ОУХЭЗ (Бие Даалт) - Бодлогууд

10
Монгол Улсын Их Сургууль Олон Улсын Харилцааны Сургууль Олон Улсын Хувийн Эрх Зүйн Бодлогууд Шалгасан: ................................./Бадамцэцэг/ Гүйцэтгэсэн: Г. Ану (ОУЭЗХ 3-1) Улаанбаатар, 2011 он.

Upload: anu-harchu

Post on 28-Jul-2015

2.193 views

Category:

Documents


18 download

DESCRIPTION

Олон улсын хувийн эрх зүйн 5 бодлогын бие даалт.

TRANSCRIPT

Page 1: ОУХЭЗ (Бие Даалт) - Бодлогууд

Монгол Улсын Их Сургууль

Олон Улсын Харилцааны Сургууль

Олон Улсын Хувийн Эрх Зүйн Бодлогууд Шалгасан: ................................./Бадамцэцэг/

Гүйцэтгэсэн: Г. Ану (ОУЭЗХ 3-1) Улаанбаатар, 2011 он.

Page 2: ОУХЭЗ (Бие Даалт) - Бодлогууд

Олон Улсын Хувийн Эрх Зүйн Бодлогууд

1 Гүйцэтгэсэн: Г. Ану (ОУЭЗХ 31)

Улаанбаатар 2011.

Гарчиг 1. Олон улсын хувийн эрх зүйн субъект: Гадаадын иргэдэд хүүхэд үрчлүүлэх асуудал ............. 2

Харилцаа ........................................................................................................................................ 2

Эх сурвалж: .................................................................................................................................... 2

Субьект: .......................................................................................................................................... 2

Асуулт: ................................................................................................................................................ 2

Хариулт: .............................................................................................................................................. 2

2. Олон улсын хувийн эрх зүйн зохицуулалтын арга: Зөрөөтэй хэм хэмжээг хэрэглэх нь .......... 3

Харилцаа ........................................................................................................................................ 3

Хамаарах эх сурвалж: .................................................................................................................... 3

Субъект: .......................................................................................................................................... 3

Асуулт: ................................................................................................................................................ 3

Хариулт: .............................................................................................................................................. 4

3. Олон улсын хувийн эрх зүйн субъект: Хувь этгээд олон улсын эрх зүйн субъект болох нь .... 4

Харилцаа ........................................................................................................................................ 4

Субъект: .......................................................................................................................................... 4

Асуулт: ................................................................................................................................................ 4

Хариулт: .............................................................................................................................................. 4

4. Олон улсын ачаа болон зорчигч тээвэрлэл: Агаарын тээвэрлэлт ............................................. 5

Харилцаа ........................................................................................................................................ 5

Хамаарагдах эх сурвалж: .............................................................................................................. 5

Субъект: .......................................................................................................................................... 5

Асуулт: ................................................................................................................................................ 5

Хариулт: .............................................................................................................................................. 5

5. Олон улсын ачаа болон зорчигч тээвэрлэл: Агаарын тээвэрлэлт ............................................. 6

Харилцаа ........................................................................................................................................ 6

Хамаарагдах эх сурвалж ............................................................................................................... 6

Субъект ........................................................................................................................................... 6

Асуулт: ................................................................................................................................................ 6

Хариулт: .............................................................................................................................................. 7

Ашигласан эх сурвалжууд ..................................................................................................................... 8

Page 3: ОУХЭЗ (Бие Даалт) - Бодлогууд

Олон Улсын Хувийн Эрх Зүйн Бодлогууд

2 Гүйцэтгэсэн: Г. Ану (ОУЭЗХ 31)

Улаанбаатар 2011.

Бодлогууд

1. Олон улсын хувийн эрх зүйн субъект: Гадаадын иргэдэд

хүүхэд үрчлүүлэх асуудал АНУ-ын Калифорнид оршин суудаг Д-ын гэр бүл монгол хүүхэд үрчилж авахаар

шийджээ. Тэд хүнд өвчтэй байгаа болон эмчлүүлэх боломжгүй байгаа хүүхдийг үрчлэн авч АНУ-

эмчлүүлэх зорилготой байлаа. Энэхүү зорилгынхоо дагуу хүүхэд асрах олон газруудаар явсны

эцэст үрчилж авах хүүг олсон. АНУ-ын өмгөөлөгч нь тэдэнд хандан асрамжийн газарт хандах

ямар хэрэг байгаа юм вэ, хотынх нь захиргаанаас та бүхэнд яаж туслах юм бэ, хүүхэд хаана

амьдрах вэ, энэ байгууллагаас чинь үрчлэх зөвшрөөлийг тааламжтайгаар шийдвэрлэж өгнө

гэдэгт та нар итгэлтэй байгаа эсэхээ дахин нэг бодож үзээч гэж хэлсэн.

Харилцаа

Уг харилцаанд оролцож байгаа оролцогчид нь АНУ-ын иргэд болон МУ-ын хүүхэд байгаа учир

олон улсын хувийн эрх зүйн харилцаанд хамаарагдана.

Эх сурвалж:

Монгол Улсын Иргэний Бүртгэлийн тухай хууль

Гадаадын Иргэнд Монгол Улсын Харьяат Хүүхдийг Үрчүүлэх Журам

Субьект:

Үрчлүүлэх гэж буй Монгол Улсын харьяалалтай хүүхэд эсвэл тухайн улсад оршин суугаа

харьяалалгүй хүүхэд, түүний гэр бүл, харгалзан дэмжигч

АНУ-ын иргэн Д-ын гэр бүл

Асуулт: 1. Монгол Улсад гадаадын иргэдэд хүүхэд үрчлүүлэх ямар журам байдаг вэ?

2. Гадаадын иргэд ямар баримт бичгийг бүрдүүлэн ямар байгууллагад хандах вэ?

Хариулт: 1. Монгол Улсын Иргэний Бүртгэлийн тухай хуулийн хоёрдугаар бүлэгт Монгол Улсын

харьяалалтай эсвэл бүртгэлгүй хүүхдийг Монгол Улсын болон гадаад улсын иргэдэд

үрчлүүлэх асуудлыг тусгасан байдаг. Мөн Гадаадын Иргэнд Монгол Улсын Харьяат

Хүүхдийг Үрчүүлэх 2001 оны журам байдаг.

2. Дээр дурьдсан хуулийн 16.3. болон 16.4.-т заасны дагуу гадаадын иргэн Монгол Улсын

харьяат болон тус улсын нутаг дэвсгэр дээр оршин суугаа харьяалалгүй хүүхдийг үрчлэн

авах тухай нотариатаар гэрчлүүлсэн хүсэлтээ нийслэлд иргэний бүртгэлийн асуудал

эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, орон нутагт аймгийн иргэний бүртгэлийн

асуудал эрхэлсэн албанд гадаад улсад оршин суугаа тус тус бичгээр гаргана. Монгол

Улсын харьяат хүүхдийг үрчлэн авах тухай гадаадын иргэнээс гаргасан хүсэлтийг хилийн

чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар энэ хуульд

заасны дагуу шийдвэрлэнэ. Мөн уг хуулийн 16.5.-д заасны дагуу Монгол Улсын харьяат

болон тус улсын нутаг дэвсгэр дээр оршин суугаа харьяалалгүй хүүхдийг үрчлэн авах

журам болон гадаадын иргэнээс бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг улсын

Page 4: ОУХЭЗ (Бие Даалт) - Бодлогууд

Олон Улсын Хувийн Эрх Зүйн Бодлогууд

3 Гүйцэтгэсэн: Г. Ану (ОУЭЗХ 31)

Улаанбаатар 2011.

бүртгэлийн болон эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн засгийн газрын

гишүүн хамтран батална. Гадаадын Иргэнд Монгол Улсын Харьяат Хүүхдийг Үрчүүлэх

журам-ын 10, 11-т дурьдсаны дагуу үүнд:

a. Хүүхэд үрчлэн авах тухай /гэр бүлтэй хамтарч гаргасан/ өргөдөл, түүний албан

ёсны орчуулга;

b. Иргэний үнэмлэх, түүнтэй адитгах баримт бичиг болон гэр бүлтэй бол

гэрлэлтийн гэрчилгээний хуулбар;

c. Өөрийн болон гэр бүлийн хоёр үеийн намтар, зураг, байнга оршин суугаа

газрын болон санхүүгийн боломжийн тухай холбогдох байгууллагын

тодорхойлолт;

d. Энэ журмын 8-д заасан харшлах нөхцөл байхгүй тухай цагдаа, эрүүл мэндийн

болон холбдогдх бусад байгууллагын тодорхойлолт;

e. Гадаадын харьяат хүүхэд үрчлэхийг болон түүнийг өөрийн улсад нэвтрэн орох,

байнга оршин суухыг зөвшөөрсөн үрчлэгчийн харьяалах улсын эрх бүхий

байгууллагын зөвшөөрөл;

f. Дээрх баримт бичгийг үрчлэгчийн харьяалах улсын холбогдох эрх бүхий

байгууллага, албан тушаалтны үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулсан

байна.

2. Олон улсын хувийн эрх зүйн зохицуулалтын арга: Зөрөөтэй

хэм хэмжээг хэрэглэх нь Монгол Улсын иргэн Амар БНСУ-ын Сөүл хотод удаан хугацаагаар ажиллахаар явахад

нь Монгол Улсын иргэн Бат БНСУ-д сурдаг дүү Доржид 1000 ам.доллар хүргэж өгөхийг гуйжээ.

Амар зөвшөөрч мөнгийг авч явсан боловч замдаа хулгайд алдсан учир Доржид мөнгийг

өгөөгүй байв.

Харилцаа

Харилцаанд оролцогч субъектууд Монгол Улсын иргэд байгаа ч хэрэг болсон газрыг үндэслэн

(lex loci) олон улсын хувийн эрх зүйд хамруулан ойлгож болно.

Хамаарах эх сурвалж:

Монгол Улсын Иргэний хууль

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль

БНСУ-ын Хуулийн зөрөөний тухай хууль (966-р зүйл)

БНСУ-ын Иргэний процессийн хууль (547-р зүйл)

Иргэний хэргийн талаар олон улсын шүүхин туслалцаа үзүүлэх тухай хууль (4342-р зүйл)

Субъект:

Монгол Улсын иргэн Бат

Монгол Улсын иргэн Амар

Асуулт: 1. Бат мөнгөө төлөхийг шаардан нэхэмжилж аль улсын шүүхэд хандах вэ?

2. Шүүх аль улсын хуулийг хэрэглэж маргааныг шийдвэрлэх вэ?

Page 5: ОУХЭЗ (Бие Даалт) - Бодлогууд

Олон Улсын Хувийн Эрх Зүйн Бодлогууд

4 Гүйцэтгэсэн: Г. Ану (ОУЭЗХ 31)

Улаанбаатар 2011.

Хариулт: 1. Бат мөнгөө төлөхийг шаардан Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын аль

аль шүүхэд хандаж болно.

2. Харилцаанд оролцогч субъектүүд нь Монгол Улсын иргэд байгаа учир маргааны

Монгол Улсын хуулийг хэрэглэж шийдвэрлэнэ.

a. Бат Амараас мөнгийг хүргэж өгөхийг хүсэхдээ ямар нэгэн албан ёсны хэлцэл

байгуулаагүй ба аман байдлаар тохиролцож, нотариатаар батлуулаагүй учир

энэ хэлцэл нь Монгол Улсын Иргэний хуулийн зургадугаар бүлэгт хүчин

төгөлдөр бус байх хэлцлийг заасан 56-р зүйлын 1.8.-д (56.1.8.) “хуулиар

тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн

зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэсэнд харьяалагдана.

3. Олон улсын хувийн эрх зүйн субъект: Хувь этгээд олон

улсын эрх зүйн субъект болох нь А улсын мотоспортын тамирчин Т Монгол Улсын нутагт болсон “Мастерралли”

уралдаанд оролцож байх үедээ гараанаас гараад дараагийн барианд орж ирээгүй байна.

Тэмцээнийг зохион байгуулагчид шуурхайлан түүнийг хайсан боловч олж чадсангүй. 1 жил

өнгөрсөний дараа тамирчны талаар ямар ч сураг гаргаж чадаагүй ар гэрийнхэн нь түүнийг нас

барсанд тооцуулахаар шүүхэд ханджээ.

Харилцаа

Уг харилцаанд оролцож байгаа оролцогчид нь А улсын иргэний Монгол улсад үйлдсэн

хамаарах хэргийн талаар байгаа учир энэ нь иргэний харьяаллын дагуу олон улсын хувийн эрх

зүйн харилцаанд хамаарагдана.

Хамаарах эх сурвалж:

Монгол Улсын Гадаадын Иргэний Эрх Зүйн Байдлын Тухай хууль

Монгол Улсын Иргэний Бүртгэлийн Тухай хууль

Монгол Улсын Иргэний хууль

Субъект:

А улсын мотоспорт тамирчны гэр бүл

Монгол Улсын шүүх

Асуулт: 1. Шүүх уг нэхэмжлэлийг аль улсын эрх зүйг хэрэглэн хэрхэн шийдвэрлэх вэ?

Хариулт: 1. Монгол Улсын Иргэний Бүртгэлийн Тухай хуулийн Хоёрдугаар бүлгийн 19.7. –д заасны

дагуу “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр, эсхүл тус улсын агаарын болон бусад хөлөг

осолдсоны улмаас нас барсан гэж үзэх үндэстэй үед алга болсон гадаадын иргэн,

харьяалалгүй хүнийг Иргэний хуулийн 24-р зүйлд заасны дагуу нас барсан гэж

зарласныг бүртгэж болно.” гэснийг мөн Монгол Улсын Иргэний хуулийн гуравдугаар

бүлгийн 24.1.-д “Иргэн оршин суугаа газраасаа алга болсноос хойш таван жилийн

хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй сураг чимээгүй болсон, эсхүл амь үрэгдэж болох

Page 6: ОУХЭЗ (Бие Даалт) - Бодлогууд

Олон Улсын Хувийн Эрх Зүйн Бодлогууд

5 Гүйцэтгэсэн: Г. Ану (ОУЭЗХ 31)

Улаанбаатар 2011.

нөхцөл байдаллд алга болсноос хойш нэг жилийн турш амьд байгаа эсэх нь

мэдэгдэхгүй байгаа бол сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх түүнийг нас барсан гэж

зарлаж болно.” гэснийг үндэслэн улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу

сум дундын, дүүргийн шүүхүүд Монгол Улсын эрх зүйг ашиглан А улсын сураггүй алга

болсон иргэнийг нас барсанд тооцон бүртгэх эрхтэй.

4. Олон улсын ачаа болон зорчигч тээвэрлэл: Агаарын

тээвэрлэлт Жи Энд Эм хэмээх Оросын компани Санкт-Петербург хотын Арбитрт Монгол Улсын

нэгэн авиа компанийн эсрэг нэхэмжлэл гаргажээ.

Жи Энд Эм компани тус авиа компаниар их хэмжээний алтны хайлш Улаанбаатараас

Москвагийн чиглэлд тээвэрлүүлснээс 6.6 кг ачаа дутаасны төлбөр болох 1389.9 доллар

төлүүлэхийг шаарджээ. Ингэж дутсан ачааныхаа үнийн дүнг тухайн алтны үнэт металлын бирж

дээр тогтоосон 1 трой унци алтны өртгийг америк долларт шилжүүлж тооцсон байна.

“Олон Улсын агаарын тээвэрт хамаарах зарим журмыг жигдрүүлэх тухай” 1929 оны

Варшавын конвенцэд “Тээвэрлэгч нь ачаа барааг тээвэрлэх явцад хамаарсан бүхий л хугацаанд

гарч болох хохирлыг бүрэн хариуцна” гэснийг удирдлага болгон, мөн ачааны гээгдсэн хэсэг нь

ачааг хадгалах шаардлага хангаагүй буюу өгөршсөн баглаагаар багласнаас болсон гэсэн

шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийг шаардсан хэмжээгээр нь хангажээ.

Харилцаа

Уг харилцаанд оролцож байгаа оролцогчид нь АНУ-ын иргэд болон МУ-ын хүүхэд байгаа учир

олон улсын хувийн эрх зүйн харилцаанд хамаарагдана.

Хамаарагдах эх сурвалж:

Олон улсын агаарын тээвэрт хамаарах зарим журмыг жигдрүүлэх тухай 1929 оны

Варшавын Конвенц

Олон улсын агаарын тээвэрт хамаарах зарим журмыг жигдрүүлэх тухай 1999 оны

Монреалын Конвенц

Субъект:

ОХУ-ын Жи Энд Эм компани

МУ-ын авиа компани

Асуулт: 1. Энэ хэрэг Санкт-Петербург хотын Арбитрын шүүхэд харьяалагдах хэрэг мөн үү?

2. Нэхэмжлэгчийн шаардсан хувь хэмжээнд үнэлэлт дүгнэлт өгнө үү?

3. Олон улсын баримт бичгүүдэд ачаа тээшийг гэмтээснээс тээвэрлэгчийн хариуцах хувь

хэмжээг хэрхэн тогтоосон байдаг вэ?

4. Тээвэрлэгчийг хариуцлагаас чөлөөлөх ямар үндэслэл байдаг вэ?

Хариулт: 1. Энэ хэргийн субъектуудын нэг нь ОХУ-д харьяалагдах учир Санкт-Петербург хотын

Арбитрын шүүхэд харьяалагдах хэрэг мөн.

Page 7: ОУХЭЗ (Бие Даалт) - Бодлогууд

Олон Улсын Хувийн Эрх Зүйн Бодлогууд

6 Гүйцэтгэсэн: Г. Ану (ОУЭЗХ 31)

Улаанбаатар 2011.

2. Варшавын конвенцын дагуу тээвэрлэгч 6.6кг ачааны 6.6*250=1650 франкын нөхөн

төлбөр эсвэл Монреалын конвенцын дагуу 6.6*17=112.2 ЗТЭ (конвенцид зааж өгсөнөөр

112.2*1.008=113.0976 ам.доллар) -ийн нөхөн төлбөр төлөх ёстой.

3. Олон улсын агаарын тээвэрт хамаарах зарим журмыг жигдрүүлэх тухай 1929 оны

Варшавын конвенцийн 22.2-р зүйлд алдагдсан ачааны килограмм тутамд 250 франк,

Олон улсын агаарын тээвэрт хамаарах зарим журмыг жигдрүүлэх тухай 1999 оны

Монреалын конвенцийн 22.2-р зүйлд алдагдсан ачааны килограмм тутамд 17 Тусгай

Зээлжих Эрхийн нөхөн төлбөр олгоно.

4. Монреалын конвенцид нэхэмжлэгч нөхөн төлүүлэх хэмжээний хязгаараас хэтэрсэн

нөхөн төлбөр нэхэмжилсэн тохиолдолд тээвэрлэгч авиа компани нөхөн төлбөрөөс

ангижирах эрхтэй байдаг.

5. Олон улсын ачаа болон зорчигч тээвэрлэл: Агаарын

тээвэрлэлт НҮБ-ын төлөөлөгчид Монгол Улсын хөдөө орон нутаг дахь ган зудны байдалтай

танилцаад яаралтай буцах болж МИАТ-ийн онгоцыг хөлслөн Нью-Йорк хот руу шууд нисэх

болжээ. Нийт 18 цаг ниссэн бөгөөд Нью-Йорк хотын нисэх онгоцны буудалд буух явцад гэнэт

хөдөлгүүр нь ажиллахгүй болж аэродромд сүйрчээ. Уг осолд нисэх багаас бусад бүх зорчигчид

нас барсан.

Зорчигчдын ар гэр, үр хүүхэд нь сэтгэл санаанд учирсан гэм хорыг арилгуулахыг тус

онгоцны харьяалагдах авиа компаниас шаардахыг хүсэж, Монгол Үндэсний арбитрт ханджээ.

Монголын Үндэсний арбитр хохирогч бүрийн ар, гэр үр хүүхдэд нь 20 мянган долларын

төлбөрийг МИАТ компани төлөх ёстой гэж тогтоожээ.

Харилцаа

Харилцаанд оролцож буй субъектууд нь МУ-ын авиа компани болон олон улсын

төлөөлөгчдийн иргэншлийн орнууд харьяалагдаж байгаа учираас энэ олон улсын хувийн эрх

зүйн харилцаа болно.

Хамаарагдах эх сурвалж

Олон улсын агаарын тээвэрт хамаарах зарим журмыг жигдрүүлэх тухай 1929 оны

Варшавын Конвенц

Олон улсын агаарын тээвэрт хамаарах зарим журмыг жигдрүүлэх тухай 1999 оны

Монреалын Конвенц

НҮБ-ын агаарын чартерын гэрээний ерөнхий шаардлагууд

Монгол Улсын Нисэхийн Тухай Хууль

Субъект

Монголын Иргэний Агаарын Тээврийн компани

Амиа алдсан зорчигчдын нэхэмжлэл гаргагч ар гэрийнхэн

Асуулт: 1. Монгол Улсын хууль тогтоомжид улсын агаарын хөлгийн нислэгийг хэрхэн ангилсан

байдаг вэ? Онцгой үүргийн нислэгт юуг хамааруулдаг вэ?

Page 8: ОУХЭЗ (Бие Даалт) - Бодлогууд

Олон Улсын Хувийн Эрх Зүйн Бодлогууд

7 Гүйцэтгэсэн: Г. Ану (ОУЭЗХ 31)

Улаанбаатар 2011.

2. Агаарын чартерийн гэрээ гэж ямар гэрээг хэлдэг вэ? Үүний талаар олон улсын эрх зүйн

баримт бичгүүдэд хэрхэн зохицуулсан байдаг вэ?

3. Олон улсын эрх зүйн актуудад зорчигч нас барсан тохиолдолд түүний ар, гэрийнхний

нөхөн төлбөрийн талаар зохицуулалт байдаг уу?

Хариулт: 1. Монгол Улсын нислэгийн тухай хуулийн 10.1-р зүйлд Улсын агаарын хөлгийн нислэгийн

ангилалыг дараах байдлаар зааж өгсөн байдаг:

a. 10.1.1. байлдааны үүргийн нислэг

b. 10.1.2. онцгой үүргийн нислэг

c. 10.1.3. тусгай үүргийн нислэг

d. 10.1.4. арилжааны нислэг

Мөн хуулийн 10.3.-т онцгой үүргийн нислэгт хамаарах нислэгийг дараах байдлаар

заасан байдаг:

e. 10.3.1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий

сайд, гадаад улсын өндөр хэмжээний зочдод үйлчлэх нислэг

f. 10.3.2. тогтоосон агаарын замаас гадна зайлшгүй шаардлагатай үйлдэх улсын

агаарын хөлгийн нислэг

2. Агаарын чартерын гэрээ гэдэг нь төлөвлөгөөт нислэгээс гадуур захиалгат нислэгийн үед

байгуулах олонд нээлттэй гэрээ хэлэлцээрийг хэлдэг. Агаарын чартерын гэрээний

үндсэн шаардлагад засгийн газрын зөвшөөрөл, нисэх онгоцны нөхцөл байдал, үнэ хөлс,

захиалга цуцлалт, албадлагын үйл ажиллагаа, агаарын хөлгийн тоноглол, ачаа ачих

зөвшөөрөл, ажилчдын шаардлага, даатгал зэрэг зүйлсийг агуулсан ерөнхий хэлэлцээр

байдаг. НҮБ-аас агаарын чартерын гэрээний түгээмэл шинжтэй ерөнхий шаардлагуудыг

гаргасан байдаг.

3. Олон улсын агаарын тээвэрт хамаарах зарим журмыг жигдрүүлэх тухай 1929 оны

Варшавын конвенцийн 17-р зүйл тээвэрлэгч нь зөвхөн нислэгийн үед зорчигч амиа

алдсан тохиолдолд хариуцлага хүлээнэ гэсэн ба 22.1-р зүйлд иргэний агаарын тээврийн

явцад гэмтсэн болон амь насаа алдсан тохиолдолд 125000 франк хүртэлх нөхөн төлбөр

олгоно гэж заасан байдаг. Олон улсын агаарын тээвэрт хамаарах зарим журмыг

жигдрүүлэх тухай 1999 оны Монреалын конвенцийн 22.1-р зүйлд иргэний агаарын

тээврийн явцад гэмтсэн болон амь насаа алдсан тохиолдолд 4150 Зээлжих Тусгай

Эрхийн нөхөн төлбөр төлнө гэж заасан.

Page 9: ОУХЭЗ (Бие Даалт) - Бодлогууд

Олон Улсын Хувийн Эрх Зүйн Бодлогууд

8 Гүйцэтгэсэн: Г. Ану (ОУЭЗХ 31)

Улаанбаатар 2011.

Ашигласан эх сурвалжууд Олон улсын агаарын тээвэрт хамаарах зарим журмыг жигдрүүлэх тухай. (1929). Варшав.

Гватемалийн Протокол. (1971). Гватемала.

Монреалын Протокол. (1975). Монреал.

Мехикогийн Протокол. (1999). Мехико.

Airbroker Center International. (2009). Aircraft Charter World. Retrieved 11-р сарын 14, 2011, from

http://www.aircraft-charter-world.com/General%20Conditions.pdf

БНСУ. (1960). Иргэний процессийн хууль. Сөүл.

БНСУ. (1962). Хуулийн зөрөөний тухай хууль. Сөүл.

Богуславский, М. М. (2002). Международное частное право. Москва.

М. Т. (2002). In М. Т., Олон улсын хувийн эрх зүйн үндэс (pp. 115-130). Улаанбаатар.

М. Т., А. Б., Б. Э., Г. Б., Д. С., З. Д., et al. (2004). Олон Улсын Хувийн Эрх Зүй (Бодлогын Хураамж).

(А. Ж., А. Б., О. Б., & М. У., Eds.) Улаанбаатар, Монгол Улс: Монгол Улсын Их Сургуулийн

Хууль Зүйн Сургууль: Олон Улсын Эрх Зүйн Тэнхим.

МУ. (1993). Олон улсын гэрээний тухай Монгол Улсын хууль. Улаанбаатар.

МУ. (1995). Харьяатын тухай Монгол Улсын хууль. Улаанбаатар.

МУ. (1999). Гэр бүлийн тухай Монгол Улсын хууль. Улаанбаатар.

МУ. (1999). Монгол Улсын Иргэний Бүртгэлийн Тухай Хууль. Улаанбаатар.

МУ. (2001). Гадаадын Иргэнд Монгол Улсын Харьяат Хүүхдийг Үрчүүлэх. Улаанбаатар.

МУ. (2002). Монгол Улсын Иргэний хууль. Улаанбаатар.

МУ. (2002). Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль. Улаанбаатар.

МУ. (2003). Монгол Улсаас бусад улстай байгуулсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай

гэрээ. In Монгол Улсын олон улсын гэрээ. Улаанбаатар.

МУ. (2003). Монгол Улсын Нисэхийн Тухай Хууль. Улаанбаатар.

МУ. (2010). Монгол Улсын Гадаадын Иргэний Эрх Зүйн Байдлын Тухай Хууль. Улаанбаатар.

МУ-ын Хууль зүй, дотоод хэргийн яам. (2008, 3-р сарын 12). Эрх Зүйн Мэдээллийн Нэгдсэн

Систем. Retrieved 11-р сарын 14, 2011, from http://www.legalinfo.mn

О. Б. (2000). Олон улсын иргэний эрх зүй. Улаанбаатар.

Page 10: ОУХЭЗ (Бие Даалт) - Бодлогууд

Олон Улсын Хувийн Эрх Зүйн Бодлогууд

9 Гүйцэтгэсэн: Г. Ану (ОУЭЗХ 31)

Улаанбаатар 2011.