ysnii hort hawdar

28
Бие даалт www.zaluu.com www.zaluu.com

Upload: bayar-jargal

Post on 22-Oct-2014

1.044 views

Category:

Documents


11 download

TRANSCRIPT

Page 1: Ysnii Hort Hawdar

Бие даалт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Ysnii Hort Hawdar

Ясны хорт хавдар /Osteosarcoma/

Ясны эд эсээс гаралтай хорт хавдрыг өмөн гэж

нэрлэдэг.

Тархалт: 100000 хүн амд эрэгтэйд 1,8, эмэгтэйд 1,3 тус

тус тохиолддог. Залуу насны хүмүүс их өвчилдөг. /15-

30/ насанд голчлон чөмөгт яс, булууг гэмтээдэг.

Халгаат хүчин зүйлүүд: Цацраг идэвхит туяа их

нөлөөтэй. Ер нь хоргүй хавдрын улмаас шаруулж

байсан хүмүүс ясны өмөнгөөр их өвчилдөг. Ясны өмөн

ясны хоргүй хавадр буюу тэжээлийн өөрчлөлтийн

суурин үүсдэг. Хорт хавдар үүсэхэд гэмтэл, физик

эмчилгээ /УВЧ, солюкс гэх мэт/ туяа эмчилгээ, рентген,

нарны хэт ягаан туяа зэрэг хүчин зүйлүүд нөлөөтэй.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Ysnii Hort Hawdar

Эмгэг бүтэц: Ясны хорт хавдар ямар ч ясанд үүсч болдог бөгөөд 70% нь чөмөгт яс, түүний булуу хэсэг, дунд чөмөг, буглага, шилбэний ясыг гэмтээдэг. Бусад үлдсэн чөмөгт, хавтгай, нуруу, хавирганы араг ясыг гэмтэх нь цөөн байдаг.

Ясны өмөн /osteosarcoma/

Хамгийн их тохиолддог хэлбэр. Ясны эд эсээс гаралтай өмөнг эсийн бүтцээр нь хэдэн төрөл болгодог.

Онцлог нь: Залуу насны эрэгтэйчүүд, ялангуяа 10-16 насны хүүхдэд их тохиолддог. Хавдар нв дунд чөмөгний доод булуунд, шилбэний том ясны дээд булуунд, атгаал чөмөгний доод булууны хэсэгт голчлон үсэрхийлэл өгдөг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Ysnii Hort Hawdar

Osteosarcoma

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Ysnii Hort Hawdar

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Ysnii Hort Hawdar

Юингийн өмөн

Хүүхэд, өсвөр насны ялангуяа 4 хүртэл насны

хүүхдэд элбэг тохиолдоно.

40с дээш насны хүнд бараг тохиолддоггүй, ховор

хэлбэр

Өмөн чөмөгт ясны булуу болон гандан хэсгийн

аль алинд нь байрладаг.

Ихэвчлэн аарцаг, хавирга, далны ясыг гэмтээдэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Ysnii Hort Hawdar

Мөгөөрсний өмөн

Мөгөөрсний эдээс гаралтай хорт хавдар юм.

Өмөн нь мөгөөрснйи эд эсээс үүсдэг.

Хүүхдэд тохиолдох нь ховор

30 наснаас дээш хүмүүс их өвчилдөг.

Өмөн аарцагны, далны хавирганы ясанд ихэвчлэн

байрладаг.

Ургалт удаантай, үсэрхийлэл хожуу өгдөг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Ysnii Hort Hawdar

Хавдарын ургалт

Өмөнгийн эсийн хуваагдал эрчимтй явагдах тусам

хавдар төдий чинээ томорно. Хаввдар ургахын

хирээр ясанд 3 төрлийн үндсэн өөрчлөлт үүсдэг.

1. Ясны бүтэц өөрчлөгдөнө.

2. Яс нь хатуурдаг, хугардаг, хайлдаг.

3. Ясны тэр хэсэгт хүчтэй урвал явагддаг.

Ясны дийн өөрчлөлт нь анхлан тэр хэсэгтээ ясны

сийрэгжилтээр эхэлдэг. Ясны сийрэгжилт

/остеопороз/ нь ясны нэг ч эзэлхүүн дэхь ясны

эгнээний тоо хэмжээ багаснаас үүсдэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Ysnii Hort Hawdar

Ясны хатуурал /остеосклероз/

Ясны хэвийн эд өөрчлөгдөхийн зэрэгцээ өмөнгийн

ургалт хамт явагддаг. Ясны хорт хавдарт ясны

өөрчлөлт илүү давамгайлсан бол ясны хайлсан

хэлбэр гэж нэрлэдэг. Ясны хатуурал давамгайлсан

хавдар байвал үүнийг ясны хатуурал хэлбэрийн

өмөн гэж нэрлэдэг. Ясны өмөн ясан дотор талыг

гэмтээж, дотроо тархаж ясны чөмгөнд орсон бол

хорт хавдрын эс, аль ч эрхтэн эдэд үсэрхийлэл өгч

тархдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Ysnii Hort Hawdar

Яс хальсны урвал /периостальная реакция/

Хорт хавдар нь гадна тийшээ тархаж нэвчиж ясны

хальсыг ховхлон гэмтээж, зөөлөн эд рүү нэвчиж

ордог бөгөөд өмөнгийн зарим хэсэг нь яснаасаа

зөөлөн эд рүү шилжин нэвчдэг. Үүнийг зөөлөн эдийн

бүрэлдэхүүнтэй ясны өмөн гэж нэрлэдэг. Хавдар

ургаж ясыг гэмтээснээр ясны эмгэг хугаралт үүсдэг.

Үсэрхийлэл: Ясны хорт хавдар цусны судсаар

уушгинд үсэрхийлэл эрт өгдөг онцлогтой. Юингийн

хорт хавдар уушгинд үсэрхийлэл өгөхийн зэрэгцээ

бусад яс, чөмгөнд мөн өгдөг. Хавдар судлалын

практикт хэсэг газрын ба тархмал хэлбэр гэж 2

хуваадаг. Тархмал хэлбэр нь алсын үсрхийлэлтэй

байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Ysnii Hort Hawdar

Эмнэл зүйн ангилал

Тх-анхдагч хавдрыг оношлох баримт хангалтгүй байна.

ТО-анхдагч хавдар илрээгүй.

Т1-хавдар нь зөвхөн холтослог давхарт байна.

Т2-хавдар холтослог давхаргын хүрээнээс хальсан

N-тунгалагийн булчирхай

NX-орчны тунгалагийн булчирхайд үсрхийлэл байгаа эсэхийг тодорхойлох шинжилгээ баримт хангалтгүй

NO-орчны тунгалагийн булчирхайд үсэрхийлэл өгөөгүй

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Ysnii Hort Hawdar

N1-орчны тунгалагийн булчирхайд үсэрхийлэлтэй

М-алсын үсэрхийлэлийг тэмдэглэнэ.

М-алсын үсэрхийлэл

Мх-алсын үсэрхийлэлийг тодорхойлох мэдээлэл

дутагдалтай байна.

М0-алсын үсэрхийлэл байхгүй

М1-алсын үсэрхийлэлтэй

G- эсийн ялгарлын зэрэг

Gх-эсийн ялгарлын зэргийг тогтоох

G1-эсийн ялгарал өндөр-хоруу чанар бага

G2-эмч зэрэг ялгаралт дунд-хоруу чанар бага

G3-эсийн ялгаралт бага-зэрэг хоруу чанар их

G4-ялгарал үгүй хоруу чанар илүү их

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Ysnii Hort Hawdar

Эмнэл зүйн шинж тэмдэг

Ясны хорт хавдрын үед өвдөх, хавдар тэмтрэгдэх, үе

мөчний хөдөлгөөн алдагдах зэрэг зайлшгүй илэрдэг

үндсэн гол шин тэмдэг байдаг.

1. Өвдөх: Өьдөлт нь эхлээд тодорхой биш байдаг дараа

нь хавдартай хэсэгтээ хуруу дарам газарт өвдөнө.

Эхлээд үе үе хааяа өвдөнө, дараа нь байнгын

өвдөнө.Өвдөлтийн эрчимжилт нь аажим тасралтгүй

нэмэгдэнэ. Өмөнгийн өвдөлт нь шөнө тайван байх үед

улам ихэснэ. Харин үе мөч хөдөлгөөнгүй байлгахад

өвдөлт намдахгүй, ихэсдэг. Юингийн ба ретикуляр хорт

хавдрын үед өвдөлт нь эхэндээ үе үе өвддөг бөгөөд

аажимдаа улам ихэснэ. Ясны болон Юингийн хорт

хавдрын үед хүчтэй өвддөг. Мөгөөрсний хорт хавдрын

үед өвдөлт нь хурц биш байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Ysnii Hort Hawdar

2. Ясны хавдар нь овойсон, яс нь зузаарсан нь

нүдэнд ил тод харагддаг нь ясны хорт хавдрыг

сонгомол шинжийн нэг юм. Ясны өмөн ба овгор

зүйл нь өвдөлт эхэлснээс хойш хэдэн долоо

хоногийн дараа илрч болно.

Явц: Ясны хорт хавдрын шинж тэмдгүүд

давшингуй түргэн нэмэгдэж, тэр хэсгийн арьс нь

улайж халуун нь ихсэж, хавдрын дээрхи арьсны

судасжилт улам тодорно. Юингийн хорт хавдрын

үед нилээд халуурч, эвгүй оргиж, арьс нь улайж,

хавдартай хэсэгт эмзэглэлтэй байдаг. Мөгөөрсний

хорт хавдар аажим давшингуй явцтай.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Ysnii Hort Hawdar

Эмгэг хугаралт

Ясны хорт хавдрын үед эмгэгээр нь яс хугардаг.

Эмгэг хугаралт нь хар аяндаа, эсвэл үл ялимгүй

гэмтэл ба биеийн хүчний ачааллаас болж үүсдэг.

Ясны эмгэг хугаралт нурууны нугаламын их бие,

дунд чөмөг, буглага, шилбэний том яс, хавирганд

үүсдэг. Эмгэг хугарлын үед хугарсан хэсэгт хлбэр

дүрс нь өөрчлөгдөх, мөчний хөдөлгөөн

хязгаарлагдах буюу хэвийн байдал нь

өөрчлөгддөг. Рентген зураг дээр хугарлын том

биш голомт, хэлтэрхий, хугарлын шугам нь тэгш

биш, ясны бүтцийн эмгэг өөрчлөлт илэрнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: Ysnii Hort Hawdar

Оношлогоо

Ясны хорт хавдар гэж сэжиглэгдвэл асуумж,

бодит үзлэг хийх, рентгенд харж зураг авна.

Хамгийн төгс арга бол хатгалт хийх буюу ил

аргаар /хагалгааны үед/ эд эсийн шинжилгээ авах

юм.

Харах ба тэмтэрч, барьж үзэх: Яс нь овойсон,

томорсон хэлбэр дүрс өөрчлөгдсөн, зөөлөн эд нь

хавдаж овойж томорсон, арьс нь улайсан, арьсны

судаснууд нь өргөссөн байдаг. Тэмтэрч үзэхэд

хатуу хөдөлгөөнгүй, бага зэрэг эмзэглэлтэй

хавдар баригдана.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: Ysnii Hort Hawdar

Лабораторийн шинжилгээнд: Олнхи өвчтөнд СОЭ

ихэсдэг.

Биохимийн шинжилгээнд:Ясны хорт хавдрын үед

шүлтлэг фосфатазын хэмжээ ихэсдэг.

Рентген шинжилгээнд: Зургийг 2 чиглэлээр авах

шаардлагатай. Ясны хорт хавдар, ясны хайлалт,

хатуурал, ясны хальсны урвалж бүхий өөрчлөтүүд

Ясны хайлалт:рентген шинжилгээнд хавдартай

хэсэгт ясны хүрээнд эгнээнүүд өөрчлөгдөж эхлээд

ясны сийрэгжилт үүсч, дараа нь зөв биш

хэлбэртэй тод биш барзгар хүртэй голомт бий

болдог.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: Ysnii Hort Hawdar

Ясны өмөнгийн остеосклеороз: Хорт хавдрын хатуурал нь тэгш биш, бүдэг ирмэгтэй ясны бүтэцгүй, сүүдэр хэлбэртэй байна.

Тооцоолуурт томографи:Ясны хавдрын тархалт,хэмжээг тодорхойлно.

MRJ буюу соронзон долгионы томографи:Хавдар зэргэлдээх эрхтэнд тархсан байдлыг илрүүлж дүгнэнэ.

Цөмийн оношлогоо: Изотопийн аргаар ясан дахь үсэрхийллийг илрүүлэх буюу үгүйсгэдэг.

Судасны шинжилгээ:Тодосгогч бодис хавдарт ихээр хуримтлагдаж, судасны байрлал замбараагүй болсон,тахиралдсан хавдарт судасжилт ихэссэн өөрчлөлтүүд илэрнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: Ysnii Hort Hawdar

Эд эсийн шинжилгээ: Ясны хавдрыг тусгай

зүүгээр цоолж хатгаж шинжилгээ авдаг. Мөн

хагалгаа хийж ил аргаар хавдраас шинжлэх

материал эд авч яаралтай шинжилгээ хийдэг.

Эмчилгээ

Хавсарсан эмчилгээ хийдэг болсон.Мөчийг нь

дээд сегментийн үеэр тайрдаг. Ясыг өөрйин буюу

бусад ясаар эсвэл хиймэл эрхтэн суулгах замаар

нөхөж байна. Мөчийг тайрах үеэр нь авах мэс

заслыг зөвхөн хавдар хожуу шатанд, том судас,

мэдрэлийн багана,эрхтэн хадгалах мэс засал хийх

боломжгүй тохиолдолд хэрэглэнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: Ysnii Hort Hawdar

Туяа эмчилгээ:Хаьдрын ионжуулах туяанд мэдрэг

эсэхээс хамаарна. Туяаны хамгийн мэдрэг ясны

хорт хавдарт Юинг ба ретикулийн хорт хавдар

ордог.

Хими эмчилгээ: Ясны ба Юингийн хорт хавдрыг

жижиг мэс засалтай хавсруулан хэрэглэхэд үр дүн

сайн. Мөгөөрсний хорт хавдарт үр дүн өгдөггүй.

Хамгийн үр дүнтэй нь хэд хэдэн химийн эмийг

хавсруулан /полихимиотерапия/ хэрэглэх юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: Ysnii Hort Hawdar

Яс чөмөгний идээт үрэвсэл Ясны эд, чөмөг,ясны хальс зэргэлдээх зөөлөн эдийн

үрэвслээр илрэх халдварын өвчнийг хэлнэ.

Өвөрмөц бус идээлүүлэгч стафилококк,

стрептококк,пневмококкоор үүсдэг.

Үүсгэчээр нь: -өвөрмөц биш үрэвсэл

-өвөрмөц үрэвсэл

Халдвар дамжих замын байдлаар нь:

-цусаар дамжих

-цуснаас бусад замаар дамжих

Клиник явцаар нь:

-цусаар дамжсан *цочмог *архаг

-цуснаас бусад замаар дамжсан *цочмог *архаг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: Ysnii Hort Hawdar

Яс чөмөгний архаг идээт үрэвсэл

Цочмог идээт үрэвслийн үед идээ шүүсийг сайн

гаргаагүй, антибиотик эмчилгээг хожимдуулсан,

дутуу хийсэн, антибиотикийн мэдрэг чанарыг

тодорхойлоогүй зэрэг шалтгаануудаас үрэвслийн

процесс архагшина. Гол шинж тэмдэг нь идээт

цоорхой бөгөөд тэр цоорхойгоор нь байнга идээ

шүүс гарч байхын хамт үхэжсэн сул яс гардаг.

Оношилгоонд: рентген зураг авч идээт хөндий,

сул яс байгаа эсэхийг тодорхойлно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: Ysnii Hort Hawdar

Мэс заслын эмчилгээ нь идээт хөндийг хусч

цэвэрлэх, сул ясыг авах зорилгоор хийгдэнэ. Яс

чөмөгний идээт үрэвслээс гадна Бродийн буглаа,

Гарригийн архаг үрэвсэл, Ольегийн архаг

үрэвслүүд байдаг.

Бродийн буглаа: шилбэний ясны дээд хэсэгт

байрладаг хязгаарлагдмал эмгэг өөрчлөлт

Гарригийн архаг үрэвсэл: яс зузаарч хатуурна

Ольегийн архаг үрэвсэл: яс, чөмөгний

хязгаарлагдмал өөрчлөлт явагдаж, үүссэн

хөндийд идээ, уураг ихтэй шүүс, салиагаар

дүүрсэн байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: Ysnii Hort Hawdar

Цусаар дамжсан яс чөмөгний идээт үрэвсэл

Хатиг, буглаа, гүйлсэн булчирхайн үрэвсэл зэрэг

халдварын голомтоос бичил биетэн цусны

гүйдлээр ясны чөмгөнд ирж, тэнд үрэвсэл

үүсгэнэ. Үрэвслийн процесс:цаашдын явцын үр

дүнд яс хэсэг хэсгээр өмөрч, сул яс бий болно.

3 хэлбэртэй.

Хордлогын хэлбэр: Өвчин маш хурдан явагдаж,

хордлого, цусан үжлийн шинж тэмдгүүд илэрнэ.

Цусаар дамжсан үсэрхийлсэн хэлбэр: Хурдан

явцтай, өвчин эхэлснээс хойш богино хугацаанд

хэд хэдэн ясанд идээт үрэвсл бий болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: Ysnii Hort Hawdar

Хэсгийн хэлбэр: Урд 2 хэлбэрээсээ хөнгөн, зөвхөн

нэг яс, чөмгийг гэмтээсэн үрэвсэл явагдах бөгөөд

хордлого, цусан үжлийн шинж тэмдэг хөнгөн

илэрч, хэсгийн шинж тэмдэг давамгайлна.

Шинж тэмдэг:Өвчин гэнэт эхэлнэ. Эхлэхдээ яс

үеэр хүчтэй хатгаж, чинэж өвдөнө. Мөчөөр

хөдөлгөж болохгүй. Бие сулрах, толгой өвдөх,

халурах, чичрүүлэх, хоолонд дургүй болох

зовиуртай байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: Ysnii Hort Hawdar

Эмчилгээ: Эмийн болон мэс заслын эмчилгээг

хавсруулан хийнэ. Хордлогын эсрэг, бичил халдварын

эсрэг эмчилгээг эрчимтэй явуулна.

Антибиотикуудаас: линкомицин, морфоциклин,

гентамициныг венийн судас, булчинд тариагаар,ясанд

артерийн судсаар хэрэглэдэг.

Биеийн эсэргүүцэл, дархлааг сайжруулах зорилгоор

стафилококкын эсрэг сийвэн, стафилококкын

гамамглобулин, анатоксин хийнэ.

Янз бүрийн шингэнүүд, уургийн бэлдмэлүүд, цусны

бэлдмэлүүдийг хордлогын эсрэг хэрэглэнэ.

Мэс заслын эмчилгээ:Ясны үрэвссэн хэсэгт аль болох

эрт цоолж нээх, идээг гадагшлуулах урсгуур тавих,

байнгын угаалга хийхэд оршино.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 27: Ysnii Hort Hawdar

Ашигласан материал

Интернэт-google

Мэс заслын өвчнүүдийн тухай нэгдсэн

сурах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 28: Ysnii Hort Hawdar

Анхаарал хандуулсанд баярлалаа

www.zaluu.comwww.zaluu.com