монголын түүх ii

22
МОНГОЛЫН ТҮҮХ- II нэгж хичээлийн хөтөлбөр Нэгж хичээлийн сэдэв : VI- XII зууны үеийн Монголчууд Хамрах хүрээ: Боловсролын түвшин: ЕБС-ийн 12 жилийн сургалттай 8-р анги, бүрэн дунд боловсролын агуулгын хүрээ Нас сэтгэхүйн онцлог: 14-15 насны хийсвэрлэн сэтгэж ургуулан бодох онцлогтой, аливаад олон талаас хандах хандлага өссөн, өөрийн түвшинд шийдвэр гаргах чадвартай, БИ- ийн үзэл давамгайлдаг онцлогтой, анхаарал төвлөрөлт нь 10-13 минут Өмнөх мэдлэг чадвар: Нийгмийн ухаан, газарзүй, биологийн хичээлүүдээр үзсэн үндэсний ёс, зан заншил, нийгмийн харилцаа, угсаатны бүрэлдэхүүн түүний хам шинжүүд, хүний үүслийн өлгий нутаг, монгол төрхтний нүүр царай, газрын зурагтай ажиллах гэх мэт чадваруудыг эзэмшсэн. Хэрэгцээ: Танин мэдэхүйн хэрэгцээ: Монгол нутагт оршиж байсан аймаг, ханлигууд бидний оршин буй орон нутагт ямар ул мөр үлдээснийг нээж илрүүлэх, танин мэдэх Өөрийн гарал угсааг танин мэдэх Өвөг дээдсийнхээ тухай танин мэдэх, тэднээс сургамж авах Хувь хүний хэрэгцээ: VI-XII зууны үед Монгол нутгаар Монголчуудыг бүрдүүлж байсан аймаг, ханлигуудын газарзүйн байрлал, тэдгээрийн гарал угсаа, аж байдлын талаар цэгцтэй мэдлэг эзэмших Өөрийнхөө гарал угсааг сурвалжилж тодорхойлох, угийн бичгээ хөтлөх аргад сурах Монгол нутагт оршиж байсан аймаг, ханлигууд бидний оршин буй орон нутагт ямар ул мөр үлдээснийг тодруулах

Upload: tungalag

Post on 24-May-2015

4.350 views

Category:

Documents


1 download

TRANSCRIPT

Page 1: монголын түүх   Ii

МОНГОЛЫН ТҮҮХ- II

нэгж хичээлийн хөтөлбөр

Нэгж хичээлийн сэдэв : VI- XII зууны үеийн Монголчууд

Хамрах хүрээ:

Боловсролын түвшин: ЕБС-ийн 12 жилийн сургалттай 8-р анги, бүрэн дунд боловсролын агуулгын хүрээ

Нас сэтгэхүйн онцлог: 14-15 насны хийсвэрлэн сэтгэж ургуулан бодох онцлогтой, аливаад олон талаас хандах хандлага өссөн, өөрийн түвшинд шийдвэр гаргах чадвартай, БИ- ийн үзэл давамгайлдаг онцлогтой, анхаарал төвлөрөлт нь 10-13 минут

Өмнөх мэдлэг чадвар:Нийгмийн ухаан, газарзүй, биологийн хичээлүүдээр үзсэн үндэсний ёс, зан заншил, нийгмийн харилцаа, угсаатны бүрэлдэхүүн түүний хам шинжүүд, хүний үүслийн өлгий нутаг, монгол төрхтний нүүр царай, газрын зурагтай ажиллах гэх мэт чадваруудыг эзэмшсэн.

Хэрэгцээ:

Танин мэдэхүйн хэрэгцээ: Монгол нутагт оршиж байсан аймаг, ханлигууд бидний оршин буй орон

нутагт ямар ул мөр үлдээснийг нээж илрүүлэх, танин мэдэх Өөрийн гарал угсааг танин мэдэх Өвөг дээдсийнхээ тухай танин мэдэх, тэднээс сургамж авах

Хувь хүний хэрэгцээ: VI-XII зууны үед Монгол нутгаар Монголчуудыг бүрдүүлж байсан аймаг,

ханлигуудын газарзүйн байрлал, тэдгээрийн гарал угсаа, аж байдлын талаар цэгцтэй мэдлэг эзэмших

Өөрийнхөө гарал угсааг сурвалжилж тодорхойлох, угийн бичгээ хөтлөх аргад сурах

Монгол нутагт оршиж байсан аймаг, ханлигууд бидний оршин буй орон нутагт ямар ул мөр үлдээснийг тодруулах

Сурах арга барилд суралцах, өөрийгөө хөгжүүлэх Нийгмийн хэрэгцээ:

Өөрийн эх орон, төрж өссөн нутгаа дээдлэх, тухайн орон нутгийн хөгжилдэвшил нь тэр нутгийн иргэдийн үйл ажиллагаанаас шалтгаалдаг гэдгийг ухамсарлах, бүтээлч оролцоот иргэн төлөвшүүлэх

Түүхийн эгзэгтэй асуудалд шүүмжлэлтэй хандах

Page 2: монголын түүх   Ii

Хүлээгдэж буй ерөнхий үр дүн:

Монгол нутагт оршин тогтнож, Монголчуудыг бүрдүүлж байсан аймаг, ханлигуудын тухай мэдээлэлд үндэслэн өөрийн орон нутагт ямар аймаг, ханлиг нутаглаж байсан, эдгээр аймаг, ханлигууд ямар угсаатай болохыг мэдэх, суралцагсдад өөрийн угсаа гарлаа тодорхойлох чадвар эзэмшүүлэх

Хүлээгдэж буй тодорхой үр дүн:

К1: VI-XII зууны үеийн монгол аймаг, ханлигуудын гарал, угсаа, нэрийдэл, бүрдэл, тэдгээрийн оршин тогтнож байсан газар нутаг, түүнтэй холбогдох түүхийн баримт, эх сурвалжуудаас цэгцтэй мэдээлэл авах

К2: VI-XII зууны үеийн монгол аймаг, ханлигуудын хил хязгаар, газарзүйн байрлалыг газрын зурагт заах, тэдгээрийн угсаа гарал, түүхэн газар нутаг, орон зайн харилцан хамаарлыг тодорхойлох, жишин харьцуулах, үнэлэлт дүгнэлт өгөх чадвар эзэмшүүлэх

К3: Монголчуудын бүрдэл, монгол аймаг, ханлигууд, тэдгээрийн угсаа гарлаас үндэслэн өөрийн угийн бичгийг хөтлөх чадвартай болгох

К4: Монгол эх орноороо бахархах, эх оронч үзлийг төлөвшүүлэх

Нэгж хичээлийг судлах цаг : 8 цаг

Нэгж хичээлийн агуулга ба судлах цагийг ээлжит хичээлд хуваарилсан төлөвлөлт:

Монголчуудын гарал угсаа, нэр 1 цаг Түрэг угсааны улсуудын Монголчууд 2 цаг Монгол аймгуудын бүрдэл, ханлиг улсууд 2 цаг Монголчуудын аж амьдрал соёл 1 цаг Сэдвийн шалгалт 1 цаг Дүн шинжилгээ 1 цаг

Агуулга:

Судлагдахууны тогтолцоо: Монголчуудын “Гарал угсаа”, “Бүрдэл”, “Ханлиг” гэсэн ухагдахуун

төлөвшүүлэх “Монгол” гэсэн нэрийн гарал үүсэл, утга учир холбогдлыг ойлгуулах VI- XII зууны үеийн Монгол аймгуудын аж ахуй, соёлын хөгжлийн талаарх

түүхэн мэдээнүүдийг харьцуулан дүгнэлт хийх Ур ухааны тогтолцоо:

Өөрсдийн оршин сууж байгаа орон нутаг ( хот, аймаг, сум) ямар аймаг, ханлигт харъяалагдаж байсан, тэдгээрийн угсаа гарлыг харьцуулах

Суралцагсдад өөрсдийн угийн бичгээ хөтлөх чадвар эзэмшүүлэх

Page 3: монголын түүх   Ii

Сургалтын орчин:

Материаллаг: Блог / www.baigaliinuhaan.blogmn.net / Ухаалаг самбар Видео бичлэг Нэгж хичээлийн хөтөлбөр Сурах бичиг, самбар, шохой ТӨМ / тарааж өгөх материал / Power point дээр хийсэн слайд Видео бичлэг, түүхэн гэрэл зураг

Үйлийн: Багш – сэдэлжүүлэгч, чиглүүлэгч, зөвлөгч, туслагч, хамтрагч Сурагч – хамтрагч, мэдлэг бүтээгч, шинийг хайгч

Сэтгэл зүйн: Багш сурагчийн бие биеэ ойлгосон нээлттэй, сурагчийг дэмжиж, чөлөөтэй харилцах харилцааны орчин

Арга зүй:

Зохион байгуулалтын арга зүй:Багаар болон хосоор ажиллах

Мэдлэг бүтээлгэх арга зүй:Эвлүүлэг, МММ, жүжигчилсэн тоглолт, хаьцуулан жиших , БОД- ХАМТАР- ХУВААЛЦ, оюуны довтолгоо, булангийн аргуудыг тус тус ашиглана.

Хэрэглэгдэхүүн түүний дидактик зорилго:

№ Хэрэглэгдэхүүн Дидактик зорилго

1 Блог/ www.baigaliinuhaan.blogmn.net /

Суралцагчийн бие даан суралцахуйг дэмжих, мультимедиа программ хангамжийг сургалтанд хэрэглэх, хөгжүүлэх,нийтийн хүртээл болгох

2 Ухаалаг самбар/ Smart board /

Орчин үеийн дэвшилтэт техник, төхөөрөмжийг сургалтанд ашиглаж, сурагчдыг ухаалаг самбарт ажиллуулж хэвшүүлэх

3 Видео бичлэг Түүхэн баримтат кино үзүүлж, суралцагчдыг үнэн бодит мэдээлэлээр хангах

4 Монголын түүхэн газарзүйн зураг Суралцагчийг түүхэн газар нутгийг одоо үетэй харьцуулан жишүүлж сургах

Үнэлгээ: / Шалгуур үзүүлэлт /

Page 4: монголын түүх   Ii

VI- XII зууны үеийн Монгол аймгуудын түүхэнд холбогдох он цагийг тайлбарлах чадварын түвшин

Монгол аймгуудын нутаг дэвсгэрийг газрын зурагт заах, тэмдэглэх чадварын түвшин Монгол аймгуудын төр, нийгэм, аж ахуйн хөгжлийн шинж, хандлагыг тайлбарлах

чадварын түвшин Энэ үеийн Монголчуудын соёл, ёс заншлын хөгжилд гарсан өөрчлөлтийг тайлбарлах

чадварын түвшин Угийн бичиг хөтлөх чадварын түвшин

Үнэлгээний шалгуур:

№ ШалгуурЖишиг

даалгаврын дугаар

Хариу Хэмжээст оноо

1 К1

Блүүм1-3, Соло 1,3,4

Хавсралт 1-4 1 дүгнэлт гаргахад 1

оноо.

2 К2

Блүүм 4,6 Соло 2, 5, 9

Хавсралт 5 х

үртэ

л

5- Асуултыг амжилттай бөглөсөн4 – Асуултыг дөхүүлсэн3–Асуултны ядаж 2 дүгнэлт гаргасан1 – Асуултны ядаж 1 дүгнэлт гаргасан

3 К3

Блүүм 5, 7 Соло 6, 10

Хавсралт 4 х

үртэ

л

4- Асуултыг амжилттай бөглөсөн2-3 – Асуултыг дөхүүлсэн1–Асуултны ядаж 1 дүгнэлтийг гаргасан

4 К4

Блүүм 8 – 10Соло 7,8

Хавсралт 6 х

үртэ

л

6- Асуултыг амжилттай бөглөсөн5 – Асуултыг дөхүүлсэн3–Асуултны ядаж 2 дүгнэлт гаргасан1 – Асуултны ядаж 1 дүгнэлт гаргасан

Нэгж хичээлийн сургах, сурахуйн үйл явц, арга зүйгээс:

Page 5: монголын түүх   Ii

№1 Ээлжит хичээлийн сэдэв: Монголчуудын гарал угсаа, нэр

Арга зүй: Эвлүүлэг, БОД- ХАМТАР- ХУВААЛЦ

Үе шат

Сурахуйн үйл ажиллагааны төлөвлөлтХэрэглэгдэ

хүүнБагшийн дэмжлэг Суралцагчийн үйл ажиллагаа

А ш

ат-

5 м

ин

ут Сэд

эл

төр

үүл

эх

Сурагчдыг 4 багт хуваарилах

Өмнөх хичээлийн мэдлэгийг сэргээн сануулах

“Алтан ураг” хамтлагийн “Хөх тоботон” аялгууг сонсгох / Би монгол хүн шторк сонсгох /

Сурагчид 4 багт хуваагдаж сууна.

Өмнөх хичээлийн мэдлэгээ сэргээн санана.

“Алтан ураг” хамтлагийн “Хөх тоботон” аялгууг сонсож хичээлийн сэдвийг гаргана./ Би монгол хүн шторк сонсгон хичээлийн сэдэв гаргана /

Блог / www.bagialiinuhaan.blogm

n.net /Видео бичлэг, зурагт

үзүүлэн, газрын

зураг, ТӨМ, сурах бичиг,

бичгийн цаас, өнгийн пламастр гэх

мэт

Ан

хаа

рал

тө

вл

өр

үүл

эх

В ш

ат-

20

ми

нут

Мэд

лэг

бү

тээх

Угсаа гарлаа мэдэж болох аргуудыг танилцуулах

Баг бүрт 1-р даалгаварын ТӨМ тарааж өгөн, Монголчуудын гарал, угсааг мэдэх шинэ мэдээлэлээр хангах

Багуудаар 1-р даалгаварын дүгнэлтийг гаргуулах

Баг бүрт 2-р даалгаварын ТӨМ тарааж өгөн, монгол нэрийн үүслийн талаар эрэл хайгуул хийлгүүлэх

Багуудаар 2-р даалгаварын дүгнэлтийг гаргуулах

Сурагчид тэдгээр аргуудыг тэмдэглэнэ.

1. Ургийн бичг, архелогийн сурвалжууд

2. Угсаатны хам шинжийн байдал

Баг бүр тарааж өгсөн ТӨМ дээрээ боловсруулалт хийн, оюун дүгнэлт гаргана.

Багууд 1-р даалгаварын дүгнэлтээ танилцуулна.

Баг бүр 2-р даалгаварын ТӨМ-тэй ажиллаж, монгол нэрийн үүслийн талаар мэдэж авна.

Багууд 2-р даалгаварын дүгнэлтээ танилцуулна

С ш

ат

– 18

ми

нут

Мэд

лэг

ээ б

ата

тгах

Баг бүрийн нэгдсэн дүгнэлтийг гаргуулах

Илтгэгч тодруулна. Баг бүрт 1 ургийн бичиг

өгнө.

Баг бүр өөрсдийн боловсруулсан мэдээллээ том цасан дээр нэгтгэж, тодорсон илтгэгч нь илтгэнэ.

Баг бүр ургийн бичгийг тайлж уншин, ургийн бичиг бүтээнэ.

Гэр

ий

нД

аал

гав

ар

– 2

м

ин

ут

“ Хүннүчүүд Монголчуудын өвөг дээдэс болох нь” сэдэвт 100- 150 үгтэй эссэ бичээрэй!

Дараах түлхүүр үгнүүдэд тайлбар хийгээрэй! Удам гарал Өвөг дээдэс Монгол нэр

Өөрсдийн ургийн бичгээ хийгээрэй!№2 Ээлжит хичээлийн сэдэв: Түрэг угсааны үеийн Монголчууд

Page 6: монголын түүх   Ii

Арга зүй: МММ, БОД- ХАМТАР- ХУВААЛЦ, илтгэгч тодруулах

Үе шат

Сурахуйн үйл ажиллагааны төлөвлөлтХэрэглэгдэ

хүүнБагшийн дэмжлэг Суралцагчийн үйл ажиллагаа

А ш

ат-

5 м

ин

ут Сэд

эл

төр

үүл

эх

Сурагчдыг 4 багт хуваарилах

Өмнөх хичээлийн мэдлэгийг сэргээн сануулах

Таrhan турк дуу сонсгох / Турк улсын далбаа үзүүлэх /

Алжаал тайлах дасгал: Оньсого таалгах

Сурагчид 4 багт хуваагдаж сууна.

Өмнөх хичээлийн мэдлэгээ сэргээн санана.

Таrhan турк дуу сонсож, хичээлийн сэдвийг гаргана.

АТД хийнэ. / Багшийн хэлсэн оньсогыг таана. /

Блог / www.bagialiinuhaan.blogm

n.net /Видео бичлэг, зурагт

үзүүлэн, газрын

зураг, ТӨМ, сурах бичиг,

бичгийн цаас, өнгийн пламастр гэх

мэт

Ан

хаа

рал

тө

вл

өр

үүл

эх

В ш

ат-

20

ми

нут

Мэд

лэг

бү

тээх

Өмнөх үзсэн хичээлтэй холбоотой Эртний Түрэг улсын тухай асуулт асууна.

Түрэгийн ноёрхлын үеийн Монголчуудын бүрдэлийн тухай багуудад ТӨМ тарааж өгөн, даалгаварыг танилцуулах

Илтгэгч тодруулах Эргүнэ-гүнгийн Монгол,

Татарын ханлиг,Шивэй аймгуудыг газрын зурагт тэмдэглүүлэх

Өмнөх үзсэн хичээлтэй холбоотой Эртний Түрэг улсын тухай асуултанд хариулна.

Түрэгийн ноёрхлын үеийн Монголчуудын бүрдэлийн тухай ТӨМ- ийг ашиглан, багууд даалгавараа гүйцэтгэнэ.

Илтгэгч илтгэх Эргүнэ-гүнгийн Монгол,

Татарын ханлиг,Шивэй аймгуудыг газрын зурагт тэмдэглэнэ.

С ш

ат

– 13

ми

нут

Мэд

лэг

ээ б

ата

тгах

Илтгэгч тодруулах Баг бүр газрын

зурагтайгаа нэгдсэн дүгнэлтээ илтгэх

Багш асуулт асууна.

Илтгэгч илтгэх Баг бүр газрын зурагтайгаа

нэгдсэн дүгнэлтээ илтгүүлэх

Багууд багшийн асуултанд оюун дүгнэлт хийж хариулна.

Гэр

ий

нД

аал

гав

ар

– 2

м

ин

ут Түрэгжсэн Монгол, Монголжсон Түрэг 2 хоорондоо ялгаатай юу?

№3 Ээлжит хичээлийн сэдэв: Монгол аймгуудын бүрдэл, Ханлиг улсууд

Page 7: монголын түүх   Ii

Арга зүй: МММ, БОД- ХАМТАР- ХУВААЛЦ, илтгэгч тодруулах

Үе шат

Сурахуйн үйл ажиллагааны төлөвлөлтХэрэглэгдэ

хүүнБагшийн дэмжлэг Суралцагчийн үйл ажиллагаа

А ш

ат-

5 м

ин

ут Сэд

эл

төр

үүл

эх

Монгол аймгуудын нэрээр 4 багт хуваана.

TV сэдэлжүүлэлт үзүүлнэ. Монгол орны угсаатны тухай өгүүлсэн уг бичлэгээс хичээлийн сэдвийг гаргуулна.

Алжаал тайлах дасгал: Түргэн хэллэг

Монгол аймгуудын нэрээр багт хуваагдаж сууна. / Хамаг Монгол, Татар, Хэрэйд, Найман гэх мэт /

Бичлэгийг үзэж, багшийн асуултанд хариулан, дүгнэлт хийж, хичээлийн сэдэв гаргаж ирнэ.

АТД хийнэ. / Багшийн зааврын дагуу хийнэ. /

Блог / www.bagialiinuhaan.blogm

n.net /Видео бичлэг, зурагт

үзүүлэн, газрын

зураг, гар утас, ТӨМ,

сурах бичиг, бичгийн

цаас, өнгийн пламастр гэх

мэт

Ан

хаа

рал

тө

вл

өр

үүл

эх

В ш

ат-

20

ми

нут

Мэд

лэг

бү

тээх

Ухаалаг самбар /Smartboard / дээр Монголын газрын зураг үзүүлэнэ.

Эрт цагт Монголд ямар ямар овог аймгууд байсан тухай асууна.

Баг бүрийн 1 сурагчийн гар утсанд дараах мэдээлэлүүдийг газрын зурагтай хамт өгнө.

1. Хамаг Монгол, Тайчууд, Жалайр

2. Татар, Гурван Мэргэд, Ойн аймаг

3. Хэрэйд, Онгуд, Хонгирад4. Найман, Олхунуд, Хорь

Түмэд, Баяуд, Баргуд Багш баг бүрт бичлэгтэй

холбоотой даалгавар өгнө. Ханлиг улсын тухай хэлж

өгнө.

Ухаалаг самбар /Smartboard / дээр Монголын газрын зургийг сайтар ажиглана.

Эрт цагт Монголд ямар ямар овог аймгууд байсан тухай ярилцаж, багшийн асуултанд хариулна.

Энэ үед баг бүрийн нэг гишүүн гар утсандаа мэдээлэл авна.

Багаараа бичлэгийг үзэж, даалгаварыг гүйцэтгэнэ.

Ханлиг улсын тухай мэдэж авна.

С ш

ат

– 13

ми

нут

Мэд

лэг

ээ б

ата

тгах

Баг бүрт Ханлиг улсуудын тухай асуулт өгнө.

Багийн илтгэгчээр тодорсон сурагчдаар өөрсдийн асуултын дагуу Ханлиг улсуудын тухай яриулна.

Багууд асуултанд хариулж, схемчлэн, газрын зурагт тэмдэглэн, боловсруулсан мэдээлэлээ илгэгчээр тодорсон сурагч илтгэнэ.

Бусадтайгаа шинэ мэдээлэлээ хуваалцана.

Гэр

ий

нД

аал

гав

ар

– 2

м

ин

ут

Хамаг Монголын ханлигийг дасгалын газрын зурагт тэмдэглэх

Page 8: монголын түүх   Ii

№4 Ээлжит хичээлийн сэдэв: Монголчуудын аж амьдрал, соёл

Арга зүй: Харьцуулан жиших, БОД- ХАМТАР- ХУВААЛЦ, илтгэгч тодруулах

Үе шат

Сурахуйн үйл ажиллагааны төлөвлөлтХэрэглэгдэ

хүүнБагшийн дэмжлэг Суралцагчийн үйл ажиллагаа

А ш

ат-

3 м

ин

утС

эдэл

тө

рү

үлэх

Аж ахуйн төрлөөр 5 багт хуваах

Зүйр үг хэлж хичээлийн сэдвийг гаргуулна.

Алжаал тайлах дасгал: Түргэн хэллэг

Аж ахуйн төрлөөр 5 багт хуваагдана. / МАА, Ан гөрөө, Гар үйлдвэрлэл, Тариалан түүврийн аа, Худалдаа /

Зүйр үгэнд оюун дүгнэлт хийж, хичээлийн сэдвийг гаргана.

АТД хийнэ. / Багшийн зааврын дагуу хийнэ. / Блог /

www.bagialiinuhaan.blogm

n.net /Видео бичлэг, зурагт

үзүүлэн, газрын

зураг, ТӨМ, сурах бичиг,

бичгийн цаас, өнгийн пламастр гэх

мэт

Ан

хаа

рал

тө

вл

өр

үүл

эх

В ш

ат-

25

ми

нут

Мэд

лэг

бү

тээх

Багийн нэртэй холбоотой ТӨМ тарааж өгч уншуулна.

Багийн 1-р даалгаварыг газрын зурагтай хамт өгч, аж ахйн онцлогийг гаргуулах

Илтгэгч тодруулах Баг бүрт 2-р даалгавартай

холбоотой схем өгнө. Илтгэгч тодруулах

Багийн нэртэй холбоотой ТӨМ авч, багийн гишүүдээрээ уншина.

1-р даалгаварын дагуу аж ахуй эрхлэж байсан газруудыг газрын зурагт тэмдэглэж, онцлогийг нь гаргана.

Илтгэгч илтгэх Багууд 2-р даалгаварын

дагуу Нийгмийн бүтцийг схемчлэнэ.

Илтгэгч илтгэх

С ш

ат

– 10

ми

нут

Мэд

лэг

ээ б

ата

тгах

Нэгдсэн дүгнэлтээ багш өөрөө дүгнэнэ.

Нэгдсэн дүгнэлтийг сурагчид дэвтэрт хөтлөнө.

Гэр

ий

нД

аал

гав

ар

– 2

м

ин

ут VI-XII зууны Монголчуудын аж амьдралыг одоо үетэй жишин харьцуулах

Жишиг даалгавар

Page 9: монголын түүх   Ii

Блүүм таксониомиор боловсруулсан асуултууд:

1. “Монголын нууц товчоо” ургийн бичиг мөн үү?2. Монголчууд гэж ямар хүмүүсийг хэлэх вэ?3. Хүннүчүүд Монголчуудын өвөг дээдэс мөн үү?4. Түрэг улсын үед монголчууд хаана байсан бэ?5. Монгол хэл хаанаас гаралтай вэ?6. Монгол нутаг Монгол угсаатны өлгий нутаг мөн үү?7. Аливаа улсын нэр яаж үүсдэг вэ?8. Монгол гэсэн нэр хэдийнээс түүхэн тэмдэглэдэх болсон бэ?9. Монгол нэрийн тухай ямар үзэл, таамаглалууд байдаг вэ?10.Монгол улсад Монгол нэртэй газар, уул, ус байдаг уу?

Блүүм таксониомиор боловсруулсан асуултуудын хариунууд:

1. “Монголын нууц товчоо” нь нэг талаар түүхэн сурвалж боловч нөгөө талаар Бөртэ чоноос Чингис хаан, Өгөдэй хаан зэрэг Монголын алтан ургийн хаадын ургийн бичиг гэж үзэж болх юм.

2. Монголчуудыг шар арьстай, шулуун хар үстэй, өргөн магнайтай, товгор шанаатай, сормослог, онигор хонин бор нүдтэй, навтгар хамартай, өргөн нүүртэй, занхгар толгойтой, цээж ханхар, бэлхүүс нарийн, намхавтар биетэй хүмүүс гэж тодорхойлжээ.

3. Хүннүчүүдийн угсаа гарлын талаар эрдэмтэн судлаачид Монгол, Түрэг, Славян, Хятад гэх зэргээр үздэг боловч Монголын нэрт эрдэмтэн Г.Сүхбаатар Хүннүгийн угсаа гарлыг хэл, зан заншил, эдийн болон оюуны соёлын тал бүрээс нь нухацтай иж бүрэн нягтлан судалсаны үр дүнд Хүннү нь Монголчуудын өвөг дээдэс болохыг нотолсон байна.

4. Нирун улс мөхөхөд уугуул Монголчуудын нэг хэсэг нь Гурван голын эхэнд шахагдан суурьшиж, нөгөө хэсэг нь Эргүнэ- гүн рүү явжээ хэмээн түүхэн сурвалжуудад дурджээ.

5. Монгол хэл нь Алтай язгуурын хэлний Дорнод- Алтай хэлэнд багтдаг. Мөн Дорнод- Алтай хэлэнд манж хэл багтдаг байна.

6. Монгол угсаатан бол түүхэн хөгжлийн явцад бүрэдэн тогтсон биеэ даасан үндэстэн бөгөөд Монгол нутаг бол Монгол угсаатны үүсч бүрэлдсэн өлгий нутаг юм.

7. Ер нь аливаа удам угсаа, өөр нэгнийхээ нэрийн доор нэгдэж, ямар нэгэн хугацаанд тодорхой нутагт шинэ овог аймаг бүрэлдэн тогтох явцад ихэвчлэн өөрдөө өгсөн буюу хөрш улс нь тэднийг нэрлэсэн нэртэй болсон байдаг.

8. Монгол хэмээх нэрийг Мугулюйтай холбон тайлбарладаг. 9. Монгол нэрийн үүслийн талаар эрдэмтэд Монгол нутагт байсан язгуур Монгол

аймгийн нэрнээс үүссэн, газар усны нэрнээс үүссэн, эртний овог, аймгийн үндэслэгч, толгойлогчийн нэрнээс үүссэн гэх мэт, түүхэн олон талт үзүэгдэтэй холбон тайлбарладаг юм.

10. Монгол оронд Монгол элс, Монгол уул нэртэй хэд хэдэн газар байдаг. Өвөрхангай аймгийн Бүрд сумын төвөөс зүүн хойш 36 км-т Батхаан уулын өвөрт оршдог Их Монгол элсний зүүн урд төгсгөл бөгөөд элсэн манхан дээр гарахад сонин дуу чимээ гардаг байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар юм.

Блүүм таксониомиор боловсруулсан тестүүд:

Page 10: монголын түүх   Ii

1. “Монгол” гэдэг нэрийн аль нь илүү үндэслэлтэй вэ?a) Газар усны нэрb) Мэнгү шивэй аймгийн нэрc) Мон овгийн нэрd) Хүннү гэдэг үгнээс үүсэлтэйe) Бүгд зөв

2. Аль нь зөв дараалалаар бичигдсэн байна вэ?a) Аймаг→ овог→улс→ханлигb) Овог→аймаг→ханлиг→улсc) Улс→аймаг→ханлиг→овогd) Ханлиг→улс→аймаг→овогe) Бүгд буруу

3. XI- XII зууны үеийн Монгол аймаг, ханлигуудын ханыг зөв тохируул.1. Хамаг Монгол а. Тоорил2. Хэрэйд б. Хабул3. Мэргид в. Мэгүжин сүүлт4. Найман г. Таян5. Татар д. Тогтоа бэхи

a) 1б, 2а, 3д, 4г, 5вb) 1а, 2б, 3в, 4г, 5дc) 1д, 2г, 3в, 4б, 5аd) 1в, 2д, 3г, 4а, 5бe) 1г, 2в, 3б, 4д, 5а

4. Монголчууд балар эртний цагт бусад үндэстний адил гуравхан тоо мэддэг байжээ. Тэр түгээмэл тоо нь нэг, хоёр, олон гэдэг байв. Бидний үед 100 триллон гээд цааш нь нэрлэж мэддэггүй. Энэ тоо Монголчууд юу гэж нэрлэж байсан бэ?

a) Нар сарb) Үглэж дуусашгүйc) Маш их дэлгэмэлd) Огторгуйн одe) Түг түмэн

5. Чингис хааны уг гарлыг ямар ном сударт анх мэдээлсэн байдаг вэ?a) Алтан дэвтэрb) Рашид Аддины тэмдэглэлдc) Угийн бичигтd) Монголын нууц товчоондe) Судрын чуулган

6. Киданы түүхэнд холбогдох ойлголтуудыг холбоно уу?

Page 11: монголын түүх   Ii

1. Кидан улс байгуулагдав А. Монголчууд хидан нарын зан заншилын ялгаа бага

2. Улсын иргэн албат боол, бичиг, хүн амын ихэнх болов.

Б. Эрдмийн хүрээлэн их бага мөнгөн зоос зэргээр алдартай

3. Киданы соёл хөрш хиданы зэргэлдээ орнуудад хүчтэй нөлөөлөв.

В. Анги давхаргын үед ялгарал хүчтэй гарч ирсэн.

4. Киданыг Сүмбэ улсын сурвалжит ноёд бут цохиж тэргүүлж эхлэв.

Г. 924 онд Киргизүүд хүчирхэгжив.

a) 1г, 2в, 3б, 4аb) 1а, 2б, 3в, 4гc) 1б, 2а, 3г, 4вd) 1в, 2 г, 3а, 4бe) Бүгд буруу

7. Монгол гэдэг нэрийн үүслийн талаар олон санал байдаг. Ямар сурвалж болохыг холбоорой.

1. Мынгули А. Ийм нэртэй аймаг байдаг.2. Мон гэдэг гол Б. Хятад сурвалжид ийнхүү бичсэн байдаг.3. Мэнгү В. Монголчууд амьдарч байсан.4. Мана гол Г. Зарим хүн зохиосон.

a) 1а, 2б, 3в, 4гb) 1б, 2г, 3а, 4бc) 1г, 2в, 3б, 4аd) 1б, 2а, 3г, 4вe) Бүгд буруу

8. Гурван голын нутаг гэж эдгээрийн аль нь вэ?a) Хэрлэн, Онон, Туулb) Хэрлэн, Орхон, Завханc) Онон, Улз, Туулd) Хэрлэн, Орхон, Сэлэнгэe) Хараа, Ерөө, Туул

9. Хабул хааны ач хэн бэ?a) Бартанбаатарb) Боорчиc) Есүхэйd) Хасарe) Тэмүүжин

10.“ Монголын Нууц Товчоо”-ноос авсан дараах ишлэлийн цэгийн хооронд тохирох нэрийг олж дугуйл. Тэр жирэмсэн эм Бодончарт ирж хөвүүн төрүүлэв. Түүнийг харь овгийн хөвүүн гэж ................................... нэрийдэв.

a) Хабичb) Жажирадайc) Жаурьдайd) Баардийe) Зүчи

Блүүм таксониомиор боловсруулсан тестийн хариунууд:

Page 12: монголын түүх   Ii

1. C2. B3. A4. C5. A6. A7. B8. A9. E10.D

Блүүм таксономийн оношлогоо:

Блүүм таксономиор жишиг даалгаврын 10 асуулт, 10 тестийг боловсрууллаа.

Асуулт:

Цээжлэх Ойлгох Хэрэглээ Задлан шинжлэх

Үнэлэх Бүтээх0

5

10

15

20

25

30

10%

20%

30%

10% 10%

20%

Нийт асуултын 60 хувийг доод түвшний асуултууд харин үлдсэн 40 хувийг дээд түвшний асуултууд эзлэж байна.

Тест:

Page 13: монголын түүх   Ii

Цээжлэх Ойлгох Хэрэглээ Задлан шинжлэх

Үнэлэх Бүтээх0

5

10

15

20

25

30

10% 10%

20%

30%

10%

20%

Нийт асуултын 40 хувийг доод түвшний тестийн асуултууд харин үлдсэн 60 хувийг дээд түвшний тестийн асуултууд эзлэж байна.

Соло таксономиор боловсруулсан асуултууд:

Баримт ишлэл материал дээр ажиллаарай!

1. Эдгээр XI- XII зууны үеийн Монгол аймгууд нь хаана оршдог вэ? Хамаг Монгол ................................................. Татарууд ......................................................... Мэргэдүүд ........................................................ Хэрэйд .............................................................. Найман нар ...................................................... Ойрад ............................................................... Баргууд ............................................................. Онгуд ................................................................ Хори Түмэд .......................................................

2. Сүмбэ ( Сяньби) нар нь 12 жилийн өнгөтөэй, амьтны нэртэй, зүг чиг заасан байдлаар хэрэглэдэг. Одон зурхайчтай, тэд мөн 300 гаруй одыг тэмдэглэсэн зураөг хийж байжээ. Сяньби нь одоогийн Өвөр Монголын харчины Талбулгаас 70 гаруй км зайтай оршдог. Нутгийн хүмүүс мэнгэ гэдэг. Судлаачид хожмын Шивэй мөн Хиян- Би гэсэн үг хэмээн үзсэн байдаг.

Сүмбэ нар ямар аж ахуй эрхлэж байсан бэ? Сүмбэ улсын хаадын нэрийг нэрлэнэ үү?

3. Түүхч Г.Сүхбаатар Нирун гэдгийг нуруу ясны утга биш, зонхилох олон, түшиг хамгаалах гэсэн утга илэрхийлнэ. Улсын эзнийг анх удаа хаан гэж нэрийдэх

Page 14: монголын түүх   Ii

болжээ. Энэтхэгийн сударт Нируны талаар жирийн иргэнээс сайдаа хүртэл зурхайч нар юм гэж бичсэн байдаг. Нируны ихэнх Түрэг, Уйгар аймагт нэгдэн 30 000 өрх айл, 130 000 хүн Түрэгийн ноёрхолыг эсэргүүцсэн баруун зүг нүүссэн нь Обор буву Авар нэр зүүн Кавказад хүрчээ.

Нирун улс хаагуур оршиж байсан бэ? Зурхайн ухаан хөгжсөн байгаа нь юуы илрэл вэ? Авар одоогийн ямар улсын өвөг дээдэс вэ?

4. Анх 500 өрх айл нүүж ирсэн Хүн гүрний нутагт оршиж байсан хэсэгхэн аймаг. Тэд Турфанд амьдарч байгаад сүүлхэн үед Алтайн нурууны хойд Бий голд нутаглах болжээ. Ираны түүхч Рашид Аддины “ Судрын чуулган” номонд Түрэг гэдэг нь нүүдэлчид гэсэн утгаар авч бичсэн байдаг.

Энэ нь Монгол нутагт оршиж байсан ямар улсын тухай байна вэ? Түүх соёлын дурсгалуудыг нэрлэнэ үү?

5. Уйгар нь Алтай хэлний бүлэгт багтдаг Түрэг угсаатан юм. Өөрөөр Есөн овог ч гэдэг. Уйгар гэдэг нийлэх, наалдаах, зөвшилцөх гэсэн утгатай эртний түрэг үг байна. Их Монгол улсад ном дэвтэр хэмээх согд үсэг, судар, эрдэнэ, шүлэг, бадаг зэрэг энэтхэг үгс сүм, суварга, билэг, хөрөг зэрэг уйгар үгс одоо болтол өвлөгдөн бидэнд үлджээ.

Уйгарын хот балгадын дурсгал хаана оршиж байна вэ? Уйгар улс яагаад мөхсөн бэ?

6. Хиданчууд элчин харилцаандаа мөнгөн гэрэгэ, модон гэрэгэ, загасан гэрэгэ хэрэглэдэг байв. Хидан гүрний гааль, давсны, архины, хил боомтын буюу гадаад гаргах барааны гэсэн гурван хэлбэр байв. Гаалийн татвар 2 янз байв.

1. Улсад тушаах2. Олзот гар үйлдвэрлэгчдийн хураалгах гааль

Үүнийг харъяат ноёд авдаг. Харин архины гаалийн татварыг улсад шууд авдаг байна.

Гэрэгэ гэж ямар үүрэгтэй вэ? Хидан улс Монголын түүхэнд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

7. Аймгийн холбоо буюу Ханлиг нь нэгдсэн захиргаатай, хэв хууль дээр голчлон тулгуурласан, шүүн таслах төрийн маягийн удирдлагатай, аймаг бүр өөрийн онцлог, аялгуу хэл яриатай, өрх гэрүүд өмчтэй, нэгдсэн заншилтай, тэнгэр газар шүтдэг, аймгийн цуглаан хуралдай “Эе” – тэй байжээ.

Монгол нутагт оршиж байсан аймгуудыг нэрлэнэ үү? Аймаг хэмээх үгийн утгийг тайлбарлана уу?

8. Нөхөж гүйцээгээрэй!Эртний улсуудын төрийн ёс хэрхэн уламжлагдаж Их Монгол Улсын үетэй золгосон бэ?Хүннү→ Сяньби→ ...................... → Хамаг Монголын Ханлиг → ...........................→ Их Монгол Улс

9. VI- XII зууны үеийн монголчуудын Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, үлдээсэн сургамжийг бичнэ үү?

10. Өөрсдийнхөө удам угсааг сурвалжилж, угийн бичгээ хөтлөөрэй!

Соло таксономиор боловсруулсан тестүүд:

Page 15: монголын түүх   Ii

1. Хүннүгийн төрийн ёс горимын талаар хэн шинэчлэл хийсэн бэ?a) Түмэн шаньюйb) Модун шаньюйc) Молон хаанd) Мулихай ван

2. Нөхөрлөгчид хэмээх давхарга 12-р зуунд буй болсон. Ямар хүмүүсийг ийнхүү нэрлэж байсныг олж тэмдэглэ.

a) Аймгийн доторхи ноёдын холбооb) Ялгаран гарсан баячуудын холбооc) Эрх мэдэл бүхий хүмүүсийн бие хамгаалах хэсэгd) Газар нутгаа хамгаалах гэсэн цэргийн холбоо

3. Чингисийн дөрвөн сайдын овог угсааг нэртэй нь зөв харгалзуулсан хэсгийг ол.1. Татаар А. Зэлмэ2. Жалайр Б. Шихихутаг3. Зүрчид В. Мухулай4. Урианхай Г. Чуу Мэргэн

a) 1а, 2б, 3в, 4гb) 1в, 2г, 3а, 4бc) 1б, 2в, 3г, 4аd) 1г, 2в, 3б, 4а

4. Монголын Нууц Товчоонд дараах “ Ах аа, ах аа, бие тэргүүтэй, дээл захтай “ гэсэн үгийг хэн хэлдэг вэ?

a) Тэмүүжинb) Хасарc) Бодончарd) Добу мэргэн

5. Хамаг Монголын ханлигийг анх хэн байгуулсан бэ?a) Амбагайb) Хабулc) Хатулаd) Есүхэй

6. Өрх айлууд үүсэх болсон үндсэн шалтгаан нөхцөл аль нь вэ?a) Садан төрлийн нэгдэлb) Газар нутгийн эзэмшсэн байдалc) Ахлагчдын санаачлагаd) Өмч хөрөнгийн өсөлт

7. Монголчуудын эд өлгийн соёлын эрхэм дурсгалын нэг аль нь вэ?a) Мал маллах ёсонb) Хэл соёлоо хүндэтгэхc) Эцэг эхээ хүндэтгэх ёсонd) Үндэсний хувцас өмсөх ёсон

8. Монголын газар шороон дээр 400 орчим жил ноёрхолоо тогтоосон улс аль нь вэ?a) Сяньбиb) Киданc) Нирунd) Түрэг

Page 16: монголын түүх   Ii

9. ... Тэнгэрт нар сар хоёр гэрэлтэн, гэгээ болтугай хэмээн нар сар бадаг буй за. Газарт хоёр хан хэрхэн байж болох? Би явж тэдгээр Монголыг авч ирье! Гэж хүн өгүүдэг вэ?

a) Тоорил ханb) Хасарc) Таян ханd) Чингис хаан

10. Дарлигинчууд гэж ямар утгатай үг вэ?a) Эргүнэ- гүнд очсон Монгол аймгуудын ерөнхий нэрb) Гурван гол очсон Монгол аймгуудын ерөнхий нэрc) Өвөр Монголд очсон Монгол аймгуудын ерөнхий нэрd) Эх нутагтаа ирсэн Монгол аймгуудын ерөнхий нэр

Соло таксономиор боловсруулсан тестүүдийн хариунууд:

1. A2. C3. B4. B5. B6. D7. D8. D9. C10.A

Соло таксономийн оношлогоо

Блүүм таксономиор жишиг даалгаврын 10 асуулт, 10 тестийг боловсрууллаа.

Асуулт:

Бүтцийн өмнөх Энгийн Нийлмэл Учир шалтгаант Хийсвэр

0

5

10

15

20

25

30

10%

30%

20%

30%

10%

Нийт асуултын 50 хувийг доод түвшний тестийн асуултууд харин үлдсэн 50 хувийг дээд түвшний тестийн асуултууд эзлэж байна.

Page 17: монголын түүх   Ii

Тест:

Бүтцийн өмнөх Энгийн Нийлмэл Учир шалтгаант Хийсвэр0

5

10

15

20

25

30

10%

30% 30%

20%

10%

Нийт асуултын 70 хувийг доод түвшний тестийн асуултууд харин үлдсэн 30 хувийг дээд түвшний тестийн асуултууд эзлэж байна.