фотон марафон 2015 жишиг

13
ФОТОН МАРАФОН 2015 ЖИШИГ ДААЛГАВАР 10-12 АНГИ Нэгдүгээр хэсэг 1. Дараах хурдуудыг жиш. 20м/с , 50км/ц , 20км/мин 2. Дараах хурдуудыг өсөх эрмбээр байрлуул . 20км/ц , 10м/с ,25 км/мин , 36м/с 3. Хяруул 1 цаг тутамд 100м/с хурдтай давхидаг бол замыг ол .(360000м) 4. Трактор 25 км/ц хурдтай 2 цагийн турш явсан замыг ол. 5. Хүн хоногт алхаагаар 5 км/ц хурдтай 60км зам туулжээ. Тэгвэл 120 цагт ямар зам туулах вэ? 6. Материал цэг 250см радиустай тойргоор жигд хөдлөв . 10с-д нэг бүтэн тойрсон бол ямар зам туулсан байх вэ?. 7. Машин урагшаа 3км баруун тийш 3км явсан бол шилжилтийг ол.(3√2 км) 8. Нэг хүүхэд гэрээс сургууль хүртлээ 15 минутын турш 1м/с хурдтайгаар яваад 25 минутийн дараа сургуулиас гэр хүртлээ 36км/цаг хурдтай машинаар 90с-ийн хугацаанд хүргүүлэв. Түүний туулсан зам болон дундаж хурдыг ол. Зам хугацааны болон хурд хугацааны график байгуул. (1.8км, 0,72м/с ) 9. Дугуйчин засмал замаар 900м замыг 15км/ц хурдтай явсны дараа хурдаа нэмэгдүүлж 8м/с хурдтайгаар хагас цаг явав. Түүний дундаж хурдыг ол. Зам хугацааны болон хурд хугацааны график байгуул. 10. Явган хүн 2м/с хурдтайгаар 10 мин яваад, 5 мин амарсны дараа 6 мин турш 3м/с хурдтайгаар явсны эцэст зорьсон газартай хүрэв. Шилжилт хугацааны, зам хугацааны болон хурд хугацааны график байгуул. 11. Дугуйтай хүн 2м/с хурдтайгаар 20 мин яваад, 4 мин амарсны дараа 4 м/с хурдтайгаар 8 мин явав. Түүний туулсан замыг ол. Зам хугацааны болон хурд хугацааны график байгуул. 12. Биеийн хөдөлгөөн эхлэхэд тооллын эхэнд хурдтай байсан ба түүний зам хугацааны хамаарлыг графикаар үзүүлжээ. a) Жигд хөдлөх хурдыг олно уу? b) Дээрх графикт тохирох хурд хугацааны график зурна уу? c) Хөдөлгөөний II хэсэгт харгалзах хөдөлгөөнийг нэрлэнэ үү? 13. Туулай 10м/с хурдтай 2 сек хугацаатай 0,5м/с хурдатгалтай бол эцсийн хурдыг ол.(40м/с) 14. Зогсож байсан хүн хөдлөв . Тэр 20 м/с хурдтай 7,5 сек явсан бол хурдатгалыг ол.(12,5м/с ) 15. Машин хөдөлгөөнийхөө турш өөр өөр хурдатгалтай явсныг доорхи гурван тохиолдолд харууллаа. a) 4 секундын турш 1 м/с 2 , 3 секундын турш 2 м/с 2 , 5 секундын турш 3м/с 2 b) 2 секундын турш 1,5 м/с 2 , 4 секундын турш жигд, 2 секундын турш 2м/с 2 жигд удаашран хөдөлсөн c) 3 секундын турш жигд, 3 секундын турш 1 м/с 2 , 3 секундын турш 1,5м/с 2 жигд удаашран хөдөлсөн 16. 3м/с хурдтай явсан биеийн хурдатгал 3м/с 2 бол 20с-ийн хугацаанд ямар зам туулах вэ? Хурдатгал хугацааны, хурд хугацааны болон зам хугацааны график байгуул. II I 4 t( S(м) 1 2

Upload: gonchig-chinbat

Post on 09-Aug-2015

42 views

Category:

Education


14 download

TRANSCRIPT

Page 1: фотон марафон 2015 жишиг

ФОТОН МАРАФОН 2015

ЖИШИГ ДААЛГАВАР

10-12 АНГИ

Нэгдүгээр хэсэг

1. Дараах хурдуудыг жиш. 20м/с , 50км/ц , 20км/мин

2. Дараах хурдуудыг өсөх эрмбээр байрлуул . 20км/ц , 10м/с ,25 км/мин , 36м/с

3. Хяруул 1 цаг тутамд 100м/с хурдтай давхидаг бол замыг ол .(360000м)

4. Трактор 25 км/ц хурдтай 2 цагийн турш явсан замыг ол.

5. Хүн хоногт алхаагаар 5 км/ц хурдтай 60км зам туулжээ. Тэгвэл 120 цагт ямар зам туулах вэ?

6. Материал цэг 250см радиустай тойргоор жигд хөдлөв . 10с-д нэг бүтэн тойрсон бол ямар зам туулсан байх

вэ?.

7. Машин урагшаа 3км баруун тийш 3км явсан бол шилжилтийг ол.(3√2км)

8. Нэг хүүхэд гэрээс сургууль хүртлээ 15 минутын турш 1м/с хурдтайгаар яваад 25 минутийн дараа сургуулиас

гэр хүртлээ 36км/цаг хурдтай машинаар 90с-ийн хугацаанд хүргүүлэв. Түүний туулсан зам болон дундаж

хурдыг ол. Зам хугацааны болон хурд хугацааны график байгуул. (1.8км, 0,72м/с )

9. Дугуйчин засмал замаар 900м замыг 15км/ц хурдтай явсны дараа хурдаа нэмэгдүүлж 8м/с хурдтайгаар

хагас цаг явав. Түүний дундаж хурдыг ол. Зам хугацааны болон хурд хугацааны график байгуул.

10. Явган хүн 2м/с хурдтайгаар 10 мин яваад, 5 мин амарсны дараа 6 мин турш 3м/с хурдтайгаар явсны эцэст

зорьсон газартай хүрэв. Шилжилт хугацааны, зам хугацааны болон хурд хугацааны график байгуул.

11. Дугуйтай хүн 2м/с хурдтайгаар 20 мин яваад, 4 мин амарсны дараа 4 м/с хурдтайгаар 8 мин явав. Түүний

туулсан замыг ол. Зам хугацааны болон хурд хугацааны график байгуул.

12. Биеийн хөдөлгөөн эхлэхэд тооллын эхэнд хурдтай байсан ба түүний зам

хугацааны хамаарлыг графикаар үзүүлжээ.

a) Жигд хөдлөх хурдыг олно уу?

b) Дээрх графикт тохирох хурд хугацааны график зурна уу?

c) Хөдөлгөөний II хэсэгт харгалзах хөдөлгөөнийг нэрлэнэ үү?

13. Туулай 10м/с хурдтай 2 сек хугацаатай 0,5м/с� хурдатгалтай бол эцсийн хурдыг ол.(40м/с)

14. Зогсож байсан хүн хөдлөв . Тэр 20 м/с хурдтай 7,5 сек явсан бол хурдатгалыг ол.(12,5м/с�)

15. Машин хөдөлгөөнийхөө турш өөр өөр хурдатгалтай явсныг доорхи гурван тохиолдолд харууллаа.

a) 4 секундын турш 1 м/с2, 3 секундын турш 2 м/с2, 5 секундын турш 3м/с2

b) 2 секундын турш 1,5 м/с2, 4 секундын турш жигд, 2 секундын турш 2м/с2 жигд удаашран хөдөлсөн

c) 3 секундын турш жигд, 3 секундын турш 1 м/с2, 3 секундын турш 1,5м/с2 жигд удаашран хөдөлсөн

16. 3м/с хурдтай явсан биеийн хурдатгал 3м/с2 бол 20с-ийн хугацаанд ямар зам туулах вэ? Хурдатгал

хугацааны, хурд хугацааны болон зам хугацааны график байгуул.

II I 4

t(

S(м)

1 2

Page 2: фотон марафон 2015 жишиг

17. Эхний 10с –ийн турш 3м/с2 хурдатгалтай хөдөлсөн бие дараагийн 10 с-д -1м/с2 хөдөлсөн ба 3 дахь 10с-

ийн турш жигд хөдөлсөн бол хөдөлгөөний шинжийг нэрлэж, хурдатгал хугацааны график байгуул.

18. Машин 10 с-д 195м замыг 1,5м/с2 хурдатгалтай явсан бол анхны хурдыг олж, хурдатгал хугацааны, хурд

хугацааны болон зам хугацааны график байгуул. (12м/с)

19. Доорхи графикуудын ашиглан

a) Хэсэг тус бүрийн хурд ба хугацааг ол.

b) Хэсэг тус бүрийн хурдатгалыг ол.

c) Хэсэг тус бүрийн туулсан замыг ол.

20. Машин 300м радиустай гүдгэр гүүрэн дээгүүр 0,05 цагийн хугацаанд 54км/ц тогтмол хурдтай явсан бол

түүний туулсан зам болон төвд тэмүүлэх хурдатгалыг олно уу?

21. Галт тэрэг 72км/ц хурдаар явж байгаа үед 90см радиустай дугуй нь минутанд хэд эргэх вэ?

22. Хэвтээ чигт 30� өнцөг үүсгэн 20м/c хурдаар шидэгдсэн биеийн нисэлтийн хугацаа хөөрөх өндрийг болон

тусгалыг зайг ол.

23. Хэвтээ чигт 60� өнцөг үүсгэн 10м/c хурдаар шидэгдсэн биеийн нисэлтийн хугацаа хөөрөх өндрийг болон

тусгалыг зайг ол.

24. Хэвтээ хавтгай дээр оршиж буй биед биед 3-н өөр хүч үйлчилсэнийг зурагт үзүүлэв.

F1=1н бол Эдгээр хүчнүүдийн тэнцүү үйлчлэгч хүчний модулийг ол.

25. Хоорондоо 450, 600, 300 өнцөг бүхий хоёр хүчээр биед үйлчлэхэд бол нийлбэр хүч нь

ямар байх вэ?

26. 250*160*0.8 см цонхны шилний жинг олно уу? Шилний нягт 2500кг/м3

27. 20м урт, 1см2 талбайтай хөнгөнцагаан утасны жин ямар байх вэ?

28. 3м урт, 2см радиус бүхий зэс савааны жин ямар байх вэ?

29. 600 өнцөг бүхий налуу хавтгайгаар жигд гулсах √��

�кг масстай банзны хурдатгал, үрэлтийн коэффициент

болон үрэлтийн хүчийг олно уу?

30. 300 өнцөг бүхий налуу хавтгайгаар жигд гулсах √��кг масстай банзны хурдатгал, үрэлтийн коэффициент

болон үрэлтийн хүчийг олно уу?

31. Налуу хавтгайн налуугийн урт 80м бол чарга ямар хугацаанд туулах вэ? ҮК =�

�√�

0

4

6

6

2

V(m/c)

t(c)

4

0

4

6 2

V(m/c)

t(c)

4 0

4

12

2

3 t(c)

6

V(m/c)

Page 3: фотон марафон 2015 жишиг

32. 5м урт 3м өндөр налуу хавтгай дээр 5 кг мастай ачаа оршино. Ачаа ба налуугийн хоорондох үрэлтийн

коэффициент 0.2 бол

a) Ачааг хөдөлгөөнгүй барих хүчний хэмжээ [���]н байна.

b) Ачааг налуу дагуу жигд хөдөлгөх хүчний хэмжээ [���]н байна.

c) Үрэлт тооцохгүй үед ачаа [�] м/с2 хурдатгалтай гулсана.

33. Зурагт үзүүлсэн ачааны масс m1=100гр, m2=400гр бол ачаануудын хурдатгал ба

утасны татах хүчийг олно уу?

34. 5кН жинтэй машин 54км/ц хурдтай жигд явжээ. Зам ба дугуйн хоорондох үрэлтийн

коэффициент 0.02 бол хөдөлгүүр ямар чадалтай вэ?

35. 15кН жинтэй машин 27км/ц хурдтай жигд явжээ. Зам ба дугуйн хоорондох үрэлтийн

коэффициент 0.02 бол хөдөлгүүр ямар чадалтай вэ? (2.3кВт)

36. 1 м урт хөшүүргийн үзүүрүүдэд 5 ба 20 Н хүч үйлчлэн тэнцүүлжээ. Тулах цэгийг ол. (Их хүчнээс 0,2м зайд

байна.)

37. Урт мөр дээр нь 180н хүч үйлчилж байгаа хөшүүргийн мөрүүд 5:1-тэй тэнцүү харьцаатай.

Богино мөр дээрх хүчийг ол

38. АС савааны урт 2м, ВС савааны урт 2,5м ба дүүжилсэн ачааны масс 120кг бол савааны

татах хүчнүүдийг олно уу?

39. 16м/с хурдаар шидсэн биеийн хурд ямар өндөрт 2 дахин багасах вэ?

40. 10м/с хурдтай эгц дээш нь шидсэн чулууны кинетик ба потенциал энерги ямар өндөрт

ижил байх вэ? (2.5м)

41. 1тн масстай нисдэг тэрэг 30м өндөрт байв. Түүнийг ямар өндөрт гаргавал потенциал энерги нь 800Кж – иар

нэмэгдэх вэ?

42. 50н/м хат бүхий резинээр хийсэн чавхаар чулуу харвав.

a) Чавхны резинийг 1см сунгахад ямар хүч шаардагдах вэ?

b) 25гр масстай чулууг 20м/с2 хурдатгал олгохын тулд резинийг ямар хэмжээгээр сунгах хэрэгтэй вэ?

Агаарын эсэргүүцэл тооцохгүй

c) Чулууг хэвтээ чиглэлийн дагуу харвахад чавхны резин 40 см-ээр сунасан бол чулуу ямар хурдтай

болох вэ?

43. Тоглоомон бууны пүршний хат 60н/м байв.

a) 10гр суманд 15м/с2 хурдатгал олгохын тулд пүршийг 4см –ээр агшаасан бол агаарын эсэргүүцлийн

хүчийг олно уу?

b) Бууны пүршийг 3 см-ээр агшаахад пүршний уян харимхайн хүч болон энерги нь ямар байх вэ?

c) Бууг хэвтээ чиглэлийн дагуу буудах үед пүрш нь 5см агшсан ба сум ямар хурдтай болох вэ?

44. m=1кг масстай бие 20м өндрөөс унахад газарт унах үеийн хурд нь 18м/с байв. Бие унахдаа агаарын

эсэргүүцлийг ялахад ямар хэмжээний ажил гүйцэтгэсэн бэ? (38Ж)

45. 400г масстай биеийг эгц дээш нь 20м/с хурдтай шидэхэд мөн цэгт эргэж унахдаа 15м/с хурдтай байжээ.

Page 4: фотон марафон 2015 жишиг

Агаарын эсэргүүцлийн хүчний ажлыг ол. (-35Ж)

46. Хэвтээ чиглэлтэй 30° өнцөг үүсгэсэн 700Н хүчээр үйлчилж ачааг 1.5 км зайд шилжүүлжээ. Гүйцэтгэсэн ажлыг

ол.

47. Давхар тус бүр нь 3м өндөрт байшингийн дөрөвдүгээр давхарт 50кг масстай ачааг гаргав. Гүйцэтгэсэн ажлыг

ол.

48. Уурхайн цахилгаан шат ачааны хамт 10т бөгөөд 0.5м/с2 хурдатгалтай дээшлэв. Эхний 10с-д хийгдэх ажлыг

ол. (3.75мЖ)

49. 0.3Н жинтэй ачааг 0.5м/с2 хурдатгалтайгаар 10м өндөрт өргөжээ. Гүйцэтгэх ажлыг ол. (4.5Ж)

50. Өргөгч машин 2м3 барилгын армотур төмрийг 10 с хугацаанд 5м өндөр бүхий барилга дээр гаргасан бол

түүний хөдөлгүүрийн чадлыг ол. Төмрийн нягт 7800 кг/ м3

51. 400кВт чадалтай цахилгаан тэрэг 72км/ц хурдтай явсан бол түүний хөдөлгүүрийн зүтгэх хүчийг ол. (200КН)

52. Трактор газар хагалахад 104Н эсэргүүцлийн хүчтэй тулгарчээ. Хөдөлгүүрийн чадал 26кВт бол түүний хурдыг

ол. (З.6м/с)

53. 3кг масстай биеийг цасан дээгүүр чирэхэд үүсэх үрэлтийн хүчийг ол. Үрэлтийн коэффициент 0,6

54. Пүршийг 2н хүчээр үйлчлэхэд 1см сунасан бол пүршний тогтмол буюу хатыг ол.

55. Гаригын дагуул 300км өндөрт тойрог орбитоор эргэх бол дагуулын эргэлтийн үеийг олно уу? Гарагын масс

4*1024 кг гарагын радиус 4700км

56. Тойрог орбитоор эргэж буй хиймэл дагуулын кинетик энерги 5000Кж бол түүний потенциал энергийг олно

уу?

57. Мөсөн дээр 2000С температуртай хар тугалга цутгахад, 250 гр мөс хайлуулаад, өөрөө 00С хүртэл хөрсөн бол

хар тугалганы массыг олно уу?

58. 2 цагийн дотор � = 20�� температурт байгаа 72 кг усыг хөргөгч дотор хийж хөлдөөхөд эцсийн температур

нь � = −10�� болсон байв.

a) Ус 20�С − аас0�Схүртэл хөрөхөд ямар дулаан алдах вэ?

b) Мөсний хөлдөх үеийн ялгарах дулаан ямар байх вэ?

c) Мөс -100С хүртэл хөрөх үеийн дулааныг ол.

d) Хөргөгчний авсан бүх дулааныг ол.

59. 10кг ус, 2кг мөсний хольц бүхий саванд 1000С бүхий усны уур оруулахад 800С температур тогтов. Энэ үед

саванд ямар хэмжээний ус байх вэ? /14кг/

60. 1л усыг 10С –ээр хөргөхөд алдах дулааныг бүрэн механик энергид шилжүүлжээ гэж үзье. Тэгвэл энэхүү

энергийн 10%-иар уг усыг ямар өндөрт гаргах вэ?

61. 224г масстай усыг t1=150C-аас t2=750C хүртэл халаахад 5г спирт зарцуулжээ . Спиртийн халаагуурын А.Ү.К –г

ол .

62. 20% АҮК-той зууханд 200C температуртай усыг буцалтал халаахын тулд ямар хэмжээний мод түлэх вэ?

модны илчлэг 10Мж/кг

63. Онгоц t=8 цаг нисэхдээ 1тн бензин зарцуулав . Хэрвээ онгоцны А.Ү.К =40% гэвэл хөдөлгүүрийн чадлыг ол.

Page 5: фотон марафон 2015 жишиг

64. 4.48л азот байв.

a) Хэдэн моль хэмжээтэй вэ?

b) Хэдэн ширхэг молекул агуулах вэ?

65. 3кг хөнгөнцагаан саванд агуулагдах атомын тоог олно уу?

66. Хэвийн нөхцөлд байгаа 1 моль азот болон устөрөгчийн хийн нягтыг олно уу?

67. 5гр хоолны давс уусгасан 500мл ус байв. Уусмал дахь давсны концентраци хэд вэ?

68. 20 л эзэлхүүнтэй саванд шахагдсан 3кг аммиакийн температур 50С байсан бол даралтыг олно уу?

69. 4м3 эзэлхүүнтэй хий 80 КПа даралт оршиж байв. хийн молекулын тоо 1.5* 1024 ширхэг бол түүний

температурыг олно уу?

70. 500м/с хурдтай устөрөгчийн молекулын импульсыг тооцоолно уу?

71. 2м3 эзэлхүүнтэй хий 60 КПа даралт оршиж байв. Хийн молекулын тоо 2* 1025 ширхэг бол түүний

температурыг олно уу?

72. Зурагт үзүүлсэн хийн төлвийн өөрчлөлтийн процессийг PT диаграм дээр

үзүүлснийг PV болон VT диаграм дээр шилжүүлэн зурна уу?

73. 500С температуртай хий 120 КПа даралт оршиж байв. Хийн молекулын тоо 2.5* 1026

ширхэг бол түүний эзэлхүүнийг олно уу?

74. Саванд байсан 270С температуртай 200Кпа даралттай хийн 60%-ийг гаргаж 100С хүртэл хөргөхөд саванд

ямар даралт тогтох вэ?

75. 105кПа даралт, 290К температуртай саванд байх 10гр СО2 ба 15гр N2 хийн холимгийн нягтыг олно уу?

1,98кг/м3

76. Дулааны машин халаагчийн температур 3270С бөгөөд хөргөгчийн температур 470С бол машины АҮК-г

олно уу?

77. Дулааны машин хөргөгчийн температур 270С бөгөөд АҮК нь 0,8 бол машины халаагуурын температур

хэдэн градус байх вэ?

78. Цахилгаан орон 5кл цэнэг оруулахад 100н хүч үйлчилдэг бол 12кл оруулахад ямар хүч үйлчлэх вэ?

79. Ижил хэмжээтэй 2 цэгэн цэнэгийн үүсгэх цахилгаан орны хүчлэгийн чиглэл хаашаа чиглэх вэ?

80. Ижил хэмжээтэй 3 цэгэн цэнэгийн К цэгт үүсгэх цахилгаан орны хүчлэгийн чиглэл хаашаа чиглэх вэ?

81. Зурагт үзүүлсэн конденсаторын багтаамж c1=c2=2мкф c3=3мкф c4=1мкф бол

a) Конденсаторын ерөнхий багтаамжийг ол.

b) 220в хүчдэл бүхий хэлхээнд залгасан үед ямар хэмжээний цэнэг болон энерги хуримтлагдах вэ?

Page 6: фотон марафон 2015 жишиг

82. Конденсаторуудын ерөнхий багтаамжийг олно уу?

83. Дамжуулагчаар гүйх гүйдлийн хэмжээ 0,5 А бол цагийн 20%-ийн хугацаанд дамжуулагчаар дамжин

өнгөрөх цэнэгийн хэмжээг ол.

84. Цахилгаан машины хөдөлгүүр 800в бөгөөд 120А гүйдэл гүйнэ. Хөдөлгүүрийн үүсгэх хүч 5000н ба АҮК нь

70% бол машин цардмал зам дээр ямар хурдтай хөдлөх вэ? Агаарын эсэргүүцэл болон үрэлт тооцохгүй.

85. 220В хүчдэл бүхий хэлхээний хэсгээр 5 А гүйдлийг 5минутын турш гүйлгэхэд ялгарах чадал болон дулааныг

ол.

86. 100Вт- ын чийдэнг асаж буй цаг бүрт ямар хэмжээний төлбөр төлөх вэ? 1кВт/ц нь 102 төгрөг

87. Доржийнх 700Вт-ийн телевизорыг өдөр бүр 10 цаг асаадаг бол цахилгаан энергийн төлбөрт сард хэдэн

төгрөг төлөх вэ? 1кВт/ц нь 102 төгрөг

88. Баатар 100Вт-ийн 4 чийдэнг өдөр бүр 8 цаг асаадаг бол цахилгаан энергийн төлбөрт сард хэдэн төгрөг

төлөх вэ? 1кВт/ц нь 102 төгрөг

89. 20 Oм эсэргүүцлээр 2 А гүйдлийг 3 минут гүйлгэхэд ялгарах чадал болон дулааныг ол.

90. 60 Oм эсэргүүцлийг 4 минутын турш 120В хүчдэлд залгахад түүн дээр ялгарах чадал болон дулааныг ол.

91. 40Вт чадал бүхий чийдэнг 5 минутанд хэлхээнд залгахад 1Кж дулаан ялгарсан бол түүн дээр унах хүчдэл

болон гүйх гүйдэл эсэргүүцлийг тодорхойл.

92. Зурагт үзүүлсэн гурван хэлхээний эсэргүүцлүүд бүгд тэнцүү бөгөөд 1 Ом ба хэлхээг 12в бүхий гүйдэл

үүсгэгчид залгасан бол хэлхээний гүйдэл ба чадлыг олно уу?

93. Дараах дөрвөн тохиолдол бүрт гүйдэлтэй дамжуулагч ба соронзон орны харилцан үйлчлэлийн хүчний

чиглэлийг олно уу?

81 82

Page 7: фотон марафон 2015 жишиг

94. Ямар хэмжээний гүйдэл бүхий 30см урт дамжуулагчийг 40тл соронзон индукц бүхий соронзон оронд

оруулахад 600н хүч үйлчлэх вэ?

95. 15a гүйдэл бүхий ямар урттай дамжуулагчийг 40тл соронзон индукц бүхий соронзон оронд оруулахад

1200н хүч үйлчлэх вэ?

96. 0,05a гүйдэл бүхий ямар урттай дамжуулагчийг 0.4тл соронзон индукц бүхий соронзон оронд оруулахад

12н хүч үйлчлэх вэ? Соронзон индукц болон гүйдлийн чигийн хоорондох өнцөг 450

97. 4*107 м/с хурдтай электрон 10-3 тл индукц бүхий соронзон орны шугаманд перпендикуляр чиглэлээр

нисэн оров. Орны зүгээс түүнд үйлчлэх хүчийг олно уу

98. 2тл индукцтэй соронзон орон дотор бөөм 2*10-3 см радиустай тойргоор 2*106 м/с хурдтай хөдлөж байв.

бөөмийн энерги 16*1012ж бол түүний цэнэгийг ол.

99. Ямар индукцтэй соронзон орон дотор бөөм 10-3 см радиустай тойргоор 2*105 м/с хурдтай хөдлөхдөө

энерги 8*1012ж байх вэ? Бөөмийн цэнэг 8*10-8 кл

100. Битүү жаазаар нэвтрэх соронзон урсгал 1с-ийн турш 0,6Вб-ээр хорогдов. Жаазны эсэргүүцэл 0,2ом бол

түүнд үүсэх индукцийн гүйдэл ямар байх вэ? (3A)

101. Битүү жаазаар нэвтрэх соронзон урсгал 1с-ийн турш 0,8Вб-ээр хорогдов. Жаазны эсэргүүцэл 0,4ом бол

түүнд үүсэх индукцийн гүйдэл ямар байх вэ?

102. 50гц давтамжтай хэлхээнд 1Гн индукцлэлтэй ороомог, 2мкф багтаамжтай конденсатор болон 4 ом идэвхит

эсэргүүцэл залгасан хэлхээний хүчдэл 220В бол түүний бүрэн эсэргүүцэл, гүйдлийг ол.

103. Хэлхээний бүрэн чадал 130Вт ба идэвхгүй чадал 50Вт бол идэвхит чадлыг ол.

104. 400гр масстай биеийг 1000н/м хаттай пүршинд дүүжлэхэд хэлбэлзлийн тойрох давтамж ямар байх вэ?

97. 2 м/мин хурдтай хөдөлж буй кран эгц дээш нь 3м/мин хурдтайгаар ачаа өргөж байна. Газартай харьцангуй

ачааны хөдөлгөөний хурдыг олно уу?

98. Тайван байсан 5кг масстай биед ямар хүчээр үйлчилэхэд 2 сек-д 10 м зам явах вэ?

99. 100 н/м хат бүхий пүршинд дүүжилсэн 200см3 ачааг усанд хийхэд пүршний суналт 2см ба ачааг усанд

жигнэхэд 8н болсон бол ачааны массыг олно уу?

100. 0.6км/мин хурдтай яваа машин хамгийн багадаа ямар

радиустай тойргоор эргэх вэ? Үрэлтийн коэффициент 0.2

101. Савааг 2 олсоор зурагт үзүүлсний дагуу таазанд өлгөжээ.

Савааны жин 4.8 Кн бол утасны татах хүчийг олно уу?

102. Нэгэн гарагийн дагуул түүнийг 6670км радиустай орбитоор тойрох эргэлтийн үеийг олно уу?

Гарагийн масс 3,14*1023кг, гравитацийн тогтмол 6,67*10-11нм2 /кг2Х=6+2t-0.25t2 хуулиар биеийн координат,

Pх=4-2t хуулиар биеийн импульс өөрчлөгдөж байв. Биеийн масс болон биед хүчийг олно уу?

103. 21м өндрөөс тайван байсан биеийг 2кг биеийг унагаав. Газарт унах үед түүний хурд 15м/с байсан

бол агаарын эсэргүүцлийн дундаж утгыг олно уу?

Page 8: фотон марафон 2015 жишиг

104. 1тн масстай машин хөдөлж эхлээд 20с хугацаанд 72км/ц хурдтай болсон бол түүний хөдөлгүүрийн

дундаж чадлыг тооцоол. Эсэргүүцлийн тогтмол 0,05

105. -100C температуртай 50гр мөсийг бүрэн ууршуулахад хичнээн хэмжээний дулаан шаардлагатай вэ?

λмөс=334000ж/кг, r=2300Кж, Смөс=2100ж/кг*0С, Сус=4200ж/кг*0С,

106. 10нКл ба 16нКл цэнэгтэй хоёр бие 7 см зайд байрлажээ. Бага цэнэгээс 3 см, их цэнэгээс 4см зайд

орших 2нКл цэнэгт ямар хүчээр үйлчлэх вэ?

107. 10см2 талбайтай хавтгай конденсаторын ялтасуудын хооронд ε=3 диэлектрик нэвтрэх чадвартай

2см тос болон 1см зузаан бүхий агааран үе байгаа үед хавтгай конденсаторын багтаамж ямар байх вэ?

108. 250м урт, 1мм2 хөндлөн огтлолын талбайтай никель утсаар хийсэн хоёр эсэргүүцлийг зэрэгцээгээр

42В хүчдэл бүхий үүсгэгчид холбоход хэлхээний нийт чадлыг ол. никелийн хувийн эсэргүүцэл 0.4 Ом∗мм�

м

109. Эгц дээш 20м/с хурдтай шидсэн биеийн кинетик энерги ямар өндөрт потенциал энергитэйгээ

тэнцүү байх вэ? g=10м/с2

110. Бие линзээс 40см зайд орших ба линзээс 120см зайд хуурмаг дүрс үүсгэх бол линзийн фокусын

зайг олно уу?

2-аар хэсэг

2.1. Зурагт үзүүлсэн хэлхээний С=3мкФ, V=5в байв

a) Түлхүүр залгаагүй үеийн ерөнхий багтаамж a мкФ, цэнэгийн

хэмжээ b*10-5 кл байна

b) Түлхүүр залгасан үеийн ерөнхий багтаамж c.d мкФ, цэнэгийн

хэмжээ ef*10-6 кл байна

c) Түлхүүр залгасан болон түлхүүр залгаагүй үеийн энергийн харьцаа W2/ W1=g.h байна

2.2 Гармоник хэлбэлзэл хийж байгаа биеийн хөдөлгөөний тэгшитгэл x=sin(пt) хуулиар өгөгдөв. Хэлбэлзлийн

далайц {a} м 1с-д агшин дахь координат {b} байна. Энэ хөдөлгөөний хурдны далайц {c.de} м/с ба 1/3 с агшин дах

хурдны утга {f.gh} м/с байна.

2.3 Хоёр биеийн координат хугацааны хамаарал СИ −системд X� = 44 − 2t ба X� = −16 + 4t гэсэн хуулиар

өгөгдөв. Эдгээр биес хөдөлж эхэлснээс хойш t = [ab] секунд хугацааны дараа Х = [cd] цэгт уулзана. Нэгдүгээр

бие t = [ef] секунд хугацааны дараа тооллын эхэнд очино.

2.4 10 моль нэг атомт идеал хийг хөргөхөд даралт нь 3 дахин буурчээ. Дараа нь хийг анхны 300К температуртай болтол халаав. (4 оноо)

Page 9: фотон марафон 2015 жишиг

a) Хийд явагдсан процессуудыг нэрлэнэ үү?

b) Гурван төлвийн аль нь хамгийн их температуртай вэ?

c) 1 – 2 процесст хийн хийсэн ажлыг тодорхойлно уу.

d) 1 -2 -3 процессуудыг V-T диаграммд зөв дүрсэлнэ үү?

2.5 Бөмбөгийг хэвтээ чигт 300 өнцгөөр 30м/с хурдтай шидэв. (6 оноо)

a) Бөмбөгний энергийн хувирлыг бичнэ үү?

b) Бөмбөгний хөөрөх хугацааг олно уу?

c) 2с-ын дараа ямар хурдтай болох вэ?

d) Ямар өндөрт хөөрөх вэ?

e) Ямар хугацааны дараа газарт унах вэ?

f) Ямар зайд унах вэ?

2.6 Биеийг эгц дээш нь 20м/с хурдтайгаар шидэв. (4 оноо)

a) Хөөрсөн хугацаа ба өндрийг олно уу?

b) Унах хугацааг олно уу?

c) Ямар өндөрт хурд нь 2 дахин буурах вэ?

d) Ямар хугацааны дараа 15м өндөрт гарах вэ?

2.7 12кг масстай булыг утсаар ороогоод, сул үзүүрт нь 2кг ачаа зүүв. Үрэлт тооцохгүй бөгөөд булыг цилиндр гэж

үзнэ үү? (4 оноо)

a. Энергийн хувирлыг бичнэ үү?

b. Энерги хадгалагдах хууль бичнэ үү?

c. Булын энерцийн моментийг бичнэ үү?

d. Ачааны хурдатгалыг олно уу?

2.8 Электрон нэгэн төрлийн соронзон оронд соронзон орны индукцийн шугаманд перпендикуляр чиглэлд V = 20

000 км/с хурдтай нисэн орж ирэв. Соронзон орны индукци нь B = 0,5 Тл байсан бол электронд соонзон орны

зүгээс үйлчлэх хүчний хэмжээ F = [a,b] ·10[cde] Н байна. Энд sin([fg]0) = [h] гэж тооцсон.

2.9 Бие биенд нь нягт шахаж байрлуулсан 3 линзээр паралель талт ялтсыг үүсгэнэ. I ба II линзийн оптик хүч 5

дптр, II ба III линзийн оптик хүч 4дптр бол I линзийн оптик хүч [ab] дптр II линзийнх [c] дптр. III линзийнх [de]

дптр харин I линзийн фокусын зай [f,gh] м болно.

2.10 Ижил метал бөмбөлгүүц q1=9*10-9 Кл, q2=-1*10-9 Кл цэнэгээр цэнэглэгдэж хоорондоо 3см зайд байрлана.

Тэдгээрийн харилцан үйлчлэлийн хүч [abc] Н байв. Тэдгээрийг шүргэлцүүлээд анхны байрлалд тавихад I

бөмбөлөг [d]*10-9 Кл, II бөмбөлөг [e]*10-9 Кл цэнэгтэй болох бөгөөд тэдгээрийн харилцан үйлчлэлийн хүч [fgh] Н

болно. (к=9*109Нм2/Кл2 )

0

p

V

2

3

1

Page 10: фотон марафон 2015 жишиг

8-9 АНГИ

1. Дараах хурдуудыг жиш. 20м/с , 50км/ц , 20км/мин

2. Дараах хурдуудыг өсөх эрмбээр байрлуул . 20км/ц , 10м/с ,25 км/мин , 36м/с

3. Хяруул 1 цаг тутамд 100м/с хурдтай давхидаг бол замыг ол .(360000м)

4. Трактор 25 км/ц хурдтай 2 цагийн турш явсан замыг ол.

5. Хүн хоногт алхаагаар 5 км/ц хурдтай 60км зам туулжээ. Тэгвэл 120 цагт ямар зам туулах вэ?

6. Материал цэг 250см радиустай тойргоор жигд хөдлөв . 10с-д нэг бүтэн тойрсон бол ямар зам туулсан байх

вэ?.

7. Зурагт үзүүлсэн биеийн хурд хугацааны график байгуулна уу?

8. Нэг хүүхэд гэрээс сургууль хүртлээ 15 минутын турш 1м/с хурдтайгаар яваад 25 минутийн дараа сургуулиас

гэр хүртлээ 36км/цаг хурдтай машинаар 90с-ийн хугацаанд хүргүүлэв. Түүний туулсан зам болон дундаж

хурдыг ол. Зам хугацааны болон хурд хугацааны график байгуул. (1.8км, 0,72м/с )

9. Дугуйчин засмал замаар 900м замыг 15км/ц хурдтай явсны дараа хурдаа нэмэгдүүлж 8м/с хурдтайгаар

хагас цаг явав. Түүний дундаж хурдыг ол. Зам хугацааны болон хурд хугацааны график байгуул.

10. Явган хүн 2м/с хурдтайгаар 10 мин яваад, 5 мин амарсны дараа 6 мин турш 3м/с хурдтайгаар явсны эцэст

зорьсон газартай хүрэв. Шилжилт хугацааны, зам хугацааны болон хурд хугацааны график байгуул.

11. Дугуйтай хүн 2м/с хурдтайгаар 20 мин яваад, 4 мин амарсны дараа 4 м/с хурдтайгаар 8 мин явав. Түүний

туулсан замыг ол. Зам хугацааны болон хурд хугацааны график байгуул.

12. 5. Сурагч Борбаатар гэрээс гараад, 1.5 м/с хурдтайгаар 150м зайд буй дэлгүүрт очив. Дэлгүүрт 100с саатсны

дараагаар 4 м/с хурдтайгаар 3 минутын турш гүйж сургуульдаа хүрчээ.

A. Нийт зам туулсан замыг олно уу?

B. Нийт зарцуулсан хугацааг олно уу?

C. Түүний дундаж хурдыг олно уу?

D. Зам хугацаа, хурд хугацааны график байгуулна уу?

13. 250*160*0.8 см цонхны шилний жинг олно уу? Шилний нягт 2500кг/м3

14. 20м урт, 1см2 талбайтай хөнгөнцагаан утасны жин ямар байх вэ?

15. 3м урт, 2см радиус бүхий зэс савааны жин ямар байх вэ?

16. 1. Урт мөр дээр нь 160н хүч үйлчилж байгаа хөшүүргийн мөрүүд 5:1-тэй тэнцүү харьцаатай. Богино мөр

дээрх хүчийг ол. (0.8Кн)

17. 2. 800н жинтэй хаалгыг 4см өндөрт өргөхийн тулд хөшүүргийн урт мөр дээр 100н хүчээр үйлчилнэ. Хаалгыг

өргөхөд хөшүүргийн урт мөрийн үзүүр ямар зайд шилжсэн бэ? /32см/

Page 11: фотон марафон 2015 жишиг

18. Цонхны шилний урт 1.5 м, өргөн нь 0.8м, зузаан нь 0.6 см бол шилний учруулах даралт ямар вэ? Шилний

нягт 2500кг/м3 (150па)

19. 5 м3 эзэлхүүнтэй боржин чулуун баганын суурийн талбай 1.3 м2 бол ямар даралт үүсгэх вэ? Боржин чулууны

нягт 2600кг/м3 (10Кпа)

20. 10 см өндөр савны тал дунд нь хүртэл мөнгөн ус хийгээд, усаар дүүргэжээ. Савны ёроол дахь даралтыг ол.

21. Байшингийн 5-р давхарт ус гаргахын тулд насос усыг ямар даралтаар шахвал зохих вэ? Давхар бүрийн өндөр

3.5м. (175Кпа)

22. 10 см ирмэгтэй шоо дөрвөлжин савыг цэвэр усаар дүүргэв. Савны ёроол ба аль нэг хананд учрах даралтыг

ол.

23. 1кг масстай гуулин эдлэл усан дотор 8.5 Н жинтэй байв. Зэсний нягт 8800 кг/м3, цайрынх 7200 кг/м3 бол

дээрх гуулин эдлэлд орсон зэс ба цайрын массыг тодорхойл. /240 гр, 760 гр/

24. 50см2 эзэлхүүнтэй төмрийг мензурктэй усанд хийжээ. Биеийн жин ба архимедийн хүчний харьцааг ол.

25. Хөндий метал үрэл агаарт 4н, усанд 2.5н жинтэй байлаа. Үрлийн материалын нягт 8000 кг/м3 бол хөндийн

эзэлхүүнийг тодорхойл. (10 см3)

26. 2. 8000 кг/м3 ба 9000 кг/м2 нягттай хоёр металлын хайлш агаарт 49н, усанд 43.1н жинтэй байлаа. Металл тус

бүрийн эзэлхүүнийг ол. g=9.8 н/кг гэж тооц. (400 см3, 200 см3)

27. -10°С температуртай 2 кг масстай мөсийг ууршуулахад хичнээн хэмжээний дулаан шаардагдах вэ? Мөсний

төлөв байдлын өөрчлөлтийн графикийг зур.

28. 0°С температуртай 1 кг мөсийг хайлуулаад, гарсан усыг буцалгаж, түүний 200 гр-ыг ууршуулахад бүгд

хичнээн дулаан шаардагдах вэ?

29. Уурын халаалтын радиаторт 100°С температуртай 10 кг усны уур 5 цагийн дотор конденсацлагдаж, 85°С

температуртай ус болон радиатораас гарчээ. Радиатор минут бүрд орчиндоо хэдий хэмжээний дулаан

шилжүүлсэн бэ?

30. 20°С температурт авсан 3 кг усыг 400 гр хөнгөнцагаан тогоонд буцалгаж, 20 гр усыг ууршуулахад хичнээн

хэмжээний дулаан зарцуулах хэрэгтэй вэ? Усны хувийн дулаан багтаамж 4200 Ж/кг*град, хөнгөнцагааны

хувийн дулаан багтаамж 880 Ж/кг*град, усны уурших хувийн дулаан 2.3 х 106 ж/кг.

31. 0°С-т байгаа 0.2 кг мөсийг уур болгон хувиргахад хичнээн хэмжээний дулаан шаардагдах вэ? Усны хувийн

дулаан багтаамж 4200 Ж/кг*град. Усны уур үүсэх температур 100°С, усны уур үүсэх хувийн дулаан

2.3*106Ж/кг, мөсний хайлахын хувийн дулаан 3.4*105Ж/кг.

32. 22. 4 Ом ба 12 Ом эсэргүүцэлтэй хоёр дамжуулагчийг зэрэгцээ холбожээ. Ерөнхий эсэргүүцлийг нь ол. (3

ОМ)

33. 23. Зэрэгцээ холбогдсон 3 ба 9 Ом эсэргүүцэлтэй, цуваагаар 2.41 Ом эсэргүүцлийг холбов. Энэ ерөнхий

эсэргүүцлийг ол. (6.31 Ом)

34. 24. 30 Ом, 15 Ом эсэргүүцэлтэй 2 чийдэнг зэрэгцээ холбов. Эдгээртэй 8 Oм эсэргүүцэлтэй чийдэнг цуваа

холбоход ерөнхий эсэргүүцэл хэдэн Ом болох вэ? (18 Ом)

35. 25. 2 Ом, 4 Ом, 8 Oм, 16 Ом эсэргүүцэлтэй дөрвөн чийдэнг зэрэгцээ залгажээ. Холболтыг зураад, ерөнхий

эсэргүүцлийг ол. /1.06 Ом/

36. 26. 6 Ом, 5 Ом эсэргүүцлүүдийг цуваа холбов. Эдгээртэй 11 Oм эсэргүүцлийг зэрэгцээ холбоход ерөнхий

эсэргүүцэл хэдэн Ом болох вэ? (5.5 Ом)

37. 27. 3эрэгцээ холбосон 4 ижил чийдэнгийн ерөнхий эсэргүүцэл 75 Ом байсан бол нэг чийдэн ямар

Page 12: фотон марафон 2015 жишиг

эсэргүүцэлтэй вэ? /300 Ом/

38. Хоёр дамжуулагчийг зэрэгцээ холбоход ерөнхий эсэргүүцэл нь 4 Ом болов. Нэг дамжуулагчийн эсэргүүцэл

6 Ом бол нөгөөгийн эсэргүүцлийг ол. (12 Ом

39. 60вт чадал бүхий чийдэн шилэн савтай усанд дүрэхэд ус 5 минутанд 40С-ээр халжээ. Усны масс 600гр бол чийдэнгийн энергийн хэдэн хувь нь усыг халаахад зарцуулагдсан бэ?

40. 100вт чадал бүхий чийдэн шилэн савтай усанд дүрэхэд ус 3 минутанд 80С-ээр халжээ. Усны масс 800гр бол чийдэнгийн энергийн хэдэн хувь нь алдагдсан бэ? Хоёрдугаар хэсэг

2.1 60см ба 100 см мөр бүхий хөшүүргийн богино мөр дээр 15 кг ачаа байрлуулаад, урт мөрөн дээр 4кг масстай хөнгөнцагаан тогоонд 6кг ус хийгээд байрлуулжээ.

a) Хөшүүрэг тэнцвэртэй эсэхийг тооцоолж шалгана уу? b) Тогооны чадал 2500вт бөгөөд гүйдэл үүсгэгчид залгаснаас хойш ямар хугацааны дараа хөшүүрэг

тэнцвэртэй байдалд шилжих вэ? Усны анхны температур 200С, Cус =4200ж/кг0С, r=2300Кж/кг Cх/ц =920ж/кг0С,

2.2 Зурагт үзүүлсэн хэлхээний шугамийн хүчдэл 120в ба бүх чийдэнгүүд ижилхэн 20 Ом эсэргүүцэлтэй.

a) Хэлхээний холболтыг нэрлэнэ үү?

b) Ерөнхий эсэргүүцлийг олно уу?

c) Хэлхээний нийт чадлыг олно уу?

2.3 Зурагт үзүүлсэн хэлхээний хувьд дараах даалгавруудыг гүйцэтгэнэ үү?

a) Хэлхээний 6 Ом эсэргүүцлээр гүйх гүйдлийн хүчийг олно уу? b) Хэлхээний 3 Ом эсэргүүцэл дээр ялгарах чадлыг олно уу? c) Хэлхээний А, В цэгүүдийн хоорондох унах хүчдлийг олно уу.? d) Хэлхээний ерөнхий эсэргүүцлийг ол.

2.4. Өгөгдсөн цахилгаан хэлхээг ашиглан дараах асуултанд хариулна уу?

a. Хэлхээн дэх дамжуулагчийн эсэргүүцлийг олно уу?

b. Хэлхээн дэх дамжуулагч дээр ялгарах чадлыг олно уу?

c. Дамжуулагчаар 2 с хугацааны турш гүйдэл гүйсэн бол дамжуулагч дээр ялгарах

d. дулааныг олно уу?

e. Хэлхээн дэх вольтметрийн заалтыг 2 дахин багасгахын тулд нэмэлт

шунтыг хэрхэн холбохыг тайлбарлан бичиж, хэлхээг зурна уу?

Page 13: фотон марафон 2015 жишиг

2.5 Зурагт хэсэг мөсний төлөв хувирлын диаграммыг

харуулжээ.

а. Хүснэгтийн үлдсэн нүдэнд ашиглах үгсээс

зөв үгийг олж бичнэ үү. Ашиглах үгс: уурших, хатуу,

шингэн, хий, хатуу ба шингэн, шингэн ба хий

b. Мөсний массыг 2 кг гэвэл диаграммын “CD” хэсэгт харгалзах үзэгдлийн үед бодисын шингээх дулааныг олно уу.

Бодисын хувийн дулаан багтаамж с = 4,2 кЖ/(кг*оС)

2.6 Биеийн хөдөлгөөний хурд хугацааны хамаарлын график

ашиглан тооцоо хийнэ үү.

a. Графикийн “BC” хэсэгт ямар хөдөлгөөн харгалзахыг

бичнэ үү.

b. Графикийн хэсэг тус бүрт харгалзах хөдөлгөөний замыг олно уу.