лекц 5, 6, 7

27
Гуравдугаар бүлэг БАНКНЫ ТОГТОЛЦОО БА БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА Лекц № 5, 6, 7 1. Арилжааны банкны үйл ажиллагаа 2. Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа 3. Олон улсын банкны үйл ажиллагаа

Upload: ariunubu

Post on 24-Jun-2015

892 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: лекц 5, 6, 7

Гуравдугаар бүлэг БАНКНЫ ТОГТОЛЦОО БА БАНКНЫ ҮЙЛ

АЖИЛЛАГАА

Лекц № 5, 6, 7 1. Арилжааны банкны үйл ажиллагаа2. Банк бус санхүүгийн байгууллагын

үйл ажиллагаа 3. Олон улсын банкны үйл ажиллагаа

Page 2: лекц 5, 6, 7

Арилжааны банкны үйл ажиллагаа

Арилжааны банк гэж өргөн цар хүрээтэй санхүүгийн үйлчилгээ үзүүлж, ялангуяа өөртөө харилцах данс нээж хадгаламж авч зээл олгодог банкыг хэлнэ.

Арилжааны банкны үйл ажиллагааны орчин нь өвөрмөц, аж ахуй нэгжээс ялгаатай хэдий ч нэг төрлийн аж ахуйн нэгж юм.

Арилжааны банкны үйл ажиллагааны онцлог нь харьцангуй өндөр эрсдэлтэй байдагт байдаг.

Page 3: лекц 5, 6, 7

Өмчийн хэлбэрээр нь 3 ангилдаг.

Төрийн өмчийн Хувийн өмчийн Холимог өмчлөлтэй

Page 4: лекц 5, 6, 7

Банкыг үүсгэн байгуулагдсан хэлбэрээр нь:

Хувьцаат Хязгаарлагдмал хариуцлагатай гэж

ангилдаг.

Page 5: лекц 5, 6, 7

Банкыг үйл ажиллагааны төрлөөр нь:

Нийтлэг Төрөлжсөн

Page 6: лекц 5, 6, 7

Арилжааны банкыг үйл ажиллагаа явуулах нутаг дэвсгэрийн хязгаараар нь:

Бүс нутгийн Үндэсний Олон улсын гэж ангилдаг

Page 7: лекц 5, 6, 7

Банкуудыг хөрөнгө оруулалтын байдлаар нь:

Дотоодын хөрөнгө оруулалттай банк Гадаадын хөрөнгө оруулалттай банк Хамтарсан хөрөнгө оруулалттай банк

Page 8: лекц 5, 6, 7

Арилжааны банкууд нь дараах зорилготой байдаг. Нийтлэг нэг зорилго нь ашиг олох явдал юм.

Арилжааны багкууд ашигтай ажиллаж байгаа тохиолдолд өөрсдийн өмнө тавьсан зорилгоо биелүүлж оршин тогтнож чадна. Зорилго нь:

Өөрийн хөрөнгийг тогтвортой байлгах Нэр хүндтэй байдаг Өөр банкуудтай өрчөлдөх чадвартай байх Үндсэн үйл ажиллагаанаас гадна нийгмийн шинж

чанартай ажил гүйлгээнд оролцдог байх Түргэн хөрвөх чадвартай байх Сургалтанд мөнгө зардаг байх

Page 9: лекц 5, 6, 7

Арилжааны банк нь 3 зүйлд анхаарах ёстой. Үүнд:

Итгэл хүлээх чадвар Төлбөрийн чадвар Ашигт ажиллагаа

Page 10: лекц 5, 6, 7

Хувь нийлүүлэгчийн хурлаар банкны: Дүрэм батлах Дүрмийн санг өөрчлөх Тайлан, балансыг хэлэлцэх Төлөөлөн удирдах зөвлөл, түүний

даргыг мөн гишүүдийг сонгох, чөлөөлөх Ажилчин, албан хаагчдын ажлын хөлс,

урамшууллыг тогтоох зэрэг асуудлыг шийдвэрлэдэг.

Page 11: лекц 5, 6, 7

Төлөөлөн удирдах зөвлөл нь:

Банкны хэтийн чиглэл болон банкны бизнес төлөвлөгөөг батлах

Банкны гүйцэтгэх захирлын Монгол банкны ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр томилох ба ажлаас нь чөлөөлөх эрхтэй. Мөн үйл ажиллагаанд нь хяналт тавина.

Банкны хувь нийлүүлэгч дүрмийн санд оруулсан хөрөнгөө Монгол банкны зөвшөөрлөөр бусдад худалдахаас өөрөөр буцааж авахыг хориглодог байна.

Page 12: лекц 5, 6, 7

Арилжааны банк нь дараах үндсэн үйл ажиллагааг явуулдаг. Үүнд:

1. Мөнгөн хадгаламж

2. Зээл

3. Төлбөр тооцоо

4. Өөрийн нэрийн өмнөөс 3-дагч этгээдээр батлан даалт гаргах

5. Гадаад валют худалдан авах, худалдах, хадгалах

6. Үнэт зүйлс хадгалах

7. Гадаад төлбөр тооцоо хийх

8. Үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах

9. Санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа явуулах

10. Хөрөнгө оруулалт санхүүгийн талаар зөвлөмж, мэдээлэл өгөх зэрэг үйл ажиллагааг явуулдаг.

Page 13: лекц 5, 6, 7

Ямарч арилжааны банк дараах шаардлагыг хангаж ажиллана. Үүнд:

1. Банкны заавал байлгах нөөцийг тогтмол байлгах

2. Арилжааны банк нь өөрийн хөрөнгийн хүрэлцээ, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан байгуулж ажиллах

3. Арилжааны банк нь харилцагчдын зөвшөөрөлгүй харилцах данснаас нь зардлын гүйлгээ хийхгүй байх.

4. Банк нь өөрийн үйл ажиллагааны тухай мэдээллийг Монгол банкнаас гаргасан бүртгэлийн зарчмийн дагуу харилцагчдад үнэн зөвөөр гаргаж өгнө.

Page 14: лекц 5, 6, 7

Онцгой дэглэм тогтоох тухай Арилжааны банк нь дээрх 4 шаардлагыг хангаагүй, төлбөрийн

чадваргүй болж болзошгүй нь шалтгаанаар илэрсэн тохиолдолд монгол банкны шийдвэрээр онцгой дэглэм тонтоох гэж нэрлэдэг.

Онцгой дэглэм тогтоосон банкинд Монгол банкнаас 1жилийн хугацаатайгаар банкнаас удирдах бүрэн эрхт төлөөлөгчийг сонгох ба уг төлөөлөгчид нь: Банкны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар шийдвэр гаргах Урьд нь харилцагчтай байгуулсан гэрээ нь банкны үйл ажиллагаанд

сөрөг нөлөөтэй тохиолдолд түүнийг цуцлах Банкны нэрийн өмнөөс гэрээ байгуулах Банкны өөрийн хөрөнгийн зохистой харьцааг хангах зорилгоор

түүний бүтэц хэмжээг өөрчлөх зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй байдаг.

Page 15: лекц 5, 6, 7

Арилжааны банкны удирдлага, зохион байгуулалтын бүтэц:

Хувь нийлүүлэгчдийн хурал Төлөөлөн удирдах зөвлөл Захирлын зөвлөл Гүйцэтгэх захирал Дэд захирал Хэлтэс Газар

Page 16: лекц 5, 6, 7

Арилжааны банкинд доорх үйл ажиллагааг явуулахыг хориглоно.

Дангаараа болон бусадтай хамтран санхүүгийн зах зээл дээр ноёрхох

Ашиг олох зорилгоор банкны бус үйл ажиллагаа явуулах Банк болон харилцагчдын нууц гэж үзсэн мэдээллийг

бусдад дэлгэх /Хуульд заасан зөвшөөрөгдсөн нөхцөлөөс бусал тохиолдолд/

Өөрийн банкны эрх ашгийг бодон иргэд аж ахуй нэгжид буруу мэдээлэл зар сурталчилгаа хийх

Улс төрийн нам эвсэлд хандив өгөх зэрэг ажилгааг тус тус хориглоно

Page 17: лекц 5, 6, 7

3.3 Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа

Банк бус санхүүгийн байгуулага гэдэг нь байгуулгын өөрийн хөрөнгийн хэмжээ нь арилжааны банкнаас бага, банкны зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг санхүүгийн байгууллагыг хэлнэ.

Банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах байгуулагын санхүүгийн эх үүсвэр нь улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээд, шашны болон улс төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хандивийн төрөл бүрийн сан зэргээс бусад эх үүсвэр байж болно.

Page 18: лекц 5, 6, 7

Банк бус санхүүгийн байгууллагад дараах байгуулагууд хамаарагддаг.

Хөрөнгө оруулалтын банк Хөрөнгө оруулалтын компани Санхүүгийн компани Тэтгэвэрийн сан Хадгаламжийн банк Даатгалын компани Ломбард Хадгаламж, зээлийн хоршоо Зээл, хадгаламжийн нийгэмлэг Харилцан туслах касс

Page 19: лекц 5, 6, 7

Монгол улсын хувьд банк бус санхүүгийн байгууллага нь дараах үйл ажиллагааг эрхлэн явуулданг. Үүнд:

Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа Зээлийн үйл ажиллагаа Валют худалдах болон худалдан авах үйл ажиллагаа Санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа Зээлийн тийз Төлбөр тооцооны үйл ажиллагаа явуулах

Банк бус санхүүгийн байгуулагад нь дээрхи үйл ажиллагаануудыг эрхлэн явуулахын тулд Санхүүгийн зохицуулах хорооноос зохих журмын дагуу зөвшөөрөл авдаг.

Page 20: лекц 5, 6, 7

3.4 Олон улсын банкны үйл ажиллагаа

Глобалчлалын өмнө үед дэлхийн улс орнуудын банкны үйл ажиллагаа улам бүр ойртож, чөлөөт өрсөлдөөн бий болж байна. Мөн дэлхийн олон улс орнуудыг хамарсан банк санхүүгийн байгууллагууд бий болж үр ашигтай үйл ажиллагаа явуулж байна.

Дэлхийн хэд хэдэн улсууд тодорхой зорилго чиглэлтэй хөгжлийн нэгдсэн үе шатанд хүрэхийн тулд томоохон банк санхүүгийн байгууллагуудыг байгуулж ажиллах болсон. Тэдний төлөөлөгчидийн авч үзье. Үүнд:

Дэлхийн банк Азийн хөгжлийн банк Олон улсын валютын сан зэрэг орно.

Page 21: лекц 5, 6, 7

Дэлхийн банк 1947 онд дэлхийн эдийн засгийг сэргээх зорилгоор

байгуулагдсан. 150 гаруй улс багтаж байна. Дэлхийн банк нь өөрийн гишүүн орнуудын эдийн

засгийн хөгжлийг дэмжих, нийгмийн амьдралыг сайжруулах, ажилгүйдлийг бууруулах зорилготой

Анх дэд бүтцийг хөгжүүлэх зорилготой байгуулагдсан.

Гишүүн орон тус бүр банкны хувьцаа эзэмшигч бөгөөд нийт хувьцааны 45%-г аж үйлдвэр өндөр хөгжсөн 7 улс, үүнд АНУ дангаар 17%-г эзэмшдэг.

Page 22: лекц 5, 6, 7

Дэлхийн банкны бүрэлдэхүүнд дараахь байгуулагууд багтана. Үүнд:

Олон улсын шинэчлэл хөгжлийн банкОлон улсын хөгжлийн ассоциаци Олон улсын санхүүгийн корпорициХөрөнгө оруулалтын баталгаа олгох олон

талын агентлаг Хөрөнгө оруулалтын хэлэлцэлийн олон

улсын төв

Page 23: лекц 5, 6, 7

Азийн хөгжлийн банк

Азийн хөгжлийн банк нь Ази номхон далайн бүс нутагт өөрийн гишүүн хөгжиж буй орнуудынхаа нийгэм, эдийн засгийн хөгжлийн дэмжин туслах үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллага юм. Азийн хөгжлийн банк нь анх Филиппин улсын нийслэл Манила хотноо 1966 онд байгуулагджээ.

Page 24: лекц 5, 6, 7

Азийн хөгжлийн банк нь шударга хөрөнгө оруулалтыг дэмжих, техникийн туслалцаа үзүүлэх, зээл олгохын зэрэгцээ дунд хугацааны үндсэн 5 стратегийн зорилготой ажилладаг. Үүнд:

Эдийн засгийн өсөлтийг дэмжих Ядуурлыг бууруулах Эмэгтэйчүүдийн эрхийг хангаж, нөхцөл байдлыг

дээшлүүлэх Хүний нөөцийг хөгжүүлэх /хүн амын төлөвлөлтийг

оруулсан болно/ Байгаль орчин, байгалийн баялгийн менежментийг

хөгжүүлэхэд туслах зэрэг болно.

Page 25: лекц 5, 6, 7

Олон улсын валютын сан Олон улсын валютын сан нь:

Олон улсын валют, санхүүгийн системийн хэвийн байдлыг хангах

Дэлхийн нийтийн эдийн засгийн хөгжлийг дэмжих Гадаад худалдааны тэнцвэрт өсөлтийг хангах Гишүүн орнуудын төлбөрийн тэнцлийн алдагдлыг багасгаж

арилгахад гол зорилготой

Олон улсын валютын сан нь 1944 онд байгуулагдсан бөгөөд одоо дэлхийн 160 гаруй орныг гишүүнээр элссэн байна. Олон улсын валютын сан нь АНУ-ын Вашингтон хотод байрладаг.

Page 26: лекц 5, 6, 7

Сангийн гишүүн орнууд нь валютын үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтлах ёстой. Үүнд:

Валютын ханшийг дур зоргоороо хөдөлгөх замаар төлбөрийн тэнцвэрийг алдагдуулах буюу шударга бус давуу тал олж авахыг цээрлэх.

Өөрийн валютын ханшийг аль болох бага хэлбэлзэлтэй байлгах. Үүний тулд мөнгөний зах зээл дээр илүүдэж байгаа өөрийн валютыг худалдаж авах буюу хэрэгцээтэй байвал гаргаж худалдах.

Өөрийн валютын харьцангуй тогтвортой байдлыг хангах зорилгоор авч байгаа арга хэмжээнүүд нь бусдын эрх ашгийг ноцтойгоор хөндөхгүй байх.

Валютын сан гишүүн орнуудын эдийн засгийн байдал хүндэрч, төлбөрийн тэнцлийн байдал суларсан тохиолдолд уг гишүүн орнуудад зээл олгодог байна. Ингэхдээ алдаа дутагдал, хүндрэлийг засах хөтөлбөр боловсруулдаг бөгөөд хөтөлбөрийг биелүүлэх талаар хатуу шаардлага тавьдаг байна.

Page 27: лекц 5, 6, 7

Ашигласан материал: Номын нэр: Санхүү

Зохиогч: Л.Намжил

Хэвлэгдсэн он: 2001 он Номын нэр: Мөнгө банкны үйл ажиллагаа, мөнгө зээлийн бодлого

Зохиогч: 1, 2-р боть Орчуулга

Хэвлэгдсэн он: 2003 он Номын нэр: Арилжааны банкны үйл ажиллагааны үндэс

Зохиогч: Д.П. Уайтинг

Хэвлэгдсэн он: 2004 он Номын нэр: Банкны менежтент 1, 2

Зохиогч: Питер С. Роуз

Хэвлэгдсэн он: 1999 он Номын нэр: Bank management

Зохиогч: George H. Hempel, Donald G. Simonson

Хэвлэгдсэн он: 1998 он