ЖИЛИЙН ТАЙЛАН 2018 - capitronbank.mn · Энэ нь “Капитал”,...

36
Хамгийн хурдацтай хөгжиж буй банк ЖИЛИЙН ТАЙЛАН 2018

Upload: others

Post on 26-Dec-2019

10 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ЖИЛИЙН ТАЙЛАН 2018 - capitronbank.mn · Энэ нь “Капитал”, “Электрон” хэмээх хоёр үгний ... Худалдаа Аж Үйлдвэрийн

Хамгийн хурдацтай хөгжиж буй банк

ЖИЛИЙН ТАЙЛАН 2018

Page 2: ЖИЛИЙН ТАЙЛАН 2018 - capitronbank.mn · Энэ нь “Капитал”, “Электрон” хэмээх хоёр үгний ... Худалдаа Аж Үйлдвэрийн

3

4

7

9

11

12

13

14

26

15

27

16

29

18

32

23

33

25

36

К а п и т р о н б а н к н ы т у х а й

С т р а т е г и т у н х а г л а л

Т ү ү х и й н т о в ч о о н

2 0 1 8 о н ы о н ц л о х ү й л я в д а л

Т У З - н д а р г ы н м э н д ч и л г э э

Б а н к н ы з о х и с т о й з а с а г л а л

Г ү й ц э т г э х з а х и р л ы н м э н д ч и л г э э

Б а н к н ы б ү т э ц

С а л б а р н э г ж ү ү д

Уд и р д л а г ы н б а г

Х ү н и й н ө ө ц и й н у д и р д л а г а

С а н х ү ү г и й н ү з ү ү л э л т ү ү д

Га д а а д х а р и л ц а а , х а м т ы н а ж и л л а г а а

Н и й г м и й н х а р и у ц л а г а

М э д э э л л и й н т е х н о л о г и

Ш и н э б ү т э э г д э х ү ү н ү й л ч и л г э э

Э р с д э л и й н у д и р д л а г а

З э э л о л г о л т , х а м т ы н а ж и л л а г а а

А у д и т л а г д с а н с а н х ү ү г и й н т а й л а н

Агуулга

Бид харилцагчиддаа үнэлэгдсэн, олон улсад танигдсан, өндөр

бүтээмжтэй, хурдан хөрвөх чадвартай, итгэл даахуйц,

тэргүүлэх үйлчилгээтэй санхүүгийн байгууллага байх болно.

2

Page 3: ЖИЛИЙН ТАЙЛАН 2018 - capitronbank.mn · Энэ нь “Капитал”, “Электрон” хэмээх хоёр үгний ... Худалдаа Аж Үйлдвэрийн

Капитрон Банк Монгол Улсын банк, санхүүгийн

салбарт 17 дахь жилдээ тогтвортой үйл

ажиллагаа явуулж буй 100 хувийн үндэсний

хөрөнгө оруулалтай арилжааны банк бөгөөд

үүсэн байгуулагдсанаас хойш мэргэшсэн

хүний нөөц, дэвшилтэд технологи, анхдагч

болон шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ

дамжуулан харилцагч иргэд, байгууллагын

санхүүгийн хэрэгцээг түргэн шуурхай,

найдвартай ханган ажилласаар иржээ.

Тухайлбал, иргэд болон жижиг, дунд бизнес

эрхлэгчдэд зориулсан бизнесийн зээлүүд,

хэрэглээний зээл, орон сууцны зээл, бүх

төрлийн гадаад, дотоод төлбөр тооцоо,

харилцах, хадгаламж, гадаад, дотоодын

төлбөрийн карт, цахим банк, даатгалын

зуучлал зэрэг санхүүгийн бүх төрлийн

үйлчилгээг үзүүлсээр байна.

Капитрон банкны хувьд сүүлийн 3 жилийн

дотор банкны системд эзлэх байр суурь тэлж,

санхүүгийн үзүүлэлт үсрэнгүй хурдацтай

өсч, банкны нийт актив 4.5 дахин нэмэгдэж,

өнөөдрийн байдлаар 850 тэрбум төгрөгт

хүрсэн ба Монголбанкнаас тогтоосон

зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг

ханган санхүүгийн чадамжийг нэмэгдүүлэн

ажиллаж байна.

Капитрон банк нь өнөөдөр Улаанбаатар хот

(Монгол улсын нийслэл) болон Дархан-Уул,

Сэлэнгэ, Орхон, Дорноговь, Өмнөговь, Баян-

Өлгий, Замын-Үүд, Ховд зэрэг эдийн засаг,

нийгмийн хөгжлийн ач холбогдол бүхий

аймгуудад байрших 40 гаруй салбар нэгж,

400 орчим мэргэшсэн боловсон хүчнээрээ

дамжуулан арилжааны банкны бүх төрлийн

үйлчилгээг харилцагчиддаа хүргэж, санхүүгийн

үйлчилгээг нэр төртэйгээр биелүүлсээр байна.

Цаашид бид банкныхаа үйлчилгээг улам

сайжруулан, нийгмийн сайн сайханд чиглэсэн,

байгаль дэлхийд ээлтэй төсөл хөтөлбөрүүд,

жижиг, дунд бизнес болон улс орны эдийн

засгийн өсөлт хөгжилтөд эерэгээр нөлөөлөх

бизнесийг дэмжиж ажиллахын зэрэгцээ

үйл ажиллагаандаа орчин үеийн дэвшилтэт

техник технологийг ашиглах, ухаалаг банкны

үйлчилгээг нэвтрүүлэх, банкны цахим

бүтээгдэхүүн үйлчилгээг түлхүү хөгжүүлж,

харилцагчаа дээдэлсэн, хамгийн найдвартай,

шуурхай, найрсаг үйлчилгээтэй банк байхаар

зорин ажиллана.

Капитрон Банк нь 2001 оны 11-р сарын 16-ны өдөр

үүсэн байгуулагдаж, 3 тэрбум төгрөгийн дүрмийн

сан, 17 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж

байсан.

КАПИТРОН БАНКНЫ ТУХАЙ

3

Page 4: ЖИЛИЙН ТАЙЛАН 2018 - capitronbank.mn · Энэ нь “Капитал”, “Электрон” хэмээх хоёр үгний ... Худалдаа Аж Үйлдвэрийн

Алсын хараа

Бид харилцагчиддаа үнэлэгдсэн, олон улсад танигдсан, өндөр бүтээмжтэй, хурдан хөрвөх чадвартай, итгэл даахуйц, тэргүүлэх үйлчилгээтэй санхүүгийн байгууллага байх болно.

Эрхэм зорилго

Бид Монгол хүний сайн сайхан ирээдүйн төлөө ухаалаг үйлчилгээгээр бусдыгаа манлайлж, бодит хөгжил авчрах бизнесийн үйл ажиллагааг дэмжсэн, амжилттай санхүүгийн байгууллага байна.

Үнэнч харилцагч

Харилцагч нар нь бидний оршин тогтнож буй

амжилтын үндэс тул тэдний санал хүсэлтийг

үргэлж талархан хүлээн авч, мөн урьдчилан

харж, нягт хамтарч, өөрсдийнхөө дотоод

үйл ажиллагаагаа сайжруулж ажиллахыг

бид нэн тэргүүнд эрхэмлэнэ. Үүний тулд

харилцагчийн мэдээллийн нууцлалыг

чандлан хадгалах нь бидний үүрэг юм.

Урт хугацаанд бидэнтэй амжилт өөд

цугтаа тэмүүлэх байнгын харилцагч, үнэнч

харилцагчийг бий болгохыг Капитрончууд бид

өдөр тутмын зорилгоо болгон ажиллана.

Чадварлаг хамт олон

Манай боловсон хүчин нь бидэнд буй хамгийн

нэн тэргүүний баялаг бөгөөд тэднийхээ

хүчээр бид харилцагчийнхаа хүсэл сонирхолд

нийцсэн үйлчилгээг хүргэж, зорилгодоо

хүрнэ. Чадварлаг баг хамт олныг бий болгох,

сургаж хөгжүүлэх, хүн бүрт шударга хандах,

сэтгэл ханамжтай байлгах нь удирдлагын

багийн эрхэмлэх үнэт зүйл мөн. Бие

биенээ хүндэлж, дэмжин, хамт олноо

гэсэн сэтгэлээр, аливаа зүйлд бид гэсэн

үзлээр хандаж, хариуцсан ажилдаа

өөриймсөг, санаачлагатай, үнэнч шударга

хариуцлагатайгаар

ажиллах нь ажилтан бүрийн эрхэмлэх зүйл

мөн.

Сэтгэл ханамжтай хувь нийлүүлэгч

Бидний бизнесийн оршин тогтнож байгаа гол

эх үүсвэр нь манай хувь нийлүүлэгчид юм.

Хувь нийлүүлэгчид бүрийг сэтгэл ханамжтай

байлгахын тулд бид бүтээмж болон ашигт

ажиллагаагаараа өрсөлдөх чадвартай байж,

хувь нийлүүлэгчдийн хөрөнгийн үнэ цэнийг

үргэлж өсгөн, нэмэгдүүлж ажиллахыг

эрхэмлэнэ.

Тогтвортой хөгжил, ногоон орчин

Бидний урт хугацаанд оршин тогтнох үндэс

нь биднийг хүрээлэн буй орчины тогтвортой

хөгжил, ногоон орчин тул бид нийгмийн

хариуцлагаа эрхэмлэн энэ тал дээр манлайлж

ажиллана. Бид өөрсдийн өдөр тутмын үйл

ажиллагаа болон ирээдүйд төлөвлөж буй

ажлууд, харилцагчаа дэмжих болон хамтран

ажиллах төслүүддээ тогтвортой хөгжил,

Монгол хүний хөгжил, ногоон орчинг дэмжиж

ажиллана. Нийгэмд сөрөг үр дагавар

авчрах бизнес, үйл ажиллагаанаас зайлсхийх,

байгаль орчинд халтай үйл ажиллагааг

дэмжихгүй байхыг бид өдөр тутмын ажилдаа

баримтлан ажиллана.

К А П И Т Р О Н Б А Н К Н Ы

Үнэт зүйл

Стр

атег

и т

унха

глал

4

Page 5: ЖИЛИЙН ТАЙЛАН 2018 - capitronbank.mn · Энэ нь “Капитал”, “Электрон” хэмээх хоёр үгний ... Худалдаа Аж Үйлдвэрийн

Мөнгөний нар зөв зогсолтгүй эргэлт, бат бэх тэгш хэм, итгэлцэл хамтын ажиллагаа...

Капитрон нэрний утга

Энэ нь “Капитал”, “Электрон” хэмээх хоёр үгний

хослолоос бүрдсэн товчилсон үг бөгөөд “Хөрөнгийг

мэдээллийн технологиор удирдах” гэсэн утгатай юм.

Б Р Э Н Д И Н Г

Банкны лого

Банкны лого

Мөнгөний нэгжийг зоосны

хэлбэрээр илэрхийлэн зохиогдсон

тус лого нь санхүүгийн тогтвортой

урсгалыг бий болгож, салбартаа

тэргүүлэх олон талт үйлчилгээг

хүргэхийн зэрэгцээ хамтын

ажиллагааг эрхэмлэн дээдэлж,

харилцагч таны итгэлийг хүлээж

ажиллана гэсэн утгыг илэрхийлнэ.

Түүнчлэн дөрвөн ижил дүрс

эвлэлдэн орсон нь “эрүүл хөрөнгө,

мөнх эргэлдэх”, хэлхсэн гинж нь

“хамтын ажиллагаа, итгэлцэл,

бат бэх, тогтвортой” гэсэн утга

бэлэгдлийг илэрхийлдэг бол зоос

атгаж буй мэт гар нь “эд баялагийг

аривжуулан,найдвартай хадгална”

гэсэн бэлэгдэл санааг агуулдаг

ажээ.

Брэ

нди

нг5

Page 6: ЖИЛИЙН ТАЙЛАН 2018 - capitronbank.mn · Энэ нь “Капитал”, “Электрон” хэмээх хоёр үгний ... Худалдаа Аж Үйлдвэрийн

“ Ух а а л а г и р э э д ү й н з ү г т ”

Өнгө Бэлгэдэл

Уриа үг

Өнгөний бэлэгдэл Дүр төрхийн бэлгэдэл

“Ухаалаг ирээдүйн зүгт”

Логоны цэнхэр өнгө нь итгэлцэл,

үнэнч тогтвортой, хэзээч

хувирашгүй байдлыг илтгэдэг

бол улаан өнгө нь эрч хүч, асан

бадамлах, урам зоригтой байдлыг

илэрхийлнэ.

Нүүдэлчин Монголчуудын эрхэм

нандин зүйлээ агуулж, хадгалж

явдаг үнэт хайрцаг бол авдар

юм. Айл гэрийн хойморт заларч,

айлд буян заяа тогтоож, эд баялаг

дууддаг хэмээн Монголчууд

бид авдрыг эртнээс дээдэлж

ирсэн түүхтэй. Капитрон банк

нь харилцагчаа дээдэлж,

үнэт зүйлийг өсгөн үржүүлж,

найдвартай хадгалж хамгаална

гэсэн санааг бэлгэдэж, авдрыг

өөрийн дүр төрхийн бэлгэдэл

болгосон аж.

Бид өндөр технологид

суурилсан банк байхаар зорьж

ажиллахаас гадна тогтвортой

хөгжлийг дэмжигч, оюунлаг

банк байна. Харилцагчид, баялаг

бүтээгчдийнхээ зөв бизнесийг

дэмжин хамтран ажиллаж,

ирээдүйн хөгжил өөд хамтдаа

урагшлахын зэрэгцээ банкны

бүтээгдэхүүн үйлчилгээг ухаалаг

технологийн шийдлээр харилцагч

нартаа хүргэнэ гэсэн утга санааг

илэрхийлсэн.

6

Page 7: ЖИЛИЙН ТАЙЛАН 2018 - capitronbank.mn · Энэ нь “Капитал”, “Электрон” хэмээх хоёр үгний ... Худалдаа Аж Үйлдвэрийн

2001.

Монголбанкнаас үйл ажиллагаа

эрхлэх зөвшөөрөл авч, 17 ажилтан, 3

тэрбум төгрөгийн дүрмийн сантайгаар

үйл ажиллагаагаа эхлүүлэв.

Улаанбаатар хотод анкны салбараа

нээв.

2002.

Монголд анхны интернэт банк, эскроу

дансны үйлчилгээг нэвтрүүлэв.

2003.

“Топ 100” аж ахуйн нэгжээр шалгарав.

Төлбөрийн картын системийг

суурилуулж, олон улсын мөнгөн

шилжүүлгийн SWIFT.NET сүлжээнд

холбогдов. Лизинг болон моргэж,

овердрафт зээлийн үйлчилгээг зах

зээлд нэвтрүүлж, орон нутагт анхны

салбараа нээв.

2004.

ЖДҮ-ийг хөгжүүлэх хөтөлбөрийн

шалгуурыг хангаж, KFW банкны

төслийн хэрэгжүүлэгч банк

болов. Хүүхдийн болон гэр бүлийн

хадгаламжийн бүтээгдэхүүнийг

нэвтрүүлэв.

2005.

Төв удирдлага болон орон нутгийн

бүх салбар нэгжүүд бүрэн онлайн

сүлжээнд ажиллаж эхлэв.

2006.

Интер банкийг худалдан авч, Монгол

Улсын банкны салбарын түүхэнд анх

удаа 2 банк сайн дураараа нэгдсэн

нэгдэлт болов. Банкны бүртгэлийн

үйл ажиллагаанд програмын

шинэчлэгдэж, Grape програмыг

ашиглаж эхлэв.

2007.

Нийт актив 100 тэрбум төгрөгт хүрэв.

Жайка зээлийг хэрэгжүүлэгч банкаар

шалгарав. Газар тариалан, хүнсний

ногоо тариалагчид, малчдад зээлийн

хүүгийн татаас олгох хөтөлбөрийг

ХХААЯ, Сангийн яамтай хамтран

хэрэгжүүлж эхлэв.

2008.

Харилцагчдынхаа зээлийн хөрөнгийг

даатгалын үйлчилгээнд шуурхай,

хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулж,

банк санхүү, даатгалын үйлчилгээг

хослуулан “Монгол даатгал” ХХК-тай

хамтран ажиллаж эхлэв.

2009.

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих

хөтөлбөрийн дамжуулан хэрэгжүүлэгч

банкаар шалгарав. Thomson Reurers

агентлаг, Монголын санхүүгийн зах

зээлийн холбооноос Best Spread

номинацийн ялагч болов.

Түүхийн товчоон

7

Page 8: ЖИЛИЙН ТАЙЛАН 2018 - capitronbank.mn · Энэ нь “Капитал”, “Электрон” хэмээх хоёр үгний ... Худалдаа Аж Үйлдвэрийн

2010.

“Топ 100 аж ахуйн нэгж”-ээр дахин

шалгарч, “Топ 5” банкны нэгээр

тодров.

2011.

Харилцагчдын дунд хадгаламжийн

урамшуулалт хөтөлбөрүүдийг

хэрэгжүүлж, азтан харилцагчаа

тодруулав.

2012.

Монголд анх удаа Most Money

төлбөрийн нэгдсэн сүлжээнд нэгдэв.

₮ брэнд төгрөгийн картыг зах зээлд

нэвтрүүлэв.

2013.

Орон сууцны 8 хувийн зээлийг

хэрэгжүүлэгч банкаар шалгарав.

Visa картыг зах зээлд нэвтрүүлэв.

Хадгаламжийн даатгалын

корпорацийн гишүүн банкаар элсэв.

2014.

Импортыг орлох, экспортыг дэмжих 888

төслийг дамжуулан зээлдүүлэгч банкаар

тодров.

2015.

Хувь нийлүүлэгчдийн бүтцэд өөрчлөлт

оров. Арьс ширний хөтөлбөрийг

дамжуулан зээлдэгч банкаар тодров.

2016.

Стратеги шинэчлэл хийгдэж, банкны

шинэ брэндингийг нэвтрүүлэв. Нийт

актив 400 тэрбум төг хүрч, 125 хувийн

өсөлт хийв.

2017.

Монгол Улсын хамгийн хурдацтай

хөгжиж буй банкаар шалгарч, олон

улсын шагнал хүртэв. Топ 100 аж

ахуйн нэгжээр дахин шалгарав. Нийт

актив 500 тэрбум төгрөг давав.

2018.

“Global banking & Finance review”

байгууллагаас “Жижиг, дунд бизнесийг

дэмжигч Монгол Улсын шилдэг банк”-

аар тодорч, олон улсын шагнал хүртэв.

Топ 100 аж ахуйн нэгжээр дахин

шалгарав. Нийт актив 810 тэрбум

төгрөг, дүрмийн сан 75 тэрбум төгрөгт

хүрэв.

2018.Жижиг, дунд бизнесийг дэмжигч Монгол Улсын шилдэг банкаар тодорч, олон улсын шагнал хүртэв. Топ 100 аж ахуйн нэгжээр дахин шалгарав. Нийт актив 810 тэрбум төгрөг, дүрмийн сан 75 тэрбум төгрөгт хүрэв.

8

Page 9: ЖИЛИЙН ТАЙЛАН 2018 - capitronbank.mn · Энэ нь “Капитал”, “Электрон” хэмээх хоёр үгний ... Худалдаа Аж Үйлдвэрийн

Гадаад хамтын ажиллагаа

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат

хотын Баошанг банк, ОХУ-

ын Транскапитал банктай

корреспондент харилцааг

шинээр тогтоосон ба БНХАУ-ын

Өвөр Монголын Банктай Гадаад

худалдааны санхүүжилт болон

банк хоорондын зээлийн шугамын

гэрээнүүдийг байгууллаа.

ШИЛДЭГ БАНК: Олон Улсын банк санхүүгийн

салбарын нэр хүндийг тодорхойлогч “Global Banking

& Finance Review” сэтгүүлээс “Жижиг, дунд бизнесийг

дэмжигч ’2018 оны Монгол Улсын шилдэг банк”-аар

тодорлоо.

К А П И Т Р О Н Б А Н К Н Ы

2018 оны онцлох үйл явдал

9

Page 10: ЖИЛИЙН ТАЙЛАН 2018 - capitronbank.mn · Энэ нь “Капитал”, “Электрон” хэмээх хоёр үгний ... Худалдаа Аж Үйлдвэрийн

2016

2017

2018

2016

2017

2018

Шилдэг аж ахуйн нэгж

Шинэ салбар нэгж

Манлайлагч банк

Шинэ бүт ээгдэхүүн

Сайн үнэлгээт эй банк

Нийгмийн хариуцлага

Монголбанкнаас тогтоодог

зохистой харьцааны шалгуур

үзүүлэлтүүдийг бүрэн хангаж

ажиллахын зэрэгцээ ОУВС-

ийн Өргөтгөсөн санхүүжилтийн

хөтөлбөрийн хүрээнд

Монголбанкнаас өгсөн

даалгаварыг амжилттай

биелүүлэн ажиллалаа.

Бид хүүхэд залуучуудын хөгжлийг

дэмжсэн үйл ажиллагааг дэмжин

ажиллахын зэрэгцээ хөлбөмбөг,

бокс, оюуны болон техник спортын

тэмцээнийг ивээн тэтгэж, хамтран

ажиллалаа.

Дэлхийн хамгийн том Олон

улсын шуурхай мөнгөн

гуйвуулгын сүлжээ “Mониграм”

брэндээс мөнгөн гуйвуулгын

үйлчилгээ, гүйлгээний тоогоор

тэргүүлснийг үнэлэн Капитрон

банкийг “Манлайлагч банк”-аар

тодрууллаа.

Олон улсын ЮнионПэй карт,

Кредит карт, дэвшилтэд

технологид суурилсан “Смарт

банк” үйлчилгээг шинээр зах

зээлд нэвтрүүлснээс гадна

“Интернэт банк” үйлчилгээ,

хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн

үйлчилгээг боловсронгуй болгон

шинэчлэн сайжрууллаа.

Монгол Улсын Засгийн Газар,

Монголын Үндэсний Худалдаа Аж

Үйлдвэрийн Танхимаас хамтран

тодруулдаг “Топ 100 аж ахуй нэгж”-

ээр дахин шалгарлаа.

Харилцагчиддаа ойртож, тав

тухтай үйлчилгээг хүргэх

зорилгоор 1 тооцооны төв, 4

кассыг шинээр нээлээ.

Онцлох үйл явдлуудаас

10

Page 11: ЖИЛИЙН ТАЙЛАН 2018 - capitronbank.mn · Энэ нь “Капитал”, “Электрон” хэмээх хоёр үгний ... Худалдаа Аж Үйлдвэрийн

Г ү н э э х ү н д э т г э с э н ,

Т ө л ө ө л ө н у д и р д а х з ө в л ө л и й н д а р г а Т. Га н б о л д

Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын мэндчилгээ

Монгол Улсын санхүүгийн салбарын 90

гаруй хувийг дангаараа бүрдүүлэгч банк

санхүүгийн салбарт өндөр итгэл үзүүлэн

үйлчлүүлж, хамтран ажилласаар ирсэн

Капитрон банкны эрхэм харилцагч,

үйлчлүүлэгчиддээ болон эрхэм хүндэт

хувьцаа эзэмшигч, гадаад дотоодын

түншүүд болон банкны гүйцэтгэх

удирдлагын баг, нийт ажилтан ажиллагсад

та бүхнийг хүндэтгэн мэндчилж байна.

Банк санхүүгийн салбар өөрийн онцлог,

үйлчилгээний стандарт, нээлттэй

байдлаараа үйлчилгээний салбартаа

тэргүүлэгч нь байж ирсэн. Үүний тод илрэл

нь банкны тухай хуулийн дагуу улирал

тутамд болон жил бүр тухайн тайлант

хугацааныхаа үйл ажиллагаа, санхүүгийн

тайланг нээлттэйгээр олон түмэнд хүргэх

үүргийг хүлээдэг.

Энэ үүргийн дагуу өндөр хурдтайгаар

өдрөөс өдөрт өргөжин тэлж үйл

ажиллагааны цар хүрээ нь нэмэгдэж

байгаа Капитрон банкны 2018 оны ололт

амжилт, санхүүгийн тайлангаа та бүхэндээ

тайлагнаж байгаадаа Төлөөлөн удирдах

зөвлөлийн гишүүдийн өмнөөс туйлын

баяртай байна.

2016 оноос эхэлсэн банкны брэндийн

шинэчлэлтийг амжилттай хэрэгжүүлж,

өөрийн шинэ өнгө төрхөөр харилцагч,

үйчлүүлэгчиддээ банкны бүтээгдэхүүн

үйлчилгээг хүртээмжтэй, хурдан шуурхай

хүргэхийн сацуу банкны ашиг орлого,

өөрийн хөрөнгийн өгөөж, санхүүгийн

үзүүлэлтүүд тайлант хугацаанд нэмэгдэж,

өмнөө тавьсан зорилгоо давуулан

биелүүлсэн өндөр бүтээмжтэйгээр 2018

онд амжилттай ажиллаж чадлаа. Энэхүү

амжилт нь харилцагч, үйлчлүүлэгчид,

түншүүдийн маань банкинд өгсөн итгэл,

банкны хувь нийлүүлэгчид, удирдлага хамт

олны хичээл зүтгэл, зүрх сэтгэлээ зориулан

Монголбанкнаас өгсөн чиглэлийн дагуу

өөрийн хөрөнгийн хүрэлцээг нэмэгдүүлэх

ажлыг биелүүлж, Монголбанкнаас

тогтоодог зохистой харьцааны шалгуур

үзүүлэлтүүдийг жилийн турш бүрэн хангаж

ажиллалаа.

Тайлант онд бид дүрмийн сангаа 25 тэрбум

төгрөгөөр нэмэгдүүлж, 75 тэрбум төгрөгт

хүргэсэн ба улмаар банкны нийт активын

дүн 810 тэрбум төгрөгийн босгыг давжээ.

ажилласны үр дүн юм.

Бид 2018 онд Олон улсын валютын сангийн

хөтөлбөрийн хүрээнд банкны системд

хийгдсэн активын чанарын үнэлгээний

шалгалтыг амжилттай давж, “хэвийн”

гэсэн үнэлгээг авсан, мөн Монголбанкны

ээлжит шалгалтаар “хангалттай” үнэлгээг

авч, эрсдэлгүй, найдвартай банк гэдгээ

дахин баталлаа.

2018 онд ОУВС-ийн “Өргөтгөсөн

санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд

Үүний зэрэгцээ шинэ бүтээгдэхүүн

үйлчилгээнүүдийг амжилттай нэвтрүүлэн,

цаг үеэ дагасан цахим үйлчилгээнд

суурилсан бүтээгдэхүүнийг зах зээлд

илүүтэйгээр нэвтрүүлсэн бол ашиг орлого,

амжилтаа дагаад нийгмийн хариуцлагын

хүрээнд олон төсөл хөтөлбөрүүдийг

амжилттай хэрэгжүүлсэн жил байлаа.

Эдгээр амжилтуудыг та бүхэн манай

банкны 2018 оны тайлангаас илүү

дэлгэрэнгүй танилцаж, цаашдын хамтын

ажиллагаагаа улам эрчимжүүлэн, хамтран

ажиллахыг хүсч байна.

Эрхэм харилцагч, үйчлүүлэгч та бүхний

эдийн сан хөмрөг тань өсөн үржиж, эх

орныхоо өмнө тавьсан зорилго тань

сэтгэлчлэн бүтэх өлзийтэй ерөөлийг

ерөөлийг дэвшүүлье!

11

Page 12: ЖИЛИЙН ТАЙЛАН 2018 - capitronbank.mn · Энэ нь “Капитал”, “Электрон” хэмээх хоёр үгний ... Худалдаа Аж Үйлдвэрийн

Капитрон банкны Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ нь Монгол Улсад мөрдөгдөж

буй хууль тогтоомжууд, үүнд Компанийн тухай хууль, Банкны тухай хууль,

Монголбанкны журам, заавар, тус банкны дүрэм, Компанийн засаглалын

кодекс, ТУЗ-ийн үйл ажиллагааны журам болон бусад холбогдох эрх зүйн

актыг мөрдөн Компанийн зохистой засаглалыг хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа

явуулдаг. Капитрон банкны хэмжээнд хийгдэх их хэмжээний болон сонирхолын

зөрчилтэй хэлцлийг Монгол Улсын хуулиуд, Банкны дүрэм, холбогдох журам,

зааврын дагуу хянаж, зөвшөөрөл олгодог. Төлөөлөн удирдах зөвлөл нь дараах

бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

ТУЗ-ийн дарга Т.ГАНБОЛД

ТУЗ-ийн гишүүн Д.БАТ-ЭРДЭНЭ

ТУЗ-ийн гишүүн Г.ГАНЧИМЭГ

ТУЗ-ийн гишүүн Г.МӨНХБИЛЭГ

ТУЗ-ийн хараат бус гишүүн Ц.ДАРХАНБААТАР

ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Х.ИДЭРБУЛГАН

Хувь нийлүүлэгчид

Төлөөлөн удирдах зөвлөл

Банкны зохистой засаглал

Үр дүнтэй сайн засаглал

Хяналт

Тай

лагнал

Хувьцааэзэмшигчдийн

хурал

ТӨЛӨӨЛӨНУДИРДАХЗӨВЛӨЛ

ГҮЙЦЭТГЭХЗАХИРАЛ

Аудит

УДИРДЛАГЫНХОРОО

ЭРСДЭЛИЙНУДИРДЛАГА

ЭРСДЛИЙНХОРОО

АУДИТЫНХОРОО

Ил тод, нээлттэй, хариуцлагатай бай

дал

Дашдэмбэрэлийн БАТ-ЭРДЭНЭ 55.33%

Дорждэрэмийн ЭРДЭНЭБАЯР 22.38%

Даваасүрэнгийн МӨНХСАЙХАН 22.29%

12

Page 13: ЖИЛИЙН ТАЙЛАН 2018 - capitronbank.mn · Энэ нь “Капитал”, “Электрон” хэмээх хоёр үгний ... Худалдаа Аж Үйлдвэрийн

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Эрхэм хүндэт харилцагч, үйлчлүүлэгч,

хамтран ажиллагч түншүүд та бүхэндээ

Монгол Улсад банк санхүүгийн байгууллага

үүсэж хөгжсөний 95 жилийн ой, Капитрон

банк үүсэн байгуулагдсаны 18 жилийн ойн

баярын мэнд хүргэе!

Капитрон банк өөрийн мэргэшсэн 400

гаруй бүтээлч хамт олны хичээл зүтгэл,

хийж хэрэгжүүлсэн ажлууд, өндөр итгэлээр

бидэнтэй хамтран ажилладаг эрхэм

харилцагч, үйлчлүүлэгчидийн хамтын

үр дүнг дүгнэж, ашиг орлого, амжилт

ололтоор дүүрэн 2018 оны тайлангаа та

бүхэндээ толилуулж буйдаа таатай байна.

2018 он манай орны хувьд түүхий эдийн

үнийн өсөлт болон Олон улсын валютын

сангийн өргөтгөсөн санхүүжилтийн

хөтөлбөрийн нөлөөгөөр улсын дотоодын

нийт бүтээгдэхүүн өсч, эдийн засаг 6.8

хувийн өсөлттэй гарлаа. Үүнийг дагаад

банкны салбар 16 хувийн өсөлтийг хийсэн

таатай жил болж өнгөрлөө.

Энэхүү өсөлтөнд өөрийн үүргийг нэр

төртэйгээр биелүүлж яваа Капитрон

банкны хувьд Монгол Улсын хамгийн

хурдацтай хөгжиж буй банк болж, сүүлийн

3 жилийн дотор банкны нийт актив 4.5

дахин нэмэгдэж өнөөдрийн байдлаар 818

тэрбум төгрөгт, дүрмийн сан 75 тэрбум

төгрөгт тус тус хүрлээ. Банкны цэвэр

ашиг 5.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэн 9.6

тэрбум төгрөгт хүрч, өөрийн хөрөнгийн

өгөөж (ROE) 2.7 нэгж хувиар өсч 11.9 хувь

болсноор активын чанар, өгөөж, эрсдэлийн

үзүүлэлтээрээ банкны системд тэргүүлэх

банкуудын нэг болж чадсан байна.

Тайлант жилд бид Монголбанкнаас

тогтоодог зохистой харьцааны шалгуур

үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллахын

зэрэгцээ ОУВС-ийн Өргөтгөсөн

санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд

Монголбанкнаас өгсөн чиглэлийн дагуу

өөрийн хөрөнгийн хүрэлцээг нэмэгдүүлэх

ажлыг амжилттай биелүүлж ажиллалаа.

Бидний хийж хэрэгжүүлж байгаа ажлыг

үнэлж, дэлхийн 200 гаруй оронд банк

санхүүгийн салбарын бүхий л мэдээ,

мэдээллийг нэгтгэн хүргэдэг Олон Улсын

банк санхүүгийн салбарын нэр хүндийг

тодорхойлогч “Global Banking & Finance

Review” сэтгүүлээс “Жижиг, дунд бизнесийг

дэмжигч 2018 оны Монгол Улсын шилдэг

банк”-аар өргөмжилсөн бол Монгол

Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний

Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас

хамтран тодруулдаг “Топ 100 аж ахуйн

нэгж”-ийн шалгаруулалтад сүүлийн

жилүүдэд тогтмол шалгарч байгаа нь

бидний хийж хэрэгжүүлж байгаа ажлыг

үнэлсэн, урам зориг өгсөн үйл явдал

боллоо.

Тайлант жилд Бид гадаад харилцаагаа

өргөжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах

чиглэлээр анхааран ажиллаж, БНХАУ-ын

ӨМӨЗО-ны Баошанг банк, ОХУ-ын Транс

Капитал банктай корреспондент харилцааг

шинээр тогтоосноос гадна бүтцийн

санхүүжилтийн шинэ хэлцлүүдийг хийлээ.

Капитрон банк нь нийгмийн хариуцлагын

хүрээнд хүүхэд залуучуудын хөгжил, багийн

болон оюуны спортыг дэмжих ажлаа

үргэлжлүүлэн хийсээр байна.

Ухаалаг үйлчилгээгээр бусдыгаа манлайж,

бодит хөгжил авчрах бизнесийн үйл

ажиллагааг дэмжсэн, амжилттай санхүүгийн

байгууллага байхыг зорин ажиллаж буй

Капитрон банк маань дээрх ололт амжилт,

өсөлт хөгжилтөө цаашид ч тогтвортой барьж

ажиллах бөгөөд цаашид өөрийн зүгээс бүхнээ

зориулан хамт олноо манлайлан хамтран

ажиллаж, харилцагчдынхаа эрэлт хэрэгцээ,

хүсэлт шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн,

үйлчилгээг улам чанаржуулан хүргэх болно.

Ололтоор дүүрэн он цагийн урсгалд бидэнд

өндөр итгэл үзүүлэн үйлчлүүлдэг эрхэм

харилцагч, үйлчлүүлэгч, түншүүд та бүхэндээ

баярласан талархсанаа илэрхийлэхийн

ялдамд та бидний хамтын ажиллагаа улам

бүр өргөжин тэлэхийн өлзийтэй ерөөлийг

дэвшүүлье!

Эрч хүчтэй хийж бүтээхэд урам зориг өгч

бидний хийж хэрэгжүүлэх ажлыг дэмжин

ирсэн хувь нийлүүлэгчид, шинэ санал

санаачлага гарган баг хамт олноо удирдан

зохион байгуулдаг удирдлагын баг, банкныхаа

ирээдүйн төлөө өөрийн сурч мэдсэнээ

харамгүй зориулсаар ирсэн хамт олондоо

чин сэтгэлээсээ баярлаж талархсанаа

илэрхийлье!

Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн,

Капитрон банкны Гүйцэтгэх захирал

Л.Ариунаа

13

Page 14: ЖИЛИЙН ТАЙЛАН 2018 - capitronbank.mn · Энэ нь “Капитал”, “Электрон” хэмээх хоёр үгний ... Худалдаа Аж Үйлдвэрийн

Капитрон банкны бүтэц зохион байгуулалт

Хувьцаа эзэмшигчийнхурал

Төлөөлөн удирдахзөвлөл Дотоод аудитын газар

Аудитын хороо

Хүний нөөцийн хороо

Эрсдэлийн удирдлагын хороо

Удирдлагын хороо

Зээлийн хороо

Гүйцэтгэгчийг сонгоншалгаруулах хороо

Чанаргүй активын хороо

Актив пассивын удирдлагын хороо

Зээлийн дэд хороо Инновацийн хорооАюулгүй байдлын

хороо

Актив пассивынудирдлагын алба

Олон улсын хамтынажиллагааны алба

Арилжааны алба

ГЗААГүйцэтгэх захирал

Гүйцэтгэх захирлын орлогч

Актив пассивынудирдлагын газар

Төлбөр тооцооны хэлтэс

Байгууллагынзээлийн алба

Байгууллагынхарилцааны алба

Бизнес үйлчилгээнийтөвүүд

Хөрөнгө зохицуулалтын арын алба

Төлбөр тооцооныалба

Нягтлан бодох бүртгэл,хяналтын алба

Тайлан төлөвлөлтийналба

Бэлэн мөнгөнийтөв

Санхүү удирдлага,хяналтын газар

Хамгаалалт, аюулгүйбайдлын хэлтэс

Байгууллагын банкныгазар

Салбарын удирдлагахяналтын алба

Харилцагчийнүйлчилгээний алба

Даатгалынзуучлалын алба

Эрсдэлийн удирдлагын алба

Зээлийн бодлого,хяналтын алба

Зээлийн бүртгэлийн алба

Комплайнсыналба

ТоС-ийн алба

Салбар, тооцоонытөвүүд

Иргэдийн банкныгазар

Хөрөнгө оруулалтынбанкны хэлтэс

Эрсдэлийнудирдлагын газар

Захиргаа хүнийнөөцийн алба

Хууль эрх зүйналба

Тусгай активынхэлтэс

Өмчийн харилцаа,үйлчилгээний хэлтэс

Үйл ажиллагааныгазар

Систем дата хөгжүүлэлтийн алба

Дэд бүтцийналба

Сервисхангамжийн алба

Мэдээллийн аюулгүйбайдлын алба

Мэдээлэл технологийнгазар

Картын төв

Цахим бүтээгдэхүүнийалба

Цахим банкныхэлтэс

Маркетингийналба

Бүтээгдэхүүнхөгжүүлэлтийн алба

Бизнес хөгжлийнхэлтэс

Бизнес хариуцсан дэдзахирал

Мэдээлэл технологи, цахимбанк хариуцсан дэд захирал

Бүтэц зохион байгуулалт

14

Page 15: ЖИЛИЙН ТАЙЛАН 2018 - capitronbank.mn · Энэ нь “Капитал”, “Электрон” хэмээх хоёр үгний ... Худалдаа Аж Үйлдвэрийн

Гүйцэтгэх захирал

Л.АРИУНАА

Гүйцэтгэх захирлын

орлогч

Ч.ЭНХБАТ

Бизнес хариуцсан

дэд захирал

Б.ҮҮРЦАЙХБААТАР

Мэдээлэл технологи,

цахим банк хариуцсан

дэд захирал

Б.ЧАНДМАНЬ

Дотоод аудитын газрын

захирал

М.БАТЗАЯА

Үйл ажиллагааны

газрын захирал

Д.ЦЭНДСҮРЭН

Эрсдэлийн удирдлагын

газрын захирал

Э.МӨНХЖАРГАЛ

Байгууллагын банкны

газрын захирал

Д.ЗОРИГТ

Иргэдийн банкны

газрын захирал

Ж.МӨНХ-ИТГЭЛТ

Мэдээллийн

технологийн газрын

захирал

А.САМБУУ

Бизнес хөгжлийн

газрын захирал

С.БАЯНХАНГАЙ

Актив пассив

удирдлагын газрын

захирал

Б.БАТ-ЭНХ

Санхүүгийн удирдлага,

хяналтын газрын

захирал

Б.АЛТАНХУЯГ

Удирдлагын багийн гишүүд

15

Page 16: ЖИЛИЙН ТАЙЛАН 2018 - capitronbank.mn · Энэ нь “Капитал”, “Электрон” хэмээх хоёр үгний ... Худалдаа Аж Үйлдвэрийн

184.1 191.1

411.3

612.9

817.5

-

200.0

400.0

600.0

800.0

1,000.0

2014 2015 2016 2017 2018

Тэрб

ум төгрө

гөөр

Нийт актив

-

20.0

40.0

60.0

80.0

100.0

2014 2015 2016 2017 2018

Тэрб

ум тө

грөгөө

р

Өөрийн хөрөнгө

16.0% 16.6%

13.5% 13.8%

17.7%

12.0%

8.0%

10.0%

12.0%

14.0%

16.0%

18.0%

20.0%

2014 2015 2016 2017 2018

Өөрийн хөрөнгийн хүрэлцээ

Өөрийн хөрөнгийн хүрэлцээ Байвал зохих

105.8 124.1

278.6

451.4

595.4

- 100.0 200.0 300.0 400.0 500.0 600.0 700.0

2014 2015 2016 2017 2018

Тэрб

ум төгрө

гөөр

Нийт харилцах, хадгаламж

(1.9) (1.9)

0.7

4.8

11.2

(5.0)

-

5.0

10.0

15.0

2014 2015 2016 2017 2018

Тэрб

ум тө

грөгөө

р

Татварын өмнөх ашиг

9.5

24.1 21.6

17.8 17.5

-

5.0

10.0

15.0

20.0

25.0

30.0

2014 2015 2016 2017 2018

Тэрб

ум тө

грөгөө

р

Эрсдэлийн сан

К А П И Т Р О Н Б А Н К

Санхүүгийн үзүүлэлтүүд

16

Page 17: ЖИЛИЙН ТАЙЛАН 2018 - capitronbank.mn · Энэ нь “Капитал”, “Электрон” хэмээх хоёр үгний ... Худалдаа Аж Үйлдвэрийн

118.9 93.1

173.9

278.0

383.6

-

100.0

200.0

300.0

400.0

500.0

2014 2015 2016 2017 2018

Тэрб

ум тө

грөгөө

р

Зээл /цэвэр/

20.5

37.8 40.0 50.0

75.0

-

20.0

40.0

60.0

80.0

2014 2015 2016 2017 2018

Тэрб

ум тө

грөгөө

р

Дүрмийн сан

26.4%

35.3%

49.0% 49.8% 49.5%

25.0%

8.0%

18.0%

28.0%

38.0%

48.0%

58.0%

2014 2015 2016 2017 2018

Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа

Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа

Байвал зохих

5.0 6.0 7.1

16.6

23.3

-

5.0

10.0

15.0

20.0

25.0

2014 2015 2016 2017 2018

Тэрб

ум төгрө

гөөр

Цэвэр хүүгийн орлого

2014 2015 2016 2017 2018

Нийт харилцах, хадгаламж / Нийт актив 57.5% 64.9% 67.7% 73.7% 72.8%

Өөрийн хөрөнгө / Нийт актив 11.6% 11.1% 7.8% 7.4% 9.7%

Цэвэр зээл / Нийт актив 64.6% 48.7% 42.3% 45.4% 46.9%

Хөшүүргийн харьцаа (Нийт пассив / Нийт капитал) 898% 506% 1028% 1226% 1090%

Активын өгөөж (ROA) -0.7% -0.3% 0.2% 0.5% 1.0%

Өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) -5.6% -2.7% 2.3% 7.0% 10.4%

Зохистой харьцааны шалгуур үзүүлэлт Байвал зохих 2018.I 2018.II 2018.III 2018.IV

Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдлээр

жигнэсэн активын зохистой харьцаа 

>9% 13.10% 16.53% 15.18% 16.74%

Өөрийн хөрөнгө болон эрсдлээр жигнэсэн активын харьцаа >12% 13.91% 17.39% 15.96% 17.65%

Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт >25% 51.92% 43.65% 44.48% 49.50%

Гадаад валютын нээлттэй позици болон өөрийн хөрөнгийн

харьцаа (нэгж валютаар)

<-/+15% -0.73% 13.02% 10.34% 9.10%

Гадаад валютын нээлттэй позици болон өөрийн хөрөнгийн

харьцаа (нийт)

<-/+40% 7.58% 13.97% 21.49% 9.80%

17

Page 18: ЖИЛИЙН ТАЙЛАН 2018 - capitronbank.mn · Энэ нь “Капитал”, “Электрон” хэмээх хоёр үгний ... Худалдаа Аж Үйлдвэрийн

Н И Й Г М И Й Н Х А Р И У Ц Л А ГА

Байгаль орчинд ээлтэй банк

Бүтээлч Монгол ирээдүйн төлөө

Капитрон банкны ажилтнууд Туул голын эрэг

орчмын бохирдлыг цэвэрлэх ажлыг зохион

байгуулж хамт олноороо байгаль орчноо

хайрлан хамгаалах сайн дурын үйлсэд хувь

нэмрээ орууллаа.

Дэлхийн дулаарал, байгаль цаг уурын өөрчлөлт

болон хүрээлэн буй амьдрах орчны доройтлын

эсрэг тэмцэх нийгмийн хариуцлагын хүрээнд

бид орон даяар өрнөж буй “Жорлонгоо

өөрчилье” төсөлд нэгдэж, Эко жорлонгийн

бүтээгдэхүүнээ хүргэж эхэллээ.

Баян-Өлгий аймгийн үерийн гамшигт өртсөн

ард иргэдэд сэтгэлийн дэм үзүүлж хандив

өргөлөө.

Хүүхэд багачуудын авьяасыг нээн хөгжүүлэх,

ирээдүйд бүтээлч зөв хүнийг төлөвшүүлэх

зорилгоор Монголын Хүүхдийн Ордонтой

хамтран “Хүүхдийн ертөнц” гар зургийн

уралдааныг ивээн тэтгэж хамтран ажиллалаа..

18

Page 19: ЖИЛИЙН ТАЙЛАН 2018 - capitronbank.mn · Энэ нь “Капитал”, “Электрон” хэмээх хоёр үгний ... Худалдаа Аж Үйлдвэрийн

Н И Й Г М И Й Н Х А Р И У Ц Л А ГА

Өмнөговь аймгийн залуу зохион бүтээгч

хүүхэд багачуудаа дэмжиж, “Шилдэг загвар”

техник спортын тэмцээнийг ивээн тэтгэлээ.

Хүүхэд багачуудад санхүүгийн боловсрол

олгох, хуримтлалтай иргэн болгоход чиглэгдсэн

төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин, Монголын

банкны холбоо, ХБНГУ-ын Хадгаламжийн

банк, Хадгаламжийн даатгалын корпораци

зэрэг байгууллагуудтай хамтран ажиллалаа

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын бүрэн

дунд сургуулийн сурагчдад зориулан “Хүүхэд

хөгжлийн төв” байгуулж, тус сургуулийн

захиргаанд хүлээлгэн өглөө.

Өмнөговь аймгийн 1 дүгээр сургуулийн

сурагчдад зориулан “Эрдэм төгөл”

цогцолборыг санаачлан бүтээн байгуулж,

сургуулийн удирдлагад албан ёсоор хүлээлгэн

өглөө.

19

Page 20: ЖИЛИЙН ТАЙЛАН 2018 - capitronbank.mn · Энэ нь “Капитал”, “Электрон” хэмээх хоёр үгний ... Худалдаа Аж Үйлдвэрийн

Н И Й Г М И Й Н Х А Р И У Ц Л А ГА

Оюутан залуусын хөгжлийг дэмжигч

Спортыг дэмжигч банк

СЭЗИС-ийн Санхүүгийн Удирдлагын Тэнхимийн

25 жилийн ойн нэрэмжит “Монгол Улсын

санхүүгийн зах зээл, хөгжлийн гарц” сэдэвт

эрдэм шинжилгээний бага хурлыг ивээн

тэтгэлээ.

Оюутан залуусын оюуны хөгжлийг дэмжих,

тэдний сурч хөгжих таатай орчныг бүрдүүлэхэд

дэмжин МУИС-ын Санхүүгийн тэнхимийг

тохижуулахад дэмжлэг үзүүллээ.

Залуу хүн бүрт үнэ цэнэтэй шинэ санааг

түгээх зорилготой зохион байгуулагддаг

“TEDxChinggisCity2018” үйл ажиллагааг

дэмжин ажиллалаа.

Нийслэлийн Ерөнхий Боловсролын

Сургуулиудын дунд зохион байгуулагддаг

“Дуулиан 2020” заалны хөлбөмбөгийн

тэмцээнд 3-р сургуулийн хүүхдүүдийг ивээн

тэтгэлээ.

20

Page 21: ЖИЛИЙН ТАЙЛАН 2018 - capitronbank.mn · Энэ нь “Капитал”, “Электрон” хэмээх хоёр үгний ... Худалдаа Аж Үйлдвэрийн

Н И Й Г М И Й Н Х А Р И У Ц Л А ГА

Капитрон банк Монголын хөлбөмбөгийн

спортыг хөгжүүлэх үйлсийг дэмжин, “Атлетик

220” хөлбөмбөгийн клубын Ерөнхий ивээн

тэтгэгчээр дахин ажиллаж байна.

Капитрон банк нь Монголын Боксын Холбооны

Ерөнхий ивээн тэтгэгч, Топ түнш байгууллагаар

ажилладаг бөгөөд, боксын спортыг хөгжүүлэх,

хүүхэд залуусыг эрүүл чийрэг, тэвчээртэй

зөв хүн болгон төлөвшүүлэхэд өөрийн хувь

нэмрээ оруулахын зэрэгцээ боксын нэр

хүндтэй томоохон тэмцээн уралдаануудыг

ивээн тэтгэсээр байна.

Өмнөговь аймагт болсон Ахмад шатарчдын

аварга шалгаруулах тэмцээнийг ивээн

тэтгэлээ.

“Монголын эмэгтэйчүүдийн сагсан

бөмбөгийн хөгжил” ТББ-аас зохин байгуулсан

Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн УАШТ-

нд оролцогч “Капитрон” багийг дэмжин

ажиллалаа.

Канадын элчин сайдын яамнаас зохион

байгуулсан “Монгол дахь хоккейн өдрүүд-2019”

арга хэмжээг ивээн тэтгэлээ.

21

Page 22: ЖИЛИЙН ТАЙЛАН 2018 - capitronbank.mn · Энэ нь “Капитал”, “Электрон” хэмээх хоёр үгний ... Худалдаа Аж Үйлдвэрийн

Н И Й Г М И Й Н Х А Р И У Ц Л А ГА

Энтертайнмент салбарыг дэмжигч банк

МУСТА, дуучин Б.Баярцэцэгийн “Нежность”

театр тоглолтыг дэмжин ажиллалаа.

Капитрон банк нь Гэрэл плас медиа групптай

хамтран өглөө бүрийг шинэхэн мэдээ, шинэлэг

хөтөлбөрөөр эхлүүлдэг “Эх орны өглөө”

контент, Монголын бизнесийн салбарт төрөн

гарч буй залуу энтрепренёр, манлайлагчдыг

нийгэмд таниулах зорилготой “Урагшаа

Монгол” контентыг үзэгчдийн хүртээл

болголоо.

Капитрон банк 2018 жилийн тайлан22

Page 23: ЖИЛИЙН ТАЙЛАН 2018 - capitronbank.mn · Энэ нь “Капитал”, “Электрон” хэмээх хоёр үгний ... Худалдаа Аж Үйлдвэрийн

Бид таны төлөө хором бүр шинэчлэгдсээр байна...

Капитрон банк нь зах зээлд өрсөлдөхүйц, уян хатан нөхцөлтэй бүтээгдэхүүнийг Монгол Улсын

иргэн бүрт хүргэхийн тулд арилжааны банкуудын зээлийн хүү, хадгаламжийн хүү, харилцагчийн

сэтгэл ханамж, зан төлөвийг тодорхойлох судалгаа зэргийг хийхийн зэрэгцээ банкны чадварлаг

мэргэжилтнүүдийнхээ туршлагад суурилсан, харилцагчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн шинэ

бүтээгдэхүүн үйлчилгээ, хөтөлбөрүүдийг зах зээлд нэвтрүүлсээр байна.

Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ

Зээл: Герман улсын KFW банкны төслийн

зээл, ЖДҮ эрхлэгчдэд зориулсан “Азийн

хөгжлийн банк”-ны эх үүсвэртэй, Зээлийн

батлан даалтын сангийн төслийн зээл,

хуучин автомашины зээл, малчны зээл,

эргэлтийн хөрөнгө барьцаалсан зээл

зэрэг зээлийн бүтээгдэхүүнүүдийг шинээр

нэвтрүүллээ.

Төлбөрийн карт: Олон улсын ЮнионПэй

карт, банкнаас олгосон зээлийн лимитийн

хүрээнд төлбөр тооцоо гүйцэтгэх, сар бүр

эргэн төлөх боломжтой Кредит картыг

шинээр зах зээлд нэвтрүүллээ.

Цахим банк: Дэвшилтэд технологид

суурилсан Смарт банк үйлчилгээг шинээр

зах зээлд нэвтрүүлснээс гадна интернэт

банкны үйлчилгээг боловсронгуй болгон

шинэчлэн сайжруулж, харилцагчиддаа

дижитал банкны шинэ боломжуудыг олгож

эхэллээ.

ПОС, АТМ төхөөрөмж: Капитрон банк

харилцагчиддаа ойртож үйлчлэх зорилгын

хүрээнд картаар үйлчлэгч байгууллагуудын

тоо болон бэлэн мөнгөний хэрэгцээг

шийдвэрлэх орлого, зарлагын АТМ

төхөөрөмжийн тоогоо эрчимтэй нэмэн

ажиллаж байна.

Даатгалын зуучлал: Даатгалын

зуучлалын бүтээгдэхүүнийг гаргаж, шинэ

программын системийг нэвтрүүллээ.

Монголын даатгалын салбарт тэргүүлэгч

байгуулалгуудтай хамтран ажиллах гэрээг

байгуулж, даатгалын зуучлалыг банкны

9 салбар нэгжээр дамжуулан үзүүлж

эхэллээ.

Харилцагчийн үйлчилгээ: Харилцагчийн

үйлчилгээний ажилтнуудын дүрэмт хувцас

шинэчлэгдэж, шинэ өнгө төрхтэйгээр

харилцагчиддаа үйлчилж эхэллээ.

Түүнчлэн харилцагчийн мэдээллийн CRM

системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж,

харилцагчийн үйлчилгээний чанарыг

ахиуллаа.

Урамшуулалт аян: Харилцагчдын дунд

хэрэглээний зээлийн аян, бизнесийн

зээлийн аян болон хадгаламжийн

урамшуулалт хөтөлбөрүүдийг банкны бүх

салбар, нэгжүүдээр дамжуулан зохион

байгууллаа.

Өмнөговь хөтөлбөр: Бид Монгол

Улсын алслагдсан аймаг, сум бүрийн

хэрэглэгчдэд хүрч ажиллахыг зорьдог

ба уул, уурхайг түшиглэн ажиллаж буй

харилцагчдынхаа хэрэгцээ, шаардлага

хүсэлтийг үндэслэн Өмнөговь аймагт

“Өмнөговь хөтөлбөр”-ийг 2 дахь жилдээ

амжилттай хэрэгжүүллээ.

23

Page 24: ЖИЛИЙН ТАЙЛАН 2018 - capitronbank.mn · Энэ нь “Капитал”, “Электрон” хэмээх хоёр үгний ... Худалдаа Аж Үйлдвэрийн

Харилцагчдын санхүүгийн

хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн

зарим бүтээгдэхүүний нөхцөлийг

өрсөлдөхүйц, уян хатан болгох

зорилтыг тавин ажиллалаа.

Хэрэглээний зээлийн нөхцөлийг

сайжруулсаны зэрэгцээ бизнес

эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгч,

баялаг бүтээгчдийнхээ их эрэлт

хэрэгцээг хангах зорилгоор

шуурхай зээл, бизнесийн

зээл болон төслийн зээлийн

бүтээгдэхүүнийг хамгийн таатай

нөхцөлөөр олгосоор байна.

Капитрон банк нь 2018 онд

Монгол улсын хэмжээнд 45

салбар нэгжээр дамжуулан

банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг

харилцагчдад тав тухтай

орчинд түргэн, шуурхай хүргэж

ажиллалаа. Банк нь үйлчилгээний

цар хүрээг өргөжүүлж, өнгөрсөн

онд 5 нэгжийг шинээр байгуулж, 3

нэгжийн байршлыг илүү оновчтой

байршилд шилжүүллээ.

Капитрон банк 2018 онд

291.9 тэрбум төгрөг, 4.3 сая

ам.долларын зээл олгосноос

230.1 тэрбум төгрөг, 7.7 сая

ам.долларын зээл төлөгджээ.

ӨРСӨЛДӨХҮЙЦ НӨХЦӨЛ СУВГИЙН ӨРГӨЖИЛТ ЗЭЭЛ ОЛГОЛТ

Кап

итр

он б

анк

201

8 ж

или

йн

тай

лан

2 0 1 8 о н д 2 9 1 . 9 т э р б у м т ө г р ө г, 4 . 3 с а я а м . д о л л а р ы н з э э л

о л г о с н о о с 2 3 0 . 1 т э р б у м т ө г р ө г, 7 . 7 с а я а м . д о л л а р ы н з э э л

т ө л ө г д ж э э .

24

Page 25: ЖИЛИЙН ТАЙЛАН 2018 - capitronbank.mn · Энэ нь “Капитал”, “Электрон” хэмээх хоёр үгний ... Худалдаа Аж Үйлдвэрийн

- Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллаж,

хамтран ажиллах гэрээний дагуу тус сангаас 8 зээлдэгчид 3.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олголоо.

- Төрийн мэдээллийн ХУР системийг банкны бүх салбаруудад нэвтрүүлж, Үндэсний дата төвөөс 8 төрлийн харилцагчийн

мэдээллийг хурууны хээгээр авдаг боллоо.

- Стандарт Хэмжил Зүйн Үндэсний Төвтэй алт, үнэт металыг худалдан авах цэгийг ажиллуулах хамтран ажиллах гэрээг

байгууллаа. Энэхүү ажлын үр дүнд “Үнэт металлын сорьц тогтоох лаборатори” нэг цэгийн үйлчилгээний төвд алт, үнэт металыг

худалдан авах “Дархан стандарт” тооцооны кассыг шинээр нээж, алт олборлогч аж ахуй нэгж байгууллага, иргэдэд илүү ойртон

ажиллаж байна.

- Хас банктай синдикат зээлээр хамтран ажиллахаар Хамтран ажиллах гэрээг байгууллаа.

- Дэлхийн дулаарал, байгаль цаг уурын өөрчлөлт болон хүрээлэн буй амьдрах орчны доройтлын эсрэг тэмцэхээр дуу хоолой

болж байгаа “Жорлонгоо өөрчилье” төсөлд нэгдэж, “Нутгийн шийдэл” ТББ-тай хамтран ажиллаж эхэллээ.

- Монгол Даатгал, Ард, Хаан, Практикал, Гэр, Бодь зэрэг даатгалын байгууллагуудтай хамтран ажиллах гэрээг үзэглэж,

даатгалын зуучлал эрхлэх үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хангалаа.

- Монголбанк, Хөгжлийн банк, Монголын Ипотекийн Корпораци, ЗБДС, Боловсролын зээлийн сангийн төсөл хөтөлбөрүүдийг

хэрэгжүүлэн, хамтран ажиллаж байна.

- Харилцагчдад санхүүгийн боловсрол олгох, мэдээлэл, сургалт зөвлөгөөг хүргэх зорилгоор Монголын банкны холбоо,

Монголын Банк Санхүүгийн академи, Хадгаламжийн даатгалын корпораци, Германы хадгаламжийн банк, Монголбанк болон

бусад байгууллагаас зохион байгуулагддаг “Бид Банкир” аян, “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян”, “Би хэрхэн хадгалдаг

вэ?“ форум, “Дэлхийн хуримтлалын өдрийн нэгдсэн арга хэмжээ”, “Цахим эринд, цахим төлбөр тооцоо аян” зэрэг үйл

ажиллагаанд хамтран ажиллаж, амжилттай оролцлоо.

Н а й д в а р т а й х а м т ы н а ж и л л а г а а б и д н и й

б а х а р х а л

Капитрон банк 2018 жилийн тайлан

Хамтын ажиллагаа

25

Page 26: ЖИЛИЙН ТАЙЛАН 2018 - capitronbank.mn · Энэ нь “Капитал”, “Электрон” хэмээх хоёр үгний ... Худалдаа Аж Үйлдвэрийн

Ул а а н б а а т а р х о т / г а з р ы н з у р а г /

М о н г о л у л с / г а з р ы н з у р а г /

САЛБАР НЭГЖ, АТМ БАЙРШИЛ

26

Page 27: ЖИЛИЙН ТАЙЛАН 2018 - capitronbank.mn · Энэ нь “Капитал”, “Электрон” хэмээх хоёр үгний ... Худалдаа Аж Үйлдвэрийн

Ажлын бүтээмжийг дээшлүүлэх, санал

санаачлагыг нэмэгдүүлэх зорилгоор шат

дараалсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж

байна.

- Хөдөлмөрийн зах зээлээс 98 ажил

горилогчийг сонгон шалгаруулж, ажлын

байраар ханган ажиллалаа.

- Банкиндаа үр бүтээлтэй ажиллаж байгаа

чадварлаг, мэргэшсэн ажилтнуудын

тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг

нэмэгдүүлж, ажилтнуудын орон сууц,

цалин, зээлжих эрхтэй картын зээлийн

таатай боломжийг олгож, журмын дагуу

хэлэлцэн шийдвэрлэж байна.

- Ажилтнуудын эрүүл мэнд, бие бялдарт

анхаарал тавьж, “Эрхэм баян, эрүүл мэнд”

эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх

үзлэгийг зохион байгуулдагаас гадна

банкны спорт хороогоор дамжуулан

нийт ажилтнуудын дунд явган аялал,

сагсанбөмбөг, шатар, ширээний теннис

зэрэг спортын тэмцээн уралдааныг зохион

байгууллаа.

- Хүний нөөцийн удирдлагын систем Green

ERP программыг нэвтрүүлж, ашиглалтыг

сайжруулан ажилласаар байна.

- Ажилтнуудын идэвхжүүлэх, сэтгэл

ханамжтай ажиллах нөхцөлийг

Капитрон банкны ололт амжилтын үндэс нь тухайн салбартаа нарийн мэргэшиж

туршлагажсан чадварлаг ажилтнууд билээ. Капитрон банк нь ажилтнуудыг сурч

хөгжих боломжоор хангах, өрсөлдөхүйц цалин урамшуулал олгох, нийгмийн асуудлыг

дэмжин шийдвэрлэх, эрүүл таатай орчин нөхцөлийг бий болгож, мэргэжлийн чадварлаг

хамт олныг бүрдүүлэн үр бүтээлтэй, санаачлагатай, тогтвортой ажиллах бодлогыг

хэрэгжүүлж байна.

К А П И Т Р О Н Б А Н К

Хүний нөөцийн удирдлага

ХҮН И Й НӨӨЦ И Й Г Б ОД Л О ГО О Р Д Э М Ж И Н БҮТ Э Э М Ж И Й Г Н Э М Э ГДҮҮЛ ЭХ Ч И ГЛ ЭЛ Э Э Р :

Кап

итр

он б

анк

201

8 ж

или

йн

тай

лан

нэмэгдүүлэх үүднээс Төв офиссын

ажилтнуудыг баасан гаригт чөлөөт

хувцастай ажиллах өдрийг бий болголоо.

- Банк санхүү, эдийн засгийн чиглэлийн

их, дээд сургуулийн оюутнуудад

зориулсан нээлттэй өдөрлөг, уулзалтанд

оролцох, салбар нэгжүүдэд хуваарилан

дадлагажуулах, түүнчлэн шилдэг

оюутнуудыг дэмжих, татан ажиллуулах

бодлогын хүрээнд тэднээс сонгон

шалгаруулалт хийх, шинээр ажил олгох

зэргээр холбогдох ажлуудыг зохион

байгуулан ажиллаж байна.

- Ажилтнуудыг урт хугацаанд ажиллуулах,

идэвхжүүлэлт урамшуулал, түүнд чиглэсэн

бодлогыг боловсруулах зорилгоор сэтгэл

ханамжийн судалгааг авч үнэлэлт дүгнэлт

өгч, цаашдын бодлогын үйл ажиллагаандаа

тусган ажиллаж байна.

- Ажилтнуудыг гэр бүлээрээ хамт

олонтойгоо баярлах, нөхөрсөг уур

амьсгалыг бүрдүүлэх зорилгоор “Бяцхан

Капитрончууд” гэр бүлийн өдөрлөг болон

гар зургийн уралдааныг зохион байгууллаа.

- Бид багийн спортоор сонирхон

хичээллэдэг банкны спортлог ажилтнуудыг

дэмжин ажилласаар байна. Тухайлбал,

Капитрон банк 2018 онд банкны салбарын

хамгийн том тэмцээнүүдийн нэг “Бид

Банкир” банк хоорондын хөлбөмбөгийн

АШТ, Нийслэлийн футзалын АШТ-д

амжилттай оролцон түрүүлж, аваргын

шилжин явах цомыг өргөлөө. Түүнчлэн

Капитрон банкны ажилтнууд болох МУ-

ын сагсанбөмбөгийн шигшээ багийн

тамирчин, ОУХМ П.Болортулга, Спортын

дэд мастер Б.Болдбаатар нар Индонез

улсад болсон Азийн Спортын ХVIII Их

наадамд сагсанбөмбөгийн 5х5 төрөлд

амжилттай оролцлоо.

27

Page 28: ЖИЛИЙН ТАЙЛАН 2018 - capitronbank.mn · Энэ нь “Капитал”, “Электрон” хэмээх хоёр үгний ... Худалдаа Аж Үйлдвэрийн

НИЙТ АЖИЛТНЫ ТОО

ТӨВ БАНКИНД

УДИРДАХ АЖИЛТАН

ШИНЭ АЖИЛЛАГСДЫН ТОО

ХҮҮХЭД АСРАХ БОЛОН УРТ ХУГАЦААНЫ ЧӨЛӨӨТЭЙ АЖИЛТАН

ДУНДАЖ НАС

НИЙСЛЭЛИЙН САЛБАРТ ОРОН НУТГИЙН САЛБАРТ

ЭРЭГТЭЙ ЭМЭГТЭЙ388 44%

15949

32.898

28

45

21

131 103

56%

НАС

А Ж И Л Т Н У УД Ы Н О Р ОЛ ЦО О, СУ Р ГА Л Т, ХӨГ ЖҮҮЛ ЭЛ Т И Й Г Н Э М Э ГДҮҮЛ ЭХ Ч И ГЛ ЭЛ Э Э Р :

- Банкаараа бахархах үзлийг бий болгох,

“Капитронлог” сэтгэлгээтэй баг хамт олон

бүрдүүлэх, хамтдаа хөгжихөд хүн бүрийн

оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Ментор

хөтөлбөр”-ийг хэрэгжүүллээ.

- Ажилтнуудын шинэ санал, санаачлагыг

илрүүлэх, хоорондын мэдлэг, мэдээлэл,

туршлага хуваалцах, банкиндаа үр өгөөжөө

өгөх төслийг нэвтрүүлэх зорилгоор

байгууллага дотор шинээр байгуулагдсан

“Иновацийн клуб”, “Судлаачдын клуб” зэрэг

сонирхолын бүлгүүдийг дэмжин ажиллаж

байна.

- Банкны 2018 оны модуль сургалтын

хөтөлбөрийг шинэчлэн, сургалт төлөвлөх,

зохион байгуулах, сургалтын дараах үр дүнг

тооцох зэрэг банкны дотоодын сургалтын

үйл ажиллагааг цогц хэлбэрээр хөгжүүлэн

ажиллалаа.

- Банкны харилцагчийн менежерүүдэд

зориулсан “Бүтээлч харилцагчийн

менежер” дотоодын цогц сургалт,

“Талент менежмент” ХХК-тай хамтарсан

сургалт, судалгааны “Engaged Manager”

чадавхжуулах аян, төсөл хөтөлбөрийг

хэрэгжүүллээ.

- Үйл ажиллагааны чиглэл бүрээс банкны

25 ажилтныг насанд хүргэгчдийн заах ур

чадвар олгох “Сэдэлжүүлэгч сургагч багш”

бэлтгэх төсөлд амжилттай хамруулан

сертификатжууллаа.

- Ажилтнуудын ур чадварыг хөгжүүлэх,

мэргэшүүлэх чиглэлээр банкны тухайн

газар хэлтэс, нэгжийн зүгээс иргэдийн

банк, мэдээлэл технологи, комплайнс,

эрсдэлийн удирдлага, маркетингийн

сургалтуудыг зохион байгууллаа.

- Түүнчлэн шинэ ажилтнуудад зориулсан

“Капитронжуулах хөтөлбөр”, фронт

офиссын ажилтнуудын “Найрсаг

теллер” сэдэлжүүлэх сургалтыг тогтмол

зохион байгуулахын зэрэгцээ Банк нь

даатгалын зуучлалын үйлчилгээг явуулах

болсонтой холбогдуулан “Даатгалын

зуучлалын эрх олгох сургалт”-нд хамруулж

сертификатжууллаа.

- Ажилтнуудын мэдлэг, чадвар,

хандлагыг системтэйгээр өөрчлөн

хөгжүүлэх, ажилд нь мэргэшүүлэх, шинэ

мэдлэг олгох зорилгоор Монголбанк,

Монголын банкуудын холбоо, Монголын

банк санхүүгийн академи, Германы

хадгаламжийн банк зэрэг байгууллагаас

зохион байгуулсан сургалтуудад идэвхтэй

хамрагдлаа.

28

Page 29: ЖИЛИЙН ТАЙЛАН 2018 - capitronbank.mn · Энэ нь “Капитал”, “Электрон” хэмээх хоёр үгний ... Худалдаа Аж Үйлдвэрийн

Тайлант жилд бид гадаад харилцаагаа

өргөжүүлэх, хамтын ажиллагааг

сайжруулах чиглэлээр дараах ажлуудыг

хийлээ.

- БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Баошанг банктай корреспондент харилцаа тогтоож, юань, амдоллар, еврогийн

ностро дансыг нээснээс гадна ОХУ-ын Транскапитал банкинд рубль, амдоллар, еврогийн ностро данс шинээр

нээлгэлээ.

- Зээлийн шугам нээлгэх ажлын хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Өвөр Монголын банк, Баошанг банкуудад санхүүгийн

үзүүлэлтүүд, зээл түүнтэй адилтгах активийн тоон үзүүлэлтүүдийг танилцуулж, зээлжих зэрэглэл тогтоолгосон.

Баошанг банкинд 20.0 сая юань, Өвөр Монголын банкинд 30.0 сая юаны хэмжээтэй нэг жилийн хугацаатай олон

транчаар ашиглах, цаашид сунгагдах нөхцөлтэй зээлийн шугам тус тус нээгдсэн.

- Өвөр Монголын банк дахь шугамын ашиглалтыг эхлүүлж, банкны хувьд бүтцийн санхүүжилтийн анхны хэлцлийг

амжилттай гүйцэтгэлээ. Ингэснээр Капитрон банк нь бүтцийн санхүүжилтийн схемийн тусламжтайгаар харилцагч аж

ахуйн нэгж байгууллагуудын санхүүгийн хэрэгцээг хангах боломжтой боллоо.

- Өмнөговь салбарын харилцагчийн БНХАУ-аас импортлож буй уул уурхайн зориулалтын машин техникийн хэсэгчилсэн

санхүүжилтийг Өвөр Монголын банкны шугаман санхүүжилтээс дамжуулан гүйцэтгэлээ.

- Герман улсын KFW банкны эх үүсвэрээр Монгол Улсын экспортын чиглэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийг

дэмжих төслийн хэрэгжүүлэгч банк болсон.

- Европийн Сэргээн Босголт Хөгжлийн Банктай онлайн сургалтын платформ байгуулж, жижиг дунд үйлдвэрлэгчдийг

дэмжих санхүүжүүлэх үйл ажиллагаанд хүний нөөцийн чадавхийг сайжруулах сургалтыг зохион байгуулахаар боллоо.

К а п и т р о н б а н к н ь о л о н

у л с ы н б а н к х о о р о н д ы н

S . W. I . F. T с ү л ж э э г а ш и г л а н

г а д а а д ы н 6 у л с ы н 1 0 г а р у й

к о р р е с п о н д е н т б а н к т а й

х а р и л ц а н х а м т р а н а ж и л л а ж ,

х а р и л ц а г ч и й н г а д а а д

т ө л б ө р т о о ц о о г т ү р г э н

ш у у р х а й , н а й д в а р т а й

г ү й ц э т г э н а ж и л л а ж б а й н а .

Т ү ү н ч л э н б и д д э л х и й г

х а м а р с а н ө р г ө н с ү л ж э э

б ү х и й х а м г и й н ш у у р х а й ,

н э р х ү н д б ү х и й M o n e y G r a m

м ө н г ө н г у й в у у л г ы н

ү й л ч и л г э э т э й х а м т р а н

а ж и л л а д а г.

К А П И Т Р О Н Б А Н К

Гадаад харилцаа хамтын ажиллагаа

29

Page 30: ЖИЛИЙН ТАЙЛАН 2018 - capitronbank.mn · Энэ нь “Капитал”, “Электрон” хэмээх хоёр үгний ... Худалдаа Аж Үйлдвэрийн

Корреспондент банкууд

Raiffeisen Bank International AG, Vienna Austria RZBA AT WW GBR, EUR

Kookmin Bank, Seoul Korea CZNB KR SE USD, KRW

Sumitomo Mitsui Banking Corporation, Tokyo Japan SMBC JP JT JPY

Agricultural Bank of China Limited, Huhhot China ABOC CN BJ 050 USD, CNY

Industrial & Commercial Bank of China Limited, Huhhot China ICBK CN BJ NMA USD, CNY

Bank of Inner Mongolia, Hohhot China HSSY CN BH USD, CNY

International Bank for Economic Co-operation, Moscow Russia IBEC RU MM USD, EUR, RUB

UniCredit Bank, Moscow Russia IMBK RU MM USD, RUB

Sberbank, Moscоw Russia SABR RU MM USD, EUR, RUB

Industrial Bank, Huhhot China FJIB RU MM USD, CNY

Baoshang Bank, Baotou China BTBC CN BJ CNY, USD, CNY

Transkapital Bank, Moscow China TJSC RU MM USD, EUR, RUB

30

Page 31: ЖИЛИЙН ТАЙЛАН 2018 - capitronbank.mn · Энэ нь “Капитал”, “Электрон” хэмээх хоёр үгний ... Худалдаа Аж Үйлдвэрийн

Капитрон банк нь тайлант онд олон улсын стандарт шаардлагад нийцсэн

дэвшилтэд техник технологи, программ хангамжийг үйл ажиллагаандаа

ашиглан харилцагчиддаа банкны үйлчилгээг чанартай, түргэн шуурхай

хүргэх, дотоод үйл ажиллагааг автоматжуулах, ажилтнуудын ажлын

бүтээмжийг дээшлүүлэх, банкны мэдээллийн урсгалыг сайжруулах

чиглэлээр анхааран ажиллаж, мэдээлэл технологийн хэд хэдэн төслүүдийг

амжилттай хийж гүйцэтгэлээ.

К А П И Т Р О Н Б А Н К

Мэдээллийн технологи

Кап

итр

он б

анк

201

8 ж

или

йн

тай

лан

- Банкны мэдээллийн урсгалыг сайжруулах, үйл ажиллагааг автоматжуулах, ажилтан бүрийн ажлын

бүтээмжийг нэмэгдүүлэх үндсэн зорилго бүхий My.Capitron дотоод интранет системийг нэвтрүүллээ.

- Мерчант байгууллагын түр дансыг тодорхой цагуудад хаалт хийж, тухайн үлдэгдлийг депозит данс руу

шилжүүлэх процессыг автоматжуулж нэвтрүүллээ.

- Grapebank банкны үндсэн системийн дата мэдээллийг оператор гар аргаар нөөц архив авдаг байсан

бол энэхүү үйл явц автоматаар хийгддэг боллоо.

- Хүний нөөцийн удирдлагын Green ERP системийг ашиглалтыг сайжруулж, цалингийн модулийг бүрэн

ашиглалт орууллаа.

- Санхүүгийн хөрөнгө, өр төлбөрийн эргэн төлөгдөх хугацааны тайлан, Монголбанкинд хүргүүлдэг

“Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаатай холбоотой тайлан” зэрэг 10

орчим тайлангийн автоматжуулах ажлыг гүйцэтгэлээ.

- ODOO ERP-аас модуль нэвтрүүлж, үндсэн интранетийн системтэй уялдуулах ажил хийгдлээ.

- Харилцагч нарт автоматаар имэйл болон мессеж илгээх программ, ЗМС-д мэдээлэл илгээх программ,

УБЕГ-ын хөдлөх хөрөнгийн системд барьцааны мэдээлэл нийлүүлэх програм зэрэг 5 програмын

шинэчлэлтийг хийж хөгжүүллээ.

Банкны бүх төрлийн үйл ажиллагааг автоматжуулах чиглэлээр

31

Page 32: ЖИЛИЙН ТАЙЛАН 2018 - capitronbank.mn · Энэ нь “Капитал”, “Электрон” хэмээх хоёр үгний ... Худалдаа Аж Үйлдвэрийн

- Банкны үндсэн системийн мэдээллийн санг RAC технологид бүрэн шилжүүлснээр тасралтгүй

ажиллагааны баталгаа 2 дахин өсч, мэдээлэл боловсруулах хурд 4-5 дахин нэмэгдлээ.

- Банкны интернэтийн үндсэн холболтыг нөөц шугамтай болгох ажлын хүрээнд G-mobile компанитай

хамтран ажиллаж байна.

- Дэлхийн тэргүүлэгч брэнд болох Checkpoint Firewall төхөөрөмжийг интернет холболт, кибер халдлага

болон мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалтанд ашиглаж эхэллээ.

- Үндсэн болон дэд системүүдийн найдвартай байдлыг сайжруулах зорилгоор 5 серверийг шинэчлэлээ.

- Банкны ажилтнуудын 40 орчим компьютерыг шинэчлэх ажил хийгдлээ.

- Бизнесийн тасралтгүй байдлын төлөвлөгөө, мэдээллийн системийн онцгой байдлын үед ажиллах

төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.

Мэдээлэл технологийн шийдэл, хамтын

ажиллагааны дэмжлэг, эрсдлийн удирдлага,

нийцүүлэлт, Мэдээлэл технологтой холбоотой

гэрээний удирдлага

Банкны ажилтнуудад тулгарч

буй МТ-ийн болон системийн

асуудлыг шийдэх

Банкны үндсэн, дэд системийн

тасралтгүй ажиллагааг хангах

Бизнес нэгжүүдээс ирүүлсэн

бүтээгдэхүүн, үйлчилгээний

сайжруулалт, хөгжүүлэлт,

төслийн удирдлага

Датаг үйл ажиллагаа, шийдвэр

гаргалтанд ашиглах нөхцөл

бүрдүүлэх

- Erxes.CRM системийг нэвтрүүлснээр банкны харилцагчийн үйлчилгээг шинэ төвшинд гаргах нөхцөл

бүрдлээ.

- Төрийн мэдээллийн ХУР системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглаж байна.

- Банк хоорондын их дүнтэй гүйлгээний RTGS V2 шинэчлэлийн ажлыг гүйцэтгэлээ.

- SWIFT системийн шинэчлэлийг хийж, хэрэглэгчийн эрхийг нэмэгдүүлснээр гадаад гуйвуулгын

үйлчилгээнд ахиц гарлаа.

- Даатгал зуучлалын үйлчилгээг гаргах, түүнтэй холбоотой шинэ системүүдийг шинээр нэвтрүүллээ.

- Кредит карт болон гар утас, бусад төхөөрөмжийг ашиглан дэлхийн хаанаас ч төлбөр тооцоо хийх

мобайл аппыг шинэчлэн нэвтрүүллээ.

Тасралтгүй найдвартай үйл ажиллагааг хангах чиглэлээр

Цахим бүт ээгдэхүүн болон шинэ системүүдийн нэвтрүүлэх чиглэлээр

32

Page 33: ЖИЛИЙН ТАЙЛАН 2018 - capitronbank.mn · Энэ нь “Капитал”, “Электрон” хэмээх хоёр үгний ... Худалдаа Аж Үйлдвэрийн

Капитрон банк 2018 жилийн тайлан

Зээлийн бодлого

Капитрон банк нь Эрсдэлийн удирдлага болон

зээлийн бодлогын чиглэлээр гурван шатны

хамгаалалтын бүсийг хамруулдаг бөгөөд

эрсдэлийн удирдлагын тогтолцоо, засаглалыг

сайжруулах, бодлого, чиглэлийг боловсронгуй

болгохын зэрэгцээ олон улсын стандарт,

шаардлагад нийцэхүйц үйл ажиллагааг

хэрэгжүүлэхэд анхааран ажилласаар байна.

Зээлийн эрсдэл

Капитрон банк нь эрсдэлийг удирдах

нэгдсэн журам, үйл ажиллагааны эрсдэлийн

удирдлагын журам, банкны нэр хүндийн

Капитрон банкны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа нь эрсдэлийн удирдлагын ил тод

нээлттэй зохистой сайн засаглалыг хэрэгжүүлэх замаар банкны зорилго, зорилтуудад нөлөөлж

болзошгүй эрсдэл, үр дагаварыг тодорхойлох, үнэлэх, хянах, тайлагнах эрсдэлийг удирдах үүднээс

эрсдэлийн удирдлагын стратеги, бодлого, журам, арга аргачлалыг боловсронгуй болгон бүхэлд нь

тогтмол шинэчлэн сайжруулж олон улсын стандартад нийцүүлэн ажиллаж байна.

К А П И Т Р О Н Б А Н К

Эрсдэлийн удирдлага

Эрсдэлийн удирдлагын газар нь дараах чиглэлээр Капитрон банкны эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэн ажилладаг. Үүнд:

- Зээлийн бодлого- Зээлийн эрсдэл- Барьцаа хөрөнгийн үнэлгээ- Зээлийн хороод- Зээлийн хяналт- Зах зээл, хөрвөх чадвар, хүүгийн эрсдэл- Үйл ажиллагааны эрсдэл- Комплайнс- ТоС хөтөлбөр

33

Page 34: ЖИЛИЙН ТАЙЛАН 2018 - capitronbank.mn · Энэ нь “Капитал”, “Электрон” хэмээх хоёр үгний ... Худалдаа Аж Үйлдвэрийн

эрсдэлийн аргачлалын баримт бичиг,

харилцагч байгууллагуудын эрсдэлийн

үнэлгээний журам, барьцаа хөрөнгийн

үнэлгээний журам зэрэг Банкны эрсдэл,

зээлийн бодлогын эрх зүйн баримт бичгийн

сайжруулалт, шинэчлэлтүүдийг хийж,

эрсдэлийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэн

ажиллаж байна.

Банкны системд жишиг болохуйц

эрсдэлийн удирдлагын тогтолцоог

бий болгохын тулд Зээлийн эрсдэлтэй

бүтээгдэхүүний хязгаарлалт, зээлийн

газар дээрх хяналтыг хийхийн зэрэгцээ

эрсдэлийн удирдлагын тайлан, зээлийн

гэрээний автоматжуулалтыг ажлыг

сайжруулсан нь үр дүнгээ өгсөөр байна.

Барьцаа хөрөнгийн үнэлгээ

Банк барьцаа хөрөнгийн үнэлгээний

журам, барьцаа хөрөнгийн үнэлгээний

талаар баримтлах бодлогыг баримтлах,

хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагааг

хянах, хөрөнгийн үнэлгээнд тавигдах

шаардлага, шалгуур нь зээлийн шийдвэр

гаргахад зөвөөр нөлөөлж буй эсэх, банкны

зохистой үйл ажиллагаанд баримтлах

хууль, журамд нийцсэн эсэхэд нийцэх

хяналт тавих зэргээр ажиллаж байна.

Зээлийн хороод

Капитрон банкны зээлийн шийдвэр гаргах

үйл ажиллагаа нь Олон улсын жишигт

нийцсэн байдлаар зохион байгуулагдсан

бөгөөд хараат бусаар шийдвэр гарган

ажилладаг.

Зээлийн хяналт

Капитрон банк нь чанартай зээлийн багцыг

бүрдүүлэх, зээлийн үйл ажиллагаанд

үүсч болзошгүй эрсдэлийг эрт илрүүлж

эрсдэлийг бууруулах зорилгоор Зээлийн

хяналтын нэгжийг Эрсдэлийн удирдлагын

харъяанд байгуулсан.

Зах зээл, хөрвөх чадвар, хүүгийн эрсдэл

Энэ чиглэлийн хүрээнд гадаад валютын

ханш, хүүгийн эрсдэлүүдийг нэгтгэн

удирддаг, түүнчлэн энэхүү эрсдэлийг

үнэлэх, тооцоолох арга аргачлалыг

илүү сайжруулан хөгжүүлж, найдвартай

аргачлал мөн эсэхийг буцаан шалгадаг.

Хүүгийн эрсдэлийн удирдлагын хүрээнд

хүүнд мэдрэмтгий актив пассив, жигнэсэн

дундаж хугацаа, GAP шинжилгээ,

хүүний мэдрэмжийн шинжилгээ, хүүний

эрсдэлийн зэргийн тооцоолол болон

хүүний стресс тестийн шинжилгээ зэргийг

хийж гүйцэтгэж байна. Мөн дотооддоо

мөрддөг хүүний эрсдэлийн стратеги,

хязгаарлалтын хэрэгжилтийн биелэлтэд

тогтмол хяналт тавин ажиллаж байна.

Ирээдүйд үүсч болзошгүй нөхцөл

байдлын талаархи төсөөлөлд тулгуурлан

хөрвөх чадварын зохистой харьцаа

үзүүлэлтүүдийг тооцон түүний биелэлтэнд

Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ), Актив

Пассивын Удирдлагын Хороо (АПУХ)

тогтмол хяналт тавьж ажилладаг.

Монголбанкнаас тавьдаг шалгуур үзүүлэлт,

дотооддоо мөрддөг зах зээлийн стратегийн

хэрэгжилтэд хяналт тавьж, эрсдэл даах

чадварыг стресс тестийн шинжилгээгээр

шууд, шууд бус, дам нөлөөллийг

тооцоолохоос гадна макро эдийн засгийн

орчны шинжилгээ зэргийг хийж гүйцэтгэн

АПУХ-нд дохиолж, тайлагнан ажилладаг.

Үйл ажиллагааны эрсдэл

Банк нь үйл ажиллагааны эрсдэлийн

стратегийг хүний нөөц, мэдээллийн

технологи, бүтээгдэхүүн үйлчилгээ, дотоод

процесийн гэж ангилан Төлөөлөн удирдах

зөвлөлөөр батлуулан мөрдөн ажиллаж

байна.

Үйл ажиллагааны эрсдэлийн мэдээллийн

баазыг тогтмол шинэчилж, үүсч буй болон

үүсч болзошгүй эрсдэлийг нэгж тус бүрээр

тодорхойлон, эрсдэлийг хурдан шуурхай

дохиолох, бууруулах арга хэмжээг авдаг.

Комплайнс

Капитрон банк нь үнэт зүйлс болох үнэнч

харилцагч, гадаад, дотоодын хөрөнгө

оруулагчид, чадварлаг хамт олон, сэтгэл

ханамжтай хувь нийлүүлэгчид тэдгээрийг

санхүүгийн гэмт хэрэгт өртөх эрсдэлээс

урьдчилан сэргийлэх зорилгоор Олон

улсын хууль тогтоомж, Монгол Улсын хууль,

журамд нийцсэн эрхзүйн баримт бичгийг

боловсруулан үйл ажиллагаанд мөрдөн,

эрсдэлийн үнэлгээний арга аргачлалыг

сайжруулан ажиллаж байна.

Түүнчлэн бид “Мөнгө угаах терроризмыг

санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” өөрийн

бодлого журмыг Олон Улсын Санхүүгийн

гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага /

FATF/-н зөвлөмж, МУ-н “Мөнгө угаах болон

терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх

тухай” хууль, Монголбанкны дэргэдэх

Санхүүгийн Мэдээллийн албанаас гаргасан

журам, зааварчилгаа, зөвлөмжийн хүрээнд

боловсруулан үйл ажиллагаандаа мөрдөн

ажиллаж байна.

Тогтвортой Санхүүжилтийн Хөтөлбөр

Капитрон банк нь Ногоон эдийн засаг,

Монгол Улсын тогтвортой хөгжил, нийгэм

эдийн засагт ээлтэй эерэг үр дүн авчирах

төсөл хөтөлбөр бизнесийг дэмжин

ажиллагч банк юм. Тус банкны эрсдэлийн

удирдлагын тогтолцооны нэг хэсэг

тогтвортой санхүүжилтийн хэсэг бөгөөд

бид харилцагчийн болон гуравдагч тал,

ханган нийлүүлэгч байгууллагуудын үйл

ажиллагаанаас учирч болох байгаль орчин,

нийгмийн эрсдэлийг тодорхойлж, түүнд

тулгуурлан эрсдэлийг удирдах, бууруулахад

чиглэсэн оновчтой, үр дүнтэй урьдчилан

сэргийлэх дотоод бодлого, журмыг 2015

онд батлан, 50 сая төгрөг буюу түүнээс

дээш дүнтэй, 12 сар буюу түүнээс дээш

хугацаатай бүх төрлийн бизнесийн

зориулалттай зээлийн хүсэлт ирүүлсэн

харилцагчийн үйл ажиллагаанд БОНЭ-ийн

түвшин тогтоох анхан шатны эрсдэлийн

үнэлгээг хийн үйл ажиллагаандаа мөрдөн

ажиллаж байна.

Капитрон банк нь Монгол Улсын Тогтвортой

Санхүүжилтийн гишүүн байгууллагын

хувьд ТоС-ийн байгаль орчноо хамгаалах,

манлайлан үлгэрлэх зарчмыг хэрэгжүүлэн

ажиллаж, байгаль орчинд ээлтэй

төсөл хөтөлбөр болон бусад нийгмийн

хариуцлагын ажлуудыг дэмжсээр ирсэн.

Тухайлбал, Бид Туул голын эрэг орчмын

бохирдлыг цэвэрлэх нэг өдрийн аян,

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих,

хүүхдийн эмнэлгүүдэд утлагын аппратат

бэлэглэх гэх мэт ажлыг зохион байгуулж,

34

Page 35: ЖИЛИЙН ТАЙЛАН 2018 - capitronbank.mn · Энэ нь “Капитал”, “Электрон” хэмээх хоёр үгний ... Худалдаа Аж Үйлдвэрийн

хамт олноороо байгаль орчноо хайрлан хамгаалах сайн дурын үйлсэд хувь нэмрээ оруулсан.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Тогтвортой санхүүжилтийн холбоотой хамтран Ногоон зээлийн бүтээгдэхүүнийг санхүүжүүлэх

хөтөлбөрт нэгдэн орсон. Түүнчлэн БОНЭ-ийн эрсдэлийн үнэлгээг хийж байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж, Олон улсын санхүүгийн

корпораци (IFC)-тай хамтран сургалт зохион байгууллаа.

Монголын Ногоон санхүүгийн корпораци (Тогтвортой санхүүжилтийн холбоо)-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж,

Олон улсын Green climate fund (GCF)-д хүргүүлэв.

ЭУГ-аас санаачлан банкны ажилтнуудын хандиваар амьсгалын замын халдварт өвчний тархалт их байгаатай холбогдуулан ачаалал

ихтэй хүүхдийн эмнэлэг болох СХД, ХУД-н хүүхдийн эмнэлэгүүдэд утлагын аппарат, утлагын эмийг хандив болгон өгч, асрах газар

болон зорилтот бүлгийн хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг бэлэглэх үйл ажиллагааг зохион байгуулсан.

Мөн зээл хариуцсан ажилтнуудаа байгаль орчин, нийгмийн эрсдэлийн менежментийн чиглэлийн чадавхжуулах сургалт, семинаруудад

тогтмол хамруулахад онцгойлон анхаарч ажиллаж байна.

К А П И Т Р О Н Б А Н К

Эрсдэлийн удирдлага

35

Page 36: ЖИЛИЙН ТАЙЛАН 2018 - capitronbank.mn · Энэ нь “Капитал”, “Электрон” хэмээх хоёр үгний ... Худалдаа Аж Үйлдвэрийн

Капитрон банк 2018 жилийн тайлан

Бид харилцагчиддаа үнэлэгдсэн, олон улсад танигдсан, өндөр

бүтээмжтэй, хурдан хөрвөх чадвартай, итгэл даахуйц,

тэргүүлэх үйлчилгээтэй санхүүгийн байгууллага байх болно.