лекц 5 унб

22
Далд уурхай –I Лекц №-5 СЭДЭВ: УУЛЫН МАЛТАЛТЫГ ХАМГААЛАХ ХЭЛБЭР БА АРГУУД Course instructor – Baljinnyam.E (Mining engineering s

Upload: baljka311

Post on 08-Jan-2017

94 views

Category:

Engineering


6 download

TRANSCRIPT

Далд уурхай –I

Лекц №-5 СЭДЭВ: УУЛЫН МАЛТАЛТЫГ

ХАМГААЛАХ ХЭЛБЭР БА АРГУУД

Course instructor – Baljinnyam.E (Mining engineering school)

ДАЛД УУРХАЙН МАЛТАЛТЫН БЭХЭЛГЭЭ

Далд уурхайн малталтын бэхэлгээнд тавигдах шаарддагаДалд уурхайн малталтын бэхэлгээ нь дараах техникийн болон эдийн засгийн шаардлагуудыг хангасан байх ёстой. Үүнд: Уулын чулуулгийг нураалгүй тогтоон барьж байх Малталтын ашиглалтын бүх хугацааны туршид ажлын аюулгүй нөхцлийг хангаж байх

Үйлдвэрлэлийн процессуудыг гүйцэтгэхэд саад болохгүй байх Аэродинамик эсэргүүцлийг бага байлгах

Course instructor – Baljinnyam.E (Mining engineering school)

Угсарч суурилуулах, бэлтгэхэд хөнгөн хялбар, тээвэрлэх боломжтой ашиглалтын явцад үйлчилгээ засвар хийх, суурилуулах ажлыг механикжуулах боломжтой байх Мөргөцөгт тэсэлгээ хийхэд эвдэрч гэмтэхээргүй

байх Мөргөцөгт ажиллаж байгаа уулын болон тээврийн

машин механизмын ажилд саад болохооргүй байх Малталтын хөндлөн огтлолын талбайг ихэсгэхгүй

байх Малталтанд угсрахад хамгийн бага тооны

элементүүд орсон байх, тэдгээрийг засварлаж солиход хялбар байх

Course instructor – Baljinnyam.E (Mining engineering school)

Ашиглаж дууссан малталтаас бэхэлгээг задлан салгаж авахад хялбар байх

Галд тэсвэртэй, зэврэхгүй байх Бэхэлгээний материалын механик шинж чанарууд харьцангуй тогтвортой байх

Бэхэлгээний материал нь гэнэт деформацид орж эвдэрдэггүй, малталтанд нурал үүсэхээс өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч болохуйц хугацаанд эвдрэл гэмтэл нь мэдэгддэг байх

Сонгон авсан бэхэлгээ нь тухайн уул геологийн нөхцөлд тохирсон байх

Өртгийн хувьд аль болох хямд байх

Course instructor – Baljinnyam.E (Mining engineering school)

Бэхэлгээний ангилал Далд уурхайн малталтын бэхэлгээг дараах байдлаар ангилна. Үүнд:1. ҮНДСЭН МАТЕРИАЛААР НЬ: МОДОН, МЕТАЛЛ,

ТӨМӨР БЕТОН, БЕТОН, ПОЛИМЕР ГЭХ МЭТ. Холимог бэхэлгээ - Жишээ нь: төмөр бетон рамтай, модон тулгууртай, эсвэл металл нуруутай, мөн түүнчлэн модон даруулгатай, метал анкер гэх мэт. Хосолсон бэхэлгээ - Янз бүрийн бэхэлгээний төрлүүдийг хослуулан хэрэглэх. Жишээ нь: Раман бэхэлгээтэй, анкерен бэхэлгээг хослуулах, анкерүүдтай набрызг бетон бэхэлгээ гэх мэт.Course instructor – Baljinnyam.E (Mining engineering school)

2. Малталтын зориулалтаар нь: нээгч малталтын бэхэлгээ бэлтгэл малталтын бэхэлгээ

олборлолтын малталтын бэхэлгээ3. МАЛТАЛТЫН ТӨРЛӨӨР НЬ: хэвтээ малталтын бэхэлгээ налуу малталтын бэхэлгээ босоо малталтын бэхэлгээ

4. Бэхэлгээний ашиглалтын хугацаагаар нь: түр зуурын (үндсэн бэхэлгээ тавих хүртэл хэрэглэнэ) байнгын

Course instructor – Baljinnyam.E (Mining engineering school)

5. Хэлбэрээр нь: бүрэн бүрэн бус (трапец, тэгш өнцөгт, арок, олон өнцөгт, цагираг, эллипс)

6. Ажиллах зарчмаар нь: Хөшүүн Суулттай Нугастай нугастай, суулттай

Хөшүүн бэхэлгээ - суулт хийх болон нугасан холбоос байхгүй, уян харимхай деформацийн хязгаараас цааш деформацлагддаггүй бэхэлгээ юм.

Course instructor – Baljinnyam.E (Mining engineering school)

Суулттай бэхэлгээ - суулт хийх холбоостой, уулын даралтын нөлөөгөөр өөрийн хэмжээ өөрчлөгдөхөд даралтын эсрэг үйлчилгээгээ хадгалж чаддаг бэхэлгээ юм.Нугастай бэхэлгээ - нугасны тэнхлэгийн эргэн тойрон элементүүд нь бие биендээ харьцангуй шилжих хөдөлгөөн хийдэг, нугасан элементтэй бэхэлгээ юм. Нугасан хөдөлгөөнтэй үед өөрийн хамгаалах чадвараа алддаггүй. Суулттай нугастай бэхэлгээ - нугасан болон суулт хийх холбоостой. Нугасаар хөдлөх, суулт хийх үйл ажиллагааг зэрэг гүйцэтгэдэг бэхэлгээ юм.

Course instructor – Baljinnyam.E (Mining engineering school)

7. Хийцийн хувьд: Раман Шигүү байрлуулсан раман бэхэлгээ анкеран бусад

Раман бэхэлгээ - раман бэхэлгээ нь бэхэлгээний нуруу болон тулгуураас бүрдэх бөгөөд зарим үед босго хийсэн байдаг.

Course instructor – Baljinnyam.E (Mining engineering school)

Модон бэхэлгээ Хэрэглэх нөхцөл:Малталтын ашиглалтын хугацаа 2-3 жил байх нөхцөлд хэрэглэнэ. Харин модон бэхэлгээний ашиглалтын хугацааг ихэсгэх зорилгоор химийн бодисоор будсан нөхцөлд 6 жил хүртэл хугацаанд ашиглаж болдог. Давуу тал: Нягт нь их биш Хямд өртөгтэй Боловсруулахад хялбар Энгийн хийцтэй Тээвэрлэх, суурилуулахад хялбар байдаг

Course instructor – Baljinnyam.E (Mining engineering school)

Сул тал нь: Удаан хугацаагаар хэрэглэдэггүй / 2-5 жил/' Галын аюултай бусад материалтай харьцуулахад бага бат бэхтэй

Модон материалын ашиглалтын хугацааг ихэсгэхийн тулд тусгай химийн бодис антисептикаар угааж шингээдэг. /хлорт цинк, фторт натри г.м/

Course instructor – Baljinnyam.E (Mining engineering school)

Модны бат бэх нь шахалт, суналт, хугаралтыг эсэргүүцэх чадвараар тодорхойлогдоно. Бэхэлгээнд хамгийн өргөн хэрэглэгддэг мод нь нарс юм.

Нарс 40% чийглэгтэй, 1 м3 нарс нь ойролцоогоор 18-20 кг давирхайтай. Давирхай их байх нь модон материалыг чийгтэй орчинд хэрэглэхэд гэмтэж муудахаас хамгаалдаг. Нарс нь ямар нэгэн деформацид ороход урьдчилан чимээ өгч хугардаг. Модон материалын бат бэхийн хязгаарыг 3.1-р хүснэгтэд үзүүлэв.

Course instructor – Baljinnyam.E (Mining engineering school)

Хүснэгт 3.1  

Модон материал

 

Модны нягг,кг/

 

Модны бат бэхийн хязгаар, МПа 

Шахалтын 

Хугаралтын Гачуур  430  50  78

Нарс 490 55 100Жодоо 410 47 73Царс 650 65

 110

Course instructor – Baljinnyam.E (Mining engineering school)

Course instructor – Baljinnyam.E (Mining engineering school)

Зураг.3.1. Бэхэлгээний модон материалын төрөла-хагас гуалин, б-хоёр талтай брус, в-дөрвөн талтай цэвэрлэсэн брус, г-дөрвөн талтай хагас цэвэрлэсэн брус, д-банз, 1-зүссэн банз, 2-зүсээгүй банз, 3-зах банз

Course instructor – Baljinnyam.E (Mining engineering school)

3ураг.3.2. Модон бэхэлгээний хийцА -бүрэн бус раман бэхэлгээ, б - бүрэн раман бэхэлгээ, 1- тулгуур, 2- нуруу, З- шаантаг, 4- чигжээс банз, 5- босго

Хэвтээ ба налуу малталтуудад трапец хэлбэрийн бүрэн ба бүрэн бус раман бэхэлгээг гол төлөв хэрэглэдэг. Бүрэн бус раман бэхэлгээ нь нуруу ба хоёр тулгуураас бүрдэнэ.

Харин бүрэн раман бэхэлгээ нь бүрэн бус раман бэхэлгээн дээр босго хийсэн байна. Бүрэн раман бэхэлгээг матгалтын ул хэсгийн чулуулаг сулавтар. Малталтын улнаас даралттай нөхцөлд хэрэглэнэ. Трапец хэлбэрийн модон бэхэлгээний тулгуурын налуугийн өнцөг 80-85° байна.

Course instructor – Baljinnyam.E (Mining engineering school)

Course instructor – Baljinnyam.E (Mining engineering school)

Зураг.З.З. Бүрэн бус раман бэхэлгээг малталтанд байрлуулсан байдал

а-модон рамнуудыг зайтай байрлуулсан байдал, б-модон рамнуудыг шигүү байрлуулсан байдал 1-бэхэлгээний нуруу, 2-бэхэлгээний тулгуур, З-бэхэлгээний модон шаантаг, 4-чигжээс банз, 5-бэхэлгээний тулгуур суурилуулах 10-20см гунтэй нүх

Модон рамнуудын хоорондын зай l =0.5-1.0м байна. Малталтын эргэн тойрны чулуулаг тогтвор муутай нөхцөлд модон рамнуудыг шигүү байрлуулдаг. З.З-р зургийн “а”-д үзүүлсэн бэхэлгээг суулттай раман бэхэлгээ гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл тулгуурын үзүүр хэсгийг шовхолж өгсөн нь уулын даралттай үед малталтын ул хэсэг рүү доош сууж, даралтыг тогтоон барьдаг. Харин 3.3-р зургнйн “б”-д үзүүлсэн бэхэлгээг хөшүүн раман бэхэлгээ гэж нэрлэнэ.

Course instructor – Baljinnyam.E (Mining engineering school)

Course instructor – Baljinnyam.E (Mining engineering school)

Зураг.3.4. Бэхэлгээний элементүүдийг холбох ( - даралтын чиглэл)

А-малталтын тааз, хажуу хананаас даралттай үед, б-малталтын таазнаас даралттай үед, в-малталтын хажуу хананаас даралтгай үед

Course instructor – Baljinnyam.E (Mining engineering school)

3ураг.3.5. Хүч нэмэгдүүлсэн модон раман бэхэлгээний хийц

1- дунд талын тулгуур, 2-гол нуруу, 3-налуу тулгуур, 4- туслах тулгуур

Анхаарал тавьсанд баярлалаа