маркетингийн орчны судалгаа

34
Маркетингийн орчны судалгаа Агуулга 1. Маркетингийн орчны онол арга зүй 1.1 Маркетинги йн орчны үндсэн асуудлууд 1.2 Маркетинги йн макро ба микро орчин 1.3 Маркетинги йн хянагддаг ба хянагддаггүй хүчин зүйл 2. Говь ХК-ний орчны судалгаа 2.1 Говь ХК- ний өнөөгийн байдал 2.2 Говь ХК- ний маркетингийн орчны судалгаа 2.3 Говь ХК- ний сайжруулах боломж 3. Дүгнэлт 4. Ном зүй 5. Хавсралт ~ 1 ~ Ц. Ариунболд

Upload: -

Post on 15-Feb-2017

1.262 views

Category:

Education


10 download

TRANSCRIPT

Page 1: маркетингийн орчны судалгаа

Маркетингийн орчны судалгаа

Агуулга

1. Маркетингийн орчны онол арга зүй

1.1 Маркетингийн орчны үндсэн асуудлууд

1.2 Маркетингийн макро ба микро орчин

1.3 Маркетингийн хянагддаг ба хянагддаггүй хүчин зүйл

2. Говь ХК-ний орчны судалгаа

2.1 Говь ХК-ний өнөөгийн байдал

2.2 Говь ХК-ний маркетингийн орчны судалгаа

2.3 Говь ХК-ний сайжруулах боломж

3. Дүгнэлт

4. Ном зүй

5. Хавсралт

~ 1 ~ Ц. Ариунболд

Page 2: маркетингийн орчны судалгаа

Маркетингийн орчны судалгаа

1. Маркетингийн орчны онол арга зүй

1.1 Маркетингийн орчны үндсэн асуудлууд:

Бизнесийн үйл ажиллагаанд шууд болон дам нөлөөлдөг гадаад дотоод хүчин

зүйлүүдийн нийлбэр цогцыг маркетингийн орчин гэнэ. Маркетингийн орчинг макро,

микро гэж үндсэн хоёр ангилалд хуваадаг. Макро ба микро орчин нь маркетингийн

удирдлагын үйл ажиллагаа, маркетингийн иж бүрдэлд нөлөөлдөг. Мөн маркетингийн

гадаад дотоод хүчин зүйлүүд байгуулагад өөр өөрөөр нөлөөлдөг. Гадаад хүчин

зүйлүүдийг байгууллага өөрөө хянаж зохицуулж чаддаггүй. Харин дотоод хүчин

зүйлүүд нь байгууллагаас өөрөөс нь шалтгаалж байдаг. Иймээс маркетингийн орчны

хүчин зүйлүүдийг:

1. Хянагддаг хүчин зүйлүүд

2. Хянагддаггүй хүчин зүйлүүд гэсэн 2 хэсэгт хуваана.

Маркетингийн орчны дотор бизнесийн үйл ажиллагаанд оролцдог, тусалдаг, харилцан

хамааралтай ажилладаг түншүүд, зуучлагчид, харилцагч субъектүүд болон бусад

үйлчлэгчид гол байр суурь эзэлдэг.

~ 2 ~ Ц. Ариунболд

Page 3: маркетингийн орчны судалгаа

Маркетингийн орчны судалгаа

1.2 Маркетингийн макро ба микро орчин:

Маркетингийн макро орчин:

Байгууллага өөрөө хяналт тавьж чадахгүй гэхдээ нөлөөлөлд нь заавал ордог орчин бол

макро орчин юм. Маркетингийн үйл ажиллагааны макро орчинг хүн ам зүйн, эдийн

засгийн, байгалийн, улс төр – хууль эрх зүйн, шинжлэх ухаан технологийн, нийгэм-

соёлын гэж ангилдаг. Эдгээр орчин нь үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаанд

эерэг, сөрөг байдлаар нөлөөлдөг.

Хүн ам зүйн орчин:

Зах зээл нь хүмүүсээс бүрддэг бөгөөд хоорондоо олон шинжүүдээрэ ялгаатай байна.

Хүн амын байршил, нягтрал, шилжилт хөдөлгөөн, боловсролын түвшин, гэр бүлийн

байдал, нас хүйс, эрхэлсэн ажил, үндэсний онцлог, зэрэг хүчин зүйлүүд хамаарна.

Бизнесийн байгууллагууд зах зээлээ судлахын тулд эдгээр хүчин зүйлүүд, тэдгээрийн

өөрчлөлт нөлөөллийг судалж мэдэх хэрэгтэй. Одоогийн байдлаар хүн амын өсөлт маш

хурдацтайгаар өсөж байгаа.

Эдийн засгийн орчин:

Аливаа байгууллагын үйл ажиллагаанд эдийн засгийн орчны хүчин зүйлүүд

нөлөөлдөг. Эдийн засгийн орчинд инфляци, ажил эрхлэлт, хүн амын худалдан авах

чадвар, орлого, үнийн түвшин, өрсөлдөөн, зах зээлийн бүтэц, хадгаламж, хүүгийн

хэмжээ зэрэг хамаарна. Пүүс, компани, бизнесийн байгууллага болон аж ахуйн бус

байгууллагын маркетингийн үйл ажиллагаанд банк, зээл, санхүүгийн бодлого,

мөнгөний төлбөрийн чадвар, инфляцийн түвшин зэрэг эдийн засгийн асуудлууд

ихээхэн нөлөөлдөг.

~ 3 ~ Ц. Ариунболд

Page 4: маркетингийн орчны судалгаа

Маркетингийн орчны судалгаа

Байгалийн орчин:

Аж үйлдвэр, шинжлэх ухаан, техник технологи хөгжихийн хирээр байгаль экологид

ихээхэн нөлөө үзүүлдэг. Энэ орчин нь байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж байдаг

ба байгаль дээр байгаа зарим түүхий эд, ашигт малтмал, байгалийн баялагийн хэрэглээ

нэмэгдсэнээр тэдгээрийн нөөц хомосдож, хүрээлэн байгаа орчинд сөрөг өөрчлөлтүүд

гардаг. Ялангуяа газрын тосны нөөц, нийлүүлэлтээс улс орнуудын эдийн засаг ихээхэн

шалтгаалах болжээ. Газрын тос нь дэлхийн улс төрийн бодлого, эдийн засагт гол үүрэг

ролийг гүйцэтгэгч хүчин зүйл болсон төдийгүй түүний үнэ байнга өссөөр байна. Мөн

эрчим хүчний эх үүсвэрт газрын тос, чулуун нүүрс, нарны, цөмийн, салхины энергийг

ашиглан эрчим хүчийг гаргадаг олон пүүс компаниуд байдаг бөгөөд энэ баялагын

зарим нь шавхагддаг учир тухайн компани үйл ажиллагаа зогсоход хүрдэг.

Шинжлэх ухаан, техникийн орчин:

Өнөөгийн нөхцөлд аливаа үйлдвэр, үйлчилгээний болон худалдаа, үйлчилгээний бус

байгууллагууд шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглахгүйгээр үйл ажиллагаандаа

амжилт олохгүй. Хөдөө аж ахуйд биологийн нөхөн үйлдвэрлэл байдаг учраас хөдөө аж

ахуйн маркетингд технологийн орчин хамгийн чухал нөлөөтэй орчин байдаг. Хөдөө аж

ахуйн технологи нь генийн инженерчлэл, биотехнологийн хүрээнд явагддаг. Шинжлэх

ухаан, техникийн ололтууд нь зах зээлд гурван янзын нөлөөг үзүүлж байна.

1. Шинэ технологийн тусламжтайгаар шинэ үйлдвэрлэл, шинэ бизнес бий болж

байна.

2. Хуучин байсан үйлдвэрлэлүүд эрс өөрчлөгдөж, эсвэл огт үгүй болж байна.

3. Шинэ технологи, шинэ үйлдвэрвэрлэлд холбогдолгүй зах зээл болон

үйлдвэрлэлүүдийг идэвхжүүлж байна.

~ 4 ~ Ц. Ариунболд

Page 5: маркетингийн орчны судалгаа

Маркетингийн орчны судалгаа

Шинжлэх ухаан техникийн ололт амжилт нь нэг талаас хүмүүсийн амьдралыг

сайжруулж хэв маягийг нь өөрчилж байгаа бөгөөд нөгөө талаас байгаль орчныг

бохирдуулах, эрүүл мэндийг доройтуулах, зэрэг шинэ бэрхшээлүүдийг бий болгож

байна.

Улс төр, эрх зүйн орчин:

Бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлдөг нэг хүчин зүйл бол улс төр, эрх

зүйн орчин юм. Улс төр эрх зүйн орчинд төрийн байгууллага нийгмийн нөлөө бүхий

хүчнүүд байгууллага, хувь хүмүүст нөлөө үзүүлж нийгмийн хүрээн дэхь тэдний үйл

ажиллагааг хууль тогтоомжийн дагуу явуулах хэрэгтэй. Улс төрийн орчинд явагдаж

буй үйл явдлууд нь маркетингийн шийдвэрүүдэд хүчтэй нөлөөлж байдаг. Бизнесийн

байгууллагуудыг бие биенээс нь хамгаалах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах,

нийгмийн эрх ашгийг үйлдвэрлэгчид худалдаачидын үйл ажиллагаанаас хамгаалах

шаардлагуудаас болж зайлшгүй төрийн зохицуулалт хийх хэрэгтэй болдог.

Нийгэм соёлын орчин:

Нийгэм соёлын хүрээнд гарч буй өөрчлөлтүүд нь бизнесийн байгууллагуудын

маркетингийн үйл ажиллагаа болон зах зээлд байнга нөлөөлж байдаг. Нийгмийн гэж

болох хүмүүс нь бодит нийгэмд өсч, тэдний үзэл бодол зан заншил, соёл бүрэлдэн

тогтож байдаг. Нийгмийн соёлын хүрээнд нийгмийн үндсэн үзүүлэлт болох үнэлэмж,

ойлголт, эрхэмлэх зүйл, зан төлөвт нөлөөлж буй байгууллага, гэх мэт бүрэлдэхүүн

хэсгүүд ордог.

~ 5 ~ Ц. Ариунболд

Page 6: маркетингийн орчны судалгаа

Маркетингийн орчны судалгаа

Маркетингийн микро орчин:

Маркетингийн микро орчны хүчин зүйлүүд нь байгууллагын үйл ажиллагаанд шууд

нөлөө үзүүлэдэг хүчин зүйлүүд юм. Маркетингийн микро орчинд бэлтгэн нийлүүлэгч,

маркетингийн зуучлагч, хэрэглэгч, өрсөлдөгч, харилцагчид хамаарна.

Бэлтгэн нийлүүлэгч:

Бэлтгэн нийлүүлэгч нь тухайн байгууллагын үйл ажиллагаанд шууд нөлөө үзүүлдэг

хүчин зүйл юм. Бэлтгэн нийлүүлэгч гэдэг нь үйлдвэрлэл, үйлчилгээ, явуулахад

зайлшгүй шаардагдах, түүхий эд мартериалын нөөцөөр хангагч байгууллага,

хүмүүсийн нийлбэрийг хэлнэ. Нийлүүлэгчдийн жигд нийлүүлэлт, нийлүүлж буй

барааны чанар, үнэ, хүрэлцээ зэрэг нь үйлдвэрлэгчийн маркетингийн үйл ажиллагаа,

бүтээгдэхүүний чанар үнэ, үйлдвэрлэлийн жигд ажиллагаанд шууд нөлөөлнө.

Маркетингийн зуучлагчид:

Маркетингийн зуучлагчид нь үйлдвэрлэгч болон хэрэглэгчдийг хооронд нь бараа

үйлчилгээ дамжих хөдөлгөөнд туслалцаа үзүүлдэг байгууллага хүмүүсээс бүрдэнэ.

Маркетингийн зуучлагчидад худалдааны зуучид, банк санхүү, даатгалын байгууллага,

тээврийн компаниуд, маркетингийн сурталчилгаа, судалгааны компаниуд орно.

Өрсөлдөгчид:

Ижил бараа үйлчилгээ худалдаалж байгаа, ижил худалдан авагчдад үйлчилж байгаа

пүүсүүдийн хооронд өрсөлдөөн байна. Өрсөлдөгчид нь тухайн пүүсийн нэр хүнд, байр

суурь, зах зээлд эзэлж буй хувь хэмжээ, үйл ажиллагаанд нөлөөлнө.

Хэрэглэгчид:

~ 6 ~ Ц. Ариунболд

Page 7: маркетингийн орчны судалгаа

Маркетингийн орчны судалгаа

Хэрэглэгчид нь тухайн компанийн барааг худалдан авч байгаа болон бололцоотой зах

зээл юм. Хэрэглэгч хэн байна вэ? Гэдгээс хамааруулж зах зээлийн хэд хэдэн төрөл

байна.

1. Хэрэглэгчийн зах зээл: Аминыхаа хэрэгцээнд зориулан бараа үйлчилгээ худалдан

авч байгаа өрх гэр, хувь хүмүүсийн нийлбэрийг хэлнэ.

2. Үйлдвэрлэгчийн зах зээл: шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох зориулалтаар

бараа худалдан авч байгаа байгууллага, хүмүүсийн нийлбэрийг хэлнэ.

3. Зуучлах худалдаачдын зах зээл: Дараа дахин худалдаж, өөртөө ашиг олох

зорилгоор бараа үйлчилгээ олж авч буй байгууллага, хувь хүмүүс юм.

4. Засгийн газрын зах зээл: Төрийн үндсэн үүргүүдийг гүйцэтгэхийн тулд

байгууллагын хэрэгцээндээ ашиглах, хэрэгцээтэй газарт нь хуваарилах зорилгоор

бараа үйлчилгээ худалдан авч байгаа улсын байгууллагуудыг хэлнэ.

5. Олон улсын зах зээл: Хилийн чанад дахь худалдан авагчидыг хэлнэ

Харилцагчид:

Харилцагчид нь тавьсан зорилгодоо хүрэхэд нөлөө үзүүлэгч тодорхой ашиг сонирхол

бүхий хэсэг бүлэг хүмүүс юм. Үүнд: орон нутгийн болон олон нийтийн, засаг

захиргааны байгууллагууд, мэдээллийн хэрэгслэлүүд, олон нийт зэрэг орно.

~ 7 ~ Ц. Ариунболд

Page 8: маркетингийн орчны судалгаа

Маркетингийн орчны судалгаа

1.3 Маркетингийн хянагддаг ба хянагддагүй хүчин зүйл

Маркетинг бол хянаж болдог ба болдоггүй олон хүчин зүйлүүдийн хүрээлэл дунд

оршин тогтдог.

Маркетингийн хянагддаг ба хянагддаггүй хүчин зүйлс

А – Байгууллагын ерөнхий санал

В – хянах боломжгүй хүчин зүйлүүдийн нөлөө

Зураглалаас харахад маркетингийн орчин нь 5 үндсэн хэсэгт хуваагддаг байна.

Үүнд:

1) Хянагддаг хүчин зүйлүүд: Пүүсийн удирдлага, маркетингийн алба, гэрээтэй

бэлтгэн нийлүүлэгчид

~ 8 ~ Ц. Ариунболд

Page 9: маркетингийн орчны судалгаа

Маркетингийн орчны судалгаа

2) Хянагддаггүй хүчин зүйлүүд: Пүүсийн үйл ажиллагаанд эерэг, сөрөг нөлөө

үзүүлдэг.

3) Пүүс өөрийнхөө зорилгод хүрэхэд тохиолдож болох бэрхшээл

4) Эргэх холбоо: Хянаж болдоггүй хүчин зүйлүүд, тэдгээрийн хүчтэй ба сул талд

үнэлгээ өгөхөд хэрэг болдог. Орчиндоо зохицох явдал: Хүрээлэн буй хянах

боломжгүй орчин аяыг даган зохицохын тулд пүүсээс гүйцэтгэж буй төлөвлөгөөнд

өөрчлөлт оруулах үйл явдал юм.

Хянагддаг хүчин зүйл:

Хянагддаг хүчин зүйлүүдэд тухайн пүүсийн дээд удирдлага, түүний маркетинг хариуцсан

ажилтнууд ордог байна. Дээд удирдлага нь хоорондоо уялдаа бүхий хэсэг шийдвэр

гаргадаг ба тэдгээр шийдвэрийг маркетингийн алба хянаж болдог байна. Пүүс хянаж

болдог хүчин зүйлүүдийн цогцолбор асуудлаар маркетингийн ерөнхий стратегийг

боловсруулдаг байна.

Хянагддаг хүчин зүйлсийн гол хэсэг болох дээд шатны удирдлага тэдний маркетингийн

албаны шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд дараах 5 зүйл чухал үүрэгтэй.,

1. Үйл ажиллагааны салбар:

Үйл ажиллагааны гэдэг ойлголтонд бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий шинж төлөв,

пүүсийн үүрэг, үйл ажиллагааны дэвсгэр нутгийн хамрах хүрээ, бүтээгдэхүүн,

үйлчилгээний чиглэл, арга хэлбэрийг харуулдаг үзүүлэлтүүд орно.

2. Ерөнхий зорилго:

Ерөнхий зорилго гэдэг нь тухайн пүүс, компаний тоогоор хэмжигддэг зорилт, түүний

хэрэгжилт юм. Зорилтын биелэлт нь пуусийн амжилт, алдааг тодорхойлж өгдөг.

Пүүсийн удирдлагын урт ба богино хугацааны зорилт нь худалдах бүтээгдэхүүн, олох

ашгийн үзүүлэлтээр тодорхойлогддог.

3. Маркетингийн үүрэг:

~ 9 ~ Ц. Ариунболд

Page 10: маркетингийн орчны судалгаа

Маркетингийн орчны судалгаа

Маркетингийн үүрэг нь пүүсийн аж ахуйн үйл ажиллагааг удирдах, хэвийн явуулахад

холбогдолтой бүх хэрэгт хамааралтай бөгөөд маркетингийн үйл ажиллагаанаас тухайн

пүүсийн ажил хэрэг шалтгаалдагаар тодорхойлогдоно. Бизнесийн байгууллагын гол

зорилго нь үйлдвэрлэл бус худалдан борлуулах үйл ажиллагаа бөгөөд түүнийг

маркетингийн арга ухаанаар шийдвэрлэдэг учраас бизнесийн байгууллагад

маркетингийн удирдлага, алба гол үүрэгтэй байдаг.

4. Үйлдвэрлэгчдийн эздийн үүрэг:

Yйлдвэрлэгчдийн эздийн үүрэг нь тэдний маркетингтай харилцан хамааралтай үйл

ажиллагааг тодорхой болгохын тулд зэрэгцсэн, хавсарсан үйл ажиллагаа, атаа

жөтөөнөөс аль болохоор зайлсхийх явдал юм. Yйлдвэрлэлийн, санхүүгийн, нягтлан

бодохын, зохион бүтээгчдийн, хангамжийн болон судалгаа шинжилгээний

хэлтсүүдийн зорилго, үзэл баримтлал, тухайн үед гүйцэтгэж буй ажил ялгаатай байдаг.

5. Хамт олны эвсэг соёлч байдал:

Хамт олны эвсэг соёлч байдал гэдэг нь тухайн пүүс компанид зорилго, үйл

ажиллагаа, хүч бололцоогоо нэгтгэн ажиллаж буй хүмүүс нь бие биенээ сайн

ойлгож, харилцан тусладаг, алдаа оноогоо шүүн шударгаар ярилцан дутагдлаа хамт

олноороо засч, ололтоо бататгаж чаддаг байх явдал юм. Маркетингийн удирдлага,

албаны гол үүргийн нэг нь зорилгоо биелүүлэхэд хамт олны хүч санаа бодлыг

нэгтгэж байх явдал юм. Yүний тулд зорилтот зах зээлийг сонгох маркетингийн

зорилтоо тодорхойлох иж бүрдлийн хүчин зүйлсийг зохистой ашиглах үйл

ажиллагаанд байнгын хяналт тавьж байх шаардлагатай байдаг.

Маркетингийн хянагддаг хүчин зүйлд маркетингийн албаны бүтэц, зорилтот зах зээлийг

сонгох, маркетингийн зорилтыг тодорхойлох, маркетингийн иж бүрдлийг тодорхойлох,

хяналт тавих зэрэг зүйлс хамаарагдана.

~ 10 ~ Ц. Ариунболд

Page 11: маркетингийн орчны судалгаа

Маркетингийн орчны судалгаа

Хянагддаггүй хүчин зүйл:

Хянагддаггүй хүчин зүйлүүд нь байгууллагын үйл ажиллагаанд гаднаас нь нөлөөлж

байдаг. Энэ нь маркетингийн зохион байгуулалтын элементийн үйл ажиллагаанд

нөлөөлдөг байна. Иймээс гадаад орчны хүчин зүйлүүдийн өөрчлөлтийг судалж,

нөлөөллийг нь байнга ажиглаж байх хэрэгтэй. Хянагддагүй хүчин зүйлсд хэрэглэгчид,

~ 11 ~ Ц. Ариунболд

Page 12: маркетингийн орчны судалгаа

Маркетингийн орчны судалгаа

өрсөлдөгчид, засгийн газар, эдийн засаг, технологи, нийтийн мэдээллийн чөлөөт

хэрэгслэлүүдийн үйл ажиллагааны өөрчлөлтүүд хамаарагддаг.

Хэрэглэгчид:

Маркетингийн алба зорилтот зах зээлийг сонгох асуудлыг тодорхойлдог хэдий ч тэд

хэрэглэгчдийн нас, орлого, гэр бүлийн байдал, мэргэжил, боловсрол, амьдралын байр

суурь, хэв шинжийг хянаж зохицуулж чаддаггүй.

Өрсөлдөгчид:

Пүүсийн өрсөлдөгчид маркетингийн стратеги зорилтот зах зээл дээр гаргах амжилтанд

байнга нөлөөлж байдаг. Иймд гол өрсөлдөгчдийнхөө үйлдвэрлэн борлуулж байгаа бараа,

үйлчилгээ, тэдний маркетингийн үйл ажиллагааны арга хэлбэрийг байнга судлаж, түүнийг

давах, бодлого, стратегитай ажиллах хэрэгтэй ажээ.

Засгийн газар:

Хөгжлийн тухайн шатанд үйлдвэрлэлийн ямар салбар, бизнесийн аль түвшний

байгууллагыг хэрхэн яаж дэмжихээс пүүсийн маркетингийн үйл ажиллагаа хамаарна.

(Засгийн газраас импортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх, экспортыг

нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг явуулах). Бизнесийн байгууллагын

байршил, үйлдвэрлэлийн чиглэл нь хууль зүйн орчноос хамаарч өөрчлөгдөж болно.

~ 12 ~ Ц. Ариунболд

Page 13: маркетингийн орчны судалгаа

Маркетингийн орчны судалгаа

Эдийн засаг:

Маркетингийн үйл хэрэгт эдийн засгийн цаашдын хөгжлийн тухай хэрэглэгчдийн

ойлголт онцгой ач холбогдолтой юм. Хэрэв хэрэглэгчид тухайн пүүсийн ирээдүй их

боломжтой, тааламжтай гэж үзвэл үйлдвэрлэлээ өргөтгөх, хөрөнгө оруулах сайн нөхцөл

бүрэлдэнэ. Yйддвэрлэлийн үйл ажиллагааны нэлээд төрлийн зардал пүүсийн хяналтаас

ангид оршдог. Yүнд үйлдвэрлэгч байгууллагаас тогтоосон түүхий эдийн үнэ, цалин,

татварын хэмжээ, үйлчилгээний хөлс, байрны түрээс, тоног төхөөрөмжийн үнэ зэрэг

ордог. Хэрэв зардал өсч байвал маркетингийн уян хатан байдал багасч, ашгийн түвшин

буурдаг. Хэрэв зардал тогтвортой байвал маркетингийн судлаачид борлуулалтыг өргөтгөх,

өөрсдийн ялгаварт саналаа чөлөөтэй тавих боломж өгдөг. Зардлын өсөлт нь үнийг

өндөржүүлж, инфиляцийг нэмэгдүүлдэг.

2. Говь ХК-ний орчны судалгаа

2.1 Говь ХК –ний өнөөгийн байдал:

Компанийн товч түүх:

Монголын ноос, ноолуурын салбарын анхдагч “Говь” үйлдвэр нь 1981 онд Япон

улсын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж эдүгээ 30 гаруй жил тасралтгүй үйл

ажиллагаагаа амжилттай явуулж байгаа үндэсний томоохон үйлдвэрлэгч юм. “Говь” ХК-

ийн төрийн мэдлийн хувьцааг 2007 оны 7 сард  “ЭФ СИ АЙ” ХХК Олон улсын нээлттэй

дуудлага худалдаагаар худалдан авснаар “Говь” ХК өнөөг хүртэл хувийн хэвшлийн бүтэц

зохион байгуулалт, менежменттэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол ямааны

100% ноолуур болон тэмээний ноосыг ашиглан дэлхийн зэрэглэлийн хамгийн сүүлийн

үеийн техник, технологиор үйлдвэрлэл явуулдаг “Говь” ХК нь үйлдвэрлэл, хүчин чадал,

чанар, үйлчилгээ зэрэг бүх талын үзүүлэлтээрээ дэлхийн топ 5 ноолууран бүтээгдэхүүн

үйлдвэрлэгчийн тоонд зүй ёсоор тооцогддог билээ.

Компанийн танилцуулга:

~ 13 ~ Ц. Ариунболд

Page 14: маркетингийн орчны судалгаа

Маркетингийн орчны судалгаа

Говь ХК нь 1200 гаруй чадварлаг боловсон хүчнийг эгнээндээ нэгтгэсэн “Говь” ХК

жилдээ 1100 тн түүхий ноос, ноолуур 30 тн бөмбөгөн ноос, ноолуур 210 тн самнасан

ноолуур боловсруулах хүчин чадалтай ба түүхий эд бэлтгэхээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн

үйлдвэрлэх хүртэлх бүхий л шатны үйлдвэрлэл, дамжлагыг 100% Монголдоо

боловсруулдаг цорын ганц үйлдвэр юм. Өнөөдөр гадаадын зах зээлд дэлхийн 30 гаруй

орны 140-өөд харилцагчдадаа “Монголд үйлвэрлэв” гэсэн шошготойгоор 100%

ноолууран, тэмээний ноосон болон сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа

бөгөөд дотоодын зах зээлийн 50 гаруй хувийг дангаар эзэлдэг. Нийт 9 нэрийн барааны

дэлгүүр, 7 гэрээт борлуулагчаараа дамжуулан дотоодын худалдан авагчиддаа

бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэдэг.

Улсын бүртгэлийн дугаар: 9010001061

Регистрийн дугаар: 2076357

Үүсгэн байгуулагдсан огноо: 1981 оны 09 сарын 05-ны өдөр

Нийт хувьцааны тоо: 7,801,125

Үйл ажиллагааны чиглэл: Ямааны ноолуур, тэмээний ноосонд боловсруулалт хийж

бүтээгдэхүүн үйлдвэрлэх

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Энгельсийн гудамж, өөрийн байр-0.

Компанийн дотоод орчин:

Эрхэм зорилго

“Говь” ХК нь хүний хөгжил, технологиор тэргүүлэн, хэрэглэгч, харилцагчдын сэтгэл

ханамжийг хамгийн өндөрт хүргэж, хөрөнгө оруулагч, ажиллагчдын үнэ цэнэтэй

байгууллага байна.

~ 14 ~ Ц. Ариунболд

Page 15: маркетингийн орчны судалгаа

Маркетингийн орчны судалгаа

Зорилт:

“Говь” ХК дэлхийд танигдсан монгол брэнд учир үйл ажиллагаагаа өдрөөс өдөрт

эрчимжин хөгжүүлж хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг мэдэрч дэлхийн ноолууран

хувцасны зах зээлд тэргүүлэгч болно.

Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж, нийгмийн хариуцлагаа дээд зэргээр

ухамсарлан нийгмийн сайн сайхны төлөөх бүхий л үйл ажиллагааг дэмжин

ажиллана.

Байгууллагын соёлыг нэвтрүүлж, ажилтан, ажиллагсадаа бүтээлч орчин, хөгжих

боломжоор хангана.

Үйлчилгээний үлгэр жишээ соёлыг нэвтрүүлж Үйлчлүүлэгч хэрэглэгчдэдээ үргэлж

шинэ бүтээгдэхүүн, шилдэг үйлчилгээг хүргэнэ.

2.2 Говь ХК -ний маркетингийн орчны судалгаа:

Говь ХК –ний маркетингийн макро орчны судалгаа:

Хүн ам зүйн орчин

Монгол улсын хүн амын өсөлтийг Монголын статистикийн хорооноос мэдээлж

буйгаар 2014 оны 10 сарын 26 ны 14 цагийн байдлаар 3,048,386 иргэнтэй байна.

Үүнээс 10 шахам хувийг ахмад настнууд, 27.7 хувийг 0-14 насны хүүхэд, 37,5%-ийг

15-34 насны өсвөр үеийн залуучууд, үлдсэн 24,8%-ийг идэр насныхан эзэлж байна.

Тиймээс Говь ХК –ний хувьд баячуудад зориулсан бүтээгдэхүүнийг илүүтэй

үйлдвэрлэдэг учир Монголын хүн амын цөөнх хэрэглэдэг. Харин олон улсад өргөн

хэрэглэдэг учир гадаад улсууд руу ихээр экспортлох хэрэгтэй.

Эдийн засгийн орчин

~ 15 ~ Ц. Ариунболд

Page 16: маркетингийн орчны судалгаа

Маркетингийн орчны судалгаа

УИХ –ын 2011 оны 30 дугаар тогтоолоор ноолуур боловсруулах үндэсний

үйлдвэрлэлийг дэмжих 100 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл олгосны үр дүнд

ноолуурын үйлдвэрлэлт 30% иар буюу 2010 оныхоос 20% иар экспорт 30% иар тус тус

өсөж байсан. Гадаад зах зээлд "Говь" брендээс өөр дэлхийн зах зээл дээр худалдан

авагчдад танил болсон бүтээгдэхүүнтэй үйлдвэр, компани одоогоор төрөөгүй байгаа

учир маш их ашиг олох боломжтой.

Байгалийн орчин

Говь ХК ний бүтээгдэхүүний гол орц болох ноос ноолуураа ямаа, тэмээнээс авдаг

учир ган зуд болж малын өсөлт буурах, тэмээ, ямаа асар ихээр устан бий болох нь Говь

ХК ний хувьд маш хүнд цохилт болох ба улмаар гол бүтээгдэхүүний орцгүй болвол

борлуулалт зогсож компани үйл ажиллагаа зогсоход хүрнэ.

Шинжлэх ухаан технологийн орчин

Говь ХК нь үйлдвэрлэлдээ техник технологийг өргөн ашигладаг ба техникийн

дэвшилтэт технологийг нэвтрүүлж үйлдвэрлэлийн дамжлага бүртээ тоног төхөөрөмж

ашигладаг. Энэ бүтээгдэхүүн чанартай үйлдвэрлэхэд амш чухалаар тооцогддог.

Улс төр, эрх зүйн орчин

Улс төрийн хувьд ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрийг дэмжих тал дээр сүүлийн

жилүүдэд ихээхэн анхаарч байгаа. Улс төрийн зүгээс ноолуурын үйлдвэрлэл эрхлэгч

компаниудын татварыг хөнгөлж байгаа нь бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхэд маш их

дэмжлэг болж өгдөг.

Нийгэм соёлын орчин

~ 16 ~ Ц. Ариунболд

Page 17: маркетингийн орчны судалгаа

Маркетингийн орчны судалгаа

Говь ХК ний хувьд үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг эрмэлзэх тэрхүү үзлийг нь

хөгжүүлж бүтээгдэхүүнээ таниулах хэрэгтэй. Мөн ноолуурын хэрэглээг

дэлгэрүүлэхийн тулд хүмүүсийг илүү идэвхжүүлэх хэрэгтэй.

Говь ХК –ний маркетингийн микро орчны судалгаа:

Бэлтгэн нийлүүлэгч

Монгол дахь ямаанны тоо толгой өсөхийн хирээр ноолууран бүтээгдэхүүний хэмжээ

өсөж байдаг ба Говь ХК нь өөрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг малчид болон

ченжүүдээр дамжуулан ноос ноолуураа авдаг. Учир нь Монголд төвлөрсөн түүхий эд

нийлүүлэгч байдаггүй ба ноос ноолуурыг бэлтгэх албаг ёсны компани гэх зүйл

байдаггүй.

~ 17 ~ Ц. Ариунболд

Page 18: маркетингийн орчны судалгаа

Маркетингийн орчны судалгаа

Маркетингийн зуучлагч

Говь ХК нь Монголдоо төдийгүй дэлхийд томоохон байр суурь эзэлдэг ба гадаад зах

зээлд 19 нэрийн дэлүүр Монголдоо нийт 16 нэрийн барааны дэлгүүртэй ба

бүтээгдэхүүн үнэтэй учир жижиглэнгийн худалдаачид бараг байдаггүй. Говь ХК ны

хувьд хуваарилалтын шууд сувгыг ашиглаж хэрэглэгчидтэй нэрийн дэлгүүрүүдээр

дамжуулан харьцдаг.

Өрсөлдөгчид

Монголд ноолуурын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг 20-иод компани байдаг. Эдгээр

компаниуд дотроос “Говь” “Алтай кашмер” “Гоёо” “ээрмэл” голлох байр суурь ,эзэлдэг ба эдгээр компаниуд өөр хоорондоо бүтээгдэхүүний чанар .борлуулалтаараа өрсөлддөг

Говь ХК

Гоёо

Алтай cashmere

~ 18 ~ Ц. Ариунболд

Page 19: маркетингийн орчны судалгаа

Маркетингийн орчны судалгаа

Гоёо cashmere

Сор Кашмер ХХК

Монгол Нэхмэл ХХК

Нэхээсгvй эдлэл ХХК

Гоёл Кашмер ХХК

Кашмер Холдинг

Хулан кашмер

Төгс кашмер зэрэг өрсөлдөгч компани их

Хэрэглэгчид

1990 оны эхээр ноолуур бол тансаг хэрэглээ байсан ба зах зээл өөрчлөгдсөнөөр хойш

хүмүүсийн тансаг хэрэглээ өөрчлөгдөж эхэлсэн. Говь ХК –ний хувьд дэлхийд хүлээн

зөвшөөрөгдсөн томоохо компани болхын хувьд хэрэглэгчидийг дотоод гадаад гэж

хуваадаг. Монголын баячуудын гангараа болсон Говь кашмерийн бүтээгдэхүүнээр

гоёдог олон орны иргэд байдаг ба тэдгээрийн ихэнх нь жуулчид болон ОХУ-ын иргэд

байдаг.

Харилцагчид

Говь ХК нь нийт 30 гаруй орны 140 компанитай хамтран ажилдаг. Говь компанийн

үйлдвэрлэл дэлхийн зах зээлд маш амжилттай нэвтэрч борлогддог учир харилцагч

байгууллагууд ихээр захиалдаг байна.

2.3 Говь ХК нийг сайжруулах боломж:

“Говь” компани зах зээлд эзэлсэн байр сууриа бататгаж бүтээгдэхүүний чанараа

сайжруулах болон гадаадын зах зээлд илүү ихээр өөрийн бүтээгдэхүүнийг экспортлох

хэрэг. Ноос, ноолуурын үйлдвэрлэл, худалдааны чиглэлдээ томоохон компаниудын тоонд

ордог Говь ХК нь зах зээлийг дангаараа эзлэж байсан цаг саяхан ч хувьчлагдсанаасаа

хойш маркетингийн оновчтой бодлого төдийлөн хэрэгжүүлж чадаагүй. Нэлээд их

хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн улсын үндсэн үйлдвэрүүдийн нэг байсан учраас нөөц

бололцоо ихтэй, хуучин гол бааз суурь сайтай. Одоогийн байдлаар “Говь” компанийн

~ 19 ~ Ц. Ариунболд

Page 20: маркетингийн орчны судалгаа

Маркетингийн орчны судалгаа

эзлэсэн өндөрлөг рүү маш олон компаниуд мацаж байгаа. Өөрийн эзлэсэн байр суурийг

хамгаалах, өндөрлөгөөсөө яаж буухгүй байх вэ гэдэгт анхаардаг. Тиймээс ч зах зээлд

өөрийн мөн чанарыг мэдрүүлсэн, хүчирхэг давуу гэдгээ бусдад харуулах алхам хийж

байгаа. Саяхан намар, өвлийн ноолууран хувцасны коллекциар үзэсгэлэн зохион

байгуулсан. “Говь” хамгаалалтын стратегид шилжсэнээр бусад компани маркетингийн

бодлогоо хэрэгжүүлсэний дараа зах зээлд шинэлэг бүтээгдэхүүн гаргадаг. Үүний илрэл нь

жишээлбэл үйлвэрийн дэлгүүрээ сүүлд нээсэн явдал. Энэ тохиолдолд маркетингийн

зардал харьцангүй бага гарна. Ихэнх удирдагч нар өндөрлөгрүү гарах хэцүү гэдэг харин

эсрэгээрээ өндөрлөгийг эзлэх нь амархан харин өндөрлөгөө хамгаалах хэцүү гэж хэлмээр

байна. Ноолуурын зах зээлд хөрөнгө оруулж буй гадныхан энэ чиглэлээр Монголд аль

компани нэр хүндтэй байгаа юм бэ гэдгийг илүү сонирхдог. Нэр хүндтэй компаниудтай л

хамтрахыг хүсдэг. Тиймээс ноолуурын салбарын өрсөлдөгчид зах зээлд илүү сайн

ажиллаж, нэр хүндээ сэргээх ёстой. Гэхдээ гадаад зах зээлд нэр хүндээ өсгөн,

бүтээгдэхүүнээ гаргахад ч давхар анхаарах хэрэгтэй. Монголын ноолуурын жилдээ зах

зээлд 20 тэрбум төгрөг эргэлддэг. 20 тэрбумын дийлэнхи хэсгийг “Говь” компани эзлэдэг.

Гаднын жуулчид ихэнхи орлогыг оруулдаг. Соц нийгмийн үеийн ноолуурын зах зээлийн

өрсөлдөөн хэвээр байгаа. Маркетингийн бодлогын гол нь бүтээгдэхүүний чанар болон нэр

хүндийг нэмэгдүүлэх тал дээр ажиллагааг эрчимжүүлэх ёстой. Шинэлэг үйлчилгээг бий

болгох, үйлдвэрийн болон нэрийн дэлгүүрийн тохижилтыг сайжруулах, үнийн

урамшууллын аргуудыг ашиглах, үзэсгэлэн худалдааг зохион байгуулах, бүтээгдэхүүний

каталоги хийх зэрэг ажлууд илүү тохиромжтой байдаг.

3. Дүгнэлт

Энэхүү судалгаанаас үзэхэд Говь ХК нь байнгын хэрэглэгчээ алдахгүй байх мөн шинэ

хэрэглэгчдийг өөртөө татах шаардлагатай. Мөн Говь ХК нь өөрийн бүтээгдэхүүнийг

хэтэрхий үнэтэй зах зээлд гаргадаг учир Монголын дийлэнх иргэд худалдан авах

чадваргүй байдаг. Иймд тэдгээр иргэдэд зориулсан арай хямд бүтээгдэхүүнийг зах зээлд

гаргаж чадвал үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сонирхолтой иргэд маш их тул амжилттай

борлогдох бүрэн боломжтой. Үүний тулд судалгааг маш эрчимтэй явуулж хэрэглэгчидийг

~ 20 ~ Ц. Ариунболд

Page 21: маркетингийн орчны судалгаа

Маркетингийн орчны судалгаа

судалгааг авах хэрэгтэй хэмээн үзэж байна. Говь ХК-ний хувьд гадаадад өөрийн

бүтээгдэхүүнийг таниулж чадсан нь маш их амжилт бөгөөд энэ нэр хүндээ алдалгүй

чанартай бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд дэлгэрүүлэх хэрэгтэй.

4. Ном зүй

Г. Бизьяа “ Маркетинг ” Улаанбаатар хот 2006 он

Л. Бурмаа “ Маркетинг ” Улаанбаатар хот 2008 он

С. Түвшинзаяа “ Маркетинг ” Улаанбаатар хот 2004 он

Я. Отгонсүрэн “ Маркетингийн удирдлага ” Улаанбаатар хот 2011 он

~ 21 ~ Ц. Ариунболд

Page 22: маркетингийн орчны судалгаа

Маркетингийн орчны судалгаа

Д. Төмөрбат “ Олон улсын маркетинг ” Улаанбаатар хот 2009 он

Д. Авирмэд “ Олон улсын маркетинг ” Улаанбаатар хот 2013 он

.

5.аХавсралт

SWOT шинжилгээ

Давуу тал (Strength)

~ 22 ~ Ц. Ариунболд

Page 23: маркетингийн орчны судалгаа

Маркетингийн орчны судалгаа

Японы техник технологиор үйл ажиллагаагаа эхлүүлж Итали болон Германы

технологийг сүүлд нэвтрүүлсэн.

Монголын ноос ноолуурын салбарын анхдагч

Ямааны 100% ноолуур, тэмээний ноос, сарлагийн хѳѳврѳѳр бүтээгдэхүүн

үйлчилгээгээ хийдэг.

Ноолуур нь жирийн ноосноос 8 дахин дулаан бѳгѳѳд 7 дахин зѳѳлѳн.

Түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэдэг Монгол дахь цор ганц

үйлдвэр

Дотоодын зах зээлийн 50%-ийг дангаараа эзэлдэг

Бүтээгдэхүүн маш удаан эдэлгээтэй

Олон улсын стандарт ISO-9000 тэмдэгтийг үе шаттайгаар нэвтрүүлж Олон улсын

чанарын цом болон гэрчилгээг Монгол улсаас анх удаа авсан.

Сул тал (Weakness)

Бараа бүтээгдэхүүн нь хэтэрхий үнэтэй

Хуваарилалтын сувгийг бүрэн ашиглаж чаддаггүй

Хэрэглэгчийн судалгааг сайн хийж чаддаггүй

Монгол хэрэглэгчидээс илүү гадаадын хэрэглэгчдэд борлуулах эрмэлзэлтэй

Бүтээгдэхүүн нь чанар сайтай болов ч загвар муу гэж хүмүүс үздэг.

Түүхий эдээс хол байрлалтай тул тээвэрлэлтийн зардал өндөр байдаг.

Хөдөө орон нутаг дахь салбарын тоо бага.

Боломж (Opportunity)

Ноолуурын зах зээлд Монополь болох боломжтой

Нөөцийг бэлтгэж буй Монгол орон нь мал аж ахуйн бүс нутаг

~ 23 ~ Ц. Ариунболд

Page 24: маркетингийн орчны судалгаа

Маркетингийн орчны судалгаа

Дотоодын болон гадаадын үйлдвэрлэл болон борлуулалтыг өргөжүүлэх

боломжтой.

Дотоод менежментийн бодлого сайн учир цаашид тасралтгүй оршин тогтнох

боломжтой.

Аюул занал (Threat)

Байгууллагын хувь заяа хувьцаа эзэмшигчдийн үйлдлээс шалтгаалан буруугаар

эргэж болзошгүй

Олон улс дахь зах зээлийн байрь сууриа алдах эрсдэлтэй

Хэт олон шат дамжлага бүхий үйлдвэрүүдээс болж зардал нэмэгдэх аюултай

Нэмэлт мэдээлэл

Ноос, ноолуурын салбар бол Монголын нэлээд чухал салбарын нэг юм. Хэрэглэгчид

бодож магадгүй ийм жижиг зах зээл дээр ноос, ноолуурын үйлдвэрлэгчид ийм олон байх

~ 24 ~ Ц. Ариунболд

Page 25: маркетингийн орчны судалгаа

Маркетингийн орчны судалгаа

хэрэг байна уу ? Дотоод зах зээлийг булаацалдах хэрэг юу байгаам бэ? Дэлхий гэж том зах

зээл байна шдээ гэж. Энэ нь 2 талтай гэж ойлгож болно. Нэгдүгээрт хэрэглэгчидийн хувьд

олон компани байх тусам сонголт ихтэй, хоёрдугаарт гадаад зах зээл дээр өрсөлдөөнд

орохын тулд дотоод зах зээл дээр нэр хүндтэй байх хэрэгтэй болдог. Гадаадын компаниуд

хамтрагчаа сонгохын тулд хэн ч мэдэхгүй нэг компанитай харьцсанаас харин дотооддоо

нэр хүндтэй хэрэглэгчид мэддэг компанитай харьцах нь илүү дээр байдаг. Тэгэхээр зах

зээлийн жижиг гэж голох биш харин яаж түүнийг эзлэх талаар бодох хэрэгтэй. Дотоод зах

зээл маань гадаад зах зээл дээр гарах анхны гишгүүр юм. Иймээс л компаниуд дотоод зах

зээлийг эзлэх сонирхолтой байдаг.Энэ салбарын өрсөлдөөн намар, өвөл идэвхждэг. Зах

зээлд улирлын чанартайгаар тулаан хийдгээрээ онцлог. Одоо ноолуурын компаниудын

хоорондох өрсөлдөөн ид хүчээ авч, олон шинэ компани гарч ирж байгаа. Тиймээс ч шинэ

бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зар сурталчилгаа хийн, урамшуулал зарлаж эхэллээ.

Монголын ноолуурын компаниудын бүтээгдэхүүн чанарын хувьд бол ив ижил. Харин

загварын хувьд ялгаатай. Загвараар “Алтай кашмир”, “Гоёо”, “Говь”, дараа нь “Ээрмэл”

орно. Будаг болон боловсруулалтын хувьд өөр байдаг. Хэрэглэгчиддээ гэж хэлэхэд 100

хувийн цэвэр ноолуураар хийсэн хувцас бөөсөрдөг. Харин торгоны холио болон өөр зүйл

хольсон ноолуур бөөсрөхгүй. Хятадаас торгоны хольцтой ноолууран бүтээгдэхүүн

импортоор их орж ирж байгаа. Торгоны холиог хийснээр бүтээгдэхүүний өртөг хямдардаг.

Тиймээс зах зээлд хямд үнээр зарагддаг. Одоогийн байдлаар “Говь” компани торгоны

хольцтой ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Торгоны хольц оруулах нь

дотоодын чанартай ноолуурын нэр хүндийг бууруулах сөрөг талтай. Дэлхийн зах зээл

дэхь ноолууран бүтээгдэхүүний загварын чиг хандлага, өнгөнөөс Монголын компаниуд

хоцордоггүй. Монголчууд хуваарилалтын сувгаа зөв зохион байгуулж чаддаггүй. Тиймээс

олон улсын зах зээлд дээд зэргийн чанартайд тооцогддоггүй.

“Говь”компанийн хамгаалах стратеги

“Говь” компани зах зээлд эзэлсэн байр сууриа хамгаалах стратеги баримталдаг. Ноос,

~ 25 ~ Ц. Ариунболд

Page 26: маркетингийн орчны судалгаа

Маркетингийн орчны судалгаа

ноолуурын үйлдвэрлэл, худалдааны чиглэлдээ томоохон компаниудын тоонд орно. Зах

зээлийг дангаараа эзлэж байсан цаг саяхан ч хувьчлагдсанаасаа хойш маркетингийн

оновчтой бодлого төдийлөн хэрэгжүүлж чадаагүй. Нэлээд их хэмжээний хөрөнгө оруулалт

хийсэн улсын үндсэн үйлдвэрүүдийн нэг байсан учраас нөөц бололцоо ихтэй, хуучин гол

бааз суурь сайтай. Одоогийн байдлаар “Говь” компанийн эзлэсэн өндөрлөг рүү маш олон

компаниуд мацаж байгаа. Өөрийн эзлэсэн байр суурийг хамгаалах, өндөрлөгөөсөө яаж

буухгүй байх вэ гэдэгт анхаардаг. Тиймээс ч зах зээлд өөрийн мөн чанарыг мэдрүүлсэн,

хүчирхэг давуу гэдгээ бусдад харуулах алхам хийж байгаа. Саяхан намар, өвлийн

ноолууран хувцасны коллекциар үзэсгэлэн зохион байгуулсан. “Говь” хамгаалалтын

стратегид шилжсэнээр бусад компани маркетингийн бодлогоо хэрэгжүүлсэний дараа зах

зээлд шинэлэг бүтээгдэхүүн гаргадаг. Үүний илрэл нь жишээлбэл үйлвэрийн дэлгүүрээ

сүүлд нээсэн явдал. Энэ тохиолдолд маркетингийн зардал харьцангүй бага гарна. Ихэнх

удирдагч нар өндөрлөгрүү гарах хэцүү гэдэг харин эсрэгээрээ өндөрлөгийг эзлэх нь

амархан харин өндөрлөгөө хамгаалах хэцүү гэж хэлмээр байна.

“Говь” компанийн давуу болон сул тал

“Говь” компани зах зээлд өндөр байр суурь эзлэж байсан. Хүчтэй компани. Одоогийн зах

зээлд өөрийн байр суурийг улам баталгаажуулах боломж байгаа боловч нарийн аргачлал

боловсруулж чаддаггүй. Хуучин нэр хүндээрээ явж байгаа. Шинэлэг арга хэмжээг

төдийлөн хэрэгжүүлдэггүй. Дотоодын зах зээлийг орхигдуулж байгаа сул талтай. Нэр

хүндээ хадгалж маркетингаа бататгаж чаддаггүй. Идэвхижүүлэлтийн бодлого муу.

Хувьчлалд орсноор “Говь” компани нэр хүндээ алдаагүй. Ингэснээр удирдлагын зардлаа

бууруулж, өөрсдийн алхамуудыг хийх боломжтой болсон. Үйлдвэрийн дэлгүүрээ нээсэн,

Италиас шинэ технологи оруулж ирсэн гээд давуу талууд байгаа.

~ 26 ~ Ц. Ариунболд