zavkhan.gov.mnzavkhan.gov.mn/.../34c6f3db78b93d4b0e86394974d91b65.docx · web view2014 оны 09-р...

8
Завхан аймгийн ХГБХХ-ийн дэргэд НҮБ-ийн ХАС,Орон нутгийн дэмжлэгтэйгээр Залуучуудын Хөгжлийн Төв байгууллагдав Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксембургийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монгол улсын засгийн газар, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын сан хамтран хэрэгжүүлж буй залуучууд хөгжлийн төслийн хүрээнд Завхан аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэд “Залуучуудын хөгжлийн төв” байгуулагдаж 2014 оны 08 сарын 08-нд нээлтээ хийв. Залуучуудын хөгжлийн төв нь дараах бүрэлдэхүүнтэй: Зохицуулагч, Нийгмийн ажилтан, Залуучуудын зөвлөлийн 15 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Нээлтийн үйл ажиллагаанд: Аймгийн засаг дарга Ж.Жамъянтив, НҮБ-ын ХАС-ийн суурин төлөөлөгч Наоми Китахара, ХАХНХЯ-ны Хүн Амын Хөгжлийн Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах Газрын дарга Д.Амарсайхан Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Мягмарсүрэн нар Залуучуудын хөгжлийн төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Залуучуудын төвийг шинээр нээхэд орон нутгийн хөгжлийн сангаас нийт 267.2 сая, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн барилгын эх засвард НҮБХАС-гаас 4.838.000 төгрөгийн санхүүжилт засварын ажилд тус тус зарцуулсан байна. Мөн Залуучуудын Хөгжлийн төвийн үйл

Upload: others

Post on 02-Jan-2020

1 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: zavkhan.gov.mnzavkhan.gov.mn/.../34c6f3db78b93d4b0e86394974d91b65.docx · Web view2014 оны 09-р сарын 04-05 хооронд "Үе тэнгийн сургагч багш "

Завхан аймгийн ХГБХХ-ийн дэргэд НҮБ-ийн ХАС,Орон нутгийн дэмжлэгтэйгээр Залуучуудын Хөгжлийн Төв байгууллагдав

Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксембургийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монгол улсын засгийн газар,

Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын сан хамтран хэрэгжүүлж буй залуучууд хөгжлийн төслийн хүрээнд

Завхан аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэд “Залуучуудын хөгжлийн төв” байгуулагдаж 2014

оны 08 сарын 08-нд нээлтээ хийв. Залуучуудын хөгжлийн төв нь дараах бүрэлдэхүүнтэй: Зохицуулагч,

Нийгмийн ажилтан, Залуучуудын зөвлөлийн 15 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд: Аймгийн засаг дарга Ж.Жамъянтив, НҮБ-ын  ХАС-ийн суурин төлөөлөгч Наоми

Китахара, ХАХНХЯ-ны Хүн Амын Хөгжлийн Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах Газрын дарга Д.Амарсайхан

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Мягмарсүрэн нар Залуучуудын хөгжлийн төвийн нээлтийн үйл

ажиллагаанд оролцлоо. Залуучуудын төвийг шинээр нээхэд орон нутгийн хөгжлийн сангаас нийт 267.2 сая, 

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн барилгын эх засвард НҮБХАС-гаас 4.838.000 төгрөгийн санхүүжилт

засварын ажилд тус тус зарцуулсан байна. Мөн Залуучуудын Хөгжлийн төвийн үйл ажиллагаанд НҮБХАС-гаас

31,408,743 мянган төгрөгийн дүнтэй тоног төхөөрөмж, нийлүүлжээ.

ЗХТ нээгдсэнээр:

Page 2: zavkhan.gov.mnzavkhan.gov.mn/.../34c6f3db78b93d4b0e86394974d91b65.docx · Web view2014 оны 09-р сарын 04-05 хооронд "Үе тэнгийн сургагч багш "

Өсвөр үе залуучуудын дунд 2 удаагийн  хэлэлцүүлэг зохион байгуулж хэлэлцүүлэгээс гарсан санал

санаачлагыг “Залуучуудын хөгжлийг дэмжих” аймгийн дэд хөтөлбөрт тусгасан. Хэлэлцүүлэгт нийт 83

залуучууд хамрагсан. Мөн зорилтод бүлгийн болон аймгийн өсвөр үе хүүхэд, залуучуудын дунд төрөл бүрийн

сургалтуудыг явуулж ирлээ. Эдгээрээс дурьдвал :

      

Page 3: zavkhan.gov.mnzavkhan.gov.mn/.../34c6f3db78b93d4b0e86394974d91b65.docx · Web view2014 оны 09-р сарын 04-05 хооронд "Үе тэнгийн сургагч багш "

2014 оны 09-р сарын 04-05 хооронд "Үе тэнгийн сургагч багш " бэлтгэх сургалтад Ерөнхий боловсролын

сургууль, Их дээд сургууль, Коллежийн төлөөлөл болох 27-н оюутан, сурагчид хамрагдсан ба уг сургалтад

бэлтгэгдсэн ҮТСБагш нар ахлах ангийн сурагч, оюутан залуучуудад сургалт зохион байгуулсан. Сургалтад

193 сурагч, оюутнууд хамрагджээ. 2014 оны 10-р сарын 10-ны Дэлхийн охидын өдөрт зориулсан сургалтад

ЕБС-ийн 22 охид суулаа.   Залуу эцэг эхчүүдэд  зориулсан сургалтыг Залуучуудын хөгжлийн төв,

Боловсролын Газартай хамтран зохион байгуулж, ЕБС-ийн ахлах  ангийн 87-н сурагчдын залуу эцэг эхчүүд

хамрагдав.

     Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксембургийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монгол улсын засгийн

газар, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын сангийн хамтран хэрэгжүүлж буй “Залуучууд хөгжил” төслийн

хүрээнд Монгол улсын Боловсрол, шинжлэх ухаанны яам, Насан туршийн боловсролын үндэсний төв, Монгол

улсын боловсролын их сургуулиас хатран зохион байгуулсан “Амьдрах ухааны чадвар”  эзэмших сургалтад

ЕБС-ийн нийгмийн ажилтан,эмч ЗХТ-ийн  нийгмийн ажилтан,ЭМГ-ын мэргэжилтэн, ХГБХХ-ийн  Хүүхэд

хамгааллын мэргэжилтэн, Дотоод хяналт үнэлгээний мэргэжилтэн зэрэг  нийт 30 хүн оролцсон.

Page 4: zavkhan.gov.mnzavkhan.gov.mn/.../34c6f3db78b93d4b0e86394974d91b65.docx · Web view2014 оны 09-р сарын 04-05 хооронд "Үе тэнгийн сургагч багш "

           

Page 5: zavkhan.gov.mnzavkhan.gov.mn/.../34c6f3db78b93d4b0e86394974d91b65.docx · Web view2014 оны 09-р сарын 04-05 хооронд "Үе тэнгийн сургагч багш "

            Иргэнний боловсролын төвөөс “Залуучуудын ТББ-ыг чадавхижуулах сургалт зохион байгуулсан ба

сургалтад нийт 23 залуучууд хамрагдсан сургалтын явцад ССАЖГазарт нөлөөллийн ажил зохион байгуулах

төсөл бичсэн ба төсөл батлагдаж 1 сард нөлөөлөлийн ажлыг зохион байгуулна. “Залуучуудын зөвлөл, ТББ”

Залуучуудын хөгжлийн төв, Залуучуудын зөвлөл хамтран 7 хоногийн Бямба гарагт “Идэвхтэй хөдөлгөөн эрүүл

мэнд” уриан доор явган аялал зохион байгуулж байна.Залуучуудын зөвлөл зорилтот бүлгийн 15 гишүүнтэй.

Залуучуудын хөгжлийн төв “ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ” доорх ажлуудыг зохион байгуулав

ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр буюу 12 сарын 01-ны өдрийг 2 үе шаттайгаар зохион

байгуулсан.

1-р үе шат: ЕБС, Их дээд сургуулийн хооронд Дэвжээ, АХА тэмцээн зохион байгуулсан.

2-р үе шат: ОPEN PARTҮ зохион байгуулсан. Нийт арга хэмжээнд 234 өсвөр, үе залуучууд хамрагдсан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй залуу эцэг эхчүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах дэмжих бүлэг

байгуулсан юм.

Page 6: zavkhan.gov.mnzavkhan.gov.mn/.../34c6f3db78b93d4b0e86394974d91b65.docx · Web view2014 оны 09-р сарын 04-05 хооронд "Үе тэнгийн сургагч багш "

          

Page 7: zavkhan.gov.mnzavkhan.gov.mn/.../34c6f3db78b93d4b0e86394974d91b65.docx · Web view2014 оны 09-р сарын 04-05 хооронд "Үе тэнгийн сургагч багш "

12 сарын 03 өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийн баярын хурлын үйл ажиллагааны

дараа Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харж буй залуу эцэг эхчүүдтэй ЗХТ-ийн сургалтын танхимд  сургалт

зохион байгуулж 20 гүшүүнтэй дэмжих бүлэг байгуулсан байна. Уг дэмжих бүлэг нь долоо хоног бүрийн бямба

гарагт уулздаг болсон. Политехник коллежийн 1 ангийн суралцагчдад  нөлөөллийн, сургалт зохион

байгуулсан.

               Уг сургалтыг хорт журшлийн талаар буюу  SASA  сургалтын хэлбэрээр зохион байгуулсан. Уг

сургалтанд нийт 35 сурагч хамрагдсан. Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран хөдөөгийн оюутан “Оюутны эрхээ

эдэлж,  чадаж байна уу?” уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулсан.