Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх ... · web...

26
Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх зүйн баримт бичгүүд багш ажлын байрандаа тасралтгү хөгжихөд нөлөөлөх нь. 2015 БСШУЯ-НЫ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ӨРГӨӨ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх зүйн баримт бичгүүд багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд нөлөөлөх нь “ЭРДЭМ БАГ:Ч.Нацагдорж Б.Индра Н.Долгормаа Г.Оюунболор Ч.Бат-Амгалан 1

Upload: others

Post on 14-Jan-2020

15 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх ... · Web viewБагшийн хөгжилд олон хүчин зүйл нөлөөлдөг цогц

Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх зүйн баримт бичгүүд багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд нөлөөлөх нь.

2015

БСШУЯ-НЫ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ӨРГӨӨ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх зүйн баримт бичгүүд багш ажлын

байрандаа тасралтгүй хөгжихөд нөлөөлөх нь

“ЭРДЭМ БАГ:Ч.Нацагдорж Б.Индра Н.Долгормаа Г.Оюунболор

Ч.Бат-Амгалан

УЛААНБААТАР

1

Page 2: Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх ... · Web viewБагшийн хөгжилд олон хүчин зүйл нөлөөлдөг цогц

Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх зүйн баримт бичгүүд багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд нөлөөлөх нь.

2015

2015 ОНТОВЪЁГ Оршил

Сэдвийг сонгосон үндэслэл

Сэдвийн судлагдсан байдал

Судалгааны зорилго

Судалгааны зорилт

Нэг: Онолын хэсэг1.1 Багшийн хөгжлийн асуудал

1.2 Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд нөлөөлөх хүчин зүйлс

Хоёр: Судалгааны хэсэг 2.1 Баримтын шинжилгээ

2.2 Асуулга

Ерөнхий дүгнэлт Дэвшүүлж буй санаа Ном зүй Хавсралт

2

Page 3: Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх ... · Web viewБагшийн хөгжилд олон хүчин зүйл нөлөөлдөг цогц

Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх зүйн баримт бичгүүд багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд нөлөөлөх нь.

2015

Түлхүүр үг: Багшийн хөгжил, Ажлын байрны тасралтгүй хөгжил, Сургуулийн эрх зүйн

баримт бичгүүд,

ОРШИЛНийгмийн тэргүүлэх салбар болох боловсролын салбарын шинэчлэл нь багшийн хөгжлөөр

хэрэгжинэ. Багшийн хөгжилд олон хүчин зүйл нөлөөлдөг цогц үйл явц бөгөөд үүнээс багш

хөгжих нөхцлийн гол бүрдэл болох эрх зүйн баримт бичиг нэн чухал юм. Монгол улсын

төрөөс боловсролын талаар баримтлах бодлого хийгээд Боловсролын тухай багц хууль

“Багшийн хөгжил” хөтөлбөр зэрэгт багшийн хөгжлийн асуудлыг чухалчлан тусгаснаас

гадна багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих таатай орчинг бүрдүүлэх тухай холбогдох

баримт бичгүүдэд заажээ. Эдгээр заалтуудыг хэрэгжүүлэхийн тулд сургууль эрх зүйн

баримт бичгүүдээ боловсруулан хэрэгжүүлдэг. Гэвч байгууллагын менежмент, арга

барилын онцлогоос шалтгаалан эрх зүйн баримт бичгүүд болон дотоод журам нь харилцан

адилгүй боловсруулагдан хэрэгжиж байна. Иймээс бид “Багшийн ажлын байран дахь

тасралтгүй хөгжилд сургуулийн эрх зүйн баримт бичгийн гүйцэтгэж буй үүргийг судлан,

дүгнэлт , саналаа дэвшүүлэхийг хичээв.

Сэдвийг сонгосон үндэслэл“Багшийн хөгжил” хөтөлбөрийн зорилгод “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн багшлах

арга зүйд тулгамдаж буй асуудлыг судлан илрүүлж, шийдвэрлэх арга замыг сонгон, ажлын

байран дээрээ тасралтгүй хөгжих таатай нөхцөл бүрдүүлэх”1 талаар заажээ.

Дээрх заалтыг хэрэгжүүлэхэд сургуулийн эрх зүйн баримт бичгүүдийн үүрэг нөлөөг

илрүүлэх зорилгоор уг сэдвийг сонголоо.

Судлагдсан байдал Багшийн хөгжлийн асуудлаар гадаад болон дотоодын олон эрдэмтэн судалгаа шинжилгээ

тасралтгүй хийсээр иржээ. Тухайлбал:

“Багш хөгжсөнөөр чанартай сургалт явуулах нөхцөл бүрдэнэ.” гэж Олон улсын боловсрол

судлалын доктор Мариалис Маззара үзжээ. Тэрээр үүнийгээ хөгжлийн интеграцчилсан

хандлага гэж үзсэн байна.2

Кевин Ватсон “Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжилд тэнхимийн эрхлэгч нарын

гүйцэтгэх үүрэг” бүтээлдээ “Мэргэжлийн тасралтгүй хөгжилд тавигдах ердийн нөхцөл бол

багшийн өөрийн мэргэжлийн туршлага зохион байгуулалт юм. Үр дүнтэй заах болон сургах

1БСШУЯ-ны сайдын 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/136-р тушаалын нэгдүгээр хавсралт2Сарантуяа.С (2006) “Багшийн хөгжил үнэлгээнд хийсэн дүн шинжилгээ, цаашид тавих зорилт” илтгэл. УБ

3

Page 4: Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх ... · Web viewБагшийн хөгжилд олон хүчин зүйл нөлөөлдөг цогц

Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх зүйн баримт бичгүүд багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд нөлөөлөх нь.

2015

үйл ажиллагаа нь ажилтныг үр дүнтэй хөгжүүлэх, удирдах үйл ажиллагаатай их төстэй

байдаг.” хэмээжээ.3

“Боловсролын талаарх өөрчлөлт шинэчлэл сургууль танхимд хийгдэж тэндээс үр дүн нь

шалтгаалдаг. Боловсролын салбарын өөрчлөлтийн цөм нь сургууль байдаг” гэж Дэвид

Трипп үзжээ.4

“Боловсролын олон талт үйлчилгээг үзүүлдэг институт-сургуулийн хөгжлөөс тэнд

ажилладаг багш нар, сурдаг суралцагчдын хөгжил хамаардаг болохоор сургуулийн

нийгэмд болон хувь хүнд үзүүлэх нөлөө, хүлээх үүрэг, хөгжлийн талаар авч үзэх нь

зүйтэй”.5

Бурдений багшийн хөгжлийн онолд багшийн хөгжлийг түүний ажлын туршлагаас

хамааруулан ялгаатай авч үзэх талаар тусгасан байна. Ингэхдээ эхний жилдээ, 2-4 мөн 5

болон түүнээс дээш жил багшилж буй багшийн хөгжил гэсэн гурван үе шатаар багшийн

хөгжлийг авч үзсэн байна.6

Судалгааны зорилгоЕрөнхий боловсролын сургуулиудын өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа

эрхзүйн баримт бичгүүд нь багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нөхцөл боломжийг

хэрхэн бүрдүүлж байгааг судлах.

Судалгааны зорилт Сургуулиудын эрх зүйн баримт бичгүүдийг судлах

Багшийн хөгжилтэй холбоотой заалтуудыг авч үзэх

Баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийх

Багшийн хөгжлийн тасралтгүй байхтай холбоотой сайжруулах санаа, санал

дэвшүүлэх

3 Ора Кво, (2010). Багш хүн байнгын суралцагч. УБ [165-р тал]4 Байгалмаа.Ч, (2013). Багшийн мэргэжлийн хөгжил туршилт судалгаа. УБ [25-р тал]5 Даваа.Ж нар, (2009). Боловсрол судлалын үндэс. УБ [180-р тал]6 Бэгз.Н, Санжаабадам.С, (2015). “Сайн багш-Багшийн хөгжил” өгүүлэл. УБ

4

Page 5: Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх ... · Web viewБагшийн хөгжилд олон хүчин зүйл нөлөөлдөг цогц

Багшийг хөгжүүлнэ, сургана. Сурах арга барилыг хөгжүүлнэ.Багш өөрөө хөгжинө, сурна, бүтээнэ. Сурах, сургах арга барилаа хөгжүүлнэ.

Багшийн хөгжлийн онол

КонструктивизмБихеворизм

Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх зүйн баримт бичгүүд багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд нөлөөлөх нь.

2015

НЭГДҮГЭЭРТ: ОНОЛЫН ХЭСЭГ1.1 Багшийн хөгжлийн асуудалдМанай ард түмэн сурган хүмүүжүүлэх арвин баялаг туршлагаар хойч үеэ сургаж

боловсруулж ирсэн уламжлалтай. “Ном дор мөргөмүй, багш дор мөргөмүй” хэмээн ухаант

ард маань багшийг хүндлэн дээдэлж ирсэн. Өнөө үед чанартай боловсролыг олгохын

тулд багш нь уламжлалт сургалтын үе дэх хэрэгжүүлэгч, мэдээлэгч, тохируулагч биш

хөгжүүлэгч, судлаач, бүтээгч байх шаардлагатай байна. Багшийн ажлын бүтээмж нь

сурагчдаараа дамжин илэрдэг онцлогтой.

Багшийн хөгжлийн талаар профессор Б.Жадамбын бүтээлд багшийг хөгжүүлэх техникийн ,

шинжээчийн , экологийн гэсэн 3-н үзэл баримтлал бий. Үүнээс:

Экологийн үзэл баримтлал нь : Багшийн хөгжил нь аяндаа явагдах үйл явц биш бөгөөд

сургуулийн өдөр тутмын амьдралын тасралтгүй тусгалын ээлж дараалсан төвөгтэй сурах

явцын үр дүн гэж үздэг. Энэ үзэл баримтлалын онолын үндэс нь конструктивизм юм. Энэ

онолыг бихеворизмын онолтой жишиж үзье.

гэж үзсэн байна.7

Мөн багшийн хөгжлийг хувь хүнийх нь талаас мөн мэргэжлийн, санхүүгийн, сургалтын

орчин хэрэглэгдэхүүний, менежментийн талаас нь авч үздэг.

Бурдений багшийн хөгжлийн онолд багшийн хөгжлийг түүний ажлын туршлагаас

хамааруулан ялгаатай авч үзэх талаар тусгасан байна. Ингэхдээ эхний жилдээ, 2-4 мөн 5

болон түүнээс дээш жил багшилж буй багшийн хөгжил гэсэн гурван үе шатаар багшийн

хөгжлийг авч үзсэн байна. Эхний жил багшилж буй багш нар багшлах урчадвар, хичээлээ

төлөвлөх, суралцагчдыг сэдэлжүүлэх талаар бэрхшээлтэй тулгардаг. Сургалтын шинэ

арга техник ашиглаж буй багш нарт ч эхний жилдээ ажиллаж буй багш нарынхтай ижил

7 Сарантуяа.С, (2006). “Багшийн хөгжил үнэлгээнд хийсэн дүн шинжилгээ, цаашид тавих зорилт” илтгэл. УБ

5

Page 6: Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх ... · Web viewБагшийн хөгжилд олон хүчин зүйл нөлөөлдөг цогц

Багшийн хөгжил

Багш өөрийгөө хөгжүүлэх Төрөөс багшийг хөгжүүлэх

Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх зүйн баримт бичгүүд багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд нөлөөлөх нь.

2015

бэрхшээл тулгардаг гэж үзсэн байна. 2-4 жил багшилж буй багш нар заах аргазүйгээ

хөгжүүлсэн байхаас гадна тэдний төлөвлөлт хийж, хичээлд дүн шинжилгээ хийх чадвар нь

сайжирсан байдаг гэжээ. Эндээс харахад багшийн хөгжлийн асуудлыг багшийн ерөнхий

хөгжил, эсвэл багшийн мэргэжлийн хөгжил гэж ялгаатай авч үзэх шаардлагатай юм.

Ерөнхий хөгжилд багшийн хувь хүний хөгжил нь голлон яригдах ёстой. Харин багш

мэргэжлийн хөгжлийг авч үзэхдээ боловсролын салбартаа бусдаасаа илүү амжилт олж

байгаа улсуудын багш мэргэжлийн хөгжлийн авч үзэж буй цар хүрээ түүнд баримталж буй

бодлого дэмжих механизмын асуудал хөндөгдөнө.

Багшийн хөгжлийн асуудлыг эрдэмтэд 1990-ээд оноос чухалчлахдаа юуны өмнө заадаг

хичээлийн талаарх мэдлэгийг энэ тэргүүнд тавьж улмаар багшлах ур чадварыг авч үзэж

байсан бол мөн хийх явцдаа суралцах зарчмаар багшийн мэргэжлийн хөгжлийг

тайлбарлах хандлага бий болж байна. Багшлах үйл ажиллагаанд ажиллах нөхцөл, ажил

эрхлэх хэрэгцээ ерөнхийдөө орчны нөлөө нэн хүчтэй нөлөөлдгийг гарган тавьжээ.

Нийгмийн суралцахуйн онолын хүрээнд а) багшийн мэдлэг, б) багшийн өөртөө итгэх итгэл,

үр нөлөөтэй байдал, в) нийгмийн нөхцөл байдал, орчны нөлөөлөл гэсэн гурван чиглэлээр

авч үзэхдээ багшийн мэдлэг гэдэгт багшийн оюуны чадавхид суурилсан оюуны загвар

түүний ашиглалтад анхаарлаа хандуулдаг. Багшийн өөртөө итгэх итгэл, үр нөлөөтэй

байдал нь багшлах ажлын сэдэлд суурилсан түүнийг тасралтгүй сайжруулах цогц

чадварын асуудал хөндөгдөнө. Харин нийгмийн нөхцөл байдал, орчны нөлөөлөл нь

багшлах үйл ажиллагаанаас хамт ажиллагчид, эцэг эхчүүд, суралцагчдын хүлээлттэй

холбоотой тайлбарлагдана. Багшийн хөгжилтэй холбоотой авч үзэх эдгээр 3 бүрдэл нь

бүхэлдээ сургалтын үйл ажиллагааны хүрээнд хамаарах ойлголт болно.8

1.2 Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд нөлөөлөх хүчин зүйлсБагшийн хөгжил нь нэг талаас төр засгаас багш нарыг хөгжүүлэх , нөгөө талаас багш

өөрийгөө хөгжүүлэх гэсэн хоёр хүчин зүйлийн уулзварт хэрэгжих тасралтгүй үйл явц юм.

Төр засгаас хэрэгжүүлж байгаа эрх зүйн баримтаас дурдъя:

8 Бэгз.Н, Санжаабадам.С, (2015) “Сайн багш-Багшийн хөгжил” өгүүлэл, Боловсрол судлал сэтгүүл №08, УБ. [5-8р тал]

6

Page 7: Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх ... · Web viewБагшийн хөгжилд олон хүчин зүйл нөлөөлдөг цогц

Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх зүйн баримт бичгүүд багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд нөлөөлөх нь.

2015

...удирдах ажилтан багшийг нэгдсэн бодлого, тодорхой чиглэлээр бэлтгэх, давтан

сургах, тэдний нийгмийн баталгааг хангах асуудлыг холбогдох дээд байгууллагад

тавьж шийдвэрлүүлэх, энэ талаар гарсан шийдвэрийн биелэлтийг хангах9

...цэцэрлэг бүх шатны сургууль, боловсролын эрдэм шинжилгээ , мэргэжил арга зүйн

байгууллагыг зориулалтын барилга байгууламж , техник хэрэгсэл, тоног төхөөрөмж ,

хичээлийн хэрэглэгдэхүүн , ном сурах бичгээр хангах ажлыг холбогдох байгууллагатай

хамтран зохион байгуулах 10

... Онолын мэдлэг, заах арга, ур чадвараа дээшлүүлэх11

...Ажилтандаа боловсрол олгох, мэргэшил дээшлүүлэх, сургалт зохион байгуулах 12

...Ажилтан бие дааж сурч боловсрох, хүүхдээ сургахад нь дэмжлэг туслалцаа үзүүлэх13

...Боловсролын талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг

зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, тайлагнах;14

...сургуулийг багш, ажилтнаар хангах, хамт олныг төлөвшүүлэх, тэдний хөдөлмөр,

нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшлийг дээшлүүлэх;15

...Багш ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох

гэсэн заалтууд нь багш ажилдаа хандах сэтгэлзүйн таатай нөхцөл бий болгож , тэдний

хөгжих эрх зүйн орчинг бүрдүүлж өгч байна.16

...Багш нарын тогтвортой ажиллах, тасралтгүй хөгжихөд шаардлагатай таатай орчныг

бүрдүүлэх;17

...Нийгмийн аж төрөх ёсонд нийцсэн, ажлын байран дээрээ багш тасралтгүй хөгжих

бодит хэрэгцээнд суурилсан, сургууль төвтэй мэргэшил дээшлүүлэх нээлттэй,

сонголттой, тогтвортой тогтолцоог хөгжүүлэх: гэж заажээ.18

...Багш мэргэжил ур чадвараа хөгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх 19

Боловсролын тухай багц хуулиудад багшийн хөгжлийг дэмжих талаар урамшуулал олгох,

сурч боловсрох, ажиллах таатай орчин бүрдүүлэх талаарх заалтууд түлхүү тусгагджээ.

Багш өөрийгөө хөгжүүлэхэд:

9 Монгол улсын боловсролын тухай хууль.,28.1.610 Монгол улсын боловсролын тухай хууль.,28.1.711 Монгол улсын боловсролын тухай хууль.,44.2.312 Монгол улсын боловсролын тухай хууль.,47.1.313 Монгол улсын боловсролын тухай хууль.,47.2.314 Бага дунд болосролын тухай хууль.,20.2.115 Бага дунд болосролын тухай хууль.,20.2.316 Бага дунд болосролын тухай хууль.,20.2.717Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх үндэсний хөтөлбөр.,2.2.518Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх үндэсний хөтөлбөр.,2.3.219 БСШУЯ-ны сайдын 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/136-р тушаалын нэгдүгээр хавсралт 2.2.2

7

Page 8: Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх ... · Web viewБагшийн хөгжилд олон хүчин зүйл нөлөөлдөг цогц

Байгууллагын ардчилсан удирдлагын тогтолцоо

Багшийнхөгжил

Өөрийн хөгжил төлөвшлийн хяналтын тогтолцоо

Өөрийн үзэл бодол харьцангуй бие даасан байдал , хувийн зохион байгуулалт

Мэдээлэл технологийн хангамж үйлчилгээ

Эрхэм зорилго зорилтын тодорхойлолт

Хөгжлийн ойрын ба хэтийн тодорхой төлөвлөгөө(эрх зүйн баримт бичиг )

Орон нутгийн удирдлага, олон нийтийн оролцоо, дэмжлэг

Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх зүйн баримт бичгүүд багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд нөлөөлөх нь.

2015

Багшийн хөгжлийн дотоод хөдөлгөгч хүч нь үйл ажиллагааны явцад тохиолдож байгаа

бэрхшээлийг зөвөөр шийдвэрлэн түүнийг даван туулах чадвар юм. Энэ нь багш ажлын

байрандаа өдөр тутмын мэргэжлийн үйл ажиллагаа болох үйлд суралцаж хөгжих нь

хамгийн үр дүнтэй гэж үзэж байна. Багш ажлын байрандаа мэргэжлийн үйл ажиллагааны

явцад хөгжихийн давуу тал нь:

- Эдийн засгийн хувьд хэмнэлттэй. \Цалингаа авч байгаа, замын зардал сургалтын

төлбөр зэрэгт мөнгө зарцуулахгүй\

- Сурч мэдсэнээ амьдралд турших боломж илүү нээлттэй.

- Багш сурагчдын сурч танин мэдэх үйлийг эрчимжүүлдэг.

- Алдаагаа амжилт болгон хувиргаснаар үйл ажиллагаа сайжирдаг.

- Сургуульд багш дутагдах, хичээл тасалдах хүндрэл үүсэхгүй.

- Багш хөгжих үйл явцыг эрчимжүүлж, тогтворжуулдаг.

- Багш нарын хамтын үйл ажиллагаа сайжирч нөөцөө хуваалцдаг.

- Бүтээлээр мэргэжил боловсролын зэргээ ахиулах боломжтой.

- Цаг хугацааны хэмнэлттэй төдийгүй төвлөрлийг сааруулдаг.

- Хөгжих, ажиллах үйл ажиллагаа цогц явагдаж үйлийг онолжуулдаг.

Сул тал нь:

- Нэгдсэн зохион байгуулалт, тогтолцоо байхгүй.

- Мэргэжлийн зөвлөгөө туслалцаа үзүүлэх эксперт багш нараас хол.

- Мэргэжлийн бие даасан байдал султай багш хөгжихөд бэрхшээлтэй.

- Багш хөгжих явцад хийх хөндлөнгийн үнэлгээ тогтмолжоогүй. 20

Эдгээрээс үзэхэд багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь илүү үр дүнтэй нь харагдаж

байна. Үүний тулд ажлын байрны таатай орчинг бүрдүүлэх нь хамгийн чухал юм.

Багшийн хөгжилд нөлөөлөх хүчин зүйлс:21

20 Байгалмаа.Ч, (2013). Багш мэргэжлийн хөгжил туршилт судалгаа. УБ [19-20р тал]21Эрдэнэчимэг.С, (2006). “Багшийн хөгжилд нөлөөлөх хүчин зүйл” илтгэл С.Эрдэнэчимэг. УБ

8

Page 9: Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх ... · Web viewБагшийн хөгжилд олон хүчин зүйл нөлөөлдөг цогц

Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх зүйн баримт бичгүүд багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд нөлөөлөх нь.

2015

Эрх зүйн баримт бичгийг тодорхойлж үзвэл:

Эрх зүй : Нийгмийн харилцааг зохицуулахын тулд төрөөс тогтоосон буюу

зөвшөөрсөн, зөрчигдөх явдлаас төрийн албадлагаар хамгаалсан бөгөөд уг

харилцаанд оролцогчдын дагаж баримтлах зан үйлийн журмыг тодорхойлсон

бичиг.22

Ажлын байр: Ямар нэгэн байгууллага, үйлдвэрийн газар дахь алба, ажил албаны

байр23

Баримт бичиг: Нотлох бичиг24

Дотоод журам: Байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх тусгай дүрэм ёс25

Сургуулиудын эрх зүйн баримт бичигт багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих

боломжийг хэрхэн тусгасныг авч үзье.

22Баярсайхан.Б, (2011). “Монгол хэлний тайлбар толь” Б.Баярсайхан. УБ [1847-р тал]23Баярсайхан.Б, (2011). “Монгол хэлний тайлбар толь” Б.Баярсайхан. УБ [22-р тал]24Баярсайхан.Б, (2011). “Монгол хэлний тайлбар толь” Б.Баярсайхан. УБ [125-р тал]25Баярсайхан.Б, (2011). “Монгол хэлний тайлбар толь” Б.Баярсайхан. УБ [510-р тал]

9

Page 10: Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх ... · Web viewБагшийн хөгжилд олон хүчин зүйл нөлөөлдөг цогц

Судалгааны арга

Баримтын шинжилгээ

Асуулга

Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх зүйн баримт бичгүүд багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд нөлөөлөх нь.

2015

ХОЁРДУГААРТ: СУДАЛГААНЫ ХЭСЭГ

2.1 Баримтын шинжилгээ

Баримтын шинжилгээнд нийслэлийн болон орон нутгийн 11 сургуулийн

“Хөдөлмөрийн дотоод журам”-ыг жишээлэх зарчмаар сонгон авч судлав. Ерөнхий

боловсролын сургуулиудын хэв шинжийг харгалзан түүвэрлэн авсан бөгөөд уг

сургуулиуд нь эрх зүйн баримт бичгүүдийг чанартай боловсруулан хэрэгжүүлж

байна. Хөдөлмөрийн дотоод журамд багшийн хөгжлийн талаарх заалтуудыг хэрхэн

тусгасныг доорх үзүүлэлтүүдээр авч үзэхдээ түүнд нөлөөлөх эерэг хүчин

зүйлүүдийг түүвэрлэн авч ЕБСургуулиудын хүрээнд дагаж мөрдөх жишиг журам

боловсруулахыг зорилоо.

Сургуулийн “Хөдөлмөрийн дотоод журам”-н заалтуудын тоог харьцуулсан шинжилгээ

Хүснэгт: 1

Сур

гуул

иуд

Багш

ийн

нийг

мий

н ас

уудл

ыг

дэм

жих

тэй

хо

лбоо

той

заа

лт

Багш

нар

ын

хам

ты

н аж

илла

гааг

дэ

мж

ихт

эй

холб

оот

ой з

аалт

Багш

ийг

урам

шуу

лахт

ай

холб

оот

ой з

аалт

Багш

ийн

мэр

гэж

лийн

чи

глэл

ээр

боло

н ур

ча

двар

ых

хувь

д хө

гжүү

лэхт

эй

холб

оот

ой з

аалт

Багш

ийн

ажлы

н ба

йрны

нөх

цөли

йг

сайж

руул

ахт

ай

холб

оот

ой з

аалт

Багш

ид х

ариу

цлаг

а т

ооцо

х, з

эмлэ

л хү

лээл

гэхт

эй

холб

оот

йо з

аалт

Багш

ийн

ёсзү

йн

дүрм

ийг

бари

мт

лахт

ай

холб

оот

ойA 7 1 12 2 1 11 6B 2 2 1 1 2 15 1C 1 1 2 1 2 1 0D 1 1 3 1 1 0 0E 8 0 1 4 0 32 3F 0 0 17 1 1 2 1G 8 1 6 6 1 17 3H 22 14 16 5 0 40 2I 7 12 11 5 2 10 1J 7 0 7 0 1 4 3K 4 2 11 0 0 2 4

Нийт 67 34 87 26 19 135 24

10

Page 11: Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх ... · Web viewБагшийн хөгжилд олон хүчин зүйл нөлөөлдөг цогц

Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх зүйн баримт бичгүүд багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд нөлөөлөх нь.

2015

Багшийн нийгмийн асуудлыг дэмжихтэй холбоотой заалт

Багш нарын хамтын ажиллагааг дэмжихтэй холбоотой заалт

Багшийг урамшуулахтай холбоотой заалт

Багшийн мэргэжлийн чиглэлээр болон ур чадварых хувьд хөгжүүлэхтэй холбоотой заалт

Багшийн ажлын байрны нөхцөлийг сайжруулахтай холбоотой заалт

Багшид хариуцлага тооцох, зэмлэл хүлээлгэхтэй холбоотйо заалт

Багшийн ёсзүйн дүрмийг баримтлахтай холбоотой

67

34

87

26

19

135

24

Хөдөлмөрийн дотоод журмуудын багшийн хөгжилтэй холботой заалтуудын харьцуулалт

Баримтын шинжилгээний дүгнэлтСургуулиудын “Хөдөлмөрийн дотоод журам”- ыг харьцуулан багш ажлын байрандаа

тасралтгүй хөгжихөд нөлөөлөх заалтуудыг ангилан судлахад “Багшид хариуцлага тооцох,

зэмлэл хүлээлгэхтэй холбоотой заалт” 135 буюу хамгийн их, “Багшийн ажлын байрны

нөхцөлийг сайжруулахтай холбоотой заалт 19 буюу хамгийн бага байна. Үүнээс үзэхэд

сургуулиуд багшийн ажиллах таатай орчинг бүрдүүлэх талаар бага тусгаж, харин багшийг

ажилдаа алдаа дутагдал гаргахаас сэргийлэх үүднээс хариуцлага тооцохтой холбоотой

заалтуудыг илүү түлхүү тусгаж өгчээ.

Мөн “Багшийн урамшуулах болон, нийгмийн асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой заалтууд

өндөр байгаа нь сургууль бүр багшийг ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд дэмжлэг

үзүүлэхүйц бодлого баримталдаг нь харагдаж байна.

Ер нь багшийг урамшуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах таатай орчинг

бүрдүүлэх зэргийг шийдвэрлэсэн эрх зүйн дэмжлэг нь багшийн ажлыг сайжруулах, идэвхи

оролцоог нэмэгдүүлэх оновчтой үйл ажиллагаа болно. Иймээс дээрх заалтуудын

“Хөдөлмөрийн дотоод журам”-д эзлэх хувийг тэнцүү хуваарьлан тусгаж, эрх зүйн баримт

бичгийг боловсруулах нь зүйтэй юм.

11

Page 12: Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх ... · Web viewБагшийн хөгжилд олон хүчин зүйл нөлөөлдөг цогц

Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх зүйн баримт бичгүүд багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд нөлөөлөх нь.

2015

2.2 АсуулгаАсуулгын судалгаанд:

- БСШУЯ-ны лаборатори “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль

- БГД “Улсын тэргүүн”-ий 13-р бүрэн дунд сургууль

- СБД “Нийслэлийн тэргүүн”ий 6-р бүрэн дунд сургууль

- ХУД Хосе-Мартийн нэрэмжит 52-р бүрэн дунд сургууль

- БЗД 87-р бүрэн дунд сургуулийн нийт 126 багш хамрагдсан.

Асуулгын судалгааны ерөнхий мэдээллийг зургаар үзүүлбэл:

Зураг: 1 Зураг: 2

Судалгаанд 120 эмэгтэй, 6 эрэгтэй багш хамрагдсан.Зураг: 3

Мэргэжлийн зэрэг:- Зөвлөх - 2 -Тэргүүлэх - 16-Заах аргач - 42-Зэрэггүй - 62Нийт багш нарын магистр -34, бакалавр – 88 зэрэгтэй байна.

Зураг: 4 Зураг: 5

Судалгаанд оролцогчдын 40%-г 30-39 насны багш нар, 38%-г 20-29 насны багш нар мөн 32% нь 11-15 жил ажилласан багш нар эзэлж байна. Үүнээс үзэхэд судалгаанд хамрагдагсадын ихэнх хувь нь залуу багш нар байна.

12

5%

95%эрэгтэй эмэгтэй

28%

72%

магистр бакалавр

2%

16%

33%49% зөвлөх

тэргүүлэх заах аргач зэрэггүй

38%

40%

16%6%

Насны хувьд:

20-2930-3940-4950-аас дээш

22%

32%21%

25%

Ажилласан жилээр нь:

1.-56.-1011.-1516-аас дээш

Page 13: Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх ... · Web viewБагшийн хөгжилд олон хүчин зүйл нөлөөлдөг цогц

Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх зүйн баримт бичгүүд багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд нөлөөлөх нь.

2015

Зураг: 6

Дээрх баримт бичгүүдээс эрэмбэлсэн байдлаас үзэхэд Дотоод журам багшийн хөгжилд

хамгийн их нөлөөтэй харин Үйл ажиллагааны төлөвлөгөө хамгийн бага нөлөөтэй гэж

судалгаанд хамрагдсан багш нар үзсэн байна. Энэ нь багшийг хөгжүүлэх заалт бага

тусгагдсантай холбоотой байж болох талтай.

Зураг: 7

Дотоод журамд тусгагдсан багшийг хөгжүүлэх асуудалтай холбоотой заалтуудыг

хэрэгжүүлсэнээр багш ажлын байран дээрээ хөгжих боломж бүрддэг гэж үзжээ. Маш сайн

хөгждөг гэж үзсэн 18 багшийн 13 нь магистр зэрэгтэй багш нар байна. Энэ нь өөрийгөө

13

маш сайн хөгждөг сайн хөгждөг

дунд зэрэг хөгждөг хөгждөггүй

18

4136

5

2. Сургуулийн дотоод журамд тусгагдсан заалтуудыг хэрэгжүүлсэнээр багш хэрхэн хөгждөг вэ?

дотоод журам

стратеги төлөвлөгөө

сарын ажлын төлөвлөгөө

хөдөлмөрийн гэрээ

ажлын байрны тодорхойлолт

үйл ажиллагааны төлөвлөгөө

35

28

24

18

12

9

1. Сургуулийн захиргаанаас авч хэрэгжүүлж буй эрх зүйн баримт бичгүүдийг багшийн хөгжилд хэрхэн нөлөөлж байгаагаар нь эрэмбэлнэ

үү?

Page 14: Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх ... · Web viewБагшийн хөгжилд олон хүчин зүйл нөлөөлдөг цогц

Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх зүйн баримт бичгүүд багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд нөлөөлөх нь.

2015

хөгжүүлэхэд дэмжлэг болохуйц заалтууд “Дотоод журам”-д тусгагдсан байдагтай

холбоотой.

Зураг: 8

Судалгаанд оролцогчдын 69.0% нь урамшуулал хангалттай сайн нөлөөлдөг гэж үзжээ.

Үүнд: цалингийн хувь, гадаад аялал, дотоод аялал, бусад хэлбэрийн урамшууллын талаар

байгууллагын дотоод журамд зааснаар багшийн хандлагад эерэгээр нөлөөлдөг байна.

Зураг :9

79%

12%9%

4. Сургуулийн захиргаанаас бодлогоор шийдвэрлэж байгаа багшийн нийгмийн асуудал нь таныг ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд

түлхэц болдог уу?

тийм заримдааүгүй

Судалгаанд оролцогчдын 79.0% ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд нийгмийн

асуудлыг шийдвэрлэж байгаа нь түлхэц болдог. Тухайлбал орон сууцжуулах төсөл, цагийг

үр бүтээлтэй ашиглах боломж, мэргэжлээрээ дэвших боломж гэх мэт. Харин 9.0% нь үгүй

14

25%

44%

20% 11%

3. Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд урамшуулалын талаар дотоод журамд заасан заалтууд хэрхэн нөлөөлөх вэ?

маш их нөлөөлдөг

сайн нөлөөлдөг

нөлөөлдөг

нөлөөлдөггүй

Page 15: Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх ... · Web viewБагшийн хөгжилд олон хүчин зүйл нөлөөлдөг цогц

Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх зүйн баримт бичгүүд багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд нөлөөлөх нь.

2015

гэж хариулсан нь зарим сургуулийн эрх зүйн бодлогод нийгмийн асуудлыг шийдвэрлэх

заалтууд бага тусгаж байгаатай холбоотой.

Зураг :10

Судалгаанд оролцогчдын 66.0% нь багшийн бүтээл нь ажлын байрандаа тасралтгүй

хөгжих боломжийг “заримдаа олгодог” гэж үзсэн байна. Энэ хариулт нь багш зөвхөн бүтээл

гаргаснаар бүрэн хөгждөг бус олон хүчин зүйл нөлөөлдөг болохыг харуулж байна. Нийт

багш нарын 28,0% нь тогтмол нөлөөлдөг гэжээ. Эдгээр багш нарын 80.0% нь мэргэжлийн

зэрэгтэй багш нар байна.

Зураг :11

Судалгаанд оролцогчдын 27.0% нь цагийн менежмент муу, 23.0% нь эрх зүйн орчин

хязгаарлагдмал байгаа нь багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд тулгардаг гол

бэрхшээл гэж үзжээ. Дээрх хариултуудыг 20-29 насны, 1-10 жил ажилласан багш нар

15

28%

66%

16%

5. Ажлын байрны тодорхойлолтонд тусгагдсанаар багшийн бүтээл нь багш хөгжих үндэс болдог уу?

тогтмол

заримдаа

үгүй

27%

21%

11%14%

23%

4%

6. Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд ямар бэрхшээл тулгардаг вэ?

цагийн менежмент муу сургуулийн төлөвлөгөөнд тусгагдсан цаг үеийн ажлуудын давхцал

материаллаг орчны хүрэлцээ муу сэтгэл зүйн орчны таатай бус нөлөө

эрх зүйн орчин хязгаарлагдмал бусад

Page 16: Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх ... · Web viewБагшийн хөгжилд олон хүчин зүйл нөлөөлдөг цогц

Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх зүйн баримт бичгүүд багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд нөлөөлөх нь.

2015

ихэвчлэн сонгосон байна. Энэ нь залуу багш нар хувийн зохион байгуулалт муу,

сургуулийн эрх зүйн баримт бичгийн талаарх мэдлэг дутмаг байгаатай холбоотой байж

болох юм.

Зураг :12

Судалгаанд оролцогчдын 32 нь ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан “Хамтын ба

судалгаат хичээл” ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд хамгийн чухал гэжээ. Эдгээр

багш нарын 28 нь 10-с дээш жил ажилласан багш нар байна. Судалгаат хичээлийн үед

багш нар онол, аргазүйн талаар харилцан туршлага судлахад хамгийн үр нөлөөтэй ажил

байдагтай холбоотой.

Зураг: 13

16

35%

27%

30%

8%

8. Дараах ажлуудаас алийг нь сургуулийн эрх зүйн баримт бичгүүдэд зайлшгүй тусгах нь багшийн хөгжилд илүү үр дүнтэй

нөлөөлөх вэ?

багшид өөрийгөө хөгжүүлэх цаг гаргаж өгөх

нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд түлхэц болохуйц бодлого баримтлах

сургалтын таатай орчин бүрдүүлэх, хэрэглэгдэхүүн бэлтгэхэд нь дэмжлэг болох

бусад

сурагчдаа байнга оношлох

мэргэжлийн байгууллагуудын сургалт семинарт хамрагдах

онлайн сургалтанд хамрагдах

бусад багш нарын арга туршлагаас суралцах

илтгэл ном гарын авлага бичих

хамтын ба судалгаат хичээлд хамрагдах

8

14

18

26

28

32

7. Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан дараах ажлуудыг багшийг тасралтгүй хөгжихөд хамгийн чухал гэж үзэж байгаагаар нь

эрэмбэлж дугаарлана уу?

Page 17: Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх ... · Web viewБагшийн хөгжилд олон хүчин зүйл нөлөөлдөг цогц

Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх зүйн баримт бичгүүд багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд нөлөөлөх нь.

2015

Судалгаанд оролцогчдын 35.0% нь багшид өөрийгөө хөгжүүлэх цаг гаргаж өгөх, 30.0% нь

сургалтын таатай орчин бүрдүүлэх, хэрэглэгдэхүүн бэлтгэхэд нь дэмжлэг болох, 27.0%

нь нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд түлхэц болохуйц бодлого баримтлах нь багшийн

хөгжилд хамгийн үр дүнтэй гэж үзжээ.

Асуулгын дүгнэлтСургуулийн эрх зүйн бичиг баримтуудыг эрэмбэлсэн байдлаас үзэхэд “Дотоод журам”

багшийн хөгжилд хамгийн их нөлөөтэй харин үйл ажиллагааны төлөвлөгөө хамгийн бага

нөлөөтэй гэжээ. Энэ нь багшийг хөгжүүлэх заалт бага тусгагдсантай холбоотой байж болох

талтай. Мөн судалгаанд оролцогчдын 27.0% нь цагийн менежмент муу, 23.0% нь эрх зүйн

орчин хязгаарлагдмал байгаа нь багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд тулгардаг

гол бэрхшээл гэж үзжээ. Иймээс үйл ажиллагааны төлөвлөгөөнд багшийн хөгжлийг

дэмжих заалт тусгаж өгснөөр багшийн өдөр тутмын үйл ажиллагаанд тулгамдаж буй

бэрхшээлийг шийдвэрлэх боломжтой.

Судалгаанд оролцогчдын 66.0% нь багшийн бүтээл нь ажлын байрандаа тасралтгүй

хөгжих боломжийг “заримдаа олгодог” гэж үзсэн байна. Энэ хариулт нь багш зөвхөн бүтээл

гаргаснаар бүрэн хөгждөг бус олон хүчин зүйл нөлөөлдөг болохыг харуулж байна.

Судалгаанд оролцогчдын 35.0% нь багшид өөрийгөө хөгжүүлэх цаг гаргаж өгөх, 30.0% нь

сургалтын таатай орчин бүрдүүлэх, хэрэглэгдэхүүн бэлтгэхэд нь дэмжлэг болох, 27.0% нь

нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг болохуйц бодлого баримтлах нь багшийн

хөгжилд хамгийн үр дүнтэй гэж үзсэн. Энэ нь сургуулийн эрх зүйн баримт бичгүүдэд

багшийг урамшуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой заалтыг тусгаж өгөх

нь багш ажлын байрандаа хөгжихөд эерэг нөлөө үзүүлдэг болохыг харуулж байна.

17

Page 18: Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх ... · Web viewБагшийн хөгжилд олон хүчин зүйл нөлөөлдөг цогц

Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх зүйн баримт бичгүүд багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд нөлөөлөх нь.

2015

ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТСургуулийн үйл ажиллагааг өдөр тутамд хөтлөн явуулахад:

Хөдөлмөрийн гэрээ Календарчилсан төлөвлөгөө

Хамтын гэрээ Сарын ажлын төлөвлөгөө

Дотоод журам Үйл ажиллагааны төлөвлөгөө

Стратеги төлөвлөгөө зэрэг эрхзүйн үндсэн баримтуудыг мөрдөж байна. Эдгээр

баримтууд нь төрөөс баримтлах боловсролын талаарх чиг бодлогын хэрэгжилтийг

сургуулийн түвшинд хангаж, багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих үйл ажиллагааны

зохицуулалтын үндэс болж байна. Сургуулиудын “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг

харьцуулан багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд нөлөөлөх заалтуудыг ангилан

судлахад “Багшид хариуцлага тооцох, зэмлэл хүлээлгэхтэй холбоотой заалт” 135 буюу

хамгийн их, “Багшийн ажлын байрны нөхцөлийг сайжруулахтай холбоотой заалт 19 буюу

хамгийн бага байна. Үүнээс үзэхэд сургуулиуд багшийн ажиллах таатай орчинг бүрдүүлэх

талаар бага тусгаж, харин багшийг ажилдаа алдаа дутагдал гаргахаас сэргийлэх үүднээс

хариуцлага тооцохтой холбоотой заалтуудыг илүү түлхүү тусгаж өгчээ. Мөн асуулгын

судалгаанд хамрагдсан багш нарын 30,0% нь сургалтын таатай орчин бүрдүүлэх,

хэрэглэгдэхүүн бэлтгэхэд нь дэмжлэг болох заалтыг тусгаж өгөх хэрэгтэй гэжээ.

Багшийн урамшуулах болон, нийгмийн асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой заалтууд

өндөр байгаа нь сургууль бүр багшийг ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд дэмжлэг

үзүүлэхүйц бодлого баримталдаг нь харагдаж байна. Асуулгын судалгаанд хамрагдсан

багш нарын 69,0% нь урамшуулал, 79,0% нь нийгмийн асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой

заалтыг тусгахнь багшийн хөгжилд эерэгээр нөлөөлнө гэж үзсэн.

Боловсролын салбарт бүтээлч багш, эвсэг хамт олон бүрдүүлэхэд зөв бодлого зайлшгүй

чухал үүрэгтэй. Эрх зүйн баримт бичгүүдийн хэрэгжилт зарим тохиодолд сургуулийн өдөр

тутмын үйл ажиллагаанд хэрэгжихгүй байгаа нь ажилтнуудын хууль эрх зүйн мэдлэг

дутмаг учраас судалж шинжилж үйл ажиллагаандаа мөрдлөг болгодоггүй нийтлэг дутагдал

ажиглагдаж байна. Сургууль багшийг урамшуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх,

өөрийгөө хөгжүүлэх боломжийг хангасан цагийн менежментийн бодлого хэрэгжүүлснээр

багш ажилдаа хандах хандлагад өөрчлөлт гарч багш хөгжих боломж нээгдэнэ.

18

Page 19: Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх ... · Web viewБагшийн хөгжилд олон хүчин зүйл нөлөөлдөг цогц

Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх зүйн баримт бичгүүд багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд нөлөөлөх нь.

2015

ДЭВШҮҮЛЖ БУЙ САНАА Сургуулийн хүрээнд боловсруулсан “Багшийг хөгжүүлэх” хөтөлбөрийг төрөөс

дэмжиж түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг сургуулийн

төсөвт суулгаж өгөх.

Багшийн ажлын ачаалал нийгмийн шаардлагад тохирсон цалин хөлс нийгмийн

асуудлыг оновчтой шийдвэрлэх бодлого боловсруулах.

Боловсролын байгууллагууд өөрийн нөөц боломжид тулгуурлан багшаа хөгжихөд

дэмжлэг үзүүлж буй сургуулиудын шилдэг санаачлагыг түгээн дэлгэрүүлэх .

Үйл ажиллагааны төлөвлөгөөнд багшийг хөгжүүлэх тухай заалтыг тусгаж өгөх нь

зүйтэй.

Багш ажлын байрандаа хөгжихөд дэмжлэг болохуйц жишиг заалтуудыг тусгасан

“Хөдөлмөрийн дотоод журам”-ыг боловсруулан түгээн дэлгэрүүлэх.

19

Page 20: Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх ... · Web viewБагшийн хөгжилд олон хүчин зүйл нөлөөлдөг цогц

Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх зүйн баримт бичгүүд багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд нөлөөлөх нь.

2015

Номзүй1. Монгол улсын боловсролын тухай хууль

2. Бага, дунд боловсролын тухай хууль

3. МУ-н Засгийн газрын 316-р тогтоолын 1 дүгээр хавсралт

4. БШУЯ-ны сайдын А/136-р тушаал 1-р хавсралт

5. Байгалмаа.Ч, (2013). Багшийн мэргэжлийн хөгжил туршилт судалгаа. Улаанбаатар

6. Баярсайхан.Б, (2011) Монгол хэлний тайлбар толь. Улаанбаатар

7. Даваа.Ж нар, (2009). Боловсрол судлалын үндэс. Улаанбаатар

8. Бэгз.Н, Санжаабадам,С (2015) “Сайн багш-Багшийн хөгжил” өгүүлэл, Боловсрол

судлал” сэтгүүл №8. Улаанбаатар

9. Ора Кво, (2010). Багш хүн байнгын суралцагч. Улаанбаатар

10. Сарантуяа.С, (2006). “Багшийн хөгжил үнэлгээнд хийсэн дүн шинжилгээ, цаашид

тавих зорилт” илтгэл. Улаанбаатар

11. Эрдэнэчимэг.С, (2006). “Багшийн хөгжилд нөлөөлөх хүчин зүйл” илтгэл.

Улаанбаатар

12. БГД-ийн “Эрдмийн ундраа” цогцолбор сургууль “Стратеги төлөвлөгөө”

13. БГД “Улсын тэргүүн”-ий 13-р бүрэн дунд сургууль “Дотоод журам”

14. БЗД 87-р бүрэн дунд сургууль “Дотоод журам”

15. БСШУЯ-ны лаборатори “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн “Дотоод журам”

16. БСШУЯ-ны харьяа “Шинэ-эхлэл” ОУ-н лаборатори сургууль “Дотоод журам”

17. Налайх дүүрэг “Чандмань” цогцолбор сургууль “Дотоод журам”

18. Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Наран” цогцолбор сургууль “Дотоод журам”

19. Өмнөговь аймгийн Сэврэй сумын бүрэн дунд сургууль “Дотоод журам”

20. СБД “Нийслэлийн тэргүүн”ий 6-р бүрэн дунд сургууль “Дотоод журам

21. ХУД-н тэргүүний “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн “Стратеги төлөвлөгөө”

22. ХУД Хосе-Мартийн нэрэмжит 52-р бүрэн дунд сургууль “Дотоод журам”

23. http://www.legalinfo.mn/

24. http://www.meds.gov.mn/director-content-430-318.mw

20

Page 21: Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх ... · Web viewБагшийн хөгжилд олон хүчин зүйл нөлөөлдөг цогц

Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ба эрх зүйн баримт бичгүүд багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд нөлөөлөх нь.

2015

21