хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргаа сувилагаа...

4
“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН АСАРГАА СУВИЛАГАА, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ, ХЯНАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТЫН ТАЙЛАН Энэхүү сургалтыг Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын “Хайлааст” орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр, 2015 оны 3-р сарын 18-ны Лхагва гаригийн 13.00-17.00 цагт ЧДЭМТ-ийн нэгдсэн эмнэлгийн сургалтын танхимд, Чингэлтэй дүүргийн XIII-XIX хороодын харьяа Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч, нийгмийн ажилтан, эрүүл мэндийн сайн дурын идэвхтэнүүд, нэгдсэн эмнэлгийн сэргээн заслын тасаг, сувилахуйн албаны төлөөллийг оролцуулсан нийт 20 хүнд явууллаа. Сургалтын зорилго: ӨЭМТ-ийн сувилагч, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, эрүүл мэндийн сайн дурын идэвхтэнүүдийг сургаж, тэднээр дамжуулан харьяа хорооныхоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй гэр бүл, ялангуяа Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт хамрагддаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүрч ажиллах, тэдний эцэг эх, ар гэрийнхэнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргаа, сувилагааны талаар мэдлэг олгох сургалт, асаргаа, сувилагааг зааж сургаснаар олон нийтийн оролцоонд суурилсан гэрийн сувилахуй, сэргээн засал, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хяналтыг сайжруулахад чиглэсэн. Сургалтын сэдэв, хэлбэр: Сургалтаар “Хүүхдийн хөдөлгөөн засал эмчилгээ”, “Аутизм”, “Эпилепсийн уналт, таталт”, “Тархины саажилт”, “Мэдрэл сэтгэцийн хөгжлийн бэрхшээл”, “Хэвтрийн өвчтөний байрлалыг соилх, шилжүүлэх, тээвэрлэх” зэрэг сэдвүүдээр хөдөлгөөн засалч, Филиппин улсын иргэн Сол Вильям зааж, илтгэл танилцуулан АНУ, Герман зэрэг улс орнуудын сэргээн заслын болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн холбоо, нийгэмлэгүүдийн туршлагаас дүрс бичлэг үзүүлж, гэр хороололд хамгийн их тохиолдож буй тархины саажилт, жирэмслэлт болон төрөлтийн хүндрэлээс үүдэлтэй тархи, нуруу нугасны гэмтэлтэй хүүхдүүдийн тохиолдлын тухай оролцогчидтой харилцан ярилцаж санал солилцсон. Тархины гэмтэлтэй 3 настай охиныг нэгдсэн эмнэлгийн сэргээн засал, мэдрэлийн эмчтэй хамтран үзэж, цаашдын эмчилгээ, асаргаа сувилагааны талаар зөвлөгөө өгсөн. Хүрсэн үр дүн: Сургалтанд оролцогчид баг болж, бүлгээр ажиллан өөрсдийн хороонд бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн судлагааг гарган 7 хоногт нэг удаа гэрийн эргэлтээр ХБ-тэй хүүхэдтэй айлуудаар явж зөвлөгөө өгөх, тусламж үзүүлэх, шаардлагатай тохиолдолд дүүргийн эмч, эмнэлэгт хандах байдлаар 1 сарын хугацаанд ажиллаж үзэхээр болсон бөгөөд үүний дараа хэрэгжилтийг үнэлэж ажиллах талаар танилцуулж, цаашид хэрхэн ажиллах төлөвлөгөөгөө хамтран нарийвчилж гаргахаар тогтсон. Сургалтын талаар оролцогчид сэтгэл хангалуун байсан бөгөөд цаашид энэ чиглэлийн сургалтыг тогтмол явуулж байх, ялангуяа хороо, ӨЭМТ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүл, эцэг эхчүүд, сургууль, цэцэрлэгийн ажилтнуудад

Upload: asaa-tumee

Post on 05-Aug-2015

205 views

Category:

Health & Medicine


5 download

TRANSCRIPT

Page 1: хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргаа сувилагаа ЧДЭМТ

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН АСАРГАА СУВИЛАГАА, УРЬДЧИЛАН

СЭРГИЙЛЭЛТ, ХЯНАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТЫН ТАЙЛАН

Энэхүү сургалтыг Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын “Хайлааст” орон нутгийн

хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр, 2015 оны 3-р сарын 18-ны Лхагва гаригийн

13.00-17.00 цагт ЧДЭМТ-ийн нэгдсэн эмнэлгийн сургалтын танхимд, Чингэлтэй

дүүргийн XIII-XIX хороодын харьяа Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч,

нийгмийн ажилтан, эрүүл мэндийн сайн дурын идэвхтэнүүд, нэгдсэн эмнэлгийн

сэргээн заслын тасаг, сувилахуйн албаны төлөөллийг оролцуулсан нийт 20 хүнд

явууллаа.

Сургалтын зорилго: ӨЭМТ-ийн сувилагч, эрүүл мэндийн нийгмийн

ажилтан, эрүүл мэндийн сайн дурын идэвхтэнүүдийг сургаж, тэднээр дамжуулан

харьяа хорооныхоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй гэр бүл, ялангуяа Хүүхэд

ивээн тэтгэх хөтөлбөрт хамрагддаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүрч

ажиллах, тэдний эцэг эх, ар гэрийнхэнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргаа,

сувилагааны талаар мэдлэг олгох сургалт, асаргаа, сувилагааг зааж сургаснаар

олон нийтийн оролцоонд суурилсан гэрийн сувилахуй, сэргээн засал, сувилахуйн

тусламж үйлчилгээний чанар, хяналтыг сайжруулахад чиглэсэн.

Сургалтын сэдэв, хэлбэр: Сургалтаар “Хүүхдийн хөдөлгөөн засал

эмчилгээ”, “Аутизм”, “Эпилепсийн уналт, таталт”, “Тархины саажилт”, “Мэдрэл

сэтгэцийн хөгжлийн бэрхшээл”, “Хэвтрийн өвчтөний байрлалыг соилх, шилжүүлэх,

тээвэрлэх” зэрэг сэдвүүдээр хөдөлгөөн засалч, Филиппин улсын иргэн Сол Вильям

зааж, илтгэл танилцуулан АНУ, Герман зэрэг улс орнуудын сэргээн заслын болон

хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн холбоо, нийгэмлэгүүдийн

туршлагаас дүрс бичлэг үзүүлж, гэр хороололд хамгийн их тохиолдож буй тархины

саажилт, жирэмслэлт болон төрөлтийн хүндрэлээс үүдэлтэй тархи, нуруу нугасны

гэмтэлтэй хүүхдүүдийн тохиолдлын тухай оролцогчидтой харилцан ярилцаж санал

солилцсон. Тархины гэмтэлтэй 3 настай охиныг нэгдсэн эмнэлгийн сэргээн засал,

мэдрэлийн эмчтэй хамтран үзэж, цаашдын эмчилгээ, асаргаа сувилагааны талаар

зөвлөгөө өгсөн.

Хүрсэн үр дүн: Сургалтанд оролцогчид баг болж, бүлгээр ажиллан

өөрсдийн хороонд бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн судлагааг гарган 7

хоногт нэг удаа гэрийн эргэлтээр ХБ-тэй хүүхэдтэй айлуудаар явж зөвлөгөө өгөх,

тусламж үзүүлэх, шаардлагатай тохиолдолд дүүргийн эмч, эмнэлэгт хандах

байдлаар 1 сарын хугацаанд ажиллаж үзэхээр болсон бөгөөд үүний дараа

хэрэгжилтийг үнэлэж ажиллах талаар танилцуулж, цаашид хэрхэн ажиллах

төлөвлөгөөгөө хамтран нарийвчилж гаргахаар тогтсон.

Сургалтын талаар оролцогчид сэтгэл хангалуун байсан бөгөөд цаашид энэ

чиглэлийн сургалтыг тогтмол явуулж байх, ялангуяа хороо, ӨЭМТ, хөгжлийн

бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүл, эцэг эхчүүд, сургууль, цэцэрлэгийн ажилтнуудад

Page 2: хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргаа сувилагаа ЧДЭМТ

явуулж байх нь илүү өргөн хүрээг хамарч, хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт,

хандах хандлагыг өөрчлөхөд чухал алхам болно гэж дүгнэсэн.

Цаашид хэрэгжүүлэх ажил: Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд Дэлхийн Зөн

Монгол ОУБ-ын “Хайлааст” орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн зүгээс тодорхой

хэмжээнд, гарааны байдлаар дэмжиж ажиллах бөгөөд цаашид шаардагдах

тодорхой хөрөнгө санхүүг ДЭМТ, ӨЭМТ орон нутгийн удирдах байгууллага төсөвт

тусгаж ажиллах хэрэгтэйг зөвлөсөн.

Эрүүл мэндийн даатгалын хуулийн шинэчилсэн өөрчлөлтөөр 2016 оноос

эхлэн ӨЭМТ-үүд гэрийн сувилахуй, өдрийн эмчилгээ, сэргээн заслын чиглэлээр

үйл ажиллагаа явуулж ЭМ-ийн даатгалаас санхүүжигдэхээр болсон бөгөөд ДЭМТ,

ӨЭМТ-үүд хамтран эргэх холбоо бүхий сувилахуйн тусламж үйлчилгээний

тогтолцоог бүрдүүлж, оношлогоо, эмчилгээний чанар, хяналтыг сайжруулахад

иргэдэд чиглэсэн, тэдний оролцоог дэмжсэн тодорхой ажлуудыг явуулах

шаардлагатай хэрэгцээ их байна.

Энэхүү сургалтыг зохион байгуулахад бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж,

үргэлж дэмжин хамтран ажилладаг Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын “Хайлааст” орон

нутгийн хөтөлбөрийн хамт олонд талархал илэрхийлж, бид бүхний хамтын

ажиллагаа Эх, хүүхдийн эрүүл мэнд, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах,

халамжийн чиглэлээр улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна.

Тайлан гаргасан:

ЧДЭМТ-ийн Төлөвлөлт, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б. Уламбаяр Утас: 89-99-57-66 цахим хаяг: [email protected]

ЧДЭМТ-ийн Эрүүл мэндийн сайн санааны туслагчийн хөтөлбөрийн менежер Г. Эрболд Утас: 89-00-99-12 цахим хаяг: [email protected]

Page 3: хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргаа сувилагаа ЧДЭМТ

Хавсралт 1

СУРГАЛТЫН ТАЛААР ЗУРГАН ЦОМОГ

Page 4: хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргаа сувилагаа ЧДЭМТ

Хавсралт 2