Хөдөлмөрийн дотоод журам

10
“ЭН ЭМ ЭМ ЭЙ” ХХК ний ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ 2013/08/13 ний 35/13 тоот тушаалын хавсралт 1. “ЭН ЭМ ЭМ ЭЙ” ХХК ИЙН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ Агуулга: 1. Нийтлэг үндэслэл 2 2. Удирдлага, зохион байгуулалт 2 3. Төлөвлөгөө, тайлан 3 4. Ажлын дотоод зохион байгуулалт 3 5. Шинээр багийн гишүүн шалгаруулж ажилд авах, ажлаас чөлөөлөх 4 6. Ажил амралтын цаг 6 7. Цалин хөлс, шагнал урамшуулал, чөлөө, ээлжийн амралт олгох 6 8. Ажил олгогчийн эрх, үүрэг 7 9. Багийн гишүүдийн эрх үүрэг 9 10. Хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага 10 1

Upload: mend-orshikh-amartaivan

Post on 12-Apr-2017

725 views

Category:

Business


2 download

TRANSCRIPT

Page 1: Хөдөлмөрийн дотоод журам

“ЭН ЭМ ЭМ ЭЙ” ХХК­ ний  ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ  

 2013/08/13 ­ ний  35/13 тоот тушаалын хавсралт 1. 

 

“ЭН ЭМ ЭМ ЭЙ” ХХК­ ИЙН   

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ 

 

 

Агуулга: 

1. Нийтлэг үндэслэл 2 

2. Удирдлага, зохион байгуулалт 2 

3. Төлөвлөгөө, тайлан 3 

4. Ажлын дотоод зохион байгуулалт 3 

5. Шинээр багийн гишүүн шалгаруулж ажилд авах, ажлаас чөлөөлөх 4 

6. Ажил амралтын цаг 6 

7. Цалин хөлс, шагнал урамшуулал, чөлөө, ээлжийн амралт олгох  6  

8. Ажил олгогчийн эрх, үүрэг 7 

9. Багийн гишүүдийн эрх үүрэг 9 

10. Хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага 10 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Page 2: Хөдөлмөрийн дотоод журам

“ЭН ЭМ ЭМ ЭЙ” ХХК­ ний  ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ  

 2013/08/13 ­ ний  35/13 тоот тушаалын хавсралт 1. 

 

Ерөнхий захирлын 2013 оны 08 сарын  

31­ний өдрийн 35/13 тоот тушаалын хавсралт 1  

 ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ 

 Нэг. Нийтлэг үндэслэл 

1.1. “Эн Эм Эм Эй” ХХК­ийн дотоод журам /цаашид “дотоод журам” гэх/­ ын зорилго нь                             

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг удирдлага                   

болгон тус компанийн ажилтануудын /цаашид “багийн гишүүн” гэх/ хөдөлмөр                 

зохион байгуулалт, түүнтэй холбоотой бусад харилцааг зохицуулж ажил олгогч                 

болон ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тогтооход оршино. Ажлын үр өгөөжийг                   

дээшлүүлж, хамт олны хөдөлмөрийн сахилгыг тогтооход энэхүү дотоод журмыг                 

баримтлав. Дотоод журмын биелэлтэнд Ерөнхий захирал, удирдах зөвлөл, хүний                 

нөөцийн хэлтэс, менежментийн баг, төслийн менежерүүд хяналт тавина. 

1.2. Энэхүү дотоод журам нь багийнн гишүүн бүрийн хөдөлмөрийг оновтой зохион                   

байгуулах, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, ажил үйлчилгээний чанар, бүтээмж                   

дээшлүүлэх, тав тухтай, сэтгэл хангалуун ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн                 

бөгөөд хамтын хүчээр зорилгодоо хүрч, ололт амжилтаа бататгахын тулд нийтээр                   

дагаж мөрдөх бидний дүрэм байх болно. 

1.3. Дотоод журам нь тус компанийн үйл ажиллагааны хүрээнд хөдөлмөрийн харилцаанд                   

оролцогч багийн гишүүн бүрийн заавал дагаж мөрдөх баримт бичиг мөн бөгөөд                     

түүний эрх зүйн зохицуулалтын үндэс нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль,                     

Компанийн тухай хууль, Иргэний хууль бусад холбогдох хууль тогтоомж болон                   

“Компаний дүрэм”­ээс бүрдэнэ. 

1.4. Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч багийн               

гишүүн, ажил олгогчийн хооронд үүссэн харилцааг хөдөлмөрийн тухай Монгол                 

Улсын хууль, тогтоомжийг үндэслэн энэхүү журмын дагуу зохицуулна. 

1.5. Журмын хэрэгжилтэнд оролцогч талууд хяналт тавина. 

 

 

Page 3: Хөдөлмөрийн дотоод журам

“ЭН ЭМ ЭМ ЭЙ” ХХК­ ний  ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ  

 2013/08/13 ­ ний  35/13 тоот тушаалын хавсралт 1. 

 

Хоёр. Удирдлага болон зохион байгуулалт 

2.1. Үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалт 

2.1.1. Компанийн үйл ажиллагааг ерөнхий захирал удирдана. 

  2.1.2. Компаний зохион байгуулалтын бүтэц нь Онлайн бизнес платформ салбар,  

          Санхүүгийн салбар, Маркетинг салбар гэсэн 3 салбартай  

          салбартай ба тус бүрдээ хэлтэсүүдтэй. Хэлтэсүүд нь өөрсдийн хүлээсэн  

          үүргийн дагуу  ажил, үйлчилгээний гүйцэтгэлээ бүрэн хариуцаж ажиллана. 

2.1.3. Тухайн хэлтсийн дарга нар эзгүй тохиолдолд харъяалагдах албан   

          тушаалтнууд хариуцан ажиллана. 

2.1.4. Нэгжийн удирдлагуудад Ерөнхий захирал хяналт тавин ажиллана. 

2.1.5. Ерөнхий захирал нь Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хууль, бусад хууль                     

тогтоомжид болон энэхүү хөдөлмөрийн дотоод журамд нийцүүлэн             

компанийн дотоод үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар тушаал гаргана. 

Гурав. Төлөвлөгөө, тайлан 

3.1. “Эн Эм Эм Эй” ХХК­ ийн бизнес төлөвлөгөө нь жилд нэг удаа компанийн эрхэм  

        зорилго, болон зорилтууд дээр үндэслэгдэн боловсруулагдана. 

3.2. “Эн Эм Эм Эй” ХХК­ийн салбар, хэлтсийн төлөвлөгөөг компанийн бизнес төлөвлөгөө                     

болон ажлын гүйцэтгэл дээр үндэслэн гаргах ба үүнд салбар болон хэлтсүүдийн дарга                       

нар оролцоно. 

3.3. Багийн гишүүн бүр төлөвлөгөөг долоо хоног, сар, улирал, жилээр каледарчлан гарган  

       мөрдөн ажиллана.  

3.4. Багийн гишүүдийн ажлын бүтээмжийг салбар болон хэлтэсийн дарга нар дүгнэн                   

гаргах ба ямар ч тохиолдолд хүний нөөцийн мэргэжилтэн ба ерөнхий захиралд                     

мэдэгдэн багийн гишүүдийн гүйцэтгэлд санал сэтгэгдэл, шүүмжлэлийг хүргүүлэн               

шаардлагатай арга хэмжээг авахуулна. 

3.5. Төслийн менежерүүд багийн гишүүдээсээ жилийн эцсийн тайланг авч 12 сарын 25­                       

нд удирдлагын багийн гишүүдэд хэвлэмэл хэлбэрээр өгнө. 

 

 

Page 4: Хөдөлмөрийн дотоод журам

“ЭН ЭМ ЭМ ЭЙ” ХХК­ ний  ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ  

 2013/08/13 ­ ний  35/13 тоот тушаалын хавсралт 1. 

 

Дөрөв. Дотоод ажлын зохион байгуулалт 

4.1. “Эн Эм Эм Эй” ХХК­ийн салбар, хэлтсийн хурлыг шаардлагатай тохиолдолд  

        урьдаас мэдэгдэн зарласны үндсэн дээр зохион байгуулна. 

4.2. Нийт багийн гишүүдэд мэдээллийг түргэн шуурхай хүргэх арга хэрэгслийг /дотоод  

мэдээллийн “Олон нийтийн сүлжээ цахим хуудсууд болон цахим шуудан”/ өргөнөөр                     

ашиглана. 

4.3. Багийн гишүүд ажил үүргийн тухай болон ажлын тухай санал хүсэлт болон асуулт  

       байвал дотоод мэдээллийн сүлжээг өргөнөөр ашиглана. 

Тав. Шинэ ажилтанг ажилд авах, ажлаас чөлөөлөх 

5.1. Шинэ багийн гишүүн шалгаруулж авах 

5.1.1. Хөдөлмөрийн тухай Монгол улсын хуульд заасны дагуу компанийг   

          төлөөлж ажиллагсадтай компанийн Ерөнхий захирал хөдөлмөрийн гэрээг   

          бичгээр байгуулж, баталгаажуулна. 

5.1.2. Хөдөлмөрийн гэрээний бэлтгэлийг хангах, хөдөлмөрийн гэрээний гол   

          болон бусад нөхцлийг гэрээнд тусгахаар хэлэлцэх ажлыг хүний нөөцийн   

          мэргэжилтэн хариуцан гүйцэтгэнэ. 

5.1.3.Сул байгаа орон тоонд ажилд орохыг хүссэн иргэний хүсэлтийг хүний  

          нөөцийн мэргэжилтэн хүлээн авч, судалсны үндсэн дээр холбогдох  

          нэгжийн саналын хамт Ерөнхий захиралд танилцуулна. 

5.1.4. Ажиллагсадыг ажилд авахдаа мэдлэг, боловсрол, туршлага, мэргэшсэн  

          байдал, ур чадвар, эрүүл мэнд, хувь хүний сонирхол, хувийн соёл, зан  

          харилцаа, хүнтэй хамтран ажиллах эв дүй, нийгмийн идэвхи, шударга  

          зарчимч зан чанар, тухайн албан тушаалд тэнцэх эсэх зэргийг гол шалгуур  

          болгоно. 

5.1.5. Тус компанид ажилд орохыг хүссэн иргэн нь дараах бичиг баримтыг  

          бүрдүүлнэ. 

■ Иргэний үнэмлэх, түүний хуулбар 

■ Диплом, боловсролын болон эрдмийн зэрэг, цол, мэргэжлийн  

       үнэмлэх, тэдгээрийн хуулбар 

Page 5: Хөдөлмөрийн дотоод журам

“ЭН ЭМ ЭМ ЭЙ” ХХК­ ний  ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ  

 2013/08/13 ­ ний  35/13 тоот тушаалын хавсралт 1. 

 

■ Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт 

■ Оршин суугаа хорооны тодорхойлолтx` 

■ Ажил байдлын тодорхойлолт 

■ Шаардлагатай гэж үзвэл тус компанид ажилд орох хүсэлт гаргасан  

       иргэдээс сонгон шалгаруулах зорилгоор мэргэшил, ур чадварын  

       шалгалт авч болно. 

5.1.6. Энэ журамд заасан болзол, шаардлагыг хангасан ажилд орох иргэнийг уг                     

журмын 5.1.1­д заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулах бөгөөд               

түүнийг үндэслэн ерөнхий захирал ажилд авах тухай тушаал гаргана. 

5.1.7. Компанийн удирдлага нь ажилд орох иргэнийг ажилд авч, хөдөлмөрийн  

          гэрээг шинээр байгуулахдаа дараах зүйлийг танилцуулсан байвал зохино. 

■ Байгууллагын үйл ажиллгааны чиглэл 

■ Байгууллагын салбар, хэлтэс, нэгжүүд 

■ Байгууллагын олон нийтийн сүлжээ, цахим хуудсууд 

■ Компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, компанид нийтлэг             

үйлчлэх бусад дүрэм, журам, заавар 

■ Хөдөлмөрийн суурь цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал,             

урамшуулал 

■ Ажлын байрны тодорхойлолт 

 5.2. Багын гишүүнийг ажлаас чөлөөлөх 

5.2.1. Багийн гишүүнийг ажлаас чөлөөлөх үндэслэлүүд 

■ Хөдөлмөрийн дотоод журам болон компанийн дотоод журамыг 3­с               

дээш удаа зөрчиж мөн тооны сануулга авсан тохиолдолд 

■ Компанийн нууц задруулсан тохиолдолд 

■ Компанийн мэдээллийг хувийн ашиг хонжоо олоход ашигласан             

тохиолдолд 

■ Компанийн ашигаас шударга бусаар завшсан тохиолдолд 

■ Багийн гишүүний өөрийн хүсэлтээр 

5.2.2. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох харилцааг Хөдөлмөрийн тухай  

Page 6: Хөдөлмөрийн дотоод журам

“ЭН ЭМ ЭМ ЭЙ” ХХК­ ний  ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ  

 2013/08/13 ­ ний  35/13 тоот тушаалын хавсралт 1. 

 

          Монгол улсын хууль, хөдөлмөрийн гэрээ, энэхүү журамд заасан   

          үндэслэлүүдээр зохицуулна.  

5.2.3. Компанийн удирдлага  хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан ажиллагсадтай  

холбогдох тооцоог хийж, тойрох хуудас зуруулан, ажил хүлээлцэж авсны                 

эцэст тухайн иргэний эх хувиар нь хадгалуулсан холбогдох баримт                 

бичгийг буцаан олгоно. 

Зургаа. Ажил болон амралтын цаг 

6.1. Багийн гишүүдийг дотор нь ROWE болон бүтэн цагаар ажиллах гэж 2 хуваана.  

6.2. ROWE бүтэцээр ажиллах багийн гишүүдэд ажилтны ердийн ажлын өдрийн                   

үргэлжлэх хугацаагүй бөгөөд ажлын ачааллаас хамааран ажлын цаг болон үдийн хоолны                     

цагаа ажилтан өөрөө зохицуулна. Ажлын гүйцэтгэлийг нь гүйцэтгэлийн хугацаа болон                   

чанараар хэмжигдэнэ. 

6.3. Бүтэн цагаар ажиллах багийн гишүүдийн хувьд ажлын цаг нь тэдний ажлын байранд                         

байсан цагаар гүйцэтгэлийг нь үнэлэх зурмаар зохицуулагдана. Ажлын байранд өдөр                   

тутам 8 цагаас 17 цагийн хооронд ирж ажиллана. 

6.3. Хөлсөөр ажиллах ажиллагсадын хувьд ажлын цагийн хуваарь нь компанийн                   

удирдлагаас баталсан ажлын болон бусад үйл ажиллагааны хуваарийн дагуу                 

зохицуулагдана. 

6.4. Нийтээр амрах баярын өдрүүд: 

● Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 11, 12, 13. 

● Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2. 

● Шинэ жил: 1 дүгээр сарын 1. 

● Эмэгтэйчүүдийн баяр 3.08 

● Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1.  

Долоо. Цалин хөлс, шагнал урамшуулал, чөлөө, ээлжийн амралт олгох:  

7.1. Хөдөлмөрийн гэрээнд заагдсан үндсэн цалин хөлс олгогдоно. 

7.2. Багийн гишүүнд цалин хөлсийг сард тогтоосон өдөр 2 удаа олгох бөгөөд энэ өдрүүд                         

нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөртэй давхацвал өмнөх                   

ажлын өдөр нь цалин хөлсийг олгоно. 

Page 7: Хөдөлмөрийн дотоод журам

“ЭН ЭМ ЭМ ЭЙ” ХХК­ ний  ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ  

 2013/08/13 ­ ний  35/13 тоот тушаалын хавсралт 1. 

 

7.3. Багийн гишүүнд хөнгөлөлт, хангамж, тусламж, тэтгэмж, олгох асуудлыг               

Хөдөлмөрийн тухай  Монгол улсын хуулиар зохицуулна. 

7.4. Хүндэтгэх шалтгааны улмаас чөлөө авахаар бол ерөнхий захиралтай аль эсвэл хүний  

нөөцийн менежертэй биечлэн уулзаж, чөлөө авах болсон шалтгаанаа тодорхой                   

тайлбарлана. Багийн гишүүнд дор дурьдсан тохиолдолд түүний хүсэлтээр чөлөө                 

олгож болно: 

● Гэрлэх, хүүхэд төрүүлэх, үрчлэх, 

● Эхнэр, нөхөр, хүүхэд, эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, шууд асрамжинд нь байдаг                         

хүмүүс нас барах, хүндээр өвчлөх, 

Багийн гишүүнд нэг удаагийн чөлөө олгохдоо түүний ажлын байдал, зайлшгүй                   

шаардлага, хугацаа зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр ажлын 3 өдөр хүртэлх 

хугацааны чөлөө олгож болно. Чөлөөг цалинтай олгох асуудлыг компанийн Ерөнхий 

захирал шийдвэрлэнэ.  

7.5  Ээлжийн амралтыг өгөхдөө: 

       Нью Медиа Грүппийн бүх багийн гишүүд 07 сарын 10 хойш 7 сарын 31 өдрийг 

дуустал   

       Нью Медиа Грүппийн бүх багийн гишүүд  олон нийтээрээ ээлжийн амралтаа эдлэнэ. 

7.6. Багийн гишүүдийг зайлшгүй шаардлагатай үед нийтээр амрах баярын өдөр болон 7                       

хоногийн амралтын өдрүүдэд ажиллана. 

 

Найм. Ажил олгогчийн эрх, үүрэг 

8.1. Ажил олгогч нь дор дурдсан эрхийг эдэлнэ. 

8.1.1. Багийн гишүүдээс хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг   

          шаардах: 

8.1.2. Багийн гишүүдээс компанид мөрдөгдөж байгаа журам, зааврыг мөрдөхийг   

шаардах:/“Эн Эм Эм Эй” ХХК­ийн “Олон нийтийн сүлжээ хуудсууд ашиглах                     

гарын авлагыг мөрдлөг болгох/ 

8.1.3. Хөдөлмөрийн сахилга зөрчсөн гэм буруутай ажилтанд сахилгын шийтгэл  

          ногдуулж, арга хэмжээ авах, анхааруулга өгөх. 3­ аас дээш анхааруулга авсан  

Page 8: Хөдөлмөрийн дотоод журам

“ЭН ЭМ ЭМ ЭЙ” ХХК­ ний  ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ  

 2013/08/13 ­ ний  35/13 тоот тушаалын хавсралт 1. 

 

          тохиолдолд үндсэн цалин дээрээс хасан тооцохоос эхлээд ажлаас халах   

          хүртэл арга хэмжээ авна. 

8.1.4. Ажлын зайлшгүй шаардлагаар багийн гишүүнийг өөр ажилд шилжүүлэн   

          томилох, томилолтоор явуулан ажиллуулах 

8.1.5. Багийн гишүүдээс ажлын шаардлагын дагуу хууль буюу гэрээнд заасан  

          үндэслэлээр ажилтныг олон нийтийн амралтын өдрүүдээр ажиллуулах. 

8.1.6. Байгуулагаас жилд 2 удаа багийн гишүүдийн бүтээмжийг бүтээмжийн   

          хэмжүүрээр хэмжих, бүтээмж нь муу багийн гишүүдийг жилд 2 удаа  

          цомогтгол явуулах 

8.2. Ажил олгогч дор дурдсан үүрэг хүлээнэ. 

8.2.1. Ажил олгогч нь багын гишүүдийн хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах,   

          ажиллах хэвийн нөхцлөөр хангах, 

8.2.2. Хөдөлмөрийн дотоод журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, 

8.2.3. Хамт олны хөдөлмөрийн болон нийгмийн идэвхийг дээшлүүлэх арга хэмжээг   

          авч хэрэгжүүлэх, 

8.2.4. Багийн гишүүний цалинг хөдөлмөрийн бүтээмжээр болон ирцээр тооцож   

           олгоно. 

8.2.5. Багийн гишүүдийн мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх, сургууль дамжаанд   

          суралцуулах зэрэг ажлыг зохион байгуулахын хамт багийн гишүүдийн дунд  

          ажил хэрэгч, хамтач, бүтээлч уур амьсгалыг бий болгох, идэвхи санаачилгыг  

          дэмжих, багийн гишүүдээс тавьсан санал, эрэлт хүсэлтийг авч хэлэлцэн  

          шийдвэрлэж, авсан арга хэмжээний талаар мэдээллэж байх, 

8.2.6. Багийн гишүүдийн ажиллах нөхцөл болон нийгмийн асуудлын талаар  

          хөдөлмөрийн гэрээнд тодорхой тусгах. Түүнчлэн багийн гишүүний хүсэлтээр  

          ажил, мэргэшил, ажлын ур чадвар, албан тушаал, хөдөлмөрийн хөлсний 

тухай  

          тодорхойлолт гаргаж өгөх, 

8.2.7. Шинэ жил, эх үрсийн баярыг тохиолдуулан Багийн гишүүдийн 16 хүртэлх  

          насны хүүхэд тус бүрт компаний  нэрэмжит гарын бэлэг өгөх. 

Page 9: Хөдөлмөрийн дотоод журам

“ЭН ЭМ ЭМ ЭЙ” ХХК­ ний  ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ  

 2013/08/13 ­ ний  35/13 тоот тушаалын хавсралт 1. 

 

Ес: Багын гишүүдийн эрх үүрэг: 

9.1. Багийн гишүүн дор дурдсан эрхийг эдэлнэ. 

9.1.1. Багийн гишүүд нь хөдөлмөрийн хэвийн нөхцөл болон тоног төхөөрөмжөөр 

хангуулах, 

9.1.2. Цалин хөлс, тусламж тэтгэмж авах, 

9.1.3. Ажлын болон хувийн асуудлаар өргөдөл, хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх. 

9.2. Багийн гишүүн дор дурдсан үүргийг хүлээнэ. 

9.2.1. Монгол улсын хууль тогтоомж, “Эн Эм Эм Эй” ХХК­ аас гарсан дүрэм,  

          журам болон ерөнхий захирлын тушаал, шийдвэр, заавар, хурлаас гарсан  

          шийдвэрийг чанд мөрдөн ажиллана, 

9.2.2. Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлна, 

9.2.3. Компанийн эд хөрөнгө, материал, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн 

бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг хангаж ажиллана, 

9.2.4. Ажил олгогчоос өгсөн үүрэг, даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж 

ажлын цагийг үр бүтээлтэй ашиглана, 

9.2.5. Ажил дээр гарч буй алдаа дутагдлыг нуун дарагдуулахгүй байх, ил тод 

шүүмжлэх, хэрхэн засч, залруулах талаар өөрийн санааг илэрхийлдэг байна, 

9.2.6. Багийн гишүүд нь компанийн үйл ажиллагаанд ашигтай, үр дүнтэй шинэ                     

санаа, бүтээл гаргах талаар санаачлагатай ажиллана, 

9.2.7.Ёс суртахууны өндөр соёлтой байж, хамт олон болон харилцагч нартай эелдэг                       

хандаж, хөнгөн шуурхай үйлчлэж компанийн эрх ашгийг нэн тэргүүнд                 

тавина, 

9.2.8. Компаний байранд  багийн гишүүд дор бүрнээ цэвэр цэмцгэр байна, 

9.2.9. Багийн гишүүд нэг нэгнийхээ эд зүйлд эзнийх нь зөвшөөрөлгүйгээр гар                     

хүрэхгүй байна, 

9.2.10. Багийн гишүүд нэг нэгэндээ ажлын хугацаа болон чанарын шаардлага                   

тавьдаг байна, 

9.2.11. Багын гишүүд нэг нэгэн дээ ажил үүргээ хугацаандаа болоод чанартай                     

хийсэн  

Page 10: Хөдөлмөрийн дотоод журам

“ЭН ЭМ ЭМ ЭЙ” ХХК­ ний  ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ  

 2013/08/13 ­ ний  35/13 тоот тушаалын хавсралт 1. 

 

            тохиолдод урам зориг өгдөг байна. 

 

Арав. Хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага 

10.1. Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй багийн гишүүнд Хөдөлмөрийн   

         тухай Монгол улсын хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулна. 

10.2.Хөдөлмөрийн гэрээнд ноцтойд тооцохоор, хөдөлмөрийн харилцааг зогсоохоор заасан                 

сахилгын зөрчил гаргасан, эсвэл сахилгын зөрчлийн анхааруулга өгөх. 3 аас дээш                     

анхааруулга авсан тохиолдолд үндсэн цалин дээрээс хасан тооцохоос эхлээд ажлаас халах                     

хүртэл арга хэмжээ авна.  

10.3. Эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль Монгол                   

улсын тухай хуулиар зохицуулан Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ                   

байгуулна. 

 

Хөдөлмөрийн дотоод журмыг баталсан: 

“ЭН ЭМ ЭМ ЭЙ ХХК”­ ний Ерөнхий Захирал: ........................................... /А.Мэнд­Орших/ 

 

Хөдөлмөрийн дотоод журмыг хянасан: 

“ЭН ЭМ ЭМ ЭЙ ХХК”­ ний Сургалт хөгжил хариуцсан 

 Дэд Ерөнхийлөгч: ............................................. /Ж.Лувсандорж/ 

 

Хөдөлмөрийн дотоод журмыг боловсруулсан: 

“ЭН ЭМ ЭМ ЭЙ ХХК”­ ний Хүний нөөцийн менежер: ................................ /Б.Энхням/ 

 

 

10