Ашигт малтмалын боловсруулалтын техник

15
Ашигт малтмалын боловсруулалтын техник, технологи Монголын ашигт малтмалын баяжуулагчдын холбооны өмнөөс ШУТИС-ийн харъяа Уул уурхайн хүрээлэнгийн эрдэмтэн, профессор, эрдэм шинжилгээний ажилтан, нийт ажиллагсдад 50 жилийнх нь ойн баярын мэнд дэвшүүлье. Энэ ойн арга хэмжээнд Монголын ашигт малтмалын баяжуулагчдын холбоог төлөөлөн оролцож байгаагийн хувьд эхний ээлжинд Холбооныхоо тухай товч танилцуулга хийхийг зөвшөөрнө үү. Монголын ашигт малтмалын баяжуулагчдын холбоо нь 1998 онд байгуулагдснаас хойш “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Эрдмин” ХХК, Эрдэс боловсруулалтын шинжилгээний төв, “Монгол газар” ХХК, ШУТИС-ийн харъяа уул уурхайн инженерийн сургууль, “Монголросцветмет” нэгдэл, “Монгол алт” ХХК, “Уулс импекс” ХХК, “Монгол концентрат” ХХК, “Монгол Чехословак” ХХК, “Микохолдинг” ХХК, “М&Diamond” ХХК, “Эрдэс холдинг” ХХК, “Тосон алт” ХХК зэрэг 15 гишүүн байгууллага, 320 гаруй гишүүдтэй үйл ажиллагаа нь тогтмолжсон байгууллага болон өргөжсөөр ирлээ. МАМБХ нь 10 гаруй жилийн хугацаанд баяжуулалтын үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэхэд эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажлыг чиглүүлэх, тэргүүлэх инженер техникчдийн ур чадварыг өргөнөөр татан оролцуулах, тэдгээрийн зөвлөмж, туслалцаатайгаар гүйцэлдүүлэх зорилтыг тавин ажиллаж байна. Эх орны минь өргөн дэлгэр нутаг Менделеевийн үелэх системийн бүх элементүүдийг агуулсан эрдсийн арвин нөөцтэй бөгөөд үүнээс үйлдвэрлэлийн хэмжээнд зэс, молибден, алт, нүүрс, хайлуур жонш, газрын тос, цагаан тугалга, гянтболд, өнгөт чулуу, шохой, фосфорын ислийг олборлон боловсруулж ирсэн баялаг туршлагатай билээ. Дэлхийн улс гүрнүүдийн хэмжээнд Монгол Улс ашигт малтмалын нөөцөөр баян орны тоонд ордог. Ашигт малтмалаа зүй зохистой,

Upload: tsoomoo-purevsuren

Post on 29-Jul-2015

2.011 views

Category:

Documents


2 download

TRANSCRIPT

Ашигт малтмалын боловсруулалтын техник, технологи Монголын ашигт малтмалын баяжуулагчдын холбооны өмнөөс ШУТИС-ийн харъяа Уул уурхайн хүрээлэнгийн эрдэмтэн, профессор, эрдэм шинжилгээний ажилтан, нийт ажиллагсдад 50 жилийнх нь ойн баярын мэнд дэвшүүлье.

Энэ ойн арга хэмжээнд Монголын ашигт малтмалын баяжуулагчдын холбоог төлөөлөн оролцож байгаагийн хувьд эхний

ээлжинд Холбооныхоо тухай товч танилцуулга хийхийг зөвшөөрнө үү.

Монголын ашигт малтмалын баяжуулагчдын холбоо нь 1998 онд байгуулагдснаас хойш “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Эрдмин” ХХК, Эрдэс боловсруулалтын шинжилгээний төв, “Монгол газар” ХХК, ШУТИС-ийн харъяа уул уурхайн инженерийн сургууль, “Монголросцветмет” нэгдэл, “Монгол алт” ХХК, “Уулс импекс” ХХК, “Монгол концентрат” ХХК, “Монгол Чехословак” ХХК, “Микохолдинг” ХХК, “М&Diamond” ХХК, “Эрдэс холдинг” ХХК, “Тосон алт” ХХК зэрэг 15 гишүүн байгууллага, 320 гаруй гишүүдтэй үйл ажиллагаа нь тогтмолжсон байгууллага болон өргөжсөөр ирлээ.

МАМБХ нь 10 гаруй жилийн хугацаанд баяжуулалтын үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэхэд эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажлыг чиглүүлэх, тэргүүлэх инженер техникчдийн ур чадварыг өргөнөөр татан оролцуулах, тэдгээрийн зөвлөмж, туслалцаатайгаар гүйцэлдүүлэх зорилтыг тавин ажиллаж байна.

Эх орны минь өргөн дэлгэр нутаг Менделеевийн үелэх системийн бүх элементүүдийг агуулсан эрдсийн арвин нөөцтэй бөгөөд үүнээс үйлдвэрлэлийн хэмжээнд зэс, молибден, алт, нүүрс, хайлуур жонш, газрын тос, цагаан тугалга, гянтболд, өнгөт чулуу, шохой, фосфорын ислийг олборлон боловсруулж ирсэн баялаг туршлагатай билээ.

Дэлхийн улс гүрнүүдийн хэмжээнд Монгол Улс ашигт малтмалын нөөцөөр баян орны тоонд ордог. Ашигт малтмалаа зүй зохистой, оновчтой олборлон авч ашиглан дэлхийн зах зээлд өрсөлдөх, улс эх орныхоо эдийн засгийг арвижуулах, ард түмний амьжиргааг дээшлүүлэх нь манай уул уурхайн салбарын эрдэмтэн мэргэд, мэргэжлийн инженерүүдийн ур ухаан, ажиллагсдын хүч хөдөлмөрийн бүтээмжээс ихээхэн шалтгаална.

Баяжуулагч бидний өмнө эрчим хүч бага зарцуулдаг, найдвартай

ажиллагаатай тоног төхөөрөмжөөр, байгаль орчинд сөрөг үр дагаваргүй, өртөг зардал багатай технологиор ашигт малтмалаа боловсруулан гаргаж авч, улс орны хөгжлийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх гол зорилт тавигдаж байна.

1978 онд Ази тивд нэгд орох зэс молибдений “Эрдэнэт” үйлдвэр ашиглалтанд орсноор Монголын уул уурхайн салбар улс орны эдийн засагт зонхилох үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Манай орны урд бүсэд орших Цагаансуврагын зэс молибдений ордоос гадна алт агуулсан Оюутолгойн зэсийн, Тавантолгойн нүүрсний, Төмөртийн-Овооны цайрын, Бугантын болон Заамарын алтны ордууд ашиглагдаж, зарим нь нээгдэхээр Засгийн газрын шийдвэр гараад байна.

Орчин үеийн баяжуулалтын процесст металл авалтыг дээшлүүлэх хямд, хялбар урвалжууд, бүтээмж ихтэй техникийг ашиглаж, тэдгээрийг бүрэн автоматжуулан удирдах шийдлүүдийг илүүд үзэх боллоо.

Хүдэр бэлтгэл Хүдрийг баяжуулалтанд бэлдэх үндсэн процессууд болох бутлах, нунтаглах үйлдэлд баяжуулах фабрикийн ашиглалтын зардлын 50-60%, хөрөнгө оруулалтын мөн тийм хэмжээний хувь оногддог билээ. Иймд өндөр хүчин чадалтай, эрчим хүч бага зарцуулдаг орчин үеийн тоног төхөөрөмжүүд, технологийн төгөлдөр схемийг оновчтой сонгож хэрэглэх нь шинээр баригдах үйлдвэрийн төслийн шийдэл, одоо ажиллаж буй үйлдвэрүүдэд технологийн шинэчлэл хийхэд онцгой ач холбогдолтой.

Эрдэнэтийн-Овоо ордын зэс молибдений хүдрийг боловсруулахдаа 1,2,3-р шатанд булт бутлууруудыг, нунтаглалтын шатанд бөөрөнцөгт

тээрэм, мөн сүүлийн үеийн баяжуулалтын нунтаглалтанд ашигладаг болсон хагас өөрөө нунтаглах тээрмүүдийг хэрэглэж байна.

Алтны үндсэн ордуудын хүдрийг бэлтгэхэд хацарт болон булт бутлуур, 1 ба 2- шатны нунтаглалтанд савхат болон бөөрөнцөгт тээрмүүд, төвөөс зугатах хүчний үйлчлэлтэй Нельсон концентратор (Бороо гоулд, Олон-Овоот, Бумбат зэрэг үйлдвэрүүд) хэрэглэж байна.

Цайрын хүдрийн бэлтгэлд хацарт болон булт бутлуур, бөөрөнцөгт тээрэм, уламжлалт хөвүүлэгч машиныг (Цайрт минерал үйлдвэрт) ашиглаж байна. Олон улсын түвшинд сүүлийн 10 гаруй жилд тээрмүүдийн хүчин чадал, овор хэмжээ эрс өссөн ба одоогийн байдлаар хүдэр өөрөө нунтаглах тээрмийн диаметр 12,2 м, бөөрөнцөгт тээрмийн диаметр 7,6 м-т хүрчээ. Мөн хүдэр бэлтгэлийн ажлын тоног төхөөрөмжүүдийг удирдах автомат удирдлагын системүүдийг боловсруулах үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлж байна.

Зэсийн хүдрийг баяжуулах үйлдвэрт бутлалт, нунтаглалтын технологийн 3 шаттай бутлалт + 1 ба 2 шаттай нунтаглалт (“Эрдэнэт үйлдвэр” ХХК), анхдагч бутлалт + хагас өөрөө нунтаглалт (“Эрдэнэт үйлдвэр” ХХК, Цагаан суврага, Оюу толгой) гэсэн схемийн үндсэн 2 хувилбар өргөн хэрэглэгдэж байна.

Алтны (Заамарын бүлэг орд) болон цагаан тугалганы (Цэнхэр мандал) шороон ордуудын элсийг Драгаар угаан, концентрацийн ширээгээр шигшин баяжмалыг гравитацийн аргаар ялган авна.

Бор-Өндөрийн баяжуулах фабрикт хайлуур жоншийг баяжуулалтанд бэлтгэхдээ мөн хацарт болон булт бутлууруудыг 3 шаттайгаар, бөөрөнцөгт тээрмүүдийг нунтаглалтад ажиллуулж байна.

Баяжуулалт Баяжуулах үйлдвэрүүдийн гол цөм бол хүдэр бэлтгэлийн дараах баяжмал гарган авах технологийн процесс болон түүнийг явуулах техник төхөөрөмжийг оновчтой сонгон авч, технологийн горимыг чанд баримтлах явдал юм.

“Эрдэнэт” үйлдвэрт зэс, молибденийг хөвүүлэн баяжуулахад үндсэн, хяналтын, цэвэрлэх, салгах процессууд орох ба гарган авсан баяжмалыг угаах, тунаах, шүүн ачих хүртлэх нарийн уялдаа холбоо бүхий технологиуд орно.

Зэс, молибдений хүдрийн флотацид сүүлийн жилүүдэд ОК маркийн финляндын хийн механик, АНУ-ын ВЕМКО, баганан Пирамид, ОХУ-ын фМР, фПМ, РИф, Хятадын КҮF маркийн флотмашинуудыг, баяжмал

шүүгч керамик даралтат шүүлтүүрүүдийг хэрэглэж байна. Эдгээр техникүүд нь зэс, молибден баяжуулах фабрикт ерөнхийдөө орчин үедээ дүйцэхүйц бөгөөд эдгээрийг автомат удирдлагад шилжүүлснээр техник, технологийн процессоо хянах, тохируулга хийхэд илүү дөхөмтэй, тодорхой хугацааны шинжилгээ судалгаа явуулах дээж авах автомат төхөөрөмжүүдийг тавьсан юм.

Баяжуулах үйлдвэрийн технологид орд газрын хүдрийн онцлогт тохирсон урвалжууд хамгийн чухал нөлөө үзүүлнэ. Өнгөт металлын баяжуулалтын технологид орчин тохируулагч, цуглуулагч, дарагч, хөөсрүүлэгч урвалжууд өргөн хэрэглэнэ.

Орчин тохируулагч урвалжид шохой, цуглуулагчид ксантогенат, синергизмын үзэгдэл дээр үндэслэгдсэн сонгомол үйлчилгээтэй урвалжууд, дарагчид хүхэрт натри, шингэн шил гэх мэт урвалжуудыг хэрэглэж байна.

Манай эрдэмтдийн баг Эрдэнэтийн-Овоо орд газрын одоо олборлож байгаа болон ирээдүйд олборлох хүдрийн бүтэц, онцлог шинж чанарын орон зай, цаг хугацааны хувиралд тохируулан бүлэг цуглуулагч урвалжуудаас сонгон AeroMx урвалжийг гарган авснаар зэсийн металл авалтыг дээшлүүлэхийн зэрэгцээ молибдений металл авалтыг 15% хүртэл өсгөх, зэсийн баяжмал дахь мышъякийн агуулгыг 0,25% хүртэл бууруулах боломжтой экологийн цэвэр, ажлын байрны эрүүл ахуйг хангасан технологийг боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна.

Сүүлийн үед зэс үйлдвэрлэгчид хөрөнгө оруулалт, ашиглалтын зардал хямд, байгаль орчинд сөрөг нөлөө багатай гидрометаллургийн (уусгах- хандлахэлектролизлэх) аргаар зэс үйлдвэрлэхийг эрмэлзэх болсон. Гидрометаллургийн технологиор исэлдсэн, холимог, хоёрдогч сульфидийн хүдэр, баяжуулах фабрикийн зарим нэр төрлийн завсрын бүтээгдэхүүнийг уусган, зэс агуулсан уусмал гарган авч, улмаар хандлах-электролизлэх технологиор дээд зэргийн чанартай зэс гарган авч байна. Уламжлалт хөвүүлэн баяжуулалтын технологиор боловсруулахад эдийн засгийн ашиггүй исэлдсэн болон холимог зэсийн хүдрийг уусган электролизийн аргаар боловсруулж авч байгаа нэг жишээ бол “Эрдмин” үйлдвэр билээ.

Бор-Өндөрийн хайлуур жоншны баяжуулах фабрикт хөөсрүүлэн баяжуулалтын үндсэн болон хяналтын флотацид РИф, цэвэрлэгээний флотацид фМ маркийн механик флотмашинуудыг ашиглаж баяжмалыг үйлдвэрлэж байна. Баяжмалаа цааш нь өтгөрүүлэн, дискэн вакуум шүүлтүүрт шүүж, дамран хатаагуурт хатаана.

Алтны үндсэн ордыг гидрометаллургийн аргаар ялган баяжуулж авдаг юм. Үүнд Бороо гоулд, Олон-Овоотын үйлдвэрүүд орно. Эдгээр үйлдвэрт

алтны хүдрийг цианитаар уусган, цианы уусмалаас алтыг идэвхжүүлсэн нүүрсэнд шингээж авна.

Дэлхийн зах зээл дээр өнгөт металлын хэрэгцээ ихсэж, ханш, түүн дотроос зэсийн үнэ харьцангуй нэмэгдэж байгаа өнөө үед одоо ажиллаж байгаа боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадлыг аль болох бүрэн дүүрэн ашиглан, эрдэс түүхий эдийг иж бүрэн боловсруулж, улсынхаа эдийн засгийг зузаатган, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг барьж байгуулах асуудлыг тавих нь зүйтэй.

Монголын ашигт малтмалын баяжуулагчдын холбоо нь өнөөдөр 30 гаруй эрдэмтэн докторуудыг багтаан, төрөл бүрийн ашигт малтмалыг баяжуулан боловсруулах чиглэлд ажиллахын зэрэгцээ, дэлхийд онолын баяжуулалтын суурийг тавьж, улмаар нанотехнологийн түвшинд судалгаа хийх боломж бүрдэж байна.

“Эрдэнэт” үйлдвэрийн шинжилгээний төв лабораторийн материаллаг баазыг шинэчлэн өргөжүүлснээр хагас үйлдвэрлэлийн төхөөрөмжүүдээ бүрэн автоматжуулж, эрдэс судлал, хүдэр бэлтгэлийн болон баяжуулалтын бусад аргуудын орчин үеийн программчлагдсан тоног төхөөрөмжтэй болсноор эх орныхоо эрдэс, түүхий эдийн баяжицыг судлах туршилт явуулах боломжтой боллоо.

Монголын уул уурхай, үйлдвэржүүлэлт, байгаль орчны салбарт үйл ажиллагаа явуулж мэргэжлийн бусад холбоодуудтай өнөөгийн тулгарсан тодорхой асуудлуудыг шийдэхэд хамтарсан баг болж ажиллахыг уриалж байна. Одоо ашиглагдаж буй болон ирээдүйд ашиглахаар төлөвлөж буй баяжуулах үйлдвэрүүдэд тулгарч байгаа техникийн хүндрэлүүдийг арилгах, технологийг нутагшуулан эрчимжүүлэхэд тус холбооны мэргэжилтнүүдээс мэргэжлийн туслалцаа авна гэдэгт дүүрэн итгэж байна.

Зэс хайлуулах үйлдвэрт гурван технологи санал болгов

Манай эрдэмтэд Эрдэнэт, Оюутолгой болон Цагаан суваргын уулын баяжуулах үйлдвэрүүдээс гарах зэсийн баяжмалын баазыг түшиглэн Сайншандад байгуулах аж үйлдвэрийн цогцолборт жилд 300

мянган тонн катодын зэс гаргах, зэс хайлуулах болон 700 мянган тонн азот фосфорын холимог бордоо /ДАР/ үйлдвэрлэх химийн үйлдвэр байгуулах боломжийн талаар дэлгэрэнгүй судалгаа хийгээд буй. Энэхүү судалгааны ажлыг металлургийн инженер С.Дамбадаржаа, Геологи уул уурхайн сайд асан, геологи, эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурц, Эрдэс боловсруулалтын хөгжлийн төвийн зөвлөх, доктор, профессор М. Дамдинсүрэн, Ж.Амгалан нарын эрдэмтэд боловсруулсан юм. Тэд энэхүү томоохон судалгаа ажлыг гүйцэтгэхдээ Монгол Улсын зэсийн ордуудын нөөц, ойрын ирээдүйд үүсэх боломжтой хүхрийн хүчлийн хэрэглээ, фосфоритын ордын байршил, үйлдвэр байгуулахад шаардагдах материал, хөрөнгө оруулалт, дотоод болон гадаад зах зээлийн орчин гэх мэт олон хүчин зүйлийг тус бүрт нь нарийвчлан судалсан байна.

Өмнө нь энэ чиглэлээр 1990-1999 онд Зэсийн баяжмал хайлуулж, жилд 120 мянган тонн хүртэл цэвэр зэс гаргах пирометаллургийн технологийн судалгаа, 2000-2009 онд Зэсийн баяжмалыг гидрометаллургийн аргаар боловсруулж, цэвэр зэс гаргах гэсэн хоёр судалгааны ажил байдаг. Харин энэхүү судалгаа нь 2010 оноос эхэлсэн үйлдвэрлэл,

технологийн гурав дахь том судалгаа юм.  Зэс хайлуулах үйлдвэрийн техник, технологийг сонгохдоо Монгол Улсын нөхцөлд илүү тохиромжтой, анхны  хөрөнгө оруулалт багатай, нэг тонн цэвэр зэс гаргахад ногдох өөрийн өртөг нь

ирээдүйд хамгийн бага байх зэрэг давуу талыг нь харгалзан үзэж Австралийн “Xstrata” фирмийн “Аизасмелт”, “Оутокумпу” фирмийн “Flash smelting” болон “Аусмелт” технологиудыг сонгожээ. Гэхдээ эдгээрийг хооронд нь харьцуулж, нарийн судалгаа  хийсний үндсэн дээр аль нэгийг нь сонгох нь зөв гэж  үзжээ. Технологиудын давуу талыг дурдвал:

OUTOKUMPU - Flash smelt технологи

-Технологийн металл авалт өндөр-Утаан дахь SO2 хүхрийн давхар исэл өндөр-Хөрөнгө оруулалт бага -Өөрийн өртөг бага-Цахилгаан энерги бага зарцуулдаг

Ausmelt технологи

-Зуух нь овор хэмжээ багатай-Баяжмалын хатаалт  шаардахгүй-Хөрөнгө оруулалт багатай-Өөрийн өртөг багатай -Зуухыг зогсоох, ажиллуулахад хялбар -Зууханд нэмэлт түлшээр нүүрс, кокс, шингэн түлш, байгалийн хий ашиглах боломжтой

XTSRATA - Isasmelt технологи

-Зуух нь овор хэмжээ багатай-Баяжмалын хатаалт шаардахгүй

-Хөрөнгө оруулалт багатай-Өөрийн өртөг багатай -Зуухыг зогсоох, ажиллуулахад хялбар -Зууханд нэмэлт түлшээр нүүрс, кокс, шингэн түлш, байгалийн хий

ашиглах боломжтой

Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт зэс хайлуулах болон бордооны химийн үйлдвэр байгуулах асуудал бүрэн шийдэгдсэн тохиолдолд “Монгол-999 Үндэсний нэгдэл” ХК  хөрөнгө оруулалт хийж, оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлж байгаа юм.

Нүүрсийг баяжуулах технологийн судалгаа

Нүүрс баяжуулах технологийн хөгжлийн өнөөгийн байдал

Нүүрсийг баяжуулах гол чиг зорилго нь нүүрсэн дэх органик бус механик хольцийг

цэвэрлэх таваарын нүүрсний илчлэгийг дээшлүүлэх, үнслэгийг бууруулахад орших бөгөөд

нүүрсийг баяжуулах нь тээвэр, цахилгаан станцуудын нүүрс ангилах, үнс зайлуулах үйл

ажиллагааны зардлыг ихээхэн буруулахаас гадна цаашид нүүрсийг брикетлэх,

коксжуулах, хийжүүлэх зэрэг боловсруулах үйлдвэрийн зайлшгүй техникийн нөхцөл

болох ёстой юм.

Нүүрсний баяжуулах үйлдвэрийн баяжуулалтын бүтээгдэхүүнүүд (баяжмал,

хагягдал, завсрын бүтээгдэхүүн) дахь технологийн үзүүлэлтүүдийг тухайн бүтээгдэхүүн

дахь үнсний агуулгаар тооцдог.

Нүүрсний баяжигдах чанарын фракцийн шинжилгээг үндэслэн баяжицийн онолын

муруй байгуулж (Анригийн муруй, М-муруй г.м) завсрын бүтээгдэхүүний гарцийн

хэмжээгээр тодорхойлдог. Өөрөөр хэлбэл завсрын бүтээгдэхүүний гарц хэдийн чинээ бага

байна нүүрс нь амархан баяжигддаг гэж үздэг. Нүүрсний дулааны гол үзүүлэлт болох

илчлэгийн хэмжээ нь түүн дэх үнсний агуулгаас шууд хамаардаг.

Нүүрсийг гол төлөв гравитацийн нойтон аргаар баяжуулах (1тн нүүрсэнд 100-

200орчим литр ус хэрэглэдэг) ба усны эх үүсвэр хомс бүс нутагт хуурай аргыг хэрэглэдэг.

Нүүрсний хуурай аргаар баяжуулах техник, технологи өнгөрсөн зууны дунд үед

нилээд эрчимтэй хөгжиж АНУ гэхэд л 1965онд 25сая.тн нүүрснийг хуурай аргыг хэрэглэн

боловсруулж байсан байна. Мөн тэр үед Англи, Канад, ЗХУ-д нийт боловсруулж буй

нүүрсний 30хүртлэх хувийг хуурай аргаар баяжуулж байжээ. Мөн тэр үед Англи, Канад,

ЗХУ-д нийт боловсруулж буй нүүрсний 30хүртлэх хувийг хуурай аргаар баяжуулж байсан

мэдээ байдаг ажээ.

Гэсэн хэдий ч өнөөдөр гравитацийн аргаар баяжуулах (угаах арга нь) нойтон арга

нь нүүрсийг боловсруулах үндсэн технологи төдийгүй цаашид ч удаан давамгайлах

технологи байсаар байх болно.

Нүүрсний томоохон үйлдвэрлэгч болох Хятад, АНУ, Австрали, Энэтхэг зэрэг

улсуудад өндөр хүчин чадалтай нүүрс баяжуулах үйлдвэр мөн шинээр ашиглалтанд

орохын зэрэгцээ хуучин баяжуулах үйлдвэрүүдийн техник технологийг боловсронгуй

болгож байна.

Нүүрс баяжуулалтын техник, технологийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын

чиг хандлагыг энэ салбарт тэргүүлэх орнуудын жишээн дээр авч үзье.

БНХАУ: Нүүрс баяжуулалтын техник, технологи шинэ шатанд гарч байгаа бөгөөд

өндөр хүчин чадалтай баяжуулах үйлдвэрүүд олноор баригдаж өмнө нь ашиглалтандорсон

баяжуулах үйлдвэрүүдийн техник, технологийг боловсронгуй болгох, хүчин чадлыг

нэмэгдүүлэх ажил эрчимтэй явагдаж байна.

Өнөөгийн байдлаар Хятад улсад 2000-аад (дэлхий дээр нийтдээ 2400гаруй нүүрс

баяжуулах үйлдвэр ажилладаг) нүүрс баяжуулах үйлдвэр ажиллаж байгаа ба эдгээрийн

бараг 390гаруй нь жилийн хүчин чадлын хувьд 45000тн-оос хол давжээ. Эдгээр баяжуулах

үйлдвэрүүд нь Хятад улсын олборлож буй нийт нүүрсний 38%-ийг баяжуулдаг байна.

Хятад улс анх 1956онд өөрийн төсөл, хүчээр анхныхаа нүүрс баяжуулах

үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулж байсан бол өнөөдөр гэхэд жилд 21сая.тн нүүрс

баяжуулах хүчин чадалтай асар том Anjialing баяжуулах үйлдвэрийг ашиглалтанд

оруулаад байна.

Хятадын үйлдввэрүүдийн гол технологи нь нүүрсийг +13мм, -13+0.5мм, 0-0.5мм

гэсэн бүхэллэгийн ангид урьдчилан хувааж том ширхэглэлтэй нүүрсийг (-150(250)+13мм)

тунаах машинаар, дунд бүхэллэгтэй (-13+0.5мм) нүүрсийг гол төлөв хүнд орчны

сепаратор, гидроциклоноор харин нүүрсний шламыг (+0.5-0мм) флотацийн аргаар

баяжуулалж байна.

Өнөөдөр баяжуулалтын аргын 60орчим хувийг тунаах процесс хэрглэж байгаа

хэдий ч тунаах машиныг орчин үеийн хүнд орчны сепаратор, гурван бүтээгдэхүүнт хүнд

орчны гидроциклон зэрэг орчин үеийн техник, технологиор солих чиглэлийг баримталж

байгаа юм.

Нөгөө талаас нүүрсийг хуурай аргаар баяжуулах судалгаа-шинжилгээний болон

шинэ техник зохион бүтээх ажлыг эрчимтэй явуулж байгаа ба нүүрсийг хуурай аргаар

байжуулах FGX маягийн төхөөрөмжийг уурхайнуудад амжилттай нэвтрүүлээд байгаа юм.

Ер нь дэлхийд ийм төрлийн агаарын тунаах машиныг хэрэглэгчдийн хүртээл болгож

байгаа хэдхэн компаниуд байдаг ба үүний нэг нь Хятадын уул уурхайн төнөг

төхөөрмжийн Шенжоү компани юм. Мөн нүүрсийг хуурай аргаар баяжуулах агаарын

тунаах машин үйлдвэрлэдэг Германы All minerals зэрэг томоохон компаниуд байна.

ОХУ: Нүүрсний баялаг/нөөц, үйлдвэрлэлээрээ дэлхийд дээгүүр ордог бөгөөд

одоогийн байдлаар 236уурхай (үүний 97 нь далд, №”% нь ил уурхай) үйл ажиллагаа

явуулж байгаагийн зэрэгцээ 42нүүрс баяжуулах үйлдвэр ажиллаж байна. Эдгээр

үйлдвэрийн 85% 1990оноос өмнө ашиглалтад орсон. 2005оны мэдээгээр нийт коксждог

нүүрсний 92%-ийг, эрчим хүчний нүүрсний 13%-ийг баяжуулдаг байна. Эдгээр

үйлдвэрүүдэд хүнд орчинд баяжуулах арга (53%), тунаах процесс (30,1), флотаци (9%),

мушгиат сепаратор, баяжуулах ширээ зэрэг бусад гравитацын аргууд (6,6%), пневматик

буюу хуурай баяжуулалтын аргыг (1,2%) хэрэглэж байна.

ОХУ-ын үйлдвэрүүдийн хувьд нунтаг нүүрсийг баяжуулах технологийн

боловсронгуй болгох асуудал чухал байгаа ба үйлдвэрийн усгүйжүүлэх процесст шинэ

техник технологи, ялангуяа орчин үеийн орчин үеийн өндөр үелзэлтэй усгүйжүүлэх

шигшүүр, даралтад фильтр, өндөр үр ашигтай өтгөрүүлэгч зэргийг нэвтрүүлэх, баяжуулах

үйлдвэрүүдийн техник, эдийн засгийн үзүүлэлтүүдийг дээшлүүлэх нь ойрын зорилт гэж

үзэж байна. 

Хятад болон Оросын нүүрс баяжуулах үйлдвэрүүдийн нийтлэг технологийн

схемийг доорхи зурагт үзүүлэв.

1-р зураг. Хятад, Оросын нүүрс баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн холболтын схем

АНУ: Жилд 1млрд гаруй нүүрс олборлодог ба нийтдээ 265 нүүрс байжуулах

үйлдвэр ажиллаж байна. Эдгээр үйлдвэрүүдийн бараг 30% нь цагт 1000тонноос дээш

нүүрс боловсруулах хүчин чадалтай бөгөөд үйлдвэрүүдэд хэрэглэгддэг нийтлэг

технологийн схемийг зурагт үзүүлэв. Өөрөөр хэлбэл том ширхэгтэй (+10мм) нүүрсийг

хүнд орчны сепаратороор, дунд бүхэллэгтэй (-10+1мм) нүүрсийг хүнд орчны

гидроциклон, жижиг бүхэллэгтэй (-1+0,15мм) нүүрсийг мушгиат сепаратор, харин нунтаг

(-0,15+0мм) нүүрсийг орчин үеийн баганан флотацийн (Микросель КоалПро гэх мэт)

машин хэрэглэн баяжуулж байгаа бөгөөд АНУ-ын орчин үеийн баяжуулах үйлдвэрүүдийн

технологийн нэг онцлог нь жижиг бүхэллэгтэй нүүрсийг баяжуулахад мушгиат

сепараторыг өргөн хэрэглэдэгт оршиж байгаа ба өмнө нь фракцийн (-1+0,15мм) нүүрсийг

баяжуулахад устай орчинд ажилладаг гидроциклоныг (water only hydrocyclone) түлхүү

хэрэглэдэг байсан. 

2-р зураг. АНУ-ын нүүрс баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн холболтын схем

Австрали: Нийт 70гаруй орчин үеийн нүүрс баяжуулах үйлдвэр ажиллаж байгаа ба

тэдгээрийн бараг хагас нь 1000тн/ц-аас дээш хүчин чадалтай. 2004оноос хойш 350-

1200тн/ц-ийн хүчин чадалтай 10-аад баяжуулах үйлдвэрийг шинээр ашиглалтанд оруулах,

ажиллаж байгаа үйлдвэрүүдийнхээ хүчин чадлыг өргөтгөхөөр төлөвлөж байна. Австрали

нүүрс баяжуулах үйлдвэрүүдйин нэг онцлог нь нүүрсийг 50мм орчим бутлаж, 0,5-1мм-ээс

дээш бүхэллэгтэй хэсгийг хүнгд орчины гидроциклон, харин 0,5-1мм-ээс доош

бүхэллэгтэй нунтаг нүүрсийг Жексоны хорго, Микросел, TBS, PNEUFLOT зэрэг орчин

үеийн дэвшилтэд флотацийн арга техникийг хэрэглэн баяжуулж байна. Эрчим хүчний

болон металлургийн зориулалттай нүүрсийг баяжууладаг Австралийн үйлдвэрүүдийн

нийтлэг технологийн схемийг доорхи зурагт үзүүлэв.