the secret

16
THE SECRET НББ/ Бямбын 1б Б.Уянга 2010 он

Upload: batmunkh-oyuntsetseg

Post on 19-Jun-2015

3.537 views

Category:

Education


1 download

DESCRIPTION

Secter номний товч тайлбар

TRANSCRIPT

Page 1: The secret

THE SECRETНББ/ Бямбын 1б

Б.Уянга

2010 он

Page 2: The secret

АГУУЛГА

Secret /нууц/ гэж юу вэ?

Амьдрах ухааны нууц

Эд баялгийн нууц

Харилцааны нууц

Эрүүл энхийн нууц

Нууцыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Page 3: The secret
Page 4: The secret

НУУЦ БОЛ ТАТАХ ХҮЧНИЙ ХУУЛЬ ЮМ

Энэ хууль нь “Ижил нь ижлээ татдаг” зарчим

Таны амьдралд орж ирсэн бүхий л зүйлийг та өөрийн

оюун санаагаараа ТАТСАН байдаг. Өөрөөр хэлбэл Бодол

биелэдэг.

Танаас урсан гарах бодол санаанууд ирээдүйн амьдралыг

тань бүтээнэ. Олонтаа боддог, бусад зүйлсээс илүү оюун

ухаанаа төвлөрүүлдэг тэр зүйл л амьдралд ирдэг.

Хүссэн хүсээгүйгээс хамаарахгүй таны анхаарлаа

хандуулж буй бодол биелэх боломжтой. Харин ихэнх

тохиолдолд хүн хэсэхгүй байгаа зүйлээ дахин дахин

бодож битгий биелээсэй гэсэн зүйлдээ анхаарлаа

хандуулдаг.

Page 5: The secret

Амьдрах хугацаандаа хүн өөрийнхөө хувь тавиланг

бүтээнэ. У.Черчиль

Эерэг бодол сөрөг бодлуудаас хэдэн зуу дахин илүү

хүчтэй байдгийг орчин үеийн шинжлэх ухаанаар

нотолсон.

Өөдрөг байх тусам та сайн сайхан үйл явдал,

боломжийг өөртөө татдаг.

Иймээс та бодол мэдрэмжээ хянаснаар бүхэл өдрийг

бас амьдралаа хүссэнээрээ өөрчлөх боломжтой.

*Санаа зөв бол Заяа зөв*

*Сайн явах санааных*

Page 6: The secret

ТАТАЛЦЛЫН ХУУЛИЙГ ХЭРХЭН ОЙЛГОЖ, МЭДРЭХ ВЭ?

1-рт Асуу!

Та юу хүсдэг вэ? Орчлонд юу хүсч байгаагаа хэл.

2-рт Итгэ!

Бүх санасан зүйл таных болсон гэдэгт итгэ. Биелэнэ гэдэгт итгэж чаддаггүй учир хүсэл биелдэггүй. Яаж? гэдэг нь орчлон ертөнцийн хийх ажил тул та түүнийг тооцоолж, үгүйсгэх хэрэггүй.

3-рт Хүлээж ав!

Хүсэл тань биелэхэд танд ямар санагдах вэ гэдгийг мэдэр. Хүссэн зүйлээ бодит мэтээр бодож сайхан мэдрэмжийг мэдэрч, түүнийгээ марталгүй санаж явснаар орчлон ертөнц таны хүслийг танд өгөх болно.

“Ямар хүч гэдгийг хэлж мэдэхгүй, үнэхээр байдгийг л мэднэ.”

А.Г.Белл

Page 7: The secret

АМЬДРАЛАА БҮРЭН ӨӨРЧЛӨХИЙН ТУЛД

ОДОО ТА ЮУГ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?

Талархал /Энэ нь зөв бодоход туслана/

Танд сайхан санагддаг бүхэнд баярлаж талархаж яв. Энэ л

таны мэдрэх ѐстой мэдрэмж. Одоо байгаа бүхнийхээ сайхан

талыг харж, ойлгож сэтгэл хангалуун байж сур.

Төсөөлөн бодох /Бодит мэт төсөөлж чадсанаар бодит болгодог/

Энэ дотоод мэдрэмж тань орчлон ертөнцийн хүч таны

амьдралд орж ирэх нээлттэй хаалга болж өгдөг гэсэн үг.

“Хамгийн гол нь уран сэтгэмж. Энэ бол амьдралд орж

ирэх зүйлсийг урьдчилан харах боломж юм.”

А.Эйнштэйн

Page 8: The secret

ЭД БАЯЛГИЙН НУУЦ

Мөнгө хөрөнгө татахын тулд хамаг анхаарлаа эд баялагт

төвлөрүүл. Дандаа дутуу гачуу гэж шаналаж явдаг бол

цаашид амьдралдаа мөнгө дуудах боломжгүй юм.

Ихэнх хүн өрнөөсөө салах тухай байнга боддог. Цаашид

бодсоор л байвал та хэзээ ч гарахгүй. Учир нь та өрнөөс

гарах тухай бодсон уу, өрөнд орох тухай бодсон уу гэдэг

орчлон ертөнцийн хуул”-д ямар ч ялгаа байхгүй та өр шир

л хүссэн гэсэн үг.

Ингээд л таны хүслийг биелүүлж танд

өр ширний асуудлыг л бэлэглэдэг юм.

“Хүн юуг төсөөлж чадна, түүндээ л хүрч чадна.”

У.К.Стоун

Page 9: The secret

Та өөрт байгаа зүйлийнхээ үнэ цэнийг мэдэрч аз

жаргалтай бай. Энэ бол амьдралдаа мөнгө даллах

хамгийн түргэн шуурхай арга.

Сэтгэлээс гадуур эд баялагтай байгаад ч бид хангалуун,

аз жаргалтай байж чаддаггүй. Учир нь та өөрт байгаа эд

баялгийн үнэ цэнийг мэдэрч чадахгүй бол хичнээн

байхгүй баялгийг олж авлаа ч мөн л ондоо зүйлд шунах

болно.

Иймээс л та сайхан амьдралыг хүссэн л бол сэтгэл

санаагаа баян байлга. Эцэст нь эд баялаг танд ирнэ.

Page 10: The secret

Хайрын мэдрэмж бол танаас чацарч болох хамгийн өндөр

давтамж мөн. Хэдий их хайр, халамж анхаарлыг мэдрэнэ

төдий их долгион цацарч, мөн тэр хэмжээгээр Татах хүч

танд үйлчилнэ.

Хайр сэтгэлийг бий болгоход нөгөө хүнээ таньж мэдэх

биш өөрийгөө судлаж мэд. Өөрийгөө хайрлаж

хүндэлснээр бусад хүн таныг хайрлаж хүндлэнэ.

Мөн л татах хүчийг сана. Сонирхсон хүнийхээ муу талыг

мартаж, зөвхөн сайн чанар, давуу талуудыг л санаж бай.

Аз жаргалыг өөр хэн ч биш та өөртөө л өгнө.

ХАРИЛЦААНЫ НУУЦ

“Мэдрэмж гэдэг хүсэл, харин хүсэл гэдэг хайр билээ.

Хайраар биелсэн бодол санаа гэдэг хэмжээлшгүй их хүч”

Ч.Энел

Page 11: The secret

Хүсэл мөрөөдөлдөө өөрийгөө бүү март. Хэрэв та

гайхамшигт хайр, сайн хань мөрөөдөж байгаа бол

ганцхан сайхан бүсгүйг сэтгэлдээ зураглах биш

сайхан бүсгүй таны дэргэд байгаар мөрөөд.

Хайртай хүнээ хаячихвий, явчихвий гэж ѐрлож хардахын

оронд насан туршдаа хамт гэдэгтээ итгэж өдөр бүр

хослохын жаргалыг эдэл.

Page 12: The secret

Хүний бие организмын түмэн эд эсүүд цаг ямагт урган төлжиж, бас

өвчлөн үхжиж байдаг. Гадны нян орсон ч түүнийг эсэргүүцэн устгах

чадвар дархлаатай байдаг.

Та сөрөг бодолтой байж хорвоо ертөнцөөс өөрийгөө хязгаарлавал

тө зөвхөн өвчин шаналал гуниг гутралыг л мэдэрч, амьдралын

тань өдөр бүхэн шаналгаатай санагдах болно.

Харин эсрэгээр “Өвчин” гэдэг үгийг үгсийн сангаасаа хасч, баяр

хөөр, гэрэл гэгээтэй сайхан мэдрэмжүүдээр өөрийгөө дүүргэвэл

таны амьдралын өдөр бүр аз жаргалтай байна.

Өвчин ихэнхдээ сэтгэлийн дарамтаас бий болдог. Иймд өвчин

эмгэгтэй хүмүүс сэтгэлийн дарамтийг мэдрэх зав чөлөөг өөртөө

өгөлгүй, хэрэв эрүүл байсан бол яамар санагдах, яаж амьдрах

байсан дээр анхаарлаа төвлөрүүл.

ЭРҮҮЛ ЭНХИЙН НУУЦ

Сэжгээр өвдөж, сүсгээр эдгэдэг

Page 13: The secret

Хүн өөрийнхөө юу нь болохгүй байна хаана өвдөж байна, яагаад өвдөж

байгааг бодсоор байвал өвчнөө улам л хүндрүүлнэ. Сөрөг бодол

сэтгэлийн дарамт биеийн болон тархины үйл ажиллагааг доройтуулдаг нь

мөн л батлагдчихсан үнэн.

Өөрийгөө өвчтэй гэж бодохоо больж эрүүл байгаа гэж бодож эхэлсэн цагт

өвчин эдгэрэх шатандаа ордог. Энэ бол татах хүчний үйлчлэл.

Үүнийг эмч нарч ашигладаг. Зарим үед өвчтөнд биеийн

байдлын талаар худал боловч эерэг хариуг өгдөг. Өвчтөн

энэхүү эерэг хариуг сонсоод өөрөө эдгэдэг учраас тэр.

Иймд биенээсээ хямралыг авч хая!

Тэгвэл бие тань хийх ѐстойгоо хийх боломжтой болж

өөрөө өөрийгөө нөхөн сэргээж, эмчилж эхлэнэ.

Оюун санаа тань эрүүл л байвал

бие тань мөн л эрүүл байна.

ЭРҮҮЛ САЙХАН БОДЛУУД НЬ ЭРҮҮЛ БИЕ МАХ БОДЫГ БИЙ БОЛГОДОГ.

Page 14: The secret

Эргэн тойрноо хардаа. Хүн төрөлхтөн юуг хүсч байгаа, түүндээ

хүрэхийн төлөө явахаас илүүтэйгээр хүсэхгүй байгаа зүйлдээ илүү их

анхаарч, түүнийг арилгахын төлөө тэмцэж эрч хүчээ зориулж байна...

/Өлсгөлөн, ядуурал, байгаль орчны бохирдол, дэлхийн дулаарал... г.м/

Бид асуудал бэрхшээлд хамаг анхаарлаа хандуулахын оронд итгэл

сэтгэл, энх тайвны төлөө бодож болохгүй гэж үү? Өөрөөр хэлбэл

дайныг эсэргүүцэх, муу муухайг дарах үйл хэрэгт хувь нэмэр оруулах

бус, энх тайвны үйлс, сайн сайхныг бүтээн байгуулахад гар

бие оролц гэсэн үг.

НУУЦЫГ ХЭРХЭН АМЬДРАЛДАА ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?

Page 15: The secret

Энэ дэлхий ертөнцийг та ганцаараа өөрчилж чадахгүй. Тиймээс та

энэ ертөнцөөс зөвхөн сайн сайхан бүхнийг ялган авч жаргаж явах

ѐстой.

Хүн = Эрчим хүч + Оюуны бөөгнөрөл + Бие

Та өөрийгөө махан бие гэж бодож байгаа боловч үнэн хэрэгтээ

та бол оюун санааны сав юм.

Та зөв бодолтой байж аз жаргалаа дагаж амьдарснаар таны баяр

хөөр эргэн тойронд, бусдад халдварлан тархах болно.

Би чадахгүй, би азгүй, би бүтэлгүй гэж уруу царайлахаа болиод би

чадна, би азтай, би амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэж хүслээ

биелүүл.

АНХААРАЛ ХАНДУУЛСАН БҮХЭНД ЭРХ ХҮЧ ИРДЭГ.

Инээмсэглэл нь өгч буй хүнд ямар ч гарзгүй хирнээ

авч буй хүнд ихийг өгдөг.

Page 16: The secret

САНАА ЗОВНИЖ БУЙ БҮХНЭЭ ТҮР МАРТААД

ЦЭЭЖ ДҮҮРЭН АМЬСГАА АВЧ СЭТГЭЛ СЭРГЭТЭЛ

САЙХАН ИНЭЭМСЭГЛЭ!

АНХААРАЛ ХАНДУУЛСАН ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА