иргэний хэргийн бэлтгэл ажиллагаа
TRANSCRIPT
ӨМГӨӨЛӨГЧИЙН ТУСЛАХЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖИЛЛАГАА
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГӨ.ОРГИЛ
2015.09.251
Агуулга1. Шүүхээс өмнөх шатны бэлтгэл ажиллагаа;2. Шүүхээр хэргийг хянан шийдвэрлүүлэх шатны
бэлтгэл ажиллагаа3. Асуулт, хариулт
2
НЭГ. Шүүхээс өмнөх шатны бэлтгэл ажиллагаа
3
1.1. Өмгөөлөгчийн хамт хэрэг, маргааны талаар үйлчлүүлэгчтэй уулзалт хийх
Анхааралтай сонсох; Асуулт тавьж, гол чухал асуудлыг
тодруулах; Тэмдэглэл хөтлөх; Үйлчлүүлэгчийн авч ирсэн баримт,
материалтай танилцах; Хэрэгт ач холбогдол бүхий
материал дутуу, байхгүй байгаа тохиолдолд үйлчлүүлэгчээс нэмж авах; Үйлчлүүлэгчид өөрт нь байхгүй тохиолдолд эрх бүхий ямар байгууллагаас хэрхэн авах талаар зөвлөх
4
1.2. Хэрэг маргаанд холбогдох баримт материалыг хуулбарлан авах
Эх хувь материалуудыг үйлчлүүлэгчид бүрэн гүйцэд буцаан өгөх;
5
1.3. Хэргийн төлөвлөгөө \litigation plan\ гаргах
6
ХЭРГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
ШҮҮХЭЭС ӨМНӨ ШАТАНД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН
ТӨЛӨВЛӨГӨӨ
ШҮҮХЭЭР ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛҮҮЛЭХ
АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
ШҮҮХЭЭС ӨМНӨ ШАТАНД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
№ Хийх ажил Хугацаа Шаардлагатай баримт бичиг
1 Талуудын хооронд үүсээд буй нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх
2 Үйлчлүүлэгчээс гаргаж өгсөн баримт, материалыг судлан дүн шинжилгээ хийх
3 Хууль тогтоомжийн судалгаа хийх
4 Шүүхэд гаргах нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж, тогтоох
Талуудын хооронд байгуулсан гэрээ, харилцсан албан тоотууд
5 Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжих нотлох баримтын бүрдлийг хангах
6 ....................
7 ......................
7
1.4. Хэргийн фактыг он цагийн дараалалд оруулах /Chronology/
№ Он, сар, өдөр ҮЙЛ ЯВДЛЫН АГУУЛГА Нотлох баримт
1 2014.10.21 Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.
2\67 тоот гэрээ
2 ..... .......
Талуудын хооронд үүсээд буй нөхцөл байдалд дүн шинжилгээ хийнэ.
8
1.5. Хэрэглэгдэх хууль тогтоомж, актын түүвэр хийх
Хууль; Олон улсын гэрээ; УДШ тогтоол; Дүрэм; Журам; Стандарт, норм; Талуудын хооронд
байгуулагдсан гэрээ Бусад.....
• Анхаарах зүйл: Ерөнхий тусгай
Хэрэгт холбогдох зүйл, хэсэг, заалтын түүвэр бэлтгэх
Хэрэг, маргааны талаарх хууль зүйн үндэслэл бүхий өөрийн санал, шийдлийг бэлтгэн өмгөөлөгчид танилцуулах
9
1.6. Судалгаанд үндэслэн шүүхэд гаргах баримт бичгийн төсөл боловсруулах /нэхэмжлэл, хариу тайлбар, сөрөг
нэхэмжлэл гэх мэт/;
10
Шүүхэд өгөх баримт бичгийн бүрдүүлбэр хангах
Нэхэмжлэлийн тухайд ИХШХШтх-ийн 62 дугаар зүйлд заасан.
Тэмдэгтийн хураамжийг тооцож, төлүүлэх;
Нотлох баримтуудыг шаардлага хангасан байдлаар бэлтгэх;
Нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор гаргах.
11
Хоёр. Шүүхээр хэргийг хянан шийдвэрлүүлэх шатны бэлтгэл
ажиллагаа
12
2.1. Хэргийн материал бэлтгэх
Хэргийн хавтас нээж, дугаар авах; Шүүх, шүүгч, шүүгчийн туслахтай холбоотой
товч мэдээллийг бэлтгэж, хэргийн материалд хавсаргах;
Тухайн хэрэг, маргааны шүүх болон бусад байгууллагад байгаа материалыг бүрэн хэмжээнд хуулбарлан авах;
Хуулбарлан бэлтгэсэн материалд товъёог хийх;
Хэрэг, маргааны материалд батлагдсан загварын дагуу шалгах хуудас оруулах;
Товъёогийн дагуу уншигдаж, ашиглахуйц байдлаар материалыг үдэх;
Хэрэг, маргааны материалд баримт нэмэгдэх эсвэл хасагдах бүрт тодруулан материалд засвар, өөрчлөлт оруулах;
Үйлчлүүлэгчийн хүсэлтээр хэргийн материалын хувь бэлтгэж өгөх;
.....13
2.2. ШҮҮХЭЭР ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
14
№ Хийх ажил Хандах этгээд
Шаардлагатай баримт бичиг
1 Нэхэмжлэл, гомдлын шаардлага, татгалзлын агуулгыг товчлон бэлтгэх
Нотлох баримтад үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдана
2 Нотлох баримтуудыг судлах
3 Гэрч мэдүүлэг авахуулах Шүүх
4 Шинжээч томилуулах Шүүх
5 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан хүсэлт, гомдол гарган шийдвэрлүүлэх
Шүүх
6 Анхан шатны шүүх хуралд оролцох Шүүх Нотлох баримтад үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдана
7 Давж заалдах шатны шүүх хуралд оролцох
Давж заалдах шатны 10-р шүүх
Анхан шатны шүүхийн шийдвэр
8 Хяналтын шатны шүүх хуралд оролцох Дээд шүүх
Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал
2.3. Нотлох баримт судлах хүрээнд: Хэрэг, маргаанд оролцогчдын аль талд нь хууль зүйн
туслалцаа үзүүлж байгаагаас үл хамааран нэхэмжлэл, гомдол, татгалзалын үндэслэлийг нотолж байгаа баримтуудыг жагсаан шинжлэн судалж, агуулгыг тодорхойлох;
Хэрэгт байгаа баримтууд нотлох баримт шаардлага хангаж байгаа эсэх, бүрэн гүйцэд байгаа эсэхийг нягтлах;
Хэрэг, маргааныг шийдвэрлэх явцад шүүхээс болон бусад байгууллагаас гаргасан баримт бичгийг шинжлэн судлах;
Хэрэг, маргаанд ач холбогдолтой мэдээ, мэдээллийг төрийн болон бусад байгууллагаас авах, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулах;
Өмгөөлөгчтэйгээ зөвлөлдөн нотлох баримт гаргаж өгөх, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг шалган тогтоолгох талаар санал боловсруулах;
Тусгай мэдлэг шаардагдах асуудлаар судалгаа хийж, өмгөөлөгчид танилцуулах;
15
2.4. Ижил төстэй хэрэг маргааныг шийдвэрлэсэн практик судалгааны хүрээнд:
Шүүхийн шийдвэрийн эмхэтгэл болон shuukh.mn сайтаас ижил төстэй хэрэг, маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг судлах;
16
2.5. Гэрчийг шүүх хуралдаанд бэлтгэх
Гэрчээс тодруулах зүйлсийн жагсаалт гаргах;
Гэрчээс асуух асуултыг бэлтгэх;
Гэрчтэй урьдчилан уулзаж, ярилцах;
Гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй болохыг тайлбарлаж, ойлгуулах;
Гэрчид шүүх хуралдааны товыг мэдэгдэх;
.......
17
2.6. Шинжээч томилуулах
Шинжээч томилуулах хүсэлт гаргах; Шинжээчээс тодруулах зүйлсийн жагсаалт гаргах; Шинжээчээс асуух асуултыг бэлтгэх; ……………
18
2.7. Давж заалдах шатны шүүх хуралд бэлтгэх
Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдлын төсөл боловсруулах;
Анхан шатны шүүхийн шийдвэрт гаргасан давж заалдах гомдолд хариу тайлбарын төсөл боловсруулах;
......
Анхаарах зүйл: 1. Шүүхийн шийдвэр гардаж авсан огноо2. Гомдол гаргах хугацаа
19
2.8. Хяналтын шатны шүүх хуралд бэлтгэх
Хяналтын журмаар гаргах гомдлын төсөл боловсруулах; Хяналтын журмаар гаргасан гомдолд хариу тайлбарын төсөл
боловсруулах.
Анхаарах зүйл:1. Магадлал гардаж авсан огноо2. Гомдол гаргах хугацаа
20
ХЭРГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭХ
Хэрэг, маргааны явц, нөхцөл байдалд өөрчлөлт орсон эсэхээс үл хамааран долоо хоног бүрийн Баасан гараг (хэрэв нийтээр амрах баярын өдөр таарвал өмнөх өдөр)-т үйлчлүүлэгчид цахим шуудан (имэйл) эсвэл гар утсанд нь захиа /мессеж/ хэлбэрээр тогтмол мэдээлэл хүргэх;
Хэрэг, маргаанд холбогдох шийдвэр гарсан даруйд үйлчлүүлэгчид мэдээлэл хүргэх, хэрэг маргааны талаар амжилтгүй шийдвэр гарсан тохиолдолд ахлах өмгөөлөгч, секторын ахлагчтай заавал зөвшилцөж байж мэдээлэх.
Шүүх хуралдааны тов мэдэгдэх.
21
Ашигласан эх сурвалж
• “Өмгөөллийн үйл ажиллагаанд туслан оролцох түр журам”. “Монгол Өмгөөлөгч” ХХН
• Сүхбаатар З. Өмгөөлөгчийн туслах. УБ 2015 он
22
Анхаарал хандуулсанд баярлалаа
23