Багийн шинэ гишүүний гарын авлага

7
Нью Медиа Групп | Хүний нөөцийн хэлтсийн бодлогын баримт бичиг №004 Багийн шинэ гишүүний гарын авлага | 2014 004. БАГИЙН ШИНЭ ГИШҮҮНИЙ ГАРЫН АВЛАГА Боловсруулсан: Жамсранжавын Лувсандорж Сургалт хөгжил хариуцсан Дэд ерөнхийлөгч, Нью Медиа Групп Огноо: 2014.03.11 Сайн уу, Нью Медиа гэр бүлийн гишүүн болсон танд баяр хүргье. Компанийнхаа үйл ажиллагаатай танилцаж, хамт олонтойгоо нэг баг болж амжилттай ажиллахад туслах гарын авлагыг танд хүргэж байна. АГУУЛГА 1. Бид хэн бэ 2. Алсын хараа 3. Эрхэм зорилго 4. Үнэт зүйл 5. Бидний бүтээл 6. Бүтэц зохион байгуулалт 7. Хэлтэс, баг 8. Хүн төвтэй хүний нөөцийн бодлого 9. Байгууллагын соёл 10. Компанийн арга хэмжээ 11. Бидний багаж 12. Бид таниас юу хүсдэг вэ 13. Холбоос 1. БИД ХЭН БЭ Нью Медиа групп нь 2010 оны 6 сард Нью Медиа Маркетинг Аженси нэртэйгээр байгуулагдсан. Маркетинг, крейтив, технологийн салбартаа тэргүүлэгч маркетинг, бизнесийн зөвлөх компани юм. Харилцагч байгууллагуудынхаа зовлонг сонсож, талуудын туршлага, мэдээлэлд үндэслэн маркетингийн гол бодлогыг нь томъёолдог. Шаардлагатай бол тухайн салбарын мэргэшсэн судлаачидтай хамтран хийсэн нарийвчилсан судалгаанд үндэслэн маркетинг, брэндинг төлөвлөгөө боловсруулж, төлөвлөгөөний дагуу гүйцэтгэлийн ажлууд болох крейтив, програмчлал, ПР, медиа ажлуудыг хийж гүйцэтгэдэг. 2014 онд олон улсын хэмжээний маркетинг агентлаг болох зорилготой ажиллаж байна. Мөн програмчлалд суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлж зах зээл дээр гаргадаг. Компанийн дотоод удирдлагын хувьд “Хүн төвтэй бизнес”, “Үр дүнд суурилсан ажлын орчин” бодлогыг баримтлан ажилладаг. Бид нийгэмд тулгарч байгаа асуудлуудыг бүтээлч, шинэлэг арга замаар шийдвэрлэхийг зорьж ажилладаг нийгэмд ээлтэй бизнес эрхлэгч компани юм. Бид Азийн анхны Би корпораци батламжит компани (B corp). Дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж буй дан ганц ашгийн төлөө бус, үйл ажиллагаагаараа нийгэмдээ сайн үйлсийг түгээдэг ажил үйлсээрээ бусдаас онцгой ялгарч буйг 1

Upload: mend-orshikh-amartaivan

Post on 12-Apr-2017

317 views

Category:

Business


8 download

TRANSCRIPT

Page 1: Багийн шинэ гишүүний гарын авлага

Нью Медиа Групп | Хүний нөөцийн хэлтсийн бодлогын баримт бичиг 004

Багийн шинэ гишүүний гарын авлага | 2014

004. БАГИЙН ШИНЭ ГИШҮҮНИЙ ГАРЫН АВЛАГА

Боловсруулсан: Жамсранжавын Лувсандорж Сургалт хөгжил хариуцсан Дэд ерөнхийлөгч, Нью Медиа Групп Огноо: 2014.03.11

Сайн уу, Нью Медиа гэр бүлийн гишүүн болсон танд баяр хүргье. Компанийнхаа үйл ажиллагаатай танилцаж, хамт олонтойгоо нэг баг болж амжилттай ажиллахад туслах гарын авлагыг танд хүргэж байна. АГУУЛГА 1. Бид хэн бэ 2. Алсын хараа 3. Эрхэм зорилго 4. Үнэт зүйл 5. Бидний бүтээл 6. Бүтэц зохион байгуулалт 7. Хэлтэс, баг 8. Хүн төвтэй хүний нөөцийн бодлого 9. Байгууллагын соёл 10. Компанийн арга хэмжээ 11. Бидний багаж 12. Бид таниас юу хүсдэг вэ 13. Холбоос

1. БИД ХЭН БЭ Нью Медиа групп нь 2010 оны 6 сард Нью Медиа Маркетинг Аженси нэртэйгээр

байгуулагдсан. Маркетинг, крейтив, технологийн салбартаа тэргүүлэгч маркетинг, бизнесийн зөвлөх компани юм. Харилцагч байгууллагуудынхаа зовлонг сонсож, талуудын туршлага, мэдээлэлд үндэслэн маркетингийн гол бодлогыг нь томъёолдог. Шаардлагатай бол тухайн салбарын мэргэшсэн судлаачидтай хамтран хийсэн нарийвчилсан судалгаанд үндэслэн маркетинг, брэндинг төлөвлөгөө боловсруулж, төлөвлөгөөний дагуу гүйцэтгэлийн ажлууд болох крейтив, програмчлал, ПР, медиа ажлуудыг хийж гүйцэтгэдэг. 2014 онд олон улсын хэмжээний маркетинг агентлаг болох зорилготой ажиллаж байна. Мөн програмчлалд суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлж зах зээл дээр гаргадаг. Компанийн дотоод удирдлагын хувьд “Хүн төвтэй бизнес”, “Үр дүнд суурилсан ажлын орчин” бодлогыг баримтлан ажилладаг. Бид нийгэмд тулгарч байгаа асуудлуудыг бүтээлч, шинэлэг арга замаар шийдвэрлэхийг зорьж ажилладаг нийгэмд ээлтэй бизнес эрхлэгч компани юм.

Бид Азийн анхны Би корпораци батламжит компани (B corp). Дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж буй дан ганц ашгийн төлөө бус, үйл ажиллагаагаараа нийгэмдээ сайн үйлсийг түгээдэг ажил үйлсээрээ бусдаас онцгой ялгарч буйг

1

Page 2: Багийн шинэ гишүүний гарын авлага

Нью Медиа Групп | Хүний нөөцийн хэлтсийн бодлогын баримт бичиг 004

Багийн шинэ гишүүний гарын авлага | 2014

батламжилан олгосон юм. Бид Даяар мөрдөх бизнес андгайд нэгдсэн хамт олон. Бидний удирдан

чиглүүлэх байгууллага хувь хүний ганцаараа бүтээж үл чадах үнэт зүйлсийг хамт олны хүчээр нөөц бололцоогоо ашиглан бий болгож, илүү сайн сайхныг дэмжин ажиллах болно.

2. АЛСЫН ХАРАА Нийгэмд ээлтэй бизнес эрхлэгч жишиг компани болно.

3. ЭРХЭМ ЗОРИЛГО

Мэдлэгт суурилсан бизнесийг хөгжүүлж, дэвшилтэт технологийн боломжийг үндэсний хөгжилд зориулна.

4. ҮНЭТ ЗҮЙЛ 1. НЭГ ГЭР БҮЛ: Нэг мөрөөдөл дор ахан дүүс болж, эвлэлдэн нэгдэж, ялгаварлалгүй

нэгэн гэр бүлийг цогцлооно; 2. ХУВЬ ХҮНИЙ БРЭНД: Өөрийн давтагдашгүй авъяас чадварыг нээж, хүсэл

тэмүүллээ тунхаглана; 3. ЭРХЭМСЭГ БАЙДАЛ: Өдөр бүр өөрийнхөө амьдралын тоосгыг өрж буйгаа санаж,

бүх зүйлд чин сэтгэлээсээ хандана; 4. БАГИЙН ТОГЛОЛТ: Багийнхаа мөрөөдлөөр өөрийн замналаа бүтээж гайхамшигт

багийн тоглолтыг үзүүлнэ; 5. БҮТЭЭЛЧ АМЬДРАЛ: Хором бүрт шинэ мэдрэмж, сэтгэмжээр жигүүрлэн

бусадтайгаа мэдээллээ хуваалцаж эрин үеэсээ давуулж бүтээнэ; 6. ИТГЭЛЦЭЛ: Хэн нэгэнд өгсөн итгэлээ үргэлж хадгалж, алдахгүй байх 7. АЖИЛ БОЛ АЖИЛ: Ажил биднийг голохоос, бид ажилыг голохгүй. 8. ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖ: Харилцагчийнхаа бизнесийг хамтран

хөгжүүлж, амжилтанд хүртэл нь хамт байж, зөвхөн сайн туршлагыг үлдээнэ; 9. СУРАЛЦАГЧ ХАНДЛАГА: Эцэг өвгөд, энэ үеийн мэргэдийн мэдлэг туршлагаас

суралцаж, үргэлж суралцан хөгжинө; 10. ХҮН ТӨВТЭЙ БИЗНЕС: Мэдлэгт суурилсан ухаалаг агуулгатай бизнесийг дэмжиж

хүн төрөлхтний амьдралын чанарыг сайжруулах хүн төвтэй бизнесийг эрхэмлэнэ.

5. БИДНИЙ БҮТЭЭЛ Мэдээллийн технологийн шийдэл нь бизнесийн тархи­ хурдасгуур болж буй цаг

үеийн энэ шаардлагатай уялдуулан дараах бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэн зах зээл дээр гаргаад байна.

ГЭРЭГЭ http://gerege.agency Цахим ертөнцөд нэр төрийн баталгаа, маркетинг, харилцааны өдөр тутмын багаж

хэрэгсэл болж үргэлж шинэчлэгдэн хөгжих дэвшилтэт технологид суурилсан Цахим Хуудсын Цогц Шийдэл. Одоогоор Гэрэгэ клоуд систем дээр 250 цогц цахим хуудсыг бүтээгээд байна.

2

Page 3: Багийн шинэ гишүүний гарын авлага

Нью Медиа Групп | Хүний нөөцийн хэлтсийн бодлогын баримт бичиг 004

Багийн шинэ гишүүний гарын авлага | 2014

ЭРХЭТ https://erkhet.biz

Орон зай, цаг хугацааны хязгаарлалтгүйгээр нягтлан бодох бүртгэлээ хөтлөх, тайлан шинжилгээ хийх чадамжтай үргэлж шинэчлэгдэн хөгжих дэвшилтэт технологид суурилсан Эрхэт Онлайн Санхүүгийн Програм. Одоогоор 500 гаруй хэрэглэгч програмыг ашиглаж байна. 2014 онд монгол хүмүүсийн дэвшилтэт хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор уг програмаа төлбөргүй ашиглуулж байна.

МАЗААЛАЙ http://mazaalai.biz Байгууллагын соёл, ажлын орчин, хүний нөөцийн бодлогыг олон нийтэд

танилцуулж ажил олгогч, ажил хайгчийн гүүр болох Мазаалай Ажлын Байрны Програм. Уг програм нь монголын бизнесийн соёлыг нэг шат ахиулж, компаниудад нээлттэй бодлого барих боломжийг олгож чадсан юм.

ХАНЛИГ http://khanlig.biz Байгууллагуудын дотоод мэдээ мэдээллийг шуурхай удирдан мэдээллийн

алдагдалгүй болгож ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг зохион байгуулж хянах, үр дүнг хэлэлцэх Ханлиг Цахим Хуралдай. 6. БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

7. ХЭЛТЭС, БАГ

3

Page 4: Багийн шинэ гишүүний гарын авлага

Нью Медиа Групп | Хүний нөөцийн хэлтсийн бодлогын баримт бичиг 004

Багийн шинэ гишүүний гарын авлага | 2014

Крейтив хэлтэс Харилцагч компанийн имиж бүрдүүлэлтийг боловсруулж бүтээгдэхүүн

үйлчилгээний дизайны шийдэл, брэнд хөгжүүлэлт, график дизайн, мэргэжлийн фото, видео анимайшн үйлчилгээг үзүүлж брэнд болон компанийн дүр төрхийг дахин давтагдашгүйгээр урлан бүтээх үйлчилгээг үзүүлдэг.

Технологийн хэлтэс Харилцагчидын цахим систем хөгжүүлэлт, хэрэглэгчтэй харилцах удирдлагын

систем зэрэг шаардлагатай програм хангамж боловсруулдаг. Дэвшилтэт технологи, үүлэн системийн ухаалаг шийдлүүд бизнесийн өдөр тутмын туслагч байж чаддаг. Гэрэгэ төслийн баг

Цахим хуудас бүтээлгэх захиалгын дагуу хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага, технологийн хөгжлийн хандлагатай уялдсан цахим хуудсыг бүтээх ажлыг удирдаж ажилладаг.

Эрхэт төслийн баг Эрхэт онлайн санхүүгийн програмын хэрэглээг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн

боловсрол олгох, борлуулах, програмыг нэвтрүүлэх, сайжруулан хөгжүүлэх үйл ажиллагааг удирдаж ажилладаг.

Мазаалай төслийн баг Мазаалай ажлын байрны програмын давуу талыг компаниудын маркетинг, хүний

нөөцийн албадад ойлгуулж, компанийн имиж бүрдүүлэлтийн фото, видео ажлыг гүйцэтгэж байгууллагын соёл, хүний нөөцийн бодлогыг ажил хайгчидад хүргэдэг програмын борлуулалт, хөгжүүлэлтийг удирдан ажилладаг.

8. ХҮН ТӨВТӨЙ ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО Үр дүнд суурилсан ажлын орчин

Багийн гишүүний цагийг бүртгэж, хянаж цагдахгүйгээр зөвхөн бүтээмж, үр дүнгээр хэмжидэг. Хүн өөрийнхөө хүссэн орчинд, цаг хугацаандаа ажиллах боломжийг олгож хувь хүний амьдралын хэв маяг, ажиллах арга барилыг бид хүндэтгэдэг.

Зэрэглэл ба бүтээмжит цагийн үнэлгээний систем ЗБЦҮС нь “Үр дүнд суурилсан ажлын орчин” үзэл санаан дээр суурилсан, багийн

гишүүний цалин урамшуулал нь ажил дээр өнгөрүүлсэн цаг хугацаа ба албан тушаалаас хамаарах биш зөвхөн бүтээмж, ур чадвараас хамааран бодитоор үнэлүүлэх, өөрийн зэрэглэл, карьерийг өсгөх шударга тогтолцоо юм. Мөн багийн гишүүнийг хэн нэгний сэтгэл хөдлөлөөр дүгнэх биш харин тодорхой аргаар зөв хэмжих, тоглоомын дүрмийг хүн бүрт нээлттэй энгийн болгоход оршино.

4

Page 5: Багийн шинэ гишүүний гарын авлага

Нью Медиа Групп | Хүний нөөцийн хэлтсийн бодлогын баримт бичиг 004

Багийн шинэ гишүүний гарын авлага | 2014

Амь насны даатгал Бид байгууллагын гишүүн бүрээ амь насны даатгалд хамруулдаг. Багийн гишүүн

бүр бидний хамгийн үнэт зүйл учир хүний амьдралд тохиолдож болох гэнэтийн эрсдэлийг хамтдаа даван туулах зорилгоор энэхүү “Амьдралын даатгал”­ыг сонгож нийт хамт олноо даатгуулсан.

Хувьцаа эзэмших эрх Гурваас дээш жил ажиллаж өөрийнхөө чадварыг бүрэн дайчлан хөгжүүлж,

өөрийнөө болон компанийнхаа хөгжилд хувь нэмэр оруулсан үнэ цэнэтэй гишүүддээ компанийн хувьцаа эзэмших эрхийг санал болгодог. Ингэснээр хамтын компаниа байгуулж урт хугацаанд хамтран ажиллах боломжийг олгодог.

9. БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ

Санаж явах үг ХҮСЭН ХҮЛЭЭДЭГ ӨӨРЧЛӨЛТ НЬ БИД ӨӨРСДӨӨ БАЙНА Дасгалжуулагчийн систем

Шинэ багийн гишүүнийг дасан зохицлын хугацаанд чиглүүлж, зөвлөж ажиллах нэг хүнийг томилж өгдөг. Тухайн хүнийг дасгалжуулагч гэж нэрлэнэ. Дасгалжуулагч нь 3 сарын турш багийн шинэ гишүүний асуултанд хариулж, чиглүүлж, сурч мэдэхийг хүссэн зүйлийг нь тухай бүрт нь зааж зөвлөх үүрэгтэй. Дасгалжигч алдаа гаргасан тохиолдолд ганцаарчилж уулзаж алдааг нь ойлгуулах, алдааг нь засаж өгнө.

Үнэт зүйлийн өдөр Сар бүрийн эхний Бямба гарагт зохион байгуулдаг. Багаараа хөгжөөнт тоглоом,

тэмцээнээр өрсөлдөхөөс гадна, тухайн сард манлайлан ажилласан шилдэг багийн гишүүнийг тодруулж туршлагаас нь хуваалцан, урам хайрладаг. Түүнчлэн компанийхаа үнэт зүйл, цаашдын үйл ажиллагааны тухай ярилцаж алсын хараагаа нэг чигт төвлөрүүлдэг. Оффист бус өөр орчинд нэг нэгнийгээ таних, илүү сайн ойлгох, нягтрах боломжийг бүрдүүлж өгдөг.

Хамтын хөгжлийн цаг Хамт олондоо өөрийн мэдлэг ур чадварыг хуваалцаж өөрийгөө илэрхийлэх, илтгэх,

сургах чадвараа хөгжүүлж, хамтдаа тасралтгүй суралцан хөгжих дотоод сургалтын тогтолцоог бий болгох зорилготой юм.

10. КОМПАНИЙН АРГА ХЭМЖЭЭ Хавар 2 сар Өнөр бүл арга хэмжээ. Цагаан сарын золголт. Багийн гишүүдийн ар тал болж ажилладаг гэр бүлийнхэн хамтдаа цуглаж үр хүүхдийн хийж байгаа ажил төрлийг мэдэлцэхэд чиглэнэ. Хавар 3 сар Шоудах уу арга хэмжээ. Март, цэргийн баярыг хамтатгасан шоу. Ямар ч ажил

5

Page 6: Багийн шинэ гишүүний гарын авлага

Нью Медиа Групп | Хүний нөөцийн хэлтсийн бодлогын баримт бичиг 004

Багийн шинэ гишүүний гарын авлага | 2014

байхгүй. Зүгээр л шоу. Зун 6 сар Зуны адал явдалт аялал. Зуныг зугаатай эхлүүлж шинэ сорилтыг даван туулна. Компанийн төрсөн өдөр. Зун 7 сар Нэгдсэн амралт. 7­р сарын 10­ны өдрөөс 07­р сарын 31 сард ажлын ачаалал бага үеэр хамт олноороо сайхан амарч авдаг үе. Намар 9 сар Нью Медиа олимп. Спортын нэгдсэн арга хэмжээ зохион байгуулснаар зуны унтаа байдлаас сэрж намрын их ажилдаа өөрсдийгөө бэлдэнэ Намар 10 сар Харилцагчийн баяр (компанийн төрсөн өдөр). Жилийн ажлын амжилтыг харилцагчидаараа үнэлүүлж, тэдний санал, сэтгэгдэлийг сонсож, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, шинэ оны хамтын ажиллагааны эхлэлийг тавих өдөр Өвөл 12 сар Авъяаслаг Нью Медиачууд. Шинэ жилийн урлагийн үзлэг. Урлагийн авъяасаараа хамт олондоо бэлэг барихаас гадна оны шилдэгээ тодруулна

11. БИДНИЙ БАГАЖ ХЭРЭГСЭЛ Gmail.com Байгууллагын группд өөрийн дансыг нээлгэнэ. Е­майл нь байгууллагын дотоод харилцааны болон хэрэглэгчтэй харилцах чухал хэрэгсэл юм. Trello.com Өөрийн gmail дансыг ашиглан бүтгүүлнэ. Захиалагчийн болон дотоод ажлуудыг удирдах, өдөр тутмын явцийг хянах, ажил удирдсан түүхийг харах төслийн удирдлагын онлайн систем юм. http://www.youtube.com/watch?v=fzE5ctYNwvg Dropbox.com Өөрийн gmail дансыг ашиглан бүртгүүлнэ. Багийн гишүүдтэй онлайн орчинд файл хуваалцах, архивлах зорилготой үүлэн систем юм. Zurmo.com Харилцагч байгууллага болон хэрэглэгчтэй харилцсан түүх, контактыг бичиж үлдээх зорилготой бүртгэлийн систем юм.

12. БИД ТАНИАС ЮУ ХҮСЭХ ВЭ? 1. Бид өөрсдийн зорилгын төлөө бүх хүчээрээ ажиллаж чадна; 2. Бид салбартаа хамгийн шилдэг нь болох тэмүүлэлтэй; 3. Бид хамт олноо бүрэн дүүрэн мэднэ; 4. Бид мэдэхгүй, чадахгүй зүйлээ шударгаар хэлж асууж тодруулдаг; 5. Бид багийн гишүүддээ мэдлэг, чадвараа үргэлж хуваалцдаг; 6. Бид үүрэг, хариуцлагаа ухамсарлаж хэлсэн үг, хийсэн үйлдээ эзэн болдог; 7. Бид үнэнийг тунхаглаж, худал хуурмагыг нүүрэлдүүлнэ; 8. Бид шинийг санаачлагч, шилдэгийг бүтээгч байна; 9. Бид эхлэсэн зүйлийнхээ эцсийг үздэг;

13. ХОЛБООС http://thenewmediagroup.co http://twitter.com/NMGteam http://facebook.com/NMGteam

6

Page 7: Багийн шинэ гишүүний гарын авлага

Нью Медиа Групп | Хүний нөөцийн хэлтсийн бодлогын баримт бичиг 004

Багийн шинэ гишүүний гарын авлага | 2014

http://youtube.com/NMMAteam http://linkedin.com/company/the­new­media­group

7