сурган хүмүүжүүлэх зөвлөгөө 1

1
Багш хүн төлөвшүүлэхийг хүссэн зан араншинг биеэр үзүүлэх хэрэгтэй. Багш хүн юуны түрүүнд амьд, дараа нь амьдруулагч мөн. Хэлсэн ярьсан бүх зүйл амьдрал дээр хэрэгжихгүй бол хий хоосон зүйл юм. Бидэнд тохиох сайн сайхан бүхэн хүний цагаан сэтгэлээс үүдэлтэй байдаг бөгөөд мөн л хүний сэтгэлд тусдаг. Амьдралд хэрэгжихгүй зүйл амнаас гарч чихэнд цуурайтаж үгүй болдог. Хүний сэтгэл зүрх сайн сайхан бүхнийг ялгаж хүлээж авдаг. Ярьж буй сайхан бүхэн хэрэгжвэл илүү сайн. Багш хүн ангидаа сурагчиддаа зөвлөж буй бүхнээ эхлээд өөрөө хийх хэрэгтэй. Ийм байж л сурагчдаас шаардах эрхтэй болно. Ихэнх багш нарын олон нийтэд нөлөөлж чадахгүй байгаагийн гол шалтгаан үүнд байдаг. Сурагчиддаа хоцорч болохгүй гэж сануулж байгаа багш өөрөө хэзээ ч хоцордоггүй байх хэрэгтэй. Сурагчиддаа ном унш гэж зөвлөж байгаа багш тэднээс 2 дахин их уншдаг байх хэрэгтэй. Сурагчиддаа эмх замбараатай бай гэж сануулдаг багш юуны түрүүнд өөрөө ийм байх хэрэгтэй. Сайн зан араншинг бэхжүүлэх Авьяас магтаалаас үүдэлтэй. Хүн бусдын анхаарал татах дуртай байдаг. Ангид үлгэр жишээ зан араншинтай, бусдадаа нөлөөтэй сурагчдаа багш нар нь магтаж, тэдний энэ сайн үйлдлийг нь ойшоож байгаагаа илэрхийлэх хэрэгтэй. Сайн байна, чамд баяр хүргэе, үнэхээр сайн бэлтгэж ирсэн байна нэх зэрэг өгүүлбэр хэрэглэж болно. Зөв сайн араншингаар багшийн анхаарлыг татаж чадаагүй сурагчид сөрөг, буруу зан араншин гаргаж анхаарлыг өөртөө татдаг. Ийм сурагчдыг багш нь сайн таньж, тэдний хийсэн өчүүхэн сайн үйлсийг ойшоож, ангид болон ангиас гадуур дэмжих маягаар хүүхдийг магтах хэрэгтэй.

Upload: hanbogd

Post on 14-Jul-2015

2.558 views

Category:

Documents


11 download

TRANSCRIPT

Page 1: сурган хүмүүжүүлэх зөвлөгөө 1

Багш хүн төлөвшүүлэхийг

хүссэн зан араншинг

биеэр үзүүлэх хэрэгтэй.

Багш хүн юуны түрүүнд амьд, дараа нь

амьдруулагч мөн. Хэлсэн ярьсан бүх зүйл

амьдрал дээр хэрэгжихгүй бол хий хоосон

зүйл юм. Бидэнд тохиох сайн сайхан бүхэн

хүний цагаан сэтгэлээс үүдэлтэй байдаг

бөгөөд мөн л хүний сэтгэлд тусдаг. Амьдралд хэрэгжихгүй зүйл амнаас гарч

чихэнд цуурайтаж үгүй болдог. Хүний сэтгэл зүрх сайн сайхан бүхнийг ялгаж

хүлээж авдаг. Ярьж буй сайхан бүхэн хэрэгжвэл илүү сайн.

Багш хүн ангидаа сурагчиддаа зөвлөж буй бүхнээ эхлээд өөрөө хийх

хэрэгтэй. Ийм байж л сурагчдаас шаардах эрхтэй болно. Ихэнх багш нарын

олон нийтэд нөлөөлж чадахгүй байгаагийн гол шалтгаан үүнд байдаг.

Сурагчиддаа хоцорч болохгүй гэж сануулж байгаа багш өөрөө хэзээ ч

хоцордоггүй байх хэрэгтэй. Сурагчиддаа ном унш гэж зөвлөж байгаа багш

тэднээс 2 дахин их уншдаг байх хэрэгтэй. Сурагчиддаа эмх замбараатай бай

гэж сануулдаг багш юуны түрүүнд өөрөө ийм байх хэрэгтэй.

Сайн зан араншинг бэхжүүлэх

Авьяас магтаалаас үүдэлтэй.

Хүн бусдын анхаарал татах дуртай байдаг. Ангид үлгэр жишээ зан араншинтай,

бусдадаа нөлөөтэй сурагчдаа багш нар нь магтаж, тэдний энэ сайн үйлдлийг нь

ойшоож байгаагаа илэрхийлэх хэрэгтэй.

Сайн байна, чамд баяр хүргэе, үнэхээр сайн бэлтгэж ирсэн байна нэх

зэрэг өгүүлбэр хэрэглэж болно.

Зөв сайн араншингаар багшийн анхаарлыг татаж чадаагүй сурагчид сөрөг,

буруу зан араншин гаргаж анхаарлыг өөртөө татдаг. Ийм сурагчдыг багш нь

сайн таньж, тэдний хийсэн өчүүхэн сайн үйлсийг ойшоож, ангид болон ангиас

гадуур дэмжих маягаар хүүхдийг магтах хэрэгтэй.