Монголын Алтан Орд улс

69

Upload: sukhbaatar-uuganbayar

Post on 13-Apr-2017

884 views

Category:

Science


1 download

TRANSCRIPT

Page 1: Монголын Алтан Орд улс
Page 2: Монголын Алтан Орд улс
Page 3: Монголын Алтан Орд улс
Page 4: Монголын Алтан Орд улс

Монголын Алтан Орд улс 1242-1480

Page 5: Монголын Алтан Орд улс

Хөх ба Цагаан орд • Зүчи хаан нас барсны дараа Чингис хаан Зүчийн ууган хүү Ордод

Зүчийн улсын зүүн гарыг, Батад баруун гарыг хуваан захируулсан бөгөөд Ордын удмынхны захирсныг Цагаан орд, Батын удмынхны захирсныг Хөх орд гэж нэрлэж байв. • Цагаан орд нь Алтайн нуруунаас Арал тэнгис хүртэлх нутгийг

хамарч байжээ.

Page 6: Монголын Алтан Орд улс

Алтан орд улсын нутаг дэвсгэр Эрчис мөрнөөс,

өрнө зүг Дунай мөрний доод урсгал, өмнө зүг Дербент болон Арран, хойт зүг Ижилийн Булгар багтаж байв. Өрнөөс дорно хүртэл- 61600 км, Умраас өмнө хүртэл 44000 мянган км нутаг дэвсгэрийг эзэгнэн оршиж байв.

Page 7: Монголын Алтан Орд улс

Нэрийн тухай: - 1541 онд бичигдсэн нэгэн орос сурвалжид Алтан орд гэх нэр анх удаа тэмдэглэгдсэн гэж үздэг бөгөөд Монгол хаад дотор, гадаргүй алт, мөнгө алтадсан эд зүйлсээр Орд өргөөгөө чимж байснаар тийнхүү Алтан Орд хэмээх нэр томьёо гарсан гэж үздэг.

- Марк Крамаровский: Алтан орд гэх улс байгаагүй. Алтан орд гэдэг нь Зүчийн удмынхны захирсан Сыра орд буюу Шар орд гэдгийн орос хуулбар.

Page 8: Монголын Алтан Орд улс

• Оршин тогтносон хугацаа: 238 жил (1242-1480)

• Алтан ордны хаад нь үндсэндээ Зүчийг залгамжилсан Бат, Орда, Шейбаны удмын хаадын захиргаанд оршиж байжээ.

Page 9: Монголын Алтан Орд улс

Монголчуудын довтолгооны өмнөх Орос орон Куман-кипчаг-ханглийн холбоо

Дунай мөрний сав нутгаас Иртиш мөрний баруун хөвөө хүртэлх Хар тэнгис, Каспийн тэнгис, Арал тэнгис, Балхаш нуурын хойдод орших Днепр, Ижил, Урал мөрний сав дагуу өнөөгийн Казакстан, ОХУ-ын Сибирийн дагуух нутаг болох Понт-каспийн тал (1050 онд кипчагууд суурьших болсон тул мөн Кипчакын тал хэмээнэ) куман-кипчаг-хангли нүүдэлчин аймгуудын нэгдэл оршиж байв.

Page 10: Монголын Алтан Орд улс

• Куманууд хил залгаа орших Унгарын вант улс, Оросын хунтайжууд, Транскавказ дахь Гүрж, мөн Хорезмын хаант улстай улс төр-цэрэг-худ ургийн нягт холбоо байгуулах юм уу дайсагнан тэмцэлдэж, нутаг дэвсгэр нь баруун тийш Молдав, Валлач, Трансилванийн дорнод хэсэг хүртэл тэлсэн байлаа.

XI зууны эхний хагаст Сибирийн баруун хэсэгт төвлөрсөн Кимэгийн хаант улс мөхсний дараа түүний бүрэлдэхүүнд багтаж байсан түрэг давамгайлсан олон угсаатны хэд хэдэн зонхилох аймгийн тэргүүлэгчид холбоотон болсон нь эдгээр улс түмнүүд байлаа.

Page 11: Монголын Алтан Орд улс

Нүүдэлчин амьдралаас харьцангуй суурьшмал амьдралын хэв маягт шилжин Ижил мөрний дунд хавиар Хорезм болон түүнээс цаашхи исламын шашинт улсууд руу чиглэсэн голчлон үслэг эдлэлийн худалдааны замыг хянаж монголчуууд 1223, 1236 онд дайрах хүртэл Орос болон Исламын ертөнцийг холбох харилцааны гүүр болж байжээ. Ийм ч учир хожим нь Алтан ордын улс энэ бүс нутагт нийслэл Сарай хотоо байгуулав.

Ижил болон Кама мөрний бэлчир хавийн ойт хээр, ойт бүс нутгийг исламын шашинт угро-түрэг гаралтай булгарууд Х зууны дунд үед Хазарын эзэнт гүрнийг (о.620-оод-965) мөхсөний дараа ноёрхох болжээ.

Булгарууд

Page 12: Монголын Алтан Орд улс

Түүхийн үечлэлАлтан орд улс байгуулагдаж төвхнөсөн үе 1242-1266• Энэ үед Алтан орд улсын хил бүрэлдэн тогтож, удирдлагын тогтвортой

систем буй болж, дотоод, гадаад харилцааг хөгжүүлж, хөрш орнуудтай нягт холбоо тогтоох, хот сууринг сэргээх буюу шинээр босгох худалдаа эдийн засаг, алба татварын тогтолцоог оновчтой бүрдүүлэх, өртөө байгуулж, аж ахуй, соёл, нийгмийн хөгжил, шашин зан суртахуунаар өөр өөр улсыг төрийн нэгдсэн удирдлагад оруулж, шинэ улсыг төвхнүүлэн хаант засаглалыг төвхнүүлсэн үе.

Хөгжил цэцэглэлтийн үе 1267-1359• Эдийн засаг бэхжиж, соёл гадаад харилцааны хүрээ өргөжиж, цэрэг улс

төрийн хүчин чадал өсч Евразийн болон өрнө, дорны улс төрийн харилцааг тодорхойлох гол хүчний нэг болсон үе.

Алтан орд улс төрийн хүчний задрал 1360-аад оноос 1480- аад он

Page 13: Монголын Алтан Орд улс

Алтан Орд улсын үүсэл • Зэв, Сүбээдэйн удирдсан цэрэг 1222 онд Гүрж, Азербайжан, Умард

Кавказыг дайлан эзлээд Өмнөд Оросын нутагт цөмрөн оров. • Хибчагийн тал, Урал, Ижил болон Дон мөрний сав газар, Каспийн

тэнгис орчмын тал нутаг, Өмнөд Орос, Умард Кавказ Монголчуудын мэдэлд оров.

Page 14: Монголын Алтан Орд улс

Чингис хаан өрнө зүгт хийсэн аян дайнаар эзлэн авсан газар нутгаасаа ууган хүү Зүчид Эрчис мөрнөөс баруун зүг Днепр мөрөн, зүүн хойш булгар, баруун өмнөд тал нь Крым, Кавказын нутаг хүртлэх уудам газар нутгийг хувь болгон өгсөн нь түүхэнд Зүчийн улс буюу хожим Алтан Ордын улс хэмээн нэрлэгдэх болжээ. Эцгийгээ амьд сэрүүн байхад Зүчи хан нас барж Чингис хааны соёрхлоор Бат (1227-1256) түүний орыг залгамжлав.

Page 15: Монголын Алтан Орд улс

Монголчууд Европт довтолсон нь 1236-1241

1235 он Далаан даваанд Их хуралдай хуралдаж Өрнө зүгт дайтаж яваа цэргийн тоог нэмэгдүүлэх, их цэргийг нэгтгэн захирах үүргийг Бат хаанд ноогдуулах шийдвэр гаргав.

Page 16: Монголын Алтан Орд улс

Цагаадайн санаачилж, Өгэдэй хааны баталсан энэ аян дайнд зарлиг ёсоор Зүчийн ууган хөвгүүд Орда, Бат, Цагаадайн хөвгүүд Бүри, Байдар хоёр, Өгэдэйн хөвгүүд Гүег, Хадан, Тулуйн хөвгүүн Мөнх, Бөчэг зэрэг алтан ургийн ноёд, язгууртнуудын ахмад хөвгүүд оролцсон тул судлаачид энэ аян дайныг “Ахмад хөвгүүдийн аян дайн” хэмээн бас нэрлэдэг юм.

Page 17: Монголын Алтан Орд улс

• Монголчуудын энэ аян дайны хамгийн эхний стратеги нь түргийн нүүдэлчин, хагас-нүүдэлчин овог аймгуудыг баруунш түрж шахах явдал байв.• 1236 оны намар, 1237 оны хаврын хооронд Бат, Сүбээдэйн жигүүр

түрэг гаралтай аймаг улсууд руу довтлов • 1237 оны намар гэхэд Волгийн Булгаруудыг эзлэн авав.

Page 18: Монголын Алтан Орд улс

- 1238 хавраас Оросын хамгийн хүчирхэг ванлигуудын цэрэг армиудыг буулгах болж улмаар 1240 оны 12 дугаар сарын 6-нд Орос ванлигуудын цөм Киев хотыг эзлэн авчээ.

Мөнхийн удирдсан өөр нэг жигүүр өөр бусад түрэг гаралтай аймгууд болох Кумануудыг баруунш шахаж, мөн 1237 оны хавраас нэгдсэн хүчээр Оросын өмнөд ванлиг улсууд руу довтлож эхэлжээ.

Page 19: Монголын Алтан Орд улс

1237 оны 12 дугаар сард Рязань хотыг буулгаж аваад Суздаль Владимирийн ханлигийг чиглэжээ. Дараа оны 3 дугаар сарын 4-нд Владимирын хунтайж II Иури Сить голын эрэгт болсон тулалдаанд амь үрэгдэв.

Page 20: Монголын Алтан Орд улс

1241 онд Өгөдэй хаан таалал төгсөхөд Бат хан байлдааны ажиллагааг зогсоож нутгийн зүг хөлгийн жолоог залжээ. 1242 онд Бат хан Каспийн тэнгисийн хөвөөнд суурьшин Сарай хэмээх нийслэл хотоо байгуулж Алтан Ордын улсыг байгуулжээ.

Page 21: Монголын Алтан Орд улс

Алтан Ордын улсад Дундад Азийн Хорезм, Сыр-дарья мөрний доод урсгал, Ижил мөрний Булгар, Половец буюу Кипчакийн тал, Крым, Умард Кавказад орших олон хэлийн янз бүрийн угсаа гарлын хүмүүс харьяалагдаж байв. Орос улсын ихэнх хэсэг нь Алтан-Ордны улсын вассал буюу хараат улсын байдалтай байж алба, гувчуур төлж байжээ.

Page 22: Монголын Алтан Орд улс

Бат хааны бодлого, үйл ажиллагаа • Төрийн нээлттэй бодлого Олон орны элч төлөөлөгчдийг хүндэтгэлтэй хүлээн авч хүсэл саналыг нь сонсох. Шашны төлөөлөгчдийг хүндэтгэн үзэж, өөрийн орны дотоод аль ч шашныг дэлгэрүүлэхийг хориглолгүй, сүм дуганаа чөлөөтэй барихыг зөвшөөрсөн. • Мэдээллийн найдвартай сүлжээГадны элч төлөөлөгчдийг хүлээн авахын зэрэгцээ өөрийн элч төлөөлөгчдийг илгээж байв. • Зам харилцааны аюулгүй байдал Өгөдэй хааны зарлигаар зохион байгуулалт, хүнсний хангамж, улсын хамгаалалттай өртөө байгуулахад анхаарч 30 км тутам өртөө байгуулж, цэргийн хамгаалалтанд оруулж амь нас эд хөрөнгийг хамгаалсан.• Найдвартай холбоотонтой байх Оросын вангууд өрнө зүгийн заналхийллээс сэргийлэхийн тулд Бат хаанаас цэрэг, зэвсгийн тусламж үзүүлж байв.

Page 23: Монголын Алтан Орд улс

- Төрсөн он: 1209 оны могой жил - Зүчи ханыг нас барсны дараагаар Чингис хаан өөрөө заан

нэрлэсэн - 1236-1241 онд Монголын их цэргийг удирдсан. - Алтан орд улсыг үүсгэн байгуулагч.

Page 24: Монголын Алтан Орд улс

• Бат хаан 1242 онд Алтан орд улсаа байгуулаад Оросын нутагт шууд бус засаглал тогтоож вассал улс болгон Оросын вангуудыг томилдог болгов. Орос дахь захиргаа нь алба татвараа л цаг хугацаанд нь өгчихвөл дотоод хэрэгт нь оролцоод байдаггүй, харьцангуй чөлөөт захиргаа байв. Бат хаан баскак- даргач нарыг вант улсуудад томилон суулгаж алба татвар хураалгаж байсан бөгөөд хотуудын баскак-даргач нарыг Их баскак ахлана. Тэрээр Владимирын вант улсад төвлөрөн сууж байжээ.

Page 25: Монголын Алтан Орд улс

Оросын вангуудаас хамгийн анх 1242-1243 онд Ярослав II Всеволодович захирах эрх болж авчээ. • Углицийн Владимир Константинович • Ростовын Борис Василькович • Белозерский Глеб Василькович • 1246 онд Черниговын ван Михайл Бат хаанд хүчээ өгөхөөр Алтан

орд улсад ирсэн ч цаазаар авхуулжээ.

Page 26: Монголын Алтан Орд улс

Бэрх хаан 1257-1266

• Төрсөн он: 1221 оны орчим төрсөн • Хорезм шахын охин Хансултанаас төрсөн. • Багасаа исламын шашнаар хүмүүжсэн • 1238 оныг хүртэл Сыгнак хотод суралцсан.

• 1261 Сарай хотноо үнэн алдартны сүм хийдийг бариулж байсан.

Page 27: Монголын Алтан Орд улс

• Ил хаан Абагатай хэлэлцээр хийж Табризд хэд хэдэн лалын сүм, нэхмэлийн үйлдвэр бариулсан.

• Улс төр диплломат бодлого - Хил хязгаараа тайван байлгах - Хүлэгүүгийн улсын эсрэг холбоотонтой болохыг зорьж

Мамлюкуудтай холбоо тогтоосон. - Византтай холбоо тогтоож байсан ч үе үе тэднийг гэнэдүүлэн

довтолж байсан.

Page 28: Монголын Алтан Орд улс

• 1257 онд бүх нийтийн хүн амын тооллого явуулсан байна. Бат хааны үеийн даргачийн системийг устгаж Оросын вангуудаар өөрсдөөр нь Татварыг нь хураалгаж татварыг ордод хүргүүлдэг болгожээ.

• Египетийн султан Байбарс Исламын шашны өвөг Осман халифын гараараа бичсэн коран судар ба түүний хэрэглэж байсан тахилгын тавиур, хивсийг Бэрхэд бэлэглэсэн байна. Мөн араб морь, зэр зэвсэг, хар боол, дууч бүсгүй зэрэг үлэмж бэлэг өгч өөрийн нэрийн дараа Бэрхийн нэрийг бичүүлж баасан гараг бүр бүх мусульманчуудаараа уншуулах болжээ.

Page 29: Монголын Алтан Орд улс

1266 онд хатгаа өвчнөөр нас барсан.

Page 30: Монголын Алтан Орд улс

Мөнхтөмөр хаан 1267-1280• Бат хааны 2 дугаар хүү Тодханы 2 дугаар хүү. • Төрсөн он: 1240 оны орчим төрсөн. • Алтан орд улсын хаадаас хамгийн анх зоосон дээр нэрээ

дэлдүүлсэн хаан.

• Засаглалынхаа эхний гурван жилд Ил хаан Абага, Цагаадайн улсын Борак хан нартай хэлэлцээр хийж холбоотон болсон.

Page 31: Монголын Алтан Орд улс

• Оросын вангуудад цэргийн тусламж үзүүлж байсан. - 1270, 1274-1275Мөнхтөмөр хаан 1280 оны орчим нас барсан.

Төр барьж байх үедээ мөнгө санхүү, татварын салбарт олон шинэтгэл хийсний дотор зоос цутгуулах ажилд нэлээд ач холбогдол өгч байжээ. Оросын үнэн алдартны шашны сүм хийдүүдэд татвараас чөлөөлсөн хөнгөлөлтүүдийг олгосон.

Page 32: Монголын Алтан Орд улс

• 1269 онд Цагаадайн улсын эзэмшил нутаг Талас мөрний хөвөөнд болсон монгол ноёдын хуралдайгаар Өгөөдэй, Цагаадайн угсааныхны хооронд гарсан маргаантай асуудлыг шийдвэрлэхээр Алтан Ордны улсын хаан Мөнхтөмөр хүрэлцэн иржээ. Таласын чуулганаар Зүчи, Цагаадай, Өгөөдэйн удмын хан хөвгүүд хуралдан эзэмшил нутгийнхаа хил хязгаарын тухай асуудлыг нарийвчлан тохирчээ. Мөнхтөмөр хаан таласын чуулганд оролцсоноор Хүлэгүгийн улсын хан хөвгүүдийг өөртөө татаж чадсан байна.

Page 33: Монголын Алтан Орд улс

Хот сууринМонголчуудын хувьд балгас болсон хот тосгод хэрэггүй

харин ч өөр өөрийн аж ахуйгаас алба татвар авч байх харьяат албат хэрэгтэй байсан юм.

Худалдааны замуудын дагуу оршиж байсан хотууд хурдан хугацаанд сэргэж байв. Байлдан дагууллын үед монголчуудын элчийг алсан, улайран тэмцсэн, бослого гаргасан хотуудыг монголчууд эвдэн сүйтгэж байсан боловч эсэргүүцэл үзүүлээгүй хотууд болох Смоленск, Новгород, Псков, Галиц зэрэг хөндөгдөөгүй юм.

Page 34: Монголын Алтан Орд улс

• Бат хаан юуны өмнө дайны хөлд сүйдсэн хотуудыг сэргээн босгох ажилд анхаарлаа хандуулж өөрийн улсын нийслэлийг барьж босгохоор улс улсаас олзлогдон ирсэн урчуудыг дайчлан цуглуулжээ. • Алтан орд улсад 200 орчим хотууд байсан бөгөөд тэдгээрээс

хамгийн алдартай нь Сарай, Булгар, Жукету, Азак, Крым, Укек, Мажар, Мукша, Хаджитархан, Каффа, Сурож, Хорезм, Солхат, Ургенч хотууд юм. • Дмитрий ван ууган хүү Ивандаа 14 хот өгсөн бол бусад 4 хүүдээ

12 хотыг хуваан эзэмшүүлжээ.

Page 35: Монголын Алтан Орд улс

Хотууд

Сарай-Бат - 1243 онд Бат хааны зарлигаар Ижил мөрний сав газар Сарай хотыг байгуулжээ.

Сарай- Бат нь өрнөдөөс Монголын эзэнт гүрнийг зоригчдын дайран өнгөрөх гол зам болж байв. Сарай- Бат хотын туурь нь одоогийн ОХУ-ын Астрахань хотын орчим Селитренний хэмээх газарт бий.

Page 36: Монголын Алтан Орд улс

Уг хотод монголчууд, асычууд, кипчакууд, черкесүүд, оросууд, византичууд амьдардаг байсан. Гадаадын иргэд, худалдаачид хот дотор тусдаа нэгэн аймаг үүсгэн амьдрах бөгөөд тэдний гадуур өндөр хэрэм босгон монголчуудаас тусгаарладаг байв. Хотод дархны газрууд ажиллан, олон төрлийн багаж зэвсэг эдлэл хэрэглэл үйлдэж, чулуучин, шилчин, гуталчин, оёдолчид өөр өөрсдийн ажлыг эрхлэн, хоолны газар, мал нядлах том зах зэрэг газрууд үйл ажиллагаагаа явуулдаг байсан.

XV зууны II хагасаас доройтож эхлэн, 1578 онд Оросын хаан I Фёдорын зарлигаар Сарай Бат хотын үлдэгдлийг нураан тоосго, чулуу зэргээр нь Астрахань хотыг барьсан.

Page 37: Монголын Алтан Орд улс

• Арабын жуулчин Аль-Омари “Сарай хот бол зээлийн газар олонтой, халуун усны газар, эд бараа агуулах олон худалдааны газар бүхий том хот. Хотын төвд голоос татсан сувгаар тунгалаг ус урсана. Хаан эзэн өндөр сүрлэг, тансаг орд харшид сууж, харшийн оройд хоёр египет “кынтар” /5 кг орчим/ хэмжээтэй цул алтан сар гялалзана. Хааны ордныг шадар сайд нарын орд гэр, цамхаг хэрэм хүрээлнэ. Энэ ордонд тэд зөвхөн өвөл л амьдарна.”

Page 38: Монголын Алтан Орд улс

Сарай- БэрхБат ханы дүү Бэрх Алтан Ордны улсын хан болоод 1260 онд Сарай Бэрх хэмээх хот байгуулж, улсын нийслэлийг шилжүүлсэн. Богино хугацааны дотор том хотын зэрэгт хүрч, үйлдвэрлэл, худалдаа арилжааны төв болов. Үзбек, Жанибек хаадын үед цэцэглэн хөгжиж байсан. Ази Европын худалдааг холбон дамжуулах бүс болж байв. Монгол, кипчак, черкес, орос, түрэг, болгар үндэстнүүд уг хотод амьдардаг байсан.1395 онд Алтан Ордны улс Цагаадайн улстай дайтаж, ялагдаад зугтсанд Цагаадайн улсын эмир доголон Төмөр Сарай Бэрх хотыг түймэрдэн шатаасан.

Page 39: Монголын Алтан Орд улс

• Уг хотын туурь нь өдгөө ОХУ-ын Волгоград мужийн Ленинск тойрогт оршиж байна. Хотын туурийг малтан шинжилж, түүх соёлын олон баримт, дурсгал олсон нь өдгөөСанкт-Петербург хотын Эрмитажийн музейд хадгалагдаж байна.

Page 40: Монголын Алтан Орд улс

• 1333 он, Ибн Батута “Сарай Бэрх хот тэгш тал газар орших бөгөөд өргөн гудамж, гоёмсог зах зээл, үй түмэн хүн бялхан дүүрч асар их хэмжээнд хүрсэн гайхамшигт сайхан хотын нэг юм” хэмээн бичсэн байдаг.

Page 41: Монголын Алтан Орд улс

Укек хот

1250 оны үед баригдсан хот бөгөөд хааны зуны ордон байсан. Укек хот нь Волга мөрний дагуу оршино.

1395 он Тамерланы довтолгоон өртөж сүйрсэн бөгөөд ахиж сэргээгүй.

Page 42: Монголын Алтан Орд улс
Page 43: Монголын Алтан Орд улс

Алтан орд улсын мал аж ахуй, газар тариалан

• Алтан орд улсын аж ахуй нь эзлэгдсэн орнуудыг байгал цаг уур, ард түмний эрхлэх аж ахуйн онцлогоос хамаарч мал аж ахуй, газар тариалан, загас, ан агнуур, зөгий үржүүлэх зэрэг олон төрөлтэй байжээ.

• Хибчагийн тал нутаг мал аж ахуй эрхлэхэд маш тохиромжтой байсан учир Монголчууд нүүдлийн амьдралын хэв маягаа удаан хугацааны туршид хадгалж байсан байна.

Page 44: Монголын Алтан Орд улс

• Бат хааны хүрээ нутагладаг газрын эргэн тойронд нэг өдрийн газарт 30 хүн байрлаж, хааны хэрэгцээний айргыг нийлүүлэхийн тулд хүн бүр гүү сааж, өдөр бүр айраг хүргэдэг байв. • Дунай мөрөн, Днепр мөрөн, Дон, Ижил, Урал мөрний савыг

нутгийн уугуул малчидтай хуваан эзэмшиж байв.

Page 45: Монголын Алтан Орд улс

• Мөн мал аж ахуйн зэрэгцээ Крым, дундад азийн гол мөрний сав газруудаар газар тариланг голчлон эрхэлж байсан бөгөөд тариачдыг сабанчи буюу модон анжистан хэмээн нэрлэж байв. Булгар, Мордавын тариа будаа ижил мөрнөөр дамжин Алтан орд улсад хүргэгддэг байжээ. Нутгийн уугуул иргэд улаан буудай, арвай, овьёос, вандуй, шар будаа зэрэг 20 төрлийн ургамал, тариа тариалж байв.

Page 46: Монголын Алтан Орд улс

• Хоёрдугаар сарын сүүлээр бүх нутгаар зар тарааж тариаланд гарах өдрийг зарлан тариалан гарах хүмүүс бэлтгэлээ баазаан заасан газарт очоорой хэмээн тараадаг байжээ. Тухайн үед газар боловсруулахдаа 3 төрлийн анжис хэрэглэж байсан бөгөөд хүнд буюу төмөр анжис, төмөр хошуутай модон анжис, хөнгөн модон анжис. Оросын алба гувчуурын ихэнхийг хөдөөгийн оршин суугчид л төлж байсан тул монголчууд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бууруулах сонирхолгүй байсан.

Page 47: Монголын Алтан Орд улс

Худалдаа • Бат хаан москваг эзэлсний дараа тэнд суудаг худалдаачдыг

цуглуулан тэдний худалдааны талаар мэдээлэл цуглуулсан бөгөөд тэдгээр худалдаачид Смоленск хотоор дайран Днепр мөрнөөр Хар далай орж Болгар, Арабт хүрдэг, Двина, Кам, Ижил мөрнөөр Оросын хойт, урд хязгаарт очдог байв.

Page 48: Монголын Алтан Орд улс

• Алтан ордны улс нь Монголын эзэнт гүрний баруун хязгаар өрнө дорныг холбох төв болж байсны хувьд дэлхийн худалдааны чухал боомтын нэг газрын дундад тэнгис болон арабын улсуудтай, мөн Хүлэг болон Цагаадайн улстай, Итали, Византи, Герман, Богеми, балтын тэнгисийн өрнө зүгийн орнууд, Скандиновын орнуудтай ч харилцаж байв.

Page 49: Монголын Алтан Орд улс

• Алтан ордны улсын төв хэсэгт орших Булгар маш сайн худалдааны флоттой байсан ба Булгар хотоос 7 километрийн зайд орших Агазбазар гэдэг худалдааны захад тэмээн жин, худалдааны хөлөг онгоц тасралтгүй ирдэг байсныг ашиглан усан замын худалдааг өргөжүүлж байв. Новогород, Доод Новгордоор дамжин баян хотуудын бараа таваар Ижил мөрний усан онгоцны худалдаагаар Алтан ордны нийслэлд хүрч байв.

Page 50: Монголын Алтан Орд улс

• Муслим болон италийн худалдаачдын бүлэглэлд хавчигдаж байсан Орос худалдаачид Мөнхтөмөр хааны үеэс худалдааны үйл ажиллагаагаа идэвхжүүлж Ижил мөрний усан онгоцны худалдаанд оролцох болж Тогтамыш хааны үед Ижил болон бусад гол мөрний усан онгоцны худалдаанд өөрсдийн хяналтыг тогтоож чадав. Мөн Европынхон Танаид голоор дарвуулт онгоцоор ирж оросын загасчидтай худалдаа хийж байв. Хар тэнгист Италийн худалдааны 2 том бүлэг Алтан ордын улстай худалдаа хийхээр өрсөлж байсан нь усан замыг худалдааг өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлсэн төдийгүй тэдний хүчийг далай тэнгисийн худалдаанд ашиглаж байв.

Page 51: Монголын Алтан Орд улс

• Хар тэнгист Венецийн худалдааны газрууд давамгайлах байр суурьтай байсан боловч аажимдаа Генуягийнхны цар хүрээ нэмэгдсэн байна. Крымийн хойг дахь хэд хэдэн худалдаан усан боомтыг чөлөөлж өрсөлдөгч хоёр талд хувиарлан өгсөн бөгөөд ингэснээрээ өрнөдийг Алтан ордтой хуурай болон усан замаар холбож чаджээ.

Page 52: Монголын Алтан Орд улс

• Худалдаачдад хааны сангаас зээл олгох, урамшуулалтай үнээр худалдан авах, зарим үед өртөөгөөр хөнгөлөлттэй явуулах зэргээр худалдаачдыг дэмжиж байв. Ром, Сири болон бусад орны султан нарт хөнгөлөлтийн бичиг, гэрэг өгч худалдаа хөгжүүлэхэд хүчин зүтгэсэн хүн бүрт шан харамж хүртээдэг, нэн ялангуяа гадаад худалдааг ихэд урамшуулдаг байсан нь чөлөөт худалдааны бүс болоход ихээхэн нөлөөлжээ.

Page 53: Монголын Алтан Орд улс

• 1266 оны Каффагийн хэлэлцээрээр монголын захиргаа Генуячуудад Крым дахь худалдааны томоохон суурин, агуулахуудаа бараа таваар гадагш гаргах боомт болгон ашиглахыг зөвшөөрчээ. • 1342 онд Генуягийнхан худалдааны улмаас лалынхантай маргаан

үүсгэсэн тул Жанибек хаан тэднийг хөөн гаргаж, 1343, 1345 онуудад Каффа хотыг эзлэн авчээ.

Page 54: Монголын Алтан Орд улс

• Худалдаанаас авч байсан гааль татвар нь хаадын санд орсон ч эргээд худалдааг тэтгэх, өртөө замын тав тух, аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ худалдаачдад олгох зээл хэлбэрээрээр санхүүжилт хийгддэг байсан. • Археологийн малтлагаар Хятадын хоргой торго, мөнгөн эдлэлийн

үлдэц, Италын дархчуудын алтан эдлэл, Ази даяар алдаршсан Венецийн толь, шилэн эдлэл, шүр сувд зэрэг зүйлс илэрсээр байна.

Page 55: Монголын Алтан Орд улс

Татвар • Алтан орд улс Өгөөдэй хааны зарлигаар хуульчлан тогтоосон

аравны нэг хувийг татварт авах зарчмыг баримталж, алба татварын нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлжээ. • Монголчууд байлдахдаа ч энэ шаардлагыг тавьж байсан бөгөөд

байлдалгүйгээр эд хөрөнгийнхөө аравны нэг хувийг өгөөд өөрийн хотоо хэвээр захирах болзлыг Оросын вангуудад тавьж байв.

Page 56: Монголын Алтан Орд улс

• Алтан орд улсын хаад хүн амын бүх нийтийн тоологыг нийт гурван удаа явуулав. Бат хааны үед буюу 1240 оны сүүл үед, Бэрх хааны үед буюу 1257 онд, Мөнхтөмөр хааны үе буюу 1272 онд хийжээ. • Бат хааны үед Новогородоос татвар авч байгаагүй бөгөөд 1257

онд Бэрх хаанд тооллогод хамруулан татвар авах болжээ. Бат хааны хаанчлалын жилүүдэд өмнөд нутгаас хойд нутаг буюу Новогродруу нүүн шилжигсдийн тоог эрс нэмэгдүүлсэн ба улмаар газар хүрэлцэхгүй болж ой огтлон цэвэрлэж, шилжин ирэгсдэд газар олгож байжээ.

Page 57: Монголын Алтан Орд улс

• Хот тосгодод татвар хураагч баскакуудыг суулгаж байсан бөгөөд тэдний аюулгүй байдлыг Ордын цэргийн ангиуд хариуцаж байжээ. Тэрхүү цэргийн ангиудын захирагчид нь монгол хүмүүс байна. • Бэрх хаанаас үеэс Новогродоос татвар авах шийдвэр гарснаар ард

олны дунд бослого хөдөлгөөн гарсан ч Александр Невский бослогыг намжаан дарж Бэрх хаанд бараалхан татвар хураах талаар санал тохиролцоонд хүрчээ. XIV зууны үеэс баскакын системийг үгүй хийсэн бөгөөд ингэснээрээ Ордоос Орост тавих хяналт суларсан гэж үздэг.

Page 58: Монголын Алтан Орд улс

• 1332 онд Иван Калита Владимирын болон Ижилийн орчмыг захирах зарлиг, 1335 онд Иван мөн Дмитров, Углиц мужийн вангийн эрхийг, дараа нь Галицийн, Белозёрын вангийн эрхийг тус тус худалдан авсан бөгөөд хохирлоо нөхөхийн тулд Новгород болон эрхшээлдээ орсуулсан газруудын ард иргэдээс авах татварын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн байна.

Page 59: Монголын Алтан Орд улс

Алтан орд улсын гол татвар төлөгчид нь хотын оршин суугч гар урчууд, худалдаачид, хөдөөд тариачид байжээ. Татварыг анжис болон газраас авч байв.

ХожимМонголын ноёрхлоос чөлөөлөгдөхөд Москвагийн ван монголчуудын бий болгосон татварын систем, цэргийн алба хаах үүргийг хэвээр нь үлдээсэн нь тухайн оронд тохирч байсныг илтгэнэ.

Page 60: Монголын Алтан Орд улс

• Монгол бюу оросын вангуудад гавьяа байгуулсан дархануудад татвараас чөлөөлөөх “Тарханные ярлыки” хэмээх жуух олгож байжээ.

Алба татварыг орон нутгийн мөнгө зоос, эсвэл бүтээгдэхүүнээр хураана. Аж ахуйгаас авах алба татварыг оноохдоо тухайн татвар төлөгчийн эрхэлж буй аж ахуйн онцлогийг харгалзан үздэг бол хүн амын татварыг өрхийн хүн нэг бүрээр бодож авдаг байв.

Page 61: Монголын Алтан Орд улс

Татварын төрлүүд1. Ясак2. Клан 3. Салыг 4. Кулуш 5. Култыка 6. Бач 7. Худалдааны татвар (харадж)8. Тосгоны татвар (сала харадж)9. Газрын татвар (ерьхылясы)10. Өрхийн татвар (подать с трубы)11. Хүнсний татвар (сисун)12. Малын тэжээлийн 13. Постой

Page 62: Монголын Алтан Орд улс

Зоос

• Алтан орд улсын хаадын өөрсдийн үйлдүүлсэн зоос Крым, Булгар, Хорезм, Сарай, Гюлистан, Сыгнак хотуудаас 21 хааны нэр бүхий 47 зоос өнөөгийн судалгаагаар илрээд байна.

Page 63: Монголын Алтан Орд улс

Бат хааны үеийн мөнгөн динар (624-654AH/ 1227-1256AD)Насирын нэртэй гарсан энэ зоос Алтан Ордны улсын хамгийн эхэн үед хамрагдах ба ер нь Бат хааны үеийн зоос ямар нэгэн нэргүй гарсан байдаг.Булгар хот (одоогийн ОХУ, Казань хотын ойролцоо байрлаж байсан Алтан ордны улсын нийслэл байв). Голч 18мм, жин 1.7гр. каталог A-2018

Page 64: Монголын Алтан Орд улс

Бэрх хааны (655-665AH/1257-1276AD) зэс зоос. Крымд монгол хааны гаргасан анхны зоосны нэг.

Нүүрэн талд Бэрх хааны тамга байх ба тамганы хоёр талд Крымд дэлдүүлэв гэжээ. Ар тал бурхныг магтсан бичээс байна. Голч 19мм, жин 1.67гр, каталог A-2019, Leb-M1a

Page 65: Монголын Алтан Орд улс

Алтан ордны улсын эрт үеийн мөнгөн дирхэм зоос. Мөнх Tөмөрөөс Тогтох хаадын хоорондох зурвас үед (670-710AH / 1270-1310AD) Булгар хотод дэлдүүлжээ. Дэлдүүлсэн он, газар орныг тэмдэглээгүй. Ямар нэгэн үг үсэг, нэр байхгүй.

Нүүрэн талд: онгин хүрээнд Бат хааны овгийн хоёр хөлтэй тамга байна. Баруун хөндөлтэй.

Ар талд: гол дунд нэгэн төрөл чандман тамга байна. Үүнийг монголчууд задгай чандман гэнэ.

17мм. 1.28гр. A-A2020. Singatullina 195.

Page 66: Монголын Алтан Орд улс

Толь Буга хааны (686-689AH / 1287-1290AD) мөнгөн дирхам. Крым 686AH.

Нүүрэн талд: зургаан хошуутын дотор Батын тамганаас үүсгэсэн хоёр чихтэй тамга байна. Энэ тамга зөвхөн Толь Бугын зоосон дээр л үзэгддэг. Ар талд: “Толь Буга. Крым 686” гэжээ. 20мм. 1.6гр, Каталог А-2022.2

Page 67: Монголын Алтан Орд улс

Тогтох хааны (689-742AH/1312-1341AD) мөнгөн зоос. Монгол дөрвөлжин үсгээр хааны нэрийг бичсэн онц ховор хэлбэр. Мажар хотод (одоогийн Орос улсын нутагт) хижрийн 710 он буюу 1310 онд дэлдүүлжээ. Монгол дөрвөлжин үсгээр хааны нэрийг бичсэн хэлбэртэй өөр зоос Алтан улсад гарч байсан эсэх талаар ямар нэгэн баримтлах мэдээлэл одоогоор байхгүй Нүүрэн талд. “Аугаа их Падишах (эрхэм дээдэс) Тогтох” .

Ар талд: “Мажар 710”

Page 68: Монголын Алтан Орд улс

Узбек хааны мөнгөн зоос (712-742AH/1312-1341AD). 1323 онд Булгар хотод (Орос улсын нутаг) дэлдүүлсэн зоос.

Нүүрэн талд: “Султан Мухаммад Узбек хан”. Ар талд: Батын тамга, Аль Махруса Булгар 723 (1323) – гэжээ.

17мм, 1.4гр

Page 69: Монголын Алтан Орд улс