yНЭ: 600₮ Долларын ханш тогтворжлоо · 2019-08-27 · батлах...

12
YНЭ: 600₮ ZASAG.CO 2016.11.18, БААСАН ~ №241 (519) БҮРЭЛДЭХҮҮН КОМПАНИ АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ 2428.64 353.57 37.39 ЗЭС 5-ЧИНГИС БОНД 784.03 0.38% 1229.80 0.39% 87.64 0.06% 95.910 0.06% 5433 1.67% АЛТ MSE ALL 10-ЧИНГИС БОНД Монголбанкны зүгээс ханшийн огцом хэлбэлзлийг сааруулах зорилгоор валютын дуудлага худалдааг тогтмол зохион байгуулж, долоо хоногийн хугацаанд 124.4 сая ам.доллар зах зээлд нийлүүлэв. 11 Б.Ганбаяр / ЗГМ© Элчин сайдуудын томилгоог бөөндлөө Хамгийн гол нь Монголын асуудлыг шийддэг сэтгэлтэй байх ёстой. > 2 Зэсийн ханш өсөлтөө алдаж эхлэв Тонн зэсийн ханш 5525 ам.долларт хэлбэлзэж байна. > 12 Дэлхийн шинэ дэг Сансарт нисгэх, тойрог замд хиймэл дагуул оруулахдаа монополь тогтоосон хэвээрээ. > 4 ЗГМ ~ THE OFFICIAL GAZETTE ~ ~ THE OFFICIAL GAZETTE ~ ОНЦЛОХ ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 8 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ. Бүх эрх хуулиар хамгаалагдана © УЛС ТӨР П.Очирбатыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлж, Д.Одбаярыг томилов. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Бямба- доржийг улираан ажиллуулна. Ардчилсан нам Их хурлаараа шинэ дүрмээ батлах гэж байна. Үндсэн хуулийн өдөрт зориулан гэрэл зургийн цомог гаргажээ. ЭДИЙН ЗАСАГ Татварын орлого аравдугаар сарын байдлаар 25.2 тэрбум төгрөгөөр өсчээ. “Rio Tinto”-гийн Эрчим хүч, эрдсийн группийн захирлаар Б.Болдыг томилов. Гашуунсухайт-Ганцмод боомтоор 9.27 сая тонн нүүрс импортолсон байна. Худалдааны салбарын борлуулалт 865.9 тэрбум төгрөгөөр хумигджээ. Гол нэрийн барааны үнэ энэ сарын байдлаар 1.6 хувиар хямдарчээ. Филиппиний эдийн засаг өнгөрсөн улиралд 7.1 хувиар өслөө. НИЙГЭМ Монгол Улс сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ 50 хувийг импортоор авдаг. Дээрхийн гэгээнтэн XIV далай лам өнөөдөр Монгол Улсад айлчилна. Хан-Уул, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нарыг өчигдөр батламжиллаа. Цаг агаарын нөхцөл хүндэрвэл цэцэрлэг, сургуулийг амраахаа салбарын сайд мэдэгджээ. Төв аймгийн Цээл суманд бог малын цэцэг өвчин илэрсэн байна. ДЭЛХИЙ АНУ-ын Лос Анжелес хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал боллоо. Туркийн цагдаа Ван хотын захирагчийг курдын босогчидтой холбон баривчлав. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн дэмжлэг 9.9 хувь болтлоо уналаа. Японы төв банк бонд худалдан авах шинэ төлөвлөгөөгөө зарлажээ. Хятадад шууд хөрөнгө оруулалт аравдугаар сарын байдлаар 4.2 хувиар өсөв. ЦАГ АГААР УЛААНБААТАР 2016.11.18 -16° -14° БАГА ЗЭРГИЙН ЦАС ОРНО 00519 Долларын ханш тогтворжлоо ХҮМҮҮС Г.Баярсайхан @bayarsaikhanZGM ДАШТ-ээс медаль авбал Токиогийн олимпийг зорино ЗГМ: ИНФОГРАФИК 5 Д.Отгондалай: Амжилтыг дагаж амьдрал сайхан болдог юм байна Риогийн олимпийн хүрэл медальт боксчин Д.Отгондалайг энэ дугаарын зочноор урихад уриалгахан хүлээж авлаа. Тэрбээр Бразилаас ирсний дараа олимпийн наадамд хэрхэн тулалдсан талаараа хэвлэлд дэлгэрэнгүй ярьсан тул энэ удаа өөр сэдвээр ярилцахыг зорив. Отгондалай энэхүү ярилцлагадаа олимпийн дараа амьдрал нь хэрхэн өөрчлөгдсөн, тамирчны замналын үлдсэн хугацаандаа юунд тэмүүлж буйгаа өгүүлсэн юм. -Ихэнх хүүхэд багадаа хүүхдэд дээрэлхүүлэхгүй, бас зодолдож сурахын тулд боксоор хичээллэсэн байдаг. Та тэдний нэг үү? -Би багаасаа спортоор хи- чээллэсэн. Хүүхэд байхдаа үндэсний бөхөөр хичээллэхийн чацуу хөнгөн атлетикийн тэмцээнд ордог байлаа. Багаасаа л спортод дуртай байсан юм. Харин боксын секцэнд найз нөхдөө дагаж орсон. 2003 оноос хойш Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн удирдлага дор бокс тоглож байна. Тухайн үед яг миний үеийн 10 хүүхэд өсвөр, залуучуудын улсын аваргад багаараа түрүү- лээд, жигдхэн гарч ирж байлаа. Тэднээс Н.Шинэбаяр, Э.Идэр- хүү, бид гурав 2006 онд шигшээ багийн тамирчин болсон. Бусад маань яваандаа боксоо орхиж, ажил төрөл эрхлэх болсон юм. 7 НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН Хуучны “танил” дотоод сунгаа Б.Энхжаргал @enkhjrglZGM Ардчилсан намын ҮЗХ-ны хурал уламжлал ёсоор “найр тараасан” хурал болно гэсэн хүлээлт талаар өнгөрлөө. Анх УИХ, орон нутгийн сонгуульд бүрэн хэмжээний ялагдал хүлээснийхээ дараа буюу дөрвөн сарын өмнө хуралдсан ҮЗХ “Маргааш эргэж цуглаад үргэлжлүүлье” гээд түр хуга- цаагаар завсарласан билээ. Нэг өдрийн дараах “болзоо”-ндоо тэд нэгэн улирлыг дуусгаад ирцгээ- сэн нь өнгөрсөн лхагва гарагт Төрийн ордонд болсон ҮЗХ-ны хуралдаан. Дунд нь таван удаа тов тог- тоосон ч, тодорхойгүй, эсвэл цаг үеийн нөхцөл байдал тохиромж- гүй гэх шалтгаанаар хойшилсоор өдий хүрсэн нь энэ. Угаас дахиад хойшлуулах хугацаа тэдэнд үлдээгүй. “Ухрах эрхгүй, ард Москва байна” гэдэг шиг Ардчил- сан намын Их хурал болох хугацаа юу юугүй тулаад ирлээ. 3 Цагаан ордонд хамгийн нөлөөтэй Дэд ерөнхийлөгч Францын сонгуулийн өмнөх ээдрээ МӨНГӨ БА БАНК 2015 ОНЫ X САР 2016 ОНЫ X САР МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ (сарын эцэст, төгрөгөөр) 9.9 ИХ НАЯД 11.5 ИХ НАЯД НИЙТ ХАДГАЛАМЖ (сарын эцэст, их наяд төгрөг) 5.2 2.1 5.7 2.6 Статистикийн хороо© ЗГМ: СУРВАЛЖЛАГА Шахааны ТҮЦ-үүд олширлоо Стандарт хангасан нэг ч ТҮЦ байхгүй Б.Бямбасүрэн @byambasurenZGM 1990-ээд онд “моод” болж байсан ТҮЦ-үүд дахин хөглөр- лөө. Энэ удаад өнгө засч, олуулаа болов. Нэг автобусны буудалд хамгийн багадаа гурав байх аж. Мөнгөн завьяа, Энхтайван найрамдлын ордон, Баруун дөрвөн зам, Андуудын автобусны буудал гээд хотын төвөөс алсрах тусам тоо нь улам нэмэгдсээр. Ингэж явсаар бид X хорооллын буудалд очлоо. Явган хүний зам дээр хоёр том ТҮЦ байгаа харагдав. Харин арын хэсгээр нь 10 гаруйг эгнүүлсэн байлаа. Том жижиг, урт өргөн, бор цагаан өнгөтэй зүс ижилсээгүй харагдав. Дээр үеийнхийг бодвол хэлбэр хийцийн хувьд арай дээр. Мөн заримынх нь дотор орж худалдаа хийж болдгоороо ялгаатай. Эгнэж байрласан 10 цэгийн хоёр нь махны дэлгүүр, нэг нь жимс жимсгэнэ, хүнсний ногооных. Үлдсэн нь чихэр боов, ундаа ус зардаг хүнсний дэлгүүр. Хамгийн баруунаас нь эхэлж оров. 35 орчим насны залуу худалдаа хийгээд завгүй. Хүмүүс утасны нэгж, бохь гээд жижиглэнгийн бараа авч харагдана. Тэрбээр зөвшөөрөл авах гэж чамгүй хөөцөлдсөний эцэст өнгөрсөн өвлөөс ажиллуулж эхэлжээ.

Upload: others

Post on 04-Feb-2020

7 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: YНЭ: 600₮ Долларын ханш тогтворжлоо · 2019-08-27 · батлах гэж байна. ... юу юугүй тулаад ирлээ. 3 Цагаан ордонд

YНЭ: 600₮

ZASAG.CO

2016.11.18, БААСАН ~ №241 (519)

БҮРЭЛДЭХҮҮНКОМПАНИ

АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ

2428.64 353.57 37.39

ЗЭС 5-ЧИНГИС БОНД

784.030.38%

1229.800.39%

87.640.06%

95.9100.06%

54331.67%

АЛТMSE ALL 10-ЧИНГИС БОНД

Монголбанкны зүгээс ханшийн огцом хэлбэлзлийг сааруулах зорилгоор валютын дуудлага худалдааг тогтмол зохион байгуулж, долоо хоногийн хугацаанд 124.4 сая ам.доллар зах зээлд нийлүүлэв. 11 Б.Ганбаяр / ЗГМ©

Элчин сайдуудын томилгоог бөөндлөөХамгийн гол нь Монголын асуудлыг шийд дэг сэтгэлтэй байх ёстой. > 2

Зэсийн ханш өсөлтөө алдаж эхлэвТонн зэсийн ханш 5525 ам.долларт хэлбэлзэж байна. > 12

Дэлхийн шинэ дэг

Сансарт нисгэх, тойрог замд хиймэл дагуул оруулахдаа монополь тогтоосон хэвээрээ. > 4

ЗГМ

~ T H E O F F I C I A L G A Z E T T E ~~ T H E O F F I C I A L G A Z E T T E ~

ОНЦЛОХ

ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 8 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ.

Бүх эрх хуулиар хамгаалагдана ©

УЛС ТӨРП.Очирбатыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлж, Д.Одбаярыг томилов. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Бямба­доржийг улираан ажиллуулна.Ардчилсан нам Их хурлаараа шинэ дүрмээ батлах гэж байна. Үндсэн хуулийн өдөрт зориулан гэрэл зургийн цомог гаргажээ.

ЭДИЙН ЗАСАГТатварын орлого аравдугаар сарын байдлаар 25.2 тэрбум төгрөгөөр өсчээ.“Rio Tinto”-гийн Эрчим хүч, эрдсийн группийн захирлаар Б.Болдыг томилов.Гашуунсухайт-Ганцмод боомтоор 9.27 сая тонн нүүрс импортолсон байна.Худалдааны салбарын борлуулалт 865.9 тэрбум төгрөгөөр хумигджээ.Гол нэрийн барааны үнэ энэ сарын байдлаар 1.6 хувиар хямдарчээ.Филиппиний эдийн засаг өнгөрсөн улиралд 7.1 хувиар өслөө.

НИЙГЭММонгол Улс сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ 50 хувийг импортоор авдаг. Дээрхийн гэгээнтэн XIV далай лам өнөөдөр Монгол Улсад айлчилна.Хан-Уул, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нарыг өчигдөр батламжиллаа. Цаг агаарын нөхцөл хүндэрвэл цэцэрлэг, сургуулийг амраахаа салбарын сайд мэдэгджээ.Төв аймгийн Цээл суманд бог малын цэцэг өвчин илэрсэн байна.

ДЭЛХИЙАНУ-ын Лос Анжелес хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал боллоо. Туркийн цагдаа Ван хотын захирагчийг курдын босогчидтой холбон баривчлав. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн дэмжлэг 9.9 хувь болтлоо уналаа. Японы төв банк бонд худалдан авах шинэ төлөвлөгөөгөө зарлажээ.Хятадад шууд хөрөнгө оруулалт аравдугаар сарын байдлаар 4.2 хувиар өсөв.

ЦАГ АГААР

УЛААНБААТАР2016.11.18

-16° -14°БАГА ЗЭРГИЙН ЦАС ОРНО

0 0 5 1 9

Долларын ханш тогтворжлоо

ХҮМҮҮС

Г.Баярсайхан@bayarsaikhanZGM

ДАШТ-ээс медаль авбал Токиогийн олимпийг зорино

ЗГМ: ИНФОГРАФИК

5

Д.Отгондалай: Амжилтыг дагаж амьдрал сайхан болдог юм байна

Риогийн олимпийн хүрэл медальт боксчин Д.Отгондалайг энэ дугаарын зочноор урихад уриалгахан хүлээж авлаа. Тэрбээр Бразилаас ирсний дараа олимпийн наадамд хэрхэн тулалдсан талаараа хэвлэлд дэлгэрэнгүй ярьсан тул энэ удаа өөр сэдвээр ярилцахыг зорив. Отгондалай энэхүү ярилцлагадаа олимпийн дараа амьдрал нь хэрхэн өөрчлөгдсөн, тамирчны замналын үлдсэн хугацаандаа юунд тэмүүлж буйгаа өгүүлсэн юм.

-Ихэнх хүүхэд багадаа

хүүх дэд дээрэлхүүлэхгүй, бас зодол дож сурахын тулд боксоор хичээл лэсэн байдаг. Та тэдний нэг үү?

-Би багаасаа спортоор хи-чээллэсэн. Хүүхэд байхдаа үндэсний бөхөөр хичээллэхийн чацуу хөнгөн атлетикийн тэмцээнд ордог байлаа. Багаасаа л спортод дуртай байсан юм. Харин боксын секцэнд найз нөхдөө дагаж орсон. 2003 оноос хойш Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн удирдлага дор бокс тоглож байна.

Тухайн үед яг миний үеийн 10 хүүхэд өсвөр, залуучуудын улсын аваргад багаараа түрүү-лээд, жигдхэн гарч ирж байлаа. Тэднээс Н.Шинэбаяр, Э.Идэр -хүү, бид гурав 2006 онд шиг шээ багийн тамир чин болсон. Бусад маань яваан даа боксоо ор хиж, ажил төрөл эрхлэх болсон юм.

7

НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН

Хуучны “танил” дотоод сунгааБ.Энхжаргал@enkhjrglZGM

Ардчилсан намын ҮЗХ-ны хурал уламжлал ёсоор “найр тараасан” хурал болно гэсэн хүлээлт талаар өнгөрлөө.

Анх УИХ, орон нутгийн сон гуульд бүрэн хэмжээний ялагдал хүлээс нийхээ дараа буюу дөрвөн сарын өмнө хуралдсан ҮЗХ “Маргааш эргэж цуглаад үргэлжлүүлье” гээд түр хуга-цаагаар завсар ласан билээ. Нэг өдрийн дараах “болзоо”-ндоо тэд

нэгэн улирлыг дуусгаад ирцгээ-сэн нь өнгөрсөн лхагва гарагт Төрийн ордонд болсон ҮЗХ-ны хуралдаан.

Дунд нь таван удаа тов тог-тоо сон ч, тодорхойгүй, эсвэл цаг үеийн нөх цөл байдал тохиромж-гүй гэх шалтгаанаар хойшилсоор өдий хүрсэн нь энэ. Угаас дахиад хойшлуулах хугацаа тэдэнд үлдээгүй. “Ухрах эрхгүй, ард Москва байна” гэдэг шиг Ард чил-сан намын Их хурал болох хугацаа юу юугүй тулаад ирлээ.

3

Цагаан ордонд хамгийн нөлөөтэй Дэд ерөнхийлөгч

Францын сонгуулийн өмнөх ээдрээ

МӨНГӨ БА БАНК

2015 ОНЫ X САР 2016 ОНЫ X САР

МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ (сарын эцэст, төгрөгөөр)

9.9 ИХ НАЯД

11.5 ИХ НАЯД

НИЙТ ХАДГАЛАМЖ (сарын эцэст, их наяд төгрөг)

₮₮

5.2

2.1

₮₮

5.7

2.6

Статистикийн хороо©

ЗГМ: СУРВАЛЖЛАГА

Шахааны ТҮЦ-үүд олширлооСтандарт хангасан нэг ч ТҮЦ байхгүй

Б.Бямбасүрэн@byambasurenZGM

1990-ээд онд “моод” болж байсан ТҮЦ-үүд дахин хөглөр-лөө. Энэ удаад өнгө засч, олуулаа болов. Нэг автобусны буудалд хамгийн багадаа гурав байх аж. Мөнгөн завьяа, Энхтайван найрамдлын ордон, Баруун дөрвөн зам, Андуудын автобусны буудал гээд хотын төвөөс алсрах тусам тоо нь улам нэмэгдсээр.

Ингэж явсаар бид X хорооллын буудалд очлоо. Явган хүний зам дээр хоёр том ТҮЦ байгаа харагдав. Харин арын хэсгээр нь 10 гаруйг эгнүүлсэн байлаа. Том жижиг, урт өргөн, бор цагаан өнгөтэй зүс ижилсээгүй харагдав. Дээр үеийнхийг бодвол хэлбэр хийцийн хувьд арай дээр.

Мөн заримынх нь дотор орж худалдаа хийж болдгоороо ялгаатай. Эгнэж байрласан 10 цэгийн хоёр нь махны дэлгүүр, нэг нь жимс жимсгэнэ, хүнсний ногооных. Үлдсэн нь чихэр боов, ундаа ус зардаг хүнсний дэлгүүр.

Хамгийн баруунаас нь эхэлж оров. 35 орчим насны залуу худалдаа хийгээд завгүй. Хүмүүс утасны нэгж, бохь гээд жижиглэнгийн бараа авч харагдана. Тэрбээр зөвшөөрөл авах гэж чамгүй хөөцөлдсөний эцэст өнгөрсөн өвлөөс ажиллуулж эхэлжээ.

Page 2: YНЭ: 600₮ Долларын ханш тогтворжлоо · 2019-08-27 · батлах гэж байна. ... юу юугүй тулаад ирлээ. 3 Цагаан ордонд

Бүрэн эрхт Элчин сайдаар томилж буй Д.Батсайхан нь Кувейтын Элчин сайдын яаманд ажиллаж байсан туршлагатай. Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Л.Баттулга нь дипломат албанд олон жил ажиллаж буй хэмээн танилцуулав. Харин Шведэд томилохоор нэр дэвшүүлсэн М.Энхсайхан, Их Британи руу томилохоор нэр дэвшүүлсэн С.Баяр хоёрын талаар зарим гишүүн шүүмжлэлтэй хандаж байлаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Элчин сайд улс орноо төлөөлдөг гэдэг утгаараа хариуцлагатай албан тушаал. Гэхдээ би М.Энхсайхан, С.Баяр хоёрын хувьд эргэлзэж байна. Энэ хүмүүстэй хариуцлага ярих хүнд шүү дээ. С.Баярын үед Оюутолгой цаашаа харсан нь үнэн. Тэр үед М.Энхсайхан танхимд орж ирээд баахан зүйл ярьсан. Өдөр тутам алга болоод байсан сая ам.доллар хаачив. Юугаа ч өгөхөд бэлэн улс орныг бэлтгэхэд энэ хоёр хувь

нэмрээ оруулсан. Оюутолгой Монгол Улсын төсвийн орлоготой тэнцэх хэмжээний зүйл гадагшаа ачуулдаг атлаа зургаан хувийн ачаа үүрдэг.

2009 онд ам.долларын ханш 1300-1400 байсан. Одоо 2400

төгрөг байна. Валютын ханш цагаас цагт өсөж байгаа. Энэ бүхнийг энэ хоёр л хийсэн шүү дээ. Өөрсдийнхөө өчүүхэн эрх ашгийн төлөө улс орноороо тоглосон. Энэ хоёрын нэрийг оруулж ирсэн нь нэг бол шийтгэл, эсвэл шагнал гэж харж байна” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Ө.Энх-

түвшин зөвхөн ур чадвар, хэлний мэдлэгээс өөр ямар шалгуур байдаг юм бэ гэдгийг тодруулмаар байна. Хамгийн гол нь Монголын асуудлыг шийддэг сэтгэлтэй байх ёстой хэмээв.

УИХ -ын гишүүн Х.Бо-лорчулуун “Ерөнхий сайд хийж байсан хоёр хүн Монголын иргэдэд маш их хор хохирол учруулсан. Яагаад бид дэлхийд дээгүүрт орох нөөц баялгаасаа тав зургаахан хувийг хүртээд, 90 хувийнх нь үнэ цэнэ байхгүй байгаа юм бэ. Өнөөдөр бид хямраад сууж байна. Энэ бол тухайн үеийн эрх баригчидтай хуйвалдаж хийсэн дээрэм. С.Баяр энэ гэрээг хий, би хар толгойгоороо хариуцна гэж намынхныгаа дарамталж байсан. Гэтэл өнөөдөр С.Баяр дарга хар толгойгоороо хариуцаагүй. Монголын иргэд өр зээл, өлөн ходоодоороо хариуцлага хүлээж байна” гэв.

Харин М.Энхсайханыг үйлд-вэрийн салбарыг нураасан хэмээн шүүмжиллээ. Хариуд

Улс төр

2 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.11.18, БААСАН ~ №241 (519)

ТОДРУУЛГА & ЗАЛРУУЛГА

Уншигч та манай сонины мэдээ, нийтлэл, сурвалжлагатай холбоотой тодруулж, залруулах шаардлагатай

санал, хүсэлт байвал

[email protected]

Утас: 99901526 хаягаар бидэнтэй холбогдоно уу.

ПАРЛАМЕНТ

» ТОМИЛГООҮндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болжээ. Иймд УИХ­ын гишүүн асан Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилов. Эрх зүйч мэргэжилтэй тэрбээр 2004­2008, 2008­2012 онд УИХ­ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга, 2006­2007 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан юм.

Ж.Бямбадоржийг Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр улируулан томиллоо. Тэрбээр 1992­1996, 1996­2000, 2000­2004 онд УИХ­ын гишүүн, УИХ­ын дэд дарга, 2004­2010 онд Үндсэн хуулийн цэцийн дарга, 2010­2016 онд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, даргаар ажиллаж байна.

» ТӨСӨЛ Ерөнхийлөгчөөс энэ оны хоёрдугаар сард өргөн мэдүүлсэн Монгол Улсын Иргэний харьяаллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг буцаалаа. Өнгөрсөн парламентад уг хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэсэн ч Засгийн газраас нягтлах шаардлагатай хэмээн үзжээ.

» ТОО

100Хувь. Энэ жил манай улс 460 мянган тонн буудай, 153 мянган тонн төмс, 93 мянган тонн хүнсний ногоо, 20 орчим мянган тонн тосны ургамал, 50 мянган тонн тэжээлийн ургамал хураан авчээ. Ингэснээр манай улс улаанбуудай, төмсний хэрэгцээг 100, хүнсний ногооны 50 гаруй хувийг дотоодоос хангах боломж бүрдсэн гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн онцоллоо.

» УУЛЗАЛТНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Польш улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михал Лабэндатай уулзлаа. Энэ үеэр Элчин сайд Польшийн Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 50 сая еврогийн нөхцөлт зээлийг санал болгож байгааг дуулгасан юм. Харин нийслэлийн Засаг дарга С.Батболд Польшийн нийслэл Варшав хоттой нийтийн тээврийн салбарт хамтран ажиллах боломжтойг онцлов.

» ХАМТЫН АЖИЛЛАГАА Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Энэ үеэр Монголын төрийн 200 орчим албан хаагчийг сургахаар тохирсон. Өнөөдрийн байдлаар 100 орчим хүн сургалтад хамрагдаад байгаа. Мөн ирэх оны гуравдугаар сараас өмнө боломжоо ашиглах хэрэгтэйг Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу сануулжээ.

ЗГМ ТОВЧХОН

Элчин сайдуудын томилгоог бөөндлөөС.Баяр, М.Энхсай хан хоёрын өмнөөс иргэд өр зээл, өлөн хо-доодоо роо ха риуц лага хүлээж байна гэв

Хамгийн гол нь Монголын

асуудлыг шийд-дэг сэтгэлтэй

байх ёстой

ШУА-ийн Философийн Хүрээлэнгийн Улс төр судлалын салбарын эрхлэгч, улс төрийн шинжлэх ухааны доктор Д.Баасансүрэнтэй АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн систем, сонгуулийн зохион байгуулалтын арга, технологи болон сонгогчдын коллегийн талаар ярилцлаа.

-АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн таамаглалаас огт өөр гарсныг улс төр судлаачийн хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-Дэлхий дахиныг шуугиулж, цочроосон дүн гарлаа. Сонгууль эхэлсэн цагаас л Ардчилсан намын нэр дэвшигч ялна гэдэгт итгэлтэй байсан. Гэтэл Америкийн сонгогчдын олонхын саналыг Х.Клинтон авсан боловч сонгогчдын коллегийн саналаар Дональд Трамп ялсан. Яагаад ялсан нь сонгуулийн дараа тодорхой болж байна.

-Ялсан шалтгаан нь юу юм бэ?

-Энэ асуултад хариулахын өмнө тайлбар хийе. Манайхтай харьцуулж үзвэл Америкийн сонгууль ихээхэн өвөрмөц ялгаа, онцлогтой. Маш хүнд, урт удаан үргэлжилдэг сунгаа, сонгуульд оролцогчдыг туйлдуулсан хүнд өрсөлдөөн байдаг. Нэр дэвшигчдийг шургаж унатлаа гүйхэд хүргэдэг марафон. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөхөөс 1.5-2 жилийн өмнө эхэлж, олон шат дамжлага дамнан үргэлжилдэг сунгаа. Харин Америк сонгуулийн хувь заяаг хоёр өөр төрлийн сонгогч шийддэг өвөрмөц онцлогтой гэдгийг тэмдэглэе.

-Ямар хоёр сонгогчийг хэлж байна. Тодруулж өгнө үү?

-Юуны өмнө 100 сая гаруй Америкийн “сонгогч” (voter) бидний адил сонгуульд оролцож саналаа өгдөг. Үүний зэрэгцээ 538 “төлөөлөн сонгогч” (elector) саналаа өгч Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялахыг шийддэг. Манайхан “сонгогчийн коллегийн санал” гээд яриад байгаа юм. Уг нь энэ чинь тус улсын 50 мужийг төлөөлж АНУ-ын Ерөнхийлөгчийг сонгодог 538 “төлөөлөн сонгогч” байхгүй юу.

Жирийн сонгогчийн санал болон төлөөлөн сонгогчийн саналтай хуулиараа дүйцэх ёстой байдаг ч амьдрал дээр зөрөх нь элбэг. Ингэж зөрөхийгАмерикийн улс төр судлаачид сонгуулийн системийн “гамшиг” хэмээдэг.

-Тэгвэл саяын сонгуульд аль нь оролцсон болж байна вэ?

-Одоо дэлхийн хэвлэлүүдээр гарч байгаа дүн бол бүх нийтийн сонгуулийн урьдчилсан дүн. Энэ өдөр сонгуульд оролцсон Америкчуудын санал өгсөн дүнг муж болгоноор нь тооцох үндсэн дээр муж бүрт ногдох сонгогчийн коллегийн саналын тоогоор хэн ялсныг зарласан хэрэг юм.

Америкийн сонгууль шууд бус гэдэг нь иргэд сонгогчид үнэндээ Ерөнхийлөгчийнхөө төлөө бус өөрийн оршин суудаг мужийнхаа төлөөлөн сонгогчийн төлөө саналаа өгөөд байгаа хэрэг. Түүнээс биш тэр сонгогчийн коллегийн 538 "төлөөлөн сонгогч" саналаа албан ёсоор өгөөгүй байгаа.

-Д.Трамп ялсан шалтгаан нь?

-АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч сонгогдоход дараах хүчин зүйлс

нөлөөлсөн нь тодорхой байна. Нэгдүгээрт, тус улсын одоогийн төрийн систем, элитийн эсрэг Америкийн ард түмэн саналаа өглөө гэж уншигдаж байгаа. АНУ-д хоёр дахь Brexit (Англи Европын холбооноос гарах талаар явуулсан ард нийтийн санал асуулга) болсон гэж дүгнэж байна. Хоёрдугаарт, Америкийн энгийн хүмүүс, ажилчид Трам-пыг Ерөнхийлөгчийн суудалд суулгасан гэж үзэж байна. Урьд нь сонгуульд саналаа өгч байгаагүй ажилчин анги олноор Трампын төлөө саналаа өгсөн нь нөлөөлсөн. Гуравдугаарт, америк эрчүүдийн санал Трампт тусалсан.

Сонгуулийн дараа гарсан судалгаанаас үзэхэд эрэгтэй сонгогчдын 53 хувь нь Д.Трампт, 41 хувь нь Х.Клинтоныг дэмжсэн аж. Дөрөвдүгээрт, 40-өөс дээш насны сонгогчид Д.Трампыг дэмжсэн нь ялалтад их чухал үүрэг гүйцэтгэжээ. Тухайлбал, 45-64 насны сонгогчдын 53, 65 ба түүнээс дээш насныхны 63 хувь Д.Трампт саналаа өгсөн. Мөн цагаан арьст америкчуудын 58 хувь нь Д.Трампыг, 37 хувь нь Х.Клинтоны төлөө санал

өгчээ. Харин Африк гаралтай америкчуудын 88 хувь нь Х.Клинтоныг дэмжсэн бол дөнгөж найман хувь Д.Трампын төлөө санал өгсөн нь сонирхол татаж байна.

-Сонгогчдын коллегийн саналаа өгөх болоогүй байхад Трамп ялсан гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Их зөв асуулт байна. Энэ гарсан дүн Америкийн жи-рийн сонгогчдын өгсөн саналд үндэслэсэн урьдчилсан дүн юм. Харин арванхоёр ду гаар сарын 19-ний өдөр сон гогч дын коллеги Америкийн иргэ дийн хийсэн сонголтыг батал гаажуулах л үүрэгтэй.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гаргахад үндсэн гурван зарчим үйлчилдэг. Нэгдүгээрт, сонгуулийн дүнг мажоритар системээр гаргаж, хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг тодруулдаг. Хоёрдугаарт, АНУ холбооны улс тул сонгуулийн дүнг гаргахад ч федератив зарчим үйлчилдэг. Ерөнхийлөгчөө сонгох эрхийг Америкийн сонгогчдод гэхээсээ илүү муж улсуудад шилжүүлэн олгосон хэрэг. 4

Америкийн сонгуулийн системийн "гамшиг"

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсны 25 жилийн ой ирэх оны нэгдүгээр сарын 13-нд тохиож буй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд захирамж гаргаж, ойг тэмдэглэн өнгөрүүлэх комисс байгуулсан. Ойг тохиолдуулан Олон улсын Үндсэн хуулийн байгууллагад элсэн орох бэлтгэл

ажлыг хангаж байгаа аж. Мөн энэ оны арванхоёрдугаар сарын 20-нд “Үндсэн хууль 25 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал хий хээр болсон гэдгийг Аж лын хэс гийн ахлагч П.Цэрэн онцоллоо.

Тэрбээр “Үндсэн хууль бат лахад олон бичиг баримт үйлд сэн байдаг. Үүний дагуу Ардын Их Хурлаас 1990-1992 онд батлан гаргасан хууль, тог тоол, захирамж болон илтгэ лүү дээр баримт бичгийн

эмхэт гэл гаргана. Мөн “БНМАУ-ын АИХ ба Үндсэн хууль” гэсэн гэрэл зургийн цомог хэвлүү-лэхээр бэлтгэж байна. Үндсэн хуулийг батлахдаа АИХ 63 өдөр хуралдсан түүхтэй. Тэдгээр өдрийн тэмдэглэлээр цахим эх бэлтгэж байна. Одоогийн байд-лаар 11400 хуудас материалыг цахим хэлбэрт оруулан эмхтгэх ажил хийгээд байгаа” гэлээ.

Үүнээс гадна Үндсэн хуулийн өдрөөр шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах

тэмцээнийг УИХ-ын даргын ивээл доор уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн уламжлалт тэмцээнийг УИХ-ын дарга М.Энхболдын ивээл доор гурван үе шаттай зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан байна. Тодруулбал, тэмцээн сум дүүрэг, аймаг нийслэл, улсын хэмжээнд гэсэн гурван үе шаттай болно. Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний аваргад спортын дэд мастер

цол олгохоор болжээ. Энэхүү тэмцээнд оролцогчдын тоо жил бүр хүрээгээ тэлсээр 2015 оны байдлаар 5000 орчим хүнийг хамардаг болжээ. Энэ жилиийн тэмцээнийг дэлхийн 180 оронд онлайнаар шууд дамжуулахаар болсон байна.

Түүнчлэн иргэд олон нийтэд зориулан Үндсэн хуулийн үзэл баримтлал, ач холбогдлын талаар өргөн хүрээтэй арга хэмжээ зохион байгуулна гэдгээ ч тодотгосон юм.

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар Элчин сайдуудын томилгооны талаар хэлэлцлээ. БНВУ-д Элчин гээр суух Д.Билэгдорж нь Моск-вагийн Олон улсын харилцааны сургуулийг төгссөн. Вьетнам судлалаар мэргэшсэн, орос, англи, вьетнам хэлтэй. Кувейт рүү Элчин сайдаар томилж буй З.Чинтүшиг нь ХБНГУ-д их сургууль төгссөн, АНЭУ-ын Америк судлалын сургуулийг араб хэл судлаачаар дүүргэжээ. Австри Улсад Элчин сайдаар суух Г.Баттунгалаг нь одоо ГХЯ-ны олон талт хамтын ажиллагааны газрын захирлын албыг хашдаг, орос, англи хэлтэй.

БНТУ-д Элчин сайдаар суух Р.Болд АНУ болон Авст ралид өмнө нь Элчингээр ажил лаж байсан туршлагатай. Бельгийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилж буй О.Оч нь Москвагийн Олон улсын харилцааны сургуулийг хуульч мэргэжлээр дүүргэсэн, НҮБ-д байнгын төлөөлөгчөөр ажиллаж байжээ. БНЧУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилж буй Н.Наранбат нь чех судлалаар мэргэшсэн бөгөөд Ази Номхон далайн газрын захирлаар ажилладаг юм байна. БНБУ-д суух Онц бөгөөд

нь С.Баяр “Элчингээр ажил-лахдаа эх орондоо юу хийх вэ гэдэг талаар одоо би бодож байна. Төлөвлөгөөгөө бүрэн боловсруулж амжаагүй байгаа. Оюутолгойн гэрээг Ерөнхий сайдын хувьд байгуу лах нь зүйтэй гэж зүтгүүлсээр байж байгуулсан. Үүгээрээ би бахарх-даг. Өнөөдөр манай улсын эдийн засаг сайнгүй байна. 40 жилийн өмнө байгуулсан Эр дэ нэт, дөрвөн жилийн өмнөх Оюутолгой хоёр л Монголыг тэжээж байгаа байх. Тэтгэвэр, тэтгэмж цалинг Оюутолгойгоос шийдэж байгаа болов уу. Үйл ажиллагаа явуулс наас хойш 1.8 их наяд төгрөгийг төсөвт хуримтлуулсан. Гэрээг сайжруулах эрх Засгийн газар, УИХ-д нээлттэй байгаа” хэмээлээ.

Мөн Элчин сайдуудыг ингэж бөөнөөр нь батлахыг зарим гишүүн эсэргүүцэж буйгаа хэлж байв. Ингээд нийт гишүүдийн 90 гаруй хувийн саналаар Элчин сай дуу дын томилгоог дэмжлээ.

Б.Гандолгор @gandolgorZGM

Б.ТогтохЗГМ

Б.ДавааЗГМ

ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ

Олон улсын Үндсэн хуулийн байгууллагад элсэнэ

Б.Ганбаяр / ЗГМ©

Элчин сайдуудыг ингэж бөөндөхийг зарим гишүүн эсэргүүцэж буйгаа хэлж байв.

Page 3: YНЭ: 600₮ Долларын ханш тогтворжлоо · 2019-08-27 · батлах гэж байна. ... юу юугүй тулаад ирлээ. 3 Цагаан ордонд

3

Нийтлэлчийн булан

2016.11.18, БААСАН ~ №241 (519) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

1Харин 20 хүрэхгүй хоногийн

дараа болох Их хурлаас өмнө намын даргыг хэрхэн сонгох, үндсэн дүрмийг яаж шинэчлэх асуудлаа шийдэх ёстой. Гэвч намын гишүүд болон олон нийтийн зүгээс харж буй дээрх хүлээлтэд ҮЗХ-ны хуралдаан хариулт өгч чадсангүй. Үнд-сэндээ Ардчилсан намын дүрмийн төслийг боловсруулах, Их хуралд бэлдэх хоёр Ажлын хэсгийг байгуулаад л тарав. Тохиролцооны дагуу гэдгийг тодотгох ёстой.

Юм л бол намын даргаараа оролддог ҮЗХ-ны алдарт хур луудын сценари өөрч-лөгд сөн. Дараагийн хүн тодор тол хуучныгаа хэвээр үлдээх шийдвэр гаргасан нь дээр өгүүлсэн тохиролцооны далд хувилбар. З.Энхболд, Н.Алтанхуяг, С.Баярцогт, Ч.Сайхан билэг, Х.Баттулга гээд нам доторх фракцын дарга нар ч ирээгүй нь үүнийг батална. Гэхдээ намын Их хурлаар мөн л даргаа сонгохгүй нь тодорхой болов. Харин нэгэн шинэ зүйл сонсогдсон нь намын даргыг сунгаагаар тодруулах. Шинэ гэхээсээ илүү өмнө нь байсан уламжлал л даа.

Ардчилсан нам Н.Алтан-хуягийг даргаар сонгохдоо дүрэмдээ өөрчлөлт оруулж байсан. Тэр нь 2008 он. Ингэснээр намын даргыг Их хурлаас сонгодог байсныг болиулж, уг эрх нь ҮЗХ-нд шилжиж байв. Энэ талаар тухайн үед “Намын Их хурлыг зарлаж хуралдуулна гэдэг нэгдүгээрт хугацаа алдана, хоёрдугаарт өрсөлдөгч ихэснэ” гэж нөхдүүд тайлбарлаж байлаав Ингэснээр ҮЗХ Ардчилсан намын шийдвэр гаргах дээд байгууллага болтлоо томорсон нь энэ. Гэхдээ энд бас нэг зөрчил бий.

“Намын дарга өөрөө өргөд-

Хуучны “танил” дотоод сунгааӨрсөлдөгчийнхөө өмнө очих тэнхэлгүй болтлоо, өөр хоорондоо өрсөлдөх магадлалтай

лөө өгсөн тохиолдолд, эсвэл, өвчний учир, шүүхээр хэрэг хийсэн нь тогтоогдвол гэсэн гурван тохиолдолд Их хурлыг зарлахгүйгээр ҮЗХ-ноос намын даргыг сонгоно” гэсэн заалт өнөөдрийг хүртэл хүчинтэй хэвээр. З.Энхболд сонгуульд намаа ялуулаагүй гэсэн шалтгаанаар өөрөө өргөдлөө өгсөн. Найман жилийн өмнө баталсан намын дээрх дүрмээр огцруулах болон дараагийн даргыг сонгох эрх үлдэх ёстой. Гэвч лхагва гарагт болсон ҮЗХ-ны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэлгүй, өөрөө тамгаа өгөөд явчихсан хүнд үүрэг хүлээлгэсээр байна.

ҮЗХ-ны хуралдааны үйл явцыг ажиглахад шат шатны сонгуульд навс ялагдсан Ардчилсан нам дахин нэг сонгуулийг дотооддоо зохион байгуулах нь тодорхой боллоо. ҮЗХ-ны хуралдааны талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, хурлыг ахалж ажилласан Б.Гарамгайбаатар, Ш.Түвдэндорж нар пүрэв гарагт хэвлэлийн хурал хийх үеэрээ энэ талаар баталсан юм. Б.Гарамгайбаатар “Бид нэгдүгээрт, намын дүрэмд байгаа боловч хэрэгжихгүй байсан заалтыг хэрэгжүүлдэг болох. Өнгөрсөн хугацаанд

байсан ротаци /сунгаа/ -г буцаан сэргээх. Гуравдугаарт өнөөдрийн цаг үетэйгээ тохирсон нэмэлт өөрчлөлтийг дүрэмдээ оруулах чиглэлээр ажилласан. Одоо энэ дүрмээ базах, нэгтгэх Ажлын хэсгийг байгуулсан гэж ойлгож болно. Ирэх арванхоёрдугаар сарын 6-нд дүрмээ баталчихвал өнөөдрийн байгаа ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөл болоод намын хариуцлагатай албан тушаалтнууд бүгд өөрчлөлтөд орох ёстой. Хуучин томилогдсон хүмүүс ажлаа өгөх шаардлагатай болно” гэсэн юм.

Эндээс харахад нам дотроо бужигнаантай, даргын асуудлаар санал зөрөлдөөнтэй байх ахуйд Ардчилсан нам дотоод сонгуулиа явуулахаар шийджээ.

Энэ удаа бүрдэх ҮЗХ намын бодлого, зорилтыг шинээр тодор-хойлоод зогсохгүй Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгчийн ирээдүйг атгаж чадах боломжтой. Хэн намын дарга болно, тэр хүн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн үг. Тэр ч утгаараа улс төрийн хүрээнийхний анхаарлыг татаж байгаа юм. Гэхдээ нийт гишүүдийн дундаас тодрох намын шинэ даргын сунгаа 2017

оны нэгдүгээр сарын 20-ноос наашгүй гэх

Сэтгэлд нийцсэн дарга, санаанд таарах удирдлагыг “төрүүлэх” бодит боломж хэмээн хараад буй сунгаа дотооддоо хийж байх хооронд улс төрийн бас нэгэн том сонгуулийн цикл тулаад ирэх нь. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль.

Эрх баригч хүчин болох МАН ирэх Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин нэг ялалт байгуулах зорилт тавиад буй. Намын даргын хувиар М.Энхболд Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвших бэлтгэлээ хэдийнэ базааж эхэлсэн. Үүний баталгаа нь Засгийн газрын тэргүүний суудлаас татгалзсан явдал. Ерөнхий сайд гэдэг үргэлж баалуулж байдаг, өөдөө нэг магтаал сонсдоггүй хүчир алба. Тиймээс л УИХ-ын дарга гэдэг нэр цэвэр, олон нийтээс ирэх шүүмжлэл багатай ч, зангарагтай харагдах суудал дээр суучихаад байна.

Харин Ардчилсан нам дотоод сонгууль хийх нь өрсөл дөг-чийнхөө өмнө очих тэнхэлгүй болтлоо, өөр хоорондоо “үзэлцэн” байдаг тамираа, хамаг хугацаа-

тайгаа хамт барах магадлалтай болчихлоо.

Дотоод сонгууль Ардчилсан намыг “амьд”, “ардчилалтай”, “эрүүл” нам гэсэн имижийг гадна талдаа бүрдүүлдэг. Гэвч дотооддоо их хагарлын эхлэл болдгийг энд дурдах хэрэгтэй. Сунгаа хийж байсан тэр жилүүдэд дотроо хагараагүй намын байгууллага аймаг, дүүргүүдэд үгүй болж, хоёр дарга, хоёр тамгатай болтлоо талцаж байв.

Тамга ч яахав захиалга өгөөд тусдаа хийлгэчихэж болно. Гэтэл аймаг, дүүргийн намын байрны хаалга цонх хагарч хэмхэрдэг үзэгдэл хүртэл гардаг. Мөн нэр

төртэй яваа нэгнээ сониноор захиалга өгөн гүтгүүлж, идсэн ууснаа дуудалцан шүүх цагдаагийн үүд сахидаг гашуун туршлага тэдэнд бий. ҮЗХ-ны гишүүдийг сонгодог дотоод сунгаа ийм болдог бол намын даргынх бүр ч ноцтой.

Хамгийн анх Ц.Элбэгдорж, Да.Ганболд нар Ардчилсан намын даргын төлөө орон даяар марафон хийж, санал хураан өнөөдрийн Ерөнхийлөгч намын дарга болж байсан. Хэн хэн нь Ардчилсан намын үзэл баримтлал, үнэт зүйлийг эрхэмлэдгийн хувьд намаа дотроо хагалаагүй. Гэхдээ тэднийг дэмжигчдийн дунд эвлэршгүй ан цав үүссэн гэж ойрын эх сурвалжууд өдгөө ч ярьдаг юм билээ.

Харин дараагийн сунгаа Р.Гончигдорж, М.Энхсайхан хоёрын хооронд болж байлаа. Энэ хоёрын өрсөлдөөнөөс үүдэлтэй намын гишүүдийн “тангараг нь тонгорог” болсон хэмээх хэлц үг хүртэл бий болж байв. Уг нь сунгаа гэдэг намынхаа удирдах байгууллагыг сонгож, цус сэлбэх зорилготой. Гэвч нэгэнт эвдрэлцээд АН-ын фракцуудад эвлэрэх боломж олгох уу гэдэг хариултгүй үлдэж байна.

» Ардчилсан нам Н.Алтан­хуягийг даргаар сонгохдоо дүрэмдээ өөрчлөлт оруулж байсан.

» Шат шатны сонгуульд навс ялагдсан Ардчилсан нам дахин нэг сонгуулийг дотооддоо зохион байгуулах нь тодорхой боллоо.

» Хэн намын дарга болно, тэр хүн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн үг.

Сунгаа хийж байсан тэр

жилүүдэд дотроо хагараагүй намын байгууллага АН-д

үлдээгүй

Б.Ганбаяр / ЗГМ©

Page 4: YНЭ: 600₮ Долларын ханш тогтворжлоо · 2019-08-27 · батлах гэж байна. ... юу юугүй тулаад ирлээ. 3 Цагаан ордонд

Судлаачийн үг

4 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.11.18, БААСАН ~ №241 (519)

ТУЗ-ийн даргаЭрдэнэбаатарын ДОЛГИОН

Тэргүүн орлогч эрхлэгчЦэвээндолгорын ЦЭВЭЭНХЭРЛЭН

Утас: 99901526

Орлогч эрхлэгчЛхагважавын СУГАРМАА

Утас: 99903584

Улс төр, нийгмийн мэдээллийн албаЭдитор Б.Гандолгор

Утас: 99901483

Эдийн засаг, бизнес мэдээллийн албаЭдитор Р.Оюунцэцэг

Утас: 99901621

Гадаад контент, соёл энтертайнментын албаЭдитор Б.Энхжаргал

Утас: 99901682

Г.ЛхагвасүрэнУтас: 99903581

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, I хороо, Энхтайваны өргөн чөлөө,

“Блю Скай тауэр” 407 тоотУлсын бүртгэлийн дугаар: 1024

Утас: 70103131, Факс: 70106065

Zasag.Co“Чөлөөт хэвлэл”

сангийн хэвлэх үйлдвэрт хэвлэв

Дугаарын удирдагчЛ.Сугармаа

“Засгийн газрын мэдээ” сонин нь ардчилсан, шударга ёс, хүний эрхийг

дээдэлж, чөлөөт сэтгүүл зүйн хэм хэмжээг бүрнээ сахин, олон ургальч үзлийг

илэрхийлэх мэдээллийн индэр байж, нийт Монгол үндэстний ойлголцол, эв нэгдлийг

бэхжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно.

0 0 5 1 9

РЕДАКЦИ

ЗАР СУРТАЛЧИЛГАА

ХАЯГ

ЦАХИМ ХУВИЛБАР

Дэлхийн шинэ дэг

Москвагийн өнцгөөс

Олхонуд Баярхүү судлаач проф

байна. Дөрөвдүгээрт, дэлхий ертөнц чанарын шинэ шатанд гараагүй явдал юм.

Ялта-Потсдамын тогтолцоо хоёр удаа шинэчлэгдлээ. 1950-иад онд СССР, АНУ хоёр Британи, Францыг эзэнт гүрний статусаас нь салгаж дөнгөлөө. Энэ үеэс Зөвлөлт-Америкийн эвсэж бүлэглэсэн сөргөлдөөн эхэлж, гурав дахь ертөнцөд системийн өрсөлдөөнөө тулгасан. Энэ нь Британи, Францын өв булаацалдсан тэмцэл болж төрөл арилжсан. Хоёр дахь шинэчлэл нь 1980-аад оны сүүлчээр «социалист хамтын нөхөрлөл» ба СССР задран унаснаар хэрэгжлээ. Тэртээх 1970-аад оны СССР-тай харьцуулах аваас ОХУ-ын байр суурь үлэмж суларлаа. Гэвч радикал хэлбэрээр хүчний харьцаа огцом өөрчлөгдөөгүй. Орос нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дэх байнгын статусаа хадгалж байна. АНУ-тай пуужинт цөмийн зэвсгийн тэнцвэрээ хадгалсаар байгаа.

Оросын төсвийн бүрдүүлэлт нь газрын тос, байгалийн хийн экспортоос ихээхэн хамаа-ралтай байдаг. Ийм байдлыг эцэслэнэ хэмээн СССР-ийн үед Ю.Андропов оролдон бүтэлгүйтэж, түүнээс хойш байдал өөрчлөгдөөгүй. Орост хямд ажиллах хүчин гэж байдаггүй, дэлхийн санхүүгийн урсгалд Европын Холбоо, АНУ шиг хяналт тавих боломж байхгүй. Хэрэглээний зах зээл өндөртэй, хотуудад дундаж анги гайгүй төлөвшсөн. Ийм нөхцөлд байгалийн баялгаа бэлнээр зарж, орлогоор нь хэрэглээний зах зээлээ хангахаас аргагүй. Гэхдээ Орос эдийн засгийн хувьд сулхан байгаа, суларсан ч шинжлэх ухаан-техникийн чадамж нь АНУ-ыг юм бодуулах хэмжээнд байна. Хятад, Энэтхэгийн аль

аль нь Орос шиг ийм статус эдлэхгүй байна хэмээн залуу профeccop ярьж байв.

Фененкод «ганц туйлт ертөнц»-ийн тухай асуулт тавьж үзлээ. Илтгэл ярианд л тийм ертөнц байхаас бус ачир дээрээ байхгүй гэж байна. Хэрэв АНУ ба түүний холбоотнууд тэр ганц туйлт ертөнцөө ном журмаар нь босгоё гэвэл гурван нөхцлийг хангах ёстой. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг өнөөгийн дүр төрхөөр нь үгүй хийх хэрэгтэй. Оросын цэрэг, аж үйлдвэрийн чадамжийг бүр үгүй хийх хэрэгтэй ба бусад улс орны дотоод мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцох тэр эрхээ олон улсад хүлээн зөв-шөөрүүлэх хэрэгтэй гэв.

АНУ нь сүүлийн 25 жилд тэр «ганц туйлт ертөнц»-дөө хүрэхийн тулд урьд хожид байгаагүй жишиг тогтоолоо. «Хүмүүнлэгийн интервенц», «дэглэмүүдийг солих» гэгч концепц гаргаж мөрдлөө. Тэгээд бүрэн эрхт улсуудын лидерүүдийг үзэмжээрээ халж солих, тодорхой улс орнуудыг «албадаж зэвсгийг нь хураах» мэтчилэн практик тогтоолоо.

Үүнд Оросыг үл оролцуулан ингэж дураараа дургих нь өөрс-дөд эрсдэл бишгүй дагууллаа. Орос ч зүгээр суугаагүй, АНУ-ын давшилтыг зогсоохоор оролдож ирлээ. Бүр 1997 онд Орос, Хятадын лидерүүд Олон туйлт дэлхийн тухай тунхаглалд гарын үсэг зурж, түүндээ «ганц туйлт ертөнц»-ийн төслийг үл зөвшөөрч байгаагаа тодорхой мэдэгдсэн.

"Ганц туйлт ертөнц"-ийн эсрэг тууштай зогсогч Орос маань ингэхэд дэлхий нийтийн элдэв асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцогч байх ёстой гоос өөрөө тийм ноцтой асуудлын эх сурвалж байж таарахгүй хэмээн өрнийнхөн

үзэх нь бас нэгийг хэлээд байх шиг. “Орос бол мэдээж том, чухал улс. Зэвсэгт хүчин нь гэхэд л АНУ-тай ана мана үзэлцэх хэмжээний, гэхдээ олон улсын норм хэм хэмжээг зөрчөөд хөрш Украин, Гүржээ түрэмгийлээд байж байх нь зохисгүй” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч анхааруулсныг энд эшлүүштэй. Олон улсын харилцаанд оролцогчдын үйл-дэл, үйл ажиллагаа нь олон улсын эрх зүйн хэм хэмжээ, нормд зөнгөөрөө, албадлагагүй захирагдах болж, энэ үзэгдэл улам түгээмэлжсэн ба хэн ч дураараа авирлаж чадахгүй хэмээн өрнийнхөн үзэж, тэр өнцгөөсөө Орост шаардлага тавьж байгаа нь тэр юм.

Харин тийм анхааруулга, шаардлага Москвагийн агаарт замхарна. Замхруулахаас ч аргагүй, хэрэв Оросын өнцгөөс харвал. Харин эсрэгээр G7 гэх өрнийнхний эвслийг сөргүүлээд БРИКС-ийг, НАТО-гийн аль-те рнатив гээд ШХАБ-ыг толгойлоод илд зөрүүлэхэд бэлэн байгаа нь Москвагийн хувьд бол буруу биш. Болдогсон бол Европын Холбоог өөртөө татаад, түүнийгээ хуучин СССР-ийн орон зай дээрхи интег рацын төслүүдтэй холбочихвол АНУ далайн чанадаас яаж ч чадахгүй. Тэгж чадаж гэмээнэ 1991 онд СССР задарсны дараах анхны маш том нөхвөр тэр болно. Крым Орост нэгдсэнээр СССР гүрэн задран салсны дараах үр дүнг эргэн авч үзэж, залруулах гэсэн эхлэл боллоо хэмээн АНУ-ын Цагаан ордон үзэж байна.

Орос бол түүхий эд голлосон эдийн засгийн улс биш шүү гэдгийг Крымын нэгдэл, одоо Сирид өрнөж буй дайн харуулж байна. Орос нь агаарын ба сансрын цэргийн хүчнээ тэнд байлдуулж байна. “Сансрын”

Mосквагийн ОУХДС-д (MГИMO) суралцангаа олон улсын харилцааны залуу проф. Алексей Фененкогоос “Даян дэлхийд цэргийн томоохон мөргөлдөөний хэрэгцээ байгаа” сэдвээр санал бодлыг нь сонссон юм. Түүний ярьсан томъёоллыг буулгая.

Фененко ямар үндэслэлээр ингэж ярив. Оросын хилийн ойролцоо, залгаа бүс нутгуудад түгшүүртэй байдлын голомт бүрджээ. Энэ бол глобал цэргийн мөргөлдөөний урьдчилгаа, II дайнаас хойшхи дэлхийн шинэ дэг тогтоосон Ялта-Потс дамын тогтолцоог нураах, дэлхийн санхүүгийн х я м р а л ы н у р ь д ч и л с а н нөхцөл болох аж. Украины хямрал царцаагдлаа, одоо «постукраины» ертөнцөд дэлхийн дэг хаашаа эргэх вэ. Гэхдээ дэлхийн дэг журмын үндсэн дөрвөн зарчим хэвээ рээ үйлчилж байна. Нэг-дүгээрт, НҮБ-ын удирдан чиглүүлэх үүрэг хэвээрээ байна. Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүд нь II дайнд ялагч гүрнүүд хэвээрээ байгаа явдал. Хоёрдугаарт, дэлхийн эдийн засгийг зохицуулдаг Бреттон-Вудын системд Орос, АНУ хоёр тэнцвэрийг хангаж байгаа. Гуравдугаарт, дэлхийн II дайнд ялагдсан хоёр гүрэн Япон, Германы бүрэн эрх хадгалагдсан ч хязгаарлагдсаар

худалдан авсан, зэвсэг техник худалдан авч байгаагаас бус хятад хүн өөрөө бүтээсэн нь ихгүй хэмээн тэрбээр хэлж байв. Дэлхийд цэргийн гүрэн байхын тулд нисэх онгоц тээгч хөлөг бүхий, дэлхийн аль ч хэсэгт очоод саадгүй байлдчих чадвартай байх ёстой бол Хятад тийм шалгуурыг хангаагүй байна.

Тэгвэл Хятадын хангаагүйг Орос хангасан, харин эдийн зас гийн салбарт түүхий эдийн экспорт голлосон байвал дэлхийн шинэ дэг төлөвшүүлэхэд хяз гаар тай оролцоно гэсэн үг болж таарна. Энд барууны нэг профессор Й.Гальтунгаас эшлэн өөр нэг өнцөг гаргахыг хичээе. Дэлхийн ноёлох хэмжээний империалист гүрэн байх таван хэлбэр ба хэмжүүрийг тэрбээр үзэхдээ, эдийн засаг, улс төр, цэрэг, харилцаа холбоо, соёл гэсэн салбарт авч үзжээ. Тэгээд “Төвийн гүрэн ба эргэн тойрны улсуудын харьцаа (Өрнөд ба бусад)” хэмээн дараах хуваа-рилалт хийжээ. Үүнд:

Эргэн тойрны гэх ангиллаас салж, өмнөх хүснэгт рүү шил-жин байж дэлхийн шинэ дэг журам тогтооно хэмээн Оросын эрдэмтэд хүлээн зөвшөөрч бай гаа ч их гүр ний СССР-ийн үеийн өмнөх амби цаасаа болоод өөр төө зөрчил хураагаад байх шиг.

гэх ийм тодотгол өөр ямар ч улс орны агаарын цэрэгт байхгүй. Орос өнөөдрийг хүртэл сансарт хүн нисгэх, тойрог замд хиймэл дагуул оруулахдаа монополь тогтоосон хэвээрээ байгаа. Оро сын цэрэг, аж үйлдвэрийн цогцолбор нь дэлхий дээр зөвхөн АНУ-тай өрсөлдөнө. Атомын эрчим хүчний салбарт Франц, Японы дараа гуравдугаарт бичигдэнэ. Суурь шинжлэх ухааны бүх спектрийг хамарч судалгаа хийдэг улс Орос, АНУ хоёр л байгаа. Франц ийм амжилт үзүү лэхээр оролдоод аль 1970-аад онд бүтэлгүйтсэн. Хятад суурь шинжлэх ухааны өөрийн онол, сургуулийг бий болгож чадалгүй хэрэглээний шинжлэх ухаанаа хөгжүүлж, харин Америкийн ба Оросын технологийг шууд хуулбарлаж байна. Хятад сансрын гүрэн боллоо хэмээн 2003 онд зарласан нь Оросын пуужинт-сансрын технологийн ид шидээр бүтсэн ба түүнийг нь 1996 онд Орос-Хятадын Засгийн газар хоорондын гэрээгээр эхлүүлсэн

хэмээн Алексей Фененко ярьж байлаа.

Хятад нь цэрэг, стратегийн гүрэн болох боломжийг олж харахгүй байгаа нь түүний ярианаас тодорхой байв. Цэргийн аж үйлдвэрийн салбарт Оросын технологийг шууд хуулбарласан, эсвэл

2АНУ-ын бүх мужид нийт 538

санал хуваарлигдсан байдаг. Гуравдугаарт, сонгуулийн дүн гаргахад “ялагч бүхнийг авдаг” гэсэн зарчим үйлчилдэг. Энэ нь аль нэг мужид ялсан нэр дэвшигч тухайн мужид ногддог “сонгогчдын коллегийн” сана-лыг бүгдийг нь авна гэсэн үг. Нэр дэвшигчид өөрийн ялсан муж болгоны бүх саналыг авснаар ялах, ялагдах нь тодорхой болдог. Тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 270 санал авсан нэр дэвшигч ялалт байгуулдаг. 270 “санал авсан” гэхээс илүү “цуглуулсан” гэвэл зохимжтой, утга агуулгыг илүү оновчтой илэрхийлнэ. 270 бол хийсвэр юм шиг мөртлөө дэлхийн хамгийн том гүрний төрийн тэргүүнийг шууд тодруулдаг ид шидтэй, их элдэвтэй тоо байгаа биз. АНУ-ын 50 мужийн 26-д нь ялж байж энэ саналыг цуглуулах боломжтой болдог. 2012 онд Б.Обама 26 мужид ялалт байгуулж 336 сонгогчийн коллегийн саналаар сонгогдсон. Харин Трамп 288 саналаар ялалт байгуулсан тул Хилларигийн цуглуусан 228 санал нь 270-д хүрээгүй учир ялагдал хүлээсэн.

-Гэхдээ энэ 538 саналыг хэрхэн ямар шалгуур үзүү-лэлтээр мужуудад хуваарлидаг юм бэ?

-Энэ их учиртай. Тодорхой жишээн дээр тулгуурлаад яри-вал ойлгомжтой болох байх. 538 саналыг АНУ-ын муж болгонд харилцан адилгүй хуваарлисан байдаг нь тус улсын түүхтэй салшгүй холбоотой. Энэ аргачлалыг хэрэглэж эхэлсэн 1780-аад онд АНУ-ын иргэн бүрт сонгуулийн эрх тэгш үйлчилдэггүй байсан. Арьс өнгө, яс үндэс, боловсрол, өмч хөрөнгө, харьяалалтай холбоотой сонгуулийн эрхийн хязгаарлалт олон байсан. Тэгээд ч энэ үед харилцаа холбоо хөгжөөгүй, улс төрийн нам болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг

оролцоо одоогийнх шиг хүчтэй байгаагүй. Америкийн мужууд хүн ам, газар нутгийн хувьд харилцан адилгүй. Хүн ам цөөтөй жижиг мужууд том мужуудтай харьцуулахад Ерөнхийлөгчийг сонгоход үүрэг оролцоо нь бүдгэрч, мэдэгдэхгүй болно гэсэн айдастай байжээ. Түүнчлэн тэр үеийн практикаар зөвхөн Конгрессын гишүүд Ерөнхийлөгчийг сонгох нь Ерөнхийлөгч тэдний эрх шээлд орох эрсдэлтэй гэсэн бол-гоомж лол хүчтэй байсан. Мөн сонгуульд оролцохдоо ард түмэн зөв шийдвэр гаргаж чадна гэдэгт тус улсыг үндэслэгчид эргэлзэж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ бүх шалтгаанаар 1787 оны есдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн АНУ-ын Ерөнхийлөгчийг сонгогчдын коллегийн саналаар сонгож байхаар тогтож, өнөөдрийг хүрсэн. Мужуудад 538 санал харилцан адилгүй хуваарлигдсан байдаг. Жишээ нь, хамгийн жижиг мужууд болох Аляска, Вермонт, Вай-

минг, Делавар, Монтана болон Өмнөд ба Хойд Дакот тус бүр гурван саналтай байхад хамгийн томоохон мужууд болох Калифорни 55, Техас 38, Флорида 29 саналтай байх жишээтэй. Мужуудад ялсан нэр дэвшигч энэ саналуудыг автоматаар хамж авна гэсэн үг. Тэгэхээр Америкийн Ерөнхийлөгчийн систем нэлээд эртний түүхтэй, энэ утгаараа нэлээд ”хуучинсаг” сонгуулийн тогтолцоотой гэж болно. Иймдээ ч багагүй шүүмжлэлд өртдөг.

-Тогтолцоо нь бусад орны сонгуулиас юугаараа ялгаатай юм бэ?

-Бүх нийтийн, шууд гэсэн аливаа сонгуулийн тулгуур зарчим энд сонгодог утгаараа хэрэгждэггүй. Ард түмэн нь Ерөнхийлөгчөө өөрсдөө шууд сонгодоггүйд Америкийн сон гуулийн өвөрмөц ялгаатай байдал, онцлог шинж товойн гарч ирдэг. Хоёр шатны сонгуулийн замаар сонгодогт хамаг учир буй. Америкийн

сонгогчид нэр дэвшигчийн төлөө бус “төлөөлөн сонгогчдын” төлөө саналаа өгдөг. Тэгээд А мерикийн сонгогчийг төлөөлж түүний нэрийн өмнөөс “төлөөлөн сонгогч” АНУ-ын Ерөнхийлөгчийг сонгодог.

-538 хүнтэй “сонгогчдын коллеги” хаанаас гарч ирээд сонгуулийн хувь заяаг шийдээд байна аа?

-Яг тийм. Муж тус бүрээс сонгогддог Конгрессын гишүүний тоотой тэнцүүлж, төлөөлөн сонгогчийг томилох тухай Үндсэн хуульд нь заасан байдаг. Сонгогчийн коллегийг сонгоход тодорхой шалгуур бас бий. АНУ-ын Конгрессын гишүүн, мужийн хууль тогтоох ба гүйцэтгэх засаглалд ажилладаг, өмчийн харилцаа хуваарилалтын асуудал эрхэлсэн албан хаагч нарыг сонгохыг Үндсэн хуулиараа хориглодог. Т э г э х э э р с о н г о г ч и й н коллегийн гишүүнээр төрийн албан хаагчид, улс төрийн намын идэвхтэн, нэр нөлөө бүхий хүмүүс, жирийн иргэд сонгогддог.

-Тэгвэл энэ тогтолцоонд нь ямар нэгэн дутагдал бий юу?

-Юуны өмнө энэ тогтолцоо XIX зуунаас эхлээд өдийг хүртэл зөвхөн Ардчилсан ба Бүгд Найрамдах гэсэн голлох хоёр намд л “бялуу” хүртээж бусад жижиг намуудыг тойргийн гадна үлдээдэг гэж шүүмжлэгддэг. Энэ системийн нэг үндсэн дутагдал нь нийт сонгогчдын хамгийн олон санал авсан нэр дэвшигч биш бага санал авсан нэр дэвшигчийг ялуулдаг хэмээдэг. Жишээлбэл, 2000 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Алберт Гор 50.992,335 сонгогчийн болон 266 төлөөлөн сонгогчийн саналыг авсан бол өрсөлдөгч Жорж Буш 50.455,156 сонгогчийн санал, 271 төлөөлөн сонгогчийн саналыг авсан. Ингэснээр 537 мянган саналаар А.Гор илүүрхсэн боловч нөгөө 270-д хүрээгүй тул 271 санал цуглуулсан Жорж Буш Ерөнхийлөгчөөр сонгогдож

байсан. Өнгөрсөн сонгуулийн урьдчилсан дүнгээс үзэхэд ч Хиллари өрсөлдөгчөөсөө илүү сонгогчдын саналыг авсан ч сонгогчийн коллегийн 228 санал авсан тул ялагдал хүлээжээ. Иймээс сонгогчдын санал гээгддэг гэж иргэд үздэгээс сонгуулийн ирцэд сөргөөр нөлөөлж сонгуулиас дайжигч, үл оролцогчдын эгнээ өсөн нэмэгдэхэд нө-лөөл дөг. Сонгогчдын санал зас вар лагдсанаар шударга бус сонгууль болоход хүргэдэг нь сонгогчдын коллегийн системийн гол дутагдал гэж олон улстөрч, эрдэмтэн судлаач төдийгүй Америкийн иргэд, сонгогчид ч үздэг. Сая гэхэд л Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй Америкийн баруун, зүүн эргийн томоохон хотууд болох Нью-Йорк, Бостон, Филадельфия, Чикаго зэрэгт эсэргүүцэл болж байна. Сонгогчдын коллегийн системийг татан буулгах, АНУ-ын Ерөнхийлөгчийг зөвхөн иргэд сонгогчид шууд сонгодог дэлхийн жишигт шилжихийн төлөө хөдөлгөөн хүртэл байгуулагдаж, гарын үсэг цуглуулж байна.

-Сонгогчийн коллеги му-жийнхаа иргэдийн саналыг баталгаажуулахаас татгалзаж эсрэг санал өгч болдог уу?

-Сонирхолтой асуулт байна. Эсрэг санал өгөхийг хориглож, 1000 хүртэл ам.доллараар торгох хуультай ч ийм тохиолдол гардаг. Миний судалж мэдсэнээр 1796 онд Пенсильвани мужийн төлөөлөн сонгогч Самуэль Майлз нэр дэвшигч Д.Адамсын төлөө санал өгөх байтал Т.Джеферсонд санал өгсөн нь анхны тохиолдол байв. Түүнээс хойш 2015 оны байдлаар 157 тохиолдол бүртгэгджээ. Сүүлийн үеийн СNN-ийн мэдээ үзэж байхад нэг тө лөө-лөн сонгогч Д.Трамп бидний сонголт бус учир эсрэг санал өгнө, намайг 1000 ам.дол лараар торгоно л биз гэсэн утгатай зүйл хэлсэн шүү.

Америкийн сонгуулийн системийн "гамшиг"

Page 5: YНЭ: 600₮ Долларын ханш тогтворжлоо · 2019-08-27 · батлах гэж байна. ... юу юугүй тулаад ирлээ. 3 Цагаан ордонд

ТҮЦ-ийг 500-800 мянган төгрөгөөр түрээслүүлдэг

5

Нийгэм

2016.11.18, БААСАН ~ №241 (519) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Нийт нутгаар хүйтэрч, сүүлийн арван жилд тохиогоогүй цочир хүйтэрнэ гэж хэвлэлээр мэдээлээд буй. Харин энэ нь ташаа болохыг Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс тайлбарлалаа.

Энэ оны нэгдүгээр сард Завхан аймгийн Отгон, Цэцэн-Уул суманд -55 хэм хүрч хүйтэрч байжээ. Үүнээс өмнө 1990 оны арваннэгдүгээр сард Завханы Цэцэн-Уул суманд -43 хэм хүрсэн байна. Иймд ойрын өдрүүдийн цаг агаарыг 10 жилд огт тохиолдоогүй хүйтрэлт хэмээн ойлгож болохгүй аж. Харин энэ сар сүүлийн 10 жилд тохиогоогүй хүйтэн цаг агаартай сард тооцогдож байгаа аж.

Маргаашаас бүх нутгаар эрс хүйтэрч, шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс, Хан-Хөхий, Хархираа, Түргэний уулс хоорондын хөндий, Дархадын хотгороор -47 хэм хүрнэ. Мөн Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -40 хэм хүрэх төлөвтэй байна.

Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын жагсаалтыг ДЭМБ-аас шинэчилжээ. Улаанбаатар хот өмнө нь 47 дугаарт бичигдэж байсан бол өдгөө гурван байр урагшилж, 44 дүгээрт орсон байна. Мөн Архангай аймгийн Цэцэрлэг 59, Ховд аймгийн төв 62, Баянхонгор аймгийн төв 64, Хөвсгөлийн Мөрөн 279 дүгээр бичигджээ.

Уг жагсаалтыг Энэтхэгийн Дели, Патна, Гвалиор хотууд тэргүүлж байна. Харин 5-8 дугаарт Пакистаны Карачи, Пешавар, Равалпинди хот оржээ. Дэлхийн хамгийн агаарын бохирдол ихтэй 50 хотын 17 нь Энэтхэгийнх байгааг ДЭМБ-аас анхаарууллаа. Мөн Бангладеш болон Туркийн зургаа, Иран болон Катарын хоёр хот бичигдсэн байна. Энэ судалгаанд нийт 92 орны 1600 хотыг хамруулжээ.

УЛААНБААТАР

Утаатай Улаанбаатар 44 дүгээрт жагсав

ЦАГ АГААР

Арван жилд тохиогоогүй цочир хүйтэн болохгүй

1Биднийг цааргалсан тэрбээр 10

орчим сая төгрөгөөр худалдаж авсан гэдгээс өөр мэдээлэл өгсөнгүй. Ингээд дараагийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ борлуулдаг мухлаг руу орлоо. 20 орчим настай хоёр залуу өдрийн 15 мянган төгрөгийн хөлсөөр ажиллаж байна. Эзэн нь нийслэлд ийм төрлийн бизнес эрхэлдэг 33 ТҮЦ-тэй гэв. Хажуу талын махны мухлагийн эзэн ч бас мөн тооны ТҮЦ-тэй гэлээ. Тэд цэгүүдээ 500-800 мянган төгрөгөөр түрээслүүлдэг аж. Үүнийг сонсоод тун ашигтай байдаг юм байна гэсэн ойлголт төрөв. Ашигтай байхаас ч аргагүй. Бараанууд 100-1000 төгрөгийн нэмэгдэлтэй байдгийг хүн бүр мэднэ. Ингэж явсаар бүх цэгүүдээр орж, худалдагч нартай яриа өрнүүлсэн юм. Тэдний дийлэнх нь зарын дагуу ажилд оржээ. Өдрийн 15-25 мянган төгрөгийн цалин авдаг аж. Өдөртөө 200 гаруй мянган төгрөгийн орлоготой байдаг юм байна. Ариун цэврийн асуудлаа хэрхэн шийддэг тухай бүгдээс нь шахам лавлахад “Хоолны газар, хүнсний дэлгүүр, зочид буудалд 200 төгрөг төлөөд бие засдаг. Мөн ундны усаа зөөдөг” гэв.

Хөл хөдөлгөөн ихтэй учир тэнд бараг жижиг хэмжээ ний зах байгуулагдсан гэж болохоор байв. Улаан-Үдээс авчирсан хүнсний бүтээгдэхүүнийг машиныхаа ард дэлгэсэн

Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер

Т.Гантөмөрөөс тодрууллаа.

-Сүүлийн үед ТҮЦ-үүд ол-шир сон. Ямар хяналт тавьж байна вэ?

-НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Түргэн үйлчил-гээний цэг ажиллуулах тухай журамд нэмэлт өөрчлөлт оруу лахаар төлөвлөж байна. Нийслэлийн Засаг даргын

Шахааны ТҮЦ-үүд олширлоо

хэд хэдэн хүмүүс харагдлаа. Тэдэнтэй зэрэгцэн оймс, ноосон цамц зэргийг борлуулж байна. Махны худалдаа эрхэлдэг Б.Баатархүү “Би хоёр жил болж байна. Намайг ирэхэд манайхтай цуг ердөө гурав л байсан. Харин энэ жилийн сонгуулийн үеэр ийм олон болчихсон. Энэ мухлагаа би есөн сая төгрөгөөр авсан. Улсаас юу гэж шийдэхийг мэдэхгүй ч ачвал траншейнд очихоос өөр сонголт алга. Хүмүүсийн амьдрал үнэхээр хэцүү байна. 10000 төгрөгөөр мах авах хүн цөөн боллоо. Дийлэнх нь 2000-3000 төгрөгт тааруулж, хоногийн махаа авдаг болсон” гэв.

Явган хүний зам дээр байр-ласан хоёр ТҮЦ-ээр нь ороход худалдагч бүсгүй хатгамал хатгаад, намайг анзаарах сөхөө байсангүй. Тэрбээр “Та нар Сансарт байрлах ТҮЦ-үүдээр явахгүй яасан юм бэ. Тэнд чинь л жинхэнэ асуудал байна. Шоу цэнгээний төвлөрсөн газар учраас ТҮЦ ажиллуулах сонирхолтой хүмүүс их. Өдөрт хамгийн багадаа 2-3 сая төгрөг олдог. Тамхи, бохь гээд ширхэгийн наймаанаас ихэнх мөнгө нь унадаг. Мөн цагдаа нарт өдрийн 200 мянган төгрөгийн татаас өгдөг. Стандартын дагуу байгуулагдсан нэг ч байдаггүй,

ЗГМ: ТОДРУУЛГА

Т.Гантөмөр: ТҮЦ-ийг бизнес болгосон байна

зөвлөлийн хурлаар дэмжигдсэн. Тиймээс ирэх долоо хоногт энэ

С.Батсайхан / ЗГМ©

асуудлыг хэлэлцэнэ. Одоогоор журам батлагдаагүй байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Өмнөх журмын юу нь ний цэхгүй байв. Нэ мэлт өөрч-лөл төд ямар заалт тусга сан бэ?

-Шалтгаан нь маш тодорхой. Хариуцах эзэн алга. Тиймээс хяналтаа чангатгах, эзэнтэй, хариуцлагатай болгох үүд нээс журамд өөрчлөлт оруул сан.

-Дүүргүүдээс зөвшөөрөл

дийлэнх нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг” гэлээ.

Энэ мэдээллийн мөрөөр бид нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчаас нэмж тодруулахад “Эрүүл ахуйн шаардлага хангахгүй гэж үздэг

учраас зөвшөөрөл олгодоггүй. Мөн хяналт шалгалт хийдэггүй” гэв.

2014 оны дөрөвдүгээр сард нийслэлийн ИТХ-аас "Нийс-лэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам" баталсан байна. Энэ журамд гадна, дотор хяналтын камер, ариун цэврийн өрөө, түүнд ашиглах цэвэр ус, үнэр дарагч болон халдваргүйжүүлэх бодис, бохир нөөцлөх савтай байх шаардлага тавьсан ч хэрэгжүүлсэн ТҮЦ нэг ч алга.

Мөн талбай нь 10 ам метрээс доошгүй, гаднах таван ам метр талбайд цэцэрлэгжүүлэлт хийх

ёстой гэсэн заалт байдаг ч цаасан дээр үлджээ. Энэ мэтчилэн стандарт хангасан нэг ч байхгүй байна. Уг нь дүүргээс хяналт тавих ёстой. Гэвч тэд хяналт тавьж чаддаггүй, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-ийг нүүлгэх оролдлого ч хийдэггүй аж.

Учир нь зөвшөөрөл олгохдоо нэг компани хүчээр зааж, заавал тэндээс худалдан авах ёстой гэдэг байна. Үнийн хувьд 8-12 сая төгрөгийн ханштай аж. Тиймээс шинэ төрлийн шахааны бизнес ТҮЦ болон хувирчээ.

олгодог. Тогтоосон тоо гэж бий юү?

-Байж болох байршлын тоо гаргасан байдаг. Гэтэл дүүргүү-дийн Засаг дарга нар ямар ч хараа хяналтгүй зөвшөөрөл олгосноос ТҮЦ-үүд олширлоо. Зөвшөөрөлгүйг нь ачих гэхээр хөрөнгө мөнгө журам ч байхгүй. Хүн амьжиргаагаа залгуулж болно. Гэхдээ хаа дуртай газраа байрлуулаад, тэндээ бие засаж болохгүй.

-Нийслэлийн хэмжээнд хэч-нээн байна вэ?

-Зөвшөөрөлтэй 375, зөвшөө-рөлгүй 800 гээд нийт 1200 орчим бий. Иргэд шаардлага тавихад эрс эсэргүүцдэг.

-Амьдралаа авч яваа л хүмүү сийн нэг. Бүгдийг нь болиул чихаж болохгүй байх. Энэ харил цааг хэрхэн зохицуу-лах боломж байна вэ?

-ТҮЦ бизнес болсон байна. Овс гоо той сүлбээтэй хүмүүс

хэдэн сая төг рөгөөр дамлаж зардаг, бусдад түрээслүүлдэг болсон. Амьжир гааны хэрэгсэл гэхээсээ илүү сэргэлэн, зальтай албан тушаалт нуудын бизнесийн хэрэгсэл болжээ. Мэдээж бид зааг ялгаатай авч үзнэ. Амьдрах гэж ядаж байгаа нэгнээ дэмжинэ. Харин ТҮЦ-ээр бизнес хийж байгаа хүмүүстэй хатуу тэмцэнэ.

Цагдаа нарт өдрийн 200

мянган төгрөгийн татаас өгдөг

» СҮХБААТАРАймгийн нэгдсэн эмнэлэгт Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасаг байгуулах шаардлагатайг удирдлагууд нь онцлов. Хэдийгээр тасгийн зураг төслийг гаргасан ч санхүүжилтгүйн улмаас гацжээ. Уг төсөлд 84 орчим сая төгрөг шаардлагатай юм байна.

» ХЭНТИЙГалшар сумаас орон нутгийн замыг тэмдэгжүүлж эхэллээ. Сумын төвөөс гадагш чиглэсэн замын уулзварууд болон осол гарч болзошгүй долоон цэгт анхааруулах тэмдэг байршуулсан байна. Уг ажлын санхүүжилтийг орон нутгийн Хөгжлийн сангаас гаргажээ.

» ОРХОНТус аймгийн Цагдаагийн газраас гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн түвшин тогтоох судалгаа хийжээ. Аймгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн тоо өнгөрсөн онтой харьцуулахад 40 хувиар өссөн байна. Мөн ийм төрлийн зөрчил байнга гардаг 640 өрх байгааг тогтоожээ.

» ӨМНӨГОВЬДЭМБ­ын санхүүжилтээр улаанбурхан болон улаанууд өвчний дархлал тогтцын судалгаа хийж эхэллээ. Дөрвөн сумын таван хэсэгт судалгаа хийх гурван баг Өмнөговь аймгийн 235 өрхийг судлах юм.

» ДУНДГОВЬ Өлзийт сумын нутаг Загийн ус гэдэг газраас сум дундын ойн ангийнхан загийн 30 гаруй кг үр түүжээ. Үүнийг ирэх зун хур тунадас орж эхлэх үеэр хөрсөнд нь эргүүлж суулгах юм. Загийн үр 10­11 дүгээр сарын дунд үед боловсорч дуусдаг ба түүж аваагүй тохиолдолд салхинд хийсч, ургах нөхцөл бүрддэггүй юм байна.

ОРОН НУТАГ

ТҮЦ­үүдэд дүүргээс

хяналт тавих ёстой. Гэвч тэд

хяналт тавьж чаддаггүй,

нийтийн эзэмшлийн

гудамж, талбайд зөвшөөрөлгүй

байрлуулсан ТҮЦ­ийг нүүлгэх

оролдлого ч хийдэггүй аж.

ЗГМ: СУРВАЛЖЛАГА

Page 6: YНЭ: 600₮ Долларын ханш тогтворжлоо · 2019-08-27 · батлах гэж байна. ... юу юугүй тулаад ирлээ. 3 Цагаан ордонд

“Цэцээ гүн” ротаракт клуб болон Морин хуурын чуулга хамтран энэ сарын 26-нд “Best of Classics” тоглолт зохион байгуулах гэж байна. Ирэх жил тохиох Морин хуурын чуулгын 25 жилийн ойн хүрээнд энэхүү буяны арга хэмжээнд хамтран ажиллахаар болжээ.

Монгол Улсад үйл ажилла-гаагаа идэвхтэй явуулж буй 14 ротаракт клуб бий. Тэд цэвэр ус, агаарын бохирдол, эрүүл мэнд, хүүхэд залуучуудын төлөө сайн дурын үйл ажиллагаа явуулдаг. Тэдний нэг болох “Цэцээ гүн” ротаракт клуб “Хүн бүр сурах эрхтэй” уриан дор дөрөв дэх жилдээ тоглолт, арга хэмжээ зохион байгуулжээ. Эхний хоёр жилд нь дөрвөн оюутны сургалтын төлбөрийг даасан. Харин сүүлийн хоёр жилд нийт 20 гаруй оюутныг тэтгэлэгт хамруулсан байна.

Сурч боловсрох чин хүсэл эрмэлзэлтэй, сурлагын амжилт-тай яваа оюутнуудыг сон гож, тэтгэлэг олгодог аж. Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын эхнийх нь сургуулиа төгсөж, зарим нь гадаад руу сурахаар явсан байна. “Цэцээ гүн” ротаракт клуб энэ удаа хараа, сонсголын бэрхшээлтэй ч онц сурдаг, хи-чээнгүй оюутнуудыг сонгон,

тэтгэлэгт хөтөлбөртөө хамруулах юм. Урлаг соёл, бизнесийн бай-гууллагууд тэдэнтэй хамтран ажиллавал оюутнуудыг гадаадад сургах хүсэлтэй буйгаа гишүүд нь хэллээ.

Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач, СТА хөгж-мийн зохиолч, Д.Түв шин сайхан болон Улсын фи лар монийн дарга, МУГЗ Ч.Даваа сүрэн нар энэхүү төслийг хоёр дахь жилдээ дэмжин ажиллажээ. Мөн клубийн зүгээс тавьсан хүсэлтийг НИТХ-ын дарга Ц.Сандуй хүлээн авч, хамрах хүрээг нь тэлсэн гэлээ. Сүүлийн үед урлаг соёлынхон ч буяны ажил зохион байгуулах хүсэл эрмэлзлэлтэй болсныг “Цэцээ гүн” ротаракт клубийн гишүүн Б.Золжаргал хэлэв. Тэрбээр “Өн гөрсөн сард “Дижитал” хамт лаг бидний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж тоглолтынхоо орлогыг бүгдийг нь хандивласан. Түмэн эх чуулга гэхэд л өөрсдөө хүсэлт гаргаж, тоглолтынхоо орлогыг хандивласнаар захын хороололд халуун усны газар байгуулахаар ажиллаж байгаа” хэмээв.

Дашрамд сонирхуулахад, Соёлын төв өргөө хоёр дахь жил-дээ дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаа ажээ.

Энтертайнмент

6 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.11.18, БААСАН ~ №241 (519)

ЦАХИЛГААН БАРАА ГАР УТАС

1. "Toyota Vitz" зарна. 2010 онд үйлдвэрлэгдсэн. 2016 онд орж ирсэн. Утас: 880011232. Автомашины хагарч цуурсан шил наагч зарна.Хүргэлттэй. Үнэ: 35000Утас: 996799623. Шинэ дугуйнууд зарна.Үнэ: 100.000 төгрөгУтас: 880067344. Agiom шинэ дугуйнууд зарнаУтас:99101688 /Үнэ тохирно/5. 2009 oны "FX35" хямд зарна. Үнэ: 25 сая Утас: 991114686. "G500" zarna 2004-2012. Дотор гаднагүй он залуу болгосон машин оролцуулна. Утас: 999934347. 2003 оны 2012 орж ирсэн сувдан цагаан өнгөтэй, beams-2.0 мотортой, ухрах камертай "Grand mark 2" яаралтай зарна.Үнэ 5 сая. Утас: 966517948. 2009 оны "HUMMER H2" зарна.Утас:917778779. 2008 оны "LX570" зарна.Үнэ:60 сая Утас: 9911146810. "Full option A8" зарна. Утас: 9999510811. "Sonata 6" маш хямд зарна. 2-3 хоногийн өмнө орж ирсэн.Утас: 94981894 , 88067150

ҮЛ ХӨДЛӨХ НОМ, ХЭВЛЭЛ

1. Бүх төрлийн ном хэвлэл худалдаалж байна.Утас: 991441542. Хуучин номнууд зарна.Утас: 94640105 3. Бизнес удирдлагын магистерийн ангид хэрэглэгдэх 2003-2008 оны Pearsons interna-tional edition номнуудыг тус бүр 30.000 төгрөгөөр зарна. Утас 991536374. Ээж ба хүүхэд ном зарна. Утас: 990894015. Сэргэн мандалтын үеийн нэрт зураачдын бүтээлийг өнгөтөөр хэвлэж, орос хэлээр нийтэлсэн Монголд цөөн байдаг уран зургийн ном зарна. Утас: 996259216. Монго лын залуучуудад хүн төрөлхт ний хөгж лийн их алхаатай хөл нийлүү лэхийн зэрэгцээ өөрийн үндэсний зан заншил, ухамсар, ёс суртахууныхаа үнэт зүйлийг гээлгүй зөв хослуулан авч явахыг зөв ухамсарлан ойлгуулах энгийн хялбараар илэрхийлж чадсан “Монгол хүний хөгжил төлөвшлийн ДЭЭД УХААН” ном уншигчдын гар дээр очиж байна.Утас: 981110297. Бизнес удирдлагын магистрийн ангид хэрэглэгдэх 2003-2008 оны Pearsons interna-tional edition номнуудыг тус бүр 30.000 төгрөгөөр зарна. Утас: 99153637

1. Америк элчиннгийн урд 2-3өрөө байр зарна 11-р хороололд Америк элчиннгийн урд талд 2-оос 3 өрөө байр зарна. СБД-ийн хажууд Америк элчиннгийн урд тал-д, 11-р хороолол, 1989 оны, 70,63 м.кв, 3-н өрөө 55,21м,кв 2-р өрөө 9 давхарын 3-9 давхарт, тавилгагүй, гал тогоо тусдаа, ариун цэврийн өрөө тусдаа цэвэрхэн, өвөлдөө дулаахан, наран талруу харсан цонхтой 2-3 өрөө сайхан байр зарна. /1-мкв 1,700,000-1.650.000/ Утас:919040102. 10-р хороололд Сувилахуйн сургуулийн хойно 47м.кв хоёр өрөө байр зарна.Утас: 881921303. Төмөр замд СОТ-н таван давхарт угсармал байрны хоёр өрөө байр зарна. Утас: 994664944. Урлан бүтээх төвийн хойно байрлалтай. "Хурд" констракшн барьсан, ванн, жорлон тусдаа бүх цонх наран тал руугаа харсан байр. Том тагттай. Утас: 911816185. Хан-Уул дүүрэгт Peace town хотхонд 58.92м.кв байр зарна машин оролцуулж болно. Утас: 990976396. Модны 2-т угсармалын гурван өрөө байр зарна. Утас: 99105070 7. 2 өрөө үйлчилгээ явуулах боломжтой байр зарна БЗД 8-р хороо Баянзүрх хотхон 108-р байрны 1-р давхарт дэлгүүр, сургалт, цэцэрлэг, үйлчилгээ явуулах боломжтой 43 мкв 2 өрөө байр хямд зарна. Хаяг: Офицерийн тойргоос уруудаад Баянзүрх хотхон 108-р байр Утас: 80612065

1. Гэр болон оффиссын сүлжээ хүрдэггүй газарт сүлжээ дахин дамжуулагч суурилуулна. Угсралт тохиргоо үнэгүй.Утас: 757520202. Black iPad mini Wi Fi 64GB багтаамжтай. Үнэ: 400.000. Утас: 889981383. Ipad1 wifi 16gb зарна. Утас: 990025084. Төмөр гадаргуутай 2TB багтаамжтай зөөврийн hard диск зарна. Утас: 988866555. "Sony Vaio core i5" notebook хямд зарна. Үнэ:500.000 Утас:881027406. Sony 15.6 Core I7 560-d зарна. model VPCF133FX In-tel(R) Core(TM)i7 Q740 1.70 ghz Ram 4g hhd 500gb Display 15.6 inch numlockУтас: 887717677. “Kory notebook shop” бүх төрлийн used нөтбүүк, таблет худалдаалж байна. Үнийн хувьд хамгийн хямд, өргөн сонголттой. Өдөр бүр 11.00-20.00 цагийн хооронд ажиллана. Утас: 899979868. Wifi хүч нэмэгч дамжуулагч суурилуулна. Утас: 75752020

КОМПЬЮТЕР БА ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

UBshop.mnЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ПЛАТФОРМ

Юу авмаар байна? Юу зармаар байна?

ubshop.mn сайтад та зараа байрлуулбал манай сонины зарын энэ хэсэгт шууд орох юм. Зөвхөн кирил үсгээр бичсэн, холбоо барих утас, зарах үнэ нь тодорхой зарууд энэ хэсэгт орохыг анхаарна уу.

UBSHOP.MN

АВТОМАШИН

1. Соронзон орны хүчээр агаарт эргэлдэх ДЭЛХИЙН БӨМБӨРЦӨГ бүхий сувенир зарна. Утас: 960129382. Германаас ирсэн мотор (generator) зарна. Цоо шинэ. Утас:990934693. Нийтийн хоолны бизнест чухал хэрэгцээтэй тоног төхөөрөмж болох хөргүүртэй шүүгээ үнэ тохиролцож яаралтай зарна. Дээд талдаа салад, ногоо зэргийг хөргөлтийн шаардлагын дагуу хадгалах найман секцтэй, доод талдаа хөргөгчтэй шүүгээтэй. /гурван сар л хэрэглэсэн/ Гадуур нийтийн хоолны тоног төхөөрөмжийн дэлгүүрт 2.600.000 төгрөгөөр худалдаалагддаг, эрэлт хэрэгцээ өндөртэй тоног төхөөрөмж юм. Худалдах үнэ: 2 саяас эхэлнэ. Худалдах доод үнэ: 1.8 сая.Утас: 757520204. Солонгосоос оруулж ирсэн сүүлийн үеийн шинэвтэр хоёр хаалгатай том хөргөгч яаралтай хямд зарна. Утас: 99236582

1. Ухаалаг цагтай байхад утсаа хаях, дуудлага сонсохгүй байх асуудалгүй боллоо. GSM сүлжээ SIM карт дэмжинэ. Дурын дугаар руу залгах дуудлага хүлээн авах боломжтой. Мессеж бичих, сэрүүлэг, цаг, pedometer, тооны машин гэх мэт олон үйлдэлтэй.Утас: 96012938 , 998188322. АНУ-аас ирсэн "iPhone 6" 16GB gold, gray. Үнэ:1.250.000 шинэ, задлаагүй. Утас:991273313. АНУ-аас ирсэн цоо шинэ задлаагүй “Factory Unlocked Iphone 6s” 16gb хар өнгөтэй утас зарна. Үнэ: 1.800.000 -гаас хямдраад 1.700.000 Утас: 990854244. Евро стандартын оригинал "Samsung Galaxy S6" утас зарна. Үнэ: 800.000 Утас: 996062935. Хамгийн сайн гэгддэг official SM-N900 note 3 зарна. Утас: 995090456. Дубайгаас авч ирсэн 18к “Vertu signature rose gold” зарна. Үнэ: 1.5 сая. Утас: 99979107

МӨНГӨ, САНХҮҮ

1. Бүх төрлийн зээлийг барьцаагүйгээр түргэн, шуурхай чөлөөлнө. Шимтгэл 1 хувиас бага. Утас: 95351111, 89201111, 90222255

Мэргэжлийн дуучид, үн-дэсний хөгжимчдийн олон улсын II уралдаан Улаанбаатар хотноо болж байна. Монгол Улсын Төрийн шагналт, Ур-лагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит энэхүү тэмцээнийг БСШУСЯ, НЗДТГ болон Хөг-жим бүжгийн коллеж хамт ран зохион байгуулж буй.

Тус уралдаанд ОХУ, БНХАУ, Казахстан зэрэг орны уран бүтээлчид оролцож байгаа аж. Энэ сарын 15-23-ны өдөр

болох уралдааны дуулаачийн төрөлд 60, үндэсний хөгжмийн төрөлд 40 гаруй мэргэжлийн уран бүтээлч оролцох юм. Тэмцээний шагналын сан төрөл тус бүрт 10 мянган ам.доллар байх ажээ.

Уралдааныг зохион бай-гуулах комиссын дарга Г.Эр дэнэбат “Олон улсын урал даан тэм цээн маш өндөр түвшинд, ча нар тай болдог болохоор дуулдаг, хөгжимддөг бүхэн орох боломжгүй. Гэхдээ орол цогчдын тоо хангалттай байна. Энэ удаагийн тэмцээ-нийг шүүлгэхээр ОХУ болон БНХАУ-аас шүүгчид урилаа” гэв.

Урлагийнхан сайн үйлсэд

“Vogue” сэтгүүлээс эрхлэн гаргадаг “73 асуулт” нэвт рүү-лэгт дуучин, хөгжмийн зохиолч Тэйлор Свифт оролцжээ. Тэрбээр хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагналыг 10 удаа хүртсэн чадварлаг уран бүтээлч юм. Тэйлор Свифтийн хамгийн сайн найз Селена Гомез гэдгийг та мэдэх үү. Селена найз Жастин Биберээс харилцаагаа тасалж, “The heart wants what it wants” дуугаа дуулахад Тэйлор нулимс дуслуулан сууж байсан юм. “Vogue” Америкийн хамгийн алдартай кантри дуучинтай хэрхэн хуучилсныг сонирхуулъя.

-Таныг хамгийн их зал хаа даг

зүйл?-Шар мэдээ-Хамгийн сүүлд сэт гэлийг

чинь хөдөлгөсөн зүйл юу вэ?-”Martian” кино-Танд хэдэн гитар байдаг вэ?-2007 оноос хойш тоогоо алдсан-Гитар хөгжмөөр анх тоглож

сурсан дуу?-Sixpence None the Richer

хамтлагийн “Kiss me”-Хамгийн богино хугацаанд

зохиосон дуу?-”Blank Space” -Юу уух дуртай вэ? -Кофе-Хамгийн дуртай коктейл? -Цагаан архи, Кока кола зеро-Дуртай түргэн хоол?-Чизбургер, шарсан төмс, шо ко-

ладтай шэйк-Хүүхэд наснаас тань үлдсэн

зүйл юу вэ?-Өөртөө итгэлгүй байдал-Хамгийн дуртай телевизийн

цуврал?-”Friends” -Хамгийн дуртай кино?

-”Love Actually”-Та инстаграм дээр хамгийн

олон дагалдагчтай хүн. Яагаад гэж бодож байна?

-Миний муурнууд хөөрхөн болохоор тэр байх

-Өөрийнхөө тухай Google-ээс хайж үзсэн үү?

-Тийм-Тэгээд юу гэж бодсон бэ?-Дахиад өөрийнхөө тухай хэзээ

ч хайхгүй гэж бодсон-Супер хүч чадалтай болох

боломж олдвол юу хүсэх вэ?-Хүмүүсийн өвчнийг анагаах-Хэрэв дуучин биш байсан бол

ямар ажил хийх вэ?-Зар сурталчилгааны мэргэ-

жилтэн байх байлаа-Болихыг хүсдэг зуршил бий

юу?-Биеэ зайлж, хөлөө чичиргэж

суудгаа болимоор байна-Таныг үргэлж инээлгэдэг

зүйл?-Жүжигчин Кевин Харт-Би л үүнийг зохиох байсан юм

гэж боддог дуу бий юу?

-”Friends” киноны “I’ll be there for you”

-Дуучин болсноос хойших хамгийн дурсамжтай мөч?

-”Bad Blood” дууны зураг авалтын үе

-Мэргэжлийн хувьд хамгийн их бахархдаг зүйл?

-Миний авсан Грэммийн шагналууд

-Хийхийг хүсдэг ч зүрхэл-дэггүй зүйл бий юу?

-”Coachella” хөгжмийн наа дамд очих

-Дуучин болох хүсэлтэй хү-мүүст юу гэж зөвлөх вэ?

-Сайн хуульчтай болоорой-Бүх цаг үеийн хамгийн дур тай

хувцас?-Өндөр суудалтай хувцаснууд-Таван настай байхдаа хэн

болохыг хүсдэг байсан бэ?-Юу гэдгийг нь мэдэхгүй ч

хөрөнгийн биржийн брокер болно гэж ярьдаг байсан.

-Хэн нэгэнд өгөх хамгийн үнэтэй зөвлөгөө?

-Үйлийн үр гэж байдаг юм шүү.

"Үйлийн үр" гэж байдаг

Б.Шаравын нэрэмжит тэмцээн хоёр дахь удаагаа

Зар сурталчил гааны мэр гэ жил тэн болох байсан

Г.Сайнзаяа@sainzayaZGM

Г.СайнааЗГМ

BBM©

ТОГЛОЛТ

УРАЛДААН

Page 7: YНЭ: 600₮ Долларын ханш тогтворжлоо · 2019-08-27 · батлах гэж байна. ... юу юугүй тулаад ирлээ. 3 Цагаан ордонд

7

Хүмүүс

2016.11.18, БААСАН ~ №241 (519) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

1-Дорнодын секцэнд хэдэн

хүүхэд хичээллэдэг байв. Хэрэг лэл материал хангалттай байсан уу?

-Манай Дорнод аймгийн спорт хороо тэр үед заалгүй байсан. Тиймээс цахилгаан станцын хажуу талын заалыг түрээслэнэ. Бидэнд цохих мишок байхгүй. Ер нь хэрэглэл материал дутмаг. Хоорондоо бэлтгэлээ хийнэ, багштайгаа лапанд орно. Тэр үед 20-30 хүүхэд бэлтгэл хийдэг байлаа. Шигшигдээд 10 хүүхэд л хот руу тэмцээнд явна.

-Ё.Төмөрбатаа багшийнхаа талаар ярьж өгөөч?

-Багш маань яах аргагүй миний анхны дасгалжуулагч, ирээдүйд ямар тамирчин болох суурийг тавьж өгсөн хүн л дээ. Төмөрөө багш хүнийг зөв таньдаг, бэлтгэл сургуулилалтыг төлөвлөгөөний дагуу маш сайн хийлгэдэг онцлогтой. Сая олимпийн наадамд багш маань цуг явлаа. Дорнод аймгийн ард иргэд багшийг маань дэмжиж, зардлыг нь дааж явуул санд их баярласан.

Бид бэлтгэлээ хийчихээд тэмцээнд явахын өмнө загас-чилдаг байлаа. Төмөрөө багш загасчлах хообийтой хүн. Бид багшийгаа дагаж явсаар байгаад загасчлах дуртай болсон. 2004 онд өсвөрийн улсын аваргад оролцохын өмнө манайхан хоёр хоног загасанд явсан юм. Уг нь ганц хонох төлөвлөгөөтэй байсан ч гуйсаар байгаад дахиад нэг хоночихсон. Агаарт, голын эрэг дээр бэлтгэл хийхийн хажуугаар загас бариад, тоглож наадаж байсан нь бидэнд маш сайхан сэргэлт болж өгсөн. Үүний ачаар Дорнодын боксчид багаараа улсын аварга болж байлаа. Сэргэлтийн бэлтгэл гэдэг тамирчин хүнд маш их хэрэгтэй. Харин багш маань биднийг яаж сэргээхээ сайн мэддэг хүн.

-Эхээс хэдүүлээ билээ?-Би эхээс наймуулаа. Хоёр эгч

маань багадаа өөд болсон. Манай аав, ээж Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хүмүүс. Харин би Дорнодод төрсөн юм. Аав, ээж хоёр маань Дорнод аймгийн онгоцны буудалд ажилладаг байсан. Хоёр дахь ах маань энэ ажлыг өвлөж, нутагтаа ажиллаж байна. Бид хангалуун амьдралаас гарч ирээгүй ээ. Хүүхдүүд яаж өсдөг, тэр л байдлаар том болцгоосон. Шороон дээр тоглож,

тэвэг өшиглөж, зундаа хөдөө гарч мал малладаг жирийн л хүүхэд байлаа.

-Спортоор хичээллэсэн хүүх дийн хичээл орхигдох гээд байдаг талтай. Хичээл, спортоо хэрхэн зохицуулдаг байв?

-Би хичээлдээ тийм ч сайн биш, бас тийм ч муу биш алтан дундаж хүүхэд байсан. Хүнээс хуулахгүй, өөрөө бүх юмаа хийгээд явна. Алгебр, монгол хэлний хичээлд сайныхаа тоонд орно шүү. Ер нь спортоор хичээллэхэд заавал нэг юм орхигдож таардаг. Миний хувьд спортоо тууштай хөөхөөр шийдсэн болохоор төгсөлтийн шалгалтаа ч өгч чадаагүй. Тэр үеэс хойш л энэ спортод амжилт үзүүлнэ гэсэн зорилготойгоор цаашаа хичээллэсэн дээ.

-Өөрийг чинь олимп, дэл-хийгээс аль эрт медаль авчих байсан гэж боксынхон үнэлдэг. Гэвч нэлээд удаж байж олим-пийн медальтан боллоо. Том тэмцээнд удаа дараа азгүйтээд байхаар бухимдаж, шантрах сэтгэл төрөх юм уу?

-Мэдээж өөртөө болон өрөөл бусдад гомдох сэтгэл маш их төрж байлаа. 2011, 2013, 2015 оны ДАШТ-ий алинаас нь ч медаль авах боломж байсан. Гэвч чадаагүй. Энэ бүхнийг тэвчээд, ямар ч байсан медальд хүрнэ гэсэн зорилготой бэлтгэлээ хийж явсаар Риогийн олимпоос хүрэл авлаа. Уг нь хүрлээс цааш ч явж болохоор байсан. Гэхдээ хоосон хоцорсонгүй. Ирэх жилийн ДАШТ-д түрүүлдэггүй юм аа гэхэд медаль авна гэсэн зорилго өмнөө тавиад байна.

-Дорнодоос төрсөн олимпийн анхны медальтан болсон уу?

-Пара лимпийн аварга Д.Баатаржав манай Дорнодынх. Тиймээс Дорнод аймаг олимпийн хоёр медальтантай гэж боддог юм. Би Риогоос ирээд хорь гаруй хоногийн дараа нутагтаа очсон. Манай Дорнодын ард түмэн бүгдээрээ маш сайхан хүлээж авсан.

Би бас Чингис хаан нисэх буудал дээр буугаад цэрэг хувцсаа сольж өмссөн юм. Гэртээ ирээд цүнхээ ухаад үзтэл өмсөж байсан бэлтгэлийн хувцаснууд маань байдаггүй. Нэг нь бэлгэшээгээд авсан юм болов уу. Би энийг хулгай гэж бодохгүй байгаа (инээв).

-Ам бүл хэдүүлээ болсон бэ. Гэр бүлээ танилцуулаач?

-Би 2003 оноос хойш эхнэр-тэйгээ үерхэж байгаад 2009 онд нэг гэрт орсон. Одоо хоёр хөөрхөн охинтой. Миний ханийг Г.Хулан гэдэг. Геодизийн инженер мэргэжилтэй. Одоохондоо нялх хүүхдээ хараад гэртээ. Бага охин маань олимпийн өмнө төрсөн юм. Аавдаа олимпийн медаль

аваад ирсэн гээд их бэлгэшээдэг. Би ихэнх хугацаагаа спортод зориулсан хүн. Гэртээ байхаасаа байхгүй нь их. Харин олимпоос ирснээс хойш хүүхдээсээ алхам ч холдсонгүй. Одоо гэр бүлдээ их цаг зарцуулна гэж бодож байгаа. Гэхдээ мэдээж бэлтгэл сургуулилалтаа хаяхгүй.

-Олимпоос медаль авснаас хойш амьдрал өөрчлөгдсөн байх. Өмнө нь яаж амьдарч байв?

-Өмнө нь залуу гэр бүлийн нэгэн адил байр түрээслээд амьдардаг байлаа. 2014 онд Инчоны Азийн наадамд явахын өмнө найман хувийн зээлд хамрагдаж байртай болсон. Байрны зээлтэй гээд сая олимпоор баахан яригдсан шүү дээ. Азийн наадмын аварга болсны дараа амьдрал маань жаахан ч гэсэн дээшилсэн. Харин Риогийн олимпоос ирэхэд "АПУ" ХК маань байр өглөө. Бас “Хилчин” спорт хороо болон Дорнод аймгийнхан маань байраар мялаасан. Хүн хичээвэл амжилтад хүрдэг юм. Амжилтыг дагаж амьдрал сайхан

болдог л юм байна. Олон жил уйгагүй хичээснийх амьдрал маань сайхан боллоо. Одоо энэ хүмүүсийн итгэлийг алдахгүйн тулд бэлтгэлээ илүү сайн хийж, олон тэмцээнд баярлуулахыг хүсэж байна. Тамирчин бид чинь тэмцээнд амжилттай оролцож байж л энэ хүмүүсийн ачийг хариулна шүү дээ.

-Гавьяат тамирчин Н.Баяр-сайхан Барселоны олимпоос ирчихээд “Би 27 хүрч, хөгшрөх талдаа орсон хойноо медаль авлаа” гэж байсан. Харин таны хувьд бүр 28-тайдаа олимпийн медальтан болов уу?

-Би 1988 оны нэгдүгээр сард төрсөн. Тиймээс бараг л 29 хүрэх дөхсөн үедээ медаль авлаа. Гэхдээ нас бол зүгээр л тоо шүү дээ. Бэлтгэл сайтай байхад хэнийг ч хожиж болно. Сая би олимпод 22, 23-тай залуу тамирчидтай тоглосон. Тэгэхэд миний цохилтын хурд, хүч тэднээс хамаагүй илүү байсан. Ер нь бэлтгэл сургуулилалтаас л бүх зүйл шалтгаална.

-Токиогийн олимп санаанд чинь багтаж байна уу. Тэр

Д.Отгондалай: Амжилтыг дагаж амьдрал сайхан болдог юм байна

болтол тулалдах уу?-Ямар ч байсан 2017 оныг

харья. Хэрэв ДАШТ-ээс медаль авчихвал цаашаа Токиогийн олимпийг зорино. Ер нь ирэх жил дэлхийгээс заавал медаль авна гэсэн зорилго тавьсан. Тиймээс 2020 он хүртэл боксоор хичээллэх байх аа.

-Олимпийн медальтан хүн хүссэн хүсээгүй олны анхаарлын төвд орчихдог. Тиймээс биеэ авч явахаас эхлээд илүү их үүрэг, хариуцлага ирдэг байх. Ийм байдал мэдрэгдэж байна уу?

-Тиймэрхүү юм мэдрэгдэнэ ээ. Биеэ зөв авч яваад, хүнтэй зөв сайхан харьцаж байж бусдын хүндлэлийг хүлээнэ. Бид нар хийж байгаа үйлдлээрээ залуучуудад үлгэр дуурайлал үзүүлэх учиртай. Тиймээс биеэ авч явах байдалдаа анхаарах хэрэгтэй.

-Өмнө нь бөх, хөнгөн атле-тикаар хичээллэж байсан гэлээ. Өөр спортоор хичээллэсэн суурь боксын амжилтад нөлөөлсөн үү?

-Ер нь ямар ч спортын тамир чин нөгөө спорт руугаа хөрвөхөд дөхөм байдаг болов уу гэж боддог. Би анх боксоор хичээллэж эхлэхэд Төмөрөө багш маш сайн таньж авсан л даа. Жаахан хүүхэд байхад л “2008 оны олимпод оролцох тамирчин” гэдэг байсан. Шигшээ багт ирээд мундаг дасгалжуулагч нарын удирдлага дор ур чадвар маань жилээс жилд өссөөр ирлээ.

-Тамирчны нас хязгаартай. Хэзээ нэгэн цагт зодог тайлна. Тэр үедээ юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Би Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин хүн. Тиймээс яваандаа хилийн цэрэгт ажиллах байх. Одоо бэлтгэлээ хийхийн хажуу-гаар МУБИС-ийн дасгалжуулагч, мэргэжилтний сургуульд сурч байна. Бас "Зохиомж" дээд сургуульд гаалийн удирдлагын чиглэлээр магистр хамгаалах гэж байгаа. Ямар ч байсан завсар зайгаар нь сурч боловсроод явж байна. Спортоо орхих үед сургуулиа ч төгсчих байх. Тухайн үед аль чиглэлээр явахаа шийднэ дээ.

-Сайхан ярилцсанд баяр-лалаа.

Өмнө нь залуу гэр бүлийн нэгэн адил байр

түрээслээд амьдардаг байлаа

Спортоо тууш тай хөөхөөр шийд сэн болохоор төгсөлтийн шалгал таа ч өгч чадаагүй

» Ирэх жилийн ДАШТ­д түрүүлдэггүй юм аа гэхэд медаль авна гэсэн зорилго өмнөө тавиад байна.

» Бага охин маань олимпийн өмнө төрсөн юм. Аавдаа олимпийн медаль аваад ирсэн гээд их бэлгэшээдэг.

» Бараг 29 хүрэх дөхсөн үедээ медаль авлаа. Гэхдээ нас бол зүгээр л тоо шүү дээ.

Хүүхэд байхдаа үндэсний бөхөөр хичээллэхийн чацуу хөнгөн атлетикийн тэмцээнд ордог байлаа

Б.Ганбаяр / ЗГМ©

Page 8: YНЭ: 600₮ Долларын ханш тогтворжлоо · 2019-08-27 · батлах гэж байна. ... юу юугүй тулаад ирлээ. 3 Цагаан ордонд

Лавлах

8 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.11.18, БААСАН ~ №241 (519)

MNB Bloomberg Боловсрол Монгол ТВ08.00

12.00

14.00

18.00

20.00

22.00

08:10 Өглөөний зочин

12:10 Энд гарц байна: “Хүүхдүүд халаасны мөнгөө юунд үрдэг вэ?”

14:30 “Эрүүл мэнд-Эрхэм баялаг: “Агаарын бохирдол ба хүүхдийн өвчлөл”

17:50 “Voice of America” Англи хэлний хичээл

20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр

22:50 “Нийслэл хүү” Монголын уран сайхны кино

08:00 "Bloomberg Daybreak Asia" шууд орчуулгын хөтөлбөр

11:30 "Студио 1.0" нэвтрүүлэг

14:00 "Эзэнт гүрнийг босгосон нь" нэвтрүүлэг

17:00 "Bloomberg Surveillance" шууд орчуулгын хөтөлбөр

20:00 "Блумбергийн ярилцах цаг" нэвтрүүлэг

22:00 "Амжилтад хязгаар үгүй" нэвтрүүлэг

08:05 "Нууц ажилтан KC" ОАК нэгдүгээр бүлэг 7, 8-р дугаар

11:15 "Найзууд" ОАК 219, 220 дугаар анги

14:05 "Ялалт" ток шоу нэвтрүүлэг

18:05 "Бяцхан оцон шувуу Пороро" хүүхэлдэйн кино

20:40 "Аугаа уран зургууд" нэвтрүүлэг

23:50 "Score News" мэдээллийн хөтөлбөр

06:30 "Өнөө өглөө" хөтөлбөр

12:30 Сонсъё, Суръя, Дагая (season-1) 155 дугаар хэсэг

14:00 Спортын шинжлэх ухаан 11 дүгээр анги

18:00 "Наашаа цаашаа" нэвтрүүлэг

20:00 "Оргил цаг" мэдээл-лийн хөтөлбөр

22:30 "Хар жагсаалт" ОАК (season-3) гурав-дугаар анги

ТВ ХӨТӨЛБӨР ОНЦЛОХ ҮЗВЭР

Италийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Пуччинигийн "Чио Чио сан" дуурийг энэ сарын 26-нд УДБЭТ-т 17.00 цагаас тоглоно. 150 минут үргэлжлэх "Чио Чио сан"-г Д.Лха сүрэн найруулан тавьж, Б.Дамдинсүрэн, Ж.Чулуун нар удирдаж, 1967 онд анх удаа эх орныхоо тайзан дээр амилуулсан түүхтэй. Ж.Пуччини "Чио Чио сан" дууриа анх хоёр үзэгдэлтэй бичсэн бөгөөд хамгийн анх 1904 оны хоёрдугаар сарын 17-нд алдарт Ла Скала театрт тоглож байсан гэдэг. Эмэгтэй хүний сэтгэлийн тэсвэр тэвчээр, хүч чадал, гүн их хүсэл тэмүүлэл мэдрэгдэх энэхүү бүтээлээрээ Ж.Пуччини үзэгчдийн гүн хүндэтгэлийг олж авсан юм. Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээсээ хамаарч 10-20 мянган төгрөгийн үнэтэй.

НИСЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬ

УБ-Токио 04.20 10.05УБ-Сөүл 07.45 12.05УБ-Хонконг 07.55 12.25Токио-УБ 11.05 16.00Сөүл-УБ 13.20 16.05Хонконг-УБ 13.25 18.05УБ-Ханбумбат 14.00 15.10Ханбумбат-УБ 16.00 17.05УБ-Бээжин 17.15 19.30Бээжин-УБ 20.30 23.00

УБ-Моксва 13.50 14.25Эрээн-УБ 18.00 11.15УБ-Бээжин 07.15 14.04Хөххот-УБ 22.50 11.15УБ-Хөххот 20.00 20.49УБ-Эрхүү 21.10 02.40Эрхүү-УБ 15.35 06.20УБ-Эрдэнэт 20.30 07.45Сайншанд-УБ 20.25 07.10

ГАЛТ ТЭРЭГНИЙ ЦАГИЙН ХУВААРЬ

З.ЦэлмэгЗГМ

ЗГМ: КОМИКС

ҮЙЛЧИЛГЭЭ

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

ЦАГ АГААР

УЛААНБААТАР XI.18 -14o

-16o

XI.19 -21o

-25o

XI.20 -23o

-29o

XI.21 -22o

-31o

XI.22 -20o

-29o9 м/с

7м/с

7 м/с

7 м/с

7 м/с

6 м/с

6 м/с

5 м/с

5 м/с

5 м/с

ҮүлшинэБага зэргийн цас орно Бага зэргийн цас орно Багавтар үүлтэй Үүлшинэ

УВС -13o

-20o

ХОВД -8o

-12o

ЗАВХАН-9o

-12o

БАЯНХОНГОР-2o

-9o

ГОВЬ-АЛТАЙ-2o

-6o

ӨВӨРХАНГАЙ -2o

-8o

АРХАНГАЙ-7o -10o

ХӨВСГӨЛ -16o

-22o

БУЛГАН -12o

-19o

ТӨВ -9o

-12o

ДУНДГОВЬ 3o -7o

ӨМНӨГОВЬ 11o

-1o

ГОВЬ-СҮМБЭР -2o

-10o

ДОРНОГОВЬ 5o

-8o

СҮХБААТАР -4o

-15o

ХЭНТИЙ -13o

-28o

СЭЛЭНГЭ -16o

-22o

ОРХОН-12o

-16o

ДАРХАН-УУЛ -15o

-21o

ДОРНОД -12o

-19o

БАЯН-ӨЛГИЙ-10o

-17o

Билгийн тооллын 19Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын есөн улаан мэнгэтэй хөх луу өдөрҮс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнөНаран ургах, шингэх: 08.07-17.17Барилдлага: Үл тохирохШүтэн барилдлага: Хурьцахуй

Аргын тооллын арваннэг-дүгээр сарын 18, Сугар гараг. Билгийн тооллын 19, Өглөгт охин одтой, хөх луу өдөр.

Өдрийн наран 08.07 цагт мандан, 17.17 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээр мийг номхотгох, гэмтнийг шийт гэх, мал адгуус номхруулах, хишиг дал лага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээл-гэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна.

ЗУРХАЙ

ЗГМ: СҮДОКҮ

(Өмнөх дугаарын хариу)

2

3

9

7

8

16

4

18

5

3

29

8

3

7

9

1

6

7

2

1

243716859

651289374

879543612

524637981

716894523

938125467

387961245

192458736

465372198

ЗГМ: ҮГИЙН СҮЛЖЭЭ

Өмнөх дугаарын хариу / 11.17

ҮЗВЭР

БОСООГООР:1. Гурван настайдаа төгөлдөр хуур тоглож, дөрөвтэйдөө

хөгжмийн зохиол бичиж, зургаан настайдаа Европын орнуудаар аялан тоглолт хийсэн

УРЛАГ

“Миний нутаг”-ийг мөнхлөв

Монгол хүн бүрийн сэтгэлд хоногшсон “Миний нутаг” шүлгийг Төв аймгийн нутгийн залуучуудын холбооны захиалгаар манай Ардын уран зохиолчид уншиж мөнхөлжээ.

Тэд Монголын ХХ зууны их соён гэгээрүүлэгч, суут яруу найрагч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан юм. “Миний нутаг” шүлгийг Ардын уран зохиолч, Төрийн шагналт зохиолч, яруу найрагч болох Ш.Сүрэнжав, СГЗ Б.Лхагвасүрэн, СГЗ П.Бадарч, СГЗ Ш.Дулмаа болон СГЗ, яруу найрагч, зохиолч Ц.Хулан нар уншиж, бичүүлсэн байна.

Ихэнх нутгаар онцгой хүйт рэх төлөвтэй бай гаа тул нисэхийн салбарынхныг өндөр жүүлсэн бэлэн байдалд ажил луулахаар ИНЕГ-ын Тэр-гүүн дэд дарга үүрэгджээ.

Үүний хүрээнд ирэх оны хоёр дугаар сар хүртэл Агаа-рын навигацийн болон нийс лэл, орон нутгийн нисэх бууд луудын үйл ажиллагааг сайж руулах, болзошгүй нөхцөл байд лаас урьдчилан сэргийлэх зорилгоор өдөр бүр бэлэн байдалд ажиллах аж. Цаг агаарын улмаас хөөрч, буух зурвас цастаж мөстөх, тоног төхөөрөмж хөлдөх зэргээс нислэгийн үйл ажилла гаанд бэрхшээл учирдаг. Тий мээс үйлчилгээний ажилтан, нис-лэгийн удирдагч нарын үйл ажиллагаанд онцгой анхаарч ажиллах үүрэг даалгавар өгсөн байна.

Харин орон нутгийн нисэх буудлуудын машин, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдал, нөөц, цас цэвэрлэгээний ма шин, шаардлагатай засвар үйл чилгээг даруй гүйцэт гэх ажил хэдийнэ эхлээд буй аж. Цас цэвэрлэгээний төхөөрөмж дутагдалтай аймгуудын нисэх буудлуудад ачаалал багатай нисэх буудлуудын багаж, хэрэгслийг татан ажил лахаар болжээ.

соронзон долгионы давтамж5. Хогийн ургамал

ХӨНДЛӨНГӨӨР:3. Дэлхийг нарны хорт, хэт ягаан туяанаас

хамгаалагч давхраа5. Зүс8. Гатлах гарах зам9. Өвс ургамал10. Өлсөхөөрөө өөрсдийгөө барьж иддэг амьтан11. Гэхдээ гэсэн

утгатай орос үг13. Хөгшид (эмэгтэй)16. Чухал хүнс17. Тараг, цагааг буцалгаж гаргасан цагаан идээ18. Утсан хөгжим

УДБЭТТөрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, удирдаач Г.Бирваагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан "Г.Бирваа-100 жил" хүндэтгэлийн тоглолт энэ сарын 22-нд 19.00 цагт болно.

УИД 5 ДАВХАРТ ICINEMAНайруулагч Жошуа Оппенхаимерийн 2014 оны бүтээл “Аниргүйн харц” кино маргааш гарах гэж байна. Кино Индонез хэл дээр Монгол хадмал орчуулгатай гарах бөгөөд 13-аас дээш насныхан үзэх боломжтой. Тасалбарын үнэ 4000 төгрөг.

“ЧИНГИС” ЗОЧИД БУУДАЛЖил бүрийн арваннэгдүгээр сарын 19-нд тэмдэглэн өнгөрүүлэх үнэртэнд дурлагсдын ойн баярын арга хэмжээнд урьж байна. Такс зөвхөн клубийн гишүүдэд 20000 төгрөг.

МИШЭЭЛ ЭКСПОТорго салоны хамт олон 2017 оны “Haute Couture” шинэ загварын шоугаа энэ сарын 30-нд 20.00 цагт толилуулна.

UB PALACE “Click Click Boom” бүлгийн 10 жилийн ойд зориулсан тоглолт өнөөдөр болно. Тоглолтын тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй.

BLUE MOON “360 градус” зураачдын нэгдсэн үзэсгэлэн маргааш өндөрлөж байна. Уг үзэсгэлэнг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд шилдэг бүтээлийг шалгаруулах юм.

SKY RESORT“Шар айраг” хамтлагийн тоглолт энэ сарын 25-нд болно. Тэд “Smokie” хамтлагийн дуунуудыг амьд хөгжимтэйгээр хүргэх юм. Тоглолтын тасалбар 80 мянган төгрөгийн үнэтэй.

Н.Эрдэнэбаяр, Э.Тамир©

Mr. Баагийгийн ПАЯН.....Өө ... байрны ах дахиад л

залгаж байна...

За... сайна уу, ах

Танайхаас дахиад ус

алдаад байна шүү дээ!! !

Өө... тийм байна уу? даатгуулчихсан шүү дээ,

хохирлыг тань барагдуулна, барагдуулна...

Орон сууц өмчлөгчийн хариуцлагын даатгалтай,

одоо санаа зоволтгүй болсон...

Баагий ус алдсаны дараахан Жимсээтэй болзож байтал

дахин байрны ах нь залгав.

Тэрээр гэрээс гарахдаа бас л крантаа хаагаагүй байв. Бусдын эд хөрөнгө,

амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан байв.

Орон сууц өмчлөгчийн болон эзэмшигчийн хариуцлагын даатгал нь ус чийг, гал, цахилгаан эрчим хүч, далд

ослын эрсдлүүдээс бусдад учруулсан хохирлыг даатгадаг.

СӨХ болон орон сууц нийтийн аж ахуйн контороос тогтоосон акт,

холбогдох бусад мэргэжлийн албадын дүгнэлтийг үндэслэн хөрөнгийн нөхөн

төлбөр олгодог.

Д Д

НА

В

А

Д А

М

Й

А

М

А

СЙ

Х О И А Е

И И Е Я В

РА

Ж

Г

А

О

Н

И

Л

О

С

Ш

Е

И

Р

Г

Д

К

Т

Х

А

Н

Л

Н

Ш

У

А

Е

А

И

Н

Я

О

А

Р ТАЙ

К

Н

ПР

Л

Н

Н

Ж

М

"Чио Чио сан"-тай үдэш

Сүүлийн таван жилд Монгол Улсын нийт хүн ам 342.7 мянган хүнээр өсөж 3057.8 мян га болсныг завсрын тооллогын дүн харууллаа.

ҮСХ-ноос гаргасан үзүүлэлтээр 2015 оны жилийн эц сийн байд-лаар нийт хүн амын 49.2 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Өөрөөр хэлбэл, 100 эмэгтэй тутамд 97 эрэгтэй ногдож байна гэсэн үг юм. Энэ нь 2010 онтой харьцуулахад 1.4 нэгжээр буурсан үзүүлэлт аж.

Харин энэ хугацаанд төрөл-тийн ерөнхий коэффициент өссөн байна. 2010 онд 23.1 нэгж байсан бол 2014 онд 28, 2015 онд 27.1 нэгжээр нэмэгджээ. Мөн нас баралтын ерөнхий коэффициэнт ч багассан байна.

СТАТИСТИК

100 эмэгтэйд 97 эрэгтэй

Австралийн суут хөгжмийн зохиолч2. Тарваганы зулзага4. Богд Очирвааны хайрхан6. Дэлхийн хамгийн гүн цэг бүхий далай7. Эцэг болон цусан төрлийн холбоо бүхий хүмүүс12. Улс орноо капитализмын замаар хөгжүүлэхийг зорьсноор намын нөхөдтэйгөө зөрчилдөн, хэлмэгдэж цаазлагдсан улстөрч14. Цахилгаан

1 2

3 4 5 6

7

8

9

10 11

12 13 14 15

16

17 18

Page 9: YНЭ: 600₮ Долларын ханш тогтворжлоо · 2019-08-27 · батлах гэж байна. ... юу юугүй тулаад ирлээ. 3 Цагаан ордонд

Кремль Олон улсын эрүүгийн шүүхээс гарлаа

Британийн ажилчин ангид боловрол чухал биш

Сирийн дэглэм Алеппод агаараас өгөх цохилтоо ихэсгэв

Үүссэн цагаасаа хойш ОУЭШ нэг тэрбум гаруй ам.долларын зардал гаргаж, дөрөвхөн хэрэг шийдвэрлэжээ. > 10

Хүүхдээ ерөнхий боловсролтой болмогц нь цалин сайтай ажилд оруулах нь ажилчин ангийн мөрөөдөл. > 10

Агаарын цохилт босогчдын штаб, зэр зэвсгийн агуулах, үйлдвэрүүдийг хараалж байна. > 10

Анне-Силвейн ЧассаниЭдийн засгийн сайд асан

Эммануэл Макрон Францын Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшихээ зарласан өрсөлдөөнийг хурцатгаж, одоогийн Ерөнхийлөгч Франсуа Олландын дахин сонгогдох замыг нарийсгаж байна. Тэрбээр Парисийн Бобини дүүрэгт сурталчилгаагаа эхлүүлж хэлсэн үгэндээ “Би бэлэн байна. Иймээс л би нэрээ дэвшүүллээ. Франц улс хөгжил дэвшлийн замаас гээгджээ. Франц бүслэгдээд байна” гэж мэдэгдэв.

Түүнийг ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн өргөн хүлээлт байсан. Макрон дөрөвдүгээр сард En Marche! буюу Урагшаа хэмээх нам байгуулж, наймдугаар сард Засгийн газраас гарсан агаад хэд хэдэн удаа шийдвэрээ зарлахад ойрхон байв. Тэр ийнхүү өрсөлдөх болсноор ирэх дөрөв, тавдугаар сарын сонгуулийн үр дүнд бүр ч тодорхойгүй болголоо. Санал асуулгаас үзэхэд Макрон сонгогчдын 14-18 хувийг татаж, социалист чиглэлтэй Олландад дарамт үзүүлэхээс гадна Ален Жюппе нарын төвч нэр дэвшигчдийн боломжийг хумьж байна.

Түүнчлэн 38 настай, зүүний үзэлт макрон сунгаанд

нэгдсэнээр тэднийг дэмжигчдийн саналыг хуваана. Ингэснээр хэт барууны Үндэсний фронтын удирдагч Марин Ле Пенийг хоёр дахь шатны сонгуульд ороход хүргэж, үлдсэн хоёр нэр дэвшигчийн тэмцэл нэн хурцдах төлөв үүслээ гэж шинжээчид дүгнэжээ. Улс төрийн професор Бруно Катре “Макрон уламжлалт намуудаас гадуур нэр дэвшсэн нь францчууд улс төрийн ангиас залхсаныг харуулж байна. Энэ нь Ерөнхийлөгчийн бодлогын сул дорой байдал, зүүнийхэн доторх хагарлаас үүдэлтэй” гэв.

АНУ-д Трамп сонгогдсоноос байр суурь нь бэхжсэн хатагтай Ле Пен бас лхагва гарагт сурталчилгаагаа эхлүүллээ. Түүнийг сонгогчдын 25 хувийн саналыг авч, хоёр дахь шатанд өрсөлдөнө гэж таамаглаж байгаа. Ле Пен Ерөнхийлөгчийн ордон байрладаг Парисийн гудамж дахь намын байрандаа “Ард түмний нэрийн өмнөөс” гэсэн уриагаар сурталчилгааны нээлтээ хийсэн байна.

Одоо бүх анхаарал дөнгөж дөрвөн хувийн дэмжлэгтэй байгаа Олланд дээр төвлөрч, ирэх сард тэр нэр дэвших, эсэхээ зарлана. Хэрвээ тэр өрсөлдөхөөр шийдвэл нэгдүгээр сард болох намын сунгаанд ялах шаардлага тулгарах юм. Гэвч Макрон нэрээ

Цагаан ордонд хамгийн нөлөөтэй Дэд ерөнхийлөгчБарни Жопсон, Деметри Севастопуло

Консерватив үзэлтэй энэ улстөрчийг түүхэнд хамгийн нэр нөлөөтэй Дэд ерөнхийлөгч болно гэж таамаглаж байна.

Индиана муж улсын захирагч, Конгрессийн гишүүн асан Майк Пенс Дональд Трамптай хамтрагчаар сонгогдож, Дэд ерөнхийлөгчийн суудалд өрсөлдсөн. Тэрбумтан нэр дэвшигчид байхгүй Вашингтоны талаар мэдлэг болон засаг захиргааны туршлага түүнд бий. Одоо тэрбээр Трамп АНУ-ын нийслэлд шинэ хүн гэдгийг ашиглан түүхэнд хамгийн хүчтэй Дэд ерөнхийлөгчдийн нэг болох боломжийг өвөрлөлөө.

Трамп ялсныхаа дараа

Вашинг тоны хуучин хүн ноён Пенсэд хандаж, шилжилтийн захиргааг тэргүүлэн Цагаан ордон болон бусад агентлагт хэдэн зуун хүнийг шалгаруулан авах үүрэг өгчээ. Энэ нь хууль тогтоогчид болон лобби бүлгүүдэд танил хүмүүстэйгээ дахин хамтрах нь гэсэн найдвар төрүүлэв. Түүнчлэн Майк Пенсэд зуучлагчийн чадвараа харуулж, нөлөөгөө өсгөх боломж өглөө. Нэгдүгээр сарын 20-нд шинэ засаг захиргаа ажиллаж эхлэхэд тэрбээр Жоэ Байдений адилаар Барак Обамагийн сүүдэр болох уу, эсвэл Дик Чейни шиг Жорж Бушийг сүүдрээс чиглүүлэх үү гэсэн асуулт гарч ирсэн юм.

Бүгд найрамдах намаас нэр дэвших батламжаа авсны

дараахан ноён Трамп Чейнийн загварыг хүсэх болов уу гэсэн шинж тэмдэг үзэгдсэн. Охайо-гийн захирагч Жон Касичийг Дэд ерөнхийлөгчөөр авах талаар Трампын яриаг мэдэх нэг зөвлөгчийн ярьснаар тэрбээр өөрөө Вашингтоны улс төрийн гал тогоонд хөл тавьж амжаагүй тул Дэд ерөнхийлөгч хамгийн нөлөөтэй хүн болно гэдийг хүлээн зөвшөөрсөн аж. Дөрвөн Ерөнхийлөгчийн зөвлөгч байгаад одоо Кеннедийн удирдлагын сургуульд багшилж буй Дэвид Герген “Майк Пенс хамгийн чухал Дэд ерөнхийлөгчдийн нэг болно гэдэг асуудал биш. Гэхдээ Чейни-Буш маягийн харилцаа үүсэхгүй гэж бодож байна. Пенс өөрийнхөө байр

суурийг Чейни шиг түрүүнд тавих хүн биш. Түүний үүрэг нь удирдан чиглүүлэгч гэхээс илүү дэд байрандаа зогсох явдал байх болов уу” гэжээ.

КОНГРЕСС ДЭХ ХОЛБОО СҮЛБЭЭ

Пенс шинэ Ерөнхийлөгчийн гурван гол зөвлөгчтэй хэрхэн харилцаж ажиллах нь анхаарал татах асуудал. Эдгээр нь Цагаан ордны захиргааны тэргүүнээр томилогдож буй БНН-ын үндэсний хороонны дарга асан Ринс Прайбус, хуучинсаг үзэлтэн бөгөөд Breitbart News компанийг удирдаж байсан гол стратегич Стефен Бэннон, Трампын хүргэн агаад ойрын итгэлтэй хүн Жаред Кушнер нар юм. Майк Пенс

нийтийн танхим дахь холбоо сүлбээгээ ашиглан хуулийн гацааг арилгах болон Трампын татвар, дэд бүтэц, эрүүл мэнд, цагаачлал, банкны шинэчлэлийн хуулиудыг урагшлуулахад гол үүрэг гүйцэтгэх ёстой.

Конгресст түүнтэй хамт ажил лаж байсан БНН-ын хууль тогтоогч Рэнди Нойгебауэр “Майк ажлыг яаж бүтээхийг мэддэг хүн. Сая сонгогдсон Ерөнхий лөгчид түүний тусалж чадах зүйл хууль батлуулах асуудал. Сурталчилгааны үеэр амласан томоохон өөрчлөлтүүд байгаа. Майк үйл явц хэрхэн явагддагийг мэдэхээс гадна конгрессийн гишүүдтэй сайн харилцаатай” гэв. Түүнчлэн ноён Пенс нийтийн танхимын

спикер, БНН-ын төлөөлөгч Пол Райантай ойрын холбоотой нь түүний улс төрийн жинг өсгөх боломжтой юм.

ҮЗЭЛ БОДЛЫН ЗӨРӨӨ

Гэхдээ нийгмийн ба татварын хуучинсаг бодлого баримталдаг Пенс үзэл сурталд баригддаггүй Трамптай санал зөрөлдөх шаалтгаан бий. Тухайлбал, шинэ Ерөнхийлөгч “юуг ч хэлэлцэн тохирч болно” гэж мэдэгдсэн нь Пенсийн үзэл санаа бодлогод нөлөөлөх замыг хааж магадгүй. Жишээ нь, ижил хүйстний эрхийн тухайд Трамп үл ойшоох хандлагатай бол Пенс Индиана муж улсад ийм эрхийг хязгаарлах хуулийн төслийг дэмжиж байснаа гэнэт эсрэг байр суурь руу шилжсэн. Протекционизмыг дэмждэг Трамп Хятад улс Америкийг мөлжиж байна гэж шүүмжилсэн. Харин Пенс мужийн захирагч байхдаа Хятадын хөрөнгө оруулалтыг найрсагаар угтаж, Трампын эсэргүүцдэг худалдааны бүх гэрээг нааштай үнэлж байв.

Пенсийг захирагчийн суу-далд өрсөлдөхөөс эхлэн мэддэг

Индианагийн хуульч Мелиссаа Проффитт “Хэн нэгэн сая сонгогдсон Ерөнхийлөгчид нөлөөлж чадна гэдэгт эргэлзэж байна. Гэхдээ нэг зүйлийг хэлье. Тэр зарчимч консерватив үзэлтэн. Тэрбээр би консерватив хүн, гэхдээ үүндээ уурсдаггүй гэдэг. Пенс өөдрөг үзэлтэй бөгөөд Трампын цочмог, хурц хандлагыг тэнцвэржүүлж чадах хүн” хэмээн дүгнэсэн байна.

ХҮМҮҮЖЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ

Индиана муж улсын Колумб хотын уугуул тэрбээр Ирландаас гаралтай, Америкийн ардчилсан үзэлт гэр бүлд төржээ. Indianap-olis Monthly сэтгүүлд бичсэнээс үзвэл Майк хүүхэд ахуйдаа Жон Кеннедийн тухай сонины хайчилбар цуглуулж байсан хийгээд орон нутгийн Ардчилсан намын салбарт гишүүнээр элссэн байна. Коллежид түүх судалсан үеэсээ консерватив үзэл рүү хэлбийсэн гэдэг.

Сонгуулийн өмнөх суртал-чилгааны үеэр ноён Пенс таамаглах аргагүй боссоосоо холбоогоо таслахад бэлэн байсан юм. Тэрбээр ноён Райаныг Конгрессэд дахин сонгогдохоор нэр дэвшихэд дэмжсэн бол Трамп татгалзсан аж. Тэрбээр и-мэйл хакердсан хэрэгт Оросын оролцоог сэжиглэсэн бол Трамп үгүйсгэсэн. Түүнчлэн Трамп эмэгтэйчүүдийн биед бүдүүлгээр хүрсэн тухай шуугиан дэгдэхэд нэр дэвшигчийг хамгаалаагүй.

Хуульч Нойгебауэр “Энэ л миний мэддэг Пенсийн байр суурь байсан. Тэр танд талтай байж болно. Хайрладаг ч байж болно. Гэхдээ тантай санал зөрж байгаа бол хэлж байж л сална. Гэхдээ сөргөлдөх маягаар биш. Майк Пенс санал зөрөлдөөнийг гардан тулаанд хүргэх хүн биш” хэмээн үнэлжээ. Дэд ерөнхийлөгчид сонгогдсон Пенс ноён Трамптай Иракийн асуудлаар санал зөрж, 2003 онд тэнд явуулсан цэргийн ажиллагааг дэмжсэн юм. Уг зөрөлдөөний талаар Трампаас асуухад “Тэр одоохондоо алхам бүртээ алдаа гаргасан ч яахав” хэмээн өршөөнгүй хариулсан гэдэг.

Францын сонгуулийн өмнөх ээдрээ

дэвшүүлснийг үл харгалзан Олланд буюу Социалист намаас гарсан хэн ч бай хоёр дахь шатны сонгуульд өрсөлдөхийг санал асуулга харууллаа. 25 хувийн дэмжлэг авах таамагтай байгаа баруун төвийн нэр дэвшигчийг ирэх хоёр долоо хоногт тодруулах бөгөөд хоёр дахь шатанд хүрч чадвал Ле Пенийг ялах ёстой болно.

Мөн үеэр социалистууд Макрон тэднийг ирэх онд үгүй болно гэж хэлсэнд зэвүүцсэнээ илэрхийлэв. Социалист намаас нэр дэвшихийг эрмэлзэж буй Боловсролын сайд асан Бенуа Хамон хэлэхдээ Макрон бие даан нэр дэвшсэнээр Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд зүүн жигүүр нэр дэвшигч үлдэх боломжийг хаалаа хэмээн

мэдэгдэв. Олланд дэмждэг залуу улстөрч нь өөрийг нь сөрнө гэдэгт удтал эргэлзэж байсан бололтой. Тэрбээр Макроныг 2012 онд зөвлөхөөр авч, хоёр жилийн дараа Эдийн засгийн сайдад дэвшүүлжээ. Ийнхүү ноён Макрон Францын либерал хууль эрхийн дундуур шинэчлэлийн зам гаргах элч төлөөлөгч боллоо.

Индиана муж улсын Колумб хотын уугуул Майк Пенс Ирландаас гаралтай, Америкийн ардчилсан үзэлт гэр бүлд төржээ.

BBM©

Францын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Эммануэл Макрон

Page 10: YНЭ: 600₮ Долларын ханш тогтворжлоо · 2019-08-27 · батлах гэж байна. ... юу юугүй тулаад ирлээ. 3 Цагаан ордонд

Алеппод агаараас цохилт өгөх нь ихсэвЭрика Соломон, Нази Оссейран

Босогчдыг сүүлчийн түшиц хотоос нь шахан гаргах ОХУ-ын дэмжлэгтэй байлдааны ажиллагаа эрчимжиж буйтай зэрэгцэн Сирийн дэглэм Алеппо хотод агаараас цохилт өгөх нь ихэслээ. Сирийн нутгийг бөмбөгдөх шинэ ажиллагаа эхэлсэн талаар Москва мягмар гарагт мэдэгдсэнээс хойш 20 гаруй хүн амь үрэгдэж, дөрвөн эмнэлэг өртсөн тухай сөрөг хүчнийхэн мэдээлж байна. Идлиб, Хомс мужийн босогчид байрладаг бүс нутагт ч цохилт өгчээ.

Дамаск, Москва хоёр АНУ-ын сонгуульд Дональд Трамп ялсаны ачаар үүссэн улс төрийн хоосон орон зайг ашиглан, босогчдыг бэхжиж авсан газраас нь үлдэн хөөхөөр эрмэлзэж байгаа талаар бүс нутгийн зарим шинжээч тайлбарлав. Ерөнхийлөгч Башар Асадын дэглэм Алеппог дахин гартаа оруулж чадвал тав дахь жилдээ үргэлжилж буй Сирийн дайнд ялагч болж, босогчдод өөрийн нөхцөлийг тулгах боломж бүрдэнэ. Сирийн умардад оршдог тус хот нь 2012 оноос хойш өрнөд хэсэг нь Засгийн газрын цэргийн, дорнод хэсэг нь Асадыг түлхэн унагахыг эрмэлзэгч босогчдын мэдэлд байсаар өдий хүрчээ.

“Бүслээд байвал Алеппо бууж өгч л таарна. Одоо ч жил бус, 4-5 сар л шаардах болов уу” хэмээн ОХУ-д ойр дөт, бүс нутгийн нэгэн дипломат тайлбарлав. “Оросуудын хувьд хугацаа чухал биш. Харин Сирийн Засгийн газар бүхнийг шалавхан дуусгах гэх. Учир нь босогчдод цааш тэсэх цэрэг зэвсэг, цаг хугацаа байхгүй. Гэтэл Дональд Трамп юу хийхийг бид мэдэхгүй” хэмээн дипломат өгүүлэв.

Ноён Трампын гадаад бод-лого ойлгомж муутай. Тэрбээр

Макс СеддонОлон улсын эрүүгийн шүүхийг

(ОУЭШ) үндэслэгчийн стату-саас ОХУ нэрээ татаж байгааг Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгддээ. Энэ нь өрнөд тэр-гүүлдэг олон улсын хэв журамд Москва дургүйцэж буйн шинэ жишээ болов. “ОУЭШ нь нөлөө бүхий бие даасан, олон улсын шүүн таслах байгууллага байх итгэл найдварыг хөсөрдүүллээ” гэсэн үндэслэлээр, бүр 2000 онд гарын үсэг зурсан ч батлаагүй Ромын хэлэлцээрээс ОХУ няцахаар шийдвэрлэснийг тус улсын Гадаад хэргийн сайд мэдэгдлээ.

ОХУ 2014 онд Крымийг Украи-наас салган өөртөө нэгтгэсэн нь улс хооронд “Олон улсын хэмжээний зэвсэгт мөргөлдөөн үүссэнтэй” эн тэнцүү “Булаан эзлэх ажиллагаа” хэмээн Гаагад байрладаг тус шүүхээс саяхан нийтэлсэн тайланд тодор хойлсон юм. Тайлан нийтлэгдсэнээс ганц өдрийн дараа Москва ОУЭШ-ээс нэрээ татахаар шийдвэрлэсэн нь энэ.

Украины дорнодод өрнөж буй байлдаан нь “ОХУ, Украины Зас-гийн газрын цэргийн хоорон дох шууд зэвсэгт мөргөлдөөн” хэмээн ОУЭШ-ийн шүүгч Фатү Бенсүда үзэж байна. Украины Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр ну-таг дэвсгэрийг нь мэдэлдээ авахын тулд ОХУ цэрэг зэвсэг байршуулснаас мөргөлдөөн эхэлснийг тайланд тайлбарлаад Москваг дайн өдөөгчөөр буруутгав.

Тус шүүхэд эгзэгтэй нөхцөл үүсээд байгаа үед ОХУ нэрээ

татаж байна. Африкийн ул-суу дыг гадуурхдаг гэсэн үндэслэлээр ОУЭШ-ээс нэрээ татах бодолтойгоо Өмнөд Аф-рик, Гамби, Бурунди саяхан мэ дэгд сэн. ОУЭШ-д хүлээгдэж байгаа 10 мөрдөн шалгах ажил лагааны ес нь Африктай хол боотой хэрэг. Үлдсэн ганц нь 2008 онд тусгаарласан өм-нөд Осетийг булаалдан ОХУ, Гүржийн хооронд дэгдсэн дөр вөн өдрийн дайны хэрэг. ОУЭШ Өмнөд Осет дахь ОХУ-ын зэвсэгт хүч, холбоотнуудыг нь мөрдөн шалгахаар болсны дараа нэгдүгээр сард Москва тус шүүхээс гарахаа зарласан юм.

ОУЭШ нь 2002 онд байгуу-лагдсан цагаасаа эхлэн цэргийн гэмт хэрэг ял шийтгэлгүй үлддэг явдалтай хийх тэмцэлд олон улсын дэмжлэг авахаар чармайж ирлээ. Үүссэн цагаасаа хойш тус шүүх нэг тэрбум гаруй ам.долларын зардал гаргасан ч дөрөвхөн хэрэг шийдвэрлэжээ.

АНУ ч мөн 2002 онд Ромын хэлэлцээрээс нэрээ татсан. БНХАУ, Энэтхэг зэрэг хэд хэдэн

том улс уг хэлэлцээрт гарын үсэг зураагүй. Украин нь Ромын хэлэлцээрийг батлаагүй ч тус шүүхэд дээрх хэргийг шалгах онцгой эрх олгосон юм.

Харин ОХУ нь Крымийн иргэд санал хураах замаар сайн дурын үндсэн дээр нэгдсэн хэмээн маргадаг. Тус улсын тус гай хүчний олон мянган ажил тан хойгийг эзлэн санал хураал-тын дүнг Москвагийн талд гаргуулсан. Тухайн үед Крымд хаа сайгүй байсан, цэр гийн дүрэмт хувцас бүхий “Жижигхэн ногоон хүмүүс”-ийг Кремльд хамаагүй хэмээн ноён Путин мэлзэж байсан. Гэвч хожим нь орос цэргүүд болохыг нь хүлээн зөвшөөрсөн билээ.

Бүх баримт нотолгоо эсрэг ч Москва дорнод Украины мөр гөл-дөөнд оролцдогоо үгүйс гэсээр ирлээ. Москва өөр төө нэгтгэс-нээс хойш Крымд хүний эрх мууд саныг буруут гаж, Украиныг дэмжсэн шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей энэ долоо хоногт санал ху раах замаар гаргалаа.

Кремль Олон улсын эрүүгийн шүүхээс гарлаа

Британийн ажилчин ангид боловрол чухал биш

АНУ босогчдын зэвсэгт бүлэг-лэлүүдийг дэмжихээ зогсооно хэмээн мэдэгдэж байсан. Мөн Сири, Ирак дахь ISIS-тай хийх тэмцэлд Дамаск, Москва хоёрыг болзошгүй түнш хэмээн үздэг. Обамагийн засаг захиргаа жихад бүлэглэлийн эсрэг хийж буй олон улсын хамтын ажиллагааг тэргүүлдэг ч ноён Асадад огцрох шаардлага тавьж, холбоо тогтоохоос цааргалж ирлээ.

Ноён Асад мягмар гарагт Сирийн телевизэд өгсөн ярилцлагадаа Вашингтонтой харилцаа сайжрах байх хэмээн найдаж буйгаа мэдэгдлээ. Гэхдээ АНУ-ын засаг захиргаан дахь бусад эрхэм ноён Трампын байр суурийг өөрчлөх, эсэхийг

харзнан хүлээх бодлого барим-талж байгаа талаар Сирийн тэргүүн тайлбарлав. “Трампад болгоомжтой хандаж буйн учир энэ. Юутай ч Трамп тер рористуудтай тэмцэх бо-долтой бол бид оросууд, иран чуудтай холбоо тогтоосон шиг америкчуудтай ч хамтарна гэдгээ шууд хэлэх байна” хэмээн Башар Асад мэдэгдлээ.

Ноён Трамп, Владимир Путин хоёр Сирийн мөргөлдөөний талаар утсаар ярилцсаны дараа оросууд хэдэн цагийн турш босогчдын байрлалыг бөмбөгдсөн юм. Москвагийн агаарын цохилт нь Трампын ялалттай ямар ч холбоогүйг Оросын цэргийн шинжээчид

тайлбарласан. Довтлох ажил-лагаанд оролцсон, ОХУ-ын нисэх онгоц тээвэрлэгч “Ад-мирал Кузнецов” хөлөг АНУ-ын сонгуулийн сүүлчийн шат эхлэхээс өмнө Сирийг орхиж Газар дундын тэнгисийг зорьсон. “Тайлбар энгийн. Дорнод Алеппо дахь алан хядагчид бууж өгөх бодолгүйгээс хойш мөнх хүлээгээд байж таарахгүй. Энэ бүхэнд цэг тавих шийдвэр гаргахаас өөр замгүй” хэмээн Москва дахь Гадаад болон батлан хамгаалах бодлогын зөвлөлийн тэргүүн Федор Лукьянов тайлбарлав.

Гэхдээ ОХУ ноён Трампын ялалттай уялдуулан Башар Асадыг огцруулах асуудлыг яриа

хэлэлцээнээс хасах бодолтой байгааг тэрбээр анхааруулав. “Асадыг огцруулах замаар Сири улсыг сэргээж болно гэсэн бодолтой хүн лав байхгүй. Иймд босогчдын мэдлийн хүн ам шигүү суурьшдаг бүсүүдийг эргүүлэн авч Асадын дэглэмийн хяналтад шилжүүлэх нь хамгийн зүйтэй арга” хэмээн ноён Лукьянов өгүүллээ.

Сирийн дэглэм АНУ-д үүс-сэн нөхцөлийг бус, Алеппо дахь сөрөг хүчний дотоодын зөрчил хурцдаж, хэд хэдэн удаа хоорондоо байлдсан явдлыг ашигласан хэрэг хэмээн зарим шинжээч үзэж байна. Мөн босогчид хүчээ хуримтлуулж, ханган нийлүүлэлтээ сэргээхэд

BBM©

Эрх баригч дэглэмийн бүс­лэл тэд хоёр сар гаруй хугацаа өнгөрүүлээд буй Алеппо хотын босогчдын мэдлийн дүүргүүдэд 275 мянган сири гарах арга гүй гацжээ.

нь саад учруулах зорилгоор Сирийн эрх баригч дэглэм, ОХУ хоёр агаарын цохилт өгч байгааг шинжээчид ярив. Агаарын цохилт босогчдын штаб, зэр зэвсгийн агуулах, үйлдвэрүүдийг хараалж байгаа талаар Сирийн эрх баригчидтэй нягт холбоотой Ливаны аюулгүйн шинжээч Йонес Ауди өгүүллээ. “Босогчдын харилцаа холбоог таслах зорилго ч бий. Засгийн газар, ОХУ хоёрт Алеппог балгас болгох зорилго байхгүй. Ердөө л босогчдыг бууж өгөхөд хүргэх төлөвлөгөө хэрэгжүүлж буй нь энэ” хэмээн шинжээч тайлбарлав.

Эрх баригч дэглэмийн бүс-лэл тэд хоёр сар гаруй хугацаа өнгөрүүлээд буй Алеппо хотын босогчдын мэдлийн дүүргүүдэд 275 мянган сири гарах арга-гүй гацжээ. Бүслэгдсэн иргэд дайралт бүрийг тэсч гарахаар хүнд бэрхийг туулж байна. Байл дааны онгоцууд ойролцоох дүүргийг бөмбөгдөж эхэлмэгч эмч нар бяцхан өвчтнүүдийн хамт хонгилд хоргодож өнгө-рүүлдэг талаар Алеппогийн хүүхдийн эмнэлгийн эмч ярилаа. Эдүгээ Алеппогийн бүслэгдсэн дүүргүүдэд тавхан эмнэлэг ажиллаж байгаа.

Иргэд зах дээр худалддаг хомсхон хүнсний төлөө эд хогшлоо зарцгааж байгааг сөрөг хүчний олон зөвлөлийн нэгний гишүүн Абду Кудр өгүүлэв. Мөнгөгүй болсон зарим нь бараа солилцоо хийдэг болжээ. Алеппо дахь сөрөг хүчний удирдагчдын мэдлийн хүнсний агуулахын гадаа цугласан иргэд эсэргүүцэл илэрхийлэн хашхиралдаж байгаа видео бичлэг мягмар гарагт нийтэд тарсан. Хотод хүнсний хангамж хэцүүдсэнээс хүмүүс өдөрт ганц удаа хооллох болсныг ноён Кудр өгүүлсэн юм.

Крис ТигНьюкаслын захад орших

ажилчин ангийнхны Уокер дүүргийг Оксбрижийн элит ертөнцөөс ёроолгүй ангал зааглах болсоныг Уокерт амьдардаг эцэг, эхчүүд нэг л ойлгодоггүй бололтой. Зүүн умардын сургуулиудын үнэгүй хоолонд хамрагддаг хүүхдүүд дотор 2010 онд төгсөгчдөөс ганц нь ч Их Британийн нэр хүндтэй их сургуулиудад элсээгүй судалгаа гарлаа. Уг судалгаа нь Их Британийн Засгийн газрын харьяа Нийгмийн шилжилт хөдөлгөөний комиссоос нийт-лэдэг жил тутмын тайлан гийн дүгнэлт.

Үр хү үхдийнхээ дээд бо ловс ролд санаа зовдог Оксб-рижийнхнийг бодвол Уокерт амьдрагсад үр уд мын хаа ирээдүйг тэс өөрөөр төсөөлц-гөөдөг. Түвэг болгох гүйн тулд хүүхдээ аль болох сургуульд байлгаж, ерөнхий боловсролтой болмогц нь цалин сайтай ажилд оруулах нь мөрөөдлийн дээд.

Ганц бие ээж, 22 настай Тони Купер дөнгөж сургуульд орсон дөрвөн настай Аарон хүүгийнхээ гэрийн даалгаврыг хийхэд туслаж сууна. Өөр шиг нь амьдралд эрт хөл тавихад бэлтгэхийн тулд хүүгээ “Сургуульд явуулж байгаад шалавхан төгсгөх” бодолтойгоо залуу эх ярьж байлаа.

Сургуулийн үнэгүй хоолонд хамрагдах эрх авсан хүүгээ заавал их сургуульд элсэх албагүйг тайлбарлаж буй ха тагтай Купер “Цаашдаа Нью каслдаа л ажиллах

байл гүй” хэмээн өгүүллээ. Ажил гүйд лийн түвшингээр Их Британидаа хамгийн өндөр үзүүлэлттэй зүүн умардын бүс нутаг сургуулиас олгодог үнэгүй хоолны статистикаар ч тэргүүлдэг. Үнэгүй хооллодог сурагчдын улсын дундаж 14.3 хувь байдаг бол тус бүс нутагт 18.4. Уг үзүүлэлт Ньюкаслд дөрвөн сурагчийн нэг нь буюу 23.7, харин Мидлсброд бүр 27.5 хувьтай.

Их сургуульд сурахын ач холбогдлыг хоёр хүүхдийн эх, 32 настай Хэйли Уэбстер ойлгодог. “Нийгмийн өөр өөр гарал үүсэлтэй хүмүүстэй найз нөхөр болж, нийгэмших нь сайн хэрэг” хэмээн хатагтай ярьж байлаа. Гэхдээ бүс нутгийн олонх эцэг, эх их сургууль бол биелэшгүй мөрөөдөл гэсэн бодолтой. “Дээд боловсролтой болгоход маш их мөнгө хэ-рэгтэй учраас төлбөрийг нь дийлэхгүй. Эцэг эх хүүхдүүдээ хөөгдчихөлгүй шиг сургуулиа дүүргэвэл барав гэж бод-дог” хэмээн зочид буудалд ажил ладаг хатагтай Уэбстер тайл барлав.

Уокер бол Тайн голын эрэг дэх хөлөг онгоцны үйлдвэрийн мянга мянган ажилчны тө-рөлх нутаг. Онгоц үйлдвэрлэл эрс багассан нь бүс нутгийн ажил эрхлэлтэд цохилт болж, оршин суугчдын сэтгэл санааг барайлгалаа. Хоёр бүсгүй орон нутгийн эмэгтэйчүүдэд туслах хөтөлбөр хэрэгжүүлдэг Поттери банкны олон нийтийн төвд бусдын адилаар ажил хайн байнга очдог.

Уокер, Оксбриж гэсэн хоёр ертөнц хоорондоо ийм их ялгаатайн учир нь санхүү тэй холбоотойг Уокерын эмэгтэй-чүүдийг хөгжүүлэх ажил хариуцсан Дебби Лагун жишээ татан байж ярилаа. Уокерын оршин суугчид Ньюкасл орох автобусанд суухдаа хүртэл мөнгөө тоолдог. Үүнээс гадна иргэдэд өөртөө, ирээдүйдээ итгэх итгэл үгүйлэгдэж бай гааг “Хүн гээч амьтан өөрийн хөө амьдралаар л юмыг хэмж-дэг” хэмээх үгээр хатагтай тайлбарлав. Умардын дундаж ангийнханд хүртэл Оксбрижийн түвшинд амьдралаа сайжруулах нь хүчир хэрэг гэсэн бодол шингээстэй.

Аарон хүү хичээлдээ их сайныг хатагтай Купер ярьж байлаа. Тус бүс нутгийн сур гуулиуд ч хүүхдүүдийг чадлынхаа хэрээр урамшуулан зоригжуулдаг. Ньюкаслын нэгэн дунд сургуулийн хоолны танхимд их сургуульд элсэж чадсан сурагчдын нэрсийн жагсаалтыг байрлуулжээ.

Тус бүсэд оршиж ирсэн тэгш бус байдлыг багасгаж, сурагчдыг нь Их Британийн бусад хэсгийнхнээс хоцроол-гүйгээр амьдралд бэлтгэх гэвэл Засгийн газрын “Ядууралтай тэмцэх стратеги”-д өөрчлөх ору улах шаард лагатайг Шотландаас Солтберн хүртэлх уудам нутгийн 1250 сургуулийг нэгтгэдэг Schools NorthEast байгууллагын тэргүүн Майк Паркер анхааруулж байна.

Page 11: YНЭ: 600₮ Долларын ханш тогтворжлоо · 2019-08-27 · батлах гэж байна. ... юу юугүй тулаад ирлээ. 3 Цагаан ордонд

11

Эдийн засаг

2016.11.18, БААСАН ~ №241 (519) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

» ТАТВАР

3.97Их наяд төгрөг. Татварын орлого энэ оны аравдугаар сарын байдлаар 0.6 хувь буюу 25.2 тэрбум төгрөгөөр өссөн байна. Ингэснээр 3.97 их наяд төгрөгт хүрчээ.

» ХУДАЛДАА

865.9Тэрбум төгрөг. Худалдааны салбарын нийт борлуулалт гуравдугаар улирлын байдлаар 865.9 тэрбум төгрөг буюу ес гаруй хувиар багасчээ. Мөнгөн дүнгээр 8.2 их наяд төгрөгтэй тэнцсэн байна.

» ХҮНСНИЙ ҮНЭ

1.6Хувь. Гол нэрийн барааны үнэ энэ сарын 16­ны байдлаар өмнөх сарынхаас 1.6 хувиар багасчээ. Өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.5 хувиар өссөн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тухайлбал, хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 7.3, ямааных 9.8 хувиар хямдарчээ.

» ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ

30.6Хувь. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 44.8 хувийг бүрэн дунд боловсролтой иргэд эзэлж байна. Мөн 30.6 хувь нь бакалаврын боловсролтой иргэн байгаа аж.

» ТҮҮХИЙ ЭД

5.2Сая баррель. АНУ­ын агуулахууд дахь газрын тосны нөөц өнгөрсөн долоо хоногт 5.2 сая баррелиар өссөн байна. Ингэснээр West Tex­as төрлийн газрын тосны ханш 0.5 хувиар буурч, 45.5 ам.доллартай тэнцлээ. Brent­ийн үнэ 32 центээр өсөж, баррель нь 46.6 ам.долларт хүрчээ.

» УУЛ УУРХАЙ

1225.28Ам.доллар. Алтны ханш гурван өдөр дараалан буурлаа. Олон улсын зах зээлд шаргал металлын ханш 1225.28 ам.доллартай тэнцэж байна.

» ДЭЛХИЙД

5.6Хувь. Австралийн ажилгүйдлийн түвшин өнгөрсөн сард 5.6 хувьд хүрсэн байна. Энэ хугацаанд 9.8 мянган иргэн шинээр ажлын байранд оржээ.

7.1Хувь. Филиппиний эдийн засаг өнгөрсөн улиралд 7.1 хувиар өслөө. Энэ нь шинжээчдийн таамгаас 0.4 хувиар өндөр үзүүлэлт.

12 Хувь. Сингапурын газрын тосны бус экспорт аравдугаар сард 12 хувиар буурлаа.

ЗГМ ТОВЧХОН

АНУ доллар 2428.64 Евро 2602.17 Япон иен 22.28

ОХУ рубль 37.39

БНХАУ юань 353.57 БНСУ вон 2.07

ВАЛЮТЫН ХАНШ

Монголбанк долоо хоногийн хугацаанд 124.4 сая ам.доллар зах зээлд нийлүүлэв

Б.Ганбаяр / ЗГМ©

Б.Баяртогтох @bayartogtokhZGM

ТОЙМ

Төгрөгтэй харьцах ам.долларын ханш тогтворжлоо

“Rio Tinto” группийн удирд-лагууд Гвиней дэх “Simandou” төмрийн хүдрийн төслийн хүрээнд хийж байсан төлбөртэй холбоотойгоор Эрчим хүч, эрдсийн группийн захирал Алан Дэвисийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Оронд нь “Rio Tin-to”-ийн Зэсийн салбарын олон улсын үйл ажиллагаа эрхэлсэн захирал Б.Болдыг томилжээ. Учир нь тус компанийн дотоод хяналт шалгалтаар Алан Дэвисийг 2011 онд “Simandou” уурхайн асуудалд зөвлөхөөр

ажилласан Франсуа де Комбред 10.5 сая ам.доллар өгснийг тогтоожээ. Тус компанийн ТУЗ албан мэдэгдэлдээ “олон улсад дагаж мөрддөг “Rio Tin-to”-ийн стандартыг биелүүлж чадсангүй” гэдгийг онцолсон байна. 20 тэрбум ам.доллараар үнэлэгдэх “Simandou” төсөл нь анх дэлхийн хамгийн үнэ цэнэтэй ордуудын нэгд тооцогдож байсан.

Мөн үүнээс өмнө Гвинейн эрх баригчдад хээл хахууль өгсөн байж магадгүй асуудлаар уурхайн эзэмших эрхийг АНУ-ын хууль хяналтын байгуул лагаас шалгаж байсан удаатай ажээ.

БНХАУ-ын нүүрсний сал-барын тэргүүлэгч “Shenhua Group” борлуулалтын бодлогоо өөрчилсөн гэж эх сурвалж мэдээллээ. Энэ сарын 15-наас мөрдөгдөж эхэлсэн бодлогын хүрээнд тус компани урт хугацаатай гэрээ байгуулаагүй хэрэглэгчдэд нүүрс нийлүү-лэхгүй байхаар болжээ. Өөрөөр хэлбэл, спот ханшаас илүү гэрээний үнийг барьж, эцсийн хэрэглэгчдэд хүргэх нийлүүлэлтээ хязгаарлаж эхэлс-ний илрэл гэж шинжээчид үзэж байна. БНХАУ-ын Засгийн

газар нүүрсний ханшийн огцом өсөлтийг зогсоож, зах зээлийг тогтворжуулахаар зорьж байгаа. Энэ хүрээнд төрийн өмчит томоохон олборлогчдод нийлүүлэлтээ нэмж, хэрэг-лэгчидтэйгээ харьцангуй хямд үнээр урт хугацаатай гэрээ байгуулах чиглэл өгчээ. Иймээс “Shenhua Group” болон “China National Coal” компани томоохон цахилгаан станцуудтай урт хугацаатай гэрээ байгуулсан гэж өнгөрсөн долоо хоногт мэдээлж байв. Талууд урт хугацааны гэрээнд нүүрсний үнийг тонн

тутамд 535 юань байхаар тооцоод байгаа аж. Энэ нь одоогийн спот ханшаас 22 хувиар хямд үнэ юм.

Чинхуандао боомтод эрчим хүчний нүүрсний жишиг ханш өнгөрсөн долоо хоногт тонн нь 700 юань болж, дээд цэгтээ хүрчээ. Үүнээс хойш бага зэрэг буурч, 680 орчим юаньд хэлбэлзэж байна.

Харин ирэх онд БНХАУ-ын нүүрсний зах зээлийн зохист ханшийн түвшнийг 550-660 юань байхыг “Shenhua Energy” тодорхойлж байгаагаа онцолж байсан юм.

“Shenhua” борлуулалтын бодлогоо өөрчилжээ

“Rio Tinto” Б.Болдыг “үнэлэв”

ОХУ-ын төрийн байгуул-ла гуудад бараа, үйлчилгээ нийлүүлэх сонгон шалга руу-лалтуудын ихэнх нь хийсвэр, зохиомол байсныг тус улсын Шударга өрсөлдөөний хороо-ноос мэдэгдлээ. Төрийн

бай гуул лагуудаас зарлаж буй тен дерүүдийн ихэнхэд нь ганц орол цогч өрсөлддөг байсныг тог тоожээ. Иймд холбогдох хууль, журмыг өөрчлөх хэ-рэг тэй гэдгийг албаныхан онцолж байна. Тус улс ил тод байдал, өрсөлдөөнийг дэмжиж, авлига хээл хахуулийг таслан зогсоохын тулд Худалдааны хууль тогтоомжийг баталсан.

Гэвч өнөөг хүртэл хэрэгжихгүй байгаа юм. ОХУ-ын Засгийн газар авлигатай тэмцэх өргөн хүрээний ажил эхлүүлж, өндөр албан тушаалтнуудыг шалгаж эхлээд байгаа. Гэхдээ шинжээчид үүнийг хээл хахуулийн эсрэг гэхээсээ илүү хөрөнгөтнүүдийн хоорондох улс төрийн маргаан байж магадгүй гэж таамаглаж байгаа ажээ.

Гаш у у нсу хайт-Ганцмод боомтоор оны эхний арван сарын байдлаар нийт 9.27 сая тонн нүүрс импортолсон тухай БНХАУ-ын талаас мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 104 хувиар буюу хоёр дахин өссөн

дүн. Харин борлуулалт 14.2 сая тонныг давж, дөрөв дахин нэмэгдсэн байна. Боомтын нүүрсний импорт энэ оны гуравдугаар сараас хойш огцом нэмэгдсэн.

БНХАУ-ын Засгийн газрын бодлогын дагуу дотоодын нүүрс ний нийлүүлэлт буур сан нь им порт болон бор луу лалтыг идэвх жүүлжээ. Харин найм-

дугаар сараас хойш боом тын нүүрсний импортын дундаж үнэ өсөж эхэлжээ. Аравдугаар сарын байдлаар тус боомтод түүхий нүүрсний дундаж ханш 730 юань байсан аж. Энэ нь өмнөх сараас 310 юаниар өссөн дүн. Харин угаасан нүүрсний дундаж үнэ тонн нь 950 юань буюу өмнөх сараас 380 юаниар чангарсан байна.

Гашуунсухайт-Ганцмод боомтоор 9.27 сая тонн нүүрс импортлов

ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ

УУЛ УУРХАЙ

ТОМИЛГОО

ХӨРШ

Зохиомол тендер зарлаж байсныг тогтоолоо

Б.БатманлайШинжээч

Э.ЭрдэнэтуяаШинжээч

Э.ЭрдэнэтуяаШинжээч

Ам.долларын ханш арван-нэгдүгээр сар гарснаас хойш өссөөр байсан. Монголбанкны зарласан албан ханшаар пүрэв гарагт ам.доллар 2428.64 төг-рөгтэй тэнцлээ. Төгрөгийн эсрэг ам.долларын ханш ялимгүй суларсан нь энэ. Монголбанкны зүгээс ханшийн огцом хэлбэлз-лийг сааруулах зорилгоор ва лютын дуудлага худалдааг тогтмол зохион байгуулж, долоо хоногийн хугацаанд 124.4 сая ам.доллар зах зээлд нийлүүлэв. Ингэснээр түүхэн дээд цэгтээ ирээд байсан ам.долларын ханш ялимгүй тогтворжиж, дээрх түвшинд ирэв.

Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаа нь валютын захын эрэлт, нийлүүлэлтийн мэдээллийг түгээх гол хэрэгсэл. Төв банкны зүгээс зах зээлд гарч буй ханшийн огцом өсөлтийг аргамжих үүднээс их хэмжээгээр ам.доллар нийлүүлэх нь эрс нэмэгдсэн. Гэвч валютын нөөц нэг тэрбумаас хэтрэхгүй байгаа нөхцөлд байнга зах зээлд ам.доллар нийлүүлэх боломж тааруухан. Тиймээс валютын нөөцөө яаралтай зузаатгах, улмаар ханшийн огцом хөдөлгөөнийг богино хугацаанд тогтоон барих шаардлага төв банк болон Засгийн газрын

өмнө тулгараад байна. Гэхдээ төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэж байх учиртай.

Монголбанкны зүгээс төгрөг-тэй харьцах валютын ханш уян хатан тогтох ёстой гэсэн зарчмыг баримталж ирсэн. Ийм нөхцөлд нийлүүлэлт нэмэгдэж байж, төгрөгийн ханшийн сулрах үзэгдлийг аажмаар зогсоох боломжтой аж. Төгрөгтэй харьцах ам.долларын ханш оны эхнээс 23 хувиар өсөөд байна. Энэ нь төгрөгийн ханш 23 хувиар суларсан гэсэн үг. Ийнхүү өссөн нь банкуудын иргэдэд санал болгож байгаа хадгаламжийн хүүнээс даруй өндөр байгаа юм. Энэ нь иргэд төгрөгийн

хадгаламжаа ам.долларт хөрвүүлэх шалтгааны нэг болсон хэвээр.

Ам.долларын нийлүүлэлтээс шалтгаалж богино болон дунд хугацаанд төгрөгийн ханшийн өрсөлдөх чадвар дээшлэх боломжтойг зарим эдийн засагч хэлж буй. Энэ нь дотоодын эдийн засагт валют авчрах мега төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулах, саатаад буй төсөл, хөтөлбөрийг цаг алдалгүй хэрэгжүүлэх учиртайг өгүүлсэн хэрэг. Гадаадын шууд хөрөнгө оруулалт хасах утгатай золгоод удаж байна. Энэ нөхцөлд ам.доллар улам ховордох эрсдэл тэй. Тиймээс ч өдөр ирэх тусам ханшийн дарамт нэмэгдэж байгаа. Үүнийг сааруулах,

ханшийн эрсдэлийг зөөллөх гарц нь хөрөнгө оруулалт даллах мега төсөл болж буй. Өөрөөр хэлбэл, хүндрэлийг даван туулах, одоогийн нөхцөл байдлаас богино хугацаанд гарах дөт зам нь мега тодотголтой төслүүд болж байгаа юм.

Дэлхийн зах зээлд нүүрс болон зэсийн үнэ өсөж байгаа нь дотоодын эдийн засагт ирж буй сайн мэдээний нэг. Энэ нь дунд хугацаанд экспортын орлого нэмэгдэж, хомсдоод байгаа ам.доллар дотоодын эдийн засагт орж ирэх боломж гэдгийг эдийн засагч Ч.Хашчулуун тэмдэглэв. Тэрбээр “Хүлээлтийг зөв удирдаагүйгээс төгрөгийн ханш огцом уналаа” хэмээн дүгнэсэн юм.

“Импорт”-ын эдийн засагтай гэж хэлж болох манай улсын хувьд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнээ гаднаас худалдаж авах, эсвэл гаднаас авсан орцоор хийх нь их. Өнөөгийн нөхцөлд валютын ханш төгрөгийн эсрэг чангарч байгаа нь иргэдийн худалдан авах чадварт сөргөөр шууд нөлөөлж, өрхийн хэрэг лээ хумигдах болсон. Валютын ханшийн дарамт дунд хугацаанд үнийн өсөлт болж, улмаар иргэдийн хэрэглээнд нөлөөлөх эрсдэлтэйг цөөнгүй эдийн засагч анхааруулж буй. Ийм нөхцөлд дунд болон бага орлоготой иргэдээ хамгаалах, ажлын байрыг хадгалсан бодлого хэрэгжүүлэх нь оновчтойг Азийн хөгжлийн

банкны “Азийн төлөв байдлын тайлан”-д тодотгожээ.

Монголбанкны мөнгөний бодлогын хүү одоогоор 15 хувьтай байгаа. Энэ нь валютын ханшийн огцом өсөлтийн эсрэг авсан арга хэмжээ байв. Бодлогын хүүг өндөр тогтоосноор дотоодын зах зээл дэх төгрөгийн нийлүүлэлтийг хумихад үндсэндээ чиглэсэ-нийг ч төв банк тайлбарла сан. Ингэснээр Монголбанк уламж лалт мөнгөний бодлого хэ рэгжүүлэх болсноо үүгээр мэдэгдсэн юм. Бодлогын хүү нь төв банкинд уян хатан ханш тогтох бололцоог бүрдүүлсэн гэдэг. Нөгөө талдаа валютын нөөцөө хамгаалах, цаашлаад валютын нөөцөө нэмэгдүүлэх боломжийг ч олгосон аж.

Монголбанкны Зах зээлийн газрын захирал Б.Батдаваа “Бид өнөөдрийн байдлаар дөрвөн сар орчмын импортын хэрэгцээг хангах нөөцтэй байна. Гэхдээ өмнөх жилүүдийнх шиг их хэмжээний интервенц хийж, ханшийг барих оролдлого хийх орон зай бага болчихлоо. Тийм учраас экспортын орлого буурсан, гадаад валютын орох урсгал багассан үед ханшийн уян хатан бодлогоо үргэлжлүү-лэн хэрэгжүүлэх хэрэгтэй болж байгаа” хэмээн манай сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн юм. Тэрбээр “Эдийн засгийн суурийг бэхжүүлэх, импортын хэт тэлэлтийг тодорхой хэмжээнд хязгаарлах, валютын орох урсгалыг дэмжих, валютын нөөцөө хамгаалах зорилгоор мөнгөний бодлогын хүүгээ өсгөөд байна. Цаашдаа Засгийн газраас валютын орох урсгалаа нэмэгдүүлж чадвал тэр хэрээр Монголбанк нөөцөө нэмэг дүүлэх боломж бүрдэнэ” хэмээн тодотгосон билээ. Ам.долларын ханш валютын дуудлага худалдааны үр дүнд ялимгүй тогтворжоод байна.

Дуудлага худалдаа нь валю тын захын эрэлт, нийлүү лэл-тийн мэдээл лийг

түгээх гол хэрэгсэл

Page 12: YНЭ: 600₮ Долларын ханш тогтворжлоо · 2019-08-27 · батлах гэж байна. ... юу юугүй тулаад ирлээ. 3 Цагаан ордонд

Эдийн засаг

12 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.11.18, БААСАН ~ №241 (519)

Зэсийн ханш өсөлтөө алдаж эхлэв

99903584, 99903581

Өнгөрсөн сарын 24-нөөс хойш тасралтгүй өссөн зэсийн ханш эргэн суларлаа. Лондоны металлын биржид шаргал түүхий эдийн ханш гурван өдөр дараалан буураад байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгуулсан. Ингэснээр Трампын мөрийн хөтөлбөрт тусгасан бүтээн байгуулалтын төслүүд урагш лах дохиог асаасан юм. Үүнээс үүдэн үйлдвэрлэлийн түүхий эд зэсийн

үнэ чангарч, 5600 ам.долларыг давсан. Гэвч өсөлтөө алдаж эхэллээ. Пүрэв гарагийн байдлаар тонн зэсийн ханш 5525 ам.долларт хэлбэлзэж байна. Сүүлийн гурван өдөрт 80 орчим ам.доллараар хямдарсан нь энэ. Трам пын ялалт багагүй хугацаанд зэсийн ханшийг дэмжсэн. Гэхдээ урт хуга цаанд ханшийн өсөлтөд Трампын ялалтаас илүү хүчин зүйл шаардлагатай гэж шинжээчид үзэж байна.

Зэсийн ханш сүүлийн нэг сард (ам.доллараар)

МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ГАДААД КОМПАНИУД

ТҮҮХИЙ ЭД

НЭР СИМБОЛ НЭГЖ ХАНШ ($) ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

АЛТНЫ СПОТ XAU унци 1225.84 -0.06% 11/17/2016

ЦАГААН АЛТ PLA унци 944 -0.26% 11/17/2016

МӨНГӨ SIA унци 16.955 +0.17% 11/17/2016

ЗЭС (COMEX) HGA фунт 246.45 -0.58% 11/17/2016

ТӨМРИЙН ХҮДЭР TIOA тонн 70.2 -0.3% 11/17/2016

WTI ТОС CLA баррель 45.46 -0.24% 11/17/2016

БРЕНТ COA баррель 46.51 -0.26% 11/17/2016

БЕНЗИН XBA 131.34 -0.43% 11/17/2016

БАЙГАЛИЙН ХИЙ NGA Mmbtu 2.77 +0.22% 11/17/2016

НҮҮРС (NYMEX) QZA тонн 40 -1.23% 11/17/2016

НҮҮРС (NEW CASTLE) XWA тонн 89.5 -5.74% 11/17/2016

ЭЛСЭН ЧИХЭР SBA фунт 0.203 -3.74% 11/17/2016

БУДАА RRA центнер 9.61 -0.88% 11/17/2016

БУУДАЙ WA бушель 415.75 +0.36% 11/17/2016

КАКАО CCA тонн 2411 +0.67% 11/17/2016

КОФЕ KCA фунт 1.64 -0.54% 11/17/2016Энэхүү ханшийн мэдээлэл нь хүснэгтэд заасан өдрийн 15 цагийн байдлаарх дүн тул үүнээс хойш өөрчлөгдсөн байх боломжтой.

RIO TINTO RIO ASX AUD

WOLF PETROLEUM WOF ASX AUD

PETRO MATAD MATD LON GBX

ASPIRE MINING AKM ASX AUD

GUILDFORD COAL GUF ASX AUD

PROPHECY DEVELOPMENT PCY TSX CAD

TURQUOISE HILL RESOURCES TRQ TSX CAD

SOUTHGOBI RESOURCES SGQ TSX CAD

XANADU MINES XAM ASX AUD

ENTREE GOLD ETG TSX CAD

НЭР СИМБОЛ БИРЖ ВАЛЮТ ХАНШ ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

57.59 +1.14% 11/17/2016

0.015 -6.25% 11/17/2016

3.775 +24.79% 11/17/2016

0.037 -5.13% 11/17/2016

0.013 -7.69% 11/17/2016

3.05 -3.17% 11/17/2016

4.5 -2.39% 11/17/2016

0.41 +32.26% 11/17/2016

0.18 -7.69% 11/17/2016

0.4 -4.76% 11/17/2016

НЭР СИМБОЛ ХАНШ (нэгж) ӨӨРЧЛӨЛТ ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

NASDAQ COMPOSITE CCMP 5294.586 +18.96 +0.36% 11/17/2016DAX INDEX DAX 10663.87 -71.27 -0.66% 11/17/2016TORONTO STOCK EXCHANGE SPTSX 14733.22 -22.88 -0.16% 11/17/2016S&P/ASX 200 AS51 5338.539 +10.87 +0.2% 11/17/2016S&P 500 INX 2176.94 -3.45 -0.16% 11/17/2016SHANGHAI COMPOSITE SHCOMP 3207.458 +2.4 +0.07% 11/17/2016DOW JONES INDUSTRIAL AVERAGE INDU 18868.14 -54.92 -0.29% 11/17/2016TOP 20 MSETOP 10970.28 +60.15 +0.55% 11/17/2016FTSE 100 UKX 6749.72 -43.02 -0.63% 11/17/2016HANG SENG HSI 22280.77 +0.24 0.00% 11/17/2016NIKKEI 225 NKY 17862.63 +0.42 0.00% 11/17/2016

▲▼▼ ▲▼▲▼▲ ▼

◄► ◄►

ДЭЛХИЙН ГОЛЛОХ ИНДЕКСҮҮД

Тухайн өдөр арилжаалагдсан хувьцаа

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

НЭР СИМБОЛ ХАНШ (нэгж) ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

АПУ ХК APU 377.42 -0.67 % 11/17/2016ГОВЬ ХК GOV 9370 5.10 % 11/17/2016СҮҮ ХК SUU 127.01 0.96 % 11/17/2016ТАЛХ ЧИХЭР ХК TCK 17630 -2.06 % 11/17/2016АДУУН ЧУЛУУ ХК ADL 1727 0.06 % 11/17/2016БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛ ХК BNG 40000 0.00 % 11/17/2016УБ-БҮК ХК BUK 301 0.00 % 11/17/2016АРИГ ГАЛ ХК EER 2250 0.00 % 11/17/2016ХӨХ ГАН ХК HGN 60 -1.28 % 11/17/2016ГЕРМЕС ЦЕНТР ХК HRM 140 0.00 % 11/17/2016ЖЕНКО ТУР БЮРО ХК JTB 65.9 -0.12 % 11/17/2016МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК MCH 605 0.83 % 11/17/2016МОНГОЛ ШУУДАН ХК MNP 300 0.00 % 11/17/2016ШАРЫН ГОЛ ХК SHG 2358 2.48 % 11/17/2016ТАВАН ТОЛГОЙ ХК TTL 2436 0.00 % 11/17/2016

▼▲▲▼▲

◄►◄►◄►▼

◄►▼▲

◄►▲

◄►

4,600.00

4,800.00

5,000.00

5,200.00

5,400.00

11/16 5,433.00