Цахим эрх, эрх чөлөө ба нэрээ нууцлах эрх

12
Цахим эрх чөлөө ба нэрээ нууцлах эрх Х.Наранжаргал Глоб Интернэшнл Төв 2013.05.01

Upload: globe-international

Post on 20-Jun-2015

229 views

Category:

Education


1 download

TRANSCRIPT

Page 1: Цахим эрх, эрх чөлөө ба нэрээ нууцлах эрх

Цахим эрх чөлөө ба нэрээ нууцлах эрхХ.НаранжаргалГлоб Интернэшнл Төв2013.05.01

Page 2: Цахим эрх, эрх чөлөө ба нэрээ нууцлах эрх

Цахим эрх, эрх чөлөө

• Цахим эрх гэж хувь хүмүүст цахим хэвлэл мэдээлэлд нэвтрэх, ашиглах, зохиох, хэвлэн нийтлэх, компьютер, бусад электрон хэрэгсэлтэй байх, мэдээлэл харилцааны сүлжээнд нэвтрэх, тэдгээрийг ашиглах боломж олгож буй хүний эрх юм.

• Энэ нэр томъёо нь үзэл бодлоо илэрхийлэх, хувийн нууцын эрх гэх мэт аль хэдийн олгогдсон эрх, эрх чөлөөгөө цахим технологи буюу интернэтийн орчинд эдлэх, хамгаалахтай холбоотой

• Мөн өгөгдөл хамгаалах, эвлэлдэн нэгдэх, боловсролын эрх, хэрэглэгчийн эрх, хөгжих эрх гэх мэт хүний бусад эрхтэй ч холбогддог

Page 3: Цахим эрх, эрх чөлөө ба нэрээ нууцлах эрх

НҮБ ба олон улсын хэм хэмжээ

Мэдээллийн нийгмийн дэлхийн чуулга уулзалт, 2003 оны 12-р сар, НҮБ-ын ивээл дор Засгийн газрууд, бизнес, иргэний нийгмийн төлөөлөгчид чуулж, Зарчмын Тунхаглал баталсан. Зарчимд:

“Мэдээллийн нийгэмд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрх чухал” болохыг онцлон тэмдэглэсэн .

Ардчилал, тогтвортой хөгжил, хүний эрх, суурь эрх чөлөөг хүндэтгэх, мөн бүх түвшинд сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь өөр хоорондоо уялдаа бүхий харилцан шүтэлцээтэйг баталж байна

Энэ бол мэдээллийн нийгмийн салшгүй хэсэг бөгөөд ХЭТТ-ын 19-р зүйлд заасанчлан ”Хүн бүр үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөөний эрхтэй. Энэхүү эрхэд хөндлөнгийн нөлөөгүйгээр үзэл бодлоо баримтлах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр, хил хязгааргүйгээр мэдээлэл, санаа хайх, хүлээн авах, дамжуулах эрх чөлөө багтана“ гэдгийг дахин баталж байна.

Мэдээлэл харилцаа бол нийгмийн суурь үйл явц, анхан шатны хэрэгцээ, нийгмийн байгууллагын үндэс юм. Энэ бол мэдээллийн нийгмийн гол зүйл мөн.

Хэн ч, хаана ч оролцох боломжтой байвал зохино. Хэн ч мэдээллийн нийгмийн ашиг тусыг хүртэхээс хоцорч үл болно

Page 4: Цахим эрх, эрх чөлөө ба нэрээ нууцлах эрх

НҮБ ба олон улсын хэм хэмжээ

Хамтарсан тунхаглал. 2005.12.21

• Интернэт үйлчилгээний нийлүүлэлт, цахим хуудас, блог

буюу мэдээлэл түгээлтийн онлайн систем, түүнчлэн Интернэт өргөн нэвтрүүлэг ажиллуулахын тулд бүртгүүлэх, төрийн аливаа байгууллагаас зөвшөөрөл авах ёсгүй. Энэ нь зөвхөн техникийн зориулалтаар домэйн нэрийн эрхийн бүртгэл, эсвэл арилжааны аливаа хэлбэрт хамааралтай ерөнхий хэрэглээний дүрэм журамд хамаарахгүй.

• Засгийн газар буюу аливаа арилжааны үйлчилгээ үзүүлэгчийн тогтоосон, эцсийн хэрэглэгч хянах боломжгүй шүүлтийн системүүд нь цензурын өмнөх хэлбэр бөгөөд үүнийг зөвтгөх үндэслэлгүй юм. Эцсийн хэрэглэгчдэд зориулагдсан шүүлтийн системийн бүтээгдэхүүн нь ажиллах заавар, хэт шүүлтээс үүдэлтэй оюун санааны урхийн талаар тодорхой мэдээлэл олгосон нөхцөлд түгээгдэнэ.

 

Page 5: Цахим эрх, эрх чөлөө ба нэрээ нууцлах эрх

НҮБ ба олон улсын хэм хэмжээ

• Холбогдох эрх чөлөө, илэрхийлэх эрх чөлөө, 2011, Зохицуулалтын судалгаа

• ҮБИЭЧ-ний Тусгай илтгэгчийн тайланг, НҮБ-ын Ерөнхий Ассемблейн ХЭЗ-ийн 17, 20 дахь хуралдаан хэлэлцсэн

Дүгнэж хэлэхэд: Зөвхөн мэдээлэл, санааг хайх, хүлээн авах, дамжуулах бус, бусад эрхийг

ч боломжтой болгож буй, эдийн засаг, нийгэм, улс төрийн хөгжилд түлхэц болж буй, бүхэлдээ хүний хөгжлийг хөхиүлэн дэмжиж байна

Интернэтэд нэвтрэх боломж олгохгүй байх, шүүлтүүр хэрэглэх нь үндэслэлгүй, ИБУТЭОУП-ын 19-р зүйлийг зөрчиж буй хэрэг - зохиогчийн эрхтэй холбоотойгоор

Интернэтэд нэвтрэх боломжийг цаг ямагт, улс төрийн самуунтай үед ч хангахыг Гишүүн Улсуудад уриалсан

Интернэт хүний эрхээ өргөн хүрээнд эдлэх, тэгш бус байдалтай тэмцэх, хөгжлийн болон хүний хөгжил дэвшлийг хурдасгагч болсоор байгаа арга хэрэгсэл учир иргэдээ Интернэтэд түгээмлээр нэвтрэх боломж олгох нь Гишүүн Улсуудын эн тэргүүний чиглэл.

Page 6: Цахим эрх, эрх чөлөө ба нэрээ нууцлах эрх

НҮБ ба олон улсын хэм хэмжээ

ҮБИЭЧ-ний Тусгай илтгэгчийн тайлан

• Технологийн аливаа дэвшлийн адил Интернэтийг бас бусдад хохирол учруулахад хэтрүүлэн ашиглаж үл болохыг хүлээн зөвшөөрч байна

• Цахим агуулгад хяналт тавихдаа 3 зүйлийг анхаарах:

1. Хуулиар тогтоох: хүн бүрт ойлгомжтой, ил тод байх

2. 19-р зүйлд дурдсан хязгаарлалтад нийцсэн байх

3. Зайлшгүй чухал, зорилгодоо нийцсэн байх

Эрх зүйн хязгаарлалтыг улс төр, арилжааны

сонирхлоос хараат бус этгээд хэрэгжүүлэх- ХХЗХ

Page 7: Цахим эрх, эрх чөлөө ба нэрээ нууцлах эрх

НҮБ ба олон улсын хэм хэмжээ

Европын Парламент-Цахим эрх чөлөөний стратеги - 2012.11.15 (ЕАБХАБ - Монгол улс гишүүн болсон)

• Технологийн дэвшил, шинэ боломж, хүний эрх талаас нь цогц хандсан

• Цахим эрх чөлөө бол хүний салшгүй эрх бөгөөд үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх зэрэг уламжлал эрхээ эдлэхэд чухал, хүний суурь эрх

• Энэ бол ил тод байдал, тайлагнан хариуцах чадварыг хангадаг

• Нээлттэй Интернэт, гар утас, мэдээлэл, мэдээлэл харилцааны технологид цензургүй нэвтрэх нь хүний эрх, суурь эрх чөлөөнд нөлөөлж буйг хүлээн зөвшөөрсөн

• Гар утасны тусламжтайгаар хүний эрхийн зөрчлийг баримтжуулах, бусадтай хуваалцах боломжтойг бүгд харж буй

Page 8: Цахим эрх, эрх чөлөө ба нэрээ нууцлах эрх

НҮБ ба олон улсын хэм хэмжээ

Европын Парламент-Цахим эрх чөлөөний стратеги- 2012.11.15 (ЕАБХАБ- Монгол улс гишүүн болсон)

• Европын Холбоо цахим эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжихэд дэлхий дахинд тэргүүлэх үүрэг гүйцэтгэвэл зохино

• Худалдаа, аюулгүй байдал, гадаад бодлогын хамтын хүчийг эрчимжүүлэх, бидний үнэт зүйл, ашиг сонирхлыг хамтатгаснаар ЕХ өөрийн хүч боломжийг бүрэн дүүрэн дайчилж, дэлхийн тоглогч болж чадна

• Технологи ийнхүү түргэн хурдацтай хөгжихийн хэрээр төр, бизнес, иргэний нийгмийн үр дүнтэй хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих нь чухал

• Энэ тэнцвэр дэлхий дахины нээлттэй Интернэт, хүн бүрийн ашиг тусын төлөө дээд зэргээр үйлчлэх боломж олгоно

Page 9: Цахим эрх, эрх чөлөө ба нэрээ нууцлах эрх

Нэрээ нууцлах эрх • Нэрээ нууцлах- anonymia- нэргүй гэсэн утгатай грек үг.

• Хувь хүнтэй бол хүний ...., олонд танигдахгүй байх, хувь хүний тухай мэдээлэл гэсэн утгаар хэрэглэгддэг

• Интернэтийн орчинд бол хэрэглэгчийн IP хаягийг мөрдөж мөшгихгүй байхыг баталгаажуулах гэсэн утгаар хэрэглэдэг

• Нэргүй мэдээлэл харилцаа нь улс төр, нийгмийн яриа хэлэлцүүлэгт оролцохдоо нэрээ нууцлахыг хүссэн иргэдийн эрхтэй холбоотой.

• Ардчилсан нийгэм хүний эрх, цөөнхийн санаа бодлыг дээдэлдэг

• Шүүмжлэл, сөрөг үзэл санаа гол төлөв цөөнх байдаг учир эрсдэл дагуулдаг

• Улс төр, эдийн засгийн тухай үзэл бодлоо хэлсний улмаас иргэд сүрдүүлэг, заналхийлэлд өртдөг, заримдаа амь насанд нь аюул учирдаг

• Мэдээлэгчийг хамгаалах, сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах уламжлалт эрх цахим орчинд ч үйлчилнэ

Page 10: Цахим эрх, эрх чөлөө ба нэрээ нууцлах эрх

АНУ-ын Дээд Шүүх

• Нэрээ нууцлан үг хэлэх эрх ҮХ-ийн 1-р нэмэлт өөрчлөлтөөр хамгаалагдсан

• 1995 онд Дээд шүүх Макинтыре ба Охайо Сонгуулийн Комиссын асуудлаар шийдвэр гаргасан

“Нэрээ нууцлан үг хэлэх нь ардчилсан яриа хэлэлцүүлэгт туйлын чухал. Тэрс үзэлтнүүдэд өөрсдийгөө танигдуулахаас хамгаалах нь шүүмжлэл тээсэн цөөнхийн санаа бодлын илэрхийллийг чөлөөтэй болгож буй юм.

Нэрээ нууцлах нь олонхийн эзэрхийллээс хамгаалах бамбай юм. Энэ нь ялангуяа алдартай бус хувь хүмүүсийг хүлцэнгүй нийгмийн золиос болохоос хамгаалах Хүний эрхийн түгээмэл тунхаглал, 1-р нэмэлт өөрчлөлтийн зорилгод нийцсэн жишээ юм”

Page 11: Цахим эрх, эрх чөлөө ба нэрээ нууцлах эрх

Нэрээ нууцлах эрх• Цахим орчинд бид өдөр бүр ул мөрөө үлдээж байдаг.

Бидний хувийн өч төчнөөн мэдээлэл тэнд хадгалагдаж буй. Энэ бол бидний дүр төрх, нүүр царай юм. Өөрөөр хэлбэл, тэдгээр нь кибер орчинд намайг төлөөлж байгаа гэсэн үг

• Хэрэглэгчид бол бөөн өгөгдөл бүрдүүлж буй кибер орчны “этгээд”. Бидний зураг, гарын үсэг, хурууны хээ, үйлдэл (банкны мэдээлэл, гуйвуулга гэх мэт)-ийг МТ-ийн компаниуд хянаж буй хэрэг. Энэ бас хувийн нууц, хувийн халдашгүй дархан байдлын асуудал

• Хувийн компаниудад үүрэг болгоход бидний “кибер аюулгүй байдал” алдагдана. Энэ нь цензур тавихад хялбар гэсэн үг. Үүнийг засгийн газрууд овжин ашиглана

• Нөгөө талаар, өгөгдөлтэй ажилладаг, түүнд нэвтрэх эрх бүхий хүн бүрт урвуулан ашиглах боломж бий гэсэн үг

• Өөрийгөө хамгаалахын зэрэгцээ хариуцлага үүрэх ёстой юу?

Page 12: Цахим эрх, эрх чөлөө ба нэрээ нууцлах эрх

Ил хэл эс бөгөөс эрх чөлөө чинь улам хумигдана

www.globeinter.org.mn

www.globeinter.org.mn/selfalerting

[email protected]

[email protected]

324-764, 324-627

9903-5470, 9919-3327