zavkhan xorongo oruulalt 2014

26
2015 он Уг тайланг WWW.ZAVKHAN-AUDIT.MN сайтаас үзнэ үү. Аудитын тайлан, дүгнэлттэй ХАЯГ: холбоотой асуудлаар нэмж Завхан аймгийн Аудитын газар тодруулах , асууж лавлах зүйл Улиастай сум, Жинст багийн байвал 70463783 , Нутгийн захиргааны ордон 309,310 70463612 дугаарын утсаар харилцана уу тоот өрөө Гүйцэтгэсэн : Аудитор Г.Заяа Аудитор Н.Батбилэг Хянасан: Тэргүүлэх аудитор Х.Болдбаатар Аудитын менежер Б.Дагвасүрэн 2015.04.15 Орон нутагт эрх нь шилжсэн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийг бодитой дүгнэж, гэрээний үүргээ биелүүлээгүй гүйцэтгэгчид хариуцлага тооцож ажиллаагүй байна.

Upload: -

Post on 09-Apr-2017

454 views

Category:

Government & Nonprofit


2 download

TRANSCRIPT

Page 1: Zavkhan xorongo oruulalt 2014

2015 он

Уг тайланг WWW.ZAVKHAN-AUDIT.MN сайтаас үзнэ үү.

Аудитын тайлан, дүгнэлттэй ХАЯГ: холбоотой асуудлаар нэмж Завхан аймгийн Аудитын газартодруулах , асууж лавлах зүйл Улиастай сум, Жинст багийнбайвал 70463783 , Нутгийн захиргааны ордон 309,310 70463612 дугаарын утсаар харилцана уу тоот өрөө

Гүйцэтгэсэн :

Аудитор Г.Заяа Аудитор Н.Батбилэг

Хянасан: Тэргүүлэх аудитор Х.Болдбаатар Аудитын менежер Б.Дагвасүрэн2015.04.15

Орон нутагт эрх нь шилжсэн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийг бодитой дүгнэж, гэрээний үүргээ биелүүлээгүй гүйцэтгэгчид хариуцлага тооцож ажиллаагүй байна.

Page 2: Zavkhan xorongo oruulalt 2014

Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үр дүн

2015

АГУУЛГА

Аудитын зорилт, хамарсан хүрээ арга зүй 3

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг үндэслэлтэй төлөвлөсөн эсэх 4-6

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын худалдан авах ажиллагааг хуулийн дагуу үр дүнтэй зохион байгуулсан эсэх 7

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ үр дүнтэй хэрэгжсэн эсэх 9-12

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд тавьж буй хяналт үр дүнтэй байгаа эсэх 12-13

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг бодитой, дүгнэж данс бүртгэлд тусган, гэрээний үүргээ биелүүлээгүй гүйцэтгэгчид хариуцлага тооцсон эсэх 14

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг үндэслэлтэй төлөвлөсөн эсэх 15

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын худалдан авах ажиллагааг хуулийн дагуу үр дүнтэй зохион байгуулсан эсэх 16

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ үр дүнтэй хэрэгжсэн эсэх 16

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд тавьж буй хяналт үр дүнтэй байгаа эсэх 17

Орон нутгийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг бодитой, дүгнэж данс бүртгэлд тусган, гэрээний үүргээ биелүүлээгүй гүйцэтгэгчид хариуцлага тооцсон эсэх 17

Зөвлөмж 18

ҮАГ-ЗАХ/2015/02-ГА 2

Page 3: Zavkhan xorongo oruulalt 2014

Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үр дүн

2015

Аудитын зорилт, хамарсан хүрээ

Монгол Улсын Ерөнхий Аудиторт Үндэсний Аудитын газраас 2015 онд нийлүүлэх бүтээгдэхүүн ажил үйлчилгээний төлөвлөгөөг үндэслэн Төрийн аудитын тухай хуулиар тодорхойлсон Завхан аймгийн Аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд аудитыг хийв.

Аудитын зорилт

Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтэд аудит хийж, дүнг холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулахад аудитын зорилт чиглэгдлээ.

Аудитын зорилтыг хангахын тулд дараахь чиглэлээр аудит хийлээ. Үүнд:

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ үр дүнтэй хэрэгжсэн эсэх Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ үр дүнтэй хэрэгжсэн эсэх

Хамарсан хүрээ

Аудитаар улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын хэрэгжилтийг аймаг орон нутагт эрх шилжсэн хөрөнгийн хүрээнд шалгалаа.

Арга зүй

Аудитыг гүйцэтгэхдээ Төрийн хяналт шалгалтын стандарт, түүнийг хэрэгжүүлэх аргачилсан зөвлөмж, гүйцэтгэлийн аудитын гарын авлагын дагуу аудитын тайлангийн дүн, дүгнэлтэд дэмжлэг болох нотлох зүйлс, холбогдох мэдээ судалгаанд тулгуурлан дараахь ажлыг гүйцэтгэв.Үүнд:

Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль болон түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр батлагдсан хөрөнгө оруулалтын судалгааг нэгтгэн дүгнэв.

Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014 онд хийсэн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, гүйцэтгэлд дүн шинжилгээ хийлээ.

Аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, аймгийн ГХБХБГ, Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтнүүдээс шаардлагатай судалгаа, материалыг гаргуулан ярилцлага хийж, тодруулга авав.

Худалдан авалтыг ТБОНӨХБАҮХАТХ-ийн дагуу хийгдсэн эсэхийг шалгав. Хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд тавьж буй захиалагчийн болон техник хяналтын

үйл ажиллагааг шалгав. Хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг бодитой дүгнэсэн эсэх, данс бүртгэлд тусгаж,

гэрээний үүргээ биелүүлээгүй гүйцэтгэгчид хариуцлага тооцсон эсэхийг шалгав. Өмнөх онд өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг шалгав.

Бүлэг 1. Орон нутагт эрх нь шилжсэн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийг бодитой дүгнэж, гэрээний үүргээ биелүүлээгүй гүйцэтгэгчид хариуцлага тооцож ажиллаагүй байна.

ҮАГ-ЗАХ/2015/02-ГА 31.1 Орон нутагт эрх шилжиж байгаа ажлуудыг төлөвлөхдөө аймаг орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулаагүй, зураг төсөвгүйгээр төлөвлөжээ.

Page 4: Zavkhan xorongo oruulalt 2014

Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үр дүн

2015

Орон нутагт эрх шилжин ирсэн төсөл арга хэмжээг хариуцсан төсвийн ерөнхийлөн захирагчдаар авч үзвэл дараах байдалтай байна.

д/д ТЕЗ Төсөл арга хэмжээний тоо

2014 оны хуулинд тусгагдсан төсөвт өртөг /сая төгрөг/

1 Байгаль орчин ногоон хөгжлийн сайд

3 219,8

2 Эрчим хүчний сайд 3 700,0

3 Барилга хот байгуулалтын сайд 1 5000,0

4 Боловсрол шинжлэх ухааны сайд

5 578,0

5 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд

1 600,0

6 Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд 1 341,1

7 Соёл спорт аялал жуулчлалын яам 3 4383,3

8 Зам тээврийн яам 1 982,5

ДҮН 18 12804,7

1.1.1 Орон нутагт эрх шилжсэн хөрөнгө оруулалтын ажлууд нь Үндэсний хөгжлийн цогц бодлогод бүрэн тусгагдсан боловч зөвхөн 3 төсөл арга хэмжээ нь Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд, 6 төсөл арга хэмжээ нь аймаг орон нутгийн удирдлагын хөгжлийн бодлогод тусгагдсан байна. Тухайлбал:

д/д Төсөл арга хэмжээний нэр Үндэсний цогц бодлогод тусгагдсан байдал

Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан байдал

Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2014 оны үндсэн чиглэлтэй тусгагдсан байдал

Аймгийн хөгжлийн бодлогын хэлтсээс салбарын яамдад хүргүүлсэн саналд тусгагдсан байдал

1 Байгаль хамгаалагчийн нэг загварын байр /2 байршилд/

Үндэсний цогц бодлогын 6 Байгаль орчны бодлого 1-р үе шат стратеги зорилт 1

Тусгагдаагүй Тусгагдаагүй Тусгагдаагүй

2 Сумдын төвлөрсөн дулаан хангамж /2 байршилд/

Үндэсний цогц бодлогын 5.3.5 Хот байгуулалт барилгын хөгжлийн бодлого 1-р үе шат Тусгагдаагүй Тусгагдсан

ҮАГ-ЗАХ/2015/02-ГА 4

Page 5: Zavkhan xorongo oruulalt 2014

Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үр дүн

2015

стратеги зорилт 1 Тусгагдаагүй

3 Томоохон баг, суурин газруудыг эрчим хүчээр хангах, сумдын 0.4 кВ-ын шугамын өргөтгөл, шинэчлэлт

Үндэсний цогц бодлогын 5.3.2 Эрчим хүчний салбарын хөгжил 1-р үе шат стратеги зорилт 2

Тусгагдаагүй Тусгагдаагүй Тусгагдаагүй

4 Нөмрөг сумын сургуулийн дотуур байрны их засвар, Дөрвөлжин сумын Сургуулийн уурын зуухны засвар, шинэчлэл,

Улиастай сумын Дэвшил

сургуулийн их засвар, Хөгжмийн бүжгийн коллежийн их засвар,

Яруу сумын сургуулийн хичээлийн байрны их засвар

Үндэсний цогц бодлогын Боловсролын хөгжлийн бодлого 1-р үе шат стратеги зорилт 1

ТусгагдаагүйТусгагдаагүй Тусгагдаагүй

5 Тосонцэнгэл сумын төвийн айл, өрх, албан байгууллагыг цэвэр, бохир ус, дулаанд холбох, цэвэрлэх байгууламж байгуулах

Үндэсний цогц бодлогын 5.4 Бүс нутаг хөдөөгийн хөгжлийн бодлого 1-р үе шат стратеги зорилт 1

Тусгагдсан Тусгагдаагүй Тусгагдаагүй

6 Ахмадын болон амьдрах ухааны ордон

Үндэсний цогц бодлогын 4.8 Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн бодлого 1-р үе шат стратеги зорилт 3

Тусгагдаагүй Тусгагдсан Тусгагдсан

7 Баруун бүсийн тамирчдын бэлтгэлийн төв

Үндэсний цогц бодлогын 5.4 Бүс нутаг хөдөөгийн хөгжлийн бодлого 1-р үе шат стратеги зорилт 1

Тусгагдаагүй Тусгагдаагүй Тусгагдсан

8 Орон нутгийн судлах музейн барилгын засвар , Яруу сумын соёлын төвийн барилгын засвар

Үндэсний цогц бодлогын 4.6 Соёл урлагийн хөгжлийн бодлого стратеги зорилт 2

Тусгагдсан Тусгагдаагүй Тусгагдаагүй

9 Ойжуулалт, ногоон хэрэм туслах зурвас байгуулах

Үндэсний цогц бодлогын 6 Байгаль орчны бодлого 1-р үе шат стратеги зорилт 4

Тусгагдаагүй ТусгагдсанТусгагдсан

10 Инженерийн хийцтэй 18 худаг шинээр гаргах

Хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрлэлийн цогц хөгжлийн бодлого 1-р үе шат стратеги зорилт 4

Тусгагдаагүй Тусгагдсан Тусгагдсан

11 Тосонцэнгэл сумын доторх 3 км замын хатуу хучилттай авто замын барилга

Зам тээврийн хөгжлийн бодлого 1-р үе шат стратеги зорилт 2 Тусгагдаагүй Тусгагдсан Тусгагдаагүй

1.1.2 Орон нутгийн хэрэгцээ шаардлагад үндэслэлгүйгээр доорх төсөл, арга хэмжээг төлөвлөсөн байна.

ҮАГ-ЗАХ/2015/02-ГА 5

Эрчим хүчний яам нь Яруу, Идэр, Их-Уул, Тосонцэнгэл сумдын Хаг нуур, Рашаант, Хуягт, Дархан-Уул багуудад цахилгаан дамжуулах агаарын шугам барих ажлыг төлөвлөхдөө тухайн орон нутгаас санал аваагүй, хэрэглэгчийн тоо хэмжээ хэт цөөн байгааг харгалзаж үзээгүй байна. Тухайлбал: Яруу сумын Хаг нуур, Идэр сумын Дархан-Уул багт хэрэглэгч байхгүйгээс цахилгаан дамжуулах агаарын шугам барих ажлыг 2014 оны 12 сард улсын комисс хүлээн авсан боловч одоо болтол ашиглаагүй байна.

Page 6: Zavkhan xorongo oruulalt 2014

Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үр дүн

2015

1.1.3. Орон нутагт эрх шилжин хэрэгжсэн ажлуудаас 14 ажил нь батлагдсан зураг төсөвгүйгээр төлөвлөгдөн баригдсан нь “Барилгын тухай хууль”-ийн 15.2, 13.5 дахь заалтыг зөрчсөн байна. Тухайлбал

1.1.4 Инженерийн хийцтэй худаг гаргах ажлыг төлөвлөхдөө Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас ирүүлсэн хяналтыг тоог үндэс болгон сумдын Засаг дарга нараас ирүүлсэн санал, 2009, 2012 онуудад тус аймагт хийгдсэн хайгуулын ажлын үр дүн зэргийг харгалзан худаг гаргах байршлаа төлөвлөдөг байна. 2014 онд анх төлөвлөсөн 18 байршлаас 4 байршлыг өөрчилсөн нь Шилүүстэй, Сонгино сумдын Засаг дарга нар малчдын эрэлт хэрэгцээг судлаагүй, Цагаанчулуут, Сантмаргац сумдад усны ундарга багатай цэг сонгосонтой холбоотой байна.

ҮАГ-ЗАХ/2015/02-ГА 6

1.2. Худалдан авах ажиллагаанд 1 сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу, 2 сонгон шалгаруулалтыг хугацаанд нь явуулаагүй байна.

Яруу, Идэр, Их-Уул, Тосонцэнгэл сумдын багуудад цахилгаан дамжуулах агаарын шугам барих, Тосонцэнгэл сумын төвийн айл, өрх, албан байгууллагыг цэвэр, бохир ус, дулаанд холбох, цэвэрлэх байгууламж байгуулах гэсэн 2 ажлын ТЭЗҮ боловсруулагдаагүй, батлагдсан зураг төсөвгүйгээр төлөвлөгджээ. Нөмрөг, Тэс сумдыг төвлөрсөн дулаан хангамжаар хангах ажлын ТЭЗҮ-ийг боловсруулсан ч зураг төсөв нь батлагдаагүй байна.

“Эл Си Би” ХХК нь 2012 онд зураг төсөвгүйгээр 4350.0 сая төгрөгийн өртөг бүхий 2012.08.02-2013.07.08-ны өдөр ашиглалтанд өгөх “5000-н хүний суудалтай баяр наадмын цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил”-ыг гүйцэтгэх гэрээг байгуулсан байна. Уг ажлын санхүүжилт улсын төсөвт тусгагдаагүй учраас 2012 онд аймгийн орон нутгийн төсвөөс 100,0 сая төгрөг, 2013 онд аймгийн ОНХС-аас 1200,0 сая төгрөгийг олгон ажлыг эхлүүлжээ. 2014 онд уг барилгын зураг төсөв батлагдан төсвийн хуулинд “Баруун бүсийн тамирчдыг бэлтгэх төв” нэртэйгээр тусгагдсанаар гүйцэтгэгчийг дахин сонгон шалгаруулах шаардлага бий болсон байна.

Сургууль, соёлын төвүүдийн их засварын 573.2 сая төгрөгийн өртөг бүхий ажлын төсөвт магадлал хийлгэлгүйгээр барилгын ажлыг эхлүүлэн, хүлээн авдаг дутагдал илэрсэн.

Page 7: Zavkhan xorongo oruulalt 2014

Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үр дүн

2015

Хөрөнгө оруулалтын 1 ажлыг Зам тээврийн яамны худалдан авах ажиллагааны газар, 12 ажлыг аймгийн худалдан авах ажиллагааны алба, 2 ажлыг аймгийн хөгжлийн бодлогын хэлтэс, 3 ажлыг эрх шилжүүлэн авсан төсвийн байгууллагын удирдлагууд зохион байгуулжээ.

Орон нутагт эрх шилжсэн хөрөнгө оруулалтын 11 ажлыг нээлттэй тендер шалгаруулалтын аргаар, 4 ажлыг харьцуулалтын аргаар, 3 ажлыг шууд гэрээ байгуулах аргаар худалдан авах ажиллагааг зохион байгуулсан байна.

1.2.1 Аймгийн хөгжлийн бодлогын хэлтэс “Сумдын төвлөрсөн дулаан хангамж” төсөл арга хэмжээг хэрэгжүүлэгч гүйцэтгэгчийг сонгохдоо тендер зарлах хуулийн хугацаа багтахгүй, орон нутагт эрт хүйтэрдэг, хөрөнгө оруулалт татагдах магадлалтай зэрэг шалтгааны улмаас 6 гүйцэтгэгчид урилга хүргүүлэн зөвшөөрсөн 2 аж ахуйн нэгжтэй шууд гэрээ байгуулсан байна.

Хөгжим бүжгийн коллежийн их засварын тендерийг 2 удаа зарласан боловч шаардлага хангасан гүйцэтгэгч шалгараагүй тул аймгийн Засаг дарга Хөгжим бүжгийн коллежийн удирдлагад зөвлөмж өгснөөр шууд гэрээ байгуулан ажлыг гүйцэтгүүлжээ.

Аймгийн худалдан авах ажиллагааны алба нь цахим сүлжээ болон сонин хэвлэлд тендер шалгаруулалтын урилгыг тогтмол нийтэлж хэвшсэн бөгөөд тендер шалгаруулалтын явц,үр дүн, ирсэн гомдлыг бүртгэж баримтжуулсан байна.

1.2.2 Худалдан авах ажиллагааны албанаас зохион байгуулсан сонгон шалгаруулалтын явцад 1 гомдол ирсэн байна.

1.2.3 Тарвагатай нурууны Байгалийн цогцолборт газрын захиргаа, Отгонтэнгэрийн тусгай хамгаалалтын захиргааны удирдлагуудын худалдан авах ажиллагааны талаар мэдлэг хангалтгүйгээс доорх зөрчлийг гаргасан байна.

ҮАГ-ЗАХ/2015/02-ГА 7

Аймгийн худалдан авах ажиллагааны албанаас зохион байгуулсан “инженерийн хийцтэй гүний худаг гаргах ажил”-ын 2 дугаар багцад оролцогч “Уст хайрхан хоршоо” Сангийн яаманд гомдол хүргүүлсэн нь тухайн ажлын үнэлгээний хорооны гишүүд оролцогчдын ирүүлсэн тендерийн баримтын бүрдлийг сайн хянаагүйтэй холбоотой байна. Сангийн яамны хуульд нийцээгүй гэсэн дүгнэлтээр уг тендер цуцлагдаж, дахин зарлагджээ.

Байгаль хамгаалагчийн барилгын нэг маягийн зургийг Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас ирүүлсэн бөгөөд Тарвагатай нурууны Байгалийн цогцолборт газрын захиргаа, Отгонтэнгэрийн тусгай хамгаалалтын захиргааны удирдлагууд тендерт оролцогчид мэргэжлийн байгууллагаар хянуулаагүй төсөв ирүүлсэн байхад сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан байна.

Page 8: Zavkhan xorongo oruulalt 2014

Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үр дүн

2015

1.2.4 Зарим худалдан авах ажиллагааг хугацаа хоцроон зохион байгуулжээ.

Цаашид тендерт оролцогчдын ирүүлсэн төсвийг мэргэжлийн байгууллагаар хянуулсны үндсэн дээр сонгон шалгаруулалтыг явуулж хэвших нь зүйтэй байна.

Орон нутагт эрх шилжсэн хөрөнгө оруулалтын ажлуудаас 9 ажил гэрээт хугацаандаа үр дүнтэй хэрэгжиж дууссан, 8 ажил гэрээт хугацаандаа дуусаагүй, 1 ажил хэрэгжээгүй байна.

1.3.1 Хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээ, барилга байгууламж барих ажил гэрээт хугацаандаа хэрэгжээгүй байна.

Хөрөнгө оруулалтын ажлын гэрээг хугацаа хожимдуулж хийсэн, санхүүжилтийг гэрээт хугацаандаа олгоогүй нь зарим ажлын гүйцэтгэлд нөлөөлжээ.

ҮАГ-ЗАХ/2015/02-ГА 8

1.3. Санхүүжилтийг бүрэн олгоогүйгээс шалтгаалан хөрөнгө оруулалтын зарим ажлууд гэрээт хугацаандаа ашиглалтанд ороогүй байна.

Аймгийн хөгжлийн бодлогын хэлтэс нь “Сумдын төвлөрсөн дулаан хангамж” төслийг хэрэгжүүлэхээр “Ган шугам дулаан”, “Эл Эс Би” ХХК-уудтай 2014 оны 6 сард гэрээ байгуулсан боловч Эрчим хүчний яамнаас 2014 оны 8 сарын 20-нд тус гэрээг шинэчлэн байгуулах шийдвэр ирүүлжээ. Энэ шийдвэрийн дагуу 2014 оны 9 дүгээр сарын 1-нд аймгийн Засаг дарга, Эрчим хүчний яам, гүйцэтгэгч компаниудын удирдлагын хамтын ажиллагааны 600,0 сая төгрөгийн гэрээг 2 сарын хугацаатайгаар шинэчлэн байгуулсан байна. Гэрээнд заасны дагуу түншлэгч буюу гүйцэтгэгч компаниуд нь 200,0 сая төгрөгөөр халаалтын зуух, дагалдах хэрэгслийг бэлтгэн, 2014 оны 10 сард материалын зардлын гүйцэтгэлийг захиалагчид хүргүүлсэн боловч санхүүжилтээ одоо болтол аваагүй байна. “Ган шугам дулаан” ХХК нь Нөмрөг суманд уурын зуухны барилга барих газраа аваагүй, “Эл Эс Би” ХХК нь Тэс суманд уурын зуухны барилга барих газраа авсан, хүйтэрсэнтэй холбоотойгоор 2015 оны 6 дугаар сард барилгын ажлаа эхлэхээр болсон байна. Ажлын гүйцэтгэл 33,0 хувьтай байна.

Аймгийн Засаг дарга Нөмрөг сумын Сургуулийн дотуур байрны их засварын, Дөрвөлжин сумын Засаг дарга нь тус сумын Сургуулийн уурын зуухны засвар, шинэчлэлийн ажлын гүйцэтгэгчийг хугацаа хоцроон сонгон шалгаруулжээ.

Нөмрөг сумын Сургуулийн дотуур байрны их засварын ажлын санхүүжилт Засгийн газрын 291 дүгээр тогтоолын дагуу хугацаа оройтсон шалтгаанаар хөрөнгийн эх үүсвэр цуцлагдсанаас хэрэгжээгүй байна.

Page 9: Zavkhan xorongo oruulalt 2014

Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үр дүн

2015

Аймгийн Төрийн сан нь хөрөнгө оруулалтын ажлын санхүүжилтийг гэрээний дагуу олгоогүй нь ажлын гүйцэтгэлд нөлөөлсөн байна.

ҮАГ-ЗАХ/2015/02-ГА 9

“Ган шугам дулаан”, “Эл Эс Би” ХХК-уудын бэлтгэсэн 0,93 МВт хүчин чадалтай халаалтын зуух

“Идэр Тэс” ХХК нь Яруу, Идэр сумдын Хаг нуур, Дархан-Уул багуудад цахилгаан дамжуулах агаарын шугам барих ажлыг гэрээт хугацаанд бүрэн хийж дуусган ашиглалтад хүлээлгэн өгсөн байна. Аймгийн төрийн сан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээгээр 2014 онд нийт санхүүжилтийн 24 хувь буюу 160,0 сая төгрөгийг олгох ёстой байтал “Идэр Тэс” ХХК-ны ирүүлсэн гүйцэтгэлийн дагуу 267,7 сая төгрөгийн санхүүжилтийг олгожээ. Их-Уул, Тосонцэнгэл сумдын Хуягт, Рашаант багуудад 10 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих ажлыг гүйцэтгэж байгаа “Жам “ХХК –д гэрээнээс 107,7 сая төгрөг дутуу олгогдсоноос ажил зогссон байна. “Жам” ХХК-ийн ажлын гүйцэтгэл 50 хувьтай байна

Тосонцэнгэл сумын доторхи 3 км хатуу хучилттай замын ажлыг гүйцэтгэгч “АЗЗА” ТӨХК нь тайлант онд нийт санхүүжилтийн 56 хувь болох 982,5 сая төгрөгийн санхүүжилтийг авсан бөгөөд аудитаар ажлын гүйцэтгэл зөрүүтэй байгааг тогтоосон.

Page 10: Zavkhan xorongo oruulalt 2014

Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үр дүн

2015

ҮАГ-ЗАХ/2015/02-ГА 10

2014.07.04-2014.12.30 хугацаанд гүйцэтгэх Тосонцэнгэл сумын төвийн айл өрх албан байгууллагыг цэвэр бохир ус дулаанд холбох, цэвэрлэх байгууламж байгуулах ажлын эхний гүйцэтгэлээ “Тэнгэрийн Тэмдэг” ХХК нь 2014 оны 08 дугаар сарын 25-нд ирүүлснээр 2014 оны 9 дүгээр сарын 26-аас эхлэн нийтдээ 3413,1 мянган төгрөгийн санхүүжилт авсан байна. Одоо ажлын гүйцэтгэл 60 хувьтай байгаа бөгөөд цаашид гэрээг сунгах шаардлагатай байна.

Баруун бүсийн тамирчдын бэлтгэлийн төвийн барилгын ажлыг 5378.0 мянган төгрөгийн өртөгөөр 2012.08.02-2014.10.01 хооронд гүйцэтгэхээр “Эл Си Би” ХХК тендерт дахин шалгарч барилгын ажлыг гүйцэтгэн 2014.10.29-нд 92 хувийн гүйцэтгэлтэйгээр хүлээлгэн өгсөн байна. 432,9 сая төгрөгийн өртөг бүхий дутуу хийгдсэн ажлуудыг хийж гүйцээх хугацаатай үүргийг гүйцэтггэгч компанид албан шаардлагаар хүргүүллээ.

Дөрвөлжин сумын Сургуулийн уурын зуухны засвар, шинэчлэлийн ажлын санхүүжилт төсвөөс хасагдсан, сумын орон нутгийн хөгжлийн сангаас 7.7 сая төгрөгийн санхүүжилтийг дутуу олгосон зэргээс шалтгаалан ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна.

Page 11: Zavkhan xorongo oruulalt 2014

Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үр дүн

2015

Хайгуул судалгаагаар тогтоогдсон уст цэгүүд байхгүйгээс инженерийн хийцтэй худгуудыг хуучин дарагдсан гүний болон гар худгийн орчимд гаргаж байгаа нь хөрөнгө оруулалтын үр дүнд нөлөөлжээ.

Захиалагч байгууллагуудын зүгээс 18 хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахаас 5 хөрөнгө оруулалтын ажлын явцад хяналт тавиагүй, 2 ажлын явцад тавьсан хяналт хангалтгүй байна.

ҮАГ-ЗАХ/2015/02-ГА 11

Аймгийн хэмжээгээр инженерийн хийцтэй 18 худаг шинээр гаргах ёстойгоос 16 худаг гарган ашиглалтанд хүлээлгэж өгсөн байна. Харин тендерт шалгарсан “Инержи-Импайр” ХХК Баянтэс сумын Тэвхэн гэдэг газар, Тэс сумын Доонын хөндий гэдэг газруудад өрөмдлөг хийсэн боловч ус гараагүй байна. Энэ нь 2009 оны уст цэгийн хайгуулын ажлын үр дүнгээр Баянтэс сумын Тэвхэн гэдэг газарт 180 м гүнтэй өрөмдөх ёстой байтал гүйцэтгэгч компани 127 м-ийн гүнд өрөмдсөн бөгөөд ус гараагүй байхад 14,2 сая төгрөг нэхэмжилсэн зөрчил илэрлээ. Тэс сумын Дооны хөндий гэдэг газарт 50-100 м-ийн гүнд өрөмдлөг хийж ус гарах ёстой бөгөөд гүйцэтгэгч компани 127 м-ийн гүнд өрөмдсөн боловч үр дүнд хүрээгүй нь хайгуулын ажлын үр дүнтэй холбоотой байна.

Тус компани нь Тэс сумын Зосын ар, Арц суурийн хонхор гэдэг газруудад 34,8 сая төгрөгийн өртөгтэй худгийг гаргаагүй, тухайн газарт байсан хуучин инженерийн хийцтэй 1 худгийн насос сольсон зөрчил аудитын явцад тогтоогдлоо. Тус компани худгийн санхүүжилтээ аваагүй байгаа тул Тэс сумын Зосын ар, Арц суурийн хонхор гэдэг газруудад худаг гарган 2015 оны 6 сард хүлээлгэн өгөх үүргийг албан шаардлагаар хүргүүллээ.

.

1.4. Зарим хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд тавих захиалагчийн хяналтын үйл ажиллагаа үр дүн муутай байна.

Нөмрөг, Тэс сумдад төвлөрсөн дулаан хангамжийн ажил хийгдэж эхэлж байгаа бөгөөд ажлын явцад аймгийн удирдлагууд, захиалагч талаас хяналт тавиагүй байна.

Page 12: Zavkhan xorongo oruulalt 2014

Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үр дүн

2015

Тарвагатай нурууны БЦГ-ын байгаль хамгаалагчийн байр

Отгонтэнгэрийн тусгай хамгаалалтын байр

Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын, Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчийн байрууд, Дөрвөлжин сумын Сургуулийн уурын зуухны засвар, шинэчлэлийн ажлын гүйцэтгэгчид Барилга хот байгуулалтын газарт төсөвлөгдсөн хяналтын зардлыг шилжүүлээгүйгээс явц, гүйцэтгэлд мэргэжлийн байгууллагын хяналт огт тавигдаагүй байна.

ҮАГ-ЗАХ/2015/02-ГА 12

Тарвагатай нурууны БЦГ, Отгонтэнгэрийн ДЦГ-ын байгаль хамгаалагчийн нэг загварын байрын барилгын төсөвт магадлагаа хийлгээгүй, захиалагчийн зүгээс тавьсан хяналт шаардлага хангаагүй байна.

Аудитаар зургийн дагуу гүйцэтгэсэн эсэхийг хянаад гадна авто зогсоол, холбоо дохиолол, бие засах газар, сүүдрэвч зэргийг дутуу гүйцэтгэснийг илрүүллээ.

Орон нутагт эрх шилжин хэрэгжиж байгаа барилга, их засварын төсөл арга хэмжээний гүйцэтгэлд зураг төсөв зохиогч байгууллагаас зохиогчийн хяналт тавиагүй байна.

“АЗЗА” ТӨХК нь Тосонцэнгэл сумын доторхи 3 км хатуу хучилттай авто замын гүйцэтгэлийг бодит байдлаас зөрүүтэй гаргасан, ажлын гүйцэтгэлд аймгийн Тээвэр авто замын газрын замын мэргэжилтэн хяналтыг хангалтгүй хэрэгжүүлжээ.

Page 13: Zavkhan xorongo oruulalt 2014

Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үр дүн

2015

8 хэрэгжиж дууссан хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг томилогдсон ажлын хэсэг дүгнэж ажиллахдаа доорх зөрчлийг гаргасан байна.

Шинээр гаргасан худгийн ажлыг хүлээж авах комисс нь “Хишиг юниверс” ХХК-ний гэрээт хугацаа хоцроон гүйцэтгэсэн ажилд 1.7 сая төгрөгийн алданги тооцжээ.

ҮАГ-ЗАХ/2015/02-ГА 13

“Инержи импайр” ХХК нь Тэс сумын Зосын ар, Арц суурийн хонхор гэдэг газруудад гүний худаг өрөмдөж гаргаагүй байхад аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон худаг хүлээж авах ажлын комисс 108, 100 м-т өрөмдсөн гэсэн хуурамч актуудыг үйлдэн ашиглалтад ажлыг хүлээж авсан зөрчил илэрлээ.

Комиссын ахлагч аймгийн Үйлдвэр Хүнс Хөдөө аж ахуйн газрын даргад хариуцлага тооцуулах албан шаардлагыг аймгийн Засаг даргад хүргүүллээ.

1.5 Зарим хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийг бодитой дүгнээгүй, бүртгэлд тусгаагүй, 1 гүйцэтгэгчид хариуцлага тооцон ажиллажээ.

Аймгийн Засаг даргын 2014 оны А/286 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсэг нь улсын төсвийн 169,8 сая төгрөгөөр санхүүжүүлсэн ойжуулалт, “Ногоон хэрэм” хөтөлбөрийн туслах зурвасын хэрэгжилтийг шалган, таримал ойд жишиг тооллого явуулахдаа БОНХС, Сангийн сайдын хамтарсан 2013 оны А-96/71 тоот тушаалаар батлагдсан “ Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний ажлыг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх, таримал ойг үнэлэх, улсын санд худалдан авах, өмчлүүлэх “ журмыг бүрэн хэрэгжүүлдэггүй, жишиг талбайн тоог хэт цөөн авдаг дутагдал илэрлээ. Иймд 2014 оны ойжуулалтын ажлын үр дүнг дахин журмын дагуу тоолж ирүүлэх албан шаардлагыг Байгаль орчны газар хүргүүллээ.

Ойжуулалтын явцад байгаль орчны газраас хяналтын тооллого хийсэн боловч хийсэн ажлаа баримтжуулдаггүй, Түдэвтэй,Тосонцэнгэл сумдын ойн ангиуд хяналт тавьдаггүй дутагдал байна.

Page 14: Zavkhan xorongo oruulalt 2014

Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үр дүн

2015

Хөрөнгө оруулалтын ажлуудаас 129,5 сая төгрөгийн өртөгтэй 7 инженерийн хийцтэй гүний худгийг бүртгэлд тусгаагүй байна.

Бүлэг 2. Орон нутгийн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийг бодитой дүгнээгүй, гүйцэтгэгчид хариуцлага тооцоогүй байна.

Ашиглагч байгууллагуудын саналаар орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 143,0 сая төгрөгийн өртөгтэй 2 ажил нь байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр, 30,0 сая төгрөгийн өртөгтэй шинээр авто замын 2 хяналтын пост барих ажлыг аймгийн замын сангийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр ажлууд нь орон нутгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн боловч батлагдсан зураг төсөв, тооцоо судалгаагүйгээр төлөвлөгдсөн байна.

Замын сангийн хөрөнгөөр авто замын 2 хяналтын пост барихаар төлөвлөснийг аймгийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга худалдан авах ажиллагаа зарлахаас өмнө Улиастай сумын зүүн талын хяналтын постыг шинээр барих, баруун талын хяналтын постонд цахилгаан дамжуулах агаарын шугам татах ажил болгон өөрчилсөн нь төсөвт өртгийг нэмэгдүүлсэн буруу шийдвэр болсон байна.

ҮАГ-ЗАХ/2015/02-ГА 14

2.1 Орон нутгийн хэрэгцээ шаардлагад үндэслэсэн боловч зарим хөрөнгө оруулалтын ажил нь батлагдсан зураг төсөв, тооцоо судалгаагүйгээр төлөвлөгджээ.

Page 15: Zavkhan xorongo oruulalt 2014

Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үр дүн

2015

.

Аймгийн худалдан авах ажиллагааны алба нь орон нутгийн хөрөнгө оруулалтын 3 ажлыг харьцуулалтын аргаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулжээ.

Ойжуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороо нь тендерийн баримт материалыг хянахдаа тарьцны тооллогын материал ирүүлээгүй 3 аж ахуйн нэгжийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан зөрчил илэрлээ.

Орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн ажлуудаас 1 ажил бүрэн хэрэгжсэн, 2 ажил дутуу хэрэгжилттэй байна.

О

ҮАГ-ЗАХ/2015/02-ГА 15

2.2 Ойжуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаагүй аж ахуйн нэгжүүдийг гүйцэтгэгчээр сонгосон байна.

2.3 Орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн зарим ажлууд дутуу хэрэгжилттэй байна.

28,5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй гэрээт хугацаандаа ашиглалтад орсон авто замын хяналтын постын ажлыг гүйцэтгэсэн Хэрмээдэй ХХК нь барилгын ажлаас 5,6 сая төгрөгийн ажлуудыг дутуу гүйцэтгэсэн, баруун талын постонд цахилгаан дамжуулах агаарын шугам татах ажлыг хийгээгүй байна. Мөн постны барилгын хаалганы цоож эвдэрсэн, уур тусгаарлагч хийгээгүйгээс обой нь хуурч унасан байна.

Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр 130 га талбайд ойжуулалт, 16,5 га талбайд ойн зурвас байгуулах ажлууд хийгдсэнээс “Шинэ шугуй”, “Сайд уул”, “Мөнхөд дэвжих хангай” нөхөрлөлүүдийн гүйцэтгэсэн 70 га талбайн ойжуулалтын 61,7 сая төгрөгийн ажил шаардлагын хэмжээнд хүрээгүй байна.

2.4 Орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн 2 ажлын гүйцэтгэлд хяналт тавиагүй, 1 ажлын гүйцэтгэлд хяналт тавьсан боловч баримтжуулаагүй байна.

Page 16: Zavkhan xorongo oruulalt 2014

Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үр дүн

2015

Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр хийгдсэн ойжуулалтын явцад байгаль орчны газраас хяналтын тооллого хийсэн боловч хийсэн ажлаа баримтжуулдаггүй дутагдал байна.

Авто замын хяналтын постын барилгын гүйцэтгэлд аймгийн Барилга, хот байгуулалтын газраас, усны машин нийлүүлэх ажлын явцад Байгаль орчны газраас хяналт тавиагүй байна.

Автозамын хяналтын постын барилга баталгаажуулаагүй зураг, төсвийн дагуу хийгдсэн байхад Барилга хот байгуулалтын газраас ашиглалтанд хүлээн авсан, дутуу хийгдсэн ажлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар хурлын тэмдэглэлдээ дурьдаагүй, зураг төсвөө баталгаажуулаагүй гүйцэтгэгчид хариуцлага тооцоогүй байна.

Мөн авто замын хяналтын постыг аймгийн Тээвэр авто замын газар бүртгэлд тусгаагүй 28,5 сая төгрөгийн зөрчил илэрлээ.

Тайлант оны аудитаар нийтдээ 1629,1 сая төгрөгийн зөрчил илэрснийг арилгуулахаар холбогдох албан тушаалтнуудад албан шаардлага хүргүүлж, хариуцсан ажил үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн, өмнөх аудитаар өгөгдсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүй аймгийн ГХБХБГ-ын дарга, ҮХААГ-ын дарга нарт хариуцлага тооцуулах албан шаардлагыг аймгийн Засаг даргад хүргүүллээ.

ДҮГНЭЛТ: Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийг бодитой дүгнээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй гүйцэтгэгчид хариуцлага тооцож ажиллаагүй байна.

ДАРГА, ТЭРГҮҮЛЭХ АУДИТОР Х.БОЛДБААТАР

ҮАГ-ЗАХ/2015/02-ГА 16

2.5 Орон нутгийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг бодитой дүгнээгүй , гэрээний үүргээ биелүүлээгүй гүйцэтгэгчид хариуцлага тооцоогүй байна.

Өмнөх оны аудитаар 8 заалт бүхий зөвлөмжийг Аймгийн Засаг даргад хүргүүлснээс аймгийн ГХБХБГ-ын хяналтын үйл ажиллагааг сайжруулах 3 зөвлөмж хэрэгжээгүй байна.

Page 17: Zavkhan xorongo oruulalt 2014

Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үр дүн

2015

ЗӨВЛӨМЖ

Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үр дүнд хийсэн аудитын дүн, дүгнэлтэд үндэслэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дор дурдсан албан тушаалтанд хандан зөвлөмж хүргүүлж байна.

Аймгийн Засаг дарга Ж.Жамьянтив танаа:

1. Орон нутагт нэн шаардлагатай төсөл арга хэмжээний судалгааг гарган, ТЭЗҮ боловсруулагдсан, техникийн нөхцөл нь тодорхойлогдсон, батлагдсан зураг төсөвтэй, төсөл арга хэмжээний саналыг холбогдох яамдын сайд нарт хүргүүлэн төсвийн хуулинд тусгуулах

2. Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэгчийг хуулийн дагуу, цаг хугацаа алдахгүйгээр сонгон шалгаруулах, баталгаажсан зураг төсөв бүхий хөрөнгө оруулалтын ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулж байх, худалдан авах ажиллагааны алба болон эрх шилжүүлсэн төсвийн байгууллагын удирдлагуудад худалдан авах ажиллагааны хууль, тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах үүргийг хүргүүлэн, хэрэгжилтэд хяналт тавих

3. Санхүүжилтийг гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэлээр олгож байх үүргийг Санхүү төрийн сангийн хэлтэст хүргүүлэн, биелэлтийг тооцож ажиллах

4. Захиалагч байгууллагын явцын хяналт, гүйцэтгэлийг дүгнэж хүлээн авах ажлын чанарыг сайжруулах үүргийг аймгийн ГХБХБГ, аймгийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газар, Байгаль орчны газар, аймгийн Авто тээврийн үндэсний төвийн удирдлагууд болон холбогдох албан тушаалтнуудад хүргүүлэн, биелэлтийг тооцож ажиллах

5. Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг бүртгэлд тусган, ашиглалтанд тавих хяналтыг сайжруулах,ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцох

6. Авто замын хяналтын постын барилгын зураг төсөвт магадлагаа хийлгэн, илэрсэн зөрчлийг гүйцэтгэгчээр арилгуулан, хариуг ирүүлэх

ҮАГ-ЗАХ/2015/02-ГА 17

Page 18: Zavkhan xorongo oruulalt 2014

Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үр дүн

2015

Аймгийн ГХБХБГ-ын дарга Д.Анхтэс-д

1. Улс орон нутгийн хөрөнгө оруулалтаар төлөвлөгдсөн барилга байгууламж, их засварын ажлын зураг төсөвт магадлагаа хийлгэсний дараа ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг олгож байх, зураг төсөвт магадлагаа хийлгэлгүйгээр баригдсан ажлуудын гүйцэтгэлд дахин хяналт хийж үр дүнг ирүүлэх

2. Барилга, байгууламж, их засварын ажлын явцад хяналт тавих, гүйцэтгэлийн үр дүнг бодитой дүгнэх үүргийг холбогдох мэргэжилтнүүдэд өгөн, үүрэгт ажлаа хангалтгүй хэрэгжүүлсэн ажилтнуудад хариуцлага тооцох

3. Тарвагатай нурууны БЦГ, Отгонтэнгэрийн ДЦГ-ын байгаль хамгаалагчийн нэг загварын байрын барилгуудын төсөвт магадлагаа хийн, гүйцэтгэгчээр илэрсэн зөрчлийг арилгуулах

4. Барилга, байгууламж, их засварын ажлын төсөвлөгдсөн техник хяналтын зардлыг бүрэн төвлөрүүлж зориулалтын дагуу зарцуулах

Зөвлөмжийн биелэлтийн хариуг 2015 оны 10 дугаар сарын 20-ны дотор албан тоотоор хариу ирүүлэхийг мэдэгдэе.

ДАРГА,

ТЭРГҮҮЛЭХ АУДИТОР Х.БОЛДБААТАР

ҮАГ-ЗАХ/2015/02-ГА 18

Page 19: Zavkhan xorongo oruulalt 2014

Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үр дүн

2015

ТОВЧИЛСОН ҮГИЙН ТАЙЛБАР

ГХБХБГ - Газрын Харилцаа, Барилга Хот байгуулалтын газар

ТБОНӨХБАҮХАТХ - Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил

үйлчилгээ худалдан авах тухай хууль

ТЭЗҮ - Техник эдийн засгийн үндэслэл

ОНХС - Орон нутгийн хөгжлийн сан

“АЗЗА” ТӨХК - “АЗЗА” Төрийн өмчит хувьцаат компани

Тарвагатай нурууны БЦГ - Тарвагатай нурууны Байгалийн цогцолбор газар

Отгонтэнгэрийн ДЦГ - Отгонтэнгэрийн Дархан цаазат газар

САНАЛЫН ТАЙЛБАР

Тайлбар 1: Аймгийн Засаг даргаас ирүүлсэн саналыг хүлээн авлаа.

ҮАГ-ЗАХ/2015/02-ГА 19