ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

67
БЭЛТГЭСЭН: СУРГАЛТЫН ТӨВИЙН БАГШ- ТАТВАРЫН УЛСЫН БАЙЦААГЧ Б.ӨСӨХБАЯР 2012 ОН ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦИЙН ХАЙГУУЛ БА ҮНЭЛГЭЭ

Upload: namsrai

Post on 22-May-2015

507 views

Category:

Education


1 download

DESCRIPTION

Монголын Татварын алба-Ашигт малтмалын нөөцийн хайгуулын тайлан, төлөвлөгөө бичихтэй холбоотой янз бүрийн ойлголтууд агуулсан сайн үзүүлэн болжээ.

TRANSCRIPT

Page 1: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

БЭЛТГЭСЭН: СУРГАЛТЫН ТӨВИЙН БАГШ-ТАТВАРЫН УЛСЫН БАЙЦААГЧ Б.ӨСӨХБАЯР

2012 ОН

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦИЙН ХАЙГУУЛ БА ҮНЭЛГЭЭ

Page 2: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА

1. Уул уурхайн салбарын үйл ажиллагааны болон нягтлан бодох бүртгэлийн онцлог

2. СТОУС-6 «Ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ»-ний үндсэн заалт тайлбарууд

3. МУ-ын Сангийн сайдын 2011 оны 12-р тушаалаар батлагдсан «Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зардлыг нягтлан бодох бүртгэлд бүртгэх журам»-ын холбогдох заалт

4. Холбогдох хууль тогтоомжийн заалтууд болон анхаарах зүйлс

5. Дасгал - ярилцлага:

Page 3: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

1. УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОН НЯГТЛАН БОДОХ

БҮРТГЭЛИЙН ОНЦЛОГ

Уул уурхайн салбар нь үйл ажиллагааны олон үе шаттай , үе шат бүрт зардал орлого нь эрс ялгаатай байдгаараа бусад салбараас онцлог юм. Уул уурхайн салбарын үйл ажиллагааг 5 үндсэн үе шатанд хувааж болно. Үүнд:

I үе – Хайгуул. II үе – Үнэлгээ III үе – Бүтээн босголт. IV үе – Үйлдвэрлэл. V үе – Хаалт.

Page 4: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ҮЕ ШАТ

I үе – Хайгуул. Эрэл хайгуулаар сонгосон талбай, бүсэд ашигт

малтмалын орд байгаа эсэхийг илрүүлэн нээдэг. Хайгуул маш өндөр эрсдэлтэй. Хайгуулын эхний үед гарч байгаа бүхий л зардлууд нь ирээдүйд эдийн засгийн үр өгөөжтэй байх магадлал ихэнхдээ тун тодорхой бус байдаг .

Хайгуулын талбайг тогтоох Геологийн тандалт судалгаа Уурхайд ашиглах зохистой газрыг олж авах Өрөмдлөг хийх гэх мэт зардлууд

Page 5: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

II үе – Үнэлгээ. Илрүүлсэн ордын нөөцийг судалж бизнес эрхлэх боломжийг тогтооно. /Орд газрын техник эдийн засгийн үнэлгээ/. Үнэлгээ өндөр эрсдэлтэй.

Эдийн засгийн урьдчилсан судалгаа Нарийвчилсан өрөмдлөг Эцэслэсэн ТЭЗҮ Хөрөнгө оруулах шийдвэр

III үе – Бүтээн босголт. Тухайн бүсийн дэд бүтцийг хөгжүүлэх, уурхайн болон бусад зориулалтын барилга барих, машин тоног төхөөрөмж суурилуулах гэх мэт ажлууд.

Бүтээн байгуулалт дунд зэрэг эрсдэлтэй. Уурхайн бүтээн байгуулалт Үйлдвэрлэл байгуулалтын зардлууд.

Page 6: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

IV үе – Үйлдвэрлэл. Борлуулах зориулалтын бүтээгдхүүн үйлдвэрлэж , хэрэглэгчдэд хүргэх байнгын үйл ажиллагаа эхлэнэ. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа энгийн

Уурхайн ашиглалт болон хүдэр боловсруулалтын зардал

V үе–Хаалт. Нөөцийн шавхагдал болон бусад шалтгаанаар уурхайг хаах, эсвэл өөрчлөн байгуулах арга хэмжээ авах зэргээр уурхайг хаадаг.

Page 7: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

Хайгуул ба үнэлгээний үеийн зардлын бүртгэл

Эрэл хайгуулын болон үнэлгээний зардлыг оновчтой хуваарилан бүртгэж тайлагнах хүрээнд уг зардлыг хөрөнгө оруулалтад тооцож бүртгэх эсвэл хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг данснаас хасах буюу алдагдалд тооцох асуудлыг тодорхой болгож ингэснээр хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалт хийлгэх, хөрөнгө оруулагчдад бодит мэдээлэл өгч, нэмэлт санхүүжилт олох зэрэгт чухал нөлөө бүхий мэдээллийг боловсруулдаг.

Дээрхи үйл ажиллагааны үе шаттай уялдуулан тухайн салбарын нягтлан бодох бүртгэлийн

онцлогийг тодруулан авч үздэг:

Page 8: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

Үнэлгээ ба бүтээн босголтын үеийн зардлын бүртгэл

Үнэлгээний үе шат ба уурхайг барьж байгуулах үйл ажиллагаа хоорондын зардлыг ялгаж бүртгэх нь нягтлан бодох бүртгэлийн хувьд ямагт нарийн төвөгтэй асуудал байдаг.

Эдгээр хоёр үе шатны хоорондын ялгаа нь ялангуяа хэрэв үнэлгээний зардал нь урсгал зардалд, харин уурхайг барьж байгуулах зардал нь хөрөнгө оруулалтын зардал болон хуримтлагдан тооцогддог нөхцөлтэй нягтлан бодох бүртгэлийн бодлого бүхий аж ахуйн нэгж байгууллагад ихээхэн мэдрэгддэг.

СТОУС-6-д заасан Ашигт Малтмалын Нөөцийн Эрэл Хайгуул ба Үнэлгээний нөхцөл нь зөвхөн эрэл хайгуул ба үнэлгээний зардлуудад хэрэглэгдэж, уурхайг барьж байгуулах зардлыг хамааруулдаггүй тул эдгээр зардлуудыг ялгаж салгах нь чухал байдаг.

Page 9: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

Үйлдвэрлэлийн буюу олборлолтын үеийн нягтлан бодох бүртгэл

Уурхайг барьж байгуулах үе шатнаас бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үе шатанд шилжсэнээр зардлыг хөрөнгө оруулалт хэлбэрээр хуримтуулан бүртгэхгүй, харин үйл ажиллагааны зардал болгож бүртгэх хэрэгтэй болно.

Үүнээс гадна байгаль орчны нөхөн сэргээлтийг онцгой хянаж байх ёстой учир түүнтэй холбоотой зардлыг тусгайлан бүртгэх ёстой.

Мөн Засгийн газартай байгуулсан гэрээний нөхцлөөр бий болох татварын бүртгэлийн онцлогийг тодруулсан байна.

Page 10: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

Уурхайн хаалтын бүртгэл

Хүдрийн хэвийн олборлолт зогссоноор уурхайн үйл ажиллагааг хаагдлаа гэж үздэг. Хаагдах үед голчлон дараахи зардлууд гарна:

Ажиллагсдад олгосон нөхөн олговор Хүрээлэн байгаа орчны нөхөн сэргээлтийн

зардал Хөрөнгө борлуулалтын үйл ажиллагааны

зардал гэх мэт

Page 11: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

«АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦИЙН ХАЙГУУЛ БА ҮНЭЛГЭЭ»-НИЙ ҮНДСЭН ЗААЛТ, ТАЙЛБАРУУД

Page 12: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

«СТОУС 6-Ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ»-нь 2004 оны 12-р сард НББОУС-ын зөвлөлөөр хэлцэгдэн батлагдаж 2006 оны 01сарын 01-нээс эхлэн мөрдөгдөж байгаа. Одоогийн байдлаар 27 заалттай.

Энэхүү СТОУС-ыг гаргах болсон шалтгаан нь:

• Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа өнөөгийн нөхцөлд ашигт малтмалын хайгуулын зардал ба үнэлгээний зардлыг СТОУС-д хэрхэн нийцүүлж бүртгэх асуудал тавигдсаар ирсэн.

• АМХ-ын зардал ба үнэлгээний талаар НББОУС-38 Биет бус хөрөнгө, НББОУС-16 Үндсэн хөрөнгө зэрэг стандартын хамрах хүрээнд оруулаагүй.

• НББОУС-8 НББ-н бодлого, тооцоололын өөрчлөлт ба алдаа 10-12-р зүйлийн заалтанд нийцүүлэн /ажил гүйлгээ, бусад үйл явдал буюу нөхцөл байдлыг бүртгэхэд өөрсдийн мэргэжлийн шийдлийг ашиглана/ тодорхойлж байсан.

ТАНИЛЦУУЛГА

Page 13: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

ЗОРИЛГО

АМНХБҮ-ний хувьд санхүүгийн тайлагналыг тодорхойлоход оршино.

Хайгуул ба үнэлгээний зардлын бүртгэлд хэрэглэгдэж буй одоогийн практикийг бүхэлд нь өөрчлөхгүйгээр хэсэгчлэн сайжруулах (2a)

Page 14: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

АМНХБҮ-ний хөрөнгө хүлээн зөвшөөрч бүртгэсэн ААН-ийн хувьд хөрөнгийн үнэ цэнийн бууралтыг энэ стандартад зааснаар авч үзэн, гарсан аливаа үнэ цэнийн бууралтыг НББОУС-36 Хөрөнгийн үнэ цэнийн бууралт-ын дагуу хэмжин тооцоолж байх. (2б)

Page 15: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

ААН-ын санхүүгийн тайланд тусгагдсан АМНХБҮ-тэй холбоотой зардлын дүнг тодруулан тайлбарлаж, хүлээн зөвшөөрөгдсөн хайгуул ба хөрөнгийн үнэлгээнээс бий болох мөнгөн урсгалын дүн, цаг хугацаа болон бодит байдлыг хэрэглэгчдэд ойлгомжтой байлгах.(2в)

Page 16: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

СТОУС-6 Ашигт малтмал ба хайгуулын үнэлгээтэй холбоотойгоор гарсан зардлыг бүртгэхэд хэрэглэгдэх бөгөөд дараахь зардлууд хамаарахгүй. Үүнд:

1. ААН-ийн хайгуул явуулах хууль эрх зүйн зөвшөөрөл авахаас өмнөх АМНХБҮ-ний зардлууд /тойм судалгаа, хайгуулын ажлаас бусад үйл ажиллагааны зардлууд/ (5a)

2. Техник эдийн засгийн үнэлгээ хийж, ашиглах боломжийг тогтоосны дараахь зардлууд (5б)

Хамрах хүрээ

Page 17: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

Хайгуул ба үнэлгээний хөрөнгө –ААН-ийн НББ-ийн бодлогын дагуу хөрөнгөөр хүлээн зөвшөөрөгддөг хайгуул ба үнэлгээний зардал

Хайгуул ба үнэлгээний зардал-хайгуул хийх эрх авсанаас хойш уг ордын ашигт малтмалын нөөц ашиглах боломжийг техник эдийн засгийн судалгаагаар тогтоох хүртэл гарч байгаа ашигт малтмалын хайгуул ба үнэлгээний зардал

Ашигт малтмалын хайгуул ба үнэлгээ-ашигт малтмал, газрын тос, байгалийн хий гэх мэт нөхөгдөхгүй нөөцийн тодорхой нэг чиглэлээр хайгуул хийх хууль эрх зүйн зөвшөөрөл авснаас хойш ашигт малтмалын нөөц олборлолтын техник эдийн засгийн үндэслэл ба арилжааны үр ашгийг тодорхойлох үеийн үйл ажиллагаа.

Нэр томъёо

Page 18: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

ХАЙГУУЛ БА ҮНЭЛГЭЭНИЙ ХӨРӨНГИЙН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ

Page 19: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

Аж ахуйн нэгж хайгуул ба үнэлгээний үеийн зардлыг хөрөнгөөр хүлээн зөвшөөрч тайлагнах талаархи бүртгэлийн бодлогодоо НББОУС 8- ийн 10-р зүйлд заасан санхүүгийн тайлангийн мэдээллийн хамаатай (relevant) ба үнэн зөв (reliable) байх зарчмуудыг мөрдлөг болгоно. (6)

Хайгуулын ба үнэлгээний хөрөнгийн хүлээн зөвшөөрөлт

Page 20: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

Тухайн ААН ирээдүйд эдийн засгийн үр ашиг (ашигт малтмалын ордыг э/з-ийн үр ашигтайгаар ашиглах замаар, эсхүл хайгуулын болон ашиглалтын тусгай эрх, лиценцийг бусдад худалдах замаар) олох магадлалтай байх.

Тухайн хөрөнгө нь найдвартай хэмжигдэх боломжтой өртөг, үнэ цэнэтэй байх.

Хайгуулын ба үнэлгээний Хөрөнгийн хүлээн зөвшөөрөлт

Page 21: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

Хайгуулын эхний үед гарч байгаа бүхий л зардлууд нь ирээдүйд эдийн засгийн үр өгөөжтэй байх магадлал ихэнхдээ тун тодорхой бус байдаг билээ.

СТОУС 6 нь чухам энэ тодорхойгүй байдлыг үл харгалзан хайгуул ба үнэлгээний хөрөнгийг хайгуулын эхний үеэс бүртгэж болохыг зөвшөөрч байгаагаараа онцлог юм.

Page 22: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

- Хайгуул болон үнэлгээний хөрөнгийг өртгөөр хэмжинэ. (8)

- Хайгуул, үнэлгээний хөрөнгийн өртөгт дараахь зардлууд орно. Үүнд:

а/ хайгуулын лиценц, зөвшөөрөл олж авах

б/ Топограф, геологи, геохими, геофизикийн судалгаа

в/ Хайгуулын өрөмдлөг хийх

г/ Малталт хийх

д/ Дээж авах

е/ АМХ-ын техник-эдийн үндэслэл ба арилжааны үр ашгийн боломжийг үнэлэхтэй холбоотой үйл ажиллагааны зардал

Хайгуул ба хөрөнгийн үнэлгээний хэмжилт

Page 23: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

Ашигт малтмалын нөөцийг олборлож эхлэх (ордыг ашиглахад бэлтгэж хөрс хуулалт ба малтмалт хийх, уурхайн ам нээх, ашигт малтмалыг олборлох, боловсруулах, тээвэрлэхтэй холбогдсон бусад бэлтгэл ажлууд)-тэй холбоотой зардлуудыг хайгуул ба үнэлгээний хөрөнгөнд оруулахгүйгээр НББОУС-38 Биет бус хөрөнгөөр бүртгэнэ.

Хайгуул ба үнэлгээний хөрөнгийг хүлээн зөвшөөрсний дараа аж ахуйн нэгж өртгийн эсвэл дахин үнэлгээний загварыг ашиглаж болох бөгөөд дахин үнэлгээ хийвэл НББОУС-16 Үндсэн хөрөнгө эсвэл НББОУС-38 Биет бус хөрөнгийн дагуу хөрөнгийн ангилалд нийцсэн байх хэрэгтэй.

Page 24: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

ААН хайгуул, үнэлгээний хөрөнгийг тухайн хөрөнгийн бий болсон шинж тэмдгийг харгалзан биет эсвэл биет бус хөрөнгөөр ангилж цаашид энэ ангилалыг тогтвортой мөрдөнө.(15)

Хайгуул, үнэлгээний хөрөнгийг зөвхөн тухайн орд газрын техник-эдийн засгийн урьдчилсан үнэлгээ хийгдэж дуусах хүртэл ангилан бүртгэх боломжтой бөгөөд дахин ангилах бол үнэлгээ хийх нь зүйтэй.

Толилуулга

Page 25: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

Баланс1.2 Эргэлтийн бус хөрөнгө

1.2.1 Үндсэн хөрөнгө

1.2.2 Хуримтлагдсан элэгдэл

1.2.3 Бусад үндсэн хөрөнгө

1.2.4 Хуримтлагдсан элэгдэл

1.2.5 Дуусаагүй барилга

1.2.6 Мал,амьтад (ХАА-н үйлдвэрлэлийн)

1.2.7 Биет бус хөрөнгө

1.2.8 Хуримтлагдсан элэгдэл

1.2.9 Хөрөнгө оруулалт ба бусад хөрөнгө

1.2.10 Үнэлгээний хасагдуулга

1.2.11 Хайгуул үнэлгээний хөрөнгө

Page 26: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

Хайгуул ба үнэлгээний хөрөнгийн хуримтлуулсан өртөг нь нөхөгдөх дүнгээс илүү гарсан байж болох нөхцөл болон магадлал үүсвэл түүнийг үнэлж, үнэ цэнийн бууралтыг НББОУС-36 Хөрөнгийн үнэ цэнийн бууралт-д заасны дагуу алдалдлаар бүртгэнэ.

Үнийн бууралт

Page 27: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

Хайгуул, үнэлгээний хөрөнгөнд дараах үзүүлэлтийн нэг ба түүнээс дээш нөхцөл байдал үүсвэл үнэ цэнийн бууралтыг шалгах ёстой.

Тухайн орд газарт хийх хайгуулын зөвшөөрлийн хугацаа дуусч байгаа эсвэл ойрын хугацаанд дуусахаар байгаа болон цаашид хугацаа сунгагдахааргүй бол (20a)

Тухайн орд газарт цаашид хийх хайгуул, үнэлгээний үндсэн зардлын санхүүжилтийн төсөв, төлөвлөгөө байхгүй байх (20б)

Хайгуул хийж буй орд газрын нөөц эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тодорхой болж ААН хайгуулыг зогсоохоор шийдвэрлэх. (20в)

Үнэ цэнийн бууралтыг шалгах

Page 28: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

Орд газрыг олборлох боломжтой боловч олборлолтоос хүлээгдэж байгаа үр ашиг, эсвэл орд газрыг зарах үнэ хайгуул ба үнэлгээний хуримтлагдсан хөрөнгийг нөхөж хүрэлцэхгүй нь тодорхой болох (20г)

Стандартад заасан дээрх нөхцлөөс гадна бүртгэлийн бодлогодоо тодорхойлсон өөр шалгуурыг авч үзэж болно.

Аж ахуйн нэгж нь хайгуул үнэлгээний хөрөнгийн үнэ цэнийн бууралтын алдагдлыг өөр харъяа мөнгө бий болгогч нэгжүүдэд хувиарлах бол бүртгэлийн бодлогодоо тодорхой тусгасан байна.

Үнэ цэнийн бууралтыг шалгах

Page 29: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

ААН санхүүгийн тайландаа хүлээн зөвшөөрсөн ашигт малтмалын хайгуул ба үнэлгээтэй холбоотой аливаа дүнг тодорхойлж, тайлбарласан нэмэлт тодруулга хийнэ. Үүнд:

а/ Ашигт малтмалын хайгуул ба үнэлгээний зардлын бүртгэл болон ашигт малтмалын хайгуул ба үнэлгээний хөрөнгийг хэрхэн хүлээн зөвшөөрөх талаархи нягтлан бодох бүртгэлийн бодлогын талаар

б/Ашигт малтмалын хайгуулын ба үнэлгээтэй холбоотой үүссэн хөрөнгө, өр төлбөр, орлого, зардал болон үйл ажиллагааны ба хөрөнгө оруулалтын мөнгөн гүйлгээний дүн гэх мэт.

Тодруулга

Page 30: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

Уурхайн үйлдвэрлэл эхэлсний дараа үргэлжлэн хийгдэж буй хайгуул, үнэлгээний зардал ирээдүйд орлого оруулах буюу хүчин чадлыг нэмэгдүүлэх магадлалтай бол түүнийг капиталжуулна.

Харин хайгуул судалгааны ажлын үр дүн тодорхой бус бол зардлыг хуримтлуулах шаардлагагүй. Уурхайн компаниуд хайгуул болон үйлдвэрлэлийн үе шатандаа бүртгэлийн өөр өөр арга, бодлого баримталж болох бөгөөд капиталжуулах зардлын хувьд ирээдүйн орлого ашиг нь аль болох баталгаатай байх зарчмыг баримтална.

Page 31: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

МУ-ын Сангийн сайлын 2011 оны 12-р тушаалаар батлагдсан

“Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зардлыг

нягтлан бодох бүртгэлд бүртгэх журам’’

Page 32: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

1.НИЙТЛЭГ ЗҮЙЛ

Энэ журам нь геологи уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн хайгуулын болон ашиглалтын зардлыг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэх зорилготой.

Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгжийн хайгуулын ба ашиглалтын зардлыг бүртгэж, тайлагнахад энэхүү журмыг мөрдөнө.

Page 33: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь СТОУС 6 ‘‘Ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ’’-нд нийцүүлэн хайгуулын зардлыг бүртгэх НББ-ийн бодлогоо тодорхойлж, тайлангийн үеүдэд тогтвортой мөрдөнө.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгж нь хайгуулын зардлыг бүртгэх “зардал”-ын аргыг хэрэглэхээр нягтлан бодох бүртгэлийн бодлогоо тодорхойлсон бол лиценз бүрээр хайгуулын зардлыг тайлант үед хуримтлуулан бүртгэнэ. Энэхүү тайлант үеийн хайгуулын зардлыг Орлого, үр дүнгийн тайлангийн Үйл ажиллагааны зардлын хэсэгт “Хайгуулын зардал” гэсэн нэрээр тусад нь тайлагнана.

Page 34: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

ХАЙГУУЛЫН ЗАРДЛЫГ КАПИТАЛЖУУЛАХ, ТҮҮНИЙ

БҮРТГЭЛ

Page 35: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

ХАЙГУУЛ, ҮНЭЛГЭЭНИЙ ХӨРӨНГӨ Геологи уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд нь

дараах үйл ажиллагаатай холбогдсон зардлыг «Хайгуул, үнэлгээний хөрөнгө» гэсэн нэртэй дансанд хуримтлуулан бүртгэнэ:

Хайгуул ба үнэлгээний хөрөнгийн дүнд багтах зарлагууд нь (зөвхөн энэ жагсаалтаар хязгаарлагдахгүй):

a) Бэлтгэл ажилб) Геологийн зураглалв) Эрлийн маршрутг) Газар зүйн байршил, геологи, геохими болон геофизикийн судалгаа

хийхв) Хайгуулын өрөмдлөг хийхг) Малталт хийхд) Дээж авахе) Ашигт малтмалын хайгуулын явцад техник эдийн засгийн үндэслэл ба

арилжааны үр ашгийн боломжийг үнэлэхтэй холбоотой үйл ажиллагаа гм

Page 36: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

ХАЙГУУЛ ҮНЭЛГЭЭНИЙ ХӨРӨНГИЙН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ

Ямар зардлуудыг хайгуул, үнэлгээний хөрөнгөөр хүлээн зөвшөөрөх талаар бүртгэлийн бодлогыг тодорхойлж, тогтвортой мөрдөнө. /НББОУС 8-д заасан санхүүгийн тайлангийн мэдээллийн хамааралтай

ба үнэн зөв, найдвартай байх зарчмуудыг мөрдлөгө болгоно./

Хайгуул, үнэлгээний хөрөнгийг өртгөөр нь бүртгэх бөгөөд балансад эргэлтийн бус хөрөнгөөр ангилна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл тус бүрээр нь гарсан зардлыг хуримтлуулан бүртгэнэ.

Ашигт малтмалын ордыг ашиглах, боловсруулахад гарсан зардал болон ерөнхий удирдлагын зардлыг хайгуул, үнэлгээний хөрөнгөнд хүлээн зөвшөөрөхгүй.

Page 37: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТӨЛБӨР

Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрт: тусгай зөвшөөрлийн төлбөр хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой

үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрөл худалдаж авсан үнэ орно.

Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг Биет бус хөрөнгөнд хуримтлуулан бүртгэх ба байгуулсан хорогдлын дүнгээр Хайгуул ба үнэлгээний хөрөнгөнд капиталжуулна.

Page 38: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

32 дугаар зүйл. Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр хайгуулын талбайн гектар тутамд

эхний жилд 0,1 америк доллар, 2 дахь жилд 0,2 америк доллар, 3 дахь жилд 0,3 америк доллар, 4-6 дахь жилд тус бүр 1,0 америк доллар, 7-9 дэх жилд тус бүр 1,5 америк доллар байна.

Page 39: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

Тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх

34.1.Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 19.6, 26.3.2, 26.3.3-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төлнө.

34.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө.

34.3.Тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг төлбөрийг хийх үед тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэгдсэн талбайн хэмжээг үндэслэх бөгөөд тухайн жилд төлбөрийн хэмжээг өөрчлөхгүй.

34.5.Энэ хуульд америк доллароор илэрхийлсэн төлбөр, зардлын тооцоо хийхдээ төлбөр хийх тухайн өдрийн Монголбанкнаас тогтоосон албан ёсны ханшийг баримтална.

Page 40: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

ААНОАТ-ын тухай хууль 13.2, 13.6.Энэ хуулийн 13.2–т заасан ашигт

малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн элэгдэл хорогдлын шимтгэл тооцохдоо

эдгээр зөвшөөрлийг эзэмших, шилжүүлэн авахтай холбогдон төлсөн

үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөр, худалдан авсан үнийн дүнгээр тодорхойлж

биет бус хөрөнгөөр бүртгэж зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд элэгдүүлнэ.

Page 41: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН БҮРТГЭЛ

Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг биет бус хөрөнгөөр бүртгэнэ. /хорогдуулах/

Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг биет бус хөрөнгөөр бүртгэнэ.

Биет бус хөрөнгийг хорогдуулахдаа ашиглалтын хүчинтэй хугацааг тодорхойлж хордуулан хорогдлын дүнгээр “Хайгуул үнэлгээний хөрөнгө”-нд бичилт хийж капиталжуулна.

Дт Хайгуул үнэлгээний хөрөнгө ххх Кт Биет бус хөрөнгө ххх

Page 42: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН БҮРТГЭЛ

Уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудын “Х” хайгуулын лиценз дуусч, “А” буюу ашиглалтын лиценз авсан тохиолдолд “Х” лицензийг хорогдуулж дуусаагүй тохиолдол гардаг. Энэ тохиолдолд:

• Хайгуулын “Х” лицензийн үлдэгдлийг Сангийн сайдын 2011 оны 12 дугаар тушаалаар батлагдсан журмыг үндэслэн “Хайгуул үнэлгээний хөрөнгө” дансруу бичнэ.

Дт Хайгуул үнэлгээний хөрөнгө ххх Кт Биет бус хөрөнгө ххх

Page 43: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ЗАРДАЛ

Ашигт малтмалын хайгуулын ажлын явцад авсан зээлийн зардлыг НББОУС 23 “Зээлийн зардал”-ын дагуу бүртгэнэ.

Бэлтгэл ажиллагаа, хугацаа шаардах хайгуул, үнэлгээний хөрөнгөнд шууд хамааралтай зээлийн зардлыг капиталжуулна.

Page 44: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙСЭН ХАЙГУУЛЫН АЖЛЫН ЗАРДАЛ

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон орд газрын улсад төлсөн нөхөн төлбөрийн зардлыг Хайгуул, үнэлгээний хөрөнгөнд бүртгэнэ.

Page 45: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

НИЙЛМЭЛ (ТОМИЛОЛТ, ГАДААДАД ГАРСАН ГЭХ МЭТ) ЗАРДЛЫГ ХУВААРИЛАХ

Хэд хэдэн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгжүүд нь нийтлэг зориулалттай гарсан зардлыг хуваарилах, капиталжуулах талаар өөрийн нягтлан бодох бүртгэлийн бодлогодоо тусгаж мөрдөнө.

Аж ахуйн нэгжүүд нь энэхүү нийлмэл зардлыг хуваарилахдаа өөрсдийн онцлогт тохирсон суурийг мөрдөнө. Жишээ нь:

Тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээгээр, хайгуулын зорилгоор өрөмдсөн тууш метрээр, тухайн тусгай зөвшөөрөлтэй холбоотой гарсан

бусад зардалд хувь тэнцүүлэн бүртгэх гэх мэт.

Page 46: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

ХАЙГУУЛ, ҮНЭЛГЭЭНИЙ ХӨРӨНГИЙН АНГИЛАЛ

Геологи уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж нь олж эзэмшсэн хайгуул, үнэлгээний хөрөнгүүдийг шинж чанараас нь хамааруулан биет (жишээ нь: тээврийн хэрэгсэл, өрмийн тоног хэрэгсэл) эсвэл биет бус (жишээ нь: өрөмдлөг хийх эрх) хөрөнгө гэж ангилах ба уг ангиллыг тууштай хэрэгжүүлнэ.

  Ашигт малтмалын орд ашиглах техник эдийн засгийн үнэлгээ ба

арилжааны үр ашиг нь тодорхой болсон үед хайгуул, үнэлгээний хөрөнгийг дахин ангилна. Дахин ангилал хийхээс өмнө хайгуул, үнэлгээний хөрөнгөд үнийн бууралт байгаа эсэхийг үнэлж, гарсан аливаа үнийн бууралтын алдагдлыг хүлээн зөвшөөрнө.

  Хайгуул, үнэлгээний хөрөнгөнд үнэ цэнийн бууралт байхгүй бол

уурхайг ашиглаж эхлэх үе шатанд «Уурхайн хөрөнгө» гэсэн дансанд ангилан бүртгэнэ.

Page 47: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

ҮНЭ ЦЭНИЙН БУУРАЛТ

Хүлээн зөвшөөрөлт ба хэмжилт 

Бодит нөхцөл байдлууд нь хөрөнгийн дансны үнэ нь тэдгээрийн нөхөн төлөгдөх дүнгээс хэтэрсэн байж болзошгүйг илтгэж байвал хайгуул ба үнэлгээний хөрөнгөд үнэ цэнийн бууралтын тест хэрэгжүүлэх ёстой. Дансны үнэ түүний нөхөгдөх дүнгээс илүү байгааг бодит нөхцөл байдал илэрхий харуулж байвал байгууллага НББОУС 36-ын дагуу үнэ цэнийн бууралтын алдагдлыг хэмжин, толилуулж, нэмэлт тодруулгад тусгана.

 

Үнэ цэнийн бууралтын алдагдлыг буцаах 

НББОУС 36-ийн 109-123-р зүйлд заасан тусгай шаардлагуудад нийцэж байгаа үед байгууллагын бүх хөрөнгө (гүүдвил болон борлуулахад бэлэн гэж ангилсан өмчийн хөрөнгө оруулалтаас бусад)-ийн хувьд үнэ цэнийн бууралтын алдагдлыг буцаах ёстой.

Page 48: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

ТОДРУУЛГА

Байгууллага АМНХБҮ-ний хөрөнгөтэй холбоотой санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрөгдсөн дүнгүүдийг тодорхойлж, тайлбарласан мэдээллийг нэмэлт тодруулгад тусгахдаа СТОУС 6 “Ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ”-г үндэслэн тодруулна:

а) Хайгуул ба үнэлгээний хөрөнгийн хүлээн зөвшөөрөлтийг багтаасан хайгуул ба үнэлгээний зарцуулалтын талаарх нягтлан бодох бүртгэлийн бодлогууд

б) АМНХБҮ-тэй холбоотой бий болсон хөрөнгө, өр төлбөр, орлого ба

зардал, үйл ажиллагааны ба хөрөнгө оруулалтын мөнгөн гүйлгээний дүн

Байгууллага нь хайгуул ба үнэлгээний хөрөнгүүдийг тусдаа хөрөнгийн ангилалд тусгах бөгөөд НББОУС 16 эсвэл НББОУС 38-ын аль алинд шаардсаны дагуу тэдгээр хөрөнгүүдийг хэрхэн ангилсан талаар нэмэлт тодруулга хийнэ.

Page 49: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

Илрүүлсэн нөөцөд тулгуурлан техник эдийн засгийн үнэлгээ хийж, цаашид ашиглах

эсэхийг тогтоох Энэ үйл ажиллагаатай холбогдон гарсан

зардлыг Хайгуул, үнэлгээний хөрөнгө дансанд капиталжуулна.

Ашигт малтмалын нөөцийн техник эдийн засгийн үнэлгээ ба арилжааны үр ашиг нь тодорхой бус болсон нь нотлогдвол Хайгуул, үнэлгээний хөрөнгийг тухайн тайлант үеийн алдагдлаар хүлээн зөвшөөрнө.

Page 50: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

ОЛБОРЛОЛТЫН ШАТАНД ХИЙГДСЭН ХАЙГУУЛЫН ЗАРДАЛ

Олборлолт хийгдэж байгаа талбайн ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлэх,

нөөцийг нарийвчлан тогтоох зорилгоор хийгдсэн геологи хайгуулын ажлын зардлыг капиталжуулан бүртгэнэ.

Ашигт малтмалын нөөцийг олборлох техник эдийн засгийн үнэлгээ өөрчлөгдөөгүй ба арилжааны үр ашиг нь тодорхой бус болсон нь нотлогдвол хуримтлуулан бүртгэсэн зардлыг тайлант хугацааны алдагдлаар тайлагнана.

Page 51: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

Уурхайг ашиглаж эхлэх үед Уурхайн хөрөнгө гэсэн дансанд ангилан бүртгэсэн хөрөнгийг уурхайн ашиглалтын хугацаанд элэгдүүлнэ. Үйлдвэрлэлийн үе шатанд гарсан зардлуудыг борлуулсан бүтээгдэхүүний өртөгт шингээнэ.

Page 52: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

Холбогдох хууль тогтоомжийн заалтууд болон анхаарах зүйлс

Page 53: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

33 дугаар зүйл. Хайгуулын ажлын зардлын доод хэмжээ, түүнийг баталгаажуулах

  33.1.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай

зөвшөөрлөөр олгогдсон тухайн талбайн гектар тутамд дараахь хэмжээнээс багагүй зардал бүхий хайгуулын ажлыг жил бүр хийж гүйцэтгэнэ:

 

33.1.1.тусгай зөвшөөрлийн 2 - 3 дахь жилд 0,5 америк доллар;

 

33.1.2. тусгай зөвшөөрлийн 4 - 6 дахь жилд 1,0 америк доллар;

 

33.1.3. тусгай зөвшөөрлийн 7 - 9 дэх жилд 1,5 америк доллар.

Page 54: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

33.2.Хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн геологи хайгуулын ажлын жилийн тайлан болон санхүүгийн тайлан тэнцэлд тулгуурлан төрийн захиргааны байгууллага баталгаажуулна.

33.3.Төрийн захиргааны байгууллага шаардлагатай тохиолдолд хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг газар дээр нь шалгана.

Page 55: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

№ ЗАРДЛУУД ХАЙГУУЛЫН ЗАРДАЛ ОЛБОРЛОЛТЫН ЗАРДАЛ1 Цалин 2 НДШимтгэл 3 Материалын зардал

4 Бичиг хэрэг

5 Холбоо 6 Томилолт 7 Ашиглалтын зардал

8 Түлш 9 Үндсэн хөрөнгийн элэгдэл

10 Бусдаар гүйцэтгүүлсэн ажил 11 Засварын зардал

12 Тээвэр

Хүн

Ачаа

13 БОНС-ын зардал

14 Үйлвэрлэлийн зардал

15 Эрчим хүч

16 Сэлбэг хэрэгсэл

17 Түрээсийн төлбөр

18

Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын

нөхөн төлбөр

19 Хувийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардал 20 Тусгай зөвшөөрлийн төлбөр 21 Ус ашигласны төлбөр 22 Газар ашигласны төлбөр 23 Тээврийн зардал 24 Үл хөдлөх хөрөнгийн татвар 25 Зээлийн хүү 26 Захиргааны зардал

27 Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 28 Нэмэгдсэн өртгийн албан татвар 29 Үйлдвэрлэлийн бусад зардал 30 Бусад 31 Нийт зардал

ААНОАТ-ын тайлангийн тодруулга8. ХАЙГУУЛЫН БОЛОН ОЛБОРЛОЛТЫН АЖЛЫН ЗАРДЛЫН ЗАДАРГАА ............. тоот тусгай зөвшөөрөл

бүхий талбайд гүйцэтгэсэн Геологи-Хайгуулын ажлын зардлын задаргаа (оны эхнээс өссөн дүнгээр, орны нарийвчлал мянган төгрөгөөр)

Page 56: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

38.1.1.тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах;

38.1.8.байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон холбогдох сум, дүүргийн Засаг даргын нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэх.

38.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг бүрэн биелүүлээгүй бол сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.8-д заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулна.

38.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан үүргээ бүрэн биелүүлсэн бол энэ хуулийн 38.1.8-д заасан хөрөнгийг түүнд буцааж өгнө.

Page 57: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

ААНОАТ-ЫН ТУХАЙ ХУУЛЬ

12 дугаар зүйл. Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал

12.1.27.Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.8, 39.1.9-т заасны дагуу байгаль орчныг нөхөн сэргээх зорилгоор төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгө;

Дт Авлага хххх Кт Мөнгөн хөрөнгө хххх

Дт Байгаль орчны нөхөн сэргээх зардал хххх Кт Нөхөн сэргээлтийн нөөц хххх

Page 58: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

ААНОАТ-ЫН ТУХАЙ ХУУЛЬ20 дугаар зүйл.Татварын тайлангаар гарсан алдагдлыг

ирээдүйд шилжүүлэн тооцох

20.2....уул уурхайн салбарын хувьд Татварын тайлангаар гарсан алдагдлыг уг алдагдал гарсан татварын жилийн дараахь дараалсан 4-8 жилийн...татвар ногдуулах орлогоос хасч тооцох бөгөөд хөрөнгө оруулалтын хугацаатай уялдуулан...ул уурхайн салбарын алдагдал тооцох хугацааг Засгийн газрын баталсан журмын дагуу зохицуулна.

20.3... албан татвар ногдуулах орлогоос жил бүр хасагдах алдагдлын хэмжээ нь...уул уурхайн салбарын хувьд тухайн жилийн албан татвар ногдуулах орлогын дүнгийн 100 хувь,...байх бөгөөд уг хасагдах алдагдлыг тухайн татвар төлөгчийн албан татвар ногдуулах орлогоос тооцно.

20.4.Энэ хуулийн 20.1-т заасан алдагдалд 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх татварын жилийн татварын тайлангаар гарсан алдагдал хамаарахгүй.

Page 59: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2009 ОНЫ 287 ДУГААР ТОГТООЛЫН ХАВСРАЛТ

УУЛ УУРХАЙ, ДЭД БҮТЦИЙН САЛБАРТ АЛДАГДЛЫГ ИРЭЭДҮЙД ШИЛЖҮҮЛЭН ТООЦОХ ЖУРАМ

№ Хөрөнгө оруулалтын хэмжээ (тэрбум төгрөг)Алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох

хугацаа

1 0-300.0 хүртэл 4 жил2 300.0-500.0 хүртэл 5 жил3 500.0-700.0 хүртэл 6 жил4 700.0-1000.0 хүртэл 7 жил5 1000.0 буюу түүнээс дээш 8 жил

Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж гэдэгт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж, ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг хэлнэ.

Татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох хугацаа

Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-ийн татварын тайлангаар гарсан алдагдлыг тухайн аж ахуйн нэгжийн тайлант жил, түүний өмнөх дараалсан 3 хүртэлх жилийн хугацаанд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг үндэслэн дараахь хугацаагаар ирээдүйд шилжүүлэн тооцож болно:

Page 60: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

БЭЛЭН МӨНГӨӨР АЖИЛ ГҮЙЛГЭЭ ХИЙГДЭХ ҮЕД

Ихэнх гүйлгээнүүдийг бэлэн мөнгөөр хийж байгаатай холбоотойгоор:

хувь хүнээр гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний хөлс,

бараа материалын үнээс хувь хүний орлогын албан татвар суутган авч төсөвт төвлөрүүлдэггүй зөрчил нэлээд гарч байна. Энэ нь тухайн компанийг тодорхой хэмжээний алдагдал оруулах эрсдэлтэй.

Page 61: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

ХОЛБОГДОХ ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧГҮҮД СТОУС 6 ‘‘Ашигт малтмалын хайгуул ба үнэлгээ’’ НББОУС-36 “Биет бус хөрөнгө” Сангийн сайдын 2011 оны 12дугаар тушаал ‘‘Хайгуулын болон

ашиглалтын зардлыг нягтлан бодох бүртгэлд бүртгэх журам’’ Ашигт малтмалын тухай хууль.

АМГ-ын даргын 118 дугаар тушаал‘‘Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулах’’ заавар

ЗГ-ын 2009 оны 287 дугаар тушаал “Уул уурхайн дэд бүтцийн салбарт алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох журам” гэх мэт.

ААНОАТ-ын тухай хууль

Page 62: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

Бодлого 2«Б» ХХК ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхэлдэг, хайгуулын Х35хх4, Х26хх8 тоот тусгай зөвшөөрлийн лицензтэй, бүртгэлийн бодлогоор хайгуулын зардлыг капиталжуулах аргаар бүртгэдэг, тайлангийн хугацаанд дараахь зардлууд гарсан. Үүнд: /Мянган төгрөгөөр/

Зардал Х35хх4 Х26хх8Нийт дүнТусгай зөвшөөрлийн хугацаа 2 дахь жилдээ 6 дахь жилдээ

Биет бус хөрөнгө С1 3,500.0 4,500.0 8,000.0

Элэгдүүлэлт С1 1,167.0 3,750.0 4,917.0

Талбайн хэмжээ 17560 26570 44130

АМХҮХ-ийн эхний үлдэгдэл 25,227.0 30,167.0 55,394.0

Тайлангийн хугацааны зардлууд:

Хайгуулын уулын ажлын зардлууд, сорьцлолт, лабраторын ажлын хөлс

40,330.0 61,610.0 101,940.0

Биет бус хөрөнгийн элэгдүүлэлт 1,167.0 750.0 1,917.0

Page 63: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

ДААЛГАВАР:

1. Тайлант жилд гарсан хайгуулын зардлын холбогдох дансны бичилт хийх.

2. Х25хх6 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайг буцааж өгөх удирдлагын шийдвэр гарч хүлээлгэн өгсөн тул холбогдох журналын бичилтийг хий.

3. Ашигт малтмалын хайгуул үнэлгээний хөрөнгийн эцсийн үлдэгдэл тооцох.

Page 64: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

ТАЙЛАНТ ЖИЛД ГАРСАН ХАЙГУУЛЫН ЗАРДЛЫН ХОЛБОГДОХ ДАНСНЫ БИЧИЛТ

ХИЙХ.

Дт Х35хх4 талбайн АМНХҮХ 41,497.0 Кт Мөнгөн хөрөнгө, авлага, өглөг 40,330.0 Кт ББХ-ийн элэгдүүлэлт 1,167.0

ДТ Х26ххх8 талбайн АМНХҮХ 62,360.0 Кт Мөнгөн хөрөнгө, авлага, өглөг 61,610.0 Кт ББХ-ийн элэгдүүлэлт 750.0

Page 65: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

1. Х35хх4 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайг буцааж өгсөнтэй холбогдох журналын бичилт:

А. Дт Х35хх4 талбайн ББХ-ийн ХЭ 2,334.0

Дт Биет бус хөрөнгө данснаас хассаны гарз 1,166.0

Кт Биет бус хөрөнгө-Х35хх4 талбайн 3,500.0

Б. АМХҮХ-ийн эхний үлдэгдэл Х35хх8 25,227.0

Дт гүйлгээ:• Мөнгөн хөрөнгө, авлага, өглөг 40,330.0• Х26хх8 талбайн ББХ-ийн ХЭлэгдүүлэлт 1,167.0 41,497.0

АМХҮХ-ийн эцсийн үлдэгдэл Х26хх8 66,724.0 мян.₮

Дт Хайгуулын үйл ажиллагааны зардал 66,724.0

Кт Х35хх4 талбайн хайгуул үнэлгээний хөрөнгө 66,724.0

В. Дт Орлого зарлагын нэгдсэн данс 67,890.0

Кт Хайгуулын үйл ажиллагааны зардал 66,724.0

Кт Биет бус хөрөнгө данснаас хассаны гарз 1,166.0

Page 66: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛ ҮНЭЛГЭЭНИЙ ХӨРӨНГИЙН ЭЦСИЙН ҮЛДЭГДЭЛ

АМХҮХ-ийн эхний үлдэгдэл Х26хх8 30,167.0

Дт гүйлгээ:• Мөнгөн хөрөнгө, авлага, өглөг 61,610.0• Х26хх8 талбайн ББХ-ийн ХЭлэгдүүлэлт 750.0 62,360.0

АМХҮХ-ийн эцсийн үлдэгдэл Х26хх8 92,527.0 мян.₮

Page 67: ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ

Анхаарал хандуулсанд баярлалаа.