ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын...

46
ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2014 оны 12 дугаар сар

Upload: others

Post on 06-Jan-2020

9 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ

2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2014 оны 12 дугаар сар

Page 2: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

2

АГУУЛГА ТАНИЛЦУУЛГА НЭГ. БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИЦУУЛАЛТ ХОЁР. ДЭЭД, ӨНДӨР ТҮВШИНД ХЭРЭГЖҮҮЛСЭН АЙЛЧЛАЛ, АРГА ХЭМЖЭЭ ГУРАВ. ГХЯ-НЫ ТҮВШИНД ХЭРЭГЖҮҮЛСЭН АЙЛЧЛАЛ, АРГА ХЭМЖЭЭ ДӨРӨВ. ХОЁР ХӨРШ УЛСТАЙ ХАРИЛЦАХ ХҮРЭЭНД ТАВ. "ГУРАВДАГЧ ХӨРШ"-ИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД ТҮНШЛЭЛИЙН

ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭН ХӨГЖҮҮЛЭХ ЗУРГАА. БҮС НУТГИЙН БОЛОН ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА

ДОЛОО. ГЭРЭЭ, ЭРХ ЗҮЙ

НАЙМ ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ ИРГЭДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ЕС. ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГА АРАВ. ГАДААД СУРТАЛЧИЛГАА АРВАН НЭГ. ТӨРИЙН ДИПЛОМАТ ЁСЛОЛ АРВАН ХОЁР ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТ ДҮГНЭЛТ, ЦААШДЫН ЗОРИЛТУУД ХАВСРАЛТ 1. 2014 ОНД БАЙГУУЛСАН БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ ХАВСРАЛТ 2. 2014 ОНД ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗГХК, ГХЯ-ДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ, БУСАД АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

Page 3: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

3

ТАНИЛЦУУЛГА

Гадаад хэргийн яам нь Засгийн газраас дэвшүүлсэн зорилтуудын хүрээнд 2014 онд (i) эх орныхоо нэр хүндийг өргөж, улсаа дэлхий нийтэд таниулах, (ii) бүс нутаг дахь байр сууриа бэхжүүлэх, (iii) дэлхийн улсуудтай бодит харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, (iv) хилийн чанадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, (v) эрх зүйн шинэчлэл хийх, (vi) дипломат алба үйл, ажиллагааг шинэчлэх гэсэн зургаан стратегийн зорилт дэвшүүлэн ажиллалаа. Чингэхдээ Гадаад бодлогын үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, ГХЯ-ны үйл ажиллагааны төлөвлөгөө, Дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний төлөвлөгөөг мөрдлөг болгов. Энэ дагуу хийж гүйцэтгэсэн ажлаа дараах байдлаар танилцуулж байна.

Энэхүү тайлан нь 12 бүлэгтэй бөгөөд, хоѐр хөрш улс болон гуравдагч хөрштэй

харилцах асуудлыг тусгай бүлэг болгон оруулсан нь өмнөх жилүүдийн тайлангаас онцлог болсон гэж үзэж байна.

Түүнчлэн яамны газар, нэгжийн чиг үүрэгтэй уялдуулан бодлого төлөвлөлт,

зохицуулалт; дээд, өндөр түвшинд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээ; ГХЯ-ны шугамаар хэрэгжүүлсэн айлчлал, арга хэмжээ; бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагаа; гэрээ, эрх зүй; хилийн чанад дахь иргэдийн эрх ашгийг хамгаалах; төрийн захиргааны удирдлага, гадаад сурталчилгаа; төрийн дипломат ѐслол; хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын чиглэлээр хийж гүйцэтгэсэн гол ажлуудыг нэгтгэн тайланд тусгав. Тайлангийн төгсгөлд энэ онд хийсэн ажлаа дүгнэж, ирэх онд тавьж буй зорилтоо тусгасан.

Дээд, өндөр түвшинд 2014 онд хэрэгжүүлсэн айлчлалын үеэр болон айлчлалаар бус байгуулсан баримт бичиг, зохион байгуулсан ЗГХК-ын хуралдаан, ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалт, дугуй ширээний уулзалтын жагсаалтыг тайланд тус тус хавсаргав.

Газар, нэгжүүд өөрсдийн үйл ажиллагааны тайландаа зарим арга хэмжээний хугацаа, болсон газар, байгуулсан баримт бичиг, гол үр дүнг тодорхой тусгаагүй тохиолдол цөөнгүй байсан тул цаашид анхааралдаа авахыг хүсч байна.

БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

Page 4: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

4

НЭГ. БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

Зорилго 1: Бодлого төлөвлөх. Хүрсэн үр дүн:

- Дээд, өндөр түвшинд 2014 онд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний төлөвлөгөөг ЕТГ, УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ-тай зөвшилцөн боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, ҮАБЗ-д танилцуулан зөвлөмж гаргуулав.

- Засгийн газрын гишүүдийн 2014 оны гадаад айлчлалын хуваарийг боловсруулж, Ерөнхий сайдын захирамжаар батлуулав.

- Дээд, өндөр түвшинд 2015 онд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний, төлөвлөгөөний төслийг боловсруулж, Засгийн газрын 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн, батлуулав.

- Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд гадаад харилцааны чиглэлээр тусгах саналыг боловсруулж, холбогдох танилцуулга, үндэслэлийн хамт Эдийн засгийн хөгжлийн яаманд (хуучин нэрээр) хүргүүлэв.

- Гадаад хэргийн яамны 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулав.

- Гуравдагч хөршийн бодлогын тухай санамж бичгийн төслийг боловсруулж, ҮАБЗ-д хүргүүлэв.

- Харилцаа, хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр байгуулах шаардлагатай гэж үзэж буй улсуудын жагсаалт, үндэслэлийг яамны газар нэгжийн саналд үндэслэн нэгтгэж, ГХ-ны Сайдын зөвлөлийн хуралдаанд танилцуулав.

- Гадаад бодлогын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хөтөлбөрийн төслийг боловсруулав.

Зорилго 2: Гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах, төрийн захиргааны төв болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад харилцааг уялдуулан зохицуулах, хяналт тавих. Хүрсэн үр дүн:

- Монгол Улсын Гадаад харилцааны 2013 оны нэгдсэн тайланг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын гадаад хамтын ажиллагааны тайланд үндэслэн боловсруулж, ЗГХЭГ-т хүргүүлэв.

- Аймаг, орон нутгаас 2013 онд гадаад харилцааны чиглэлээр хийсэн ажлын тайлангийн хариу болон 2014 онд тавих зорилт, цаашид анхаарах асуудлын талаарх зөвлөмжийн хамт аймгийн Засаг дарга нарт хүргүүлэв.

- Яам, агентлаг, нийслэлийн дүүргүүдийн гадаад харилцааны асуудал хариуцсан албан хаагчдын сургалт-семинар (4 дүгээр сарын 3, Улаанбаатар), Аймаг болон нийслэлийн дүүргийн гадаад харилцааны асуудал эрхэлсэн албан хаагчдын сургалт (10 дугаар сарын 6-8, Улаанбаатар, Дорноговь аймгийн Замын-Үүд сум), Хууль зүйн яам болон харьяа агентлаг, газрын гадаад харилцааны асуудал хариуцсан албан хаагчдын зөвлөлгөөн (12 дугаар сарын 4, Улаанбаатар) тус тус зохион байгуулав.

- Төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гадаад харилцааны ажилтнуудын өдөр тутмын албан ажлын хэрэгцээнд зориулан гадаад харилцааны салбарт холбогдолтой хууль тогтоомж, түгээмэл хэрэглэгддэг баримт бичгийн үлгэрчилсэн загвар болон дипломат ѐслолын талаар анхаарвал зохих зарим зүйлийг тусгасан гарын авлагыг эмхэтгэн гаргаж, яамдын Гадаад хамтын ажиллагааны хэлтэс болон аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-т тус тус хүргүүлэв.

Page 5: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

5

Зорилго: Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд тусгагдсан гадаад бодлогын зорилго, зорилтын хэрэгжилтийг хангах. Зорилт 1: Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэх. Хүрсэн үр дүн: Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэх зорилтын хүрээнд манай улстай дипломат харилцаа тогтоогоогүй, НҮБ-ын гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоох чиглэлээр үргэлжлүүлэн ажиллав. 2014 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Антигуа Барбуда Улс, БНБурундиУ, БНВануатуУ, БНПалауУ, БНСуринамУ, БНСьерра ЛеонУ, БНТогоУ, Эритри Улс, Ямайка Улстай дипломат харилцаа тогтоох асуудлыг хэлэлцүүлэв. Ийнхүү манай улс албан ѐсоор 173 улстай дипломат харилцаатай боллоо.

Засгийн газрын 2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн хуралдаанд БНУгандаУ, БНРуандаУ, Холбооны Микронез Улс, БНГайтиУ, БНКирибатиУ, Экваторын Гвиней Улс, БНЧадУ, БНМаврикиУ-тай дипломат харилцаа тогтоох асуудлыг танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Холбогдох хууль тогтоомжийн дагуу УИХ-аар соѐрхон батлуулахаар ажиллаж байна. Зорилт 2: Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын гадаад бодлогод холбогдох хэсэг, Гадаад бодлогын үзэл баримтлалын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, санал дүгнэлт боловсруулах. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын гадаад бодлогод холбогдох хэсэг, Гадаад бодлогын үзэл баримтлалын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, санал дүгнэлт боловсруулан, УИХ-ын АБГББХ-ноос тогтоол гаргуулахаар болов.

УИХ-ын АБГББХ-ноос Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, санал дүгнэлт боловсруулан, АБГББХ-нд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн байгуулав. Энэ хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэв. Үүнд:

- Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын гадаад бодлогод холбогдох хэсгийн

хэрэгжилтийг 2011-2014 оны 6, 10, 11 дүгээр сарын байдлаар тус тус гаргаж, АБГББХ-ны ажлын албанд хүргүүлэв.

- Гадаад бодлогын үзэл баримтлалын хэрэгжилтийг 1994-2014 оны 6, 10, 11 дүгээр сарын байдлаар тус тус гаргаж, АБГББХ-ны ажлын албанд хүргүүлэв.

- “Гадаад бодлогын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг яамны газар, нэгж, ДТГ болон холбогдох бусад яамдын саналд үндэслэн 2011-2014 оны 6 дугаар сарын байдлаар гаргаж, АБГББХ-ны ажлын алба, УИХ-ын Тамгын газрын Хяналт-шинжилгээний хэлтэст, 10 дугаар сарын байдлаар гаргаж, АБГББХ-ны ажлын албанд хүргүүлэв.

- Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”-ын дагуу “Гадаад бодлогын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг 2014 оны эхний хагас жил, 11 дүгээр сарын байдлаар тус тус гаргаж, АБГББХ-ны ажлын албанд хүргүүлэв.

Page 6: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

6

- Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаарх саналыг боловсруулж, АБГББХ-ны ажлын албанд хүргүүлэв.

- УИХ-ын АБГББХ-ны ажлын хэсгээс гаргах танилцуулга, дүгнэлт, саналд тусгах тус яамны саналын төслийг боловсруулан, АБГББХ-ны ажлын албанд хүргүүлэв.

- Байнгын хорооноос гаргах тогтоолын төслийг боловсруулан, АБГББХ-ны ажлын албанд хүргүүлэв.

ХОЁР. ДЭЭД, ӨНДӨР ТҮВШИНД ХЭРЭГЖҮҮЛСЭН

АЙЛЧЛАЛ, АРГА ХЭМЖЭЭ

Зорилго: Хоѐр болон олон талт харилцаа, хамтын ажиллагааг бататган бэхжүүлэх, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах. Хүрсэн үр дүн: Тайлангийн хугацаанд дээд, өндөр түвшинд гадаадад 14, өөрийн улсад 15 айлчлал, арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. /Байгуулсан баримт бичгийн жагсаалтыг хавсаргав/

Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжүүлсэн айлчлал, арга хэмжээ:

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лихтенштейний Вант Улс (1 дүгээр сарын 19-21, ажлын айлчлал), Япон Улс (7 дугаар сарын 21-25, ажлын айлчлал), Бүгд Найрамдах Австри Улс (10 дугаар сарын 14-15, албан ѐсны айлчлал), Унгар Улс (10 дугаар сарын 17-19, ажлын айлчлал)-д тус тус айлчилж, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан (1 дүгээр сарын 22-25, Давос), Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх Бага хурал (АХАИББХ)-ын дээд түвшний 4 дүгээр уулзалт (5 дугаар сарын 20-21, Шанхай), ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 14 дүгээр хуралдаан (9 дүгээр сарын 11-12, Душанбе), НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулган (9 дүгээр сарын 21-27, Нью-Йорк), Ази, Европ (АСЕМ)-ын уулзалтын 10 дахь удаагийн дээд түвшний уулзалт (10 дугаар сарын 16-17, Милан), АПЕК-ийн дээд түвшний уулзалт (11 дүгээр сарын 8-10, Бээжин)-д тус тус оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Төрийн тэргүүн нарын анхны гурван талт уулзалтыг (9 дүгээр сарын 11, Тажикистан, Душанбе) Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 14 дүгээр хуралдааны үеэр зохион байгуулав.

УИХ-ын даргын түвшинд хэрэгжүүлсэн айлчлал, арга хэмжээ:

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНСУ (3 дугаар сарын 12-15, албан ѐсны айлчлал), БНХАУ (10 дугаар сарын 27-28 албан ѐсны айлчлал)-д тус тус айлчлав.

Ерөнхий сайдын түвшинд хэрэгжүүлсэн айлчлал, арга хэмжээ: Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт (5 дугаар сарын 22-24,Санкт-Петербург), Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын Бага хурлын 103 дугаар чуулганы үеэр болсон “Ажилтай хөгжил дэвшил –Хөдөлмөр эрхлэлт 2014” сэдэвт дээд түвшний чуулга уулзалт (6 дугаар сарын 9-10, Женев)-д тус тус оролцов.

Page 7: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

7

Дээд, өндөр түвшинд хүлээн авч хэрэгжүүлсэн айлчлал, арга хэмжээ Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин (9 дүгээр сарын 3, ажлын айлчлал), БНХАУ-ын дарга Си Зиньпин (8 дугаар сарын 21- 22, төрийн айлчлал), Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч А.Берзинш (6 дугаар сарын 11-13, албан ѐсны айлчлал) ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко (6 дугаар сарын 22-23, албан ѐсны айлчлал), ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.П.Патрушев (6 дугаар сарын 3-4, албан ѐсны айлчлал), Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Ж.Чичек (6 дугаар сарын 23-26, албан ѐсны айлчлал), Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны Парламентын дарга Тура У Шве Манн (4 дүгээр сарын 12-15, албан ѐсны айлчлал), Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд Д.К.Оторбаев (7 дугаар сарын 8-12, ажлын айлчлал), БНКирУ-ын Тэргүүн шадар сайд Т.Д.Сарпашев (6 дугаар 7-12, ажлын айлчлал), Бүгд Найрамдах Франц Улсын Үндэсний Ассамблей дахь Франц, Монголын найрамдлын бүлгийн дарга Ж.Шатье (7 дугаар сарын 8-12, албан ѐсны айлчлал), БНСУ-ын Үндэсний Ассамблейн Гадаад бодлого, нэгдлийн Байнгын хорооны дарга Ю Ги Жүн (8 дугаар сарын 7-10, ажлын айлчлал), Японы Парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда, Либерал, ардчилсан нам дахь Япон, Монголын харилцааг дэмжих бүлгийн дарга М.Хаяши (8 дугаар сарын 19-22, ажлын айлчлал), Япон Улсын 95 дахь Ерөнхий сайд, Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ёшихико Нода (9 дүгээр сарын 2-5, ажлын айлчлал), Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн Дэд маршал Е.Вендерлихт (11 дүгээр сарын 20, ажлын айлчлал) нар манай улсад тус тус айлчлав.

ГУРАВ. ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ТҮВШИНД ХЭРЭГЖҮҮЛСЭН АЙЛЧЛАЛ, АРГА ХЭМЖЭЭ

Зорилго: Хоѐр болон олон талт харилцаа, хамтын ажиллагааг бататган бэхжүүлэх, гадаад харилцааны яамны түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах. Хүрсэн үр дүн: Гадаад хэргийн сайдын түвшинд гадаадад 18, өөрийн улсад 12 буюу нийт 31 айлчлал, арга хэмжээг хэрэгжүүлэв. /Байгуулсан баримт бичгийн жагсаалтыг хавсаргав/ Зорилго: Хоѐр болон олон талт харилцаа, хамтын ажиллагааг бататган бэхжүүлэх зорилгоор Засгийн газар хоорондын комисс, дэд комисс, түүний ажлын хэсгийн хуралдааныг үйл ажиллагааг идэвхжүүлэх. Хүрсэн үр дүн: Засгийн газар хоорондын комисс, дэд комисс, түүний ажлын хэсгийн 13 хурал, ГХЯ-д хоорондын 25 зөвлөлдөх уулзалт, Консулын 7 зөвлөлдөх уулзалт болон бусад арга хэмжээний бэлтгэл ханган ажиллав. Зорилго: Дэлхийн улсуудтай найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх. Хүрсэн үр дүн: Энэ онд 10 улстай дипломат харилцаа тогтоосны тэмдэглэлт ой тохиов.

Гадаад хэргийн сайдын түвшинд хэрэгжүүлсэн айлчлал, арга хэмжээ:

Page 8: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

8

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд БНХАУ (1 дүгээр сарын 16-21, албан ѐсны айлчлал), Бүгд Найрамдах Латви Улс (1 дүгээр сарын 27, албан ѐсны айлчлал), Бүгд Найрамдах Литва Улс (1 дүгээр сарын 28, албан ѐсны айлчлал), Бүгд Найрамдах Польш Улс (1 дүгээр сарын 29, албан ѐсны айлчлал), БНСУ (2 дугаар сарын 12-14, албан ѐсны айлчлал), Австрали Улс (3 дугаар сарын 17-20, ажлын айлчлал), Саудын Арабын Вант Улс (4 дүгээр сарын 22, албан ѐсны айлчлал), Шведийн Вант Улс ( 5 дугаар сарын 26, албан ѐсны айлчлал), Данийн Вант Улс (5 дугаар сарын 27-28, албан ѐсны айлчлал), Бүгд Найрамдах Эстони Улс (4 дүгээр сарын 30, албан ѐсны айлчлал), Испанийн Вант Улс (7 дугаар сарын 1-2, албан ѐсны айлчлал), Люксембургийн Их Гүнт Улс (7 дугаар сарын 3, албан ѐсны айлчлал)-д тус тус айлчилж, Умард Атлантын гэрээний байгууллага (НАТО)-гийн Афганистан дахь "Аюулгүй байдлыг дэмжих олон улсын цэргийн хүчний ажиллагаа" (ISAF)-нд цэрэг илгээгч орнуудын Гадаад хэргийн сайд нарын чуулга уулзалт (4 дүгээр сарын 2, Брюссель), “Онлайн эрх чөлөө эвсэл"-ийн 4 дүгээр бага хурал (4 дүгээр сарын 28-29, Таллин), НҮБ-ын АНДЭЗНК-ын 70 дугаар чуулган (8 дугаар сарын 4-8, Бангкок), АСЕАН–ны Гадаад хэргийн сайд нарын 47 дугаар чуулга уулзалт (8 дугаар сарын 8-9, Мьянмар, Нейпидо), АРФ-ын Сайд нарын 21 дүгээр ээлжит хуралдаан (8 дугаар сарын 10, Нейпидо), НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулган (9 дүгээр сарын 21-27, Нью-Йорк)-нд тус тус оролцов. Гадаад хэргийн дэд сайдын түвшинд хэрэгжүүлсэн айлчлал, арга хэмжээ:

Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Бүгд Найрамдах Албани Улс (3 дугаар сарын 25- 26, ажлын айлчлал), ОХУ (4 дүгээр сарын 10-11, ажлын айлчлал), Камбожийн Вант Улс (5 дугаар сарын 1-2, ажлын айлчлал), Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс (6 дугаар сарын 9-10, албан ѐсны айлчлал), БНСВУ (4 дүгээр сарын 26-28, ажлын айлчлал), Колумби Улс (6 дугаар сарын 5-6, ажлын айлчлал), БНАЛАУ (4 дүгээр сарын 23-26, ажлын айлчлал), Тайландын Вант Улс (4 дүгээр сарын 20-23, ажлын айлчлал)-д тус тус айлчилж, НҮБ-ын Хөгжиж буй орнуудын “77-гийн бүлэг”-ийн 50 жилийн ойн Дээд түвшний уулзалт (6 дугаар сарын 14-15, Санта Круз), Ази-Европын уулзалт (АСЕМ)-ын дээд түвшний 10 дугаар уулзалт (10 дугаар сарын 16-17, Милан), НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 25 дугаар чуулган (3 дугаар сарын 3-26, Женев ), ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын хоѐрдугаар Бага хурал (11 дүгээр сарын 3-5, Вена), Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 21 дүгээр хуралдаан (12 дугаар сарын 4-5, ШХУ, Базел)-д тус тус оролцож, Монгол-Литва, Монгол-Япон, Монгол-БНСВУ, Монгол-Лаос, Монгол-Камбож, Монгол-Тайланд, Монгол-Бразил, Монгол-Куба, Монгол-Колумбийн ГХЯ-дын зөвлөлдөх уулзалт, Монгол-ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд нарын зөвлөлдөх уулзалтад монголын талын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцов.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын түвшинд хэрэгжүүлсэн айлчлал, арга хэмжээ:

Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан Бүгд Найрамдах Энэтхэг Улсад ажлын айлчлал хийв.

Гадаад хэргийн яамны түвшинд хүлээн авч хэрэгжүүлсэн айлчлал, арга хэмжээ:

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И (6 дугаар сарын 24-26, албан ѐсны айлчлал), Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэргийн сайд Шейх Абдулла бин Зайд Аль Нахъян (6 дугаар сарын 3-4, албан ѐсны айлчлал), ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн сайд Ф.В.Штайнмайер (7 дугаар сарын 6-7, албан ѐсны айлчлал), БНСУ-ын Гадаад хэргийн

Page 9: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

9

сайд Юн Бѐн Сэ (8 дугаар сарын 25-26, албан ѐсны айлчлал), Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Рассэл Бэйрд (7 дугаар сарын 23-25, албан ѐсны айлчлал), Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд С.Кихара (1 дүгээр сарын 15-17, ажлын айлчлал), БНСВУ-ын Гадаад хэргийн дэд сайд Данг Минь Хой (11 дүгээр сарын 16-19, ажлын айлчлал), Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч Жон Лантри (2 дугаар сарын 18-20, ажлын айлчлал), Хятадын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны газрын дэд дарга /дэд сайд/ Чэн Фөнсян (9 дүгээр сарын 22-26, ажлын айлчлал), БНХАУ-ын Гадаад харилцааны дэд сайд асан Сю Дунсин (9 дүгээр сарын 16-19, ажлын айлчлал), Испанийн Гадаад хэрэг, хамтын ажиллагааны дэд сайд Гонзало де Бенито (4 дүгээр сарын 4, ажлын айлчлал), Канадын Гадаад хэрэг, худалдаа, хөгжлийн яамны Ази, Номхон далайн орнуудтай хөгжлийн хамтын ажиллагаа хөгжүүлэх асуудал эрхэлсэн Ерөнхий захирал Жеф Нанкивел (5 дугаар сарын 6, ажлын айлчлал), БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Азийн газрын дэд захирал Хоу Яньци (10 дугаар сарын 14-17, ажлын айлчлал) нар манай улсад айлчлав. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн захирал Хаолянь Шу (6 дугаар сарын 16-20, ажлын айлчлал), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Хосе Грациано да Сильва ( 3 дугаар сарын 10-14, ажлын айлчлал), НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал Даниэль Түүл (11 дүгээр сарын 7-10, ажлын айлчлал), Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан байгуулал, хүний эрхийн албаны тэргүүн, Элчин сайд Янез Ленарчич (6 дугаар сарын 17-20, ажлын айлчлал) Европын Комиссын Боловсрол, соѐл, олон хэл, залуучуудын асуудал эрхэлсэн Комиссар Андрулла Василиу (9 дүгээр сарын 7-9, ажлын айлчлал), Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Евразийн өрсөлдөх чадварын хөтөлбөрийн Нарийн бичгийн дарга Антонио Сомма (3 дугаар сарын 12, ажлын айлчлал), Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ф.Мезенцев (3 дугаар сарын 24, ажлын айлчлал) нар Монгол Улсад тус тус айлчлав. Тайлангийн хугацаанд тус яамнаас бэлтгэл ханган зохион байгуулсан Засгийн газар хоорондын комисс, дэд комисс, түүний ажлын хэсэг, ГХЯ-дын зөвлөлдөх уулзалт болон бусад холбогдох арга хэмжээний жагсаалтыг хавсаргав. Энэ онд манай улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулсны 20 жилийн ой, Албани Улстай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Шведийн Вант Улс, Тайландын Вант Улс, Швейцарын Холбооны Улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Бүгд Найрамдах Турк Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой, Исланд, Европын Холбоотой дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой, Ирланд Улстай дипломат харилцаа тогтоосны 15 жилийн ой тус тус тохиож, тусгай төлөвлөгөөний дагуу тэмдэглэн өнгөрүүлэв.

ДӨРӨВ. ХОЁР ХӨРШ УЛСТАЙ ХАРИЛЦАХ ХҮРЭЭНД

Зорилго: ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байж, тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцан, сайн хөршийн ѐсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх. Хүрсэн үр дүн: БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И 6 дугаар сарын 24-26-ны

Page 10: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

10

өдрүүдэд, БНХАУ-ын дарга Си Зиньпин 8 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийв. Талууд Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааны түвшинг ахиулан Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоохоор тохиролцож, “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал” байгуулав. Айлчлалын үеэр талууд Засгийн газар, байгууллага хоорондын 26 баримт бичиг, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааны 11 баримт бичигт тус тус гарын үсэг зурав. Дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг сэргээж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад 2014 оны 9 дүгээр 3-ны өдөр ажлын айлчлал хийв. Айлчлалын үеэр хоѐр тал “Иргэд харилцан зорчих нөхцлийн тухай хоѐр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” зэрэг 14 баримт бичигт гарын үсэг зурсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Тажикистан Улсын нийслэл Душанбе хотноо гурван талын уулзалт хийв.

ОХУ-ТАЙ ХАРИЛЦАХ ХҮРЭЭНД

Зорилт 1: ОХУ-тай тогтоосон стратегийн түншлэлийн харилцааг бататган бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг тогтмолжуулж, гүнзгийрүүлэх. Хүрсэн үр дүн: Тайлангийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2 дугаар сард ОХУ-ын Сочи хотноо болсон Өвлийн Олимпын нээлтийн үеэр, 5 дугаар сард БНХАУ-ын Шанхай хотноо болсон АХАИББХ-ын ээлжит дээд түвшний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзсан. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг 5 дугаар сарын 23-ны өдөр ОХУ-ын Санкт-Петербург хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2014 оны 9 сарын 3-ны өдөр, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.П.Патрушев 6 дугаар сард, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар тус тус Монгол Улсад айлчлав. Уулзалт, айлчлалуудын үеэр хоѐр улсын удирдагчид Монгол, Оросын улс төр, эдийн засаг, дэд бүтэц, батлан хамгаалах, боловсрол зэрэг олон салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2014 оны 9 сарын 3-ны өдөр Монгол Улсад ажлын айлчлал хийв. Хоѐр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт болон өргөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээ хийж, хоѐр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, В.В.Путин нар хоѐр улсын цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Зэсвэгт хүчний зэвсэглэл, техникийг шинэчлэх, цэргийн боловсон хүчин бэлтгэх зэрэг уламжлалт хамтын ажиллагаа үр бүтээлтэй өрнөж байгааг сайшааж, 2015 онд тохиох Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн үеэр Москва хотноо Улаан талбайд болох цэргийн жагсаалд Монголын зэвсэгт хүчний төлөөллийг оролцуулахаар тохиролцов.

Page 11: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

11

Зорилт 2: ОХУ-тай тогтоосон стратегийн түншлэлийн бататган бэхжүүлэх, хамтын ажиллагааны эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх. Хүрсэн үр дүн: Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины 2014 оны 9 сарын 3-ны өдөр Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр хоѐр улсын худалдааг эрчимжүүлэх, тэнцвэртэй хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хэд хэдэн асуудлыг дэвшүүлэн тохиролцоонд хүрэв. Тухайлбал, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, үүний дотор мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир, нэхий эдлэл, монгол гэр зэргийг ОХУ-ын зах зээлд хөнгөлттэй нөхцлөөр нийлүүлэх зорилгоор хэлэлцээ хийж, эрх зүйн үндсийг боловсруулахаар тогтов. Мөн худалдааг үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх, энэ зорилгоор холбогдох баримт бичгийг байгуулах, Монголд рублийн хэрэгцээт нөөцийг бий болгох үүднээс 50-100 тэрбум рублийн хөнгөлттэй зээл авах асуудлаар хоѐр улсын Сангийн сайд нар ойрын үед хэлэлцээ хийхээр тогтов.

Айлчлалын үеэр дэд бүтцийн чиглэлээр өргөн хүрээний асуудлуудаар санал солилцсон. Юуны өмнө “Улаанбаатар төмөр зам”-ыг далайцтай шинэчлэхээр тохиролцож, үүний тулд хос төмөр зам барих, төмөр замыг цахилгаанжуулах ажлыг яаралтай эхлүүлэн 2020 он гэхэд дуусгахаар тохиролцов. Энэхүү ажлыг хэрэгжүүлэх нь тус хамтарсан компаний хувьд томоохон бүтээн байгуулалт болохоос гадна хоѐр улсын худалдаа, эдийн засаг, тээврийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулна. Монгол Улсын төмөр замын дамжин өнгөрүүлэх боломжийг бүрэн дүүрэн ашиглаж, ОХУ, БНХАУ-ын хооронд дамжин өнгөрүүлэх тээвэрлэлтийн хэмжээг дорвитой нэмэгдүүлэхэд шаардлагатай хэлэлцээрийг энэ ондоо багтаан байгуулах чиглэлээр ажиллахаар болов. Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат ОХУ-д айлчилж, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн орлогч сайд А.Е.Лихачевтай уулзаж, хоѐр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцов. Мөн Монгол Улсын Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн тэргүүтэй Ажлын хэсгийнхэн Москва хотод ажиллаж ОХУ-ын Төрийн өмчит “Роснефть” компаний дэд Ерөнхийлөгч Дидье Касимиротой Монгол Улсад газрын тосны бүтээгдхүүнийг урт хугацаанд тогтвортой үнээр тогтмол нийлүүлж байх талаар санал солилцож, зарим тохиролцоонд хүрсэн.

Энэ оны 3 дугаар сард ОХУ-ын “Роснефть” компаний тэргүүн И.И.Сечин Монгол Улсад ажлын айлчлал хийв. И.И.Сечиныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар тус тус хүлээн авч уулзаж, хоѐр талын түлш эрчим хүчний хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 18 дугаар хуралдаан 2014 оны 10 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болов. Энэ удаагийн ЗГХК-ын хуралдаан нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр хэлэлцэж тохиролцсон асуудлуудыг урагшлуулахад зохих хувь нэмэр оруулснаараа онцлог байв. Хуралдаанаар тус комиссын 17 дугаар хуралдааны шийдвэрийн хэрэгжилт болон Монгол, Оросын худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, санхүү, тээвэр, уул уурхай, эрчим хүч, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлыг хэлэлцсэн болно. Тухайлбал, хоѐр улсын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, тэнцвэржүүлэх зорилгоор Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2015-2020 онд хөгжүүлэх хамтарсан арга хэмжээний хөтөлбөрийг байгуулах, Монгол Улс, Гаалийн холбоотой хамтран ажиллах ажлын хэсэг байгуулах, ОХУ-ын

Page 12: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

12

Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 50-100 тэрбум рублийн зээлийг хөнгөлөлттэй нөхцлөөр олгох, үндэсний мөнгөн тэмдэгтийг харилцан солилцох эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов. “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ний үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс ордыг ашиглах зөвлөмжийг боловсруулах хамтарсан ажлын хэсэг байгуулах, Шүрэнгийн усан цахилгаан станцыг барихад байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээний талаар мэдээлэл солилцох зорилгоор төрийн болон мэргэжлийн судалгааны төлөөлөгчдийг оролцуулсан хамтарсан уулзалтыг 2015 онд зохион байгуулах, “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг үүсгэн байгуулах тухай Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийг шинэчлэх ажлыг идэвхжүүлэх, төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцлийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг 2014 онд багтаан эцэслэн тохиролцох, ОХУ-ын Алс Дорнодын далайн боомтуудаар Монголын экспортын ачааг гуравдагч орнуудын зах зээлд хүргэх, БНАСАУ-ын Ражин боомтыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийх, тус боомт руу туршилтын нүүрс тээвэрлэлтийг зохион байгуулахаар тохиролцов. Москва хотноо 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр болсон Монгол, Оросын ЗГХК-ын хамтын ажиллагааны Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын 11 дүгээр хуралдаанд Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Хуралдааны үеэр хоѐр талын бүс нутаг, хил, хилийн боомтын асуудлаар санал солилцож, протокол байгуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2 дугаар сард ОХУ-ын Сочи хотноо болсон Өвлийн Олимпийн нээлтийн үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзаж, Халх голын тулалдаанд ялалт байгуулсны 75 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэхээр тохирч, тус арга хэмжээг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Монгол Улсад төрийн айлчлал хийхийг урив. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Санкт-Петербург хотод 2014 оны 5 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцов. Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бараалхаж, хоѐр улсын цаашдын хамтын ажиллагаа болон эдийн засаг, төмөр зам, хоѐр орны хамтарсан үйлдвэрүүд зэрэг олон асуудлаар санал солилцов. ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.П.Патрушев 2014 оны 6 дугаар сарын 3,4-ний өдрүүдэд, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко 6 дугаар сарын 22,23-ны өдрүүдэд Монгол Улсад тус тус албан ѐсоор айлчлав. Айлчлалуудын үеэр Монгол, Оросын улс төр, эдийн засаг, дэд бүтэц, батлан хамгаалах, боловсрол зэрэг олон салбарын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэв.

БНХАУ-ТАЙ ХАРИЛЦАХ ХҮРЭЭНД

Зорилт 1: БНХАУ-тай тогтоосон стратегийн түншлэлийн харилцааг бататган бэхжүүлэх, дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулж, гүнзгийрүүлэх. Хүрсэн үр дүн: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны 5 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотноо болсон Азид хамтын ажиллагаа,

Page 13: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

13

итгэлцлийг бэхжүүлэх Бага хурлын дээд түвшний IV уулзалтад оролцож, БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй 5 дугаар сарын 19-ний өдөр уулзав. УИХ-ын дарга З.Энхболд 2014 оны 10 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд БНХАУ-д албан ѐсны айлчлал хийв. Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхаж, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай албан ѐсны хэлэлцээ хийв. Мөн хоѐр орны парламент хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай Санамж бичигт гарын үсэг зурав. Мөн үеэр мБНХАУ-ын Үндэсний газрын тосны корпораци /CNPC/, Газрын тос, химийн корпораци /SINOPEC/-д тус тус зочилж, үйл ажиллагаатай нь танилцахын зэрэгцээ дээрх хоѐр компаниас Монгол Улстай хамтран хэрэгжүүлж буй төсөл, хэрэгжүүлэхээр яригдаж буй төслийн талаар санал солилцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 оны 8 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийв. Айлчлалын үеэр тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хэлэлцээ хийж, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай тус тус уулзав. Хоѐр улсын удирдагчид хоѐр улсын харилцааны болон харилцан сонирхсон олон улс, бүс нутгийн өргөн хүрээний асуудлаар санал солилцож, олон чухал тохиролцоонд хүрэв. Талууд Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааны түвшинг дээшлүүлэн Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоохоор санал нэгтэйгээр тохиролцож, “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал” байгуулав. Айлчлалын үеэр талууд Засгийн газар, байгууллага хоорондын 26 баримт бичиг, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааны 11 баримт бичигт тус тус гарын үсэг зурав.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И 2014 оны 6 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ѐсны айлчлал хийв. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Шадар сайд Д.Тэрбишдагва нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ѐсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр хоѐр тал Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг хамтран тэмдэглэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон төслүүдийн явцыг эрчимжүүлэх, соѐл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбарын харилцааг идэвхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцов. МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ГУРВАН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД

Зорилт 1: ОХУ, БНХАУ-тай стратегийн түншлэлийн харилцааг бататган бэхжүүлэх, тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцах. Хүрсэн үр дүн: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын анхны гурван талт уулзалтыг 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Тажикистан Улсын нийслэл Душанбе хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 14 дүгээр хуралдааны үеэр зохион байгуулав. Гурван талын дээд түвшний уулзалтаар харилцан ашигтай гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилго бүхий Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын дээд түвшний “Улаанбаатарын уулзалт”-ын зарчим, зорилго, үндсэн чиглэлүүдийн талаар

Page 14: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

14

харилцан санал солилцов. Гурван талт дээд түвшний уулзалт нь Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын харилцааны түүхэнд цоо шинэ хуудсыг нээж, гурван улсын тулгамдсан асуудлуудыг дээд түвшинд хэлэлцэж, бодит шийдвэрүүдийг гаргах шинэ механизм бүрдлээ. Гурван улсын хооронд хөгжүүлж буй стратегийн түншлэлийн харилцааг бодит механизмаар бэхжүүлсэнд уг уулзалтын гол ач холбогдол оршино.

Дээд түвшний “Улаанбаатарын уулзалт”-ын бэлтгэл ажлыг хангах зорилгоор гурван улсын Гадаад хэргийн дэд сайдын түвшний уулзалтыг жил бүр зохион байгуулж байх, эхний уулзалтыг 2014 онд багтаан Улаанбаатарт хийхээр гурван улсын төрийн тэргүүн нар тохиролцсоны дагуу Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний анхдугаар зөвлөлдөх уулзалтыг 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав. Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чөн Гуопин нар төлөөлөгчдөө тэргүүлэн оролцов. Уулзалтын үеэр талууд хоѐр тал, гурван талын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлвийн талаар болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаа, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын ээлжит “Улаанбаатарын уулзалт”-ын талаар санал солилцож, “Дамжин өнгөрөх тээврийн тухай” гурван талт хэлэлцээг 2015 оны 1 дүгээр сард, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтын бэлтгэлийг хангах зорилгоор гурван улсын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний хоѐрдугаар зөвлөлдөх уулзалтыг 2015 оны 2 дугаар сард БНХАУ-д тус тус зохион байгуулахаар шийдвэрлэсэн болно.

ТАВ. "ГУРАВДАГЧ ХӨРШ"-ИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭН ХӨГЖҮҮЛЭХ

Зорилго: АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой "гуравдагч хөрш"-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх. Хүрсэн үр дүн: 2013 оны 9 дүгээр сард Нью-Йорк хотод гарын үсэг зурсан “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-ийг УИХ-ын хуралдаанаар соѐрхон батлав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон Улсад 2014 оны 7 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд хийсэн ажлын айлчлалын үеэр Монгол, Японы хооронд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” /ЕРА/ байгуулах зарчмын тохиролцоонд хүрэв. Тус оны 12 дугаар сарын байдлаар айлын талтай хэлэлцээрийн төслийг тохиролцоод байна. БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Кан Чан Хий тэргүүтэй төлөөлөгчид 2013 оны 9 дүгээр сард, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Юн Бѐн Сэ 2014 оны 8 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсад тус тус айлчлав. Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрд 2014 оны 7 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ѐсны айлчлал хийв. Мөн Канад Улсын Засгийн газар тус орноос хөгжлийн албан ѐсны тусламж авах улсын онцгой жагсаалтад Монгол Улсыг 2014 онд анх удаа хамруулав.

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСТАЙ ХАРИЛЦАХ ХҮРЭЭНД

Page 15: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

15

Зорилт 1: Монгол, АНУ-ын харилцааны “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинг ахиулах, дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалах. Хүрсэн үр дүн: Дээд, өндөр түвшинд ач холбогдол бүхий харилцан айлчлалууд хэрэгжив. Тухайлбал, манай талаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы үеэр зохиогдсон 10 дахь удаагийн Клинтоны “Дэлхийн санаачлага” уулзалтад, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ, Ц.Даваасүрэн, Б.Болор, С.Ганбаатар, Х.Болорчулуун, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Эрчим хүчний сайд М.Сономпил, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Сангийн дэд сайд С.Пүрэв, БШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг, Тахарын албаны төлөөлөгчид тус тус АНУ-д, америкийн талаас Батлан хамгаалахын сайд Чак Хэйгэл, Конгрессын гишүүн Стив Шабот, Стевен Линч, АНУ-ын Төрийн департаментын Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан туслах нарийн бичгийн даргын орлогч Сюзан Торнтон, АНУ-ын Худалдааны яамны Дэлхийн зах зээлийн асуудал хариуцсан Дэд сайдын тэргүүн орлогч Жон Андерсон, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тусгай зөвлөх Жудит Хьюмэн, АНУ-ын Батлан хамгаалахын их сургуулийн “КАПСТОУН” хөтөлбөрийн батлан хамгаалахын ахлах албан тушаалтнууд Монгол Улсад тус тус айлчлав.

Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын урилгаар АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хэйгэл 4 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсад албан ѐсны айлчлал хийв. Айлчлалын үеэр талууд “Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын аюулгүй байдлын хамтын ажиллагааны чиг зорилгын талаарх хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурав. Мөн Чак Хэйгэл Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхав. Энэхүү айлчлал нь хоѐр улсын батлан хамгаалах салбарын харилцааг шинэ шатанд гаргах, аюулгүй байдал, цэрэг, батлан хамгаалахын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Ази-Номхон далайн бүс нутаг дахь аюулгүй байдал, цэргийн олон талт хамтын ажиллагаанд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэхэд чухал байв. АНУ-ын Конгрессын гишүүд С.Шабот, С.Линч нар 5 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллав. Төлөөлөгчид УИХ-ын дарга З.Энхболдод бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нартай тус тус уулзсан. Түүнчлэн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд амжилттай алба хаасан монголын цэргийн бие бүрэлдэхүүнд шагнал гардуулав. Конгрессын гишүүд мөн манай иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзаж, манай орны эрчим хүчний хангамж, хүрээлэн буй орчинд тулгарч буй асуудлуудаар санал солилцсон. АНУ-ын Төрийн департаментын Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан туслах нарийн бичгийн даргын орлогч Сюзан Торнтон 11 дүгээр сарын 13,14-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Д.Эрдэнэбат нартай тус тус уулзав. Мөн Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуягтай уулзан Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, цаашдын чиг зорилтыг тодорхойлох, бүс нутгийн зарим асуудлаар санал солилцож, шийдвэрлэх, хэрэгжүүлэх чиглэлээр түлхүү ярилцсан нь ирэх онд АНУ-тай хэрэгжүүлэх зорилтуудыг урагшлуулахад чухал алхам болсон. АНУ-ын Төрийн департаментын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тусгай зөвлөх Ж.Хьюмэн Монгол Улсад 9 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж,

Page 16: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

16

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн орлогч Ц.Буяндалай нартай тус тус уулзав. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн xууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, xуулийг xэрэгжүүлэх явцад xамтран ажиллах, зөвлөх мэргэжилтэн бэлтгэх, зөвлөх үйлчилгээ авч нөлөөллийн ажлуудыг xамтран зохион байгуулах чиглэлээр дэлгэрэнгүй ярилцаж цаашдын хамтын ажиллагааны чигийг тодорхойлов. Энэхүү айлчлалын мөрөөр Төрийн департаментын зөвлөх энэ 11 дүгээр сард Монгол Улсад хүрэлцэн ирж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ХАХНХЯ-ны холбогдох албан тушаалтнуудад зөвлөх үйлчилгээг үзүүлэв. АНУ-ын Батлан хамгаалахын их сургуулийн “КАПСТОУН” хөтөлбөрийн батлан хамгаалахын ахлах албан тушаалтнууд Монгол Улсад 10 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд зочилж, Гадаад харилцааны сайд Л.Болд, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар нартай тус тус уулзав. Уг хөтөлбөр нь АНУ-ын батлан хамгаалах салбарын ирээдүйн манлайлагчид болоод бодлого боловсруулах түвшний албан тушаалтнуудыг бэлтгэдэг онцлогтой учир Монгол Улсын гадаад бодлого, түүний дотор гуравдагч хөршийн бодлого, хоѐр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар танилцуулж, дэлгэрэнгүй ярилцсан нь ач холбогдолтой болов.

Зорилт 2: Монгол, АНУ-ын харилцааны “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинг ахиулах, хамтын ажиллагааны эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх. Хүрсэн үр дүн: Тайлангийн хугацаанд “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-ийг соѐрхон батлуулах чиглэлээр идэвхтэй ажилласны дүнд УИХ-ын 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээрийг соѐрхон батлав.

АНУ-ын ОУХА нь манай улсад 2015 оны санхүүгийн жилээс “Legacy” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх бөгөөд бизнесийн орчны шинэлчлэлд дэмжлэг үзүүлэх, хувийн хэвшлийнхний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны чадавхийг сайжруулах чиглэлээр хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахаар талууд ажиллаж байна. Хойд Америк, Монголын Бизнес Зөвлөлийн ээлжит 17 дахь удаагийн хөрөнгө оруулалтын хурлыг 10 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд, Ази-Номхон далайн АНУ-ын худалдааны танхимуудын зөвлөлийн Гүйцэтгэх захирлуудын ээлжит хуралдааныг 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод тус тус зохион байгуулсан нь Монгол Улсад АНУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, итгэлцлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого, хууль эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй мэдээлэл түгээхэд чухал арга хэмжээ болов.

ЯПОН УЛСТАЙ ХАРИЛЦАХ ХҮРЭЭНД

Зорилт 1: Монгол, Япон Улсын харилцааны “Стратегийн түншлэл”-ийн бататгах, дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалах. Хүрсэн үр дүн: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсад 2014 оны 7 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд ажлын айлчлал хийв. Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг

Page 17: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

17

2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Токио хотноо болсон Монгол, Японы ГХЯ хоорондын анхдугаар Стратегийн зөвлөлдөх уулзалтад оролцов. Японы Парламентын Зөвлөхүүдийн болон Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын 3 бүлгийн дарга нар, Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Японы Гадаад хэргийн дэд сайд С.Кихара, Японы Ерөнхий сайд асан Ё.Нода нар тус тус Монгол Улсад айлчлав. Зорилт 2: Монгол, Япон Улсын харилцаа, хамтын ажиллагааны эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх. Хүрсэн үр дүн: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр Монгол, Японы хооронд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” /ЕРА/ байгуулах зарчмын тохиролцоонд хүрсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны 7 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийж, Японы Ерөнхий сайд Ш.Абэ-тай хэлэлцээ хийв. Айлчлалын үеэр “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”/ЕРА/ байгуулах хэлэлцээ зарчмын тохиролцоонд хүрсэн. Япон Улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах хэлэлцээг 2012 оноос хойш нийт 7 удаа хийсэн бөгөөд энэхүү хэлэлцээрийг байгуулснаар зөвхөн хоѐр орны чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг бүрдүүлээд зогсохгүй Японы Ази, Номхон далайн бусад орнуудтай байгуулсан эдийн засгийн хэлхээ холбоо, аж үйлдвэрийн сүлжээнд нэгдэх боломжийг нээж байгаагаараа онцлог юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын үеэр Япон Улс, Монгол Улсын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тухай Хамтарсан мэдэгдэлд талууд гарын үсэг зурав. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Засгийн газар, Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо/KEIDANREN/-той хамтран зохион байгуулсан “Монгол, Японы бизнес форум”-д оролцож Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, хөрөнгө оруулалтын боломж, мөн монголын талаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон бүтээн байгуулалтын төслийн талаар Японы хувийн хэвшилд танилцуулав. Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд С.Кихара 1 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж, түүнийг Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нар хүлээн авч уулзав. Япон Улсын Засгийн газраас 2014 оны санхүүгийн жилд Монгол Улсад 300 сая иен буюу 3 сая орчим ам.долларын үнийн дүн бүхий төслийн бус буцалтгүй тусламж үзүүлэх тухай хоѐр улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичигт Гадаад харилцааны сайд Л.Болд, Японы Гадаад хэргийн дэд сайд С.Кихара нар 1 дүгээр сарын 15-ны өдөр ГХЯ-нд гарын үсэг зурав. Энэхүү тусламжаар асаргаа сувилгааны дасгалын төхөөрөмжийн иж бүрдэл, физик эмчилгээний дасгалын иж бүрдэл, хөдөлгөөн заслын төхөөрөмж, харааны бэрхшээлтэй иргэдийн сургалт, чадавхийг дээшлүүлэх төхөөрөмж, ой хээрийн түймэр унтраах тоног төхөөрөмж, гал унтраах бага оврын багаж төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ. Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Токио хотноо болсон Монгол, Японы ГХЯ хоорондын анхдугаар Стратегийн зөвлөлдөх уулзалтад оролцов. Уулзалтаар хоѐр тал Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааны хөгжил, өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын зорилтуудын талаар санал солилцов.

Page 18: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

18

Япон Улсын эрх баригч Либерал ардчилсан намын Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга, Төлөөлөгчдийн Танхим болон Зөвлөхүүдийн танхимын Япон, Монгол найрамдлын бүлгийн дарга нар тэргүүтэй Японы Парламентын гишүүд 2014 оны 8 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд манай улсад айлчлав. Японы Парламентын төлөөлөгчид Монгол, Японы хооронд соѐлын харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд 8 дугаар сарын 20-ын өдөр зохион байгуулагдсан Монгол, Японы калиграфын “Тэнгэр, Нар, Түншлэл” сэдэвт үзэсгэлэнгийн нээлтэд оролцов. Япон Улсын 95 дахь Ерөнхий сайд, Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ёшихико Нода тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад 2014 оны 9 дүгээр сарын 2-5-ны өдрүүдэд айлчлав. Төлөөлөгчдийг Гадаад харилцааны сайд Л.Болд хүлээн авч уулзав.

ЕВРОПЫН ХОЛБООТОЙ ХАРИЛЦАХ ХҮРЭЭНД

Зорилт 1: Монгол Улс, Европын Холбооны хооронд тогтсон улс төрийн харилцааг бататгах. Хүрсэн үр дүн: Монгол, Европын холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож, Европын Комиссын Боловсрол, соѐл, олон хэл, залуучуудын асуудал эрхэлсэн Комиссар Андрулла Василиу манай улсад айлчлав. Мөн Европын Холбоо, түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарын уулзалтыг 11 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулав.

Монгол, Европын холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой 2014 онд тохиож, Европын Комиссын Боловсрол, соѐл, олон хэл, залуучуудын асуудал эрхэлсэн Комиссар Андрулла Василиу 9 дүгээр сарын 7-9-ний өдрүүдэд Монгол Улсад айлчлав. Айлчлалын үеэр түүнийг Гадаад харилцаа, Боловсрол, шинлэх ухаан, Соѐл, спорт, аялал жуулчлалын сайд нар тус тус хүлээн авч уулзан, хоѐр талын боловсрол, соѐлын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Европын Комиссоос боловсрол, соѐлын чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдэд Монгол оюутан, залуусыг хамруулах талаар ярилцаж, санал солилцов. Мөн сайд Л.Болд, Комиссар Андрулла Василиу нар Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулсан ѐслолын арга хэмжээнд оролцов. Европын Холбоо, түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарын ээлжит уулзалтыг 11 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нар Элчин сайд нарыг тус тус хүлээн авч уулзав. Монгол Улс АСЕМ-ийн Дээд түвшний уулзалтыг 2016 онд зохион байгуулах болсны дараахан Европын Холбоо, түүний гишүүн орнуудын Элчин сайд нарыг хүлээн авч, дээрх арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажиллах талаар санал солилцсон нь чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон гэж үзэж байна.

Зорилт 2: Европын стандарт, хэм хэмжээг Монгол Улсад нэвтрүүлэн нутагшуулах асуудлыг урагшуулах. Хүрсэн үр дүн: “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” тухай төслийн санхүүжилтийн гэрээ энэ оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэв.

Page 19: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

19

Монгол Улсад Европын стандарт, нормыг нэвтрүүлэн нутагшуулах асуудлыг урагшлуулахад тодорхой алхам хийгдэв. Тухайлбал, 2013 оны 4 дүгээр сард байгуулсан “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” тухай төслийн санхүүжилтийн гэрээ энэ оны 4 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэв. Төслийн хүрээнд хууль эрх зүйн орчныг шинэчлэх, холбогдох байгууллагаас Европын стандартуудыг авч, орчуулах, орчуулсан стандартуудыг тухайн салбарт нэвтрүүлэхэд зөвлөгөө, техникийн туслалцаа үзүүлэх, сургалт, семинар, танилцах, туршлага судлах аян зохион байгуулах зэрэг ажлыг 3 жилийн хугацаанд хийж гүйцэтгэх юм.

Зорилт 3: Монгол Улс, Европын Холбооны хоорондын “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг тус холбооны гишүүн орнууд бүрээр соѐрхон батлуулах. Хүрсэн үр дүн: Монгол Улс, Европын Холбоо хооронд 2013 оны 4 дүгээр сард байгуулсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг тус холбооны гишүүн орнууд тус бүр батлах дотоодын процедур үргэлжилж байна. 2014 оны 12 дугаар сарын 15-ны байдлаар тус хэлэлцээрийг нийт 13 улс баталсан болно.

ЕВРОПЫН ХОЛБООНЫ УЛСТАЙ ХАРИЛЦАХ ХҮРЭЭНД

Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзинш 6 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Монгол Улсад албан ѐсны айлчлал хийв. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ганцаарчилсан уулзалт болон албан ѐсны хэлэлцээ хийв. Уулзалт, хэлэлцээний үеэр хоѐр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх, хоѐр улс төмөр замаар шууд холбогддог тул тээвэр, логистикийн салбарт Латвийн өвөл хөлддөггүй Вентспилс, Лиепаягийн усан боомтуудыг ашиглан Европын Холбооны орнуудад тээвэрлэх барааг Латвиар дамжуулах, Европын Холбооноос тээвэрлэх барааг Монгол Улсаар дамжуулах чиглэлээр хамтран ажиллах, боловсролын харилцааг сэргээж, манай оюутан залуусыг Латвийн их, дээд сургуулиудад суралцуулах зэрэг асуудлаар санал солилцов. Айлчлалын үеэр Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай, Олон улсын авто тээврийн тухай Монгол, Латвийн Засгийн газар хоорондын хэлэлцээр, хоѐр улсын Гадаад хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг зэрэг баримт бичигт тус тус гарын үсэг зурав. ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франк Вальтер Штайнмайер манай улсад 2014 оны 7 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд албан ѐсоор айлчилж, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдтой хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр талууд Монгол Улс, ХБНГУ-тай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх, тэр дундаа уул уурхай, ашигт малтмал, худалдаа, эдийн засгийн салбарын харилцааг түлхүү хөгжүүлэх, зам тээвэр, дэд бүтэц, барилга, боловсролын салбарт германы стандартаар дамжуулан европын стандартыг Монголд нэвтрүүлэх, Монгол Улс 2015 онд Берлин хотноо болох олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн “ITB-2015”-д түнш улсаар оролцох болсон талаар санал солилцов. Гадаад харилцааны сайд Л.Болд Шведийн Вант Улсад 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр, Данийн Вант Улсад 5 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд тус тус албан ѐсны айлчлал хийв. Айлчлалуудын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд Шведийн Гадаад хэргийн сайд Карл Билдттэй албан ѐсны уулзалт хийж, хоѐр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Мөн тэрээр Данийн Хатан хаан II Маргрете, Парламентын дарга Могенс Ликкетофт нарт бараалхаж, Данийн Гадаад харилцааны сайд

Page 20: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

20

Мартин Лидегаард, Худалдаа, хөгжлийн хамтын ажиллагааны сайд Могенс Йенсен нартай албан ѐсны хэлэлцээ хийв. Гадаад харилцааны сайд Л.Болд Испаний Вант Улсад 2014 оны 7 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд албан ѐсоор айлчилж, Испаний Гадаад хэргийн сайд Гарсиа Маргаѐотой албан ѐсны хэлэлцээ хийн, Мадрид хотод байгуулагдсан Монгол Улсын Өргөмжит консулын газрын албан ѐсны нээлтэд оролцов. Түүнчлэн тэрээр Испаний Сенатын дарга Пио Гарсиа-Эскудеро Маркест бараалхан, УИХ-ын дарга З.Энхболдын мэндчилгээ болон урилгыг уламжилж, УИХ-д Монгол, Испаний парламентын бүлэг байгуулагдсныг мэдээлэв. Сенатын дарга ноѐн П.Э.Маркес ойрын үед Испаний Парламентад найрамдлын бүлэг байгуулах чиглэлээр ажиллахаа мэдэгдэж, УИХ-ын даргыг тааламжтай цагтаа Испанид айлчлахыг урив.

БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСТАЙ ХАРИЛЦАХ ХҮРЭЭНД

Зорилт 1: Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагааг “Иж бүрэн түншлэл”-ийн зарчмаар хөгжүүлэх, хоѐр талын улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах. Хүрсэн үр дүн: Энэтхэгийн Дели хотноо зохиогдсон Тогтвортой хөгжлийн олон улсын хуралд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун оролцож, Дели хотноо 2 дугаар сарын 6-9-ний өдрүүдэд зохион байгуулагдсан олон улсын батлан хамгаалахын үзэсгэлэн худалдаанд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга генерал З.Болдбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Монгол Улсын Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 3 дугаар сар 28-31-ний өдрүүдэд, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа БНЭУ-д тус тус айлчлав.

Монгол Улсын ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын Энэтхэг Улсад хийх айлчлалыг оны эхний хагаст хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан боловч Энэтхэгийн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга өөрчлөгдсөнтэй холбогдуулан хойшлуулж 2015 оны эхний улиралд хэрэгжүүлэхээр тогтов.

Зорилт 2: Монгол, Энэтхэгийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх. Хүрсэн үр дүн: Бүгд Найрамдах Энэтхэг Улсын зүгээс монголын уул уурхай, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхол нэмэгдсээр байгаа бөгөөд жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор анх удаа хоѐр улсын хамтарсан Бизнес уулзалтыг 2014 оны 6 дугаар сард Улаанбаатарт зохион байгуулав.

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛCТАЙ ХАРИЛЦАХ ХҮРЭЭНД:

Зорилт 1: Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд өргөжүүлэн хөгжүүлэх, хоѐр талын улс төрийн яриа хэлцээг тогтмолжуулах, дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалах. Хүрсэн үр дүн: Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2014 оны 3 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд, Гадаад харилцааны сайд Л.Болд 2 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд

Page 21: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

21

БНСУ-д, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Юн Бѐн Сэ 8 дугаар сарын 25,26-ны өдрүүдэд Монгол Улсад тус тус айлчлав.

УИХ-ын дарга З.Энхболд БНСУ-д хийсэн айлчлалын үеэр БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Кан Чан Хий-тэй албан ѐсны уулзалт хийж, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д бараалхаж, хоѐр орны хамтын ажиллагаа, иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцов. УИХ-ын даргын БНСУ-д хийсэн айлчлалын үеэр УИХ-ын сэтгүүлчдэд зориулсан сургалт, танилцах аялалыг БНСУ-д анх удаа зохион байгуулав. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын 2014 оны 2 дугаар сард, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын 3 дугаар сард тус тус БНСУ-д хийсэн албан ѐсны айлчлалын үеэр иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх, БНСУ-ын виз мэдүүлэгч монгол иргэдээс авдаг барьцааны мөнгийг болиулах асуудлаар санал солилцсоны дагуу барьцааны хэмжээг 70 хувиар бууруулахаар тогтож, цаашид БНСУ-д эмчилгээний зорилгоор зорчих иргэдэд хөнгөлөлттэй нөхцлөөр виз олгох зэрэг асуудлыг шат дараалалтай хэрэгжүүлэхээр болов. БНСУ-ын Гадаад хэргийн сайд Юн Бѐн Сэ 2014 оны 8 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ѐсоор айлчилж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр талууд Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, иргэд зорчих нөхцлийг улам бүр хөнгөвчлөх, ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга болон БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн дэвшүүлсэн Евроазийн хамтын ажиллагааны санаачилгын хүрээнд хамтран ажиллах, Монгол Улс АПЕК-ийн гишүүн, Зүүн Азийн дээд түвшний уулзалтад оролцох зорилтыг хэрэгжүүлэхэд БНСУ-ын дэмжлэгийг авч хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцсон.

Зорилт 2: Монгол Улс, БНСУ-ын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх. Хүрсэн үр дүн: Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын 2014 оны 2 дугаар сард хийсэн айлчлалын үеэр Монгол Улс, БНСУ-ын Эдийн засгийн форумыг албан ѐсоор байгуулж, хоѐр орны бизнес эрхлэгчид жилд 2 удаа Улаанбаатар, Сөүл хотноо ээлжлэн хуралдаж, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож байхаар болов.

БҮГД НАЙРАМДАХ ТҮРК УЛСТАЙ ХАРИЛЦАХ ХҮРЭЭНД:

Зорилт 1: Бүгд Найрамдах Түрк Улстай хөгжүүлж буй “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг бататган хөгжүүлэх, дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалах. Хүрсэн үр дүн: Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Ж.Чичек 2014 оны 6 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд, Бүгд Найрамдах Турк Улсын Батлах хамгаалахын сайд Исмет Иылмаз 9 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд Монгол Улсад, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ 8 дугаар сарын 28-ны өдрүүдэд БНТУ-д тус тус айлчлав.

Page 22: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

22

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Ж.Чичек 2014 оны 6 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ѐсны айлчлал хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай уулзан, УИХ-ын даргатай ганцаарчилсан уулзалт болон өргөтгөсөн хэлэлцээ хийв. Хоѐр улсын парламентын дарга нар Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын Тамгын газар хооронд хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурав. Дээрх баримт бичиг хоѐр талын парламент хоорондын ирээдүйн харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэв. Бүгд Найрамдах Турк Улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Р.Т.Эрдоаны 8 дугаар сарын 28-ны өдөр болсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ѐслолын ажиллагаанд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Монгол-Туркийн Засгийн газар хоорондын эдийн засаг, худалдааны хамтарсан хорооны монголын хэсгийн дарга Д.Бат-Эрдэнэ оролцов. Бүгд Найрамдах Турк Улсын Батлах хамгаалахын сайд Исмет Иылмаз 2014 оны 9 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд Монгол Улсад албан ѐсны айлчлал хийв. Тус айлчлалын үеэр хоѐр улсын Засгийн газар хоорондын “Цэргийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр” болон түүний “Хэрэгжилтийн прокотол”-д тус тус гарын үсэг зурав.

Зорилт 2: Монгол Улс, БНТУ-ын хооронд соѐлын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, БНТУ-д Монгол судлал өргөжин хөгжихийг дэмжиж, Монгол судлалын төв байгуулахад туслалцаа үзүүлэх. Хүрсэн үр дүн: Анкара хотын Хажэттэм Их Сургуульд Монгол судлалын төвийг 2014 оны 2 дугаар сард албан ѐсоор нээсэн нь Монгол Улсын соѐлыг туркийн ард түмэнд сурталчилахад чухал ач холбогдолтой болов. Монгол Улс, Турк Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан Анкара дахь манай Элчин сайдын яам “Монголын Ил хаант улсын түүх, соѐлтой холбоотой Турк дахь зарим газар, дурсгалт зүйл” болон “Монгол, Туркийн харилцааны хөгжилт” зэрэг номыг хэвлүүлэн гаргав.

КАНАД УЛСТАЙ ХАРИЛЦАХ ХҮРЭЭНД

Зорилт 1: Канад Улстай хөгжүүлж буй “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх, хоѐр талын дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалах. Хүрсэн үр дүн: Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрд 2014 оны 7 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд, Канад Улсын Нийтийн танхимын гишүүн Брад Трост 11 дүгээр сарын 7-15-ны өдрүүдэд Монгол Улсад тус тус айлчлав.

Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрд 2014 оны 7 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ѐсны айлчлал хийв. Энэхүү айлчлал нь Канадын Гадаад хэргийн сайдын Монголд хийж буй анхны айлчлал бөгөөд Сайд Ж.Бэйрд энх тайван, аюулгүй байдал, сайн засаглалыг бэхжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн хамтран ажиллаж, өнөөгийн харилцааг “иж бүрэн түншлэл”-ийн түвшинд өргөжүүлэх шийдвэрт хүрснээ онцлож, Монгол Улс АПЕК-т элсэх асуудлыг канадын тал дэмжиж ажиллахаа мэдэгдэв. Айлчлалын хүрээнд хоѐр улсын сайд нарын хийсэн хэлэлцээний дүнгээр Хамтарсан мэдэгдэл гаргасан нь Монгол, Канадын харилцааг цаашид Иж бүрэн түншлэлийн түвшинд

Page 23: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

23

хүргэх зорилтыг биелүүлэхэд дөхөм үзүүлэв. Мөн манай холбогдох албаны төлөөлөгчид, Монголд үйл ажиллагаа явуулж буй канадын бизнес эрхлэгчдийн хооронд дугуй ширээний уулзалтыг зохион байгуулсан нь хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын явуулж буй бодлогыг эерэгээр таниулж, хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад, бэрхшээл, тэдгээрийг хэрхэн даван туулах талаар нээлттэй санал солилцсоноороо чухал ач холбогдолтой болов. Канад Улсын Нийтийн танхимын гишүүн Брад Трост энэ оны 11 дүгээр сарын 7-15-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлав. УИХ-ын дэд дарга, Монгол-Канадын парламентын найрамдлын бүлгийн дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг нар Б.Тростыг тус тус хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Б.Трост хоѐр улсын парламент хоорондын харилцааг цаашид 2 жил тутамд парламентын түвшинд төлөөлөгч солилцох, айлчлуулах, тогтмол уулзалт зохион байгуулах, харилцаа, хамтын ажиллагаанд тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх, боловсролыг дэмжих, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуйн чиглэлийн хамтын ажиллагааг дэмжихээ илэрхийлэв.

Зорилт 2: Монгол Улс, Канад Улсын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх. Хүрсэн үр дүн: Монгол, Канадын Засгийн газар хоорондын Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээрийг байгуулах хэлэлцээний ажлын хэсгийг 2014 оны 6 дугаар сард шинэчлэн байгуулав. Канад Улсын Засгийн газар тус улсаас 2014-2019 онд хөгжлийн албан ѐсны тусламж авах улсын онцгой жагсаалтад Монгол Улсыг анх удаа хамруулав.

2012 оны 1 дүгээр сараас хойш хуралдаагүй байсан Монгол, Канадын Засгийн газар хоорондын Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээрийг байгуулах хэлэлцээний ажлын хэсгийг 2014 оны 6 дугаар сард шинэчлэн байгуулж, хэлэлцээг сэргээх саналыг Улаанбаатар дахь Канадын ЭСЯ-нд ноот бичгээр мэдэгдсэн. Хоѐр талын ажлын хэсэг 2008-2012 онд нийт 7 удаа хуралдаж, Хэлэлцээрийн төслийн татвартай холбоотой 14 дүгээр заалт, Хавсралт 1, 2-оос бусад заалтыг үндсэндээ тохирсон байв. Ажлын хэсгийг 2014 онд шинэчлэн баталснаас хойш 3 удаа цахим хурал хийж, сүүлийн хурлыг 11 дүгээр сарын 13-ны өдөр хийсэн. Уг хурлаар хоѐр тал Татвартай холбоотой 14 дүгээр заалтыг зарчмын хувьд тохирсон. Монгол Улс Канад Улсын Засгийн газраас 2014-2019 онд Хөгжлийн албан ёсны тусламж авах онцгой улсын жагсаалтад 2014 оны 6 дугаар сард багтсан бөгөөд ирэх 5 жилд Канад Улсын Засгийн газраас гадаад оронд үзүүлэх хөгжлийн тусламжийн 90 орчим хувийг бусад 24 улсын хамт авах боломж бүрдэв.

ЗУРГАА. БҮС НУТГИЙН БОЛОН ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА

Зорилго: Ази, Номхон далайн бүс нутагт олон талт хамтын ажиллагаанд оролцох, Зүүн Ази, Зүүн хойд Ази, Төв Азид стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг дэмжих. Зорилт 1: АПЕК-т гишүүн эдийн засгаар нэгдэх.

Page 24: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

24

Хүрсэн үр дүн: Энэ онд АПЕК-т гишүүн эдийн засгаар элсэх зорилтыг урагшлуулахад ач холбогдолтой арга хэмжээ болов. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 2014 оны 11 дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд болсон АПЕК-ийн дээд түвшний уулзалтад зохион байгуулагч улсын зочны хувиар анх удаа оролцсон нь АПЕК-т гишүүн эдийн засгаар элсэх зорилтыг урагшлуулахад ач холбогдолтой боллоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АПЕК-ийн дээд түвшний уулзалтын хүрээнд болсон “Дэд бүтцийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх нь” арга хэмжээнд оролцож, үг хэлэв. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан АПЕК-ийн гишүүн эдийн засгуудын удирдагчдын хүндэтгэлийн ѐслолд оролцож, БНХАУ-ын дарга Си Зиньпин, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзян нартай уулзав.

Зорилт 2: Солонгосын хойг дахь хурцадмал байдлыг намжаах, Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах. Хүрсэн үр дүн: Манай улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтын хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгыг холбогдох талуудад таниулах, татан оролцуулах зорилгоор Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар бага хурлыг Стратегийн судалгааны хүрээлэнтэй хамтран 6 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав. АНУ-ын Вашингтон хотноо 12 дугаар сарын 3-ны өдөр CSIS, Brookings хүрээлэнгээс хамтран зохион байгуулсан “Солонгосын хойгт Монгол Улсын үүрэг роль” сэдэвт хэлэлцүүлэгт Газрын захирал Ц.Батбаяр оролцож, Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилгын зорилго, хэрэгжилтийн явц, цаашдын төлөвлөгөөний талаар танилцуулав.

Зорилго: Бүс нутгийн улс төр, эдийн засгийн харилцаанд оновчтой оролцох. Хүрсэн үр дүн: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны 10 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Итали Улсын Милан хотноо болсон Ази, Европ (АСЕМ)-ын уулзалтын 10 дахь удаагийн дээд түвшний уулзалтад оролцов. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээд түвшний уулзалтын нээлтийн ажиллагаанд үг хэлж, “Дэлхий дахины асуудал дахь Ази-Европын хамтын ажиллагаа” сэдэвт нэгдсэн хуралдаанд оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлэв. Дээд түвшний уулзалтаас АСЕМ-ын 20 жилийн ой тохиох 2016 оны 11 дэх дээд түвшний уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах шийдвэр гаргав. АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг эх орондоо зохион байгуулах нь олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, гадаад нэр хүндээ өсгөж, гадаад сурталчилгааг идэвхжүүлэн, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.

Зорилго: Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагууд болон олон улсын санхүү, худалдаа, эдийн засгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа идэвхтэй үргэлжлүүлэх.

Page 25: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

25

Хүрсэн үр дүн: - ЮНЕСКО-гийн Соѐлын биет бус өвийг хамгаалах Засгийн газар хоорондын хорооны

2014-2018 оны гишүүнээр Монгол Улс анх удаа сонгогдов. - НҮБ-ын АНДЭЗНК-ын 70 дугаар чуулганд Гадаад харилцааны сайд Л.Болд оролцож,

чуулганы дэд даргаар сонгогдов. - Манай улс нэрээ дэвшүүлсэн 2022 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, 2015 оны НҮБ-ын

Хүний эрхийн зөвлөлийн сонгуулиар бусад улстай харилцан дэмжих тохиролцоог бичгээр байгуулахад анхаарч ажилласан бөгөөд одоогийн байдлаар манай улс АЗ-ийн байнгын бус гишүүний сонгуулиар 35 улстай, ХЭЗ-ийн сонгуулийн асуудлаар 88 улстай харилцан дэмжих тохиролцоо байгуулаад байна.

- Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо 1 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, манай улсын 2040 он хүртэлх хөгжлийн боломжит хувилбарыг тодорхойлсон “Монгол Улсын хөгжлийн стратегийн хувилбарууд” судалгааны төслийн тайлан, илтгэлийг хэлэлцүүлж, тусгай хуралдаан зохион байгуулсан нь чухал ач холбогдолтой болов.

Зорилт 1: Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа идэвхтэй үргэлжлүүлэх, "77"-гийн бүлэг, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн зэрэг олон талын хүрээнд хамтран ажиллах. Хүрсэн үр дүн: - НҮБ-аас 2012-2016 онд Монгол Улсад үзүүлэх Хөгжлийн тусламжийн хүрээ (UNDAF),

түүний хэрэгжилтийн дунд хугацааны үнэлгээний хурлыг 2 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар зохион байгуулж, Гадаад харилцааны сайд Л.Болд оролцов.

- НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын Ази, номхон далайн орнуудын бүсийн 32 дугаар бага хурлыг 3 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав. Хурлын үеэр НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирал Хосе Грациано да Силва Монгол Улсад айлчилж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт бараалхан, Гадаад харилцааны сайд, ХХАА-н сайд, албаны бусад хүмүүстэй уулзав.

- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо 2014 оны 6 дугаар сарын 9,10-ны өдрүүдэд ”Ажилтай хөгжил дэвшил: Хөдөлмөр эрхлэлт-2014” сэдвийн дор зохион байгуулагдсан Олон улсын хөдөлмөрийн бага хурлын 103 дугаар чуулганд оролцож, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээг танилцуулсан нь ажлын байрыг бий болгох, нарийн мэргэшлийн боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах чиглэлээр ОУХБ-тай илүү идэвхитэй хамтран ажиллахад томхон түлхэц үзүүлсэн.

- НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын шадар туслах, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагчийн орлогч бөгөөд Ази, Номхон далайн бүсийн товчооны захирал ноѐн Хаолянь Шу 6 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийв. Тэрээр Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болд, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нартай уулзаж, хоѐр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

- Кени Улсын Найроби хотноо 2014 оны 6 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд болсон Байгаль орчны хөтөлбөрийн Байгаль орчны Ассамблейн анхдугаар чуулганаас Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуныг НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн

Page 26: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

26

даргаар санал нэгтэй сонгосон нь Монгол Улсын нэр хүндийг өргөсөн чухал үйл явдал болов.

- Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Боливийн Санта Круз хотноо 6 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд НҮБ-ын Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлэг байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн илгээлтийг уламжлав.

Зорилт 2: Далайд гарцгүй хөгжиж байгаа улсуудын эрх ашгийг Нэгдсэн Үндэстний Байгууллага болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамгаалах ажилд ахиц гаргах. Хүрсэн үр дүн: Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлэх Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эхлүүлэх төслийн баримт бичигт Гадаад харилцааны сайд Л.Болд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Сезин Синаноглу нар 1 дүгээр сарын 15-ны өдөр гарын үсэг зурав. Гадаад харилцааны яам, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн алба хамтран “Дэлхийн худалдааны байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр: Далайд гарцгүй хөгжиж буй орнуудад үзүүлэх нөлөөлөл” сэдэвт олон улсын хурлыг 6 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав. Хуралд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид, ДГХБО-уудын бүлгийн 32 улс, олон улсын байгууллагыг төлөөлж 100 гаруй төлөөлөгч оролцов. Манай улсын санаачилгаар АСЕМ-ын Дээд түвшний уулзалтаас гарсан Даргын мэдэгдэлд далайд гарцгүй орнуудад тулгардаг байршлаас үүдсэн хүндрэлийн асуудлыг /“Special Needs”/ цохон тэмдэглэсэн заалт оруулав.

Зорилго: Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд бүс нутгийн болон дэлхийн чанартай тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бүх нийтийн үйл хэрэгт хувь нэмэр оруулахыг чармайх. Зорилт 1: Ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжиж, идэвхтэй оролцох. Хүрсэн үр дүн: Бүгд Найрамдах Ботсван Улсын Габороне хотноо 2014 оны 11 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн (IDEA)-ийн Гишүүн орнуудын Зөвлөлийн 23 дугаар хуралдаанд БТСГ-ын дэд захирал Г.Амартүвшин тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Хуралдааны үеэр АСТОУХ-гийн 2012-2017 оны үйл ажиллагааны дунд хугацааны стратеги, 2012-2014 оны хөтөлбөрийг хэрэгжилтийн тайлан, 2015-2017 оны төсвийг тус тус хэлэлцэн баталж, Монгол Улс 2016-2017 онд АСТОУХ-гийн Зөвлөлийг даргалахаар болов. Монгол Улсын ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засгийн замнал, туршлагыг хөгжиж байгаа бусад улстай хуваалцах зорилгоор 2013 байгуулсан Олон улсын хамтын ажиллагааны сангийн хүрээнд “Хөгжлийн хамтын ажиллагааны азийн чиг хандлага: Монгол Улсын oлон улсын хамтын ажиллагааны сан” сэдэвт сургалт,

Page 27: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

27

семинарыг АНУ-ын Азийн сан байгууллагатай хамтран 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан байгуулал, хүний эрхийн алба /АИХЭА/-ны тэргүүн, Элчин сайд Янез Ленарчич тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 6 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийв. Элчин сайд Янез Ленарчич тэргүүтэй төлөөлөгчид УИХ-ын дэд дарга М.Энхболдод бараалхаж, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Үндсэн хуулийн цэц, Гадаад харилцааны яам, Хууль зүйн яам, Улсын дээд шүүх, Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлага, албаны хүмүүстэй уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцыг ажигласан тус байгууллагын АИХЭА-ны тайланг хүлээлгэн өгч, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Зорилт 2: Цөмийн болон үй олноор хөнөөх бусад зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах, олон улсын терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх. Хүрсэн үр дүн: НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганаар Монгол Улсын санаачилан батлуулдаг “Монгол Улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус” тогтоолыг санал хураалтгүй буюу нийтийн зөвшилцлөөр батлуулав.

Зорилт 3: НҮБ-ын болон олон улсын бусад энхийг дэмжих, сахиулах, сэргээн босгох үйл ажиллагаанд оролцох. Хүрсэн үр дүн: Монгол Улс НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд 10 гаруй жилийн туршид идэвхтэй оролцож ирсэн бөгөөд энэ хугацаанд манай 11 мянга гаруй цэргийн албан хаагч, түүний дотор хоѐрдахь шатлалын цэргийн эмнэлгийн баг үүргээ амжилттай биелүүлж байгаагийн дотор Бригадын генерал Д.Баярсайхан Өмнөд судан дахь бүсийн командлагчаар томилогдлоо. Афганистан Улсад эхлэх НАТО-гийн “Шийдвэртэй дэмжлэг үзүүлэх” ажиллагаанд Монгол улсын зэвсэгт хүчнийг оролцуулах асуудлыг БХЯ-тай хамтран Засгийн газрын хуралдаанд оруулж, зохих шийдвэр, тогтоол, ҮАБЗ-ийн зөвлөмж гаргуулав.

ДОЛОО. ГЭРЭЭ, ЭРХ ЗҮЙ.

Зорилго: Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах. Хүрсэн үр дүн: Дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний үеэр нийт 58 баримт бичиг байгуулав. Тухайлбал, Иргэд зорчих нөхцлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Хууль бусаар байгаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр. /Байгуулсан баримт бичгийн жагсаалтыг хавсаргав/

Энэ онд дээд, өндөр түвшний айлчлалын үеэр байгуулсан нийт 56 баримт бичгийн төсөл боловсруулах, тохиролцох, ѐсчлон бэлтгэх, бүрэн эрхийн үнэмлэх олгох, гарын үсэг зуруулах, хүчин төгөлдөр болгох ажлыг хариуцан гүйцэтгэв. Тухайлбал, Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч А.Берзинш, БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад

Page 28: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

28

хийсэн төрийн айлчлалууд, УИХ-ын дарга З.Энхболдын БНХАУ-д хийсэн албан ѐсны айлчлалын үеэр нийт 39 гэрээ, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын үеэр 15 гэрээ, Гадаад харилцааны сайд Л.Болдын Бүгд Найрамдах Польш Улсад хийсэн албан ѐсны айлчлалын үеэр 1, Бүгд Найрамдах Эстони Улсад хийсэн албан ѐсны айлчлалын үеэр 1 гэрээ тус тус байгуулав. Тайлангийн хугацаанд айлчлалаар болон айлчлалаас гадуур нийт засгийн газар хоорондын хоѐр талт 27 гэрээ, байгууллага хоорондын 56 гэрээ байгуулав.

Хүний эрхийн төлөв байдлын тухай анхдугаар илтгэлийн дагуу гарсан зөвлөмжийн хэрэгжилтийн дунд хугацааны сайн дурын илтгэлийг бэлтгэж НҮБ-д хүргүүлсэн.

Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протокол, Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протокол зэрэг олон талт 3 гэрээг УИХ-аар тус тус соѐрхон батлуулав. БНХАУ-тай байгуулсан Засгийн газар хоорондын гэрээг данслах ажлыг дуусгаж, Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1949-2012 онд байгуулсан хоѐр талт гэрээний үйлчлэлийн талаарх Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын протоколыг байгуулан, дотоодын процедурыг дуусган хүчин төгөлдөр болгов.

НАЙМ. КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ, ГАДААДАД БАЙГАА ИРГЭДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ

Зорилго: Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн хууль ѐсны эрх, эрх ашгийг хамгаалах. Хүрсэн үр дүн: Хилийн чанадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээг хүртээмжтэй байлгах үүднээс Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын н Истанбул хот, Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотод суух Ерөнхий консулын газрууд болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотод суух Консулын газрын үйл ажиллагааг албан ѐсоор эхлүүлэв. Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын ГХЯ-дын консулын II зөвлөлдөх уулзалт (5 дугаар сарын 23, Улаанбаатар), Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын ГХЯ-дын консулын VIII зөвлөлдөх уулзалт (5 дугаар сарын 28, Сөүл), Монгол Улс, Оросын Холбооны Улсын ГХЯ-дын консулын XIII зөвлөлдөх уулзалт (6 дугаар сарын 19, Улаанбаатар), Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ГХЯ-дын консулын XVI зөвлөлдөх уулзалт (9 дүгээр сарын 23, Бээжин), Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын ГХЯ-дын консулын анхдугаар зөвлөлдөх уулзалт (10 дугаар сарын 6, Бишкек), Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын ГХЯ-дын консулын VII зөвлөлдөх уулзалт (10 дугаар сарын 8, Астана)-ыг тус тус зохион байгуулав. Монгол Улс, ОХУ-ын хооронд “Иргэд харилцан зорчих нөхцлийн тухай хэлэлцээр”-ийн болон “Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаах /Реадмисс/ “Иргэдийг буцаан авах (реадмисс) тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр гарын үсэг зурсан нь ач холбогдолтой болсон.

Page 29: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

29

Тайлангийн хугацаанд виз олгох, дипломат, албан паспорт олгох, сунгалт хийх, апостиль гэрчилгээ олгох, баримт бичгийг факсаар илгээх, консулын баталгаажуулалт хийх, хилийн чанадад байгаа ДТГ-уудаас ирүүлсэн монгол иргэдийн итгэмжлэлийг хүлээн авч, зохих итгэмжлэгчдэд нь хүлээлгэн өгөх зэрэг консулын үйлчилгээний хураамжаас нийт 580.769.600 төгрөгийг улсын төсөвт оруулав.

Зорилт 1: Иргэд гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх. Хүрсэн үр дүн: Бүгд Найрамдах Франц Улстай дипломат паспорттай иргэд 2014 оны 3 дугаар сарын 1-нээс, Бүгд Найрамдах Эстони Улстай цахим дипломат паспорттай иргэд 7 дугаар сарын 4-нөөс, Бүгд Найрамдах Итали Улстай дипломат паспорттай иргэд 11 дүгээр сарын 18-наас, Бүгд Найрамдах ТуркУлстай бүх төрлийн паспорттай иргэд 4 дүгээр сарын 11-нээс, Бүгд Найрамдах Серби Улстай бүх төрлийн паспорттай иргэд 7 дугаар сарын 17-ноос, Оросын Холбооны Улстай бүх төрлийн паспорттай иргэд 11 дүгээр сарын 14-нөөс эхлэн тус тус харилцан визгүй зорчиж эхлэв.

Зорилт 2: Өргөмжит консулын институцийг бэхжүүлэх. Хилийн чанадад байгаа монгол иргэдийн хууль ѐсны эрх ашгийг хамгаалах, эх орноо сурталчилах ажилд өргөмжит консулыг оролцуулах, тэднийг мэдээллээр хангах Хүрсэн үр дүн: Өнөөгийн байдлаар манай 70 өргөмжит консул гадаадын 42 оронд үйл ажиллагаа явуулж байгаагаас 22 өргөмжит консул виз олгох эрхтэй. Манай улсад гадаадын 34 орны өргөмжит консул үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсад суугаа Өргөмжит консулуудын уулзалтыг 2014 оны 2 дугаар сарын 24-ны өдөр, Монгол Улсад суугаа Өргөмжит консулуудын анхдугаар бага хурлыг 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдөр ГХЯ-нд тус тус зохион байгуулав. Хилийн чанад дахь Монгол Улсын Өргөмжит консулуудын 9 дүгээр зөвлөлдөх уулзалтыг 2014 оны 9 дүгээр сарын 17,18-ны өдрүүдэд зохион байгуулав. Тус уулзалтын хүрээнд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн М.Батчимэг, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл нар Өргөмжит консулуудыг тус тус хүлээн авч уулзав. Өргөмжит консулуудын тухай товхимолыг хэвлэж, консулуудад тараав.

Зорилт 3: Гадаадад буй иргэдийн үүсгэл санаачилгын байгууллага, холбоодын үйл ажиллагааг дэмжиж ажиллах Хүрсэн үр дүн: “Бүтээлч хамтын ажиллагаа” сэдэвт хилийн чанад дахь монголчуудын холбоод, ТББ-уудын чуулга уулзалтыг 2014 оны 9 дүгээр сарын 18,19-ний өдрүүдэд ГХЯ-нд зохион байгуулав.

“Бүтээлч хамтын ажиллагаа” сэдэвт хилийн чанад дахь монголчуудын холбоод, ТББ-уудын чуулга уулзалтыг 2014 оны 9 дүгээр сарын 18,19-ний өдрүүдэд ГХЯ-нд зохион байгуулав. Чуулга уулзалтад хилийн чанад дахь монголчуудын холбоо, ТББ-уудын төлөөлөл 93, “Цахим өртөө” холбооны илтгэгч, судлаач 38, дотоодын байгууллагын (яамд,

Page 30: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

30

агентлаг) 22 төлөөлөгч, онлайнаар бүртгүүлсэн 42 нийт 195 хүн оролцов. Нийт оролцогч, төлөөлөгчдийн зүгээс чуулга уулзалтын хамрах хүрээ, зохион байгуулалт, хүрсэн үр дүнд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж, цаашид Монгол Улсын төрөөс хилийн чанад дахь Монголчуудын холбоод, ТББ-уудыг бодитой дэмжих тухай Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн зарим үүргийг ТББ-дад гэрээний үндсэн дээр хариуцуулан, бүтээлчээр хамтран ажиллах томоохон эхлэл суурь тавигдсанд талархал илэрхийлэв.

Зорилт 4: Гадаадад байгаа иргэн гэнэтийн осол, халдлага, аюул, албадлагад өртөх, хүнд өвчин тусах, нас барах зэрэг бусад тохиолдолд шуурхай дэмжлэг, туслалцаа үзүүлэх. Хүрсэн үр дүн: Тайлант хугацаанд Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн зөвлөлийн хурлыг 5 удаа зохион байгуулж, 64 иргэнд 209 075 993 төгрөгийн буцалтгүй тусламж олгов. Хилийн чанадад эцэг, эх нь хараа хяналтгүй орхисон насанд хүрээгүй 2 хүүхэд, бусдад хууртсан байх магадлалтай 1, удаан хугацаагаар тэнүүчлэн амьдарч байсан 3, буцах зардалгүй болсон 2, хууль бусаар амьдарч байсан 6, монголд ах дүү, төрөл садангүйн улмаас буцах зардалгүй хорихоос суллагдсан 2 нийт 16 иргэнийг Олон улсын шилжин суурьших газар, Иргэдэд туслах сан, зарим улс дахь монгол оюутнуудын холбоо, Өргөмжит консулын тусламж, дэмжлэгтэйгээр эх оронд нь буцаан авчрах ажлыг зохион байгуулав. БНЧУ-д ял эдэлж байсан 1 иргэнийг, БНСУ-д ял эдэлж байсан 2 иргэнийг тус тус шилжүүлэн авах ажиллагааг ХЗЯ, ШШГЕГ, Тахарын ерөнхий газар, холбогдох ДТГ-тай хамтран зохион байгуулав.

Зорилт 5: Хүн худалдаалах гэмт хэрэгт өртөхөөс сэрэмжлүүлэх, ийм төрлийн хэрэгт холбогдож хохирогсдын эрхийг хамгаалах чиглэлээр тухайн улсын болон олон улсын холбогдох байгууллагатай хамтран ажиллах. Хүрсэн үр дүн: Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар 2010 онд Макаотой байгуулсан гэрээний хэрэгжилтийг дүгнэх ажлыг Хүний аюулгүй байдлын судалгааны төв ТББ-тай 2014 оны 5 дугаар сард хамтран зохион байгуулав. Мөн энэ асуудлаар Макаогийн олон нийтийн аюулгүй байдлыг хангах цагдаагийн газрын төлөөлөгчид 11 дүгээр сард манай улсад айлчилж, Консулын газрын удирдлагатай ажил хэргийн уулзалт зохион байгуулав.

Зорилт 6: Монгол хэлээр сургалт явуулдаг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих. Хүрсэн үр дүн: Хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй монгол хэлний сургууль, цэцэрлэгт төрөөс дэмжлэг үзүүлэх асуудлаар танилцуулга бэлтгэж, БШУЯ-тай хамтран хилийн чанад дахь сургалтын төвүүдэд цахим болон цахим бус гарын авлага бэлтгэн хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сургуулийн насны хүүхдүүдэд хувьсах зардалтай дүйцэх мөнгөн дэмжлэг үзүүлэх асуудлаар Засгийн газрын хуралдаанд

Page 31: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

31

хэлэлцүүлэх чиглэлийг өгөв. Одоогоор гадаадын 8 улсад 14 сургалтын төв, 1 сургууль үйл ажиллагаа явуулж байгаа болно.

ЕС. ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГА

Зорилго: Дипломат албаны захиргаа, хүний нөөц, санхүүгийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, яамны удирдлагын шийдвэр, шинэчлэлийн зорилтуудыг хэрэгжүүлэх Хүрсэн үр дүн: Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах, бодит ажил хэрэг болгох, эрх зүйн үндсийг бүрдүүлж ажиллав. Нэгдмэл байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хуульчлах үүднээс ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн түвшинд хуулийн төслийг боловсруулж байна. ЕТГ, ҮАБЗ, УИХ-ын ТГ, ЗГХЭГ-тай холбоотой ажиллаж, зарлиг, зөвлөмж, тогтоол, шийдвэрийг мэдээлэх, хэрэгжилтийг хангах, хяналт тавих, УИХ, түүний Байнгын хороо, Засгийн газрын хуралдаанаар гадаад харилцааны холбогдолтой асуудал хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах, явц, дүнг яамны удирдлагад танилцуулах ажлыг нэг цэгт төвлөрүүлэн ажилласнаар бодлогын чанартай асуудлыг боловсруулах, шийдвэрлүүлэх, хэрэгжүүлэх ажлын уялдаа сайжран, зохион байгуулалт эрчимжиж, нэгдсэн мэдээлэл, бүртгэл хөтлөх нөхцөл бүрэлдэж байна. “Дипломат албаны төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам”-ын дагуу Дипломат албаны шалгалтыг зохион байгуулав.

Монголд гадаадын ДТГ нээн ажиллуулах таатай, тодорхой нөхцөлийг бүрэлдүүлэх, гадаадын ДТГ-т газар, үл хөдлөх хөрөнгө олоход дэмжлэг үзүүлэх үүднээс өнөөгийн байгаа бололцоог ашиглах, Яармагт авсан газрын төлөвлөлт, барилгажилтын асуудлыг ажлын төлөвлөгөөнд эртнээс тусгахаар ажиллав. Засгийн газрын хувьчлах жагсаалтад орсон, гадаадын ДТГ байрлаж байсан 2 байрыг Кувейтын ЭСЯ-ны зориулалтаар ашиглуулах саналыг ТӨХ-нд тавьж, Гадаад хэргийн сайдын айлчлалаар кувейтын талд ноотоор мэдэгдээд байна. Казахстаны ЭСЯ-ны зориулалтаар нийслэлээс олгох газрын асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэхээр ажиллалаа. НҮБ-ийн байрны тухай Хэлэлцээрийн санамж бичигт нэмэлт өөрчлөлт оруулах Протокол байгуулж, БНАСАУ-ын ЭСЯ-ны барилгыг ашиглалт оруулж, түүний хуучин байранд ДБҮЭГ-ыг түр байрлуулж, Кубын ЭСЯ-ны байрны маргаантай асуудлаар ТӨХ-нд албан бичгээр хандаж, АНУ, БНСУ, БНТУ-ын ЭСЯ-дын газрын солбицлыг тодорхойлох, тусгай хэрэгцээнд авах асуудлаар яриа хэлэлцээ явуулж, эрх бүхий байгууллагатай хамтран ажиллав. Берлин дэх ЭСЯ-нд нэмж талбай авах тухай УИХ-ын АБГББХ-ны тогтоолын дагуу үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээ байгуулах, төсвийг батлуулах, мөн Москва дахь манай ЭСЯ-ны 2 дугаар байрны “Б” корпусын засварын асуудлыг шийдвэрлүүлэх чиглэлээр үр дүн гаргаж ажиллав. Токио дахь ЭСЯ-ны байр, Улаанбаатар дахь Европын Холбооны ЭСЯ-ны байрыг Засгийн газраас баталсан концессын жагсаалтад оруулах санал боловсруулж, ЭЗХЯ-нд хүргүүлээд байна. Авлигын эсрэг Дипломат албаны үйл ажиллагааны төлөвлөгөөг Ил тод байдлыг хангах төлөвлөгөөтэй нэгтгэн боловсруулж, батлуулаад, АТГ-ын Соѐн гэгээрүүлэх хэлтэстэй

Page 32: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

32

хамтран нийт ажилтнуудад мэдээлэл-сургалт зохион байгуулж, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг бүрэн хэрэгжүүлж ирлээ. Гадаад харилцааны сайдын нийт 85, Төрийн нарийн бичгийн даргын 340 гаруй шийдвэрийн төслийн эрх зүйн үндэслэлийг хянан албажуулав. ГХЯ-ны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүдийн ажил үүргийн хуваарийг 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр баталж, ТАЗ-ийн 131 дүгээр тогтоолын дагуу ТАСЗ-ийн бүрэлдэхүүнийг 12 гишүүнтэйгээр шинэчлэн батлуулав.

ГХЯ-наас шалгалт, сорилтуудын босго оноог тодорхой болгож, шударгаар өрсөлдөх бололцоог нээх ач холбогдолтой саналыг боловсруулж тавьсны дагуу Төрийн албаны зөвлөлөөс “Дипломат албаны төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам”-д нэмэлт оруулах шийдвэр гаргав. Нэмэлт оруулсан журмын дагуу анхны шалгалтыг энэ оны 3 дугаар сарын 29,30-ны өдрүүдэд зохион байгуулав. Шалгалтын үр дүнг тухай бүр ГХЯ-ны вэб хуудсанд нийтлэн нийтэд ил тод хэлбэрээр явууллаа. Дипломат, эрх зүй, захиргааны чиглэлээр урт болон богино хугацаагаар гадаадад зохиогдож буй сургалтыг нийт ажилтнуудад нээлттэй зарлаж, шударгаар өрсөлдүүлэн нэр дэвшүүлж ирлээ. Магистрийн сургалтад 10, Австрали, Герман, Египет, Орос, Өмнөд Солонгос, Пакистан, Сингапур, Хятадад зохиогдсон сургалтад 24 ажилтан хамрагдлаа. УА, ТЕГ, НДЕГ, ЗТЯ-наас дотоодод зохион байгуулсан 19 сургалтад холбогдох ажилтнуудыг хамруулав. Мөн Сингапур , Шри-Ланка, Индонези, Катар, Тайланд, Туркэд зохиогдсон сургалтад бусад яам, агентлагийн ажилтнуудыг нэр дэвшүүлж, сургах ажлыг ДТГ-тай хамтран зохион байгууллаа. Төв аппаратын төсвийн гүйцэтгэлийн мэдээг сар бүр гаргаж, 2,3 улирлын санхүүгийн тайлан бэлтгэн, Сангийн яам, Үндэсний аудитын газарт зохих журмын дагуу хүргүүлж ирэв. Олон улсын хамтын ажиллагааны сан, Иргэдэд туслах сангийн сар бүрийн зарцуулалтыг тайлагнаж Төрийн санд тухайн сарын 5-ны дотор тайлагнаж байна. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан 2014 он 5 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд Бээжин хотноо айлчилж, хятадын талтай архивын 63 баримт, 58 ш фото зураг эмхэтгэлд оруулахаар эцэслэн тохиролцов. Энэхүү “Монгол-Хятадын харилцааны түүхэн баримт бичгийн эмхэтгэл” (1990-2010 он) -ийг хэвлүүлж ойн арга хэмжээний өмнө ЕТГ, ЗГХЭГ, БНХАУ-ын ЭСЯ, ОУСХ, Түүхийн хүрээлэн, ОУХС, ҮТНС, ХННС зэрэг байгууллагад хүргүүлж олны хүртээл болгов. ДТГ-т Гадаад харилцааны сайдын 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №A/68 тоот тушаалаар баталсан “Албан хэрэг хөтлөх заавар”, бусад яам болон газруудтай консулын холбогдолтой тушаал шийдвэр, ДТГ-уудад байгаа баримт бичгийг эмхэлж цэгцэлж, хадгалах хугацааг тус тус гарсан тушаал шийдвэрийг мөрдлөг болгон ажиллах чиглэлийг зааварлах захидлаар өгч ажиллав.

ГХЯ-ны мэдээллийн технологийн өнөөгийн байдал, хэтийн төлөв, 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын үр шим, хэрэглэгдэж буй 15 програм хангамжийн талаар судалгаа

Page 33: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

33

хийж, Шуурхай албаны зөвлөлд танилцуулав. Мэдээллийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, нэгдсэн сүлжээ, програмд шилжих, програмууд хоорондоо уялдаа холбоотой ажиллах асуудлаар мэргэжлийн дүгнэлт гаргуулж, Сайдын зөвлөлд танилцуулах ажлыг урагшлуулж байна.

АРАВ. ГАДААД СУРТАЛЧИЛГАА

Зорилго: Монгол Улсын гадаад бодлогын хэрэгжилтийг мэдээлэх, соѐл урлаг, спорт зэрэг зөөлөн хүч, иргэд хоорондын ардын дипломат харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг болох гадаад сурталчилгааг хэрэгжүүлэх, олон нийттэй харилцах үйл ажиллагааг зохицуулах Зорилт 1: Монгол Улсын гадаад бодлогын зорилт, үйл ажиллагааны хэрэгжилт, дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээ, бодлогын асуудлаар олон нийт, хэвлэл мэдээллийн бүх салбарыг бодит мэдээллээр хангах, сурталчлах Хүрсэн үр дүн: Монгол Улсын болон гадаад улсын төр, засгийн тэргүүн, гадаад харилцааны сайд, дэд сайд нарын нийт 42 харилцан айлчлал болон олон улсын арга хэмжээнд оролцсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, мэдээлэх ажлыг зохион байгуулав. Зорилт 2: Монгол Улсад хэвлэл мэдээллийн арга хэмжээ болон уулзалт зохион байгуулах. Хүрсэн үр дүн: 2014 онд 20 гаруй арга хэмжээ, уулзалтад хэвлэл мэдээллийнхэнийг урьж оролцуулах болон сурвалжлуулах ажлыг зохион байгуулсан. Зорилт 3: Гадаад сурталчилгааг хэрэгжүүлэх. Хүрсэн үр дүн: Монгол Улсын соѐлын холбогдолтой 20 шахам арга хэмжээг дэмжиж, сурталчилгааг хэрэгжүүлсэн.

АРВАН НЭГ. ТӨРИЙН ДИПЛОМАТ ЁСЛОЛ

Зорилго: Дипломат ѐслолын үйл ажиллагааг Монгол Улсын үндэсний онцлог, ѐс заншил болон олон улсын жишиг, хэм хэмжээнд нийцүүлэн дипдлмат ѐслолын бодлого, арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлэх. Зорилт 1: Дипломат ѐслолын журмыг боловсронгуй болгох, шинэчлэн батлуулах. Хүрсэн үр дүн: “Монгол Улсын төрийн ѐслолын журам”-ын дипломат ѐслолын холбогдолтой хэсгийг шинэчлэн боловсруулж, батлуулав. “Дипломат төлөөлөгчийн газрууд гадаадад зорчиж буй албан тушаалтныг угтах, үдэх журам”-д өөрчлөлт оруулан, журмын төслийг шинэчлэн боловсруулав. Зорилт 2: Дээд, өндөр, түвшний айлчлалыг хэрэгжүүлэхэд дипломат ѐслолын холбогдолтой бүхий л арга хэмжээг ѐс журмын дагуу гүйцэтгэх.

Page 34: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

34

Хүрсэн үр дүн: Монгол Улсын болон гадаад улсын төр, засгийн тэргүүн, гадаад харилцааны сайд нарын нийт 48 харилцан айлчлалын дипдомат-ѐслолын үйл ажиллагааг хэрэгжүүлэв.

Зорилт 3: Монгол Улсад зохиогдох олон улсын арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэхэд оролцох Хүрсэн үр дүн: Монгол Улсад зохиогдсон олон улсын 15 арга хэмжээг зохион байгууллах бэлтгэл ажилд оролцож, дипломат ѐслолыг хангаж ажиллав. Зорилт 4: Дипломат корпустай хамтран ажиллах: Хүрсэн үр дүн:Төрийн их ойн ѐслолын арга хэмжээнд Улаанбаатар дахь дипломат корпусыг оролцуулах, тэдэнд зориулж нэгдсэн арга хэмжээ зохиох, гадаад улсаас Монгол Улсад суух гадаадын 26 элчин сайдад агреман, 5 батлан хамгаалахын болон цэргийн атташед зөвшөөрөл олгож, 33 элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн бариулах ѐслолыг зохион байгуулав.

Зорилт 5: ДТГ-ын бүртгэл, аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллах. Хүрсэн үр дүн: Тайлангийн хугацаанд Монгол Улсад суугаа Дипломат болон Олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн газарт ажиллахаар шинээр ирсэн дипломат ажилтан, техник ажилтан, олон улсын байгууллагын ажилтан зэрэг нийтдээ 412 гадаадын иргэнийг бүртгэн оршин суух зөвшөөрөл олгож, 151 ажилтны оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацааг сунгасан байна. Мөн автомашины тусгай “ДК” дугаарын зөвшөөрөл олголт 70, шилжүүлэлт 8, хасалт 59 тус тус хийв. ДТГ-т ажиллагсадын 21 жолооны үнэмлэх солиулах хүсэлтийг ЗЦГ-т уламжилж шийдвэрлүүлэв. Монгол Улсын агаарын замаар онцгой болон тусгай үүргийн нислэг үйлдэх, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцонд буулт хөөрөлт хийх хүсэлтийг хүлээн авч, Иргэний нисэхийн ерөнхий газар, Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчний жанжин штаб зэрэг байгууллагад уламжилж, 2014 онд нийт 120 нислэгт зөвшөөрөл авсан байна.

АРВАН ХОЁР. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТ

Зорилго: Салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, шийдвэр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргаж яамны үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх.

Хүрсэн үр дүн: Гадаад харилцааны яамны 2013 оны үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан, Гадаад харилцааны сайд аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулсан 2013 оны хамтын ажиллагааны гэрээний биелэлтийн үнэлгээ, 2013, 2014 онд хэрэгжүүлсэн дээд, өндөр түвшний айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх төлөвлөгөөнүүдийн гүйцэтгэл, Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал болон бусад бодлогын баримт бичгүүдэд Гадаад харилцааны чиглэлээр тусгагдсан заалт хоорондын уялдаа холбоонд дүн-шинжилгээ хийж, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга

Page 35: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

35

хэмжээний төлөвлөгөө, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогод Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд туссан заалтуудын хэрэгжилтийг зохих журмын дагуу гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлэв. Түүнчлэн 2012 оноос хойш хэрэгжсэн дээд, өндөр түвшний (Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын) айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт, Гадаад харилцааны сайд болон Төрийн нарийн бичгийн даргын баталсан ажлын хэсэг байгуулах тухай тушаалын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ, Гадаад харилцааны яамны 2013 оны төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн болох “Хөтөлбөр арга хэмжээнд зарцуулсан төсөв, хүрсэн үр дүн, түүний танилцуулга-“ыг боловсруулан хүргүүлэв. Консулын үйл ажиллагаа болон иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хөндлөнгийн судалгаа, хэрэглэгчийн үнэлгээг хийлгэн, иргэдэд үзүүлэх үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр үр дүн гарав.

Зорилго: Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах чиглэлээр яамны үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх. Хүрсэн үр дүн: ГХ-ны Сайдын баталсан удирдамжийн дагуу “1990-2013 онд Гадаад харилцааны сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар баталсан журмууд, тэдгээрийн хүчин төгөлдөр байдалд дотоод аудит” хийж, 1990 оноос хойш батлагдсан 140 гаруй журам, зааврыг нэгтгэн, хүчингүй болгох, шинэчлэх шаардлагатай болон хүчин төгөлдөр мөрдөгдөж байгааг нь тогтоосон болно.

“ГХЯ-ны бүтцийн нэгж, ДТГ-уудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”, “ГХЯ-ны Эрсдэлийн удирдлагын бодлогын бичиг баримт”-ыг боловсруулан ГХЯ, ДТГ-уудын үйл ажиллагаа, үр дүнг сайжруулах, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор үнэлгээний шалгуур, аргачлалыг гаргав. Монгол Улсаас Минск, Киев, Элиста, Шанхай хотуудад суугаа Консулын төлөөлөгчийн газрууд, ОХУ-ын Кызыл, Улаан-Үд, Эрхүү хотуудад суугаа Ерөнхий консулын газрууд, Бээжин хот дахь ЭСЯ-ны Консулын хэлтэс, Монгол Улсаас БНФУ, БВУ-д суугаа Элчин сайдын яам, Женев хот дахь Байнгын төлөөлөгчийн газарт хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийж, тайланг тухай бүр шуурхай ажлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн, холбогдох арга хэмжээг авч ажиллав.

2014 оны дотоод аудитын үйл ажиллагааны үр дүнд ГХЯ-ны хэмжээнд мөрдөгдөж буй журам, зааврыг цэгцлэн, төсөвт төвлөрүүлэх ѐстой 300 гаруй сая төгрөгийг төвлөрүүлж, алдаа, зөрчлийг тухай бүрд нь арилгуулж, визийн хуудсыг захиалах, хадгалах, зарцуулах, тайлагнах зааврыг боловсруулсан болно.

Page 36: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

36

ДҮГНЭЛТ, ЦААШДЫН ЗОРИЛТУУД

Гадаад хэргийн яам гадаад бодлогын нэгдмэл байдал, залгамж чанарыг хадгалах чиг шугамаа тууштай баримталж, гадаад харилцааны үр өгөөжийг дээшлүүлэхэд бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлэн идэвхтэй ажиллав.

Тайлангийн хугацаанд Гадаад бодлогын үзэл баримтлал, Засгийн газрын үйл

ажиллагааны хөтөлбөр, ГХЯ-ны үйл ажиллагааны төлөвлөгөө, Дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний төлөвлөгөөг мөрдлөг болгон ажиллаж, тавьсан зорилтуудаа амжилттай хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Хоѐр болон олон талт харилцаа, хамтын ажиллагааг бататган бэхжүүлэх зорилтын хүрээнд энэ онд дээд, өндөр түвшинд гадаадад 14, өөрийн улсад 15 айлчлал, арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Монгол Улсад БНХАУ-ын дарга Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар айлчлал хийж, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНХАУ-д айлчилж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарын гурван талын уулзалт Душанбе хотноо боллоо. Эдгээр дээд түвшний айлчлал, уулзалтаар дэд бүтэц, төмөр зам, байгаль орчин, барилга зэрэг салбарын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх таатай үндсийг тавьсан бөгөөд хоѐр их хөрштэйгээ харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан шат ахиулан хөгжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой түүхэн айлчлал, уулзалт болсон. Дээрх айлчлал, арга хэмжээний үеэр нийт 56 баримт бичигт гарын үсэг зурснаас Монгол Улс Хятад Улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын иргэд, Оросын Холбооны Улсын иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг тус тус байгуулсан нь чухал ач холбогдолтой болов.

Гадаад хэргийн сайдын түвшинд гадаадад 16, дотоодод 18 буюу нийт 34 айлчлал,

арга хэмжээг хэрэгжүүлэв. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд, Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэргийн сайд, ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн сайд, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар албан ѐсны айлчлал хийв. Түүнчлэн Засгийн газар хоорондын комисс, дэд комисс, түүний ажлын хэсгийн 13 хурал, ГХЯ-д хоорондын 25 зөвлөлдөх уулзалт, Консулын 7 зөвлөлдөх уулзалт болон бусад арга хэмжээний бэлтгэл ханган ажиллав. Энэ онд 10 улстай дипломат харилцаа тогтоосны тэмдэглэлт ой тохиов. Энэ хүрээнд хоѐр талын харилцаа, хамтын ажиллагааны түүхийг судалж, сурталчлах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны 10 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Итали Улсын Милан хотноо болсон Ази, Европ (АСЕМ)-ын уулзалтын 10 дахь удаагийн дээд түвшний уулзалтад оролцов. Дээд түвшний уулзалтаас АСЕМ-ын 20 жилийн ой тохиох 2016 оны 11 дэх дээд түвшний уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах шийдвэр гарснаар нэр төртэй бөгөөд хариуцлагатай үүрэг бидэнд ногдож байна.

Page 37: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

37

Манай улстай дипломат харилцаагүй, НҮБ-ын гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд энэ онд Антигуа Барбуда Улс, БНБурундиУ, БНВануатуУ, БНПалауУ, БНСуринамУ, БНСьерра ЛеонУ, БНТогоУ, Эритри Улс, Ямайка Улстай дипломат харилцаа тогтоох асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэв. Ийнхүү манай улс албан ѐсоор 173 улстай дипломат харилцаатай боллоо.

"Гуравдагч хөрш"-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг

өргөжүүлэн хөгжүүлэхэд бодит ахиц гарч, 2013 оны 9 дүгээр сард Нью-Йорк хотод гарын үсэг зурсан “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-ийг УИХ-ын 2014 оны 12 дугаар сарын хуралдаанаар соѐрхон баталсан. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон Улсад 2014 оны 7 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд хийсэн ажлын айлчлалын үеэр Монгол, Японы хооронд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах зарчмын тохиролцоонд хүрсэн.

Канад Улсын Засгийн газар тус орноос хөгжлийн албан ѐсны тусламж авах улсын онцгой жагсаалтад Монгол Улсыг 2014 онд анх удаа хамруулав.

Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүд болох хилийн чанад дахь монгол иргэдийн хууль ѐсны эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, улс орноо гадаадад сурталчлан таниулах, эерэг ойлголт төрүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийсэн байна.

Ирэх онд дараах асуудалд онцгой ач холбогдол хандуулан хэрэгжүүлэх зорилт тавьж байна. Үүнд:

- Дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, - Ази, Европ (АСЕМ)-ын уулзалтын 11 дэх дээд түвшний уулзалтыг 2016 онд

Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, - ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг

урагшлуулах, хоѐр болон олон талын бүс нутгийн уулзалт зохион байгуулах, - АПЕК, Зүүн Азийн дээд түвшний уулзалтад нэгдэх, АСЕАН-ы яриа хэлэлцээний

түнш орон болох чиглэлээр тодорхой, бодит алхам хийх, - НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2015 оны сонгууль, Аюулгүйн зөвлөлийн байнгын

бус гишүүний 2022 оны сонгуульд манай улс нэр дэвшиж оролцох бэлтгэл хангах, - Европын Холбоотой байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг

хэрэгжүүлэх, евро стандартыг нутагшуулах, Европын Холбооны төлөөлөгчийн газрыг Улаанбаатарт байгуулах чиглэлээр ажиллах,

- Манай улстай дипломат харилцаагүй, НҮБ-ын гишүүн дипломат харилцаа тогтоох ажлыг үргэлжлүүлэх,

- Монгол Улс НҮБ-ын Зэвсэг хураах бага хурлыг даргалах, - Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын чуулгыг даргалах, - Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнг 2016 онд даргалах

бэлтгэл ажлыг хангах, - “Онлайн эрх чөлөө эвсэл”-ийн V бага хурлыг зохион байгуулах, - Төрийн гадаад харилцааны тухай хууль, Дипломат албаны тухай /шинэчилсэн

найруулга/ хуулийн төслүүдийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, - Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангийн төсвийг нэмэгдүүлэх, үйл

ажиллагааг өргөтгөх,

Page 38: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

38

- Монголчууд олноор суурьшсан хотуудад монголчуудын холбоо, нийгэмлэг, монгол хэлээр сургалт явуулдаг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах,

- Ирэх онд тохиож буй зарим улстай дипломат харилцаа тогтоосны тэгш ойг тусгай төлөвлөгөөний дагуу тэмдэглэх.

Page 39: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

39

Хавсралт 1

2014 ОНД БАЙГУУЛСАН (АЙЛЧЛАЛААР БОЛОН АЙЛЧЛАЛААР БУС) БАРИМТ

БИЧГИЙН ЖАГСААЛТ Засгийн газар хоорондын:

1. Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн протокол

2. Цахим (биометрийн) дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Эстони Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

3. Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

4. Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

5. Найрамдлын хамтарсан компани байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

6. Сэпу талд мал аж ахуйг хөгжүүлэх болон Унсан боомт, Ражин боомтыг ашиглах асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

7. Зохистой хөдөлмөр эрхлэлтийн тухай Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

8. Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал; /2014.08.21 Улаанбаатар.

9. Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд 1949-2012 онд байгуулсан хоѐр талт гэрээний үйлчлэлийн талаарх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын протокол /2014.08.21 Улаанбаатар/

10. “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын гэрээ”-ний батламж жуух бичгийг солилцсон тухай протокол /2014.08.21 Улаанбаатар/

11. Монгол Улс Хятад Улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр /2014.08.21 Улаанбаатар /

12. Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр /2014.08.21 Улаанбаатар/

13. Төмөр замын тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг /2014.08.21 Улаанбаатар/

14. Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр /2014.08.21 Улаанбаатар/

15. Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр /2014.08.21/ УБ

16. Хятадын талын тусламжаар Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв байгуулах төслийг эхлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын солилцох захидал /2014.08.21 Улаанбаатар/

17. Монгол Улсын иргэд, Оросын Холбооны Улсын иргэд харицлан зорчих нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр.

Page 40: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

40

18. Хууль бусаар байгаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүний хэрэгжүүлэх журмын тухай гүйцэтгэх протокол.

19. Ойг гал түймрээс хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр.

20. Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үйлчлэлийг сунгах тухай протокол.

21. “Нэг улсын иргэд нөгөө улсын нутаг дэвсгэрт түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”

22. Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

23. Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

24. Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

25. Санхүүгийн тусламжийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын протокол.

26. Дипломат паспорт эзэмшигчдийг виз авах шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

27. “Их энергийн физикийн чиглэлд шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Европын цөмийн судалгааны байгууллага хоорондын хэлэлцээр

Байгууллага хоорондын:

1. Монгол Улсын ССАЖЯ, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Соѐлын өвийн удирдах газар хооронд Хэрлэн барс хотын суваргыг сэргээн засварлах талаар хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг

2. Харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Хууль зүйн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хууль зүйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

3. Эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрчим хүчний удирдах газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

4. Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ӨМӨЗО-ны Зүүн Үзэмчин хошууны Ардын Засгийн газрын хооронд мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг

5. Эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрчим хүчний удирдах газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг /2014.05.06 Бээжин/

6. Харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Хууль зүйн яам, БНХАУ-ын Хууль зүйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг /2014.05.26 Улаанбаатар/

7. Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ӨМӨЗО-ны Зүүн Үзэмчин хошууны Ардын Засгийн газрын хооронд мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг. /2014.06.02 Улаанбаатар/

8. Монгол Улсын ССАЖЯ, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Соѐлын өвийн удирдах газар хооронд Хэрлэн барс хотын суваргыг сэргээн засварлах талаар хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг /2014.06.10 Улаанбаатар/

9. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн яам хоорондын 2015-2016 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө; /2014.08.21 Улаанбаатар/

Page 41: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

41

10. “Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах тухай Монгол Улсын Зам, тээврийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Улсын Төмөр замын газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг; /2014.08.21 Улаанбаатар/

11. Монгол Улсын Уул, уурхайн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо хооронд нүүрсний гүн боловсруулалтыг эрчимжүүлэх салбарын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг; /2014.08.21 Улаанбаатар/

12. Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөл байгуулах тухай Монгол Улсын Эдийн Засгийн хөгжлийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг /2014.08.21 Улаанбаатар/

13. Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулах тухай Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг; /2014.08.21 Улаанбаатар/

14. Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хятадын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан “Цахим эрүүл мэнд” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр; /2014.08.21 Улаанбаатар/

15. Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хятадын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан “Шинэ зууны боловсрол төсөл”–ийн тусгайлсан зээлийн хэлэлцээр; /2014.08.21 Улаанбаатар/

16. Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хятадын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан “Том оврын тракторын худалдан авах төсөл”–ийн тусгайлсан зээлийн хэлэлцээр; /2014.08.21 Улаанбаатар/

17. Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комисс байгуулах тухай Монгол Улсын Боомтын үндэсний зөвлөл, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын хэлэлцээр; /2014.08.21 Улаанбаатар/

18. Монгол Улсын ССАЖЯ, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Соѐлын яам хооронд 2014-2017 онд хэрэгжүүлэх соѐлын солилцооны төлөвлөгөө; /2014.08.21 Улаанбаатар/

19. Монгол Банк, Хятадын Банкны хяналтын хороо хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг; /2014.08.21 Улаанбаатар/

20. Хамтын ажиллагааны тухай Газрын тосны газар, Хятадын Газрын тосны үндэсний корпораци хоорондын санамж бичиг; /2014.08.21 Улаанбаатар/

21. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооллын Г хэсэг орон сууцны хорооллын төслийг хэрэгжүүлэх Төрийн орон сууцны корпораци, Хятадын Экспорт-импорт банк хоорондын зээлийн хэлэлцээр /2014.08.21 Улаанбаатар/

22. 162 сая ам долларын арилжааны зээлийн тухай Монгол Улсын Хөгжлийн банк, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөгжлийн банк хоорондын хэлэлцээр; /2014.08.21 Улаанбаатар/

23. Гашуун сухайт-Ганц модны боомтын төмөр замыг санхүүжүүлэх тухай Гашуун сухайт ХХК, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шэнхуа групп, Хятадын хөгжлийн банк хоорондын ерөнхий хэлэлцээр. /2014.08.21 Улаанбаатар/

24. “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нийслэл Бээжин хотын хооронд ах дүүгийн харилцаа тогтоох тухай гэрээ” /2014.08.17 Улаанбаатар/

25. Архангай аймгийн Засаг даргын тамгын газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Гадаад хэрэг эрхлэх газрын хооронд харилцаа тогтоох тухай протокол

26. Нийгэм, эдийн засгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Дорнод аймаг, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хот хооронд байгуулах хэлэлцээр /2014.06.04 Хөлөнбуйр/

27. “Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын БХАТИХ-ын хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг” /2014.10. 27 Бээжин/

28. Эрдэмтэн харилцан солилцох тухай Монгол Улсын БШУЯ, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ШУТЯ хоорондын хэлэлцээр /2014.08.21 Улаанбаатар/

Page 42: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

42

29. Монгол-хятадын уургийн хамтарсан лаборатори байгуулах тухай Монгол Улсын БШУЯ, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шинжлэх ухаан, технологийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг /2014.08.21 Улаанбаатар/

30. Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам тээврийн яам, Оросын Холбооны Улсын Тээврийн яам хоорондын санамж бичиг.

31. Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай Монгол Улсын Зам тээврийн яам, Оросын Холбооны Улсын “Оросын төмөр зам” НХ нийгэмлэг хоорондын хэлэлцээр.

32. Хамтран ажиллах тухай Монгол Улсын Хууль зүйн яам, Оросын Холбооны Улсын Хууль зүйн яам хоорондын хэлэлцээр.

33. Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, Оросын Холбооны Улсын Барилга, орон сууц-нийтийн аж ахуйн яам хоорондын санамж бичиг.

34. Монгол-Оросын эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд хамтран ажиллах тухай Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, Оросын Холбооны Улсын Эдийн засгийн хөгжлийн яам хоорондын санамж бичиг.

35. Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, ”Газрын тосны Роснефть” НХ нийгэмлэг хоорондын хэлэлцээр.

36. Техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Сангийн яам, Оросын Холбооны Улсын Холбооны төрийн сан хоорондын санамж бичиг.

37. Монгол Улсын Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Оросын Холбооны Улсын Холбооны шилжилт хөдөлгөөний алба хоорондын санамж бичиг.

38. Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, Оросын Холбооны Улсын “Россия сегодня” Олон улсын мэдээллийн агентлаг хоорондын санамж бичиг.

39. Хамтран ажиллах тухай “МИАТ” ХК болон “Аэрофлот” компани хоорондын санамж бичиг.

40. Агаарын харилцааны хэлэлцээрийн асуудлаарх Монгол Улсын Зам, тээврийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Газар, дэд бүтэц, тээврийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

41. Монгол Улс, Бүгд Найрамдах Казакстан Улсын иргэний агаарын байгууллага хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

42. Монгол Улсын Зам тээврийн яам, Бүгд Найрамдах Беларусь Улсын Тээвэр холбооны яам хоорондын хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг

43. Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Камбожийн Вант Улсын Гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

44. Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Албани Улсын Гадаад харилцааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

45. Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Бүгд Найрамдах Латви Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

46. Зөвлөлдөх механизмын тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Бүгд Найрамдах Сан Марино Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

47. Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Олон улсын харилцаа, хамтын ажиллагааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

48. Хоѐр талын зөвлөлдөх уулзалтын тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Испаний Гадаад хэрэг, хамтын ажиллагааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;

49. Соѐлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соѐл, спорт, аялал жуулчлалын яам болон Бүгд Найрамдах Чех Улсын Соѐлын яам хоорондын 2014-2016 онд хэрэгжүүлэх хэлэлцээр

50. Дэд бүтцийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, Япон Улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

Page 43: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

43

51. Монгол Улсын Зам, тээврийн яам, Япон Улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яам хоорондын дэд бүтцийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг /2014.04.28 Улаанбаатар/

52. Хамтран ажиллах тухай Монгол Улсын Төрийн албаны зөвлөл болон Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Дотоод хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

53. Монгол Улсын Гадаад харилцааны яамны дэргэдэх Дипломатын Академи болон Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад харилцааны яамны дэргэдэх Дипломат академи хоорондын хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг

54. Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Бүгд Найрамдах Аргентин Улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуй, загасны аж ахуйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

55. Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцаа яам, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Гадаад харилцааны яам хоорондын санамж бичиг.

56. Спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соѐл, спорт аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Куба Улсын Биеийн тамир, спорт, чөлөөт цагийн үндэсний агентлаг хоорондын хэлэлцээр

2014 ОНД НЭГДЭН ОРСОН ОЛОН УЛСЫН ОЛОН ТАЛТ ГЭРЭЭНИЙ ЖАГСААЛТ

1. Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протокол 2. Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц 3. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг

доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протокол 4. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг үүсгэн байгуулагч гишүүн орнуудын

хоорондын санамж бичиг

Page 44: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

44

Хавсралт 2

2014 ОНД ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗГХК, ГХЯ-ДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ, БУСАД АРГА ХЭМЖЭЭ

- Монгол Улсын Гадаад харилцааны яам, ОХУ-ын Гадаад хэргийн яам хоорондын дэд сайд нарын түвшний зөвлөлдөх уулзалт, 4 дүгээр сарын 10, Москва хот

- Монгол Улс, БНХАУ-ын ЗГХК-ын Ажлын хэсгийн уулзалт, 7 дугаар сарын 30, Улаанбаатар хот

- Монгол Улсын Гадаад харилцааны яам, Испанийн Вант Улсын Гадаад хэрэг, хамтын ажиллагааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт, 4 дүгээр сарын 4, Улаанбаатар хот

- Монгол Улс, ОХУ-ын ЗГХК-ын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны Дэд комиссын ээлжит XI хуралдаан, 8 дугаар сарын 25, Москва хот

- Монгол Улс, Беларус Улсын ЗГХК-ын 2 дугаар хуралдаан, 9 дүгээр сарын 23, Минск хот

- Монгол Улс, Финланд Улсын ЗГХК-ын 12 дугаар хуралдаан, 10 дугаар сарын 9, Улаанбаатар хот

- Монгол Улс, ОХУ-ын ЗГХК-ын 18 дугаар хуралдаан, 10 дугаар сарын 13-15, Улаанбаатар хот.

- Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах Монгол- Германы Засгийн газар хоорондын ажлын хэсгийн 3 дугаар хуралдаан, 10 дугаар сарын 24, Монгол, Германы Эдийн засгийн хорооны 4 дүгээр хуралдаан, 10 дугаар сарын 22-23, Берлин

- Аюулгүй байдлын асуудал хариуцсан өндөр, дээд хэмжээний төлөөлөгчдийн 5 дугаар чуулга уулзалт, ОХУ, БНТатарстан, Казань

- Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын дэргэдэх Боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны дэд комиссын хуралдаан, 3 дугаар сарын 24-26, Улаанбаатар,

- Монгол Улсын ХХЕГ, ОХУ-ын ХАБА-ны хилийн алба хоорондын Бүс нутгийн түвшний уулзалт, ОХУ, Алтайн бүгд найрамдах улс, Абакан хот

- Монгол Улс, ОХУ-ын Гадаад харилцааны яамны Консулын газруудын 13 дугаар зөвлөлдөх уулзалт, 6 дугаар сарын 19, Улаанбаатар хот

- ШХАБ-ын хүрээн дэх Гадаад хэргийн дэд сайд нарын уулзалт, ОХУ, Москва хот

- ШХАБ-ын гишүүн орнуудын Үндэсний зохицуулагч нар болон ажиглагч орнуудын Гадаад харилцааны яамны улс төрийн газрын захирлуудын түвшний “6+5”уулзалт, 4 дүгээр сар, БНХАУ, Бээжин хот

- Монгол Улс, Япон Улсын ГХЯ-дын Стратегийн зөвлөлдөх уулзалт, 6 дугаар сарын 26, Япон Улс, Токио хот

- Монгол Улс, БНСУ-ын ГХЯ-дын Олон нийтийн дипломат ажиллагааны бодлогын анхдугаар зөвлөлдөх уулзалт, 3 дугаар сар, Улаанбаатар хот

- Монгол Улс, Лаос Улсын ГХЯ-дын улс төрийн зөвлөлдөх уулзалт Гадаад харилцааны дэд сайд нарын түвшинд, 4 дүгээр сарын 23-26, Вьентьян хот

- Монгол Улс, Вьетнам Улсын ГХЯ-дын зөвлөлдөх уулзалт Гадаад харилцааны дэд сайд нарын түвшинд, 4 дүгээр сарын 26-28, Ханой хот

- Монгол Улс, Камбож Улсын ГХЯ-дын улс төрийн зөвлөлдөх уулзалт Гадаад харилцааны дэд сайд нарын түвшинд, 5 дугаар сарын 1-2, Пномпень хот

- Монгол Улс, Мьянмар Улсын ГХЯ –д хоорондын анхны Зөвлөлдөх уулзалт ГХЯ-дын чиглэлийн улс төрийн газрын захирал нарын түвшинд, 4 дүгээр сарын 22, Нейбидо хот

- Монгол Улс , Казахстан Улсын ЗГХК-ын 6 дугаар хурал, 5 дугаар сарын 26-27, Улаанбаатар хот

- Монгол Улс, Киргиз Улсын ЗГХК-ын 2 дугаар хурал, 5 дугаар сарын 28-29, Улаанбаатар хот

- Монгол Улс, Куба Улсын Засгийн газар хоорондын ээлжит Зөвлөлдөх уулзалт, 3 дугаар сарын 17, Гавана

Page 45: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

45

- Монгол Улс, Польш Улсын Засгийн газар хоорондын Эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын анхдугаар хуралдаан, 6 дугаар сарын 24, Улаанбаатар хот

- Монгол Улс, Литва Улсын ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалт, 3 дугаар сарын 28, Литва, Вильнюс хот

- Монгол Улс, Шинэ Зеланд Улсын ГХЯ хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт, 2 дугаар сарын 10, Улаанбаатар хот

- Монгол Улс, Швейцарь Улсын ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалт, 3 дугаар сарын 24, Швейцарь, Берн хот

- Монгол Улс, Колумби Улсын ГХЯ-д хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт, 6 дугаар сарын 5-6, Богота

- Монгол Улс, АСЕАН болон Зүүн Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэн (ERIA)-гийн “яриа хэлцээний түншийн уулзалт”, 5 дугаар сарын 30, Жакарта хот

- ISAF-д цэрэг илгээж буй НАТО-гийн гишүүн болон түнш орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт

- Монгол Улсын Гадаад харилцааны яам, Тайландын Вант Улсын Гадаад хэргийн яам хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт, 4 дүгээр сарын 20, Бангкок хот

- Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалт, дэд сайд нарын түвшинд, 4 дүгээр сарын 24, Вьентьян хот

- Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын ГХЯ-дын консулын 2 дугаар зөвлөлдөх уулзалт, 5 дугаар сарын 23, Улаанбаатар хот

- Монгол Улс, БНСУ ГХЯ-дын консулын 8 дугаар зөвлөлдөх уулзалт, 5 дугаар сарын 28, Сөүл хот

- Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт, 6 дугаар сарын 9-10, Бразил

- Монгол Улс, БНСУ-ын Консулын хэлтсийн дарга нарын уулзалт, 7 дугаар сарын 18, Улаанбаатар хот

- Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улсын ГХЯ-дын улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт, 8 дугаар сарын 4, Улаанбаатар хот

- Монгол Улсын Гадаад харилцааны яам, Австрали Улсын Гадаад хэрэг, худалдааны яамд хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт, 9 дүгээр сарын 23, Улаанбаатар хот

- Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-дын консулын 15 дугаар зөвлөлдөх уулзалт, 9 дүгээр сарын 23, Бээжин хот

- Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний анхдугаар зөвлөлдөх уулзалт, 10 дугаар сарын 30, Улаанбаатар хот

- Монгол Улс, Энэтхэг Улсын Гадаад харилцааны яам хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт, 11 дүгээр сарын 27-28, Шинэ Дели хот

- Монгол Улсын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам, ОХУ-ын Гадаад хэргийн яам хоорондын дэд сайд нарын түвшний зөвлөлдөх уулзалт, 10 дугаар сарын 29, Улаанбаатар хот.

- Монгол Улс, Киргиз Улсын ГХЯ-ны Консулын анхдугаар зөвлөлдөх уулзалт 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Бишкек хотноо болов.

- Монгол Улс, БНСУ-ын ГХЯ-ны Азийн газрын захирал нарын зөвлөлдөх уулзалт, 10 дугаар сарын 29, Сөүл хот

- Хилийн чанадад суугаа Монгол Улсын Өргөмжит консулуудын 9 дүгээр зөвлөлдөх уулзалт, 9 дүгээр сарын 17,18, Улаанбаатар хот.

- "Бүтээлч хамтын ажиллагаа" (Creative collaboration) сэдэвт нэгдсэн чуулга уулзалт, 9 дүгээр сарын 18, Улаанбаатар хот

- Аймаг болон нийслэлийн дүүргийн гадаад харилцааны асуудал эрхэлсэн албан хаагчдад зориулсан сургалт, 10 дугаар сарын 6-8, Улаанбаатар хот, Дорноговь аймгийн Замын-Үүд сум

- Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам, Женев хотноо төвтэй Биологийн конвенцийг хэрэгжүүлэх нэгж болон НҮБ-ын Зэвсэг хураах албадын "Биологийн зэвсгийг

Page 46: ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ 2014 ОНЫ ЙЛ …...6 - Гадаад бодлогын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга

46

хориглох тухай конвенц"-ийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх асуудлаар хамтарсан сургалт- семинар,11 дүгээр сарын 12, 13, Улаанбаатар хот

- ГХЯ, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын консулын ажилтнуудын уулзалт, 5 дугаар сарын 20, Улаанбаатар

- АНУ-ын Азийн сантай хамтарсан "Хөгжлийн хамтын ажиллагааны Азийн чиг хандлага: Монгол Улсын oлон улсын хамтын ажиллагааны сан" семинар, 7 дугаар сарын 2, Улаанбаатар хот

- Монгол Улсаас хилийн чанадад суугаа ДТГ-уудад томилогдон ажиллах дипломат ажилтнуудад зориулсан сургалт, 5 дугаар сарын 7-8, Улаанбаатар хот

- Монгол-Финландын Бизнес уулзалт, 11 дүгээр сарын 19, Тампере хот - Монгол, Солонгосын Эдийн засгийн форум, 8 дугаар сарын 11-12, Улаанбаатар хот - Монгол-Австрийн бизнес форум, 5 дугаар сарын 26, Улаанбаатар хотноо, 10 дугаар сарын

14-нд Вена хот - Монгол, Испаний Эдийн засгийн хамтын ажиллагааны форум, 6 дугаар сарын 2-5,

Улаанбаатар хот - "Зүүн хойд Азийг цөмийн аюулаас ангижруулах нь" сэдэвт олон улсын бага хурал, 11 дүгээр

сарын 26, Улаанбаатар хот - Монгол, Германы Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт , 11

дүгээр сарын 3, Улаанбаатар хот - Монгол, Британий Дугуй ширээний 11 дүгээр уулзалт, 5 дугаар сарын 21-22,

Улаанбаатар хот