лекц 4

14
Ухаантай хүн байхгүй юманд шаналахын оронд байгаа юмандаа баясдаг. Демокрит Найруулгын төрөл Хэл бол хүмүүсийн харилцааны хэрэглүүр. Хүмүүс бүхий л амьдралаа ямар нэгэн харилцааны дунд өнгөрөөдөг бөгөөд энэхүү харилцааны үүрэг зорилго нэг нэгнээсээ ялгаатай. Эндээс л найруулгын хэв маяг, төрөл гэсэн ухагдахуун, ойлголт гарч ирнэ. Найруулгын төрлийн тухай ойлголт шууд бий болчихоогүй, хэл шинжлэлийн ухааны хөгжлийн тодорхой үеийг дамжсаар хөгжиж ирсэн. Найруулгыг эртний Грек, Ромд уран илтгэх ухаан гэж ойлгож, харин эртний Энэтхэгт хэл ярианг чимэглэх хэрэглүүр гэж тодорхойлж байв. Тэгвэл Дундад зууны үеэс найруулгыг уран зохиолтой холбон тайлбарлах болсон байна. Найруулгын төрлөөр олон эрдэмтэн тухайлбал, Орос, Чех, Америкийн эрдэмтэд А.Х.Востоков, В.В.Виноградов, М.Н.Кожина нар судалгаа хийжээ. Мөн энэ талаар судалгаа хийсэн Б.Ренчин, Я.Цэвэл, Ц.Сүхбаатар, Ш.Гаадамба нарын зэрэг монголын олон судлаач эрдэмтдийг дурдаж болно. Орчин үеийн найруулга зүйн ухаан гол хоёр судалгааны хүрээг хамарна. Нэгдүгээрт. Хэлний найруулгын хэрэглүүр, түүнийг хэрэглэх арга Хоёрдугаарт. Найруулгын төрөл, өөрөөр хэлбэл хэрэгт гүйцэтгэж буй үүргийг судалдаг юм. Найруулга зүйн ухааны түүхэнд найруулгыг ангилахдаа янз бүрийн зарчим баримталж байлаа. Өөр өөрөөр ангилж, Жишээ нь: XYIII зууны үеийн Оросын суут эрдэмтэн М.В.Ломоносов: Дээд Дунд Доод гэж найруулгыг анх удаа 3 ангилсан байна. Дээд – бүх нийтийн өргөн хэрэглэдэг үгс

Upload: lha-bolorerdene

Post on 01-Jun-2015

14.439 views

Category:

Documents


1 download

TRANSCRIPT

Page 1: лекц 4

Ухаантай хүн байхгүй юманд шаналахын оронд байгаа юмандаа баясдаг.Демокрит

Найруулгын төрөл

Хэл бол хүмүүсийн харилцааны хэрэглүүр. Хүмүүс бүхий л амьдралаа ямар

нэгэн харилцааны дунд өнгөрөөдөг бөгөөд энэхүү харилцааны үүрэг зорилго нэг

нэгнээсээ ялгаатай. Эндээс л найруулгын хэв маяг, төрөл гэсэн ухагдахуун, ойлголт

гарч ирнэ.

Найруулгын төрлийн тухай ойлголт шууд бий болчихоогүй, хэл шинжлэлийн

ухааны хөгжлийн тодорхой үеийг дамжсаар хөгжиж ирсэн. Найруулгыг эртний Грек,

Ромд уран илтгэх ухаан гэж ойлгож, харин эртний Энэтхэгт хэл ярианг чимэглэх

хэрэглүүр гэж тодорхойлж байв. Тэгвэл Дундад зууны үеэс найруулгыг уран зохиолтой

холбон тайлбарлах болсон байна.

Найруулгын төрлөөр олон эрдэмтэн тухайлбал, Орос, Чех, Америкийн эрдэмтэд

А.Х.Востоков, В.В.Виноградов, М.Н.Кожина нар судалгаа хийжээ. Мөн энэ талаар

судалгаа хийсэн Б.Ренчин, Я.Цэвэл, Ц.Сүхбаатар, Ш.Гаадамба нарын зэрэг монголын

олон судлаач эрдэмтдийг дурдаж болно.

Орчин үеийн найруулга зүйн ухаан гол хоёр судалгааны хүрээг хамарна.

Нэгдүгээрт. Хэлний найруулгын хэрэглүүр, түүнийг хэрэглэх арга

Хоёрдугаарт. Найруулгын төрөл, өөрөөр хэлбэл хэрэгт гүйцэтгэж буй үүргийг

судалдаг юм.

Найруулга зүйн ухааны түүхэнд найруулгыг ангилахдаа янз бүрийн зарчим

баримталж байлаа. Өөр өөрөөр ангилж, Жишээ нь: XYIII зууны үеийн Оросын суут

эрдэмтэн М.В.Ломоносов: Дээд

Дунд

Доод гэж найруулгыг анх удаа 3 ангилсан байна.

Дээд – бүх нийтийн өргөн хэрэглэдэг үгс

Дунд – бүх хүн ойлгодог боловч бага хэрэглэдэг үгс

Доод – жинхэнэ ярианы хэлний үгсийг багтаажээ.

Нийгэмд хэлний гүйцэтгэх гол үүргийг харилцах, мэдээлэх, нөлөөлөх гэж үздэг.

Эдгээр үүргийг гүйцэтгэхийн үүднээс түүхэн хөгжлийн явцад хэлний онцгой ялгаа

бүрэлдэн бий болж, хэлбэржин тогтсон нь найруулгын төрөл буюу хэрэг үүрэгт

найруулга юм. Сүүлийн үед найруулгын төрлийг ангилж байгаа эрдэмтдийн гол гол

саналыг авч үзье. Д.Розенталь, М.Теленкова нар

1. Бичгийн найруулга

Page 2: лекц 4

2. Ярианы найруулга гэж ангилсан. Хүснэгтээр харуулбал:

гэж ангилаад уран зохиолын найруулга нь бичгийн найруулгад хамаарах боловч бичгийн найруулгын бусад төрөлтэй нэг эгнээнд таарахгүй гэж үзжээ.

Тэгвэл эрдэмтэн В.В.Виноградов: 1. Бичгийн найруулга. Энэ нь дотроо /Албан бичгийн, шинжлэх ухааны

зохиолын нийтлэлийн найруулга/2. Ярианы найруулга гэж ангилсан байна.3. Уран зохиолын

Эрдэмтэн М.Н.Кожина найруулгын төрлийг аман ба бичгийн хэлбэрээр нь:1. Ярианы2. Уран зохиолын3. Албан бичгийн гэж ангилсан байна.4. Шинжлэх ухааны5. Нийтлэлийн

Монголын эрдэмтэн Ш.Гаадамба:1. Ажил хэргийн2. Эрдэм шинжилгээний 3. Нийтлэлийн гэж ангилжээ.4. Уран зохиолынЭрдэмтэн Ц.Сүхбаатар: 1. Албан бичгийн2. Сонин нийтлэлийн3. Шинжлэх ухааны гэж ангилсан байна.4. Уран зохиолын5. Ярианы гэж ангилсан.

Өнөөдөр орчин цагийн монгол хэлний найруулгын төрлийг бид дараах ангиллын дагуу авч үзэх болно. Үүнд:

Найруулгын төрөл

Ярианы найруулгаБичгийн найруулга

Албан бичгийн найруулга

Нийтлэлийн найруулга

Шинжлэх ухааны зохиолын найруулга

Уран зохиолын найруулга

Page 3: лекц 4

1. Албан бичгийн хүрээнд харилцааны үүрэг гүйцэтгэдэг албан бичгийн найруулга

2. Шинжлэх ухааны хүрээнд харилцааны үүрэг гүйцэтгэдэг шинжлэх ухааны зохиолын найруулга

3. Нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын хүрээнд харилцааны үүрэг гүйцэтгэдэг сонин нийтлэлийн найруулга

4. Ахуйн хүрээнд хүмүүсийн өдөр тутмын харилцаанд санал бодлоо солилцоход нь үүрэгтэй ярианы найруулга

5. Урлаг, уран зохиолын хүрээнд яруу хэрэглүүр, уран дүрслэлийн үүргийг чухалчилдаг уран зохиолын найруулга гэж ерөнхийд нь хуваадаг.

Ярианы найруулга

Хүний хэл яриа бол даруй тэр хүний дүр төрх, зан чанарын илэрхийлэл болдог. Иймд хэл яриандаа анхаарах нь зөв.

Зөв яриаг тодорхойлох нэг зүйл бол ярианы найруулга, хэм хэмжээ юм.

Зөв ярианд танил дотно хүмүүсийн ойр зуурын харилцан ярианаас гадна нийтийн өмнө үг хэлэх, илтгэл, шүүмж тавих хүртэл ордог.

Хэл ярианд байх ёстой зөв чанарыг найруулга зүйч Ц.Сүхбаатар дараах 10 зүйлээр тогтоожээ. Үүнд:

1. Хэл ярианы зөв чанар. Энэ нь үгийн учир утгын хувьд зөв сонгож, хэрэглэх ойлголт юм.

2. Хэл ярианы онч чанар. Энэ бол ярьж буй хүн санаагаа оновчтой гаргах гэсэн санаа юм.

3. Хэл ярианы тов тодорхой чанар. Энэ нь уг яриаг сонсогч хэн боловч тодорхой ухаж авч чадахуйц байх чанар юм.

4. Хэл ярианы учир зүйн уялдаат чанар. Энэ нь уг яриа логик сайтай байна гэсэн үг юм.

5. Хэл ярианы эгэл жирийн чанар. Үүнийг уг яриа нэмэр хачиргүй байна гэсэн санаа гэж ойлгож болно.

6. Хэл ярианы товч, нягт байх чанар. Энэ нь ач холбогдолгүй давтаж, нуршихгүй чанар

7. Хэл ярианы цэвэр ариун чанар. Яриандаа этгээд, бүдүүлэг үг хэллэг, харь үг аль болох хэрэглэхгүй байх.

8. Хэл ярианы яруу сайхан, дүрслэг, чанар. Энэ нь сонсогчид сэтгэл хөдлөн хүлээж авахуйцаар дүрслэг сайхан ярих чадвар юм.

9. Хэл ярианы сонсголонт, чимэгтэй байх чанар. Энэ нь хүнд сонсголонтой, сэтгэлд нийцтэй байх чанар.

Page 4: лекц 4

10.Хэл ярианы баялаг чанар. Энэ бол баялаг, олон төрөл, хэв шинжийг хэрэглэж чаддаг байх.

Хүмүүс бие биетэйгээ харилцах явцад үүссэн аман ярианы найруулгыг ярианы найруулга гэнэ.

Ярианы найруулгын төрөлд хар яриа, боловсон яриа ба утга

зохиолын ярианы найруулга, аман ярианы найруулгууд орно.

1. Хар ярианд утга зохиолын хэлэнд нийцэхгүй, хэлний үгийн сангийн

идэвхгүй үгсийн бүрэлдэхүүнд ордог үг хэллэг орсон хэл яриаг

хэлнэ. Жишээ нь: нулих, гөрөх, цохих гэх мэт соёлч боловсон

хүмүүсийн өдөр тутмын ярианд огт ордоггүй.

2. Боловсон яриа буюу утга зохиолын боловсронгуй яриа нь утга

зохиолын хэлний хэм хэмжээний дагуу зохиож найруулсан яриаг

хэлнэ.

3. Аман ярианд хоршил яриа, зөвлөгөө, зарлал, тайлбар зэрэг

урьдчилан бичиж бэлтгэдэггүй, чөлөөтэй яриаг оруулдаг.

Мөн аман бичгийн яриа гэж байдаг. Үүнд:

Илтгэл, тайлан, лекц, шүүмжлэл зэрэг орно. Аман бичгийн яриа нь

найруулгын шинжээрээ аман яриа, бичгийн хэл 2-ын дундын шинжтэй

байдаг.

Ярианы найруулгын онцлог

- Урьдчилан бэлтгэдэггүй- Өгүүлбэрийн зохион байгуулалт, үг сонголтын хувьд нарийн чанд биш

- Дохио зангаа, сэтгэлийн хөдөлгөөн гэх мэт хэлний бус арга

хэрэглүүрийг ашигладаг.

- Ярианы хэл нь өөрийн үгийн сантай. Тэр нь бичгийн хэлнээс ялгардаг.

Жишээ нь: “тарган” гэхийг зузаан, булиа, мяраатай гэх мэт. Мөн мал

зал, малгай залгай гэх мэт үгс бичгийн хэлэнд бараг ордоггүй.

- Хоршоо үг их хэрэглэдэг.

- Зарим дагавар, нөхцөл идэвхтэй хэрэглэгддэг. Жишээ нь: Үйл үгийн

бүрмөсөн үйлдэх байдлын “-ч, -чих”, олноороо үйлдэх байдлын “–

цгаа”, сэтгэлийн өнгө аяс илэрхийлэх “–хан” залгавар ярианы хэлэнд

идэвхтэй ордог.

- Дутуу, гүйцэд, урт, богино хэлбэрийн өгүүлбэр их орно.

Page 5: лекц 4

ЯРИАНЫ НАЙРУУЛГА

Ярианы найруулгын онцлог

Ярианы хэл

Боловсон яриаХар яриа

Утга зохиолын хэлэнд төдий л нийцэхгүй, үгийн сангийн идэвхгүй үгсийн бүрэлдэхүүнд ордог бүдүүлэг, этгээд үг хэллэг орсон хэл яриаг хар яриа гэнэ.

Утга зохиолын хэлний хэм хэмжээний дагуу зохиож найруулсан албаны болон соёлч боловсон хүмүүсийн өдөр тутмын яриаг боловсон яриа гэнэ. Өөрөөр хэлбэл этгээд , гажууд үггүй, төв энгийн яриаг боловсон яриа гэнэ.

Үг зүйн онцлог ОЦМХ-ний зарим дагавар,

нөхцөл идэвхтэй хэрэглэгддэг. Жишээ нь: -чих,-схий, -цгаа, -аад, -сан гэх мэт . Маш элбэг

Сэтгэлийн аяс илтгэсэн –хан дагавар идэвхтэй хэрэглэгддэг.

Байдлын нөхцөл давхарлан орсон тохиолдол цөөнгүй. Жишээ нь: чих-л-даа, чилдаа гэх мэт

Өгүүлбэр зүйн онцлогӨгүүлэгчийн ярих чадвар ярих зүйлээ урьдчилан бэлдсэн

эсэхээс шалтгаална. Бүрэн бус өгүүлбэр ихтэй. Хэлэх зорилгоор янз бүр

Үгийн сангийн онцлог Өөрийн гэсэн үгийн сантай Давтан зэрэгцсэн нийлмэл үг

их орно. Өгүүлэхүүнийг туслах үгээр

хэлбэржүүлэх Зарим хэвшмэл хэлц их Дуудлагын онцлог маш их

(хэлний хэмнэлт, авиазүйн хувирал)

Үгийн сангийн онцлог Өөрийн гэсэн үгийн сантай Давтан зэрэгцсэн нийлмэл үг

их орно. Өгүүлэхүүнийг туслах үгээр

хэлбэржүүлэх Зарим хэвшмэл хэлц их

Page 6: лекц 4

Албан бичгийн найруулга

Албан бичгийн найруулгыг монгол хэлэнд биеэ даасан төрөл болгон үздэг.

Албан харилцааны үүрэг гүйцэтгэж байгаа баримт бичгийн хэл найруулгыг албан

бичгийн найруулга гэнэ. Улс, нам, олон нийтийн байгууллагын хооронд, эдгээр

байгууллага иргэдийн хоорондын харьцаанд хэрэглэж байгаа тогтоол, зарлиг, тушаал,

захирамж, албан даалгавар, удирдамж, протокол, албан тоот, төлөвлөгөө, тайлан,

илтгэл, акт, гэрээ, тодорхойлолт, мэдээлэл, хууль дүрэм, заавар, өргөдөл зэргийн

хууль эрх, гадаад харьцаа, санхүүгийн баримт бичгийн хэл найруулга хамаарна.

Эдгээр нь тус бүрдээ өөр өөрийн онцлогтой байхын зэрэгцээ нийтлэг шинжтэй байдаг

бөгөөд уг шинжээр нь найруулгын нэгэн төрөл болгодог. Албан бичгийн хэл нь утга

зохиолын хэлэнд хамаарч, түүний хэм хэмжээг нарийн чанд баримталж байх ёстой.

Монголчууд албан бичиг үйлдэж, хөтлөх эртний сайхан уламжлалтай билээ. XIII

зуунаас ч өмнө албан бичиг хөтөлж, үйлдэж байсан баримт нотолгоо байдаг. XII-XIY

зууны үеийн албан баримт бичиг сэлтийг шүүн тунгааж үзэхэд тэр үед мөр тэтгэх,

мөрийн хоорондын зайг тааруулах, он цагийг тэмдэглэх, тамга дарах зэрэг нь тогтсон

байжээ. Хэл найруулга нь ч тогтсон өөрийн гэсэн онцлогтой дүрэм журамтай болжээ.

Ер нь ч монголчууд албан бичгийн найруулгыг ихэд чухалчилж, эрхэмлэн үздэг байжээ.

Албан бичгийг үйлдэхдээ тухайн төрийнхөө албан ёсны хэл, үсэг бичгээр бичдэг

журамтай байв. Албан бичгийг тогтсон журмын дагуу алдаа мадаггүй үйлдэх ёстой. Тэр

бол хууль мэт байв. /Ямар нэг алдаа гаргаж болохгүй гэсэн үг/ (Ялангуяа албан

бичгээр харилцах байгууллага, хувь хүний тухай)

Аль ч нутагт албан бичгийг нийт монголчуудын дагаж мөрдөж байсан бичгийн

хэлний үгээр бичих журамтай байв. Ингэснээр олон монголчуудад өөр хоорондоо

саадгүй ойлголцдог байв.

Бичгийн эхийг түүнд мэргэшсэн эх зохиогч түшмэл зохиодог байсан.

Хуучин албан бичигт харилцагч албан газар, хүмүүсийн дээд, доод ялгааг

нарийн тусгадаг байв. Тухайлбал, адил эрхтэй албан газар, хүмүүсийн хооронд

харилцах бичгийг “илгээх бичиг”, тухайн байгууллага хүнээс дээд байгууллага, хүнд

явуулах бичгийг “өргөх бичиг”, эзэн хаандаа өргөх бичгийг “айлтгах бичиг”, дээд газар,

Өгүүлбэр зүйн онцлогӨгүүлэгчийн ярих чадвар ярих зүйлээ урьдчилан бэлдсэн

эсэхээс шалтгаална. Бүрэн бус өгүүлбэр ихтэй. Хэлэх зорилгоор янз бүр

Үгийн сангийн онцлог Өөрийн гэсэн үгийн сантай Давтан зэрэгцсэн нийлмэл үг

их орно. Өгүүлэхүүнийг туслах үгээр

хэлбэржүүлэх Зарим хэвшмэл хэлц их

Page 7: лекц 4

тушаалтнаас доод газар, тушаалтанд явуулах бичгийг “тушаах бичиг” гэх мэтээр

найруулдаг байжээ.

Албан бичгийн найруулгын онцлог- Тогтсон стандарт загвартай- Албан бичгийн найруулгын өөрийн гэсэн хүрээний үгтэй- Уран дүрслэл хэрэглэдэггүй- Бодит байдал тусгагдсан- Баримттай- Үнэн магадлалтай- Гадаад үгийг нэр томъёоны хүрээнд хэрэглэдэг- Утга зүйн хувьд захирах, хүсэх баймж илэрсэн- Сэтгэлийн хөдөлгөөн илэрдэггүй- Утга зохиолын хэлний хэм хэмжээнд захирагддагҮг зүйн онцлог талаас нь авч үзвэл: Жинхэнэ нэр албан бичигт хамгийн олон

тохиолддог. Жинхэнэ нэрийг дангаар нь хэрэглэхээс гадна орон нутаг, эдийн засаг,

шинжлэх ухаан гэх мэтээр нэрийн хоршоо байдлаар ихээхэн хэрэглэдэг. Үйл үг албан

бичигт хэрэглэгдэх тоогоороо жинхэнэ нэрийн дараа орно. АБН-гад задлаг аргаар

илэрхийлсэн одоо цагийн хэлбэрийг ихээхэн ашигладаг. Жишээ нь: “үзэж байна,

шаардаж байна, дэмжиж байна” гэх мэт. АБН нь үйл үгийн захирах хүсэх хэлбэрийг

хэрэглэх талаар онцллог шинжтэй. Зарлиг, тогтоол, тушаалд “-сугай”, уриа уриалгад “-

тугай, -гтун” нөхцөл албан бичгийн найруулгад чухал үүрэгтэй. Тооны нэрийг ихэвчлэн

тоо хэмжээ, цаг хугацаа, дэс дараа зэрэг тоон мэдээллийг заахад хэрэглэнэ. Албан

бичигт буй тоон мэдээлэл тодорхой, барагцаалсан бус байх шаардлагатай учир тойм,

тодорхой тооны нэр төдий л тохиолдохгүй.

Утга зүйн онцлогийн хувьд албан бичгийн найруулга сайн, муу болох нь үгийн

утгыг оновтой зөв тохируулсан эсэхээс ихээхэн шалтгаалдаг. Бичиг зохиолын нэг хоёр

үг хэдийгээр бага ялимгүй боловч тэр үгээс түмэн утга цацарч болдог. Үг бүхэн утгатай.

Нэг үг хэчнээн ч олон утгыг илэрхийлж болно. Тухайлбал:” МХ-ний товч тайлбар толь”-

д авах гэдэг үгийн 60 орчим утгыг тайлбарласан байна. Албан бичигт аливаа үг

ихэвчлэн шууд утгаараа орно. Үгийг голдуу жирийн утгаар хэрэглэхээс бус дүрсмэл

утгыг голчилдоггүй. Дүрсмэл утга нь юм үзэгдлийг жирийн байдлаас нь гоёчлон

дөвийлгөн харуулдаг шинжээрээ уран зохиол зэрэгт уран дүрслэлийн хэрэглүүр болдог

бол албан бичигт өөр байдаг. Энэ нь албан бичгийн энгийн бодитой байх гэсэн

шаардлагатай холбоотой. Албан бичигт үг шууд утгаараа байдаг. Албан бичгийн

найруулгад ойролцоо үгсийн дотроос тухайн бичих зүйлд шаардагдах үгийг сонгон

хэрэглэх боловч энэ нь харьцангуй чөлөөтэй байдаггүй. Ойролцоо утгатай үг бүрийг

албан бичигт дураараа хэрэглэж болдоггүй онцлогтой. Албан бичигт эсрэг үг цөөнгүй

тохиолдох боловч тэдгээрийн ихэнхийг нэр томъёоны шинжтэй үгс эзэлдэг. Тухайлбал,

Page 8: лекц 4

гадаад харилцааны бичигт дайн-энх, гадаад-дотоод, хууль цаазын бичигт эрх-үүрэг,

өмгөөлөгч-яллагч, санхүүгийн баримт бичигт орлого-зарлага, өр-авлага гэх мэт зэрэг

үгс цөөнгүй тохиолдоно. Ижил үгс нь утга буюу агуулгаараа өөр, дуудлага буюу

хэлбэрээрээ адилавтар тул бичиг зохиолд ойролцоо газар орохдоо зааж буй утгаа

бүрмөсөн өөрчлөхгүй ч гэсэн утгыг бүрхэгдүүлэх юмуу, хоёрдуулж болзошгүй. Албан

бичиг нь унших хүнд хоёрдмол утга санаа төрүүлэхгүй, эргэлцээгүй ойлгогдож байх

шаардлагатай бөгөөд чухам үүнээс ижил үгсийг цөөн хэрэглэдэг байна.

Өгүүлбэрзүйн тухайд гэвэл албан бичгийн өгүүлбэрийн ихэнх нь дэлгэрэнгүй

байх ба өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүнээс бүтсэн хураангуй өгүүлбэр тун цөөн байдаг.

Албан бичигт тухайлбал, хууль, дүрэм, заавар зэрэгт батлах, үгүйсгэх өгүүлбэрийг

хэрэглэдэг. Ялангуяа тоочсон өгүүлбэрийг их хэрэглэдгээрээ сонин нийтлэл, уран

зохиолын найруулгаас онцлог юм.

Хэлсэн санаагаа зориуд дуусгалгүйгээр өгүүлбэрээ таслан дутуу орхисон (Хэрэв

би морьтой болоод завтай явсан бол доо ...Д.Н Хөдөө талын үзэсгэлэн) гм төгс бус

өгүүлбэр албан бичгийн найруулгад ордоггүй.

Үгийн сангийн онцлогийн хувьд албан бичгийн үгийн сан өөрийн гэсэн оцлогтой.

Аливаа хэлний үгийн санг хэрэглэх хэмжээгээр нь идэвхтэй, идэвхгүй үгийн сан гэж

ангилан үздэг бөгөөд албан бичигт идэвхтэй үгийн санд хамаарах үгийн хэрэглэдэг.

Ингэснээрээ албан бичиг нийтэд ойлгомжтой байх шаардлага хангадаг. Ямар нэгэн

хэлний үгийн санд эзлэх идэвхтэй үг нь идэвхгүй үгээс цөөн байдаг нь эрдэмтдийн

хийсэн статистик тооцооогоор батлагдсан. Тэгэхлээр албан бичигт идэвхтэй үгийг

хэрэглэдэг тул түүний үгийн сан цөөн үгтэй болох нь мэдээж. Иймээс албан бичигт

хэрэглэгдэх үгийн тоо харьцангуй цөөн, давтаж хэрэглэх үгийн тоо олон байдаг. Албан

бичигт нэг үгийг олон дахин давтаж хэрэглэж болдог нь түүний найруулгын нэг онцлог

юм. Гадаад хэлний үгийг уран зохиолд зохиолын баатрынхаа дүрийг гаргах, түүний хэл

ярианы онцлогийг үзүүлэх зорилгоор найруулгын үүргээр хэрэглэдэг бол албан бичигт

үл хэрэглэнэ. Нийтэд өргөн тархаагүй, зөвхөн тухайн салбарт хэрэглэгддэг нэр томъёо-

мэргэжлийн үг хэллэгийг тэр салбарынх нь албан бчигт хэрэглэж болдог. Этгээд

бүдүүлэг үг хэллэг, нутгийн аялгууны үгийг албан бичигт хэрэглэдэггүй. Түүхэн үг нийт

хүнд ойлгомжгүй байдаг тул түүнийг хамаагүй дур зоргоороо хэрэглэвэл албан бичгийн

бүх нийтэд ойлгомжтой байх шаардлага зөрчигдөхөд хүрнэ. Иймээс түүхэн үгийг

зайлшгүй хэрэглэх болбол тайлбартайгаар хэрэглэдэг.

Page 9: лекц 4

Эрдэм шинжилгээний найруулга

Шинжлэх ухааны болон эрдэм шинжилгээний найруулгын төрөлд бидэнд байнга үйлчилж байдаг хүний мэдлэгийг дамжуулах гол үүрэг бүхий, шинжлэх ухааны салбараар гарч байгаа өгүүлэл, илтгэл, шүүмж, тэмдэглэл, мэдээлэл, гарын авлага, лекц, семинар, зөвлөмж, сурах бичиг, хичээлийн хөтөлбөр, эрдмийн зэрэг горилсон бүтээлүүд цөм багтана. Шинжлэх ухааны зохиол бүтээлийн нэг гол онцлог нь энэ салбарын ямар нэгэн асуудлыг дэвшүүлж, түүнийгээ батлахын тулд онол практикийг хослуулан, үнэн зөв баримттай, судалгааны шинжтэй, учир шалтгааны нарийн дараалалтай, тухайн мэргэжлийн нэр томъёог түлхүү хэрэглэсэн, нэгтгэн дүгнэсэн байдагт оршино.

Эрдэм шинжилгээний зохиолын зорилго нь:Мэдээлэх, нөлөөлөх, итгүүлэх 3 байна.Эрдэм шинжилгээний зохиолын хэл найруулгын үндсэн шинж нь :

1. Учир шалтгааны дараалалтай байх (энэ нь шинжлэх ухааны зохиол доторх  зүйлүүд нарийн дэс дараалалтай, өөр хоорондоо утгын талаар нягт холбоотой, учир зүй сайтайбайх )

2. Тодорхой байх (мэргэжлийн болон нийт хүмүүст ойлгомжтой, тодорхой байх)

3. Оновчтой байх (илэрхийлэх гэсэн санаагаа цөөн үгээр онож өгүүлэх, зохиол доторх ухагдахуун нь нэг утгатай, тэмдэглэж, тэмдэглүүлж буй хоёр зүйл зөрөхгүй, зөрчилгүй байх )

Эрдэм шинжилгээний зохиолын хэл найруулга нь нийт утга зохиолын хэлний хэм хэмжээний дагуу байна. Найруулгын энэ төрөлд учир шалтгааны ухагдахуун, хийсвэр ойлголт, нэр томъёо их ордог нь бусад төрлөөс ялгарах онцлог юм.

Эрдэм шинжилгээний найруулгад баталж нотолж бичсэн зүйл их байдаг.

Page 10: лекц 4

Нэр томъёо: Энэ бол нийгэм -улс төр,соёл урлаг, үйлдвэр, техник, харилцаа холбоо зэрэг, тодорхой шинжлэх ухааны шинэ ойлголт, ухагдахууныг нэрлэсэн үг ба холбоо үг юм.

Мэргэжлийн үг: Нэг мэргэжлийн буюу нэг төрлийн ажил эрхэлдэг хэсэг бүлэг хүмүүсиийн ажил төрөлэй холбоотой, зөвхөн тэдэнд л нэр томъёоны чанартай хэрэглэгдэх үгийг хэлнэ.

Эрдэм шинжилгээний хэл найруулгыг :

a)     Эрдэм шинжилгээний эх

b)     Эрдэм шинжилгээний хялбаршуулсан эх гэж 2 ангилна.

Гол ялгаа нь:

Эрдэм шинжилгээний зохиол

Судалгааны өгүүлэл, илтгэл, эрдэм шинжилгээний шүүмж, тэмдэглэл, товчлол,

зохиолын хураангуй, эрдмийн зэрэг горилсон бүтээл, ганц сэдэвт зохиол багтдаг.

Тухайн шинжлэх ухааны салбарын мэргэжлийн хүмүүст зориулагддаг.

Шинжлэх ухааны нэр томъёо, латин гаралтай үг их орно.

Хэлний яруу хэрэглүүрийг ашигладаггүй бөгөөд үгийг шууд утгаар хэрэглэнэ.

Эрдэм шинжилгээний ихэнх зохиол судалж байгаа зүйлийн

- Онолын үндэслэл- Судлахын ач холбогдол-  Судалгаанаас гарах үр дүн-  Өмнөх эрдэмтдийн судалгааны тойм- Бусдын санал-  Өөрийн санал , баталгаа, нотолгоо-  Дүгнэлт-  Ашигласан ном хэрэглэгдэхүүн гэсэн ерөнхий бүтэцтэй байдаг.Эрдэм шинжилгээний хялбаршуулсан зохиол

Эрдэм шинжилгээний сурталчилгааны өгүүлэл, хялбаршуулсан товхимол, нэвтэрхий

толь бичиг, сургалт заах аргын зөвлөмж, хичээлийн хөтөлбөр, гарын авлага орно.

Мэргэжлийн хүмүүсээс гадна олон нийтэд зориулагдана.

Энгийн ойлгомжтой байх тул гэр томъёо бага орно.

Шинжлэх ухааны ололт амжилтыг танин мэдүүлэх, үнэнийг ойлгуулахаас гадна ухуулга

сурталчилгааны чиглэлтэй, уншигчдад нөлөөлөх нөлөө хүчтэй, итгэл үнэмшилтэй байх

тул хэлний яруу хэрэглүүрийг ашиглаж болно.

Эрдэм шинжилгээний хялбаршуулсан зохиолд бичлэгийн тогтсон хэв загвар төдий л

байдаггүй.

  Эрдэм шинжилгээний найруулгын онцлог

Үг зүйн онцлог

-  Ихэнхдээ жинхэнэ нэр зонхилно.-  Ганц биеийн 1,2-р төлөөний үгийг хэргэлэдэггүй.

Page 11: лекц 4

-  Хийсвэр нэр үг их.-  Үгс нь шууд дарааллаар-  Үйл үг нь одоо цагийн хэлбэрээр ихэвчлэн хэлбэрждэг.-  Анхааруулах захирах сул үг, аялга үг ордоггүй.-  Баталсан баймж утгат нөхцөл бүтээвэр элбэг.

Үгийн сангийн онцлог

-  Шинжлэх ухааны дундын үгс байна.-  Дүрслэх хэрэглүүр утга шилжсэн үг орохгүй.-  Гадаад үг , латин үг хэллэг-  Мэргэжлийн үг-  Үг нэг утгатай, шууд утгаараа байна

Эх цогцолборын онцлог

-  Юмс үзэгдлийн мөн чанар, учир шалтгааныг тайлбарлан тодорхойлсон тоочимж, эргэцүүлэмжийн найруулбарын хэв маяг голлоно-  Тулгуур үгс олон давтагдана.

Өгүүлбэр зүйн онцлог

-  Шалтгаант ба тодотгол гишүүн өгүүлбэртэй нийлмэл өгүүлбэр голлоно.-  Аливаа юмсыг ангилах тодотгох үүрэгтэй хэлхэц их-  Батлах үгүйсгэх, итгүүлэх зорилготой-  Тодорхой бус эзэнт ,эзэн биегүй өгүүлбэр элбэг

Найруулгын үндсэн шинж:

1.    Учир шалтгааны зөв дараалалтай байх2.    Тодорхой оновчтой байх3.    Үнэн бодит байх4.    Хийсвэрлэл ба ерөнхийлөл зэрэг болно.