Дунд шатны НББ

15
Улаанбаатар Их Сургууль Бизнес менежментийн тэнхим Хичээлийн нэр: Дунд шатны НББ Лекц 2 . Банкны зохьцуулалтын тайлан Хичээлийн кредит: 3 кредит Хичээлийн индекс: ВА366 Судлах анги: НББ-3 анги

Upload: oyunsuren84

Post on 20-Jun-2015

1.556 views

Category:

Documents


2 download

TRANSCRIPT

Page 1: Дунд шатны НББ

Улаанбаатар Их СургуульБизнес менежментийн тэнхим

Хичээлийн нэр: Дунд шатны НББ

Лекц 2 . Банкны зохьцуулалтын тайлан

• Хичээлийн кредит: 3 кредит• Хичээлийн индекс: ВА366• Судлах анги: НББ-3 анги

Page 2: Дунд шатны НББ

Агуулга:

• Байгууллага, банк 2 мөнгөн хөрөнгийн өсөлт бууралтыг тодорхой мэдэж байхын тулд тус тусдаа бүртгэл хөтөлдөг. Банкнаас сар бүр компаний дансанд орж ирсэн мөнгөн болон төлбөрийн талаар холбогдох баримтуудыг үндэслэн тайлан гаргаж ирдэг. Банкнаас ирсэн тайланг байгууллага өөртөө хөтөлсөн журналтай тулган үзнэ. Нэг ёсондоо мөнгөн хөрөнгийн үлдэгдэлийг банкнаас ирсэн үлдэгдэлтэй тулгаж үздэг.

Page 3: Дунд шатны НББ

Банкны зохицуулалтын тайланд тусгагдах зүйлс:

• Банкны тайлангийн нэр• Банк болон ААН нэр• ААН-н дансны дугаар• Дансны сарын эхний үлдэгдэл• Тухайн сарын орлого, зарлага• Сарын эцсийн үлдэгдэл

Page 4: Дунд шатны НББ

Банкны зохицуулалт

Чекийн дансаар гүйлгээ хийж байгаа тохиолдолд банк, компиани хоёр тус тусын баримтаар хөтөлсөн бүртгэлээ тодорхой хугацааны эцэст тулгаж үзэхэд үлдэгдэл нь зөрөөгүй байж болно. Доорхи хүчин зүйлсийн улмаас банкны тайлангийн үлдэгдэл мөнгөн хөрөнгийн бүртгэлийн үлдэгдэлтэй тохирохгүй байх явдал цөөнгүй гардаг.

Замд яваа хадгаламж Төлбөр хийгдээгүй чек Хүрэлцээгүй сантай чек Банкны үйлчилгээний хөлс Хүний орлого Банкны кредит буюу цуцлуулсан авлага Алдаа

Page 5: Дунд шатны НББ

Замд яваа хадгаламж

Компани зарим тохиолдолд орлогын мөнгийг сарын эцсийн өдөр, эсвэл банк гүйлгээгээ хаасны дараа автомат хүлээн авагчаар дамжуулан банкин дахь чекийн дансандаа явуулдаг. Үүнийг банк дараагийн сарын эхний өдөр бүртгэнэ. Иймд үлдэгдлээ тохируулах үүднээс замд яваа хадгаламжийг банкны үлдэгдэл дээр нэмнэ.

Page 6: Дунд шатны НББ

Төлбөр хийгдээгүй чек

Компани чек бичээд түүнийг өөрийн данснаас хассан боловч банк түүгээр төлбөр хийж бүртгээгүй, өөрөөр хэлбэл байгууллагын чекийн данснаас уг мөнгийг хасаагүй байх тохиолдол олон бий. Иймд төлбөр хийгдээгүй чекийг банкны үлдэгдлээс хасч бүртгэнэ.

Page 7: Дунд шатны НББ

Хүрэлцээгүй сантай чек

Худалдан авагчаас хүлээн авсан чекийн нийт дүнгээр компани мөнгөө нэмэгдүүлэх бичилт хийдэг ба харин уг чек нь банкинд очоод төлөгдөхгүй буюу харилцагчийн мөнгө хүрэхгүй байх тохиолдол гардаг. Иймд хүрэлцэхгүй сантай чекийг компанийн бүртгэлийн үлдэгдлээс хасна.

Page 8: Дунд шатны НББ

Банкны үйлчилгээний хөлс

Банк нь үйлчлүүлэгч байгууллагын авлагыг цуглуулж, түүний дансанд оруулсан, чек хэвлэж өгсөн, чекийн дансны мөнгө хүрэлцэхгүй тохиолдолд гүйлгээ хийсэн зэрэг үйлчилгээ үзүүлсэнийхээ төлөө үйлчилгээний хөлсийг суутгаж авна. Үүнийг байгуулга мөнгөний журналдаа тусгаагүй байдаг тул бүртгэлийн үлдэгдлээс хасч үйл ажиллагааны зардлаар тооцож бүртгэнэ.

Page 9: Дунд шатны НББ

Хүүний орлого

Банк нь үйлчлүүлэгчийг мөнгөө хадгалуулсны нь төлөө чекийн дансны дундаж үлдэгдэлд хүү төлдөг. Энэ нь банкны өрсөлдөөнөөс гарч ирэх бөгөөд олон үйлчлүүлэгчтэй байхын тулд хэрэглэдэг, жижиг бизнесийн урамшуулах аргын нэг юм. (олон улсын практикт томоохон пүүс компаниудын чекийн дансны дундаж үлдэгдэлд хүү бодохыг хуулиар хориглосон байдаг ) үүнийг компанийн бүртгэлд нэмж өгөх бөгөөд тэр хэмжээгээр үйлчлүүлэгч компанийн үйл ажилгааны бус орлогоор тооцогдоно.

Page 10: Дунд шатны НББ

Банкны кредит буюу цуглуулсан авлага

Банк нь үйлчлүүлэгчийн бусдаас авах дансны авлага, авлагын бичиг, түүний хүү зэргийг цуглуулж тэдний дансанд оруулдаг ба үүнийг компани мэдээгүй байх тул мөнгөн орлогын журналд тусгаагүй байдаг. Иймд банкны цуглуулсан мөнгийг хүүний хамт бүртгэлийн үлдэгдэл дээр нэмнэ.

Page 11: Дунд шатны НББ

Алдаа

Банк эсвэл байгууллага нь чекийн дүнг буруу (илүү ба дутуу) бүртгэх явдал тохиолдоно. Аль тал нь ямар дүнгээр алдаа гаргаснаас шалтгаалан үлдэгдлийг хэрхэн зөрүүлсэн байгааг харилцан шалгаж зохицуулна. Энэ мэтчилэнгээр хадгалуулагч (үйлчлүүлэгч компани)-ийн дансанд тусгагдсан тоон дүн үйлчлэгч банкны данс, тооцоонд тодорхойлогдоогүй эсвэл эсрэгээр байж болно. Иймээс эдгээр зөрүүг арилгаж, чекийн дансны зөв үлдэгдлийг тодорхойлох шаардлагатай бөгөөд энэ үйл ажилгааг чекийн дансны зохицуулалт (тохируулга)гэх нэрлэдэг байна.

Page 12: Дунд шатны НББ

Банкны зохицуулалтын тайлан бэлтгэх үе шат:

1. Банкны тайланд тусгагдсан орлого, зарлагын бүхий л гүйлгээг баримт нэг бүрээр бүртгэлийн бичилттэй тулгаж шалгана. Хоёр дансны үлдэгдэл зөрсөн тохиолдолд дээр дурьдсан алдаанаас аль нь гарсанг илрүүлж тохируулгын тайлан бэлтгэнэ.

2. Аль аль тайлангийн алдааг засч бичнэ

3. Банк буюу байгууллагын тайлангийн үлдэгдэл тэнцэж байх ёстой.

Page 13: Дунд шатны НББ

Жишээ:

• Мандах компани 2010 оны 3 сарын мэдээлэл өгөгджээ.• Тус компани нь Худалдаа хөгжлийн банкны 105-р салбарт харилцах

данстай №2015203 дугаар бүхий. • Банкны үлдэгдэл: 350000,• Компаний үлдэгдэл: 444500 байсан.Тиймд дараах алдаанууд илэрсэн.1. Замд яваа хадгаламж- --- 120000, 2. Банк андуурч тус компаний 5000 төг орлогыг өөр компаний дансанд

оруулсан.3. Банк харилцахын үлдэгдэлд 5500 тооцсон.4. Банк компани өмнөөс 10000 авлага цуглуулсанг компани бүртгээгүй

байсан.5. Банкны үйлчилгээний хөлс 5000,6. Төлбөр хийгдээгүй чек 20000

Page 14: Дунд шатны НББ

Банкны зохицуулалтын тайланМандах компани

ХХБ 105-р салбар №2015203

• Банкны үлдэгдэл:350000Нэмэх нь:Замд яваа хадгаламж—120000Андуурсан орлого---5000Хасах нь:Төлбөр хийгээгүй чек—20000

Үлдэгдэл: 455000

• Компаний үлдэгдэл: 444500Нэмэх нь:Хүүгийн орлого---5500Цуглуулсан авлага---10000Хасах нь:Үйлчилгээний хөлс---5000

Үлдэгдэл: 455000

Page 15: Дунд шатны НББ

Мөнгөн хөрөнгийн зарим ойлголт

• Хязгаарласан мөнгө: Үүнийг жижиг мөнгөн сан ч гэж хэлж болно.• Нөхөх үлдэгдэл: Банк зээл авах гэж байгаа байгууллагадаа

тодорхой хэмжээний мөнгө банкинд хадгалахыг шаарддаг. Үүнийг хамгийн бага нөхөх үлдэгдэл гэнэ.

• Банкны овердрафт: мөнгөний дансанд байгаа дүнгээс илүү хэмжээгээр чек бичсэн тохиолдолд банк богино хугацаатай өр гэж банкны овердрафт үүсгэнэ.

• Мөнгөний адилтгал: Тодорхой мөнгөн дүнд шууд хөрвөдөг, хүүгийн түвшний өөрчлөлтөөр бараг эрсдэл хүлээдэггүй хөрвөх чадвар сайтай БХХО юм.