ЗГҮАХөтөлбөр 2011

69
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2009-2012 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ”-НИЙ АЙМАГ, ОРОН НУТАГТ ХАМААРАЛТАЙ ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭНИЙ 2011 ОНЫ ХЭРЭГЖИЛТ 2012.03.05 ЗОРИЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮР ДҮН ҮНЭЛГЭЭ ХУВЬ ОНОО НЭГ. ХҮН АМ, НИЙГМИЙН ЗОХИСТОЙ БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР ИРГЭДИЙН АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТ Гэр бүлийг дэмжин тэтгэх, хүн амын дундаж орлоготой хэсгийг нэмэгдүүлэх, хүн амыг эрүүл, боловсролтой, ажилтай орлоготой байх нөхцөл бүрдүүлэх оновчтой бодлого хэрэгжүүлсний үндсэн дээр хүний хөгжил, хүн амын өсөлтийг хангах нийгмийн таатай орчныг бүрдүүлж, иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулна. 1.1. ЭРҮҮЛ МЭНДИЙН БОДЛОГО 1.1.1. Эрүүл аж төрөх хэв маяг, эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйлийг төлөвшүүлж, хүн амын өвчлөл, нас баралтыг бууруулж, дундаж наслалтыг уртасгана. 1. Нийгмийн эрүүл мэн дийн талаар төрөөс баримтлах бодлого, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажилла гааны төлөвлөлт, санхүүжилтийн механизмыг төв болон орон нутгийн түвшинд оновчтой болгоно. Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, үндэсний хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулж, 2011 оныг “НЭМ, нийтийн биеийн тамирыг дэмжих” жил болгон зарлаж, 6 зорилтын хүрээнд 53 үйл ажиллагааг төлөвлөн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны зөвлөлгөөнд оролцогсод, сумдын Засаг дарга нараар хэлэлцүүлэн аймгийн НЭМСЗ-ийн даргаар батлуулан 94,3%-иар хэрэгжүүллээ. Энэ онд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 103,5 сая төгрөг батлагдсны сум, сум дундын эмнэлгүүдийн нийгмийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд 89,2 сая төг буюу 86,4%, ЭМГ-т 14,3 сая төг буюу 13,6%-ийг зарцуулсан. Аймгийн нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөл /НЭМСЗ/-ийн гишүүдийн хурлыг 4 удаа хуралдуулж, “Халдварт шар өвчний дэгдэлт, голомтонд шуурхай хариу арга хэмжээ авах, НЭМСЗ-ийн 2010 оны үйл ажиллагааны тайлан, цаашид хийх үйл ажиллагаа, ММСС-гийн санхүүжилтээр хэрэгжиж буй халдварт бус өвчнөөс сэргийлэх чиглэлийн 4 төслийн хэрэгжилтийн явц зэргийг хэлэлцүүлэн, цаг үеийн мэдээллээр гишүүдийг ханган ажиллав. Нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрүүдийн зохицуулагч нарын ажлыг нь дүгнэн, үр дүнтэй, сайн ажилласан 10 хүнд 1,150,000 төгрөгийн урамшуулал олголоо. Гучин-Ус, Баянгол, Баян-Өндөр, Тарагт, Уянга, Бат- Өлзий, Хужирт, Сант сумын нийгмийн эрүүл мэндийн төрөөс баримтлах бодлого, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэнд явцын ХШҮ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангав. 100.0 5.0 2. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдамжийн дагуу эрүүл хот, дүүрэг, сум, баг, ажлын байр, Аймгийн ИТХ-аар батлагдсан “Эрүүл мэндийг дэмжигч сум, баг, өрх бий болгох” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд зарласан “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, хамт олон, сум, баг, айл өрх” шалгаруулах болзолт уралдаанд 8 сумаас 1 эмнэлэг, 8 цэцэрлэг, 2 ЕБС, 2 айл өрхийн материал ирж эрүүл мэндийг дэмжигч байгууллага шалгаруулах аймгийн комиссоор хэлэлцүүлж 7 100.0 5.0

Upload: batsuuri-ch

Post on 26-Aug-2014

460 views

Category:

Documents


16 download

Tags:

TRANSCRIPT

Page 1: ЗГҮАХөтөлбөр 2011

“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2009-2012 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ”-НИЙ АЙМАГ, ОРОН НУТАГТ ХАМААРАЛТАЙ ЗОРИЛТ,

АРГА ХЭМЖЭЭНИЙ 2011 ОНЫ ХЭРЭГЖИЛТ 2012.03.05

ЗОРИЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА

ХЭМЖЭЭ ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮР ДҮН

ҮНЭЛГЭЭ

ХУ

ВЬ

ОН

ОО

НЭГ. ХҮН АМ, НИЙГМИЙН ЗОХИСТОЙ БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР ИРГЭДИЙН АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТ

Гэр бүлийг дэмжин тэтгэх, хүн амын дундаж орлоготой хэсгийг нэмэгдүүлэх, хүн амыг эрүүл, боловсролтой, ажилтай орлоготой байх нөхцөл бүрдүүлэх оновчтой бодлого хэрэгжүүлсний үндсэн дээр хүний хөгжил, хүн амын өсөлтийг хангах нийгмийн таатай

орчныг бүрдүүлж, иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулна.

1.1. ЭРҮҮЛ МЭНДИЙН БОДЛОГО

1.1.1. Эрүүл аж төрөх хэв маяг, эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйлийг төлөвшүүлж, хүн амын өвчлөл, нас баралтыг бууруулж, дундаж наслалтыг уртасгана.

1. Нийгмийн эрүүл мэн дийн талаар төрөөс баримтлах бодлого, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажилла гааны төлөвлөлт, санхүүжилтийн механизмыг төв болон орон нутгийн түвшинд оновчтой болгоно.

Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, үндэсний хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулж, 2011 оныг “НЭМ, нийтийн биеийн тамирыг дэмжих” жил болгон зарлаж, 6 зорилтын хүрээнд 53 үйл ажиллагааг төлөвлөн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны зөвлөлгөөнд оролцогсод, сумдын Засаг дарга нараар хэлэлцүүлэн аймгийн НЭМСЗ-ийн даргаар батлуулан 94,3%-иар хэрэгжүүллээ. Энэ онд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 103,5 сая төгрөг батлагдсны сум, сум дундын эмнэлгүүдийн нийгмийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд 89,2 сая төг буюу 86,4%, ЭМГ-т 14,3 сая төг буюу 13,6%-ийг зарцуулсан. Аймгийн нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөл /НЭМСЗ/-ийн гишүүдийн хурлыг 4 удаа хуралдуулж, “Халдварт шар өвчний дэгдэлт, голомтонд шуурхай хариу арга хэмжээ авах, НЭМСЗ-ийн 2010 оны үйл ажиллагааны тайлан, цаашид хийх үйл ажиллагаа, ММСС-гийн санхүүжилтээр хэрэгжиж буй халдварт бус өвчнөөс сэргийлэх чиглэлийн 4 төслийн хэрэгжилтийн явц зэргийг хэлэлцүүлэн, цаг үеийн мэдээллээр гишүүдийг ханган ажиллав. Нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрүүдийн зохицуулагч нарын ажлыг нь дүгнэн, үр дүнтэй, сайн ажилласан 10 хүнд 1,150,000 төгрөгийн урамшуулал олголоо. Гучин-Ус, Баянгол, Баян-Өндөр, Тарагт, Уянга, Бат-Өлзий, Хужирт, Сант сумын нийгмийн эрүүл мэндийн төрөөс баримтлах бодлого, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэнд явцын ХШҮ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангав.

100.0 5.0

2. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдамжийн дагуу эрүүл хот, дүүрэг, сум, баг, ажлын байр,

Аймгийн ИТХ-аар батлагдсан “Эрүүл мэндийг дэмжигч сум, баг, өрх бий болгох” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд зарласан “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, хамт олон, сум, баг, айл өрх” шалгаруулах болзолт уралдаанд 8 сумаас 1 эмнэлэг, 8 цэцэрлэг, 2 ЕБС, 2 айл өрхийн материал ирж эрүүл мэндийг дэмжигч байгууллага шалгаруулах аймгийн комиссоор хэлэлцүүлж 7

100.0 5.0

Page 2: ЗГҮАХөтөлбөр 2011

2

сургууль бий болгох үндэсний хэмжээний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.

байгууллагыг үнэлэхэд Баянгол сумын эмнэлэг “Эрүүл мэндийг дэмжигч” улсын тэргүүний байгууллага, цэцэрлэг, Баян-Өндөр сумын цэцэрлэг, ЕБС, Гучин-Ус сумын ЕБС, Уянга, Бат-Өлзий, Тарагт сумын цэцэрлэгүүд шалгарлаа. Эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэх сургалт, мэргэжил арга зүйн зөвлөгөөнийг Гучин-Ус, Баянгол, Баян-Өндөр, Тарагт, Уянга, Бат-Өлзий, Хужирт, Сант суманд өгч, Баянгол эрүүл мэндийг дэмжигч сум, Уянга сумын Жаргалант, Арвайхээр сумын 3-р баг ЭМД баг, аймгийн хэмжээнд 90 ЭМД сум, баг, байгууллага, айл өрх бий болгохоор зорилт тавин ажиллаж байна. ЭМД орчин бүрдүүлэх чиглэлээр ММСС-д төрийн ба төрийн бус байгууллагууд 4 төсөл бичиж хүргүүлснээр 3 нь шалгарч үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

1.1.3.Эрүүл мэндийн үйлчилгээнд эрхийн бичгийн тогтолцоог нэвтрүүлэн урьдчилан сэргийлэх зарчмыг баримталж, иргэн бүрийг жилд нэг удаа эмнэлгийн иж бүрэн, нарийн мэргэжлийн цогц үзлэг оношлогоонд хамруулна.

Итали, Франц, АНУ-ын эмч нартай хамтран БОЭТ-д дурангийн хагалгаа, түлэнхий, уруул тагнайн сэтэрхийн пластик хагалгаа, чихний хэнгэрэг нөхөх хагалгаа, Конийн аргаар кесеров хагалгаа хийх, элэг дэлүү тайрах, оѐдол тавих, доод мөчний гүний венийн бөглөрсөн судасыг авах, нүдний 4 нэр төрлийн тусламж үйлчилгээ, лабораторит сахарын диабеттэй өвчтөнг оношлох, олон улсын түвшний биохимийн энземийн тоон арга зэрэг 20 нэр төрлийн тусламж үйлчилгээг шинээр нэвтрүүлж, цахимын өрөөг нэмэгдүүлэх /3/, дотрын жирэмсэн эхийн, дотоод шүүрлийн кабинетыг бий болгож, лаборатори, том хүний шүдний кабинетыг уртасгасан цагаар /8:00-20:00/ 2 ээлжээр ажиллуулах зэрэг шуурхай байдлыг хангах арга хэмжээг авч ажиллаж байна.

90.0 4.5

1.1.4. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үнэ төлбөргүй авах эрхийн бичиг олгоно.

3. Төлбөрийн чадваргүй, амьжиргааны доод түвшингээс доогуур орлоготой иргэдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламжийг үнэ төлбөр гүй авах эрхийн бичиг олгох үр дүнтэй механизмыг судалж шийдвэрлэнэ.

Төлбөрийн чадваргүй, амьжиргааны доод түвшингээс доогуур орлоготой иргэдэд 8 удаа 12750 хүнд үзлэг, 7323 хүнд эхо, сериологи, биохимийн шинжилгээ хийж хийж, 44,1% нь өвчтэй илэрснийг эмчилгээ, зөвлөгөөгөөр ханган ажиллалаа. Аймгийн хэмжээнд 0-5 насны суурь эмгэгтэй 466 хүүхдийн нэн ядуу, амьжиргааны түвшин доогуур 241 хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж чийрэгжүүлэх, аминдэмжүүлэх, хэвтэн эмчлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүллээ.

90.0

4.5

1.1.5. Эрүүл мэндийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, төрийн

4. Эрүүл мэндийн сал барын эрх зүй, санхүү гийн зохицуулалтын механизмыг боловс

Эрүүл мэндийн салбарын төрийн болон хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх төлөвлөгөөг 4 зорилтын хүрээнд 8 үйл ажиллагаа төлөвлөн 100% хэрэгжүүллээ. “Ариунсанаа” хувийн эмнэлэгт БОЭТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн клиникийн төрөхийн өмнөх амрах байр, жирэмсний эмгэгийн

100.0 5.0

Page 3: ЗГҮАХөтөлбөр 2011

3

оролцоог багасгах зорилгоор хүн амд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад хувийн хэвшлийн мэргэжлийн эмнэлгийн оролцоог дэмжинэ. Энэ зорилтын хүрээнд эрүүл мэндийн салбарын санхүүжилтэд хувийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх, өмчийн хэлбэрийг үл харгалзан эмнэлгүүдийг даатгалын үйлчилгээнд жигд хамруулна.

ронгуй болгоно. тасгийн 12 ортой үйлчилгээг шилжүүлэх, ортой 4 хувийн хэвшлийн эмнэлгүүдийн даатгалаас санхүүжих, Арвайхээр сумын 5 шүдний эмнэлгээр 1000 хүүхдийн шүд эрүүлжүүлэх ажлыг гэрээгээр гүйцэтгүүлсэн нь төр, хувийн хэвшлийн эмнэлгийн түншлэл сайжирч, БОЭТ-ийн ачаалал багасч, тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдсэн. Эрүүл мэндийн даатгалын сангаас Чинмэнд 72,882,200, Шунхлай – Элбэрэлт 48,792,000, Ачтан – Ирээдүй 72,763,900, Асархайрхан 31,943,600, Эльма 103,500,000, Хужирт рашаан сувилал 477,0003050 төгрөгийн санхүүжилтийг олголоо.

5. Эрүүл мэндийн салбарын төрийн байгууллага болон хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх бодлого боловсруулж, хэрэгжүүлэх оновчтой механизмыг бүрдүүлнэ.

2010 онд нийт хэвтэн эмчлүүлэгчдэд хувийн эмнэлэгт эмчлүүлэгчдийн эзлэх хувь 19.0 хувиар өсч, амбулаториор үйлчлүүлэгчдийн эзлэх хувь 7 дахин нэмэгдсэн байна. “Өгөөмөр” рашаан сувилал, “Чин мэнд”, “Ачтан ирээдүй”, “Асар хайрхан” эмнэлгүүдийн бүтэц, үйл ажиллагааны стандартад ХШҮ хийж зөвлөгөө, арга зүйгээр ханган ажилласны үр дүнд, дээрхи хувийн хэвшлийн байгууллагууд нь магадлан итгэмжлэл авлаа. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, үйл ажиллагааг уялдуулах, хувийн хэвшлийг дэмжих, хөгжүүлэх ажлын хүрээнд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын анхдугаар зөвлөлгөөнийг зохион байгуулж, улсын эмнэлгийн зарим үйлчилгээг хувийн хэвшлийн эмнэлгээр гүйцэтгүүлэх хэрэгцээ шаардлага байгааг тодорхойлон зөвлөмж гарган ажиллаж байна. Аймгийн Засаг даргын дэргэдэх ЭМГ “Орон нутгийн санаачлага” ТББ-аар хувийн хэвшлийн эмнэлгүүдийн үйлчилгээ, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид үнэлгээ хийлгэхэд иргэд, хувийн хэвшлийн эмнэлгийн үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаа нь ажиглагдаж байна. ЭХО, эмэгтэйчүүд, шүдний чиглэлээр эмнэлэг ажиллуулах зөвшөөрлийг 3 эмчид олгож, уламжлалт эмчилгээний “Монг-Эм” эмнэлгийн салбарыг нээн ажиллуулж эхлээд байна. Хувийн хэвшлийн ортой эмнэлэгт ЭМД-аас олгох санхүүжилтийн тарифийг нэмэгдүүлж, оношийн бүлгээр тооцон олгох болсон нь хувийн хэвшлийн эмнэлгийн үйл ажиллагааг дэмжиж хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон байна.

90.0 4.5

1.1.6. Эрүүл мэндийн удирдлага, менежмент, эмчилгээний хяналтын тогтолцоог боловсронгуй болгон бэхжүүлнэ.

6. Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын (төрөлжсөн мэргэжлийн, аймаг, дүүрэг, сумын болон өрхийн эмнэлгийн) үйл ажиллагааны стандартыг шинэчилнэ.

БОЭТ, Хужирт, Богд, Сант, Нарийнтээл, Баян-Өндөр, Есөнзүйл, Уянга, Гучин-Ус сум, Шунхлайн-Элбэрэл, Залуус хувийн хэвшлийн эмнэлгүүдэд бүтэц, үйл ажиллагааны стандартын хэрэгжилтэнд ХШҮ хийж дүгнэлт гарган, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллалаа. БОЭТ, сумын эмнэлгүүдэд эх, хүүхдэд үзүүлэх яаралтай тусламж, эрчимт эмчилгээний өрөөг стандартын дагуу байгуулж тохижуулсан нь яаралтай тусламж, эрчимт эмчилгээг хугацаа алдалгүй үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байна. БОЭТ, сум, өрхийн эмнэлгүүдэд 457 сая төгрөгийн багаж, тоног, төхөөрөмжийг олгож, 9 түргэн тусламжийн машин, 11 багийн эмчид мотоциклийн парк шинэчлэлтийг хийсэн

90.0 4.5

Page 4: ЗГҮАХөтөлбөр 2011

4

7. Сумын эмнэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн стандартыг боловсруулан мөрдүүлж, нөхцөлийг сайжруулна.

Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн лабораторийг нян судлалын анхан шатны шинжилгээ хийдэг болгож, томуугийн харуулдан тандалтын цэг байгуулан ажилласнаар халдварыг эрт илрүүлж, цаг алдалгүй хариу арга хэмжээ авахад үр дүнгээ өгч байна. Төслийн үйл ажиллагааны хүрээнд 21.0 сая төгрөгийг зарцуулж, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэн нэгдсэн сүлжээг бий болгож оношлогоо, эмчилгээний чанар, хүртээмж сайжирлаа. БОЭТ, сум, өрхийн эмнэлгийн лабораторийн хүчин чадлыг бэхжүүлж, сумын эмнэлэгт лаборант нарыг бэлтгэн ажиллуулах болсноор иргэдийн чирэгдлийг багасгах, халдварт өвчнийг эрт оношилж, тархалтаас сэргийлэх боломжийг нэмэгдүүлж байна. Барилгын ажлын гүйцэтгэл БОЭТ-ийн өргөтгөл 35.0, ЭМГ-ын өргөтгөл 20.0, Тарагт сумын эмнэлэг 65.0, Бат-Өлзий сумын эмнэлэг 25.0 хувьтай байна. Баян-Өндөр сум, Баянтээг багийн эмнэлгийн барилгыг засварлаж дуусгасан ба Бүрд, Нарийнтээл сумдын эмнэлгийн барилгын зургийн төсөв /11сая/, Халдвар судлалын төвийн зургийн төсөл /80 сая/ төгрөгийн өртөгтэйгээр хийгдэж, санхүүжилтийг ЭМЯ-д уламжлаад байна.

90.0

4.5

1.1.7. Хүн ам, ялангуяа өсвөр үе, залуучуудад эрүүл мэндийн боловсрол олгох арга хэлбэрийг боловсронгуй болгож, хөдөөгийн хүн амд үйлчлэх явуулын эмнэлгийн тогтолцоог бүрдүүлж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг эрт илрүүлэх боломжийг нэмэгдүүлнэ.

8. Аймаг бүрт 5-6 сумын дунд явуулын амбулаторийн үйлчилгээг бий болгож, тоноглогдсон тээврийн хэрэгслээр хангана.

Малчдад нүүдлийн амбулоториор үйлчлэх тогтолцоог бүрдүүлэн, БОЭТ, Хархорин сумын нэгдсэн эмнэлгийг явуулын амбулаторийн зориулалтын автомашинтай болгож, “Нүүдлийн амбулатор”-ийн үйлчилгээг эмэгтэйчүүд, дотор, хүүхэд, лаборатори, сэтгэл зүйч, зэрэг нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй 3 удаа зохион байгуулж, 18 сумын хөдөөгийн малчид, эмзэг, ядуу бүлгийн болон отор нүүдлийн 13270 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд 67% нь өвчтэй илэрснийг эрүүлжүүлэн, зөвлөгөөгөөр хангалаа. Анхан шатны эмнэлгүүд малчдад нүүдлийн тусламж үйлчилгээг 19890 хүнд үзүүлж, НҮНЭ-дийн 20%, бага насны хүүхдүүдийн 30%-ийг хамруулсан.

100.0 5.0

9. Өрх, сумын эмнэлэг бүрийг нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багцад заасан эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүн амд бүрэн үзүүлэх чадавхитай болгох, өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нь түлхүү хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Мянганы сорилтын сан /МСС/, НҮБ/Хөгжлийн Сан, Глобаль сан, ЭМЯ-тай хамтран 18 сумын эмнэлгүүдийг биоанализатор /хөрөнгө оруулалтаар 189 сая төг/, Хархорин, Хужирт сумын эмнэлгийг дуслын автомат шахуурга /НҮБ/ХС-аар 5сая 547мян.төг/, яаралтай тусламжийн эмнэлгийн хэрэгсэл /МСС-аар 30сая 512мян.төг/, Хархорин, Сант сумын эмнэлгийг Эхо аппарат /төсвөөр 10 сая төг/ зэргээр ханган тоног төхөөрөмжийн чадавхийг сайжрууллаа. Сум, өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээг өвчнөөс сэргийлэх үйл ажиллагаа руу түлхүү хөгжүүлэх бодлого баримтлан ажиллаж, нийгмийн эрүүл мэндийн сургалтанд 743 сум, өрх, багийн эмч нарыг хамруулан мэдлэг, ур чадварыг дээшлүүлсэн.

90.0 4.5

Page 5: ЗГҮАХөтөлбөр 2011

5

10. Багийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд багийн бага эмчийг бэлтгэж, унаатай болгоно.

Багийн эмч нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх эмнэл зүйн болон эмнэл зүйн бус сургалтанд 100% хамруулж, багийг залуу хүний нөөцөөр хангах бодлого баримтлан ажилласнаар 7 багийн эмчийг шинээр нэмэгдүүлж даралтны болон сахар хэмжигч аппаратаар хангаж, ажлын байртай болгох асуудлыг дээд шатанд тавьж ажилласан. Франц улсын Аллиер мужийн APАU нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр Хайрхандулаан, Нарийн-тээл сумдад тус бүр 2, Богд, Тарагт, Бүрд, Хужирт Сант, Төгрөг, Зүүнбаян-Улаан сумдад тус бүр 1 багийн эмчийг, унаагүй багийн эмчийн 61%-ийг хангав.

90.0

4.5

1.1.9. Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчнөөс сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах өнөөгийн тогтолцоог бэхжүүлж, аймаг, дүүргийн түвшинд өргөжүүлнэ.

11. Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчнийг лабораторийн шинжилгээнд үндэслэн тандах тогтолцоог үндэсний түвшинд бэхжүүлэх арга хэмжээ авна.

Томуу, томуу төст өвчний лабораторит суурилсан тандалтыг Арвайхээр, Хархорин сумдын 6 өрхийн эмнэлгүүд, Хархорин сумын нэгдсэн эмнэлэг, БОЭТ-д хэрэгжүүлж, тандалтын мэдээг 52 удаа мэдээлж, 206 сорьцыг цуглуулж, ХӨСҮТ-ийн вируслогийн лабораторит шинжлүүлж,томуугийн A /H3N2/-5, A/H1N1/-5, риновирус-1-ийг илрүүлж, хариу арга хэмжээг авч ажилласан. 2934 Байгалийн голомттой бүс нутгуудаас нэгж материалыг лабораторийн шинжилгээнд хамруулахад Уянга, Нарийнтээл, Богд, Хархорин, Хужирт сумдын голомтот бүсийн сорьцонд тарваган тахал, боом, галзуу, хачигт риккетсиозын лабораторын шинжилгээ хийж тандахад тарваган тахлын эсрэг бие 4, эсрэг төрөгч 2, хачигт риккетсиозын SF IgG эсрэг бие 3, галзуугийн үүсгэгчийн РНХ, боомын үүсгэгч илэрснийг улсын төвийн амьд өсгөвөрийн санд шилжүүлэв.

90.0

4.5

12. “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, шинэчлэн боловсруулна.

“Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөр”-ийн /2002-2010 оны/ хэрэгжилтэнд хяналт, шинжилгээ үнэлгээ хийж, цаашдын зорилтыг 2011-2015 оны шинэ хөтөлбөрт тусган хэрэгжүүлж байна. Хэрэгжилтийг Арвайхээр, Хархорин сумдын 6 өрхийн эмнэлгүүд, Баян-Өндөр, Сант сумдад ХШҮ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажилласан.

100.0 5.0

1.1.11. Хүн амын эрүүл мэндийн мэдээллийн цахим сан байгуулна. Эмнэлгийн цахим сүлжээ, алсын зайн оношлогоо, эмчилгээг өргөжүүлэн, иргэн бүрт эрүүл мэндийн үйлчилгээг шаард лагатай түвшинд

13. Алсын зайн оношлогооны сүлжээг өргөжүүлж, бүх аймгийн нэгдсэн эмнэлгийг хамруулна.

НҮБ-ын “Хүн амын сан”-гийн санхүүжилтээр “Мон 003” төслийн хүрээнд төрөх эмэгтэй чүүдийн тасгийг алсын зайн оношлогооны иж бүрэн багаж тоног төхөөрөмжөөр хангаж, хүүхдийн тасагт хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч, pulsoxymetr зэрэг яаралтай тусламжийн багаж, тоног төхөөрөмжөөр хангалаа. БОЭТ-д Люксембургийн вант улсын болон НҮБ-ын ХАС-ын санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн үр дүнд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг III эмнэлэг, ЭНЭШТ-тэй алсын зайн оношлогооны сүлжээнд холбогдон онош тодруулж, эмчилгээ, сувилгааны зөвлөгөө авч ажиллан 2010 онд алсын зайн оношлогоонд 79 өвчтөнийг хамруулж зөвлөгөө аваад байна. Нүүдлийн амбулаторийг ажиллуулж үйлчлүүлэгчдэд нэн ялангуяа эх, хүүхэд, эмзэг, ядуу бүлэгт чиглэсэн ээлтэй тусламж, үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулж 3650 хүнийг үзлэг,

90.0 4.5

Page 6: ЗГҮАХөтөлбөр 2011

6

үзүүлэх бололцоог хангах зорилгоор анагаах ухааны орчин үеийн ололтод тулгуурласан төрөлжсөн мэргэжлийн төвүүдийг хөгжүүлж, өвчнийг эрт оношлох, эмчлэх, нөхөн сэргээх чадавхийг дээшлүүлнэ.

шинжилгээнд хамруулан эрүүл ахуй, ариун цэврийн хэрэглэл, дулаан хувцас, ариутгалын бодис зэрэг 20 нэр төрлийн барааны тусламжийг үзүүллээ. Даралтын аппарат, чагнуур зэрэг багаж, хэрэгсэл бүхий 70.0 мянган төгрөгийн багцийг бүх багийн эмч нарт олгож, “Тогтвортой амьжиргаа төсөл”-өөр 5 багийн эмчийг унаажуулж хөдөөгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж байна. БОЭТ, Хархорин сумын нэгдсэн эмнэлэг, Бүрд, Уянга, Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий, Хужирт зэрэг сумд, Түшигдөлгөөн өрхийн эмнэлэгт түргэн тусламжийн 9 автомашин, Хархорин сумын эмнэлэгт Итали улсын бэлэглэсэн эмнэлгийн бүрэн тоноглогдсон явуулын үйлчилгээний түргэн тусламжийн машиныг олголоо. БОЭТ цахим бүртгэлийн хэсгийг байгуулж, дотоод сүлжээгээр vychat программыг ашиглан үйлчлүүлэгчдийн мэдээллийг бүртгэн эмчийн үзлэгийн цаг, дугаарыг олгож, дотооддоо мэдээллийг шуурхай дамжуулж ажилласнаар үзүүлсэн тусламж үйлчилгээг программд оруулж хэвшээд байна. БОЭТ-д 62.9 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг орон нутгийн төсвөөр ханган алсын зайн оношлогоо, эмчилгээний төвийг, НҮБХАС-ын санхүүгийн 10 гаруй сая төгрөгний дэмжлэгтэйгээр Хархорин сумыг алсын зайн оношлогооны компьютер техник хэрэгслээр ханган цахим сүлжээнд тус тус холбосноор зүрх судас, эх нярайн яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангаж, эрт оношлох, эмчлэх чадавхийг дээшлүүлсэн. Алсын зайн оношилгоо, эмчилгээний аргыг нэвтрүүлсэнээр 146 тохиолдолд оношлогоо, эмчилгээ, зөвлөгөө авсан ба алсын түргэн тусламжийн албатай холбогдон 7 хоногт 1 удаа хүнд өвчтнүүддээ теле зөвлөгөө авч байна. Мөн ЭМЯ-тай телеконференци, Улсын клиникийн 3-р эмнэлэгтэй холбогдож зүрх, судасны хүнд өвчтэй 21 өвчтөнд, ЭНЭШТ-тэй холбогдон 22 эхэд эмчилгээний зөвлөлгөө авч асуудлыг шийдвэрлэв.

1.1.12. Эмнэлгийн яаралтай тусламжийн тогтолцоог шинэч-лэн, түргэн тусламжийн үндэс-ний сүлжээ байгуулж, хөдөө орон нутаг, алслагдсан хүн амд үзүүлэх түргэн туслам-жийн үйлчилгээг

БОЭТ-ийн яаралтай тусламжийн тасгийг 103, хүлээн авах тасгаас тусад нь гаргаж, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгийг шинээр байгууллаа. “Эмнэлгиийн яаралтай тусламж-Эмнэлгийн толь мөн” сэдэвт 1 сарын аян, яаралтай, түргэн тусламжийн үйлчилгээний талаар гарсан тушаал заавруудыг мөрдүүлэх ажлыг зохион байгуулж, дүгнээд шалгарсан БОЭТ, 3 сум, 1 өрхийн эмнэлгийн материалыг ЭМЯ-нд хүргүүлсэн. БОЭТ, Хархорин сумын эмнэлгийн түргэн тусламжийн өнөөгийн байдал, стандартын хэрэгжилтэд давтамжтай шалгалт хийж, шуурхай үйлчлэх болон багаж, тоног төхөөрөмжтэйгээ харьцах технологийн зөрчил багассан. БОЭТ, Хархорин сумдын түргэн тусламжийг төвийн яаралтай тусламжийн үндэсний сүлжээ болон алсын зайн оношлогооны сүлжээнд холбож, үйл ажиллагааг эхлүүлэн, сум, өрх, БОЭТ-ийн яаралтай, түргэн тусламжийн тасгийн эмч, сувилагч нарыг 100% эрэмбэлэн ангилалт,

100.0 5.0

Page 7: ЗГҮАХөтөлбөр 2011

7

сайжруулна. яаралтай тусламж, ажлын байрны сургалтуудыг зохион байгууллаа. Түргэн тусламжийн автомашины таних тэмдгийг өөрчлөн, тэмдэгжүүллээ.

1.1.13. “Эрүүл эхээс эрүүл хүүхэд” зарчмыг эмнэлгийн тусламж, үйлчилгээ ний бүх шатанд хэрэгжүүлж, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг тууштай бууруулна.

14. Аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэдэх төрөх, хүүхдийн тасгийн тоног төхөөрөмжийг сайжруулж, хэрэгцээг харгалзан шаардлага тай тохиолдолд төрөх газар болон хүүхдийн эмнэлгийг шинээр барьж перинатологийн төв, байгуулна.

БОЭТ-ийн төрөх, хүүхдийн тасагт Люксенбургийн засгийн газар, НҮБ-ын ХАС-ийн “Эх нярайн тусламжинд зайн оношлогооны дэмжлэг үзүүлэх” (MNG4R203) төслийн шугамаар 11 нэр төрлийн 6220895 төгрөгний үнэ бүхий эх нярайн тусламжинд зайн оношлогооны зөвлөгөө өгөхөд шаардлагатай тоног төхөөрөмж, сүлжээний комьютер, дагалдах хэрэгсэл, 37 нэр төрлийн 5662549 төгрөгний оношлогоо эмчилгээний тоног төхөөрөмжүүдийн сэлбэг, хэрэгсэл, эм бэлдмэл хадгалах зориулалтын хөргөгч 2, гар вакум татагч 4, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, хяналтын монитор, дуслын автомат шахуурга, утлагын аппарат 1, амбу хүүдий 6, гар баллон 14-өөр хангаж БОЭТ-ийн төрөх эмэгтэйчүүд, гэмтлийн тасаг байгуулахаар барилгын ажил хийгдэж байна.

90.0 4.5

1.1.17. Эмч, эмнэлгийн ажилтны мэдлэг, ур чадварыг тасралтгүй дээшлүүлж, ѐс зүй, хариуцлагыг өндөржүүлнэ.

Хүний нөөцийг сургах, чадавхийг дээшлүүлэх чиглэлээр ЗГХА-ЭМГ-тай хамтран ажиллаж, мэргэжил олгох, дээшлүүлэх сургалтанд эмч, мэргэжилтнийг хамруулан сургаснаас 24 эмч мэргэжилтнийг төрийн сангийн санхүүжилтээр сургаж нийт эмч, мэргэжилтний 71,6% нь урт, богино сургалтанд хамрагдаад байна. Эмч мэргэ-жилтнийг чадавхижуулахад орон нутгийн боломжинд тулгуурлан сумдын эмнэлгийн 9 эмч мэргэжилтнийг 7-10 хоногоор БОЭТ-д дагалдан сургалаа. Герман, Энэтхэг, Австри, Франц, Итали, Тайвань, Малайз, БНХАУ зэрэг орнуудад нийт 15 эмч мэргэжилтэн мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтанд хамрагдлаа. Эрүүл мэндийн салбарын бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг өндөржүүлэн, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг хуулийн хүрээнд аль болох хүртээмжтэй, шуурхай, чирэгдэлгүй хүргэж ажиллах талаар бодитой ажлуудыг зохион байгуулж тодорхой ахиц, үр дүн гарч байна.

90 4.5

1.1.19. Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлогыг тодорхойлж, удирдлага зохион байгуулалт, судалгаа, шинжилгээ, эдийн засаг, санхүүгийн механизмыг боловсронгуй

15. “Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого”-ыг боловсруулж, биеийн тамир, спортын эрчим тэй хөгжлийг хангах эрх зүйн удирдлага зохион байгуулалт, санхүүжил тийн эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

Аймгийн “Спортын ордон”-ы барилгыг 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулж, аймгийн Биеийн тамир, спортын газарт эзэмшүүлж, орон тоо шинээр 15 хүнээр нэмэгдэж 26 хүний бүрэлдэхүүнтэй баг болон ажиллаж байна. Аймгийн Засаг даргын дэргэдэх Биеийн тамир, спортын газрын даргын тушаалаар байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, захиргаа аж ахуйн алба, биеийн тамирын алба, спортын алба гэсэн 3 албатай болж, ажлын чанар, бүтээмж, нягтрал сайжирч, ажиллагсадын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх арга хэмжээ авлаа. Аймгийн “Спортын ордон”-ыг байгуулахад иргэд, аж ахуйн нэгжээс 44.3 сая төгрөгийн хандив хуримтлагдсан нь нийт өртөгийн 10.0 хувь болсон байна. Спортын ордныг 150.0 сая төгрөгийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэлээр шинэчлэн тохижуулж, үйл ажиллагаа явуулах боломж нөхцлийг бүрдүүлэв.

90.0 4.5

Page 8: ЗГҮАХөтөлбөр 2011

8

болгоно.

16. Биеийн тамир, спортоор хичээллэхийн ач холбогдлыг сурталч лах мэдээлэл, сурталчил гааны ажлыг нэгдмэл байдлаар зохион байгуулна.

Төр засгийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, биеийн тамир, спортыг сурталчилах, спортоор хичээллэхийн ач тусыг бүх нийтэд таниулах зорилгоор 2011 онд аймгийн хэмжээний бүх ЕБС-ийн 40 биеийн тамирын багш нар, сумдын ЗДТГ-ын дарга болон арга зүйчид, аж ахуйн нэгжүүдийн биеийн тамирын спортын хамтлагын ахлагч нарт 6 удаагийн сургалтаар 102 хүнийг хамруулав. Мөн төв, орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдээр 30 удаа мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулснаар нийт иргэдийн биеийн тамир, спортод хандах хандлага мэдэгдэхүйц сэргэж, идэвхитэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэгсэдийн тоо нэмэгдэж байна.

90.0 4.5

17. Нийтийн биеийн тамир, спортын байгууллагын барилга байгууламжийн засвар үйлчилгээ, ашиглалтыг үе шаттай сайжруулна.

Спорт цогцолборын барилгыг ашиглалтад оруулж, 2010.11.22-ны өдөр нээлтээ хийж, энэхүү цогцолбор нь нийт 1.532.0 сая төгрөгөөр баригдсанаас улсын төсвөөс 88.0 хувийг санхүүжүүлж, үлдсэн хэсгийг орон нутгийн төсөв, хандивын хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэв. Уралдаан тэмцээн зохион байгуулахад зориулж 150.0 сая төгрөгийн техник тоног төхөөрөмжүүдийг худалдан авч тоноглон, спортын ордны хэвийн үйл ажиллагааг хангаад байна. Одоо ашиглагдаж байгаа аймгийн спорт заалыг “Мэргэд” сургуульд шилжүүлж, БСШУЯ-ны багцын төслөөр засварлаж, Арвайхээрт 1 спорт заал шинээр баригдаж ашиглалтад орж, Хархорин, Уянга сумдад 2 спорт зааланд засвар хийгдэж, гадаа талбай 4, чийрэгжүүлэлтийн танхим 4-ийг тус бүр сэргээн засварлав. Аймгийн хэмжээнд 19 сум бүр нэг бүр нь 10 сая төгрөгийн өртөг бүхий 20 биеийн тамир, чийрэгжүүлэлтийн гадна талбайг байгуулахад 200 сая төгрөгийг зарцуулав.

90.0 4.5

1.1.20. БЗДХ, ХДХВ, ДОХ-ын эрсдэлээс урьдчилан сэргийлж, ХДХВ-ийн халдвар, ДОХ-ын тархалтыг өнөөгийн түвшинд тогтоон барина.

18. Хяналт-шинжилгээ, судалгааны үр дүн, нотолгоог ХДХВ /ДОХ/ БЗДХ-ын эсрэг хариу арга хэмжээ төлөвлөх, шийдвэр гаргахад үр дүнтэй ашиглана

ХӨСҮТ-тэй хамтран жирэмсэн, БЗДХ-ын кабинетээр үйлчлүүлэгч эрэгтэйчүүд, 14-25 насны залуучуудын дунд асуумж судалгаа хийж дүгнэлт гарсан. Дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг дарга, ЭМГ-ын даргын шийдвэрүүдийг гаргаж төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, олон нийтийг хамарсан салбар хоорондын уялдаагсайжруулах арга хэмжээнүүдийг авч ажилласан. Эрсдэлт бүлгийн хүн амын дунд харуулдан тандалтыг Арвайхээр, Хархорин сумдад нэвтрүүлэн ажилласнаар өндөр эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг илрүүлэх, тусламж үйлчилгээ, сургалтанд хамруулах, хяналтанд авах, урьдчилан сэргийлэх зөв зан үйлд сургах, ганцаарчилсан зөвлөгөө өгөх зэрэг тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, өөрсдийнх нь оролцоо нэмэгдсэн. Орон нутгийн салбар зөвлөлийг шинэчлэн ажиллаж, 1сая 872850 төгрөгийн санхүүжилтээр зочид буудал, баар цэнгээний газрын ажиллагсад, шийдвэр гаргагч, цагдаагийн ажилтанууд,өндөр эрсдэлт бүлгийн 175 хүнд сургалт, ярилцлагыг үе шаттай зохион байгуулснаар Арвайхээр сумын 2 багийн Засаг дарга, зохион байгуулагч эрсдэлт бүлгийн 3, Хархорин,

90.0 4.5

Page 9: ЗГҮАХөтөлбөр 2011

9

Арвайхээр сумын цагдаагийн газрын ажилтан 6 хүнийг тус тус илрүүлж, үзлэг шинжилгээ, сургалт, хяналтанд хамруулах ажлыг хамтран хэрэгжүүллээ.

САЛБАРЫН ДҮН 98.9 4.9

1.2. БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БОДЛОГО

1.2.2. Баг бүрт гэр цэцэрлэг байгуулах, хувилбарт сургалтын төрөл хэлбэрийг олшруулах замаар сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 2012 он гэхэд 70 хувьд хүргэнэ. .

1. Баг бүрт гэр цэцэрлэг байгуулж, хувийн хэвшлийн цэцэрлэг байгуулахыг дэмжин сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлнэ

2009 онд Аймгийн хэмжээнд 19 сумын 53 багт нүүдлийн гэр цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа зохион байгуулж, 2-5 насны 2995 хүүхэд хамрагдаж, СӨБ-ын үндсэн бүлгийн хамран сургалт 27.5%, хувилбарт сургалт 37.5%, нийт хамран сургалт 65%-д хүрч, 2008 онтой харьцуулахад 8.5%-иар өссөн байна. Аймгийн ХХҮХ, Арвайхээр сум, дэлхийн зөн ОУБ-уудтай хамтран Арвайхээр сумын сургууль цэцэрлэгийн цогцолборт зуны бүлэг нээн хичээллүүлж, тэдгээрт эмзэг бүлгийн 3-5 насны 111 хүүхэд хамрагдсан ба 2009-2010 оны хичээлийн жилд цэцэрлэгийн үндсэн 4 бүлэгт 124 хичээллэлээ. 2010 онд Арвайхээр суманд 5, 7-р цэцэрлэгт зуны 8 бүлэгт 240 хүүхэд, 6-р цэцэрлэгт “Дэлхийн Зөн” ОУБ-тай хамтран эмзэг бүлгийн 50 хүүхдийг хамруулан СӨБ эзэмшүүлсэн ба аймгийн хэмжээнд 19 сумын 58 багт нүүдлийн гэр цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа зохион байгуулж, 2-5 насны 3517 хүүхэд хамрагдсанаар СӨБ-ын хамран сургалтын цэвэр жин 73,7%, бохир жин 82.8%-д хүрч, 2009 онтой харьцуулахад 8.7%-иар өссөн байна. 2010-2011 оны хичээлийн жилд Арвайхээр сумын 3-р цэцэрлэгийн дэргэд “Мерсикор” ОУБ-тай хамтран цэцэрлэгт хамрагдаагүй эмзэг бүлгийн 4-5 насны 25 хүүхдэд гэр цэцэрлэгээр СӨБ олголоо. Мөн СӨБ-ын хамран сургалтыг нэмэгдүүлэх цэцэрлэгт хамрагдаагүй 4-5 насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох зорилгоор 2010-2011 оны хичээлийн жилд Арвайхээр сумын 1,3,4,6-р цэцэрлэгүүдэд зуны сургалт хичээллүүлж,үүнд нийт 225 хүүхэд хамрагдсан байна. 2011-2012 оны хичээлийн жилд Аймгийн хэмжээнд 19 сумын 58 багт нүүдлийн гэр цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа зохион байгуулагдаж, 2-5 насны 3163 хүүхэд хамрагдаж, СӨБ-ын үндсэн бүлгийн хамран сургалт 38,1 %, хувилбарт сургалт 33,6%, нийт хамран сургалт 74,2%-тай байна.

100.0 5.0

2. Өмчийн хэлбэр үл харгалзан цэцэрлэгийн 1 хүүхдэд ногдох нормативт зардлыг олгоно.

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн дагуу цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг төрөөс 100.0 хувь санхүүжүүлж, нэг хүүхдэд ногдох нормативт зардлыг хуваарилан олгож байна. 100.0 5.0

3. Цэцэрлэгийг тоглоом наадгай, тоног төхөөрөмжөөр хангаж, хүүхдэд ээлтэй орчин

Тогтвортой амьжиргаа төслийн санхүүжилтээр Хайрхандулаан сумын цэцэрлэгт гэр цэцэрлэг байгуулахад 4.3 сая, Хужирт сумын 2-р цэцэрлэгийн гал тогоо, тохижилтонд 8.9 сая, Төгрөг сумын цэцэрлэгийн халаалтын шугам солиход 4.0 сая, Гучин-Ус сумын цэцэрлэгийн угаалгын өрөө тохижуулахад 2.0

90.0 4.5

Page 10: ЗГҮАХөтөлбөр 2011

10

бүрдүүлнэ. сая, Тарагт сумын цэцэрлэгийн барилгын засварт 15.0 сая, Сант сумын цэцэрлэгийн гадна тоглоомын талбайн тохижилтод 2.0 сая төгрөгийн засвар, тохижилтын хөрөнгө оруулалт хийгдээд байна. 2010 оны 9 дүгээр сард Дэлхийн зөн ОУБ-ын санхүүжилтээр Зүүнбаян-Улаан сумын цэцэрлэгт 750.0 төгрөгийн үнэ бүхий тоглоомыг нийлүүлэв. 2010 онд СӨБ-ын байгууллагуудын сургалтын орчин, зөөлөн эдлэлийг шинэчлэн сайжруулах зорилтын хүрээнд 14 цэцэрлэгийг 1000 ширхэг зөөлөн эдлэл, 195 хос ширээ сандлаар хангалаа. Каталитик сангийн буцалтгүй тусламжаар БСШУЯ-ны хэрэгжүүлж байгаа “Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүргэх санаачлагын түншлэл” хөтөлбөрийн хүрээнд 2010 оны 2 дугаар сард Зүүнбаян-Улаан, Уянга, Хужирт-2, Хайрхандулаан, Нарийнтээл, Бат-Өлзий сумдын хүүхдийн цэцэрлэгт хүүхдийн тоглоом, тавилга, гал тогооны тоног төхөөрөмж, хөгжим нийт 6,668 мян төгрөгийн үнэ бүхий иж бүрэн тоног төхөөрөмжтэй 2 хос гэр буюу нийт 12 гэр, НҮБ-ын “Хүүхдийн сан”-гаас Төгрөг, Сант сумын хүүхдийн цэцэрлэгт 999800 төгрөгийн үнэ бүхий бүрэн тавилгатай гэр, хүүхдийн тоглоом нийлүүлж сургалтын орчныг шинэчлэн сайжрууллаа 2011 оны 9 сард Арвайхээр сумын 1 дүгээр цэцэрлэгт 4 сая гаруй төгрөгийн үнэтэй 1, 2-р хоолны тогоог улсын төсвийн санхүүжилтээр шинэчиллээ. “Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачлагын түншлэл” хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2007-2009 он хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Тарагт, Баян-Өндөр, Гучин-ус, Өлзийт сумдад нүүдлийн гэр цэцэрлэгтэй болов. Тухайн сумдын хүүхдийн цэцэрлэг нь бүх нийтийн үр дүнд түргэн хүрэх санаачлагын түншлэл төслөөс 13.69826 ам долларын иж бүрэн тавилга хэрэгсэл бүхий гэртэй болсноор зуны нүүдлийн сургалтыг амжилттай зохион байгуулж байна. Малчдын хүүхдийг гэр бүлд түшиглэсэн зайны сургалтаар сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах ажлыг БСШУЯам, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хамтран зохион явуулснаар хамран сургалт нэмэгдэж байна. Материаллаг баазыг бэхжүүлж,Английн хүүхдийг ивээх сан, боловсрол сантай хамтран Баян-өндөр, Өлзийт, Гучин-ус, Баруунбаян-Улаан, Тарагт, Хархорин -2, Арвайхээр-2, 3-р цэцэрлэгт “Гэр цэцэрлэг”-ийн төслөөр иж бүрэн тоног төхөөрөмжтэй 5 ханатай гэртэй болоод байна. Нүүдлийн гэр цэцэрлэгийн үйл ажиллагааны үр дүнд, малчид, иргэд хүүхдэдээ СӨБ эзэмшүүлэх, тэднийг сургуульд бэлтгэх замаар боловсролын чанартай үйлчилгээгээр хангах зэрэг материаллаг болон сэтгэл зүйн таатай орчин, нөхцөл бүрдэж байна. Бүх сумдын хүүхдийн цэцэрлэгт нийт 31 гэр цэцэрлэгийг нийлүүлснээр

Page 11: ЗГҮАХөтөлбөр 2011

11

хувилбарт сургалтыг олон арга, хэлбэрээр зохион байгуулах, хамран сургалт нэмэгдэх, бага насны хүүхдэд СӨБ олгох нөхцөл боломж бүрдэж байна. 2011 онд 31 сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 23 төрлийн 61 багц 26,6 сая төгрөгийн хүүхдийн тоглоом, наадгайгаар хангасан нь цэцэрлэгийн хүүхдүүдийн сурч, хөгжих таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн үр дүнтэй хөрөнгө оруулалт болсон байна. Мөн Бат-Өлзий, Сант, Арвайхээр сумын 1,2-р цэцэрлэгүүдэд нийт 50 сая төгрөгний сургалтын хэрэглэгдэхүүн, проектор, notebook, 1,2-р хоолны тогоо зэргээр хангасан байна.

4. Цэцэрлэгийн барилга барих, өргөтгөх, засварлах замаар хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

Дэлхийн банкны “Үр дүнд түргэн хүрэх санаачлага” төслийн санхүүжилтээр 250 хүүхдийн суудалтай сургууль-цэцэрлэгийн цогцолборын барилгыг шинэр барьснаар Арвайхээр сумын цэцэрлэгийн хүчин чадал нэмэгдэж, боловсролын стандартад нийцсэн сургалтын шинэ орчин бүрдсэн. 2010 онд Бүрд суманд 75 хүүхдийн цэцэрлэг БСШУЯ-ны санхүүжилт 327.6, Хужирт суманд 100 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилга Дэлхийн банкны 386.0, Бат-Өлзий сумын цэцэрлэгийн барилга орон нутгийн 27.0, Арвайхээр сумын 1-р цэцэрлэгийн байрын өргөтгөл, зал орон нутгийн 101.6 сая төгрөгийн санхүүжилтээр тус тус ашиглалтад орсноор цэцэрлэгийн хүчин чадал нэмэгдэж, орчны стандарт сайжирч, багш ажилчдын ажиллах боломж нөхцөл дээшлэв. 2011 онд Арвайхээр суманд 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтанд орж, Хархорин суманд Өвсний үндэс төслийн санхүүжилтээр 60 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил 90%-тай явагдаж байна. Баянгол сумын цэцэрлэгийн барилгыг засварлав. Арвайхээр сумын 2-р цэцэрлэгийн их засварын ажил дуусч сургалт хүмүүжлийн ажлаа эхлэхэд бэлэн болоод байна.

100.0 5.0

1.2.3. Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн сургалтын тогтол цоонд шилжүүлж, боловсролын хүртээмж, чанарыг дээшлүүлнэ.

5. Бага боловсролын хамран сургалтыг 95.0 хувьд хүргэнэ.

2010 -2011 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд хүн амын тоогоор 6 настай 2013 хүүхэд байгаагаас ЕБС-иудад 6 настай 1960 хүүхэд элсэн суралцаж байна. Энэ нь нийт 6 настай хүүхдийн 97,3 хувийг эзэлж байна. Мөн бага боловсролд хамрагдвал зохих 6-11 насны 10448 хүүхдээс 10030 хүүхэд ЕБС-д суралцаж, бага боловсролын хамран сургалт 96,0%-тай болж, өмнөх хичээлийн жилээс 1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

100.0 5.0

1.2.4. Ерөнхий боловсролын сургуулийг мэргэжлийн багшаар бүрэн хангаж, тэдний мэргэшлийг

6. Багшийн мэргэжлийн үнэлэмж, нэр хүндийг дээшлүүлж, багш, боловсролын байгууллагын удирдах ажилтны цалин,

Багш мэргэжлийн ажлын байранд сонгон шалгаруулалтаар мэргэжлийн бэлтгэл өндөртэй багшийг сонгон ажиллуулах журмыг хэрэгжүүлж, 2010-2011 оны хичээлийн жилд багш мэргэжлийн 54 сул ажлын байрыг нээлттэй сонгон шалгаруулалт зарлан, 190 хүн шалгалтанд орж, 55 хүн тэнцсэн нь багш мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүлж, иргэдийн гомдлыг багасгасан арга хэмжээ боллоо. Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 54 дүгээр тогтоолоор

90.0 4.5

Page 12: ЗГҮАХөтөлбөр 2011

12

дээшлүүлнэ.

хангамжийг нэмэгдүүлнэ.

батлагдсан “Төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн багш, албан хаагчдад улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу урамшууллыг хуваарилан олгож байна. Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 54 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн багш, албан хаагчдад улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу урамшууллыг хуваарилан олгож байна. 2012 оны төсөвт хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нарт 5 жил тутамд олгодог тэтгэмжийн зардлыг бүрэн тусгаж олгох бэлтгэлийг хангаад байна.

7. Багш, ажилтнууд сургууль дээрээ мэргэ шил дээшлүүлэх, бүтээл чээр ажил ах нөхцөл бүрдүүлэхэд шаардлага тай орчны стандарт боловсруулж, төрийн өмчийн бүх сургуулийн багш нарын өрөө, ажлын байрыг стандартын шаардлагын дагуу тоноглоно.

БСШУ-ны Сайдын тушаалаар баталсан “Багш хөгжлийн танхим” байгуулах журмыг ЕБС-дад хэрэгжүүлж “Үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл” хөтөлбөрийн хүрээнд Гучин-Ус, Нарийнтээл, Арвайхээр сумын 4-р сургуулиудад 74.632 мян төгрөгний тоног төхөөрөмж,техник хэрэгсэл бүхий багш хөгжлийн танхим байгуулснаар 126 багшийн мэргэжил боловсролыг дээшлүүлэх орчин бүрдлээ. Мөн багш нарын мэргэжил дээшлүүлэх бүсийн төв сургууль Хайрхандулаан, Хархорин-1, Гучин-Ус, Сант, Есөнзүйл сумын сургуулиуд багш хөгжлийн төвтэй болсны зэрэгцээ Арвайхээр-1 Мэргэд сургуулиуд номын сан мэдээллийн төвтэй болж багш сурагчдын мэргэжил боловсролоо дээшлүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлээд байна.

100.0 5.0

1.2.5. Бичиг, үсэг тайлагдалтын түвшинг ахиулна.

8. Хүн амын бичиг үсэг тайлагдалтын түвшинг нэмэгдүүлнэ.

Хүн амын бичиг үсгийн түвшинг нэмэгдүүлэх, бүх нийтийн боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор 2008-2011 онд БСГ-аас сумдын АББ-ын арга зүйчид, багш нарын дунд “Холимог бүлгийн арга зүй”, “Дүйцсэн хөтөлбөрийн модуль боловсруулах арга зүй”, Дүйцсэн сургалтын арга зүй”, ”АББ-ын багш нарын туршлага солилцох уулзалт”, АББ-ын мэдээллийн сан” зэрэг аймаг бүсийн чанартай 11 сургалт, семинарыг зохион байгуулж, түүнд 288 хүн хамрагдлаа. Бүх нийтийг Бичиг үсэгтэн болгох тухай НҮБ-ын баримт бичиг болон бичиг үсгийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Бүх нийтийг бичиг үсэгтэн болгох” сургалтыг албан бус замаар сумдын ГТ-үүдийг түшиглэн АББ, зайны сургалт, бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрийн сургалтуудаар дамжуулан зохион байгууллаа. Эдгээр сургалтуудад давхардсан тоогоор 2008-2011 онд 6800 гаруй хүн хамрагдлаа. Хүн амын бичиг үсгийн тайлагдалтыг түвшинг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудад чанартай боловсрол олгох ажлыг төрийн ба төрийн бус байгууллага, ОУ-ын төслийн хандив тусламжаар зохион байгуулснаар нийт 1555 суралцагчид бичиг үсгийн болон амьдрах ухааны сургалтанд хамрагдлаа. Хүн амын бичиг үсгийн түвшинг нэмэгдүүлэх, бүх нийтийн боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, АББ-ын ГТ-ийн багш нарыг

100.0 5.0

Page 13: ЗГҮАХөтөлбөр 2011

13

мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээр хангах зорилгоор ЕБС, цэцэрлэгийн удирдах ажилтан, багш нар ажилтан албан хаагчдын ажил мэргэжлийн аттестатчилал явуулах тухай Аймгийн Засаг даргын 2010 оны 02 тоот захирамжийн дагуу АББ-ын багш нарын дунд аттестатчилалыг 2 үе шаттайгаар зохион байгуулсанаар 100 хувь мэргэжлийн багшаар хангагдан ажиллаж байна АББ-ын багш нарын заах арга, ур чадварын улсын уралдаанд 2008-2010 онд тогтмол 2-5-р байрт шалгарч багш нарын амжилт тогтворжиж байна. Хүн амын бичиг үсгийн түвшинг нэмэгдүүлэх, бүх нийтийн боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах чиглэлээр 2008-2011 онд аймаг, бүс орон нутгийн хэмжээнд 11 удаагийн сургалт, семинарт нийт 288 хүн хамрагдлаа. Хүн амын бичиг үсэг тайлагдалтын хувь 2008-2011 онд өмнөх 3 жилийнхтэй харьцуулбал 0,2-0,4 хувиар өссөн байна.

9. Ерөнхий боловс ролын сургуулиас зав -сардсан сурагчдад албан бус боловсрол, дүйцсэн хөтөлбөрийн сургал таар боловсрол нөхөн олгоно.

2009-2010 оны хичээлийн жилд бага боловсролд 401, суурь боловсролд 240, бүрэн дунд боловсролд 68 нийт 709 суралцагч дүйцсэн хөтөлбөрийн сургалтад хамрагдаж, нөхөн боловсрол эзэмшихээр суралцаж байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “АЙПЕК” хөтөлбөрийн хүрээнд хүнд, тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байгаа, сургууль завсардсан 55 хүүхдийг ЕБС-д шилжүүлэн суралцуулав. 2008-2012 оны хичээлийн жилд 19 сумын АББ-ын Гэгээрэл төвүүдэд 3838 сургууль завсардсан хүүхдүүд болон иргэдэд АББ, дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг бичиг үсгийн болон бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох зэрэг сургалтуудаар олголоо.Үүнд: Бага, суурь, дүйцсэн хөтөлбөрийн сургалтанд хамрагдагсдын тоо 2008-2012 он

2008 2009 2010 2011 2012 Бүгд

Бага 332 460 401 345 388 1926

Суурь 295 262 240 284 352 1433

Бүрэн дунд 67 85 66 108 153 479

Бүгд 694 807 707 737 893 883

Сүүлийн 4 жилийн байдлаар дүйцсэн сургалтаар суурь боловсролыг 380 иргэн, бүрэн дунд боловсролыг 132 иргэн эзэмшиж нийт 512 суралцагч бүрэн ба суурь боловсролын гэрчилгээ авч улмаар дараагийн шатны сургуулиудад суралцаж байна. Дүйцсэн хөтөлбөрөөр суурь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ авагчдын тоо 2008-2011 он

2008 2009 2010 2011 Бүгд

Суурь 80 85 105 110 380

Бүрэн дун 25 28 35 44 132

Бүгд 105 113 140 154 512

90.0 4.5

Page 14: ЗГҮАХөтөлбөр 2011

14

1.2.6. Төрөөс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг сурах бичгээр хангана.

10. Төрөөс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг сурах бичгээр хангах график төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулна.

ЕБС-ийг 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлж байгаатай холбогдуулан 1 дүгээр ангийн 6 нэр төрлийн 2308 ширхэг, 2 дугаар ангийн 5 нэр төрлийн 8400 ширхэг сурах бичгийг аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явууож байгаа бүх ЕБС-иудад хуваарилан олгох ажлыг зохион байгуулав. 2011 онд 9 сарын 1-нд хичээл эхлэхээс өмнө буюу 08-р сарын 27-30- ны хооронд 12 жилийн 1-р ангийн 6 төрлийн 12244, 3-р ангийн 4 төрлийн 2044, 4-р ангийн 8 төрлийн 13032, 8-р ангийн 17 төрлийн 8755, 9-р ангийн 16 төрлийн 7682 ширхэг сурах бичгийг 40-100 хувийн хангалтаар ЕБС-иудад хуваарилан хүргэж шинэ хичээлийн жилийг эхүүлсэн нь багш, сурагчид төдийгүй эцэг эх, иргэдийн сэтгэл санаанд нийцсэн үйл ажиллагаа болсон.

Шилжилт хөдөлгөөн болон элсэлт нэмэгдсэнтэй холбоотой зарим сурах бичиг аймгийн хэмжээнд дутагдал үүссэнийг БСШУЯ-нд хүсэлт тавьж 5 төрлийн 500 ширхэг сурах бичгийг нэмж авч дутагдалтай сургуулиудад нийлүүлсэн. Сургуулийн номын сангаар олгож байгаа сурах бичгийг БСШУ-ны сайдын тушаалаар батлагдсан журмын дагуу анги удирдсан багш, нийгмийн ажилтантайгаа хамтран хагас болон бүтэн өнчин суралцагч, эцэг эх нь хөгжлийн бэрхшээлтэй болон эрүүл мэндийн улмаас группэд байдаг өрхийн суралцагч, хөдөлмөр эрхлэх чадваргүй иргэний хүүхэд, нэг өрхийн 3 хүүхэд нь төрийн өмчийн ЕБС-д зэрэг суралцдаг өрхийн суралцагчдад хуваарилан олголоо. 2009-2010 оны хичээлийн жилд аймгийн сурах бичгийн хангалт дунджаар 73%, 2010-2011 оны хичээлийн жилд 78%-тай байсан бол 2011-2012 оны хичээлийн жилд сурах бичгийн хангалт бага ангид 95 хувь, дунд ахлах ангид 66 хувь аймгийн дунджаар 80,5 хувь болж 2009 онтой харьцуулахад 7,5 хувьд хүрч өссөн байна.

90.0 3.5

1.2.7. “Үдийн цай” хөтөлбөрийг үргэлжлүүлж, “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлнэ.

11. Үдийн хоол хөтөл бөрийг хэрэгжүүлэх тэй холбогдуулан сургуулийн хоолны газар, дотуур байрны гал тогоог зориулалтын тоног төхөөрөмжөөр хангах ажлыг зохион байгуулна.

Баянгол сумын ЕБС-ийн дотуур байрын үйл ажиллагаа, дотуур байрын багшийн ажлын туршлагыг судлах, дотуур байрын багш нарын мэргэжил дээшлүүлэх үзүүлэх сургалтыг Баянгол суманд зохион байгуулж, 18 сумын дотуур байрын 30 багш оролцож, харилцан туршлага солилцлоо. БСШУЯ-тай хамтран 2009 оны 3-р сард “6 настай хүүхэдтэй ажиллах арга зүй” сэдэвт сургалт, семинарыг ЕБС-ийн дотуур байрын багш нарт зохион байгуулж, мэргэжил боловсролыг дээшлүүлэв. Баянгол сумын ЕБС-ийн дотуур байрны тохижилт, соѐлжилт, үйл ажиллагааны ололт, туршлагыг судлах, сурталчилах сургалт семинар, үзүүлэх сургуулийг зохион байгуулж, сум, сургууль бүрийн дотуур байранд 6-7 настай хүүхдийн 1-2 тасгийг шинэчлэн тохижуулж, цаашид стандартад нийцүүлэн сайжруулах, тохижуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

90.0 4.5

12. “Үдийн хоол” хөтөл бөрийг хэрэгжүүлэх

2011 онд бага боловсролын 1-5-р ангийн 12671 сурагчид 767.957.0 сая төгрөгийн санхүүжилтээр “Үдийн цай” олгож байна. “Үдийн цай” хөтөлбөрийн

100.0 5.0

Page 15: ЗГҮАХөтөлбөр 2011

15

журам батлан мөрдүүлж, сурагчдыг хөтөлбөрт ээлж дараатай хамруулна.

хэрэгжилтэд мониторинг хийх төслийг аймгийн скаутын холбоотой хамтран Арвайхээр, Хужирт сумдын 6 сургуульд хэрэгжүүлээд байна. ЕБС-ийн дотуур байрын тогооч нарт “Хүнсний эрүүл ахуй, технологи“ сэдэвт сургалт семинарыг зохион байгуулснаар хоол хүнсний нэр төрөл олширч, чанар хүртээмж дээшилж байна. Дотуур байрын багш нарыг багш мэргэжилтэй боловсон хүчнээр хангах бодлого чиглэлийг хэрэгжүүлснээр 83.8 хувь нь багш мэргэжилтэй боловсон хүчнээр хангагдаад байна. Сургуулиудын хоолны газар, дотуур байрны гал тогоог зориулалтын тоног төхөөрөмжөөр хангах судалгаа гаргаж Хархорин-1, Арвайхээр -4, 1-р сургууль, Нарийнтээлийн сургуулиудад 1, 2-р хоолны тогоо, пийшин, будаа агшаагч, хөргөгч, махны машин, аяга, таваг ариутгагч, бэлтгэлийн ширээ бүхий иж бүрэн тоног төхөөрөмж нийлүүлснээр 14 сургууль сургуулийн гал тогоогоор дамжуулан бага ангийн сурагчдын үдийн цай өгөх боломжийг бүрдүүлж, дотуур байрын сурагчдын ая тухтай хооллох орчин нөхцөл сайжирлаа.

2011 онд үдийн цай хөтөлбөрт 11255 хүүхэд хамрагдаж, үдийн цай болон дотуур байр, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсэнд бүтээгдэхүүн нийлүүлдэг хүнс худалдаа, нийтийн хоолны байгууллага, аж ахуйн нэгжүүдэд ариун цэвэр, чанар, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг нийлүүлэх талаар аймгийн ЭМГ, МХГ-тай хамтран зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтэнд хамтарсан хяналт тавьж ажиллаж байна.

1.2.9. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн ээлжийн коэффициентийг бууруулж, сурагчдын дотуур байрны хүрэлцээг нэмэгдүүлнэ.

13. Ерөнхий боловсролын сургуулийг 3 дугаар ээлжгүй болгоход чиглэсэн арга хэмжээ авна.

Уянга сумын 640 хүүхдийн сургуулийн барилгын санхүүжилтийг шийдвэрлэн суурийн ажил эхэлж, сургуулийн спорт залыг орон нутгийн төсвийн 35.0 сая, Арвайхээр сумын Мэргэд сургуулийн хичээлийн 2-р байрыг Дэлхийн банк, орон нутгийн төсвийн 528.0 сая төгрөгийн санхүүжилтээр засварлаж, өргөтгөл баригдаж байна. Хужирт сумын хичээлийн байр Азийн хөгжлийн банкны 180.0, Хархорин сумын 2-р сургуулийн хичээлийн байрыг Шадар сайдын багцын 250.0, Сант сумын хичээлийн байр 170.0, Бүрд сумын хичээлийн байр Азийн хөгжлийн банкны 50.0, Зүүнбаян-Улаан сумын сургуулийн сантехник 18.5, Бат-Өлзий сумын сургуулийн спорт залыг орон нутгийн 36.0 сая төгрөгийн санхүүжилтээр тус тус засварлаж, Арвайхээр суманд 960 хүүхдийн суудалтай сургууль шинээр ашиглалтад орсноор ЕБСургуулийн ээлжийн коэффицент 2008 онд 1.9 байсан бол 2009 онд 1.7 хувь болж буураад байна. “Тогтвортой амьжиргаа” төслийн санхүүжилтээр Өлзийт сумын сургуулийн спорт залны тохижилтод 15.1, Гучин-Ус сумын биеийн тамирын талбайн тохижилтод 3.5, мэдээлэл зүйн кабинетын тохижилтод 3.3, Бүрд сумын сургуулийн барилгын цонх шинэчлэхэд 11.0, Баян-Өндөр сумын хичээлийн байрын өргөтгөлд 20.8, Баянтээгийн сургуулийн сантехникийн засварт 16.8,

90.0

4.5

Page 16: ЗГҮАХөтөлбөр 2011

16

Жаргалант багийн сургуулийн хичээлийн байрын өргөтгөлд 35.3, Арвайхээр-4 сургуулийн гадна хашаа барихад зориулан 22.8 сая төгрөгийн засвар, өргөтгөл, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэв. 2009-2010 онд Дэлхийн банк “Үр дүнд түргэн хүрэх санаачлага”-ын санхүүжилтээр 250 хүүхдийн суудалтай сургууль, цэцэрлэгийн цогцолбор 2009 оны 3-р сард сургалтын үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд уг барилга ашиглалтанд орсноор Арвайхээр сумын цэцэрлэгийн хүчин чадал 100-аар нэмэгдэж, цэцэрлэгийн 4 бүлэгт 120 хүүхэд, сургуулийн бага ангийн 10 бүлэгт нийт 300-310 хүүхэд суралцаж, нийт 430 хүүхэдтэй,37 багш ажиллагсадтай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа зохион байгуулж байна. 2011 онд Уянга сумын 640 хүүхдийн хичээлийн барилгын гадна өрлөг, угсралтын ажил хийгдээд байна. Баянгол сумын хичээлийн байрны их засвар Бат-Өлзий, Гучин-Ус сумдын сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийн зураг, төсвийг хийж БСШУЯ-нд хүргүүлээд байна.

14. Ангийн самбар, тавилга, сурагч, багшийн ширээ, сандлыг ээлж дараатай шинэчилнэ.

2011 онд БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар Арвайхээр сумын 1-р сургууль, Уянга, Мэргэд, Богд сумын сургуулиудад “Багш хөгжлийн төв”, электрон самбар, ЕБ-ын 4-р сургууль, Уянга, Хархорин сумын сургуулиудад 95 ш notebook, 4 сая төгрөгийн технологийн кабинетийн багаж хэрэгсэл, ширээ сандлаар хангаснаар багш нарын мэдээллийг олж авах, боловсруулах улмаар мэдээллийн технологийг ашиглан сургалтаа зохион байгуулах боломжийг бүрдүүлж, сургалтын чанар сайжрах боломжтой боллоо. Мөн 4-р сургуулийг “Хүүхэд хөгжлийн төв”, 8 сумын сургуулийг олшруулагч, хэвлэгч, компьютер, 20 ширээ, 80 сандал, проектор, дэлгэц, DVD тоглуулагч, телевизор, ханын шкаф, зэрэг нийт 403,136,700 сая төгрөгний сургалтын хэрэглэгдэхүүнээр, 10 сургуулийг 465.000 төгрөгний өртөг бүхий проекторын ламп сэлбэгээр хангаж, 20 сургуулийн биеийн тамирын гадна талбайг шинэчлэн засварлаж хэрэглэл материалаар тохижуулсан нь сургалтын үйл ажиллагааг шаардлагын түвшинд зохион байгуулах, чанарыг сайжруулахад түлхэц өгч байна.

90.0 4.5

15. Дотуур байр барьж, өргөтгөн, дотуур байрны орчин, ариун цэвэр, усны хангамжийг сайжруулна.

Богд сумын сургуулийн дотуур байрын засвар “Өвсний үндэс” төслийн 123.0, Баян-Өндөр сумын ЕБС-ын 100 хүүхдийн дотуур байрын их засварыг “Үр дүнд түргэн хүрэх санаачлага” төслийн 228.0 сая төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэж, Зүүнбаян-Улаан сумын сургуулийн дотуур байрын хаалга, цонх, Гучин-Ус сумын дотуур байрыг орон нутгийн 76.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засварласнаар сурагчдын сурч амьдрах орчин нөхцөл, ариун цэвэр усны хангамж сайжирлаа. “Тогтвортой амьжиргаа” төслийн санхүүжилтээр Бат-Өлзий сумын дотуур байрын дээврийн засварт 13.9, Баруунбаян-Улаан сумын дотуур байрын гал тогооны барилгад 22.5, Сант сумын дотуур байрны дээврийн засварт 12.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ.

90.0 4.5

Page 17: ЗГҮАХөтөлбөр 2011

17

2011 онд Өлзийт, Нарийнтээл сумдын сургуулийн дотуур байрыг засварлаж, Хархорин сумын 150 хүүхдийн дотуур байрны барилгын зураг төсөв хийгдэж дууссан. Хархорин сумын 1-р сургуульд гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмж, Зүүнбаян-Улаан суманд цахилгаан тогоо, хөлдөөгч нийлүүлсэн нь дотуур байрын сурагчдын хоол хүнснийг эрүүл ахуйн шаардлагын хүрээнд хадгалж, эрүүл аюулгүй хоол хүнсээр хангах нөхцөлийг сайжруулсан байна. 100 ширхэг хөнжил, 100 ширхэг орны бүтээлэг шинээр авч дотуур байрын зөөлөн эдлэлийг шинэчилсэн нь хүүхэд багачуудын сурч амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж, дотуур байрын сурагчид чөлөөт цагаа зүй зохистой өнгөрүүлэх сурч хөгжих таатай орчин бүрдүүлсэн. Мөн Хархорин сумын 1-р сургууль дотуур байрандаа халуун устай болсон нь хүүхдийн эрүүл аж төрөх орчныг бүрдүүлсэн хөрөнгө оруулалт болсон

1.2.10. Аймгийн төвүүдэд усан бассейн байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт усанд сэлэлтийн төрлийг оруулна.

16. Зарим аймгийн төвд усан бассейн байгуулж хүүхэд, залуучуудын биеийн тамир, спортоор хичээллэх орчин бүрдүүлнэ.

Арвайхээр хотод баригдаж байгаа “Спорт цогцолбор”-т шүршүүр, хувцас солих өрөө бүхий 9х5м талбайтай 3 замтай усан бассейн баригдаж байгаа бөгөөд барилгын ажлын явц 80.0 хувьтай байна. Одоогоор барилгыг ашиглалтад оруулахад шаардагдах 180.0 сая төгрөгийг 2011 оны улсын төсөвт тусгуулж, энэ оны 03 дугаар сард барилгын ажил эхэлж, 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулав. Хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй байлгахад чиглэсэн Хүүхэд залуучуудын парк, сэрэг дүр бүхий цэцэрлэгт хүрээлэн, хөл бөмбөгийн талбай, бүх сумдад спортын гадна талбай зэргийг шинээр байгууллаа.

90.0 4.5

1.2.12. Мэргэжлийн боловсрол сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг орчин үеийн сургалтын бааз, лабораториор хангаж, технологийн шинэчлэл хийнэ.

17. Хөдөлмөрийн зах зээлийн судалгааг сайжруулж, эрэлт, нийлүүлэлтэд тохирсон мэргэжилтэй ажилтан бэлтгэх төлөвлөлтийг сайжруулна.

2009 онд МСҮТ, ХХҮХ ажил эрхэлдэггүй 178 хүнийг барилгын засвар, мужаан, хоол, хүнд механизмын мэргэжлээр мэргэжил олгох түр сургалтад хамруулж, “Эрхийн бичиг” олгов. Аймгийн МСҮТ 2010 онд 1500 суралцагчидтай болж, 2007 оны суралцагчдын тоо 1.2 дахин нэмэгдсэн нь төрөөс мэргэжилтэй ажилтан бэлтгэх талаар баримталж байгаа бодлого шийдвэр, МСҮТ-ийн сургалтын чанарын үр дүн боллоо. МСҮТ-ийн түргэвчилсэн сургалтаар барилгын засал чимэглэл, өрөг угсрагч, барилгын мужаан, засал чимэглэл, хоол үйлдвэрлэл тогооч, гоо сайханч зэрэг мэргэжлээр 260 иргэнийг сургаж, төгсөгчдийн 70.0 хувь нь байнгын ба түр ажлын байртай болоод байна. Түүнчлэн орон нутаг, бүсийн хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа усны техникч, эрчимжсэн мал аж ахуй, уул уурхайн хүнд механизмын операторчин, бульдозер, экскаваторчин, хөдөө аж ахуйн салбарт малчин, фермерийн аж ахуй эрхлэгч, барилгын салбарт мужаан, өрөг угсрагч, засал чимэглэл, үйлчилгээний салбарт оѐдол эсгүүр, үсчин, хоол үйлдвэрлэл тогооч, худалдааны газрын үндсэн ажилтан зэрэг мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэв. Аймгийн ХАҮТ-ын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, санхүүгийн бүртгэл, тооцоог хөтлөх, арьсан урлал

90.0 4.5

Page 18: ЗГҮАХөтөлбөр 2011

18

хийх аргачлал, зочид буудал, зоогийн газрын менежментийг сайжруулах, бүлэг, хамт олныг амжилттай зохион байгуулах чиглэлийн сургалтуудад нийт 254 иргэн хамрагдаж мэдлэг боловсролоо дээшлүүлсэн байна.

1.2.14. Инженер технологи, байгалийн шинжлэл, багш, эмч, хөдөө аж ахуйн мэргэжлээр суралцагчдын хувийн жинг нэмэгдүүлнэ.

18. Дотоодын их, дээд сургуульд суралцахаар зохих журмын дагуу элсч, сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, Засаг даргын захиалгаар албан ѐсны гэрээ байгуулсан оюутны сургалтын зардлыг төрөөс хариуцна.

2009, 2010, 2011 он тус бүрт аймаг орон нутагт шаардлагатай мэргэжлээр элсэн суралцсан оюутантай гэрээ байгуулж оюутан бүрт жил тутам аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэг 500,0 мян төгрөгийг олгож хэвшээд байна. 3 жилийн дүнгээр 30 оюутанд 30 сая төгрөгийн тэтгэмж олголоо. Аймгийн ЗДТГ-аас их дээд, сургуулиудад суралцагчдаас сурлага, урлаг, спортод гаргасан амжилт, ар гэрийн амжиргаа зэргийг судлан жилд дундажаар 10 оюутанд тэтгэлэг олгож байна.

90.0 4.5

1.2.20. Их, дээд сургууль, мэргэжлийн төрөлжсөн сургууль болон тэдгээрийн салбарыг бүсийн төв болон орон нутгийн хотод байгуулахыг дэмжинэ.

19. Бүсийн төвүүдэд үйл ажиллагаа явуулж байгаа дээд болон мэр гэжлийн боловсролын сургалтын байгууллагыг төрөөс дэмжинэ

Улсын төсвөөс жил бүр 1.0 тэрбум төгрөгийг мэргэжлийн сургуулиудын сургалтад зарцуулж байгаа бөгөөд жил бүрийн 8 дугаар сард бүх мэргэжлийн сургалтын байгууллагуудын удирдах ажилтан, багш нарын бага хурлыг зохион байгуулж байна. Улсын чанартай уралдаан тэмцээнийг /үсчин, гоо сайхны улсын уралдаан/ мэргэжлийн сургалтын байгууллагын багш нарын дунд зохион байгуулж, мэргэжлийн бүсийн сургалтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулаад байна. Аймаг дахь ШУТИС-ийн харъяа ТИС-ийг түшиглэн Оюутолгой, Тавантолгойн уул уурхайд ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж байна.

90.0

4.5

1.2.25. Сумын соѐлын төвийн үйл ажил лагааны агуулга, хэлбэрийг баяжуулж тогтмолжуулах, соѐлын төвүүдийн барил гыг шинэчилж засварлах, хөгжмийн зэм сэг, ном, тоног төхөөрөмжөөр хангах замаар хүүхэд, залуучууд, хүн амд хүргэх соѐлын үйлчилгээний үр

20. Соѐлын төвүүдийн барилгыг шинээр барих, их засвар хийх ажлыг дэс дараатай хэрэгжүүлнэ.

Нарийнтээл сумын “Соѐлын төв”-ийн шинэ барилга БСШУЯ-ны 322.0 сая төгрөгийн санхүүжилтээр баригдаж, Тарагт сумын “Соѐлын төв”-ийн барилгыг 30.0 сая төгрөгийн санхүүжилтээр өргөтгөн засварласнаар соѐлын үйлчилгээ чанартай, хүртээмжтэй зохион байгуулагдах боломж, нөхцөл хангагдаад байна. 2011 онд Хайрхандулаан, Уянга сумын Соѐлын төвийн барилгын ажил 10-20 хувьтай явагдаж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сант сумын Соѐлын төвийн өргөтгөлийг 146 сая төгрөг, ББУ сумын Соѐлын төвийн өргөтгөлийг 146,5 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулаад байна. Бат-Өлзий сумын Соѐлын төвийн барилгын зураг төслийг хийж, аймгийн төв музей, Занабазар музейн гадна талын их засварыг 30 сая төгрөгний орон нутгийн хөрөнгө оруулалтаар, Аймгийн ХДТ-ын гадна засварыг 30 сая төгрөгний орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэлээ. Аймгийн төв номын сангийн өргөтгөлийн ажлыг 2009 онд орон нутгийн төсвийн 60.0 сая төгрөгийн санхүүжилтээр тендерт шалгарсан “Полисан” ХХК гүйцэтгэж, улсын комиссоор хүлээн авч номын сангийн суудлын тоо 50-иар нэмэгдэж, тохилог орчин бүрдлээ. “Тогтвортой амьжиргаа” төслийн

90.0 4.5

Page 19: ЗГҮАХөтөлбөр 2011

19

өгөөжийг дээшлүүлнэ.

санхүүжилтээр Бүрд сумын соѐлын төвийн тохижилтод 11.6 сая, Баруунбаян-Улаан сумын соѐлын төвд үндэсний хөгжим 4.0 сая, Нарийнтээл сумын номын сангийн тохижилтод 6.0 сая, гэгээрлийн төвд 3.8 сая, Хайрхандулаан сумын соѐл мэдээллийн төвд 5.0 сая, Есөнзүйл сумын гэгээрэл төвийн байрыг тохижуулахад 9.8 сая нийт 48.0 сая төгрөгийн санхүүжилтээр хөгжим, техник хэрэгслээр хангах, засварлах, тохижуулах ажлыг зохион байгууллаа. Нарийнтээл сумын соѐлын төвийг үндэсний ком хөгжим, үзэгчдийн сандлаар хангасан бөгөөд шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах, Хужирт, Төгрөг сумдын Соѐлын төвүүдэд үндэсний ком хөгжимтэй болгох асуудлыг БСШУЯ-тай хамтран шийдвэрлээд байна. 2011 онд Хайрхандулаан, Уянга сумын Соѐлын төвийн барилгын ажил 10-20 хувьтай явагдаж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сант сумын Соѐлын төвийн өргөтгөлийг 146 сая төгрөг, ББУ сумын Соѐлын төвийн өргөтгөлийг 146,5 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулаад байна. Бат-Өлзий сумын Соѐлын төвийн барилгын зураг төслийг хийж, аймгийн төв музей, Занабазар музейн гадна талын их засварыг 30 сая төгрөгний орон нутгийн хөрөнгө оруулалтаар, Аймгийн ХДТ-ын гадна засварыг 30 сая төгрөгний орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэлээ.

21. Хөдөө орон нутгийн алслагдсан хүн амыг мэдээллээр хангах хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлж, “Явуулын номын сан”-гийн үйлчилгээг нэвтрүүлнэ

Дэлхийн шилдэг 50 боть номыг хөдөөгийн иргэд хүүхэд, залуучуудад хүргэх ажлыг сумын номын сантай хамтран зохион байгуулж, “Идэвхтэн уншигч”-аар дамжуулан ном хэвлэлийг хөдөөгийн малчдад хүргэн ажиллаж байна. Номын сангийн үйл ажиллагааг сайржуулах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, номын санчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор БСШУЯ, Соѐл урлагийн хороо, Хүүхдийн номын ордонтой хамтран УБ хотод зохион байгуулсан ЕБС-ийн номын санчдын мэргэжил дээшлүүлэх 5 хоногийн сургалтад оролцов. Улсын төсвийн хөрөнгөөр 2009 онд сум бүрт 2.5 сая төгрөгийн үнэ бүхий ном, ЕБС-иудад 1.3 сая төгрөгийн үнэ бүхий ном товхимол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэвлэгдсэн Дэлхийн шилдэг 50 боть, хичээлээс гадуур уншигдах эх зохиолын 5 боть зэрэг номуудыг аймгийн бүх сум, ЕБС-иудад хуваарилан хүргүүлж, фонд баяжилт хийв. Азийн сангаас 2009 оны 2-р сард сум, сургууль бүрт 200 ширхэг англи ном, “Дэлхийн зөн” ОУБ-тай хамтран фонд баяжилтын уралдаан зохион байгуулж, 2.3 сая төгрөгийн үнэ бүхий ном товхимлоор ЕБС-иудын номын сангийн фондыг баяжуулаад байна. Номын сангийн үйл ажиллагааг сайржуулах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх номын санчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор ЕБС-ийн номын санчдын сургалтыг БСШУЯ, Соѐл урлагийн хороо, Хүүхдийн номын ордонтой хамтран зохион байгуулж, 3 номын санч төвийн сургалтад хамрагдаж,

90.0 3.5

Page 20: ЗГҮАХөтөлбөр 2011

20

мэдлэг боловсролоо дээшлүүлэв. Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар манай аймагт 70.0 сая төгрөгийн 7500ш номоор ЕБС-иуд нийтийн номын сангуудын фондыг баяжуулж, Германы Хамтын ажиллагааны нийгэмлэгийн шугамаар ЕБС тус бүрт 50ш англи хэлний хэрэглээний сурах бичгийн номыг түгээж сургалтад ашиглаж байна.

2011 онд хөдөөгийн иргэдэд ном соѐлын үйлчилгээг хүргэх, нүүдлийн болон зөөврийн номын санг хөгжүүлэх зорилгоор “Нүүдлийн номын сан” 6 сарын аяныг зохион байгууллаа. Аяны хүрээнд аймгийн БСГ-аас болзолт уралдаан зарлан, төрийн албан хаагчдыг ном унших хөдөлгөөн өрнүүлэх “Уриалга” гарган аймгийн нийт төрийн албан хаагчдад хүргэлээ. Аймгийн төв номын сан аяны хүрээнд Гучин-Ус, Зүүнбаян-Улаан, Бүрд, Уянга сумдад байгууллага сурталчилсан үзэсгэлэн, шинэ номын үзэсгэлэн гарган зөөврийн тус бүр 100-160 ширхэг номыг номын санд нь ном солилцоогоор хүлээлгэн өгсөн. Мөн зөөврийн номын сангийн үйлчилгээгээр ЕБ-ын 1-р сургуульд 77, ЕБ-ын 4-р сургуульд 29 сурагчдад 560 ширхэг номоор үйлчиллээ. Соѐлын төвийн номын сангууд аяны хүрээнд баг, хот айл, түшиц айл өрхүүдээр дамжуулан нүүдлийн номын сангийн үйлчилгээг орон нутагт хүргэн хөдөөгийн иргэдийг мэдээ, мэдээлэл ном соѐлын үйлчилгээгээр хангаж байна. Тухайлбал Сант сум өрх дундын 24 цэгт үйлчилгээ үзүүлж 410 шинэ уншигчидтай болж, Төгрөг сумын нийтийн номын сан 19 өрхөөр дамжуулан малчдад үйлчлэн 126 уншигчдад 948 ном хэвлэлээр үйлчиллээ. Аяны хүрээнд аймгийн төв номын сан, 18 сумын номын сан 27 төрлийн ном сурталчлах соѐл танин мэдэхүйн ажил зохион байгуулан, 2517 уншигчдад шинээр карт нээж, байнгын 25275 уншигчдад үйлчиллээ.

1.2.28. Монгол Улсын түүх судлалыг хөгжүүлж, Монгол Улсыг сурталчлах үйл ажиллагааг өргөжүүлнэ.

22. Үндэсний түүх, нүүдлийн соѐлоо судлан сурталчлах, монгол бичгээ өвлүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлж, “Монгол бичиг”, “Морин хуур, уртын дуу”, “Монгол хөөмий”, "Монгол бий, биелгээ", “Түүх, соѐлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах” хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Аймгийн хэмжээний түүх, соѐлын үл хөдлөх 168 дурсгалын хадгалалт, хамгаалалт, сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлүүдийн талаар харьцуулсан судалгаа хийж, дүгнэлт гарган “ЮНЕСКО”-той хамтран Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний судалгааны баг аймгийн нутаг дэвсгэрт орших, түүх соѐлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалттай танилцах, соѐлын өвийг тээгчдийг бүртгэх, баримтжуулах, зураг авалт хийх, аймгийн түүх соѐлын бүртгэл мэдээллийн санг баяжуулах зорилгоор Зүүнбаян-Улаан, Тарагт, Уянга, Нарийнтээл, Хайрхандулаан, Гучин-Ус, Төгрөг, Баянгол, Сант сумдад ажиллав. ЮНЕСКО, “Соѐлын өвийн төв”-тэй хамтран “Сайн Ноѐн хан аймгийн уртын дууны уралдаан”-д оролцогчдын бичлэгийг соѐлын өвийн сан хөмрөгт бичиж, аймгийн хэмжээний тахилгат уулын судалгааг гаргаад байна. БСШУЯамтай аймаг хамтран “Сайн Ноѐн хан аймгийн уртын дуучдын улсын уралдаан”-ыг 4 насны ангиллаар 5 аймгийн ардын авьяастан, уртын дуучдыг хамруулан зохион байгууллаа. Аймгийн ардын биет бус өв тээгчдийн судалгааг гаргаж, Соѐлын өвийн төв болон аймгийн бүртгэлд бүртгүүлж, Утга соѐлын

90.0 4.5

Page 21: ЗГҮАХөтөлбөр 2011

21

өвийн төвтэй хамтран Бат-Өлзий сумын ардын авъастнуудын бичлэгийг хийж баримтжууллаа. Биет бус өв болон нутгийн домог хууч яриаг цуглуулах ажлыг зохион байгуулж 30 домог, хууч яриаг бүртгэл мэдээллийн санд бүртгэн баяжилт хийж, “ЮНЕСКО”-той хамтран аймгийн болон нутгийн тахилгат уул, овооны түүх, дэг жаягийн судалгааг явуулж, бүртгэлжүүлэх ажлыг зохион байгууллаа. Сайн ноѐн хан аймгийн уртын дууны уралдааны үеэр нутаг нутгийн уртын дууны онцлогийн талаар ярилцлага зохион байгуулж, Соѐлын өвийн төвтэй хамтран урын санд хадгалуулав. Аймгийн Засаг дарга, сумын Засаг даргатай 2009 онд байгуулсан үр дүнгийн гэрээнд “Түүх, соѐлын дурсгалт зүйлийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд сум бүр 2 түүх, соѐлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах бүтээгдэхүүн, ажил үйллчилгээг нийлүүлэхээр тусган хэрэгжүүлж байна. “ЮНЕСКО”-ийн чиглэлээр Хархорин сумын 2-р сургууль, Арвайхээр сумын 1-р сургууль болон бусад ЕБС-иудад түүх, соѐлын дурсгалаа сурталчилах ажлыг төсөлт ажлын цаг, сургуулийн мэдлийн цагаар тусгай хөтөлбөрийн дагуу 1-11-р ангийн сурагчдад хичээл сургалт зохион байгуулав. 2011 онд түүх соѐлын үл хөдлөх дурсгалын бүртгэл-мэдээллийн сангийн баяжилтийг чанаржуулахад ЮНЕСКО-той хамтран ажллаж дараах ажлыг хийж гүйцэтгэлээ. 2010-2011 онд сум орон нутаг өөрийн нөөц хөрөнгө болон, төсөл хөтөлбөрөөр ОНС танхимаа тохижуулан ажиллалаа. Тухайлбал Бүрд сум “Тогтвортой амьжиргаа” төслийн 15 сая 450 мян төгрөгний их засварыг “Эрхэст итпекс” ХХК-аар, Гучин-Ус сум, Баян-Өндөр, Төгрөг сумд ОНС танхимыг өөрсдийн нөөц боломжийг дайчлан засварлаж музейн стандартад нийцүүлэн тохижуулсан. Богд сум ОНС танхимаа тусад нь гарган 1 сая төгрөгний засвар хийн үзмэрээ байрлуулсан, Хужирт сум 2 сая, Тарагт 1,8 сая, Хайрхандулаан сум 1,1 сая,Нарийнтээл сум 1.3 сая, Сант сум 8 сая төгрөгний хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэж, ОНС танхимаа засварллаа.ОНС танхимыг байгуулах, засварлах тохижуулахад нийтдээ 30,7 сая төгрөгний хөрөнгө оруулалтыг хийлээ. 2011 онд 17 сум ОНС танхимтай болж / Хайрхандулаан, Өлзийт/, Биет бус өв тээгчдийн БМС-тай болж 2010 онд 76, 2011 онд 115 өв тээгчийг бүртгэсэн, ЮНЕСКО-ийн төслөөр Эрдэнэ-Зуу музейн сан хөмрөгийн тоног төхөөрөмжийг орчин үеийн шаардлага, олон улсын музейн стандартад ойртуулан сажруулж тохижууллаа. ЮНЕСКО-той хамтран соѐлын өвийг бүртгэн баримтжуулах ажлыг зохион байгуулснаар дараах үр дүнд хүрлээ. Аймгийн музей, Эрдэнэ-Зуу музей өөрсдийн үзүүлэг дэглэлтийг сайжруулан орчин үеийн шаардлагад нийцүүлэн тохижуулснаар иргэдэд музейн чанартай үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэж байна. Япон улсын буцалтгүй тусламж 7 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө

Page 22: ЗГҮАХөтөлбөр 2011

22

оруулалтаар олон улсын музейн стандартын шаардлагыг хангасан археологийн музей Хархорин суманд баригдан ашиглалтад орсон нь түүх, соѐлын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж байна.

САЛБАРЫН ДҮН 93.2 4.6

1.3. ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН БОДЛОГО

1.3.1. Ажлын байр, ажил эрхлэлтийг нэмэгдүүлж, иргэдийн идэвх, санаачил гыг дэмжин бизнес эрхлэх орчныг бүрдүү лэх, хүн бүрийг эдийн засгийн идэвхтэй, хөдөлмөрийн чадвартай байлгахад чиглэ сэн бодлогыг хэрэгжүүлж, ядуурлыг бууруулна.

1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх бодлогыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн санаачилгад тулгуурлан орон нутаг, бүсийн хөгжил, салбарын бодлоготой уялдуулан хэрэгжүүлнэ.

“Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажлын байр бий болгох аймгийн дунд хугацааны стратеги /2011-2013 он/-ийн хүрээнд 2011 онд шинээр бий болох ажлын байрны төлөвлөлтийг эдийн засгийн салбар бүрээр тооцож сумдын Засаг дарга нарын “Бүтээгдэхүүн, нийлүүлэлт санхүүжилтийн гэрээ” -нд тусган хэрэгжүүллээ. Энэхүү ажлын үр дүнд аймгийн хэмжээнд 1907 байнгын ажлын байр, 3336 түр ажлын байр бий болсон дүнтэй байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 9.4 хувь өслөө. “Хөдөлмөрийн бирж”, “Хөдөлмөр эрхлээгүй иргэдийн аймгийн чуулган”, Арвайхээр, Хархорин сумын нийт өрхийн хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдал, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг судлах зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулж 11040 иргэний санал хүсэлтийг хүлээн авч нэгтгэлээ. Энэхүү санал хүсэлт, судалгааны ерөнхий дүнтэй уялдуулан 2012 онд аймгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх бодлогын хүрээнд хийгдэх ажлын чиглэлийг тодорхойлж, аймгийн ИТХ-ын 2011 оны ээлжит хуралдаанаар хэлэлцүүлсэн ба ИТХ-аас 2012 оныг “Ажлын байр нэмэгдүүлэх” жил болгон зарласан болно.

90.0 4.5

1.3.6. Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг өрхийн хэрэгцээтэй уялдуулж, өрхийн 1-ээс доошгүй хүнийг ажилтай болгох замаар жилд 60,0 мянгаас дээш ажлын байр бий болгоно.

2. “Нэг өрх - нэгээс доошгүй ажлын байр” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого хөтөлбөр, арга хэмжээний үр дүнд 2009-2011 оны хугацаанд аймгийн хэмжээнд 5018 байнгын ажлын байр, 5809 түр ажлын байр шинээр бий болж хөдөлмөрийн зах зээлд бүртгэгдэж ажилгүйдлийн түвшин 2008 оны мөн үеэс 0.4 пунктээр буурсан үзүүлэлттэй байна. Шинээр бий болсон ажлын байрыг хөрөнгийн эх үүсвэрээр нь авч үзвэл 21 хувь нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, 30.7 хувь нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, сум хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлээр, 6.6 хувь нь олон улсын төсөл хөтөлбөрөөр, 41.7 хувийн болон арилжааны банкны зээлийн үр дүнд бий боллоо. Малчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн зах зээлд бүртгэл бүхий идэвхтэй ажил хайгч 45-аас дээш, 25 хүртэлх насны иргэн, хүүхэд нь хөдөлмөр эрхэлж буй гэр бүлийн хөдөлмөрийн насны иргэн, хорих ангиас суллагдсан иргэн зэрэг хүн амын тодорхой бүлгүүдэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тусгайлсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүллээ. Хөтөлбөрийн хүрээнд 574 иргэнд өрхийн аж ахуй, бизнесийн төслийг дэмжих үйл ажиллагаанд 369.0 сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг үзүүллээ. Ядуурлын

90.0 4.5

Page 23: ЗГҮАХөтөлбөр 2011

23

түвшин 2008 оноос 2,3 пунктээр буурсан.

1.3.7. Мэргэжлийн сургалт, үйлдвэр лэлийн төвд суралцагчдын тоог нэмэг дүүлэх, аж ахуйн нэгж, үйлдвэрийн газрыг түшиглэсэн түргэвчилсэн сургал таар мэргэжил олгох тогтолцоог урам шуулан дэмжиж, мэргэжлийн зөрүүгээс ажилгүйдэл үүсэх шалтгааныг бууруулна.

3. Эрэлтэд тулгуурласан “Эрхийн бичиг”-ийн сургалтыг орон нутагт өргөжүүлнэ.

Эрхийн бичгийн сургалтын хөтөлбөрт Өвөрхангай аймаг хамрагдаагүй байгаа бөгөөд туршилтын хэлбэрээр Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймгуудад хэрэгжиж байна. Тус аймаг дахь Технологийн сургууль бүс болон орон нутагт хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлүүдээр мэргэжилтэй ажилтнууд бэлтгэж байна. 2009 оноос эхлэн усны техникч, эрчимжсэн мал аж ахуй мэргэжлүүдээр элсэлт авч эрчимжсэн мал аж ахуй, усны мэргэжилтэй ажилтнууд бэлтгэж, уул уурхайн салбарт хүнд механизмын операторчин, бульдозер, экскаваторчин, хөдөө аж ахуйн салбарт малчин, фермерийн аж ахуй эрхлэгч, барилгын салбарт барилгын мужаан, өрөг угсрагч, засал чимэглэл, үйлчилгээний салбарт оѐдол эсгүүр, үсчин, хоол үйлдвэрлэл тогооч, худалдааны газрын үндсэн ажилтан зэрэг орон нутгийн тэргүүлэх салбарууд, аж ахуй нэгж, байгууллагуудын захиалгын үндсэн мэргэжилтэй ажилтнууд бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх зэрэг сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

90.0

4.5

1.3.15. Өрх бүрээс мэргэжлийн сургалтад хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн 1-ээс доошгүй хүнийг мэргэжил эзэмшүүлж, ажилтай болгоно.

4. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болон техникийн боловсролын сургуульд суралцагчдын тоог гурав дахин нэмэгдүүлнэ.

МСҮТөв 2009 оны хичээлийн жилд 14 мэргэжлээр 1400, 2010 онд 1500 суралцагчтайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Энэ онд МСҮТ-ийг 302 суралцагч төгсч, тэдний 43 хувь нь байнгын болон түр ажлын байраар хангагджээ. Энэ онд ажил хөдөлмөр эрхлээгүй 1194 иргэн 18 төрлөөр мэргэжил олгох, давтан сургалтад хамрагдаж, ХЭДСангаас 118.5 сая төгрөг зарцууллаа. Сургалтанд хамрагдсан иргэдээс ур чадварын шалгалтад нийт 153 хүн оролцож, улсын хэмжээнд баталгаажсан мэргэжлийн үнэмлэх олгогдлоо. Түргэвчилсэн сургалтаар 260 иргэнийг /барилгын өрөгч угсрагч, засал чимэглэл,тогооч гоо сайханч мэргэжлээр/ сургаж, төгсөгчдийн 70.0 гаруй хувь нь байнгын ба түр ажлын байртай болсон байна.

90.0 4.5

САЛБАРЫН ДҮН 90.0 4.5

1.4. НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БОДЛОГО

1.4.1. Нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж, төрөл, хэлбэрийг оновчтой болгоно.

1.Нийгмийн ажилтнуудыг мэргэшүүлэх, тэдний ѐс зүйн хэм хэмжээг тогтоон мөрдүүлэх арга хэмжээ авна.

Нийгмийн ажилтнуудыг мэргэшүүлэх гэр бүлийн ѐс зүй, харилцааны ур чадвар, хувь хүний хөгжил сэдэвт сургалтуудыг зохион байгуулсан байна. Мөн 2011 оны 07 сард хэлтсийн дарга мэргэжилтнүүдийн хооронд “Ёс зүй, хариуцлагын” гэрээ байгуулсан ба энэхүү гэрээнд төрийн албан хаагчдын ѐс зүй, ажлын хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулж буй 6 төрлийн дүрэм, журмыг мөрдөж харилцан ѐс зүйтэй, хариуцлагатай ажиллахаа илэрхийлсэн болно. Мөн тайлант онд ажлын хариуцлага алдсан 11 албан хаагчид “Сануулах хуудас” олгосон байна.

90.0 4.5

1.4.6. Халамжийн 2. Нийгмийн халамжийн Тайлант онд банкны үйлчилгээтэй холбоотой зохион байгуулалтын ажилд 90.0 4.5

Page 24: ЗГҮАХөтөлбөр 2011

24

үйлчилгээний зохион байгуулалт, менежментийг сайжруулж, түүнд хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудыг татан оролцуулах бодлого баримтална

үйлчилгээг хүргэж буй төв болон орон нутгийн байгууллагуудын ажил үүргийн зохион байгуулалтыг сайжруулж, нийгмийн хамгааллын үйлчилгээг хүнд сурталгүй, ил тод, шуурхай болгох арга хэмжээ авна.

түлхүү анхаарч ажиллалаа. Хадгаламж банктай байгуулсан “Нийгмийн халамжийн үйлчилгээг үзүүлэх” тухай гэрээг шинэчлэн байгуулж нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж, Хүний хөгжил сангийн сар бүр олгох мөнгийг иргэдийн нэрийн дансанд хийх, виза картаар олгох зохицуулалт хийснээр иргэд банкнаас мөнгөө чирэгдэлгүй авах нөхцөл бүрдлээ. Аймгийн хэмжээнд 53000 иргэнд Хадгаламж банкны viza карт олгогдсон байна. Хадгаламж банк нийгмийн халамжийн үйлчилгээг дангаар олгох болсонтой холбогдуулан Арвайхээр, Хархорин сумдад шинээр тооцооны төв нээж, 15 ажилтаны орон тоо бий болж, 110 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж техникийн шинэчлэл хийсэн байна. Мөн тайлант онд сумдын амьжиргааг дэмжих зөвлөлүүдэд зөвлөлийн шийдвэрийг нээлттэй ил тод мэдээлэх талаарх зөвлөмжийг хүргүүлж БИН-ын хурлаар халамжийн үйлчилгээ, хөрөнгийн зарцуулалттай холбоотой мэдээллийг тухай бүр иргэдэд хүргэж байна.

1.4.11. Амьжиргааны түвшинг тодорхойлох аргачлалыг боловсронгуй болгож, ядуурлын зураглал гарган нийгмийн хамгааллын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сантай болно.

3. “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-т үндэслэн бүс нутгийн болон эдийн засаг, дэд бүтцийн хөгжилтэй уялд сан арга хэмжээний төлөвлөгөө боловс руулан хэрэгжүүлнэ.

-

- -

1.4.12. Өрхийн хэрэгцээ, чадавхи, санаачилгыг дэмжих “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулан хэрэгжүүлэх замаар 50000-аас доошгүй ядуу өрхийн амьжиргааг дээшлүүлнэ.

4. Хувийн хэвшил, иргэдийн оролцоо, санаачилгад тулгуурлан “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлнэ.

-

- -

5. “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр"-т хамрагдах өрхийг сонгох, өрхийн хөгжлийн төлөвлөгөө гаргах аргачлалыг боловсруулна.

Тайлант онд аймгийн хэмжээнд 565 өрхийг ядуурлаас гаргах зураглалд хамруулахаар сонгож ярилцлагын аргаар өрхийн гишүүдийн нөөц боломж, чадавхийг нь тодорхойлж, ахуйн нөхцөл байдлыг нь үнэлж, өрх бүр дээр хэрэгцээнд нь нийцсэн төлөвлөгөө гарган хэрэгжилтийг зохион байгууллаа. Энэ хүрээнд давхардсан тоогоор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд 627, нийгмийн халамжийн үйлчилгээнд 188, сумдын ЗДТГ, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрийн хүрээнд үзүүлж буй үйлчилгээнд 1647 иргэн

90.0 4.5

Page 25: ЗГҮАХөтөлбөр 2011

25

хамрагдаж 1012450.4 төгрөгийн санхүү, эд материалын дэмжлэг, үйлчилгээ \сургалт, мэдээлэл зөвлөгөө өгөх\ хүрч, хувийн хэвшил иргэний нийгмийн 12 байгууллагатай хамтран ажилласан байна. Эдгээр үйлчилгээний үр дүнд дээрх өрхүүдийн 91 хувьд нь амьжиргааны бодит ахиц, өөрчлөлт гарсан гэж дүгнэж байна. Сонгогдсон өрхийн үндсэн мэдээллийг цаасан болон цахим хэлбэрээр бүрдүүлсэн бөгөөд эдгээр өрхөд нийт 2568 иргэн байгаагаас ахмад настан 65, хөгжлийн бэрхшээлтэй иргэн \хүүхэд\ 351, 0-18 насны хүүхэд 751, хөдөлмөрийн насны иргэн 1402 байна.

6. Өрхийн хөгжлийн төлөвлөгөөнд үндэслэн тухайн өрхийг хөгжүүлэх, амьжиргааг дээшлүүлэх хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоотой гоор зохион байгуулж, ажлыг хөтөлбөрт хамрагдсан өрхийн мэдээллийн сан байгуулна.

“Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих аймгийн дэд хөтөлбөр”-ыг батлуулж, хөтөлбөрт өрхийн үйлдвэрлэлийг дэмжих аймгийн чиглэлийг тусган хэрэгжүүлж байна. Аймгийн хэмжээнд 2009-2011 онд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр нийт 115 өрхийн үйлдвэрлэлийг 808.8 сая төгрөгийн санхүүжилтээр дэмжиж, шинээр 368 ажлын байр, “Сум хөгжүүлэх сан”-гаас 138 өрхийн үйлдвэрлэл, өрхийн жижиг аж ахуйг 667.4 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр дэмжиж шинээр 308 ажлын байрыг нэмэгдүүлэв. Газар тариалангийн чиглэлээр аймгийн хэмжээнд 2011 онд 7075 өрхийн үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулж, энэ нь 2008 оноос 76.1 хувиар өсч, өрхийн дундаж орлого 40.2 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Шахмал шүлш үйлдвэрлэх өрхийн үйлдвэрлэл 2009 оноос эхлэн шинээр бий болж 2011 онд 950 өрхийн үйлдвэрлэл байгуулагдаж түлшийг өөрийн болон зах зээлийн хэрэгцээнд нийлүүлж өрхийн орлогоо нэмэгдүүлж байна. Аймгийн Засаг даргын захирамжаар “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн орон тооны бус салбар зөвлөл”-ийг байгуулж, аймгийн ХАА-н гаралтай бараа түүхий эдийн биржийн үйл ажиллагааг “Өндөрсант Хайрхан” ХХК хариуцан ажиллаж хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг зуучлан борлуулж байна.

90.0 4.5

7. Нутгийн захиргааны байгууллага, хувийн хэв шил, иргэний нийгмийн ядууралтай тэмцэх чадавхийг бэхжүүлэх арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлнэ.

Ажил олгогчдын ажлын байрны шаардлагад нийцсэн ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх сургалтын 5 хөтөлбөрийг нийгмийн түншүүд болон ажил олгогчидтой хамтран боловсруулав. Иргэд, аж ахуйн нэгжээс нэн шаардлагатай ажил мэргэжлийн судалгаа авч үсчин гоо сайхан, гоо засалчин зэрэг зах зээлийн эрэлт хэрэгцээ нь хангагдсан мэргэжлээр элсэлт авахыг зогсоож, тогооч зэрэг зарим мэргэжилтэн бэлтгэх тоо хэмжээг бууруулж эрчимжсэн мал аж ахуйн мэргэжлээр шинээр элсэлт авч 2010 онд 211 мэргэжилтэй ажилтан бэлтгэж 100 хувь ажлын байраар хангагдаж, 2008 онд 1154 мэргэжилтэй ажилтан бэлтгэж байсан бол 2010 онд 1500 болж өслөө. Оюу толгой ХХК-ны хөрөнгө оруулалтаар мэргэжилтэй ажилтан орон нутагт бэлтгэх сургалтад 6 мэргэжлээр 120 хүнийг элсүүлэв.

90.0

4.5

1.4.15. Хүүхэд, 8. "Хүн байхын учир" Хүүхдийн төлөвшил, ѐс зүйн асуудалд бүх нийтийн анхаарлыг төвлөрүүлж, 90.0 4.5

Page 26: ЗГҮАХөтөлбөр 2011

26

залуучуудад эрүүл амьдралын дадал олгох, аливаа хорт, муу зуршлаас ангид байх, тодорхой зорилго, тэмүүлэлтэй амьдрах хүмүүжил олгох чиглэлээр гэр бүл, аж ахуйн нэгж, байгууллагын санаачилгыг бүх талаар дэмжинэ.

аяныг өргөжүүлж, хүүхэд, өсвөр үеийхний "Гэр бүлдээ үүнийг хүснэ", "Миний паспорт", "Миний нэрийн хуудас" зэрэг хөдөлгөөн, үүсгэл санаачилгыг бүх талаар дэмжинэ.

төрийн бодлогын түвшинд дэвшүүлэн тавих, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд хүүхдийн оролцоог хангах чиглэлээр “Хүн байхын учир” аяныг зохион байгуулах удирдамжийг бүх сум, сургуулиудад хүргүүлж үйл ажиллагааг 2 үе шаттайгаар үнэлэх арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Гэр бүл, сургууль, цэцэрлэг, хамт олны дунд хүүхдийг хүмүүжүүлэхэд багш, эцэг эх, сурган хүмүүжүүлэгчдийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Боловсролын байгууллага-хүүхдэд ээлтэй орчин”, “Өөрийгөө хөгжүүлэх нь”, “Амьдрах ур чадвар” лекц, сургалтыг Арвайхээр, Уянга сумын сургууль цэцэрлэгийн багш, нийгмийн ажилтнууд, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эх, насанд хүрэгчид, ахлах ангийн сурагчдыг оролцуулан зохион байгуулж, сургалтад нийт 180 орчим насанд хүрэгчид, 800 гаруй хүүхэд, өсвөр үеийнхэн хамрагдлаа. “Бага насны хүүхдийг осол гэмтлээс сэргийлье” сэдэвт зөвлөмж боловсруулан олшруулж 867 иргэнд олголоо.

9. Хүүхэд амралт, чөлөөт цагаа өнгөрөөж, мэдээлэл авч байгаа байдалд судалгаа хийж, хүүхэд, өсвөр үеийг хариуцлагатай, бүтээлч, тусч энэрэнгүй, нийгмийн идэвхтэй иргэн болгож төлөвшүүлэх талаар эцэг, эх, гэр бүлийн гишүүдийн мэдлэг хандлагыг өөрчлөх сургалт, сурталчилгааг өргөжүүлэх чиглэлээр ТББ-уудтай хамтран ажиллана.

Хүүхдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хэлбэрээр хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгэмд өөрийгөө авч явах чадвар, экологийн боловсрол олгох, ардын уламжлалаас суралцуулах зорилгоор “Хүүхэд хөгжлийн зуны сургалтын хөтөлбөр”-ийг хүүхдийн зуслан, цэцэрлэг, сувиллын газрыг түшиглэн хэрэгжүүлж, хөтөлбөрт 3 цэцэрлэгийн 120 хүүхэд, хүүхдийн зусланд амрагч 200 хүүхдийг хамруулав. Бүх сумдын ЕБС-иуд дээр үйл ажиллагаа явуулж байгаа Хүүхдийн өөрөө удирдах байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, арга зүйн зөвлөгөөгөөр хангах ажлын хэсэг ажиллаж, ХӨУБ-уудын төлөөлөл 700 гаруй хүүхдүүдтэй уулзаж тэдний санал хүсэлтийг авч шийдвэрлүүлж болохуйц асуудлыг тухайн орон нутаг дахь Хүүхдийн төлөө зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэв.

90.0 4.5

10. Хүүхэд, өсвөр үеийхний дунд эрүүл амьдралын дадал хэвшүүлэх, зохистой хооллолтыг эрхэмлэх, хорт зуршлаас татгалзах мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх

Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэнд, архи тамхины хор уршиг, халдвар шар өвчнөөс сэргийлье, шүд угаах аргачлал, хувийн ариун цэвэр, амны хөндийн ариун цэвэр зэрэг эрүүл зан үйлийг төлөвшүүлэх сургалтад 3205 хүүхэд, залуучууд хамрагдаж, 1334 ш гарын авлага олголоо. “Хөдөлгөөн-зохистой хооллолт-эрүүл мэнд“ өдөрлөгийг зохион байгуулж, “Зөв зохистой хооллолт” сэдвээр үзэсгэлэн гаргаж, 200 хүн хамрагдав. “Зөв зохистой хооллолт”, “ Та хүүхдээ нэмэгдэл хоолонд оруулах гэж байна уу“ гэсэн сэдвүүдээр сурталчилгааг иргэдэд хийж, сургууль, цэцэрлэгүүдэд

90.0 4.5

Page 27: ЗГҮАХөтөлбөр 2011

27

талаар сургалт, сурталчилгааг өргөжүүлнэ.

“Эрүүл зохистой хооллолт” сургалт, сурталчилгааг 13 удаа зохион байгуулж 1120 иргэн хамрагдлаа. Баянгол, Баруунбаян-Улаан сумд цагаан хоолны ач тусыг сурталчилснаар иргэдийн эрүүл зөв хооллолтын хандлага нэмэгдэж сумаараа Мягмар гарагийг цагаан хоолны өдөр болгон уриа гарган ажиллаж байна. “Өсвөрийн элч” хүүхдийн өөрийн удирдах байгууллагын идэвхтэн хүүхдүүдтэй хамтран ЕБС-ийн хүүхдүүдэд “Архи, тамхины хор уршиг” сэдвээр сурталчилгаа, “Хоггүй орчин” аян зохион байгуулав.

САЛБАРЫН ДҮН 90.0 4.5

1.5. ХҮН АМЫН БОДЛОГО

1.5.2. Эцэг, эх нь хүүхдээ эрүүл өсгөн бойжуулж, боловсрол, хүмүүжлийн зөв төлөвшилтэй болгон хөгжүүлэхэд чиглэсэн гэр бүлийн таатай орчин бүрдүүлэхийг дэмжинэ.

1. "Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил"-ийг зарлана

Аймгийн Засаг даргын захирамжаар “Монгол айл” хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулагдан аймгийн хэмжээнд 80 гаруй эмэгтэйчүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг хийж, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн дунд санал авах ажил зохион байгуулж, “Монгол айл” хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар батлуулав. Гэр бүл, сургууль, цэцэрлэг, хамт олны дунд хүүхдийг хүмүүжүүлэхэд багш, эцэг эх, сурган хүмүүжүүлэгчдийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Боловсролын байгууллага-хүүхдэд ээлтэй орчин”, “Өөрийгөө хөгжүүлэх нь”, “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргууд”, “Амьдрах ур чадвар” лекц, сургалтыг Арвайхээр сумын сургууль, цэцэрлэгийн багш, нийгмийн ажилтнууд, сурган хүмүүжүүлэг чид, эцэг эх, насанд хүрэгчид, ахлах ангийн сурагчдыг оролцуулан зохион байгуулж, сургалтад насанд хүрэгчид 70, 600 гаруй өсвөр үеийнхэн хамрагдав. “Хуримын ордон” ашиглалтад орсноор хурмын ѐслол болон гэр бүлийн харилцааны үнэт зүйл, ѐс зүйг төлөвшүүлэх, соѐн гэгээрүүлж, зөвлөн туслах үйлчилгээний шинэ төрлүүдийг хөгжүүлж эхлээд байна. ХХҮХ-ийн дэргэдэх “Гэр бүлийн хөгжлийн төв”-өөр дамжуулан иргэд, гэр бүлд чиглэсэн амьдрах ухааны сургалт, сэтгэл зүйн зөвлөлгөө өгөх үйчилгээг үзүүлж байна. Арвайхээр, Хархорин, Хужирт, Бат-Өлзий сумдын 300 гаруй иргэнд гэр бүлийн харилцаа, ѐс зүй сэдвээр сургалт, гэр бүлийн боловсрол, өсвөр үе, залуучуудын эрүүл мэнд нөхөн үржихүйн сэдэвт телевизийн нэвтрүүлгүүд явууллаа.

90.0 4.5

1.5.6. Ахмад настны эрүүл мэндийг сайжруулахад зориулан эмнэлэг, сувиллын газар, ахмадын ордон байгуулна.

2. Ахмадууд нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, тэдний чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломжийг бүрдүү лэх, чанартай насжилтыг дэмжих зорилгоор аймаг, дүүрэг бүрт орон нутгийн нөөц

Аймгийн “Нутгийн удирдлагын ордон”-ы подвальд 5 өрөөг 25.5 сая төгрөгийн санхүүжилтээр сэргээн засварлаж, тохижуулснаар аймгийн ахмадын хороо байртай болж ахмадууд чийрэгжүүлэх өрөө болон сургалтын танхим, шатар, теннис, сонин сэтгүүлээр үйлчлэх зэрэг үйл ажиллагааг явуулах боломж бүрдлээ. Богд, Хархорин, Уянга, Тарагт зэрэг 7 суманд ахмадын танхимтай болж, төв суурин газрын ахмадуудаас 2009 онд 400 гаруй ахмад, 2010 онд 700 гаруй ахмадыг аль нэг байгууллагын харъяалалтай болголоо. Нийгмийн салбаруудад мэргэжлийн ахмадуудын зөвлөх багийг байгуулан ажиллуулж байна.

90.0 4.5

Page 28: ЗГҮАХөтөлбөр 2011

28

хөрөнгө, бололцоог ашиглан ахмадын ордон байгуулж ашиглалтад оруулна.

1.5.10. Хүүхдийн талаар бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад тэдний санаа бодол, хүүхдийн бодитой оролцоог дэмжинэ.

3. Хүүхэд, тэдний өөрийн удирдлагын байгууллага, хөдөлгөөн, хүүхдийн нэгд сэн зөвлөлийн үйл ажилла гаанд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хүүхдийн хэрэгцээ шаардлагыг харгалзан тэдний санал хүсэлтийг шийдвэртээ тусгаж ажиллах талаар нутгийн захир гааны байгууллагыг зөвлөм жөөр хангаж ажиллана.

Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих арга зүйгээр хангах сургалтыг 2 удаа зохион байгуулж, сумдын ЗДТГ-ын хүүхдийн эрхийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтнуудад ХӨУБ-ыг дэмжиж ажиллах чиглэлээр 2 удаа арга зүйн зөвлөмж хүргүүлж, 2 удаа чадавхижуулах сургалтад хамрууллаа. Залуу гэр бүл, хүүхэд залуучуудын зуны амралт, чөлөөт цагийг зүй зохистой өнгөрүүлэх, тэднийг хөгжүүлэх, хүмүүжүүлэх, чийрэгжүүлэхэд чиглэгдсэн Занабазарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, хүүхэд залуучуудын соѐл амралтын хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж нийт 826.2 сая төгрөг зарцуулав.

90.0 4.5

САЛБАРЫН ДҮН 90.0 4.5

БҮЛГИЙН ДҮН 92.4 4.6

ХОЁР. ҮЙЛДВЭРЖҮҮЛЭЛТИЙН БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗОРИЛТ

Эдийн засгийн хөгжлийн өнөөгийн түвшинг улам бататган, үйлдвэржилтийн бодлогыг тууштай дэмжиж, уул уурхай, боловсруулах аж үйлдвэр, хөдөө аж ахуй, орон нутгийн түүхий эдэд тулгуурласан жижиг, дунд үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж, тээвэр, холбоо, нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг сайжруулан, мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо

хэмжээг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн хурдацтай өсөлтийг бий болгоно.

2.1. МАКРО ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН БОДЛОГО

2.1.1. ДНБ-ий жилийн дундаж өсөлтийг жилд 12 хувиас доошгүй түвшинд хүргэн, эдийн засгийн хурдацтай хөгжлийн нөхцөлийг бүрдүүлнэ.

1. Эдийн засгийн салбаруудын үйл ажиллагааг өргөжүүлэх замаар өсөлтийг нэмэгдүүлнэ

Аймгийн Засаг даргын 2011 оны 320 дугаар захирамжаар ”Ажлын байр олноор бий болгосон ажил олгогч нарыг урамшуулах журам”-ыг батлан, хөдөлмөрийн зах зээлд бүртгэл бүхий 114 иргэнийг ажлын байраар хангаж, 68 ажил олгогчид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 75.2 сая төгрөгийн урамшуулал олголоо. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээлийн бодлогыг ажлын байр шинээр бий болгох бодлоготой уялдуулан хэрэгжүүлж, сүүлийн 3 жилд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас нийт 6,6 тэрбум төгрөгийг 194 төсөл хөнгөлөлттэй зээлд олгож, 54 үйлдвэр, аж ахуйн нэгж, 138 өрхийн үйлдвэр, жижиг аж ахуйн нэгж байгуулагдаж, 1478 ажлын байр шинээр бий боллоо.

100.0 5.0

2.1.2. Эдийн засгийн өсөлтийг хангах, макро

2. Үндэсний хөгжлийн цогц бодлоготой уял дуулан Төсвийн хүрээний

“Өвөрхангай аймгийн хөгжлийн бодлого”-ыг /2007-2015он/ хэрэгжүүлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан аймгийн Засаг даргын зөвлөлийн болон ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж, батлуулж,

90.0 4.5

Page 29: ЗГҮАХөтөлбөр 2011

29

эдийн засгийн тэнцвэрт байдлыг бататгах, хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг хөгжлийн тэргүүлэх чиглэлд оновчтой хуваарилах замаар хүн амын бодит орлого, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, бодит салбарын хөгжлийг тэтгэхэд чиглэсэн төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ.

дунд хугацааны мэдэг дэл, эдийн засаг, нийг мийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэлийн шалгуур үзүүлэлтийг боловсронгуй болгож, дунд болон урт хуга цааны бодлогыг хэрэг жүүлэx санхүүгийн төлөв лөлт, зохицуулалтыг сайжруулна.

хэрэгжүүлэх ажил эхлээд байна. Аймгийн Засаг даргын “Төсвийн гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах тухай” 02 тоот албан даалгаврын биелэлтийг шалгуур үзүүлэлтээр тооцож, албан даалгаврын биелэлтийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 2 удаа хэлэлцүүлэв. Төсвийн зарлагын төслийг боловсруулахад шаардагдах норм, нормативыг 2009 онд шинэчлэн боловсруулж, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн баталгаажуулж, 2011 оны төсвийн хуваарилалтыг хийж, 2010 оны төсвийн орлогын төлөвлөгөө биелж, өр авлагагүй ажиллаж, төсөв хэтрэх, зориулалт бусаар зарцуулах зөрчил буурч байна. Аймгийн хэмжээнд санхүүгийн тайлан тушаагч 646 аж ахуй нэгж, төсөвт байгууллага бүртгэлтэй байгаагаас 268 байгууллагад санхүүгийн тайлангийн ОУСтандарт нэвтэрч 167 байгууллага НББ-ийн бодлогын баримт бичигтэй ажиллаж байна. Аж ахуй нэгж, байгууллагуудын судалгааг 2009 онд нарийвчлан гаргаж, хариуцлагын хэлбэрийг харгалзан тэдгээрийн үйл ажиллагааны чиглэлд тохирсон НББ-ийн бодлогын баримт бичгийг боловсруулаад байна.

3. Улсын төсвийн болон Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгө оруу лалт, санхүүгийн дэмж лэгийг бүсийн тулгуур төв, орон нутгийн хөгж лийн төв хотуудын зорилтот хөтөлбөр, төсөл, арга хэмжээтэй уялдуулан хуваарилж хэрэгжүүлнэ.

Сүүлийн 2 жилд аймагт улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 15.0 тэрбум гаруй төгрөгийн бүтээн байгуулалтын ажлууд хийгдээд байна. Тухайлбал: 2009 онд БОЭТөв эмгэг судлал барилга угсаралтын ажлыг 79.0, Сант сумын Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байрны засварын ажилд 170.0, Бүрд суманд 75 ортой цэцэрлэгийн барилга, угсаралтын ажлыг 333.4, Хужирт суманд 100 ортой цэцэрлэгийн барилга, угсаралтын ажлыг 386.1, Баян-Өндөр, Өлзийт, Арвайхээр, Хайрхандулаан, Нарийнтээл, Тарагт сумдын ЕБС-уудад иж бүрэн мэдээлэл зүйн кабинет байгуулахад 150.0 сая төгрөг тус тус зарцуулсан байна. 2010 оныг “Бүтээн байгуулалт, орчноо тохижуулах жил” болгон зарлаж иргэд, байгууллага, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийг хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглүүлэн болзол гарган дүгнэж, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 12.0 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж, Арвайхээр суманд 600 хүний суудалтай “Спортын ордон”-ы барилга, Бат-Өлзий, Хайрхандулаан сумдад 75 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга, Арвайхээр суманд “Хуримын ордон-Хүний хөгжлийн төв”-ийн барилга шинээр ашиглалтад орж, дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэн 42.0 км хатуу хучилттай зам шинээр тавьж, инженерийн шугам сүлжээний өргөтгөлийн хэмжээг нэмэгдүүлж ашиглалтад хүлээн аваад байна.

90.0 4.5

2.1.9. Эдийн засгийн бүтцийг

4. Дэд бүтэц хөгжсөн бүсийн тулгуур төв-хот,

2011 оны урьдчилсан байдлаар аймгийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ 110.0 тэрбум, үүнээс аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 90.0 4.5

Page 30: ЗГҮАХөтөлбөр 2011

30

сайжруулж, дотоодын нийт бүтээгдэхүүнд аж үйлдвэр, үйлчилгээний салбарын эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх бодлого баримтлана.

аймгийн төвүүдэд аж үйлдвэрийн парк байгуулах ажлыг хөрөнгө оруулалт, эдийн засгийн бодлогоор дэмжинэ.

үйлдвэрлэлийн хэмжээ 11.0 тэрбум төгрөгт хүрч, нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн эзлэх хэмжээ 10.0 хувь болж, 2008 онтой харьцуулахад 6.0 пунктээр нэмэгдсэн байна. Орлогыг нь тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ эрхлэгч иргэд /албан бус сектор/-ийн үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээг сар бүр статистик мэдээнд хамруулснаар аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүнд албан бус секторт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон үйлчилгээний хэмжээ 2008 онтой харьцуулахад 4.5 пунктээр нэмэгдэж, 2011 оны байдлаар 11.2 хувийг эзэлж байна. Хархорин сумын ерөнхий төлөвлөгөө хийгдэж, ерөнхий төлөвлөгөөний дагуу 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр инженерийн шугам сүлжээ шинэчлэгдэн 2012 онд ашиглалтад орно. Аялал жуулчлалын томоохон хот болгон хөгжүүлэх чиглэлээр Хархорин музейн барилга Япон Улсын хөрөнгө оруулалтаар баригдан ашиглалтад орж, Монголын тал тус музейн гадна инженерийн шугам сүлжээ, хашаа, зам талбай зэрэг ажлуудыг 373.0 сая төгрөгийн санхүүжилтээр хийж гүйцэтгэв. Орхоны хөндийн аялал жуулчлалын бүс нутгийг хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, дотоод, гадаадад сурталчилах ажлыг зохион байгуулж, аялал жуулчлалын “Хархорум XIII зуун” төслийг “Нийслэлийн хот төлөвлөлт эрдэм шинжилгээний хүрээлэн” улсын үйлдвэрийн газар боловсруулж байна. Хархорин сумыг аялал жуулчлалын зангилаа болгох төлөвлөгөөнд аймгийн Засаг дарга санал боловсруулж, Хархорин хотыг Улсын зэрэглэлтэй болгох хүсэлтийг Засгийн газарт хүргүүлэв. Хархорин хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу шинээр баригдаж буй барилга байгууламжуудыг төлөвлөн газар, техникийн нөхцөл олгох зэрэг хотын хөгжлийн бодлого төлөвлөлтүүд хийгдэж байна.

2.1.10. Экспортын чиглэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ давамгайлсан, хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн хөгжлийн таатай орчин бүрдүүлэх, экспортын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд татварын болон

5. “Хувийн хэвшлийн хөгжлийн стратеги”-ийг батлуулан төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулна.

Жил бүр төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын гурван талт уулзалтыг зохион байгуулж, тухайн жилд төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын хамтран ажиллах чиглэлийг тогтоон, гэрээ байгуулж, гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлт, үр дүнг тооцон ажиллаж байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас Бат-Өлзий сумын “Сүүн далай трейвэл” ХХК-д ХАС банкаар дамжуулан 15.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, “Сүү” хөтөлбөрийн хүрээнд тус компанид ХХААХҮЯ-аас савлагааны болон лабораторын тоног төхөөрөмж буцалтгүй тусламжаар олгуулж, тус суманд хоногт 500-1000 л сүү боловсруулах хүчин чадал бүхий сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр ашиглалтанд орлоо. Арвайхээр суманд “Жаст“ группын “Жаст-Агро” компани 1000тн мах хадгалах зоорь бүхий хоногт 250 бод, 500-1000 бог нядлах хүчин чадалтай мах боловсруулах үйлдвэр баригдаж байна. Одоогоор 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, үйлдвэрийн барилгын ажил 70.0 хувийн

90.0 4.5

Page 31: ЗГҮАХөтөлбөр 2011

31

урамшууллын бодлогоор дэмжлэг үзүүлнэ.

гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2012 оны 04 дүгээр сард ашиглалтанд хүлээн авах зорилттой ажиллаж байна.

2.1.27. Шударга өрсөлдөөнийг дэмжих чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, өрсөлдөөний тухай ойлголт, соѐлыг нийгмийн сэтгэл зүйд төлөвшүүлж, зах зээлийн өрсөлдөөний орчныг бүрдүүлнэ.

6. Шударга өрсөлдөөнийг дэмжих, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон төрийн бодлого, хууль тогтоомжийг сурталчлах, хэрэглэгчдийн боловсролыг дээшлүүлэх, хэрэглээний соѐлыг төлөвшүүлэх зорилгоор “Өрсөлдөөн ба хэрэглэгчийн өдөр”-ийг зохион байгуулж, энэ үеэр “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй” сэдэвт сургалтыг аймгийн 100 гаруй бизнес эрхлэгч, иргэд, төрийн байгууллагын албан хаагчдыг хамруулан зохион байгууллаа. Аймгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн дарга 2009 онд өөрчлөгдсөнтэй холбогдуулан үйл ажиллагааны тайланг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэв. Аймгийн нутагт барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа газартай холбоотой иргэдийн эрх ашиг зөрчигдсөн 7 иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу холбогдох эрх зүйн актаар зөвлөгөө өгч, 1 иргэний асуудлыг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж, эрх ашгийг нь хамгаалсан. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа аймгийн ЗДТГ-ын ХЗХ-ийн ахлах мэргэжилтнийг Улаанбаатар хотод зохиогдсон 2 удаагийн сургалт, семинар, өдөрлөгийн арга хэмжээнд хамруулав. Аймгийн Засаг даргын захирамжаар олгогдсон согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй цэг бүрт “Хэрэглэгчийн булан” нээн ажиллуулж байна. Үнийн өсөлтийн шалгаан, нөхцлийг судлах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар томилон ажиллуулж 14 хоног тутамд үнийн өсөлт, түүний шалгаан хэрэглээний үнийг судлан Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулан ажиллаж байна.

90.0 4.5

7. Зах зээлийн өрсөлдөө ний тухай ойлголт, соѐлыг төлөвшүүлэх чиг лэлээр сургалт, суртал чилгаа, үндэсний болон олон улсын хэмжээний хурал, семинар зохион байгуулна.

Сүүлийн 2 жил Арвайхээр, Хархорин, Хужирт, Уянга зэрэг томоохон сумдад аймгийн бизнес эрхлэгчдийн зөвлөлгөөн, сургалтыг 3 удаа зохион байгуулж, 600 гаруй бизнес эрхлэгчдийг хамруулан зах зээлийн өрсөлдөөний тухай ойлголт, соѐлыг төлөвшүүлэх чиглэлээр сургалт явуулж, зөвлөлгөөнд УИХ-ын зарим гишүүд, ХХААХҮЯ, аймаг, сумдын Засаг дарга нар оролцож, бизнес эрхлэгчдийн санал бодлыг сонсож, туршлага солилцов.

90.0 4.5

2.1.28. Үндэсний бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар, өрсөлдөх

8. Бүсийн болон аймгийн төвд сорилт, хэмжил зүйн үйлчилгээг нэг цэгийн зарчимд шилжүүлнэ.

Аймгийн Засаг даргын дэргэдэх Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн сорилт, хэмжил зүйн үйлчилгээг нэг цэгийн хэлбэрт шилжүүлж, лабораторийн тоног төхөөрөмжийг 2009-2010 онд орон нутгийн төсвийн 6.0 сая төгрөгийн санхүүжилтээр шинэчлэн тохижуулав.

90.0 4.5

Page 32: ЗГҮАХөтөлбөр 2011

32

чадвар, хэрэглээний аюулгүй байдлыг дээшлүү лэх, экологийн аюулгүй орчныг бүрдүү лэх, хэрэглэгчийг чанартай, аюулгүй бүтээгдэхүүнээр хангахад стандарт чилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээгээр дэмжлэг үзүүлэх ажлыг эрс сайжруулна.

САЛБАРЫН ДҮН 91.3 4.5

2.2. ҮЙЛДВЭРЖҮҮЛЭХ БОДЛОГО

2.2.5. Боловсруулах үйлдвэрийн Монгол брэндийг бий болгож, ноолуур, хонь, тэмээний ноос, арьс, ширэн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.

1. Боловсруулах үйлдвэрийн үндсэн салбаруудыг харилцан уялдаа бүхий хоршилт, төрөлжсөн хэлбэрээр хөгжүүлж, эцсийн бүтээг дэхүүний йлдвэрлэлийн өсөлтийг хангах цогцолборууд байгуулна.

Мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн салбарыг эрчимжсэн болон бэлчээрийн мал аж ахуйн салбартай хоршуулан хөгжүүлэх бодлогыг аймгаас баримталж ажиллав. Арвайхээр суманд 1000 тн мах хадгалах зоорь бүхий хоногт 250 бод, 500-1000 бог нядлах хүчин чадал бүхий мах боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг гүйцэтгэж, “Гурван марал” сүүний цехийг Арвайхээр суманд “Сүү” төслийн хүрээнд хоногт 400-500 л сүү боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэрийг Бат-Өлзий суманд тус тус шинээр ашиглалтад орууллаа. Дээрхи үйлдвэрийн салбаруудтай хоршуулан эрчимсэн аж ахуйг дэмжих зорилгоор 2009 онд эрчимжсэн МАА эрхлэх 12 төсөлд 140.5 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг ЖДҮ-ийг дэмжих сангаас олгосон. Барилгын материалын үйлдвэрийг төрөлжүүлэн хөгжүүлэх бодлого баримтлаж жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлээр Арвайхээр суманд сард 1 сая тоосго үйлдвэрлэх хүчин чадал бүхий тоосгоны үйлдвэр, хүрмэн болон хөөсөн блокны цех, хайрга боловсруулах үйлдвэрийг ЖДҮ-ийг дэмжих сангийн хөнгөлөлттэй зээлээр дэмжих замаар шинээр ашиглалтад орууллаа.

90.0 4.5

2. Газар зүйн заалттай бүтээгдэхүүн бий болгох ажлыг эрчимжүүлж, нэр төрлийг олшруулна.

Газар зүйн заалттай болон орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгох зорилгоор 2009-2010 онд “ӨВ-Түншлэл-2009. 2010”, “Хангайн бүсийн Түншлэл-2009.2010” зэрэг үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг сурталчилах, зах зээлийг өргөжүүлэх, брэнд бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах зэрэг үйл ажиллагааг явуулж,

90.0 4.5

Page 33: ЗГҮАХөтөлбөр 2011

33

үзэсгэлэн худалдаанд орон нутгийн төсвөөс 20.0 гаруй сая төгрөг зарцуулж, орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжлээ. Нутгийн бренд бүтээгдэхүүнийг жил бүр шалгаруулдаг уламжлалын дагуу Баруунбаян-Улаан сум Халтар арвай, Суран эдлэл, Бат-Өлзий, Уянга сум гэрийн мод, Хархорин сум Орхон, Уран гар хоршоо, бүлэгийн нэхмэл эдлэл, Сант сумын ноолуур, тэмээний ноосон цамц зэрэг шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулан урамшуулж, олон нийтэд сурталчлан ажиллаж байна.

3. Салбарын эрдэм шинжилгээний байгууллагын чадавхийг дээшлүүлэн, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг идэвхжүүлнэ.

Аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд энэ оны 01 дүгээр сард “Өвөрхангай аймгийн түүх, өв соѐл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж, ШУ-ны гавъяат ажилтан, доктор, профессор Ж.Батсуурь, гавъяат багш, ШУ-ны доктор, профессор Э.Равдан, соѐлын гавъяат ажилтан, түүхийн ухааны доктор Г.Норовсамбуу, доктор, профессор С.Ичинноров, ардын зураач Л.Чуваамэд нарын зэрэг 20 эрдэмтэн, доктор илтгэл хэлэлцүүлж, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар оролцов. ШУТИС-ийн аймаг дахь салбар “Технологийн сургууль”-ийн багш, эрдэм шинжилгээний ажилтнуудын судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх талаар аймагтай хамтран ажиллаж байна.

90.0 4.5

4. Боловсруулах үйлдвэрүүдийн мэргэжилтэй ажилчин, инженер техникийн ажилтан бэлтгэх тусгай хөтөлбөр баталж хэрэгжүүлнэ.

Аймгийн “Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв” болон ШУТИС-ийн Өвөрхангай аймаг дахь салбар “Технологийн сургууль”-ийг Хангайн бүсийн боловсруулах аж үйлдвэрийн салбарын мэргэжилтэй ажилчин, инженер техникийн ажилтанг бэлтгэх түшиц сургууль болгох бодлого, зорилтыг дэвшүүлэн судалгаа, шинжилгээний ажлыг эхлүүлээд байна.

90.0 4.5

2.2.7. Аймгуудын онцлог, эрэлт хэрэгцээнд нийцсэн жижиг үйлдвэр, үйлдвэрлэл технологийн паркийг байгуулж, орон нутгийн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. .

5. Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг нарийвчлан тогтоож, бүс нутгаар үйлдвэр, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлнэ.

Бат-Өлзий суманд “Сүүн далай трэйвел” ХХК-ийн “Сарлагын сүүний амт” сүүний үйлдвэр ашиглалтад орж, бүтээгдэхүүнээ Хужирт, Хархорин, Арвайхээр, Уянга сумдад нийлүүлж байгаа бөгөөд тус үйлдвэрийн бүтээгдэхүүн нь “ӨВ-Түншлэл-2009” үзэсгэлэн худалдааны “Шилдэг бүтээгдэхүүн”-ээр, Орхон аймагт зохиогдсон “Хангайн бүсийн Түншлэл-2009” үзэсгэлэн худалдааны “Хангайн бүсийн экологийн цэвэр бүтээгдэхүүн”–ээр тус тус шалгарлаа.

100.0 5.0

6. "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлж, махны нөөцийн сан байгуулна.

Арвайхээр суманд “Гурван марал” сүүний цех “Сүү” төслийн хүрээнд хоногт 400-500 л сүү ариутгах тоног төхөөрөмжийг суурилуулсан ашиглаж байна. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас орон нутагт сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр хөгжүүлэх зорилгоор 6 төсөлд 39.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлж, 2010 онд 6 сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах жижиг цех ашиглалтад шинээр орж, аймгийн хэмжээнд 10 суманд 13 сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах жижиг цех байгуулагдаж, 2011 онд сүү

100.0 5.0

Page 34: ЗГҮАХөтөлбөр 2011

34

боловсруулах цехүүд 60.5 тн сүү боловсруулсан байна.

7. Аймаг, сумдын 10, 15, 35 кв-ын шугамын трассын дагуу дундын хэрэглэгчдийг хамруулж жижиг трансформа торын дэд станц барих бодлого баримталж ажиллан, орон нутагт инженерийн хийцтэй худаг гаргах усны хайгуулын зарим ажлыг сумдын цахилгаан дамжуулах агаарын шугамын дагуу хийнэ

Аймгийн төвийн эрчим хүчний уналтыг багасгах зорилгоор Спорт цогцолборын 2х400 кВА-ын дэд станц, 1.5 км 10/04 кВ-ын агаарын шугам, 250 хүүхдийн цэцэрлэг-сургуулийн цогцолборын 160 кВА-ын дэд станцыг барьж ашиглалтад оруулж, Арвайхээр сумын 6.9 дүгээр багийн хүчдэлийн уналттай гэр хороололд 160 кВА-ын дэд станц 2ш, 10/04 кВ-ын агаарын 2.7 км шугам татаж, ашиглалтад оруулснаар гэр хороолол цахилгааны хүчдэлийн уналтгүй боллоо. Хархорин сумын Эрдэнэ-зуу хорооллын хүчдэлийн ихсэлттэй хэсэгт шинээр баригдаж байгаа музейн барилгын дэргэд дэд станц барьж ашиглалтад оруулав. Арвайхээр сумын баруун хэсгийн 1300 м, төвийн хэсгийн 50 м бохир усны төв шугамд орон нутгийн хөрөнгө оруулалтаар их засвар хийж, Арвайхээр сумын цэвэр усны 56 м шугамыг шинэчилэв. Азийн хөгжлийн банкны эргэн төлөгдөх хөрөнгө оруулалтаар “Техник туслалцаа-МОН 23-01” төслийн хүрээнд Арвайхээр сумын гэр хорооллын усан хангамжийг сайжруулах, Онгийн голоос цэвэр ус татах, хотын дотор цэвэр усны шугамыг өргөтгөх, шинэчлэх, бохир усны ариутгах татуургыг засварлах, Хархорин сумын инженерийн шугам сүлжээний зураг төслийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлээд байна.

90.0 4.5

2.2.30 Чацаргана төслийг хэрэг жүүлэх, энэ төслийн хүрээнд улсын хэмжээнд эхний ээлжинд 20 мянган гектар талбайд чацаргана тариалж, түүнийг боловсруулах үйлдвэр байгуулна.

8. “Чацаргана” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

“Жимс” төсөлд Нарийнтээл сумын “Мөнх ногоон мандал” хоршоо, Баян-Өндөр сумын иргэн Ю.Ганболдын төслүүд 5 жилийн хугацаатай, хүүгүй зээлд хамрагдаж үйл ажиллагаа явуулж байна. Аймгийн хэмжээнд 170 га-д чацаргана тариалж, 1.1 тн чацаргана хураан авсан нь урьд оноос 1.0 тн-оор, га-ийн ургац 2.4 цн-ээр тус тус нэмэгдсэн байна. Иргэд, аж ахуйн нэгжүүдэд Увсын чацарганы суулгац олгож, Баян-Өндөр суманд үржүүлсэн чацаргана, үхрийн нүдний суулгацаас 1000 ширхэгийг, “Хархорин” ХК Хархорин сумынхаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд 2600 ш суулгац нийлүүлсэн байна. Энэ онд улсын төсвийн 94.0 сая төгрөгийн хөрөнгөөр сумдын ЕБ-ын 21 сургуулийн 12.6 га талбайд 15750 ш чацарганы суулгацыг суулгах, чацарганы элит суулгац үйлдвэрлэх ажлыг “Хархорин ХК зохион байгуулж, Герман улсад 1.0 тн чацаргана экспортлоод байна. Хархорин ХК 2009-2010 онд 51406 ш чацарганы суулгац үйлдвэрлэж, сумынхаа иргэд, аж ахуйн нэгж, 10 жилийн сургуульд олгож, өөрийн нөхөн тарилтад ашиглав.

100.0 5.0

САЛБАРЫН ДҮН 93.7 4.6

2.3. ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГО

2.3.1. Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн мах, сүү, гурил,

1. Сүүний хангамжийг нэмэгдүүлэн, сүү, сүүн бүтээгдэхүүний чанар, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг сайжруулан,

2011 онд эрчимжсэн сүүний чиглэлийн аж ахуй эрхлэх сонирхолтой 42 иргэн, аж ахуйн нэгжид 290.4 сая төгрөгийн хөнгөлттэй зээлийн дэмжлэг үзүүлж, сүүний чиглэлийн 50 аж ахуйн нэгжээс 248.6 мянган литр сүү саасан нь 2009 онтой харьцуулахад эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн тоо 1.1 дахин нэмэгдэж, үйлдвэрлэсэн сүү 1.0 дахин хувиар тус тус нэмэгдсэн байна.

90.0 4.5

Page 35: ЗГҮАХөтөлбөр 2011

35

төмс, гол нэрийн хүнсний ногоогоор бүрэн хангах зохион байгуулалтын арга хэмжээ авна.

удаан хугацаагаар хадгалагдах сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр лэлийг дэмжинэ.

2. Малчид, фермерүүдийн сүүг сүү үйлдвэрлэгчид нэгдсэн байдлаар цуглуулах, хөргөх, боловсруулах сүү бэлтгэлийн тогтолцоог бүр дүүлэн ажлын байр нэмэгдүүлж, хүн амын амьжиргаа, хүнсний аюулгүй байдлыг хангана.

Аймгийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлд нэн тэргүүнд сүү, цагаан идээ боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг дэмжихээр заасны дагуу ЖДҮ-ийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлийн сангаас 6 төсөлд 105.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна. Аймгийн хэмжээнд нийт 9 суманд 14 сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах жижиг цех байгуулагдаж, 2011 онд боловсруулах цехүүдэд 62.5 тн сүү нийлүүлэгдэж, ЕБС-ийн “Үдийн цай” хөтөлбөрийн бүтээгдэхүүний 60%-ийг ариутгасан ундны сүү, тараг, халуун аарц зэрэг бүтээгдэхүүнээр дээрх жижиг сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах цехүүд хангаад байна. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд нийт 12 ажлын байр бий болоод байна. Тайлант онд ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгээр аймгийн хэмжээнд 3 сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах цех шинээр бий боллоо. 2011 онд эрчимжсэн сүүний чиглэлийн аж ахуй эрхлэх сонирхолтой 42 иргэн, аж ахуйн нэгжид 290.4 сая төгрөгийн хөнгөлттэй зээлийн дэмжлэг үзүүлж, сүүний чиглэлийн 50 аж ахуйн нэгжээс 248.6 мянган литр сүү саасан байна. Сүү боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 6 цех ХХААЖДҮГ-ын “Мэдээлэл технологи дамжуулах төв”-өөс сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж талаарх мэдээлэл, мэргэжил арга зүйн зөвлөгөө авч, зуучлуулан ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хөргөлтийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдийг нийлүүлж үйл ажиллагаа явуулж байна.

90.0 4.5

4. “Ногоон хувьсгал” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэлийг хөгжүүлэн хүнсний хангамжийг сайжруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой “Ногоон хувьсгал” үндэсний болон аймгийн дэд хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулахад төв штабаас 6.1 сая төгрөг, орон нутгийн төсвөөс 163.4 сая, гадаад дотоодын төслүүдээс 41.9 сая, аж ахуйн нэгж, иргэдээс 79.7 сая төгрөг нийт 291.2 сая төгрөгийг зарцуулсан байна. 2011 онд 87 аж ахуйн нэгж, 5872 өрх төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний аж ахуй эрхлэн 300.8 га-д төмс, 140.4 га-д хүнсний ногоо, 82.6 га-д жимс жимсгэнэ нийт 523.8 га-д тариалан хийсэн нь урьд оноос тариалсан талбай 35 га-аар нэмэгдсэн байна. 26.1 га талбайд 479 хүлэмж эрхэлж 88.3 тн, хучлагатай 6.4 га талбайгаас 51.2 тн ургац тус тус хураан авсан байна. Хөтөлбөрийн хүрээнд 120 м2 талбай бүхий иж бүрэн хүлэмж 15ш, 32 м2 талбай бүхий жижиг үлэмж 3 ширхэгийг 6

100.0 5.0

Page 36: ЗГҮАХөтөлбөр 2011

36

сумын иргэн, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй үнээр олгогдож, хүлэмжийн тоо урьд оноос 24-өөр нэмэгдсэн байна. Дээрх дэмжлэг, үйл ажиллагааны дүнд хөтөлбөрийн хүрээнд 254 ажлын байр нэмэгдэв. Аймгийн хэмжээгээр 2011 онд хүн амын хэрэгцээт гурилын 41.4%, гурил бүтээгдэхүүний 17 хувийг хангах улаан буудай, төмсний хэрэгцээг 53%, хүнсний хэрэгцээг 21.2 хувиар хангах ургац хураан авч төмс, хүнсний ногооны импорт 39.1 хувиар буурсан байна. Ногоон хувьсгал төв штабаас нарийн ногооны үр, хор шүршигч, хүлэмжийн нийлэг хальс, био бордоо зэрэг 4.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, сумдын ногоон хувьсгал штаб, агропаркууд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, туслах аж ахуй эрхлэх сонирхолтой иргэд аж ахуйн нэгжүүдэд 1859 хүнд 76 удаагийн сургалт явуулж 61 удаа сурталчилгаа хийж, 1770 ш сурталчилгааны материал, зөвлөмж тараав.

5. Дотоодын хүнсний түүхий эдэд тулгуурласан нярай хүүхдийн хоол тэжээлийн болон түүнд чиглэсэн үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Арвайхээр сумын ЕБС-ын 100 сурагчдад “Зохистой хоололт” сургалт зохион байгуулж, үе тэнгийн сургагч багшаар бэлтгэлээ. Мерси Кор ОУБ-ын төслийн хүрээнд аймгийн Скаутын холбоо төрийн бус байгууллагаар ЕБСургуулийн Үдийн цай хөтөлбөрийн хүрээнд мониторинг хийлгэн, нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн байгууллагууд болон сургуулиудын төлөөллийг оролцуулан дүнг хэлэлцсэн. Үүний үр дүнд улирал бүр ЕБС-ийн үдийн цай хөтөлбөрт нийлүүлэх бүтээгдэхүүний ерөнхий цэс зохиож, түүнийг мөрдөн ажиллаж байна. Ерөнхий цэсэнд 7 хоногт нийлүүлэх бүтээгдэхүүний 40-60% нь сүү, цагаан идээ байхаар шийдвэр гарган хэрэгжүүлж байна. Арвайхээр сумын “Сарлаг-Эрдэнэ” сүүний цех, Бат-Өлзий сумын “Сүүн далай трэйвел” ХХК-ны “Сарлагийн сүүний амт” цехүүдэд ЖДҮ-г хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлийн сангаас 23.0 сая төгрөгийн зээл олгов.

90.0 4.5

2.3.5. Газар тариалангийн үйлдвэр лэлийг сэргээх “Атрын 3 дахь аян”-ыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, усалгаатай тариалан эрхлэх, техникийн парк шинэчлэлтийн бодлогыг боловсруулж,

6. Тариалангийн талбайн бүртгэл, тооллого явуулж эзэмшилт, ашиглалтыг сайжруулна.

Аймгийн хэмжээнд тариалангийн талбайн тооллогын ажлыг аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг хийж, зарим арга хэмжээг хэрэгжүүлэв. Үүнд аймгийн хэмжээгээр 44330.0 га талбайн 23690.6 га нь эзэмшилгүй, 20687.9 га-г иргэд, аж ахуйн нэгжүүд эзэмшсэн боловч 10335.6 га-г ашиглаж, 10352.3 га-г ашиглахгүй байна. Иймд 2-оос дээш жил ашиглагдаагүй 1981 га талбайн эзэмших эрхийг хүчингүй болгож, зарим иргэн аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлэв. Аймгийн хэмжээгээр 3197.6 га-д тариалалт хийж, 3580 га талбайд уринш боловсруулсан байна. Үр тарианы аж ахуйн нэгжүүдэд хаврын тариалалтад зориулж, 4 аж ахуйн нэгжид 112.0 сая төгрөгийн өртөг бүхий 160.0 тн улаан буудайн үр, хаврын тариалалтад зориулж 25.7 сая төгрөгийн 19040 л, уринш боловсруулалтад 18200 л шатахууныг зээлээр олгуулав.

100.0 5.0

Page 37: ЗГҮАХөтөлбөр 2011

37

техник, технологийн шинэчлэл хийх ажлыг эрчимжүүлж, хамгаалагдсан хөрсний тариаланг нэмэгдүүлнэ. Шинэ төрлийн таримал тариалах, үр сортын шинэчлэл хийх, таримал ургамлыг хамгаалах тогтолцоо бүрдүүлнэ.

Усалгааны суваг шуудууг сэргээх, цэвэрлэх, худаг ашиглах замаар усалгааны асуудлыг шийдвэрлэж, аймгийн хэмжээгээр төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн нийт 610.0 га-д усалгаатай тариалж, усалгаатай талбай урьд оноос 16.2 хувиар нэмэгдсэн байна.

7. Таримал ургамал, үр үржүүлгийн аж ахуй байгуулах, үрийн сорт, нэр төрлийг олшруулах, ганд тэсвэртэй болон усалгаатай нөхцөлд тариалах сортын үрийн хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Алтантэрэм ХХК, Алтайский 530 сортын элит үр 100 га-д, Мөнгөтхайрхан-Уул ХХК Алтайский 100 сортын үр 60 га-д үрийн чиглэлээр тариалж, 225 тн үр хураан аваад байна. Дээрх сортуудын тариаланд аймгийн МХГ-тай хамтарч хянан баталгаа хийв. 2011 онд Нарийнтээл, Хархорин, Арвайхээр, Бат-Өлзий, Хайрхандулаан сумдад албан бус үр үржүүлэгч -5, үр шинэчлэгч - 9 сонгогдон гэрээ байгуулж, 15 тн импала, 2 тн витара зэрэг арвин ургацтай, богино болцтой шинэ сортуудыг тариалж, 30.8 тн үр нийлүүлээд байна. Дээрх үр үржүүлгийн ажлын үр дүнд нийт тариалсан төмсний үрийн 72.4% нь цэвэр сортын, 27.6% нь хятад үрээр тариалсан байгаа нь хятад үр тариалалт урьд оноос 8.5%-аар буурсан байна. Үрийн санд 22 тн Импала, 3.6 тн солист сортуудын үр нөөцөд аваад байна. Үрийн төмсний хангамж урьд оноос 441.5 тн-оор нэмэгдсэн байна. Хархорин ХК 2009 -2010 онд 40000 ширхэг чацарганы суулгац үйлдвэрлэж, чацаргана хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар, Сэлэнгэ, Төв, Архангай, Өвөрхангай аймгуудад нийлүүлээд байна.

90.0 4.5

8. Улаан буудайн нөөц бүрдүүлэх, хүрэлцээ, хангамжийг сайжруулах зорилгоор борлуулалтын сүлжээ бий болгоно.

Аймгийн хэмжээгээр усалгаатай тариалангийн талбай болон ургацын хэмжээ 2008 онтой харьцуулахад 75.5 хувиар нэмэгдэж, сумдад усалгаатай тариалан эрхлэх чиглэлээр орон нутгийн төсвөөс 190.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсний дүнд усалгаатай талбай нэмэгдэж, усалгаатай талбайд шинээр 295 ажлын байр бий болсон байна. Мөн Тарагтын Арвайн тал, Төгрөгийн Мазар, Бүрдний Боригдойн услалтын системүүдийг сэргээн засварлаж, Хархорин суманд 5.0, Баянгол суманд 10.0 га услалтын систем шинээр байгуулж, услалтын системүүдийг сэргээн засварлахад орон нутгийн төсвөөс 100.0, улсын төсвөөс 545.0 сая, ФАО-гийн төслөөс 40.0 мянган доллар, иргэдээс 6.0 сая төгрөг зарцуулав. Сүүлийн жилүүдэд газар тариалангийн үйлдвэрлэлд техник, технологийн шинэчлэл хийхэд байнга анхаарч ажилласнаар төмс, хүнсний, ногооны болон хадлангийн иж бүрдэл бүхий дунд оврын трактор 21, том оврын трактор, хагалгааны тоног төхөрөмжийн хамт 2 ш, комбайн 1 шинээр нэмэгдэж, Хархорин, Бүрд, Арвайхээр сумдад 298.5 сая төгрөгийн санхүүжилт бүхий техник нийлүүлэгдэж, “Техник дундын үйлчилгээний төв” шинээр байгуулагдлаа. Аймгийн хэмжээнд 5872 өрх хөтөлбөрт хамрагдаж, 517.9 га талбайд төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалж, 4588 тн ургац хураан авч, аймгийн хэмжээнд иргэд 26.0 га талбай бүхий 479 хүлэмж эрхэлж, хүлэмжийн тоо 2008

100.0 5.0

Page 38: ЗГҮАХөтөлбөр 2011

38

оноос 56–аар, хураан авсан ургац 11.5 тн-оор тус тус нэмэгдэж, 174 зооринд 821.6 тн үрийн төмс, 914.6 тн таваарын төмс, хүнсний ногоо нөөцөлсөн нь 2008 оноос зоорийн тоо 21-ээр, хадгалсан үрийн төмсний хэмжээ 428.6 тн-оор тус тус нэмэгдсэн байна. Дээрх үйл ажиллагаа, дэмжлэгүүдийн үр дүнд 2008 оноос тариалсан талбай төмс 66.0, хүнсний ногоо 31.4 га-аар, хураасан ургац төмс 841.9, хүнсний ногоо 284.0 тн-оор, нэгжийн ургац 0.2-7.3 цн-ээр тус тус өсч хүн амын газар тариалангийн гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээ жил дараалан нэмэгдэж байна.

9. "Атрын 3 дахь аян" тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

19 агропарк ажиллаж, 1.4 га-д халтар арвай, 15.8 га-д төмс, 6.7 га –д хүнсний ногоо, 15 га-д малын тэжээл, 4.71 га-д жимс жимсгэнэ тариалж, төмс 186.1 тн, хүнсний ногоо 75.3 тн, жимс жимсгэнэ 0.4 тн хураан авч, 1180 хүнд 38 удаагийн сургалт зохион байгуулав. Нарийнтээл, Хархорин, Баянгол сумдын агропаркууд байцаа, өргөст хэмх, лооль, чинжүү, чий, гуа, амтат гуа, сонгины үрслэг хийж иргэд, аж ахуйн нэгжүүдэд нийлүүлснээс гадна Хайрхандулаан сумын агропарк өөрийн хөрөнгөөр үерийн далан, 750 тн ус нөөцлөх усан сан байгуулав. Баянгол, Баян-Өндөр, Нарийнтээл, Зүүнбаян-Улаан, Баруунбаян-Улаан сумдын агропаркууд талбайгаа өргөжүүлэн хашаажуулах, услалтын систем байгуулах, хүлэмжийн нийлэг хальс шинэчлэх зэрэг хөрөнгө оруулалтын ажлуудыг хийгээд байна. Нарийнтээл сумын агропарк 1.5 га талбайд хайлаас, бургас, шар хуайс зэрэг мод тариалж ойн зурвас байгуулав.

90.0 4.5

10. Улаан буудайн үйлдвэрлэлд төрөөс дэмжлэг хэлбэрээр үзүүлэх урамшууллын системийг боловсронгуй болгоно.

Улаан буудай тариалах иргэн, аж ахуйн нэгжүүдэд үрийн 30 хувийн усалгаа, шатахууныг зээлээр олгож тариалалт хийлгэв. Үүнд аймгийн Засаг даргын нөөц сангаас 30 хувийн урьдчилгаанд 36.6 сая төгрөгийн хүүгүй зээл олгож дэмжлэг үзүүлсний үр дүнд 2077 тн ургац хураан авсан нь урьд оноос 1019 тн –оор илүү байна. 5 аж ахуйн нэгж, 5 иргэний нийт 1591 тн улаан буудайг урамшуулалд хамруулав.

100.0 5.0

2.3.6. Малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх, үржлийн ажил, үйлчилгээний хүртээмж, үр дүнг сайжруулан, сүргийн бүтцийг оновчтой байлгах бодлого хэрэгжүүлнэ.

11. Нутгийн болон сайжирсан, цэвэр үүлдрийн малын удмын санг хам гаалах, өсгөх, мал үржүүл гийн болон биотехнологийн дэвшилтэт аргыг нэвт рүүлэх замаар мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлнэ

Цэвэр эрлийз, НШО-ийн мал сүргийн тоо толгойг хамгаалах, өсгөх бодлого барьж шаардлагатай иргэн, аж ахуйн нэгжүүдэд Засгийн газрын хөнгөлөлттэй зээлд хамруулж, санхүүгийн дэмжлэг үзүүлсний үр дүнд аймгийн хэмжээгээр 2011 онд цэвэр эрлийз НШО-ийн мал сүргийн тоо урьд оноос 47.6 орчим хувиар өсөв.

100.0 5.0

12. Цаа буга, тэмээний удмын сан, эрүүл мэндийг

Говийн бүсийн Баруунбаян-Улаан сумын “Тахь нуг”-ийн тэмээн сүргийн чанарыг сайжруулах зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд сумаас НШО-ийн

100.0 5.0

Page 39: ЗГҮАХөтөлбөр 2011

39

хамгаалах, өсгөх, ашиг шимийг зохистой ашиглах замаар цаачид, тэмээчдэд дэмжлэг үзүүлнэ.

Галбын улаан өсвөр буур 4-ийг авч тэмээчдийн захиалгаар нийлүүлэв. Тэмээчдийн идэвхи санаачлагыг өрнүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд хамгийн олон тэмээ тоолуулсан төлчин 1-ийг шалгаруулж аймгийн сайн малчин болгов.

13. Цөм сүргийн малыг үржлийн бүртгэлд бүрэн хамруулж, улсын хэмжээ нд үржүүлж байгаа арвин ашиг шимт цөм сүргийн малын удам гарваль, ашиг шимийн мэдээл лийн сан бий болгоно.

Аймгийн хэмжээгээр цөм сүргийн 318.0 мянган малыг бүртгэлд хамруулан малын удам гарваль, ашиг шимийн мэдээллийн сан бий болгов. ”Мал аж ахуйн талаар баримтлах аймгийн бодлого”-ын баримт бичгийг боловсруулж ажилласны үр дүнд аймаг, сум, баг, малчдын түвшинд нэгдсэн ойлголтой болж, мал аж ахуй эрхлэх оновчтой менежментийг төлөвшүүлэх боломжийг бүрдүүлэв. Мал сүргийн чанарыг сайжруулах зорилгоор сүүлийн 3 жилд улсын төсөв, Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, гадаад, дотоодын төсөл, хөтөлбөр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар гадны аймгуудаас Баяд үүлдрийн хуц 210, Өлгийн улаан омгийн ухна 100, Тэрхийн бор сарлагын бух 100, Галбын улаан, Ханын хэцийн омгийн буур 10, Хэнтий, Галшир удмын адуу 400 толгойг авчирч үндсэн сайжруулагчаар ашиглаж байгаагийн үр дүнд нутгийн шилдэг омог болон омог үүлдэрээр сайжирсан мал сүргийн тоо хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 2008 онтой харьцуулахад 8.0 хувиар өслөө. 2011 оноос МААЭШХ-тэй хамтран “Өвөрхангай аймгийн мал сүргийн ашиг шимийн түвшин, удамшлын чанарыг сайжруулах иновацийн төсөл”-ийг хэрэгжүүлж, Архангай аймгаас 50 сарлагийн бух, Хэнтий аймгаас 240 барга омгийн хуц авч сайжруулагчаар ашиглаж малын ашиг шим үүлдэрлэг байдлыг сайжруулах, малчдын ашиг орлогыг нэмэгдүүлж, амжиргааны төвшинг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж эхлээд байна.

100.0 5.0

14. Малын үржлийн ажил үйлчилгээний хүртээмж, үр дүнг сайжруулах зорилгоор цөм сүргийн үржлийн нэгжийн чадавхийг сайжруулах асуудлыг судалж холбогдох арга хэмжээг авна

Тус аймагт төрийн болон орон нутгийн өмчтэй сүргийн үржлийн төв байхгүй бөгөөд Баянгол сумын НШО-ийн хонийг түшиглэн “Шилмэл шимт баялаг” хувийн хэвшлийн цөм сүргийн үржлийн төвийг байгуулан ажиллаж ХХААЯамнаас 5.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож үйл ажиллагааг нь дэмжин ажиллаж байна.

100.0

5.0

2.3.7. Бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг зааглан тогтоож,

15. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс нутгуудыг аймаг, сум бүрээр тусгайлан тогтоож, тухайн бүс

Эрчимжсэн аж ахуй эрхлэх бүс нутгийг бүсчилсэн хөгжлийн тулгуур төвүүдийг түшиглэн бэлчээр, тэжээлийн нөөц харьцангуй сайтай, усалгаатай тэжээлийн ургамал тариалах боломжтой Хархорин, Хужирт, Бат-Өлзий зэрэг хангайн бүсийн сумд болон Бүрд сумын Боригдой, Төгрөг сумын Мазар, Тарагт сумын Хүрэмт зэрэг газруудад хөгжүүлэх чиглэлийг тогтоов. Эрчимжсэн аж

90.0 4.5

Page 40: ЗГҮАХөтөлбөр 2011

40

эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бүсийн хэмжээнд загвар фермерийн аж ахуй байгуулах бодлого барьж, энэ чиглэлээр нутгийн өөрөө удирдах байгууллагуудтай хамтран ажиллана.

нутагт буй бэлчээрийн малыг өндөр ашиг шимт малаар сольж, өөрчлөх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.

ахуйн хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор “Эрчимжсэн аж ахуйн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 10 дугаар сарын хуралдаанаар хэлэлцүүлж цаашид анхаарах асуудлаар тогтоол гаргаж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. 2011 онд эрчимжсэн мал сүргийн чиглэлээр аж ахуй эрхлэх сонирхолтой 42 иргэн аж ахуйн нэгжид 290.4 сая, шувууны аж ахуй эрхлэх 5 иргэнд 32.5 сая, гахайн аж ахуй эрхлэх 1 иргэнд 2.5 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг тус тус олгож эрчимжсэн аж ахуй эрхлэхэд нь дэмжлэг үзүүлээд байна.

16. Сүү, махны арвин ашиг шимт мал, амьтны тоог нэмэгдүүлэх, үржлийн сүрэг бий болгох үйл ажиллагааг урамшуулна.

Сүүний чиглэлийн үхэр үржүүлэх сонирхол бүхий аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн төслүүдийг Засгийн газрын хөнгөлөлттэй зээлд хамруулах бодлого барьж 2010 онд 7 төсөлд 35.0 сая төгрөг, 2011 онд 42 төсөлд 290.0 сая төгрөгийн зээл олгосны үр дүнд аймгийн хэмжээгээр 2011 онд сүүний чиглэлийн өндөр ашиг шимт үхрийн тоо толгой 1.4 дахин хувиар өслөө.

100.0 5.0

17. Бүсийн тулгуур төв болон орон нутгийн хөгжлийн төвүүдийн ойролцоо фермерийн аж ахуйг цогцолбор байдлаар хөгжүүлэх загвар бий болгоход дэмжлэг үзүүлнэ.

Бүсийн хөгжлийн тулгуур төв Хархорин, Арвайхээр, Хужирт сумдын ойролцоо байгуулагдсан эрчимжсэн МАА эрхэлж байгаа аж ахуйн нэгж, фермерүүдийг дэмжих үйл ажиллагааг нь өргөтгөх бодлого явуулсны үр дүнд Хархорин суманд шувууны 1, сүүний чиглэлийн 3, Хужирт суманд сүүний чиглэлийн 1, Арвайхээр суманд сүүний чиглэлийн 2 фермерийн аж ахуйтай болоод байна.

100.0 5.0

2.3.8. Хөдөөгийн иргэд бэлтгэсэн түүхий эд, бүтээгдэхүүнээ хэрэглэгчид шууд худалдаалах боломж бүрдүүлсэн мэдээллийн технологид суурилсан биржийн сүлжээ байгуулна.

18. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бирж байгуулан ажиллуулна.

“Хөдөө аж ахуйн бараа, түүхий эдийн бирж”-ийн тухай хуулийн дагуу орон нутагт бараа түүхий эдийн сүлжээг бий болгох зорилгоор Сант сумын “Сант мандах”, Арвайхээр сумын “Өндөр Сант” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдийг тендерээр сонгон шалгаруулж энэ ажлыг эхлүүлээд байна.

90.0 4.5

19. Сум бүрт түүхий эд бэлтгэлийн анхан шатны хоршоо, нөхөрлөл байгуулахад дэмжлэг үзүүлнэ.

Засгийн газрын 2009 оны 173 дугаар тогтоол гарсантай холбогдуулан малчдыг хөдөлмөрөө хоршиж ажиллах талаар Арвайхээр, Бат-Өлзий, Уянга, Хархорин, Зүүнбаян-Улаан, Хужирт зэрэг сумдын 239 малчдад сургалт явуулав. “Мерси Кор” ОУБ-ын дэмжлэгтэйгээр сарлагийн хөөвөр бэлтгэж, үйлдвэрлэлд нийлүүлэх зорилгоор Бат-Өлзий суманд 1 малчны бүлэг, Уянга суманд 1 хоршоог дэмжиж бага хүүтэй 5.0 сая төгрөгийн зээл олгууллаа. Малын гаралтай түүхий эд худалдан авах, анхан шатны боловсруулалт хийх цех, нэгжийг сум бүрт малчдын бүлэг, хоршоог түшиглэн бий болгов.

90.0 4.5

2.3.10. Малын тэжээлийн үйлдвэр лэлийг сэргээн хөгжүүлж,

20. "Малын тэжээл хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэн, тэжээл үйлдвэрлэлийг

Аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурлаар “Малын тэжээл” аймгийн дэд хөтөлбөр боловсруулан хэлэлцүүлж, аймгийн Засаг даргын захирамжаар баталгаажуулан мөрдөн ажиллаж байна. “Малын талаарх төрөөс баримтлах аймгийн бодлого” –ын баримт бичигт мал

100.0 5.0

Page 41: ЗГҮАХөтөлбөр 2011

41

тэжээлийн шимт чанар, тэжээллэг байдлыг сайжруулан, хангамж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

нэмэгдүүлнэ сүргийн тэжээлийн хэрэгцээ шаардлага, түүний хангамжийг нэмэгдүүлэх талаар ойрын 4-5 жилд баримтлах бодлого, зорилт, арга замыг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх ажлыг оны эхнээс зохион байгуулсаны үр дүнд урьд жилүүдээс бэлтгэсэн өвс хадлан 0.5 мянган, гар тэжээл 1.2 мянган тонноор, таримал тэжээл 348.7 тонноор тус тус нэмэгдэв.

21. Хадлан болон тэжээл үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, тэжээлийн хангамж, чанарыг сайжруулах, хадгалалт, тээвэрлэлтийн зардлыг бууруулах арга хэмжээ авна.

Төгрөг, Богд, Хархорин сумдад долооц болон тэжээлийн ургамал хирчиж даршлах тоног төхөөрөмж ашиглан малын тэжээлийн цех байгуулаад байна. Бүх сумдад малын тэжээл үйлдвэрлэх цех байгуулах эхлэлийг тавьж царгас, ногоон тэжээл, овъѐос 557.6 га-д тариалан 927.2 тн тэжээл хураан аваад байна. 2011-2012 онд Сант, Нарийнтээл, Хархорин суман дахь улсын аюулаас хамгаалах нөөцийн фондод өвс 600 тн, тэжээл 400 тн, аймгийн нөөцийн фондод өвс 1100 тн, тэжээл 220 тн, сумдын нөөцийн фондод өвс 1740 тн, тэжээл 472 тн-ийн нөөц бүрдүүлэлт тус тус хийж, мал сүргийн цаг агаарын болзошгүй эрдслээс хамгаалах нөөцийг бүрдүүлээд байна. 2011 онд 19 сум 105 баг, 16.5 мянган малчин өрх 30.6 мянган тн өвс, 5.8 мянган гар тэжээл бэлтгэв. 557.6 га талбайд малын тэжээл тариалж 996 тн ногоон тэжээл хураан авсан нь 2008 онтой харьцуулахад тариалсан талбай 289 га-аар, ургац 158 тн-оор тус тус нэмэгдсэн байна.

100.0 5.0

2.3.11. Бэлчээрийн газрыг эзэмших, ашиглахтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.

22. Аймаг болон сум дундын отрын бүс нут ийг өргөжүүлж, мате иалаг баазыг бэхжүүлнэ. Отрын бүс нутгийн бэлчээрийн нөхөн сэр ээлт, хамгаалалтыг сайжуулан зохистой ашиглах арга хэмжээ авна.

Сумдын саналыг үндэслэн “Аймгийн отрын бүс нутаг” байгуулах, түүнийг ашиглах журмыг боловсруулж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 11 дүгээр сарын хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулан сумдад хүргүүлж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. 2010-2011 оны өвөл дээрхи байгуулсан отрын бүс нутгуудыг түшиглэн 14 сумын 823 өрхийн 94.7 мянган мал отроор өвөлжиж байна. Аймаг дундын отрын бүс нутгийг 2010 онд байгуулж, отрын бүс нутгийг хашаалах, худаг уст цэг гаргах, малын тэжээл саравч барих зэргээр материаллаг баазыг бэхжүүлэх ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

100.0 5.0

2.3.12. Мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах ажлыг олон улсын жишгийн дагуу хийж, мал эмнэлгийн оношлогоо,

23. Хил дамжин халдварладаг малын гоц халдварт шүлхий, хонь, ямааны цэцэг, гахайн мялзан, шувууны томуу өвчний дэгдэлтээс эрт сэрэмжлүүлэн, хариу арга хэмжээг хэрэгжүүэн, уг өвчнөөр тайван

Малын гоц халдварт, шинэ болон дахин сэргэж буй өвчний тандалт шинжилгээг 16 сумын 34 багийн 60 тэмээ, 240 үхэр, 330 хонь, 330 ямаа, нийт 960 толгой малаас цусны дээж авч аймгийн МЭАЦЛаброторид бруцеллѐз өвчний шинжилгээ, бусад өвчний нарийн шижилгээг УМЭАЦТЛабораторид хийлээ. Дэлхийн хэмжээнд түгшүүртэй байгаа шувуу, гахайн томуунаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар удирдах дээд мэргэжлийн байгууллагуудаас ирүүлсэн сэрэмжлүүлгийг сумдад тухай бүрт нь хүргүүлж байгаагийн зэрэгцээ 24 малын эмчид дээрх өвчнүүдийн талаар 2 цагийн сургалт явуулж тодорхой хэмжээний мэдлэг эзэмшүүлэв.

100.0 5.0

Page 42: ЗГҮАХөтөлбөр 2011

42

шинжилгээний лабораторийн чадавхийг дээшлүүлэх, сумдын мал эмнэлэг, үржлийн нэгж болон Биокомбинатыг хөрөнгө оруулалтаар дэмжиж, дотоодын үйлдвэрийн малын эм, вакцины чанарыг сайжруулж хангамжийг нэмэгдүүлнэ.

нөхцөлийг хангаж ажиллана.

24. "Мал эмнэлэг, үржлийн анхан шатны үйлчилгээний нэгжийг дэмжих хөтөлбөр” боловсруулан хэрэг үүлж, сум, дүүргийн мал эмнэлэг, үржлийн анхан шатны нэгжүүдийг бэхжүүлнэ.

“Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор сумын Засаг даргын тодорхойлолт, үйлчилгээний нэгжийн стандарт шаардлага хангасан байдлыг үндэслэн 2011 онд Арвайхээр, Баянгол сумдад мал эмнэлгийн аж ахуйн нэгжүүд бий боллоо. Дээрх ААН-үүдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зардлаас 2874.6 – 4756.5 мянган төгрөгийг хуваарилаад байна. Мөн УМЭҮГ-аас хуваарилагдсан ариутгал, халдваргүйтгэлийн төхөөрөмж монопомп болон бодисыг сумын мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдэд хуваарилан олгоод байна.

90.0 4.5

2.3.13. Хөдөө аж ахуйн эдэлбэр газар ашиглах эрх зүйн орчныг боловсронгуй болгож, газрын нөөцийн болон төлөв байдлын мэдээллийн нэгдсэн сантай болох, бэлчээрийг хамгаалах, сайжруулах, усжуулах, хортон мэрэгчидтэй тэмцэх арга хэмжээг иж бүрэн авч хэрэгжүүлнэ.

25. 4000 худаг шинээр гаргаж, 1000 худаг сэргээн засварлахад дэмжлэг үзүүлнэ

АХБанкны “Уст цэг ба нэвтрүүлэх төв байгуулах төсөл”-ийн 470 сая төгрөгий хөрөнгө оруулалтаар Бат-Өлзий, Хархорин, Хужирт, Баян-Өндөр, Бүрд, Есөнзүйл, Нарийнтээл, Баянгол, Төгрөг, Гучин-Ус сумдад нийт 22 худаг шинээр гаргаж, 5 худаг сэргээн засварлав. Улсын төсвийн 358.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хайрхандулаан, Өлзийт, Сант зэрэг 8 сумдад 31 худаг шинээр гаргав. Тогтвортой амьжиргаа төслийн 25 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Зүүнбаян-Улаан, Тарагт, Хужирт, Өлзийт, Гучин-Ус сумдад 50 гар худаг сэргээн засварлалаа. НҮБ-ын Хөдөө аж ахуйн хөгжлийн “Цөлжилтийг бууруулах тогтвортой менежмент” төслийн 139.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Зүүнбаян-Улаан, Уянга, Баруунбаян-Улаан, Богд сумдад 7 худаг шинээр гаргав. Дээрх үйл ажиллагааны үр дүнд аймгийн хэмжээгээр 2011 онд инженерийн хийцтэй 59 гүний өрмийн худаг шинээр гаргаж, 5 худаг сэргээн засварлаж, ундрага дарагдсан 50 гар худгийг лайдаж сэргээн засварлан нийт 149.5 мянган га бэлчээр болон хүн амын усан хангамж сайжрав.

100.0 5.0

26. Газрын доорхи усны геофизикийн хайгуул хийж 1600 уст цэгийг шинээр тогтооход дэмжлэг үзүүлнэ.

Аймгийн хэмжээнд сумдаас өгсөн захиалгын дагуу усны нөөц тогтоох геофизикийн хайгуулыг “Хайгуул интернэшил” ХХК 19 сумын 50 цэгт хийж гүйцэтгэв.

100.0 5.0

Page 43: ЗГҮАХөтөлбөр 2011

43

27. Жил бүр 100.0 мянган га-д царцаатай, 500-гаас доошгүй мянган га-д мэрэгчтэй тэмцэх ажлыг гүйцэтгэж мал аж ахуйн үйлдвэрлэлд ашиглах бэлчээрийг нэмэгдүүлнэ.

Аймгийн хэмжээний бэлчээрийн хөнөөлт мэрэгчийн тархалтын судалгаа хийгдэж, Баян-Өндөр, Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Зүүнбаян-Улаан, Хужирт, Хархорин сумдын бэлчээрт нийт 40.0 га талбайд мэрэгчтэй “Энгийн механик, биологийн” аргаар тэмцэх ажил хийгдэж, техник үр дүн 81.6 хувьтай байна. Мэрэгчтэй тэмцэх ажилд нийт 64.0 сая, 1 га-д 1600 төгрөг зарцуулж, 400 малчин өрх түр ажлын байраар хангагдсан байна. Мэрэгчтэй тэмцэх ажлын үр дүнд 40.0 га бэлчээрийн талбай хөнөөлт мэрэгчээс чөлөөлөгдөж, шувууны үүр суудал 1006 ширхэгийг байгуулсан байна.

100.0 5.0

2.3.16. Мал эрүүлжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний үнийн тарифыг шинэчилнэ.

28. "Мал сүргийг зарим зооноз халдварт өвчнөөс эрүүлжүүлэх хөтөлбөр" боловсруулан хэрэгжүлж, өрх, баг, сум, дүүрэг, аймгийн түвшинд эрүүлжилтийг баталгаажуулан гэрчилгээжүүлэх арга хэмжээ авна.

“Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд ям, сүрьеэ, бруцеллѐз, АХЦБӨ, лейкозоос эрүүлжүүлэх, шинээр сэргэж байгаа өвчнүүдтэй тэмцэх зорилтыг хангах тактикийн суурь нөхцлийг тогтоох зорилгоор бруцеллѐз, ям, сүрьеэ, АХЦБӨ зэрэг өвчний шинжилгээг 19 сумын 665 өрхийн таван төрлийн 12353 толгой малд, ям өвчний шинжилгээг 2660 толгой адуунд, адууны халдварт цус багадах өвчний шинжилгээг 2660 гаруй адуунд, сүрьеэ өвчний шинжилгээг 1295 толгой үхэрт тус тус хийлээ. Давхардсан тоогоор нийт 13553 малд зооног архаг халдварт өвчний шинжилгээг хийгээд байна. Өвчний сэжигтэй гарсан ийлдсийг УМЭАЦЛабораторид баталгаажуулах шинжилгээ хийгдэж байна.

100.0 5.0

2.3.17. Хөрсний эвдрэлтэй тэмцэх шинэ технологи ашиглан атаршсан талбайг тариалангийн зориулалтаар сэргээн ашиглах ажлыг эрчимжүүлнэ.

29. Байгаль экологид сөрөг нөлөөгүй дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх замаар өнжөөсөн болон атаршсан талбайг эргэлтэд оруулна.

Аймгийн хэмжээнд 2011 оны байдлаар 20.7 мянган га тариалангийн талбайг эзэмшүүлж үүний 10.4 мянган га-г ашиглаж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд хаврын тариалалт, тарималын арчилгаанд 20 га-д, био ялзмаг, 102 га-д нийлмэл бордоо, 420 га-д 11000 тн хөх бууц, 34.5 га-д инсектецид, 24 га-д фунгицид, 185 га-д эрдэс бордоо хэрэглэсэн байна.

90.0 4.5

30. Тэг болон цомхотгосон аргаар бэлтгэх уриншийн хэмжээг 50.0 мянган га талбайд хүргэнэ.

Үр тарианы үйлдвэрлэлийг сэргээхийн тулд жил бүр газар тариалан эрхлэгчдийн аймгийн зөвлөгөөнийг зохион байгуулж, уринш боловсруулах, уриншид тариалах тогтолцоог бүрдүүлж, тулгамдсан асуудлыг тодорхой бодлогоор дэмжиж ажилласнаар 2011 онд үр тариа тариалах иргэн, аж ахуйн нэгжүүдэд үр, шатахууны зээлийн дэмжлэг үзүүлж, энэ арга хэмжээнд 231.3 сая төгрөг зарцуулав. Үүний үр дүнд 2100 га-д үр тариа тариалж, 2077 тн улаан буудай хураан авсан нь 2008 оноос тариалсан талбай 1530 га-аар, хураан авсан ургац 1927 тн –оор тус тус нэмэгдсэн байна. 2011 онд 5 аж ахуйн нэгж, 7 иргэн нийт 3580 га талбайд уринш боловсруулсан нь 2012 онд хүн амын хэрэгцээт гурилын 50.0 хувийг үйлдвэрлэхэд хүрэлцэхүйц хэмжээний үр тариа хураан авах нөхцлийг бүрдүүлэв.

90.0 4.5

2.3.18. Хүлэмжийн ногоо болон жимс,

31. Зоорь, агуулахын төрөлжсөн аж ахуй

Хүнсний ногооны тариалалтанд далд хөрсний тариалалтын эзлэх хэмжээ 18.0 хувьтай байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд 173 зооринд 703.5 тн үрийн төмс

90.0 4.5

Page 44: ЗГҮАХөтөлбөр 2011

44

жимсгэний аж ахуйг дэмжинэ.

байгуулахад дэмжлэг үзүүлэн, томоохон хотуудад хүнсний нарийн ногооны төрөлжсөн бөөний худалдааны зах, биржийн тогтолцоо бүрдүүлнэ

нөөцөлсөн нь урьд оноос зоорийн тоо 8-аар, хадгалагдсан үрийн төмс 289.9 тн-оор өссөн байна.

САЛБАРЫН ДҮН 93.2 4.6

2.4. ДЭД БҮТЭЦ, ХОТ БАЙГУУЛАЛТЫН БОДЛОГО

2.4.5. Газар ашиглалтыг сайжруулж, газрын шинэтгэлийг эрчимжүүлэн Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулна.

1. Монгол Улсын иргэн бүрт үнэгүй өмчлүүлэх боломжтой газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоож, газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулна.

2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөөгөөнд аймгийн хэмжээнд 2373 иргэнд 231.67 га газрыг дараахь зориулалтаар өмчлүүлэхээр төлөвлөсөн. Тухайлбал: 1376 иргэний гэр бүлийн хэрэгцээнд нь зориулж шинээр 138.8 га газрыг, 997 иргэнд эзэмшиж байгаа хашааны 72.3 га газрыг, 290 иргэнд улсын чанартай авто замын дагуу 20.3 га газрыг, 5 иргэнд аж ахуйн зориулалтаар 0.23 га газрыг тус тус зориулалтаар өмчлүүлэхээр төлөвлөв. 2010 онд өссөн дүнгээр 12338 өрхийн 37232 иргэнд 1057.68 га газар өмчлүүлс нээс шинээр 2677 иргэн /өрх/-д 298.36 га газар, эзэмшиж байсан хашааны газраа өмчилсөн 9619 иргэн /өрх/-д 756.98 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүй өмчлүүлээд байна.

90.0

4.5

2. Нийслэлийг аймгийн төвүүдтэй холбосон улсын чанартай авто замын дагуу иргэдэд өмчлүүлэх боломжтой газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоож, өмчлүүлэх ажлыг зохион байгуулна.

Улсын чанартай авто замын дагуу 7 сумын нутагт 20.3 га газрыг 290 иргэнд өмчлүүлэхээр төлөвлөсөн боловч дэд бүтэц, төсөв, санхүүгийн байдлаас шалтгаалан судалгаа, зураглалын ажил хийгдэж байна.

30.0 1.5

3. Аж ахуйн болон гэр бүлийн хэрэгцээнд зориулан өмчлүүлэх газар тариалангийн болон эрчимжсэн фермерийн аж ахуйн зориулалтын газрын хэмжээ, байршлыг тогтоон, өмчлүүлэх ажлыг зохион байгуулна.

Аймгийн хэмжээнд 2009-2011 онд 2467 иргэн газар өмчлөн авснаар нийт 13.1 мянган өрхийн 39.6 мянган иргэн 1.1 мянган га газрыг өмчилж аваад байна. Иргэдэд өмчлүүлэх боломжтой газрын нөөцийг нэмэгдүүлэх шаардлагын дагуу 8 сумын 10 байршилд 44.4 мянган га талбайн судалгааг хийж, өмчилсөн болон эзэмшил газраа арилжааны банканд барьцаалан 3766 иргэн 22.4 тэрбум төгрөгийн зээл авч газраа эдийн засгийн эргэлтэнд оруулаад байна.

70.0 3.5

2.4.6. GPS-ийн технологийг

4. Монгол Улсын засаг захиргаа, нутаг

Аймгийн хэмжээнд сумын төв, суурин газруудад нийт 212 геодезийн цэг тэмдэгтийг ашиглаж байна. Үүнээс GPS-ийн 39 цэг, гравиметрийн 5 цэг,

90.0 4.5

Page 45: ЗГҮАХөтөлбөр 2011

45

нэвтрүүлэх, Монгол Улсын GPS-ийн сүлжээ байгуулах 2 дахь шатны ажлыг хийж, өндрийн сүлжээг сайжруулна.

дэвсгэрийн хилийн цэсийг эргэлтийн цэгийн солбицлуудаар тодор ойлон баталгаажуулах ажлыг шат дараатай хийж, солбицлын нэгдсэн тогтолцоонд шилжүүлнэ.

өндрийн 9 цэг, улсын геодезийн сүлжээний 9 цэг, полигонометрийн 4 дүгээр ангийн 150 цэг тэмдэгт байна. Бүх цэг тэмдэгтийг аймгийн ГХБХБГ, сумдын Засаг дарга нарт актаар хүлээлгэн өгч, хадгалалт, хамгаалалтыг хариуцуулснаар тухайн геодезийн цэгийг устгах, өөрчлөх, дээр нь барилга байгууламж барих, газар олгохгүй байх арга хэмжээ авлаа. Шинээр байрзүйн зураглалын ажил хийх тухай бүрт дээрх цэгүүдийг ашиглаж байгаа болно.

2.4.7. Нийслэл болон орон нутагт 100.0 мянган айлын орон сууц барих төсөл боловсруулж хэрэгжүүлнэ. Бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах бодлогод ахиц дэвшил гаргана.

5. Шинэ хотхон, хорооллыг барих ажлын хүрээнд 37.0 мянган орон сууц барина.

Шинээр орон сууц барих санаачлагыг дэмжин, төрийн албан хаагчид, залуу гэр бүлийн орон сууцны хэрэгцээ, хангамжийн талаар судалгаа гаргах, орон сууцны цэвэр бохир усны шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийх зэрэг ажлуудыг тухайн жилийн аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаж, хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгууллаа. Арвайхээр суманд 20 айлын орон сууцыг улсын комиссоор хүлээн авч байнгын ашиглалтад оруулж, шинээр баригдах 20 айлын орон сууцны гадна цахилгааны ажил хийгдээд байна. 2010 онд шинээр баригдах 20 айлын орон сууцны барилгын зураг төсөл хийгдэж, Тарагт сумын эмчийн орон сууцыг ашиглалтанд оруулж, Бат-Өлзий сумын эмчийн орон сууцны барилгыг техникийн комиссоор хүлээн авахад бэлэн болж, Зүүнбаян-Улаан, Уянга сумдын эмчийн орон сууцны их засварын ажлыг гүйцэтгээд байна. 2010 онд Арвайхээр суманд 25 айлын орон сууц 1, 16 айлын орон сууц 1, 12 айлын орон сууц 1 нийт 53 айлын орон сууцны барилга шинээр баригдаж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 70.0-80.0 хувьтай явагдаж байна.

90.0 4.5

2.4.8. Нийтийн аж ахуйн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, хувьчлах, өөрчлөн байгуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

6. Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хархорин сумдын цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээг засварлах, шинэчлэх, шинээр барих арга хэмжээ авна

Хархорин сумын цэвэр бохир усны инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг ЗТБХБЯам зарлаж, гүйцэтгэгчээр “Набсан” ХХК, “S&I” ХХКомпаниудын түншлэл шалгарч, бохир усны шугам шинэчлэх ажлын гүйцэтгэл 70.0 хувьтай байна. Одоогийн байдлаар тендерийн маргаан гарсны улмаас засвар шинэчлэлийн ажил түр зогсоод байна. Арвайхээр сумын ундны цэвэр усны байгууламжийн зураг төсөл боловсруулагдаж дуусч, ажлын тендерийг зарлан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил явагдаж байгаа бөгөөд 05 сараас ажил эхлэхээр төлөвлөөд байна. Арвайхээр сумын инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажлын зураг төсвийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байгаа бөгөөд энэ онд инженерийн шугам сүлжээнд 14 айлын хувийн орон сууцуудыг инженерийн нэгдсэн шугам сүлжээнд холбогдов.

70.0 3.5

7. Архангай, Дархан-Уул, Өвөрхангай аймгийн төвүүдэд үерийн хамгаалалтын далан

Хархорин суманд 254 м далан болон 90 м урттай шуудуу татах ажлыг 15.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалттаар гүйцэтгэж, Хархорин, Хужирт сумдын үерийн далангийн төсөв хийгдлээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хужирт суманд инженерийн хийцтэй үерийн далан, Зүүнбаян-Улаан суманд

70.0 3.5

Page 46: ЗГҮАХөтөлбөр 2011

46

барина. орон нутгийн төсвөөр үерийн далан барихаар төлөвлөөд байна. Энэ онд Арвайхээр хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу 900 м урттай үерийн шуудуу барьж ашиглалтад оруулав.

САЛБАРЫН ДҮН 72.8 3.6

2.5. ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

2.5.2. Сумдад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор 50.0 саяас доошгүй төгрөгийн эх үүсвэртэй “Үйлдвэрлэл хөгжүүлэх сан” байгуулж ажиллуулна.

1. Баг бүрийг өрхийн амьжиргааг дэмжих, ядуурлыг буруулахад чиглэгдсэн 1.0 саяас доошгүй төгрөгийн эх үүсвэртэй, эргэн төлөгдөх нөхцөл бүхий хөгжлийн сантай болгоно.

Аймгийн Засаг даргын 2011 оны 320 дугаар захирамжаар ”Ажлын байр олноор бий болгосон ажил олгогч нарыг урамшуулах журам”-ыг батлан, хөдөлмөрийн зах зээлд бүртгэл бүхий 114 иргэнийг ажлын байраар хангаж, 68 ажил олгогчид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 75.2 сая төгрөгийн урамшуулал олголоо. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээлийн бодлогыг ажлын байр шинээр бий болгох бодлоготой уялдуулан хэрэгжүүлж, сүүлийн 3 жилд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас нийт 6,6 тэрбум төгрөгийг 194 төсөл хөнгөлөлттэй зээлд олгож, 54 үйлдвэр, аж ахуйн нэгж, 138 өрхийн үйлдвэр, жижиг аж ахуйн нэгж байгуулагдаж, 1478 ажлын байр шинээр бий боллоо.

100.0 5.0

2.5.3. Эрчим хүчний төрөл бүрийн эх үүсгүүрийг ашиглан бүх сумыг байнгын цахилгаантай болгож, багийн цахилгаан хангамжийг сайжруулна. Аймаг, орон нутгийн дулаан хангамжийн системийг сайжруулж, хүчин чадлыг нь нэмэгдүүлнэ.

2. Аймгийн төвүүдийн дулаан хангамжийн байдалд судалгаа хийж, шинэчлэлтийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна.

’Өв-Илч’’ ХХК өөрийн мэдлийн зуухандаа засвар шинэчлэлтийг 30.0 гаруй сая төгрөгөөр хийж, дулааны зуухаа менежментийн гэрээгээр ажиллуулж байгаа бөгөөд байгууллагууд зуух, шугам сүлжээндээ шинэчлэлт хийлээ. Баянтээгийн уурхай өөрийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууцны гадна дулааны шугам сүлжээний шинэчлэлт, их засварын ажлыг гүйцэтгэж байнгын ашиглалтад оруулав. Арвайхээр сумын 52 айлын орон сууц, IY цэцэрлэгийн гадна дулааны шугамын компенсатор, орон нутгийг судлах музейн гадна дулааны шугамын өөрийн эзэмшлийн хэсэгт “Онги ус суваг” орон нутгийн өмчит ХХК урсгал засварын ажлыг гүйцэтгэв. Баянгол сумын төвлөрсөн халаалтын дулааны зуухны менежментийн гэрээний хугацаа дуусч энэ онд хувьд шилжүүлээд байна. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр өнгөрсөн онд Баруунбаян-Улаан, Нарийнтээл, Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий, Есөнзүйл сумдын төсөвт байгууллагуудын уурын зуух, Тарагт сумын ерөнхий боловсролын сургуулийн дулааны зуух, энэ онд Баян-Өндөр, Сант, Хужирт сумдын төсөвт байгууллагуудын уурын зуух, Хархорин сумын ЗДТГазрын уурын зуухыг хувьчлах шийдвэр гарч тендер зарлан журмын дагуу шалгаруулж, тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүдтэй 2 жилийн хугацаатай менежментийн гэрээ байгуулан ажиллаж байна. Уурын зуухыг хувьд шилжүүлж төвлөрсөн халаалттай болсноор халаалтын чанар байдал сайжирч, агаарын бохирдол багасан байгаль орчинд үзүүлэх хор нөлөө буурснаас гадна хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт 303.1 сая төгрөгөөр нэмэгдэж, төрийн үйлчилгээий хүртээмж дээшилж байна.

90.0 4.5

Page 47: ЗГҮАХөтөлбөр 2011

47

Байгаль орчны шинжилгээний лабораторийг агаарын чанарын чиглэлээр магадлан итгэмжлэлд хамруулсан. Агаар бохирдуулагч эх үүсвэр жилд дундажаар 200-800-аар нэмэгдэж байна. Судалгааны дүнгээс үзэхэд агаарын бохирдол /NO2, SO2, CO, Тоос/ зөвшөөрөгдөх хэмжээнээс даваагүй ч жил ирэх тутам өмнөх оноос 12.0-33.0 хувиар нэмэгдэж байна. Шахмал түлшний үйлдвэрлэлийг дэмжих төсөл бүх сумдад хэрэгжиж түүний хэрэглээ, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, сургалт сурталчилгаа явуулах ажлыг зохион байгуулж 335 ш гар багажийг 19 сумын 335 өрх, 3 цехэд олгож, сүүлийн 2 жилд нийт 1121.6 мянган ширхэг буюу 365.6 тн шахмал түлш үйлдвэрлэж хэрэглэгчдэд нийлүүллээ.

3. Аймгийн төвийн дулааны станц, дулаан хангамжийн системийн харъяалал, өмчийн хэлбэр, шугам сүлжээний хил заагийг тогтоож, дулаан хангамжийн зуух, тоног төхөөрөмжийг үе шаттайгаар шинэчлэх, халаалтын доголдлыг бүрэн арилгаж, хэрэгцээ ий халуун усны системтэй болгон ард иргэдийн амьжиргааны таатай нөхцөлийг бүрдүүлнэ.

Бүх сумдын уурын зуухыг менежментийн хувьчлалд шилжүүлэн төрөөс гарах зардлыг багасгаж, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл, Бат-Өлзий зэрэг сумдын төсвийн байгууллагуудыг төвлөрсөн халаалтанд холбоод байна. Дулааны станц барих газрын газар сонголт хийгдэж, дулаан хангамжийн судалгаа, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулав. Дулааны станцын зураг төслийг хийх сонгон шалгаруулалтад “Мон энержи“ ХХК шалгарч судалгааны ажлыг орон нутгийн мэргэжлийн байгууллагууд болон инженер техникийн ажилчидтай хамтран зураг төслөө боловсруулаад байна.

70.0

3.5

2.5.4. Өрх бүрийг цахилгаан эрчим хүчний эх үүсвэртэй болгоно. 2.5.6. Орон нутагт барилгын материалын болон боловсруулах үйлдвэрийг шинээр байгуулна.

4. Улсын төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сан болон дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний өргөтгөл, засвар, шинэчлэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Арвайхээр сумын хүчдэлийн уналттай 3.8-р багт 10/0.4 кв-ын дэд станц, 0.4 кв-ын сип кабель, 10/0.4 кв-ын ЦДАШ шинээр барих мөн 0.4, 0.22кв-ын АШ, 10/0.4 дэд станц, ХТП 303, 10/0.4 дэд станц АТП 310 шинээр суурилуулах, аймгийн төв цэцэрлэгт хүрээлэн, Соѐл амралтын хүрээлэнг эрчим хүчээр хангах 100кв-ын дэд станц, ЦДАШ шинээр суурилуулах ажлуудад орон нутгийн төсвөөс 48.8 сая төгрөг зарцуулж, хүчдэлийн уналтыг буурууллаа. Бат-Өлзий, Нарийнтээл сумдад дэд станц 10 кв-ын ЦДАШ, 0.4кв-ын ЦДАШ шинээр барих ажлыг “Санконстракшн” ХХК улсын төсвийн 75.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгууллаа. Сант сумын 10 кв-ын ЦДАШ, Баянгол суманд 35/10 кв-ын дэд станцуудыг улсын төсвийн 26.4 сая төгрөгийн санхүүжилтээр шинээр барьж байгуулав. Уянга сумын хүчдэлийн уналтыг бууруулах, дэд станц барих ажил хийгдэж, Төгрөг сумын төвд 0,4кв-ын ЦДАШ-ийн шинэчлэлийн ажлын зураг төсвийг

90.0 4.5

Page 48: ЗГҮАХөтөлбөр 2011

48

“Дэд-Өртөө” ХХК боловсруулж, 53.8 сая төгрөг батлагдаад байна.

2.5.7. Алслагдсан болон говийн бүсийн нэмэгдэл олгох оновчтой хэлбэрийг буй болгоно.

5. Орон нутгийн эрдэс, түүхий эдийн нөөцөд тулгуурлан бүс нутгуудад бетон, төмөр бетон, дуу чимээ, дулаан тусгаарлах болон ханын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.

Монгол Улсын Засгийн газар, аймгийн ИТХ-аас 2009 оныг “Үйлдвэржилтийг дэмжих жил” болгон зарлаж ажилласны үр дүнд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлээр “Арвайн дэвшил” ХХК 50.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр сард нэг сая ширхэг тоосго үйлдвэрлэх хүчин чадал бүхий тоосгоны үйлдвэр, “Баяндөхөмийн Өгөөж” ХХК-д жилд 6 сая ширхэг тоосго үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрт эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэхэд нь 35.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг тус тус олгож, Сант, Хархорин сумдад тоосгоны үйлдвэр, 5 суманд блок үйлдвэрлэх цехүүдийг шинээр байгууллаа. Орон нутгийн эрдэс, түүхий эдийн нөөцөд тулгуурлан даацын хүрмэн болон хайрган блокны үйлдвэрүүд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан болон аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгөөр Арвайхээр, Уянга, Бат-Өлзий, Нарийнтээл зэрэг сумдад шинээр байгуулагдаад байна. Даацын болон өнгөлгөөний тоосгоны үйлдвэрийг Арвайхээр, Хархорин сумдад шинээр байгуулахад жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 105.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр тус тус дэмжиж, аймгийн хэмжээнд блокны цех 32, барилгын тоосгоны үйлдвэр 5 байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Дээрх ажлын үр дүнд барилгын ханын материал болон хашааны материалыг орон нутагтаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр бүрэн хангадаг боллоо.

90.0 4.5

2.5.9. Сургуулийн дотуур байр, эмнэлэг, соѐлын төвийг шинээр барих буюу өргөтгөж засварлана.

6. Алслагдсан болон говийн бүсийн байгалийн хүнд нөхцөлд амьдарч, ажиллаж байгаа иргэдэд нийгмийн хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх асуудлыг судалж шийдвэрлэнэ.

2008-2011 онд Арвайхээр суманд ерөнхий боловсролын IV сургууль, сургууль цэцэрлэгийн цогцолбор, “Мэргэд” сургуулийн өргөтгөл, Жаргалант багт хичээлийн байр, Арвайхээр, Бат-Өлзий, Хайрхандулаан, Хужирт, Бүрд зэрэг сумдад хүүхдийн 6 цэцэрлэг шинээр баригдан барилгын хүчин чадал 1440 суудлаар нэмэгдэж, ЕБС-ийн хичээлийн ээлжийн коэффициент 2008 оноос 0,25%-иар буурсан үзүүлэлттэй байна. Хужирт, Хархорин, Сант, Бүрд, Зүүнбаян-Улаан зэрэг сумдын хичээлийн байрны их засвар, Богд, Баян-Өндөр, сумдын дотуур байрны их засвар /бие засах газар, худаг шинээр/-ын ажил хийгдсэнээр сургалтын орчин, сурагчдын дотуур байрны хүрэлцээ, орчин нөхцөл, ариун цэвэр, усны хангамж сайжирлаа. Уянга суманд 640 хүүхдийн суудалтай хичээлийн байрны барилгын ажил 50%-ийн гүйцэтгэлтэй байна. Баян-Өндөр, Сант, Баянгол, Бат-Өлзий, Есөн-Зүйл, Зүүнбаян-Улаан сумдын боловсролын байгууллагын уурын зуухыг менежментийн хувьчлалаар хувьчилж, нэгдсэн халаалтанд холбож дулаанаар хангаад байна. ЕБС-ийн дотуур байрын хүрэлцээ хангамж, хүчин чадал 2008 оноос 5.8 хувиар нэмэгдсэн байна. Барилгын ажлын гүйцэтгэл БОЭТ-ийн өргөтгөл 35.0, ЭМГ-ын өргөтгөл 20.0, Тарагт сумын эмнэлэг 65.0, Бат-Өлзий сумын эмнэлэг 25.0 хувьтай байна.

100.0 5.0

Page 49: ЗГҮАХөтөлбөр 2011

49

Баян-Өндөр сум, Баянтээг багийн эмнэлгийн барилгыг засварлаж дуусгасан ба Бүрд, Нарийнтээл сумдын эмнэлгийн барилгын зургийн төсөв /11сая/, Халдвар судлалын төвийн зургийн төсөл /80сая/ төгрөгийн өртөгтэйгээр хийгдэж, санхүүжилтийг ЭМЯ-д уламжлаад байна.

2.5.10. Атрын 3 дахь аяны хүрээнд тухайн аймгийн нутагт бүрэн ашиглагдаагүй байгаа тариалангийн талбайг ашиглан тариалан эрхэлж, газар тариалангийн техникийн паркийг шинэчилнэ.

7. "Атрын 3 дахь аян" тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд газар тариалан гийн техник, техниологийн парк шинэчлэх ажлыг хэрэг жүүлж өндөр хүчин чадал тай трактор 725, үр тарианы комбайн 550-ийг нийлүүлнэ.

Хөтөлбөрийн хүрээнд үр тарианы аж ахуйн нэгжүүдэд хаврын тариалалтад зориулж улаан буудайн үрийн захиалгыг ХХААЖДҮЯаманд хүргүүлж, 4 аж ахуйн нэгжид 112.0 сая төгрөгийн өртөг бүхий 160.0 тн улаан буудайн үр, хаврын тариалалтанд зориулж 25.7 сая төгрөгийн 19040 л шатахууныг зээлээр олгуулав. Нарийнтээл сумын “Мөнх ногоон мандал” хоршоонд 0.5га-д дуслын систем, Хархорин сумын “Мөнгөт хайрхан-уул” ХХК, “Алтантэрэм ХХК”, “Зулзган ой” хоршоо зэрэг аж ахуйн нэгжүүдэд 5.0 га-д бороожуулах услалтын системийг 50.0 хувийн үнийн хөнгөлөлттэй нийлүүлэв. Хөтөлбөрийн хүрээнд техникийн үйлчилгээний дундын төв байгуулах дэмжлэгт хамрагдаж ОХУ-д үйлдвэрлэсэн МТЗ-82.1 болон дунд оврын хүчин чадалтай трактор, төмсний иж бүрдэл техникийн хамт хүлээн авч, 1680 га талбайд уринш боловсруулав.

70.0 3.5

САЛБАРЫН ДҮН 87.1 4.3

БҮЛГИЙН ДҮН 87.6 4.4

ГУРАВ. БАЙГАЛЬ ОРЧНЫ ТЭНЦВЭРТ ХАРЬЦААГ ХАНГАХ ЗОРИЛТ

Экосистемийн тэнцвэрт байдлыг хангахуйц байгалийн нөөц баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх цогц бодлогыг хэрэгжүүлэн хөгжлийн тогтвортой орчныг бий болгох, түүнд түшиглэсэн аялал жуулчлалын

цогц бодлого хэрэгжүүлнэ.

3.1. БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО

3.2. Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, нүүрсийг боловсруулах, гэр хорооллыг орон сууцжуулахад зориулж инженерийн байгууламжийг өргөтгөх, ногоон байгууламжийн талбайг нэмэгдүү лэх, нийтийн тээврийг шинэчилж

1. Агаарын бохирдлыг бууруулах, чанарыг хангах эрх зүйн орчныг шинэчилж, агаарын бохирдлыг бууруулах талаар хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

Агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллогыг жил болгон зохион байгуулж, агаар бохирдуулагч NO2,SO2,СО, тоос цацрагийн түвшний ажиглалт, тоосонцорын сорьц, олшруулсан ажиглалтыг 11,3 дугаар сард 4-н цэгт шинжилгээг хийж, тоосны хэмжилтийг долоо хоногт 2-3 удаа 24 цагаар, цацрагийн түвшний ажиглалтыг өдөрт 2 удаа, тоосонцорын сорьцийг 10 хоног тутам хийж байна. Арвайхээр сумын агаарын бохирдлын хэмжээ жилд дунджаар 20.0-30.0 хувиар нэмэгдэж, аймгийн хэмжээнд 9.0 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, 54 уурын зуух үйл ажиллагаа явуулж байна. Арвайхээр сумын халаалтын зуух ажиллуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгчидтэй 2 удаа уулзалт зохион байгуулж, агаарын бохирдлыг бууруулах, технологийн шинэчлэл хийх, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж, аж ахуйн нэгжүүдэд хугацаатай үүрэг өгч, Арвайхээр сумын Засаг дарга холбогдох байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллаж байна. Агаарын бохирдлыг бууруулах иргэдийн нээлттэй хэлэлцүүлэг, Эрчим хүч үйлдвэрлэгч,

90.0

4.5

Page 50: ЗГҮАХөтөлбөр 2011

50

хийн түлшинд шилжүүлэх замаар Улаанбаатар болон бусад хотуудын агаарын бохирдлыг бууруулна.

дамжуулагч нарын анхдугаар зөвлөлгөөнийг зохион байгуулж үр дүнг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн “Агаарын бохирдлыг бууруулах чиглэл”-ийг батлуулан хэрэгжүүлж байна. Аймгийн МХГазар, Эрчим хүчний зохицуулах зөвлөлтэй хамтран Арвайхээр хотын томоохон дулаан үйлдврлэгч зуухнуудын дунд атестатчилал явуулж тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгоод байна. Атестатчилалын үр дүнд зуухнуудын хүчин чадлыг тодорхойлж шинээр айл өрх, ААНэгж, байгууллагуудыг холбох боломжийг бүрдүүлэн энэ онд 15, 20, 25 айлын орон сууцны барилгууд, 5 айл өрхийг төвлөрсөн дулаан хангамжид холболоо. Арвайхээр хотод үйл ажиллагаа явуулдаг “БТМ” ХХКомпани спортын ордоны нам халаалтын зууханд БНХАУ-ын LLC-11 маркын утаа шүүгчийг суурилуулж эхлээд байна.

2. Ногоон байгууламжийн төлөвлөлт, зохион байгуулалтыг боловсронгуй болгоно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Бүх нийтээр мод тарих хөдөлгөөн өрнүүлэх” тухай зарлиг, аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд мод тарих хөдөлгөөн өрнүүлэн ажиллаж, жил бүрийн 05, 10 дугаар сарын хоѐрдугаар 7 хоногт багтаан 2 удаа зохион байгуулж, сум байгууллага, иргэдээс тарих модны тарьц суулгацын захиалга авч, модны суулгац, үрсэлгээ, хар шороо, бордоо, багаж тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, 185 байгууллага, аж ахуйн нэгж, 5313 иргэн оролцож, 151354 мод бут тарьж 68.7 сая төгрөг зарцуулсан байна. Арвайхээр сумын төвд “Хүүхэд залуучуудын соѐл амралтын хүрээлэн”, “Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн” байгуулахаар шийдвэрлэж, цэцэрлэгт хүрээлэнд тарих мод, бутыг услах зориулалтаар 2 гүний худаг шинээр гаргаж, 6 нэр төрлийн 23400 мод, бут тарьж, 5400м2 зүлэг, 200м2 цэцгийн мандал байгуулав. “Тогтвортой амьжиргаа-2” төслөөс 9 сумын цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах зардалд 107.7 сая төгрөг зарцуулав. Аймаг байгуулагдсаны 80 жилийн ой, Орчны тохижилтын жилийн ажлын хүрээнд аймаг, сумын ногоон байгууламжийн хайс, хашлагыг шинэчлэх ажлыг өрнүүлж, Арвайхээр хотын Гэндэнгийн нэрэмжит гудамжны ногоон байгууламжийн 1600 м урт хашааг улсын төсвийн 120.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэчлэв.

100.0

5.0

3. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас агаарт гаргах тоосонцрын хаягдлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас агаарт гаргах тоосонцорын хаягдлыг бууруулах чиглэлээр Арвайхээр, Богд, Төгрөг, Уянга сумдад цахилгаан багажаар шахмал түлш үйлдвэрлэх 6 цех байгуулагдаж, гар аргаар 365 өрх шахмал түлш үйлдвэрлэж байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 5.0 сая төгрөгийн зээл олгож, 4.0 тонн буюу 1120.6 мянган ширхэг шахмал түлш үйлдвэрлэн зэх зээлд нийлүүлээд байна. 2011 оны 04 дүгээр сард аймгийн төвийн төвлөрсөн халаалтын зуухны

100.0 5.0

Page 51: ЗГҮАХөтөлбөр 2011

51

төлөөлөгчид, Арвайхээр сумын ЗДТГ, МХГазар, БОАЖГ, орон нутгийн ТББ, иргэд, хэвлэл мэдээллийн төлөөллийг оролцуулсан агаарын бохирдлыг бууруулах, технологийг шинэчлэх, уулзалтыг зохион байгуулж нэгдсэн төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.

3.3. Хот суурин газрууд дахь агаар, ус, хөрсний бохирдлыг багасгаж, иргэдийн ажиллаж амьдрах эрүүл орчныг бүрдүүлнэ.

4. Томоохон хот суурин газрын цэвэрлэх байгууламжид техник, технологийн шинэчлэл хийж, ашиглалтыг сайжруулан, стандартын шаардлага хангуулна.

Арвайхээр сумын баруун хэсгийн 1300 м, төвийн хэсгийн 50 м бохир усны төв шугам, цэвэр усны 56 м шугамд орон нутгийн 24.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар их засвар хийж хэвийн үйл ажиллагаатай болголоо. Азийн хөгжлийн банкны эргэн төлөгдөх хөрөнгө оруулалтаар “Техник туслалцаа-МОН 23-01” төслийн хүрээнд Арвайхээр сумын гэр хорооллын усан хангамжийг сайжруулах Онгийн голоос цэвэр ус татаж, хотын дотор цэвэр усны шугамыг өргөтгөх, шинэчлэх, бохир усны ариутгах татуургыг засварлах зэрэг ажлын зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хийлгээд байна. Хархорин сумын инженерийн шугам сүлжээний зураг төсөл хийгдэж, Арвайхээр сумын цэвэрлэх байгууламжид “Онги-Ус” суваг ОНӨҮГазар засвар үйлчилгээг өөрийн хөрөнгөөр гүйцэтгээд байна. Инженерийн шугам сүлжээний эзэмшлийн заагыг тогтоож, Арвайхээр сумын төвийн болон баруун хэсгийн бохир ус татан зайлуулах инженерийн шугам сүлжээг хэсэгчлэн шинэчилж, лайдах, их засварын ажил орон нутгийн төсвийн 20.0 сая төгрөгийн санхүүжилтээр хийгдээд байна. Арвайхээр суманд улсын болон хувийн хөрөнгө оруулалтын 53.3 сая төгрөгөөр 762 м бохир усны шугам шинээр хөвж ашиглалтад оруулж, 8 км бохир усны шугам сүлжээнд цэвэрлэгээ, үйлчилгээ хийж, найдвартай ажиллагааг ханган цэвэрлэх байгууламжийн лоток, элс баригчийг сэргээн засварлав. Хархорин сумын төвийн бохир ус цэвэрлэх байгууламжийн инженерийн шугам сүлжээний их засварын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэлээ.

100.0

5.0

3.4. Хот, суурин газруудад хог хаягдлын шинэ менежментийг нэвтрүүлж, хог боловсруулах үйлдвэр байгуулна.

5. Бүх аймгуудын хатуу хог хаягдлын мастер төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлнэ.

Арвайхээр суманд хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх ”Талон системийн үйлчилгээ”-г нэвтрүүлж ажилласнаар хог хаягдлыг тээвэрлэдэг жолооч, иргэдийн хоорондын уялдаа холбоо сайжирч, тогтмол хуваариар хогоо ачуулдаг болоод байна. Мөн ”Цэвэр хот” төлөвлөгөөг боловсруулж батлуулан мөрдөн ажиллаж нийтийн эзэмшлийн гудамж талбайд шинээр 800.0 мянган төгрөгийн өртөг бүхий 35 ширхэг хог хаягдал цуглуулах савыг байрлуулах ажлыг зохион байгуулаад байна. Хатуу хог хаягдлын мастер төлөвлөгөөг боловсруулах зорилгоор хатуу хог хаягдлын судалгааг хийгээд байна.

70.0 3.5

6. Бүсийн тулгуур төв хотуудад хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулах, томоохон хот, суурин газрын хог хаягдлын

Арвайхээр, Нарийнтээл, Баруунбаян-Улаан, Гучин-Ус, Баянгол зэрэг сумд иргэний хамгаалалтын иж бүрэн сургуулийг “Цэвэр орчин-2010” аяны хүрээнд зохион байгуулж, бүх нийтээр хог цэвэрлэх ажилд албан байгууллага, аж ахуйн нэгжийн 5998 албан хаагч, 16 багийн 6500 иргэн дайчилгаанд оролцож, 136.0 га талбайгаас 6800 тн хогийг цэвэрлэж, Баруунбаян-Улаан сум 3.0 га талбайг бүрэн нөхөн сэргээгээд байна. Арвайхээр суманд 20.0тн хог хаягдлыг

90.0 4.5

Page 52: ЗГҮАХөтөлбөр 2011

52

төвлөрсөн цэгийг тохижуулж, хог хаягдлыг булшлах ландфиллийн аргыг нэвтрүүлнэ.

ландфиллийн аргаар булшлах ажлыг гүйцэтгэс ний үр дүнд хогийн цэгийн талбай 46.6 га байсныг 2010 онд 8.0 га болтол багасгах ажлыг зохион байгууллаа. Арвайхээр сумын төвд цаас дахин боловсруулан “Ариухан” цаасны үйлдвэр байгуулагдаж, шинээр 4 ажлын байр нэмэгдэв. Хархорин суманд 4.0 га талбайд хуримтлагдсан 2450 тн хог хаягдлыг ландфиллийн аргаар булшлах ажлыг зохион байгуулж 42 байгууллага, 2030 иргэн 20 автомашин оролцож, 12.0 сая төгрөг зарцуулав. Арвайхээр суманд хуучин барилга байгууламжийн туурь, хог хаягдал, овоолго, цэвэр, бохир ус, халаалтын шугам даган үүссэн овоолго болох 36 цэгийн тоо, эзэн холбогдогчдыг тогтоож 13 байгууллагад МХГ, БОАЖГ, Арвайхээр хотын захиргаатай хамтарсан мэдэгдэл өгч 8 цэгийн 1.8 га талбайг бүрэн цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулав. Дэлхийн усны өдрөөр аймгийн БОАЖГ, Арвайхээр сумын ЗДТГ, “Залгамж холбоо” ТББ-тай хамтран нутгийн шүтээн болсон “Дэлгэрэх булаг”-ийн эх орчим 2.0 га талбайн хог хаягдлыг цэвэрлэж, аймгийн “Гандан пунцоглин” хийдийн лам нар ном хурж булгийн эхийг тахих үйл ажиллгааг зохион байгууллаа. Арвайхээр сумын ЗДТГ-ын гэрээт “Батгүн зам” нөхөрлөл Түгийн овооны хогийн цэгийг 10 га талбайгаар багасгаж, Хархорин сумын ЗДДТГ, тус сумын “АЗЗА” ХХК-тай хамтран төвлөрсөн хогийн цэгийг 3 га талбайгаар тус тус багасган цэвэрлэсэн байна.

3.5.Усны талаархи төрийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлж, гол мөрний урсацад тохируулга хийх, хуримтлагдсан усны нөөцийг шилжүүлэн ашиглах дэд бүтцийг байгуулна.

7.Гол, мөрний сав газрын зөвлөлүүдийг байгуулан ажиллуулж, сав газрын усны менежментийн төлөвлөгөөг боловс руулж хэрэгжүүлнэ.

Орхон голын сав газрын зөвлөлийг байгуулж анхдугаар хурлыг 2011 оны 05 сард Хархорин суманд зохион байгуулж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ”Усны газар”, “Усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх нь” төсөл, Орхон голын сав газарт хамрагдах 8 аймгийн нийт 160 гаруй төлөөлөгчид оролцлоо. Аймгийн ИТХ-ын 2011 оны 47 дугаар тогтоолоор “Орхон голын сав газрын зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг 6 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллуулж байна. Орхон голын сав газрын менежментийн төлөвлөгөөг “Усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх нь” төслийн баг боловсруулж байна.

90.0 4.5

8. Усан сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг шинэчлэн тогтоож, дэглэмийг мөрдүүлнэ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, аймгийн МХГ, ГХБХБГ болон сумдын БОХУБайцаагч, байгаль хамгаалагчидтай хамтран усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг бүх сумдад тогтоолоо. Энгийн хамгаалалтын бүсийг тухайн сумын Засаг даргын захирамжаар баталсан хэмжээгээр 47 гол, горхи, 11 нуур, тойром, 80 булаг, шанд, 6 рашаанд тогтоов. Төвлөрсөн бус усан хангамжийн эх үүсвэр буюу 13 булаг, рашааны эхэд эрүүл ахуйн бүсийг тогтоогоод байна. Арвайхээр сумын Засаг даргын 2011 оны 04 дүгээр захирамжаар гэр хорооллын айл өрхүүдий ундны усаар хангаж байгаа 33 усан сангуудад эрүүл

100.0 5.0

Page 53: ЗГҮАХөтөлбөр 2011

53

ахуйн хамгаалалтын бүсийг худгийн байршил, ойролцоох обьектуудын зайнаас хамгааруулан 1-50 метр, Хужирт сумын Засаг даргын 35 дугаар захирамжаар сумын төвийн ундны усны эх үүсвэр болох гүн өрмийн 5 худагт эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг 50 метрээр тус тус тогтоолоо.

3.6. Говь, хээрийн болон цөлжилт ихээр явагдаж байгаа бүсүүдэд унаган ургамлыг тарималжуулах, хур тунадас нэмэгдүүлэх, ус хуримтлуулах, хиймэл нуур, цөөрөм байгуулах замаар экосистемийн тэнцвэрт байдлыг хангах арга хэмжээ авч, “Ус” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

9. Гадаргуугийн урсац, хур тунадасны усыг хуримт луулах замаар усан сан болон хөв, цөөрөм байгуулж бэлчээр, хадлан, тариалангийн талбайг усжуулах, ногоон байгууламжийн усалгаанд ашиглах аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагааг дэмжинэ.

ШУА, “Цөлжилтийг буруулах газрын тогтвортой менежмент” төслийн байгууллагатай хамтран хөв, цөөрөм байгуулах газрын судалгааг гаргаж, Баруунбаян-Улаан, Богд сумдад 4 газар сонгож, техник эдийн засгийн үзүүлэлтийг гаргаж, Богд сумын “Далан түрүү”-нд 2 хөв байгуулж, 6.0 га талбайг услан ашиглаж байна. “Тогтвортой амьжиргаа-2“ төслөөр Тарагт сумын “Эмт”-ийн халуун рашааны хөв цөөрмийн далан, усалгааны тоног төхөөрөмжийг сэргээн засварлаж, Тарагт сумын услалтын системийг хүнсний ногоо тариалах, хадлан авах 48.0 га талбайг услах зориулалтаар сэргээн засварлав. Бэлчээрийн усан хангамж, хадлан тариалангийн талбайн усалгааг нэмэгдүүлэх зорилгоор Бүрд сумын Боригдой хэмээх газар 30 га талбай услах хүчин чадалтай услалтын системийг шинээр байгуулах ажлыг улсын төсвийн 248.0 сая төгрөг, Төгрөг сумын Мазрын 37 га талбайд услалтын системийн их засварын ажлын 170.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Усны барилга” ХХК тус тус хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өглөө.

100.0 5.0

10. Ойжуулах, мод, бут, сөөг, загийг үрээр тарималжуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгжийн төсөл, арга хэмжээг санхүүгийн болон бусад хэлбэрээр дэмжинэ

Хархорин компани 530.0 га-д чацаргана тариалж, энэ жил 10.0 тн жимс, Тарагт сумын “Алтантал” багийн иргэн Г.Оюунгэрэл Онги голын хөвөөнд 2.5 га-д 2000 чацаргана тариалж 1.2 тн жимс хураан экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдэд нийлүүлж, чацарганаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн “Хангайн бүсийн яармаг худалдаа”, “ӨВ Түншлэл-2010” үзэсгэлэн худалдаанаас хамгийн их эрэлттэй шилдэг бүтээгдэхүүн боллоо. Уянга, Зүүнбаян-Улаан, Богд, Баруунбаян-Улаан сумдад тус бүр 6.0 га талбайг хашиж цөлжилтийг бууруулах, сөрөг нөлөөг багасгах, экосистемийн тэнцвэрийг хадгалах, нөхөн сэргээх зорилготой ой бэлчээрийн цогц систем байгуулж, 12.0 мянган мод, бут тариалж ойн зурвас байгуулав. Баруунбаян-Улаан сум хашаалсан талбайгаас 450.0, Богд сум 180.0, Зүүнбаян-Улаан сум 70.0 тн байгалийн хадлан бэлтгэв. 2011 онд Бүх нийтээр мод тарих хавар, намрын өдрүүдээр иргэд, ААНэгж, байгууллагын 8365 хүн оролцсон байна. 2010-2011 онуудад элсний нүүлт, цөлжилтийг бууруулахад гол ач холбогдол бүхий загийг бортогонд үрслүүлж, шилжүүлэн суулгах ажлыг нутгийн иргэдийн оролцоонд тулгуурлан улсын төсөв, төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр 15 га талбайд ойн зурвасыг байгууллаа.

100.0 5.0

3.7. Говь, хээрийн 11. Бэлчээрийн тогтвор Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 2009 онд шинээр уст 90.0 4.5

Page 54: ЗГҮАХөтөлбөр 2011

54

бүсийн бэлчээрийг усжуулах зориулалтаар баг бүрт нар, салхины эрчим хүчээр ажиллах тус бүр нэг худаг гаргана.

той менежментийг хэрэгжүүлэн, говь, хээрийн бүсийн усны нөөцийн судалгааг явуулж, уст цэг гаргах дүгнэлт гарган баг бүрт нар, салхины эрчим хүчээр ажиллах тус бүр нэг худаг гаргана.

цэгийн хайгуулыг 39 цэгт хийж, инженерийн хийцтэй 8 худаг гаргав. 2010 онд Азийн хөгжлийн банк, Японы ядуурлыг бууруулах төслийн санхүүжилтээр 10 суманд 28 худаг, цөлжилтийг бууруулах газрын Тогтвортой менежмент төслийн санхүүжилтээр 4 суманд 7 худаг, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4 суманд 4 худаг тус тус шинээр гаргаж, 11 худаг сэргээн засварлаж, үүний үр дүнд 109.2 мянган га бэлчээрийн усан хангамж сайжирлаа.

3.9. Хөрс хамгаалах эрх зүйн үндсийг боловсронгуй болгож, Хөрсний тухай хууль гаргаж хэрэгжүүлнэ.

12. "Атрын 3 дахь аян"-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ойн зурвас бүхий тариалан эрхлэлтийг урамшуулах, дэмжих бодлого хэрэгжүүлнэ.

Ойн зурвас бүхий тариалангийн талбай эрхлэх ажлыг дэмжих ажлын хүрээнд Нарийнтээл сумын “Мөнх ногоон мандал” хоршоо, Богд сумын “Зүүн богдын өгөөж” нөхөрлөл ойн зурвас байгуулан ашиглаж байна. Мөн “Хархорин” ХХКомпани 2007 оноос 330.0 га усалгаатай талбайд 500.0 мянга гаруй чацарганы суулгац тарьж, 2010 онд 1.5 тонн жимс хурааж, 2011 онд 112.0 га талбайд 150.0 мянган ширхэг чацарганы суулгац нэмж тариад байна.

90.0 4.5

. 3.14. Монгол орны экосистемийн тэнцвэрт байдлыг хангахад онцгой ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлнэ.

13. Орон нутгаас тусгай хамгаалалтад авах газар нутгийн шалгуур үзүүлэлт, үндэслэлийг шинэчлэн тогтоож, бүртгэл тооцоог Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн нэгдсэн сүлжээнд хамруулна.

2010-2011 онуудад 12 сумын 355401.5 га талбай сумын тусгай хамгаалалттай газарт хамрагдаж байгаагаас Баян-Өндөр сумын Харзтайн гол, Баруун ихэр, Зүүн ихэр, Ботгоны нуур, Улаан чулууны нуурын 27948.7 га, Хайрхандулаан сумын Хан хөгшин хайрханы 11330.4 га талбай, бусад 316122.4 га талбай аймгийн тусгай хамгаалалтанд хамаарч байна. 90.0 4.5

14. Тусгай хамгаалттай газар нутгийн байгаль орчны төлөв байдалд үнэлгээ хийж, дүгнэлт гарган тухайн газрын онцлог, нөөц даацад тохируулан аялал жуулч лалын үйл ажиллагаа явуулах арга зүйг боловсруулан мөрдүүлнэ

Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах журмын 4.4.3, 4.4.7, 4.4.3-д заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутаг бүхий сумдын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагчид аялал жуучлалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн төслийг зураг төсвийн дагуу хийж гүйцэтгэхэд хяналт тавин ажиллаж байна. “Орхоны хөндийн байгалийн цогцолборт газар”-ын 2011-2015 оны менежментийн төлөвлөгөөг боловсруулж аймгийн ИТХ-ийн Тэргүүлэгчдийн 2010 оны 05 дугаар сарын 44 дүгээр тогтоолоор аймгийн “Аялал жуулчлалын дэд хөтөлбөр”-ийг хэлэлцүүлэн баталгаажуулж, мөрдөн ажиллаж байна. Дэлхийн Өв-Орхоны хөндийн соѐлын дурсгалт газар, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газар нутагт аялал жуулчлалын үйл ажиллагааг дэлхийн өвийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх чиглэл боловсруулах судалгааны ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг аймгийн Засаг даргын 2011 оны 206 дугаар захирамжаар батлан хэрэгжүүлж байна.

90.0 4.5

Page 55: ЗГҮАХөтөлбөр 2011

55

3.15. Ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх тогтвортой менежментийг бий болгож, мод орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл, модны хэрэглээг импортоор хангах санаачилгыг дэмжинэ.

15. Нэн тэргүүнд ойжуулах, нөхөн сэргээх шаардлагатай газрыг тодорхойлж, нийтэд зарлан, жилд 10,0 мянган га-аас доошгүй талбайг ойжуулж, нөхөн сэргээнэ

Ойн нөөцийг нөхөн сэргээх чиглэлээр ирүүлсэн төслүүдийг аймгийн үнэлгээний хороогоор хэлэлцүүлж, Бат-Өлзий сумын “Сум дундын ойн анги” ойжуулалт 10.0 га, 50.0 га байгалийн сэргээн ургалтад туслах ажил, Хархорин сумын ШШГА навчит модны суулгацаар 20.0 га ойжуулалт, экологийн судалгааны төв ТББ “Ногоон хэрэм” хөтөлбөрийн хүрээнд 5.0 га ойн зурвас байгуулах ажлыг тус тус гүйцэтгэлээ. Эдгээр аж ахуйн нэгжүүд ойн сан, усны эх үүсвэр, голын ай савын дагуу ойжуулалт, ногоон хэрмийн ажлыг явуулж, гүйцэтгэлийг ойжуулалтын ажлын гүйцэтгэлийг шалгаж хүлээн авах ойн газар, аймгийн комисс газар дээр нь шалгаж хүлээн авахад 78.0-85.0 хувийн амьдралттай байв.

70.0 3.5

16. Хууль бусаар мод бэлтгэхтэй тэмцэх, хянах үйл ажиллагааг орчин үеийн технологи ашиглан боловсронгуй болгож, орон нутгийн ойн байгууллага болон нутгийн иргэдийн оролцоонд түшиглэн тэмцэнэ

Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх “Мод”, “Хяналт” нэгдсэн арга хэмжээг 2 удаа зохион байгуулж ойн зөрчил 142 илэрч, хууль бусаар бэлтгэсэн түлшний мод 235, хэрэглээний мод 94 м3-ыг хураан улсын орлого болгож, илрүүлсэн ойн зөрчилд захиргааны хэрэг 63, эрүүгийн хэрэг 14-ийг үүсгэн шалгаж торгуульд 6.0 сая төгрөг, нөхөн төлбөрт 22.2 сая төгрөг оногдуулсан байна. Арвайхээр сумын агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийн судалгааг гаргаж, судалгаагаар нийт 146 аж ахуйн нэгж жилдээ 21269.1 тонн нүүрс ашиглаж, эдгээр аж ахуйн нэгж байгууллагуудын 58.9 хувь нь уурын зуухнаасаа гарсан үнсээ байгальд шууд хаядаг болох нь тогтоогдов.

90.0 4.5

3.16. Амьтан, ургамлын нөөцийг хамгаалах, зохистой ашиглах менежментийг сайжруулж, тэдгээрийн байгалийн жамаар өсөж үржих, нөхөн сэргэх таатай нөхцөлийг бүрдүүлнэ.

17. Ховордсон амьтныг хамгаалах ажлыг сайж руулж, мазаалай баав гай, хавтгай тэмээ, баданга хүдэр, монгол бөхөн, буган цаа, голын халиу, хар мөрний хилим зэрэг нэн ховор амьтдыг идээшил нутагт нь өсгөн үржүүлэх, тэдгээ рийн генийн санг хамгаа лахад биотехно логийн ололтыг ашиглана.

Зэрлэг ан амьтдын ус, бэлчээр, малын бэлчээртэй давхцаж амьдрах орчныг нь хязгаарлан нөөц, байршилд нь тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлсөн, цаг уурын хүндэрлээс зэрлэг амьтдын идэш тэжээл хомсдсонтой холбогдуулан нэн ховор, ховор амьтдын хамгаалалт, биотехникийн арга хэмжээнд зориулж 2010 оны 02-р сард “Монголын анчдын нийгэмлэг”-ээс Баруунбаян-Улаан суманд 1.5 сая, Нарийнтээл суманд 500.0 мянган төгрөгийг тус тус зарцуулсан. Уянга сумын Жаргалант багийн нутаг Баруун, Зүүн асагт ууланд нутагшсан 80 гаруй тооны янгирын сүрэгт орон нутгийн төсвөөс 500.0 мянган төгрөгийн өвс тэжээл, хужир шүү тавьж өгөх, биотехникийн арга хэмжээг аймгийн БОАЖГ, Уянга сумын ЗДТГазар, Жаргалант багийн малчид, байгаль хамгаалагчидтай хамтран зохион байгуулав. 2010 онд ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэд ойн тууртан амьтдын судалгааг тус аймгийн ой бүхий сумдад зохион байгууллаа.

70.0

3.5

3.17. Монгол Улсын газрын талаархи төрийн бодлого, газрын нэгдмэл сангийн оновчтой

18. Газрын нэгдмэл сан гийн тайлангийн өгөгд лүүдийг боловсронгуй болгох, түүнд газрын ангиллын шилжилт, хөдөлгөөнийг байнга

Аймгийн газрын нэгдмэл сангийн 2009-2010 оны тайлан түүнд орсон өөрчлөлт, шилжилт хөдөлгөөнийг холбогдох журмын дагуу бүртгэж баталгаажуулан тайлан мэдээг “Газрын тухай” хуулийн дагуу аймгийн Засаг даргаар батлуулан ГХБГЗЗГазарт хүргүүлээд байна. Аймгийн 2010 оны “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-г сум тус бүр холбогдох аргачлалын дагуу боловсруулж, аймгийн ИТХ-ын ээлжит

90.0 4.5

Page 56: ЗГҮАХөтөлбөр 2011

56

төлөвлөлтөд үндэслэсэн байгаль орчныг хамгаалах, газар, түүний хэвлийн баялгийг зохистой ашиглан хамгаалах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлж, газрын болон эд хөрөнгийн бүртгэлийн өнөөгийн тогтолцоог өөрчлөн бие даасан бүтэц бий болгож, газар зохион байгуулалт, газрын үнэлгээний аргачлалыг шинэчлэн мөрдүүлнэ.

тусгах, байгаль орчны даац, чадавхид нийцүүл сэн газар зохион байгуу лалтын урт хугацааны менежментийн төлөвлө гөөг боловсруулж хэрэгжүүлнэ.

хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж, сумдын Засаг дарга нарт хүргүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллав. “Кадастрын зураглал ба газрын бүртгэл” төслийн хүрээнд “Үндэсний газрын мэдээллийн систем” нэртэй вэб технологи дээр суурилагдсан онлайн программыг хэрэглээнд нэвтрүүлж хэрэглэгчдийг газартай холбоотой мэдээллээр хангах зорилго бүхий мэдээллийн сантай болж, Баруунбаян-Улаан, Баянгол, Богд, Сант, Тарагт, Уянга, Хужирт Хархорин, Арвайхээр зэрэг сумдыг онлайн сүлжээнд холбон ажиллаж байна.

19. Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөгөөр дамжуулан байгаль орчныг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлнэ.

Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулсан аймгийн ГЗБЕТөлөвлөгөөг үндэслэн 2010 оны ГЗБТөлөвлөгөөг боловсруулж, байгаль орчныг хамгаалах арга хэмжээний хүрээнд элэгдэл эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөөг тусгав. Сумын төв суурин газруудад үер усны улмаас эвдрэлд орсон 7.2, доройтсон бэлчээрийг хашиж хамгаалан олон настын үр тариалах 32.5, булгын эхийг хашиж хамгаалах, мод бут тарьж хашаажуулах зорилгоор 5.12, уул уурхайн ашиглалтын явцад эвдрэлд өртсөн 178.3 га газарт тус тус нөхөн сэргээлт хийхээр төлөвлөгөөнд тусгаад байна. Хархорин сумын 4-р багийн нутаг дэвсгэр “Ноѐхон”-ы 886.9 га атаршсан тариалангийн талбайд хөрсний нөхөн сэргээлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн орон нутгаас санал авч холбогдох судалгаа, зураглалыг ГХБГЗЗГазарт хүргүүлээд байна.

90.0

4.5

3.18. Аялал жуулчлалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, жуулчлалын бүсийн дэд бүтцийг сайжруулах замаар жуулчдын тоог нэмэгдүүлнэ.

20. "Аялал жуулчлалын үндэсний хөтөлбөр" боловсруулж хэрэгжүүлнэ

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 44 дүгээр тогтоолоор “Өвөрхангай аялал жуулчлал” дэд хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж батлуулав. “Өвөрхангай аялал жуулчлал” дунд хугацааны хөтөлбөрийг 2010-2015 онд хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрт Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, БОАЖЯ, АЖҮТ-өөс боловсруулсан “Аялал жуулчлалын үндэсний хөтөлбөр”-т тусгагдсан зорилтот арга хэмжээний хүрээнд 5 үндсэн зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоотойгоор хэрэгжүүллээ.

90.0 4.5

21. "Аялал жуулчлалын маркетингийн стратеги төлөвлөгөө" боловсруулж, Монгол Улсыг нэгдсэн бодлоготойгоор гадаадад сурталчлах ажлыг зохион байгуулна.

БОАЖЯ, АЖҮТ-өөс жил бүрийн 12 дугаар сард зохион байгуулдаг “Mongolia ITF 2010” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт нийт 6 аж ахуй нэгж, байгууллага оролцож, өөрсдийн үйл ажиллагаа, аймаг, орон нутгийн аялал жуулчлалыг сурталчиллаа. Монголын Аялал жуулчлалын холбооны Mongolia ITM-2011 аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт аймгийн Засаг даргын дэргэдэх БОАЖГазар гишүүн байгууллагуудыг нэгтгэн оролцлоо. Үзэсгэлэн яармагт тус аймгаас нийт 18 байгууллага, аж ахуйн нэгж, иргэд

90.0 4.5

Page 57: ЗГҮАХөтөлбөр 2011

57

оролцсон бөгөөд хоѐр өдрийн турш зохион байгуулагдсан арга хэмжээний үеэр “Өвөрхангай” талбайд нийт 8000 гаруй хүн зочилж, 7500 танилцуулга тараагдан, 160 гаруй гэрээ хэлцэл хийгдсэн байна.

22. Аялал жуулчлалын мэдээллийн сан бий болгож, салбарын статистик бүртгэлийг сайжруулна.

Соѐлын өвийн төв, аймгийн БСГ-аас хийсэн түүх, соѐлын дурсгалт зүйлийн шинэчилсэн бүртгэл тооллогын материалыг авч аялал жуулчлалын мэдээллийн санд баяжилт хийв. Орон нутгийн аялал жуулчлалын байгууллагууд, тус салбарын бүтээгдэхүүн үйлчилгээ болон аялал жуулчлалын нөөцийн мэдээллийн санг бүрдүүлж, аймгийн аялал жуулчлалын талаарх мэдээ мэдээллийг багтаасан http://bishirtugei.bblog.mn/ цахим хуудсыг 2009 оноос эхлэн тогтмол ажиллуулж байна. “Дэлхийн Өв Орхон голын нүүдэлчид” аялал жуулчлалын холбоо, Мерси Кор ОУБ, МУИС-ийн Худалдаа үйлдвэрлэлийн сургуулийн МСҮТөв, аймгийн ХХҮХэлтэс, Монголын Зочид буудлын холбоо, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран 2011 оны 04 дүгээр сард Арвайхээр суманд Тогооч нарын болон Зочид буудлын үйлчлэгч нарын, Хархорин суманд Байгальд ээлтэй аялал жуулчлал, Бат-Өлзий суманд “Аялал жуулчлал ба орчны бүс” сэдэвт сургалтуудыг зохион байгууллаа.

90.0 4.5

23. Жуулчин тээвэрлэх, хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэн, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхийг дээшлүү лэх арга хэмжээг хэрэг жүүлж, аялал жуулч лалын үйлчилгээний чанарыг олон улсын жишигт ойртуулна.

БОАЖЯ, АЖҮТ, АЖТХТ, ХХОДТ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг авто тээврийн газар, аймгийн БОАЖГ зэрэг байгууллагуудтай хамтран аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд 8 удаагийн сургалт семинар, зөвлөлгөөнийг зохион байгууллаа. Эдгээр сургалт зөвлөлгөөнүүд нь жуулчны үйлчилгээний байгууллагуудын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр “Жуулчны аюулгүй байдалд-жолоочийн үүрэг”, “Тогтвортой аялал жуулчлал ба бизнес төлөвлөлт”, “Аялал жуулчлалын маркетингийн хуваарилалт ба түүний бүрдүүлэлт”, “Хариуцлагатай аялал жуулчлал ба тогтвортой аялал жуулчлал” гэсэн сэдвүүдийн хүрээнд аялал жуулчлал эрхлэгч байгууллага, аж ахуй нэгжүүд, малчдын бүлэг нөхөрлөлүүдийн дунд зохион байгуулагдав. 2011 онд аялал жуулчлал эрхлэгч иргэд, малчдын бүлэг нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө өгч тэдгээрийг бүртгэлжүүлэн, 2 удаагийн сургалтыг зохион байгуулав. Аймгийн БОАЖГ, Мерси Кор ОУБ-тай хамтран “Хөдөөгийн агро бизнесийг дэмжих төсөл”-ийн хүрээнд Бат-Өлзий, Хархорин суманд үйл ажиллагаа явуулж буй зарим жуулчны бааз, эко гэр, малчдын нөхөрлөлүүд болох нийт 10 хүнийг хамруулан Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлал эрхлэгчдээс туршлага судлуулав.

90.0 4.5

24. Аялал жуулчлалын Япон улсын соѐлын хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн Өв Орхоны Хөндийн 90.0 4.5

Page 58: ЗГҮАХөтөлбөр 2011

58

томоохон цогцолбор барьж байгуулна.

соѐлын дурсгалт газрын хосгүй үнэт зүйлийг хадгалж хамгаалах, судлах, сурталчлах Хархорум музейг 2011 оны 06 сард ашиглалтанд оруулав. Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 320 дугаар тогтоолоор эхний ээлжинд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн жагсаалтад “Аялал жуулчлалын Хархорин 13-р зуун” цогцолборыг 500.0 сая ам.долларын өртөг бүхий энэ төслийг 2010-2015 онд хэрэгжүүлнэ. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд энэхүү төсөлд 0.8 тэрбум төгрөг баталж, цогцолборын техник, эдийн засгийн үнэлгээг Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, АЖҮТ, орон нутгийн байгууллагууд хамтран хийхээр болоод байна. Аялал жуулчлалын маршрутын дагуу орон нутгийн чанартай зам гүүрийн судалгааг гаргаж Хархорин, Хужиртын чиглэлийн 47 км хатуу хучилттай зам, гүүрийг барьж байгуулан, Хужирт – Төвхөн хийд, Улаан цутгалан чиглэлийн 90 км замын зураг төсвийн ажил хийгдэж 2012 онд 44 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдахаар төлөвлөгдөөд байна.

25. Түүх, соѐлын болон адал явдалт, тусгай сонирхлын аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлж, аялал жуулчлалын эвент, арга хэмжээнүүдийг зохион байгуулах ажлыг дэмжинэ.

Аймгийн Засаг даргын захирамжаар жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг аялал жуулчлалын арга хэмжээнүүд болох сарлагын наадмыг 07 сарын 23-нд, адууны баярыг 08 сарын 09-нд, хонь, ямааны баярыг 08 сарын 10-нд тус тус зохион байгуулав. Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан БОАЖЯам, АЖҮТөвтэй хамтран сарлагын наадмыг Бат-Өлзий сумын Өндөр хясаанд 09 сард зохион байгууллаа. Дээрх өдөрлөгүүдэд 6 орны жуулчид сонирхсон байна. Аялал жуулчлалын өдөрлөгүүдэд 6 улсын 89 гадаадын жуулчин, дотоодын 400 гаруй үзэгч сонирхогч оролцож, 2009 онтой харьцуулахад гадаадын жуулчдын тоо 50.0, дотоодын үзэгч, аялагчдын тоо 20.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Аялал жуулчлалын өдөрлөгүүдийн үеэр бэлэг дурсгал, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явагдаж, нийт 4.0 сая төгрөгийн борлуулалт хийгдэв.

90.0 4.5

3.19. Байгаль орчны төрийн хяналтыг сайжруулан, байгалийн нөөц баялгийн халдашгүй байдлыг хангах үүрэг, хариуцлагыг чангатгана.

26. Байгалийн нөөц баялгийг хамгаалах, зохистой ашиглахтай холбогдуулан аймаг, сумын Засаг даргын үүрэг, хариуцлагыг өндөржүүлнэ.

БОАЖЯ, тус аймагт хэрэгжиж байгаа “Байгаль орчны засаглалыг бэхжүүлэх” төсөл, аймгийн БОАЖГ хамтран 2009-2010 онд аймгийн байгаль орчны ажилтнуудын нэгдсэн сургалт, зөвлөлгөөнийг зохион байгуулж, зөвлөлгөөнд аймаг, сумдын Засаг дарга, БОХУБайцаагч, байгаль хамгаалагчид оролцов. Зөвлөлгөөнөөс гарсан зөвлөмжийн хүрээнд байгаль орчныг зүй зохистой ашиглах, хамгаалах талаар сумдын Засаг дарга нарын орон нутагт хэрэгжүүлэх ажлын чиглэлийг гарган мөрдөж байна. “АУМ” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан ажилласан 37 аж ахуйн нэгжээс 13 аж ахуйн нэгж 0.5-3.0 га талбайд буюу нийт дүнгээр 17.9 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж “АУМ” ХХК-д актаар хүлээлгэн өгөөд байна.

90.0 4.5

27. Ашигт малтмал Уянга сумын Засаг дарга, Азийн сангийн байгаль орчны хөтөлбөртэй 100.0 5.0

Page 59: ЗГҮАХөтөлбөр 2011

59

олборлосон эдэлбэр газрыг нөхөн сэргээх стандартыг баримтлан хяналт, хариуцлагын механизмыг боловсронгуй болгоно.

хамтран тус сумын Лам толгой, Даянгын нарийн жалгын ам зэрэг газарт хууль бус аргаар алт олборлогчдын ухсан нөхөн сэргээлт хийгээгүй газарт нөхөн сэргээлт явуулах тухай санамж бичигт гарын үсэг зурж, нийт 2 га талбайд нөхөн сэргээлт хийлээ. Мөн 4 аж ахуйн нэгж техникийн нөхөн сэргээлтийг 149.7 га, биологийн нөхөн сэргээлт 27.6 га талбайд хийсэн нь нийт хөндөгдсөн газрын 48.05 хувьд нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн.

28.Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа үйлдвэр, үйлчилгээнд тавих байгаль орчны болон олон нийтийн хяналтыг сайжруулна.

Засгийн газрын 2010 оны 299 дугаар тогтоол, 55 дугаар тэмдэглэлд даалгасан голын гольдролд байгаа алтны уурхайн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг үндэслэн аймгийн МХГ, БОАЖГ хамтран Уянга сумын 362А лицензтэй Өлтийн алтны бүлэг шороон ордны талбайд үйл ажиллагаа явуулж байгаа “АУМ” ХХК, 7104А лицензтэй Мод мухарын алтны шороон ордын “Буд Ундрам”, “Тайга инвест” ХХК, 13028А лицензтэй Ар өлтийн “Агитхангай” ХХК-уудын үйл ажиллагааг тус тус зогсоосон. Архангай аймгийн Цэнхэр суманд алт олборлолтын үйл ажиллагаа эрхлэж шламтай усаар Орхон голыг бохирдуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд БОАЖЯ, УМХЕГ, АМХЭГ, аймгийн МХГ-тай хамтарсан шалгалтыг хийж, зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд 7 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, аймгийн холбогдох удирдлагуудад танилцуулаад байна.

90.0

4.5

САЛБАРЫН ДҮН 90.3 4.5

БҮЛГИЙН ДҮН 90.3 4.5

ДӨРӨВ. ЭРХ ЗҮЙТ ТӨРИЙГ ТӨЛӨВШҮҮЛЖ, ЗАСАГЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БОЛГОХ ЗОРИЛТ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн байгууламжийг боловсронгуй болгох шаардлагатай арга хэмжээ боловсруулан хэрэгжүүлэхийн хамт иргэний нийгэм, төрийн байгууллагын түншлэл, тогтвортой үйл ажиллагаа, ил тод байдал,

төрийн албаны ур чадвар, хариуцлагын тогтолцоог өндөржүүлж, эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлнэ.

4.1. ЭРХ ЗҮЙН БОДЛОГО

4.1.3. Батлагдсан хууль тогтоомжийг төв, орон нутагт цаг алдалгүй хүргэх, эрх зүйн албан бус сургалтыг мэргэжлийн үндсэн дээр зохион байгуулах ажлын цар хүрээ, хүртээмж, чанар, үр нөлөөг

1. Эрх зүйн хэм хэмжээ тогтоосон захиргааны актыг нийтэлдэг “Хууль зүйн мэдээлэл” сэтгүү лийг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраар дамжуулан засаг захиргаа ны анхан, дунд шатны нэгж, байгууллага бүрт хүргэх арга хэмжээ авна.

“Хууль зүйн мэдээлэл” сэтгүүлийг орон нутагтаа засаг захиргааны бүх шатны нэгж, байгууллага бүрээр захиалуулах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, 2010 онд нийт 26 байгууллага, 19 сум төрийн мэдээлэл сэтгүүл 421, хууль зүйн мэдээлэл сэтгүүл 112-ыг шинээр захиалан ашиглаж байна. Бүрд, Баруунбаян-Улаан, Тарагт, Өлзийт, Баян-Өндөр, Есөнзүйл, Хайрхандулаан, Төгрөг, Сант, Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий зэрэг 11 суманд “Эрх зүйн мэдээллийн танхим”-ыг байгуулж, 10.0 сая төгрөгийн хөрөнгөөр танхимын техник, тоног төхөөрөмжийг сумдад өгч, үйл ажиллагааг эхлүүлэв.

100.0 5.0

Page 60: ЗГҮАХөтөлбөр 2011

60

дээшлүүлнэ.

2. “Эрх зүйн туслалцааны төв”-ийг 21 аймаг, 9 дүүрэгт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн туслалцаатайгаар байгуулж, үйлчилгээний хүрээг өргөжүүлнэ

Аймгийн хэмжээгээр 2010 онд 13 сумын насанд хүрсэн 60652 иргэн эрх зүйн зөвөлгөө, туслалцаа, лавлагаа аваад байна. Урьд онд батлагдсан аймгийн “Иргэдийн эрх зүйн боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажилллагааны төлөвлөгөөний дагуу 2010 онд “Эрх зүйн мэдээллийн танхим”-ыг 10.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 11 суманд байгуулж, ХЗДХЯам, НҮБХХ-ийн 20.0 сая төгрөгийн санхүүжилтээр Хархорин сумын ЗДТГазарт “Эрх зүйн туслалцааны төв”-ийг шинээр байгуулан ажиллуулж байна. Аймгийн “Эрх зүйн туслалцааны төв” нь хууль зүйн туслалцаа хүссэн нийт 360 хүнд зөвлөгөө өгч, хууль эрх зүйн 25 удаагийн сургалтад давхардсан тоогоор 900 гаруй иргэн хамрагдаж, эрүүгийн хэрэгт холбогдсон төлбөрийн чадваргүй 46 иргэний эрүүгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцсон байна.

90.0 4.5

Салбарын дүн 95.0 4.7

4.2. ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ

4.2.10. Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, архидалт, согтуурлын хор хөнөөлийг бууруулах ажлыг идэвхжүүлэн, согтууруу лах ундаа үйлдвэрлэх, худалдах түүгээр үйлчлэхэд тавих хяналтыг чангатгаж, архинд донтох өвчтэй хүмүүсийг эмчлэх ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэт гүүлэх

1. Согтууруулах ундааны үйлдвэрлэл, үйлчилгээний цэгүүдийн үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагуудтай хамтран үзлэг шалгалт тогтмол явуулж, гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн холбогдох арга хэмжээ авна

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас 2011 оныг архидалтгүй зан үйлийг хэвшүүлэх жил болгож, “Архигүй Монголын төлөө УРИАЛГА” гарган хэрэгжүүллээ. Аймгийн хэмжээнд “Аюулгүй амар тайван орчин” сарын аяныг зохион байгуулж, “Аюулгүй амар тайван орчин ба хүний эрх” сэдэвт онол практикийн бага хурал, “Архи тамхи – Шинэ үеийн сонголт биш” сэдэвт телевизийн цуврал нэвтрүүлэг хийлээ. Аймгийн Цагдаагийн газраас “Архидалтгүй орчин бидний гэрэлт ирээдүй” тугийг 18 сумаар аялуулж, архитэй тэмцэх хөдөлгөөнийг өрнүүллээ. Хуулийн байгууллагууд хамтран архи согтууруулах ундаа худалдаалдаг 300 дэлгүүр, 34 ресторан зоогийн газарт аттестатчилал явуулж, стандартын шаардлага хангаагүй 125 дэлгүүр, 8 ресторан зоогийн газрын үйл ажиллагааг зогсоож, аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдаалах цэгийг 41.7, үйлчлэх цэгийг 23.5 хувиар тус тус буурууллаа. Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль тогтоомжоор 140 зөрчил илрүүлж, 921.0 мянган төгрөгийн торгууль оногдуулж, хууль бусаар согтууруулах ундаа худалдан борлуулсан иргэдэд хариуцлага тооцон, архидан согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эхний 11 дүгээр сарын байдлаар 125 гарч урьд оны мөн үеэс 24 хэргээр буюу 16.1 хувиар буурсан байна.

90.0 4.5

Page 61: ЗГҮАХөтөлбөр 2011

61

асуудлыг судалж шийдвэрлэнэ.

4.2.12. Ялтныг нийгэмшүүлэх ажилд төрийн бус байгууллагын оролцоог нэмэг дүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлнэ.

2. Ялтны мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулж, ялтныг байн гын ажлын байраар хангах асуудлыг шийдвэрлэнэ.

Улаанбаатар хотын “Амгалан”-гийн хорих анги дахь “Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв”-д 2010 онд Хархорин сум дахь хорих 427 ангиас 21 ялтныг өрлөгчин, засал чимэглэл, сантехник, мужаан, арматурчин, цахилгааны мэргэжлээр сургаж, мэргэжил эзэмшүүлж, 2010 онд давхардсан тоогоор нийт 84 ялтныг байнгын ажлын байраар хангаад байна.

100.0 5.0

Салбарын дүн 95.0 4.7

4.5. ИРГЭНИЙ НИЙГЭМ, ТӨРИЙН УДИРДЛАГЫН БОДЛОГО

4.5.4. Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагын үйл ажиллагааны уялдааг хангасан, иргэнд үйлчлэх үндсэн чиг үүрэг бүхий, авлига, хүнд суртлаас ангид, чадварлаг, хариуцлагатай төрийн албыг хөгжүүлэх чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, төрийн үйлчилгээг ил тод, шуурхай, хүнд сурталгүй болгож, хариуцлагыг дээшлүүлнэ. .

1. Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлагад нийцүүлэн төрийн захиргааны болон хуульд өөрөөр заагаагүй бол төрийн тусгай албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг нээлттэй өрсөлдөөний зарчмаар сонгон шалгаруулах журмыг шинэчлэн боловсруулна.

Төрийн жинхэнэ албан тушаалын 120 сул ажлын байрны шалгалтыг ил тод, нээлттэйгээр сонгон шалгаруулж 626 иргэн хамрагдаж 352 иргэн тэнцэн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдэн 260 гаруй иргэн ажлын байраар хангагдлаа. Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтан болон төсвийн байгууллагын менежер /дарга, эрхлэгч, захирал /-ийн сонгон шалгаруулалтыг 20 удаа зарлан явуулж 89 иргэн хамрагдан 71 иргэн тэнцэн нөөцөд бүртгэгдэн 32 иргэн төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдсон болно. “Суралцагч байгууллага” аймгийн хөтөлбөр, “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах аймгийн хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж “Суралцагч байгууллагыг хөгжүүлэх манлайлал” сэдэвт сургалтын хөтөлбөрийн дагуу тусгайлан бэлтгэгдсэн сургагч багш нар Ерөнхий менежерүүдийн манллайллын 3 үе шаттай сургалтыг зохион байгуулж, 121 ерөнхий менежерийг сургаж, төрийн албан хаагчдаас 47 ажилтан гадаадад, 843 гаруй ажилтан Улаанбаатар хотод болон бусад аймагт, 1558 албан хаагчид орон нутагт зохион байгуулсан сургалтанд хамрагдан төрийн байгууллагууд төрийн албан хаагчдын сургалтын болон нийгмийн баталгааг хангах арга хэмжээнд 76,0-320,0 сая төгрөгийг зарцуулж, Удирдлагын академид Засгийн газрын тэтгэлгээр 13, хувийн зардлаар 28, магистрийн сургалтанд 8 төрийн жинхэнэ албан хаагч ба удирдах ажилтнууд хамрагдаад байна.

90.0

4.5

2. Төсвийн байгууллагын ерөнхий менежерүүдийг манлайлах ур чадвар дээшлүүлэх сургалтын хөтөлбөрт хамруулан сургаж, чадавхийг

Сургалтын батлагдсан хөтөлбөрийн дагуу 2009. 2010 онд тусгайлан бэлтгэгдсэн 3 сургагч багш Ерөнхий менежерүүдийн манллайллын 3 үе шаттай сургалтыг Арвайхээр, Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Баянгол, Сант, Өлзийт, Төгрөг зэрэг сумдад төвлөрүүлэн дагнасан болон бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж, 160 ерөнхий менежерүүд сургалтад хамрагдаж, 1 сургагч багш шинээр бэлтгэгдээд байна. 2010 онд аймгийн ЗДТГ-ын хэлтсийн

100.0 4.7

Page 62: ЗГҮАХөтөлбөр 2011

62

бэхжүүлнэ. дарга, Засаг даргын дэргэдэх агентлагын дарга, Өлзийт, Баянгол, Сант, Төгрөг сумдын төсөвт байгууллагын дарга 41 нэгжийн менежер сургалтад хамрагдаж, төрийн болон нийгмийн удирдлагаар мэргэшүүлэх улирлын сургалтад тус бүр 2 төрийн албан хаагч, магистрын улирлын сургалтад 1 удирдах ажилтан, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх богино хугацааны сургалтад 2 удирдах ажилтан, 5 төрийн жинхэнэ албан хаагч хамрагдав. “Төрийн албан хаагчдын манлайлал, ажлын хариуцлагыг өндөржүүлэх тухай” I албан даалгаврын хэрэгжилт, сахилга хариуцлага, ѐс зүйн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн тухай жилд 2-3 байгууллагын дарга, эрхлэгчийн сонсголыг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллага, төрийн өмчит хувьцаат компанийн 64 дарга, эрхлэгч нарт төрийн албан хаагчдын сахилга, хариуцлага, манлайлалтай холбоотой үүрэг, даалгавар өгөгдөж, ажлын хариуцлага алдсан 56 төрийн албан хаагч, 8 ерөнхий менежерт сануулах болон цалин, албан тушаал бууруулах, 7 төрийн албан хаагчийг төрийн албанаас халах зэрэг сахилгын шийтгэл ногдуулав.

3. Төсвийн байгууллагын тогтолцоо, бүтцэд судалгаа хийсний үндсэн дээр тэдгээрийн үйл ажиллагаа ны уялдааг хангах, иргэдэд үзүүлэх төрийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр боловсронгуй болгох арга хэмжээ авна

Монгол Улсын Засгийн газрын “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 2008 оны 67, 2009 оны 13 дугаар тогтоолоор баталсан жишиг орон тоотой дүйцүүлэн аймгийн Засаг даргын 2009 оны 04, 07 дугаар захирамжаар аймаг, сумдын ЗДТГазрын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоож, ажлын байрны тодорхойлолтоор нутгийн захиргааны байгууллага, шинэчилсэн бүтэц, зохион байгуулалтаар ажиллаж байна. Аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагийн бүтцийг шинэчлэн тогтоож, чиг үүрэг, нэрийн хувьд өөрчлөлт орсон агентлагуудын дүрмийг шинэчлэн боловсруулж, баталгаажуулан мөрдөн ажиллаж байна. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Шүүхийн шинжилгээний алба, Улсын бүртгэлийн хэлтэс, Тээвэр, авто замын газрыг шинээр байгуулан ажиллах нөхцөл боломжоор ханган ажиллуулж байна.

90.0 4.5

. 4.5.5. Төрийн албан хаагчийн ѐс зүй, хариуцлагыг дээшлүүлж, хууль дээдлэх, авлигыг үл тэвчих ухамсар, соѐлыг хэвшүүлж, ажиллах нөхцөл, баталгааг бүх талаар хангах

4. Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагын үйл ажиллагааны стра теги, зохион байгуулалтын бүтцийг шинээр болон шинэчлэн баталж мөрдүү лэх замаар ажил, үүргийн давхардал,

Аймгийн хэмжээнд “Нэг цонхны үйлчилгээний төв”-ийг 2009 онд Хархорин, 2010 онд Арвайхээр сумын ЗДТГ-т төвлөрүүлэн байгуулан ажиллуулж, Швейцарын хөгжлийн агентлагын төслийн санхүүжилт 72.2 сая, орон нутгийн төсвийн 15.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ажлын байр, тавилга, компьютер, канон, принтер, скайннер зэрэг техник хэрэгслийг суурилуулж, үйл ажиллагаа нь төлөвшиж тогтмолжлоо. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 223 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2010 оны 318 дугаар захирамжаар сумдын ЗДТГ-ын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоож, төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн 30 шинэ залуу ажилтнаар төрийн албан хаагчдын нөөцийг нэмэгдүүлэв.

90.0 4.5

Page 63: ЗГҮАХөтөлбөр 2011

63

замаар төрийн албыг чадавхижуулна.

хийдлийг арилгах, төсвийн зардлыг хэмнэх арга хэмжээ авна.

. 5. Төрийн албан тушаалын чиг үүргийн шинжил гээ, үнэлгээ хийсний үндсэн дээр хүлээх үүрэг, хариуцлагыг нь тодор хой тусгасан ажлын байрны тодорхойлол тыг шинээр боловсруулан баталж мөрдүүлнэ нөхцөл, баталгааг хангах арга хэмжээ авна.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2007 оны 34 дүгээр тогтоолоор баталсан “Ажлын байр /албантушаал/-ны тодорхойлолт боловсруулах заавар, загвар”-ын дагуу аймгийн хэмжээнд төрийн тусгай, захиргааны болон үйлчилгээний удирдах, гүйцэтгэх албан тушаалтан 4.2 мянган төрийн албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг жил тутам нэмэлт өөрчлөлт оруулан тодотгол хийж, шинэчлэн баталж, мөрдүүлэн ажиллах үйл ажиллагаа тогтмолжиж, төлөвшөөд байна.

90.0 4.5

6. Төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан хаагчийн ѐс зүйн хэм хэмжээний дүрмийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шинээр болон шинэчлэн боловсруулж батлан мөрдүүлнэ.

Төрийн албаны тухай хуулийн 30.2 дахь заалт, Засгийн газрын 2009 оны 164 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу 9 төрийн жинхэнэ албан хаагчдад 77.0 сая төгрөгийн буцалтгүй тэтгэмж олгож, төрийн жинхэнэ албан хаагч 54, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагын гүйцэтгэх 40 албан тушаалтныг аймгийн хүндэтгэлийн танхимд Ардын хувьсгалын 89 жил, Бүгд найрамдах улсаа тунхагласны 86 жилийн ойг тохиолдуулан тангараг өргүүлэв. Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа, цалин, нэмэгдэл, урамшууллын тухай сумдын Засаг дарга, ерөнхий менежерүүдэд сургалт зохион байгуулж, төрийн жинхэнэ 77 албан хаагчдад зэрэг дэв шинээр олгох, зэрэг дэвийг ахиулах тухай асуудлыг төрийн албаны зөвлөлийн аймгийн салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, төрийн албан хаагчдын цалин, нэмэгдэл урамшууллын холбогдолтой хууль, тогтоол, журам, зөвлөмжийн сантай болж, зөвлөмж, зөвөлгөөгөөр ханган ажиллаж байна.

90.0 4.5

7. Төрийн албан дахь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соѐн гэгээрүүлэх арга хэмжээг холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран хэрэгжүүлж, энэ чиглэлээр үйлчилж буй хууль тогт оомжийг боловсронгуй болгоно

Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас энэ оны 10 дугаар сард тус аймагт үзлэг, шалгалт явуулж, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны болон хүний нөөцийн бодлого, төсөв, санхүүгийн ил тод, нээлттэй байдал, төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа, авилгатай тэмцэх хууль, хөтөлбөрийн хэрэгжилт, гурвалсан гэрээний биелэлт, зөвлөмжийн хэрэгжилт гэсэн 8 үндсэн шалгуур үзүүлэлтээр ажлыг үнэлж, дүгнэн 71.4 хувь буюу “Хангалттай” гэсэн үнэлгээ авсан болно.

70.0 3.5

Page 64: ЗГҮАХөтөлбөр 2011

64

8. Төрийн захиргааны албан хаагчийн ѐс зүйн хэм хэмжээний дүрмийг шинэчлэн боловсруулж батлан мөрдүүлнэ.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн ѐс зүйн дүрэм”-ийг аймаг, сумдын ИТХ, ЗДТГ, Засаг даргын дэргэдэх агентлаг, нийт төсвийн байгууллагуудад хүргэн сурталчилж, аймаг, сумдын ИТХ, ЗДТГ, Засаг даргын дэргэдэх агентлаг, төсвийн байгууллагуудын ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулж, ѐс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөж байна. Аймаг, сумдын ИТХ, ЗДТГ, Засаг даргын дэргэдэх агентлаг, нийт төсвийн байгууллагуудын “Дотоод журам”-д төрийн албан хаагчдын сахилга, хариуцлага, ѐс зүйн хэм, хэмжээний чиглэлээр нэмэлт өөрчлөлт оруулж, ѐс зүйн хороог шинээр байгуулан ажиллуулж эхлээд байна. Төрийн албан хаагчдын ажлын хариуцлага сахилгыг сайжруулах талаар “Төрийн албан хаагчдын манлайлал, ажлын хариуцлагыг өндөржүүлэх тухай” аймгийн Засаг даргын 01 тоот албан даалгавар гаргаж, хэрэгжилтийг тооцон төрийн байгууллага, төрийн өмчит хувьцаат компани, үйлчилгээний байгууллагын 64 дарга, эрхлэгч нарт төрийн албан хаагчдын сахилга хариуцлага, ажлын чанар дүнг нэмэгдүүлэх чиглэлээр 9 төрлийн үүрэг даалгавар өгч, ажлын хариуцлага алдсан 32 төрийн албан хаагч, 4 ерөнхий менежерт сануулах, цалин, албан тушаалыг бууруулах зэрэг сахилгын шийтгэл ногдуулж, 3 албан хаагчийг төрийн албанаас халах арга хэмжээ авсан болно.

90.0 4.5

9. Төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан хаагчийн ѐс зүйн хэм хэмжээний дүрмийг холбогдох хууль тогтоом жийн дагуу шинээр болон шинэчлэн боловсруулж батлан мөрдүүлнэ.

Төрийн захиргааны байгууллага, төрийн жинхэнэ албан хаагчийн хооронд үүссэн 3 төрлийн гомдол маргааныг төрийн албаны зөвлөлийн аймгийн салбар зөвлөлийн хуралдаанаар зохих журмын дагуу хэлэлцэж, комисс томилон дүгнэлт гаргуулж, шийдвэрлэн хариуг өгч гомдлыг нь барагдуулав.

90.0

4.5

4.5.6. Төрийн бодлого, үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээний эрх зүйн орчныг боловсронгуй болгож, дүн шинжилгээний чадавхи, үр нөлөөг дээшлүүлнэ.

10. Яамдын болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтнуудыг хяналт-шинжилгээ үнэлгээ өндөр хөгжсөн орнуудын туршлага судлуулах, энэ чиглэлээрх гадаад, дотоодын сургалтад ээлж дараатай хамруулах замаар ажилтнуудыг

Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын “Хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхийг дээшлүүлэх нь” сэдэвт сургалт, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн ХШҮТ-ийн 1 ажилтан оролцлоо. Аймгийн удирдлага, ЗДТГ-ын хэлтсийн дарга, Засаг даргын дэргэдэх агентлагуудын дарга, бүх сумдын ИТХ-ын болон Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарт зориулсан “Хяналт-шинжилгээ, үнэлгээ”-ний онол, арга зүйн сургалтыг 2 удаа зохион байгуулав. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу “Аймгийн ЗДТГ-ын хэлтэс, Засаг даргын дэргэдэх агентлаг, сумдын Засаг дарга, ЗДТГ-ын үйл ажиллагаанд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээний журам”-ыг шинэчлэн боловсруулж, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлан мөрдөв. Аймаг, сумдын ИТХ, Засаг дарга, ЗДТГ, төсвийн байгууллага, Ерөнхий менежер,

90.0 4.5

Page 65: ЗГҮАХөтөлбөр 2011

65

чадваржуулж, төрийн захиргааны байгуулла гуудын хяналт- шинжилгээ, үнэлгээний онол, арга зүйн түвшинг дээшлүүлнэ.

төрийн албан хаагчдын тухайн жилийн ажлыг үнэлж, дүгнэхэд жил бүр иргэд, байгууллагаас сэтгэл ханамжийн судалгаа, тандалт авах ажлыг хэвлэл мэдээллийн болон зарим төрийн бус, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж, үнэлэлт, дүгнэлт гаргах ажил төлөвшин тогтмолжиж байна. Сүүлийн 2 жилд аймгаас томилогдсон ажлын хэсэг бүх сумдын ЗДТГазар, аймгийн ЗДТГ-ын 5 хэлтэс, Засаг даргын дэргэдэх 18 агентлаг, 95 төсвийн байгууллагуудын үйл ажиллагаанд иж бүрэн болон хэсэгчилсэн, явцын хяналт-шинжилгээ, үнэлгээг батлагдсан журам, аргачлал, ажлын удирдамжийн дагуу хийж, үнэлгээний дүнг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид болон Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах ажлыг зохион байгуулав.

4.5.7. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг эдийн засгийн чадавхи, хүн амын тоонд тулгуурлан томсгох, харьцангуй бие даан хөгжих бололцоогоор хангах, төвлөрлийг сааруулах, нэгжийн чиг үүр гийг шат бүрээр тодорхойлж удирдлагыг төрийн байгууламжид нийцүүлэн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шинэ түвшинд хүргэж шинэчилнэ.

11. Төсвийн байгуулла гын удирдлага, санхүү жилтийн тухай хуульд орон нутгийн бие даасан байдлыг хангах чиг лэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулна.

Аймгийн ЗДТГазрын СТСХэлтэс “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай” хуульд орон нутгийн бие даасан байдлыг хангах, төсвийн төлөвлөлт, санхүүжилтийг хуваарилах, зохицуулах, захиран зарцуулах чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгжээс санал хүлээн авч нэгтгэн аймгаас тодорхой саналыг боловсруулж, аймгийн удирдлагад танилцуулан Сангийн яаманд уламжлаад байна.

90.0 4.5

12. Орон нутгийн өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлэн нутгийн өмчийн тухай бие даасан хуультай болгож, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

“Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг данснаас хасах журам”, “Аймагт дуудлага худалдаа зохион байгуулж явуулах журам”-ыг хүчингүй болгож, “Орон нутгийн өмчит хуулийн этгээд үндсэн хөрөнгө олж авах, худалдах, шилжүүлэх, актлах журам”, “Орон нутгийн өмчийн санг зарцуулах журам”-ыг шинэчлэн боловсруулж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор батлуулав. Аймгийн ИТХ-ын дэргэд Өмчийн хэлтсийг шинээр 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан, ажиллах журмыг шинэчлэн баталгаажуулав. Аймгийн Засаг даргын захирамжаар баталсан “Аймагт дуудлага худалдаа зохион байгуулж явуулах журам”, “Орон нутгийн өмчит үйлвэрийн газрын захирал болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн гүйцэтгэх захиралд нэр дэвшигчийг шалгаруулах журам”-ыг хүчингүй болгож, нийт 7 журмын 3 журмыг хүчингүй болгож, 2 журам шинээр батлуулж, одоогоор 6 журам мөрдөн ажиллав.

100.0 5.0

13. Орон нутгийн бие даасан байдлыг хангахад чиглэгдсэн жишиг /загвар/ сум шалгаруулах болзлыг баталж хэрэгжүүлнэ.

Аймгийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 143 дугаар захирамжаар “Аймгийн жишиг сум, баг шалгаруулах журам”-ыг батлан мөрдөн ажиллаж байна. Аймгийн жишиг сум, баг болох хүсэлт гаргаж, хөгжлийн хөтөлбөрөө ирүүлсэн Баянгол, Арвайхээр сум, Арвайхээр сумын “Дэлгэрэх”-ийн 8, Хархорин сумын “Шанх”-ийн 8, Уянга сумын “Жаргалант”-ын 1, Хайрхандулаан сумын “Ар агуйт”-ын 5, Баянгол сумын “Эргэн дэнж”-ийн 2

100.0 5.0

Page 66: ЗГҮАХөтөлбөр 2011

66

дугаар багуудын 2 жилийн хугацаатай хөгжлийн хөтөлбөрийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, аймгийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 77 дугаар захирамжаар баталгаажуулав. Хөгжлийн хөтөлбөр нь батлагдсан дээрх 2 сум, 5 багийн гарааны түвшинг шалгуур үзүүлэлт, шалгаруулах журмын дагуу тогтоох ажил хийгдээд байна. 2011 онд аймагт анх удаа жишиг сумаар Баянгол сум, жишиг багаар Арвайхээр сумын Дэлгэрэх, Уянга сумын Жаргалант баг тус тус шалгаран жишиг сумыг 15 сая, багийн тус бүр 1.5 сая төгрөгөөр урамшуулав.

4.5.8. Нутгийн өөрөө удирдах болон захиргааны үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгож, эрх мэдлийн зохистой харьцаа тогтоон, нутгийн өөрөө удирдах ѐсыг жинхэнэ утгаар нь төлөвшүүлэн хөгжүүлнэ.

14. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай болон Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж шийдвэрлүүлнэ.

Монгол Улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь”-ийг өөрчлөх тухай асуудалтай холбогдуулан аймгийн төвтэй ойрхон Тарагт, Зүүнбаян-Улаан, хүн ам цөөн, газар нутаг багатай, хэт жижиг Бат-Өлзий, Баруунбаян-Улаан, Гучин-Ус, Есөнзүйл, Өлзийт, Төгрөг зэрэг сумдын нарийвчилсан судалгааг гаргах, зарим сумдыг нэгтгэн зохион байгуулах санал боловсруулах бэлтгэл ажил эхэлж, Засгийн газарт холбогдох зарим судалгааг хүргүүлээд байна. Монгол Улсын “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай” хуулийн хүрээнд Арвайхээр, Хархорин сумыг хотын, Баянтээгийн нүүрсний уурхайг тосгоны статустай болгуулахаар ард иргэд, орон нутгийн багийн Иргэдийн Нийтийн Хурал, төр захиргааны байгууллагаас ирүүлсан санал, санаачилгыг аймгийн ИТХурал, Засаг дарга дэмжиж хууль, журмын дагуу УИХурал, Засгийн газарт уламжлав.

90.0

4.5

4.5.10. Төрийн байгууллагын бүтцийг боловсронгуй болгон цомхотгож, төрийн албан хаагчдын давхардсан, сул орон тоог цөөлөх, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгон төсвийн

15. Төрийн захиргааны төв, нутгийн захиргаа ны болон сонгосон зарим салбарын нийтлэг болон туслах чиг үүргийг хамарсан стратегийн чиг үүргийн шинжилгээг тусгай төлөвлөгөөний дагуу хийж, чиг үүргийн давхардлыг арилгах, зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох, орон тоог цөөрүүлэх арга хэмжээ авна

Монгол Улсын Засгийн газрын “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 2008 оны 67, 2009 оны 13 дугаар тогтоолоор баталсан жишиг орон тоотой дүйцүүлэн аймгийн Засаг даргын 2009 оны 04, 07 дугаар захирамжаар аймаг, сумдын ЗДТГазрын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоож, ажлын байрны тодорхойлолтоор нутгийн захиргааны байгууллага, шинэчилсэн бүтэц, зохион байгуулалтаар ажиллаж байна. Аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагийн бүтцийг шинэчлэн тогтоож, чиг үүрэг, нэрийн хувьд өөрчлөлт орсон агентлагуудын дүрмийг шинэчлэн боловсруулж, баталгаажуулан мөрдөн ажиллаж байна. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ХХААЖДҮГ, БОАЖГ, ГХБХБГ, БТСГ, ТАЗГ, УБХ, Шүүхийн шинжилгээний албыг шинээр зохион байгуулж, ажиллах нөхцөл боломжоор ханган ажиллуулж байна. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 223 дугаар тогтоолын дагуу, аймгийн Засаг даргын 338 дугаар захирамжаар сумын ЗДТГ-т Мал эмнэлэг, үржлийн тасаг байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Тасгийн мэргэжилтний ажлын байрны сонгон шалгаруулалтыг 2010 оны 09-р сард

90.0 4.5

Page 67: ЗГҮАХөтөлбөр 2011

67

зарлагын хэмжээг эрс багасгана.

зохион байгуулж, 29 ажлын байранд 42 иргэн тэнцэн нөөцөд бүртгэгдсэнээс 22, 2009, 2010 оны төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй 8 иргэн, бүгд 30 иргэнийг ажлын байранд томилуулж, мал эмнэлэг, үржлийн тасгийн даргад томилуулах мэргэжилтнүүдийн талаар төрийн албаны зөвлөлийн аймгийн салбар зөвлөлөөр хэлэлцэн дүгнэлт гарган сумдад хүргүүлэв.

САЛБАРЫН ДҮН 90.6 4.5

БҮЛГИЙН ДҮН 93.5 4.7

ТАВ. ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН ЗОРИЛТ

Бүс нутгийн болон дэлхийн нөлөө бүхий улс гүрнүүдтэй улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын харилцаагаа гүнзгийрүүлж, бие даасан, олон тулгуурт, нээлттэй, гадаад бодлогыг идэвхтэй явуулж, улс эх орон,

иргэдийнхээ аюулгүй байдал, батлан хамгаалах үйл хэргийг улам бэхжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

5.1. ГАДААД БОДЛОГО

5.1.1. Нээлттэй олон тулгуурт улс төр, эдийн засгийн дипломат гадаад бодлогын хүрээнд ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн түншлэлийн, АНУ, Япон, Европын Холбоотой иж бүрэн түнш лэлийн харилцааг, бусад улс орнуудтай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлнэ.

1. ОХУ, БНХАУ, АНУ, Канад, Япон, ХБНГУ, БНСУ, БНКазУ-тай аймаг, хотуудын шууд харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Япон улсын Окаяма мужийн Шѐо-Оу-Чу хоттой байгуулсан харилцаагаа өргөжүүлж аймгийн Засаг дарга, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Мэргэд сургуулийн захирал, багш нар айлчлал хийж, айлчлалын хүрээнд 2 тал багш, сурагчдын солилцоог үргэлжлүүлэн зохион байгуулахаар тогтов. БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Хөх хотын “Хараат” эмнэлэгтэй байгуулсан гэрээг сунгаж, хамтын үйл ажиллагааны чиглэлээ шинэчилэн тодорхойлж, гэрээнд 2 орны эмч мэргэжилтнүүд харилцан туршлага солилцох, туршлага судлах, онол арга зүйн хурал, семинар зохион байгуулах, аймгийн иргэд Хөх хотын “Хараат” эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тохиолдолд 10.0 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр тохиролцов. ЭМГ, БОЭТ-ийн 9 эмч мэргэжилтэн тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, туршлага судалж, Шандунь мужийн “Чиндо” хот 19 суманд баригдаж байгаа агропарк, эрчимжсэн аж ахуйн чиглэлээр хамтарч ажиллахаар болов. БНСУ-ын Гүми хотын “Шинэ тосгон хөдөлгөөн”-ий төлөөлөгчид манай аймагт айлчлах үеэр 2010 онд олгосон 12.0 мянган воны хөрөнгө оруулалтын биелэлтийг дүгнэж, 2011 онд 20.0 мянган воны хөрөнгийг Баян-Өндөр сумын “Малчдын бүлэг”-ийг дэмжихэд зарцуулахаар 2 тал хэлэлцэн тохиролцов. Франц, Итали, Герман улсын мэс засал, чих, хамар хоолойн нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүн БОЭТ-д ажиллаж, амбулаторид 334 хүн үзэж зөвлөгөө өгч, эрүү, нүүр, хамар, уруул, тагнай, ивэрхий, сорви арилгах чиглэлээр 38 өвчтөнд мэс ажилбарыг БОЭТ-ийн нарийн мэргэжлийн эмч нартай хамтран хийж, мэргэжлийн зөвлөгөө, арга зүйгээр хангаж ажиллав. Францын Аллери мужийн мэс заслын эмч нар 2010 онд Арвайхээр суманд айлчлан өнөөгийн байдал, хамтран ажиллах саналаа аймгийн удирдлагуудтай солилцон чиглэлээ тодорхойлов. Итали улсын “Бергамо” хотын эрүүл мэндийн салбартай хамтран ажиллахаар аймгийн ЭМГ, БОЭТ-ийн дарга, захирлууд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, шаардлагатай өвчтөнд мэс

90.0 4.5

Page 68: ЗГҮАХөтөлбөр 2011

68

засал, мэс заслын дараахи тусламж үйлчилгээг үзүүлэх, эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангах, алсын зайн оношлогоо эмчилгээг хөгжүүлэхээр гэрээнд тусгаж, хүүхдийн мэс заслын эмч Итали улсад 1 сарын хугацаатай ажлын байран дээр туршлага судлан ажиллав.

5.2.Батлан хамгаалах бодлого

5.2.7. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг орон нутагт бэлтгэх тогтолцоог төгөлдөршүүлж, бүсийн төвүүдэд байршилтай зэвсэгт хүчний анги, салбарыг түшиглэн бүсийн сургалт явуулах нөхцөлийг бүрдүүлнэ.

1. Дайчилгааны I, II зэр гийн бэлтгэл үүрэгтний сургалтын чанар, оролцох бүрэлдэхүүнийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ.

Аймгийн Засаг даргын 2011 оны 138 дугаар захирамжаар дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн бэлтгэл офицер-22, I-р зэргийн бэлтгэл үүрэгтэн 58 бүгд 80 хүний сургалтыг 2011.05.25-аас 2011.06.03 өдрүүдэд ЗХ-ний 256 дугаар ангийн Сургалтын төвд зохион байгуулан явуулж, дайчилгааны даалгаврын дагуу оногдуулан данслалт хийлээ. Аймгийн Засаг даргын 2011 оны 141 дугаар захирамжаар цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах 50 иргэний анхан шатны 14 хоногийн сургалтыг 2011.05.25-аас 2011.06.08-ны хооронд зохион байгуулан явуулж мөн бүтээн байгуулалтын ажлаар Арвайхээр суман дахь нийтийн эзэмшлийн 166.2 га талбайн чулуу, хогийг ачиж цэвэрлэсэн.

90.0 4.5

2. Өвөрхангай аймгийн нутагт байрлаж байгаа Зэвсэгт хүчний ангиудын сургалтын төвийг “Бүсийн сургалтын нэгд сэн төв” болгож шинэчилнэ.

Тус аймаг дахь зэвсэгт хүчний 256 дугаар ангид “Бүсийн сургалтын нэгдсэн төв”-ийг 2009 онд шинээр байгуулж, ЗХЖШ-ын нарийн мэргэжлийн ажилтнууд тоног төхөөрөмжийг суурилуулж, сургалтын төвийн засвар үйлчилгээ, тохижилтод зориулан улсын төсвөөс 8.0 сая төгрөг зарцуулаад байна.

100.0 5.0

5.3. ГАМШГААС СЭРГИЙЛЭХ, ХОР ХӨНӨӨЛИЙГ АРИЛГАХ ҮНДЭСНИЙ ЧАДАВХИ БЭХЖҮҮЛЭХ БОДЛОГО

5.3.4. Мэргэжлийн хяналтын байгууллагыг орчин үеийн техник, технологи бүхий нэгдсэн лабораторитой болгож, материаллаг баазыг нь бэхжүүлэн, боловсон хүчний чадавхийг сайжруулна.

1. Төв, орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагын материаллаг бааз, хүний нөөцийн чадавхийг сайжруулж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авна

Аймгаас 2010 онд дэвшүүлсэн “Улсын байцаагчдын хөгжлийг дэмжиж, ѐс зүйг дээшлүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд МХЕГ, аймгийн МХГазар болон холбогдох байгууллагуудаас зохион байгуулсан 45 удаагийн сургалт, 2 зөвлөлгөөнд давхардсан тоогоор 89 улсын байцаагч, БНСУ-д боловсролын болон хөдөлмөрийн улсын байцаагч 7-10 хоногийн хугацаагаар сургалтад тус тус хамрагдсан байна. МХЕГ-ын дэмжлэгтэйгээр 2010 оны 10-р сард “Аймгийн улсын байцаагчдын зөвлөлгөөн”-ийг зохион байгуулж, 79 улсын байцаагчид оролцож, тодорхой сэдвүүдээр сургалт явуулж сертификат гардуулах арга хэмжээг зохион байгуулав. Мөн “Орхоны хөндийн байгалийн цогцолборт газар” болон 19 сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагчдын сургалт-семимнарыг 2010 оны 02-р сард, сумдын мал эмнэлэг, үржлийн албаны хяналтын улсын байцаагчдын сургалт-семинарыг 2010 оны 03-р сард, чадваржуулах сургалтыг 2010 оны 07-р сард тус тус зохион байгууллаа. Байгууллагын гадаад, дотоод орчны тохижилтын ажлыг “Цагаан бургалтай” ХХК-тай хамтран 19.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж, материаллаг баазаа бэхжүүлэх зорилгоор 2010 онд шинээр 1 автомашин, 6ш

90.0

4.5

Page 69: ЗГҮАХөтөлбөр 2011

69

компьютер, 3ш дижитал фото-аппарат, 3ш принтер, 2ш сейф, ширээ, сандал худалдан авахад 27.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Байгууллагын дотоод журмын дагуу 40 ажилтанд тус бүр 100.0 мянган төгрөгийн үнэ бүхий түлээ, нүүрсний хөнгөлөлт үзүүлж, ажилтан, албан хаагчдад сар бүр 10.0 мянган төгрөгийн хоолны хөнгөлөлт үзүүлэхэд 5.0 сая төгрөг зарцуулсан байна.

САЛБАРЫН ДҮН 92.5 4.6

БҮЛГИЙН ДҮН 92.5 4.6

ХЭРЭГЖИЛТИЙН ДУНДАЖ ХУВЬ, ОНОО 91.4 4.5

ТАЙЛБАР: “Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний аймаг, орон нутагт хамааралтай бодлогын зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн явцыг тооцож, дүгнэхдээ 2009 онд 30.0, 2010 онд 60.0, 2011 онд 90.0, 2012 онд 100.0 хувь буюу бүрэн хэрэгжсэн байхаар урьдчилан тооцсон болно. Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын үнэлгээ 87.9 хувь, тухайн жилийн буюу 2011 оны хэрэгжилтийн үнэлгээ 91.4 хувьтай байна.

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТӨРИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТЭС