олон улсын худалдааны онол

25
ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ОНОЛ ЛЕКЦ №1 Н.АРИУНЖАРГАЛ

Upload: ariunjargal-nergui

Post on 22-Jun-2015

7.769 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: олон улсын худалдааны онол

ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ОНОЛ

ЛЕКЦ №1

Н.АРИУНЖАРГАЛ

Page 2: олон улсын худалдааны онол

Олон улсын худалдааны онол

Олон улсын худалдаа нь улс орнуудын хооронд материаллаг үнэт зүйлс болон үйлчилгээ нийлүүлэх техник үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэхтэй холбоотой онолын болон практик мэдлэгийн онцгой салбар юм.

Page 3: олон улсын худалдааны онол

...

Олон улсын худалдааны агуулга нь олон улсын хооронд шинжлэх ухаан техникийн болон үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны үр дүнг худалдаа хийх замаар бараа, үйлчилгээний хэлбэрээр нийлүүлэх явдал юм.

Page 4: олон улсын худалдааны онол

...үргэлжлэл

Олон улсын худалдааны субьект гэдэгт засгийн газрын эрх бүхий байгууллагаас гадаад худалдаа явуулах эрх авсан пүүс, байгууллагыг ойлгоно.

Орчин үед худалдааны үндсэн субьект нь үндэстэн дамнасан корпорациуд (ҮДК) болсон бөгөөд ҮДК нь дэлхийн зах зээл дээрх худалдааны шинж байдал, зарчмыг тодорхойлж байна.

Page 5: олон улсын худалдааны онол

ОУХ-ны үйл ажиллагаа

Олон улсын худалдааны үйл ажиллагаа нь үндсэн ба олон улсын бараа эргэлтийг хангах гэсэн хоёр төрөлд хуваагдана.Үүнд:

Худалдааны үндсэн үйл ажиллагаа Олон улсын бараа эргэлтийг хангах үйл

ажиллагаа

Page 6: олон улсын худалдааны онол
Page 7: олон улсын худалдааны онол

Худалдааны үндсэн үйл ажиллагаанд:

Барааны материаллаг хэлбэрийн солилцоо; Шинжлэх ухаан-техникийн ололтыг патент, лиценз,

ноу-хау-гийн хэлбэрээр солилцох; Техникийн үйлчилгээний солилцоо, (зөвлөгөө өгөх ба

барилгын инженеринг); Түрээс Олон улсын аялал жуулчлал; Мэдээлэл болон удирдлагыг боловсронгуй болгох

салбарт зөвлөгөө өгөх, кино, телевизийн нэвтрүүлэг солилцох

Page 8: олон улсын худалдааны онол

Олон улсын бараа эргэлтийг хангах үйл ажиллагаанд:

Олон улсын хооронд ачаа тээвэрлэх; Тээврийн экспедиторын; Ачааны даатгалын; Олон улсын тээвэрт ачаа хадгалах; Олон улсын хооронд төлбөр тооцоо хийх

Page 9: олон улсын худалдааны онол

... үргэлжлэл

“Олон улсын худалдаа” гэдэг ойлголтонд

зөвхөн материаллаг үнэт зүйлсийн

худалдаанаас гадна олон улсын

худалдаагаар дамжин явагдаж байгаа

худалдаа-эдийн засгийн үйл ажиллагааны

бусад төрлүүд багтана.

Page 10: олон улсын худалдааны онол

Олон улсын худалдаанд шууд ба шууд бус хөндлөнгийн гэсэн хоёр аргаар худалдааны үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

Шууд аргаар үйлдвэрлэгч -нийлүүлэгчээс худалдах - худалдан авах гэрээгээр барааг худалдан авч, эцсийн хэрэглэгчид шууд хүргэнэ.

Page 11: олон улсын худалдааны онол

...

Худалдааны зуучаар дамжуулан тусгай гэрээний үндсэн дээр бараа борлуулах аргыг шууд бус буюу хөндлөнгийн арга гэнэ.

Page 12: олон улсын худалдааны онол

Пүүсүүд шууд аргыг дараах нөхцөлд хэрэглэдэг. Үүнд:

Урт хугацааны гэрээний үндсэн дээр аж үйдвэрийн түүхий эд худалдах, худалдан авах;

Өндөр үнэтэй, их овор хэмжээтэй тоног төхөөрөмжийн экспорт;

Page 13: олон улсын худалдааны онол

Хилийн чанадад жижиглэнгийн худалдаа эрхэлдэг өөрийн охин компани, салбараар дамжуулан стандартын, олон цуврал тоног төхөөрөмж экспорт;

Хөгжиж буй орны үйлдвэрлэгч-фермерээс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авах.

Page 14: олон улсын худалдааны онол

Аж үйлдвэр хөгжсөн болон хөгжиж буй орнуудын улсын байгууллага, газраас хийх худалдааны үйл ажиллагаанд шууд экспорт, импорт зонхилох хувийг эзэлдэг, шууд арга нь дараах онцлогтой. Үүнд:

Гадаадын хэрэглэгчдийн тодорхой хүсэлт, онцлог шаардлагад зохицсон тодорхой нэрийн бараа нийлүүлэх,

Нийлүүлэгчийн захиалга эсвэл урьдчилсан тохиролцооны дагуу нийлүүлэх.

Page 15: олон улсын худалдааны онол

Олон улсын худалдааны үйл ажиллагааг судлахын тулд дараах асуудлуудыг сайтар ойлгож мэдсэн байх шаардлагатай. Үүнд:

1. Олон улсын худалдааны шинэ хэлбэр, арга

2. Худалдааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх техник үйл ажиллагаа (худалдах-худалдан авах гэрээ бэлтгэх, байгуулах, хэрэгжүүлэх)

Page 16: олон улсын худалдааны онол

3. Дэлхийн зах зээлд худалдааны зуучийн гүйцэтгэх үүрэг, түүний гэрээний агуулга

4. Шинжлэх ухаан. Техникийн мэдлэг, бусад үйлчилгээний худалдааг кохион байгуулах; патент, лиценз, техникийн үйлчилгээ, түрээс, олон улсын аялал жуулчлалын худалдаа зохион байгуулах;

Page 17: олон улсын худалдааны онол

... үргэлжлэл

5. Гадаад орны пүүстэй үйлдвэрлэл-техникийн холбоо тогтоох, хамтарч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, олон улсын үйлдвэрлэлийн хоршилт зохион байгуулах

6. Пүүсийн эдийн засгийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд төрийн зохицуулалтын үндсэн хэлбэр, хэрэгслийг ашиглах;

7. Олон улсын холбоо харилцааг хөгжүүлэх арга замууд зэрэг орно.

Page 18: олон улсын худалдааны онол

Гадаад худалдааг хянах хамгийн өргөн дэлгэрсэн хэлбэр нь тариф буюу татвар болно. Тарифыг:

Улсын хилээр оруулах, гаргах, дамжуулан өнгөрүүлэх бараанд;

Улс орон өөрийн эдийн засгийг хамгаалж, орлогоо нэмэгдүүлэхийн тулд;

Барааны нэгжид эсвэл түүний үнийг дүнгээс тооцох байдлаар тус тус ноогдуулдаг.

Page 19: олон улсын худалдааны онол

Гадаад худалдааг

1. Экспорт – барааны гадагшлах хэлбэр /эх орны үйлдвэрлэгчид ба гадаадын хэрэглэгчдийн хоорондын худалдааны харилцаа/

2. Импорт – барааг гаднаас оруулж ирэх /гадаадын үйлдвэрлэгчид ба дотоодын хэрэглэгчдийн хоорондын худалдааны харилцаа/

3. Дамжин нэвтрэх хэлбэр /эх орны худалдааны зуучлагчдын дэмжлэгтэй хийгддэг гадаадын үйлдвэрлэгчид ба хэрэглэгчдийн хоорондын худалдааны харилцаа/.

Page 20: олон улсын худалдааны онол

Экспорт

Page 21: олон улсын худалдааны онол

Экспортын давуу тал нь:

Within the contacts of its value chain

the firm's specific assets, international experience, and the ability to develop either low-cost or

differentiated products.

Page 22: олон улсын худалдааны онол

Экспортын сул тал нь:

Financial management effort: (To minimize the risk of exchange-rate fluctuation)

Customer demand: (demand of more services like installation and startup of equipment, maintenance or more delivery services)

Communication technologies improvement: (more transparency – submission of all transaction details)

Management mistakes: (like poor selection of oversea agents or distributors or chaotic global organization)

Page 23: олон улсын худалдааны онол

Ways of exporting

Direct and indirect

DirectDirect selling involves sales representatives,

distributors, or retailers who are located outside the exporter's home country.

Direct exports are goods and services that are sold to an independent party outside of the exporter’s home country.

over the Internet

Page 24: олон улсын худалдааны онол
Page 25: олон улсын худалдааны онол