НИЙТ ДҮН 60 -...

23
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ДҮНГИЙН НЭГТГЭЛ 2019.1.10 Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл Нийт заалтын тоо 100 70 30 0 Үнэлэх боломжгүй Хэрэгжилтийн хувь 1 Удирдлага, зохион байгуулалтын хүрээнд 9 6 3 - - 90 2 Гадаад хамтын ажиллагааны хүрээнд 3 2 - - 1 - 66.6 3 Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хангалтыг нэмэгдүүлэх хүрээнд 3 2 1 90 4 ЭМС-ын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд 1 1 0 5 Барилга, бүтээн байгуулалтын хүрээнд 4 2 1 1 75 6 Түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлтийн хүрээнд 3 2 1 66.6 7 Эмнэлгийн тоног, төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх хүрээнд 3 1 2 - 33.3 8 Эрүүл мэндэд ээлтэй орчинг бүрдүүлэх хүрээнд 12 7 4 1 84.1 9 Бүх нийтийг хамарсан нийтийн биеийн тамир чийрэгжүүлэлтийн хүрээнд 4 2 2 85 10 Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэлтийн хүрээнд 8 7 1 96.2 11 Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох хүрээнд 10 10 100 12 НИЙТ ДҮН 60 41 12 2 5 83.3

Upload: others

Post on 01-Sep-2019

5 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: НИЙТ ДҮН 60 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2019/03/EMG-Demjih-jil-tailan-2018.pdf · дахь салбар сургуульд 1 бага эмчийг

ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ,

ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ДҮНГИЙН НЭГТГЭЛ

2019.1.10

№ Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл Нийт

заалтын тоо

100 70 30 0 Үнэлэх боломжгүй

Хэрэгжилтийн хувь

1 Удирдлага, зохион байгуулалтын хүрээнд 9 6 3 -

- 90

2 Гадаад хамтын ажиллагааны хүрээнд 3 2 - - 1 - 66.6

3 Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хангалтыг нэмэгдүүлэх хүрээнд 3 2 1

90

4 ЭМС-ын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд 1 1

0

5 Барилга, бүтээн байгуулалтын хүрээнд 4 2 1 1

75

6 Түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлтийн хүрээнд 3 2

1

66.6

7 Эмнэлгийн тоног, төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх хүрээнд 3 1

2 - 33.3

8 Эрүүл мэндэд ээлтэй орчинг бүрдүүлэх хүрээнд 12 7 4 1

84.1

9 Бүх нийтийг хамарсан нийтийн биеийн тамир чийрэгжүүлэлтийн хүрээнд 4 2 2

85

10 Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэлтийн хүрээнд

8 7 1

96.2

11 Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох хүрээнд

10 10

100

12 НИЙТ ДҮН 60 41 12 2 5

83.3

Page 2: НИЙТ ДҮН 60 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2019/03/EMG-Demjih-jil-tailan-2018.pdf · дахь салбар сургуульд 1 бага эмчийг

2

“ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ЖИЛИЙН ЭЦСИЙН ХЭРЭГЖИЛТ

2019.01.10

Хэрэгжүүлэх

арга хэмжээний

чиглэл

Хэрэгжүүлэх үйл

ажиллагаа Хэрэгжилт Хувь

Нэг.Төрийн болон төрийн бус байгууллагын эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хийх ажлын санал санаачлагын өрнүүлж, хүний нөөцийн

чадавхжуулах зорилтын хүрээнд:

1.1. 2

Удирдлага,

зохион

байгуулалт

ын хүрээнд

1.1.1.“Эрүүл мэндийг

дэмжих жил”-ийн

нээлтийн үйл ажиллагааг

зохион байгуулна.

Аймгийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаар захирамжаар 2018

оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан ба дэмжих жилийн нээлтийг 2018 оны 2

дугаар сарын 07-ны өдөр хийлээ.

Энэ хүрээнд жилийн ажлыг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах ажлыг хэсгийг байгуулж,

“Иргэдэд эрүүл зан үйл, амьдралын зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлж, эрүүл

аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд салбар дундын оролцоог нэмэгдүүлэн, хүн

амын амьдралын чанарыг дээшлүүлэх” зорилгыг өмнөө тавьж, 4 зорилтыг дэвшүүлэн ажлын

хэсгээс төрийн болон төрийн бус байгууллага, иргэдээс дэмжих жилд хэрэгжүүлэх үйл

ажиллагаанд нээлттэй саналыг авч, нэгдсэн төлөвлөгөөг гаргасан.

Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, аймгийн Засаг дарга О.Бат-

Эрдэнэ нар болон аймгийн нийт удирдлагууд оролцож, эрүүл мэндийн салбарын өнөөгийн

байдал, тулгамдсан асуудал болон дэмжих жилийн хүрээнд орон нутгийн дэмжлэг, салбар

дундын оролцоо, иргэдийн оролцоонд тулгуурлан хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагаануудын

талаар мэдээллийг иргэдэд өгсөн.

Нээлтийн үйл ажиллагаанд албан байгууллага, аж ахуйн нэгжийн ажиллагсад, иргэд нийт 400-

аад хүн оролцсон бөгөөд эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдээс эрүүл мэндийн зөвлөмж мэдээллийн

үзэсгэлэн гаргаж иргэдэд “Эрүүл амьдралын үндэс-эрүүл зан үйлээс” бүх нийтийн уриалгыг

гаргалаа.

Үр дүн: Эрүүл мэндийг дэмжих жилийн ажлын төлөвлөгөө батлагдсан гарсан.

100

1.1.2. Эрүүл мэндийн

салбарын удирдах

ажилтан болон сумдын

засаг дарга нар, эмнэлэг,

ЭМТ-үүдийн дарга нарын

хамтарсан зөвлөгөөн

зохион байгуулна.

Аймгийн Засаг дарга 2018 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай

холбогдуулан “Эрүүл амьдралын үндэс- Эрүүл зан үйлээс” гэсэн уриаг дэвшүүлэн аймгийн эрүүл

мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд Аймгийн

засаг дарга О.Бат-Эрдэнэ, Аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн

дарга А.Нарантуяа, мэргэжилтэн Р.Лхавгадорж, Эрүүл мэндийн газрын дарга Г.Бат-Орших,

хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, харъяа эрүүл мэндийн байгууллагуудын дарга нар Хулд, Говь-

Угтаал, Сайхан-Овоо, Луус, Сайнцагаан сумдын Засаг дарга, хувийн хэвшлийн эрүүл мэндийн

байгууллага зэрэг мэргэжлийн байгууллагуудын удирдлагууд оролцлоо. Зөвлөгөөнөөр харьяа

эрүүл мэндийн байгууллагуудын 2017 онд хийж гүйцэтгэсэн ажил, ололт амжилт, тулгамдаж буй

100

Page 3: НИЙТ ДҮН 60 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2019/03/EMG-Demjih-jil-tailan-2018.pdf · дахь салбар сургуульд 1 бага эмчийг

3

асуудлууд, алдаа оноо, хамтын ажиллагааг хэлэлцүүлэн, эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд

хийх ажлыг танилцууллаа. Мөн 2017 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт, үнэлгээний дүнг

илтгэлээр танилцуулж үнэлгээний явцад гарсан ололт амжилт, цаашид анхаарах асуудал,

зөвлөмж зэргийг тусган 2017 оны жилийн ажлаа дүгнэлээ. Жилийн ажлаар аймгийн нэгдсэн

эмнэлэг, Адаацаг, Өндөршил сумдын эрүүл мэндийн төвүүд сайн ажиллаж үйл ажиллагаагаар

тэргүүлэн шалгарч шалгарсан байгууллагуудыг шагнаж урамшууллаа.

Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд Сумдын Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга,

Эрүүл мэндийн төвийн дарга нарын 2018 онд хийж хэрэгжүүлэх гурвалсан гэрээг байгууллаа.

Үр дүн: 2017 оны ажлаа дүгнэж, 2018 оны зорилт, бодлогоо тодорхойлсон.

1.1.3. “Эрүүл мэндийг

дэмжих” жил болгон

зарласантай

холбоотойгоор Эрүүл

мэндийн газрын дарга,

эмнэлэг, эрүүл мэндийн

төвүүдийн дарга, Сумын

засаг дарга нартай

гурвалсан гэрээ

байгуулж ажиллана.

Аймгийн Засаг дарга 2018 оныг “Эрүүл мэндийг дэмжих” жил болгон зарласантай

холбогдуулан Эрүүл мэндийн газрын дарга, эмнэлэг, эрүүл мэндийн төвийн дарга, Засаг дарга

нартай хамтран гурвалсан гэрээ байгууллаа. Гэрээнд тухайн сумын Засаг дарга нарын үүрэг

оролцоо, Эрүүл мэндийн газрын даргын үүрэг, эмнэлэг, эрүүл мэндийн төвийн дарга нарын хийж

гүйцэтгэх ажлыг тодорхой заан хагас бүтэн жилээр ажлыг дүгнэж үр дүнг тооцохоор гэрээнд

тусгалаа. Гэрээний хэрэгжилтийг хагас бүтэн жилээр дүгнэж, гэрээний хэрэгжилт 78.0-89.5

хувьтай хэрэгжсэн.

70

1.1.4 “Эрүүл мэндийг

дэмжих жил”-ийн ажлын

хүрээнд албан

байгууллага, сумд

сарчилсан төлөвлөгөөг

батлуулж хэрэгжүүлж

ажиллана.

Эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох сарчилсан

төлөвлөгөөний дагуу ажиллах зөвлөмжийг өгсөн. 15 сум бүр төлөвлөгөөтэй ажиллалаа. 70

Page 4: НИЙТ ДҮН 60 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2019/03/EMG-Demjih-jil-tailan-2018.pdf · дахь салбар сургуульд 1 бага эмчийг

4

1.1.5. “Төрийн үйлчилгээг

сумдад” өдөрлөг зохион

байгуулагдах

Эрдэнэдалай, Сайхан-

Овоо, Дэлгэрхангай,

Адаацаг, Дэлгэрцогт

сумдад “Эрүүл мэндийг

дэмжих жил” нээлттэй

мэдээллийн өдөрлөг

зохион байгуулна

Дэлгэрхангай Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Адаацаг, Дэлгэрцогт сумдад “Эрүүл мэндийг дэмжих”

жилийн ажлын хүрээнд нээлттэй мэдээллийн өдөрлөгийг зохион байгууллаа. Нээлттэй

өдөрлөгийн үеэр “Эрүүл мэндийг дэмжих” жилийн хүрээнд хийх ажлыг танилцуулан, дотор,

эмэгтэйчүүд, хүүхэд, ЭХО, шүдний нарийн мэргэжлийн эмч нарын багийг ажиллуулж, урьдчилан

сэргийлэх үзлэгийг зохион байгуулж нийт 718 хүнд үзлэг, шинжилгээ хийлээ. Мөн эрүүл зан үйл,

амьдралын зөв хэвшил, архи тамхины хор уршиг зэрэг сэдвээр 1900 гаруй хүнд сургалт хийж 10

төрлийн 680 гаруй сурталчилгааны материал тараалаа. Мөн иргэдээс бие бялдарын түвшин

тогтоох сорилыг авч, биеэ тэтгэн чийрэгжүүлэх, хөдөлгөөн, зөв хоололтын зөвлөмж өгч

ажилласан.

Үр дүн: Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг,

оношлогоог хийгдсэн.

100

1.1.6. “Эрүүл мэндийг

дэмжих жил”-ийн хүрээнд

“Шилдэг эрүүл мэндийн

байгууллага”, “Шилдэг

сум”, “Шилдэг төрийн

байгууллага”, “Шилдэг

төрийн бус байгууллага”,

“Шилдэг аж ахуйн нэгж”-

ийг тус тус шалгаруулна.

-Шилдэг

байгууллага шалгарсан

байна.

“Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” болон “Эрүүл мэндээ дээдлэгч иргэн” шалгаруулах

журамыг тус тус батлан гаргаж, “Эрүүл мэндээ дээдлэгч иргэн”-ий болзол, шалгуур хангасан 3

иргэнийг шалгаруулан Эрүүл мэндийн газрын даргын “Эрүүл мэндээ дээдлэгч иргэн” өргөмжлөл,

мөнгөн шагналыг гардуулан өгсөн.

“Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-д Өндөршил, Луус сумд болон аймгийн төвөөс ирсэн 4

байгууллагын материалуудад үнэлгээг хийж шалгаруулалтийг хийлээ.

“Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-ын болзол, шалгуур хангаж аймгийн “Цагдаагийн газар”

шалгарлаа.

“Эрүүл мэндээ дээдлэгч иргэн”, “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-ын шагнал урамшуулал

зардалд Эрүүл мэндийн газрын хөтөлбөр арга хэмжээний зардлаас 1170000 төгрөгийг гаргасан.

100

Page 5: НИЙТ ДҮН 60 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2019/03/EMG-Demjih-jil-tailan-2018.pdf · дахь салбар сургуульд 1 бага эмчийг

5

1.1.7. Сургууль,

цэцэрлэгүүдийг агаар

цэвэршүүлэх

төхөөрөмжөөр хангах.

Сайнцагаан сумын 6, 7 дугаар цэцэрлэгүүд эцэг эхийн хандив, ТББ болон өөрийн төсвийн

хөрөнгөөр агаар цэвэржүүлэгч авсан. Үүнд: 6 дугаар цэцэрлэг Дэлхийн зөн Олон улсын

байгууллагын хөрөнгө оруулалтаар Air puitier room 40m2 2ш агаар цэвэршүүлэгч мөн эцэг эхийн

хандиваар AirPr брендийн агаар цэвэржүүлэгч авч 1005272 төгрөгний хөрөнгө оруулалт хийгдэж,

7 дугаар цэцэрлэг нь өөрийн байгууллагын төсвөөр Enjoy брэндийн агаар шүүгч авч нийт 369990

төгрөгний хөрөнгө оруулалт хийгдсэн.

70

1.1.8. Албан

байгууллагын гаднах

талбайн тохижилтыг

сайжруулах,

цэцэрлэгжүүлэх талаар

хамтран ажиллана.

Аймгийн төвийн багийн иргэд, аж ахуй нэгж байгууллага, ЕБСургууль, цэцэрлэгийн багш

ажилчид, сурагчид, аймгийн хэмжээний эко клубын сурагчид, Гурвансайхан сумын иргэдэд “Мод,

зүлэг, цэцэг тарих”, “Байгаль ээлтэй амьдрах үйлдлүүд болон хог хаягдлын хуулийн шинэчилсэн

найруулга”-ын талаар сургалтуудыг зохион байгууллаа. Гурвансайхан, Баянжаргалан, Өлзийт,

Дэрэн сумын төвийн албан байгууллага, “Цагдаагийн газар”, аймгийн төвийн 4 сургууль, 5

цэцэрлэг, Стандарт хэмжилзүйн газар, Тагнуулын газар, Зооноз өвчин судлалын төв,

Дашгэмплин хийд нийт 5 суманд 16 ААНБайгууллагад гадна талбайн зөвлөгөө өгч, тайралт хийж

ажиллалаа. Танхимын сургалтанд нийт 373 багш сурагчид, иргэд хамрагдаж 750 гаруй брошур,

гарын авлага, зөвлөмж тараалаа.

2018 оны 10-р сарын 19-25-ны хооронд Сайнцагаан сум, Эрүүл мэндийн газраас зохион

байгуулсан “Хоггүй-Дундговь” аяны хүрээнд бүх сум, ААН, байгууллагууд ойр орчны нийтийн

эдэлбэр газрын 50м талбай дахь хог хаягдлын цэвэрлэгээг хийлээ. 2018 онд Аймгийн 15 сум

суурин газар хог хаягдлын төвлөрсөн 16 цэг ажиллаж 438,3 га талбайг хамарч байгаа нь өмнөх

оноос 30 хувиар хог хаягдлын талбай багассан ба 15 суманд 3175.2 га талбайд 32667,5 тн хог

хаягдлыг цэвэрлэж, нийтийн эдэлбэр газрын их цэвэрлэгээнд 3149 иргэн оролцож, 5000 гаруй

иргэдэд хог хаягдлын хуулийн сурталчилгааг хийлээ.

100

1.1.9 Хүн амын дунд

цэвэр усны хүртээмжийг

сайжруулах, ундны усны

хүртээмжийг сайжруулах,

ундны усны нөөцлөх

Орчны эрүүл мэндийн тэмдэглэлт өдрийг “Даян Дэлхийн хүнсний аюулгүй байдал, тогтвортой

хангамж” уриан доор тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд аяны хүрээнд эмнэлэг, эрүүл мэндийн

төвүүд “Хоол хүнсний аюулгүй байдал”, Хуванцар савны зөв хэрэглээнд иргэдийн анхаарлыг

хандуулах, сурталчилах ажлыг зохион байгуулсан. “Хуванцар савны хэрэглээ”, “Хуванцар савны

тэмдэг тэмдэглэгээ” зэрэг сэдвүүдээр 8 удаагийн сургалтыг 416 хүнд зохион байгуулж, 2300

100

Page 6: НИЙТ ДҮН 60 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2019/03/EMG-Demjih-jil-tailan-2018.pdf · дахь салбар сургуульд 1 бага эмчийг

6

савыг зөв сонгож

хэрэглэх дадал заншилд

сургана.

ширхэг гарын авлага, тараах материал тарааж иргэдийн мэдлэг, хандлагыг өөрчилж байна.

1.2 Гадаад

хамтын

ажиллагаан

ы хүрээнд:

1.2.1. ЭМЯ, ЭМХТ болон

бусад чиглэлээр гадаад

оронд эмч, сувилагч,

эмнэлгийн тусгай

мэргэжилтнүүдийг

сургалтанд хамрагдахад

орон нутгаас дэмжлэг

үзүүлнэ.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хунань мужийн Цан Са хотод “Халдварт өвчин, элэг

цөсний эмгэг судлал”-ын чиглэлээр 20 хоногийн хугацааны туршлага судлах сургалтанд Нэгдсэн

эмнэлгийн 1 эмчийг суралцуулсан.

БНХАУлсын Шан-Ши мужид “Хуурай зүү, массаж эмчилгээ”-ний чиглэлээр 45 хоногийн

сургалтанд УАУТөвийн 2 эмчийг, БНХАУ-ын ӨМӨЗОронд “МУАУ, эмчилгээ, оношилгооны

сүүлийн үеийн дэвшилтэт технологи” чиглэлээр УАУТөвийн 1 эмчийн 7 хоногийн сургалтанд тус

тус суралцуулсан.

Глобаль удирдагч дээд сургуультай хамтран Тайвань улсад ЭМГ-ын дарга хамтын хэлэлцээрт

гарын үсэг зурах чиглэлээр 7 хоног туршлага судалсан.

“Халуун орны халдварт өвчнийг бууруулахад чиглэсэн тандалт, хариу арга хэмжээний тогтолцоо”

сэдвээр ЗӨСТөвийн даргыг, “Удирдлага чиглэлээр” Нэгдсэн эмнэлгийн даргыг тус тус БНХАУлсд

богино хугацааны сургалтанд тус тус хамруулсан. Мөн Хүүхэд, мэдээгүйжүүлэг, лаборторын

чиглэлээр Нэгдсэн эмнэлгийн 3 эмчийг ОХУ-д 1 сарын сургалтанд хамруулсан. Сургалтанд

хамрагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд суралцах хугацаанд 2,5 сая төгрөгийн дэмжлэг

үзүүлсэн.

Үр дүн: Гадаад туршлага судлах болон, сургалтанд 10 эмч, эмнэлгийн мэргэжилтэнг хамруулсан.

100

1.2.2. 15 сумын эмнэлэг,

эрүүл мэндийн төвийн

дарга, нийгмийн эрүүл

мэндийн ажилтнуудыг

Солонгос улсад

туршлага судлуулж,

чадавхжуулна.

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвүүдэд хүсэлт хүргүүлсэн. Хариу ирүүлээгүй

байна. 0

1.2.3. Орон нутагт нэн

шаардлагатай байгаа 30

сувилагчийг мэргэшүүлэн

бэлтгэнэ.

Аймаг төдийгүй улсын хэмжээнд дутагдалтай байгаа сувилагчийг бэлтгэх ажлын хүрээнд

“Глобаль удирдагч” дээд сургуулийн Сувилахуйн сургуультай хамтран Нэгдсэн эмнэлэг, 15 сум, 2

өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 22 сувилагчийг 1 дэхь жилдээ сургаж байна. Аймгийн 2018 онд

хөгжүүлэх үндсэн чиглэлд “Сувилагч хөтөлбөр” хэрэгжүүлж суралцаж байгаа сувилагчийн

сургалтын төлбөр 50%-ийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 22 сая төгрөгийн

шийдвэрлүүлэхээр саналыг орууллаа.

100

1.3. Эрүүл

мэндийн

салбарын

хүний нөөцийн

хангалтыг

1.3.1.Эрдэнэдалай, Луус,

Цагаандэлгэр, Говь-

Угтаал сумдын ЭМТөвд

эм найруулагчийг

Сумдын Засаг нартай

Эрдэнэдалай сумын эмийн эргэлтийн санд эм найруулагчийг АШУҮИС-ийн Дорноговь аймаг

дахь салбар сургуульд 1 бага эмчийг богино хугацааны сургалтанд, Говь-Угтаал сумын эмийн

эргэлтийн санд эм найруулагчийг шинээр 12 дугаар анги төгссөн хүүхдийг эм найруулагчийн

ангид элсүүлэн суралцууллаа.

70

Page 7: НИЙТ ДҮН 60 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2019/03/EMG-Demjih-jil-tailan-2018.pdf · дахь салбар сургуульд 1 бага эмчийг

7

нэмэгдүүлэх

хүрээд:

хамтран богино

хугацаагаар бэлтгэнэ

1.3.2. Өлзийт, Хулд,

Сайнцагаан, Луус,

Сайхан-Овоо сумдын

өрхийн эрүүл мэндийн

төвүүдэд нийгмийн эрүүл

мэндийн мэргэжилтэнг

бэлтгэн ажиллуулах.

Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн 1 сарын мэргэжил дээшлүүлэх сургалтанд Хулд, Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлгийн, НЭМ ажилтны баримжаа олгох 21 хоногийн сургалтанд Сайхан-Овоо, Өлзийт сумдын НЭМА-ныг тус тус сурган ажиллуулж байна.

100

1.3.3. Хот хоорондын зам

дагуух Дэлгэрцогт, Луус

сумдын эрүүл мэндийн

төвүүдэд гэмтлийн

эмчийг бэлтгэх

Хот хоорондын зам дагуух Дэлгэрцогт сумын ЭМТөвд мэс засал, Луус сумдын эрүүл мэндийн

төвд гэмтлийн эмчийг улсын төсвийн санхүүжилтээр бэлтгэж эхэлсэн. 100

1.4. ЭМС-ын

ажилчдын

нийгмийн

асуудлыг

шийдвэрлэх

хүрээнд:

1.4.1. Аймгийн төвд

Эрүүл мэндийн

салбарын ажилчдын

орон сууцны газрын

асуудлыг шийдвэрлэнэ.

Аймгийн Барилга хот байгуулалтын газарт хүсэлт тавьсан боловч аймгийн дахин төлөвлөлтөнд

тусгаж шийдвэрлэхээр хариу өгсөн. 0

Хоёр. Эрүүл мэндийн салбарын дэд бүтцийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд:

2.1. Барилга,

бүтээн

байгуулалтын

хүрээнд:

2.1.1. Нэгдсэн эмнэлгийн

шинэ барилгын зураг

төсвийг экспертийн

дүгнэлтийг гаргуулж,

газрын асуудлыг

шийдвэрлэх

Нэгдсэн эмнэлгийн 100 ортой эмнэлгийн барилгыг 2019 онд шинээр бариж эхлэхээр Аймгийн

Засаг дарга, Эрүүл мэндийн сайдтай байгуулсан гэрээнд тусгагдаж батлагдан ирсэн. Газрын

асуудлыг хөөцөлдөж албан бичиг явуулсан одоо хүртэл шийдвэр ирээгүй байна.

70

2.1.2. Өндөршил, Дэрэн

сумдын Эрүүл мэндийн

төвийн шинэ барилгын

зургийг хийлгэж,

шийдвэрлэнэ.

Өндөршил сумын Эрүүл мэндийн төвийн хуучин барилгад МХГ-ын дүгнэлтийг дахин гаргуулж

шинэ барилгын зургийг хийлгэж 2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгахаар болсон.

Дэрэн сумын Эрүүл мэндийн төвийн барилгын сантехникийг шинэчлэх зураг төсөв хийн Аймгийн

Засаг даргад хүргүүлсэн ба шинэ барилгын зураг төсвийг хийлгэхээр судлаж байна.

30

2.1.3. Нэгдсэн эмнэлгийн

Сүрьеэгийн тасагт

зориулалтын

Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасгийн агааржуулалтын системийг тавиулах 72 сая төгрөгийн

санхүүжилтийн ЭМЯ-аас төсвөөр авч, гүйцэтгэлийн ажлын тендерийг зарлан, гүйцэтгэгчээр

сонгон шалгарсан “Пиөрли Тауэр” ХХК хийж гүйцэтгэсэн.

100

Page 8: НИЙТ ДҮН 60 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2019/03/EMG-Demjih-jil-tailan-2018.pdf · дахь салбар сургуульд 1 бага эмчийг

8

агааржуулалтын

системийг шинээр

тавина.

2.1.4. Төвийн зам дагуу

явган хүний болон дугуйн

замыг бий болгох.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр аймгийн төвийг

дайран өнгөрч буй 5,2 км улсын чанартай авто замын дагуу

Хүүхдийн паркаас МТ ШТС хүртэл 1,48 км явган хүний

замын ажлыг “Мандал шилтгээн” ХХК-тай гэрээ байгуулан

хүлээн авлаа. Уг ажилд хөгжлийн бэрхшээлтэй иргэний

хөтөч хавтанг тусган ажилласан.

100

2.2. Түргэн

тусламжийн

автомашины

парк

шинэчлэлтийн

хүрээнд:

2.2.1. Боржгонмандал,

Өлзийтмандал өрхийн

эрүүл мэндийн төвүүдэд

автомашины парк

шинэчлэлт хийнэ.

Орон нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй “Биг Могул” ХХК-ны хандиваар

Боржгонмандал, Өлзийтмандал өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тус тус Приус автомашиныг

шийдвэрлэн 30 сая төгрөгөөр авч хүлээлгэн өгсөн.

100

2.2.2. Нэгдсэн эмнэлэг

болон хот хоорондын

зам дагуух Дэлгэрцогт

сумын эрүүл мэндийн

төвд тоноглогдсон түргэн

тусламжийн автомашины

парк шинэчлэлт хийнэ.

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Биг Могул” ХХК-иас “Гранд старикс” автомашин, Гурвансайхан

сумын Эрүүл мэндийн төвд “ Үнэнбэх” ХХК-иас пургон автомашин, Улсын төсвийн хөрөнгө

оруулалтаар Нэгдсэн эмнэлэг, Сайнцагаан, Дэлгэрцогт сумдын эрүүл мэндийн төвд тус тус

пургон автомашины парк шинэчлэлтийг хийсэн.

100

2.2.3. Сумдын эрүүл

мэндийн төвүүдэд

ажиллаж буй багийн эмч

нарыг унаагаар хангана.

Эрүүл мэндийн яамнаас 6 багийн эмчийн унааны асуудлыг шийдвэрлэх батламжийг олгосон

боловч шийдэгдэж ирээгүй байна. Эрүүл мэндийн яам болоод Эрүүл мэндийн дэд сайдыг орон

нутагт ажиллах үеэр дахин багийн эмчийн ухааны хүсэлт тавьсан.

“Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын төлөвлөгөө болон сумдын Засаг дарга нарын гэрээнд

сум тус бүртээ багийн эмчийн унааны асуудлыг шийдвэрлэж ажиллах талаар тусган оруулсан.

Одоогоор шийдсэн сум байхгүй байна.

0

2.3. Эмнэлгийн

тоног,

төхөөрөмжийн

хангалтыг

нэмэгдүүлэх

хүрээнд:

2.3.1. Орон нутагт нэн

шаардлагатай байгаа

КТГ-ын тоног

төхөөрөмжийн асуудлыг

шийдвэрлэнэ.

2019 онд аймгийн Нэгдсэн эмнэлгийн оношлогооны төв байгуулах төслийн хүрээнд нэн

шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтанд оруулан аймгийн Засаг даргын тамгын газарт

хүсэлт хүргүүлсэн. Мөн Эрүүл мэндийн дэд сайдыг орон нутагт ажиллах үеэр хүсэлт тавьсан.

0

2.3.2.Сумдын эрүүл

мэндийн төвүүдийг

явуулын эрүүл мэндийн

тусламж үйлчилгээг

сайжруулах зорилгоор

Мобайл технологийн багцыг сум бүр хангах асуудлыг 14 сумын Засаг даргатай байгуулсан

гэрээнд тусгасан. Эрүүл мэндийн яаманд хүсэл хүргүүлж, Эрүүл мэндийн яамнаас 2018 оны 11

сарын 19-ны 4-2/4658 дугаартай албан бичгээр “Гадаадын зээл, тусламж болон бусад эх

үүсвэрийн хөрөнгө оруулалтаар хангах тал дээр анхаарч ажиллах болно” гэсэн хариу ирүүлсэн.

0

Page 9: НИЙТ ДҮН 60 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2019/03/EMG-Demjih-jil-tailan-2018.pdf · дахь салбар сургуульд 1 бага эмчийг

9

мобайл технологийн

багцтай болгоно /Ухаалаг

таблет, утсаар дэмжиж

ажилладаг зүрхний

цахилгаан бичлэгийн

аппарат, эхо сканнер,

цусны даралт хэмжигч,

Samsung Galaxy

загварын таблет,

зориулалтын цүнх/

2.3.3. Анхан шатны эрүүл

мэндийн төвүүдэд

шаардлагатай яаралтай

тусламжийн тоног

төхөөрөмжийг орон

нутгийн хөгжлийн

сангийн хөрөнгөөр

шийдвэрлэнэ.

Сайхан-Овоо сумын эрүүл мэндийн төвд биохимийн хагас автомат анализатор, шээсний

анализаторыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө 8,550,0 сая төгрөгөөр, 6 сумын Эрүүл

мэндийн төвүүдэд 2,4 сая төгрөгийн үнэ бүхий центербук, Өндөршил сумын эрүүл мэндийн төвд

ЭКГ, шарлагын аппаратыг ӨМӨЗО-ны хандив, Баянжаргалан сумын эрүүл мэндийн төвд

пульсоксиметр, Гурвансайхан сумын эрүүл мэндийн төв ларингоскоп тус тус өөрийн хөрөнгөөр,

Луус сумын эрүүл мэндийн төв үзлэгийн ор, эмнэлгийн ор, даралтын аппарат, үзлэгийн хаалт,

яаралтай цүнх зэрэг 10.7 сая төгрөг, Хулд сумын эрүүл мэндийн төв эмэгтэйчүүдийн ор,

яаралтай тусламжийн ор зэрэг 2,6 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хандив тусламжаар тус тус

авч, нийт 2018 онд анхан шатны эрүүл мэндийн төвүүдэд 28,6 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн

хангалт хийгдсэн байна.

100

Гурав. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэн бүрт хүргэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх зорилтын хүрээнд:

3.1. Эрүүл

мэндэд ээлтэй

орчинг

бүрдүүлэх

хүрээнд:

3.1.1. “Эрүүл мэндийг

дэмжигч сум, баг, хороо,

гудамж, байгууллага,

хамт олон, ажлын байр,

өрх гэр бүл, иргэн”

шалгаруулах болзолт

уралдаан зохион

байгуулж, шалгаруулна.

“Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” болон “Эрүүл мэндээ дээдлэгч иргэн” шалгаруулах

журмыг тус тус батлан гаргаж сумдад хүргүүлсэн. “Эрүүл мэндээ дээдлэгч иргэн”-ий болзол,

шалгуур хангасан 3 иргэнийг шалгаруулан Эрүүл мэндийн газрын даргын “Эрүүл мэндээ

дээдлэгч иргэн” өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулан өгсөн. “Эрүүл мэндээ дээдлэгч иргэн”,

“Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-ын шагнал урамшуулал зардалд Эрүүл мэндийн газрын

хөтөлбөр арга хэмжээний зардлаас 1170000 төгрөгийг гаргасан.

100

3.1.2. “Хоггүй Дундговь”

аяныг өрнүүлнэ.

Аймгийн засаг даргын А/445 дугаар захирамжаар Дундговь аймгийн цэвэр орчин нөхцөлийг

бүрдүүлэх, орчны болон агаарын бохирдлыг арилгах, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн

өнгө үзэмжийг сайжруулах, хог хаягдлыг цэвэрлэх, ачиж тээвэрлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх

зорилго бүхий “Хоггүй Дундговь” аяныг зохион байгуулж, аяны хүрээнд сумдын засаг дарга нар

сумын төвийн болон нийтийн эзэмшлийн гудамж, зам тайлбай, ногоон байгууламжийг цэвэрлэх

хувиар гарган, хуваарийн дагуу сумын төв, сумын эргэн тойрны далан, гуу, жалга зэрэг нийтийн

эдэлбэр газрын хогийг цэвэрлэж төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлж ажиллаа. Албан

байгууллага, аж ахуйн нэгжүүд байгууллагын орчмын талбайд их цэвэрлэгээг зохион

70

Page 10: НИЙТ ДҮН 60 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2019/03/EMG-Demjih-jil-tailan-2018.pdf · дахь салбар сургуульд 1 бага эмчийг

10

байгуулсан.

Үр дүн: Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, ногоон байгууламжийг цэвэрлэх хувиар гарган,

хуваарийн дагуу сумын төв, сумын эргэн тойрны далан, гуу, жалга зэрэг нийтийн эдэлбэр газрын

хогийг цэвэрлэж төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлсэн.

3.1.3.“Өрх бүрийг био

ОО, сайжруулсан ариун

цэврийн байгууламжтай

болгох” аян өрнүүлнэ.

“Нутгийн шийдэл сан” ТББ болон Дэлхийн Зан орон нутгийн хөгжил хөтөлбөртэй хамтран

“Жорлонгоо өөрчилье” сургалтыг зохион байгуулж, сургалтанд 15 сумын эмнэлэг, эрүүл мэндийн

төвийн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан эмч нар болон Ерөнхий

боловсролын сургууль, цэцэрлэгийн нийгмийн ажилтан, жорлонгоо өөрчлөх хүсэлтэй иргэд нийт

126 хүнийг хамруулан сургагч багш нараар бэлтгэлээ.

“Өрх бүрийг сайжруулсан ариун цэврийн байгууламж”-тай болгох болзолт уралдааны

удирдамжийг гарган, 15 сумыг хамруулан аймгийн хэмжээнд зохион байгууллаа. Болзолт

уралдааны хүрээнд сумдын Засаг дарга, эрүүл мэндийн төвийн дарга нар дотооддоо удирдамж

гарган, иргэдэд танилцуулан “Сайжруулсан ариун цэврийн байгууламж”, “Жорлонгоо өөрчилье”,

“Сайжруулсан нүхэн жорлон” зэрэг сургалтуудыг 28 удаа 920 гаруй иргэнд зохион байгуулж,

“Тохилог хашаа, эрүүл орчин, жаргалтай хөршүүд”, “Ариун цэврийн байгууламжийн

хувилбарууд”, “Таны эрүүл мэндэд ээлтэй сонголт” зэрэг гарын авлагыг боловсруулан гаргаж

1400 иргэнд сурталчилан тараасан.

“Өрх бүрийг сайжруулсан ариун цэврийн байгууламж”-тай болгох болзолт уралдааны удирдамж

болон “Сайжруулсан ариун цэврийн байгууламж”-ийн танилцуулгыг Аймгийн хэмжээнд үйл

ажиллагаа явуулдаг FM 107,7 болон цахим орчинд мэдээллийг байршуулж иргэдэд мэдлэг,

мэдээлэл өгч ажилласан. Уралдаанд 15 сумын нийт 32 айл оролцсон бөгөөд Сумдын засаг

даргын тамгын газар, эрүүл мэндийн төвтэй хамтран өөрийн суманд шалгуур үзүүлэлтийг

хангасан 2 өрхийн материалыг аймгийн Эрүүл мэндийн газарт ирүүлсэн. Эрүүл мэндийн газар

материалтай танилцан шаардлага хангасан 5-н өрхийг шалгаруулан, өргөмжлөл, мөнгөн

шагналаар шагнаж урамшууллаа.

Үр дүн: Иргэдийн эрүүл мэндийн боловсрол нэмэгдэж, 32 айл сайжруулсан ариун цэврийн

байгууламжийг гэр бүлдээ хэрэгжүүлсэн.

100

3.1.4. “Сургуулийн

орчинд зөв хооллолтыг

дэмжигч орчныг

бүрдүүлье” аян зохион

байгуулна.

Мэргэжлийн хяналтын газартай хамтран Ерөнхий боловсролын сургуулиудын эмч, тогооч,

үйлчлэгч нарт “Сургуулийн орчинд эрүүл зөв хоол бэлтгэх, эрүүл ахуйн дэглэм сахих нь” сэдэвт

сургалтыг зохион байгуулж, эмч 5, тогооч 13, үйлчлэгч 35 хүнийг хамрууллаа.

Сургалтаар “Хүн амын хоол тэжээлийн 5-р судалгаа”, “Хоол хүнсээр дамжих халдварт өвчнөөс

урьдчилан сэргийлэх нь”, “Цэцэрлэг сургуулийн насны хүүхдийн хэрэгцээт илчлэг, хоногийн

хоолны хэм хэмжээ”, “Нийтийн хоол үйлдвэрлэл үйлчилгээнд эрүүл ахуйн зохистой дадлыг

нэвтрүүлэх нь”, “Цэвэрлэгээ хийх ерөнхий зарчим” зэрэг сэдвүүдээр мэдлэг олголоо. “Сургуулийн

орчинд зөв хооллолтыг дэмчигч орчныг бүрдүүлье” аяны удирдамжийг сургууль, цэцэрлэгүүдэд

хүргүүлэн, Эрүүл мэндийн газраас дэмжлэг үзүүлэн эрүүл зөв хоололтын самбар үзүүлэн

тараалаа.

70

Page 11: НИЙТ ДҮН 60 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2019/03/EMG-Demjih-jil-tailan-2018.pdf · дахь салбар сургуульд 1 бага эмчийг

11

Үр дүн: Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн холбогдох албаны хүмүүст мэдээлэл

өгч, сургуулийн орчинд хүүхдийн зөв хооллолтыг дэмжигч орчинг бүрдүүлсэн.

3.1.5. Зам тээврийн осол

гэмтлийг бууруулах

хүрээнд хот хоорондын

болон аймгийн төвийн

замын эвдрэл гэмтлийг

засна.

2018 оны Замын сангийн хөрөнгөөр хийгдэх ажлыг 2018 оны 06-р сарын 11-ний өдрийн 9

дугаартай Засаг даргын зөвлөлийн хурлаар 185,999,900 төгрөгөөр 3 ажил баталлаа. Үүнд:

Хүүхдийн паркаас МТ ШТСтанц хүртэл 1,48 км явган хүний замын ажлын үлдэгдэл 71,298,594

төгрөг.

Аюулгүйн тойргийн авто замын уулзварын гэрлэн дохио, босоо тэмдэг суурилуулах ажилд

66,738,574 төгрөг.

Жаст-Ойл шатахуун түгээх станцын авто замын уулзварын гэрлэн дохио, босоо тэмдэг

суурилуулах ажилд 47,962,732 төгрөг.

Дээрх 3 ажлын Хүүхдийн паркаас МТ ШТСтанц хүртэл 1,48 км явган хүний зам, Жаст-Ойл

шатахуун түгээх станцын авто замын уулзварын гэрлэн дохио, босоо тэмдэг суурилуулах

ажлуудыг хүлээлгэн өгсөн. Аюулгүйн тойргийн авто замын уулзварын гэрлэн дохио, босоо тэмдэг

суурилуулах ажил 100%-тай хүлээлгэн өгсөн.

Аймгийг дайран өнгөрч буй улсын чанартай хатуу хучилттай авто замын дагуу шаардлагатай

тэмдэг тэмдэглэгээний судалгаа хийхэд анхааруулга тэмдэг 47, хориглох тэмдэг 18, дарааллын

тэмдэг 21, мэдээлэх тэмдэг 26 нийт 112 ширхэг босоо тэмдэг шаардлагатай Зам, тээврийн

хөгжлийн яам болон Зам, тээврийн хөгжлийн төвд албан тоот хүргүүлэн хөрөнгийн асуудал

шийдвэрлээгүй. 168 ш босоо тэмдэг, хэвтээ тэмдэг, 4 газар тусгай гэрлэн дохиог “Авто замын

машин механизм” ХХК хийж гүйцэтгэсэн.

70

3.1.6. “Дэлгэрхангай”,

“Цоглог”, “Хаан банк”,

“Анужин” зэрэг худалдаа,

үйлчилгээний төвүүдэд

автомат артерийн

даралт, жин хэмжигч

аппаратыг суурилуулна.

Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Нийгмийн

хариуцлагын хүрээнд ээлтэй орчин бүрдүүлэх тухай” 356, 357,358, 359, 360 тоот албан

бичгүүдийг Дэлгэрхангай-Номадс фүүд ХХК, “Номгон рашаан” ХХК, “Тогоогийн говь” ХХК, “Хөрх

булаг” ХХК-ууд болон “Хаан банк”-ны захирал нарт хүсэлт хүргүүлсэн. “Хаан банк” салбарын

2019 оны орон нутгийн төсөв тусгаж, шийдвэрлэхээр хариу өгсөн.

Эрүүл мэндийн газар нь Япон улсын “Омron” автомат 1 даралтын аппаратыг шийдвэрлэн

захиалаад байна.

30

3.1.7. Аймгийн агаарын

бохирдлын хэмжээг

тогтмол судлан, цаашид

агаарын бохирдлыг

ихэсгэхгүй байх арга

хэмжээг авч ажиллана.

Агаарын бохирдлын эх үүсвэрийн 2018 оны тооллогоор аймгийн хэмжээнд усан халаалтын

11кВт-100 кВт хүртэл 105 зуух, 0.1 мВт-аас дээш 20 зуух, айл өрхийн ердийн 4317 зуух,

сайжруулсан 239 зуух, ханан пийшин 418 бүртгэгдэж, түлшний хэмнэлттэй сайжруулсан зуухны

тоо өмнөх оноос 8,1 хувиар өссөн. Мөн уурын зуухны олон жижиг яндангийн тоо багасч, бага

оврын нам даралтын уурын зуухны тоо 3,8 хувиар буурсан нь шинээр 5 сум төвлөрсөн

халаалтанд холбогдсонтой холбоотой үр дүн гарсан байна.

Агаарын чанарын үзүүлэлтийг SO2 /хүхэрлэг хий/ NO2 /азотын давхар исэл/ гэсэн үндсэн 2

үзүүлэлтээр тогтмол хэмждэг ба хэмжилтийн дүнгээр Монгол улсын агаарын чанарын хүлцэх

агууламжаас 8-60 дахин бага буюу хэвийн үзүүлэлттэй байна. Өмнөх оноос SO2-ийн хэмжээ

багассан бол NO2-ийн хэмжээ өссөн нь автомашины тоо аймгийн хэмжээнд 34 хувиар өссөнтэй

100

Page 12: НИЙТ ДҮН 60 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2019/03/EMG-Demjih-jil-tailan-2018.pdf · дахь салбар сургуульд 1 бага эмчийг

12

холбоотой юм.

3.1.8. Хүнсний

үйлдвэрлэл, үйлчилгээ

эрхлэгчийн үйл

ажиллагаанд илэрсэн

зөрчлийг арилгуулах,

хоол хүсний гаралтай

халдвар, хордлого,

болзошгүй эрсдэлээс

урьдчилан сэргийлж

ажиллана.

Хүнсний чанар стандартын чиглэлээр 104 аж ахуйн нэгж, байгууллагад төлөвлөгөөт хяналт

шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж , урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг тухай бүр

хийж 737 зөрчил дутагдлыг илрүүлж газар дээр нь 349 буюу 47,3%-ыг арилгуулж, бусад

дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн 378 заалт бүхий 47 албан шаардлагыг өгч хоол

хүнсний гаралтай халдвар хордлого бүлзошгүй эрсдлээс сэргийлж ажиллалаа. Стандартын

шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулсан 4 аж ахуйн нэгж, 10 иргэнд

нийт 5.170.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч барагдуулсан.

“Хүнсний аюулгүй байдлыг хангахад иргэн таны оролцоо” 1 сарын аяныг зохион байгуулж,

урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсний зэрэгцээ иргэдийн төлөөллийг оролцуулан

хүнсийн дэлгүүрүүдэд хяналт хийж, бүтээгдэхүүний хаяг, шошгыг хэрхэн унших, бараа

бүтээгдэхүүн худалдан авахдаа анхаарах зүйлүүдийг газар дээр нь зааж, дадлагажуулсан нь

оролцсон иргэдийн сэтгэлд нийцсэн ажил болсон.

Ургамал, ургамлын гаралтай түүхий эд,

бүтээгдэхүүнд гарал үүслийн гэрчилгээ олгох

журам, “Тохирлын үнэлгээний тухай” хууль,

“Хүнсний худалдаа үйлчилгээний газруудад

нийтлэг илэрч байгаа зөрчил дутагдлууд,

түүнийг хэрхэн арилгах”, “Хүнсний чиглэлийн

үйл ажиллагаа эрхлэхэд мөрдөгдөж буй хууль

эрх зүйн орчин” сэдвүүдээр үйлдвэрлэл,

үйлчилгээ эрхлэгч нарт сургалт хийж, 6

төрлийн 397 ширхэг зөвлөмж тарааж, цахимаар 4 төрлийн мэдээлэл постерыг түгээж,

ажиллалаа.

Үр дүн: 2018 онд хоол хүнстэй холбоотой нийтийг хамарсан хордлого халдвар гараагүй.

100

3.1.9. Нийтийн хоолны

газруудын илүүдэл

давсны хэрэглэгээг

бууруулах “Зөв

хооллолтыг эрхэмлэе”

компанит ажил өрнүүлнэ.

Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Засаг даргын тамгын газар,

“Амьдралын зөв хэвшилтэй” иргэдийн клуб

хамтран нийтийн хоолны газруудын зохион

байгуулагч, тогооч, аймгийн төвийн эмнэлэг,

эрүүл мэндийн төвийн дарга нар, “Амьдралын

зөв хэвшилтэй иргэдийн клуб”-ын гишүүд,

иргэдэд “Нийтийн хоолны газруудын илүүдэл

давсны хэрэглээг бууруулж, эрүүл зөв

хооллолтыг эрхэмлэе” зорилтот сургалтыг

хийлээ. Сургалтаар Эрүүл мэндийн газраас

“Хоол тэжээлээс хамааралтай өвчин эмгэг,

100

Page 13: НИЙТ ДҮН 60 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2019/03/EMG-Demjih-jil-tailan-2018.pdf · дахь салбар сургуульд 1 бага эмчийг

13

өнөөгийн байдал, түүнийг бууруулах арга зам”, Мэргэжлийн хяналтын газраас “Нийтийн хоол,

хүнсний үйлдвэрлэлийн давсны агууламж, түүнд тавигдах шаардлага, хяналт”, “Хоол

үйлдвэрлэлийн газарт мөрдөх эрүүл ахуйн дүрэм”-ийн талаар тус тус мэдээлэл, зөвлөмжийг

өглөө. Мөн сургалтанд Монгол улсын мастер тогооч Оюунцэцэгийг урин оролцуулж “Эрүүл,

аюулгүй хүнс сонгох, хэрэглэх нь” сэдвээр танилцуулга хийн, сургалтанд оролцогчидтой

харилцан ярилцлага явуулж, эрүүл зөв хоолны амталгаат үзэсгэлэнг зохион байгууллаа. Давсны

зохистой хэрэглээ мэдээлэл, сургалт, суртачилгааны 7 хоногийн хүрээнд эмнэлэг, эрүүл мэндийн

төвүүд 14 өдөрлөг, сургалтыг зохион байгуулж, мөн “Мандалговь хүнс” ХХК-тай хамтран

үйлдвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр “Та өдөрт 5 гр-аас доош давсыг

хэрэглэж хэвшин эрүүл мэндээ хамгаалаарай” сурталчилгааны материал нааж 3000 гаруй

иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгосон.

Мэргэжлийн хяналтын газраас нийтийн хоолны газруудтай хамтран хоолны давсны агууламжийг

бууруулах талаар ажиллаж, 22 аж ахуйн нэгжид зөвлөмж хүргүүлэн, хүнсний аюулгүй байдлыг

хангахад иргэдэд чиглэсэн сурталчилгааг хийх талаар уриалж ажилласны үр дүнд хоолны

газрууд давсны агууламж, хэрэглээний талаар хоолны цэсэнд тусган иргэдэд зориулсан

мэдээллийг түгээж ажилласан байна.

FM 107.5 радиогоор, хоол, хүнсний давсны агууламжийг бууруулах, давс багатай хоол, хүнсийг

хэрэглэх талаар мэдээлэл хийлээ.

Үр дүн: Давсны хэрэглээг бууруулахад хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэж, үйлдвэрлэлд

давсны агууламжийн хяналт сайжирч байна. Хоолны газруудын хоолноос дээж авч

лабораторийн шинжилгээнд хамруулж давсны агууламжийн хэмжээг тодорхойлж, технологийн

карт дахь давсны хэмжээтэй харьцуулалтыг хийхэд картанд тусгагдсан хэмжээнээс хэтрээгүй

байна.

3.1.10. Байгууллага, аж

ахуйн нэгжүүдийг

чийрэгжүүлэлтийн болон

алжаал тайлах өрөөг бий

болгож шаардлагатай

тоног төхөөрөмжөөр

хангаж ажлын байран

дахь эрүүл мэндийг

дэмжигч орчныг

бүрдүүлэх талаар

нэгдсэн зохион

байгуулалтыг хийж

ажиллана.

Төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд ажилтан, албан хаагчдын өдөр тутмын

хөдөлгөөний идэвхийг хангах, байгууллага дээрээ идэвхитэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх

орчин нөхцлийг бүрдүүлэх, биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн үйл ажиллагааг зохион

байгуулах зорилгоор биеийн тамир, спортын хамтлагтай 17 байгууллага ажиллаж байна.

Эдгээр байгууллагуудад ажиллагсадынхаа ажлын байран дээрх эрүүл мэндийг дэмжих,

хөдөлгөөний идэвхийг хангах зорилгоор тусгай өрөөг нээн ширээний теннис, чийрэгжүүлэлтийн

тоног төхөөрөмжөөр хангах ажлыг хийж хэрэгжүүлэх зөвлөмж зааврыг өгч байна.

Үр дүн: Ширээний теннис авч суурилуулсан 13 байгууллага, чийрэгжүүлэлтийн тоног

төхөөрөмжтэй 6 байгууллага байна.

70

Page 14: НИЙТ ДҮН 60 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2019/03/EMG-Demjih-jil-tailan-2018.pdf · дахь салбар сургуульд 1 бага эмчийг

14

3.1.11. Албан

байгууллага, аж ахуйн

нэгжүүд “Тамхи татах

тусгай цэг”-ийг бий

болгоно.

Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 5 дугаар зүйл буюу “Тамхины

хяналтын талаар төр иргэн хуулийн этгээд хүлээх нийтлэг үүрэг”-ийн 5.2.5 дахь заалтанд 300м2-

аас доошгүй барилга байгууламжид тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг нэгээс илүүгүй байхаар

заасан байдаг.

Иймд Сайнцагаан сумын ЗДТГазраас шаардлага хангасан 24 байгууллагад тамхи татах цэг

байгуулах тухай сумын засаг даргын 2018 оны 08.22 ны өдрийн 2/443 дугаар албан тоотыг

хүргүүлсэний дагуу “Ар ширээт хайрхан” ХХК, “Сайн мандал” ХХКомпани, Цагдаагийн газар аж

ахуй хашааны гадна талд тамхи татах цэгийг тус бүр шинээр байгуулсан байна. 21 байгууллага,

аж ахуй нэгж нь “Тамхины хяналтын тухай хууль” гарсантай холбогдуулан байгууллагынхаа

дотоод орчинд тамхи татахыг дотоод журмаараа хориглосон тул тамхи татах цэг шаардлагагүй

гэж үзсэн байна.

100

3.1.12. “Хөдөлмөрийн

аюулгүй байдал”-ын

сургалтыг албан

байгууллага, аж ахуйн

нэгжүүдэд зохион

байгуулна.

Дэд хөтөлбөрт тусгагдсаны дагуу ХАБЭА-н сарын аянг зохион байгуулж, мөн сумдын

ХАБЭА-н салбар зөвлөлд тухайн суманд үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллагад

үйлдвэрлэлийн осол, хурц хордлого судлан бүртгэх байнгын комисс байгуулах ажлыг

эрчимжүүлэх чиглэл хүргүүлж ажилласнаар 2017 оны судалгаагаар 15 ААН, байгууллага, 2018

оны 3 улирлын байдлаар 11 сумын 60 ААН, байгууллага ҮОХХСБКомисстой тус тус болсон

байна. Нийгмийн даатгалын

хэлтэс, Монголын цахим

институттэй хамтран 2018 оны 06

сарын 03-04-ны өдрүүдэд

Сайнцагаан суманд үйл ажиллагаа

явуулж буй 51 ААН байгууллагын

үйлдвэрлэлийн осол, хурц

хордлого судлан бүртгэх комиссын

дарга, гишүүд нийт 80 иргэнийг,

Аймгийн ҮЭХолбоо, МСҮТөвтэй

хамтран 2018 оны 4 дүгээр сарын 5-27 өдрүүдэд Дэлгэрцогт, Гурвансайхан, Адаацаг, Дэрэн,

Сайнцагаан сумдын ХАБЭА-н салбар зөвлөл болон ААН байгууллагын ХАБЭА-н салбар

зөвлөлийн дарга, гишүүдийг чадавхжуулах сургалтад нийт 180 иргэнийг тус тус хамруулан

үйлдвэрлэлийн осол хурц хордлого судлан бүртгэх комиссын үйл ажиллагааг тогтворжуулах арга

хэмжээ авч ажиллалаа. Ингэснээр үйлдвэрлэлийн ослыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40

хувиар буурсан байна. Одоогоор мэргэжлээс шалтгаалах өвчин бүртгэгдээгүй.

Мөн МСҮТөвтэй хамтран Хулд сумын цэцэрлэг, Сайхан-Овоо сумын цэцэрлэг, Сайхан-Овоо

сумын ЕБС, Хулд сумын эрүүл мэндийн төвийн ажлын байранд тус тус эрсдлийн үнэлгээ хийх

зааварчилгаа өгч үнэлгээ хийсэн бөгөөд эрсдлийн үнэлгээний мөрөөр байгууллагууд зохих арга

хэмжээ авч ажиллалаа.

100

ААНБ 2 0-с дээш

ажилтантай

ААНБ

2017 онд

ХАБЭА салбар

зөвлөл

байгуулсан

2018 онд

ХАБЭА салбар

зөвлөл

байгуулсан

5 4 7

8 5 2 8 8 5

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар

зөвлөлтэй байгууллага

Page 15: НИЙТ ДҮН 60 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2019/03/EMG-Demjih-jil-tailan-2018.pdf · дахь салбар сургуульд 1 бага эмчийг

15

3.2. Бүх

нийтийг

хамарсан

нийтийн биеийн

тамир

чийрэгжүүлэлти

йн хүрээнд:

3.2.1. “Өглөөний дасгал,

алхалт, гүйлт”-аян

зохион байгуулна.

Эрүүл мэндийг дэмжих жилийн үйл ажиллагаанд салбар дундын хамтын ажиллагааг

сайжруулах зорилгоор “Шонхор” фитнесс клуб, “Ариусал” рейки бясалгал хийн дасгалаар

хичээллэгчдийн төв, өглөө бүр тогтмол алхалт дасгалаар хичээллэгч иргэдийг оролцуулан

өглөөний дасгал, алхалтын арга хэмжээг зохион явууллаа.

Дулааны улиралд өглөөний дасгал, алхалт гүйлтээр хичээллэж байсан иргэдийн тоог

бууруулахгүйн тулд 11 сараас эхлэн хүйтний улиралд БТСГ-тай хамтран тус газрын зааланд

өглөө бүр дасгал хөдөлгөөн хийх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Гурвансайхан, Баянжаргалан, Адаацаг, Дэлгэрхангай, Өлзийт сумдууд “Өглөөний дасгал, алхалт,

гүйлт” аяныг 30-45 хоногийн хугацаатай тус бүр зохион байгуулан явуулсан.

Үр дүн: Өдөр бүр алхалт, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэгч 80-120 гаруй хүн байна.

Сумдад аян зохион байгуулагдснаар иргэдийн эрүүл мэнддээ анхаарах анхаарал сайжирч

дасгал хөдөлгөөнөөр хичээллэгсдийн хүрээ өргөжиж байна.

70

3.2.2. “Дугуй унах”

хөдөлгөөн өрнүүлнэ.

Унадаг дугуй сонирхогч залуус нэгдэн “Унадаг дугуй сонирхогчдын групп” Facebook хуудсыг

нээн ажиллуулж амралт, чөлөөт цагаараа нэгдэн 5-6 саруудад дугуйн аялал зохион байгуулан

нийтээрээ дугуй унахыг уриалсан. Эрүүл мэндийг дэмжих жилийн ажлын хүрээнд “Унадаг дугуй

унах” хөдөлгөөн өрнүүлж орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн

байгууллага, аж ахуй нэгжүүд, томоохон худалдаа үйлчилгээний төвүүдийг гаднаа унадаг дугуйн

зогсоол хийж байгуулах, ажилчид болон үйлчлүүлэгч иргэдийн дугуй унах боломж нөхцөлийг

дэмжин ажиллахыг уриалж уриалгыг бүх байгууллага, аж ахуй нэгжүүдэд хүргүүлсэн.

Үр дүн: Аймгийн ЗДТГазар, ЦУОШГазар, БТСГазар, ЭМГазар, ХХҮГазар, Мандал сургууль,

Гандалай худалдааны төв зэрэг байгууллагууд гадна талбайдаа дугуйн зогсоол хийж

байрлуулаад байна. Байгууллага, аж ахуй нэгжүүд гаднаа дугуйн зогсоолтой болсноор иргэдийн

дугуй унах нөхцөл бүрдэж, дугуй унадаг иргэдийн тоо 100 гаруй болсон байна.

70

3.2.3. “Бүжиг – Хөдөлгөөн

- Эрүүл мэнд” аян зохион

байгуулна.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театртай хамтран

“Бүжиг-Хөдөлгөөн-Эрүүл мэнд” аяныг 2017 оны 12 сараас эхлэн 2018 оны 4 сарыг дуустал 7

хоног бүрийн Мягмар, Пүрэв гаригуудад төрийн болон төрийн бус байгууллага 46 аж ахуй

нэгжийн 1500 гаруй хүнийг хамруулан зохион байгуулж явуулсан. Аяны хүрээнд “Нийтийн

бүжгийн тэмцээн”-ийг явуулж 18 хос оролцсон.

Үр дүн: Бүжиг нь хүний биеийн бүхий л хэсгийг хөдөлгөөнд оруулдаг тул суугаа ажил хөдөлмөр

эрхлэгч болон хөдөлгөөний хомсдолтой иргэдийн хөдөлгөөний идэвхи, эвсэл сайжирч 7 хоног

бүр тогтмол бүжиг хөдөлгөөн хийдэг хүний хүрээ өргөжсөн.

100

3.2.4. Явган аялал

зохион байгуулна.

“Байгууллага, аж ахуй нэгжүүдийн дунд “Идэвхитэй хөдөлгөөн-Эрүүл мэнд-5” эко явган аялалыг

Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Биеийн тамир, спортын газартай хамтран зохион

байгуулж явуулсан. Аялалд нийт 23 байгууллагын 200 гаруй хүн хамрагдан оролцлоо.

Үр дүн: Байгууллагуудын ажилчид амралтын өдрийг идэвхитэй алхалт, гүйлтээр хичээллэн

цэвэр агаарт гарч идэвхитэй өнгөрүүллээ. Аялалд оролцогч байгууллагын тоо урьд оноос 9

100

Page 16: НИЙТ ДҮН 60 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2019/03/EMG-Demjih-jil-tailan-2018.pdf · дахь салбар сургуульд 1 бага эмчийг

16

нэмэгдсэн.

3.3. Халдварт

болон халдварт

бус өвчний эрт

илрүүлэлтийн

хүрээнд:

3.3.1. “Бага насны

хүүхдүүдийн дунд амны

хөндийн эрүүл мэнд” аян

зохион байгуулна.

“Бага насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг дэмжие” аяныг зохион байгуулж

цэцэрлэгийн 233 хүүхдэд амны хөндийн үзлэг хийснээс сүүн шүдний цооролтой 83/35,6%, 6-18

насны 518 хүүхэд үзэхэд бүгд шүдний цоорол тус тус оношилж, 57/68,6% эрүүлжүүлсэн. Сүүн

шүдний илэрсэн өвчлөлөөс 317 буюу 60,7%-ийг бүрэн эрүүлжүүлж, 37,3%-ийг хяналтанд аваад

байна. ЕБС-ийн 1032 хүүхдийг шүдний урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, каристай 108

хүүхдийг илрүүлж хяналтанд авч, эмчилгээг хийж цаашид хяналт тавьж бүрэн эрүүлжүүлэхийг

сургуулийн эмч нарт даалгаж үүрэг, чиглэл өгсөн.

Мөн зүүн бүсийн Дэрэн, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Гурвансайхан, Баянжаргал, Өндөршил

сумдад сум дунын эмнэлгийн шүдний эмчийг явуулын үзлэгээр ажиллуулж, 436 хүүхдийн

шүдний өвчлөлийг илрүүлж, 256 хүүхдийг эрүүлжүүлэн, 87 хүүхдийн шүдэнд цоорол өвчнөөс

урьдчилан сэргийлэх түрхлэг түрхэж эрүүлжүүлсэн.

Үр дүн: Аяны үйл ажиллагааг зохион байгуулж, 1701 хүүхдийг амны хөндийн урьдчилан

сэргийлэх үзлэгт хамруулж, өвчлөлтэй хүүхдүүдийг хяналтанд авч, эрүүлжүүллээ.

100

3.3.2. “Эрүүл цус-2” аянг

зохион байгуулна.

“Эрүүл цус-2” аян зохион байгуулах хүрээнд аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 3,9 сая

төгрөгийн төсөлийг оруулан ХДХВ,/ДОХ, Тэмбүү өвчин илрүүлэх оношилгоо шинжилгээг өвчлөл

өндөртэй 5 суманд хийж нийт 541 зорилтот болон эрсдэлт бүлгийн хүн амыг хамруулан эерэг

гарсан 42 хүнд THPA,RPR аар батлах шинжилгээг хийлээ. Тэмбүү өвчний 10 шинэ тохиолдлыг

илрүүлэн эмчилгээг эхлүүлж, хяналтын буюу хуучин өвчтэй 32 иргэнд эмчилгээ хийсэн. “Дэлхийн

Зөн” орон нутгийн хөгжил хөтөлбөртэй хамтран Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх

газраас хамтран жирэмсэн эмэгтэйчүүдэд чиглэсэн сургалтыг хийж, БЗДХалдварууд болон

тэмбүүгээс урьдчилан сэргийлэх сэдвээр эрүүл мэндийн боловсролыг олголоо. Цэрэг татлагад

хамрагдсан цэргийн насны 640 цэргийн насны залууст БЗДХ-ын урьдчилан сэргийлэх үзлэг,

оношлогоог тусгайлан хийж, БЗДХ-ын 3 тохиолдлыг илрүүлэн хяналтанд авч эмчилгээнд

орууллаа.

Үр дүн: 2018 оны байдлаар БЗДХ-ын 137 шинэ өвчлөлийг илрүүлэн хяналтанд авч, эмчилгээнд

100% хамруулж, эдгэрэлт 100% байна.

100

3.3.3. ХӨСҮТ, ХСҮТ-тэй

хамтран “Хавдрын

айдасгүй амьдралын

төлөө хамтдаа-2”,

“Сүрьеэгүй ирээдүйн

төлөө хамтдаа-1”

аянуудыг зохион

байгуулна.

Өвчлөл өндөртэй 5 суманд сүрьеэгийн идэвхитэй илрүүлэг шинжилгээ хийх 1,3 сая төгрөгийн

төслийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, Аймгийн ЗДТГ, 429-р

хаалттай хорих ангийн төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгтэй хамтран “Сүрьеэгүйн ирээдүйн төлөө

хамтдаа-1” аяны үйл ажиллагааг зохион байгууллаа. Сүрьеэгийн нарийн мэргэжлийн эмчийн

үзлэг, рентген оношлогоонд 691 хүн хамрагдаж, уушгинд өөрчлөлттэй тархмал хэлбэрийн

сүрьеэгийн өвчлөлийн 2 тохиолдол, сүрьеэгийн халдварын сэжигтэй 48 тохиолдолыг илрүүлж,

цэрний сорьцыг авч шинжилгээнд оруулж, уушигны хавдар байх магадлалтай 3, сүрьеэгийн

туберкулёзийн сэжигтэй 2 хүнийг тус тус 3-р шатлалд илгээлээ. Тархмал сүрьеэгийн өвчлөлтэй

илэрсэн 2 иргэнийг Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн сүрьеэгийн тасагт хэвтүүлж

70

Page 17: НИЙТ ДҮН 60 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2019/03/EMG-Demjih-jil-tailan-2018.pdf · дахь салбар сургуульд 1 бага эмчийг

17

эмчилгээнд оруулсан.

Үр дүн: Зорилтот өвчлөл өндөртэй сумдад сүрьеэгийн идэвхитэй илрүүлэг үзлэгийг зохион

байгуулж, 691 хүнийг хамруулан сүрьеэгийн өвчлөлийн сэжигтэй 48 тохиолдол болон, сүрьеэгийн

өвчлөлийн 3 тохиолдлыг газар дээр нь илрүүлэн хяналтанд авч, эмчилгээнд хамрууллаа.

3.3.4. Албан байгууллага,

аж ахуйн нэгжүүд

ажилчид болон

ахмадуудаа урьдчилан

сэргийлэх үзлэгт

хамруулж, эрүүлжүүлэнэ.

2018 оны байдлаар гэрээт 44 байгууллагын 1680 ажилчид болон Сайнцагаан сумын 5,6,7,8,9

дүгээр багийн 245 ахмадад 12 төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, 5 төрлийн багажийн

шинжилгээг 14146 хүнд хийж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа. Нийт үзлэгт хамрагдсан

иргэдийн 61,0%-д нь эрхтэн тогтолцооны өвчлөл илэрсэн бөгөөд хоол боловсруулах эрхтэн

тогтолцооны өвчлөл 602, нүд ба түүний дайврын өвчин 112, цусны эргэлтийн тогтолцооны

өвчлөл 124, амьсгалын эрхтэн тогтолцоо өвчлөл 251, эмэгтэйчүүд, шээс бэлгэсийн тогтолцооны

өвчлөл 198, мэдрэлийн эрхтэн тогтолцооны өвчлөл 161 тус тус илэрсэн байна. Эдгээр өвчлөлийг

тус тус хяналтанд авч, эрүүлжүүлэх төлөвлөгөөнд 100% хамруулж, эрүүлжүүлэх ажлыг үе шаттай

зохион байгуулж байна. Цэргийн насны болон жолооны үзлэг, ажилд орох, сургуульд орох үзпэг,

үйлчилгээний ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэгүүдийг тухай бүрт нь хийж байгаа бөгөөд

байгууллагын дарга болон ажилчдын эрүүл мэнд хариуцсан ажилтнуудад үзлэгийн дүнг

танилцуулан зөвлөмж өгч ажиллалаа.

Үр дүн: 44 байгууллагын 1680 ажилчид болон 245 ахмадыг урьдчилан сэргийлэх үзлэгт

хамруулж, давхардсан тоогоор 1448 өвчлөлийг илрүүлэн 5 төрлийн багжийн шинжилгээг 14146

хүнд хийж, эрүүлжүүлэх төлөвлөгөөнд хамрууллаа.

100

3.3.5. “Эрүүл насжилт-

настны эрүүл мэнд”

өдөрлөг зохион

байгуулна.

Сайнцагаан сумын ахмадуудын дунд “Эрүүл насжилт - настны эрүүл мэнд” өдөрлөг арга

хэмжээг “Ариусал” рейки бясалгалын төв, Ахмадын хороотой хамтран зохион байгууллаа.

Өдөрлөгөөр настанд зориулсан эрүүл зохистой хооллолт, идэвхитэй хөдөлгөөний чиглэлээр

зөвлөмж, сургалт мэдээлэл өгч, “Биеэ тэтгэн чийрэгжүүлэх хийн дасгал”ын үзүүлэх тоглолтыг

“Ариусал” рейки баясалгалын төвийн хичээллэгчид болон Арвижих багийн ахмадууд хийж

үзүүлсэн. Эрүүл, зөв дадал хэвшлийг амьдралдаа төлөвшүүлсэн 6 ахмад идэвхитэй дасгал

хөдөлгөөнөөр хичээллэхийн ач тусыг ахмадууддаа ярьж зөвлөгөө өглөө. Өдөрлөгөөр Эрүүл

мэндийн газраас жил бүр болзол журмын дагуу шалгаруулдаг “Эрүүл мэндээ дээдлэгч иргэн”-ээр

3 ахмадыг шалгаруулж “Эрүүл мэндээ дээдлэгч иргэн” өргөмжлөл олгож мөнгөн шагналаар

шагналаа. Ахмад настнуудын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, ахмадын эрүүл мэндийг

дэмжихэд настанд тохирсон хоол хүнс, идэвхитэй дасгал хөдөлгөөнийг сурталчилан таниулах

зорилгоор “Эрүүл хүнс-Эрчимтэй хөдөлгөөн” аяныг 2018-11.23-наас 12 сарын 15 хугацаанд

аймгийн Ахмадын хороотой хамтран зохион байгуулж явууллаа. Аяны хүрээнд сум бүр настанд

тохирсон шинэлэг арга хэлбэрээр хийсэн 3 доошгүй хоол хийж үзэсгэлэнг гаргасан. Мөн нийтийн

бүжгийн тэмцээнийг бүжгийн 5 төрлөөр зохион байгуулж явуулав.

Үр дүн: Өдөрлөгийн үйл ажиллагаанд аймгийн төв болон 15 сумын ахмадуудыг хамруулан нийт

100

Page 18: НИЙТ ДҮН 60 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2019/03/EMG-Demjih-jil-tailan-2018.pdf · дахь салбар сургуульд 1 бага эмчийг

18

ахмадуудыг хөдөлгөөн, зөв хооллолтыг аргад суралцуулж эрүүл мэндийн боловсролыг

дээшлүүллээ.

3.3.6. Өсвөр үеийн

хүүхдүүдийг урьдчилан

сэргийлэх үзлэгт

хамруулна.

Нэгдсэн эмнэлгйн дэргэд “Өсвөр үеийн кабинет”-ийн өрөөг тусад нь гарган үзлэгийн ор,

компьютер, ширээгээр хангаж тохижуулсан. Сайнцагаан сумын ЕБС-ийн 1032 хүүхдийг

урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулснаас 541 өвчлөл илрүүлсэн. Үүнд карис-108, АД ихсэх

өвчин-10, фимоз-39, ивэрхий-1, гадна бэлэг эрхтний цайралт-1, гадна бэлэг эрхтний үрэвсэл-32,

васкулит-1, мигрень-1, бөөрний үрэвсэл-33, харшил өвчтэй-4, төмсөг мэс заслаар авагдсан-2,

түнхний үений мултрал-1, жирэмсэн-3, саажилттай-1, крипторхизм-2 байна. Үүнээс зонхилж

байгаа нь гадна бэлэг эрхтэний үрэвсэл байна.Иймээс охид хөвгүүдийн бэлгийн ариун цэвэр

хангалтгүй байна гэж үзэн 944 хүүхдэд бэлгийн ариун цэвэр, сарын тэмдгийн тухай сургалт

хийсэн. 10 охинтой ганцаарчилан уулзаж холбогдох зөвлөгөөг өгсөн. Өсвөр үеийнхэнтэй “Охид,

хөвгүүд” хаяг нээж чатаар холбогдож байна. Мөн Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Сайхан-Овоо,

Луус, Хулд, Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэн, Говь-Угтаал, Баянжаргалан, Цагаандэлгэр, Өлзийт

сумдын ЕБС-ийн 1879 хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэг хийж, хамрагдах хүүхдийн 80-100%-д

зохион байгуулсан байна.

Үр дүн: Өсвөр үеийн 2911 хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, өвчлөлтэй гарсан

хүүхдүүдийг эмчилгээнд хамруулж эрүүлжүүлсэн.

100

3.3.7. Хүүхэд, өсвөр

үеийнхний дунд

дэлгэцийн донтолтыг

илрүүлэх үзлэгийг хийж,

эрүүлжүүлэх ажлыг

зохион байгуулна.

Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн эмчийн үзлэгт нийт 825 хүүхдийг хамруулж, эмчилгээ

шаардлагатай 18 хүүхдийн эцэг эхчүүдэд тусгайлан зөвлөгөө өгч, эмийн эмчилгээнд хамрууллаа.

Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулиудын 1556 хүүхэд болон 420 эцэг эхчүүдэд “Дэлгэцийн

донтолтоос урьдчилан сэргийлье” сургалтыг хийж, 400 ширхэг гарын авлага сурталчилан

тараасан.

Үр дүн: 825 хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан, шаардлагатай 18 хүүхдийг эмийн

эмчилгээнд хамруулсан. 1956 хүүхэд, эцэг эхчүүдэд эрүүл мэндийн боловсрол олгосон.

100

3.3.8. Бага насны

хүүхдүүдийн дунд

харааны хөгжлийн

бэрхшээлийг эрт

илрүүлэх үзлэгийг зохион

байгуулна.

Аймгийн төвийн 2 сургууль, Дэлгэрцогт сумын сургуулийн 6 настай 261 хүүхдийн харааг шалгаж

үзлэг хийн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тандалт судалгааны албанд харааны

гажигтай 245 хүүхдийг бүртгэснээс 124 хүүхдэд хугарлын гажиг засах эм дусааж эмчлэн, 26

хүүхдэд шил тааруулж, 9 хүүхдийн нүдний хяларын гажигийг засах эмчилгээнд явууллаа.

Дэлхийн “Хараа хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан эцэг, эх асран хамгаалагчдад 6 төрлийн

хүүхэлдэйн шторк, 4 цэцэрлэг, 5 сургуулийн 25, өрхийн 3 эмч нарт “Нүдээ хайрлаарай” дуу,

сургалтын материал, гарын авлагыг тараалаа. Мөн орон нутгийн хэвлэл болох “Говийн амьдрал”

сонинд “Хүүхдийн төрөх үйлийн эмгэг”, “Болор цайх эмгэг” сэдэвт нийтлэлүүдийг хэвлүүлсэн.

Сургуулийн өмнөх насны хүүхдийн хараа шалгах аргачлал, төвийн хараа, харааны чадал шалгах

аргачлал, тэмдэглэл хөтлөх зааварыг нийт 65 иргэдэд тарааж сурталчиллаа. Хүүхдийн харааны

гажигийг оношлох багаж тоног төхөөрөмж болох нүдний даралт хэмжигч, хараа хэмжигч, нидек

видео прожекторыг Францын “Аксион Монголия” нийгэмлэгээс хүлээлгэн өглөө. Аксион

100

Page 19: НИЙТ ДҮН 60 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2019/03/EMG-Demjih-jil-tailan-2018.pdf · дахь салбар сургуульд 1 бага эмчийг

19

Монголия олон улсын байгууллагын Франц улсын доктор Dr Cgantal Noyel аймгийн нэгдсэн

эмнэлгийн нүдний кабинед ажиллаж 92 хүүхдэд үзлэг хийн, нүдний рефракцийн гажигийг

тодорхойлох, шил тааруулах шинэ аргууд, харааны мэдрэлийн дискийн өөрчлөлт,

диоптриметрия багаж ашиглах тухай сургалтыг иргэдэд хийж, 19 хүүхдийн хяларыг оношлож

өндөр холын харалганыг засах плеоптик эмчилгээг 18 хүүхдэд хийж бүрэн эмчилсэн. Үр дүн:

Үзлэгт хамрагдсан нийт 261 хүүхдийн 93,8 хувьд өвчлөл илэрч, 28 хүүхдийн хяларыг засаж, 124

хүүхдийн хугаралын гажигт эм дусааж, 26 хүүхэд шил тааруулж, сургалт сурталчилгааг 93 хүнд

хийсэн байна.

3.4. Иргэдэд

эрүүл мэндийн

боловсрол

олгох хүрээнд:

3.4.1. “Амьдралын зөв

дадал хэвшилд-

Уламжлалт арга, ухаан”

Өрх бүрийн гишүүд тус

бүр өөр өөрийн аяга

халбагыг хэрэглэж

хэвшие”, сургалтыг

график төлөвлөгөөний

дагуу зохион байгуулна.

“Өрхийн гишүүн бүр өөрийн аяга халбагыг хэрэглэж хэвшье”, “Уламжлалт аргаар өвчнөөс

сэргийлье” сургалтуудыг хуваарийн дагуу зохион байгууллаа. Сургалтыг сургалтыг 19 удаагийн

сургалтыг албан байгууллага, иргэдэд зохион байгуулж, 420 гаруй хүн хамрагдсан.

Үр дүн: Иргэд мэдээллээр хангагдаж, улмаар мэдлэг хандлага сайжирч байна.

100

3.4.2. “Анхны тусламжийг

үзүүлж сурцгаая”

иргэдийн дунд сургагч

багш бэлтгэх сургалт

зохион байгуулж, айл өрх

бүрийг анхны

тусламжийн эмийн

сантай болгох хөдөлгөөн

өрнүүлнэ.

1. 2018 оныг Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан байгууллага аж ахуйн

нэгж бүр ЭМАТ-ийн үзүүлэх ажилтантай болох

2. Ухаан алдсан, цус алдсан, гэмтэж бэртсэн хүнд эмнэлгийн тусламж ирэхээс өмнө цаг алдалгүй

Анхны тусламж үзүүлж сургах

3. Байгууллага бүр Анхны тусламжийн булантай

болох

4. Сургалтанд хамрагдсан хүн бүр анхны тусламжийн аранз

буюу цүнхтэй болох гэсэн үндсэн 4 зорилтын хүрээнд

сургалтыг 100 иргэнийг хамруулан зохион

байгууллаа.

Сургалт оролцооны

аргаар кейс дадлага

ажилд суурилан явагдсан

учраас оролцогч нар

мэдлэгээс илүү чадвар олгосноороо үр дүнтэй байлаа.

Сургалтанд оролцогчдод Анхны тусламжийн самбар, аранзын

хамт гардууллаа.

100

Page 20: НИЙТ ДҮН 60 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2019/03/EMG-Demjih-jil-tailan-2018.pdf · дахь салбар сургуульд 1 бага эмчийг

20

3.4.3. “Зоонозын

халдварт өвчин”-өөс

урьдчилан сэргийлье

сургалт зохион

байгуулна.

“Зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлье”, “Амьдралын зөв дадал хэвшилд

Уламжлалт анагаах ухаан” сэдэвт 5 удаагийн сургалтыг Уламжлалт анагаах ухааны төвтэй

хамтран зохион байгуулсан.

Сургалтаар “Зоонозын халдварын байгалийн голомт”, “Тарваган тахал, боом, галзуу, хачгаар

дамжих халдвар”- ын эмнэлзүй, тархвар судлал, урьдчилан сэргийлэлт”, Уламжлалт анагаах

ухааны явдал мөрийн эмчилгээ, Уламжлалт анагаах ухааны өвчнөөс урьдчилан сэргийлэх

хооллолт, Уламжлалт аргаар нурууны өвдөлтөөс урьдчилан сэргийлэх нь сэдвүүдээр хийж,

аймгийн ЗДТГ, Цагдаагийн хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, ШШГА, ТХДЖТеатр,

музей, номын сан, МХГ, БОАЖГ, Стандарт хэмжил зүйн төв, ГХБХБГ, УЦУОША, ГБХЗХГ, ОНӨГ,

ХОХБТХ, ШШАлба , Нэгдсэн эмнэлэг, Сайнцагаан сумын эрүүл мэндийн төв, ӨЭМТ зэрэг

байгууллагын төрийн албан хаагчид, иргэд нийт 133 хүн хамрагдсан.

Сайнцагаан сумын “Эрдмийн далай“, “Говийн ирээдүй” цогцолбор сургууль, Хулд, Дэлгэрхангай

сумын ЕБС-ын ахлах, дунд бүлгийн 1446 сурагчид, Сайнцагаан сумын 3, 5, Хулд, Дэлгэрхангай

сумын цэцэрлэгийн ахлах дунд ангийн 293 хүүхдэд “Галзуу өвчнөөс сэргийлье” “Хачгаар дамжих

халдвараас сэргийлье” сурталчилгааны киног үзүүлэн, зоонозын халдвараас сэргийлэх 3

төрлийн /галзуу, хачгаар дамжих халдвар, бэтэг/ 673 ширхэг санамж тараалаа.

Сайнцагаан сумын тамгын газартай хамтран 6 багийн 130 гаруй иргэдэд бэтэг, галзуу өвчнөөс

хэрхэн урьдчилан сэргийлэх сэдвээр сургалтыг 2 удаа хийж, 100 гаруй авлага материал тарааж,

АХА тэмцээнийг зохион байгууллаа. Адаацаг, Дэрэн сумын 116 хүнд тарваган тахал өвчнөөс

урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийн, зоонозын халдварт өвчнүүдээс урьдчилан

сэргийлэх 5 төрлийн сурталчилгааны хуудас 210 ширхэг тараан, Дэрэн сумын 4 багийн 120

иргэнд бэтэг, хачгаар дамжих халдвар, галзуу, тарваган тахал өвчнөөс сэргийлэх гарын авлага

тараан сурталчилав.

Малын шүлхий өвчний үед Баянжаргалан, Өндөршил, Гурвансайхан, Цагаандэлгэр, Говь-Угтаал,

Дэрэн, Дэлгэрцогт сумдын голомтонд болон эрүүл бүсийн айл өрхийн иргэд, албан байгууллагын

албан хаагчдад хүний шүлхий өвчнөөс сэргийлэх талаар яриа таниулга хийж 800 ш гарын авлага

тарааж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Сайнцагаан сумдын иргэдэд мал, амьтны бэтэг өвчин, малын галзуу өвчнөөс сэргийлэх талаар

тус бүр 200 ш нийт 400 ширхэгийг олшруулан тарааж ажиллалаа.

100

3.4.4. “Орчны эрүүл ахуй”

сэдэвт сургалтыг албан

байгууллага, аж ахуйн

нэгжүүдэд график

төлөвлөгөөний дагуу

сургалт зохион

байгуулна.

Аймгийн төвийн багийн иргэдэд “Усны хэрэглээ ба хэмнэлт”, аймгийн төвийн сургууль,

цэцэрлэгийн багш албан хаагчид, сурагчдад “Байгаль орчинд ээлтэй амьдрах эко үйлдлүүд”,

“Мод, зүлгийг арчлах хамгаалах”, “Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга”

сэдвүүдээр 373 багш сурагчид, иргэд хамрагдаж 750 гаруй брошур, гарын авлага, зөвлөмж

тараалаа. БОАЖГазрын фэйсбүүк групп, аймгийн вэб сайтад байгаль орчин, аялал жуулчлалын

нийт 120 удаагийн мэдээ, мэдээлэл, зар, уриалга оруулж ажиллалаа.

100

Page 21: НИЙТ ДҮН 60 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2019/03/EMG-Demjih-jil-tailan-2018.pdf · дахь салбар сургуульд 1 бага эмчийг

21

3.4.5. Эрүүл зөв

хооллолтыг дэмжих

хүрээнд нийтийн хоолны

газрын болон сургууль,

цэцэрлэгийн тогооч,

иргэдэд “Эрүүл зөв

хооллолт” сургалтыг

график төлөвлөгөөний

дагуу зохион байгуулна.

Эрүүл мэндийн газраас “Эрүүл зөв хооллолт” сургалтын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Үүнд:

Ерөнхий боловсролын сургуулиудын эмч, тогооч, үйлчлэгч нарт “Сургуулийн орчинд

эрүүл зөв хоол бэлтгэх, эрүүл ахуйн дэглэм сахих нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж, нийт 53

хүн /эмч 5, тогооч 13, үйлчлэгч 35/ хамрууллаа.

“Нийтийн хоолны газруудын илүүдэл давсны хэрэглээг бууруулж, эрүүл зөв хооллолтыг

эрхэмлэе” зорилтот сургалтыг нийтийн хоолны газруудын зохион байгуулагч, тогооч, аймгийн

төвийн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн дарга нар, “Амьдралын зөв хэвшилтэй иргэдийн клуб”-ын

гишүүд, иргэдэд нийт 50 хүнд зохион байгууллаа. Сургалтын өмнө болон дараа сорилуудыг авч

үр дүнг тооцсон.

Хүн амыг эрүүл насжихад бэлтгэх, эрүүл мэндийн мэдээлэл сургалт сурталчилгааг

өргөжүүлэх, ахмад настнуудын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, ахмадын эрүүл мэндийг

дэмжихэд настанд тохирсон хоол хүнс, идэвхитэй дасгал хөдөлгөөнийг сурталчилан таниулах

зорилгоор “Эрүүл хүнс-Эрчимтэй хөдөлгөөн” 20 хоногийн аяныг зохион байгуулж, ахмадууд аяны

хугацаанд хийж сурсан хоолоо гардан хийж, орц, хийх аргачилалын талаар тусгайлан

таницуулага хийсэн. Тус аянд нийт 14 багийн нийт 60 гаруй ахмад оролцож эхний 3 байрыг

өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав. Иргэдийг эрүүл, зөв хооллох мэдлэг,

хандлага, дадлыг төлөвшүүлэх зорилгоор Эрүүл мэндийн газар ажиллаж буй Жайка-н сайн

дурын ажилтантай хамтран “Эрүүл зөв хооллолтын ач холбогдол”, “Япон, Монгол хоолны ялгаа”

зэрэг сургалт мөн оролцогч бүр өөрийн биеийн өндөр, жингээ үзэн биеийн жингийн индэксээ

тодорхойлох сургалтыг 6 удаа 113 хүнд зохион байгуулсан. Сургалтын төгсгөлд помидортой шөл

хийх аргыг зааж өгсөн. Сургалтанд хамрагдсан 20-оос дээш насны 73 эмэгтэй, 40 эрэгтэй нийт

113 иргэнээс амьдралын хэв маягийн судалгааг асуумжийн аргаар авахад судалгаанд

хамрагдсан иргэдийн: Тураалтай 1 хүн /0,9%/, Хэвийн жинтэй 31 хүн /27,4%/, Илүүдэл жинтэй 45

хүн /39,8%/, Таргалалтын 1-р зэрэгтэй 26 хүн /23,0%/, Таргалалтын 2-р зэрэгтэй 7 хүн /6,2%/, Хэт

таргалалттай 3 хүн /2,7%/-ийн эзлэж байгаа нийт таргалалттай хүн 71,6 хувь буюу ( илүүдэл

жинтэйгээс дээш) эрэгтэйчууд нь 85 хувь, эмэгтэйчүүд нь 64,3 хувийг эзлэж байна. Судалгааны

дүнгээс харахад:

Эмэгтэйчүүд 30-н насаас таргалалт эхлэж, 50 гаруй хувь нь таргалалттай болж нэмэгдэх

хандлагатай байна.

Жирэмсний турш биеийн жин нэмэгдээд хүүхэд гарсаны дараа жирэмсний өмнөх биеийн

байдалд орж чадаагүйгээс таргалалт үүсэх хандлагатай байна.

Эрэгтэйчүүдийнн хувьд 20-н насаас эхлэн 50-н хувь нь таргалалт үүсч байна.

30-н насаас таргалалтын нэгдүгээр зэрэгт орж улмаар таргалалт нь хүндрэх хандлагатай

гэсэн дүгнэлт гарсан.

Үр дүн: Нийтийн хоолны газар болон иргэдийн эрүүл зөв хооллох, мэдлэг, дадлын талаарх

мэдлэгийг сургалтын өмнөх сорилд 56,7 хувьтай байсан бол сургалтын дараах сорилыг авахад

100

Page 22: НИЙТ ДҮН 60 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2019/03/EMG-Demjih-jil-tailan-2018.pdf · дахь салбар сургуульд 1 бага эмчийг

22

15 хувиар нэмэгдсэн байна.

3.4.6. “Ус, айрагаа эко-

саванд хийж хэрэглэж

хэвшие” аян өрнүүлнэ.

“Ус, айрагаа эко-саванд хийж хэрэглэж хэвшие” аяны удирдамжийг батлан гаргаж эмнэлэг,

эрүүл мэндийн төвүүдэд хүргүүлсэн. Дэлхийн Зөн ОУБ-ын Дундговь ОНХХ, БОАЖГ-тай хамтран

“Ундны усны хэрэглээ”, “Ундны усны чанар, аюулгүй байдал, эрүүл ахуй”, “Усны савны тэмдэг,

тэмдэглэгээ, хор, хөнөөл” зэрэг сэдвүүдээр 11 удаагийн сургалтыг иргэдэд зохион байгуулж,

зөвлөмж, гарын авлага тараалаа. Мөн “Хуванцар савны тэмдэг, тэмдэглэгээ” сэдвээр АС

цогцолбороор мэдээлэл 3 удаа хийсэн.

Үр дүн: Нийт 11 удаагийн сургалтанд 518 хүн хамрагдаж, иргэдийн хуванцар савны талаарх

мэдлэг, хандлага дээшилж усаа ЭКО саванд хийж буй айл өрх 215 –аар өссөн байна.

100

3.4.7. Иргэдэд архинд

донтох өвчнөөс

сэргийлэх ажлын

хүрээнд “АА” бүлгэмтэй

хамтран үйл ажиллагааг

өргөжүүлнэ.

Аймгийн “АА” “Говийн хийморь” бүлгэмийн 5 жилийн ой энэ онд болсон. Тус ойн арга хэмжээнд

20 аймгийн “АА” бүлгийн 230 гаруй хүн ирж оролцсон. “Говийн хийморь” бүлгэмийхэн архинд

донтох өвчнөөс бусдыг хамгаалах, нийгэмд зөв хандлагыг төлөвшүүлэх, бусдыгаа архинаас

гаргаж, амгалан тайван амьдрал бүрдүүлэхийн төлөө зорилго нэгдэн ажиллаж байна. Мөн

Эрдэнэдалай, Өлзийт, Өндөршил, Дэлгэрхангай, Сайнцагаан, Дэрэн, Баянжаргалан,

Гурвансайхан сумдад архины эсрэг клубууд байгуулагдан, үйл ажиллагаа нь тогтмолжиж байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэц наркологийн эмч донтолт судлалын чиглэлээр иргэдэд

сургалт сурталчилгаа явуулах, архинд донтох эмгэгтэй хүмүүст нарийн мэргэжлийн эмчийн

тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Нэгдсэн эмнэлэгт шинээр сэтгэл заслын өрөөг тохижуулан одоогоор 5 хүнд сэтгэл засал

эмчилгээг хийгээд байна.

Минессота эмчилгээг орон нутагт анх удаагаа Цагдаагийн газар, АА бүлгэм, Сайнцагаан сумын

ИТХ-тай хамтран 12 хүнд сургалт, эмчилгээ хийсэн. Эмчилгээний үр дүнг хянах зорилгоор эргэх

холбоотой ажиллан 1 хэтрүүлэн хэрэглэгч, 2 хэрэглэгч архинаас татгалзаж чадсан.

Үр дүн: Сумдад клубууд байгуулагдснаар архинд донтох эмгэгтэй 5, хэтрүүлэн хэрэглэгч 12 хүн

архинаас татгалзаж чадсан.

100

3.4.8. Дэлгэцийн

дондолтоос урьдчилан

сэргийлэх сургалтыг бүх

шатны боловсролын

байгууллага, иргэдэд

зохион байгуулна.

Сургалтын хуваарь гарган цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулиудын 1556 хүүхэд болон

420 эцэг эхчүүдэд “Дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлье” сургалтыг хийж, 400 ширхэг

гарын авлага сурталчилан тараасан.

Үр дүн: 1556 хүүхэд, 420 эцэг, эхчүүдэд зорилтот сургалтыг хийж эрүүл мэндийн боловсрол

олголоо.

100

Page 23: НИЙТ ДҮН 60 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2019/03/EMG-Demjih-jil-tailan-2018.pdf · дахь салбар сургуульд 1 бага эмчийг

23

3.4.9. Хүүхдийн эрүүл

мэндэд ээлтэй хүнсний

бүтээгдэхүүний

үзэсгэлэнг зохион

байгуулна.

"Эрүүл хүнс-Эрүүл

ирээдүй" сэдэвт хүүхдийн

хоолны үзэсгэлэнг

сургууль цэцэрлэг,

эмнэлгийн тогоочдын

дунд зохион байгууллаа.

Тус хоолны үзэсгэлэнгийн

зорилго нь хүүхдийн

биеийн өсөлт хөгжилтийг

дэмжихүйц хоол, хүнсийг хэрхэн шим тэжээллэг, амин дэм,

эрдэс бодисоор баяжуулж хийх тал дээр харилцан туршлага солилцох ач холбогдолтой юм.

Энэхүү арга хэмээнд Сайнцагаан, Баянжаргалан, Луус, Дэрэн сумын нийт 20 тогооч туршлага

солилцож ур чадвараа сорин өрсөлдөж тэргүүн байрыг 2-р цэцэрлэгийн тогооч Т.Цолмонбаяр,

дэд байранд Мандал сургуулийн тогооч Д.Алтансүх, гутгаар байранд ЭДЦСургуулийн тогооч

Н.Гэрэлтуяа нар шалгарлаа. Өмнөх оноос оролцогчдын тоо 1,1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

100

3.4.10. Хөгжлийн

бэрхшээлтэй, сэтгэцийн

эмгэгтэй хүүхэд, иргэн”-

ий ар гэрийнхэнд

асаргаа, сувилгааны

чиглэлээр сургалт зохион

байгуулна.

ДЗОУБ-ын Дундговь аймаг дах салбараас 2018 оны дөрөвдүгээр сарын 26-28 ны өдрүүдэд

Улаанбаатар хотод зохион байгуулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийг

чадваржуулах, нийгэмд оролцоотой болгох, ХБХ-дэд Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг

Эрүүл мэндийн байгууллагуудад туршлага судлах болон сургалтын үйл ажиллагаанд ХБХ-

дүүдийн 13 эцэг эхийн төлөөллийг оролцуулж чадавхижуулсан. Нийт 12 удаа хөгжлийн

бэрхшээлтэй иргэн болон хүүхдүүдийн эцэг,эх ар гэрийнхэнд онол дадлага хосолсон асаргаа

сувилгааны чиглэлээр сургалт зохион байгуулж чадавхижууллаа.

100

Хэрэгжилт гаргасан: Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Р.Лхагвадорж

Хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн: ХШҮДАХ-ийн ахлах мэргэжилтэн Э.Одончимэг