойлсон байх ба сурагчид өөрсдийн болон бусдын ажлыг үүний дагуу засаг дүгнэнэ.

Засалт хийх схемийг боловсруулах

Сурагчид өгөгдсөг асуултуудад тохирох засалтын схемийг болосруулна. Энэ схем нь оноог болон бүрэн хийгдсэн ажилд дүгнэлтийг хэрхэн өгөх вэ гэдгийг тодорхойлно.

Өөрийн асуултыг зохиох

Сурагчид өөрсдөө асуултаа зохиож хариулна. Хамгийн сайн хийснийг шалгалтын материал болгон ашиглаж болно. Зохиосон асуултуудыг ангид дасгал ажил байдлаар хэрэглэж болох ба зохиосон хүүхдүүд эдгээрийг засна. Мөн эцэст нь дүгнээд ямар асуултууд сайн/ муу асуултууд болсон байна, яагаад тийм байна гэдгийг ярилцах ач холбогдолтой.

Багшийн үнэлгээЗөвхөн саналаа хэлэх

Сурагчдын хийсэн ажилд оноо, дүн тавихгүйгээр зөвхөн санал бодлоо хэлэх нь тухайн ажлын сайн ба сул талыг тодруулдаг. Сурагчид багшийн санал бодлыг уншаад түүний дагуу өмнөх ажлаа дахиад сайжруулах журмаар хийж болно. Тухайлбал алдаагаа засах эсвэл асуултаа илүү гүнзгийрүүлэх зэрэг байж болно. Ер нь үнэлгээгээр сурагчид цаашид юуг сайжруулах ёстойг ойлгуулах нь чухал.

Хувилбар 1 Сургалтыг шалгах Хуудас 22

Page 23: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Жишээ

Дүн тавьсан хоёр аргыг харьцуулж хар. Зөвхөн саналаа хэлэх үнэлгээ сурагчид цаашид юуг сайжруулах ёстойг голчлон анхааруулсан байна..

Аравтын бутархайн бодлого.

(1) 3.4 + 2.75 =

3 . 4+ 2 .75 5.79 x

(2) 6.1 – 2.4 =

6.1 - 2.4 4. 3 x

(3) 2.4 x 0.5 =

= 120 x0/3 Муу

Аравтын бутархайн бодлого.

(1) 3.4 + 2.75 =

3 . 4+ 2 .75 5.79 x

(2) 6.1 – 2.4 =

6.1 - 2.4 4. 3 x

(3) 2.4 x 0.5 =

= 120 x

Аравтын бутархайг нэмэхдээ орнуудын байрлалыг зөв байрлуул. Энэ жишээн дээр 4 ба 7-ийн тоо нэг багананд байрлана.

Тооноос тоог хасахдаа хасагдагчийг доод талын эгнээнд байрлуул. 1-4-ийг хасахын тулд аравтын орноос зээлнэ.

Хариултаа эхлээд багцаагаар бод. Тэгэх нь зөв хариултыг олоход тусална.

a

Аль нь буруу байгааг хэлэхгүй байх!

Асуулт бүрт оноо өгөхийн оронд багш хэдэн алдаа байгааг тодохойлно. Сурагч багшийн хэлсний дагуу ажлаа дахин шалгаад алдаагаа олж засна. Сурагч бүх алдааг зассан гэж үзсэний дараа багш дахин шалгаж үнэлгээг өгнө.

Даалгаврын хүснэгтэд саналаа хэлэх

Ямар нэгэн ажлыг хийж гүйцэтгэхээс өмнө сурагчдаар өөрсдөөр нь сургалтын явцын тухай ярилцуулж, багшийн, сурагчдын, бусдын саналыг хэлүүлэх.

Хувилбар 1 Сургалтыг шалгах Хуудас 23

Page 24: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Жишээ

Цусны эргэлтийн тухай даалгаврыг харуулсан хүснэгтийг дараах үйл ажиллагаагаар гүйцээнэ.

Шалгуур үзүүлэлт Сурагчийн үнэлгээ Багш/ бусад сурагчид

Цусны эргэлтийн системийг харуулсан бүдүүвч маш зөв, цэвэрхэн хийгдсэн байх. Мөн нэрүүдийг зөв байрлуулсан байх.

Системийн бүрэлдэхүүн хэсгүүдийг бүгдийг оруулсан байх: зүрх, уушги, артер, уушгины венний судас

Цусны (их, бага) эргэлтийн системийг хоёуланг тайлбарласан байх.

Ерөнхий санал бодол

Сурагчид бүрэн ойлгосон байна уу, эсвэл илүү дэмжлэг хэрэгтэй байна уу?Сурагчид ойлгосон эсэх, мөн тэдэнд илүү дэмжлэг хэрэгтэй байгаа эсэхийг тодрууулахад үр дүнтэй арга юм.

Гэрлэн дохио

Хичээл дээр сурагчдад ногоон, шар, улаан гурван өнгийн картон цаас өгнө.

Хичээлийн аль ч үед хүүхдүүд энэ цаасаа өргөж хичээлийг хэрхэн ойлгож байгагаа харуулна.

Ногоон цаас хүүхдүүд хичээлийг сайн ойлгоод цааш явахад бэлэн байгааг илтгэнэ.

Хувилбар 1 Сургалтыг шалгах Хуудас 24

Page 25: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Шар цаас дахиад жаахан баталгаа хэрэгтэй байгааг харуулна.

Улаан цаас тусламж хэрэгтэй байгааг харуулна.

Сурагчид цааснуудаа ширээнийхээ нэг буланд тавиад хичээлийг хэрхэн ойлгож байгаагаа хичээлийн туршид харуулна. Харин ойлголт нь жаахан өөрчлөгдөхөд л цаасныхаа өнгийг (шар, улаан) солино.

Багш ангийг ерөнхийд нь хараад тайлбараа өөрчлөх эсвэл хичээлийн зорилгоо өнгөд тааруулахын тулд солих мөн түүнчлэн дэмжлэг хэрэгтэй байгаа хүүхдүүдэд очиж тусална.

Үүнтай адилаар ямар нэг ажлыг хийж дуусгасныхаа дараагаар сурагчид өөрсдийнхөө дэвтэр дээр гэрлэн дохионы өнгийг зурж өөрийнхөө ойлголтыг илэрхийлж болно. Сурагчдын ойлгосон байдлыг ажигласныхаа дараа багш тайлбар, яриа зэргээ тэдэнд тохируулан өөрчлөх, түүнчлэн дэмжлэг хэрэгтэй хүүхэд дээр очиж туслана.

Эрхий хуруугаа өргөх ба буулгах (болон нүүрний хувирлыг илэрхийлсэн дүрс)

Хангалттай нөөц матриал байхгүй бол эрхий хуруугаа гозойлгох, буулгах эсвэл нүүрний хувирлыг үзүүлсэн дүрсийг хэрэглэж болно.

/ ногоон

/ шар

/ улаан

Сурагчид эдгээрийг ангидаа хэрэглэж дэвтэртээ зурж болно.

Түүнчлэн хэрхэн ойлгож байгаагаа гарын хурууны тоогоор харуулж болно.

Жижиг цагаан самбар

Хүүхэд бүр жижиг самбар ашигласнаар багш сурагчдаас бүгдээс нь асуултынхаа хариултыг авч болно. Хэсэг хугацааны дараа сурагчид хариултаа өргөнө. Буруу хариултуудыг дахин хэлэлцэж зөв хариултуудыг тайлбарлана. Сурагчид ямар хариулт өгөхөө мэдэхгүй байвал асуултын тэмдэг тавих юмуу эсвэл уг асуултад хэр хариулсан тайлбараа өгч болно. Ийм арга нь багш асуулт болон тайлбараа сурагчдын ойлголтын ялгаатай байдалд хэрхэн тохируулах вэ гэдгийг чиглүүлж өгөх ач холбогдолтой.

A, B, C, D саналын хуудас

Хувилбар 1 Сургалтыг шалгах Хуудас 25

Page 26: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Сурагчдад хоосон цаас өгөхийн оронд сонголт бүхий дөрвөн хариулттай цаас/карт өгнө. Сонголтуудаас дор хаяж нэг нь түгээмэл байдаг буруу ташаа ойлголтыг илрүүлж чадна. Хичээлийн явцад тодорхой хугацаанд ярилцсаны дараа сурагчид зөв хариулт бүхий цаасыг/картыг өргөнө. Багш хүүхдүүдийн өргөсөн цаасыг хараад ямар хүүхдүүд буруу ойлгосон байгааг харах боломжтой. Багш зөв хариултыг хэлэхийн оронд хүүхдүүд өөрсдийнхөө хариулт зөв гэдгийг бусдадаа батална.

Өнөөдөр би .....-г сурсан

Өнөөдөр би...-г сурсан гэсэн хэллэгийг гүйцээж сурагчид өөрсдийнхөө сурсан зүйлсийг дүгнэн хэлнэ. Үүний адилаар сурагчид өнөөдөр би ийм гурван чухал зүйл сурсан/ чадварыг эзэмшсэн хэмээн гурван зүйлсийг жагсааж болно. Ийм дүгнэлтийг хичээлийн төгсгөлд хийлгэснээр багш сурагчдын ойлголтыг шалгаж өөрийнх нь хичээлийн зорилго биелэсэн үгүйг харж болно.

Гарах зөвшөөрөл- Ангиас гарахын тулд сурагчид сурч мэдсэн зүйлсээ хэлээд гарах

Хичээл дээр сурсан зүйлсээсээ сурагчид сайн дураар хэлээд ангиасаа гарна. Үүний үр дүнд сурагчид үзсэнээ бататгаж багш хичээл хэр зэрэг явагдсаныг шалгаж болно.

Дүгнэлт хэлэлцүүлэгХичээлийн явцад хийгдэх жижиг хэлэлцүүлэг

Хичээлийн туршид багш сургалтын чанарыг эргэн харж байх нь сургалт сурагчдын хэрэгцээнд нийцэж байгааг мэдэхэд тусална. Хичээлийн дундуур түр зогсон дүгнэлт хийж байх нь багш (сурагчдыг) хичээлийн явцыг хянаж, шаарлагатай үед хичээлийн төлөвлөгөөг өөрчлөхөд тусалдаг. Дээр дурьдсан үйл ажиллагаануудын алиныг ч ийм жижиг хэлэлцүүлэг дүгнэлт хийхдээ ашиглаж болно.

Хичээлийн төгсгөлд хийгдэх дүгнэлт

Хичээлийн төгсгөлд дүгнэлт хийх маш чухал. Дүгнэлт хийснээр сурагчид заасан зүйлсийг ойлгосон, тогтоосон эсэхээ мэдэж, багш бас сурагчдыг юуг хэр ойлгосныг мэдэж дараагийн хичээлээ түүнд тааруулан төлөвлөхөд тусална. Сурагчид хариултыг шууд хэлэх юмуу эсвэл дэвтэртээ бичиж хариулна.

Хувилбар 1 Сургалтыг шалгах Хуудас 26

Page 27: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Хичээлийн эцсийн дүгнэлтэд тавих асуултын жишээ

Өнөөдрийн сурсан зүйлсээс хамгийн чухал нь юу байв?

Өнөөдөр ...-н талаар ямар шинэ зүйл мэдэж авсан бэ?

Өнөөдрийн сурсан зүйлсээс юу нь хамгийн гайхалтай байв?

Өнөөдрийн үзсэн зүйлсээс аль нь тийм тодорхой биш байв?

Өнөөдрийн хичээлээс юу нь хамгийн хэцүү байв?

Өнөөдрийн хичээлүүдээс юу нь хамгийн сонирхолтой байв?

Өнөөдрийн хичээлээс хойш юуг илүү их мэдмээр байна?

Өнөөдрийн хичээлээс хойш юун дээр тусламж хэрэгтэй байна?

Өнөөдрийн хичээлээс хойш юу та нарт их ээдрээтэй санагдаж байна?

Эдгээр зүйлсийг ажигласнаар багш дараагийнхаа хичээлийг бэлдэхэд дөхөмтэй болно.

Хичээлийн төлөвлөгөөнд явцын үнэлгээг тусгахХичээлийн төлөвлөгөөнд явцын үнэлгээг тусгах хэрэгтэй. Хичээлийг хэсэг тус бүрт дүгнэлт гаргах, сурагчдаас асуулт асуух, гол түлхүүр асуулт тавих зэрэг нь бүгд урьдчилан төлөвлөгдсөн байх шаардлагатай.

Багш хичээлээ бэлдэж байхдаа л асуух асуултаа бэлдсэн байхыг шаардлагатай гэдгийг хатуу анхаарах хэрэгтэй. Эдгээр асуултуудыг ихэвчлэн “тандах асуулт” гэдэг. Гол санаа нь багш хичээл дээр сурагчдын ойлголтыг тандаж байдлаар шалгаж цаашид юу хийхээ шийдэж байх ёстой гэсэн үг.

“Тандах” асуулт гэдэг нь сурагчид чухал ойлголтуудыг ойлгосон эсэхийг шалгадаг ба энэ нь багш хичээлээ цааш үргэлжлүүлэхээс өмнө ойлголтоо илүү гүнзгийрүүлж аьахад чухал юм. Ийм асуултууд хичээл дээр хийхээр төлөвлөсөн үйл ажиллагаануудын нэг биш харин суралцахуйг богино хугацаанд шалгах үүрэгтэй байдаг.

Төлөвлөгдсөн явцын үнэлгээ нь өөр ямар асуулт даалгавруудыг хийж гүйцэтгэж болох вэ гэдгийг шийдэхэд нөлөөлдөг.

Хувилбар 1 Сургалтыг шалгах Хуудас 27

Page 28: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Гарсан үр дүнд хариу арга хэмжээ авахБагш явцын үнэлгээг хийсний дараа гарсан үр дүнд арга хэмжээ авах хэрэгтэй.

Хичээлийн төлөвлөгөөг шаардлагатай тохиолдолд өөрилж болохуйц уян хатан хийх ёстой. Үүнд:

Өмнө үзсэн зүйлүүдийг нэгтгэн дүгнэх дээр илүү цаг зориулах

Буруу ойлголтыг залруулах нэмэлт асуултууд оруулах

Сурагчдын хэрэгцээнд тааруулан даалгавруудыг уян хатан сонгох

Сурагчдыг хийсэн ажил, хариулсан хариултаа дахин шалгах, залруулахад цаг өгөх

Ажлаа хэрхэн сайржуулах талаар зааварчилгаа авсан бол, хийсэн ажлаа шалгах, дахиад хийх цаг сурагчдад өгөх ёстой. Ингэж сурагчдын дахин шалгаж давтан хийсэн ажлыг багш дахин шалгаж гарсан ахиц дэвшлийг харуулж болно. Ажлаа дахиад хийх, сурсан зүйлээ хэрэгжүүлэх цаг өгөхгүй юм бол дээрх үйл ажиллагаа үр ашиггүй болж өнгөрнө.

Эдгээр санааг хэрэгжүүлэхХичээлийг төлөвлөх, үнэлгээ өгөх, эргэн дүгнэхдээ дараах зүйлсийг тооц;

Сургалтын зорилго сурагчдад тодорхой байсан уу?

Сургалтын явцыг шалгах ажиллагаа хичээлийн нэг чухал хэсэг байж чадсан уу?

Сургалтын явц, чанарыг шалгахад сурагчид бүгд оролцсон уу?

Багш сурагчдад гарсан ахиц, тэдний ойлголтын талаар тодорхой төсөөлөл авч чадсан уу?

Саяын хийсэн бүхэн сурагчдыг ирээдүйн хэрэгцээнийхээ талаар чухал ойлголттой болоход нь тусалж чадаж байна уу?

Цаашдын ажлаа төлөвлөхдөө гарсан үр дүнг ашиглаж байна уу?

САНАМЖ

Сурагчид өөрсдийн давуу ба сул талыг олж мэдэх ёстой.

Хувилбар 1 Сургалтыг шалгах Хуудас 28

Page 29: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Сурагчид яаж ахиц гаргахаа мэдэж байх ёстой

Сурагчдыг сургалтын явцаа хянан шалгахад цаг зориул.

Хувилбар 1 Сургалтыг шалгах Хуудас 29

Page 30: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

4. Ялгавартай хандах “Ялгавартай хандах сургалт нь сурах үйл ажиллагаандаа бэрхшээлтэй байгаа, өндөр түвшний болон зохиох түвшинд сурч байгаа суралцагчдад гол гол мэдээлэл, санаа болон чадварыг бүрэн эзэмшихэд тохирох түвшний асуудалтай тулгарч шийдвэрлэхэд нөөц бололцоогоо ашиглах боломжийг олгодог”.

http://www.pgce.soton.ac.uk/IT/Teaching/Differentiation/

Суралцагчдад өгч байгаа ажлууд нь тэдний нөөц бололцоог дайчилсан бас багшаас дэмжлэг авахаар ялгаатай байдлаар боловсруулагдсан байх ёстой. Хэрэв суралцагчдад нөөц бололцоог нь тохирох түвшинд шаардсан ажлуудыг өгвөл тэд сурах үйл ажиллагаанд илүү идэвхтэй оролцдог.

Агуулга

Энэ хэсэгт бид дараах зүйлсийн талаар үзнэ:

Ялгаатай даалгавар

Ялгаатай үр дүн буюу гүйцэтгэл

Ялгаатай дэмжлэг

Эдгээр санааг практикт хэрэгжүүлэх

Ялгаатай даалгаварСуралцагчдын чадварт тохирсон даалгавар өгнө. Даалгаврыг дараах байдлаар ялгаатайгаар боловсруулж болно:

Агуулгын хувьд (тухайлбал тэдэнд сонголт бүхий даалгавар өгөх эсвэл тодорхой зорилго бүхий зорилтот асуултууд асууж болно)

Бүтцийн хувьд (даалгаврыг ялгаатай хэлбэр загвараар боловсруулах).

Даалгаврын сонголт

Сонголт бүхий даалгавар нь ялгаатай хандах сургалтын хамгийн энгийн арга юм. Хэрэв суралцагч тухайн даалгаврыг хийж чадна гэсэн итгэл үнэмшилтэй байвал илүү хүнд даалгаврыг сонгодог. Хэрэв тийм биш бол илүү суурь буюу

Хувилбар 1 Ялгаатай байх Хуудас 30

Page 31: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

анхан шатны даалгаврыг сонгодог.

Сурагчдыг хоёр өөр чадвар шаардсан даалгаврын нэгийг нь гүйцэтгээд нөгөөг хийх байдлаар ялгаатай даалгавар өгөх нь тэднийг нөөц бололцоогоо дайчлах бас багшаас дэмжлэг авах боломж олгоно. Энэ ажлыг ангид ч гэрт ч хийж болно.

Хамгийн хүнд даалгаврууд нь асуудал шийдвэрлэх эсвэл сурсан мэдлэг чадвараа танил бус нөхцөлд хэрэглэх даалгавар байж болно. Багш суралцагчдад аль асуудлыг шийдэх вэ гэдгийг тодорхойлоход удирдан чиглүүлж болно.

Жишээ

Хоол хүнсний энергийн хэмжээг судалж буй үед дараах даалгаврууд байж болно:

Суралцагчдад хоол хүнсийг тодорхой хугацаанд шатаагаад температурын өөрчлөлтийн тооцоог хийлгэх даалгавар өгнө. Энэ даалгавар нь хоол хүнсний энергийг талаарх агуулгыг сайн ойлгохгүй байгаа суралцагчдад илүү тохиромжтой.

Харин үүнийг хялбархан ойлгож байгаа суралцагчдад жин нь тодорхой мэдэгдэж байгаа хүнсийг шатаагаад жингийн өөрчлөлтийг олж хугацааны өөрчлөлт, усны жин ба усны халах чадварыг ашиглан нэг грам тутамд агуулагдаж байгаа энергийн хэмжээг тооцуулж болно.

Зорилтот асуултууд

Тодорхой суралцагчид чиглэсэн асуултуудыг ашиглах замаар суралцагч бүр өөрсдийн нөөц болоцоогоо дайчлах боломжийг олгоно. Үүнийг ангийн хэлэлцүүлгийн үер эсвэл сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байх үедээ асууж болно.

Асуулт бүхий карт

Тухайн суралцагчид чиглэсэн асуултыг хэрэглэх нэг арга нь асуулт бүхий карт ашиглах явдал. Картны асуултын хүнд хөнгөнийг өнгөөр ялгаж өгч болно. Илүү хүнд асуулт бүхий карт нь илүү өндөр түвшний байна. Багш эдгээр картуудыг суралцагчийн мэдлэг, чадварын түвшинг харгалзан тарааж өгнө..

Даалгаврыг хялбархан гүйцэтгэж байгаа сурагчдад өөрсдийн ойлголтоо шинжлэх ухааны зөв хэллэг ашиглан тодорхой илэрхийлэх болон бусад сурагчид өөрсдийгөө бүрэн дайчилсан эсэхийг магадлах үүднээс тайлбарлаж

Хувилбар 1 Ялгаатай байх Хуудас 31

Page 32: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

өгнө.

Харин шинэ мэдлэг ойлгоход бэрхшээлтэй байгаа сурагчидтай багш ангийн сурагчид тодорхой даалгавар дээр бүгдээрээ ажиллаж байх үед очин тодорхой нэг асуудлын дагуу ярилцах ба ингэснээр түүнийг дараа хийгдэх ангийн хэлэлцүүлэгт оролцох боломжтой болгоно.

Жишээ

Эсийн тухай хичээлийн жишээ: ХамгийнхялбарХөнгөнХүндДээд түвшний

http://www.bbc.co.uk/schools/ks3bitesize/science/organisms_behaviour_health/cells_systems/revise2.shtml

Даалгаврын загвар/хэлбэрүүд

Хувилбар 1 Ялгаатай байх Хуудас 32

Х- хэсгийн нэр юу вэ?

X

Эдгээр нь амьтны эс гэж яаж таних вэ?

Зураг дээр эсийг 500 дахин ихэсгэсэн байдлаар харуулжээ. Хэрэв цэгээр тэмдэглэсэн хэрчмийн урт 1.7cм бол эсийн жинхэнэ хэмжээ хэдэн мм вэ?

Эсийн диаметрийн хэмжээг мэдсэнээр хүний хацарны эсийн тоог хэрхэн тооцоолж болох вэ?

Page 33: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Нэг ангийн сурагчдад өгөгдөх даалгаврууд өөр өөр байж болно. Тухайлбал:

Сэдвийг бүрэн ойлгож чадахгүй байгаа суралцагчдад дутуу зурсан диаграмыг гүйцээж зурах даалгавар өгч болно; Жишээ нь диаграмын орхигдсон үгийн нэмж бичих. Хэрэв суралцагчдад нэмэлт дэмжлэг хэрэгтэй бол эдгээр үгнүүдийнх нь жагсаалтыг гаргаж өгч болно.

Сэдвийг төвөггүй ойлгож байгаа сурагчдаар хоосон цаасан дээр диаграмыг өөрсдөөр нь зуруулж болно.

Дээрх даалгавруудын агуулга нь ижил боловч түвшин нь ялгаатай байгаа юм.

Жишээ

Усны эргэлтийг харуулсан диаграмыг сурагчдаар зуруулна.

Үүнийг сайн ойлгохгүй байгаа сурагчдад өгөх даалгавар

Тохирох нэрүүдийг бичнэ үү:

Хэрэв суралцагчдад дэмжлэг хэрэгтэй бол дараах жагсаалтыг өгч диаграмыг гүйцээлгэж болно:

Доорх үгсийг ашиглан диаграмыг гүйцээ:

хур тундас буух

ууршилт

хөрсөнд шингэх

конденсацлагдах

Хувилбар 1 Ялгаатай байх Хуудас 33

Page 34: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Энэ агуулгыг амархан ойлгож байгаа суралцагчдад өгөх даалгавар

Усны эргэлтийг харуулсан диаграмыг зурж тохирох нэрсийг бич.

http://mssilvia7th.blogspot.co.uk/2010/10/142-matter-cycles-through-ecosystems.html

Үр дүн нь ялгаатайСурагчдад нэгэн ижил нээлттэй даалгавар өгөхөд тэдний чадвараас нь шалтгаалан даалгаврыг ялгаатай байдлаар гүйцэтгэдэг.

Үүний энгийн нэг жишээ нь тухайн нэг сэдвээр суралцагчид өөр өөрсдийн шалгалтын материал, дасгал ажлын заавар, зурагт үзүүлэн зэргийг хийж гүйцэтгэх даалгавар байж болно.

Сурагчдын түвшин ялгаатай учраас даалгаврыг өөр өөрөөр гүйцэтгэдэг. Хэрэв суралцагчдад нээлттэй судалгаа хийх даалгавар өгвөл тэд нэлээд ялгаатай үр дүнг гаргаж ирнэ.

Жишээ: Математик судалгаа

Надад 1см3 хэмжээтэй шоонууд байв. Би эдгээр шоонуудыг нийлүүлэн ялгаатай шоо дөрвөлжингүүдийг хийж чадна. Жишээ нь:

Энэ шоо дөрвөлжинг 4 шоогоор хийсэн. Энд шоонуудын 10 тал (хоорондоо нийлж байгаа талууд болон энэ биетийн суурь болж байгаа талууд-10 тал) нь харагдахгүй байна.

Өөр шоо дөрвөлжингийн харагдахгүй байгаа талуудын тоог судлан шинжил.

------------------------

Энэ математик даалгаврын үр дүн нь нэлээд өөр өөр байна.

Тухайн сэдвийг бүрэн сайн ойлгохгүй байгаа суралцагчид өөр өөр урт бүхий шоонуудаар дээрх зурагтай адил шоо дөрвөлжин бүтээгээд харагдахгүй байгаа талуудын тоог судлан шижлэх даалгавар өгч болно. Зарим суралцагч

Хувилбар 1 Ялгаатай байх Хуудас 34

Page 35: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

таамаглал дэвшүүлж зарим харагдахгүй байгаа талуудын тоог олон томьёог шооны тоотой холбон олж болох юм.

Хичээлийг төвөггүй ойлгож байгаа сурагчид янз бүрийн хэмжээтэй шоо дөрвөлжингүүдийг хийж тодорхой байрлал бүхий шоо дөрвөлжингийн харагдахгүй байгаа талуудын тоог хурдан тооцоолж болох юм. Хамгийн чадварлаг суралцагчид өөрсдийн гаргасан томьёогоо эргэн харж үнэлэлт дүгнэлт өгч болно.

Ялгаатай дэмжлэг үзүүлэхТухайн агуулгыг бүрэн сайн ойлгож чадахгүй байгаа суралцагчдад дэмжлэг үзүүлэх

Зааврын хуудас

Сэдвийг бүрэн сайн ойлгохгүй байгаа сурагчдад зааврын хуудас өгч болно. Ийм зааврын хуудаст даалгаврыг гүйцэтгэх аргачлалыг энгийн дэс дараалсан байдлаар тайлбарласан байна.

Жишээ

Урвуу процентын бодлогыг бодож чадахгүй байгаа суралцагчдад гол гол үе шатыг харуулсан дараах зааврын хуудсыг өгч болно:

Урвуу процентын бодлогыг бодох үе шат

Өгөгдсөн хувь нь 100%-с их эсвэл бага болохыг олох

Өгөгдсөн хувийг олох

Өгөгдлийг дараах байдлаар бичих. Жишээ нь 80%= 56

1%-г хувааж олох

100%-г олхоын тулд 100-аар үржүүлэх

Бодлогын хариугаа шалгах

Сэдвийг төвөггүй ойлгож байгаа суралцагчид зааврын хуудасгүйгээр ашиглалгүйгээр бодлогыг бодно.

Хувилбар 1 Ялгаатай байх Хуудас 35

Page 36: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Бичих загвар

Сэдвийг бүрэн сайн ойлгохгүй байгаа суралцагчдад дэмжлэг үзүүлэх өөр нэг арга бол ямар бүтцээр бичих вэ гэдгийг харуулсан загвар өгөх явдал юм.

Жишээ

Үйл явдлыг дүрслэн бичиж чадахгүй байгаа суралцагчдад дараах бүтцийн дагуу бичих загварыг өгч болно.

Үйл явдлыг дүрслэх

Ямар үйл явдал байсан бэ?

Эхлээд …

Үүний дараагаар…

Тэгээд дараа нь …

Эцэст нь…

Үйл явдлыг хялбархан дүрсэлж байгаа суралцагчид ямар бүтэцтэйгээр бичих вэ гэдгээ өөрсдөө шийдэж болно.

Хувилбар 1 Ялгаатай байх Хуудас 36

Page 37: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Жишээ

Өөрсдийнхөө дүгнэлт нотолгоог гаргаж чадахгүй байгаа сурагчдад дараах загвар тусалж болно:

Хувилбар 1 Ялгаатай байх Хуудас 37

Сонсогчдоос доорх асуултыг асуу. Хэрэв … бал та нар дуртай байх уу?

Хэтрүүлэг хэрэглэх Хэрэв...-г тохиолдвол эвгүй юм болно.

Тоо баримт оруул Судалгаанаас үзэхэд… харагдаж байна.Сэтгэлийн хөдлөл болон мэдрэмжээ илэрхийлсэн үг хэллэг хэрэглэ

… гэдгийг та бүхэн мэдэж авлаа.

Та хэн бэ?.Яагаад энэ зүйлийг ярих болов?

Догол мөр 1

Эхний санаа юу вэ?Ямар баримт, нотолгоо байна?

Догол мөр 2

Хоёр дахь санаа юу вэ?Үүнд ямар баримт байна?

Догол мөр 3

Таны дүгнэлт юу вэ?Сонсогчид чинь чамаас юу сурч

аваасай гэж бодож байна?

Догол мөр 5

Сүүлийн санаа чинь юу вэ?Үүнд ямар баримт нотолгоо байна

вэ?

Догол мөр 4

Page 38: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Бичгийн тор/ сүлжээ

Бичгийн тор буюу сүлжээ нь бодлоо зөв цэгцэлж чадахгүй байгаа суралцагчдад дэмжлэг үзүүлдэг.

Жишээ

Суралцагчдад тодорхой нэг уур амьсгалын нөхцөлд амьдрах чадвартай амьтдын тухай судлахыг хүснэ.

Сургалтын зорилго тодорхой байх

Сургалтын зорилго маш тодорхой байх явдал нь хичээлийн агуулгыг сайн ойлгохгүй байгаа суралцагчдад ямар дэмжлэг үзүүлэх хэрэгтэй вэ гэдгийг тодорхойлоход тусалдаг. Ийм суралцагчдад үржүүлэхийн хүрд, түлхүүр үгсийн толь бичиг, дутуу зурсан диаграм зэргийг өгч ойлгохгүй байгаа зүйлээ сурахад нь дэмжлэг үзүүлж болно.

Хувилбар 1 Ялгаатай байх Хуудас 38

ТанилцуулгаАмьтад өөр өөр газар нутагт хэрхэн зохицон амьдардгийг судлахыг зорьсон

ДүгнэлтАмьтад халуун, говь цөл нутагт амьдарч чадах амьтдын нэг жишээ бол тэмээ юм. Тэмээ ус уухгүйгээр удаан байж чаддаг учраас цөлд амьдарч чаддаг

Баталгаа1. Агаарын дундаж

темдератур 37ºC-с илүү

2. Тэмээ өөрийн бүх өөхийг биеийн нэг хэсэгтэйй хуримтлуулдаг

Шалтгаан 3Тэмээ маш халуун

температурыг тэсвэрлэдэг

Шалтгаан 2Усгүй амьдарч

чадна.Баталгаа

1. Тэмээ нэг удаа маш их ус уудаг

2. Хуримтлуулсан өөх нь усны үүргээр ашиглагддаг

3. Тэмээ хөлөрч шингэнээ алдаггүй

Гол санаа

Тэмээ говь цөлд амьдрахад зохицсон амьтан. Тэд усгүйгээр амьдрах чадвартай байх хэрэгтэй

Шалтгаан 1Элсэн цөлд том

өргөн тавхайгаараа

явахад хэцүү биш.

Баримт нотолгоо1. Тэмээ том тавган

хөлтэй2. Хөлийн тавхай нь

өргөн том учраас биеийн жин нь жигд хуваарилагдана.

Page 39: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Жишээ

Хэрэв сургалтын зорилго нь янз бүрийн өгүүлбэртэй бодлогыг бодоход математикийн ямар үйлдэл хэрэглэхийг тодорхойлох гэж байвал ойлголт сайнгүй байгаа суралцагч үржүүлэхийн хүрд эсвэл тооны машин ашиглаж болно. Хариуг олохдоо гол нь биш харин ямар үйлдэл хэрэглэх вэ гэдэг нь сургалтын зорилго юм.

Cэдвийг хялбархан ойлгож байгаа сурагчдын чадварыг бүрэн дайчлах

Хичээлийг төвөггүй ойлгож сурч байгаа сурагчдын нөөц бололцоог янз бүрийн байдлаар дайчилж болно:

Асуудал шийдвэрлэх: Суралцагчдад илүү өндөр түвшний сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх элемент эсвэл шинэ мэдлэгээ танил бус нөхцөлд хэрэглэхийг шаардсан нэмэлт даалгавар өгч болно.

Хичээлийн зарим хэсгийг удирдах: Суралцагчдад хичээлийн аль нэг хэсгийг удирдах үүрэг өгч болно. Тухайлбал хичээлийн эхлэл хэсгийг удирдаж болно.

Хэрэв... бол: Сурагчид “Хэрэв... бол яах вэ” гэсэн асуултыг тавьж өөрийн мэдлэг чадварын хүрээг өргөтгөж болно.

Сурагчид бие биедээ зөвлөх

Сэдвийг бүрэн ойлгохгүй байгаа болон сайн ойлгож байгаа суралцагчдын аль алинд нь нэгэн зэрэг туслах арга бол тэд бие биедээ зөвлөх арга юм. Ингэхийн тулд суралцагчдын мэдлэг, чадвар тэнцвэртэй байж болно.

Эдгээр санааг практикт хэрэгжүүлэхХичээлийг төлөвлөх, үнэлгээ өгөх, эргэн дүгнэхдээ дараах зүйлсийг анхаарна:

Хичээлийн зорилго нь бүх суралцагчид нөөц бололцоогоо дайчлах боломжтой байж чадаж байна уу?

Хичээлд төлөвлөсөн үйл ажиллагаанууд бүх сурагчдын хэрэгцээтэй нийцэж чадаж байна уу?

Суралцагчдын заавал тооцож үзэх хэрэгцээ шаардлага/нөхцөл байна уу?

Хувилбар 1 Ялгаатай байх Хуудас 39

Page 40: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Бүх суралцагчид сургалтын үйл ажиллагаанд хамрагдаж чадаж байна уу?

Хичээлийн хэрэглэгдэхүүн нь суралцагчдын хэрэгцээнд тохирч байна уу?

Бүх суралцагч шаардлагатай материал хэрэглэгдэхүүнийг ашиглаж чадаж байна уу?

Хувилбар 1 Ялгаатай байх Хуудас 40

Page 41: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

5. Идэвхтэй сургалт“Багшийн хийж байгаагаас сурагчийн хийж байгаа илүү чухал”

Geoff Petty

Идэвхтэй сургалт гэдэг нь сурагчид хичээлийн үйл ажиллагаанд оролцох, сэтгэх, хөдлөх, ярих, боловсруулах болон тухайн сэдвийн талаарх ойлголтоо хөгжүүлэх зэрэг янз бүрийн үйл ажиллагаанд идэвхтэйгээр оролцохыг хэлнэ.

Сургалтын пирамид – Дундаж сурагчын тогтоож үлдэх хувь

http://stephenslighthouse.com/2010/02/26/the-learning-pyramid/

Агуулга

Энэ хэсэгт бид дараах зүйлсийг үзнэ:

Идэвхтэй сургалтын аргууд

o Идэвхтэй сургалтын олон арга байдаг: зүй тогтлыг өөрөө нээж илрүүлэх, ижил картнуудыг нийлүүлэх, зураг эвлүүлэх, баримтуудыг дэс дараалуулах, саналаа хэлэх, зөв бурууг олох, ялгаатайг олох, зургийг зохион байгуулах, мэдээлэл цуглуулах, сурагч заах, хурдан сэтгэх- ангид алхах гэх мэт янз бүрийн аргууд орж болно.

Эдгээр санааг хэрэгжүүлэх

Хувилбар 1 Идэвхтэй сургалт Хуудас 41

Бусдад заах: 90%

Дасгал ажлаар хийх: 75%

Хэлэлцэх: 50%

Тайлбарлан үзүүлэх: 30%

Харах: 20%

Унших: 10%

Лекц

Page 42: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Идэвхтэй сургалтын стратегиИдэвхтэй сургалтын дараах аргууд нь төдийлөн хангалттай бус юм. Та өөрөө зохиож болох өөр олон аргууд байж болно.

Зүй тогтол болон дүрмийг нээж илрүүлэх

Сурагчдад дүрэм болон зүй тогтлыг урьдчилан шууд хэлж өгөхөөс илүүтэй тухайн дүрмийг хэрэглэсэн жишээг үзүүлэх хэрэгтэй.

Сурагчид багаар ярилцах явцдаа энэ дүрмийн талаар таамаглал дэвшүүлж түүнийгээ анги хамт олноороо ярилцана. Ингэж өөрсдөө нээж илрүүлэх нь тэд мэдлэгийг өөрсдөө бүтээхэд тусална.

Энэ үед багш дэвшүүлсэн санаануудыг цуглуулах үүрэгтэй. Сурагчдын дэвшүүлсэн санаа буруу байвал багш асуудлын шалтгааныг олоод, илүү нэмэлт жишээ өгөх ба ингэснээр зөв санаануудыг илүү боловмронгуй болгодог.

Жишээ

Сурагчид хуримтлагдсан давтамжийн график, хүснэгт ба вискер диаграм байгуулахыг сурч байна. Сурагчдад диаграмыг хэрхэн байгуулах явцыг алхам алхмаар нь тайлбарлахын оронд үүнийг хийсэн диаграмыг харуулах.

Дараах ажлын хуудсыг үзье:

Хуримтлагдсан давтамжийн диаграм ба хүснэгт, үргэлжлэх цэгүүдийн вискер диаграм

Нийт талбай (см) Давтамж140 ≤ x < 145 3145 ≤ x < 150 1150 ≤ x < 155 4155 ≤ x < 160 8160 ≤ x < 165 7165 ≤ x < 170 5170 ≤ x < 175 2

Дээрх хүснэгт дэх өгөгдлийг ашиглан диаграмыг байгуулжээ. Диаграмыг хэрхэн байгуулсаныг олж мэдээд энэ диаграм вуг илэрхийлж байгааг ол.

Хувилбар 1 Идэвхтэй сургалт Хуудас 42

Page 43: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Сурагчдаас хосоороо эсвэл жижиг бүлгээр ажиллаж дээрх өгөгдлийг ашиглан графикыг хэрхэн байгуулсан байж болохыг дүгнэлт хийн тайлбарлахыг хүснэ.

Сурагчдын хийсэн тайлбарын санааг багш нэгтгэн цуглуулна.

Хувилбар 1 Идэвхтэй сургалт Хуудас 43

Хуримтлагдсан давтамж

Нийт талбай

Page 44: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Ижил картнуудыг нийлүүлэх

Сурагчид ижил утгатай баримт, мэдээлэл, асуулт, хариултуудыг олж тохируулан нийлүүлнэ.

Хоорондоо тохирохгүй картнуудыг нийлүүлсэн явдал даалгаврыг санамсаргүй азаар гүйцэтгэсэн биш гэдгийг харуулна.

Жишээ

Байгалийн ухаан– Сурагчид байгалийн шинжлэх ухааны нэр томьёог тодорхойлолтуудтай нь, химийн элементүүдийн нэрийг томъёотой нь юмуу молекулын бүдүүвчтэй нь тааруулж нийлүүлнэ.

Математик – Сурагчид графикын тэгшитгэлийг диаграмтай нь холбох, эсвэл амьдралд байдаг зүйлсийн графикыг бодит үйл явдалтай нь холбох зэрэг ажлыг хийж болно.

Англи хэл –Сурагчид ижил утгатай үгсийг холбоно. Картнуудыг хоёр хуваан бүлэглэсэн байвал карт бүрийн ард нэг үсэг бичсэн байна. Картнуудыг эргүүлж тавихад бүлэг карт бүр нийлж холбоотой нэг үг бүтээнэ.

Математик – Сурагчид эквивалент бутархайг холбоно. Бутархайг ангилсны дараа картуудыг эргүүлэн тавиад ямар үг болохыг олно.

Карт болгоны ард нэг үсэн бичсэн байна. Сурагчид ижил утгатай бутархайнуудыг зөв хуваариласан бол картнуудыг эргүүлэн тавихад “БУТАРХАЙ” гэсэн үг бичигдэж чадна

Эвлүүлдэг картнууд

Эвлүүлдэг картнууд нь өмнөх карттай адил. Сурагчдад хэд хэдэн картнууд өгнө. Карт болгоны булан дээр нэг үг юмуу нэг баримт бичсэн байна. Ижил утгатай үгс, юмуу баримтуудыг нэг дор байрлуулан тавьснаар дүрсийг эвлүүлж тавина.

Ийм картнуудыг Formulator Tarsia гэсэн програм ашиглан бүтээж болно. (http://www.mmlsoft.com/index.php?option=com_content&task=view&id=11&Itemid=12).

Хувилбар 1 Идэвхтэй сургалт Хуудас 44

812

23

69

46

1218

2030

2436

1421

Б Т А Р А ЙУ Х

Page 45: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Жишээ

Алгебр- Алгебрийн эквивалент илэрхийллүүдийг олж нийлүүлэх. Сурагчдад нэг талдаа тэгшитгэл бичсэн жижиг гурвалжингуудыг өгнө. Сурагчдыг ижил тэнцүү утгатай хэсгүүдийг нийлүүлж нэг тэгшитгэл бичих даалгавар өг.

Гурвалжингуудаас олж нийлүүлсэн эцсийн утга нь дараах байдалтай байна:

Өгөгдлүүдийг эрэмбэлэх

Сурагчдад дэс дарааллыг нь алдуулчихсан, бодлогын бодолтууд, зарим зүйлсийн заавар, зохиолын үйл явдлууд зэргийг өгнө. Тэдгээр зүйлсийг сурагчид бүлгээр ажиллаж зөв дараалалд байрлуулан утгатай болгоно.

Хувилбар 1 Идэвхтэй сургалт Хуудас 45

Page 46: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Жишээ

Математик– баталгааг бичих

Холилдсон картнууд Зөв байрлуулсан картнууд

КАРТ 13n+3 –г үржигдэхүүнд задал 3(n+1)

КАРТ 4 Дараалсан гурван тооны нийлбэр 3-т хуваагдана гэж батал

КАРТ 2 Тийм учраас дараалсан гурван тооны нийлбэр 3-т хуваагдана.

КАРТ 3 n нь бүхэл тоо бол 3 тоог n, n+1, ба n+2 байлга.

КАРТ 3n нь бүхэл тоо бол 3 тоог n, n+1, ба n+2 байлга.

КАРТ 5Гурван тооны нийлбэр

n + n+1 + n+2 = 3n + 3

КАРТ 4 Дараалсан гурван тооны нийлбэр 3-т хуваагдана гэж батал.

КАРТ 13n+3 –г дараах хэлбэрт оруулан бич 3(n+1)

КАРТ 5Гурван тооны нийлбэр дараах хэлбэртэй байна.

n + n+1 + n+2 = 3n + 3

КАРТ 2Тийм учраас дараалсан гурван тооны нийлбэр 3-т хуваагдана.

Байгалийн ухаан – Уусмалыг универсал индикатораар шалгах

Дараах туршилтын мэдээллийг зөв дараалалд оруул:

Хуруу шилэнд сорилын 1см3 –н хэмжээтэй уусмалыг хий

Шилтэй уусмал дээр 2 дусал универсал индикатор дусаа

Универсал индикатортай уусмалын өнгийг тэмдэглэ

pH-ийн хүснэгтэд уусмалын өнгийг дагуу бич

Уусмалын pH хэмжээг тэмдэглэ

Хувилбар 1 Идэвхтэй сургалт Хуудас 46

Page 47: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Шалтгааныг эрэмбэлэх

Аливаа шалтгаан, дүгнэлт зэргийг эрэмбэлж, дэс дараалалд оруулах.

Асуудалд шүүмжлэлтэй хандсан энэ арга нэлээн бодитой маргааныг өрнүүлэх боломжтой.

Сурагчдад хэд хэдэн шалтгаануудыг өгнө. Тэндээс хамгийн чухал гэснийг сонгож аваад бусдыг нь “хаяж” болно. Гаргасан шийдвэрээ зөв болохыг батлах нь шийдвэр гаргахаасаа илүү чухал юм.

Жишээ

Англи хэлний хичээл дээр маргаан зохиох – Ардчилалын шалтгаанууд.

Ардчилалд дараах шалтгаанууд байдаг. Эдгээр нь үнэхээр бодитой шалтгаанууд мөн үү?

Өөрийнхөө хамгийн зөв гэсэн шалтгаануудыг хамгийн дээр тавьж чухал биш гэснийг доор нь байрлуул. Сонгосон шалтгаанаа батлахад бэлэн байгаарай.

Ардчилал илүү тогтвортой Ардчилал хүний эрхийг дэмждэг

Ардчилал бол ард түмний төлөөлөл

Ардчилал хүний эрхийг хүндэтгэдэг

Засгийн газрын үйл ажиллагаа ил тод байдаг

Ардчилалын үед илүү эрх чөлөөтэй

Ардчилаар сонгогдсон засгийн газрыг ард түмэн авч хаяхад төвөггүй.

Хөгжилтэй, эдийн засгийн тогтвортой орнууд ардчилсан орнууд

Саналын карт

Сурагчдыг сэдвийн дагуу маргаанд оролцуул. Маргааныг эхлүүлэхэд бүлэг бүрт ямар нэгэн үзэл баримтлал өгсөн байна. Сурагчид өөрсдийнхөө үзэл баримтлалыг дэмжсэн баримтыг бичсэн бүх картнуудыг цуглуулна.

Хувилбар 1 Идэвхтэй сургалт Хуудас 47

Page 48: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Жишээ

Байгалийн ухаан– Нөхөн сэргээгдэх энергийн эх үүсвэрийн санааг дэмжсэн картнууд дараах баримтыг агуулсан байна.

Хэний зөв? Хэний буруу вэ?

Нэг асуудлыг шийдэхэд сурагчдад маш олон төрлийн шийдэл өгсөн байна. Бүлгээрээ хэний шийдэл хамгийн зөв байгааг хэлэлцэж хэнийх яагаад буруу байгааг ярилцана.

Хувилбар 1 Идэвхтэй сургалт Хуудас 48

Нөхөн сэргээгдэх энергийн эх үүсвэр нь цаг агаарын дулаарлын хэмжээг бууруулж, нүүрсхүчлийн хэмжээг багагсгах ач холбогдолтой.

Газрын тосны нөөц хэмжээ буурч байна. Уг нөөц бүрэн дуусахаас өмнө өөр төрлийн түлш олох шаардлагатай.

Нөхөн сэргээгдэх энерги тийм ч их ашигтай биш. Цаашид энэ талаар арга хэмжээ авахаасаа өмнө хүлээх шаардлагатай.

Нөхөн сэргээгдэх энергийг байруулах дэндүү өртөгтэй. Байгал орчинд эерэг үр дагавар авчрахаасаа илүү зардал гаргана.

Page 49: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Жишээ

Математик – дараах хүснэгтээс дунджыг ол

Доорх шийднүүдээс сонго. Хэний зөв? Хэний буруу вэ?

Оноо ДавтамжДавтамжийн хүснэгтээс

дунджийг хэрхэн олсныг хар. Ингээд аль нь зөв аль нь буруу болохыг тодохойл.

1 252 123 124 565 26 13

Боломж 16 оноо байгаа учраас бүх оноонуудыг нэмж, нийлбэрийг 6-д хуваана.

Дундаж нь:

1 + 2+ 3 + 4+ 5 + 6 = 3.5 6

Боломж 2 Боломжит 6 давтамж өгөгдсөн учраас давтамжуудыг нэмж 6-д хуваана. Дундаж нь:

25 + 12 + 12 + 56 + 2+ 13 = 20 6

Боломж 31 нь 25 удаа давтагдсан учраас гарах оноо нь 1 x 25 = 25.

2 нь 12 удаа давтагдсан учраас гарах оноо нь 2 x 12 = 24.

Энэ үйлдлийг 1-6 бүх тоон дээр давтан хийж тус бүрийн хариуг нэмж нийлбэрийг, шоог 120 удаа хаясан учраас 120-д хуваана.

Дундаж нь:

1 x 25 + 2 x 12 + 3 x 12 + 4 x 56 + 5 x 2 + 6 x 13 = 3.3

120 (1.d.p)

Боломж 4 1 нь 25 удаа давтагдсан учраас гарах оноо нь 1 x 25 = 25.

2 нь 12 удаа давтагдсан учраас гарах оноо нь 2 x 12 = 24.

Энэ үйлдлийг 1-6 бүх тоон дээр давтан хийж тус бүрийн хариуг нэмж нийлбэрийг олоод боломжит 6 оноо байгаа учраас 6-д хуваана.

Дундаж нь:

1 x 25 + 2 x 12 + 3 x 12 + 4 x 56 + 5 x 2 + 6 x 13 = 66.2

6 (1.d.p)

Ялгаатай байгааг ол

Сурагчдад гурваас дөрвөн бодит зүйлс, диаграм, үг хэллэг өгөөд тэндээс ганц ялгаатай байгааг нь олуулаад тайлбарыг нь хэлүүлнэ.

Ийм олон тооны бүлэг зүйлээс ялгаатайг нь олоход түүнийг зөвтгөх нэгээс илүү хариу байж болно. Хамгийн чухал нь сурагч өөрийнхөө сонголтыг баталж сурах нь юм.

Хувилбар 1 Идэвхтэй сургалт Хуудас 49

Page 50: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Жишээ

Байгалийн ухаан – Сар – Нар – Дэлхий– Дэлхий ван

Дэлхийг тойрдог ганц дагуул учраас Сар

Амьдрал байдаг ганц гариг учраас Дэлхий

Нарны аймгийн гол цөм нь учраас Нар

Бид энгийн нүдээр харж чадах учраас Дэлхий ван

Математик – 9 – 12 – 5

Тооны квадрат байж чадах ганц тоо учраас 9

Жагсаалтанд байгаа ганц тэгш тоо учраас 12

Жагсаалтанд байгаа ганц анхдагч тоо учраас 5

Зураг байрлуулах/ Мэдээлэл цуглуулах

Сурагчдыг гурав гурваар нь бүлэг болгоно. Нэг сурагч нь гүйгч нөгөө хоёр нь зураач.

Сурагчдыг ирэхээс өмнө ангийн гадаа зураг юмуу диаграм өлгөсөн байна. Гүйгчид хэд хэдэн удаа 30 секунтын хугацаанд зургийг очиж ажиглана. Тэд буцаж бүлэг дээрээ ирээд зураг буюу диаграмын утгыг тайлбарлахад зураачид тухайн зүйлийг гүйгчийн хэлсний дагуу зурна. Гүйгч зураг зурах, гараар дохих байдлаар зураачид туслахыг хориглоно.

Үүнтэй төстэй өөр нэг зүйл бол тодорхой нэг зүйлийн мэдээллийг анги дотор өөр өөр газруудад бичиж тогтооно. Гүйгч ангиар тойрон явж бичсэн зүйлийн мэдээллийг уншаад гол санааг зураачдад хэлж бичүүлнэ.

Дээрх дасгал ажлуудаар сурагчид мэдээллийг цуглуулж, түүнээгээ өөрийн ойд хадгалах чадварыг хөгжүүлж байгаа юм. Түүнчлэн хүүхдүүд өөрсдөө бичиж зурахгүй ч олж авсан мэдээллээ хэлэх тайлбарлах аргад суралцана.

Сурагчид өөрсдөө багш болох

Цөөн хэдэн хүүхэд бусдадаа өөрсдийнхөө сурсан мэдсэн зүйлийг заана гэдгийг сайтар ойлгож багшаас заавар авсан байна.

Зааврыг өгч байхад хүүхдүүд асуулт асууж, тэмдэглэж, бас хичээл заах дадлага хийж болно. Үүний дараа тэд өөрсдийнхөө ширээнд очиж зааврыг бусдадаа

Хувилбар 1 Идэвхтэй сургалт Хуудас 50

Page 51: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

өгнө.

Жишээ

Математик – Перпендикулярын болон өнцгийн биссектрисийг байгуулах

Байгалийн ухаан – Туршилт хийх

Санал бодлоо уралдуулах

Эхлээд сурагчдыг цөөхөн хүүхэдтэй баг болгоод сүүлийн үед заасан сэдвийн тухай 2 минутын хугацаанд маш хурдан бодох даалгавар өгнө. Дараагаар нь уг сэдвээс санаж байгаа зүйлсээ том цаасан дээр бичихийг хүснэ. Үүний дараа бүх хүүхдүүд анги дотроо 2 минут алхаад өөр багуудын зурагт үзүүлэнг очиж үзнэ. Ингэсний дараа өөрсдийнхөө цаасан дээр буцаж очоод саналгүй үлдээсан зүйлсээ нөхөж бичнэ. Энэ давтах ажил тэднийг ямар зүйл дутуу, буруу бичсэнийг нь ойлгуулна.

Эдгээр санааг хэрэгжүүлэхЭдгээрийг хэрэгжүүлэхдээ дараах зүйлсийг анхаар:

Ангид зохион байгуулж байгаа ажлууд нь сурагчдын сонирхлыг татаж, татан оролцуулж, мөн чадварыг нь бүрэн дайчилж чадаж байна уу?

Олон өөр төрлийн үйл ажиллагаа, нөөц материал ашиглаж байна уу?

Төрөл зүйл нь өөр өөр байж чадаж байна уу?

Ангид хийж байгаа ажлууд нэгтгэн дүгнэлт хийх, асуудлыг шийдэх гэх мэтээр бодох чадварыг хөгжүүлж чадаж байна уу?

САНАМЖ

Идэвхгүй сургалт мартах үр дагаварт л хүргэнэ (дараах сургалтын пирамидаас хүүхдийн санаж үлдэх хувь хэмжээг хараарай).

Хувилбар 1 Идэвхтэй сургалт Хуудас 51

Page 52: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

6. Анги зохион байгуулалт“Ангиийг үр дүнтэй удирдан зохион байгуулах нь сургалтын

төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд маш чухал. Үүгээр бид анги танхимийг зохион байгуулах арга зам нь сургах, сурах үйл ажиллагаанд дэмжлэг

болоход оршдог гэдгийг хэлэх байна ”http://rtweb.info/books-and-resources/reflective-teaching/being-a-reflective-teacher/10-organisation

Анги зохион байгуулалт нь сургах, сурах үйл ажиллагааны чанарт шууд нөлөөлдөг. Ангид явуулж байгаа үйл ажиллагаанууд аажмаар солигдох ёстой бөгөөд, багийн ажлыг нарийвчлан удирдан зохион байгуулах шаардлагатай. Ангийн ширээ сандлыг хосоороо, багаар болон ангиараа хэлэлцүүлэг хийх үед багш, сурагчид анги дундуур чөлөөтэй явахаар байрлуулсан байна.

Агуулга:

Энэ хэсэгт бид дараах зүйлсийг үзнэ:

Багш удирдсан, бие даасан, хосоор болон багаар ажиллах үйл ажиллагаанууд

Ангийн зохион байгуулалт

Бүлгийн ажлыг зохион байгуулах

Эдгээрийг санаануудыг практикт хэрэгжүүлэх

Багш удирдсан, бие даасан, хосоор болон багаар ажиллах үйл ажиллагаануудХичээлийг төлөвлөхөд багш удирдсан, сурагчид бие даасан, хосоор болон багаар ажиллах гэсэн олон төрлийн үйл ажиллагаанууд байна. Үйл ажиллагаануудыг хэрхэн зохион байгуулж болох тухай дараагийн хэсгийн өмнө үйл ажиллагааны төрөл бүрээс зарим жишээг тодорхойлон тайлбарлая.

Багш удирдсан үйл ажиллагаа

Хэдийгээр сурагчдыг хичээлд оролцуулах, тэдний хичээл ойлгосон эсэхийг мэдэхэд багшийн асуулт, хариулт чухал ч багш удирдсан үйл ажиллагаа хичээлийн үеэр цөөн байна.

Хувилбар 1 Анги зохион байгуулалт Хуудас 52

Page 53: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Багш удирдсан үйл ажиллагааны жишээ

Багш хийж үзүүлэх

Багшийн яриа/илтгэл

Багш удирдсан хэлэлцүүлэг

Бие даасан үйл ажиллагаа

Зарим үед сурагчид бие дааж ажиллах нь зүйтэй. Эдгээр үйл ажиллагааг бие биенийхээ эсвэл өөрийгөө үнэлэх үйл явцыг ашиглах замаар илүү олон талт болгож болох юм. .

Бие даасан үйл ажиллагааны жишээ

Суралцагчид хөнгөнөөс аажмаар хүндэрсэн ажлын хуудсыг хийж дуусгана

Сүүлд үзсэн хичээлээ дүгнэж зурагт хуудас, үзүүлэн хийнэ

Сурагчид бие дааж судалгаа хийгээд, үр дүнгээ ангийнхандаа танилцуулах

Суралцагч нь өөрийгөө хэрэв багш байсан бол гэж төсөөлөн бодож сурагчдын ажлыг засна.

Хосоор хийх үйл ажиллагаа

Сурагч ганцаараа янз бүрийн санаа дэвшүүлээд байх тийм ч үр дүнтэй биш ба шүүмжлэлтэй ханддаг найзтай байвал тэр нь зөвлөмж, заавар өгч чадна.

Хосоор хийх үйл ажиллагааны жишээ

Сурагчид гаргасан санаагаа өөрсдөө авч үзсэний дараа хамтрагчтайгаа ярилцаж сайжруулаад дараа нь ангийнхаа бусад сурагчдад танилцуулна.

Үнэлж дүгнэх схем эсвэл шалгах хуудсын дагуу сурагчид бие биенийхээ ажлыг засна.

Сурагчид хосоор ажиллан төгс шийдэл/хэсэг ажлыг гаргахын тулд асуудлуудыг шийдвэрлэнэ.

Сурагчид өмнө хийсэн ажлын жишээг судалж үзээд түүнд тодорхой зарим аргуудыг яагаад, хэрхэн хэрэглэснийг бие биендээ тайлбарлана.

Хувилбар 1 Анги зохион байгуулалт Хуудас 53

Page 54: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Бүлгээр ажиллах үйл ажиллагаа

Жижиг бүлгээр ажиллахад сурагчид янз бүрийн үүрэг гүйцэтгэх бөгөөд бусадтай хэрхэн хамтарч ажиллахад суралцана.

Бүлгээр ажиллах үйл ажиллагааны жишээ

Сурагчид туршилт, судалгаа төлөвлөж хийнэ.

Сурагчид ангийнхаа бүх хүүхдүүдэд ажлаа танилцуулна.

Сурагчид бүлгээрээ тодорхой асуултанд хариулах, үүрэг даалгаврыг гүйцэтгэхийн тулд цөөн хэдэн минут хамтран ажиллаад гаргасан шийдвэрээ бусдадаа танилцуулна.

Анги зохион байгуулалтын зураглал

Анги танхимын өөр өөр зохион байгуулалтын зураглал нь сургалтын янз бүрийн аргад дэмжлэг болдог.

Хэрэв сурагчийн ширээнүүдийг самбарруу харуулж цувуулан байрлуулсан бол сурагчид бүгд ангийн төв хэсэг болсон багш, самбар хоёр дээр анхаарлаа төвлөрүүлэхэд тус дэм болно. Асуулт хариулт зөвхөн ангийн урдаас хойүоо эсвэл хойноос урагшаа чиглэнэ. Ийм зохион байгуулалтын үед сурагчид зөвхөн багштайгаа юмуу эсвэл хажуудаа сууж байгаа нэг, хоёр хүүхэдтэй л харилцах боломжтой байдаг.

Хэрэв сурагчийн ширээнүүдийг нэг эсвэл хоёр “П” хэлбэрээр ерөнхий төвтэйгээр засвал сурагчид бие биенээ сонсох, хоорондоо ярихад илүү хялбар байна. Ийнхүү өөд өөдөөсөө харж суух нь бүлгийн хэлэлцүүлэг хийхэд хялбар боловч мөн л ангийн урд хэсэгт сурагчдын анхаарлыг төвлөрүүлнэ.

Сурагчийн ширээнүүдийг жижиг бүлгээр ажиллахад зориулан зохион байгуулж болно. Суудлыг ингэж засахад сурагчдад хоорондоо харилцахад хялбар бөгөөд бүлэг зохион байгуулахад цаг үрэхгүй. Ингэхдээ нэг ч сурагчдыг шаардлагатай үед бүгд урагшаа самбар луу харж тэндээс ирж байгаа зааварчилгааг сонсож чадахаар, самбар луу нуруугаа харуулалгүйгээр суухаар зохион байгуулж болох

Хувилбар 1 Анги зохион байгуулалт Хуудас 54

Page 55: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

юм.

http://www.unicef.org/teachers/environment/arrange.htm

Бүлгийн ажлыг зохион байгуулахСурагчдыг бүлэг болгох

Сурагчдыг мэдлэг чадвар, сонирхолынх нь дагуу бүлгүүдэд хуваах ба ингэхдээ холимог байдлаар хуьаагдсан эсэхэд анхаарах хэрэгтэй. Ямар бүлэгт орохоо сурагчид өөрсдөө шийдэж болно мөн багш хэн нь хэнтэй ажиллахыг шийдэж болно. Сурагчид өөр өөр сурагчидтай ажиллаж үзэх нь чухал юм. Сурагчдыг богино хугацаанд хуваарилах нэг арга бол тэднийг орж ирэхэд нь тоо тоолуулаад ижил тоотой сурагчдыг нэг бүлгийн ширээнд хуваарилах явдал. Хэрэв сурагчид өөрсдөө бүлэгт хуваагдаж байгаа бол багш тэдэнд тодорхой хугацаа тухайлбал 30 секунт өгнө. Мөн сурагч бүрийг хамруулах, сурагчдыг бүлэгт жигд хуваарилахад багш зааварчилгаа өгнө.

Хэрэв хийлгэж байгаа үйл ажиллагааны даалгавар нь ялгаатай түвшнийх бол сурагчдыг мэдлэг чадварынх нь түвшингээр бүлэгт хуваарилна. Энэ үед илүү чадвартай хүүхдүүдтэй бүлэг нь нэг бүлэг болсноор өөрсдийн гаргасан санааг улам гүнзгийрүүлэн судлах талаар бие биендээ туслах боломжтой болно.

Бүлгээр ажиллах үндсэн дүрмийг зохиох

Сурагчдыг ямар байдлаар бүлэглэснээс шалтгаалахгүйгээр бүлгийн ажлыг хэрхэн явуулах талаар заасан маш тодорхой дүрэм байх ёстой. Үүнийг анги хамт олноороо шийдэх бөгөөд дараах зүйлийг тусгасан байна:

Бүлгийн ажлын дүрмийн жишээ

Санал нийлэх эсэх тал дээр шударга байх

Хүн бүрийн санаа бодлыг хүндэтгэх, үнэлэх

Бусдыг ярьж байхад таслахгүй байх

бүтээлч шүүмжлэлийг ашиглах, хүлээн зөвшөөрөх

Өөрт оногдсон үүргийг шударгаар гүйцэтгэх

Бие биедээ тайлбарах, нэг нэгнээ дэмжих, хамт олныхоо өмнө хариуцлага хүлээдэг байх

Бүлгийн ажлаа сайн тэмдэглэж авах

Хугацаанд нь ажлаа дуусгах

Хувилбар 1 Анги зохион байгуулалт Хуудас 55

Page 56: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Бүлгийн ажлын заавар өгч байхад чимээгүй сонсох

Сурагчдыг бүлгээр ажиллаж байхад, шаардлагатай үед бүх сурагчийн анхаарлыг өөртөө хандуулахын тулд багш маш ойлгомжтой дохиотой байх хэрэгтэй. Ангийн сурагчдын анхаарлыг өөртөө хурдан хандуулах нэг энгийн арга бол багш самбарын урд зогсоод гараа өргөх юмуу эсвэл таваас тэг хүртэл урвуу тоолж болно. Багшийг тэг гэж хэлэхэд бүх хүүхэд чимээгүй болж үзэг цаас, хэрэглэж байсан зүйлээ доош нь тавиад бүгд багш руу харсан байна.

Сурагчдад үүрэг хуваарилах

Бүлгийн ажлыг дэмжих нэг арга бол бүлгийн гишүүдэд үүрэг хуваарилж өгөх явдал юм. Энэ нь сурагчид нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгоно. Бүлгийн бүх гишүүнхийж байгаа ажлынх явцыг бусдадаа танилцууснаар тухайн бүлгийн гишүүн бүр бусдынхаа хийж буй ажлын талаар ойлголттой болох нь чухал.

Жишээ нь: Бүх үүрэг байх албагүй боловч дараах үүргүүдийг заавал хамарсан байх хэрэгтэй.

Тэмдэглэл хөтлөгч Нөөц хэрэглэгдэхүүн зохион байгуулагч

Хөндлөнгийн шүүгч

Тэмдэглэл хөтөлнө

Мэдээлэл цуглуулна

Тайлбар, тодруулна

Тайлан бичнэ

Бүлэгт шаардлагатай нөөц хэрэслийн тухай жагсаалт гаргана

Бүлгийн гишүүдэд нөөц, материалыг хуваарилна.

Шаардлагатай нөөц материал хэрэгтэй болон үлдэж байгааг анхаарч байна.

Цаг барина.

Хэлэлцүүлэг /маргааныг удирдана

Санал хураана

Саналыг тоолно

Бүлгийн санал нэгтэй шийдсэн эцсийн байр суурийг мэдэгдэнэ . .

Хувилбар 1 Анги зохион байгуулалт Хуудас 56

Page 57: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Анализ хийгч Шинжээч Хэрэглээ

Түлхүүр үгийг олно

Дүрэм, давтагдаж буй загварыг олно

Гол мэдээллийг тодорх

Мэдэхгүй, шинэ үг, нэр томъёогсудална

Суурин мэргэжилтэн болохынхо хувьд

судалж байгаа зүйлдсудалгаа хийнэ

Мэдээллийг хаанаас олж болохыг судална

Гаргасан санаа зөв эсэхийг тооцно.

Энэ сэдвийн талаарх бусад боломжуудыг тооцно.

Бүлгийн ажлыг хянаж шинжлэх

Сурагчид бүлгээр ажиллаж байхад багш тэдний явцыг хянаж байх шаардлагатай. Энэ үед сурагчид багшаас хамааралтай болох хандлагатай байдаг тул багш бүлгийн ажилд хэт их оролцохоос зайлсхийх хэрэгтэй. Харин бүлгийн гишүүд алдаа гаргаад алдаагаа өөрсдөө олж залруулах нь чухал.

Багшийн нэг үүрэг бол бүлгийн бүх гишүүд идэвхтэй оролцож буй эсэхийг хянах юм. Тухайлбал, дуугүй хүүхдүүд оролцож байгаа эсэх, хэн ч хэн нэгний ажлыг завшихгүй байгаа эсэх гэх мэт. Багш ангийн ар талд зогсоод бүлгийн ажлыг хянах нь зөв эхлэл юм. Үүний дараагаар аль нэг сурагчид хандан асуулт тавьж болно.

Бүлгийн ажилд оролцохгүй байгаа сурагчдад жижиг хэмжээний даалгаврыг тодорхой хугацаанд хийж дуусгахаар өгөөд дараа нь багш дахин очиж шалгана.

Жишээ

................ яаж хийснээ намайг 5 минутын дараа эргэж ирэхэд надад тайлбарлаарай.

Үүний шалтгааныг... надад хэлээрэй. Би 3 минутын дараа эргэж ирнэ.

Би та нарыг нэгийг өөрөө сонгож хэлүүлнэ. Тиймээс өөрсдийнхөө хэрэглэж буй арга, тайлбарыг хэн ч өгөхөд бэлэн байгаарай.

Хувилбар 1 Анги зохион байгуулалт Хуудас 57

Page 58: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Эдгээр санааг практикт хэрэгжүүлэхХичээлийг төлөвлөх, үнэлэгээ өгөх, эргэцүүлэн бодохдоо дараах зүйлсийг ач үзэх ;

Энэ үйл ажиллагааг явуулахад бүлгийн хэмжээ ямар байвал зохилтой вэ?

Сургалтанд өгөгдсөн даалгаврыг гүйцэтгэхэд сурагчдын оролцоог яаж сайжруулах вэ?

Сурагчдыг хөгжүүлэхэд сургалтын орчин хэр тусалж чадах вэ?

Сурагчдад туршилтыг бие дааж хийх, хосоороо хийх, бүр анги хамт олноороо хийхийн аль нь илүү үр өгөөжтэй вэ?

Сурагчид ажлыг хоёр хоёроороо хийж эхлээд жижиг бүлгээрээ нийлж хийж дуусгахаарүйл ажиллагааг тохируулах арга зам байдаг уу?

САНАМЖ

Суралцагчдад санаагаа хэлэлцэх хугацаа өгөх

Бүлгийн ажлыг хянах шинжлэх- анги дундуур явж суралцагчдын хэлж ярьж байгааг сонсох

Хувилбар 1 Анги зохион байгуулалт Хуудас 58

Page 59: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

7. Үнэлэх ба эргэцүүлэх “Зарим багш нар өөрсдийн ажлыг үнэлэхийг маш хэцүү ажил гэж

үздэг ч үүний туйлын ах холбогдолтой тал бол цаашдын ажилд нь эерэг үр нөлөө авчирпаг явдал юм”.

Bob Burkhill and Ray Eaton, Developing Teaching and Learning

Эргэцүүлэх практик нь багш нар сургалтын арга барилын талаар гүнзгий ойлголттой болох, өөрсдийн багшлахуйн чанарыг сайжруулахад тусалдаг бөгөөд сургалтыг цаашид сайжруулахад чухал нөлөөтэй.

Агуулга

Энэ хэсэгт бид дараах зүйлсийг үзнэ:

Колбийн диаграм ашиглан хичээлд үнэлгээ өгөх

Хичээлийг үнэлж, дүгнэхэд хэрэглэгдэх асуулт ба аргууд

Эдгээр санааг хэрэгжүүлэх

Колбийн диаграм ашиглан хичээлд үнэлгээ өгөхДавид Колбийн гаргасан суралцахуйн онол нь 4 цикл үе шаттай. Энэ нь багш төдийгүй сурагчид ч өөртөө дүгнэлт хийхэд тустай.

Хувилбар 1 Үнэлэх ба эргэцүүлэх Хуудас 59

ТөлөвлөхХүрэх үр дүнгээ

төлөвлөх

ХийхХичээлийг заах

Өөрчлөлт оруулах

Туршилгаар сурахБаримт дээр үндэслэн

дүгнэллт гаргах

Шалгах ба үнэлж дүгнэх

Туршилтад шинжилгээ хийхТуршилт дүгнэлт гаргах Туршилтыг шалгах дүгнэх

Давид Колбийн туршилтаар сурах онол

Page 60: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Үнэлэх ба эргэцүүлэх аргууд

Багш нар тодорхой туршилт буюу өөрөөр хэлбэл заасан хичээлээ үнэлнэ. Үүнд хичээлийн бүтэц, цагийн талаар ч тусгана.

Хичээлийн бүтэц ба цаг хугацаанд үнэлгээ өгөх шаардлагатай. Үүнд хамгийн чухал үйл ажиллагаа бол багш нар хамтарч багаар хичээл заах, хичээлийн видео бичлэг болон хичээлд ажиглалт хийх зэрэг бөгөөд өөрсдийн хичээлийг дүгнэх үр дүнтэй үйл ажиллагаа юм.

Үнэлэх ба эргэцүүлэх асуултууд

Дараах асуултуудыг багш, ажиглагч болон сурагчдаас асуувал үнэлж дүгнэхэд нэмэр болох болов уу.

Ямар зүйл сайн болсон бэ?

Энэ зүйл яагаад амжилттай болов?

Ямар зүйл амжилтгүй болов?

Яагаад?

Энэ сэдвийг заахад дараагийн хичээл дээр юуг нь өөрчлөх шаардлагатай байна?

Жишээ

Ямар зүйл амжилттай болов?

Сурагчид хичээлд сайн оролцсон. Тайлбар амжилттай болсон.

Яагаад ? Сурагчид уралдах дуртай учраас хооронд нь тоглоомонд их идэвхтэй оролцсон.

Ямар зүйл амжилтгүй болов?

Дасгалын хуудас сурагчдад дэндүү хүнд байсан.

Яагаад? Сурагчид, ялангуяа Женнигийн бүлгийнхэн зааврыг анхааралтай сонсоогүй.

Энэ сэдвийг заахад дараагийн хичээл дээр юуг нь өөрчлөх шаардлагатай байна?

Ажлын хуудас өгөхөөсөө өмнө сурагчид юу хийхээ ойлгосон эсэхийг мэдэхийн тулд асуулт асууж лавлах .Мөн зааврыг хүүхдүүдээр өөрсдөөр нь дахин хэлүүлж, тэдэнд асуулт асуух боломж олгох

Хувилбар 1 Үнэлэх ба эргэцүүлэх Хуудас 60

Page 61: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Хичээлийн зорилгыг илүү тодорхой болгох үүднээс зарим илүү нарийвчилсан асуултуудыг хэрэглэх нь зүйтэй. Зарим тодорхой хэсэгт илүү олон асуултыг асууж тухайн хэсгийг тодруулж болно. Ийм асуултууд нь дараах төрлийн асуултууд байж болно:

Хичээлийн зорилго зорилтууд:

Ямар хичээл байсныг сурагчид ойлгосон уу? Ойлгосныг нь яаж мэдэх вэ?

Хичээлийг тохирох түвшинд нь төлөвлөсөн байсан уу? чадсан уу?

Сурагчдад ямар зүйл хүндрэлтэй байсан бэ?

Хичээлийн амжилтын үзүүлэлт, хэмжүүр юу байсныг бүх сурагч мэдэж байсан уу?

Сурагчид юу сурав? Сурсан зүйлс нь үр дүнтэй байж чадсан уу?

Хичээлийн үеэр сурагчид юуг давтсан бэ? Давтлага хүүхдүүдэд ашигтай байсан уу?

Үйл ажиллагаа ба материал хэрэгсэл

Хичээл дээр ашигласан материал хэрэгсэл болон хийсэн янз бүрийн ажлууд сурагчдын сонирхлыг татаж чадсан уу?

Ашигласан материалууд хэрэг болсон уу?

Сурагчид

Бүх сурагч даалгавруудыг хийсэн үү? Яагаад?

Хичээлийн аль хэсэг хүүхдүүдэд хамгийн сонирхолтой эсвэл хамгийн сонирхолгүй байсан бэ? Яагаад?

Анги зохион байгуулалт

Хичээл төлөвлөсөн алхмын хурд болон цаг тохиромжтой байсан уу?

Ангиар, бүлгээр, хосоороо, болон бие даасан ажлууд үр дүнтэй байж чадсан уу?

Ангиараа, бүлгээрээ, хосоороо болон бие даасан ажлуудыг юунд ашигласан бэ? Тэдгээр ажлууд тохиромжтой байж чадсан уу?

Хийх ажлын заавар ойлгомжтой байсан уу?

Хувилбар 1 Үнэлэх ба эргэцүүлэх Хуудас 61

Page 62: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Бүх урагч оролцож чадсан уу?

Бүх сурагчдын мэдлэг чадварт ахиц гарсан гэдгийг хэрхэн мэдэж байсан бэ?

Ерөнхий

Энэ хичээлийг дахин заавал юуг хэрхэн сайжруулах вэ?

Давуу тал, Сул тал, Боломж ба ЭрсдэлАливаа зүйлийн давуу, сул тал, ашигтай зүйлс болон учирч болзошгүй аюул занал буюу SWOT шинжилгээний арга нь нь хичээлийг үнэлэх өөр нэг арга юм.

Давуу тал Хичээлийн давуу тал юу байв? Сургалтанд юу сайнаар нөлөөлж байв? Яагаад вэ?

Сул тал Хичээлийн сул тал юу байв? Сургалтанд юу муугаар нөлөөлж байв? Яагаад?

Боломж Дараагийн хичээлүүдийг заахад цохон тэмдэглүүштэй ямар ашигтай, үр дүнтэй зүйлс байна вэ? Яаж?

Эрсдэл Дараагийн хичээлүүдийг заахад саад болохоор ямар зүйлс байна вэ? Түүнээс яаж зайлсхийх вэ?

Хувилбар 1 Үнэлэх ба эргэцүүлэх Хуудас 62

Page 63: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Жишээ

Сурагчид шугам, компас ашиглан олимпийн цагиргуудыг байгуулах хичээлийг дараах SWOT шинжилгээгээр шинжилж болно:

Давуу тал Сурагчид маш идэвхтэй, сонирхолтой оролцсон. Хийсэн ажлаа өөрөө үнэлэхэд хялбар байсан (сурагчид хийсэн зүйлээ зөв буруу байсныг хэлж чадаж байсан).

Сул тал Олон сурагч энгийн тойрог зурж чадахгүй байв. Үүнийг багш тооцоолоогүй байсан.

Боломж Дадлагын үеэр сурагчид тойргийг зөв зурах гэж их хичээж байсан. Сурагчдыг татан оролцуулж байхын тулд дадлагын ажил илүү төлөвлөж байх нь зүйтэй.

Эрсдэл Сурагчид энгийн диаграмыг зөв харьцаа, хэмжээтэй зурж чадахгүй байгаа нь дараа дараагийн ажилд саад болох магадлалтай тул ийм зүйлүүдийг дахин дахин хийлгэх хэрэгтэй.

Багшийн тэмдэглэл хөтлөх

Багш өөрийн заах аргын талаар тэмдэглэл хөтөлснөөр мэргэжлийн дадлага туршлага, тулгарсан асуудал, амжилт бүтээл, анхаарал татсан зүйлсийг эргэцүүлэн дүгнэхэд тус болдог.

Хичээлийн дундуур гарч ирж байгаа шинэ санаануудыг багш ажилдаа саад болгохгүйгээр түргэхэн зуур тэмдэглэж болно. Ийм тэмдэглэгээ тухайн хичээлийг үнэлж дүгнэхэд болон хэвшмэл болсон зарим зүйлсийг илрүүлэхэд тус болдог.

Боломжтой бол багш тодорхой жишээ баримттайгаар өөртөө төрж байгаа сэтгэгдлийг шударгаар, нарийн тодорхой бичиж тэмдэглэх нь чухал.

Бусад багшийн ажиглалт

Багш нар нэг нэгнийхээ хичээлд сууж ажиглалт хийдэг. Ийм ажиглалтаар багш нар бусад багшийн заах аргын арга барилыг ажиглаж өөрийнхөө заах арга барил анги зохион байгуулалтад шүүмжлэлтэй хандахад тус болдог.

Хичээлд ажиглалт хийхээсээ өмнө багш нар хоорондоо уулзаж тохироод тухайн хичээлийн сэдэв, онцлог байдал гарч болзошгүй асуудлуудын талаар ярилцана. Ажиглагч багш, хичээлээ заах багш тухайн хичээлээр яг юуг анхаарч ажиглахаа тохирно. Тухайлбал ажиглалт нь хичээлийн цагийн төлөвлөлт,

Хувилбар 1 Үнэлэх ба эргэцүүлэх Хуудас 63

Page 64: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

асуулт гаргах, явцын үнэлгээ эсвэл сурагчид хосоор ажиллахдаа ямар яриа өрнүүлж байгаа зэргийг ажиглах гэх мэт

Шаардлагатай гэж үзвэл ажиглалт хийж байгаа багш тодорхой зорилго даалгавартайгаар ажиглалтаа хийж болно. Ийм зорилго даалгавар нь тухайн хичээл дээр хэрэглэгдсэн нээлттэй ба хаалттай асуултын тоо, хичнээн хүүхэд асуултад хариулсан , аль эсвэл асуулт асуугаад хүлээх хугацаа зэргийг олох байж болно.

Ажиглалтыг хийж дуусгаад хоёр багш хийсэн зүйлүүдээ товчхон ярилцана. Ажиглалтаас гарч ирсэн дүгнэлтийг хоёр багш цаашид өөрсдийн заах хичээлдээ ашиглана.

Жагсаалт: Ангийн эд хэрэгслийн жагсаалт

Багш нар ангид байгаа материал, багаж хэрэгслийн жагсаалтыг гаргаж тэдгээр зүйлс тухайн долоо хоногийн ямар хичээлүүдэд ашиглагдсан, мөн хэр ашиг, тустай байсныг тэмдэглэнэ. Тухайлбал жагсаалтыг тодорхой хичээлийн үед ашигласан, эсвэл хичээлийн явцын үнэлгээний үед ашигласан материалуудаар хийж болно.

Жишээ

Энэ жишээ нь сургалтын үнэлгээ хийхэд ашигласан материал хэрэгслийн жагсаалт юм.

Техник Өдөр/анги Үнэлгээ

A, B, C, D саналын картнууд

Гэрлэн дохионы гэрлүүд

Жижиг цагаан самбарууд

Гарах хуудас

Хосоор ярилцах

Хувилбар 1 Үнэлэх ба эргэцүүлэх Хуудас 64

Page 65: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Эдгээр санааг хэрэгжүүлэхХичээлийг төлөвлөх, үнэлгээ өгөх, эргэн шалгахад анхаарах зүйлс:

Хичээлдээ үргэлж дүн шинжилгээ хийдэг үү?

Заасан хичээлийнхээ амжилттай, амжилтгүй болсон хэсгүүдийг анхаарч үздэг үү?

Өөрөө өөрөөсөө яагаад амжилттай болов, эсвэл яагаад амжилтгүй болов гэж асуудаг уу?

Ирээдүйд хэрэглэх заах аргын санаануудыг авч чадав уу?

Дараагийн хичээлийг заахдаа хэрэглэх зүйлсийг өмнөх хичээлээс нь хичээнгүйлэн суралцаж чаддаг уу?

Хичээл төлөвлөсний дагуу явагдахгүй бол буруутанг нь шууд хайдаг уу? Эсвэл юу яагаад буруу болсныг нь олохыг зорьдог уу?

Хичээл заах аргынхаа тухай сурагчидтайгаа болоод бусад багш нартай ярилцдаг уу?

Хичээлээ заачихаад өөрөө өөртөө юу нь сайн болов, юу нь тааруухан болов гэж “медал ба зорилго” аргыг хэрэгжүүлдэг үү?

Хичээлийг эргэн дүгнэсний дараа тэрнийгээ дараагийнхаа ажилд хэр ашигладаг вэ?

САНАМЖ

Хичээлээ үнэлэн дүгнэх нь багшийн өөрийн заах аргыг илрүүлнэ.

Үнэлгээний хамгийн гол зорилго бол цаашдын сургалтанд амжилт гаргах төлөө хийгддэг явдал юм.

Хувилбар 1 Үнэлэх ба эргэцүүлэх Хуудас 65

Page 66: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

8. Төлөвлөх“Сайн багш сурагчдыг даалгавраа гүйцэтгэж байхад тэдний дунд юу

болж байгааг байнга хянаж ажил төлөвлөсний дагуу явагдаж буй эсэхийг ажиглаж байдаг. Тэд өөрсдийн ажлын арга барилыг ч шалгаж

сурагчдын сурах үйл явцыг сайжруулахын төлөө, тэднийг амжилтанд хүргэхийн төлөө ажилладаг.”

Demos 2004. About learning, Report of the Learning Working Group, Demos, London

www.demos.co.uk

Төлөвлөлт бол сургалтын амжилтын гол юм. Багш нар хичээлийг төлөвлөхдөө жилийн төлөвлөгөө, улирлын төлөвлөгөө болон бүлэг сэдвийн төлөвлөгөө гэж боловсруулдаг.

Агуулга

Энэ хэсэгт бид дараах зүйлсийг үзнэ:

Хичээл төлөвлөхөд анхаарах зүйлүүд

Хичээлийн явцад төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах

Хичээлийн төлөвлөгөөний загварын дагуу хичээлээ төлөвлөх

Эдгээрийг практикт хэрэгжүүлэх

Хичээл төлөвлөхөд анхаарах зүйлүүдХичээлийг төлөвлөхөд маш олон зүйлийг анхаарах ёстой. Тэдгээрийг бид дараах диаграмаас харж болно:

Хувилбар 1 Төлөвлөх Хуудас 66

Page 67: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Сурагчид

Ангийн сурагчдын мэдлэг чадварын түвшин ямар байна?

Ямар нэгэн тусгай дэмжлэг, тусламж шаардлагатай сурагч байна уу?

Энэ сэдвийн талаар сурагчдийн өмнөх мэдлэг ямар байна вэ?

Сурагчдыг бүлгээр хуваарилахад бүлгийн хүүхдүүдийн харилцаа ямар байна, сургалтын явцад тусалж байна уу эсвэл саад болж байна уу?

Хувилбар 1 Төлөвлөх Хуудас 67

Хичээлийн төлөвлөгөө

ШалгалтӨмнөх мэдлэгСургалтын явцын үнэлгээЭцсийн үнэдгээ

БүтэцЭхлэхҮйл ажиллагааДүгнэлтүүдБие дааж, хосоор, бүлгээр

ажиллахТүлхүүр асуултНөөц, материалЯлгавартай хандах

СурагчидЧадварХэрэгцээХоорондынхарилцааӨмнөх мэдлэг

СэдэвГол гол мэдлэгСургалтын үр дүнБуруу ойлголтЕрөнхий зураглал

БагшМэдлэгӨөртөө итгэлтэй байдалАнгийн сурагчидтай харилцах

харилцааӨмнөх хичээлээс хийсэн

дүгнэлт

Page 68: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Сэдэв

Энэ сэдвийг ойлгоход ямар үндсэн мэдлэг шаардлагатай вэ?

Хичээлээс тодорхой ямар үр дүн гарах ёстой вэ?

Энэ сэдвийн холбоотой ямар буруу ойлголтууд байдаг вэ?

Энэ хичээл сургалтын ерөнхий зураглалд/ төлөвлөгөөнд хэр нийцэж байна вэ?

Бүтэц

Хичээлийн эхэнд, дунд болон төгсгөлд ямар ажлууд орох вэ?

Сурагчид бие дааж ажиллахад, хосоороо болон бүлгээр ажиллахад ямар боломжууд өгөгдсөн байна?

Хариулт авах шаардлагатай ямар түлхүүр асуултууд байна?

Ямар нөөц материалууд хэрэгтэй байна?

Хичээлийн ялгарах гол онцлог юу вэ?

Үнэлгээ

Өмнөх мэдлэг чадварыг хэрхэн гаргаж ирэх вэ?

Явцын үнэлгээний ямар арга, техник, боломжууд өгөгдсөн байна?

Эцсийн үнэлгээнд бэлтгэх ямар боломжууд өгөгдсөн байна?

Багш

Хичээлийг чанарыг сайжруулахад багшид ямар мэдлэг чадвар хэрэгтэй вэ?

Багш хичээлийг заахдаа болон төлөвлөсөн бүх ажлуудыг хийхдээ (өөрийнхөө мэдлэг чадварт) хэр итгэлтэй байна вэ?

Багш ангийн сурагчидтай ямар харилцаатай вэ?

Өмнөх хичээлүүд дээр болж байсан уг сэдэвтэй болон тухайн ангийн сурагчидтай холбоотой ямар онцлог зүйлүүдийг багш хичээлдээ оруулсан байна?

Хувилбар 1 Төлөвлөх Хуудас 68

Page 69: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Хичээлийн явцад төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахЯвцын үнэлгээ гэсэн 3-р хэсэгт бид сурах боломжуудыг аль болохоор ихэсгэхийн тулд түүнийг төлөвлөж, түүнчлэн явцыг үнэлгээ яагаад чухал талаар үзсэн. Тиймд дараах зүйлсийг санагтун:

Багш хичээлийг цааш үргэлжүүлэхээс өмнө сурагчид зааж байгаа зүйлсийн гол утгыг ойлгож мэдсэн байх шаардлагатай. Үүний тулд энэхүү гол ойлголтуудыг шалгах түлхүүр асуултуудыг багш бэлтгэх нь маш чухал.

Явцын үнэлгээ хийхэд төлөвлөсөн асуултуудад сурагчид хэрхэн хариулж байгаа нь хичээл дээр хийгдэх дараа дараагийн даалгаварт ихээхэн нөлөөтэй.

Сурагчдын явцын үнэлгээнийн даалгавар асуултууд хариулж буй байдал дээр үндэслэн шаардлагатай бол багш хичээлийн төлөвлөгөөг өөрчилнө. Тиймд шаардлагатай үед хичээлийн төлөвлөгөөг өөрчлөхөд бэлэн байхаар уян хатан байх ёстой.

Хичээлийн төлөвлөгөөний загварХичээлийг бэлтгэхдээ улирлын төлөвлөгөөтэй уялдуулж бэлтгэнэ. Хичээл болгоны төлөвлөгөө нь улирлын төлөвлөгөөнөөс гарч ирсэн байх шаардлагатай бөгөөд зөвхөн бага зэргийн өөрчлөлтүүдийг тухайн үеийн сургалт, заах аргын онцлогтой тохируулан хийнэ.

Энэ хэсэгт бид дараах зүйлийг үзнэ:

Хичээлийн төлөвлөгөөний хоосон загвар

Загварын дагуу бэлтгэсэн жишээ хичээлийн төлөвлөгөө

Хувилбар 1 Төлөвлөх Хуудас 69

Page 70: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Хичээлийн төлөвлөгөөний хоосон загвар

ХИЧЭЭЛ: Сургууль:

Өдөр: Багшийн нэр:

АНГИ: Ирсэн: Ирээгүй:

Сургалтын зорилт буюу тухайн хичээлийг үзсэнээр ямар үр дүнд хүрэх вэ?

Нарийн мэдээллийг улирлын төлөвлөгөөнөөс буюу сэдвийн ерөнхий төлөвлөгөөнөөс авч бичнэ.

Хичээлийн зорилго Зорилгоо тодорхойл. Зорилго нь дээр бичсэн зүйлтэй адил төсөөтэй юмуу ядаж түүний зарим нь байж болно. Зорилго нь 40 тинутын хугsацаанд хийж болох, бодитой, тодорхой байх ёстой.

Ямар үг хэллэг хэрэглэх вэ?

Ямар шинэ үг заах, ямар үг хэллэг хэрэглэхээ тодорхойл.Сурагчид:

Мэргэжлийн үг хэллэг нэр томъёо:

Харилцан ярихад болон бичиж найруулахад шаадлагатай үг хэллэгүүд:

Өмнөх хичээл Сурагчид өмнө энэ талаар юу сурчихсан байгаа, мөн энэ сэдвийг ойлгохын тулд юу мэдэх шаардлагатай байгаа вэ? Сурагчдын өмнөх мэдлэгийг хэрхэн шалгах вэ?

Төлөвлөгөө

Төлөвлөсөн хугацаа

Төлөвлөсөн ажлууд (доорх зүйлсийн орон өөрийн төлөвлөсөн ажлыг бичнэ)

Нөөц материал

Эхэн Хичээлийн эхэнд багш дараах зүйлсийг хийж болно:Сурагчдын анхаарлыг татСурагалтын/хичээлийн агуулгыг гаргаЗорилгоо хэлХүлээлттэй бай

Хувилбар 1 Төлөвлөх Хуудас 70

Page 71: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Дунд

Хичээлийн дунд үед сурагчид дараах ажлуудыг хийж болно: Хичээлийн зорилготой холбоотой шинэ мэдлэг, чадвар эзэмшихДавтлага ажил хийхӨмнө сурсан мэдлэг чадвартайгаа холбохШинэ ойлголтоо туршиж үзэхАсуудлыг шийдэх

Төгсгөл Хичээлийн төгсгөлд сурагчид дараах зүйлсийг хийж болно:Сурсан зүйлээ дүгнэж бодохДараагийн хичээлд зорилго гаргахӨөрийнхөө болон нөхдийнхөө ажилд үнэлгээ өгөх

Нэмэлт мэдээлэл

Ялгавартай хандах –Илүү дэмжлэг үзүүлэхийн тулд юу төлөвлөсөн бэ? Чадварлаг сурагчдын мэдлэг бололцоог яаж бүрэн дайчилж байна вэ?

Үнэлгээ – сурагчдын сурах үйл ажиллагааг үнэлэхийн тулд юу төлөвлөсөн бэ?

Бусад хичээлийн хөтөлбөртэй уялдуулах- Эрүүл аюулгүй байдлыг шалгахМХТ-ийн линкүүд

Хичээлд хэрэглэх даалгавар, түүний үр дүн гүйцэтгэл, сурагчдад үзүүлэх дэмжлэг, өгөгдөх цаг болон ашиглах материалыг ялгавартайгаар боловсруулж болно. Хичээлийн аль ч үед үүнийг хэрэгжүүлж болно

Хичээлийн явцад сурагчдын юу сурсныг үнэлэх аргуудыг энэ хэсэгт жагсаан бичиж болно.

Энэ хичээлийг бэлтгэхэд бусад хичээлийн багш нартай зөвлөх хэрэгтэй юу?Хичээлд оруулахаар төлөвлөж байгаа ямар нэг ажил хүүхдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх үү?Энэ хичээлээр сурагчид МХТ-н чадвараа дээшлүүлэх үү?Энэ хичээлээр NIS-н ямар үнэ үнэ цэнийг мэдэх боломжтой болж байна вэ?

Эргэцүүлэх ба Үнэлэх

ЭргэцүүлэхХичээлийн зорилго бодитой байж чадсан

Доорх зайг хичээлээ шалган тунгаахад ашигла. Хүснэгтийн зүүн талд бичсэн асуултуудаас хамгийн шаардлагатайд нь хариул.

Хувилбар 1 Төлөвлөх Хуудас 71

Page 72: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

уу?Сурагчид өнөөдөр юу сурсан бэ?Сургалтын ерөнхий атмосфер/байдал ямар байсан бэ? Ялгавартайгаар төлөвлөсөн ажлууд үр дүнтэй байж чадсан уу? Би цагаа барьж чадсан уу? Би төлөвлөгөөндөө ямар өөрчлөлт оруулсан бэ? Яагаад?

Үнэлгээний дүгнэлт

Ямар хоёр зүйл амжилттай болсон бэ? (сургалт заах аргатай хоёулантай нь холбоотой)1:2:

Ямар хоёр зүйл хичээлийг илүү үр дүнтэй болгох байсан бэ? (сургалт заах аргатай хоёулантай нь холбоотой)1: 2:

Энэ хичээлээс сурагчидтай холбоотой дараагийн хичээлд хэрэгтэй юу сурч авсан бэ?

Хувилбар 1 Төлөвлөх Хуудас 72

Page 73: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Хичээлийн төлөвлөгөөний жишээ

ХИЧЭЭЛ: Хүчил ба шүлт Сургууль: Улаанбаатар хоёрдугаар сургууль

Өдөр: 4-р сарын 12 Багшийн нэр: Жоү Блогс

АНГИ:7a 4 Ирсэн: 25 ирээгүй: 3Сургалтын зорилт буюу тухайн хичээлийг үзсэнээр ямар үр дүнд хүрэх вэ?

1. Хүчил шүлтийг саармагжуулдаг2. Саармагжсан уусмалын pH- чанар бол pH7

3. Хүчил ба шүлт нь давс болж урвалд ордог

Хичээлийн зорилго Саармагжилт явагдахад түүнийг таньдаг байх

Шүлтэнд өөр өөр төрлийн хүчлүүд нэмэхэд ямар төрлийн давс үүсэхийг урьдаас таамаглаж чаддаг байх

Ямар үг хэллэг хэрэглэх вэ? Хүчил, шүлт, саармагжилт, pH, саармагжсан давс

Өмнөх сургалт Өнгөрсөн хичээлээр бид хүчил ба давсны талаар үзсэн. Сурагчид өөрсдийнхөө pH –г олохын тулд янз бүрийн ууслмалуудыг универсал индикатор ашиглаж шалгасан.

Төлөвлөгөө

Төлөвлөсөн хугацаа

Төлөвлөсөн ажлууд (доорх зүйлсийн орон өөрийн төлөвлөсөн ажлыг бичнэ)

Нөөц материал

Эхэн Сурагчдад өөр өөр өнгийн уусмал агуулсан хуруу шилийг үзүүлнэ. Сурагчдаас эдгээр уусмалууд хүчил, шүлтний алин болохыг асууна.

Универсал индикаторын уусмал хийхэд хүчил, шүлт хоёрын уусмалын өнгө өөрчлөгддөг.

Дунд

Туршилт шинжилгээг танилцуулна.

Универсал индикаторыг дусал дуслаар эхлээд хүчил рүү дараа нь шүлт рүү хийж өнгө нь хувирахыг бичиж тэмдэглүүлнэ.

Явцын үнэлгээний үед сурагчдаас

1 М Гидрохлорын хүчил,

1М содын гидроксидын уусмал

Хувилбар 1 Төлөвлөх Хуудас 73

Page 74: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

универсал индикатор хийхэд өнгө нь яаж өөрчлөгдөх тухай урьдаас асууна.

Ялгаьартай хандах: сайн ойлгохгүй байгаа сурагчдад үр дүнгээ тэмдэглэх хүснэгт өгнө. Төвөггүй сайн сурч байгаа сурагчдид өөрсдөө хүснэгтээ гаргаж рН-н хүснэгттэй тааруулна.

Сурагчдын хийж байгааг харж сургалтын явцыг үнэлнэ. Сурагчид өөрсдийнхөө уусмалыг саармагжсан гэж үзэх үед асуулт асууна.

Сурагчид давс гаргаж авсан гэдгийг нь тайлбарлаж өгнө. Ажлыг төвөггүй хийж байгаа сурагчдад нэмэлт ажил болгож содын гидроксидыг потасумын гидроксидтой соливол гаргасан давс нь ямар болохыг асуу.

Универсал индикаторын уусмал

Хуруу шил

pH –өнгийн хүснэгт

Төгсгөл Картыг ангилах- Сурагчдад сэдэвтэй холбоотой үг хэллэг бичсэн картнуудыг өгнө. Үг болгоны шинжийг дэс дараалан хэлээд сурагчдаар тохирсон картыг өргүүлнэ. Жишээлбэл хүчлийг шүлттэй холиход гарах урвал гэм мэт.

Хичээлийг сайн ойлгож байгаа сурагчид карт өргөхийн оронд самбар дээр өөрсдөө үгээ бичээд өргөнө. Хичээлийн төгсгөлдБүх сурагч өнгөний өөрчлөлтийг ажигласан байх ёстой.Ихэнх сурагч саармагжсан уусмал рН-н чанар нь 7 гэж мэдсэн байх ёстой. Зарим сурагч хүчил дээр шүлтийг нэмэхэд юу болохыг тайлбарлах чадвартай болсон байна.

Түлхүүр үг бичсэн картууд

Жижиг самбарууд

Нэмэлт мэдээлэл

Ялгавартай хандах –Илүү дэмжлэг үзүүлэхийн тулд юу төлөвлөсөн бэ? Чадварлаг сурагчдын мэдлэг бололцоог яаж

Үнэлгээ шалгалт – сурагчдын ойлголт/ сургалтын явцыг хэрхэн шалгах вэ?

Бусад хичээлийн хөтөлбөртэй уялдуулах- Эрүүл аюулгүй байдлыг шалгах

Хувилбар 1 Төлөвлөх Хуудас 74

Page 75: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

бүрэн дайчилж байна вэ?

Мэдээлэл Харилцааны Технологийн (МХТ) холбоос

Үр дүнгээр ялгаатай байх:Хичээлийг бүрэн ойлгохгүй байгаа сурагчид рН-г бичихгүй зөвхөн өнгөний хувиралыг бичнэ.

Төвөггүй ойлгож байгаа сурагчид өнгөний өөрчлөлтийг саармагжилттай холбон тайлбарлаж чадна.

Чадварыг шалгах даалгавар болгож зарим сурагчдаар гарсан давсыг нэрлүүлж болно.

Нэмэлт тусламж шаардлагатай сурагчдад өгөх ажил

Хэнрид уншихад нь туслана.

Флексд цэнхэр цаасыг нь өгнө.

Анна хамгийн гайгүй нь учраас гүнзгийрсэн даалгавар хэрэгтэй.

Явцын үнэлгээний асуултууд

Униварсал индикаторын өнгө хүчилд ямар өнгөтэй болох вэ?

Шүлтэнд ямар өнгөтэй болох вэ?

Саармагжсан уусмалын рН нь юу вэ?

Шүлт нэмэхэд яагаад универсал индикаторын өнгө өөрчлөгддөгийг тайлбарла.

Монголын аюулгүй байдлыг шаардлагыг хангах номоос аюулгүй байдлын дүрмийг унших

Шүлт хэрэглэхдээ аюулгүй байхын тулд хамгаалалттай шил хэрэглэхХүчилтэй ажиллаж байгаа учраас хүчлээс гадуур дусаах үед ашиглах шаардлагатай хэмжээний ус бэлтгэх

Энэ хичээлээр сурагчид МХТ -н чадвар, дадал эзэмших үү?Энэ хичээлд ажиглагдаагүй.МХТ

Үнэлэх шалган тунгаах

Бодож тунгаах Доорх зайг хичээлээ шалган тунгаахад ашигла. Хүснэгтийн зүүн талд бичсэн асуултуудаас хамгийн шаардлагатайд нь хариул.

Хувилбар 1 Төлөвлөх Хуудас 75

Page 76: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Хичээлийн зорилго бодитой байж чадсан уу?Сурагчид өнөөдөр юу сурсан бэ?

Сургалтын ерөнхий атмосфер/байдал ямар байсан бэ?

Ялгаатай төлөвлөсөн ажлууд ашигтай байж чадсан уу?

Би цагаа барьж чадсан уу? Би төлөвлөгөөндөө ямар өөрчлөлт оруулсан бэ? Яагаад?

Давснуудыг нэрлэхээс бусад хичээлийн зорилгод хүрч чадсан. Дараагийн удаа “Солих” карт хэрэглэх нь зүйтэй.

Саармагжилтыг тодорхойлох өөрчлөлтүүдийг ажиглаж сурсан.Өнгүүдийг өөрчлөгдөхөд сурагчид баярлаж, улам сайн ажиллаж байсан.

Хенрид жаахан туслахад ажлаа хийж гүйцээж чадсан.Бусад сурагчдын нэг адил Аннад давснуудыг нэрлэж сурахад нэмэлт тусламж хэрэгтэй.

Апарат хэрэгслийг хураахад арай илүү цаг шаардлагатай байсан.

Үнэлгээний дүгнэлт

Ямар хоёр зүйл амжилттай болсон бэ? (сургалт заах аргатай хоёулантай нь холбоотой)1: Уусмал дээр шүлт нэмэхэд индикаторын өнгүүд солигдохыг сурагчид харах маш дуртай байсан.2: Сурагчид яагаад химийн элементүүд өөрчлөгддөгийг ярилцаж эхэлсэн.

Ямар хоёр зүйл хичээлийг илүү үр дүнтэй болгох байсан бэ? (сургалт заах аргатай хоёулантай нь холбоотой)1: Өмнөх хичээлүүд дээр сурагчид юу сурч мэдсэнийг бид өөрсдөөр нь гаргуулж хэлүүлэх ёстой байсан.2: Шүлт ба хүчлийг нэмэхээс өмнө ямар давс үүсэхийг хэлүүлсэн бол сайн байх байсан.

Энэ хичээлээс сурагчидтай холбоотой дараагийн хичээлд хэрэгтэй юу сурч авсан бэ?

Дараагийн хичээл дээр сурагчид өөрсдийн индикаторыг хийнэ. Үүнийг хийснээр сурагчид өнгөний өөрчлөлтийг хүчил, шүлт, саармагжсан уусмалтай холбож ойлгодог болно.

Хувилбар 1 Төлөвлөх Хуудас 76

Page 77: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембриж Боловсролын Санаачлага

Эдгээрийг практикт хэрэгжүүлэх:Хичээлийг төлөвлөх, үнэлгээ өгөх, эргэн шалгахдаа дараах зүйлсийг анхаар:

Хичээлийн төлөвлөгөө дээр дурьдсан гол үзүүлэлтүүдийг хамруулж чадсан уу? Ямар нэгэн сул тал байна уу?

3 дугаар хэсэгт тайлбарласан сургалтыг хянах арга техникүүдийг хичээлийн төлөвлөгөөндөө тусгасан уу?

САНАМЖ

Хичээл үргэлжлэх тусам хичээлийн төлөвлөгөө улам сайжирдаг. Хичээлийн үнэлгээ дүгнэлтээс гарсан үр дүнг заах аргандаа байнга тусгах ёстой. Сурагчид ойлгож мэдэхгүй л байвал төлөвлөгөөнд заавал өөрчлөлт оруулж байх хэрэгтэй.

Хичээлээ үнэлэн дүгнэх нь багшийн өөрийн заах аргыг илрүүлнэ.

Хувилбар 1 Төлөвлөх Хуудас 77

Page 78: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембридж Боловсролын Санаачлага

Нэр томъёоны жагсаалтЯвцын үнэлгээ (AfL) Сургатын хяналтаар тухайн курс хичээлийн явцад

(улирлын эхэн ба дунд) сурагчдын гаргаж байгаа амжилт хийгээд, алдаа дутагтлыг илрүүлэхийг зорино. Ингэснээр багш сурагчдад зориулж тохирсон арга хэмжээг авах ёстой.

Эцсийн үнэлгээ Уг шалгалтаар тухайн курс хичээлийн ерөнхий амжилт ур чадварыг шалгаж дараагийн шатанд суралцах эрхийг олгоно.

Бусад хичээлүүдтэй уялдуулсан төлөвлөгөө

Хичээлийг бусад хичээлийн сэдвүүдтэй уялдуулан заах төлөвлөгөө

Ялгавартай хандах Ангийн сурагчдын мэдлэг чадварын түвшингээс шалтгаалаад хичээлийг ялгаатайгаар зохион байгуулах. Тухайлбал сурагчдын харилцан адилгүй хэрэгцээ сонирхол, мэдлэг чадвар зэргээс шалтгалаан тэр болгонд тохирсон байдлаар зааврыг өгөх гэх мэт.

Өмнөх мэдлэгийг илрүүлэх

Тухайн сэдвийн талаарх өмнөх мэдлэг, ойлголт, таамгийг багшид илрүүлэх ач холбогдолтой дасгал ажлууд.

Үнэлгээ Сурагчдын мэдлэг чадварыг тодорхой хэмжүүрийн дагуу тодорхойлох.

Явцын үнэлгээ Сурагчдын сурах хэрэгцээнд нийцүүлэхийн тулд сургалтын үйл ажиллагааг шалгаж, заах арга, төлөвлөгөөнд шаардлагатай өөрчлөлт оруулах шалгалтыг явцын шалгалт гэнэ.

Явцын шалгалт нь сурагчдыг өөрсдийнхөө сурах явцад үнэлгээ өгч, мэдлэг эзэмшихийн төлөө биеэ дайчилж сурах үйл явцаа өөрийн гарт оруулахад тусалдаг.

Түлхүүр асуулт Сурагчдыг шинэ хичээлд бэлтгэдэг асуултуудыг “түлхүүр асуулт” гэдэг. Санаа нь багш хичээл бүрийг заахдаа дор хаяж нэг “түлхүүр” асуултыг бэлдэж, сурагчдын ойлголтыг шалган дараагийн асуудлаа шийддэг.

Сургалтын үр дүн Сургалтын үр дүн гэдэг нь тухайн нэг төрлийн курс хичээлүүдээс сурагчдын эзэмшиж буй мэдлэг, чадвар, ойлголт, зөв санаа зэргийг хэлнэ. Сургалтын үр дүнгээс шалгалтын үр дүн гарна.

Хувилбар 1 Нэр томъёоны жагсаалт Хуудас 78

Page 79: Teacher handbook - WordPress.com · Web viewГарын авлагад орсон арга зарчмууд буюу ангийн харилцан яриа, сургалтын явцыг

Монгол – Кембридж Боловсролын Санаачлага

Хичээлийн зорилго зорилтууд

Тухайн нэг хичээлийг үзсэний дараа олж авах ойлголт, мэдлэг, чадварыг тодорхойлсон тодорхой, бодитой, эзэмшиж болохуйц зорилгыг хэлнэ.

Хичээлийн төлөвлөгөө Хичээл бүрийг нарийн тодорхойлсон төлөвлөгөө.

Урт хугацааны төлөвлөвт

Нэг хичээлийн жилийн хугацааг хамарсан өмнөх болоод дараагийн хичээлийн жилийн төлөвлөгөөтэй уялдуулан төлөвлөсөн төлөвлөгөө.

Улирлын төлөвлөлт Улирлын төлөвлөгөө гэдэг нэг улирлын хугацаанд сэдвүүдийг хэрхэн, ямар дэс дарааллаар заахыг бүдүүвчлэн харуулсан төлөвлөгөө юм.

Нээлттэй ба хаалттай асуултууд

Нээлттэй асуулт нэгээс илүү хариултыг сурагчдаар гаргуулна. Харин хаалттай асуулт зөвхөн нэг л зөв хариулттай. Хаалттай ба нээлттэй асуултуудыг хоёуланг өөр өөр аргаар хариулж болно.

Нээлттэй даалгавар Сурагч бүрийн хүлээж авах мэдлэг чадварын үр дүн харилцан адилгүйтэй адилхан тэднээр хийлгэх дасгал ажил харилцан адилгүй байна. Эдгээр дасгал ажлууд сурагчдын мэдлэг чадвар, ойлголт ямар хэмжээнд байгааг багшид харуулна. Нээлттэй өргөн хүрээний даалгавар “яаж”, “яагаад”, “тайлбарыг нь хэлнэ үү”, “ямар арга замаар” гэсэн асуултуудыг ашиглан хүүхдээс хариултыг авна.

Сурган хүмүүжүүлэх аргууд

Боловсролын заах аргазүйн стратеги, зарчмуудаас урган гарсан хичээл заах үйл явц ба хэв загвар.

Дүгнэлт Нэг хичээлийн төгсгөлд юмуу эсвэл нэг бүлэг сэдвийн төгсгөлд бүх ангийн сурагчид оролцон дүгнэх дүгнэлт.

Өмнөх хичээл Багшийн дараагийн шатны сургалтын төлөвлөгөөнд ашиглагдах сурагчдын өмнө үзэж сурсан мэдлэг чадварыг өмнөх сургалт гэнэ.

Асуудал шийдвэрлэх Жинхэнэ бодит амьдралд тохиолдох аливаа нэг үнэн асуудлыг сурагчдаар шийдүүлэх. Тухайлбал “ сургууль дээр хэрэглэсэн материалыг дахин ашиглах- ресякал хийх”-ийг хэрхэн шийдэх тухай байж болно.

Нөөц хэрэглэгдэхүүн Сургалт явуулахад шаардлагатай хичээлийн материал, тоног төхөөрөмж, эд хэрэгсэл.

Богино хугацааны төлөвлөлт

Хичээлийн нэг өдрийн юмуу долоо хоногийн төлөвлөгөө.

Хувилбар 1 Нэр томъёоны жагсаалт Хуудас 79