"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-10

22
Үндэсний онцлог үгийн орчуулга Лекц № 10

Upload: e-gazarchin-online-university

Post on 06-Jan-2017

341 views

Category:

Education


3 download

TRANSCRIPT

Page 1: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-10

Үндэсний онцлог үгийн орчуулга Лекц № 10

Page 2: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-10

• Үндэстэн бүр өөрийн гэсэн ёс заншил,уламжлалтай бөгөөд энэ нь хэзээ ч хаана ч давтагддаггүй. Эдгээр зүйлийг нэрлэх, илэрхийлэхэд үг хэллэг хэрэгтэй болдог. Энэ үгийг үндэсний онцлогт үг хэмээн ойлгож болох юм. Үндэсний онцлогт үгс нь ганц дан үгээр илрээд зогсохгүй холбоо үг, мэргэн үг, тогтмол хэлц тэр ч бүү хэл бэлгэ дэмбэрлийн үгсээр илэрдэг.

Жишээ нь монгол хэлний овоодой, өлзий /хээ/, ташмаг, бумба, аймаг, гэр, биелгээ, бошго/албантушаал/, ууж, хөөмий зэрэг өдий төдий үгийггадаадын ямар ч хэлээр шууд оноох аргагүй юм.

Page 3: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-10

Ийм үгсийг эрдэмтэн судлаачид1. Угсаатны зүйн2. Аман зохиол, домгийн3. Аж байдлын4. Нийгэм түүхийн гэх мэтээр ангилсан байдаг. Ямар ч байдлаар ангилсан үндэсний онцлог үгс нь дараах нийтлэгшинжтэй байдаг. 1. Хоёрдмол утгагүй2. Үндэсний онцлог үг нь тухайн хэлний үгийн сангийнбүх шинжийг / авиа зүй, үг бүтэх ёс/ өөртөө бүрэнагуулдаг. 3. Нэр томъёоны бүрэн утгыг илэрхийлж чадна. 4. Шинжлэх ухааны зохиол бүтээл, уран зохиол, ярианыхэлэнд зонхилон хэрэглэгддэг. 5. Зөвхөн тухайн хэлний хүрээнд бүрэн утгаараахэрэглэгддэг боловч гадаад хэлэнд галиглах замаарнэвтрэх ёс байдаг.

Page 4: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-10

• Үндэсний онцлогт үгс нь ямагт ард түмний өмч байдаг.

• Үндэсний онцлогт үгс нь тодорхой ард түмний аж ахуй, амьдарлаас урган гардаг.

• Үндэсний онцлогт үгс нь уран зохиолын номонд тааралддаг бол, нэр томьёо нь шинжлэх ухааны ном зохиолын үгийн сангийн үндэс болдог.

Page 5: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-10

Гэхдээ ҮОҮ нь хэл хэлэнд дамжихдаа салаа утгыгүүсгэдэг байна. Жишээ нь латин хэлнээс гаралтай “Legion” 군단, гэдэг үг• эртний Ромд цэргийн зохион байгуулалт, тактикийнүндсэн нэгж утгатай байсан бол яваандаа• Европын зарим орны цэргийн онцгой зориулалтынанги /Умард Африк дахь францийн хуучны колониорнууд дахь цэргийн илбэн тохинуулах тусгай хүч/ гэсэн утгатай болсон бол• дэлхийн II дайны үед 1944 он хүртэл Болгарынзалуучуудын фашист байгууллагыг нэрлэдэг үг болонхувирч байсан нь түүхэн баримт юм.

Page 6: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-10

Үндэсний онцлогт үгийг орчуулахад1.Галиглах2.Хуулбарлах буюу үгчлэх3.Ойролцоо утгатай үгээр орлуулах4.Тайлбарлах арга байж болохыг орчуулга

судлаачид хүлээн зөвшөөрдөг байна.

Page 7: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-10

Үүнийг манай орчуулга судлаач Д.Дашдаваа, Г.Аким нарынсудалгаа давхар нотолж байна. Дээр дурдсан орчуулгынаргуудын тухай одоо товч авч үзье.1/ ҮОҮ-ийг нэг хэлнээс нөгөө хэлэнд галиглан буулгадаг аргаих түгээмэл байна. Тухайлбал монгол хэлний айл, аймаг, ард, аргал, говь, дацан, зээр /dseren/, мануул, марал, мөнгө /зоос/, саван, сайга, тамга, төгрөг, хаан, хурал, цэрэг гэх мэт үндэсний онцлогийг заасанөдий төдий үгийг өрнө зүгийн хэлүүдэд галиглан авсан ньбайнга тааралддаг юм. Монгол хэлэнд ч ийнхүү галиглан авчормол болсон үг цөөнгүй бий.

Page 8: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-10

Герман хэлний “Gnom” гэдэг үгийг• англиар “gnome”, • францаар “gnome”, • испаниар “gnomo”, • оросоор “гном” • Солонгосоор “땅속요정(옛이야기에나오는, 뾰족한모자를쓴작은남자모습의요정) 땅속요정석상”боловч нарийн мэргэжлийн хүмүүсээс бусад хүнд ойлгогдохгүй гажзөрүүд үг бий болсноос зайлсхийхийн тул төдийлөн оновчтой биш ч гэсэн “одой амьтан” гэж хэлж бичиж байна. Угтаа бол энэ үг нь ӨрнөдЕвропын домогт гардагаар газар доорхи эрдэнийн санг манаж сахидагэрэмдэг зэрэмдэг нэгэн одой амьтныг нэрлэсэн үг юм.

Page 9: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-10

Латин хэлний “generalis” /нийтийн, ерөнхий/ үг өдгөө үед олон хэлэндхэрэглэгдэж байгаа нийтлэг ҮОҮ байна. Монголоор ч гэсэн галиглан“генерал” гэж ярьж бичиж байна. Голланд хэлний “admiraal” үгийг• англиар “admiral”, • францаар “admiral”, • германаар “Admiral”, • испаниар “admirante”, • оросоор “адмирал”, • Солонгосоор“해군장성, 제독”/тэнгисийн цэргийн жанжин, адмирал/• монголоор “адмирал” /усан цэргийн жанжин/ гэдэг. Гадаад хэлний иймэрхүү ҮОҮ-ийг галиглан булгах нь хэлний үгийн сангшинэ үгээр баяжуулдаг эерэг талтай боловч жирийн уншигчдын санаандбодот утгаараа буухгүй гаж буруу үг олноор бий болгодог сөрөг талтай.

Page 10: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-10

2/ Хуулбарлах /фр. Calque – дуурайх/ гэгч бол эх хэлний үгийгзагварчлан буулгадаг арга юм. Жишээ нь:• франц хэлний “prende les mesures” гэж хэлдгийг• англичууд “to take measures”, • испаниуд “tomar medidas”, • оросууд “принять меры” гэдэг бол• монголоор “арга хэмжээ авах” гэж хуулбарлан орчуулжээ.• Англи хэлний “sky raper”, • Солонгос хэлний “하늘강간범; 약탈자”.тэнгэр эзэгнэсэн • франц хэлний “gratteciel”, • испани хэлний “rascacielos”, • орос хэлний “небоскреб” үгийг• монголоор мөн хуулбарлах аргаар “Тэнгэрбагандсан барилга” гэж орчуулж байна.

Page 11: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-10

Энэчлэн бид• английн “Steamboat”, • францийн “vateau a vapeur”, • германы “Dampfer”, • испанийн “bruque de vapor”, • Солонгос хэлний “기선(특히과거강이나해안을따라다니던작은보트)”• оросын “пароход” үгийг яг хуулбарлан “уурын хөлөг” гэж хэлжзаншжээ.Ингэж хуулбарлах буюу үгчилж орчуулах нь тухайн хэлний үгийнсанд шинэ соргог үг, хэллэг нэвтрүүлэх эерэг боломж бий болгожбайгаа боловч гадаад хэлний үг, нийлэмж үг бүрийг ингэжхуулбарлаад байвал үгчлэх орчуулга руу хэлбийсэн гаж буруу аргабарилыг дэмжсэн хэрэг болно.

Page 12: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-10

3/ ҮОҮ-ийг ойролцоо утгатай үг, нийлэмж үгээр орчуулдагарга орчуулгын онол, дадалд нэлээд түгээмэл байдаг. • Английн “shock-worker”, • Францийн “Travailleur de choc”, • германы “Stossarbeiter”, • испанийн “obrero de choque” гэдэг үг нь угтаа• орос хэлний “ударник” /тэргүүний ажилчин/ гэсэн үг.Үүнийг дээрх хэлүүдээр яг үгчлэн орчуулж үгийнсангийнайй бүрэлдэхүүн хэсэг болгосон байхадмонголоор ойролцоо утгатай үгийг ашиглан “гавшгайажилчин” гэж орчуулдаг.

Page 13: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-10

Латин хэлний “Machina” /байгууламж/ үгээс үүдсэн• англи хэлний “machinetool”, • франц хэлний “machine outil”, • герман хэлний “Maschine, Werktisch”, • испани хэлний “maquina”, • орос хэлний “станок” үгийг• монголоор “суурь машин” гэж орчуулдаг. Монголоор орчуулсан

энэ арга бол нэг талаас үгийг үгээр орлуулсан боловч нөгөөталаас тайлбарласан орчуулга маягтай байна.

Үгийн утгыг харгалзан ингэж орчуулж байгаа хэлний боломжийнүгээр орлуулах нь хамгийн зохистой боловч бүрэн биш тохирооболж байгаагийн хувьд уг эхээсбаахан холддог, бас утгын талаарбаахан хэлбэлздэг сөрөг талтайг тэмдэглэх хэрэгтэй.

Page 14: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-10

4/ ҮОҮ-ийг дээрх аргуудаар орчуулж боломгүй, шууд оноох үг байхгүй үед эх зохиолын утгасанааг тайлбарлан гаргахаас өөр замгүй. Монгол хэлээр бөхийн сээрэн дунгүй, өмсөхмэхийг хуулбарлах, ойролцоо утгатай үгээргадаад хэлэнд орчуулбал хэн ч жинхэнэ ёсоор ньойлгохгүй . Үүний нэгэн адил испанчуудын “toreo” /бухынтулалдаан/-гийн нарийн арга барилыг гадаадхэлээр тайлбарлан орчуулахаас өөр арга байхгүй.

Page 15: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-10

Монгол хэлний “боодог” /бага амьтныг нядалсны дараа битүүгээрдотуур өвчиж араг ясыг салган авч улайсгасан чулуугаар зотроос, задгай гал дээр гаднаас шарж боловсруулдаг өвөрмөцболовсруулалт/ гэдэг ганц үгийг аль ч хэлээр ганц, хоёрхон үгээроноох үг байхгүй биз. Орос хэлний “уха” гэдэг үгийг• англичууд “fish soup” /загасны шөл/, • францууд soupe de poisson”, • германууд “Fishsuppe”, • испаниуд “sopa de pecado” гэдэг нь үнэн хэрэгтээмонголчуудын “боодгийг” шарсан мах гэсэнтэй адил ердөө“загасны шөл” гэсэн утгатай байна. Угтаа бол хээрийн задгай галдээр давснаас өөр хачир нэмэхгүйгээр зөөлөн буцалгаж ус, агаарүнэрттэл болгодог загасны шөл юм.

Page 16: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-10

Монгол гэрийг өрнө дахины хэлээр• “nomads tent”, • “tente des nomades”,• “Nomgdenzeit”, • “tienda de compana de los nomadas”/нүүдэлчдийн асар майхан/ гэх маягаарорчуулдаг нь үндсээрээ буруу, харин монголгэрийн тухай тайлбарлан орчуулбал өөр хэрэгюм.

Page 17: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-10

Англиар “magazin” бол1/зэр зэвсэг, эд юмсын агуулах, 2/дарийн зоорь, 3/бууны хүхээ; германаар1/дэлгүүр, 2/агуулах, 3/зурагт сэтгүүл;солонгосоор 관광잡지 гэж орчуулагдаж байгаа бөгөөд энэ нь1/ аялал жуулчлалын сэтгүүл гэсэн утга илэрхийлж байна. оросоор1/дэлгүүр,2/агуулах, 3/хүхээ гэдэг бол монголоор зөвхөн “дэлгүүр, хүхээ” гэж орчууланбусад утга гээгдэж байна.

Page 18: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-10

• Латин хэлний “pension” /тэтгэвэр, тэтгэмж/, • францаар “pension” /тэтгэвэр, байрын төлбөр, хаалттай сургууль/, • 생활보조금, 수당 , 노령/퇴직연금을받다

/амьдралын татаас, тэтгэмж, өндөр нас/тэтгэвэрийн мөнгө авах/

• германаар “Pension” /тэтгэвэр/, • оросоор “пенсия” /тэтгэвэр/ гэх боловч хэрэвдотуур байртай буюу хаалттай сургуулийн тухайэнэ үгийг хэрэглэж байвал зайлшгүйтайлбарласан орчуулгыг шаардана.

Page 19: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-10

• “Хөлийн өрөө” гэсэн утгатай англи хэлний “lobby” үгнь ямар нэгэн хуулийн төслийг парламентын/конгрессын/ гишүүдээр өөртөө ашигтай байдлааршийдвэрлүүлэхийн тул нууцаар өөрийн талд татагсадгэсэн утгыг илтгэж байна.

• Франц гаралтай “partisan” /гадаадынтүрэмгийлэгчдийн эсрэг зэвсэгт тэмцэлд оролцогсод, дагагч, сүслэгчид/ үг жинхэнэ утгаараа монгол хэлэнд1921 оны хувьсгалын үед хэрэглэж эхэлсэн байхадбусад оронд утгыг огт өөр үгээр, тухайлбал италид“Garbonario” /тэмцэгчид/, испанид “querrillero” босогчид гэж хэлдэг.

Page 20: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-10

Улс бүрийн уртын хэмжээ, жин, багтаамжийн нэгж өөр өөр байдаг учирорчуулгад тэдгээрийг механикаар буулгаж болохгүй, зайлшгүй тайлбарлаххэрэгтэй болно. Энэ бол орчуулагчийн үүрэг. 1956 оны X-XI сард Израил улс, Англи, франц улстай хавсран Мисирийн/Египетийн/ эсрэг дайн хийж ялагдахдаа Англи, Франц хоёр Суэцийн сувгаасхойш Английн арван милч газарт цэргээ татахыг Мисирт тулган шаардсаныгорчуулгад 16 км гэж орчуулан радиогоор нэвтрүүлсэн нь дайн самуунтайтухайн үед байдлыг намжаахад тус дөхөм үзүүлэхээсээ маргаан гаргахад хүрсэнбаримт бий. Учир нь английн арван миля нь нарийн тооцоогоор түшиц газрынхилийг бодолцсон 16км, 90 м, 40 см-ийн жирийн бүдүүвч тооцоо биш байжээ. Ингэхлээр миля /mile/ гэхэд• олон улсын тэнгисийн миля нь 1,852 км, • Их Британы тэнгисийн миля нь 1,8532 км, • Их Британ, АНУ-ын хуурай замын миля 1,609 кмгэх мэт өөр өөр хэмжээтэй байдгийг орчуулагчид ойлгомжийн дөт талыгхаргалзан км-ээр тооцон зөв илэрхийлэх нь зүйтэй.

Page 21: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-10

Английн “pfund” /фунт/ • худалдаанд 0,4536 гр, эмийн сан, • мөнгөн зоосонд 0,3732 гр байдаг. Бид оросын пуд /пүү/ гэх боловч тэр нь 16,3 кг, “аршиныг” хагас алд гэж бүдүүвчилдэг нь үнэндээ 17 см, • английн “foot”, • францийн “peid”, • германы “Fuse”, • испанийн “pie” зэрэг уртын хэмжүүр нь 30,48 см байдагЯг нарийн тооцоог орчуулагч хувийн үгийн цэсэндээтэмдэглэн авч өөрийн ажилдаа байнга ашиглаж байх ньчухал юм.

Page 22: "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-10

Монголчууд алт, мөнгийг хятад хэмжүүрээр цэгнэдэг ч нарийндаа тэр нь ямар хэмжээ болохыг таамаглахтөдийгөөс цаашгүй байдаг, тэгвэл• нэг жин 596,816 гр, • нэг лан 37,301 гр, • нэг цэн 3,7301 гр, • нэг фун /фень/ 0,37301 гр-тай тэнцдэг нарийн учрыгсайн мэдэж байх ёстой. Зарим том толинд эдгээрийн жишгийг дэлхий нийтэдмөрдөж буй метрийн тогтолцооны /MS/ харьцуулсанлавлагааны хэрэглэгдэхүүн хавсаргасан байдгийгорчуулгад сайн ашиглаж байх нь их ач тустай.