нийтийн ёс суртахуун зөрчил (1) (1)

18
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /НИЙТИЙН ЁС СУРТАХУУН, ХЭВ ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ/ БЭЛТГЭСЭН: Э.ШИНЭЦЭЦЭГ, Б.ХАЛИУН 2016.01.29

Upload: umguullin-mongol-umguulugch

Post on 19-Jan-2017

524 views

Category:

Law


10 download

TRANSCRIPT

Page 1: нийтийн ёс суртахуун зөрчил (1)  (1)

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ/НИЙТИЙН ЁС СУРТАХУУН, ХЭВ

ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ/БЭЛТГЭСЭН: Э.ШИНЭЦЭЦЭГ, Б.ХАЛИУН

2016.01.29

Page 2: нийтийн ёс суртахуун зөрчил (1)  (1)

Агуулга

• Нийтийн ёс суртахууны эсрэг болон хэв журмын эсрэг зөрчил;

• Зөрчилд хамаарах үйлдэл /эс үйлдэхүй/ жагсаалт;• Асуулт, хариулт.

Page 3: нийтийн ёс суртахуун зөрчил (1)  (1)

Нийтийн ёс суртахууны эсрэг зөрчлүүд:

Хэв журмын эсрэг зөрчлүүд:

1. Бусдын биеийг үнэлж бэлгийн харьцаанд орох

2. Гүтгэх;3. Хүүхдийн эрхийг зөрчих;4. Гэр бүлийн хүчирхийлэлтэй

тэмцэх тухай хууль зөрчих.

1. Танхайрах;2. Хууль бусаар зэвсэг эзэмших;3. Жагсаал, цуглаан зохион

байгуулах журам зөрчих;4. Цэргийн татлагаас зайлсхийх5. Гэмт хэргээс урьдчилан

сэргийлэх тухай хууль зөрчих;

6. Терроризмтой тэмцэх тухай хууль зөрчих;

7. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчих;

8. Мөрийтэй тоглоом зохион байгуулах.

Page 4: нийтийн ёс суртахуун зөрчил (1)  (1)

Нийтийн ёс суртахууны эсрэг зөрчлүүд

Бусдын биеийг үнэлж бэлгийн харьцаанд орох /7.4-р зүйл/ зөрчилд дараах зүйлсийг хамааруулан ойлгоно. Үүнд:

-Биеэ байнга үнэлж явалдсан;

-Бусдын биеийг үнэлэн бэлгийн харьцаанд

орсон.

Page 5: нийтийн ёс суртахуун зөрчил (1)  (1)

Нийтийн ёс суртахууны эсрэг зөрчлүүд

Хүүхдийн эрхийг зөрчих /7.10-р зүйл/ зөрчилд дараах зүйлсийг хамааруулан ойлгоно. Үүнд:-Хүүхдийг зориуд хувцас, хоол хүнс, орон байраар гачигдуулсан;-Хүүхдэд эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсний зүйлийг хэрэглүүлсэн;-Хүүхдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан;-Хүүхдийг дархлаажуулалт, эсхүл эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах үүргээ биелүүлээгүй.

Page 6: нийтийн ёс суртахуун зөрчил (1)  (1)

Нийтийн ёс суртахууны эсрэг зөрчлүүд

- Хүүхдийг өөрийнх нь ба эцэг, эх, асран

хамгаалагч, харгалзан дэмжигчийн

зөвшөөрөлгүйгээр мэдээлэл, сурталчилгаанд

ашигласан;

- Бусад хэлбэрээр хууль бусаар нэрийг нь

барьж, ашиг олох, эрүүл мэнд, амь нас, нэр

хүндэд нь харшлах, эсхүл аюул учруулах

тоглоом наадамд оролцуулсан;

- Хүүхдийн хүсэл зоригийн эсрэг шашны үйл

ажиллагаанд татан оролцуулсан;

- Сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн

гаднах орчинд сурагч бусад сурагчийг

дарамталж, зүй бусаар харьцаж сургуульд

суралцах боломжгүй байдлыг бий болгосон.

Page 7: нийтийн ёс суртахуун зөрчил (1)  (1)

Нийтийн ёс суртахууны эсрэг зөрчлүүд

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай

хууль зөрчих /7.11-р зүйл/ зөрчилд дараах

зүйлсийг хамааруулан ойлгоно. Үүнд:

-Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл

хуулиар хүлээсэн үүрэгтэй этгээд гэр бүлийн

хүчирхийллийн талаар холбогдох

байгууллагад мэдээлээгүй;

-Түр хамгаалах байрын журам зөрчиж

нэвтэрсэн, түр хамгаалах байрны

зориулалтыг өөрчилсөн эсхүл өөр

зориулалтаар ашигласан бол.

Page 8: нийтийн ёс суртахуун зөрчил (1)  (1)

Хэв журмын эсрэг зөрчлүүдТанхайрах /7.1-р зүйл / зөрчилд дараах зүйлсийг хамааруулан ойлгоно. Үүнд:-Олон нийтийн газар, авто зам, гудамж талбайд бие зассан; -Олон нийтийн газар, авто зам, гудамж талбайд нус, цэр, тамхины иш, хог хаясан;-Мансуурсан, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан;-Бусдын амгалан тайван байдал алдагдуулсан бол;-Хууль, захиргааны хэм хэмжээний актаар тусгайлан хориглосон бүс, газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан.

Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газар: төрийн болон төрийн бус байгууллагын албан байр, согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад аж ахуйн нэгжийн албан болон үйлдвэрлэлийн байр, хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, сувиллын газар, оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байр, орон сууцны орц, хонгил; гудамж, талбай, цэцэрлэг, галт тэрэг, авто тээвэр, усан болон нисэх онгоцны буудлын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газар, нийтийн тээвэр, хүнсний болон барааны зах, худалдаа, үйлчилгээний газар зэрэг олон нийтийн газрын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газар.

Page 9: нийтийн ёс суртахуун зөрчил (1)  (1)

Хэв журмын эсрэг зөрчлүүдГүтгэх /7.2-р зүйл/ зөрчилд дараах зүйлсийг хамааруулан ойлгоно. Үүнд:

-Хүний нэр төр, алдар хүндийг гутаан

доромжилсон худал мэдээллийг нийтэд

дэлгэсэн,

-эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн

сүлжээгээр тараасан.

“...Нэр төр” гэж тухайн хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмжийг хэлнэ. “...Алдар хүнд” гэдэгт бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг ойлгоно. “...Хэвлэл мэдээллийн хэрэгсэл” гэдгийг Зар сурталчилгааны тухай хуулийн 3.1.5-д зааснаар телевиз, радио, холбооны шугам сүлжээ, компьютерын сүлжээ, тусгай программ, хэвлэл болон бусад арга хэрэгслийг.

Page 10: нийтийн ёс суртахуун зөрчил (1)  (1)

Хэв журмын эсрэг зөрчлүүдХууль бусаар зэвсэг эзэмших /7.3-р зүйл/ зөрчилд дараах зүйлсийг хамааруулан ойлгоно. Үүнд:

-Хууль бусаар тусгай хэрэгсэл, хийн буу, амьсгал боогдуулах, нулимс асгаруулах бодис, агсамжийг биедээ авч явсан, хадгалсан;-Галт зэвсгийн тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тусгай зориулалттайгаас бусад галт зэвсэг эзэмшсэн, ашигласан, хадгалсан, тээвэрлэсэн;- Галт зэвсгийн тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалт, хадгалалт, хамгаалалтын талаар тогтоосон журмыг зөрчсөн, галт зэвсгийн улсын тооллогод хамруулаагүй, хууль, захиргааны хэм хэмжээний актаар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол.

Page 11: нийтийн ёс суртахуун зөрчил (1)  (1)

Хэв журмын эсрэг зөрчлүүдЖагсаал, цуглаан зохион байгуулах журам зөрчих /7.5-р зүйл/ зөрчилд дараах зүйлсийг хамааруулан ойлгоно. Үүнд:-Хуулиар хориглосон газарт, эрх бүхий байгууллагад мэдэгдэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулсан; -эсхүл жагсаал, цуглааны явцад түүний зорилгыг өөрчилж хориглосон жагсаал, цуглаан зохион байгуулсан;-Согтууруулах ундаа хэрэглэсэн, сэтгэцийн өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан; -жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, айлган сүрдүүлсэн, шахалт дарамт үзүүлсэн; -зэвсэг, хорт бодис, тэсэрч дэлбэрэх бодис, орчин тойрон, хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц аливаа зүйл, амьтан авч явсан.

“Жагсаал, цуглаан хийхийг хориглосон газрууд” 1/ нисэх онгоцны буудал, төмөр замын бүх өртөө, буудал, нийслэлийн зорчигч тээврийн төв буудал;2/ цэрэг, цагдаагийн болон төрийн хамгаалалтад байгаа газар;3/ радио телевизийн нэвтрүүлэг явуулдаг байгууллага, аймаг, нийслэл дэх төв холбооны газар;4/ олон улсын буюу үндэсний яармаг, үзэсгэлэн зохион байгуулж байгаа байгууллага, хот суурин газрын хүнсний болон барааны зах;5/ эмнэлгийн байгууллага;

Page 12: нийтийн ёс суртахуун зөрчил (1)  (1)

Хэв журмын эсрэг зөрчлүүд

Цэргийн татлагаас зайлсхийх /7.6-р зүйл/

зөрчилд дараах зүйлсийг хамааруулан

ойлгоно. Үүнд:

-Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн

тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр,

товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаанаар

ирээгүй;

-эсхүл бие эрхтэндээ гэмтэл учруулах, оргон

зайлах, худал өвчлөх, хуурамч баримт бичиг

үйлдэх замаар цэргийн жинхэнэ албаны

ээлжит татлагаас зайлсхийсэн.

“Цэргийн татлагаас зайлсхийх” гэдэгт Эрх бүхий албан тушаалтнаас товлон зарласан хугацаанд цэрэг татлагын байранд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүйг ойлгоно. /хүндээр өвчилсөн, хорио цээр тогтоогдсон, гэнэт аюул осол тохиолдсоноос цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирж чадаагүй нь төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагын тодорхойлолт, эмнэлгийн магадлагаагаар батлагдвал хүндэтгэн үзэх шалтгаантай байсанд тооцно/

/МУ-ын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн ЭЗБ тухай хуулиас/

Page 13: нийтийн ёс суртахуун зөрчил (1)  (1)

Хэв журмын эсрэг зөрчлүүд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай

хууль зөрчих /7.7-р зүйл/ зөрчилд дараах

зүйлсийг хамааруулан ойлгоно. Үүнд:

- Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх

талаар хуулиар хүлээлгэсэн үүргээ

биелүүлээгүй.

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх иргэдийн үүрэг” гэдэгт1. бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, нийгмийн хэв журмыг гажуудуулахгүй байх;2. оршин суугаа нутаг дэвсгэртээ нийгмийн хэв журам сахиулах талаар нутгийн захиргааны байгууллага, гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам сахиулах байгууллагаас хэрэгжүүлж байгаа зохион байгуулалттай арга хэмжээнд оролцох;3. гэмт хэргийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээлэх.

Page 14: нийтийн ёс суртахуун зөрчил (1)  (1)

Хэв журмын эсрэг зөрчлүүдТерроризмтой тэмцэх тухай хууль

зөрчих /7.8-р зүйл/ зөрчилд дараах

зүйлсийг хамааруулан ойлгоно. Үүнд:-Терроризмоос сэргийлэхтэй холбогдсон аливаа мэдээллийг төрийн холбогдох байгууллагад нэн даруй өгөх, эсхүл террор ажиллагаа, үйлдэлд өдөөн хатгасан аливаа явуулгад автахгүй байх, эсхүл терроризмоос сэргийлэх арга хэмжээ, террор үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүргээ биелүүлээгүй;-Шуурхай штабын хүсэлт, шаардлагыг хуулийн этгээд нэн даруй биелүүлж, түүнд бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлээгүй;-Хуулиар тогтоосон зохицуулах зөвлөлийн дүрэм, ажиллах журам, сөрөг тусгай ажиллагаа явуулах дүрмийг зөрчсөн.

Page 15: нийтийн ёс суртахуун зөрчил (1)  (1)

Хэв журмын эсрэг зөрчлүүдМөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчих /7.9-р зүйл/ зөрчилд дараах зүйлсийг хамааруулан ойлгоно. Үүнд:

-Нэргүй, дугаарласан, хуурамч нэрээр данс

нээх, гүйлгээ хийх, хаагдсан данс ашиглах,

халхавч банкинд данс нээхийг хориглосон

журмыг зөрчсөн;

-Хуульд заасан харилцагчийг таньж мэдэх,

тусгайлан хяналт тавих, гүйлгээний талаар

мэдээлэл, харилцагчийн талаарх баримт

материалыг хадгалахтай холбоотой үүргийг

биелүүлээгүй.

Page 16: нийтийн ёс суртахуун зөрчил (1)  (1)

Хэв журмын эсрэг зөрчлүүд

Мөрийтэй тоглоом зохион байгуулах /7.12-р зүйл/ зөрчилд дараах зүйлсийг хамааруулан ойлгоно. Үүнд:

-Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй,

аз туршиж тоглодог хуулиар хориглосон

мөрийтэй тоглоомын газар байгуулсан;

-эсхүл ажиллуулсан.

“Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом” /казино/ гэдэгт ашиг хонжоо олох зорилгоор мөнгө буюу түүнийг орлогч металл /токенс/ хэрэглэн тоглодог электрон хэрэгсэл, слот машин, мөн тоглоомын үйл ажиллагаанд мөнгийг оруулан хэрэглэх зориулалтын тусгай хуванцар зоос /чип/, буюу шоо, хөзөр тэдгээрт зориулсан тоглоомын тусгай ширээ зэрэг казиногийн зориулалтаар өрөө, тасалгаа, тоног төхөөрөмжийг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог бүхий л тоглоом хамаарна.

Page 17: нийтийн ёс суртахуун зөрчил (1)  (1)

Асуулт, хариулт

Page 18: нийтийн ёс суртахуун зөрчил (1)  (1)

АНХААРАЛ ХАНДУУЛСАНДБАЯРЛАЛАА