хижээл болон өтөл насны сэтгэл зүй

22
Хижээл болон өтөл насны сэтгэлзүй хийгээд түүнд нөлөөлөх хүчин зүйлс

Upload: zulaa-bold

Post on 20-Jun-2015

870 views

Category:

Science


11 download

TRANSCRIPT

Page 1: хижээл болон өтөл насны сэтгэл зүй

Хижээл болон өтөл насны сэтгэлзүй хийгээд түүнд

нөлөөлөх хүчин зүйлс

Page 2: хижээл болон өтөл насны сэтгэл зүй

Бие хүний хөгжил насан туршид нь явагдаж байдаг.Бие хүний хөгжлийг үе шатаар ангилсан байдаг бөгөөд нэг үе шатаас нөгөөрүү шилжихдээ өөрийгөө ухамсарлах замаар зан төлөвийн шинжүүдийг төлөвшүүлж байдаг.

Page 3: хижээл болон өтөл насны сэтгэл зүй

Монголчуудын ангилал:

- хижээл нас /45-60/

- өтөл нас /60-80/

- өндөр нас /80-аас дээш/

Эртний Хятадын ангилал:

- 40 нас хүртэл / Хижээл нас /

Амьдралыг ухаарах үе

- 50 нас хүртэл Бүтээлч амьдралын үе

- 60 нас хүртэл Амьдралдаа сэтгэл хангалуун байх үе

- 70-аас дээш Хөгшрөх үе /Өтөл нас/

Пифагорын ангилал /МЭӨ 6-р зуун/ - 40-60 нас /намар/ Хүч чадал илрэх үе - 60-80 нас /өвөл/ Хөгшрөх үе

Page 4: хижээл болон өтөл насны сэтгэл зүй

Сэтгэл зүйн онцлогЭнэ насны хүмүүст бие махбодийн

онцлогийг даган сэтгэл санаанд мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гардаг.

- Гэнэт сэтгэлээр унах

- Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй болох

- Өнгөрсөн амьдралдаа харамсах

- Ирээдүйдээ итгэл багатай болж эхлэх

- Хөөрөх, баярлах, гуних

- Ганцаардах бусадтай харилцах чадахаа больсон мэт санагдах.

Page 5: хижээл болон өтөл насны сэтгэл зүй

- Амьдралын орчин, хэв маяг- Нийгэмд эзлэх байр суурь, хариуцлага,- Нийгмийн орчин буюу ажил, мэргэжил, ажлын . байрны стресс,- Сэтгэл зүйн байдал, дарамт, түгшүүр,- Бие бялдарын онцлог- Сэтгэлийн хөдөлгөөний илэрхийлэл,- Гэр бүл, найз нөхдийн харилцаа,- Цэвэршилт

Эдгээрт нөлөөлөх гадаад, дотоод хүчин зүйлс

Page 6: хижээл болон өтөл насны сэтгэл зүй

Энэ үед гэр бүлийн асуудлыг гардан шийдэх үр хүүхдээ нийгмийн амьдралд бэлтгэх, нөхрийнхөө ажил ,албан тушаал дэвших, амжилт гаргахад нь туслах үүрэгтэй хэмээн боддог.

� Өндөр настай аав, ээждээ санаа тавьж, асрахын зэрэгцээ насанд хүрч, нийгмийн амьдралд идэвхитэй байр суурь эзэлж байгаа өөрийн хүүхдүүдээ анхаарч, халамжлах зөв чиглүүлэх гээд тэдэнд маш их үүрэг хариуцлага оногддог.

Page 7: хижээл болон өтөл насны сэтгэл зүй

Энэ шатанд ихэвчлэн хүмүүс өөрийн �өнгөрсөн амьдралаа дүгнэх, эргэн харах, алдаа оноогоо эргэцүүлэх зэргээр үнэлэлт өгөхийг эрмэлздэг. Түүний зэрэгцээ өөрийн амьдралын цогц байдлаа өөртэйгээ адилтган түүнээсээ тааламж аван сэтгэл хангалуун байдаг. Энэхүү шатандаа л хүнд жинхэнэ амьдралын ухаан суудаг.

Page 8: хижээл болон өтөл насны сэтгэл зүй

Цэвэршилт

Цэвэршилт нь 15-20 жил үргэлжилдэг ба цэвэршсэнээр эмэгтэйчүүдийн өндгөвчний, эрэгтэйчүүдийн түрүү булчирхайн үйл ажиллагаа буурна. Үүнээс улбаатай бусад эрхтэн, тогтолцоонд ч зарим нэг өөрчлөлтүүд илэрнэ. Хэвийн нөхцөлд 40-60 насанд цэвэршилт явагддаг ажээ.

Page 9: хижээл болон өтөл насны сэтгэл зүй

Цэвэршилтээс үүдэлтэй сэтгэл санааны өөрчлөлт

Цэвэрших явцад сэтгэлийн гутралд орох, түгших, тайван бус байх, уйламтгай болох, анхаарал төвлөрөхгүй байх, бачимдах зэрэг сэтгэл санааны өөрчлөлтүүд илэрдэг. Ахимаг насны эмэгтэйчүүдэд “Шувууны хоосон үүр” хэмээх хам шинжийн эмгэг илэрдэг. Энэ нь үр хүүхдүүд нь өсч том болоод өрх тусгаарлахад гэр орон нь хоосон оргих мэт сэтгэгдэл төрдөг төдийгүй зарим нь сэтгэл санаагаар унаж, гутралд ордог байна.

Page 10: хижээл болон өтөл насны сэтгэл зүй

Хүмүүс дунд насны үедээ биеэ хэрхэн авч явах ямар үзэл итгэлтэй байх нь тухайн цаг үеийн эдийн засаг нийгмийн байдлын онцлог нөхцөл байдлаас хамаарч болно. Ихэнх хүмүүс залуу нас ард хоцорсон гэдгийг мэдэрдэг ч үүнд нэг их ач холбогдол өгөхгүй харин ч миний ид цэцэглэлтийн үе эхэлж байна хэмээн төсөөлж байдгийг судлаачид илрүүлжээ.

Page 11: хижээл болон өтөл насны сэтгэл зүй

Давуу тал

Тэдний бие махбодын ачаалал даах чадвар нилээд хэмжээгээр доошилж болох ч өөрийн боломийг зөв үнэлж арвин баялаг мэдлэг туршлагаа оновчтой ашиглах замаар өндөр амжилтанд хүрэх бүрэн бололцоотой хүмүүс юм. Гэхдээ дунд насны бүх хүмүүс хариуцлагатай ухаалаг шийдвэр гаргадаг хэмээн үзэж болохгүй.

Page 12: хижээл болон өтөл насны сэтгэл зүй

Нийтлэг хандлагаДунд насны хүмүүсийн хөгжил өсөлт зогсож нэг хэвийн байдалд ордог хэмээн хүмүүс бодох нь олонтаа тааралддаг. Шилжилтийн загвараас харахад амьдралын дунд үеийн хямрал насны онцгоос хамаарсан гэдэг нь батлагдахгүй байгаа юм

Page 13: хижээл болон өтөл насны сэтгэл зүй

Рональд Кассперйн судалгаа

Судалгаанд оролцогчдын ихэнх нь дунд нас бол амьдралын хамгийн сайхан үе гэсэн байна. АНУ-ийн хүн амын статистик үзүүлэлтүүдийг харьцуулан судлах явцад “хүний амьдралын хамгийн гайхалтай нас бол 50 нас” гэсэн дүгнэлт гардаг байна.

Page 14: хижээл болон өтөл насны сэтгэл зүй

Кассперийн үзэж байгаагаар

Дунд насны үе бол зорилгоо өөрчлөн хувиргаж илүү бодитой болгож байдаг нэг ёсны шилжилтийн үе мөн. Хүмүүс дунд насны үедээ ямар нэг бэрхшээлтэй тулгарсан нөхцөлд өөрөөс нь хүнд хэцүү юмуу доор байдалд байгаа хүнтэй өөрийгөө харьцуулдаг. Энэ насны хүмүүсийн танин мэдэхүйн үйл ажиллагаа залуучуудтай харьцуулахад алгуур удаан болж эхэлдэг ч түүний сэтгэхүйн үр нөлөө нь илүү өндөр хэмжээнд гарсан байх боломжтой ажээ.

Page 15: хижээл болон өтөл насны сэтгэл зүй

Настангуудадын сэтгэл зүй ба сэтгэл санаа сэтгэхүйн өөрлөлт

Настангуудын сэтгэл санаа, сэтгэхүйн өөрчлөлт нь өвчний үүсэх явцад хүчтэй нөлөөлөх хүчин зүйл болдог. Насны өөрчлөлтөөс гадна 50-аас дээш настангуудад элбэг тохиолддог ханиа алдаж ганцаардах, тэтгэвэрт гарч хамт олноос хөндиирөх,ажилгүй суух зэргээс бий болох сэтгэлийн зовиур,гутрал нь сөрөг нөлөө үзүүлнэ. Мөн нийгмийн болон гэр орон,ойр дотны хүмүүсийн халамж харьцаа нь ихээхэн нөлөөлнө

Page 16: хижээл болон өтөл насны сэтгэл зүй

Сэтгэл сульдалт

Настангууд нь сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой мэргэжлийн тусламж үйлчилгээнд хамрагдах нь хоёр дахин бага байдаг ба 66-с дээш насны хүмүүс өөрийн сэтгэцийн өөрчлөлтийг анзаардаггүй буюу үүнийгээ насжилттай холбоотой бие махбодийн өөрчлөлт гэсэн явцуу ойлголттой байдаг.

Page 17: хижээл болон өтөл насны сэтгэл зүй

Сэтгэл сульдалт

Ийнхүү тэдэнд сэтгэл сульдлын шинж тэмдэг илэрдэг. Үүний шалтгаан нь тархины судасны хатуурал ба толгой хөндүүрлэх, чихэнд хий юм сонсогдох, толгой эргэх, дүүнгэтэх, биеийн ачааллын үед амархан ядрах гэх мэт зовиурууд илэрдэг.

Page 18: хижээл болон өтөл насны сэтгэл зүй

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээллээр ахимаг насны хүмүүсийн дунд 100 мянган хүн амаас 236 хүн сэтгэцийн өвчнөөр өвчилдөг бөгөөд тэдгээрийн 93 хүн буюу 40% орчим нь 45-63 насны бүлгийнхэн байжээ.

Ахимаг насанд хамгийн түгээмэл сэтгэцийн хямрал нь сэтгэл гутрал юм. Сэтгэл санаагаар унаж, ганцаардах эсвэл түгших мэдрэмж байнга төрж, хэнд хэрэггүй мэт санагдан, өөртөө итгэлгүй, сул дорой болсон мэт сэтгэгдэл төрж, өөрийгөө шалтгаангүй буруутгана.

Page 19: хижээл болон өтөл насны сэтгэл зүй

Сэтгэл гутралын улмаас биед өөрчлөлтүүд гарч, дараах шинжүүд илэрнэ.

- Хоолны дуршил багасах/ихсэх- Нойргүйдэх/нойрмоглох- Байнга ядарч туульдах- Өтгөн хатах- Биеийн гэж хэлж болохооргүй өвдөлтүүд мэдрэх зэрэг шинжүүд илэрнэ.

Page 20: хижээл болон өтөл насны сэтгэл зүй

Асуудлыг хэрхэн шийдэх вэ?Цэвэр агаар, чимээгүй орчинг бүрдүүлэх, өдөрт тогтмол гадаа гарч занших, хөдөө явах зэрэг нь настанд чухал зүйл. Тэдэнд нийгмээс тавих хангамж, анхаарал, тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлт, сувилалын асуудал чухал суурийг эзэлнэ. Тэдний амьдралын түвшинг сайжруулах, хэрэгцээ шаардлага, эрэлт хүсэлтийг хүлээн авах, сонсох, судлах, тэдний талаар авах арга хэмжээ нь шинжлэх ухааны үндэслэлтэй байснаар энэ нь настанд сэтгэлийн дэм урам хайрлаж сэтгэл хангалуун амьдралыг бүрдүүлнэ. Түүнд настангуудын амьд явахын утга учир оршино гэж үздэг байна.

Page 21: хижээл болон өтөл насны сэтгэл зүй

ДүгнэлтАмьдралын явцад сэтгэцийн эрүүл мэнд хичнээн сайн байсан ч нас ахилтын нөлөөтэй сэтгэцийн эмгэгээс сэргийэх дархлаа гэж хүнд байдаггүй. Ахимаг насны хүмүүс нь залуу болон дунд насны хүмүүсийг бодвол сэтгэцийн эмгэгээр өвчлөх магадлал илүү өндөр байдаг. Тиймээс гэр бүл ойр дотны хүмүүс хийгээд тэдэн рүү чиглэсэн нийгмийн бодлого, хүмүүнлэгийн үйл ажиллагааг идэвхижүүлэх шаардлагатай.

Page 22: хижээл болон өтөл насны сэтгэл зүй

Анхаарал тавьсанд баярлалаа