лекц 1

15
УДИРДЛАГЫН БҮРТГЭЛИЙН ҮНДСЭН АСУУДАЛ Лекц №1-2 Хичээлийн код: ВА308 Судлах анги: СМ-4, НББ-4

Upload: seku-hurel

Post on 20-Jun-2015

1.156 views

Category:

Documents


4 download

TRANSCRIPT

Page 1: лекц 1

УДИРДЛАГЫН БҮРТГЭЛИЙН ҮНДСЭН АСУУДАЛ

Лекц №1-2

Хичээлийн код: ВА308

Судлах анги: СМ-4, НББ-4

Page 2: лекц 1

СЭДВИЙН АГУУЛГА

I. Удирдлагын үйл ажиллагаа ба удирдлагын нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем

II. Санхүүгийн ба удирдлагын бүртгэлийн харьцуулалт

III. Зардлын нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем

Page 3: лекц 1

УДИРДЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БА УДИРДЛАГЫН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ

Удирдлагын бүртгэл нь багтаамжаар их, цогцолбор байдалтай бөгөөд байгууллагын дотоод ашиг сонирхлыг илэрхийлж, үйл явцыг хянаж байдаг менежерүүдийг мэдээллээр хангахад чиглэгдсэн байдаг.

Иймээс удирдлагын бүртгэлийн зорилго нь байгууллагын дотоод үйл ажиллагааг зохион байгуулах, түүнийг удирдах, хяналт тавих үүргийг хүлээсэн удирдлагыг шаардлагатай бүхий л мэдээллээр хангахад оршино.

Page 4: лекц 1

БАЙГУУЛЛАГА

Менежментийн ухаанд байгууллагыг “тодорхой зорилгод хүрэхийн тулд үйл ажиллагаагаа ухамсартайгаар уялдуулсан бүлэг хүмүүс” гэж тодорхойлсон байдаг.

Байгууллагын зорилго зорилтыг ихэнх тохиолдолд байгууллагын эзэд, хувь нийлүүлэгчид, санхүүжүүлэгчид, зарим тохиолдолд гүйцэтгэх удирдлага дэвшүүлэн тавьдаг бөгөөд зорилгыг хэрэгжүүлэх үүргийг байгууллагын удирдлага, бүх түвшний менежерүүд хүлээдэг.

Page 5: лекц 1

УДИРДЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Байгууллагын зорилгыг хэрэгжүүлэхийн тулд удирдлага үндсэн 4 төрлийн үйл ажиллагаа явуулдаг.

Шийдвэр гаргах Төлөвлөх Удирдан зохион байгуулах Хяналт тавих

Page 6: лекц 1

ШИЙДВЭР ГАРГАЛТ:

Шийдвэр гаргана гэдэг нь сонголт ихтэй боломжуудын дундаас хамгийн оновчтойг сонгон авч хэрэгжүүлнэ гэсэн үг юм. Удирдлагын бусад үүргүүд болох төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт нь шийдвэр гаргахыг шаардаж байдгаараа удирдлагын бүх шатны ажил үүргийг холбогч нь шийдвэр гаргах үйл ажиллагаа болж байдаг.

Бүх шийдвэр нь тодорхой мэдээлэл дээр

үндэслэгдэх бөгөөд буруу болон алдаатай мэдээлэл нь буруу шийдвэр гаргах үндэслэл болдог тул шийдвэр гаргахад хүрэлцээтэй бодит мэдээллүүдийг цуглуулан олон хувилбараар боловсруулан ажиллах нь чухал ач холбогдолтой.

Page 7: лекц 1

ТӨЛӨВЛӨЛТ:

Төлөвлөлт нь үйл ажиллагааны бүхий л үе шатны нарийвчилсан хөтөлбөрийг боловсруулахад чиглэгдэхээс гадна байгууллагын бизнесийн үйл ажиллагааны мөн чанар, түүний үндсэн бодлого, үндсэн үе шатны үргэлжлэх хугацаа, богино ба урт хугацааны төлөвлөгөөтэй холбогдсон бусад хүчин зүйлийн судалгааг агуулдаг.

Төлөвлөлт нь хангалттай цуглуулсан баримт мэдээнд түшиглэн хийсэн шинжилгээний дагуу зохиогддог.

Төлөвлөгөө нь байгууллагын зорилго, зорилтыг тодорхойлохын зэрэгцээ түүнтэй нягт уялдаж байх ёстой. Төлөвлөгөөний хэмжиж болохуйц эцсийн үр дүн нь зорилго байдаг.

Page 8: лекц 1

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

Зохион байгуулалт гэдэг нь байгууллагын хүний болон бусад нөөцийг илүү сайн ашиглах, батлагдсан төсвийг илүү үр дүнтэй зарцуулж байх ажлын хүрээг хэлдэг.

Зохион байгуулалтын явцад ажил үүргийн хуваарийн дагуу харилцан ялгаатай зохион байгуулалтын бүтэц бий болдог. Зохион байгуулалтын бүтэц нь төвлөрсөн ба төвлөрсөн бус хэлбэртэй байна.

Удирдлагын бүх шийдвэрийг гүйцэтгэх удирдлагын түвшинд төвлөрүүлэн гаргаж, дунд шатны болон үйл ажиллагааны удирдлага нь зөвхөн тэдгээр шийдвэрүүдийг хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг зохион байгуулалтын бүтцийг төвлөрсөн зохион байгуулалтын бүтэц гэдэг.

Page 9: лекц 1

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

Харин төвлөрсөн бус зохион байгуулалтын бүтэц нь удирдлагын гурван түвшингийн менежерүүд өөрийн хариуцлагын мужид хамаарах шийдвэрээ гаргаж, асуудлаа шийдвэрлэдэг зохион байгуулалтын бүтэц юм.

Зохион байгуулалтын бүтцийн хэлбэрийг шугаман болон ажил үүргийн гэж 2 ангилж үздэг.

Ажил үүргийн зохион байгуулалтын бүтэц нь ажил үрэг хариуцсан дэд захирал болон менежерүүд өөрт нь хамрагдах хүрээний ажлаа бүх нэгжүүдэд зохион байгуулах сүлжилдсэн хэлбэр юм. Харин шугаман зохион байгуулалтын бүтэц нь байгууллагын зорилгыг дээрээс доош чиглэсэн нэг холбоогоор бүхэлд нь удирдах хэлбэр байна.

Page 10: лекц 1

ХЯНАЛТ:

Хяналт гэдэг нь төлөвлөсөн ажил үйлчилгээ хэр зэрэг биелж байгааг тодорхойлох үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл батлагдсан төлөвлөгөөг гүйцэтгэлийн тайлантай зэрэгцүүлэх замаар үр дүнг тодорхойлж, түүний шалгааныг илрүүлэн засч, зорилгодоо хүрэхээр хэрэгжүүлж буй системтэй хүчин чармайлтыг хяналт гэж үздэг.

Ямарваа нэгэн үйл ажиллагааны хяналт нь түүний дараагийн үе шатны төлөвлөлт болон бусад үйл ажиллагааны хяналт болон төлөвлөлттэй зэрэг хийгддэг.

Page 11: лекц 1

ÒºëºâëºëòÓðò, äóíä, áîãèíî õóãàöààíû òºëºâëºãººã áîëîâñðóóëàõ

ÒºëºâëºëòÓðò, äóíä, áîãèíî õóãàöààíû òºëºâëºãººã áîëîâñðóóëàõ

ÕÿíàëòǺ𿿠õýëáýëçëèéã ¿íýëæ, øàëòãààíûã

èëð¿¿ëýõ

Çîõèîí áàéãóóëàëòÁîëîâñðóóëñàí òºëºâëºãººã

õýðýãæ¿¿ëýõ

ÕÿíàëòÀæëûí ã¿éöýòãýëèéã òºñºâ òºëºâëºãººòýé çýðýãö¿¿ëýí ¿íýëýõ

Øèéäâýð ãàðãàëòÁîëîìæèò

õóâèëáàðóóäààñ ñîíãîëò õèéõ

Óäèðäëàãûí ¿éë àæèëëàãààíû öèêë

Page 12: лекц 1

УДИРДЛАГЫН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ

Удирдлага үндсэн үйл ажиллагаагаа амжилттай гүйцэтгэж, байгууллагын зорилгыг биелүүлэхэд зайлшгүй шаардлагатай болдог зүйл нь мэдээлэл байдаг.

Удирдлага мэдээллийг янз бүрийн эх үүсвэрээс олж авдаг бөгөөд нягтлан бодох бүртгэл, үйлдвэрлэл, маркетинг зэрэг дотоод эх үүсвэрээс гадна эдийн засгийн, хууль эрх зүйн, харилцагч байгууллагуудын зэрэг гадаад эх үүсвэрээс мэдээлэл авч үйл ажиллагаандаа ашигладаг. Эдгээр эх үүсвэрээс мэдээ, өгөгдөл цуглуулж, удирдлагын үйл ажиллагаанд шаардлагатай мэдээлэл болгон боловсруулдаг системийг удирдлагын мэдээлийн систем гэх ба үүнд нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем чухал үүрэг гүйцэтгэдэг.

Page 13: лекц 1

ÑÀÍÕ¿¿ÃÈÉÍ ÁÀ ÓÄÈÐÄËÀÃÛÍ Á¿ÐÒÃÝËÈÉÍ ÕÀÐÜÖÓÓËÀËÒ

Санхүүгийн бүртгэл болон удирдлагын бүртгэл нь хоорондоо дараах ялгаатай.

УНББ нь менежерүүдийн дотоод хэрэгцээнд зориулсан мэдээлэл бэлтгэдэг

УНББ нь ирээдүйд анхаарлаа хандуулдаг. УНББ нь мэдээлэл хоорондын хамаарал ба уян

хатан шинжийг онцолдог. УНББ нь нарийн тодорхой байдал, мөнгөн

өгөгдлийг онцолж үздэггүй. УНББ нь байгууллагыг хэсэгчилж авч үздэг. УНББ нь бусад мэдээлэлүүдээс их хамаардаг. УНББ нь бүртгэлийн зарчмаар зохицуулагддаггүй. УНББ нь заавал байх ёстой зүйл биш юм.

Page 14: лекц 1

САНХҮҮГИЙН БА УДИРДЛАГЫН БҮРТГЭЛИЙН ХАРЬЦУУЛАЛТ

Санхүү болон удирдлагын бүртгэлийн ижил төстэй шинж чанар нь:

Санхүүгийн болон удирдлагын бүртгэл нь хоёулаа бүртгэл мэдээллийн систем дээр

тулгуурладаг.

Удирдлагын болон санхүүгийн бүртгэл удирдах ажилтны үүрэг хариуцлагаас их

хамаарна.  

Page 15: лекц 1

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРАЛЛАА