unet tsaas

33
Оршил Аливаа улс орны валютын ханш нь макро эдийн засгийн чухал үзүүлэлт төдийгүй нийгэм эдийн засгийн тогтвортой үзүүлэлт юм. Манай улсын хувьд төгрөгийн ханш нь чөлөөт хөвөгч ханшны системээр тогтдог ба энэ нь онолын түвшинд гадаад худалдааны балансаар тогтонон гэсэн үг. 2009 он гарсаар төгрөгийн нэрлэсэн ханш АНУ-н долларын эсрэг суларч урьд өмнөх хэмжээнээс давж гарсан манай эдийн засагт асар их хохирол авчирсан билээ. Судлаачид үүнийг 2008 оны санхүү эдийн засгийн хямралтай холбон тайлбарладаг ба санхүүгийн хямралын нөлөөгөөр дэлхийн зах зээлд түүхий эдийн ханш унаж манай экспортын гол бүтээгдэхүүн зэсийн орлого буурснаар тайлбарладаг. Уг ажил зэсийн үнэ валютад хэрхэн нөлөөлсөн байж болохыг авч үзсэн ба онолын түвшинд тодорхойлох гэж оролдсон. Валютын ханшны зохицуулалт ямар буйг хууль тогтоомж, Монголбанкны ажиллагаатай хамтад нь авч үзсэн ба ханшийн зөрүү түүний өөрчлөлтийг ажиглаж судалсан болно. Гадаад худалдааны хувьд 2009 оны гадаад худалдааны алдагдал бүхэлдээ зэсийн үнээс хамааралтай байжээ. Үүнийг нийт экспортын орлогын 70 орчмыг зэсийн экспорт эзлэж байгаагаар тайлбарлаж болно. Валютын ханшийг судалж танин мэдэх нь мөнгө зээлийн болон эдийн засгийн тогтворжилтийг хангахад чухал үүрэгтэй тул сонирхон сонгож судалсан болно.

Upload: enhjargal-amarjargal

Post on 26-Aug-2014

165 views

Category:

Documents


12 download

Tags:

TRANSCRIPT

Page 1: unet tsaas

ОршилАливаа улс орны валютын ханш нь макро эдийн засгийн чухал үзүүлэлт төдийгүй нийгэм эдийн

засгийн тогтвортой үзүүлэлт юм. Манай улсын хувьд төгрөгийн ханш нь чөлөөт хөвөгч ханшны

системээр тогтдог ба энэ нь онолын түвшинд гадаад худалдааны балансаар тогтонон гэсэн үг.

2009 он гарсаар төгрөгийн нэрлэсэн ханш АНУ-н долларын эсрэг суларч урьд өмнөх хэмжээнээс

давж гарсан манай эдийн засагт асар их хохирол авчирсан билээ. Судлаачид үүнийг 2008 оны

санхүү эдийн засгийн хямралтай холбон тайлбарладаг ба санхүүгийн хямралын нөлөөгөөр

дэлхийн зах зээлд түүхий эдийн ханш унаж манай экспортын гол бүтээгдэхүүн зэсийн орлого

буурснаар тайлбарладаг.

Уг ажил зэсийн үнэ валютад хэрхэн нөлөөлсөн байж болохыг авч үзсэн ба онолын түвшинд

тодорхойлох гэж оролдсон. Валютын ханшны зохицуулалт ямар буйг хууль тогтоомж,

Монголбанкны ажиллагаатай хамтад нь авч үзсэн ба ханшийн зөрүү түүний өөрчлөлтийг

ажиглаж судалсан болно.

Гадаад худалдааны хувьд 2009 оны гадаад худалдааны алдагдал бүхэлдээ зэсийн үнээс

хамааралтай байжээ. Үүнийг нийт экспортын орлогын 70 орчмыг зэсийн экспорт эзлэж

байгаагаар тайлбарлаж болно.

Валютын ханшийг судалж танин мэдэх нь мөнгө зээлийн болон эдийн засгийн тогтворжилтийг

хангахад чухал үүрэгтэй тул сонирхон сонгож судалсан болно.

1.1. Валютийн зах зээлийн тухай ойлголт,төрөлДэлхийн мөнгө гэсэн ойлголтын доор валютыг улс бүр түгээмэл тэнцүүрээр хүлээн зөвшөөрч,

олон улсын харилцаанд хэрэглэгддэг төлбөр тооцооны хэрэгсэл юм. Анхы дэлхийн мөнгө нь алт

байсан бөгөөд цаашдаа дэлхийн гол гүрнүүдийн үндэсний валют болсон. Харин орчин үед олон

улсын болон бүс нутгийн төлбөрийн нэгж ОУ-ын санхүүгийн байгууллагын мөнгөний нэгж

зээлжих тусгай эрх, ЭКЮ евро оролцох болсон. Олон улсын тооцооны мөнгөний нэгж гэдэг нь

Page 2: unet tsaas

улс хоорондын валютын тооцоонд хэрэглэгддэг зохиомлоор бий болгосон мөнгөний нэгж байдаг.

Валют нь мөнгөний шинэ хэлбэр биш, харин олон улсын худалдаа, зээлийн үйл ажиллагаа

явуулах онцгой арга хэрэгсэл юм. Өөрөөр хэлбэл олон улсын эдийн засгийн харилцаанд

ашиглагдаж байгаа мөнгө нь валют болдог. Валют гэдэг нь Итали хэлнээс гаралтай үнэ өртөг

гэсэн утгатай үг юм. Валют бол нэгээс нөгөөд хөрвөх хэлбэрээр улс хоорондын эдийн засгийн

харилцааг үйлчлэгч өндөр хөгжилтэй улсуудын мөнгөний нэгж юм. Үндэсний эдийн засагт

валют нь мөнгөний хүрээний бүрэлдэхүүн хэсэг болж улмаар төсвийн байдал, эдийн засгийн

өсөлтөнд нөлөөлдөг. Орчин үед гадаад эдийн засгийн үйл ажиллагаанд оролцдогүй хаалттай

эдийн засгийн систем бүхий улс орон гэж бараг байхгүй болжээ. Иймээс үндэсний аж ахуй бүр

харилцан харилцан өр авлагын гинжин холбоонд орших бөгөөд чухам эндээс үүдэн улс

хоорондын эдийн засгийн хэлхээ холбооны түлхүүр нь олон улсын валютын харилцаа болдог юм.

Гадаад худалдаа нь өнөөдөр дэлхийн аль ч улс орны эдийн засгийн амьдрлын салшгүй нэг хэсэг

болжээ. Улс хоорондын төлбөр тооцоон дотоодынхоос ялгагдах нэг онцлог бол хоёр өөр

үндсэний валютийг хэрэглэж байдагт оршино. Ямарч улс орны үндсэний валютийн мөнгөн

тэмтэгтэн валют мөн боловч олон улсын худалдаа эдийн засгийн харилцаа төлбөр тооцоонд

гүйцэтгэж буй үүргээрээ янз бүр байдаг. Иймд олон улсын төлбөр тооцоонд хэрэглэгдэж байгаа

байдалаар нь бүх улс орнуудын мөнгөн тэмдэгтийг:

а. Чөлөөтэй хөрвөх валют – Энэ нь улс хоорондын ямарч төлбөр тооцоог хийх боломжтой. Аль ч

улсын мөнгөн тэмдэгттээ солигдох чадвартай валютыг хэлнэ

б. Хязгаарлагдмал хөрвөх чадвартай валют – Энэ нь тодорхой нэг төрлийн төлбөр тооцоог

хийхэд хэрэглэддэг буюу хил залгаа болон зарим улс орны мөнгөн тэмдэгттэй солигдох

чадвартай валютийг хэлнэ.

в. Хөрвөх чадваргүй валют - Энэ нь зөвхөн дотоодын төлбөр тооцоонд хэрэглэгддэг улсын

мөнгөн тэмдэгтийг хэлнэ.

Валютын зах зээлУлс орныхоо дотооддоо хийх арилжаа солилцоондоо хүмүүс үндэснийхээ мөнгөн тэмдэгтийг

хэрэглэдэг бол гадаад бараа худалдаж авахад тухайн орны мөнгөн тэмдэгт зайлшгүй

шаардлагтай байдаг.

Жишээ нь: Манай орны импортонд гадаадаас бараа нь худалдаж авахдаа уг орны валютаар

төлбөр хийх шаардлагтай. Мөн өөрсдийн үйлдвэрлэсэн бараагаа гадаадад худалдахдаа тухайн

Page 3: unet tsaas

орны мөнгөн тэмдэгтээр төлбөрөө авах бөгөөд ажилчдынхаа цалинг тавьж олгохын тулд

гадаадынхаа валютийг үндэсний мөнгөн тэмдэгтээр солих шаардлагатай болдог. Иймд энэхүү

хэрэгцээг хангах зорилготой гадаадын валютыг худалдах, худалдаж авах үйл ажиллагаа явагдаж

байдаг өвөрмөц зах зээлийг валютийн зах зээл гэнэ. Гадаадаас бараа импортлогч аж ахуйн

нэгжүүд болон гадаадад төрөл бүрийн шугамаар зорчигч иргэд өөрийн банкнаас тухайн орны

валютыг худалдан авах ба дотоодын экспортлогчид гадаад орны валютыг банканд үндэсний

мөнгөн тэмдэгтээр худалдана. Импортлогчид барааныхаа төлбөрийг уг орны валютаар буюу

эсвэл чөлөөтэй хөрвөх валютаар хийдэг тул импорт нь валютын зах зээлийн эрэлтийг

тодорхойлох ба экспорт нь валютыг гаднаас авчирах тул нийлүүлэлтийг илэрхийлнэ.

Валютийн ханшНэг орны мөнгөний нэгжийг буюу валютийг нөгөө орны мөнгөөр буюу валютаар илэрхийлсэн

үнийг валютийн ханш гэнэ. Жишээ нь: Нэг долларын үнийг төгрөгөөр илэрхийлбэл энэ нь

монголдох долларын ханш болно. Валютийн ханшийг хоёр янзаар тодорхойлно.

а. Нэг долларын үнийг төгрөгөөр илэрхийлэхэд 800 төгрөг

б. Нэг төгрөгний үнэ 0.00125 доллар болно.

Валютийн хоёр янзын ханш нь хоёулаа хэрэглэгддэг.

1. Төгрөгөөр илэрхийлсэн долларын ханш нь доллар худалдан авагчийн ханш болно.

2. Доллараар илэрхийлсэн төгрөгийн ханш нь доллар худалдагчийн ханш юм.

Төгрөгөөр илэрхийлсэн долларын үнэ өсч байвал төгрөгийн ханш буурч, байгааг харин буурч

байвал долларын ханш буурч төгрөгний ханш өсч байгааг тус тус илэрхийлнэ.

Валютын ханшийн төрөл

1. Валютын чөлөөт буюу уян ханш – Ө.х валютийн зах зээл дээр валют солигдон ханшийг эрэлт

нийлүүлэлтээр зохицуулагддаг.

2. Валютийн хатуу ханш – Ө.х валютийн ханшийг төрөөс шууд тогтоож өгдөг. Гэхдээ төрийн

зохцуулалттай зах зээлийг эдийн засгийн нөхцөлд валютийн ханш цэвэр эрэлт, нийлүүлэлтээр

юмуу эсвэл дан ганц төрийн зохциулалтаар бус холимог байдлаар зохицуулагдаж байдаг ажээ.

Валютын чөлөөт ханш

Чөлөөт ханшийн үед валютын дотоод зах зээл дээр эрэлт нь импортын зардлаар, нийлүүлэлт нь

экспортийн орлогоор тодорхойлогдоно. Валютын ханш хэдий чинээ өндөр байна нэгж валютад

төлөх төгрөгийн хэмжээ төдий чинээ их байх ба валютын ханш доогуур бол төлөх төгрөгийн

Page 4: unet tsaas

хэмжээ бага байх болно.Төгрөгөөр илэрхийлсэн долларын үнэ буюу долларын ханш өссөн гэвэл

доллартай харьцуулахад төгрөгний худалдан авах чадвар буурах ба долларын ханш буурвал өснө.

Валютын ханш

илүүдэл Sэкспорт

800

600

400

хомсдол D импорт

Экспорт ба импорт

Зургийн босоо тэнхлэгт төгрөгөөр илэрхийлсэн долларын ханш,хэвтээ тэнхлэгт экспортын

орлого ба импортын зардлыг авч эрэлт нийлүүлэлтээр валютын ханш хэрхэн зохицуулагддагыг

харуулсан байна. Валютын зах зээлд эрэлт нь импортоор, нийлүүлэлт нь экспортоор

тодорхойлогдох тул импортын зардал /эрэлт/, экспортын орлого /нийлүүлэлт/-оос давсан

нөхцөлд валютын хомсдол үүсэх ба үүний улмаас валютын ханш өснө. Экспортын орлого

импортын зарлагаас давахад зах зээлд валютын илүүдэл үүсч ханш унана. Гадаад болон дотоодод

бараа үйлчилгээний үнийн түвшин өөрчлөлтгүй тогтмол юм гэж үзвэл валютын ханш өсөхөд,

тухайлбал: долларын ханш 600-800 төгрөг болж нэмэгдэхэд гадаадад манай бараа харьцангуйгаар

хямд болно. Жишээ нь: Манайд долларын ханш өсөхөөс өмнө АНУ-д манай 200 төгрөгний

үнэтэй 3ш барааг 1 доллараар худалдан авч байсан бол одоо 4ш барааг 1 доллараар худалдан авах

болно. Үүний үр дүн манай бараан дахь гадаадын хэрэглэгчдийн эрэлт өсч улмаар экспорт

нэмэгдэх ба нөгөө талаас гадаадын бараа нь манайд харьцангуй өндөр үнэтэй тухайлбал: 1

доллараар худалдаж авсан бараа 600 төг байсан бол одоо 800 төг болох учраас гадаадын бараан

дахь дотоодын хэрэглэгчдийн эрэлт буурч импорт багасдаг. Харин валютын ханш буурахад

жишээ нь: 600-400 төг болоход гадаадад манай бараа өмнөхөөсөө харьцангуй өндөр үнэтэй,

Page 5: unet tsaas

гадаадын бараа манайд харьцангуй хямд үнэтэй болж экспорт буурч импорт өсөх болно.Ийнхүү

валютын уян ханш нь зах зээлд валютын эрэлт, нийлүүлэлтийг зохицуулан экспорт импортын

тэнцвэрийг хангаж байдаг байна.

Валютын ханш S

800 А2

700 А0 А1

600 D1

D0

U0 U1 Экспорт ба импорт

Валютын ханшны бус хүчин зүйлсийн нөлөөллөөр экспорт ба импортын хэмжээ өөрчлөгдөж

болно. Тэгэхдээ ханшны бүх түвшинд өөрчлөгдөх тул экспорт, импортын муруй хавтгай дээрээ

баруун зүүн тийш бүхэлдээ шилжинэ. Жишээ нь: ханшны бус хүчин зүйлсийн нөлөөллөөр

импорт буюу эрэлтийн муруй D0 байрлалаас D1

Байрлалд шилжсэн гэвэл долларын ханш 600 төг байхад эксорт хуучин хэвэндээ U0, харин

импорт U1 болон нэмэгдэж зах зээлд хомсдол үүсч улмаар А2 дээр эрэлт нийлэлтийн шинэ

тэнцвэр тогтох хүртэл валютын ханш өснө. Валютын уян ханш нь гадаад худалдааны тэнцвэрийг

аянд нь зохицуулагч механизм юм.

а. Импортийн зардал (эрэлт) экспортийн орлого (нийлүүлэлт)-ээс давсан тохиолдолд (D>S)

валютын хомосдол үүсэн ба үүний улмаас валютын ханш өснө.

б. Ханш экспортийн орлого импортийн зарлагаас давахад зах зээл валютын илүүдэл үүсч ханш

унана.

Валютын хатуу ханш.

Хатуу тогтоосон валютын ханшны системийн үед валютын ханш тогтмол нэг түвшинд валютын

ханш тогтмол нэг түвшинд эсвэл маш бага хязгаарын хүрээнд хэлбэлзэж байдаг.Хэрвээ валютын

ханш маш ихээр хэлбэлзэж эхэлбэл Засгийн газар валютын ханшийг тухайн хязгаарт барьж

байхын тулд интервенци хийдэг.

Валютын зах зээлийн эрэлт,нийлүүлэлт

Âàëþòûí ºðòãèéí ºñºëò áóóðàëòûã òîäîðõîéëîõäîî çàõ çýýëèéí øèíæèëãýýíèé àðãûã ºðãºí àøèãëàõ áîëîìæòîé.

Page 6: unet tsaas

Þóíû ºìíº òýíöâýð õàðüöààòàé áàéõ ¿íý áà òîîã èëýðõèéëýõ ýðýëò íèéë¿¿ëýëòèéí õàðèëöàí óÿëäààã

ä¿ðñýëæ ýäãýýð ìóðóéíóóäàä ÿìàð õ¿÷í¿¿ä íºëººëæ áàéãààã òàéëáàðëàõ õýðýãòýé áîëíî. Òóõàéí îðíû áîëîí

âàëþòûí ñèñòåìèéí îíöëîãîîñ õàìààð÷ âàëþòûí ýðýëò íèéë¿¿ëýëò íü âàëþòûí êóðñûã òîäîðõîéëæ áàéäàã.

Õýðýâ òóõàéí îðîíä âàëþòûí ÿìàð íýã õÿçãààðëàëò áàéõã¿é áîë ýêñïîðòëîã÷èä, èìïîðòëîã÷èä, áàíêóóä,

áðîêåðóóä ºðñºë人íèé íºõöºëä ¿éë àæèëëàãààãàà ÿâóóëíà. Çàñãèéí ãàçàð áà òºâ áàíêíû îðîëöîîã¿é õàìãèéí

ýíãèéí çàãâàð áîë âàëþòûã õºâºã÷ êóðñíû ñèñòåì ìºí.

À. Ôóíò ñòåðëèíãèéí çàõ çýýë Б. Германы маркийн зах зээл

валютын курс /долл.ф.ст/

1971 оны эхээр дэлхийн тэргүүлэх орнуудад тийм систем бий болсон. Үнээр дамжин валютын

курс механизм яаж бүрэлдэн тогтохыг авч үзье. Зураг 19.1 фунт стерлинг ба маркын хувьд

курсын тэнцвэртэй байх нөхцөл нт Е цэг дээр байна. Нийлүүлэлтийн босоо муруй нь тохиодол

бүрд мөнгөний нийт хэмжээг өөртөө багтааж байдаг. Шинжилгээнд идэвхтэй худалдагчийн

валютын нэг хэсэг биш улсын нийт мөнгийг багтааж байгаа юм. Энэ бол мөнгөний зах зээлийн

интернационачилагдаж байгаа буй үнийн үнэн бодит зүйл юм.

Нийлүүлэлтийн босоо муруй нь валютын курст нөлөө үзүүлэхгүй байна. Гэдгийг харуулж

байна. Эрэлтийн муруй унахад юу нөлөөлж байна вэ? Яагаад валютын курс дотоод, дээд түвшинд

байна. Энэ асуултанд фунт стерлингийн нийлүүлэлт 250-300 саяд хүрснийг харуулах 17,1 А зураг

хариулт өгч байгаа юм. Валютын анхны курс 1,18 доллар, түүнээс дээш гарахгүй байв. Ийм

өөрчлөлтөнд зээлэгжилт, зурцуулалт нь их хэмжээний фунтстерлинг орсон байна гэдгийг

харуулж байна. Фунтстерлингийн үнэ, курс унаж эхлэж байгаа ч 0 Фунтстерлингийн 1,18

доллараас доош уналт нь тэдэнд шинэ арга хэрэглэхийг тухайлбал Англид ноосон свитерийг үр

ашигтай худалдах боломж олгоно. Фунтстерлингийн курсын уналт хүртэл Лондонд Америк

жуулчид нэг свитерийг 50Ф.стер буюу 59доллар/50*1,18/-аар худалдаж авна. Английн валютын

өртгийн уналт нь 1 доллар хүрэхэд ч мөн свитер 50доллар байх болно. Жуулчид их хэмжээний

свитер худалдаж авч эхэлжээ. Тэд бараа худалдан авахын тулд их хэмжээний долларыг

Фунтстерлингээр солих болно. Ингэж Английн валютын эрэлт өсөж байна.

Page 7: unet tsaas

Энэ бол валютын хөдөлгөөний үр дүнд бий болж байгаа худалдаан дахь өөрчлөлтийн

зөвхөн нэг жишээ юм. Гэвч энэ тохиолдолд свитерийн худалдаа зөвхөн жуулчидтай холбогддог

биш, хэрвээ Английн валютын ханш бодитойгоор унавал Франц, Бельгийн олог худалдаачин

Английн хувцас худалдан авах шинэ гэрээг байгуулах сонирхолтой болж, бусад валютын курс ч

харьцангуй унана. Англиас Бельги ба Францад худалдаа хийгчдийн тоо харьцангуй цөөрч

Фунтстерлингийн франкад шилжүүлэх нь их болно. Анлид худалдан авах хэрэгцээ үүсэж

Фунтстерлингийн эрэлт мөн өснө. Энэ үе хүртэл доод түвшний валютын курсын мөнгөний

нэгжийн тоо хэмжээ өсөж, валютын зах зээл тогтворжино.

Дээрх диаграммыг валютын салбарын нэг үндсэн ойлголт болох валютын курсан

хандлагын системыг тайлбарлаж болно. Энэ системын үед валютын албан ёсны байгууллагууд нь

валютын курсын хандлагыг тогтоон барьж байхад тэд өөрсдийн сонгосон курсыг өмнөх үеийн

тэнцвэр курстай уялдуудахгүй байх сонирхолтой байдаг. Албан ёсны байгууллагууд нь үндэсний

байгууллагууд нь үндэсний валютын курсын хүрээнд тодорхой хэлбэл байх нь ёс дүрэм гэж үзнэ.

Хэрэв курс нь дээд, доод хязгаараас давж байвал валютын байгууллагууд нь интервинци явуулна.

Жишээ нь зураг 17,1 А-д Фунтстерлинг албан ёсны зарласан 1,2 доллар хязгаараас доошилж

1доллар болж байна.

Валютын байгууллагууд нь энэ тохиодолд Фунтстерлингийн курсыг тогтоохын тулд

зарласан курсээс 2% доош буюу 1,18доллар хүртэл, 2% дээш буюу 1,22доллар байхаар зарлана.

Зураг дээр албан ёсны байгууллагууд 50 сая фунтстерлингийг нэмж зарахаар зарлаж курсын

уналтыг тогтоож байна. Зөвхөн ийм л аргаар албан ёсны байгууллагууд нь фунтстерлингийн

нийлүүлэлтийг нэмэгдүүлж эрэлтийг 300 саяд хүргэж болох юм. Гэвч албан ёсны байгууллагууд

нь валютын курсыг тогтоож барих байнга хүрэлцээтэй хэмжээний долларын нөөцтэй байж

чаддаггүй.

Зураг 17,1 Б-д валютын курсыг тогтоохын тулд авсан өөр байдлыг харуулж байна.

Германы мэргэжлийн байгууллага буюу төв банк нь маркын курс нь 30 америкцент байна гэж

үзэн тогтворжилтын цэгийг 30,5 цент ба 29,5 цент гэж тооцжээ. Албан ёсны байгуллагын

валютын зах зээлд интервинци хийгддэг.

1.3.Валютын ханшны тогтолцоо

Ямар ч оронд өөрийн мөнгөний систем байдаг ба түүнийг бүрдүүлэгч хэсгүүд үндэсний валютын

систем ордог. Дотоод,гадаад валютын нөөц бүрэлдэх,олон улсын төлбөр тооцоог хийх гүйцэтгэх

механизмыг үндэсний валютын систем /тогтолцоо/гэдэг. Үндэсний валютын системүүдийн

Page 8: unet tsaas

үндсэн дээр “дэлхийн валютын систем”-ийн үйл ажиллагаа хэрэгжиж байдаг. Энэ нь дэлхийн зах

зээлийн хөгжлийн үндсэн дээр бүрдэж улс хоорондын зөвшилцлөөр баталгааждаг байдаг.

Дэлхийн валютын системд зайлшгүй байх элемент байдаг. Үүнд:

Улс хоорондын төлбөрийн хэрэгсэл

Валютын ханшийг тогтоох механизм

Улс хоорондын төлбөрийн тэнцлийн нөхцөл

Валютын харилцааг зохицуулагч байгууллагын эрх үүрэг

Валютын болон алтны зах зээлийн үйл ажиллагааны хувиарлалт

Одоогийн байгаа дэлхийн валютын тогтолцоо нь урт удаан хугацааны хөгжлийг туулж ирсэн.

Ерөнхийдөө дэлхий дээр валютын ханшны системийг 3 үе шатаар авч үздэг:

1. “Алтан стандартын систем”-1870-1914 он хүртэл үргэлжилсэн. Алтны эрин 1822 онд эхэлсэн гэж

үздэг бөгөөд энэ үед гол үүргийг алт гүйцэтгэж байсан.Тэр үед хамгийн хүчирхэг эдийн засагтай

байсан Английн төр өөрийн үндэсний мөнгөн нэгжийг /1фунт стерлинг нь 7,322 гр алтны орцтой/

хэмээн алтаар баталгаажуулан энэ ханшаар чөлөөтэй хөрвөх чадвартай хэмээн зарласан. Үүний

дараа алтан стандартыг АНУ, Хойд европын орнууд, Орос гэх мэтийн улсууд хэрэгжүүлэхээ

зарласан байна.1880-1900 онуудад алтан стандартын оргил үе болж байсан.

Алтан стандартын системийн давуу талууд: 1.

Валют хоорондын ханшны эрс хэлбэлзэл багатай байсан. Энэ нь оролцогч бүрээс өөрийн

валютыг алтаар заагдсан ханшаар солихыг шаарддаг байснаар тайлбарлагддаг билээ. Нэгж валют

дахь тогтоогдсон алтиб хэмжээ нь солилцооны ханшны хэлбэлзлийг хязгаарлаж байдаг ба гадаад

валютыг дамлах үйл ажиллагааг боломжгүй болгодог.

2. Инфляцийн түвшин бага. Алт өөрөө үнэт, ховор металл учир түүний төрийн мэдэлд байгаа ба

банкинд байгаа тоог сайн дураар өөрчлөх боломжгүй тул эргэлтэнд байгаа мөнгөний урсгалын

хэмжээг өөрчлөх боломжгүй. Энэ үед цаасан мөнгө алтаар чөлөөтэй солигддог байсан.

Алтан стандартын системийн дутагдалтай тал нь:

Эдийн засагт эргэлдэж буй мөнгөний эргэлт алтны олборлолттой шууд хамааралтай болж ирсэн.

Дэлхийн I ба II дайны хооронд олон улсын валютын бодлого нэгдсэн системгүй болж

ирсэн.Дэлхийн нэгдүгээр дайн, үүний дараа 1929 оны “Их хямрал” ,дэлхийн II дайн гээд үйл

явдлуудаас болж валютын ханшны талаархи нэгдсэн үйл ажиллагаа алдагдсан.

Page 9: unet tsaas

2. Бреттон-Вудын систем -1944-1973 оны хооронд оршиж байсан. Энэ үед доллар алтаар

баталгаажин бусад валютууд доллартай харьцах хатуу ханштай байсан.

3.Хөвөгч ханшны систем Үүнийг

зарим тохиолдолд Ямайкийн систем ч гэж нэрлэдэг. 1976 онд Ямайка арлын Кингстон хотод

дэлхийн нөлөө бүхий хүмүүс /ерөнхий сайд нар, эдийн засагчид/ цуглан хэлэлцэж “валютын

ханш нь бусад барааны үнийн адил эрэлт, нийлүүлэлтээр зохицуулагдаж байна хэмээн

тохиролцож гарын үсэг зуралцжээ. Хөвөгч валютын ханшны системийг:

1.Зохицуулалттай

2.Зохицуулалтгүй гэж ангилдаг.

Хэрэв зохицуулалтгүй байвал валютын чөлөөт хөвөгч ханшны тогтолцоотой гэж нэрлэх ба банк

болон брокерүүд чөлөөт өрсөлдөөний нөхцөлд үйл ажиллагаа явуулна гэсэн үг бөгөөд төр болон

засгийн газраас ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй. Харин ямар нэгэн байдлаар ханшинд төв банкнаас

нөлөө үзүүлдэг/ Төв банкнаас валютын зах зээлд нөлөө үзүүлэх зорилгоор гадаад валютыг гэнэт

их хэмжээгээр худалдах,худалдан авах явдлыг интервенци хийх гэж нэрлэдэг/ бол

зохицуулалттай хөвөгч ханшны систем буюу бохир хөвөгч ханшны систем гэж нэрлэнэ. Өрх гэр,

пүүсүүд, мөн засгийн газрын анхааралд валютын ханш оршиж байдаг. Тэд аливаа барааны гадаад

үнийг дотоод үнэд шилжүүлэхийн тулд валютын ханшийг ашигладаг. Валютын ханш нь үргэлж

өөрчлөгдөж байдаг.

1$=1150 байснаа 1$=1200 болж өөрчлөгдсөн бол доллар илүү үнэтэй, манай орны төгрөг хямд

болж байгаа тул төгрөгний ханш буурлаа гэж нэрлэдэг. Заримдаа депракаци, гэж нэрлэх нь ч бий.

1$=1150 байснаа эсрэгээр 1$=1000 болсон бол гадаадын нэгж долларын төлөө өмнөхөөсөө бага

төгрөг төлж байгаа тул дотоодын валютын ханш чангарлаа гэх буюу апрекаци хийгдлээ гэж

нэрлэдэг. Валютын тогтмол ханшны системийн үед үндэсний валютын ханш унахыг девальваци

гэж нэрлэдэг. Валютын тогтмол ханшны системийн үед үндэсний валютын ханш чангарахыг

ревальваци гэж нэрлэнэ.

2.1. Монгол улсын валютын зах зээлийн өнөөгийн байдалМонгол улсын валютийн систем

Улсын мөнгөн гүйлгээний системийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь валютийн систем мөн. Улсын

валютийн нөөцийг бий болгох, зарцуулахтай холбогдсон валют -санхүүгийн харилцааг төрөөс

зохион байгуулах, зохицуулах тогтолцоог валютийн систем гэнэ. Валютийн системийн үндэс нь

Page 10: unet tsaas

улсын мөнгөн тэмдэгт – үндэсний валют – төгрөг юм. Хувьсгалын өмнөх Монгол оронд өөрийн

үндэсний валютийн систем байсангүй. 1924 онд Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк

/Монгол банк/-ийг байгуулж 1925 онд үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд оруулж,

1930 он гэхэд гадаад худалдааний болон улсын онц эрхийг улсын гарт төвлөрүүлж чадсанаар

үндэсний валютийн систем үүсч хөгжих болсон байна. Гэвч социализмын үеийн буюу 1930-1990

оны валютийн систем нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн зарчимд тулгуурласан, түүнд

үйлчилсэн хязгаарлагдмал үйл ажиллагаа бүхий хаалттай тогтолцоо байв. Төвлөрсөн төлөвлөгөөт

эдийн засгийн үеийн валютийн системийн үйл ажиллагаа нь зах зээлийн эдийн засгийнхаас

зарчмын ялгаатай байв. Үүнд:

1. 1950 онд төгрөгийн ханшний алтны агуулгыг албан ёсоор тогтоожээ. 1990 он хүртэл төгрөгийн

алтан агуулга 0.222168 грамм шижир алттай тэнцэж байв. Ингэснээр гадаад орны валюттай

харицах төгрөгийн ханшийг түүний алтын агуулгыг үндэслэн тогтоож байхаар болжээ. Гэвч

төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн нөхцөлд энэ зарчим хэрэгжиж чадаагүй байна. Ханшийн

алтан баталгаа нь хоосон тунхаглалын шинж чанартай байв.

2. Гадаад орны валюттай харицах төгрөгийн ханшийг аль нэг орны валюттай харьцуулан дээрээс

хатуу тогтоон мөрдүүлж байв. Төгрөгийн гадаад валюттай харьцах хатуу тогтоосон ханш 1990

оны эхээр 1:3 буюу 1 доллар 3 төгрөгтэй тэнцэж байлаа.

3. Төгрөг нь чөлөөтэй хөрвөх чадваргүй /одоо ч төгрөг бүрэн хөрвөх чадвар байхгүй/ валют байв.

Төгрөгийг гадаад орны валютаар чөлөөтэй сольж худалдан, худалдан авахгүй нөхцөл боломж

байсанүй. Одоо ч ийм боломж байхгүй.

4. Төгрөгийг гадаад төлбөр тооцоонд бараг хэрэглэхгүй байв. Гадаад орнуудтай хийх худалдааны

98% нь социалист орнуудад ноогдож байсан бөгөөд тэдгээр улсуудаас авах болон тэднд гаргах

барааны гадаад худалдааны гэрээний үнийг шилжих рублээр тогтооож иржээ.

5. Шилжих рублийн олон талын тооцоонд ороогүй зарим социалист орнуудтай хийх худалдаанд

клиринг /тооцооны/ валют хэрэглэж, цөөн хэдэн капиталист улсуудтай тогтоосон худалдаа,

эдийн засгийн харилцаанд доллар, Швейцарын франк зэрэг чөлөөт валютийг төлбөрийн хэрэгсэл

болгон ашиглаж байжээ.

6. Үйлдвэр аж ахуйн газрууд нь экспортод гаргасан барааны валютын орлогийг улсад заавал

худалдах үүрэгтэй байв. Гадаад валютийг эзэмших, захиран зарцуулах эрх зөвхөн улсын гарт

байв.

Page 11: unet tsaas

7. Аж ахуй нэгж, иргэд гадаад валютаар бие дааж худалдаа наймаа хийхийг хориглож байв.

Валютийн зах зээл хөгжөөгүй ба 5 жилийн төлөвлөгөөний дагуу тодорхой арга хэмжээнд гадаад

валютийг захиран зарцуулах, худалдаа наймаа хийх онц эрх улсын гарт байсан ажээ.

Төгрөгийн гадаад орны валюттай харьцах ханшийг тогтоох ямар дэглэм /хатуу тогтоосон

ханшийн эсвэл хөвөх ханшийн систем/-ийг сонгох тухай асуудал тухайн үед нилээд хүндрэлтэй

байжээ. Төвлөрсөн хангамжийн систем задарч, гадаадр худалдааны үйл ажиллагааг нилээд

либеральчилж, жижиглэн худалдаалах барааны үнэ, тарифыг улсаас тогтоохоос татгалцах

болсонтой уялдуулж, 1990 оны 9-р сард анх удаа төгрөгийн доллартай харьцах хатуу тогтоосон

ханшийг 10 дахин бууруулж, 1 доллар 30 төгрөгтэй тэнцэхээр тогтоосон байна. Энэ нь валютийн

ханшийг хатуу тогтоох дэглэмийг халах эхний алхам байлаа. Үнэ% тарифын өсөллтэй уялдуулан

1991-1992 онд төгрөгийн ам доллартай харьцах ханшийг 3 удаа бууруулан тогтосон бөгөөд 1993

оны эхэнд 1ам доллартай 180 төгрөг тэнцэж байв. Валютийн ханшийн завсрын дэглэм нь эдийн

засгийг сэргээх, инфляцийн өсөлтийг бууруулахад дорвитой нөлөөлж чадахгүй болох нь энэ

жилүүдийн Монголын эдийн засгийн байдлаас тодорхой харагдсан байна.

Манай улс 1995 оны 9-р сард ОУВС-ийн дүрмийн 8 дугаар зүйлд заасан үүргийг хүлээн

зөвшөөрч, түүнийг хэрэгжүүлэх болсон нь валютийн системийн хөгжилд гарсан том өөрчлөлт

болов. Валютийн сангийн дүрмийн 8 дугаар зүйлд зааснаар гишүүн орнууд нь валютийн

гүйлгээний хязгаарлалтыг арилгаж, улс хоорондын төлбөр тооцооны урсгал гүйлгээний хүрээнд

үндэсний валютаа хөрвөдөг болгож, дотооддоо үндэсний валютийн гадаад валюттай харилцах

олон төрлийн ханш хэрэглэхээс татгалзаж, аль нэгэн улсыг ялгаварлан гадуурхсан олон улсын

шинж чанартай валютийн хэлэлцээрт оролцохгүй байх ёстой билээ.

Валютийн зохицуулалтын талаар төрийн байгууллагуудын эдлэх эрхийг хуульчлан тодорхойлж,

валютийн гүйлгээнд тавих хяналтын тогтолцоог бий болгосон нь шинээр төлөвшин хөгжиж

байгаа валютийн системд гарсан том өөрчлөлт юм. Төрийн валютийн бодлогыг тодорхойлох,

улсын валютийн цэвэр нөөцийг тогтоох, улсын гадаад төлбөрийн тэнцлийн төслийг хянан батлах,

Засгийн газрын төлбөрийн тэнцлийн төслийг хянан шийдвэрлэх, улсын валютын цэвэд нөөцийн

доод хэмжээг тогтоох, улсын нөөцөөс алт гүйлгээнд оруулах тухай шийдвэр гарагх зэрэг гол гол

асуудал УИХ-ын бүрэн эрхэд хамаарна.

Засгийн газар нь валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг сайжруулах,

төлбөрийн балансыг зохиож, түүний биелэлтэд хяналт тавих, гаднаас авсан зээлийг зүй зохистой

Page 12: unet tsaas

ашиглах зэрэг төрийн валютийн бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудалд үйл

ажиллагаагаа чиглүүлнэ.

Монголбанк нь улсын хэмжээнд валютын гүйлгээг зохицуулах, валютын ныыцийг нэмэгдүүлэх,

валютын гүйлгээний тайлан мэдээ гарагх журмыг тогтоох, валютын гүйлгээний нэгдсэн тайлан

мэдээ гаргаж, илтгэх зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Валютын хяналтыг хэрэгжүүлэх үндсэн

байгууллаг нь Монголбанк мөн. Валютын хяналтыг Улсын ерөнхий байцаагч, Улсын ахлах

байцаагч, улсын байцаагч нар хэрэгжүүлнэ.

Валютын хяналтын Улсын ерөнхий байцаагч нь Монголбанкны ерөнхийлөгч, Улсын ахлах

байцаагч нь Валютын асуудал эрхэлсэн Монголбанкны дэд ерөнхийлөгч байна. Валютын

хяналтын улсын байцаагчийг Улсын ерөнхий байцаагч томилно.

Ийнхүү өнгөрсөн арав гаруй жилд зах зээлийн эдийн засагт шилжих талаар төр засгаас

хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд валютын зах зээл үүсэн хөгжиж, зах зээлийн эдийн

засгийн валют-санхүүгийн харилцаа гүнзгийрч байна. Гэвч манай валютын зах зээл өөрийн

хөгжих эрх зүйн үндсийг улам сайжруулах, төлбөрийн тэнцлийн байдлыг сайжруулах, үндэсний

валютын ханшийн тогтвортой байдлыг хангах, түүний хөрвөх чадварыг дээшлүүлэх, валютын зах

зээлийн эмх цэгц, зохион байгуулалтыг байжруулах талаар их зүйл хийх шаардлагатай болно.

2005-2010 оны улиралаар хийсэн долларын ханш

Улирал Долларын ханш

2005 2006 2007 2008 2009 2010

1 1207.344 1204.856 1164.844 1171.044 1413.577 1437.0362

2 1188.462 1180.198 1164.699 1163.071 1427.486 1365.34

3 1201.848 1198.793 1177.232 1152.669 1452.49

4 1223.239 1165.239 1175.248 1176.857 1439.29

2005-2010 оны улиралаар хийсэн долларын ханшийг график үзүүлэлт

Page 13: unet tsaas

1 улирал 2 улирал 3 улирал 4 улирал

0500

10001500

2005

2007

2009

200520062007200820092010

Дүгнэлт: Өнгөрсөн оны хавар ам.долларын ханш ихээхэн өссөн. Харин энэ жилийн хувьд харьцангуй

тогтвортой байна. Гэхдээ үүнийг өмнөх сартай харьцуулбал валютын ханш хэлбэлзэл ихтэй байна.

2010 оны 2 сарын 5ны байдлаар арилжааны банкууд ам.долларыг 1450 төгрөгөөр авч, 1459 төгрөгөөр

борлуулж байна. Харин "Найман шарга" төв дээр валютын ханш дээрхээс 6-8 төгрөгөөр илүү байна.

Валютын ханш сүүлийн саруудад хэлбэлзэл ихтэй байгаа нь Цагаан cap дөхсөнтэй холбоотой гэнэ.

Өөрөөр хэлбэл, баяр дөхөхөд бараа бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдэж, үүнийг дагаад валютын

эрэлт өсдөг аж.3 сарын 23-д монголбанкны ханшаар 1405 төгрөгтэй тэнцэж байсан бол ам доллар суларч 4

сарын 1-ны байдлаар 1365 төгрөг болжээ. Өөрөөр хэлбэл, долоон хоногийн дотор 40 орчим төгрөгөөр

буурсан байна. Мөн юаний ханш ялимгүй буурчээ. Долоон хоногийн өмнө юань 201.09 төгрөг байсан бол

200,05 төгрөг болжээ.Валютын ханш ингэж огцом суларч байгаа шалтгаан нь хэд хэдэн хүчин зүйлээс

болж буурч байна.Тухайлбал:Манай улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлдэг зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өсч буй нь олон хүний магнайг тэнийлгэж байна.Зэсийн үнэ энэ долоо хоногын байдлаар 8000 ам

долларт хүрээд байна.Монголчуудын экспортын гол бүтээгдэхүүн 4 сарын 6д Лондонгийн биржид нэг тонн

зэсийн үнэ 8001 ам.доллар хүрлээ. Энэ бол эдийн засгийн хямралаас хойш буюу 2008 оноос хойш анх

удаагаа ийм өндөр үнэд хүрсэн тохиолдол юм.Мөн өөр нэг жишээ дурьдвал ноолуур юм.Нэг кг ноолуур 50

мянган төгрөг даваад байна. Ноолуурын ханш өсч байгаа нь өвөл, хаврын хүнд хэцүү цагийг даван туулж буй малчдын

магнайг бага ч болов тэнийлгэж байна. Одоогийн байдлаар түүхий эдийн "Эмээлт" зах дээр кг ноолуур 50 орчим

мянган төгрөгийн үнэтэй байв.Энэ хоёр жишээнээс үзэхэд манай орны экспортын гол бүтээгдэхүүн болох зэс,ноолуур

хоёрын үнэ чангарахын хирээр бусад голлох валюттай харьцах ханш суларч байна гэсэн үг.Энэ нь манай улсын эдийн

засагт төдийгүй ард түмний маань амьдралд чухал нөлөө үзүүлж байгаа хэрэг юм.

2.2.Валютын чөлөөт ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсДотоод, гадаадын үнийн түвшний өөрчлөлт. Валютын ханшинд нөлөөлөгч нэг хүчин зүйл бол

дотоодын болон гадаад орон дахь үнийн түвшний өөрчлөл буюу ханш уналтын түвшин юм. Улс

орны дотор нэг төрлийн таваар газар бүрийн зах зээлд харилцан адилгүй үнээр зарагдаад

байдаггүй. Учир нь хэрэв үр тариа Дарханд байнга хямд Улаанбаатарт өндөр үнэтэй байдаг бол

бөөний худалдаачид Дарханаас худалдан авч Улаанбаатарт зарах замаар их хэмжээний ашиг олох

боломжтой болно. Гэвч үүний улмаас Дарханд үр тарианы эрэлт өссөнөөр үнэ нэмэгдэн

Page 14: unet tsaas

Улаанбаатарт нийлүүлэлт өссөнөөр үнэ буурч 2 зах зээлд үнийн түвшин аажимдаа жигдрэх нь

гарцаагүй зүй тогтол юм. Үүнийг нэгдсэн үнийн хууль гэнэ. Олон улсын зах зээлд үүнтэй нэгэн

адил зүй тогтол үйлчилдэг. Жишээ нь: Долларын ханш 1долл¿5 юань байхад ижил төрлийн

комьпютер АНУ-д 500$ Хятадад комьпютер /4000/5/=800$-ын үнэтэй болж бөөний худалдаачид

үнийн зөрүүгээр ашиг олохын тулд АНУ-с Хятадад комьпютерийг их хэмжээгээр импортлохыг

эрмэлзэнэ. Үүний улмаас Хятадад долларын эрэлт нэмэгдэн ханш нь өсдөг. Долларын ханшны

өсөлт нь 2 оронд долларын худалдан авах чадвар жигдрэх хүртэл явагдана. Өөрөөр хэлбэл

долларын ханш 8 юань хүртэл нэмэгдэнэ. Энэ тохиолдолд 4000 юань үнэтэй компьютер нь 500$

үнэтэй болж долларын худалдан авах чадвар үндсэндээ ижил болно. Үүнийг валютын худалдан

авах жигд чадварын онол гэнэ. Хэрэв манай оронд мөнгөний ханш уналт гадаад орныхоос илүү

хурдтай явагдаж байвал манай валютын худалдан авах чадвар харьцангуйгаар буурах тул гадаад

валютын төгрөгөөр илэрхийлсэн ханш өснө.

Худалдааны балансын өөрчлөлт.

Улс орны экспортын хэмжээ нэмэгдэхэд зах зээлд гадаад валютын нийлүүлэлт нэмэгдэх учир

түүний ханш буурах ба импорт нэмэгдэхэд гадаад валют дахь эрэлт өсч ханш нь нэмэгдэнэ.

Ийнхүү гадаад худалдааны балансын алдагдал ихсэхэд тухайн орны валютын зах зээлд гадаад

валютын ханш өсч ихсэхэд буюу цэвэр экспорт нэмэгдэхэд ханш нь буурдаг байна.

Улс орны дотоод дахь зээлийн хүүгийн түвшин

Улс хоорондын капиталын урсгал нь улс орнуудын дотоод дахь зээлийн хүүгийн түвшинтэй

ихээхэн холбоотой байдаг. Жишээ нь: Засгийн газраас ханш уналтын эсрэг мөнгөний хатуу

бодлогийг авч явуулсанаар бодит зээлийн хүүгийн түвшин, хөрөнгө оруулалтаас олох ашиг бусад

орныхоос өндөр болсон гэж үзвэл эдгээр орны хөрөнгө оруулагчид илүү ашиг олох зорилгоор

манай оронд хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг эрмэлзэнэ. Үүний тулд доллар болон

чөлөөтэй хөрвөх бусад валютаар төгрөгийг ихээр худалдан авч эхэлнэ. Ингэснээр Монголын

валютын зах зээлд гадаад валютын нийлүүлэлт нэмэгдэн төгрөгний эрэлт өсч гадаад валютын

ханш буурч төгрөгийн үнэ өсөх болно.

Санхүү,мөнгө-зээлийн бодлого. Нийлмэл эрэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн сангийн бодлого нь

нийт зардал түүний дотор импортын зардлыг нэмэгдүүлэх учраас гадаад валютын эрэлтийг өсгөж

ханшийг нэмэгдүүлэх чиглэлээр үйлчилдэг. Харин засгийн газраас мөнгөний хатуу бодлогыг авч

явуулахад нийлмэл эрэлт буюу нийт зардал түүний дотор импортын зардал буурна. Нөгөө талаар

нийлмэл эрэлт буурснаар дотоодын зах зээл дэх борлуулалтын хэмжээ буурч үйлдвэрлэгчид

Page 15: unet tsaas

бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд борлуулахыг эрмэлзэж эхэлнэ. Ийнхүү импортын зардал

буурч экспорт нэмэгдсэнээр гадаад валютын ханш буурч дотоод валютын үнэ өсөх боломжтой

болдог. Эдгээрээс гадна худалдааны бодлого ч валютын ханшинд багагүй нөлөөлдөг. Тухайлбал:

Импортыг хязгаарлах бодлого нь валютын зах зээлд гадаад валютын эрэлтийг багасгаж түүний

ханшийг бууруулах,дотоод валютын ханшийг өсгөх чиглэлээр үйлчилдэг.

Валютын зах зээлд дэх төрийн зохицуулалт. Валютын чөлөөт ханшны тогтолцоонд ч улс

хоорондын капиталын урсгал хөдөлгөөний улмаас валютын зах зээлд үүсч болзошгүй ханшны

огцом өөрчлөлтөөс сэргийлэх зорилгоор аль ч улсын төв банкнаас валютын зах зээлд интервенци

явуулдаг. Өөрөөр хэлбэл валютын хатуу ханшны тогтолцоонд байдагчлан гадаадын валютыг

худалдах худалдан авах ажиллагааг зохион байгуулна. Жишээ нь: Валютын зах зээлд гадаад

валютын эрэлт өсч ханш огцом өсөх хандлага илэрсэн нөхцөлд гадаад валютыг зах зээлд гарган

худалдаж нийлүүлэлтийг нэмэгдүүлэн ханшны өсөлтийг зогсоох, нийлүүлэлт нэмэгдэн ханш

огцом унах хандлага илрэх тохиолдолд түүнийг худалдан авч эрэлтийг өсгөх замаар ханшын

уналтыг зогсоох зэргээр төв банкнаас валютын ханшийг тогтвортой байлгахад чиглэсэн арга

хэмжээг авч явуулдаг. Ийнхүү төв банкны валютын зах зээл дэх зориудын зохицуулалт нь

валютын ханшны тогтвортой байдалд чухал нөлөөтэй.

Валютын ханшид нөлөөлөх хүчин зүйлс:

1. Хэрэглэгчийн сонирхлын өөрчлөлт. Жнь: хэрвээ гадаадын иргэд Америкийн компьютерийг

олон тоогоор худалдаж авахыг сонирхож эрмэлзэж байвал $1 тоо хэмжээний хувьд өсөх ба

түүний ханш өсөх болно. Мөн амьдралийн хэв маяг, үнэт зүйлсийн баримжаа, моод загварын

өөрчлөлт зэрэг хүртэл валютын ханшны өөрчлөлтөнд нөлөө үзүүлнэ.

2. Дотоод гадаадын үнийн түвшний өөөрчлөлт.

3. Валютын зах зээлдэх төрийн зохицуулалт. Төв банкнаас валютын зах зээлд интервенц явуулах

өөрөөр хэлбэл гадаад валютыг хүдалдах худалдан авах ажиллагааг зохион байгуулах...............

4. Санхүү мөнгө зээлийн бодлого

- Нийт эрэлтийг өөрчлөх үндсэн дээр импортын зардал ба экспортын орлогыг өөрчлөх замаар

- Мөнгөний уян ба хатуу бодлогоос

- Гадаад худалдааны бодлого ,аливаа хязгаарлалтаас

- Улсийн зардал ба төсвийн үйл ажилгаанийг гэх мэт

5.Улс орны дотоод дахь зээлийн хүүгийн түвшин

Page 16: unet tsaas

Валютын нэрлэсэн ба бодит ханш.

А. Нэрлэсэн ханш гэдэг нь: тухайн орнууд дахь ханш уналтыг тооцохгүйгээр солигдож байгаа

валютын тэр үеийн үнээр илэрхийлэгдэж ханш юм. Валютын арилжаа үндсэндээ нэрлэсэн

ханшаар явагддаг. Жишээ нь: 1 $-г 1200 төгрөгөөр сольж байгаа нь доллорыг төгрөгөөр

илэрхийлсэн нэрлэсэн ханш юм.

Б. Бодит ханш гэдэг инь: тухайн орнууд дахь бараа үйлчилгээний үнийн түвшний өөрчлөлт буюу

ханш уналт тусгагдаж тогтоогдсон ханш юм.

Ө.х тухайн орнууд дахь бараа үйлчилгээний үнийн харьцааг тоооцож тогтоосон ханш болно.

Бодит ба нэрлэсэн ханшны хоорондын хамаарлыг томьёогоор илэрхийлбэл:

Е1-бодит ханш

Er=Eh*PdPf Е2-нэрлэсэн ханш

Рd-дотоодын үнийн түвшин

Рf-гадаад орны үнийн түвшин

Хэрэв бодит ханш өндөр бол гадаад орны бараа харьцангуй өндөр дотоодод үйлдвэрлэгдэж

байгаа бараа харьцангуй өндөр үнэтэй, харин бодит ханш бага бол гадаадын бараа өндөр,

дотоодын бараа үнэ хямдтай болохыг тус тус илэрхийлнэ.

Валютын зах зээлд дээр гадаад дотоодын валют гэсэн “бараа” арилжаалагдаж байдаг. Уг бараа

буюу үндэсний нэгж мөнгөн тэмдэгт ямар үнээр илэрхийлэгдэх вэ гэдэг нь орчин үед тухайн

валютын эрэлт, нийлүүлэлтээр тодорхойлогддог.

Төгрөгний зах зээлийн тэнцвэр

S

0.9$

0.8$

0.7$

D

Төгрөгний хэмжээ

Төгрөгний 1доллараар төлөх үнэ өндөр байх тусам эрэлтийн хэмжээ нь буурч, эсрэгээр хямд байх

тусам эрэлтийн хэмжээ өсч байна. Нийлүүлэх сонирхол төгрөг үнэтэй байх тусам ихтэй байна,

хямд тохиолдолд бага байна.

Page 17: unet tsaas

Улс хоорондын капиталын шилжилт ба валютын ханш

Аливаа өрх гэр, аж ахуйн нэгж байгууллагуудын өмнө өөрийн хөрөнгийг ямар хэлбэрээр

тухайлбал, мөнгө бонд хувьцааны алинаар нь ямар улсынхаар хадгалах вэ? гэсэн асуудал

тулгардаг. Улс хоорондын үнэт цаасны арилжааг капиталын шилжих хөдөлгөөн гэнэ. Өөрөөр

хэлбэл гадаадын активыг худалдах,худалдан авах үйл ажиллагаа нь капиталын урсгал хөдөлгөөн

юм. Улс хоорондын үнэт цаасны арилжаа буюу капиталын шилжилт нь гадаад худалдааны нэгэн

адил валютын зах зээлд хүчтэй нөлөөлдөг. Монголын хөрөнгө оруулагчид Америкийн үнэт

цаасыг худалдан авахаар бол энэ нь капиталын дотогшлох хөдөлгөөн болох бөгөөд манай

валютын зах зээл дэх эрэлтийг нэмэгдүүлнэ. Харин Америкийн хөрөнгө оруулагчид монголын

үнэт цаасыг худалдан авбал энэ нь капиталын гадагшлах хөдөлгөөн болох бөгөөд валютын

нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Монголын хөрөнгө оруулагчид гадаад дахь хөрөнгө оруулалтаас

олох ашгийн норм Монголынхоос доогуур бол уг орны үнэт цаасыг худалдан авахыг сонирхоно.

Иймээс капиталын урсгал нь ашгийн норм багатай орноос ашгийн норм өндөртэй орон руу

чиглэсэн байдаг. Ашгийн норм өндөр бол зээлийн хүү өндөр байна. Гэхдээ капиталын

хөдөлгөөнд валютын ханшны өөрчлөлт мөн багагүй нөлөөлдөг. Жишээ нь: Монголд ашгийн

норм 20%, АНУ-д 12% гэж бодъё. Тэгвэл АНУ-ын хөрөнгө оруулагчид, иргэд хөрөнгө

оруулалтаас 8%-ийн илүү ашиг олох учраас Монголын үнэт цаасыг ихээр худалдан авахыг

эрмэлзэнэ. Үүний тулд Монголын зах зээлд тэр хэмжээгээр валют худалдаж төгрөгийг олж авах

болно. Энэ нь нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Харин Монголд валютын ханшны өсөлт жилд 30%

гэж үзвэл 20%-ийн ашиг олох бус 10%-н алдагдалд орохоор болж байгаа тул тэд үнэт цаас

худалдан авахгүй. Иймээс хөрөнгө оруулалтаас олох ашиг өндөртэй байх төдийгүй үндэснийх нь

мөнгөн тэмдэгтийн ханш өсөх хандлагатай байгаа оронд капиталын урсгал маш хүчтэй явагдана.

Гадаадын хөрөнгө оруулагчид тухайн орны валютыг дэлхийн өнцөг бүрээс цуглуулахыг

эрмэлзэж эхэлнэ. Үндэснийх нь валютын ханш унаж байгаа оронд дотоодын хөрөнгө оруулагчид

гадаадын үнэт цаасыг худалдан авахыг эрмэлзэж эхлэх бөгөөд дотоодын хөрөнгө оруулалт буурч

тэр нь гадаадын валют хэлбэрт шилжих хандлагатай болдог. Валютын эрэлт хүчтэй өснө. Иймд

гадаадын валютын ханш тогтвортой байх нь тухайн оронд ихээхэн чухал юм.

2.3.Монгол улсын валютын зах зээлтэй холбоотой хууль тогтоомжЭдийн засгийг зах зээлийн харилцаанд шилжүүлэх талаар 1990-д оны эхнээс хэрэгжүүлсэн олон

арга хэмжээний дотор орчин үеийн валютын системийн шинэ тогтолцоог үүсгэн хөгжүүлэх явдал

Page 18: unet tsaas

чухал байр эзэдж байжээ. УИХ-аас 1994 онд батлан гаргасан Валютын зохицуулалтын тухай

хууль нь зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн үеийн валютын харилцааг зохицуулсан

эрх зүйн үндсэн акт юм. Энэхүү хуулиар валютын системийн үндсэн элемэнтүүд болох валют,

үндэсний валют,гадаад валют,валютын зах, мөнгөжсөн алт, валютын үнэт зүйлс, цэвэршүүлсэн

алт, валютын харилцаанд оролцогч талуупын тухай эрх зүйн тодорхойлолтыг хуульчилж өгсөн

байна.Тухайлбал: ”үндэсний валют гэж эргэлтэд байгаа төлбөрийн чадвар бүхий Монгол улсын

мөнгөн тэмдэгт-төгрөг түүгээр илэрхийлэгдсэн бөгөөд олон улсын төлбөр тооцоонд түгээмэл

хэрэглэгддэг үнэт цаас, төлбөрийн хэрэгслийг хэлнэ” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заажээ.

Эргэлтэнд байгаа төлбөрийн чадвар бүхий нэг буюу хэд хэдэн гадаад улсын мөнгөн тэмдэгт,

тэдгээрээр илэрхийлэгдсэн бөгөөд олон улсын төлбөр тооцоонд түгээмэл хэрэглэгддэг үнэт цаас,

төлбөрийн хэрэгсэл нь гадаад валют мөн. Олон улсын жишигт хүргэн цэвэршүүлж, олон улсын

санхүүгийн аль нэг төвд хадгалуулж байгаа, гадаад валютаар борлуулахад бэлэн болсон алтыг

мөнгөжсөн алт гэж хуульд тодорхойлсон байдаг. Мөнгөжсөн алттай адилтгах үнэт метал,

эрдэнийн чулууг валютын үнэт зүйлс гэнэ. Алтны агуулгийг нь нэмэгдүүлж цэвэршүүлсэн

боловч гадаад валютаар шууд борлуулах нөхцөл хангагдаагүй алтыг цэвэршүүлсэн алтад

хамааруулана. Цэвэршүүлсэн алт нь гол төлөв төв банкин дахь улсын эрдсэнийн санд нөөц

хэлбэртэй, эсвэл гадаада тодорхой хугацаагаар барьцаанд тавигдсан байдалтай хадгалагдаж

байдаг болно.

Хуульд заасан ёсоор валютын харилцаанд оролцогч байнга оршин суугчид гэж дараах, иргэд

хуулийн этгээдүүдийг хэлнэ.

Монгол улсад байнга суугаа, мөн байнга оршин суудаг боловч 183 хоногоос дээшгүй хугацаагаар

гадаада зорчиж байгаа хувь хүн

Монгол улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, Монгол улсад оршин байрладаг хуулийн

этгээд, түүний гадаада байгаа салбар, төлөөлөгчийн газар

Гадаад улсад суугаа Монглл улсын дипломат төлөөлөчийн газар

Валютийн харилцаанд оролцогч, түр оршин суугчид гэж:

Монгол улсын гадна байнга оршин суудаг, мөн Монгол улсад 183 хүртэл хоногийн хугацаагаар

байгаа хувь хүн

Гадаад улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, Монгол улсад оршин байрладаггүй

хуулийн этгээд, түүний Монгол улс дахь салбар, төлөөлөгчийн газар

Page 19: unet tsaas

Монгол улсад байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллага,

тэдгээрийн салбар, төлөөлөгчийн газар гэж хэлнэ.

Зах зээлийн харилцаанд шилжих явцад Монголд валютийн зах зээл үүсэж хөгжих болсон юм.

Валютийн гүйлгээний төвлөрсөн монополь системийг халж, өалютийн хууль тогтоомжийг

либеральчилж, банкны хоёр шатлал бүхий тогтолцоо бий болж, хөгжих болсон зэрэг нь

валютийн зах зээл хөгжих үндэс болсон юм. Валютийн зохицуулалтын тухай хуульд “ Эрх бүхий

банк, бирж, брокерийн компанаас эрэлт, нийлүүлэлтийн үндсэн дээр хийж байгаа валютийн

худалдаа арилжааны үйл ажиллагааг валютийн зах гэнэ” гэж валютийн системийн чухал

бүрэлдэхүүн хэсэг болох валютийн зах зээлийг тодорхойлсон байна.

Page 20: unet tsaas

ДүгнэлтВалютын ханшийн талаар дүгнэлт хийхээсээ өмнө нэг шинжилгээ хийж үзье. Нэгэнт манай улс

хөвөгч ханшны системээр валютын ханш тогтдог гэсэн учир үүнийг шалгах үүднээс экспортын

гол орлого зэсийн дэлхийн зах зээлийн үзнэ валютын ханшид хэрхэн нөлөөлж буйг судалж үзье.

Дүгнэлт хүснэгт 1

USD/MNT Copper

2005 1 1207.34 3389.81

2 1188.46 3529.73

3 1201.85 3850.66

4 1223.21 4577.03

2006 1 1204.86 5123.67

2 1180.2 7726.74

3 1198.79 7622.64

4 1165.24 6680.97

2007 1 1164.84 6465.3

2 1164.7 7514.21

3 1177.23 7671.35

4 1175.25 6630.74

2008 1 1171.04 8434.32

Page 21: unet tsaas

2 1163.07 8407.02

3 1152.67 6975.11

4 1176.86 3105.1

2009 1 1413.58 3770.88

2 1427.49 5195.75

3 1452.49 6100

4 1439.29 6976.98

Зэсийн дэлхийн зах зээлийн үнэ болон манай улсын төгрөгийн ханшны тоо баримтын хоорондын

хамаарлын хүчийг корреляци шинжилгээгээр тооцож үзье.

 

USD/

MNT Copper

USD/

MNT 1

Copper

-

0.21138 1

Дээрхээс үзвэл манай улсын ам доллартай харьцах төгрөгийн ханш өсөхөд дэлхийн зах зээлийн

зэсийн үнэ буусан байж болох сөрөг хамаарал ажиглагдаж байна. Өөрөөр хэлвэл манай улсын

зөвхөн ганцхан экспортын бүтээгдэхүүн валютын ханшийн өсөлтөнд 20% орчим хамааралтай

байж болох дүгнэлт гарч байгаа юм.

Алт, зэс, ноолуур зэрэг гурван үзүүлэлтээр тооцож болох боловч үүнд Монгол банкны хүчтэй

үйл ажиллагаа их байгаа учир ганц үзүүлэлтээр тооцсон болно. Монгол банк сүүлийн үед

валютын дуудлага худалдаа хийх нэрийдлээр ам.долларын ханшийг буулгах гэж оролдож байна.

Энэ нь ерөнхийдөө чөлөөт ханшны гажуудлыг үүсгэж байх талтай.

2009 оны валютын ханшны чангаралт нь ерөнхийдөө зэсийн үнээс болсныг дээрхээс тайлбарлаж

болно. 8000 орчим долларын үнэтэй байсан зэс 3000 хүртлээ гэнэт унасан нь манай улсын гадаад

валютын ханшид хүчтэй нөлөөлжээ.

Мөн манай улсын гадаад валютын ханш алт, зэс гэсэн үндсэн 2хон бүтээгдэхүүнээр ихэнх хувь

нь тодорхойлогдож байгаа юм. Үүнээс үүдээд ихэнх эрсдэл эндээс үүсэж болох магадлалтай.

Page 22: unet tsaas

Ном зүй:1. Б.Бакей, Р.Оросоо “Эдийн засгийн ухаан” УБ 2000 он

2. З.Баярмаа, Б.Нарантунгалаг “Макро эдийн засаг”

3. Д.Дуламсүрэн “Олон улсын валютын харилцаа”

4. Д.Энхтуяа, Т.Төмөр-очир “Олон улсын санхүүгийн удирдлага”

5. Д.Моломжамц “Санхүү,мөнгө-зээлийн харилцаа” УБ 2008 он

6. Э.Гүргэмжав, М.Амартүвшин “Олон улсын худалдаа” УБ 2009 он

7. Д.Мөнхдулам, Г.Балж “Банк санхүүгийн үндэс” УБ 2001он

8. Өдрийн сонин

9. www.mongolbank.mn

10. www.gogo.mn

11. www.google.mn

12. www.niigmiintoli.mn

Page 23: unet tsaas

13. www.sanhuu.mn