uilchilgeenii_burtgeluud

3
НОМЫН САНГИЙН ӨДӨР ТУТМЫН АЖЛЫН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ АРГАЧЛАЛ Өдөр тутмын бүртгэлд номын сангийн өдөр, сар, жилд үйлчилсэн байнгын уншигч, ирц, ном олголт болон соёл олон нийтийн ажлыг бүртгэнэ. Уг бүртгэлийг номын сангийн үйлчилгээ явуулдаг уншлагын танхимуудад болон фондууд хөтөлнө. Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын 2005 оны 12 сарын 30-ны өдрийн 441 дүгээр тушаалаар номын сангийн өдөр тутмын ажлын бүртгэлийг номын сангуудын үйлчилгээний онцлогт тохируулан: нийтийн номын сангийн өдөр тутмын бүртгэл, их дээд сургуулийн номын сангийн өдөр тутмын бүртгэл, ерөнхий боловсролын сургуулийн номын сангийн өдөр тутмын бүртгэл гэсэн гурван төрлөөр батласнаар онцлог болсон юм. Аль ч номын сангийн өдөр тутмын бүртгэл нь уншигчийн байдал, олгосон ном хэвлэл, соёл олон нийтийн ажил гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. Номын сангийн ажлын өдөр тутмын бүртгэлийн дотор нүүр нь төрийн соёмбо бүхий хуудас байх бөгөөд Төрийн захиргааны төв байгууллагаас олгосон дансны ишфртэй байна. Энэхүү шифр нь улсын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттайгаар олгогдож, улсын бүртгэл мэдээллийн санд хадгалагдана. Номын сангууд өдөр тутмын бүртгэлийн дэвтрийг өөрийн номын сангийн уншигчдын бүрэлдэхүүн, үйлчилгээний онцлогт тохируулан сонгож, бүртгэлийн хүснэгтийн дагуу хөтөлнө. Номын сангийн өдөр тутмын ажлын бүртгэл хөтлөх аргачлалыг Д.Энхтунгалаг “Номын сангийн өдөр тутмын бүртгэлүүд хөтлөх аргачлал”.-УБ.,2006 номын ....-р хуудаснаас үзнэ үү. НОМЫН ТАТГАЛЗЛЫГ БҮРТГЭХ Номын сангаар үйлчлүүлэгчид өөрсдийн уншихыг хүссэн ном, хэвлэлээ байгааг нь захиалан авч, байхгүйг нь хэрхэн олж авч болох тухай лавлан асуух явдал номын сангийн өдөр тутмын ажлын практикт байнга гардаг. Зарим цөөн тооны номыг уншлагаар гарсан байхад нь дараагийн уншигч захиалан "Уншлагаар гарсан" гэсэн татгалзал хүлээдэг ба номын сангийн фондонд хэдийгээр бүрдэгдээгүй байгаа ч хэд хэдэн уншигч лавлан ирсэн тэр ном номын санд заавал авах шаардлага хэрэгцээтэй болох нь нотлогддог. Үүнийг бид татгалзал хөтлөх дэвтэрт бичиж, цөөн тоотойг нь нэмж олж авах, байхгүй нь хэрэв пшнээр хэвлэгдэн гарсан бол худалдаж авах, урьд онуудад хэвлэгдэн гарсан бол

Upload: khaidav-tumur

Post on 28-Dec-2015

250 views

Category:

Documents


0 download

DESCRIPTION

Үйлчилгээний бүртгэлүүд

TRANSCRIPT

Page 1: uilchilgeenii_burtgeluud

НОМЫН САНГИЙН ӨДӨР ТУТМЫН АЖЛЫН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ АРГАЧЛАЛ

Өдөр тутмын бүртгэлд номын сангийн өдөр, сар, жилд үйлчилсэн байнгын уншигч,

ирц, ном олголт болон соёл олон нийтийн ажлыг бүртгэнэ. Уг бүртгэлийг номын сангийн

үйлчилгээ явуулдаг уншлагын танхимуудад болон фондууд хөтөлнө.

Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын 2005 оны 12 сарын 30-ны өдрийн 441 дүгээр

тушаалаар номын сангийн өдөр тутмын ажлын бүртгэлийг номын сангуудын үйлчилгээний

онцлогт тохируулан: нийтийн номын сангийн өдөр тутмын бүртгэл, их дээд сургуулийн

номын сангийн өдөр тутмын бүртгэл, ерөнхий боловсролын сургуулийн номын сангийн

өдөр тутмын бүртгэл гэсэн гурван төрлөөр батласнаар онцлог болсон юм.

Аль ч номын сангийн өдөр тутмын бүртгэл нь уншигчийн байдал, олгосон ном хэвлэл,

соёл олон нийтийн ажил гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.

Номын сангийн ажлын өдөр тутмын бүртгэлийн дотор нүүр нь төрийн соёмбо бүхий хуудас

байх бөгөөд Төрийн захиргааны төв байгууллагаас олгосон дансны ишфртэй байна.

Энэхүү шифр нь улсын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттайгаар олгогдож, улсын

бүртгэл мэдээллийн санд хадгалагдана.

Номын сангууд өдөр тутмын бүртгэлийн дэвтрийг өөрийн номын сангийн уншигчдын

бүрэлдэхүүн, үйлчилгээний онцлогт тохируулан сонгож, бүртгэлийн хүснэгтийн дагуу

хөтөлнө.

Номын сангийн өдөр тутмын ажлын бүртгэл хөтлөх аргачлалыг Д.Энхтунгалаг “Номын

сангийн өдөр тутмын бүртгэлүүд хөтлөх аргачлал”.-УБ.,2006 номын ....-р хуудаснаас үзнэ

үү.

НОМЫН ТАТГАЛЗЛЫГ БҮРТГЭХ

Номын сангаар үйлчлүүлэгчид өөрсдийн уншихыг хүссэн ном, хэвлэлээ байгааг нь

захиалан авч, байхгүйг нь хэрхэн олж авч болох тухай лавлан асуух явдал номын сангийн

өдөр тутмын ажлын практикт байнга гардаг. Зарим цөөн тооны номыг уншлагаар гарсан

байхад нь дараагийн уншигч захиалан "Уншлагаар гарсан" гэсэн татгалзал хүлээдэг ба

номын сангийн фондонд хэдийгээр бүрдэгдээгүй байгаа ч хэд хэдэн уншигч лавлан ирсэн

тэр ном номын санд заавал авах шаардлага хэрэгцээтэй болох нь нотлогддог.

Үүнийг бид татгалзал хөтлөх дэвтэрт бичиж, цөөн тоотойг нь нэмж олж авах, байхгүй нь

хэрэв пшнээр хэвлэгдэн гарсан бол худалдаж авах, урьд онуудад хэвлэгдэн гарсан бол

Page 2: uilchilgeenii_burtgeluud

нөхөн бүрдүүлэлтээр хаанаас олж авч болохыг тодруулж авах зорилгоор номын

татгалзлыг бүртгэн ном бүрдүүлэгчид эсвэл захиргаанд уламжилна.

Номын татгалзлыг бүртгэх дэвтрийг каталогч, фондын номын санч, уншлагын номын

санчид өөрсдөө нээн түүнд: дэс дугаар; зохиогч, номын нэр; он, сар, өдөр; хэнд

/уншигчийн картын дугаар/; татгалзлын шалтгаан зэрэг асуулгатайгаар буюу доорхи

үзүүлсэн загвараар хүснэгтлэн хөтөлнө.

Татгалзлын бүртгэлийг Д.Энхтунгалаг “Номын сангийн өдөр тутмын бүртгэлүүд хөтлөх

аргачлал”:-УБ.,2006. Номын 81-р талаас үзнэ үү.

НОМЫН САНГИЙН ЛАВЛАГАА НОМЗҮЙН

АЖЛЫН БҮРТГЭЛ

Номзүйч нар уншигч хэрэглэгчдийн хүссэн олон төрлийн асуултанд лавлагаа өгөх

үүрэгтэй ажилладаг.

Унпшгчдаас амаар, бичгээр, утсаар, е-мэйл хаягаар, факсаар лавлагааг авч, мөн

лавлагаанд хариулдаг.

Ингэж уншигчаас сонирхон лавласан аливаа асуултыг номын сангаас зохих цаг хугацаанд

нь түргэн шуурхай биелүүлэхийн тулд төрөл бүрийн нэвтэрхий толь бичиг, зарлиг,

тогтоол, хууль, дүрэм болон хуанли, номын сангийн каталог, картын сан, номзүйн бүртгэл,

жагсаалт зэргээс бүрдсэн лавлагааны фондтой байх ёстой.

Номзүйч нь уншигчийн лавласан лавлагаанд биечлэн хариу өгөх үүрэгтэй бөгөөд асуулт,

сэдвийн дагуу ном хэвлэлээс хайлт хийх, мэргэжлийн байгууллага, хувь хүмүүсээс

зөвлөгөө авах, хариулт өгөх ажлыг хийдэг. Хэрэв уншигчийн лавласан сэдэвтэй

холбогдсон ном зохиол уг номын санд байхгүй тохиолдолд өөр номын сангаас асууж

лавлан байгаа номын сан, байгууллагыг уншигчид мэдээлнэ.

Номзүйн лавлагаа нь сэдэвчилсэн, цаг хугацаа их шаардах^ эх булгуудад судалгаа хийхэд

хялбар бус бол номын сангийн дүрэмд заасан тохиолдолд тодорхой төлбөртэйгээр

байгууллага, хувь хүний захиалгаар хийж гүйцэтгэнэ.

Асуулт лавлагаа гаргасан тухай бүрийг лавлагааны тусгай дэвтэрт бүртгэдэг бөгөөд түүнд

хэрхэн хайлт хийсэн, эсвэл татгалзсан шалтгаанаа бичиж хөтөлдөг.

Лавлагааны дэвтэр нь дэс дугаар; огноо; уншигчийн овог, нэр; ажил сургуулийн хаяг;

лавлагааны сэдэв; лавлагааны төрөл (сэдэвчилсэн, номзүйн мэдээг тодруулах, статистик,

тоо баримтын); лавлагааны хэлбэр (амаар, бичгээр, утас, е-таИ, факсаар) лавлагааг

Page 3: uilchilgeenii_burtgeluud

гүйцэтгэгч эх булаг; шинжлэх ухааИы мэдлэгийн салбар; лавлагаа өгсөн номын санчийн

гарын үсэг; татгалзлын шалтгаан гэсэн 15 хүснэгтээс бүрдсэн байна. Лавлагааны дэвтрийг

хөтөлснөөр зөвхөн номзүйчийн ажлыг дүгнээд зогсохгүй мөн номын санд шаардлагатай

баримт, материалуудыг бүрдүүлэх судалгаа хийх, хайлт хийх явцад лавлагаа номзүйн

аппаратыг өргөжүүлэх ажлууд хийгдэнэ.

Өгөгдсөн номзүйн лавлагааны бүртгэлийг Д.Энхтунгалаг “Номын сангийн өдөр тутмын

бүртгэлүүд хөтлөх аргачлал”:-УБ.,2006. Номын 82-р талаас үзнэ үү.