the prime ministers (2)

26
Э.Цэрэнбаатар Монгол Улсын Ерөнхий сайдууд

Upload: enkh-tseba

Post on 20-Jun-2015

1.251 views

Category:

Documents


7 download

TRANSCRIPT

Page 1: The prime ministers (2)

Э.Цэрэнбаатар

Монгол Улсын Ерөнхий сайдууд

Page 2: The prime ministers (2)

• 1911 онд Манж улсаас туурга тусгаарлан Монголын тулгар төрийг дахин сэргээн Богд Хаант Монгол улс хэмээн нэрийдэв . Энэхүү их үйл хэргийг 8-р Богд Жавзандамба хутагт , Халхын Сайн ноён Хан Т.Намнансүрэн, Чин Ван Ханддорж нар оройлон удирдав .

• 1911 оны 12-р сарын 30-нд Богд Хаант Монгол улсын засгийн газар 5 яамтайгаар байгуулагдаж Бүгд ерөнхийлөн захиран шийтгэх сайд буюу Анхны Ерөнхий сайдаар Т.Намнансүрэн томилогджээ. Энэ нь өнөө цагийн Засгийн газрын эхлэл байсан бөгөөд 1911-2013 он хүртэл бүтэн зууны турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар иржээ. Энэ 100 жилийн хугацаанд нийт 24 эрхэм Ерөнхий сайдаар томилогдон ажилласан байна. Тэдгээрийн 3 нь тус албыг хоёронтоо хашжээ.

• Түүхийн ороо бусгаа, монгол орон орших уу , эс орших уу гэсэн эгзэгтэй үед улс орныхоо эрх чөлөө , тусгаар тогтнолын төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэж байсан төр, нийгмийн зүтгэлтнүүдээ хүндэтгэн дээдлэх учиртай бид . Тэдгээрийн их үйл хэргийг хэзээ ч мартаж болохгүй.

Page 3: The prime ministers (2)

1.Төгс Очирын Намнансүрэн 1878-1919

Богд хаант Монгол улсын төрийн зүтгэлтэн, Халхын сайн ноён хан. 1911 онд өрнөсөн

үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд идэвхийлэн оролцсон бөгөөд 1912 оноос 1919

оныг хүртэл Хаант Монгол улсын Бүгд ерөнхийлөн захирах сайд буюу ерөнхий

сайдын албыг хашиж байсан.

1913 онд Орос улсын Санкт-Петербург хотноо очиж Монгол улсын тусгаар тогтнолыг баталгаажуулах мөн эдийн засаг, цэргийн тусламж авах ажлыг гүйцэтгэсэн. Т.Намнансүрэн 1919 онд учир битүүлгээр таалал төгссөн юм.

Page 4: The prime ministers (2)

2. Гончигжанцангийн Бадамдорж 1850-1920

Монгол улсын шашин, төрийн зүтгэлтэн. Г.Бадамдорж 1919-1920 онд Хаант Монгол улсын 2 дахь ерөнхий сайдын албыг хашсан.

VIII Богд Жибзундамбын итгэлийг ихэд хүлээсэн Г.Бадамдорж Монголыг Манж чин улсын эрхшээлээс гаргаж, тусгаар улс болох хэрэгт тусламж хүлээж болох эсэхийг тандахаар Хаант Орос улсад итгэмжлэн зарагдаж байсан анхны элч билээ.

Page 5: The prime ministers (2)

Догсомын Бодоо 1885-1922 Монголын улс төрийн зүтгэлтэн.Монгол улсын 3-дахь ерөнхий сайд. Ардын засгийн газрын анхны ерөнхий сайд. 1921 оны 3 дугаар сард Түр засгийн газрын гадаад яамны сайд улмаар Ардын засгийн газрын ерөнхий сайдаар ажиллаж байлаа. Хувьсгалын нууц бүлгэм, консулын дэнжийн нууц байгууллагыг санаачлагч, Ардын намын анхны долоогийн нэг. 1920 онд Орос улсад тусламж гуйхаар явж байжээ. 1922 оны 8 сарын 31-нд 37 насандаа хилсээр цаазлагдсан ба хожим цагаадсан.

Page 6: The prime ministers (2)

4. Сономын ДамдинбазарМонгол улсын төрийн зүтгэлтэн. С.Дамдинбазар 1922-1923 онд Ардын засгийн газрын ерөнхий сайдаар ажиллаж байсан юм.

Таван настайд нь Манжийн Бадаргуулт төр хаан Жалханз хутагтын VIII дүрээр тодруулсан. Тэрээр 1874 онд Засагт хан аймгийн Дамдин-Авшаа гүний нутаг одоогийн Хөвсгөл аймагт төрсөн. С.Дамдинбазарыг 1912 оны эхээр Хаант засгийн газраас Баруун хязгаарыг илбэн тохинуулах сайдаар томилсон байна. Ховдыг чөлөөлөхөд онцгой гавъяа байгуулсан хэмээн "Самади багш, номун хаан" цолоор шагнагдаж байжээ.

Page 7: The prime ministers (2)

5. Балингийн Цэрэндорж 1868-1928

Монгол төрийн зүтгэлтэн.

Б.Цэрэндорж 1923-1927 онд Монгол улсын Ерөнхий сайдын албыг хашсан. 1868 оны 5 сарын 25-нд Их Шавийн Хэрлэн бэрсдэй отог, одоогийн Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан хэмээх газар төрсөн.

"Хичээнгүй сайд" Б.Цэрэндорж анхдугаар Үндсэн хуулийг боловсруулах, Бүгд Найрамдах улсыг тунхаглах хэрэгт томоохон үүрэг гүйцэтгэсэн юм.

1921 оноос Ардын засгийн Гадаад хэргийн эрхэлсэн түшмэл, БНМАУ-ын ерөнхий сайдын орлогчоор ажилласан.Тэрээр Зөвлөлт Орос улстай найрамдлыг хэлэлцээр хийх Монголын ардын засгийн газрын бүрэлдэхүүнд орж хоёр улсын хооронд 1921 оны 11 сарын 5-нд байгуулсан хэлэлцээрт гарын үсгээ зурсан нэгэн.

Page 8: The prime ministers (2)

7. Цэнгэлтийн Жигжиджав 1894-1933

• Монголын нийгэм, улс төрийн зүтгэлтэн. Ц.Жигжиджав 1930-1932 онд БНМАУ-ын Засгийн газрын Ерөнхий сайдаар томилогджээ. Тэрээр одоогийн Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт төржээ. Орон нутгийн төрийн ажилтан Ц.Жигжиджав 1923-1924 онд Сангийн яамны дэргэдэх гаалийн нягтлан бодохын сургуульд суралцсан байна. Ц.Жигжиджав 1926-1930 онд Монголын харилцан туслалцах хоршооны байцаагч, орлогч дарга, Ерөнхий хорооны даргаар ажилласан юм. .

МАХН-ын VII Бүгд хуралд оруулсан "Намын зүүн ангийн гишүүдийн эрмэлзэл санал" хэмээх бичигг гарын үсэг зурсан 29 хүний нэгээр тодорч байсан. Ц.Жигжиджав улс төрийн хэргээр хэлмэгдэн 1933 онд цаазлуулж 1962 онд цагааджээ

Page 9: The prime ministers (2)

8. Пэлжидийн Гэндэн 1895-1937•

Монголын улс төрийн зүтгэлтэн.• Тэрээр 1932-1936 онд БНМАУ-ын ерөнхий сайдын

албыг хашиж байсан юм. Тэрээр Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн xoшyy одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн.

• П.Гэндэн 1924-1927 онд БНМАУ-ын Бага хурлын дарга, 1927-1928 онд улсын мөнгөн санхүүгийн ерөнхий хорооны дарга, 1928-1932 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн даргаар тус тус дэвшин ажилласан билээ.

Гэндэн туйлбартай мятаршгүй эх оронч нэгэн байсан бөгөөд Сталины эсрэг хэдий муйхарч гэлээ өөрийнхөөрөө сөрөн зогсож Монгол эх орныхоо тусгаар тогтнолын төлөө өөрийн алтан амийг өргөсөн юм. П.Гэндэнг 1936 онд баривчилж 1937 оны 11 дүгээр сарын 26-нд ЗСБНХУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн шийдвэрээр цаазалсан ба 1962 онд цагаатгагдсан юм.

Page 10: The prime ministers (2)

6,9. Анандын Амар 1886-1941Ардын төр, олон нийтийн зүтгэлтэн, түүхч.

1927-1928, 1937-1938 онуудад БНМАУ-ын ерөнхий сайдын албанд хоёронтоо хашжээ. 6 ба 9 дэхь ерөнхий сайд . Тэрээр Түшээт хан аймгийн Дайчин чин ван Ханддоржийн хошуу одоогийн Булган аймгийн Бугат сумын нутагт төржээ. 1913 онд Богд Хаант Монгол улсын Гадаад явдлын яам, аймгийн чуулганд бичээч, түшмэл, дэс түшмэлээр ажилласан ажээ.

А.Амарыг 1939 онд улс төрийн хэргээр баривчлан 1941 онд ЗХУ-д цаазаар авсан бөгөөд 1962 онд цагаатгаж, 1989 онд МАХН-ын гишүүнийг нь сэргээжээ.

1923 онд МАХН-д элссэн ба 1921 оноос Ардын засгийн газрын ерөнхий сайдын жинхэнэ орлогчоор ажиллаж байсан. Түүний 1934 онд бичсэн "Монголын товч түүх" нь өдгөө ч хэрэглэгдсээр байна

Page 11: The prime ministers (2)

10. Хорлоогийн Чойбалсан 1895-1952

Монголын төрийн зүтгэлтэн, БНМАУ-ын маршал, БНМАУ-ын баатар. . Х.Чойбалсан 1939-1952 онд БНМАУ-ын ерөнхий сайдын албыг хашжээ. Тэрээр Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошууны Санбэйсийн хүрээ одоогийн Дорнод аймгийн Чойбалсан хотноо төржээ. Х.Чойбалсан Консулын хэмээх нууц бүлгэмийн гишүүн байсан бөгоөд 1920 онд хувьсгалын хэргээр Зөвлөлт Орос улс руу явсан долоон төлөөлөгчийн нэг нь байлаа.

Тэрээр улс орны тусгаар тогтнолыг гадаад хүлээн зөвшөөрүүлэх, хөгжүүлэх үйл хэрэгт үлэмж хувь нэмэр оруулсан боловч төрийн эрхийг гартаа аваад өөрийгөө тахин шүтүүлэх үзлийг бий болгосон билээ. Х.Чойбалсан зөвлөлтүүдийн заавраар их хэлмэгдүүлэлтийг гардан хийсэн ба түүхчид түүний оролдлого их байсан тийм хувь тавилан эдлэх байсан гэж дүгнэдэг. Маршал Х.Чойбалсан 1952 онд Москвад нас баржээ.

Page 12: The prime ministers (2)

11. Юмжаагийн Цэдэнбал 1916-1991Монголын төрийн зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын баатар, БНМАУ-ын маршал. 1953-1974 онд БНМАУ-ын ерөнхий сайдын албыг хашсан билээ. Тэрээр Дөрвөдийн Үнэн зоригт хан аймаг одоогийин Увс аймгийн Давст сумын нутагт төржээ. Ю.Цэдэнбал 1939-1940 онд Сангийн яамны дэд сайд, Монголын худалдаа, үйлдвэрийн банкны ерөнхий дарга, 1940-1954, 1981-1984 онуудад МАХН-ын Тов хорооны ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг албыг хашиж байсан юм. Тэрээр 1940-1984 онуудад Монгол улсын төрийн удирдлагад тасралтгүй ажилласан байна. Ю.Цэдэнбал хэдийгээр дарангуйлагч тогтолцооны удирдагч байсан ч

Монгол орныг нүүдэлчин амьдралаас суурин амьдралд шилжүүлж, соёлжуулан гэгээрүүлэх хувьсгалт явцыг амжилттай удирджээ. Ю.Цэдэнбалыг 1984 онд эрүүл мэнд доройтсон шалтгаанаар зөвлөлтүүд албан тушаалаас нь огцруулсан юм. Тэрээр 1991 онд Москва хотод нас баржээ.

Page 13: The prime ministers (2)

12.Жамбын Батмөнх 1926-1997

Монголын төрийн зүтгэлтэн, эдийн засагч. Тэрээр Увс аймгийн Хяргас сумын нутагт төржээ. Ж.Батмөнх 1974-1984 онд БНМАУ-ын ерөнхий сайдын албыг хашсан юм. 1951-1958 он хүртэл Монгол Улсын Их Сургууль, Улсын багшийн Дээд Сургууль, МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургуульд багш, орлогч захирлаар ажиллажээ.

Page 14: The prime ministers (2)

13. Думаагийн Содном

Монгол төрийн зүтгэлтэн. Думаагийн Содном нь 1933 онд Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт малчин Чойжамцын отгон хүү болон мэндэлжээ. 1984-1990 онд Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж байгаад огцорсон. Тэрээр 1954-1958 онуудад хуучнаар ЗХУ-ын Эрхүү хотын санхүү, эдийн засгийн дээд сургуульд суралцаж төгссөн. 1958-1963 онд Сангийн яаманд мэргэжилтнээр, 1963-1984

онд Сангийн яамны сайд болж ажиллажээ. Тэрээр тухайн үеийн социалист сэтгэлгээгээр хөрөнгөтөн орон гэгдэх Япон улсад анх удаа Монголоос айлчилсан төрийн тэргүүн байжээ.

Page 15: The prime ministers (2)

14. Шаравын Гунгаадорж

Монгол төрийн зүтгэлтэн, улстөрч. Ш.Гунгаадорж Дорноговь аймгийн Иххэт суманд 1935 онд төрсөн. Ш.Гунгаадорж 1990 онд БНМАУ-ын ерөнхий сайдаар ажилласан. 1954 онд Тэрээр 1958 онд ЗХУ-ын Москва хотын Темяразовын академи төгссөн. Агрономч мэргэжилтэй. ХАА-н ухааны доктор, ХАА-н шинжлэх ухааны академийн гишүүн.

1997 оноос Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч, "Агро" ХХК-ний захирал. 2000-2004 он УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан юм.

Page 16: The prime ministers (2)

15.Дашийн Бямбасүрэн

Монгол төрийн зүтгэлтэн, улстөрч. Д.Бямбасүрэн 1942 оны 6 сарын 20-нд Хэнтий аймгийн Биндэр суманд төржээ. 1990-1992 онд БНМАУ-ын засгийн газрын сүүлчийн ерөнхий сайдаар ажилласан. Эдийн засгийн ухааны доктор бөгөөд статистикийн хороо, улсын үнийн хороо, үнэ стандартын улсын хороо, авто тээврийн барилга угсралтын засварын трест, ШУТ-н улсын хорооны харьяа эрдэм шинжилгээний төвд тус тус ажиллаж байв. 1989 онд Сайд Нарын Зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байсан .

Page 17: The prime ministers (2)

16.Пунцагийн Жасрай 1933-2007Төрийн зүтгэлтэн, улстөрч. П.Жасрай Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн. 1992-1996 онд Монгол улсын ерөнхий сайд албыг хашсан. Москва хотын Эдийн засаг статистикийн дээд сургууль, Монгол Улсын ШУА-ийн аспирантурт суралцаж төгссөн. П.Жасрай 1950 оноос бага сургуулийн багш, эрхлэгч, эдийн засгийн дээд сургуулийн багш, Улсын үнийн хороо, Үнэ стандартын улсын хорооны дарга, МАХН-ын Төв Хорооны хэлтсийн эрхлэгч, Улсын төлөвлөгөөний комиссын дарга, СнЗ-ийн орлогч, нэгдүгээр орлогч дарга, Монголын үйлдвэрлэл үйлчилгээний хоршоодын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.1992-1996,1996-2000, 2004-2007онуудад УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллажээ. Тэрээр улс орны шилжилтийн үеийн хүндрэл бэрхшээлийг даван туулах, эдийн засгийн уналтыг зогсоон тогтворжуулах, Монгол Улсад нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлэх үндэс суурийг тавьсан жилүүдэд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн юм.

Page 18: The prime ministers (2)

17. Мэндсайханы Энхсайхан 17-дахь Ерөнхий сайд, улс төрч ,гавьяат эдийн засагч.Эдийн засгийн ухааны доктор. 1996-1998 онд уг албыг хашсан.. М.Энхсайхан 1955 онд Улаанбаатар хотод төрсөн. 1978 онд Киев хотын улсын их сургууль төгссөн. Олон улсын харилцааны эдийн засагч мэргэжилтэй. Тэрээр 1978-1988 онд Гадаад худалдааны яаманд эдийн засагч, эрдэм шинжилгээний ажилтан, газрын орлогч дарга, 1989-1990 онд Зах зээл судлалын хүрээлэнгийн захирал, 1990-1992 онд АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүн, Байнгын хорооны даргаар ажилласан. 1996-2000 ,2004-2008 онуудад УИХ-ын гишүүнээр тус тус сонгогдон ажилласан Мөн 2003-2005 онд АН-ын дарга, 2006-2008 онд МУ-ын шадар сайд ,2006-2007 онд Үндэсний шинэ Намын дарга, 2011 оноос МҮАН-ын даргын сонгуульт ажлыг хийж байна.

Page 19: The prime ministers (2)

18,22 Цахиагийн ЭлбэгдоржТөрийн зүтгэлтэн, улстөрч. Ц.Элбэгдорж 1963 онд Ховд аймгийн Зэрэг суманд төржээ. 18 ба 22-дахь Ерөнхий сайд .Монгол улсын ерөнхий сайдын албыг 1998 болон 2004-2006 онуудад 2 удаа хашжээ. Ц.Элбэгдорж ЗХУ-ын Львовын Цэрэг.Улс Төрийн Их сургуулийг сэтгүүлчээр төгссөн. Мөн АНУ-ын Колорадогийн Их Сургуулийн Эдийн засгийн институти, Харвардын их сургуулийн Жон Ф.Кеннедигийн төр засгийн дээд сургуулийг Төрийн удирдлагын мастер зэрэгтэйгээр 2002 онд төгсчээ 1996-2000 УИХ-ын гишүүн ,2004-2008 онд Ардчилсан намын даргаар тус тус сонгогдон ажиллаж байсан ба 2008-2009 онд УИХ-ын гишүүн, 2009 оноос МУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Ц.Элбэгдорж Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын анхдагчийн нэг юм

Page 20: The prime ministers (2)

19. Жанлавын Наранцацралт 1957-2007

Төрийн зүтгэлтэн, улстөрч. 19-дахь Ерөнхий сайд.1998-1999 онд уг албыг хашсан.Ж.Наранцацралт 1957 онд Улаанбаатар хотод төрсөн. 1976 онд Беларусийн Улсын их сургууль, 1981 онд Москва хотын Газар зохион байгуулалтын их сургууль төгссөн. Тэрээр 1981-1989 онд ХААЯ-ны Газар зохион байгуулалтын институтэд инженер, ахлах инженер, ерөнхий мэргэжилтэнээр ажиллаж байжээ. Тэрээр 1996-1998 он хүртэл Нийслэлийн засаг дарга бөгөөд УБ хотын захирагч, , 2000-2004, 2004-2007 ондуудад УИХ-ын гишүүн ,2005-2007 онд Барилга хот байгуулалтын яамны сайд,Үндэсний шинэ намын дарга зэрэг албыг хашиж байжээ.

Page 21: The prime ministers (2)

20. Ринчиннямын Амаржаргал•

Төрийн зүтгэлтэн, улстөрч. Тэрээр 1999-2000онд Монгол улсын ерөнхий сайдын албыг хашсан юм. Р.Амаржаргал 1961 онд Улаанбаатар хотод төржээ

. 1982 онд ЗХУ-ын Москва хотын Улс Ардын Аж Ахуйн Дээд Сургууль Эдийн засагч мэргэжлээр, 1995 онд Брзд Форд Их Британийн их сургуульд шинжлэх ухааны мастер тус тус төгссөн. Р.Амаржаргал 1996-2000, 2004-2008,2008-2012 онуудад УИХ-д сонгогдон 1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байлаа.Одоо УИХ-ын гишүүнээр 4 дэхь удаагаа улиран ажиллаж байна.

Page 22: The prime ministers (2)

21. Намбарын ЭнхбаярТөрийн зүтгэлтэн, улстөрч. 2000-2004 онд Монгол улсын ерөнхий сайдын албыг хашсан билээ. Н.Энхбаяр нь 1958 онд Улаанбаатар хотод төрсөн. Москва хотын Утга-зохиолын дээд сургуулийг дүүргэсэн. Их Британийн Лийдсийн их сургуульд суралцаж байсан. Утга-зохиолын ажилтан, уран зохиолын орчуулагч мэргэжилтэй. Н.Энхбаяр 1980-1990 онд Монголын зохиолчдын хороонд, 1990-1992 онд Соёл урлагийн хөгжлийн хорооны тэргүүн дэд дарга, 1992-1996 онд Засгийн газрын гишүүн, Соёлын сайдаар ажилласан. 1992-1996, 1997-2000, 2000-2004, 2004-2005 онуудад УИХ-ын гишүүнээр 4 удаа сонгогдсон. 1996 оноос МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1997-2005 онд МАХН-ын даргаар сонгогдон ажиллажээ. Н.Энхбаяр 2004-2005 онд УИХ-ын даргаар ажилласан бөгөөд 2005-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллажээ. Одоо МАХН-ын даргын сонгуультай .

Page 23: The prime ministers (2)

23. Миеэгомбын Энхболд•

Төрийн зүтгэлтэн, улстөрч. 2005-2006 онд Монгол улсын ерөнхий сайдын албыг хашсан юм. М.Энхболд 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1987 онд МУИС-ийг төгссөн. Тэрээр 1987-1989 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны харьяа Аж ахуй үйлчилгээний удирдах газарт эдийн засагчаар ажиллаж байсан. 1992-1996 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, 1996-1998 онд тус дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, 1999-2005 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 2005 онд нөхөн сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон.2008-2012, онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдон ажиллаж байна.2012 оноос УИХ-д 3 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.

Page 24: The prime ministers (2)

24,25. Санжийн Баяр Монголын улс төрч, дипломатч, Монгол улсын 24, 25 дахь ерөнхий сайд.2007-2008,2008-2009 онуудад Ерөнхий сайдын алба хашсан . Санжийн Баяр нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрээр 1978 онд Москвагийн Улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн.

1990-1992 онд БНМАУ-ын Бага хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 1992-1997 онд Төр, нийгэм судлалын Академид багш, АНУ-ын Вашингтоны Их сургуульд судлаач, Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд захирал, 1997-2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, 2001-2005 онд Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байсан.

2005-2007 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ,2007 -2009 онд МАХН-ын даргын алба хашиж байсан . 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан .

Page 25: The prime ministers (2)

26. Сүхбаатарын Батболд Монгол улсын улс төрч, бизнесмэн, 2009-2012 онд тус улсын 26 дахь Ерөнхий сайдаар ажилласан. Тэрээр 1963 онд Улаанбаатар хотод төржээ. 1986 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөнМонгол улс ардчилалд шилжсэний дараа 1991 онд Лондоны Бизнесийн их сургууль дүүргээд 1992 онд хувийн хэвшлийн салбарт шилжиж, "Алтай трейдинг" ХХК-ийг байгуулж, ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2000 онд улс төрд оржээ. 2000 - 2004 онд Гадаад хэргийн яамны дэд сайд,2004-2006 онд Үйлдвэр,

худалдааны сайд, 2008-2009 онд Гадаад харилцааны сайдаар ажиллаж байв .Мөн 2009-2012 онд МАХН болон МАН-ын даргаар ажилласан . 2004-2008,2008-2012 онуудад УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан ба 2012 оноос тус албанд улиран ажиллаж байна.

Page 26: The prime ministers (2)

27. Норовын Алтанхуяг Норовын Алтанхуяг ньМонгол улсын улс төрч

. 1958 оны 1 сарын 20-нд Увс аймгийн Улаангом хотод төрсөн.МУИС-ыг физикч мэргэжлээр төгссөн.

1998-2000 онд Монгол улсын Хөдөө аж ахуй үйлдвэрийн сайд, 2004-2006 онд Сангийн сайд, , 2008-2012 онд МУ-ын тэргүүн шадар сайдаар тус тус ажиллажээ. 1996 -2000 , 2008-2012онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан. 2008 оноос хойш онд Ардчилсан намын даргын албыг хашиж байгаа.

2012 оноос УИХ-ын гишүүн болон Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байна.