tehnologi

31
Багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагаа, үр нөлөөг нэмэгдүүлэх арга зам ДУА Хонгор сум Салхит 11-р сургууль Технологийн багш М.Пүрэвбаатар

Upload: tungalag

Post on 24-May-2015

1.652 views

Category:

Documents


1 download

TRANSCRIPT

Page 1: Tehnologi

Багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагаа, үр нөлөөг нэмэгдүүлэх арга зам

ДУА Хонгор сум Салхит 11-р сургууль Технологийн багш М.Пүрэвбаатар

Page 2: Tehnologi

АГУУЛГА

Оршлын орондЗорилгоОнолын хэсэгСудалгааны хэсэг Дэвшүүлсэн санааӨнөөгийн байдалЦаашид тэгвэл яах вэ?Үүний тулд юу хийх ёстой гэж?Дүгнэлт

Page 3: Tehnologi

ОРШЛЫН ОРОНД

• Боловсролын шинэчлэл нийгмийн бүхий л харилцаанд нөлөөлж суралцах үйл явц зөвхөн сургуулийн хүрээний асуудал байхаа нэгэнт больжээ.

• Аливаа хөгжлийн гол хөдөлгөгч хүчин зүйл нь хүний хөгжил гэдгийг эрдэмтэд судлан тогтоож энэ талаар янз бүрийн онол загвар боловсруулжээ.

• Хүний хөгжлийн хүчин зүйл нь насан туршдаа тасралтгүй суралцаж нийгэм соёлын шинэ шинэ чиг хандлагыг эзэмшихэд орших бөгөөд энэ явцын алхам бүрд бэрхшээлтэй учирч тэр нь хөгжих нөхцөлийг бүрдүүлдэг байна.

Page 4: Tehnologi

ЗОРИЛГО

•Багшийн хөгжил нь боловсролын салбарын болон сургуулийн өөрчлөлт шинэчлэлийн үндэс юм. Өөрөөр хэлбэл багшийг хөгжүүлэхгүйгээр бид боловсролын шинэчлэлийн тухай ярихын ч хэрэггүй. Иймээс багшийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, багш хөгжихөд тулгамдаж буй асуудлыг илрүүлэн дүгнэх зэргийг аль болох товч тодорхой тусган та бүхний санаа бодол анхаарлыг тухайн асуудалд төвлөрүүлэх зорилт тавьсан юм.

Page 5: Tehnologi

ОНОЛЫН ХЭСЭГ

• Багшийн хөгжил нь боловсролын салбарын болон сургуулийн өөрчлөлт түүний үр дүн болсон шинэчлэлийг араасаа дагуулж байдаг. Үүнийг бихеворизм ба конструктивизмын онолын үүднээс авч үзвэл

бихеворизм

Багшийг хөгжүүлнэ,

сургана

Сургах арга барил

конструктивизм

Багш өөрөө хөгжинө, сурна,

бүтээнэ

Сурах, сургах арга барил

Page 6: Tehnologi

Багшийн хөгжилд нөлөөлөх хүчин зүйлс

ТУЛГАМДСАН АСУУДАЛ

СУРАХ ТААТАЙ БОЛОМЖ

СУРАХ ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ

Page 7: Tehnologi

Багшаас шинэчлэлд хандах хандлага нь• Шинэчлэлийг мэдрэх мэдрэмж,• Бүтээлч боломжоор илэрнэ. • Дээрх хоёр хандлагыг инновацийг хүлээж

авах чадварын хөгжих орон зайн үүднээс авч үзвэл:

Page 8: Tehnologi

Хэрэв ингэж үзвэл

•Нэгдэх төлөвт байгаа хүнээс амжилт гарна гэхэд тун эргэлзээтэй,

•Хоёрдахь төлөвт байгаа бол тун их хичээл зүтгэл, санаачлага шаардагдахаас гадна дэмжлэг ч хэрэгтэй байж мэднэ.

•Харин гуравдахь төлөвт байгаа бол сэтгэлгээгээ өөрчилж зөвхөн ажлын байртай байж цалин авах гэсэн зорилгоосоо татгалзах хэрэгтэй болно

•Дөрөвдэх төлөвт байгаа багш бол жинхэнэ манлайлагч мөн.

Page 9: Tehnologi

СУДАЛГААНЫ ХЭСЭГБагш хөгжих өнөөгийн байдалд хийсэн асуулгыг дүгнэвэл

• Багш нарыг хөгжүүлэх өнөөгийн боловсролын тогтолцоо таны сэтгэлд хэр нийцдэг вэ?

Series1

0%

10%

20%

30%

40%

50%

60%

0%

50.80%49%

Сайн ДундХангалтгүй

Page 10: Tehnologi

Та хаана илүү хөгжих боломжтой вэ?

Багш хөгжлийн өрөө

Мэргэжлийн кабенит

Анги, танхим Мэдээлэл зүйн танхим

0%

5%

10%

15%

20%

25%

30%

29%

18%

6%

25%

А.Сургууль дээр 78 %

Page 11: Tehnologi

Та хаана илүү хөгжих боломжтой вэ?

AБСГ БСШУЯ Багш бэлтгэдэг сургууль

Бусад0%

2%

4%

6%

8%

10%

12%

5%

12%11%

0%

Б.Сургуулиас гадуур 28 %

Page 12: Tehnologi

Багш хөгжихөд юу саад болж байна вэ?

Page 13: Tehnologi

ДЭВШҮҮЛСЭН САНАА

•Багш ажлын байранд хамтарч

хөгжихөд Мэдээлэл харилцааны технологийг ашиглах нь

Page 14: Tehnologi

ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

• Боловсролын салбарыг 2006-2015 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд Монгол улсын Боловсрол, Соѐл, Шинжлэх Ухааны Яам донор байгууллагуудтай хамтран 2007 оноос эхлэн МХТ-г ашиглахтай холбоотой маш олон сургалтыг явуулсан. Энэхүү сургалтын өмнө суурь судалгаа авахад багш нарын мэдээлэл харилцааны технологийн мэдлэг чадварын түвшин харилцан адилгүй түвшинд байгаа, тоног төхөөрөмж ашиглахдаа айдастай байдаг гэсэн дүгнэлтэнд хүрч байгаа юм. Одоо ч энэ байдалаас салж чадаагүй л байна.

Page 15: Tehnologi

Үүний гол шалтгаан нь:

•Энд тэнд шаардлага хангахгүй баахан сургалт зохион байгуулаад тэр нь сүүлдээ дурсамж болоод л үлддэг

•Багш нарын МХТ-ийг ашиглах орчин нөхцөлийн хувьд авч үзэхэд, сургалтанд суугаад түүнийгээ батжуулан бие даан суралцах боломж, тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хүртээмж хангалтгүй байдгаас багш нар тэр бүр сурсан зүйлээ баталгаажуулж чаддаггүй

Page 16: Tehnologi

• МХТ-ийн мэдлэг нь хэр түвшинд явж байгааг харахад багш нарын МХТ-ийн чадвар Microsoft Office програмын Word, PowerPoint, Excel-ийн талаарх мэдлэг нь илүү бэхжсэн, үүнийг сургалтын өдөр тутмын үйл ажиллагааны материал бэлтгэхэд, сургуулийн захиргаанд тайлан тавихдаа ашигладаг болох нь харагддаг. Гэсэн хэдий ч багш нар эдгээр програм хангамжийг бүрэн эзэмшиж чадаагүй байгаа нь ажиглагддаг. Эдгээрийгээ улам бүр дэлгэрүүлээд цаашид сургалтанд мөн өөрсдийгөө хөгжүүлэхэд ашиглавал бүр сайнсан.

Page 17: Tehnologi

ЦААШИД ТЭГВЭЛ ЯАХ ВЭ?

Багш зөвхөн эдгээр программуудыг ашиглаад зогсохгүй интернетийг түлхүү ашиглавал багш нар ажлын байрандаа хамтарч хөгжих маш том боломж байгаа юм.

Багш ажлын байрандаа хамтарч хөгжихдөө мэдээлэл харилцааны технологи (интернет)-ийг ашиглах боломжууд:

1. Хамтарч интернет сүлжээг бий болгох 2. Хичээлийн бэлтгэлд интернетийг

ашиглах3. Цахим сургалт явуулах

Page 18: Tehnologi

1. Хамтарч интернет сүлжээг бий болгох

• Хамтарч интернет сүлжээг бий болгосоноор хөдөө орон нутаг, хотын багш нарын мэдээллийн ялгаа арилж, хялбар болж боловролын хүртээмжийг нэмэгдүүлж, боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж болно. Мөн ажлын байрандаа багш бие биетэйгээ хамтарч мэргэжил, сонирхол, аймаг сумаараа бүлэг үүсгэн хамтарч хөгжих үүд хаалга нээгдэнэ. Түүгээр ч зогсохгүй шинэ мэдээ мэдээллийг бие биенээсээ олж мэднэ. Гэх мэтчилэн олон сайн давуу талууд ар араасаа урган гарч ирсээр л байх болно.

Page 19: Tehnologi

2.Хичээлийн бэлтгэлд интернетийг ашиглах

•Интернетийг хичээлийн бэлтгэлд ашиглахдаа багш нар хамтарч интернетээс бие биедээ хийсэн хөтөлбөр төлөвлөгөө, хичээлийн хэрэглэгдэхүүн, цахим хичээл зэргээ дамжуулах цаашлаад оюуныхаа өмчийг худалдах боломж нээгдэнэ. Ингэсэнээр багш нар идэвхижиж хөтөлбөр төлөвлөгөө, хичээлийн хэрэглэгдэхүүн, цахим хичээл зэргийг өндөр түвшинд хийж гийцэтгэнэ.

Page 20: Tehnologi

3. Цахим сургалт явуулах

•Цахим сургалт явуулсанаар багш нар өдөр болгон ажлын байрнаасаа суралцах боломж нээгдэнэ. Ингэсэнээр багш ямар нэгэн сургалтанд суухдаа ажлаасаа чөлөө авч хичээлийн цагийг хийдүүлэхгүй байх боломжтой болно.

Page 21: Tehnologi

ҮҮНИЙ ТУЛД ЮУ ХИЙХ ЁСТОЙ ГЭЖ?

• Хамгийн эхний зорилго бол багшийн ажлын байрыг хөгжих нөхцөл бололцоогоор хангах. Харин түүний дараа монгол улсын боловсролын салбарын нэгдсэн нэг сүлжээг бий болгох, түүндээ багш нарыг уриалан дуудаж хамруулж бүртгүүлэх. Тэгсэн цагт цахим сургалт гэх мэт бүтээлч ажлууд маань бүх багш нарт нээлттэй болж Монголын боловсролын систем улам илүү боловсронгуй болоход, багш нарын заах ур чадвар болон сургалтын арга зүйд МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ ТЕХНОЛОГИ шинэчлэлийг авчирч , боловсролын шинчлэл улам түрэгсэж улс ороны маань хөгжил дэлхийн жишигт хүрэх мөч хаяанд ирэх болно гэдэгт итгэлтэй байна.

Page 22: Tehnologi
Page 23: Tehnologi

ДҮГНЭЛТ• 21-р зуун бол МХТ-ийн эрин үе мөн хөгжил,

цэцэглэлтийн зуун. Энэ зуунд боловсролын бүтээмжийг дээшлүүлж багшийн хөгжил рүү хандсан бодлогыг түлхүү хэрэгжүүлэх ёстой.

• Аливаа техник эвдэрсэн үед эвдрэлийг нь засварлахаас нааш ажилдаггүй. Үүнтэй адил судалгааны үр дүнгээс харагдаж байгаа багшийн хөгжилд сөргөөр нөлөөлж буй мэдээлэл харилцааны технологийн мэдлэгийг дээшлүүлэхгүйгээр мөн цаг хугацааг хэмнэх нэгдсэн нэг сүлжээг бий болгохгүйгээр энэ хэвээрээ цааш алхах юм бол бахь байдаг энэ л хэвээрээ явсаар дэлхийн хөгжлөөс манай улс орны хөгжил улам бүр л холдсоор байх болно гэж бий бодож байна.

• Асуудлуудыг шийдвэрлэхгүйгээр багш хөгжихгүй. Дээрх асуудлуудыг аль болох багш хөгжих боломжит талаас харж шийдвэрлэвэл хөгжил дэвшилд хүргэх жигүүр бидний хажууханд байна. Цаашид багш хөгжихөд тулгамдаж байгаа асуудлыг мөн чанар талаас анхаарч тууштай шийдвэрлэх нь зүйтэй.

Page 24: Tehnologi

ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Page 25: Tehnologi

ДЭВШҮҮЛСЭН САНАА

Page 26: Tehnologi

•Анхаарал тавьсанд баярлалаа

Page 27: Tehnologi
Page 28: Tehnologi
Page 29: Tehnologi
Page 30: Tehnologi
Page 31: Tehnologi