сурган хүмүүжүүлэх зөвлөгөө 3

2
Анги удирдах ба биеийн хэл / үггүй харилцаа/ Биеийн хэл гэдэг нь хүмүүсийн харилцааны явцад хэрэглэдэг үйл хөдөлгөөн юм. Биеийн хэлийг сайн хэрэглэдэг хүмүүс зорилгодоо илүү амархан хүрдэг. Биеийн хэлийг амжилттай хэрэглэх нь тухайн хүнд эерэг нөлөө үзүүлэх хүчин зүйлийн нэг нь байдаг. Хүмүүс сэтгэл санаагаа үг ярианаас илүү биеийн хэлээрээ илэрхийлдэг. Хүмүүсийг сайтар ажиглавал тэдний үйл хөдөлгөөн ямар их зүйлийг хэлж байдгийг олж харах болно. Тэр ч битгий хэл биеийн хэл нь үг ярианы хүрэлцээгүй, хангалтгүй үед илүү их нөлөөтэй байдаг. Сэтгэл санаагаа илэрхийлэх хамгийн сайн арга барилын нэг бол биеийн хэл байдаг. Ангид орохоосоо өмнө анхаарах зүйл: Анхаарал: Мэдрэхүй цаг хугацааг даган хөдөлгөөнд орохыг анхаарал гэж болно. Хүн хүссэн үедээ анхаарлаа төвлөрүүлж чаддаг. Багш сурагчиддаа анхаарлаа төвлөрүүлэхэд нь туслах хэрэгтэй. Сурагчийн асуусан асуултыг анхааралтай сонсож хариулах хэрэгтэй. Нүдээр ойлголцох: Ангид харилцаа холбоо тогтоохдоо сурагчид руугаа байнга харж байх. Сурагчдын нүд рүү харах ньтэдэнд: •Багш намайг үнэлж байна. •Багш надад хайртай. •Би багшийн хувьд чухал сурагч мөн. •Багш надтай харьцах дуртай байна гэсэн сэтгэгдлийг төрүүлнэ. Нүдээр харьцах харьцаа нь 3 секундээс хэтрэхгүй байвал сайн. Удаан хугацаагаар нүдээрээ

Upload: hanbogd

Post on 14-Jul-2015

2.366 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: сурган хүмүүжүүлэх зөвлөгөө 3

Анги удирдах ба биеийн хэл / үггүй

харилцаа/

Биеийн хэл гэдэг нь хүмүүсийн харилцааны явцад хэрэглэдэг

үйл хөдөлгөөн юм. Биеийн хэлийг сайн хэрэглэдэг хүмүүс

зорилгодоо илүү амархан хүрдэг. Биеийн хэлийг амжилттай

хэрэглэх нь тухайн хүнд эерэг нөлөө үзүүлэх хүчин зүйлийн нэг нь байдаг. Хүмүүс сэтгэл

санаагаа үг ярианаас илүү биеийн хэлээрээ илэрхийлдэг. Хүмүүсийг сайтар ажиглавал тэдний

үйл хөдөлгөөн ямар их зүйлийг хэлж байдгийг олж харах болно. Тэр ч битгий хэл биеийн хэл нь

үг ярианы хүрэлцээгүй, хангалтгүй үед илүү их нөлөөтэй байдаг. Сэтгэл санаагаа илэрхийлэх

хамгийн сайн арга барилын нэг бол биеийн хэл байдаг.

Ангид орохоосоо өмнө анхаарах зүйл :

Анхаарал:

Мэдрэхүй цаг хугацааг даган хөдөлгөөнд орохыг анхаарал гэж болно. Хүн хүссэн үедээ

анхаарлаа төвлөрүүлж чаддаг. Багш сурагчиддаа анхаарлаа төвлөрүүлэхэд нь туслах хэрэгтэй.

Сурагчийн асуусан асуултыг анхааралтай сонсож хариулах хэрэгтэй.

Нүдээр ойлголцох:

Ангид харилцаа холбоо тогтоохдоо сурагчид руугаа байнга харж байх. Сурагчдын нүд рүү харах

ньтэдэнд:

•Багш намайг үнэлж байна.

•Багш надад хайртай.

•Би багшийн хувьд чухал сурагч мөн.

•Багш надтай харьцах дуртай байна гэсэн сэтгэгдлийг төрүүлнэ.

Нүдээр харьцах харьцаа нь 3 секундээс хэтрэхгүй байвал сайн. Удаан хугацаагаар нүдээрээ

Page 2: сурган хүмүүжүүлэх зөвлөгөө 3

харьцах нь эсрэг талын хүнд өөр зүйлийг бодогдуулж болно. Зэрвэс харах нь сурагчдад багш

намайг тоож ч харахгүй байна гэсэн сэтгэгдэл төрүүлнэ. Багш сурагчидтайгаа нүдээрээ

харьцахдаа түүний нүдний хүүхэн хараа руу харах хэрэгтэй. Таныг түүнтэй харьцаж байхад

түүний нүдний хүүхэн хараа жижгэрч байвал хэлсэн зүйл тань сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн

үг. Та хэлсэн үгээ дахин цэгнэж бодох хэрэгтэй юм. Хүүхэн хараа нь томорч байвал зөв байна

гэсэн үг юм. Томорч байгаа нүд тантай санал нэг байгааг илэрхийлнэ.

“Нүд нь зүрх сэтгэлийн толь юм .

Худал хуурмаг гэж юу байдгийг тэд мэдэхгүй .”