zaah hicheel

40
ЭС судлал

Upload: shagaiubuns

Post on 22-Apr-2015

1.416 views

Category:

Documents


14 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: Zaah hicheel

ЭС судлал

Page 2: Zaah hicheel

Эд эрхтэнээс тодорхой хэсэг авч зүсч будаад гэрлийн болон цахилгаан микроскопоор харж судлах арга юм.Сүүлийн жилүүдэд орон зайн байрлалд эс эдийн бүтцийг судлах орон зайн цахилгаан микроскопийн судалгаа анатомийн эрдэм шинжилгээний практикт нэвтэрч үр дүнгээ өгч байна.

Гистологийн болон гисто-химийн арга

Page 3: Zaah hicheel

Орчин үед эд, эс, үр хөврөлийн шинжлэх ухаанд судалгааны олон арга аргачлал нэвтэрч, эд, эс, эрхтэний бүтцийг тал бүрээс нь гарал үүсэл, үүрэг үйл ажиллагаатай нь уялдаатай судалж зүй тогтлыг нь улам нарийсган нээж байна.Эд эсийн бүтцийг судалдаг учир судалгааны гол арга нь микроскосопоор харах арга юм.Судлах биет нь амьд болон бэхжүүлсэн эд, эс юм.

Эд судлалын судалгааны арга, аргачлал

Page 4: Zaah hicheel

Эд судлалын судалгааны аргуудыг эд, эс, бие махбодыг амдаар нь судлах буюу (vitae-грекээр амьдрал) эд эсийг бэхжүүлэн (postvitae-үхсний дараа) судлах гэж ангилдаг.

Амьдаар нь судлах аргууд нь амьд эс, эд эрхтэнийг үйл ажиллагаа, бүтцийг судлах боломж өгдөг.

Page 5: Zaah hicheel

Эд эрхтэнийг бие махбодоос нь салгаж

авч судлах

Бүрэн салгалгүй

судлах

Амьдаар нь судлах

арга

Page 6: Zaah hicheel

Эд эрхтэнийг биеэс нь салган түр хугацаанд амьд байлгаж судлах арга орно. Амьд эс, эдийг микроскопонд харахад бүтэц, зохион байгуулалт нь ялгарахгүй нэг төрлийн өнгөгүй зүйл харагдах учир эд, эсийг амьдаар нь будах аргыг олж нээжээ.

Будахдаа:-Мэдрэлийн эс хөхөөр-Ретикулоцитыг бриллиант

крезилийн цэнхэрээр -Митохондрийг ногоон янусаар -Лизосомыг саармаг улаанаар

будаж хардаг

Page 7: Zaah hicheel

Амьдаар нь будах будгыг эд, эрхтэнийг биеэс салгаж авахын өмнө биед судсаар арьсан доор юмуу

хэвлийн хөндийд нь тарина.

Эдийг бие махбодоос нь салган ургуулах арга

байдаг. Үүнийг in vitro орчинд

ургуулах гэдэг.

Page 8: Zaah hicheel

Ургуулах эдийг 1мм3-ээс томгүй хэмжээтэй, ариун нөхцөлд авна. Ургуулах орчин нь 7рн-тай байх ёстой.Ургуулах орчинг үндэслэн үндсэн ба зохиомол гэж ангилах ба үндсэн орчинд цусны сийвэн, ийлдэс, нүдний хөндийн шингэн, ургийн ус, өндөгний ханд зэрэг байх бөгөөд эдгээр шингэнд эсийн ургалтыг тэтгэгч бодис нэмнэ. Эдийг бие махбодод ургуулж болдог. (in vivo)

Page 9: Zaah hicheel

Эд эрхтэнийг биеэс нь бүрэн салгаагүй судлах аргад олон арга ордог ба үүний нэг нь цонхлох арга юм.Энэ нь туршилтын амьтны хөндийтэй эрхтэний хананд нь цонх гаргаж түүний эрхтэнийг судлах арга юм.

Page 10: Zaah hicheel

Судалгаанд бичил бэлдмэлийг хийхэд үндсэн 2 зарчмыг баримтлах ёстой.1. Уул эд эсийн бүтцийг хадгалах2. Бүтцийн нэгж бүр ялгаран харагдаж байх

Бүтцийг хэвээр хадгалж үлдэхийн тулд эдийг бэхжүүлэх ба бүтцийн нэгж бүрийг тодруулж харахын тулд будах аргыг хэрэглэнэ. Бэлдсэн бичил бэлдмэлийг микроскопоор харна.

Page 11: Zaah hicheel

Микроскоп нь электрон ба гэрлийн гэсэн 2 төрөлтэй.

Гэрлийн микроскоп Электрон микроскоп

Page 12: Zaah hicheel

-Мембран бүрхүүл

-Бөөм

-Туслах эрхтэн, оршихуун

Эукориот эс

Page 13: Zaah hicheel

Эс бүхэн эсийн бүрхүүл, бөөм, сийвэнтэй.Сийвэндээ митохондри, гольджийн аппарат, рибосом гэх мэт олон төрлийн туслах эрхтэн, оршихууныг агуулна.

Page 14: Zaah hicheel

Эсийн мембран нь липопротеидын 2 ялтаснаас бүтдэг.

Эсийн мембраны липидийн орчны бүтцийн химийн найрлагаас хамаарч мембран нь шингэн(α), хатуу(β), дундын(γ) гэсэн 3 төлөвт шилжин эсийн мембраны урсамтгай, хөдөлгөөнтэй чанарыг тогтоон тодорхойлдог.

Эсийн мембран

Page 15: Zaah hicheel

Эсийн мембран

Page 16: Zaah hicheel

Эукариот эс бүхэн бөөмтэй.Бөөм нь 5-10нм голчтой бөмбөлөг буюу бортого хэлбэртэй. Эс хуваагдалд ороогүй тайван байх үед эрч нь задарсан байдалтай хромосомыг хромотин гэнэ.Эрч нь муу харьсан хромосомын хэсгийг гетерохромотин гэж байхад эрч нь сайн суларсан хэсгийг эухромотин гэж нэрлэнэ.

Эсийн бөөм

Page 17: Zaah hicheel

Хромосомын бүтцийн нэгж нь дизоксирибонуклейны хүчлийн (ДНХ) хос гинж юм.

ДНХ нь дизоксирибоз сахар, фосфорын хүчил, азотлог сууриас бүтсэн нуклеотид хэмээх биоорганик нэгдлийн полимер юм.

Нуклеотид азотлог сууриасаа хамаарч адинин, тимин, гуанин, цитозин гэсэн 4 төрөл байдаг.

Page 18: Zaah hicheel

ДНХбүтэц

-Азотлог суурь

-Сахар

-Фосфорын хүчил

Page 19: Zaah hicheel

Хромосомыг бүтээхэд ДНХ-ийн хос гинж хоймсон мушгиа үүсгэн байрлах ба гистон ба гистоны бус хоёр төрлийн уургаар бүрээстэй байна.

Page 20: Zaah hicheel

Гистон ба гистоны бус уураг

Гистоны уураг ДНХ-ийн хос гинжний завсар блок үүсгэн байрлана. Нэг блокийг 8 молекул (H2A,H2B,H3,H4), гистон H1 уураг оролцдог. Гистоны нэг блок ДНХ-ийн гинжийг 5 дахин богиносгож эрчилдэг. Ингэснээрээ хоёрдогч эвхрэл буюу утаслаг бүтэц болгодог.Харин гистоны бус уураг гадуур нь бүрхэж түүний удмын мэдээллийг нууж байдаг..

Page 21: Zaah hicheel

Эс хуваагдалд орж эхлэхэд ДНХ өөрийгөө хувилан олшруулж улмаар хуваагдлын дүнд үүссэн хоёр эсэд хромосомоо зөв хувиарлах үед гуравдагч эвхрэл үүсдэг.

Энэ үед Х-хэлбэртэй болж харагдана.

Page 22: Zaah hicheel

Бөөмийн бүтэц

Бөөм

Бөөмийн

шингэн

Бөөмийн

бүрхүүлБөөмхө

н

Page 23: Zaah hicheel

Бөөмхөн бол эсийн рибосомын рибонуклейны хүчлийг (pPHX) нийлэгжүүлэх мэдээлэл агуулсан хромосомын хэсэг юм.Энд рРНХ нийлэгжиж улмаар уургаар бүрхэгдэн рибосомын 2 бөмбөлөг хэлбэрждэг.

Бөөмхөн

Page 24: Zaah hicheel

Бөөмийн бүрхүүл хоорондоо 40-70нм зайтай 2 давхар биомембранаас (membrana nuclearis interna, membrana nuclearis externa) бүтнэ.

Дотор мембран нь хромотины утсыг тэлэн бэхлэж, гадна мембран нь бөөмийг эсийн сийвэнгээс тусгаарлана. Бөөмийн бүрхүүл дээр 80-90нм голчтой нүх бий. Энэ нүхээр бөөмийн сийвэн эсийн сийвэнтэй харьцдаг.

Бөөмийн бүрхүүл

Page 25: Zaah hicheel

Эсийн туслах эрхтэнийг мембрант байгууламжтай мембрант бус

байгууламжтай гэж 2 ангилдаг.

Туслах эрхтэн

Page 26: Zaah hicheel

Мембрант байгууламжтай туслах эрхтэн

Эсийн сийвэнд түгээмэл байдлаар тархан байрласан гуурс, 15-20нм голчтой цэврүүнээс бүрэлдсэн тор юм. Энэ цоргыг бүрдүүлж байгаа гуурс, цэврүүний хана мөн мембранаас бүтдэг 20нм зузаан бүрдэл юм.

Эндоплазмын тор

Page 27: Zaah hicheel

Рибосом сууж байрласан эндоплазмын торыг мөхлөгт эндоплазмын тор (reticulum endoplasmicum granurlosum) гэнэ.Энд эсийн дотоод хэрэгцээний болон эсээс гадагшлах уураг,фермент нийлэгжиж байдаг.

Харин рибосомтой холбогдоогүй эндоплазмын торыг гөлгөр эндоплазмын тор (reticulum endoplasmicum nongranurlosum) гэнэ.Тэрээр өөх тос, нийлмэл нүүрс усны солилцоог явуулах гол хэсэг болдог.

Элэг нойр булчирхайн эсэд мөхлөгт эндоплазмын тор их байхад булчингийн эсэд гөлгөр эндоплазмын тор нь илүү давамгай байдаг.

Page 28: Zaah hicheel

Гольджийн бүрдэл нь давхарлан байрласан ханандаа олон цэврүүтэй 5-10 хавтгай хүүдийнээс тогтоно. Энд эндоплазмын торонд нийлэгжсэн уураг ферментүүд , өөх тос, нүүрс устай нэгдэж липопротейд, гликопротейдуудыг үүсгэж эсээс гадагшилна. Гольджийн бүрдлийн үүргийг өргөн утгаар авч үзвэл тэрээр эсийн ялгаруулах эрхтэн.

Гольджийн бүрдэл

Page 29: Zaah hicheel
Page 30: Zaah hicheel

Эсийн сийвэнд байрладаг 0,2-0,4 мкм голчтой бяцхан бөмбөлөг юм.Түүний хана мөн л мембранаас бүтнэ. Гурван төрлийн лизосом байдаг.1. Анхдагч лизосом Дотроо гидролиза, идэвхтэй хүчиллэг фосфатазагаар дүүрсэн цэврүү юм. Гольджийн бүрдлээс тусгаарлаад байгаа лизосомын хэлбэр юм.2. Хоёрдогч лизосом Эндоцитозын цэврүүтэй нийлсэн лизосом юм.Лизосом нь эсийн хоол боловсруулах эрхтэн гэж үздэг ба хоёрдогч лизосом нь хоол боловсруулах шатандаа байгаа лизосом юм. 3.Үлдэгдэл биеДоторхи нэгдлээ бүрэн задалж чадаагүй үлдсэн лизосом телолизосом гэнэ.

Лизосом

Page 31: Zaah hicheel

Лизосом эсийн хоол боловсруулах эрхтэний үүргийг гүйцэтгэхийн сацуу өтөлж гэмтсэн туслах эрхтэнийг задалж эсийн сийвэнг цэвэрлэх, эсийн зарим биоорганик нэгдлийн хэлбэр дүрсийг өөрчлөх үүрэг хүлээнэ.

Page 32: Zaah hicheel

Эс дотор байрладаг ба хана нь давхар мембранаас бүтсэн 0,1-0,5 мкм өргөн, 10 мкм урттай гонзгой бүрдэл юм. Дотор мембран түүний хөндийг олон жижиг тасалгаанд хувааж хамар үүсгэнэ. Хөндийд нь шингэнтэй түүнд митохондрийн ДНХ рибосом байрладаг. Эдгээр ДНХ нь митохондрийн дотоод хэрэгцээний болон түүний бүтцийг сэргээн шинчлэхэд зорилдсон удамшлын мэдээллийг агуулж байдаг. Эндээс мэдээлэл авч түүний рибосомд уураг нийлэгжиж байдаг. Үүнийг Митохондрийн уураг нийлэгжүүлэх автомат тогтолцоо хэмээн нэрлэнэ.

Митохондри

Page 33: Zaah hicheel

Гүйцэтгэх үүрэг нь эсэд АДФ хэмээх хоёр фосфорын хүчил аденизоноос гурван фосфорт аденизон буюу АТФ нийлэгжүүлэх явдал юм. Гурван карбонт хүчлийн цикл урвар хэмээх олон тооны ферментүүдийн нөлөөгөөр явагддаг нийлмэл урвалын дүнд энэ үйл явц хэрэгжинэ.

Page 34: Zaah hicheel

Рибонуклеопротеидээс бүтсэн 25х20 нм голчтой бөмбөлөг. Дотроо том жижиг гэсэн 2 дэд бөмбөлгөөс тогтсон байдаг. Рибосом ихэвчлэн эндоплазмын мөхлөгт тор дээр зэллэн байрлана. Ийм рибосомыг “полисомы” гэж нэрлэдэг.

Мембрант бус байгууламжтай туслах эрхтэн

РИБОСОМ

Page 35: Zaah hicheel

Бичил гуурсанцар

24нм голчтой нарийхан гуурс юм. Хөндлөн зүсэж цахим дурамбайд харахад хана нь тубулин гэдэг уургаас бүтсэн 5нм голчтой бөмбөлгийн дан ирмэгээс бүтэх ба хана нь 13 ширхэг бөмбөлгөөс бүтсэн тойрог болж харагддаг. Бичил гуурсанцрууд нь биеийн яс модыг бүтээдэг.

Page 36: Zaah hicheel

Үүний зэрэгцээгээр бичил гуурсанцрууд амьсгалын замын намираа хучуур эд сонор тэнцвэрийн эрхтний дуу, сэрлийг хүлээж авахад оролцдог үсэнцрүүдийг(cilium) бүтээдэг. Үсэнцэр нь төвдөө 2 зэрэгцсэн бичил гуурсанцартай (microtubuli centrales) түүнийг тойроод 9 хос бичил гуурс (diplomicrotubulus periphericus) бортого үүсгэн байрласан бүтэц юм.

Page 37: Zaah hicheel

Бичил филамент нь 5-10нм голчтой нарийхан утас юм. Түүний дотоод бүтэц нь актин, миозин, тротомиозин-актин гэсэн уургаас бүтсэн байдаг. Иймээс түүнийг эсийн доторх агшдаг бүтэц гэх ба бичил филаментүүд агшиснаар эсийн туслах эрхтэнүүд хөдөлж амьд үйл явц өрнөлттэй явагддаг. Түүнээс гадна амьсгалын зам болон гэдэсний хучуур эдийн намирааг бүтээхэд оролцдог.

Бичил филамент

Page 38: Zaah hicheel

Бичил филаменттай ойролцоо голчтой утаслаг бүтэц юм. Уураглаг бүтэцтэй боловч эд болгонд түүнийг бүтээж буй уураг өөр өөр байдаг. Хучуур эсэд бичил фибриллүүд кератин гэдэг уургаас бүтэж байхад фибробластад виментин гэдэг уургаас булчингийн эсэд десмин гэдэг уургаас бүтсэн байдаг.

Бичил фибрилл

Page 39: Zaah hicheel

Центриол хос диплосом түүнээс зүг бүртээ цацран тогтсон центросфер гэж нэрлэгдэх нарийхан утаслагаас бүтдэг. Центриол эс хуваагдах үед түүний 2 туйлд очиж хоорондоо центросферээрээ холбогдон ээрүүлэн бүтцийг үүсгэдэг. Түүний диплосом нь гуравлан байрласан 9 багц бичил гуурснаас (triplomicrotubulus) хана нь бүтсэн 0,2 мм голчтой 0,3-0,5 мкм урттай богинхон бортого байдалтай харагддаг.

Центриоли (diplosoma)

Page 40: Zaah hicheel

Эсийн цитоплазмд түүний бодисын солилцооны эрчмээс хамаарч үе үе гарч ирж алга болдог бүрдэл юм. Оршихууныг тэжээлийн, шүүрлийн, нөсөөт гэж ангидаг.Тэжээлийн оршихуунд эсийн цитоплазамд тодорч гардаг өөх тос, нийлмэл нүүрс усны мөхлөгүүдийг хамруулна.Шүүрлийн оршихуунд гадаад дотоод фермент, гормон агуулсан мөхлөгүүдийг хамруулна.Нөсөөний оршихуунд каротин, гемоглобин, гемосидерин, билирубин, меланин, липофуксин гэсэн нөсөө агуулсан мөхлөгүүдийг хамруулна.

Оршихуун