Шинжлэх Ухааны Академи (ШУА)

10
Шинжлэх Ухааны Академи (ШУА) Эрхэм зорилго Монгол Улсын ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, түүний харьяа байгууллагууд нь Монгол Улсын хууль, тогтоомжоор хүлээсэн үндсэн үүрэг, зорилгоо хэрэгжүүлэх үүднээс 2007-2010 оны үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөг боловсруулж энэхүү стратеги төлөвлөгөөний 5, 6 дугаар хэсэгт тусгасан өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээ хангах үүднээс дараахи стратегийн гол зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. ШУА-ийн эрхэм зорилго Нийгмийн тогтвортой хөгжлийг хангах зорилтыг шийдвэрлэхэд гол хүчин зүйл болохуйц чадавхи бүхий олон улсын түвшинд ойртсон онолын суурь судалгааны хүрээлэнгүүдийн сүлжээ бүхий Монгол улсын шинжлэх ухааны төв байгуулага болох; ШУА-ийн стратегийн үндсэн зорилтууд Монгол улсын ШУА нь дараахи үр дүнд хүрэх стратегийн зорилтуудыг дэвшүүлэн ажиллана. Үүнд: 1. Хүрээлэнгүүдийн чадавхийг дээшлүүлж, олон улсын түвшинд ойртуулах - ШУА-ийн хүрээлэнгүүдийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох; - ШУА-ийн системд хийгдэх хөрөнгө оруулалт, бусад санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх; - Эрдэм шинжилгээний ажилтны мэргэжлийн түвшинг тогтмол дээшлүүлэх; - Мэдээлэл, мэдээллийн техник хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх; - Хүрээлэнгүүдийн тоног төхөөрөмж, урвалж материалын хангамжийг нэмэгдүүлэх; - Эрдэмтдийг ШУТ-ийн төсөл хэрэгжүүлэх ажилд өргөн оролцуулах; 2. Суурь судалгааны бодит үр дүн, нийгмийн ач холбогдол, оюуны бүтээлийн үнэлэмжийг нэмэгдүүлэх

Upload: mongolstudies

Post on 30-Jul-2015

352 views

Category:

Documents


1 download

TRANSCRIPT

Page 1: Шинжлэх Ухааны Академи (ШУА)

Шинжлэх Ухааны Академи (ШУА)

Эрхэм зорилго

Монгол Улсын ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, түүний харьяа байгууллагууд нь Монгол Улсын хууль, тогтоомжоор хүлээсэн үндсэн үүрэг, зорилгоо хэрэгжүүлэх үүднээс 2007-2010 оны үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөг боловсруулж энэхүү стратеги төлөвлөгөөний 5, 6 дугаар хэсэгт тусгасан өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээ хангах үүднээс дараахи стратегийн гол зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.  

ШУА-ийн эрхэм зорилго

Нийгмийн тогтвортой хөгжлийг хангах зорилтыг шийдвэрлэхэд гол хүчин зүйл болохуйц чадавхи бүхий олон улсын түвшинд ойртсон онолын суурь судалгааны хүрээлэнгүүдийн сүлжээ бүхий Монгол улсын шинжлэх ухааны төв байгуулага болох;

ШУА-ийн стратегийн үндсэн зорилтууд

Монгол улсын ШУА нь дараахи үр дүнд хүрэх стратегийн зорилтуудыг дэвшүүлэн ажиллана. Үүнд:

1. Хүрээлэнгүүдийн чадавхийг дээшлүүлж, олон улсын түвшинд ойртуулах

- ШУА-ийн хүрээлэнгүүдийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох;- ШУА-ийн системд хийгдэх хөрөнгө оруулалт, бусад санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх;- Эрдэм шинжилгээний ажилтны мэргэжлийн түвшинг тогтмол дээшлүүлэх;- Мэдээлэл, мэдээллийн техник хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх;- Хүрээлэнгүүдийн тоног төхөөрөмж, урвалж материалын хангамжийг нэмэгдүүлэх;- Эрдэмтдийг ШУТ-ийн төсөл хэрэгжүүлэх ажилд өргөн оролцуулах;

2. Суурь судалгааны бодит үр дүн, нийгмийн ач холбогдол, оюуны бүтээлийн үнэлэмжийг нэмэгдүүлэх

- Тэргүүлэх чиглэлийн судалгааны ажлын захиалга, сонголт, үр дүнгийн хэрэгжилтийн механизмыг боловсронгуй болгох;- Нийгмийн эрэлт хэрэгцээнд чиглэсэн суурь судалгааг хөгжүүлэх замаар шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, өгөөжийг дээшлүүлэх;- Олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд хэвлэх бүтээлийн тоог нэмэгдүүлэх;- Төрийн яамд, их сургуулиудтай хамтран ажиллах хүрээг өргөтгөх;- Гаргаж буй бүтээлийн чанар, ач холбогдолтой уялдсан урамшууллын тогтолцоо бий болгох;- Эрдэм шинжилгээний ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх, судалгааны ажил гүйцэтгэх орчин нөхцлийг бүрдүүлэх;- Зохиогчийн эрх хамгаалах бүтээлийн тоо, ач холбогдлыг нэмэгдүүлэх, хамгаалсан

Page 2: Шинжлэх Ухааны Академи (ШУА)

эрхийг үйлдвэрт нэвтрүүлэх талаар анхаарах;

3. Эрдэм шинжилгээний байгууллагуудын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөн гүнзгийрүүлэх.

- Оролцох хамтын төсөл, хамтарсан экспедицүүдийн тоо хэмжээ, шинжлэх ухааны ач холбогдлыг нэмэгдүүлэх;- Гадаадын байгууллагуудтай ажиллах хамтарсан гэрээний хүрээг өргөтгөх;- Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр гадаадад сургах докторант, ажиллах эрдэмтдийн сонголтыг сайжруулж, тоог нэмэгдүүлэх;- Гадаадаас урьж ажиллуулах эрдэмтдийг оновчтой сонгох;- Шинжлэх ухаан, технологийн чиглэлээр зохиогдох олон улсын арга хэмжээнд өргөн оролцох нөхцөл бүрдүүлэх;- Гадаад оронтой хамтарсан судалгааны бааз, түшиц газар байгуулах.

4. Төр, засаг, нийгэмд үзүүлэх үйлчилгээг эрчимжүүлэх.

- Улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн харилцааны хөгжлийн байдалд дүгнэлт гаргаж, үндэслэл зөвлөмж боловсруулан УИХ, Засгийн газарт хүргэх үйл ажиллагааг тогтмолжуулах;- Монгол улсын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, хүрээлэн төвийн судалгааны тэргүүлэх чиглэлийг боловсруулах ажлыг зохион байгуулах;- Шинжлэх ухааныг үйлчилгээний хэлбэрт аажмаар шилжүүлэх орчин бүрдүүлэх;- Нийгмийн эрэлтийг хэрэгцээ болгох асуудалд чиглэсэн судалгааны эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх;- Шинжлэх ухааны сурталчилгааг өнөөгийн нийгмийн шаардлагад хүргэх;- Их, дээд сургуулиудын сургалтын үйл ажиллагаанд эрдэмтдийг өргөн оролцуулах;- Шинжлэх ухаан, технологийн парк, инкубатор, хүрээлэн дундын нэгдсэн лаборатори байгуулан хүрээлэн, төвийн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг сайжруулах, технологийг үйлдвэрт нэвтрүүлэхэд ажлыг эрчимжүүлэх,- Ботаникийн цэцэрлэгийг тохижуулах, сайжруулах

Бүтэц, зохион байгуулалт

 XIII зуунд Их хаан Хувилай “Бичгийн мэргэдийн хүрээлэн” буй болгосон нь Монголчууд эрдэм номыг эрхэмлэн дээдэлж ирсэний илэрхийлэл билээ.

Ардын засгийн газрын 1921 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолоор “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдсанаар Монгол улсад шинэ үеийн шинжлэх ухааны төв байгуулага бий болсон түүхтэй бөгөөд хожим нь Шинжлэх ухааны хүрээлэн, Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэн болон өргөжин тэлсээр 1961 онд Шинжлэх ухааны Академи болон зохион байгуулагдсан юм.

Монгол улсын Их Хурлаас 1996 онд баталсан “Монгол улсын Шинжлэх ухааны Академийн эрх зүйн байдлын тухай” хуулиар ШУА нь тус улсад шинжлэх ухаан, тэргүүний технологийг хөгжүүлэх зорилго бүхий шинжлэх ухааны төв байгуулага

Page 3: Шинжлэх Ухааны Академи (ШУА)

болохыг хуульчлан заасан юм.

Өнөөдрийн байдлаар ШУА-ийн шууд харьяалалд 21 эрдэм шинжилгээний хүрээлэн төв, 2 салбарын төрөлжсөн академи, 1 номын сан  үйл ажиллагаагаа явуулж байна.

Их чуулган:

Академийн удирдах дээд байгууллага нь академийн бүх гишүүдийн чуулган  юм.  Их чуулган нь жилд хоёроос доошгүй удаа хуралдаж

Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх бодлогын хэрэгжилт, эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж судалгааны тодорхой чиглэлийг хөгжүүлэхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлэхМонгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, зөвлөмж гаргаж  Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газарт өргөн барихШУА-ийн эрдэм шинжилгээ үйл ажиллагааны тайланг хэлэлцэхАкадемийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, тэргүүлэгчид болон эрдэмтэн нарийн бичгийн даргыг 4 жилийн хугацаагаар сонгох болон хуулиар заагдсан бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байдаг.

Тэргүүлэгчид:

Их чуулганы чөлөөт цагт ШУА-ийн өдөр тутмын үйл ажиллагааг Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчид, эрдэмтэн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгчид гишүүдээс бүрдсэн Академийн Тэргүүлэгчид удирддаг бөгөөд Академийн Тэргүүлэгчид ажлын албаараа дамжуулан (Тэргүүлэгчдийн газар) үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг.

Бага чуулган:

Шинжлэх ухаан, технологийн бодлогыг хэрэгжүүлэх, тэргүүлэх чиглэл, цөм технологийн  судалгааны ажилд эрдэм шинжилгээний байгууллагуудын нэгдмэл хамтын ажиллагааг хангах,  эрдэмтдийг өргөнөөр оролцуулах, Шинжлэх ухаан, бизнесийн байгууллага хоорондын түншлэл, хамтын ажиллагааг идэвхижүүлэх, эрдэм шинжилгээний бүтээл, дэвшилтэт технологийг хувийн хэвшлийнхэнд сурталчлан таниулах, судалгааны үр дүнг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэн хэрэгжүүлэх, үр өгөөжийг нь дээшлүүлэх зорилгоор Шинжлэх ухааны Академид Салбарын 5 бага чуулган,  2 салбарын төрөлжсөн академи үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр нь:

Нийгмийн ухаан Физик-математик-хими Геологи-газарзүй Техник-технологи Биологийн салбарын бага чуулган Анагаах ухааны академи Хөдөө аж ахуйн академи юм.

Page 4: Шинжлэх Ухааны Академи (ШУА)

Бага чуулганууд болон салбар академи нь салбарын судалгаа шинжилгээний ажлын төлөвлөлт, гүйцэтгэлд хяналт тавих, салбарын шинжлэх ухааны зохион байгуулалтыг боловсронгуй болгох, тэргүүлэх чиглэлийн судалгааны ажил гүйцэтгэх,  үр дүнг дээшлүүлэх,  шинжлэх ухаан-бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх,  улс орны хөгжлийн байдалд шинжлэх ухааны үүднээс дүгнэлт гаргаж, үндэслэл боловсруулах чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг.

Гадаад хамтын ажиллагаа:

ШУА-ын гадаад хамтын ажиллагаа бүс нутгийн түвшинд төдийгүй олон улсын хэмжээнд өргөжин тэлсээр ирсэн.  ШУА нь уламжлалт харилцаа бүхий орнуудтай байгуулсан гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагааны протокол, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, шинээр зарим орны ШУА, эрдэм шинжилгээний байгууллагатай харилцаа холбоо тогтоох, олон улсын чанартай арга хэмжээнд оролцох, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, хамтарсан экспедиц ажилллуулах, эрдэмтэд солилцох зэрэг чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг.

ШУА нь Олон улсын шинжлэх ухааны зөвлөлийн жинхэн гишүүн бөгөөд дэлхийн 25 орны эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллаж,  тэдгээртэй байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу эрдэмтэн солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлдэг.

2010 оноос Шинжлэх ухааны Академи нь Азийн шинжлэх ухааны зөвлөлийг тэргүүлэх болж, Азийн Шинжлэх ухааны Академиудын холбооны удирдах зөвлөлд сонгогдон ажиллах боллоо.

Эрдэм шинжилгээ судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, тэргүүлэх чиглэл, цөм технологийн чиглэлээр хамтарсан судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, бүс нутгийн хэмжээнд  эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр олон улсын хурал, зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулж байна.

ШУА-ийн Хүрээлэн, төвийн захирал, э.н.б.д, референт

нарын утасны жагсаалт

№ Овог нэрАлбан тушаал

Утасны дугаар Электрон шууданАжил

Физик технологийн хүрээлэн1 Б.Чадраа захирал 458397 [email protected]

[email protected] С.Баяннасан э.н.б.д 451903 [email protected]

[email protected] Н.Гэрэлсүрэн Референт 452313 [email protected]

Page 5: Шинжлэх Ухааны Академи (ШУА)

[email protected]

Одон орон, геофизикийн судалгааны төв 1 Ү.Сүхбаатар Захирал 458849 [email protected]

[email protected] 2 С.Дэмбэрэл э.н.б.д 458849 [email protected]

[email protected] Л.Бүрэнжаргал Референт 458849 [email protected]

[email protected]

Информатикийн хүрээлэн1 М.Ганзориг захирал 458090 [email protected]

2 Б.Нэргүй ЭНБ дарга

454792 [email protected]

3 Н.Цэцэгжаргал референт 453660 [email protected]

Хими, химийн технологийн хүрээлэн1 Д.Батсүрэн захирал 453133 [email protected] С.Гэрэлт-

ирээдүйэ.н.б.д 453334 [email protected]

3 Г.Уянга Референт 480858 [email protected] А.Минжигмаа 453971 [email protected]

Биологийн хүрээлэн 1 Ц.Жанчив Захирал 451781 [email protected] Ж.Энх-

Амгалан э.н.б.д 453978 [email protected]

3 Ч.Машбат Референт 451781

Ботаникийн хүрээлэн 1 Ч.Дугаржав академич 451837 [email protected]

[email protected]@yahoo.com

2 О.Энхтуяа э.н.б.д 462783 [email protected]@yahoo.com

3 С.Мөнхбат Референт 457006 [email protected][email protected]

Газарзүйн хүрээлэн 1 Д.Доржготов Захирал 350472 [email protected]

Page 6: Шинжлэх Ухааны Академи (ШУА)

[email protected] С.Энх-

АмгаланЭША [email protected]

3 А.Чимэгсайхан Референт 353461 [email protected];[email protected]@yahoo.de

Геологи, эрдэс баялагийн хүрээлэн1 О.Төмөртогоо Захирал 457858 [email protected]

2 Д.Одгэрэл э.н.б.д 480243 [email protected][email protected]

3 Н.Ариунаа Референт 451307 [email protected][email protected]

Геоэкологийн хүрээлэн 1 Ж.Цогтбаатар Захирал 321862 [email protected]

[email protected] Д.Даш э.н.б.д 321750 [email protected]

[email protected] Х.Дуламсүрэн Референт 325487 [email protected]

[email protected]

Палеонтологийн төв1 Р.Барсболд Захирал 458935 [email protected]

2 Ё.Ханд э.н.б.д 451135 [email protected]

3 С.Буянхишиг Референт 451135 [email protected]

Эрдэс боловсруулалт технологийн хүрээлэн 1 Г.Бадамхатан захирал 633898 [email protected]

2 М.Энхжаргал референт 631953 [email protected]

Байгалийн шинжлэлийн нэгдсэн лаборатори1 П.Алтанцог эрхлэгч [email protected] Д.Баярмаа Референт 70153546 [email protected]

[email protected]

Хэл зохиолын хүрээлэн 1 Л.Болд Захирал 451762 [email protected]

Page 7: Шинжлэх Ухааны Академи (ШУА)

2 Э.Пүрэвжав э.н.б.д 451436 [email protected] М.Энхжаргал Рефрент 451436 [email protected]

Түүхийн хүрээлэн1 С.Чулуун Захирал 458305 [email protected]

2 Н.Хишигт э.н.б.д 70150089-24

[email protected]

3 Ц.Болормаа референт 70150089-23

[email protected]

Археологийн хүрээлэн 1 Д.Цэвээндорж Захирал 452899 dtseve@ yahoo.com2 Б.Гүнчинсүрэн э.н.б.д 452894 [email protected] О.Даш референт 452894 daagii_5549@ yahoo.com

Философи, социологи, эрхзүйн хүрээлэн 1 Ж.Амарсанаа Захирал 330846 [email protected]

[email protected] 2 Мөнхцэрэн

Золзаяаэ.н.б.д [email protected]

[email protected] Д.Цэцэгдарь Референт 330847 [email protected]

[email protected]

Олон улс судлалын хүрээлэн 1 Л.Хайсандай Захирал 322613 Khaisandai@iis,mas,ac,mn

2 Д.Шүрхүү э.н.б.д 315691 Dshur121@yahoo,com3 Референт

Технологийн инкубатор төв1 Ч.Батсүх Захирал 50038989 [email protected]

[email protected] Б.Рэнцэндорж Менежер 50038989 [email protected]

[email protected] С.Намсрай Инженер 50038989 [email protected]

[email protected]

Баян-Өлгий аймаг дахь Нийгэм эдийн засгийн судалгааны төв1 Г.Золбаяр захирал 22134 [email protected]

[email protected]

Page 8: Шинжлэх Ухааны Академи (ШУА)

Эрдэм шинжилгээний төв номын сан1 М.Чимэдлхам Захирал 451691 [email protected]

[email protected]

 

Харилцах хаяг

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ

Ерөнхий сайд А.Амарын гудамж 1Улаанбаатар хот 210620Монгол улсШ/х 20A/34Факс: 976-11-262247, 261993E-mail: [email protected]