Илтгэх урлаг

6
Илтгэх урлаг Реторик гэж юу вэ? Зөв сайхан илтгэж, ярих онолыг эртний Грект Реторик /RHETORIC/ гэдэг байж. Үүнээс улбаалан Ретор, Оратор, Лектор гэдэг үгс гарч, өргөн хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд уран үгээр зэвсэглэж оюуны их хурлыг буулгадаг уран илтгэгчийг “Лектор” хэмээн нэрлэх болжээ. Ректор гэж юу вэ? Лекц гэдэг үг нь латин хэлний /Lectio/ буюу уншлага гэдэг үгнээс гаралтай гэж үздэг. Эрт цагт шашны номлолыг чанга дуугаар олны өмнө уншихыг ойлгож байсан бол өнөө цагт лекц унших гэдэг хосолмол утгыг давхар агуулсан үг болжээ. Реторикийг эрт үед маргаанд ялах, илүү нотолгоотой ярих ухаан гэж ойлгож байсан бол өнөө цагт хүн бүрийн эзэмших ёстой харилцааны ур чадвар гэж үзэж байна. Сүүлийн жилүүдэд бизнес, хэвлэл мэдээллийн, шашны, улс төрийн реторик гэсэн салбарууд хүчтэй хөгжиж эхэллээ. Эдгээрээс бизнесийн реторикийн тухай түлхүү үзэх нь өөрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа олон нийтэд зөвөөр таниулан борлуулж, ажил хэрэгтээ амжилт гаргах нь ихээхэн тустай. Реторик бол итгэн үнэмшүүлэх, ятган ухуулах үндсэн зорилготой. Илтгэх урлагийн мөн чанар нь мянга мянган хүний оюун ухаан, зүрх сэтгэлийг нэгэн эгшинд эзэмдэх харилцааны их эрчим хүч билээ. Реторик бол хүний онцгой ур чадвар, хөдөлмөрийн үр дүн. Реторик бол сэтгэлийн урлаг, харилцааны их эрчим хүч. Хүн төрөлхтөний үүсгэн бий болгосон анхдагч мэдлэгийн дотор хамгийн чухал байр суурийг илтгэх урлаг буюу Реторик эзэлдэг юм. Хүн хэл яриатай болсон тэр цагаас эхлэн ярих чадвар нь хөгжиж ирсэн бөгөөд бусдаасаа илүү сайн ярих, өөрийнхөө үзэл бодлыг бусдад зөвөөр ойлгуулах, өөрийгөө илэрхийлж, эрдэм мэдлэгээ хуваалцах энэ их замаас илтгэх урлаг үүссэн. Түүхэн хөгжил Уран илтгэгчийн чадварын талаар хамгийн эрт Гомерын “Илианд”-д дурдагджээ. Энд Ахипллес, Хектор, Одиссей гэх мэт баатрууд цэргүүдээ зөв чиглэл болоод үйлдэлд ятгах, уриалах чадварынхаа ачаар олны хүндэтгэл хүлээдэг тухай гардаг. Эртний Грек Ардчилсан хот улсууд үүсэх явцад ярих чадвар Эртний Грекийн хотуудын олон нийтийн болон улс төрийн амьдралд зохицон хэрэглэгдэж, ихэнх хотод уран илтгэх чадварыг улс төр, шүүхийн шийдвэр гаргах, философийн үзэл санаануудыг бүтээх, дэлгэрүүлэх арга хэрэгсэл болгож байжээ. “Ретор” гэдэг нь уран илтгэгч гэсэн Грек үг юм. Ретор гэдэг нь шүүгчид болон улс төрийхөнд тогтмол

Upload: zolbayar-satemo

Post on 03-Jan-2016

274 views

Category:

Documents


2 download

DESCRIPTION

Илтгэх урлаг

TRANSCRIPT

Page 1: Илтгэх урлаг

Илтгэх урлаг

Реторик гэж юу вэ?

Зөв сайхан илтгэж, ярих онолыг эртний Грект Реторик /RHETORIC/ гэдэг байж. Үүнээс улбаалан Ретор, Оратор, Лектор гэдэг үгс гарч, өргөн хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд уран үгээр зэвсэглэж оюуны их хурлыг буулгадаг уран илтгэгчийг “Лектор” хэмээн нэрлэх болжээ.

Ректор гэж юу вэ? Лекц гэдэг үг нь латин хэлний /Lectio/ буюу уншлага гэдэг үгнээс гаралтай гэж үздэг. Эрт цагт шашны номлолыг чанга дуугаар олны өмнө уншихыг ойлгож байсан бол өнөө цагт лекц унших гэдэг хосолмол утгыг давхар агуулсан үг болжээ. Реторикийг эрт үед маргаанд ялах, илүү нотолгоотой ярих ухаан гэж ойлгож байсан бол өнөө цагт хүн бүрийн эзэмших ёстой харилцааны ур чадвар гэж үзэж байна. Сүүлийн жилүүдэд бизнес, хэвлэл мэдээллийн, шашны, улс төрийн реторик гэсэн салбарууд хүчтэй хөгжиж эхэллээ. Эдгээрээс бизнесийн реторикийн тухай түлхүү үзэх нь өөрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа олон нийтэд зөвөөр таниулан борлуулж, ажил хэрэгтээ амжилт гаргах нь ихээхэн тустай. Реторик бол итгэн үнэмшүүлэх, ятган ухуулах үндсэн зорилготой. Илтгэх урлагийн мөн чанар нь мянга мянган хүний оюун ухаан, зүрх сэтгэлийг нэгэн эгшинд эзэмдэх харилцааны их эрчим хүч билээ. Реторик бол хүний онцгой ур чадвар, хөдөлмөрийн үр дүн. Реторик бол сэтгэлийн урлаг, харилцааны их эрчим хүч. Хүн төрөлхтөний үүсгэн бий болгосон анхдагч мэдлэгийн дотор хамгийн чухал байр суурийг илтгэх урлаг буюу Реторик эзэлдэг юм. Хүн хэл яриатай болсон тэр цагаас эхлэн ярих чадвар нь хөгжиж ирсэн бөгөөд бусдаасаа илүү сайн ярих, өөрийнхөө үзэл бодлыг бусдад зөвөөр ойлгуулах, өөрийгөө илэрхийлж, эрдэм мэдлэгээ хуваалцах энэ их замаас илтгэх урлаг үүссэн. Түүхэн хөгжил Уран илтгэгчийн чадварын талаар хамгийн эрт Гомерын “Илианд”-д дурдагджээ. Энд Ахипллес, Хектор, Одиссей гэх мэт баатрууд цэргүүдээ зөв чиглэл болоод үйлдэлд ятгах, уриалах чадварынхаа ачаар олны хүндэтгэл хүлээдэг тухай гардаг. Эртний Грек Ардчилсан хот улсууд үүсэх явцад ярих чадвар Эртний Грекийн хотуудын олон нийтийн болон улс төрийн амьдралд зохицон хэрэглэгдэж, ихэнх хотод уран илтгэх чадварыг улс төр, шүүхийн шийдвэр гаргах, философийн үзэл санаануудыг бүтээх, дэлгэрүүлэх арга хэрэгсэл болгож байжээ. “Ретор” гэдэг нь уран илтгэгч гэсэн Грек үг юм. Ретор гэдэг нь шүүгчид болон улс төрийхөнд тогтмол илтгэдэг тухайн тохиолдолд яаж ярих вэ? Гэдэг талаар олон нийтийн ярихуйн багагүй мэдлэг эзэмшсэн хүн байв. Уран илтгэх чадварыг МЭО V зууны үед софистууд анх сургуулиар зааж эхлэсэн гэдэг. Тэднээс хамгийн алдартай нь Протаго, Горгий, Изократ нар юм. Жишээ нь: Сиракузын шүүхийн дүрэм Сократ бол хүмүүс хоорондын харилцаанд соёлч хандаж, үнэхээр, “хүнлэг” үнэ цэнийг мэдэрч, яриаг урлаг болгон хувиргасан анхны хүн юм. “Ганцхан л бурхан бий Тэр бол мэдлэг. Бас ганцхан л буг чөтгөр бий. Тэр бол харанхуй бүдүүлэг явдал” Сократ МЭӨ /469-399/ Ятгалгын сонгодог аргууд Сонгодог сэтгэгчид Аристотелийн тайлбарласан ятгалгын аргыг баримталдаг байсан. Түүний тайлбар өнөө үед ач холбогдолтой хэвээр байна. Аристотель ятгалгын аргын хоёр хэлбэр байж болно гэсэн. Үүнд: Урлагтай Урлаггүй Аристотель МЭӨ /384-322/ Урлаггүй ятгах арга гэдэг нь: номын сан, сонин сэтгүүл, ярилцлага болон бусад тоо тоймгүй олон эх сурвалжуудаас авсан мэдээлэл дээр түшиглэн ярина гэсэн үг юм. Урлагтай ятгах арга нь : Лектор ямар нэг санаа бүтээсэн яриа байдаг. Аристотель урлагтай ятгах аргыг гурван зүйл дээр тулгуурладаг гэж үзсэн Танхимын оюунлаг байдал /Logos/ Танхимын сэтгэл хөдлөл /Pathos/ Лекторын чадвар, нэр хүнд /Ethos/ Үндэслэлээ бүтээхийн тулд

Page 2: Илтгэх урлаг

индуктив юмуу дедуктив сэтгэлгээ логикийг ашиглах байдал. Математик, логик, статистик болон объектив зүйлсийг хэрэглэдэг. Индуктив сэтгэлгээ нь дүгнэлт хийхийн тулд түүхийн, домгийн, таамаглалт гэх мэт жишээнүүдийг хэрэглэдэг. Дедуктив сэтгэлгээ нь тусгай гаргалгаанд хүрэхийн тулд нийтээр зөвшөөрсөн теоремуудыг ашигладаг. Танхимын оюунлаг байдал /Logos/ Танхимын шүүн шинжлэх чадварт нөлөөлөхийн тулд сэтгэл хөдлөлийг ашиглах байдал. Зүйрлэл түүх хүүрнэл болон тухайн сэдвээрээ танхимын сэтгэл хөдлөлд автуулах маягаар харуулах зэргээр үүнийг хийдэг Танхимын сэтгэл хөдлөл /Pathos/ Танхим лекторыг яаж хүлээж авснаараа түүний ятгалгад орж болох юм. Аливаа тохиолдолд анхны сэтгэгдлийг хүчтэй төрүүлэх хэрэгтэй Үгийг нь сонсмоор, нүнжигтэй, ухаалаг, хүндэлмээр сэтгэгдэл түүлэх хэрэгтэй. Лекторын чадвар, нэр хүнд /Ethos/ Хэзээ ч Хэзээч , Хэзээ ч Битгий бууж өг !!! У. Черчилль 23 настай залуу илтгэх урлагийн гарын авлага гаргаж, түүндээ дөрвөн зарчмыг дэвшүүлсэн байдаг. Ритм Үг сонголт Харьцуулалт Дүрслэл Судаач, уран илтгэгч Уинстон Черчилль /1874-1964/ Ритм буюу хэмнэл Энэ яриаг уран яруу болгодог Олон нийтийн өмнө урнаар ярихад жирийн нэг лекцээр ялгарах ялгаа нь хэмнэл юм. Ярианд хэмнэлийг бий болгохынтулд өгүүлбэрийн толгой сүүлийг холбох, эсвэл давталтыг хэрэглэдэг. Үг сонголт “Үгэнд өөр ямар ч сонголт байхгүй болтол шигшиж, сувдан сондор мэт товойлох хэрэгтэй” зөв үг зүрх сэтгэлийг байлдан дагуулах учиртай тул үг сонголтонд лектор анхаарлаа хандуулах нь зөв. Харьцуулалт Харьцуулах нь үндсэндээ хэлэх гэж буй санаагаа бататгах, үндэслэл, нотолгоо хийх боломжийг бүрдүүлдэг. Дүрслэл Дүрслэлийг бий болгохын тулд лектор илтгэлийнхээ өгүүлбэрийг энгийн ойлгомжтой байлгах хэрэгтэй Тухайлбал 1863 онд Линкольны 176 үгнээс бүтсэн оршуулгын үгний 70% нь нэг үетэй, хурдан хэлж болох, хүний тархинд шууд буудаг энгийн үг байсан юм. Илтгэх сэдвээ сайтар боловсруул Өөртөө итгэтэй бай Илтгэх зорилгоо мэд Ярих нөхцөл байдлаа тогтоо Танхимын талаарх мэдээллийг олж ав Илтгэлийн бүтцээ зөв тавь Ярих арга барилд суралц Ярих техник эзэмш Үгээ зөв сонго Илтгэх үедээ мэдрэмжээ ашилаж сур Алдаагүй илтгэх арван санамж Алдаагүй сайхан ярих нь амжилт хийгээд алдар хүндийг дагуулдаг. Сэдэвтэй холбоотой материалыг хангалттай цуглуул Илтгэл бэлтгэхдээ цаг гарга Илтгэх сэдвийнхээ талаар нөөц мэдлэгтэй бай. Бусдын илтгэлээс санаа ав Илтгэлээ заавал цаасан дээр буулгаж боловсруул Засч сайжруул Илтгэлээ ойлгомжой бэлд Байнга дадлага хий Илтгэх сэдвээ сайтар боловсруул Илтгэл танилцуулах тухайгаа сонссон өдрөөсөө эхэлж бэлтгэ. Хэрэв та сэтгэл түгшиж байгаа бол хэлэх зүйлээ тодорхой болгож, шийдэх хүртлээ дотор хүнтэйгээ шатар нүүж сонголтоо хий Илтгэлээ маш хянамгай ул суурьтай бэлдээрэй. Эсрэг санал, асуулт гарсан тохиолдолд хэрхэн хариулахаа урьдчилан эргэцүүлж бодоорой. Тэгвэл гэнэтийн асуултанд унахгүй байх болно. Өөртөө итгэлтэй бай Илтгэл тавих орчин нөхцлүүдээ сайтар судлаарай. Танхимын хэмжээ, идэр, оролцогсдын тоо гэх мэт. Энэ нөхцлүүдийг сайн мэдэх тусмаа та эвгүй байдалд орохгүй байх болно Илтгэл тавихаар ирэхдээ хэзээ ч бүү хожимдож эсвэл яарч сандарч ирээрэй. Мөн юмыг яаж мэдэхэв хэмээн нөөцийн хэдэн минутыг үргэлж төлөвлөж байгаарай. Танд машины сул зогсоол олдохгүй тохиолдож болно шүү дээ. Зорилго бол илтгэгч ярианыхаа эцэст хүрэхийг хүсч буй үр дүн юм. Олон нийтийн яриа ямагт үр дүнд хүрэхийг хүссэн зорилготой байдаг. Хаана очихоо мэдэхгүй хүн хаагуур явахаа сайн мэддэггүй шиг зорилгоггүй яриа амжилтгүй төгсдөг. Жишээ нь: Дасгалжуулагч багаа түрүүлэх зорилгоор, улс төрч илүү олон санал авах зорилгоор, багш сургах зорилгоор, лектор сонсогчдын анхаарлыг алдалгүй ярихыг зорьдог. Илтгэх зорилгоо мэд Таны яриа ямар танхимд, ямар гаригт, хэдэн цагт болохыг тооцох хэрэгтэй. Таны өмнө илтгэсэн лектор танхимын уур амьсгалыг өөрчилсөн бол яах вэ? Цаг уурын нөхцөл, улирлын нөлөөлөл, тэмдэглэлт өдрүүдийг

Page 3: Илтгэх урлаг

тооцох нь чухал. Жишээ нь: Ээжийн тухай, гэр бүлийн талаар лекц унших гэж байгаа бол эх үрсийн баяраар, хайрын тухай ярих гэж байгаа бол хосуудын өдрөөр г.м Намар өвөл зохиогдож байгаа лекц илүү үр дүнтэй байдаг. Мягмар, лхагва, пүрэв гаригт 10-12 хооронд эсвэл 19-21 цагийн хооронд лекц уншвал сонсогчдын хүлээн авах чадвар өндөр байдаг. Ярих нөхцөл байдлаа тогтоо Лекторын зорилго бол төлөвлөсөн арга замаар танхимд нөлөөлөх явдал юм. Яриа амжилттай болох, амжилтгүй болох эсэхийг эцэслэн шийдэгч нь танхимын хариу үйлдэл юм. Сайн лекторууд танхимаа шинжилж яриагаа нийцүүллдэг. Танхимын хэмжээ хэт том бол хүмүүсийн тооноос хамаарч цөөн хүн байвал урд энгээнд урьж суулгана. Илтгэгчийн ширээ, индэр, бичгийн ширээ байхгүй бол илтгэгч урд талын эгнээний сонсогчдоос 2-3 метрийн зайтай зогсч ярих нь ашигтай байдаг. Танхимын талаархи мэдээллийг цуглуул Асуулт тавих Үзүүлж харуулах Хувийн дурдатгал, туршлагаа ярих Өдөөх Айдас төрүүлэх Иш татах Уур амьсгалыг өөрчлөх, найрсаг байдлыг бий болгох Цаг үеийн болон түүхэн үйл явцыг өгүүлэх Хошин зүйл ярих Илтгэлийн бүтцээ зөв тавь Илтгэх урлагийн нэг чухал салбар бол ярих техник буюу ярих арга барил эзэмших асуудал юм. Ярианы техник эзэмшинэ гэдэг нь дуудлага цэвэр, чөлөөтэй, тод, хоолойны өнгөө зөв ашиглаж сурахыг хэлнэ. Ярих техник Дуу хоолой буюу Voice Хүний дуу хоолой орчин тойрондоо тодорхой сэтгэгдэл төрүүлж байдгаараа чухал ач холбогдолтой. Ярилцагчдынн дуу хоолойны өнгөнөөс зан чанар, үзэл бодол, өөртөө итгэлтэй байдлыг нь мэдэж болдог. Үгээ зөв сонго Сайн илтгэгчийн олон шинж байхаас хамгийн чухал нь үгийн сонголтыг зөв хийдэгт оршино. Реторик бол үгээр зураг зурдаг урлаг. Мэдлэг мэдээллийг үзэл санааг, итгэл үнэмшлийг үгээр дамжуулах тийм хэцүү биш ч нүдэнд харагдтал, гарт баригдтал, хамарт үнэрттэл илтгэх нь илтгэгчийн жинхэнэ авьяас билээ. Илтгэх урлагт үг сонголт чухал төдийгүй үүнийг яриа чимэглэх гэдэг. Яриаг чимэглэх дараагийн хэлбэр бол утга чимэглэх хэлбэр юм. Утга чимэглэхдээ: Давталтын хэлбэрүүдийг ашиглах Утга шилжүүлэх гэсэн хоёр аргыг хэрэглэдэг Зэрэгцээ давтах: Үгийн давхарлан хоёр удаа хэлэх нь хүчтэй болгохын зэрэгцээ нөлөөлөл сайтай болдог. Жишээ нь хэзээ ч хэзээ ч ийм байж болохгүй, хэн ч хэн ч ингэх эрхгүй. Үйлдэл давтах: Залгаж орсон өгүүлбэрүүдийн үйл үгийг нь давтан хэрэглэхийг хэлнэ. Жишээ нь “Энэ эх нутгийнхаа төлөө би тэмцнээ. Ирээдүй хойч үеийнхээ төлөө би тэмцнээ” Утгаар давтах: Дараагийн өгүүлбэр нь өмнөх өгүүлбэрээсээ утгын илэрхийллийг нь залгуулан авахыг хэлнэ. Жишээ нь: “Их сургуульд орчихвол нэг юм диплом авчихна. Диплом авчихвал ажилтай залгачихна. Ажилтай залгачихвал амьдралаа нэг аваад явчихна шүү” Давталт хэлбэрүүд Тодотгож давтах: Тодотгосон давталтаар тухайн санааг хүч оруулдаг давуу талтай. Жишээ нь “Эднийхний хөгшчүүл, ёстой буянтай сайхан хөгшчүүл байдаг юм” Хүч оруулж давтах: Энэ нь давтсан үгэндээ өргөлт өгөх байдлаар хүч оруулдаг давталтын бие даасан хэлбэр юм. Жишээ нь: “Бид хөгжлийн төлөө хүчээ нэгтгэх цаг боллоо, эвлэрвэл бид хөгжиж чаднаа” “Энэ эх орныг оюунлаг залуус авч явна яг та нар шиг залуус л авч явна”. Жишээ нь: Лектор С. Ганбаатар дууныхаа өнгийг өндөр нам болгох чадварыг сайн эзэмшсэн бол Монгол улсын ерөнхийлөгч Ц. Элбэгдорж үйлдэл давталтын хэлбэрийг сайн ашиглаж чаддаг гэдэг. Юмс үзэгдлийг шууд, анхдагч утгаар нь тодорхойлохын оронд утга шилжүүлсэн, анхдагч бус үг хэллэг хэрэглэх байдлаар ойлгуулахыг утга шилжүүлэх гэж реторикт үздэг. Утга шилжүүлэн чимэглэх Илтгэгч илтгэлээ тавих явцдаа хэлний бус хэрэглэгдэхүүнийг их, бага хэмжээгээр ашигладаг. Энэ нь хэлэх гэж буй санааг илүү ойлгомжтой, тодорхой болгохоос гадна илтгэлд хүч нэмдэг. Илтгэх үедээ биеийн хэлэмжийг чөлөөтэй хий. Илтгэгч хүн шалтай паралелиар харцаа төвлөрүүлж 3-5 хүн рүү харцаа тогтоож байгаад өөр хүмүүс рүү шилжүүлж байх хэрэгтэй нэг хүн дээр харцаа удаан барьвал бусад сонсогчдын анхаарал

Page 4: Илтгэх урлаг

сарнидаг гэдгийг санаж явах хэрэгтэй. Харцаар ойлголцох буюу Eye contact 1. Өөртөө итгэл төрүүлж айдсаа даван гарах Өөрийгөө бэлтгэн багаас эхэлж, сайн зөвлөгөө ав Яагаад энэ тухай ярих болсноо тунгаа, ойлго Ярих зүйлээ сайтар судал Илтгэгчийн баримтлах таван зарчим 2. Сэтгэлийн тэнхээ, төрөлх чанараа сайн ашиглах Энгийн ярианы үед хэрэглэж заншсан дохио зангаагаа хэрэглэ Биеэ бүү барь, чөлөөтэй хөдөлгөөн хий Сонсож байгаа хүмүүс рүүгээ онцлон тогтож хар Хошин шогийн мэдрэмжээ жирийн үеийнх шигээ чөлөөтэй гарга Санаагаа оновчтой илэрхийлж, ярьдгаараа л ярь 3. Анхаарлаа төвлөрүүлж, хялбаршуулах Ярьж байгаа сэдвийнхээ чухал болохыг тодорхойл Сонсогчдод анхаарал тавьж тэдний хэрэгцээнд мэдээллээ уялдуул Товч тодорхой байж, өгөгдсөн хугацаанаас хэзээ ч бүү хэтэр Үзүүлэн таниулах материалаа энгийн, хялбар хий Гол гол асуудлыг давтаж хэл 4. Бэлтгэл дадлага хий Сонсогчдоо судал Тэмдэглэл хөтөлж, дүрслэл, товчлол, ишлэлийг сайн ашигла Боломж гарах бүрт ярьж бай Найз нөхдийнхөө өмнө дадлага сургуулилт хий 5. Дүрслэл хэрэглэх Мэдлэгийн 85% нүдээр дамждагийг сана Санаагаа зурагла дүрслэл, жишээ дурсам ашигла Биеийн хэлийг ашилан нүүр гар, хурууны хөдөлгөөн зэргийг тааруул Илтгэх урлаг бол дэлхий дээрх бие даасан хүч мөн. У. Черчиль Үг бол хүмүүсийг залж жолоодох урлаг мөн. Платон Ярьж чаддаггүй хүн албан тушаал дэвшдэггүй. Наполеон